SlideShare a Scribd company logo
1 of 12
Download to read offline
А.Хишигтөгс
ХҮНИЙСЭЛ
Өөртөө хөөгдсөн хүн
ДАА 301
ННА 60,5
Х-377
А.Хишигтөгс
Хүнийсэл
Зохиогчийн эрх
©А.Хишигтөгс 2020
Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. Энэхүү номын эхийг
зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр
дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик,
фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах,
түгээн тараахыг хатуу хориглоно.
ISBN 978-9919-20-231-6
Анхны хэвлэл: 2020 он
Монгол улс, Улаанбаатар хот
Мэйл: khishigtugsa@gmail.com
3
Нийгэмдээ зориулав.
4
Өмнөх үг
Бидний бүтээж байгаа нийгэм эргүүлээд биднийг
бүтээж байдаг. Хэрэв хүмүүс хүнийсэлтэйгээр
бүтээгдсээр байвал тэр нийгэм өвчилдөг. Хүнийсэл-
ийг судалсан энэ бүтээл нь нийгмийн өвчлөлийн эсрэг
вакцины үйлчилгээтэй. Энэ номоор бидний хардаг бодит
байдал гэгчийг хусаад үзэхэд ямар нүүр мэлийснийг
харах болно. Ингэснээр “ний нуугүй шүүж гарга” гэх
социологичийн ёс зүйн үүргээ гүйцэтгэлээ. Зохиолч
Жэймс Балдуины хэлдэг шиг “Би Монгол оронд дэлхийн
ямар ч орноос илүү их хайртай. Тийм л учраас түүнийг
би үргэлжид шүүмжлэх болно”1
(Baldwin 1955). Мэдэж
байгаа хэрнээ туслахгүй гэвэл эс үйлдэл болдог. Тиймээс
би энэ номоор үл эс үйлдлээ.
Хүнийсэл2
гэсэн мэргэжлийн ухагдахуунаас ургуулж
энэ номыг би Өөртөө хөөгдсөн хүн гэж нэрлэсэн.
Alienation-ийг хүнийсэх, хөндийрөх, алсрах, холдох,
харьжих, харийнших, харийнчлагдах, минийх биш болох
зэргээр монголчлон буулгаж болно. Нийгэм хүнийг хэрхэн
хүнийсгэж харийн болгодог тухай тус бүрчлэн судлахын
тулд зүсэм бүлгүүдээр хуваасан ба зүсэм бүлгүүд бүхэлдэж
эцсийн эцэст цогцоор шинжлэхэд зориулагдсан.
Социологийн шинжлэх ухааныг Монгол орны
нийгэмд нэвтрүүлж хөгжүүлэхэд тусалдаг МУИС-ийн
Социологи-Нийгмийн ажлын тэнхим болон олон нийтийн
сэхээтнүүд буюу соён гэгээрүүлэхийн төлөө ажиллагч
нарт талархлаа. Энэ номыг хэвлүүлэхэд Герман орноос
тусалж дэмжсэн Бөбө болон Дээгий нартаа (түүний гэр
бүлийнхэнд) гүн талархлаа.
А.Хишигтөгс
2020 оны хавар
1
James Baldwin: I love America more than any other country in this world, and,
exactly for this reason, I insist on the right to criticize her perpetually.
2
Alienation
5
Агуулга
Өмнөх үг............................................................................. 4
Эхлэл.................................................................................. 7
I.Хүнийг багтааж буй нийгэм
1. Ягаан ба цэнхэр хүйс ................................................. 13
2. Маасын солиоруулал................................................... 35
3. Соёлтойгоор үл хайхрах хот........................................ 46
4. Хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээ................................ 65
5. Шашингүй газрын шашин............................................ 78
6. Нийгмийн түүх............................................................. 96
7. Төрийг төвхнүүлэх нь................................................ 112
8. Шок эмчилгээ: Неолиберализм.................................. 132
9. Мөлжүүлсэн хөдөлмөр............................................... 152
10.Үндэстний замнал..................................................... 175
6
II.Нийгмийг багтааж буй хүн
1.Хайрын код.................................................................. 189
2.Сексийн хувьсгал........................................................ 206
3.Хэлний тоглоом........................................................... 222
4.Насаа амьдруулах........................................................ 238
5.Ёс зүйн үндсэн мөчрүүд.............................................. 253
6.Хүүхдийн нийгэмшлийн хорууд.................................. 273
7.Хэрэглээний өөртөө донтолт....................................... 295
8.Нийгмийн тоглогч....................................................... 316
9.Оюуны гэгээрэл.......................................................... 332
10.Эвдэрхий хүн............................................................. 349
III. Хүн ба нийгэм хооронд
1.Үзэл суртлын ноёрхол................................................. 367
2.Хүний эрхэм байдал.................................................... 380
3.Социологиор дамжин өнгөрөхүй................................. 394
4.Шүүмжлэлт шүүмжлэлийг шүүмжлэхүй.................... 404
5.Ухамсартай: Социоаналитик....................................... 413
6.Ухамсаргүй: Психоаналитик....................................... 428
7. Хоёр ба гуравласан харилцаа..................................... 439
8.Би ба бусад.................................................................. 454
9.Би өөрөө над шиг биш................................................ 466
10.Зохиол....................................................................... 476
Төгсгөл........................................................................... 487
Ном зүй........................................................................... 491
7
Эхлэл
Өөртөө хөөгдсөн хүн гэдгээр уран зохиолын эсхүл
яруу найргийн уянгийн халилтай үгийг биш харин
нүүр тулсан бодит байдлыг оношилсон. Хүнийсэл
гэсэн ойлголт нийгмийн шинжлэх ухааны тэр тусмаа
социологийн хамгийн гол ухагдахуун. Тиймээс нийгмээс
үүдэлтэй хүнийсгэл нь орчин цагийн өнөөгийн хүнийг
“нөгөө” мэт болгосноор өөртөө хөөгдсөн хүн болгосоор
байна. Нийгэм бол хүн болгоны хамгийн мэддэг юм шиг
хэрнээ мэддэггүй сэдэв нь, тиймээс социологич гэж
байдаг. Энэ номоор хүн бүр социологич биш ч гэсэн хүн
бүр социологидох боломжийг нээлээ.
Эхлээд харахад Хүнийсэл гэсэн номын нэр нь этгээд
хийгээд нэг л бууж өгөхгүй байх болов уу. 1950-иад он
хүртэл Симон де Бовуарын Эмэгтэй хүн бол хоёрдох
хүйстэн гэсэн номын нэр ихэд этгээд болоод хүмүүст нэг
л бууж өгөхгүй байсан. Түүнийг уншиж дуусахад хэвшсэн
сэтгэлгээнээсээ салцгааснаар энэ нэр тийм ч харийн мэт
байхаа больсон. Тэгвэл социоаналитик буюу нийгмийн
шинжилгээгээр өнөөгийн нийгэм нь хүнийсгэгдсэн
нийгэм гэж дүгнэгдлээ. Хүн өөрөөсөө өөр хэн ч биш.
Хэрэв өөрөөсөө өөр хэн нэгэн байх гэвэл тэрээр өөртөө
хөөгдсөн хүн. Өөртөө хөөгдсөн хүмүүсийн хувьд харийн
гэр орон бүр тэдний гэр орон бас гэр орон бүр тэдэнд
харийнх байх болно. Би номдоо хүнийг судалсангүй
харин хүнийг бүрэлдүүлэгч хүнийслийн амин сүнсийг
8
судалснаар судлагдаагүй үзэгдлийн босгыг давлаа.
Хүнийслийн амин сүнс нийгмийн харилцаанаас үүддэг ч
энэ харилцааг хүн өөрөө гардан бүтээдэг.
Хувь хүний амьдрал болоод нийгмийн амьдралыг
хамтад нь ойлгохгүйгээр өөрсдийн амьдарч буй
ертөнцийг ойлгохгүй. “Нийтийн асуудал”3
болон
“хувийн бэрхшээл”-ийн4
уялдаа холбоо бүхий хамаарлыг
оллоо гэвэл социологичийн үүрэг биелэгдлээ гэсэн үг
(C. W. Mills 1959). Тиймээс номын 1 дүгээр хэсэгт
нийгмийн зүгээс хүн рүү чиглэсэн обьектив сэдвүүд,
2 дугаар хэсэгт хүний зүгээс нийгэм рүү чиглэсэн
субьектив холбоо хамаарлууд, 3 дугаар хэсэгт хүн болон
нийгмийн хоорондын харилцааны аргын тухай шинжлэн
тайлбарласан. Социологичийн чадвар “мэдээжийн эсрэг
эргэлзээ” тул уншигч давталттайгаар дотоод зөрчилд
орох нь хэвийн хэрэг байх болов уу. Нэгэнт критик буюу
шүүмжийн талаар өмнө бичсэн ерөнхийллийн онолын
бүтээлдээ тайлбарласан тул энд шүүмж-ийн тухай авч
үзэхгүй харин юмсад шүүмжтэй хандана. Социологийн
шүүмж бичлэгээр “шүгэл үлээх”-ийн тулд би Карл
Марксын хүнийсэл гэх ухагдахууныг өөрийн онолын
загварт нийцүүлэн өөрчилсөн. Тиймээс цаашид Марксын
нэр олон дурдагдах болов уу. Нийгэм хэрхэн хүнийг
хүнийсгэж нэг үгээр хэлбэл өөртөө хөөгдсөн хүмүүсийг
төрүүлдэг болохыг зүсэм бүлгүүдэд судалсан. Карл Поппер
Нээлттэй нийгэм ба түүний дайснууд бүтээлдээ ингэж
хэлжээ (Popper 2013):
Маркс капитализмыг шүүн буруутгахдаа
үндсэндээ ёс суртахууны үүднээс буруутгасан…
Бас эд баялгийн эсрэг тэмцээгүй, капиталист
тогтолцоонд эд баялаг бусад хүнийг эрх мэдэлдээ
байлгах утгаар улс төр эдийн засгийн эрх мэдэл
оршиж байгаатай тэмцсэн. Капитализмд ажиллах
хүчнийг бараа болгосон байдаг, энэ бол хүмүүс
өөрсдийгөө зах дээр худалдах ёстой гэсэн үг.
3
Public issues
4
Private troubles
Эхлэл
9
Маркс энэ тогтолцоог хүмүүнлэгийн эсрэг учраас
шүүмжилсэн.5
Өөрөөсөө хүнийсэх нь зөвхөн сэтгэл зүйнх биш
харин нийгмийнх, тэр тусмаа тогтолцооных. Тиймээс
хүнийсэл нь хүний үндсэн хэрэгцээг хангадаггүй
нийгмийн тогтолцооноос бий болдог. Alienation гэсэн
үгийг янз бүрээр орчуулж хэрэглэдэг учраас бидэнд
нэгэнлэг нэг үгээр тогтож хэрэглэх шаардлага үүсэв.
Хэдийгээр хүн өөрсдөө нийгмээ гардан бүтээсэн ч
нийгмээсээ хүнийсгэгдэж, бүтээлийнхээ өмнө хүчин
мөхөсдөж, өөрөөсөө ч алсран холджээ. Хүн төрөх
цагаасаа эхлэн хүний нийгэмд зөвхөн аж төрөхөөс
гадна хүний нийгмээ өөрсдөө гардан бүтээж байдаг. Энэ
социал харилцааны явцдаа хүн өөртөө хөөгдөхгүйн тулд
нийгэмд багтаж буй хүн болон хүнд багтаж буй нийгэм
хоёроос хаашаа ч булзах аргагүй. Хүмүүсийн бүтээж
буй нийгэм эргүүлээд хүмүүсээ бүтээдэг учраас энэ
номын 1 дүгээр хэсэгт нийгмийн тухай, 2 дугаар хэсэгт
хувь хүний тухай аналитикчилсэн. “Хүнийг багтааж буй
нийгэм” 6
хэсэгт обьективыг урдуурчилсан бол “Нийгмийг
багтааж буй хүн” 7
хэсэгт субьективыг өмнүүрчилсэн нь
социоаналитикч миний судалгаагаар тодорхойлогдсон.
Гэлээ ч энэ нь огтоос шинэ зүйл биш бөгөөд обьектив,
субьектив гэсэн хоёр хандлага өөрөө социологийн
дуализм болдог. “Өөртөө хөөгдсөн хүн”-ий бүх бүрдэл
хэсгийг нэгдмэл бүхэл зүйл болгон нэгтгэгч, зохион
байгуулагч зарчим бол хүнийг багтааж буй нийгмийг
судлахын сацуу нийгмийг багтааж буй хүний бүх талыг
5
Marx’s condemnation of capitalism is fundamentally a moral condemnation...
Marx did not combat wealth, he hated it because in this system wealth means
political power in the sense of power over other men. Labour power is made a
commodity; that means that men must sell themselves on the market. Marx
hated the system because it resembled slavery.
6
Man in society
7
Society in man
Эхлэл
10
тусгайлан сонирхож шинжлэх явдал билээ.
Миний өмнө бичсэн бүтээлд ерөнхийллийн
онолыг дэвшүүлсэн нь нийгмийг шинжлэх явдлын
суурь байлаа. Сууриас алгуур үргэлжилж энэ бүтээлд
нийгмийн судалгаа улам гүнзгийрсээр тусгайллын
онол дэвшигдсэн ба энд тусгаар хүн хүнийссэн буюу
өөрөөсөө хөөгдсөн тухай оношлогдсон. Ингэж өөртөө
хөөгдөхөд юу нөлөөлсөн бэ гэдгийг зүсэм бүлгүүдэд
тайлбарлалаа. Өөрөөсөө харийнчлагдан хүнийссэн
хүмүүс хэдийд хүнийслээ даван туулах вэ гэхээр нийгэмд
өөрийгөө алдалгүй аварч үлдсэн цагт. Бүхий л юмс ямар
нэгэн байдал, төрх, шинж, агуулгаараа бусад өөрийн
адилтайгаасаа ялгарч байдаг. Гэвч ямарваа тусгай тэр
зүйл дангаараа байх боломжгүй буюу заавал ерөнхийд
суурилсан байдаг. Яг л ямар ч хүн эрэгтэй юм уу эмэгтэй
гэсэн ерөнхий нэр дор заавал хамаардаг хэдий ч дотроо
өөр хоорондоо ялгаатай байдаг шиг. Олон тооны тусгай
өөрөө ерөнхий болно. Тусгай өөртөө зайлшгүй ерөнхийг
агуулж байх бөгөөд ерөнхийгүйгээр байж чадахгүй. Нөгөө
талаар тусгай бүхэн ерөнхий байдаг бол ерөнхий бүхэн
тусгай байж чадахгүй. Ерөнхийгөөс мөн чанараа бүтээжээ
гэвэл тусгай гэж хэлэх боломжтой мэт.
Үргэлж бүх талаараа хүчтэй байх гэж оролдох нь
бүх талаараа сулын шинж гэдэг. Иймд ерөнхийллийн
онолоос алгуур үргэлжилж тусгайллын онолыг үүсгэснээр
социологичийн үүргээ биелүүллээ. Бичлэгийн логик нь
миний өмнө бичсэн ном болох Социо-аналитик-ын хувьд
тусгайгаас ерөнхийлөх аргыг ашигласан бол энэ бүтээлдээ
ерөнхийгөөс тусгайлах аргыг ашиглалаа. “Логик гэдэг
сайэнсын ажлын урагшилсан алхам бүрийн хоорондын
авцалдаа ба тэндээс гарах дагаврыг ерөнхийлөх болон
тусгайлах” (Молор-Эрдэнэ, Ертөнц Бодол Мэдлэг, Ухаан
Ухамсар Эрдэм, Санаа Сэтгэл Зохиол 2019). Нийгмийн
асуудлуудыг шүүрдэн шинжлэхэд анализ болон синтез
гэх хоёр арга салшгүй: Өөртөө хөөгдсөн хүн-ийг буй
Эхлэл
11
болгоход социал хүчин зүйлс нөлөөлсөн ба тэдгээрийг
зүсэм бүлэг тус бүрд эхлээд нарийвчлан задалж судалсан.
Дараа нь зүсэм бүлэг бүрээ эргүүлэн нэгтгэн дүгнэж
улмаар шүүрдсэн хогоо асгахуйц судалгааг бүхэлд нь
хийлээ. Иймд хүнийслээс үүдэлтэй Өөртөө хөөгдсөн
хүн-ий учир шалтгааныг тайлж, социологийн шүүмжээр
эвлэршгүй баримтуудыг илрүүлэв. Би энэ номоор бидний
хардаг бодит байдал гэгчийг хусаад үзэхэд ямар нүүр
мэлийж байдгийг харуулахыг зорилоо.
Уншигчдын анхааралд: Харийнжих хүнийсэл
(alienation) нь хүн ёсоосоо эвдрэх (traumatization),
өөрийгөө үл хайхрах (neglect), нийгмийн сайн сайхан
байдлаасаа хасагдах (social exclusion) болон хор хөнөөл
(harm) зэрэг ойлголтуудтай холбогдсон тохиолдолд
“өөртөө хөөгдсөн хүн” гэх ухагдахуун үүснэ.
Эхлэл
I.	Хүнийг багтааж буй
нийгэм

More Related Content

Similar to Хүнийсэл номын Эхлэл хэсэг

найдвараа хувьсгахуй
найдвараа хувьсгахуйнайдвараа хувьсгахуй
найдвараа хувьсгахуй
yivo1004
 
Niigmiin tuxai oilgolt 1
Niigmiin tuxai oilgolt 1Niigmiin tuxai oilgolt 1
Niigmiin tuxai oilgolt 1
tushigjargal
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
Bayarmaa Anu
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
Bayarmaa Anu
 
3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid
Solongo Soko
 

Similar to Хүнийсэл номын Эхлэл хэсэг (20)

Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science
 
Naraa3.
Naraa3.Naraa3.
Naraa3.
 
найдвараа хувьсгахуй
найдвараа хувьсгахуйнайдвараа хувьсгахуй
найдвараа хувьсгахуй
 
Niigmiin tuxai oilgolt 1
Niigmiin tuxai oilgolt 1Niigmiin tuxai oilgolt 1
Niigmiin tuxai oilgolt 1
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
 
Хэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологиХэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологи
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
 
10 анги
10  анги10  анги
10 анги
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
 
ct\
ct\ct\
ct\
 
3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid
 
ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
нийгэм бие даалт
нийгэм бие даалтнийгэм бие даалт
нийгэм бие даалт
 
Нийгмийн-өөрчлөлт 11.pptx
Нийгмийн-өөрчлөлт 11.pptxНийгмийн-өөрчлөлт 11.pptx
Нийгмийн-өөрчлөлт 11.pptx
 
отгоо илтгэл
отгоо илтгэлотгоо илтгэл
отгоо илтгэл
 
Sotsiologiin hicheelin lekts
Sotsiologiin hicheelin lektsSotsiologiin hicheelin lekts
Sotsiologiin hicheelin lekts
 
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюуёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
 
хаттын зан үйл
хаттын зан үйл хаттын зан үйл
хаттын зан үйл
 
Нийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаанНийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаан
 

More from Хишигтөгс А.

More from Хишигтөгс А. (15)

Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгааМэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
 
Хувийн ба нийгмийн хөгжил
Хувийн ба нийгмийн хөгжилХувийн ба нийгмийн хөгжил
Хувийн ба нийгмийн хөгжил
 
Чанарын мэдээллийг боловсруулах
Чанарын мэдээллийг боловсруулахЧанарын мэдээллийг боловсруулах
Чанарын мэдээллийг боловсруулах
 
T test шинжилгээний арга
T test шинжилгээний аргаT test шинжилгээний арга
T test шинжилгээний арга
 
Шоовдор хүмүүс
Шоовдор хүмүүсШоовдор хүмүүс
Шоовдор хүмүүс
 
Хамтач үндэсний үзэл
Хамтач үндэсний үзэл Хамтач үндэсний үзэл
Хамтач үндэсний үзэл
 
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
 
Цалинтай ээж хөтөлбөрийн анализ
Цалинтай ээж хөтөлбөрийн анализЦалинтай ээж хөтөлбөрийн анализ
Цалинтай ээж хөтөлбөрийн анализ
 
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлсЭрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
 
Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984
 
Ecology and sustainability
Ecology and sustainabilityEcology and sustainability
Ecology and sustainability
 
Logic
LogicLogic
Logic
 
Turiin onol
Turiin onolTuriin onol
Turiin onol
 
Sotsiologi nom
Sotsiologi nomSotsiologi nom
Sotsiologi nom
 
Sociology science 20 40
Sociology science 20 40Sociology science 20 40
Sociology science 20 40
 

Хүнийсэл номын Эхлэл хэсэг

  • 2. ДАА 301 ННА 60,5 Х-377 А.Хишигтөгс Хүнийсэл Зохиогчийн эрх ©А.Хишигтөгс 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. Энэхүү номын эхийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно. ISBN 978-9919-20-231-6 Анхны хэвлэл: 2020 он Монгол улс, Улаанбаатар хот Мэйл: khishigtugsa@gmail.com
  • 4. 4 Өмнөх үг Бидний бүтээж байгаа нийгэм эргүүлээд биднийг бүтээж байдаг. Хэрэв хүмүүс хүнийсэлтэйгээр бүтээгдсээр байвал тэр нийгэм өвчилдөг. Хүнийсэл- ийг судалсан энэ бүтээл нь нийгмийн өвчлөлийн эсрэг вакцины үйлчилгээтэй. Энэ номоор бидний хардаг бодит байдал гэгчийг хусаад үзэхэд ямар нүүр мэлийснийг харах болно. Ингэснээр “ний нуугүй шүүж гарга” гэх социологичийн ёс зүйн үүргээ гүйцэтгэлээ. Зохиолч Жэймс Балдуины хэлдэг шиг “Би Монгол оронд дэлхийн ямар ч орноос илүү их хайртай. Тийм л учраас түүнийг би үргэлжид шүүмжлэх болно”1 (Baldwin 1955). Мэдэж байгаа хэрнээ туслахгүй гэвэл эс үйлдэл болдог. Тиймээс би энэ номоор үл эс үйлдлээ. Хүнийсэл2 гэсэн мэргэжлийн ухагдахуунаас ургуулж энэ номыг би Өөртөө хөөгдсөн хүн гэж нэрлэсэн. Alienation-ийг хүнийсэх, хөндийрөх, алсрах, холдох, харьжих, харийнших, харийнчлагдах, минийх биш болох зэргээр монголчлон буулгаж болно. Нийгэм хүнийг хэрхэн хүнийсгэж харийн болгодог тухай тус бүрчлэн судлахын тулд зүсэм бүлгүүдээр хуваасан ба зүсэм бүлгүүд бүхэлдэж эцсийн эцэст цогцоор шинжлэхэд зориулагдсан. Социологийн шинжлэх ухааныг Монгол орны нийгэмд нэвтрүүлж хөгжүүлэхэд тусалдаг МУИС-ийн Социологи-Нийгмийн ажлын тэнхим болон олон нийтийн сэхээтнүүд буюу соён гэгээрүүлэхийн төлөө ажиллагч нарт талархлаа. Энэ номыг хэвлүүлэхэд Герман орноос тусалж дэмжсэн Бөбө болон Дээгий нартаа (түүний гэр бүлийнхэнд) гүн талархлаа. А.Хишигтөгс 2020 оны хавар 1 James Baldwin: I love America more than any other country in this world, and, exactly for this reason, I insist on the right to criticize her perpetually. 2 Alienation
  • 5. 5 Агуулга Өмнөх үг............................................................................. 4 Эхлэл.................................................................................. 7 I.Хүнийг багтааж буй нийгэм 1. Ягаан ба цэнхэр хүйс ................................................. 13 2. Маасын солиоруулал................................................... 35 3. Соёлтойгоор үл хайхрах хот........................................ 46 4. Хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээ................................ 65 5. Шашингүй газрын шашин............................................ 78 6. Нийгмийн түүх............................................................. 96 7. Төрийг төвхнүүлэх нь................................................ 112 8. Шок эмчилгээ: Неолиберализм.................................. 132 9. Мөлжүүлсэн хөдөлмөр............................................... 152 10.Үндэстний замнал..................................................... 175
  • 6. 6 II.Нийгмийг багтааж буй хүн 1.Хайрын код.................................................................. 189 2.Сексийн хувьсгал........................................................ 206 3.Хэлний тоглоом........................................................... 222 4.Насаа амьдруулах........................................................ 238 5.Ёс зүйн үндсэн мөчрүүд.............................................. 253 6.Хүүхдийн нийгэмшлийн хорууд.................................. 273 7.Хэрэглээний өөртөө донтолт....................................... 295 8.Нийгмийн тоглогч....................................................... 316 9.Оюуны гэгээрэл.......................................................... 332 10.Эвдэрхий хүн............................................................. 349 III. Хүн ба нийгэм хооронд 1.Үзэл суртлын ноёрхол................................................. 367 2.Хүний эрхэм байдал.................................................... 380 3.Социологиор дамжин өнгөрөхүй................................. 394 4.Шүүмжлэлт шүүмжлэлийг шүүмжлэхүй.................... 404 5.Ухамсартай: Социоаналитик....................................... 413 6.Ухамсаргүй: Психоаналитик....................................... 428 7. Хоёр ба гуравласан харилцаа..................................... 439 8.Би ба бусад.................................................................. 454 9.Би өөрөө над шиг биш................................................ 466 10.Зохиол....................................................................... 476 Төгсгөл........................................................................... 487 Ном зүй........................................................................... 491
  • 7. 7 Эхлэл Өөртөө хөөгдсөн хүн гэдгээр уран зохиолын эсхүл яруу найргийн уянгийн халилтай үгийг биш харин нүүр тулсан бодит байдлыг оношилсон. Хүнийсэл гэсэн ойлголт нийгмийн шинжлэх ухааны тэр тусмаа социологийн хамгийн гол ухагдахуун. Тиймээс нийгмээс үүдэлтэй хүнийсгэл нь орчин цагийн өнөөгийн хүнийг “нөгөө” мэт болгосноор өөртөө хөөгдсөн хүн болгосоор байна. Нийгэм бол хүн болгоны хамгийн мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй сэдэв нь, тиймээс социологич гэж байдаг. Энэ номоор хүн бүр социологич биш ч гэсэн хүн бүр социологидох боломжийг нээлээ. Эхлээд харахад Хүнийсэл гэсэн номын нэр нь этгээд хийгээд нэг л бууж өгөхгүй байх болов уу. 1950-иад он хүртэл Симон де Бовуарын Эмэгтэй хүн бол хоёрдох хүйстэн гэсэн номын нэр ихэд этгээд болоод хүмүүст нэг л бууж өгөхгүй байсан. Түүнийг уншиж дуусахад хэвшсэн сэтгэлгээнээсээ салцгааснаар энэ нэр тийм ч харийн мэт байхаа больсон. Тэгвэл социоаналитик буюу нийгмийн шинжилгээгээр өнөөгийн нийгэм нь хүнийсгэгдсэн нийгэм гэж дүгнэгдлээ. Хүн өөрөөсөө өөр хэн ч биш. Хэрэв өөрөөсөө өөр хэн нэгэн байх гэвэл тэрээр өөртөө хөөгдсөн хүн. Өөртөө хөөгдсөн хүмүүсийн хувьд харийн гэр орон бүр тэдний гэр орон бас гэр орон бүр тэдэнд харийнх байх болно. Би номдоо хүнийг судалсангүй харин хүнийг бүрэлдүүлэгч хүнийслийн амин сүнсийг
  • 8. 8 судалснаар судлагдаагүй үзэгдлийн босгыг давлаа. Хүнийслийн амин сүнс нийгмийн харилцаанаас үүддэг ч энэ харилцааг хүн өөрөө гардан бүтээдэг. Хувь хүний амьдрал болоод нийгмийн амьдралыг хамтад нь ойлгохгүйгээр өөрсдийн амьдарч буй ертөнцийг ойлгохгүй. “Нийтийн асуудал”3 болон “хувийн бэрхшээл”-ийн4 уялдаа холбоо бүхий хамаарлыг оллоо гэвэл социологичийн үүрэг биелэгдлээ гэсэн үг (C. W. Mills 1959). Тиймээс номын 1 дүгээр хэсэгт нийгмийн зүгээс хүн рүү чиглэсэн обьектив сэдвүүд, 2 дугаар хэсэгт хүний зүгээс нийгэм рүү чиглэсэн субьектив холбоо хамаарлууд, 3 дугаар хэсэгт хүн болон нийгмийн хоорондын харилцааны аргын тухай шинжлэн тайлбарласан. Социологичийн чадвар “мэдээжийн эсрэг эргэлзээ” тул уншигч давталттайгаар дотоод зөрчилд орох нь хэвийн хэрэг байх болов уу. Нэгэнт критик буюу шүүмжийн талаар өмнө бичсэн ерөнхийллийн онолын бүтээлдээ тайлбарласан тул энд шүүмж-ийн тухай авч үзэхгүй харин юмсад шүүмжтэй хандана. Социологийн шүүмж бичлэгээр “шүгэл үлээх”-ийн тулд би Карл Марксын хүнийсэл гэх ухагдахууныг өөрийн онолын загварт нийцүүлэн өөрчилсөн. Тиймээс цаашид Марксын нэр олон дурдагдах болов уу. Нийгэм хэрхэн хүнийг хүнийсгэж нэг үгээр хэлбэл өөртөө хөөгдсөн хүмүүсийг төрүүлдэг болохыг зүсэм бүлгүүдэд судалсан. Карл Поппер Нээлттэй нийгэм ба түүний дайснууд бүтээлдээ ингэж хэлжээ (Popper 2013): Маркс капитализмыг шүүн буруутгахдаа үндсэндээ ёс суртахууны үүднээс буруутгасан… Бас эд баялгийн эсрэг тэмцээгүй, капиталист тогтолцоонд эд баялаг бусад хүнийг эрх мэдэлдээ байлгах утгаар улс төр эдийн засгийн эрх мэдэл оршиж байгаатай тэмцсэн. Капитализмд ажиллах хүчнийг бараа болгосон байдаг, энэ бол хүмүүс өөрсдийгөө зах дээр худалдах ёстой гэсэн үг. 3 Public issues 4 Private troubles Эхлэл
  • 9. 9 Маркс энэ тогтолцоог хүмүүнлэгийн эсрэг учраас шүүмжилсэн.5 Өөрөөсөө хүнийсэх нь зөвхөн сэтгэл зүйнх биш харин нийгмийнх, тэр тусмаа тогтолцооных. Тиймээс хүнийсэл нь хүний үндсэн хэрэгцээг хангадаггүй нийгмийн тогтолцооноос бий болдог. Alienation гэсэн үгийг янз бүрээр орчуулж хэрэглэдэг учраас бидэнд нэгэнлэг нэг үгээр тогтож хэрэглэх шаардлага үүсэв. Хэдийгээр хүн өөрсдөө нийгмээ гардан бүтээсэн ч нийгмээсээ хүнийсгэгдэж, бүтээлийнхээ өмнө хүчин мөхөсдөж, өөрөөсөө ч алсран холджээ. Хүн төрөх цагаасаа эхлэн хүний нийгэмд зөвхөн аж төрөхөөс гадна хүний нийгмээ өөрсдөө гардан бүтээж байдаг. Энэ социал харилцааны явцдаа хүн өөртөө хөөгдөхгүйн тулд нийгэмд багтаж буй хүн болон хүнд багтаж буй нийгэм хоёроос хаашаа ч булзах аргагүй. Хүмүүсийн бүтээж буй нийгэм эргүүлээд хүмүүсээ бүтээдэг учраас энэ номын 1 дүгээр хэсэгт нийгмийн тухай, 2 дугаар хэсэгт хувь хүний тухай аналитикчилсэн. “Хүнийг багтааж буй нийгэм” 6 хэсэгт обьективыг урдуурчилсан бол “Нийгмийг багтааж буй хүн” 7 хэсэгт субьективыг өмнүүрчилсэн нь социоаналитикч миний судалгаагаар тодорхойлогдсон. Гэлээ ч энэ нь огтоос шинэ зүйл биш бөгөөд обьектив, субьектив гэсэн хоёр хандлага өөрөө социологийн дуализм болдог. “Өөртөө хөөгдсөн хүн”-ий бүх бүрдэл хэсгийг нэгдмэл бүхэл зүйл болгон нэгтгэгч, зохион байгуулагч зарчим бол хүнийг багтааж буй нийгмийг судлахын сацуу нийгмийг багтааж буй хүний бүх талыг 5 Marx’s condemnation of capitalism is fundamentally a moral condemnation... Marx did not combat wealth, he hated it because in this system wealth means political power in the sense of power over other men. Labour power is made a commodity; that means that men must sell themselves on the market. Marx hated the system because it resembled slavery. 6 Man in society 7 Society in man Эхлэл
  • 10. 10 тусгайлан сонирхож шинжлэх явдал билээ. Миний өмнө бичсэн бүтээлд ерөнхийллийн онолыг дэвшүүлсэн нь нийгмийг шинжлэх явдлын суурь байлаа. Сууриас алгуур үргэлжилж энэ бүтээлд нийгмийн судалгаа улам гүнзгийрсээр тусгайллын онол дэвшигдсэн ба энд тусгаар хүн хүнийссэн буюу өөрөөсөө хөөгдсөн тухай оношлогдсон. Ингэж өөртөө хөөгдөхөд юу нөлөөлсөн бэ гэдгийг зүсэм бүлгүүдэд тайлбарлалаа. Өөрөөсөө харийнчлагдан хүнийссэн хүмүүс хэдийд хүнийслээ даван туулах вэ гэхээр нийгэмд өөрийгөө алдалгүй аварч үлдсэн цагт. Бүхий л юмс ямар нэгэн байдал, төрх, шинж, агуулгаараа бусад өөрийн адилтайгаасаа ялгарч байдаг. Гэвч ямарваа тусгай тэр зүйл дангаараа байх боломжгүй буюу заавал ерөнхийд суурилсан байдаг. Яг л ямар ч хүн эрэгтэй юм уу эмэгтэй гэсэн ерөнхий нэр дор заавал хамаардаг хэдий ч дотроо өөр хоорондоо ялгаатай байдаг шиг. Олон тооны тусгай өөрөө ерөнхий болно. Тусгай өөртөө зайлшгүй ерөнхийг агуулж байх бөгөөд ерөнхийгүйгээр байж чадахгүй. Нөгөө талаар тусгай бүхэн ерөнхий байдаг бол ерөнхий бүхэн тусгай байж чадахгүй. Ерөнхийгөөс мөн чанараа бүтээжээ гэвэл тусгай гэж хэлэх боломжтой мэт. Үргэлж бүх талаараа хүчтэй байх гэж оролдох нь бүх талаараа сулын шинж гэдэг. Иймд ерөнхийллийн онолоос алгуур үргэлжилж тусгайллын онолыг үүсгэснээр социологичийн үүргээ биелүүллээ. Бичлэгийн логик нь миний өмнө бичсэн ном болох Социо-аналитик-ын хувьд тусгайгаас ерөнхийлөх аргыг ашигласан бол энэ бүтээлдээ ерөнхийгөөс тусгайлах аргыг ашиглалаа. “Логик гэдэг сайэнсын ажлын урагшилсан алхам бүрийн хоорондын авцалдаа ба тэндээс гарах дагаврыг ерөнхийлөх болон тусгайлах” (Молор-Эрдэнэ, Ертөнц Бодол Мэдлэг, Ухаан Ухамсар Эрдэм, Санаа Сэтгэл Зохиол 2019). Нийгмийн асуудлуудыг шүүрдэн шинжлэхэд анализ болон синтез гэх хоёр арга салшгүй: Өөртөө хөөгдсөн хүн-ийг буй Эхлэл
  • 11. 11 болгоход социал хүчин зүйлс нөлөөлсөн ба тэдгээрийг зүсэм бүлэг тус бүрд эхлээд нарийвчлан задалж судалсан. Дараа нь зүсэм бүлэг бүрээ эргүүлэн нэгтгэн дүгнэж улмаар шүүрдсэн хогоо асгахуйц судалгааг бүхэлд нь хийлээ. Иймд хүнийслээс үүдэлтэй Өөртөө хөөгдсөн хүн-ий учир шалтгааныг тайлж, социологийн шүүмжээр эвлэршгүй баримтуудыг илрүүлэв. Би энэ номоор бидний хардаг бодит байдал гэгчийг хусаад үзэхэд ямар нүүр мэлийж байдгийг харуулахыг зорилоо. Уншигчдын анхааралд: Харийнжих хүнийсэл (alienation) нь хүн ёсоосоо эвдрэх (traumatization), өөрийгөө үл хайхрах (neglect), нийгмийн сайн сайхан байдлаасаа хасагдах (social exclusion) болон хор хөнөөл (harm) зэрэг ойлголтуудтай холбогдсон тохиолдолд “өөртөө хөөгдсөн хүн” гэх ухагдахуун үүснэ. Эхлэл