SlideShare a Scribd company logo
1 of 40
ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛ
1. Зээлдэгчийн эрсдэл
2. Зээлийн өгөөж
1.Зээлдэгчийн эрсдэл
Арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага,
хадгаламж зээлийн хоршоо гэх мэтийн зээлийн үйл
ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагын хувьд
зээлийн эрсдэл нь маш чухал асуудал байдаг.
Учир нь зээлийн хүүний орлого нийт орлогынх нь
дийлэнхи хэсгийг эзэлдэг тул тухайн санхүүгийн
байгууллагын оршин тогтнох үндэс болдог
Тиймээс зээл олгохдоо зээлийн судалгаа, шинжилгээг
сайтар хийж зээлийн эрсдэлийг зөв тодорхойлох
асуудал чухал юм.
Зээлийн эрсдэл гэж олгосон зээл (худалдан авсан үнэт
цаасны)-ийн үндсэн болон хүүний төлбөр нь
хугацаандаа эргэн төлөгдөхгүй байхыг хэлнэ.
Төлбөр хойшлох эсэх нь нэг талаас тухайн
зээлдэгчээс, нөгөө талаас тухайн системийн нөлөөнөөс
үүснэ.
Зээл гэдэг нь зээлдэгч тодорхой хэмжээний мөнгөн
хөрөнгийг тодорхой хугацааны дараа хүүний хамт
зээлдүүлэгчид эргүүлэн төлөхийг тусгасан гэрээ хэлцэл
юм.
Зээлдэгч нь ихэвчлэн бизнесийн байгууллага, иргэд
байх ба зарим тохиолдолд улсын байгууллага,
санхүүгийн байгууллагууд байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий
хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаа”-ний тухай
хуулийн 20.1-д зааснаар “Банк /зээлдүүлэгч/ тодорхой
зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл
батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан
бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн
нэрийн өмнөөс бусад этгээдэд /зээлдэгч/ олгохыг зээл”
гэнэ.
Зээлдэгч нь тухайн зээлийг зориулалтын дагуу
ашиглаж, тодорхой хугацааны дараа үндсэн болон
хүүний төлбөрийг гэрээнд заасан эргэн төлөх
хуваарийн дагуу төлөх үүрэгтэй.
Зээл олголт, эргэн төлөлтийн үйл явц
Эрсдэл бүхий активууд
Зээлийн эрсдэл гэдэгт зөвхөн олгосон зээл бус бусад
хөрөнгө оруулалтын үйл ажиллагаануудыг хамруулж
ойлгодог.
Эрсдэл бүхий актив нь олгосон зээл, худалдан авсан
үнэт цаас, батлан даалт гэх мэт үүргүүд, авлага зэрэг нь
хугацаачдаа эргэн төлөгдөхгүй байхыг хэлнэ.
Эрсдэл бүхий активууд:
• Зээл
• Үнэт цаас (үүнд: Монгол банкны үнэт цаас, 1 жил хүртэлх
хугацаатай засгийн газрын үнэт цаас, Банкны бүтцийн өөрчлөлтийн
өрийн бичиг хамаарахгүй)
• Баталгаа, батлан даалт
• Банк хоорондын гүйлгээ
• Худалдааны санхүүжилт
• Гадаад төлбөр тооцоо
• Фьючерс
• Своп
• Аккредитив болон бусад хүлээж болзошгүй үүрэг
• Опцион
• Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, авлага
Зээлийн эрсдэл
Зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй
байх эрсдэл буюу олгосон зээлийн үндсэн болон
хүүний төлбөр хугацаандаа бүрэн болон хэсэгчилэн
орж ирэхгүй байхыг зээлийн эрсдэл гэнэ.
Зээлийн эрсдэл
2. Зээлдэгч гэрээнд заасан хугацааны дагуу зээлийн үндсэн болон хүүний төлбөрөө
эргэн төлөхгүй байх.
X
Активын чанар
Санхүүгийн зуучлагчийн олгосон зээл нь эргэн
төлөгдөх хугацаандаа байгаа тохиолдолд тухайн зээлийг
чанартай гэж үзэх ба эргэн төлөгдөх хугацаа өнгөрөх
тусам чанаргүй гэж үздэг.
Хэрэв олгосон зээл нь эргэн төлөгдөхгүй бүр
найдваргүй болсон тохиолдолд санхүүгийн зуучлагчийн
зээлийн багц муудах, цаашилбал санхүү, төлбөрийн
чадварт сөргөөр нөлөөлж хэтийн төлөв, өрсөлдөх
чадварыг бууруулж болзошгүй.
Их хэмжээний алдагдал хүлээж, дампуурч байсан
санхүүгийн байгууллагын дийлэнхи нь зээлийн
эрсдэлээс болсон байдаг.
Активын чанарын ангилал
Санхүүгийн зуучлагч нь зээл, хүлээж болзошгүй үүрэг,
үнэт цаас болон бусад активыг хугацаа хэтэрсэн
байдлаар ангилдаг.
Активын төрлөөс хамааруулан активын ангилал хийх
шалгуурууд ялгаатай байна.
Дараах хүснэгтэд Монголбанкны “Активыг ангилах,
эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”- д заасны
дагуу зээл, үнэт цаас, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө
(ӨБҮХХ), бусад активыг гэрээ зөрчигдсөн
хугацаанаас хамааруулан хэрхэн ангилахыгхарууллаа.
Эрсдэл бүхий активын хугацааны үзүүлэлтийг дүгнэх хүснэгт
Активын
төрөл
Хэвийн
Хугацаа
хэтэрсэн
Хэвийн бус Эргэлзээтэй Муу
Зээл
Эргэн төлөлт
хуваарьт заасан
хугацаандаа хийгдэж
байгаа
Хуваарьт заасаг
хугацаанаас 90
хүртэл хоног
хэтэрсэн
Хуваарьт заасан
хугацаанаас 91-
180 хүртэл
хоног хэтэрсэн
Хуваарьт заасан
хугацаанаас
181-360 хүртэл
хоног хэтэрсэн
Хуваарьт заасан
хугацаанаас
361-ээс дээш
хоног хэтэрсэн
Үнэт
цаас
Эргэн төлөлт
хуваарьт заасан
хугацаандаа төлөгдөж
байгаа
Хуваарьт заасан
хугацаанаас 30
хүртэл хоног
хэтэрсэн
Хуваарьт заасан
хугацаанаас 31-
60 хүртэл хоног
хэтэрсэн
Хуваарьт заасан
хугацаанаас 61-
90 хүртэл хоног
хэтэрсэн
Хуваарьт заасан
хугацаанаас 91-
ээс дээш хоног
хэтэрсэн
Өмчлөх
бусад үл
хөдлөх
хөрөнгө
Өмчлөлд авснаас
хойш 30 хүртэл
хоногийн дотор
борлогдоогүй
Өмчлөлд
авснаас хойш
31-60 хүртэл
хоногийн дотор
борлогдоогүй
Өмчлөлд
авснаас хойш
61-90 хүртэл
хоногийн дотор
борлогдоогүй
Өмчлөлд
авснаас хойш
91-120 хүртэл
хоногийн дотор
борлогдоогүй
Өмчлөлд
авснаас хойш
121-ээс дээш
хугацаанд
борлогдоогүй
Бусад
актив
30 хүртл хоногийн
дотор байгаа
31-60 хоногийн
дотор
төлөгдөөгүй
61-90 хоногийн
дотор
төлөгдөөгүй
91-120
хоногийн дотор
төлөгдөөгүй
121-ээс дээш
хоногоор
төлөгдөөгүй
Эх сурвалж: Монголбанк (2010), Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам
Санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдэлээс
хүлээх алдагдалыг бууруулах зорилгоор активын
ангилал тус бүрд тодорхой хувиар эрсдэлийн сан
байгуулна.
Арилжааны банкуудын эрсдэл бүхий активт байгуулах
эрсдэлийн сангийн хувь хэмжээг дараах хүснэгтээр
харууллаа.
Арилжааны банк, ББСБ-ын эрсдэлийн сан байгуулах
хувь хэмжээ адил байна.
Эрсдэл бүхий активын ангилал, эрсдэлиын сан байгуулах хувь
Активын ангилал Эрсдэлийн сан байгуулах хувь
1. Хэвийн 0%
2. Хугацаа хэтэрсэн 5%
3. Чанаргүй, үүнээс
• Хэвийн бус 25%
• Эргэлзээтэй 50%
• Муу 100%
Эх сурвалж: Монголбанк (2010), Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам
Зээлийг зориулалт, хугацаа, зээлдэгч, эргэн төлөгдөх
нөхцөл зэрэг олон зүйлсээс нь хамааруулан ангилж
болно.
Зээлийн эрсдэл нь зээл олгох зорилтот салбараас
хамаарна.
Иргэдийн буюу жижиглэнгийн зээл олгодог
санхүүгийн байгууллагын хувьд харилцагчийн тоо
олон байх боловч нэг зээлдэгчээс хүлээх алдагдалын
хэмжээ бага байдаг.
Харин байгууллага буюу бөөний зээл олгож буй
байгууллагын хувьд цөөн харилцагчтай боловч нэг
зээлдэгчээс хүлээх алдагдалын хэмжээ их байна.
Зээлийн төрөл, зээлийн эрсдэлийн хамаарал
Иргэдийн
зээл
Дундаж
Байгууллагын
зээл
ИХ
ИХ
БАГА
БАГА
Нэг зээлдэгчээс хүлээж болох алдагдлын хэмжээ
Зээл
- дэгчийн
тоо
Зээлийг авч буй зээлдэгчээр нь улсын байгууллага,
хувийн байгууллага, санхүүгийн байгууллага, иргэд,
бусад гэж ангилж болно.
Зээлийг зориулалтаар нь үйлдвэрлэлийн болон
үйлдвэрлэлийн бус гэж ангилна.
Үйлдвэрлэлийн зээлд хөдөө аж ахуй, уул уурхай,
боловсруулах үйлдвэрлэл, цахилгаан, хий, уур хангамж
, барилгын салбарт олгож буй зээлүүд ордог.
Харин үйлдвэрлэлийн бус зээлд бөөний болон
жижиглэнгийн худалдаа, тээвэрлэлт ба агуулахын үйл
ажиллагаа, түрээсийн үйлчилгээ, санхүүгийн болон
даатгал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа,
боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйл ажиллагаа,
мэргэжлийн үйл ажиллагааны салбарт олгож буй
зээлүүдийг хамруулан авч үздэг
Урт, дунд, богино хугацаат гэж ангилдаг.
Урт хугацаат зээлд таваас дээш жил, дунд хугацаат
зээл нь 1-5 жил, богино хугацаат зээл нь 1 хүртэлх
жилийн хугацаатай зээлүүд хамарна.
Богино хугацаат зээлийг аж ахуйн нэгж,
байгууллагууд ихэвчлэн эргэлтийн хөрөнгө буюу
түүхий эд материал худалдан авах зорилготой зээлүүд
орно.
Урт, дунд хугацаат зээл нь богино хугацаат зээлийг
бодвол эрсдэл өндөртэй багтдаг учраас энэ төрлийн
зээл хүсэгчийн зээлийн эргэн төлөлтөд нөлөөлөх
хүчин зүйлс, зээлдэгчийн хүү, нийгэмд эзлэх байр
суурь, санхүүгийн чадвар, эдийн засгийн чиг
хандлагыг нарийвчлан судлах шаардлагатай байдаг.
2. Зээлийн өгөөж
Зээлийн удирдлагын үйл явцын нэг гол хэсэг нь
зээлийн үнийн шийдвэр байдаг.
Энэ нь тухайн зээлдэгчийн эрсдэлийн хэмжээнээс
шууд хамаарна. Эрсдэл ихтэй зээлийн хүү нь эрсдэл
багатай зээлийн хүүнээс өндөр байдаг.
Зээлийн хүү тогтооход зээлийн суурь хүү, эрсдэлийн
шагналын хэмжээ нөлөөлөх бол зээлийн хүүний бус
орлогод шимтгэл, хураамж, барьцаа болон нөөцийн
шаардлагын хувь хэмжээ нөлөөлнө.
Нөөцийн шаардлага (нөхөх баланс) гэдэг нь
зээлдэгчийн авсан зээлийн тодорхой хэсгийг зээлдэгч
байгууллага харилцах, хадгаламжийн дансанд
байршуулахыг шаардахыг хэлнэ.
Зарим тохиолдолд энэ шаардлагыг тавьдаг бөгөөд
бага ч гэсэн тогтвортой эх үүсвэрийг санхүүгийн
зуучлагчид бий болгодог.
Зээлээс олох нийт өгөөжийг нийт зээлээс олох мөнгөн
урсгалыг анх олгосон зээлдээ харьцуулж тооцно.
Санхүүгийн байгууллагууд зээлийн хүүг тогтоохдоо
зээлийн суурь хүү дээр зээлийн төрлөөс хамааруулсан
эрсдэлийн шагналыг нэмж тооодог.
Зээлийн суурь хүү(ВR) = 12%
+ Зээлийн эрсдэлийн шагнал (m) = 2%
ВR+m =14%
Зээлийн суурь хүүг Төв банкны үнэт цаасны хүүгээр,
эх үүсвэрийн жигнэсэн дундаж зардалаар, банк
хоорондын захын суурь хүүгээр төлөөлүүлж авч үзэж
болно
Манай орны хувьд Монголбанкны 7 хоногийн
хугацаатай үнэт цаасны хүүг бодлогын хүү гэж
нэрлэдэг ба уг хүүг зах зээл дээрх суурь хүү гэж үздэг.
Эх үүсвэрийн жигнэсэн дундаж зардал нь
санхүүгийн зуучлагч бүрийн хувьд харилцан адилгүй
байх тул эх үүсвэрийн зардлаас хөрөнгө оруулалт буюу
зээлийн суурь хүү хамаарч болно.
Банк хоорондын захын суурь хүүний хувьд гадны улс
орнууд LIBOR хүүг түлхүү ашигладаг ба энэ нь
Ловдонгийн банк хоорондын захын хүүг илэрхийлдэг.
Манай улсын хувьд банк хоорондын суурь хүүг
Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбоо нь олон
улсын санхүүгийн мэдээллийн тэргүүлэгч компани
болох Томсон Ройтерстой хамтран Улаанбаатарын банк
хоорондын суурь хүүг UBIBOR (Ulaanbatar InterBank
Offered Rate) 2007 оны 8-р сараас эхлэн тооцоолж, зах
зээлд оролцогчдод түгээх болсон юм.
UBIBOR-г нь Монголын томоохон банкуудын
Улаанбаатарын ажлын өдрийн 11:30 цагт өөр
хоорондоо төгөргийн мөнгөн хадгаламж/зээл өгөх,
авах хүүнүүдийн дунджаар тооцоологддог.
Энэхүү суурь хүүг тооцоолж нийтэд мэдээлж
эхэлсэнээр нийт санхүүгийн зах зээлд хөвөгч хүүтэй
санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн үнийг тогтоох
боломжтой болсон билээ.
Санхүүгийн байгууллагуудын зээлийн өгөөж нь
зөвхөн зээлийн хүүгээр хязгаарлагдахгүй ба шимтгэл,
хураамж, нөхөх баланс зэргээр зээлээс олох өгөөжийг
нэмэгдүүлж байдаг.
Зээлээс олох өгөөжийг тооцохдоо нийт орох мөнгөн
урсгалыг нийт гарах мөнгөн урсгалд харьцуулж
тооцно.
Зээлээс орох мөнгөн урсгалд зээлийн үндсэн ба хүүний
төлбөр, шимтгэл, хураамжууд орно.
Зээлийн өгөөж =
k =
Энд:
k - Зээлийг өгөөж
f - Зээлийн шимтгэл
L - Суурь хүү
M - Эрсдэлийн шагнал
b - Зээлийн тодорхой хэсгийг дансанд байлгахыг шаарддаг
R -Заавал байлгах нөөцийн хэмжээ Төв банкнаас
тогтоосон
(𝑓 + 𝐿 + 𝑀 )
(1 − 𝑏 1 − 𝑅 )
Жишээ : банкны зээлийн хүүний суурь түвшин нь 10%
ба тухайн төрлийн зээлд ногдох эрсдэлийн шагнал нь
5% байна.
Зээл олгохдоо 0,15% -ийн шимтгэлийг нэг удаа авах ба
тухайн зээлийн 5%-ийг харилцах дансандаа байлгахыг
шаарддаг бол тухайн зээлээс олох нийт өгөөжийг тооц.
Төв банкнаас заавал байлгах нөөцийн 5,5%-иар
тогтоосон байгаа.
K = = = 0.1590
Банк зээл олгосноор 15% - ийн хүүний орлого олох
боловч тухайн зээлээс олох нийт өгөөж нь 15,9% байна.
Хэрэв банк зээлийн тодорхой хэсгийг дансандаа
байршуулахыг шаардахгүй бол зээлээс олох өгөөж нь
зээлийн нийт хүү болон шимтгэлийн нийлбэртэй
тэнцүү буюу 15,15% байна.
Зээлээс хүлээгдэж буй ашиг E(r)
Олгосон зээлийн 1 төгрөг бүрээс хүлээгдэж буй
ашгийг (Er) зээлийн өгөөжийг тухайн зээлдэгчийн
зээлээ эргүүлэн төлөх магадлалаар үржүүлж тооцно.
Зээлээс олох ашиг их байх нь тухайн зээлдэгчийн
зэлээ эргүүлэн төлөх магадлал өндөр байх, мөн
зээлийн өгөөж өндөр байхаас хамаарч байна.
E(r) =
Энд:
p - зээлийн эргэн төлөгдөх магадлал
k- зээлийн өгөөж
p < 1 үед эргэн төлөгдөхгүй байх эрсдэл үүснэ
Жишээ : зээлийн өгөөж 15,9%, зээлдэгч зээлээ
хугацаандаа найдвартай төлвөл олгосон зээлийн 1
төгрөг бүрээс 1,159 төгрөгийг олно.
E(r) = = 1.159
Хэрэв зээлдэгчийн зээлээ хугацаандаа төлөх магадлал
буурч 0,9 болсон гэж үзвэл зээлийн ашиг буурч 1,0431
төгрөг болно.
= 1.0431
Зээл эргүүлэн төлөх магадлал буурсан ч зээлээс олох
ашгаа бууруулахгүй гэж үзвэл зээлийн өгөөжийг 28,8%
болтол нь өсгөх боломжтой.
Зээлийн өгөөжийг нэмснээр зээлээс олох ашгийн
түвшин нэмэгдэх боловч энэ нь зээлийн эргэн төлөгдөх
магадлалыг (p) бууруулж байгаа эсэхйиг тооцох,
тогтоох хэрэгтэй.
Банк зээлийн хүүг тогтоохдоо бага эрсдэлтэй
харилцагч нарт үндсэн хүүгээс бага зээлийн хүүг
тогтоох ба их эрсдэлтэй зээлдэгч нарт үндсэн зээлийн
хүү дээр санхүүгийн зуучлалын нэмэлт эрсдэлээ нөхөх
зорилгоор эргэн төлөгдөхгүй байх эрсдэлийн
шагналыг (M) нэмж тооцно.
Хэт өндөр зээлийн хүү нь санхүүгийн санхүүгийн
зуучлагчдад эргээд сөргөөр нөлөөлнө.
Зээлийн гэрээнд заасан өндөр хүү нь зээлдэгчийн
төслийг эрсдэлтэй болгож, улмаар санхүүгийн
зуучлагчийн зээлийн хүлээгдэж буй ашгийг
бууруулдаг.
Зээлээс хүлээгдэж буй алдагдал
Санхүүгийн байгууллага зээлээс хүлээгдэж буй
алдагдлыг өөрийн хөрөнгөөр нөхөх ба тухайн зээлээс
хүлээж болзошгүй алдагдлыг хэмжих нь чухал юм.
Суурь загварууд хүлээгдэж буй алдагдлыг
хэмжихдээ төлнө, төлөхгүй гэж хоѐр ангилж үздэг.
Зээлээс хүлээгдэж буй алдагдал
ТОХИОЛДОЛ АЛДАГДАЛ МАГАДЛАЛ
Зээлээ төлнө 0 1 - PD
Зээлээ төлөхгүй LGD * EAD PD
Хэрэв зээлээ төлнө гэж үзвэл алдагдал 0 байна.
Харин зээлээ төлөгүй гэж үзвэл алдагдал нь зээлээс
хүлээж болзошгүй нийт алдаглдал (LGD), зээлээ
төлөөгүй үеийн алдагдал (EAD), зээлээ төлөхгүй байх
магадлалын үржвэрээр тодорхойлогдоно.
𝐸𝑥𝑝𝑒𝑐𝑡𝑒𝑑 𝐿𝑜𝑠𝑠 = 1 − 𝑃𝐷 ∗ 0 + 𝑃𝐷 ∗ 𝐿𝐺𝐷 ∗ 𝐸𝐴𝐷
= 𝑃𝐷 ∗ 𝐿𝐺𝐷 ∗ 𝐸𝐴𝐷
Энд:
PD - Зээлээ төлөхгүй байх магадал
EAD - Зээлээс хүлээж болзошгүй нийт алдагдал
LGD - Зээлээ төлөөгүй үеийн алдагдал
Зээлээ төлөхгүй байх магадлал гэдэг нь зээлдэгч зээлээ
бүрэн эсвэл зарим хэсгийг гэрээнд заасан хугацаанд
төлөхгүй байх магадлалыг хэлнэ.
Зээлээс хүлээж болзошгүй нийт алдагдал гэдэг нь
зээлдэгч зээлээ төлөөгүйгээс үүсч бий болох нийт
алдагдлын мөнгөн дүн юм.
Зээлээ төлөөгүй үеийн алдагдал гэдэг нь нийт
алдагдлыг хүлээгдэж буй алдах магадлалаар үржүүлж
тооцно.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onhicheel2020
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020hicheel2020
 
Sbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onSbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onssuserca5598
 
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх ньHunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх ньbatnasanb
 
Зээлийн шинжилгээ power point-5
Зээлийн шинжилгээ power point-5Зээлийн шинжилгээ power point-5
Зээлийн шинжилгээ power point-5Ikhzasag SEZS
 
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журамАктивыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журамDOtgontsetseg
 
С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...
С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...
С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...batnasanb
 
Sbeul15. 2019 2020 on
Sbeul15. 2019 2020 onSbeul15. 2019 2020 on
Sbeul15. 2019 2020 onhicheel2020
 
Micro l15.2019 2020on
Micro l15.2019   2020onMicro l15.2019   2020on
Micro l15.2019 2020onhicheel2020
 
Sbeul11.2019 2020
Sbeul11.2019  2020Sbeul11.2019  2020
Sbeul11.2019 2020hicheel2020
 
Sbeul5.2019 2020on
Sbeul5.2019   2020onSbeul5.2019   2020on
Sbeul5.2019 2020onhicheel2020
 
Зээлийн шинжилгээ power point-10
Зээлийн шинжилгээ power point-10Зээлийн шинжилгээ power point-10
Зээлийн шинжилгээ power point-10Ikhzasag SEZS
 
Seminar 7. 2020-2021on
Seminar  7. 2020-2021onSeminar  7. 2020-2021on
Seminar 7. 2020-2021onhicheel2020
 

What's hot (20)

Sbeul18.2020
Sbeul18.2020Sbeul18.2020
Sbeul18.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul17.2020
Sbeul17.2020Sbeul17.2020
Sbeul17.2020
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020on
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 
Seminar 7,8
Seminar 7,8Seminar 7,8
Seminar 7,8
 
Sbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onSbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 on
 
Seminar 1,2
Seminar 1,2Seminar 1,2
Seminar 1,2
 
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх ньHunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
 
Зээлийн шинжилгээ power point-5
Зээлийн шинжилгээ power point-5Зээлийн шинжилгээ power point-5
Зээлийн шинжилгээ power point-5
 
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журамАктивыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
 
С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...
С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...
С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...
 
Sbeul15. 2019 2020 on
Sbeul15. 2019 2020 onSbeul15. 2019 2020 on
Sbeul15. 2019 2020 on
 
Micro l15.2019 2020on
Micro l15.2019   2020onMicro l15.2019   2020on
Micro l15.2019 2020on
 
Sbeul11.2019 2020
Sbeul11.2019  2020Sbeul11.2019  2020
Sbeul11.2019 2020
 
Sbeul16.2020
Sbeul16.2020Sbeul16.2020
Sbeul16.2020
 
Sbeul6.2021 2022
Sbeul6.2021  2022Sbeul6.2021  2022
Sbeul6.2021 2022
 
Sbeul5.2019 2020on
Sbeul5.2019   2020onSbeul5.2019   2020on
Sbeul5.2019 2020on
 
Зээлийн шинжилгээ power point-10
Зээлийн шинжилгээ power point-10Зээлийн шинжилгээ power point-10
Зээлийн шинжилгээ power point-10
 
Seminar 7. 2020-2021on
Seminar  7. 2020-2021onSeminar  7. 2020-2021on
Seminar 7. 2020-2021on
 

Similar to Sbeul9.2019 2020on

Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 onhicheel2020
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020onhicheel2020
 
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГОБ.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГОbatnasanb
 
Sbeul7.2020 2021on
Sbeul7.2020  2021onSbeul7.2020  2021on
Sbeul7.2020 2021onhicheel2020
 
SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onhicheel2020
 
Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6Ikhzasag SEZS
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Ikhzasag SEZS
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onhicheel2020
 
Санхүү үндэс Лекц 7
Санхүү үндэс Лекц 7Санхүү үндэс Лекц 7
Санхүү үндэс Лекц 7Gunjargal
 
Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Ikhzasag SEZS
 
Б. Даваадорж Г. Гүндсамбуу - Орон нутагт засаг захиргааны бонд гаргах боломж
Б. Даваадорж Г. Гүндсамбуу - Орон нутагт засаг захиргааны бонд гаргах боломжБ. Даваадорж Г. Гүндсамбуу - Орон нутагт засаг захиргааны бонд гаргах боломж
Б. Даваадорж Г. Гүндсамбуу - Орон нутагт засаг захиргааны бонд гаргах боломжbatnasanb
 
САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ
САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛСАНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ
САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛUmguullin Mongol Umguulugch
 
Зээлийн бүртгэл
Зээлийн бүртгэлЗээлийн бүртгэл
Зээлийн бүртгэлDOtgontsetseg
 
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛБ.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛbatnasanb
 
Зээлийн шинжилгээ power point-4
Зээлийн шинжилгээ power point-4Зээлийн шинжилгээ power point-4
Зээлийн шинжилгээ power point-4Ikhzasag SEZS
 
Sanhuugiin undes L15.2019- 2020
Sanhuugiin undes L15.2019- 2020Sanhuugiin undes L15.2019- 2020
Sanhuugiin undes L15.2019- 2020hicheel2020
 
Brief on apartment
Brief on apartmentBrief on apartment
Brief on apartmentMunkh Orgil
 
Sbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onSbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onhicheel2020
 

Similar to Sbeul9.2019 2020on (20)

Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 on
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020on
 
RMON304
RMON304RMON304
RMON304
 
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГОБ.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
 
Sbeul7.2020 2021on
Sbeul7.2020  2021onSbeul7.2020  2021on
Sbeul7.2020 2021on
 
SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020on
 
Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
 
Санхүү үндэс Лекц 7
Санхүү үндэс Лекц 7Санхүү үндэс Лекц 7
Санхүү үндэс Лекц 7
 
Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7
 
Б. Даваадорж Г. Гүндсамбуу - Орон нутагт засаг захиргааны бонд гаргах боломж
Б. Даваадорж Г. Гүндсамбуу - Орон нутагт засаг захиргааны бонд гаргах боломжБ. Даваадорж Г. Гүндсамбуу - Орон нутагт засаг захиргааны бонд гаргах боломж
Б. Даваадорж Г. Гүндсамбуу - Орон нутагт засаг захиргааны бонд гаргах боломж
 
САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ
САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛСАНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ
САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ
 
Зээлийн бүртгэл
Зээлийн бүртгэлЗээлийн бүртгэл
Зээлийн бүртгэл
 
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛБ.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
 
Зээлийн шинжилгээ power point-4
Зээлийн шинжилгээ power point-4Зээлийн шинжилгээ power point-4
Зээлийн шинжилгээ power point-4
 
Sanhuugiin undes L15.2019- 2020
Sanhuugiin undes L15.2019- 2020Sanhuugiin undes L15.2019- 2020
Sanhuugiin undes L15.2019- 2020
 
Brief on apartment
Brief on apartmentBrief on apartment
Brief on apartment
 
Seminar 1
Seminar 1Seminar 1
Seminar 1
 
Sbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onSbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 on
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
 
Jishee bodgogo16
Jishee bodgogo16Jishee bodgogo16
Jishee bodgogo16
 
Mie.s16 ht
Mie.s16 htMie.s16 ht
Mie.s16 ht
 

Sbeul9.2019 2020on

  • 1. ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛ 1. Зээлдэгчийн эрсдэл 2. Зээлийн өгөөж
  • 2. 1.Зээлдэгчийн эрсдэл Арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтийн зээлийн үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагын хувьд зээлийн эрсдэл нь маш чухал асуудал байдаг. Учир нь зээлийн хүүний орлого нийт орлогынх нь дийлэнхи хэсгийг эзэлдэг тул тухайн санхүүгийн байгууллагын оршин тогтнох үндэс болдог
  • 3. Тиймээс зээл олгохдоо зээлийн судалгаа, шинжилгээг сайтар хийж зээлийн эрсдэлийг зөв тодорхойлох асуудал чухал юм. Зээлийн эрсдэл гэж олгосон зээл (худалдан авсан үнэт цаасны)-ийн үндсэн болон хүүний төлбөр нь хугацаандаа эргэн төлөгдөхгүй байхыг хэлнэ. Төлбөр хойшлох эсэх нь нэг талаас тухайн зээлдэгчээс, нөгөө талаас тухайн системийн нөлөөнөөс үүснэ.
  • 4. Зээл гэдэг нь зээлдэгч тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тодорхой хугацааны дараа хүүний хамт зээлдүүлэгчид эргүүлэн төлөхийг тусгасан гэрээ хэлцэл юм. Зээлдэгч нь ихэвчлэн бизнесийн байгууллага, иргэд байх ба зарим тохиолдолд улсын байгууллага, санхүүгийн байгууллагууд байна.
  • 5. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаа”-ний тухай хуулийн 20.1-д зааснаар “Банк /зээлдүүлэгч/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд /зээлдэгч/ олгохыг зээл” гэнэ.
  • 6. Зээлдэгч нь тухайн зээлийг зориулалтын дагуу ашиглаж, тодорхой хугацааны дараа үндсэн болон хүүний төлбөрийг гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэгтэй. Зээл олголт, эргэн төлөлтийн үйл явц
  • 7. Эрсдэл бүхий активууд Зээлийн эрсдэл гэдэгт зөвхөн олгосон зээл бус бусад хөрөнгө оруулалтын үйл ажиллагаануудыг хамруулж ойлгодог. Эрсдэл бүхий актив нь олгосон зээл, худалдан авсан үнэт цаас, батлан даалт гэх мэт үүргүүд, авлага зэрэг нь хугацаачдаа эргэн төлөгдөхгүй байхыг хэлнэ. Эрсдэл бүхий активууд: • Зээл
  • 8. • Үнэт цаас (үүнд: Монгол банкны үнэт цаас, 1 жил хүртэлх хугацаатай засгийн газрын үнэт цаас, Банкны бүтцийн өөрчлөлтийн өрийн бичиг хамаарахгүй) • Баталгаа, батлан даалт • Банк хоорондын гүйлгээ • Худалдааны санхүүжилт • Гадаад төлбөр тооцоо • Фьючерс • Своп • Аккредитив болон бусад хүлээж болзошгүй үүрэг • Опцион • Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, авлага
  • 9. Зээлийн эрсдэл Зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх эрсдэл буюу олгосон зээлийн үндсэн болон хүүний төлбөр хугацаандаа бүрэн болон хэсэгчилэн орж ирэхгүй байхыг зээлийн эрсдэл гэнэ. Зээлийн эрсдэл 2. Зээлдэгч гэрээнд заасан хугацааны дагуу зээлийн үндсэн болон хүүний төлбөрөө эргэн төлөхгүй байх. X
  • 10. Активын чанар Санхүүгийн зуучлагчийн олгосон зээл нь эргэн төлөгдөх хугацаандаа байгаа тохиолдолд тухайн зээлийг чанартай гэж үзэх ба эргэн төлөгдөх хугацаа өнгөрөх тусам чанаргүй гэж үздэг. Хэрэв олгосон зээл нь эргэн төлөгдөхгүй бүр найдваргүй болсон тохиолдолд санхүүгийн зуучлагчийн зээлийн багц муудах, цаашилбал санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж хэтийн төлөв, өрсөлдөх чадварыг бууруулж болзошгүй.
  • 11. Их хэмжээний алдагдал хүлээж, дампуурч байсан санхүүгийн байгууллагын дийлэнхи нь зээлийн эрсдэлээс болсон байдаг. Активын чанарын ангилал Санхүүгийн зуучлагч нь зээл, хүлээж болзошгүй үүрэг, үнэт цаас болон бусад активыг хугацаа хэтэрсэн байдлаар ангилдаг. Активын төрлөөс хамааруулан активын ангилал хийх шалгуурууд ялгаатай байна.
  • 12. Дараах хүснэгтэд Монголбанкны “Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”- д заасны дагуу зээл, үнэт цаас, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө (ӨБҮХХ), бусад активыг гэрээ зөрчигдсөн хугацаанаас хамааруулан хэрхэн ангилахыгхарууллаа.
  • 13. Эрсдэл бүхий активын хугацааны үзүүлэлтийг дүгнэх хүснэгт Активын төрөл Хэвийн Хугацаа хэтэрсэн Хэвийн бус Эргэлзээтэй Муу Зээл Эргэн төлөлт хуваарьт заасан хугацаандаа хийгдэж байгаа Хуваарьт заасаг хугацаанаас 90 хүртэл хоног хэтэрсэн Хуваарьт заасан хугацаанаас 91- 180 хүртэл хоног хэтэрсэн Хуваарьт заасан хугацаанаас 181-360 хүртэл хоног хэтэрсэн Хуваарьт заасан хугацаанаас 361-ээс дээш хоног хэтэрсэн Үнэт цаас Эргэн төлөлт хуваарьт заасан хугацаандаа төлөгдөж байгаа Хуваарьт заасан хугацаанаас 30 хүртэл хоног хэтэрсэн Хуваарьт заасан хугацаанаас 31- 60 хүртэл хоног хэтэрсэн Хуваарьт заасан хугацаанаас 61- 90 хүртэл хоног хэтэрсэн Хуваарьт заасан хугацаанаас 91- ээс дээш хоног хэтэрсэн Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө Өмчлөлд авснаас хойш 30 хүртэл хоногийн дотор борлогдоогүй Өмчлөлд авснаас хойш 31-60 хүртэл хоногийн дотор борлогдоогүй Өмчлөлд авснаас хойш 61-90 хүртэл хоногийн дотор борлогдоогүй Өмчлөлд авснаас хойш 91-120 хүртэл хоногийн дотор борлогдоогүй Өмчлөлд авснаас хойш 121-ээс дээш хугацаанд борлогдоогүй Бусад актив 30 хүртл хоногийн дотор байгаа 31-60 хоногийн дотор төлөгдөөгүй 61-90 хоногийн дотор төлөгдөөгүй 91-120 хоногийн дотор төлөгдөөгүй 121-ээс дээш хоногоор төлөгдөөгүй Эх сурвалж: Монголбанк (2010), Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам
  • 14. Санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдэлээс хүлээх алдагдалыг бууруулах зорилгоор активын ангилал тус бүрд тодорхой хувиар эрсдэлийн сан байгуулна. Арилжааны банкуудын эрсдэл бүхий активт байгуулах эрсдэлийн сангийн хувь хэмжээг дараах хүснэгтээр харууллаа. Арилжааны банк, ББСБ-ын эрсдэлийн сан байгуулах хувь хэмжээ адил байна.
  • 15. Эрсдэл бүхий активын ангилал, эрсдэлиын сан байгуулах хувь Активын ангилал Эрсдэлийн сан байгуулах хувь 1. Хэвийн 0% 2. Хугацаа хэтэрсэн 5% 3. Чанаргүй, үүнээс • Хэвийн бус 25% • Эргэлзээтэй 50% • Муу 100% Эх сурвалж: Монголбанк (2010), Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам
  • 16. Зээлийг зориулалт, хугацаа, зээлдэгч, эргэн төлөгдөх нөхцөл зэрэг олон зүйлсээс нь хамааруулан ангилж болно. Зээлийн эрсдэл нь зээл олгох зорилтот салбараас хамаарна. Иргэдийн буюу жижиглэнгийн зээл олгодог санхүүгийн байгууллагын хувьд харилцагчийн тоо олон байх боловч нэг зээлдэгчээс хүлээх алдагдалын хэмжээ бага байдаг.
  • 17. Харин байгууллага буюу бөөний зээл олгож буй байгууллагын хувьд цөөн харилцагчтай боловч нэг зээлдэгчээс хүлээх алдагдалын хэмжээ их байна. Зээлийн төрөл, зээлийн эрсдэлийн хамаарал Иргэдийн зээл Дундаж Байгууллагын зээл ИХ ИХ БАГА БАГА Нэг зээлдэгчээс хүлээж болох алдагдлын хэмжээ Зээл - дэгчийн тоо
  • 18. Зээлийг авч буй зээлдэгчээр нь улсын байгууллага, хувийн байгууллага, санхүүгийн байгууллага, иргэд, бусад гэж ангилж болно. Зээлийг зориулалтаар нь үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус гэж ангилна. Үйлдвэрлэлийн зээлд хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, цахилгаан, хий, уур хангамж , барилгын салбарт олгож буй зээлүүд ордог.
  • 19. Харин үйлдвэрлэлийн бус зээлд бөөний болон жижиглэнгийн худалдаа, тээвэрлэлт ба агуулахын үйл ажиллагаа, түрээсийн үйлчилгээ, санхүүгийн болон даатгал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйл ажиллагаа, мэргэжлийн үйл ажиллагааны салбарт олгож буй зээлүүдийг хамруулан авч үздэг
  • 20. Урт, дунд, богино хугацаат гэж ангилдаг. Урт хугацаат зээлд таваас дээш жил, дунд хугацаат зээл нь 1-5 жил, богино хугацаат зээл нь 1 хүртэлх жилийн хугацаатай зээлүүд хамарна. Богино хугацаат зээлийг аж ахуйн нэгж, байгууллагууд ихэвчлэн эргэлтийн хөрөнгө буюу түүхий эд материал худалдан авах зорилготой зээлүүд орно.
  • 21. Урт, дунд хугацаат зээл нь богино хугацаат зээлийг бодвол эрсдэл өндөртэй багтдаг учраас энэ төрлийн зээл хүсэгчийн зээлийн эргэн төлөлтөд нөлөөлөх хүчин зүйлс, зээлдэгчийн хүү, нийгэмд эзлэх байр суурь, санхүүгийн чадвар, эдийн засгийн чиг хандлагыг нарийвчлан судлах шаардлагатай байдаг.
  • 22. 2. Зээлийн өгөөж Зээлийн удирдлагын үйл явцын нэг гол хэсэг нь зээлийн үнийн шийдвэр байдаг. Энэ нь тухайн зээлдэгчийн эрсдэлийн хэмжээнээс шууд хамаарна. Эрсдэл ихтэй зээлийн хүү нь эрсдэл багатай зээлийн хүүнээс өндөр байдаг. Зээлийн хүү тогтооход зээлийн суурь хүү, эрсдэлийн шагналын хэмжээ нөлөөлөх бол зээлийн хүүний бус орлогод шимтгэл, хураамж, барьцаа болон нөөцийн шаардлагын хувь хэмжээ нөлөөлнө.
  • 23. Нөөцийн шаардлага (нөхөх баланс) гэдэг нь зээлдэгчийн авсан зээлийн тодорхой хэсгийг зээлдэгч байгууллага харилцах, хадгаламжийн дансанд байршуулахыг шаардахыг хэлнэ. Зарим тохиолдолд энэ шаардлагыг тавьдаг бөгөөд бага ч гэсэн тогтвортой эх үүсвэрийг санхүүгийн зуучлагчид бий болгодог. Зээлээс олох нийт өгөөжийг нийт зээлээс олох мөнгөн урсгалыг анх олгосон зээлдээ харьцуулж тооцно.
  • 24. Санхүүгийн байгууллагууд зээлийн хүүг тогтоохдоо зээлийн суурь хүү дээр зээлийн төрлөөс хамааруулсан эрсдэлийн шагналыг нэмж тооодог. Зээлийн суурь хүү(ВR) = 12% + Зээлийн эрсдэлийн шагнал (m) = 2% ВR+m =14% Зээлийн суурь хүүг Төв банкны үнэт цаасны хүүгээр, эх үүсвэрийн жигнэсэн дундаж зардалаар, банк хоорондын захын суурь хүүгээр төлөөлүүлж авч үзэж болно
  • 25. Манай орны хувьд Монголбанкны 7 хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг бодлогын хүү гэж нэрлэдэг ба уг хүүг зах зээл дээрх суурь хүү гэж үздэг. Эх үүсвэрийн жигнэсэн дундаж зардал нь санхүүгийн зуучлагч бүрийн хувьд харилцан адилгүй байх тул эх үүсвэрийн зардлаас хөрөнгө оруулалт буюу зээлийн суурь хүү хамаарч болно. Банк хоорондын захын суурь хүүний хувьд гадны улс орнууд LIBOR хүүг түлхүү ашигладаг ба энэ нь Ловдонгийн банк хоорондын захын хүүг илэрхийлдэг.
  • 26. Манай улсын хувьд банк хоорондын суурь хүүг Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбоо нь олон улсын санхүүгийн мэдээллийн тэргүүлэгч компани болох Томсон Ройтерстой хамтран Улаанбаатарын банк хоорондын суурь хүүг UBIBOR (Ulaanbatar InterBank Offered Rate) 2007 оны 8-р сараас эхлэн тооцоолж, зах зээлд оролцогчдод түгээх болсон юм.
  • 27. UBIBOR-г нь Монголын томоохон банкуудын Улаанбаатарын ажлын өдрийн 11:30 цагт өөр хоорондоо төгөргийн мөнгөн хадгаламж/зээл өгөх, авах хүүнүүдийн дунджаар тооцоологддог. Энэхүү суурь хүүг тооцоолж нийтэд мэдээлж эхэлсэнээр нийт санхүүгийн зах зээлд хөвөгч хүүтэй санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн үнийг тогтоох боломжтой болсон билээ.
  • 28. Санхүүгийн байгууллагуудын зээлийн өгөөж нь зөвхөн зээлийн хүүгээр хязгаарлагдахгүй ба шимтгэл, хураамж, нөхөх баланс зэргээр зээлээс олох өгөөжийг нэмэгдүүлж байдаг. Зээлээс олох өгөөжийг тооцохдоо нийт орох мөнгөн урсгалыг нийт гарах мөнгөн урсгалд харьцуулж тооцно. Зээлээс орох мөнгөн урсгалд зээлийн үндсэн ба хүүний төлбөр, шимтгэл, хураамжууд орно.
  • 29. Зээлийн өгөөж = k = Энд: k - Зээлийг өгөөж f - Зээлийн шимтгэл L - Суурь хүү M - Эрсдэлийн шагнал b - Зээлийн тодорхой хэсгийг дансанд байлгахыг шаарддаг R -Заавал байлгах нөөцийн хэмжээ Төв банкнаас тогтоосон (𝑓 + 𝐿 + 𝑀 ) (1 − 𝑏 1 − 𝑅 )
  • 30. Жишээ : банкны зээлийн хүүний суурь түвшин нь 10% ба тухайн төрлийн зээлд ногдох эрсдэлийн шагнал нь 5% байна. Зээл олгохдоо 0,15% -ийн шимтгэлийг нэг удаа авах ба тухайн зээлийн 5%-ийг харилцах дансандаа байлгахыг шаарддаг бол тухайн зээлээс олох нийт өгөөжийг тооц. Төв банкнаас заавал байлгах нөөцийн 5,5%-иар тогтоосон байгаа.
  • 31. K = = = 0.1590 Банк зээл олгосноор 15% - ийн хүүний орлого олох боловч тухайн зээлээс олох нийт өгөөж нь 15,9% байна. Хэрэв банк зээлийн тодорхой хэсгийг дансандаа байршуулахыг шаардахгүй бол зээлээс олох өгөөж нь зээлийн нийт хүү болон шимтгэлийн нийлбэртэй тэнцүү буюу 15,15% байна.
  • 32. Зээлээс хүлээгдэж буй ашиг E(r) Олгосон зээлийн 1 төгрөг бүрээс хүлээгдэж буй ашгийг (Er) зээлийн өгөөжийг тухайн зээлдэгчийн зээлээ эргүүлэн төлөх магадлалаар үржүүлж тооцно. Зээлээс олох ашиг их байх нь тухайн зээлдэгчийн зэлээ эргүүлэн төлөх магадлал өндөр байх, мөн зээлийн өгөөж өндөр байхаас хамаарч байна. E(r) =
  • 33. Энд: p - зээлийн эргэн төлөгдөх магадлал k- зээлийн өгөөж p < 1 үед эргэн төлөгдөхгүй байх эрсдэл үүснэ Жишээ : зээлийн өгөөж 15,9%, зээлдэгч зээлээ хугацаандаа найдвартай төлвөл олгосон зээлийн 1 төгрөг бүрээс 1,159 төгрөгийг олно. E(r) = = 1.159
  • 34. Хэрэв зээлдэгчийн зээлээ хугацаандаа төлөх магадлал буурч 0,9 болсон гэж үзвэл зээлийн ашиг буурч 1,0431 төгрөг болно. = 1.0431 Зээл эргүүлэн төлөх магадлал буурсан ч зээлээс олох ашгаа бууруулахгүй гэж үзвэл зээлийн өгөөжийг 28,8% болтол нь өсгөх боломжтой.
  • 35. Зээлийн өгөөжийг нэмснээр зээлээс олох ашгийн түвшин нэмэгдэх боловч энэ нь зээлийн эргэн төлөгдөх магадлалыг (p) бууруулж байгаа эсэхйиг тооцох, тогтоох хэрэгтэй. Банк зээлийн хүүг тогтоохдоо бага эрсдэлтэй харилцагч нарт үндсэн хүүгээс бага зээлийн хүүг тогтоох ба их эрсдэлтэй зээлдэгч нарт үндсэн зээлийн хүү дээр санхүүгийн зуучлалын нэмэлт эрсдэлээ нөхөх зорилгоор эргэн төлөгдөхгүй байх эрсдэлийн шагналыг (M) нэмж тооцно.
  • 36. Хэт өндөр зээлийн хүү нь санхүүгийн санхүүгийн зуучлагчдад эргээд сөргөөр нөлөөлнө. Зээлийн гэрээнд заасан өндөр хүү нь зээлдэгчийн төслийг эрсдэлтэй болгож, улмаар санхүүгийн зуучлагчийн зээлийн хүлээгдэж буй ашгийг бууруулдаг. Зээлээс хүлээгдэж буй алдагдал Санхүүгийн байгууллага зээлээс хүлээгдэж буй алдагдлыг өөрийн хөрөнгөөр нөхөх ба тухайн зээлээс хүлээж болзошгүй алдагдлыг хэмжих нь чухал юм.
  • 37. Суурь загварууд хүлээгдэж буй алдагдлыг хэмжихдээ төлнө, төлөхгүй гэж хоѐр ангилж үздэг. Зээлээс хүлээгдэж буй алдагдал ТОХИОЛДОЛ АЛДАГДАЛ МАГАДЛАЛ Зээлээ төлнө 0 1 - PD Зээлээ төлөхгүй LGD * EAD PD
  • 38. Хэрэв зээлээ төлнө гэж үзвэл алдагдал 0 байна. Харин зээлээ төлөгүй гэж үзвэл алдагдал нь зээлээс хүлээж болзошгүй нийт алдаглдал (LGD), зээлээ төлөөгүй үеийн алдагдал (EAD), зээлээ төлөхгүй байх магадлалын үржвэрээр тодорхойлогдоно. 𝐸𝑥𝑝𝑒𝑐𝑡𝑒𝑑 𝐿𝑜𝑠𝑠 = 1 − 𝑃𝐷 ∗ 0 + 𝑃𝐷 ∗ 𝐿𝐺𝐷 ∗ 𝐸𝐴𝐷 = 𝑃𝐷 ∗ 𝐿𝐺𝐷 ∗ 𝐸𝐴𝐷 Энд: PD - Зээлээ төлөхгүй байх магадал EAD - Зээлээс хүлээж болзошгүй нийт алдагдал LGD - Зээлээ төлөөгүй үеийн алдагдал
  • 39. Зээлээ төлөхгүй байх магадлал гэдэг нь зээлдэгч зээлээ бүрэн эсвэл зарим хэсгийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байх магадлалыг хэлнэ. Зээлээс хүлээж болзошгүй нийт алдагдал гэдэг нь зээлдэгч зээлээ төлөөгүйгээс үүсч бий болох нийт алдагдлын мөнгөн дүн юм. Зээлээ төлөөгүй үеийн алдагдал гэдэг нь нийт алдагдлыг хүлээгдэж буй алдах магадлалаар үржүүлж тооцно.