SlideShare a Scribd company logo
1 of 40
ТЭНЦЛИЙН ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЭРСДЭЛ
1.Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэл
2.Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэлийг тооцох
3.Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанаас шалтгаалах
бусад эрсдэлүүд
4. Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэлийг
бууруулах арга зам
1.Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэл
Санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд
бүртгэгддэггүй үйл ажиллагаанууд нь санхүүгийн
байгууллагын эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.
Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанаас болоод олон
санхүүгийн байгууллагууд их хэмжээний алдагдал
хүлээж зарим нь бүр дампуурсан тохиолдол байдаг.
Гэвч тэнцлийн гадуурх үйл ажиллагаа нь
санхүүгийн байгууллагыг үргэлж алдагдалд оруулаад
байдаггүй ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг үйл
ажиллагаа юм.
Тэнцлийн гадуурх үйл ажиллагаа нь хүүний бус
орлогын (шимтгэлийн орлогын) дийлэнхи хэсгийг
бүрдүүлдэг.
Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь тэнцэлд
тодорхой тусгагддаггүй бөгөөд эдийн засгийн үүднээс
авч үзвэл эдгээр үйл ажиллагаануудын ирээдүйд
үзүүлэх нөлөөлөл нь өнөөдрийнхөөс илүү байдаг.
Өөрөөр хэлбэл эдгээр үйл ажиллагаа нь санхүүгийн
байгууллагын ирээдүйн ашигт байдал болон
төлбөрийн чадварт шууд нөлөө үзүүлдэг учир
тэнцлийн гадуурх эрсдэлийг үр ашигтай удирдах нь
орчин үеийн санхүүгийн байгууллагын нийт эрсдэлийн
удирдлагын нэг чухал асуудал болоод байна.
Тэнцлийн гадуур бүртгэгдэх эрсдэл үүсгэх үйл
ажиллагаанд дараах зүйлс орно.
Үүнд:
1. Зээлийн шугам
2. Аккредитив, баталгаа, батлан даалт
3. Уламжлагдсан зах зээлийн үүсмэл гэрээ хэлцэл
4. Буцаан худалдан авах нөхцөлтэй активын
борлуулалтууд
5. Банкаар баталгаажсан үнэт цаас
6. Андеррайтерын амлалт
1.Зээлийн шугам
Зээлийн шугам нь тодорхой хугацааны дотор, тодорхой
хэмжээний зээлийг тодорхой хүүтэйгээр олгох гэрээ
юм.
Гэрээнд заагдсан хэмжээний зээлийг зээлдэгч тал
тохирсон хугацааны дотор хэзээ авахаа өөрөө сонгох
боломжтой байдаг.
Энэхүү зээлийн гэрээний хариуд банкууд зээлийн
дүнгийн тодорхой хувиар хүүний орлого олдог.
2. Аккредитив, баталгаа, батлан даалт
Аккредитив гэдэг нь ямар нэгэн банк худалдан
авагчийн өмнөөс бичиг баримтууд аккредитивын
нөхцлүүдтэй тохирсон тохиолдолд худалдагч талд
төлбөр хийнэ гэсэн баталгаа юм.
Бараа бүтээгдэхүүн ачигдтал төлбөр хийгдэхгүй учир
аккредитив нь мөн худалдан авагчдыг эрсдэлээс
хамгаалдаг.
Баталгаат худалдан авагчийн худалдааны буюу
арилжааны үзүүлэлтийн талаар даатгал үзүүлж,
санхүүгийн байгууллагаас худалдаж буй нөхцөлт
баталгаа юм.
Стэнд-бай аккердитив гэдэг нь арилжааны
аккердитиваар баталгаажуулсан болзошгүй үйл
явдлаас илүү тодорхойгүй үр дүн, илүү ноцтой байж
болох нөхцөлд санхүүгийн зуучлагчаас ямар нэг
субьектэд гаргаж өгч буй баталгаа юм.
Баталгаа гаргаж өгсөн эдгээр байгууллагууд нь үүргээ
биелүүлээгүйгээс шалтгаалан эдгээр тэнцлийн гадуурх
үйл ажиллагаанууд нь санхүүгийн зуучлагчийг
алдагдалд оруулж болзошгүй юм.
3.Уламжлагдсан зах зээлийн хэрэгслүүд
Алдагдлаас хамгаалах, орлого олох зорилгоор
уламжлагдсан зах зээлийн хэрэгслүүдийг ашигладаг.
Оролцогч тал үүргээ биелүүлээгүй, валютын ханш
өөрчлөгдөх, хүүний түвшин өөрчлөгдөх зэргээс
шалтгаалан эрсдэл бий болдог.
Ихээхэн алдагдал учрах нөхцөлд аль нэг тал төлбөрөө
төлөхөөс зайлсхийдэг.
Энэ нь биржийн бус арилжаа буюу форвардын
гэрээний үед гарах тохиолдол их байдаг.
Фьючерсийн хувьд биржээр арилжаа хийгддэг учир
үүргээ биелүүлээгүй нөхцөлд бирж өмнөөс нь
төлбөрийг барагдуулдаг.
Фьючерсын хувьд өдөр бүр тэмдэглэл хөтөлснөөр
ашиг болон алдагдал хуримтлагдахаас сэргийлдэг.
Биржээс гадуур хийгдэж байгаа арилжаанууд оролцогч
талаас шалтгаалан бий болон эрсдэлд өртөмтгий
байдаг.
Харин опционы гэрээ хэлцэл нь заавал биелүүлэх
үүрэг биш учир шимтгэлийг төлөөд гэрээг цуцлах
боломжтой байдаг.
Опцион эзэмшигч зөвхөн төлөх шимтгэлийн дүнгээр
алдагдал хүлээнэ.
Гэрээний хугацаа дуусах өдөр бодит ашиг, алдагдлыг
тайлан тэнцэлд тусган бүртгэнэ.
4.Буцаан худалдан авах нөхцөлтэй активын борлуулалт
Буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдагдсан үнэт
цаас, зээлүүд нь төлөгдөхгүй муу гэсэн ангилал руу
орвол санхүүгийн байгууллага өөрөө эрсдэлийг
хүлээдэг.
Зарим тохиолдод буцаан худалдан авахаар тохироогүй
ч худалдагдсан зээл нь муу гэсэн ангилал руу шилжвэл
санхүүгийн байгууллага нэр хүндээ бодон буцаан
худалдан авах тохиолдол ч байдаг.
5.Банкаар баталгаажсан үнэт цаас
Компаниуд эх үүсвэр олох зорилгоор үнэт цаас
гаргадаг бөгөөд үүнийгээ томоохон төлбөрийн чадвар
өндөртэй санхүүгийн байгууллагуудаар баталгаа
гаргуулж авдаг.
Энэ тохиолдолд харилцагч үүргээ биелүүлээгүй
тохиолдолд үнэт цаасыг баталгаажуулсан санхүүгийн
байгууллага худалдан авагчдад өмнөөс нь төлбөрийг
барагдуулна.
Энэ нь нөхцөлт өр төлбөрийг нэмэгдүүлнэ.
6. Андеррайтерын амлалт
Санхүүгийн зуучлагч андеррайтерын үйл ажиллагаа
явуулахдаа комганийн гаргасан үнэт цаас борлогдохгүй
тохиолдолд гаргасан үнэт цаасыг бүгдийг нь худалдан
авна гэдэг нөхцөлийг зарим тохиолдолд гэрээндээ
тусгаж өгдөг.
Энэ амлалт нь үнэт цаас гаргагчийн эрсдэлийг
бууруулдаг боловч санхүүгийн зуучлагчийн эрсдэлийг
нэмэгдүүлнэ.
Үнэт цаас худалдан авах амлалтын хэмжээгээр
тэнцлийн гадуурх нөхцөлт өр төлбөрүүд нэмэгдэнэ.
2.Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэлийг
тооцох
Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд өөрийн
хөрөнгөд хүлээлгэж болзошгүй ашиг, алдагдлыг
тооцох замаар санхүүгийн байгууллага тэнцлийн
гадуурх үйл ажиллагааны эрсдэлээ хэмжинэ.
Өөрийн хөрөнгө нь нийт актив, пассивын зөрүүгээр
хэмжигддэг талаар бид авч үзсэн.
Тэнцлийн гадуурх нөхцөлт актив, пассивын зөрүүг
өөрийн хөрөнгөд нэмэх замаар өөрийн хөрөнгийн
бодит үнэ цэнийг тооцдог
E = (A- L) + (CA - CL)
Е = Өөрийн хөрөнгө
A = Тэнцлийн актив
L = Тэнцлийн пассив
СА = Тэнцлийн гадуурх нөхцөлт актив
СL = Тэнцлийн гадуурх нөхцөлт пассив
Харилцагчид үүргээ биелүүлээгүй тохиолдолд
санхүүгийн байгууллагын тэнцлийн гадуурх үйл
ажиллагаанууд нь тэнцэлд бүртгэгдэг.
Тэнцлийн гадуур бүртгэгдэх үйл ажиллагаануудыг
нөхцөлт актив ба нөхцөлт пассив гэж ангилдаг
Тэнцлийн гадуурх актив, пассив
Санхүүгийн байгууллагуудын хувьд ихэвчлэн
нөхцөлт активтай байдаг ба нөхцөлт өр төлбөртэй байх
нь харьцангуй бага тохиолддог.
Нөхцөлт актив ба пассив
Нөхцөлт актив, пассив гэж тэнцлийн гадуурх актив,
пассивуудын тэнцлийн актив, пассив руу шилжих
магадлалыг тооцох эрсдэлээ хэмждэг.
Магадлал нь тэгээс нэгийн хооронд байна.
Практикт шилжих магадлалыг тодорхойлох нь
хүндрэлтэй байдаг ба Fischer Black,Myron Scholes
нарын опционы үнэлгээний загварт суурилан
магадлалыг тодорхойлох боломжтой юм
Тэнцлийн гадуур бүртгэгдэх эдгээр үйл ажиллагаанууд
нь бүгд опционы шинж чанартай учир энэ онцлогыг
ашиглан опционы дельтаг тооцох замаар хийх
боломжтой гэжүздэг.
Опционы дельта
Опционы дельта гэдэг нь тухайн нэг үнэт цаасны
опционы үнийн өөрчлөлт, тухайн хувьцааны зах
зээлийн үнийн өөрчлөлтийн харьцааг хэлнэ.
Энд:
d = Опционы дельта
d0 = Хувьцааны опционы үнийн өөрчлөлт
dS = Хувьцааны үнийн өөрчлөлт
Жишээ: опционы үнэ 0,2 доллараар нэмэгдэхэд хувьцааны үнэ 1
доллараар нэмэгдсэн гэвэл опционы дельта нь 0,2 байна. Дельта
нь 0-оос 1-ын хооронд байдаг.
Дельтаг тооцох аргачлал дээр үндэслэж тэнцлийн
гадуур бүртгэгдэж буй үйл ажиллагаанаас хэд нь
нөхцөлт актив, хэд нь нөхцөлт өр төлбөр болохыг
тооцох боломжтой.
Нөхцөлт активын үнэ = F х d
Энд:
F = Нийт тэнцлийн гадуурх актив
d = Опционы дельта
Жишээ: Санхүүгийн байгууллагын тэнцлийн гадуурх актив нь
100 сая доллар бөгөөд үүнээс хэд нь нөхцөлт актив болохыг
дараах тооцооллоос харж болно. Опционы дельта = 0,2
Нөхцөлт активын үнэ = 100.0 сая х 0.2 = 20 сая
Дээрх жишээний хувьд Санхүүгийн байгууллагын тайлан
тэнцэлд нийт актив нь 1000,0 сая төгрөг, нийт пассив нь 900,0
сая төгрөг байсан бөгөөд нийт өөрийн хөрөнгө нь 100,0 сая
төгрөг байсан.
Е =( A - L) =1000,0 - 900,0 = 100,0
Дээрх санхүүгийн байгууллагын тэцлийн гадуурх нийт актив
нь 100 сая төгрөг бөгөөд нөхцөлт актив нь 20 сая төгрөг байсан.
Нийт тэнцлийн гадуурх өр төлбөр нь 200 сая төгрөг бөгөөд
нөхцөлт өр төлбөр нь 40 сая төгрөг байсан гэвэл өөрийн
хөрөнгийн бодит хэмжээг тооцож үзье
Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны нөлөөллийг тусгасан тайлан тэнцэл
Е = (А -L) + (СА – CL )= (1000,0 - 900,0) + (20,0 - 40,0) = 80,0
Өөрийн хөрөнгийн бодит үнэ цэнэ 100,0 сая биш 80,0 сая
төгрөг байна. Өөрийн хөрөнгийн бодиг үнэ цэнийг тооцсоноор
эрсдэл даах чадвараа бодитоор тооцох боломжтой болно.
Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь санхүүгийн
байгууллагыг хөрвөх чадварын, зах зээлийн, зээлийн эрсдэлийг
нэмэгдүүлж баидаг.
3.Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанаас шалтгаалах
бусад эрсдэлүүд
Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь санхүүгийн
байгууллагын хүлээж болзошгүй алдагдлын хэмжээг
нэмэгдүүлэхээс гадна үйл ажиллагаанд учрах бусад
эрсдэлүүдийг нэмэгдүүлдэг.
Үүнд:
1. Хөрвөх чадварын эрсдэл
Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь санхүүгийн
байгууллагыг гэнэтийн их хэмжээний мөнгөний
хэрэгцээг бий болгодог.
Энэ хэрэгцээг санхүүгийн байгууллага зайлшгүй
хангах шаардлагатай бөгөөд бэлэн мөнгө хүрэлцэхгүй
тохиолдолд банк хөрвөх чадварын эрсдэлд орно.
Тухайлбал, Баталгаа, батлан даалт, зээлийн шугам гэх
мэт үйл ажиллагаа нь гэнэтийн бэлэн мөнгөний гарах
урсгалыг бий болгодог.
Гэнэтийн бэлэн мөнгөний дутагдлаа нөхөх зорилгоор
санхүүгийн байгууллага эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга
хэмжээг авна.
Үүнд: Хадгаламж нэмж татах, хадгаламжийн
сертификат, өрийн бичиг гаргах эсвэл хөрвөх чадвар
өндөр үнэт цаасуудаа худалдах арга хэмжээ авна.
Богино хугацаанд банк хоорондын захаар зээл авах
замаар эх үүсвэрийн дутагдлаа нөхөх боломжтой юм.
Богино хугацаанд эх үүсвэрээ нэмэгдүүлэх эдгээр арга
хэмжээнүүд нь өндөр зардалтай байдаг учир банкны
ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.
Мөн форвард, фьючерс, опцион, свот гэх мэт үүсмэл
гэрээ хэлцлүүд нь төлбөрийн хугацаа дуусах үед
хөрвөх чадварын эрсдэлд оруулах магадлалтай.
Тиймээс тэнцлийн гадуурх үйл ажиллагаанаас
шалтгаалсан эдгээр эрсдэлээ бууруулахын тулд банк
нэгдүгээрт эх үүсвэрийн удирдлагаа сайжруулах,
хоѐрдугаарт эдгээр үүрэг амлалтуудынхаа нийт дүнд
хязгаар тогтоох хэрэгтэй.
Хязгаар тогтоохдоо санхүүгийн байгууллага өөрийн
эх үүсвэрийн хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдал,
баталгаа гаргаж буй байгууллагын найдвартай байдал
зэргийг харгалзан үзэх хэрэгтэй.
2.Хүүний эрсдэл
Санхүүгийн байгууллага хүүний түвшний эрсдэлээ
бууруулах зорилгоор хийсэн фьючерс, опцион, свопын
гэрээ нь банкны хүүний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Гэрээ хийхэд таамаглаж байсан хүүний түвшин,
гэрээний хугацаа дуусах үеийн хүүний түвшин
зөрүүтэй байхад банкны хүүний өөрчлөлтөөс хүлээх
алдагдал нэмэгдэнэ
Мөн зээлийн шугам нээхэд санхүүгийн байгууллага
гэрээндээ хүүний хэмжээгээ зааж өгдөг бөгөөд зээл
олгох хугацаанд зах зээл дээр хүүний түвшин
өөрчлөгдөхөд санхүүгийн байгууллага хүүний
түвшний эрсдэл хүлээнэ.
Санхүүгийн байгууллага хүүний эрсдэлийг тооцохын
тулд мэдрэмжийн шинжилгээ хийх хэрэгтэй.
Тухайлбал, хүүний түвшин 1% өсөхөд санхүүгийн
байгууллагын тэнцлийн гадуурх үйл ажиллгагаанаас хүлээх
алдагдал хэд болох, 1% буурахад хэд болох зэргээр хүлээх
алдагдлаа тооцно.
3.Гадаад валютын ханшийн эрсдэл
Форвард, фьючерс, опцион, свопын гэрээ хэлцлүүд нь
санхүүгийн байгууллагын гадаад валютын ханшийн
эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.
Санхүүгийн байгууллага гадаад валютын ханшийн
эрсдэлийг тооцохдоо зөвхөн тэнцлийн гадаад валютын
нээлттэй позицийн хувьд тооцооллыг хийх бус мөн
тэнцлийн гадуурх гадаад валютын нээлттэй поцизийг
нэмж нийт гадаад валютын ханшийн эрсдэлээ тооцох
хэрэгтэй.
4.Зээлийн эрсдэл
Зээлийн эрсдэл нь санхүүгийн байгууллагын хувьд
хамгийн чухал эрсдэл бөгөөд актив хөрөнгийн чанар
муудах нь санхүүгийн байгууллагыг төлбөрийн
чадварын эрсдэлд оруулдаг.
• Баталгаа ба гэнэтийн өр төлбөрүүд
Санхүүгийн байгууллага нь гэрээ байгуулсан
байгууллагын тодорхой үүргийг гуравдагч этгээдийн
өмнө батлан даадаг.
Энэ нь тодорхой хэмжээний шимтгэлийн орлогыг
нэмэгдүүлэх боловч батлан дааж авсан байгууллага
үүргээ биелүүлэхгүй тохиолдолд санхүүгийн
байгууллага өмнөөс нь гуравдагч этгээдэд төлбөрийг
барагдуулж, үүнийгээ тэнцэлд бүртгэн тухайн батлан
дааж авсан байгууллагаас төлбөрийг нэхэмжилнэ.
Энэ хэмжээгээр санхүүгийн байгууллагын зээлийн
эрсдэл нэмэгдэнэ.
• Аккредитив
Аккредитив нээлгэсэн байгууллага гэрээгээр
хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд санхүүгийн
байгууллага өмнөөс нь төлбөрийг шилжүүлэн
аккредитив нээлгэгч байгууллагаас төлбөрийг
нэхэмжилнэ.
Энэ хэмжээгээр зээлийн эрсдэл нэмэгдэнэ.
• Буцаан худалдан авах эрхтэй активын борлуулалт
Санхүүгийн байгууллага зарим тохиолдолд үнэт цаас,
зээл гэх мэт активуудаа буцаан худалдан авах нөхцөлтэй
борлуулдаг.
Борлуулсан дүнгээр тэнцлийн гадуурх актив
нэмэгдэнэ.
Хэрэв борлуулсан зээл нь хугацаандаа эргэн
төлөгдөхгүй тохиолдолд санхүүгийн байгууллага
үүнийг буцаан худалдан авдаг.
Энэ хэмжээгээр санхүүгийн байгууллагын зээлийн
эрсдэл нэмэгдэнэ.
• Зээлийн шугам
Зээлийн шугам нээлгэсэн байгууллагын санхүү болоод
төлбөрийн чадвар буурах үед санхүүгийн байгууллагын
зээлийн эрсдэл тэр хэмжээгээр нэмэгддэг.
Ихэнхи зээлийн шугамууд нь тогтвортой сайн
харилцаатай байгууллагуудад нээгддэг боловч тухайн
байгууллагын үйл ажиллагаа доголдож зэрэглэл буурах
тохиолдолд зээлийн эрсдэл үүснэ.
5.Улс орны эрсдэл
Зарим нэг тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь
гадаад улсын харилцагч байх, гадаад валютаар төлбөр
тооцоо хийгдэх тохиолдолд гардаг.
Жишээ нь: Аккретивын төлбөр тооцоо тухайн нэг улсынхаа улс
төр, нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан саатах, огт
хийгдэхгүй байх эрсдэл үүсч болно.
Гадаадын зээлдэгч, батлан даалтын хувьд ч улсын
эрсдэл үүсэх магадлалтай юм.
4.Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэлийг
бууруулах арга зам
1. Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанаас хүлээх
эрсдлээ бууруулахын тулд нийт үйл ажиллагааны
дүнд хязгаар тогтоох тэнцлийн гадуурх үйл
ажиллагааны төрөл тус бүр дээр болон нийт дүнд
хязгаар тогтооно.
Учир нь эдгээр үйл ажиллагаа нь зээлийн эрсдэлтэй
адил нөлөөллийг үзүүлдэг тул хязгаар тогтоосноороо
төлбөрийн чадварын эрсдлээ бууруулна.
2. Мөн тэнцлийн гадуурх үйл ажиллагануудаа тараан
байршуулах тухайн нэг салбар эсвэл тухайн нэг
байгууллагын үйл ажиллагаа доголдсоноор
санхүүгийн байгууллага төлбөрийн чадваргүй
байдалд орохгүй байхаар тооцож тараан
байршуулалтыг хийнэ.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020onhicheel2020
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onhicheel2020
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1Bbujee
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээByambadrj Myagmar
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5Bbujee
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлAdilbishiin Gelegjamts
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС Chuluun Zulaa
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 onhicheel2020
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлAdilbishiin Gelegjamts
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгShunkhlai Group LLC
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системE-Gazarchin Online University
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДСChuluun Zulaa
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл Bachkana Enhbat
 

What's hot (20)

Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020on
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
 
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulaltSanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5
 
Mungun hurungiin udirdlaga
Mungun hurungiin udirdlagaMungun hurungiin udirdlaga
Mungun hurungiin udirdlaga
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
 
Lecture 3,4 dcf analysis
Lecture 3,4  dcf analysisLecture 3,4  dcf analysis
Lecture 3,4 dcf analysis
 
1
11
1
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 on
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэг
 
сэдэв 2-хотш
сэдэв 2-хотшсэдэв 2-хотш
сэдэв 2-хотш
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
 
Duruv birj
Duruv birjDuruv birj
Duruv birj
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
Банкны эрх зүйн зочицуулалт
Банкны эрх зүйн зочицуулалтБанкны эрх зүйн зочицуулалт
Банкны эрх зүйн зочицуулалт
 

Similar to Sbeul13. 2019 2020 on

Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onhicheel2020
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeul7.2020 2021on
Sbeul7.2020  2021onSbeul7.2020  2021on
Sbeul7.2020 2021onhicheel2020
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020onhicheel2020
 
Sbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onSbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onssuserca5598
 
SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onhicheel2020
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкуудNomin-Erdene Gantur
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Azzaya L
 
дампуурал
дампууралдампуурал
дампууралTuru Turuu
 
САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ
САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛСАНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ
САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛUmguullin Mongol Umguulugch
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020onhicheel2020
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020onhicheel2020
 
форфейтинг
форфейтингфорфейтинг
форфейтингJoy Seko
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onSbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onhicheel2020
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hhicheel2020
 

Similar to Sbeul13. 2019 2020 on (20)

Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul7.2020 2021on
Sbeul7.2020  2021onSbeul7.2020  2021on
Sbeul7.2020 2021on
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020on
 
Sbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onSbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 on
 
SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020on
 
Sbeul18.2020
Sbeul18.2020Sbeul18.2020
Sbeul18.2020
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
 
дампуурал
дампууралдампуурал
дампуурал
 
САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ
САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛСАНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ
САНХҮҮГИЙН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020on
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020on
 
форфейтинг
форфейтингфорфейтинг
форфейтинг
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onSbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021on
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
 
Jishee bodgogo16
Jishee bodgogo16Jishee bodgogo16
Jishee bodgogo16
 

Sbeul13. 2019 2020 on

  • 1. ТЭНЦЛИЙН ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛ 1.Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэл 2.Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэлийг тооцох 3.Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанаас шалтгаалах бусад эрсдэлүүд 4. Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга зам
  • 2. 1.Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэл Санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд бүртгэгддэггүй үйл ажиллагаанууд нь санхүүгийн байгууллагын эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанаас болоод олон санхүүгийн байгууллагууд их хэмжээний алдагдал хүлээж зарим нь бүр дампуурсан тохиолдол байдаг. Гэвч тэнцлийн гадуурх үйл ажиллагаа нь санхүүгийн байгууллагыг үргэлж алдагдалд оруулаад байдаггүй ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг үйл ажиллагаа юм.
  • 3. Тэнцлийн гадуурх үйл ажиллагаа нь хүүний бус орлогын (шимтгэлийн орлогын) дийлэнхи хэсгийг бүрдүүлдэг. Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь тэнцэлд тодорхой тусгагддаггүй бөгөөд эдийн засгийн үүднээс авч үзвэл эдгээр үйл ажиллагаануудын ирээдүйд үзүүлэх нөлөөлөл нь өнөөдрийнхөөс илүү байдаг.
  • 4. Өөрөөр хэлбэл эдгээр үйл ажиллагаа нь санхүүгийн байгууллагын ирээдүйн ашигт байдал болон төлбөрийн чадварт шууд нөлөө үзүүлдэг учир тэнцлийн гадуурх эрсдэлийг үр ашигтай удирдах нь орчин үеийн санхүүгийн байгууллагын нийт эрсдэлийн удирдлагын нэг чухал асуудал болоод байна. Тэнцлийн гадуур бүртгэгдэх эрсдэл үүсгэх үйл ажиллагаанд дараах зүйлс орно. Үүнд:
  • 5. 1. Зээлийн шугам 2. Аккредитив, баталгаа, батлан даалт 3. Уламжлагдсан зах зээлийн үүсмэл гэрээ хэлцэл 4. Буцаан худалдан авах нөхцөлтэй активын борлуулалтууд 5. Банкаар баталгаажсан үнэт цаас 6. Андеррайтерын амлалт 1.Зээлийн шугам Зээлийн шугам нь тодорхой хугацааны дотор, тодорхой хэмжээний зээлийг тодорхой хүүтэйгээр олгох гэрээ юм.
  • 6. Гэрээнд заагдсан хэмжээний зээлийг зээлдэгч тал тохирсон хугацааны дотор хэзээ авахаа өөрөө сонгох боломжтой байдаг. Энэхүү зээлийн гэрээний хариуд банкууд зээлийн дүнгийн тодорхой хувиар хүүний орлого олдог. 2. Аккредитив, баталгаа, батлан даалт Аккредитив гэдэг нь ямар нэгэн банк худалдан авагчийн өмнөөс бичиг баримтууд аккредитивын нөхцлүүдтэй тохирсон тохиолдолд худалдагч талд төлбөр хийнэ гэсэн баталгаа юм.
  • 7. Бараа бүтээгдэхүүн ачигдтал төлбөр хийгдэхгүй учир аккредитив нь мөн худалдан авагчдыг эрсдэлээс хамгаалдаг. Баталгаат худалдан авагчийн худалдааны буюу арилжааны үзүүлэлтийн талаар даатгал үзүүлж, санхүүгийн байгууллагаас худалдаж буй нөхцөлт баталгаа юм.
  • 8. Стэнд-бай аккердитив гэдэг нь арилжааны аккердитиваар баталгаажуулсан болзошгүй үйл явдлаас илүү тодорхойгүй үр дүн, илүү ноцтой байж болох нөхцөлд санхүүгийн зуучлагчаас ямар нэг субьектэд гаргаж өгч буй баталгаа юм. Баталгаа гаргаж өгсөн эдгээр байгууллагууд нь үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан эдгээр тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь санхүүгийн зуучлагчийг алдагдалд оруулж болзошгүй юм.
  • 9. 3.Уламжлагдсан зах зээлийн хэрэгслүүд Алдагдлаас хамгаалах, орлого олох зорилгоор уламжлагдсан зах зээлийн хэрэгслүүдийг ашигладаг. Оролцогч тал үүргээ биелүүлээгүй, валютын ханш өөрчлөгдөх, хүүний түвшин өөрчлөгдөх зэргээс шалтгаалан эрсдэл бий болдог. Ихээхэн алдагдал учрах нөхцөлд аль нэг тал төлбөрөө төлөхөөс зайлсхийдэг.
  • 10. Энэ нь биржийн бус арилжаа буюу форвардын гэрээний үед гарах тохиолдол их байдаг. Фьючерсийн хувьд биржээр арилжаа хийгддэг учир үүргээ биелүүлээгүй нөхцөлд бирж өмнөөс нь төлбөрийг барагдуулдаг. Фьючерсын хувьд өдөр бүр тэмдэглэл хөтөлснөөр ашиг болон алдагдал хуримтлагдахаас сэргийлдэг. Биржээс гадуур хийгдэж байгаа арилжаанууд оролцогч талаас шалтгаалан бий болон эрсдэлд өртөмтгий байдаг.
  • 11. Харин опционы гэрээ хэлцэл нь заавал биелүүлэх үүрэг биш учир шимтгэлийг төлөөд гэрээг цуцлах боломжтой байдаг. Опцион эзэмшигч зөвхөн төлөх шимтгэлийн дүнгээр алдагдал хүлээнэ. Гэрээний хугацаа дуусах өдөр бодит ашиг, алдагдлыг тайлан тэнцэлд тусган бүртгэнэ.
  • 12. 4.Буцаан худалдан авах нөхцөлтэй активын борлуулалт Буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдагдсан үнэт цаас, зээлүүд нь төлөгдөхгүй муу гэсэн ангилал руу орвол санхүүгийн байгууллага өөрөө эрсдэлийг хүлээдэг. Зарим тохиолдод буцаан худалдан авахаар тохироогүй ч худалдагдсан зээл нь муу гэсэн ангилал руу шилжвэл санхүүгийн байгууллага нэр хүндээ бодон буцаан худалдан авах тохиолдол ч байдаг.
  • 13. 5.Банкаар баталгаажсан үнэт цаас Компаниуд эх үүсвэр олох зорилгоор үнэт цаас гаргадаг бөгөөд үүнийгээ томоохон төлбөрийн чадвар өндөртэй санхүүгийн байгууллагуудаар баталгаа гаргуулж авдаг. Энэ тохиолдолд харилцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үнэт цаасыг баталгаажуулсан санхүүгийн байгууллага худалдан авагчдад өмнөөс нь төлбөрийг барагдуулна. Энэ нь нөхцөлт өр төлбөрийг нэмэгдүүлнэ.
  • 14. 6. Андеррайтерын амлалт Санхүүгийн зуучлагч андеррайтерын үйл ажиллагаа явуулахдаа комганийн гаргасан үнэт цаас борлогдохгүй тохиолдолд гаргасан үнэт цаасыг бүгдийг нь худалдан авна гэдэг нөхцөлийг зарим тохиолдолд гэрээндээ тусгаж өгдөг. Энэ амлалт нь үнэт цаас гаргагчийн эрсдэлийг бууруулдаг боловч санхүүгийн зуучлагчийн эрсдэлийг нэмэгдүүлнэ. Үнэт цаас худалдан авах амлалтын хэмжээгээр тэнцлийн гадуурх нөхцөлт өр төлбөрүүд нэмэгдэнэ.
  • 15. 2.Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэлийг тооцох Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд өөрийн хөрөнгөд хүлээлгэж болзошгүй ашиг, алдагдлыг тооцох замаар санхүүгийн байгууллага тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэлээ хэмжинэ. Өөрийн хөрөнгө нь нийт актив, пассивын зөрүүгээр хэмжигддэг талаар бид авч үзсэн. Тэнцлийн гадуурх нөхцөлт актив, пассивын зөрүүг өөрийн хөрөнгөд нэмэх замаар өөрийн хөрөнгийн бодит үнэ цэнийг тооцдог
  • 16. E = (A- L) + (CA - CL) Е = Өөрийн хөрөнгө A = Тэнцлийн актив L = Тэнцлийн пассив СА = Тэнцлийн гадуурх нөхцөлт актив СL = Тэнцлийн гадуурх нөхцөлт пассив Харилцагчид үүргээ биелүүлээгүй тохиолдолд санхүүгийн байгууллагын тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь тэнцэлд бүртгэгдэг. Тэнцлийн гадуур бүртгэгдэх үйл ажиллагаануудыг нөхцөлт актив ба нөхцөлт пассив гэж ангилдаг
  • 17. Тэнцлийн гадуурх актив, пассив Санхүүгийн байгууллагуудын хувьд ихэвчлэн нөхцөлт активтай байдаг ба нөхцөлт өр төлбөртэй байх нь харьцангуй бага тохиолддог.
  • 18. Нөхцөлт актив ба пассив Нөхцөлт актив, пассив гэж тэнцлийн гадуурх актив, пассивуудын тэнцлийн актив, пассив руу шилжих магадлалыг тооцох эрсдэлээ хэмждэг. Магадлал нь тэгээс нэгийн хооронд байна. Практикт шилжих магадлалыг тодорхойлох нь хүндрэлтэй байдаг ба Fischer Black,Myron Scholes нарын опционы үнэлгээний загварт суурилан магадлалыг тодорхойлох боломжтой юм
  • 19. Тэнцлийн гадуур бүртгэгдэх эдгээр үйл ажиллагаанууд нь бүгд опционы шинж чанартай учир энэ онцлогыг ашиглан опционы дельтаг тооцох замаар хийх боломжтой гэжүздэг. Опционы дельта Опционы дельта гэдэг нь тухайн нэг үнэт цаасны опционы үнийн өөрчлөлт, тухайн хувьцааны зах зээлийн үнийн өөрчлөлтийн харьцааг хэлнэ. Энд: d = Опционы дельта
  • 20. d0 = Хувьцааны опционы үнийн өөрчлөлт dS = Хувьцааны үнийн өөрчлөлт Жишээ: опционы үнэ 0,2 доллараар нэмэгдэхэд хувьцааны үнэ 1 доллараар нэмэгдсэн гэвэл опционы дельта нь 0,2 байна. Дельта нь 0-оос 1-ын хооронд байдаг.
  • 21. Дельтаг тооцох аргачлал дээр үндэслэж тэнцлийн гадуур бүртгэгдэж буй үйл ажиллагаанаас хэд нь нөхцөлт актив, хэд нь нөхцөлт өр төлбөр болохыг тооцох боломжтой. Нөхцөлт активын үнэ = F х d Энд: F = Нийт тэнцлийн гадуурх актив d = Опционы дельта Жишээ: Санхүүгийн байгууллагын тэнцлийн гадуурх актив нь 100 сая доллар бөгөөд үүнээс хэд нь нөхцөлт актив болохыг дараах тооцооллоос харж болно. Опционы дельта = 0,2 Нөхцөлт активын үнэ = 100.0 сая х 0.2 = 20 сая
  • 22. Дээрх жишээний хувьд Санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд нийт актив нь 1000,0 сая төгрөг, нийт пассив нь 900,0 сая төгрөг байсан бөгөөд нийт өөрийн хөрөнгө нь 100,0 сая төгрөг байсан. Е =( A - L) =1000,0 - 900,0 = 100,0 Дээрх санхүүгийн байгууллагын тэцлийн гадуурх нийт актив нь 100 сая төгрөг бөгөөд нөхцөлт актив нь 20 сая төгрөг байсан. Нийт тэнцлийн гадуурх өр төлбөр нь 200 сая төгрөг бөгөөд нөхцөлт өр төлбөр нь 40 сая төгрөг байсан гэвэл өөрийн хөрөнгийн бодит хэмжээг тооцож үзье
  • 23. Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны нөлөөллийг тусгасан тайлан тэнцэл Е = (А -L) + (СА – CL )= (1000,0 - 900,0) + (20,0 - 40,0) = 80,0 Өөрийн хөрөнгийн бодит үнэ цэнэ 100,0 сая биш 80,0 сая төгрөг байна. Өөрийн хөрөнгийн бодиг үнэ цэнийг тооцсоноор эрсдэл даах чадвараа бодитоор тооцох боломжтой болно. Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь санхүүгийн байгууллагыг хөрвөх чадварын, зах зээлийн, зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж баидаг.
  • 24. 3.Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанаас шалтгаалах бусад эрсдэлүүд Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь санхүүгийн байгууллагын хүлээж болзошгүй алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна үйл ажиллагаанд учрах бусад эрсдэлүүдийг нэмэгдүүлдэг. Үүнд: 1. Хөрвөх чадварын эрсдэл Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь санхүүгийн байгууллагыг гэнэтийн их хэмжээний мөнгөний хэрэгцээг бий болгодог.
  • 25. Энэ хэрэгцээг санхүүгийн байгууллага зайлшгүй хангах шаардлагатай бөгөөд бэлэн мөнгө хүрэлцэхгүй тохиолдолд банк хөрвөх чадварын эрсдэлд орно. Тухайлбал, Баталгаа, батлан даалт, зээлийн шугам гэх мэт үйл ажиллагаа нь гэнэтийн бэлэн мөнгөний гарах урсгалыг бий болгодог.
  • 26. Гэнэтийн бэлэн мөнгөний дутагдлаа нөхөх зорилгоор санхүүгийн байгууллага эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга хэмжээг авна. Үүнд: Хадгаламж нэмж татах, хадгаламжийн сертификат, өрийн бичиг гаргах эсвэл хөрвөх чадвар өндөр үнэт цаасуудаа худалдах арга хэмжээ авна. Богино хугацаанд банк хоорондын захаар зээл авах замаар эх үүсвэрийн дутагдлаа нөхөх боломжтой юм.
  • 27. Богино хугацаанд эх үүсвэрээ нэмэгдүүлэх эдгээр арга хэмжээнүүд нь өндөр зардалтай байдаг учир банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Мөн форвард, фьючерс, опцион, свот гэх мэт үүсмэл гэрээ хэлцлүүд нь төлбөрийн хугацаа дуусах үед хөрвөх чадварын эрсдэлд оруулах магадлалтай.
  • 28. Тиймээс тэнцлийн гадуурх үйл ажиллагаанаас шалтгаалсан эдгээр эрсдэлээ бууруулахын тулд банк нэгдүгээрт эх үүсвэрийн удирдлагаа сайжруулах, хоѐрдугаарт эдгээр үүрэг амлалтуудынхаа нийт дүнд хязгаар тогтоох хэрэгтэй. Хязгаар тогтоохдоо санхүүгийн байгууллага өөрийн эх үүсвэрийн хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдал, баталгаа гаргаж буй байгууллагын найдвартай байдал зэргийг харгалзан үзэх хэрэгтэй.
  • 29. 2.Хүүний эрсдэл Санхүүгийн байгууллага хүүний түвшний эрсдэлээ бууруулах зорилгоор хийсэн фьючерс, опцион, свопын гэрээ нь банкны хүүний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэрээ хийхэд таамаглаж байсан хүүний түвшин, гэрээний хугацаа дуусах үеийн хүүний түвшин зөрүүтэй байхад банкны хүүний өөрчлөлтөөс хүлээх алдагдал нэмэгдэнэ
  • 30. Мөн зээлийн шугам нээхэд санхүүгийн байгууллага гэрээндээ хүүний хэмжээгээ зааж өгдөг бөгөөд зээл олгох хугацаанд зах зээл дээр хүүний түвшин өөрчлөгдөхөд санхүүгийн байгууллага хүүний түвшний эрсдэл хүлээнэ. Санхүүгийн байгууллага хүүний эрсдэлийг тооцохын тулд мэдрэмжийн шинжилгээ хийх хэрэгтэй. Тухайлбал, хүүний түвшин 1% өсөхөд санхүүгийн байгууллагын тэнцлийн гадуурх үйл ажиллгагаанаас хүлээх алдагдал хэд болох, 1% буурахад хэд болох зэргээр хүлээх алдагдлаа тооцно.
  • 31. 3.Гадаад валютын ханшийн эрсдэл Форвард, фьючерс, опцион, свопын гэрээ хэлцлүүд нь санхүүгийн байгууллагын гадаад валютын ханшийн эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Санхүүгийн байгууллага гадаад валютын ханшийн эрсдэлийг тооцохдоо зөвхөн тэнцлийн гадаад валютын нээлттэй позицийн хувьд тооцооллыг хийх бус мөн тэнцлийн гадуурх гадаад валютын нээлттэй поцизийг нэмж нийт гадаад валютын ханшийн эрсдэлээ тооцох хэрэгтэй.
  • 32. 4.Зээлийн эрсдэл Зээлийн эрсдэл нь санхүүгийн байгууллагын хувьд хамгийн чухал эрсдэл бөгөөд актив хөрөнгийн чанар муудах нь санхүүгийн байгууллагыг төлбөрийн чадварын эрсдэлд оруулдаг. • Баталгаа ба гэнэтийн өр төлбөрүүд Санхүүгийн байгууллага нь гэрээ байгуулсан байгууллагын тодорхой үүргийг гуравдагч этгээдийн өмнө батлан даадаг.
  • 33. Энэ нь тодорхой хэмжээний шимтгэлийн орлогыг нэмэгдүүлэх боловч батлан дааж авсан байгууллага үүргээ биелүүлэхгүй тохиолдолд санхүүгийн байгууллага өмнөөс нь гуравдагч этгээдэд төлбөрийг барагдуулж, үүнийгээ тэнцэлд бүртгэн тухайн батлан дааж авсан байгууллагаас төлбөрийг нэхэмжилнэ. Энэ хэмжээгээр санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэл нэмэгдэнэ.
  • 34. • Аккредитив Аккредитив нээлгэсэн байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд санхүүгийн байгууллага өмнөөс нь төлбөрийг шилжүүлэн аккредитив нээлгэгч байгууллагаас төлбөрийг нэхэмжилнэ. Энэ хэмжээгээр зээлийн эрсдэл нэмэгдэнэ.
  • 35. • Буцаан худалдан авах эрхтэй активын борлуулалт Санхүүгийн байгууллага зарим тохиолдолд үнэт цаас, зээл гэх мэт активуудаа буцаан худалдан авах нөхцөлтэй борлуулдаг. Борлуулсан дүнгээр тэнцлийн гадуурх актив нэмэгдэнэ. Хэрэв борлуулсан зээл нь хугацаандаа эргэн төлөгдөхгүй тохиолдолд санхүүгийн байгууллага үүнийг буцаан худалдан авдаг. Энэ хэмжээгээр санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэл нэмэгдэнэ.
  • 36. • Зээлийн шугам Зээлийн шугам нээлгэсэн байгууллагын санхүү болоод төлбөрийн чадвар буурах үед санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэл тэр хэмжээгээр нэмэгддэг. Ихэнхи зээлийн шугамууд нь тогтвортой сайн харилцаатай байгууллагуудад нээгддэг боловч тухайн байгууллагын үйл ажиллагаа доголдож зэрэглэл буурах тохиолдолд зээлийн эрсдэл үүснэ.
  • 37. 5.Улс орны эрсдэл Зарим нэг тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь гадаад улсын харилцагч байх, гадаад валютаар төлбөр тооцоо хийгдэх тохиолдолд гардаг. Жишээ нь: Аккретивын төлбөр тооцоо тухайн нэг улсынхаа улс төр, нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан саатах, огт хийгдэхгүй байх эрсдэл үүсч болно. Гадаадын зээлдэгч, батлан даалтын хувьд ч улсын эрсдэл үүсэх магадлалтай юм.
  • 38. 4.Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга зам 1. Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанаас хүлээх эрсдлээ бууруулахын тулд нийт үйл ажиллагааны дүнд хязгаар тогтоох тэнцлийн гадуурх үйл ажиллагааны төрөл тус бүр дээр болон нийт дүнд хязгаар тогтооно. Учир нь эдгээр үйл ажиллагаа нь зээлийн эрсдэлтэй адил нөлөөллийг үзүүлдэг тул хязгаар тогтоосноороо төлбөрийн чадварын эрсдлээ бууруулна.
  • 39. 2. Мөн тэнцлийн гадуурх үйл ажиллагануудаа тараан байршуулах тухайн нэг салбар эсвэл тухайн нэг байгууллагын үйл ажиллагаа доголдсоноор санхүүгийн байгууллага төлбөрийн чадваргүй байдалд орохгүй байхаар тооцож тараан байршуулалтыг хийнэ.