SlideShare a Scribd company logo
1 of 63
ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ АРГУУД
1. Чанарын шинжилгээний загвар
2. Тоон шинжилгээний загвар
3. Зээлийн шинжилгээний 5C
4. Улс орнууын зээлийн шинжилгээ хийх аргууд
Зээлийн эрсдэлийг тооцох аргууд нь тухайн
зээлдэгчийн дампуурах магадлалд суурилдаг ба
дампуурах магадлалыг өнгөрсөн хугацааны түүхэн
мэдээлэл болон өнөөгийн нөхцөл байдалд шинжилгээ
хийх замаар тодорхойлно.
Эрсдэлийн үнэлгээ хийх чанарын аргаас эхлээд
нарийн тооцоолол бүхий тоон шинжилгээний аргууд
байдаг.
1. Чанарын шинжилгээний загвар
Чанарын загварууд нь зээлийн эрсдэл үүсэхэд
нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох замаар зээлээ
эргүүлэн төлөх магадлалыг тодорхойлно.
Зээлийн эрсдэл үүсэх нь тухайн зээлдэгчийн нөхцөл
байдал болон зах зээлийн нөхцөл байдал буюу
системийн эрсдэлээс хамаарна.
Эдийн засаг өсөлттэй байгаа тохиолдолд зээлийн
эрсдэл үүсэх нь бага байх ба зах зээлийн нөхцөл байдал
хэлбэлзэлтэй, инфляци, ажилгүйдэл ихтэй, хямралын
үед зээлдэгч зээлээ төлөхгүй байх магадлал өсдөг.
Үүнийг системийн зээлийн эрсдэл гэнэ.
Мөн нөгөө талаас зах зээлийн ижил нөхцөл байдалд
зээлийн эрсдэл үүсэх нь зээлдэгч тус бүрийн хувьд
харилцан адилгүй байна.
Үүнийг зээлдэгчийн зээлийн эрсдэл гэнэ.
Зээлийн эрсдэл
Зээлдэгчийн хүчин зүйл
1.Нэр хүнд. Зээлдэгчийн нэр хүндэд зээл авч, төлж
байсан зээлийн түүх орно
Зээлдэгч нь банктай удаан хугацаанд сайн харилцаатай
байсан бол нэр хүнд бүхий найдвартай сайн зээлдэгч
гэж үзнэ.
Ийм зээлдэгчийн хувьд зээлийн эрсдэл үүсгэх магадлал
бага байна.
Зөвхөн урт хугацааны туршид зээлээ цаг хугацаанд
эргүүлэн төлсөн, гэрээгээ сайн биелүүлж байснаар нь
нэр хүндийг хэмждэг нь жижиг болон шинэ зээлдэгчдэд
бэрхшээл учруулдаг.
2.Төлбөрийн чадвар.
Зээлдэгчийн санхүүгийн үзүүлэлт, ашигт ажиллагааны
шинжилгээ зэргээр санхүүгийн чадварыг тодорхойлно.
Ашигтай сайн ажилладаг, хөрөнгө ихтэй компанийн
хувьд зээлийн эрсдэл үүсэх магадлал бага байна.
3. Барьцаа, батлан даалт.
Зээлдэгч нь зээлээ эргүүлэн төлж чадахүй тохиолдолд
зээлийн барьцааг борлуулах замаар зээлийн хүү болон
үндсэн төлбөрийн мөнгийг гаргуулж, банк зээлийн
эрсдэлээ бууруулдаг.
Иймээс барьцаа батлан даалт нь бодитой оршин байдаг,
зах зээлийн үнэлгээгээрээ зээлийн үндсэн ба хүүний
төлбөрийг төлж чадахуйц байх хэрэгтэй.
Зах зээлийн хүчин зүйл
1.Бизнесийн мөчлөг. Эдийн засгийн байдал нь
зээлдэгчийн зээлээ эргүүлэн төлөхгүй байх боломжийг
үнэлэхэд маш чухал үзүүлэлт юм.
Мөн эдийн засгийн нөхцөл байдал буурах нь зээлийн
эрсдэлийг нийтэд нь нэмэгдүүлдэг.
Жишээ нь: Эдийн засгийн уналтын үед автомашин, барилга,
цахилгаан бараа зэрэг урт хугацааны тансаг хэрэглээний
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд богино хугацааны
хэрэглээ болох хүнсний бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэдэг
компаниудаас илүүгээр хүнд байдалд ордог.
2. Зах зээлийн хүүний түвшин.
Зах зээл дээрх хүүний түвшин өндөр байх нь банкны
зээлийн хүүг өндөр тогтооход хүргэдэг.
Өндөр зээлийн хүү нь зээлдэгчийг хүүний дарамтанд
оруулдаг бөгөөд зээлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Зах зээл дээрх хүүний түвшинг өндөр байх нь Төв
банкны хатуу мөнгөний бодлоготой холбоотой.
Мөн инфляцийн түвшин өсөх нь хүүний түвшин
өндөр байхад нөлөөлнө.
2.Тоон шинжилгээний загвар
Зээлийн скорингийн загвар нь тухайн зээл хүсэгч
компанийн дампуурах магадлалыг тооцдог.
Үүнд санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллүүд
хэрэгцээтэй байдаг.
Зээлийн эдийн засагч нь зээл хүсэгчид үнэлгээ өгөхийн
тулд дараах чадвартай байх ѐстой.
Үүнд:
• Компанийг дампуурахад нөлөөлөгч хүчин зүйлсийг
тогтоох
• Эдгээр хүчин зүйлүүдийн ач холбогдлын зэргээр нь
үнэлэх
• Дампуурлын эрсдэлийг үнэлэх
• Өндөр эрсдэлтэй зээл хүсэгчийн жагсаалт гаргах
• Ирээдүйд хүлээгдэж байгаа зээлийн алдагдлыг
хаахад шаардлагатай нөөц байгаа эсэхийг
тооцоолох.
Зээлийн скорингийн загвар
Зээлийн скорингийн загвар нь зээлдэгчийн санхүүгийн
болон зан төлөвийн үзүүлэлтэд оноо өгөх байдлаар
зээлээ эргүүлэн төлөхгүй байх магадлалыг
тодорхойлдог.
Онооны үр дүнг эрэмбэлэх замаар зээлдэгчдийг
ангилах, төрөлжүүлэх боломжтой байдаг.
Санхүүгийн байгууллагууд өөрийн зорилго, зорилтод
нийцүүлэн оноо өгөх шалгуур үзүүлэлтийг тогтоох
боломжтой.
1. Төлбөрөө төлөхгүй байх эрсдэлийг үүсгэх гол
хүчин зүйлсийг тодорхойлох
2. Дээрх хүчин зүйлсийн ач холбогдлын зэргээр
эрэмбэлэх
3. Үнэлгээг тогтмол сайжруулах
4. Муу зээлийн түүхтэй загвараар харьцуулан буцаан
шалгах
Уг загварыг иргэдийн, бизнесийн ямар ч төрлийн
зээлийн хувьд ашиглах боломжтой.
Иргэдийн зээлийн хувьд зээлдэгчийн орлого, хөрөнгө,
нас, мэргэжил, оршин суугаа газар зэргийг авч үзэх
бол бизнесийн зээлийн хувьд мөнгөн урсгал,
санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд зэргийг авч үзнэ
Санхүүгийн олон харьцаа үзүүлэлтийг тооцдог ч
зээлийн шинжилгээнд гол цөөн тооны харьцаа
үзүүлэлтийг ашиглана.
Эрсдэлийн үнэлгээ хийхдээ шаардлагатай мэдээллээ
тодорхойлсны дараа статистикийн аргачлал ашиглан,
оноо өгөх замаар тооцооллыг хийнэ.
Зээлийн скорингийн загвар нь
• Шугаман магадлалын загвар
• Ложит загвар
• Шугамандискриминант загвар гэсэн хэлбэрүүдтэй
байна.
Шугаман магадлалын загвар
Шугаман магадлалын загвар нь хуучин зээлийн
мэдээлэлд үндэслэн санхүүгийн харьцаа үзүүлэлт
ашиглан тухайн төрлийн зээлийн төлбөрөө төлөхгүй ба
магадлалыг тооцно.
Энэ нь өнгөрсөн түүхэн мэдээлэлд үндэслэн ирээдүйг
таамаглах буюу шинэ зээлийн төлбөрөө төлөхгүй байх
магадлалыг тооцно гэсэн үг юм.
Зээлээ төлөхгүй байх магадлалыг РD( probability of
default) гэх ба РD= 1 бол зээлээ төлөхгүй, РD=0 зээлээ
бүрэн төлөхийг илэрхийлнэ.
Энд I зээлдэгчийн тоон үзүүлэлтүүд дээр үндэслэн j
хувьсагчуудаас хамаарсан шугаман регрессийн
тооцооллыг хийж болно
Зээл хүсэгчийн хүлээгдэж буй зээлээ төлөхгүй байх
магадлал нь дараах байдлаар тодорхойлогдоно.
𝐸 𝑃𝐷𝑖 = (1 − 𝑝𝑖)
Е(РDi) нь хүлээгдэж буй зээлээ төлөхгүй байх
магадлал, рi нь зээлээ эргүүлэн төлөх магадлал юм.
Жишээ:Зээлдэгчийн өр, өөрийн хөрөнгө (D/Е),борлуулалт, хөрөнгийн
харьцаа (S/А) гэсэн хоѐр үзүүлэлтээр өнгөрсөн хугацааны мэдээлэлд
үндэслэн шугаман магадлалын загвар боловсруулсан гэж үзье.
PDi = 0.5(D/Ei)-0.55(S/Ai)
Зээл хүсэгчийн D/E =0.3, (S/A) =2.0 байсан гэвэл зээлээ
төлөхгүй байх магадлал нь:
PDi = 0.5 x 0.3 − 0.55 x 2.0 = 1.25 буюу 125.0%
Өнгөрсөн мэдээлэлд тулгуурлан одоогийн нөхцөл
байдлыг бүрэн дүгнэж чадахгүй нь уг загварын сул тал
болно.
Зарим тохиолдолд зээл хүсэгчийн үйл ажиллагааны
онцлогоос хамааран зээлээ төлөхгүй байх магадлал 0-
ээс 1 гэсэн интервалаас хэтрэх тохиолдол гардаг.
Ложит загвар
Ложит загвар нь дээрх загварын сул талын нөхөж гарч
ирсэн ба магадлалыг 0-ээс 1 гэсэн интервалын хооронд
хязгаарладаг.
Шугаман магадлалын загвараар тооцсон зээлээ
төлөхгүй байх магадлалыг (Pdi= 1.25) дараах томъѐо
ашиглан засварлана.
𝐹 𝑃𝐷i =
1
1 + 𝑒−𝑃𝐷i
E нь экспоненциал (2.718 гэсэн тогтмол тоо) ба F(PD)
нь зээлээ төлөхгүй байх магадлалын ложистик
хувиргалт юм.
Шугаман дискриминант загвар
Шугаман магадлалын болон ложит загварууд нь
зээлийн төлөгдөхгүй байх хүлээгдэж буй магадлалыг
тодорхойлдог бол шугаман дискриминант загвар нь
зээлээ эргүүлэн төлөхөд нөлөөлөгч хүчин зүйлсийг ач
холбогдолоор нь эрэмбэлэх ба шугаман магадлалын
загвартай адил өнгөрсөн түүхэн мэдээлэл дээр
үндэслэн тухайн зээлийг төлөхгүй байх эрсдэлийг
тодорхойлно.
Энд эрсдэл үүсэхэд гол нөлөөлөх хүчин зүйлсийг
ашиглан загвар боловсруулах ба загварыг шинэ
зээлдэгчийн зээлийн эрсдэлийг хэмжихэд ашиглана.
Шугаман дискриминант загварыг АНУ-ын эдийн
засагч Е. I.Altman худалдаа, үйлдвэрлэлийн салбарын
зээлдэгчдийн зээлийн түүхэнд мэдээллийг ашиглан
зээлээ төлөхгүй байх эрсдэлийг хэмжих Z индексийг
боловсруулжээ.
Z индекс нь бизнесийн зээлийн ангилал тус бүрийн
дампуурах эрсдэлийг илэрхийлсэн хувьсагчуудаар
тодорхойлогдох ба энэ оноо зээлээ төлөхгүй байх
магадлал биш юм.
Загварыг боловсруулахдаа өнгөрсөн хугацаанд зээлээ
төлсөн, төлөөгүй бүх зээлдэгчийн санхүүгийн гол
харьцаа үзүүлэлтийг ашиглана.
Алтманы Z индексийн функц нь дараах хэлбэртэй
байна.
Z = 1.2Х1 +1.4Х2 + З.ЗХ3 + 0.6Х4 +1.0Х5
Энд:
Х1 = Ажлын капитал / Нийт хөрөнгө
Х2 = Хуримтлагдсан ашиг / Нийг хөрөнгийн харьцаа
Х3 = Хүү болон татвар өмнөх ашиг/Нийт хөрөнгө
Х4 = Хувьцааны зах зээлийн үнэ /Дансны үнээрх урт
хугацаат өр
Х5 = Борлуулалт / Нийт хөрөнгө
Z индекс нь өндөр гарах тусмаа зээлдэгчийн
дампуурлын эрсдэлийн ангилал бага байна.
Z-ийн бага буюу сөрөг утга нь зээлдэгчийн өндөр
дампуурлын эрсдэлтэйг харуулна.
Жишээ нь: Зээл хүсэгч компанийн санхүүгийн үзүүлэлтүүд
дараах байдалтай байсан гэе:
Х1 = 0.2 , Х2 = 0 , Х3 = - 0.2 , Х4 = 0.1 , Х5 = 2.0
Х2 үзүүлэлт 0, Х3 сөрөг утгатай байгаа нь уг компани сүүлийн
хугацаанд сөрөг ашигтай буюу алдагдалтай байгааг харуулж
байна. Мөн Х4 үзүүлэлт зээлдэгчийн өндөр хөшүүрэгтэй
болохыг харуулж байна. Ажлын капиталын үзүүлэлт (Х| 1) ба
борлуулалт/өөрийн хөрөнгийн харьцаа (Х5) - ууд нь компанийг
хөрвөх чадвартай байгаа болон борлуулалтынхаа хэмжээг
барьж чадаж байгааг харуулдаг гэсэн хэдий ч Z оноо нь
зээлдэгчийн эргэн төлөгдөхгүй байдалд өнгөрсөн хугацаанд
нөлөөлж байсан эдгээр 5 хүчин зүйлийг жигнэж гаргасан буюу
зээлдэгчийн нийт оноог харуулж байдаг. Өөрөөр хэлбэл
зээлийн эрсдэлийг нь тодорхойлж байдаг байна.
Зээл хүсэгч компанийн хувьд үнэлгээ нь дараах байдалтай
байна.
Z = 1.2 (0.2) + 1.4 (0) + 3.3 (0.1) + 0.6 (0.1) +1.0 (2.0)
Z = 0.24 + 0 - 0.66 + 2.0
Z = 1.64
Алтманы зээлийн үнэлгээний загвараар Z индекс нь
1.81-ээс доош ямар ч компани зээлийн эргэн
төлөгдөхгүй байх өндөр эрсдэлийн бүсэд
хамаарагдана.
Тиймээс энэ тохиолдолд зээл олгохоос татгалзана.
1.81 - ээс 2.99 хооронд байвал зээлээ төлөхгүй байх
эрсдэл дунд зэрэг гэж үзэх ба энэ тохиолдолд
зээлдэгчийг илэрхийлэх бусад чанарын үзүүлэлтийг
сайтар судлаж байж зээл олгох шийдвэр гарна.
Z индекс нь 2.99 - өөс дээш гарвал зээлээ төлөхгүй
байх эрсдэл бага гэж үзэх ба зээл олгох бүрэн
боломжтой гэж үзнэ.
Гэхдээ шинжилгээ хийж буй мэдээллийн үнэн бодит
байдал, бусад чанарын үзүүлэлтийг бүрэн судлаж байж
эцсийн шийдвэр гарна.
Алтманы Z индексийн загварыг шинжилгээнд
ашиглахад хэд хэдэн сул тал байна.
Үүнд:
1 Энэ загвар нь зээлээ төлнө, төлөхгүй гэсэн хоѐр
туйлын тохиолдлыг авч үздэг.
2 Эдийн засгийн нөхцөл байдлыг загварт тусгах
боломжгүй.
Ерөнхийдөө ямар ч зээлийн хувьд оноо нь тогтмол
байдаг ба энэ нь маш богино хугацаанд бодигой байх
боломжгой.
Үүнгэй адил хувьсагч (Хj) - ийн сонголтын хувьд
ийм хүндрэл үүснэ.
3.Зээлээ төлөгдөхгүй байх эрсдэлийг хэмжихдээ
нөлөөлөгч бусад хүчин зүйлсийг орхигдуулдаг.
Жишээлбэл, зээлдэгчийн нэр хүнд, зээлдэгчийн харилцааны
түүх гэх мэт зээлдэгчийн тусгай шинж чанарууд мөн бизнесийн
циклийн үе гэх мэт макро хүчин зүйлүүд байна. Эдгээр
хувьсагчууд загварт тусгагддаггүй.
4. Шинжилгээ хийж байгаа тайлан мэдээ нь үнэн
бодигтой байх эсэх нь эргэлзээтэй.
Мөн загварыг боловсруулахдаа зөвхөн нэг
байгууллагын мэдээллийг ашиглах бус системийг
илэрхийлэх өргөн хүрээний мэдээлэл ашиглах нь
зүйгэй.
Зээлийн скорингийн загварын хэрэглээ
Ззэлийн скорингийн загварыг тухайн зээл хүсэгчийн
зээлээ эргүүлэн төлөх магадлалыг тооцоход ашиглах ба
үүнд санхүүгийн болон санхүүгийн бус үзүүлэлт
ашиглан нэгдсэн нэг дүгнэлт гаргадаг.
Үүнд: Ипотекийн зээлийн хувьд зээлийн
пшнжилгээг хэрхэн хийх талаар үзье.
Ипотекийн зээлийг олгохдоо зээл хүсэгчийн үндсэн
хоѐр үзүүлэлтийг гол болгон авч үзнэ.
Үүнд:
1. Зээлдэгч хүү үндсэн төлбөрөө төлж чадахуйц
хангалттай орлоготой байх.
2. Барьцаа хөрөнгийн үнэлгээ
Зээлдэгчийн зээлээ төлөх чадварыг тоон болон
чанарын загвар ашиглан тооцож болно.
Үүнд тухайн зээл хүсэгчийн зан төлөв маш чухал
үзүүлэлт болдог.
Тогтвортой байнгын оршин суугаа байдал, мэргэжил,
гэрлэлтийн байдал, өмнөх үеийн хуримтлалын мэдээлэл, өмнөх
үеийн зээлийн мэдээлэл зэрэг мэдээллийг ашиглан тухайн зээл
хүсэгчийн зан төлөвийг тодорхойлно.
Мөн зээлийн эдийн засагч нь зээл хүсэгчийг зээлээ
төлж чадахуйц хангалттай орлоготой гэдгийг нотлох
хэрэгтэй.
Зээл хүсэгчийн орлого, нас зэрэг үзүүлэлтээс хамаарч
зээлийн төлбөр, хугацааг ялгаатай байдлаар тогтоодог.
Зээл хүсэгч зээлийн төлбөрөө төлөх чадвартай
эсэхийг үндсэн 2 харьцаа үзүүлэлтийг тооцох замаар
тодорхойлж болно.
Үүнд:
Ипотекийн зээлийн үйлчилгээ – Gross debt service
(GDS)
2. Нийг зээлийн үйлчилгээ – Total debt sevice (TDS)
GDS харьцаа нь зээл хүсэгчийн ипотекийн зээлийн
нийг төлбөрийг (хүү болон үндсэн төлбөр, зээлийн
шимтгэл, үл хөдлөх хөрөнгийн татвар гэх мэт) нийт
орлогод харьцуулж тооцно.
ТDS харьцаа нь зээл хүсэгчийн ипотекийн зээлийн
төлбөр дээр бусад зээлийн төлбөрийг нэмсэн дүнг нийт
орлогод хуваана.
Санхүүгийн зуучлагч зээл хүсэгчийн мэдээллээс
эдгээр харьцааг тооцож үзээд зөвшөөрөгдөх
түвшингөөс доош байгаа тохиолдолд зээл олгоно.
Зөвшөөрөгдөх түвшин нь GDS – 25 - 30%, ТDS - ийн
хувьд 35 - 40% - иас бага байлгахыг щаарддаг байна.
Гэхдээ энэ харьцаа нь санхүүгийн байгууллага тус
бүрийн зээлдэгчид тавьж буй шаардлагаас хамаарч
өөр өөр байж болно.
Зөвшөөрөгдөх түвшин хэд байх нь тухайн
байгууллагын зээлийн бодлогоор тодорхойлогдоно.
Жишээ: А банк ипотекийн зээл олгохдоо GDS харьцааг 25%,
TDS харьцааг 40% - иас бага байлгахыг шаарддаг. Тухайн
банкинд 2 харилцагч зээлийн хүсэлт гаргасан. Энэ хоѐр
харилцагчид ипотекийн зээлийг олгохоор болох уу?
Харилцагч
Жилийн нийт
орлого
Ипотекийн
зээлийн
төлбөр сараар
Жилийн ҮХХ-
ийн татвар
Бусад зээлийн
төлбөр сараар
1 150,000 3000 3500 2000
2 60,000 500 1500 200
𝑇𝐷𝑆1 =
3,000 ∗ 12 + 3,500 + 2,000 ∗ 12
150,000
= 42.33%
𝐺𝐷𝑆2 =
500 ∗ 12 + 1,500
60,000
= 12.50%
𝑇𝐷𝑆2 =
500 ∗ 12 + 1,500 + 200 ∗ 12
60,000
= 16.50%
𝐺𝐷𝑆1 =
3,000 ∗ 12 + 3,500
150,000
= 26.33%
1- р харилцагчийн хувьд орлогын хэмжээ өндөр
боловч зээлийн төлбөр болон бусад зээлийн төлбөр
өндөр учраас банкны зөвшөөрөгдөх түвшингээс давсан
байна.
Энэ тохиолдолд банкнаас зээл олгохоос татгалзана.
Харин 2-р харилцагч орлого багатай боловч авч буй
зээлийн хэмжээ нь бага учир банкны зөвшөөрөгдөх
түвшин д багтаж байна.
Тиймээс 2-р харилцагчид ипотекийн зээл олгох
боломжтой.
Сүүлийн үед санхүүгийн байгууллагууд
харилцагчийн зээлжих чадварыг тооцохдоо тодорхой
үзүүлэлтүүд дээр оноо өгөх замаар үнэлдэг болсон.
Үүнийг зээлийн скорингийн загвар гэдэг ба
харилцагчийн зээлжих чадварыг хэмжих ерөнхий
хэмжүүр юм.
Ингэж харилцагчийн зээлжих чадварыг тоон
хэлбэрээр хэмжиснээр тухайн хүн зээлээ хэр
найдвартай, цаг хугацаанд нь төлөх чадвартайг хялбар
харах, харьцуулах боломжтой.
Мөн түүнчлэн зээл хүсч буй харилцагчдыг эрсдэлийн
түвшингээр нь ангилах, зээл авах хэмжээг тодорхой
болгох, зээлийн багцын эрсдэлийг хэмжих, удирдах
боломжтой болно.
Анх энэхүү зээлийн скорингийн загварыг 1900 онд
АНУ- ийн иргэн Горац Грийлей гэдэг судлаачийн
зөвөлснөөр тухайн үеийн АНУ- ийн зээлийн
мэдээллийн компаниуд туршиж цаашлаад дэлхий даяар
ашиглах болсон.
Зээлдэгчийн оноог тодорхойлохдоо зээлийн түүх
буюу зээлийн тайлангаас дараах үзүүлэлтүүдийг
үнэлдэг.
Харилцагчийн тухай мэдээллийг оруулахад зээлийн
скорингийн программ өөрөө тооцооллыг хийж зээл
олгох шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргадаг.
Санхүүгийн зуучлагч бүр ямар, ямар үзүүлэлтийг авч
ямар оноо өгөх нь ялгаатай байдаг ч үл хөдлөх
хөрөнгийн зээлийн хувьд дараах жишээг загвар болгон
үзүүлэв.
Энэ жишээнии хувьд нийт оноо 120 хүрэхгүй
тохиолдолд зээл олгохгүй.
120 - 190 хооронд байвал дахин мэдээллийг нягтлан
үзэж шийдвэр гаргана.
190 - ээс дээш оноотой байвал зээлийг олгож болно
гэсэн шийдвэр гаргана.
3ээлийн скорингийн загвар
Үзүүлэлтүүд Зээлийн үнэлгээний оноо
Жилийн нийт орлого
Оноо
<10,000
0
10,000-25,000
15
25,001-50,000
35
50,001-100,000
50
>100,000
75
TDS
Оноо
> 50%
0
35-50%
10
15-35%
20
5 - 15%
35
>5%
50
СБ-ын харилцагч
Оноо
Үгүй
0
Харилцах
30
Хадгаламж
30
Хоѐулаа
60
Зээлийн карт
Оноо
Үгүй
0
1-ээс дээш
20
Нас
Оноо
< 25
5
25-34
20
35-44
30
45-59
15
>60
5
Оршин суугаа газар
Оноо
Түрээс
5
Зээлийн байр
20
Өөрийн байр
50
Оршин суугаа
газартаа амьдарсан
хугацаа
Оноо
<1 жил хүртэл
0
1-5 жил
20
>5 жил
45
Ажил эрхлэлт
Оноо
<1жил хүртэл
0
1-5 жил
25
>5 жил
50
Өмнөх зээлийн
мэдээлэл
Оноо
Үгүй
0
Хугацаа хэтэрч
байсан
15
Хугацаандаа
төлж байсан
50
Жишээ: Нэг харилцагч зээлийн хүсэлт гаргасан бөгөөд
үзүүлэлтүүд дээр өгсөн оноог хүснэгтэд харуулав.
Нийт оноо 250 болж байна тиймээс энэ харилцагчид ипотекийн
зээл олгох боломжтой.
Зээлийн эдийн засагч оноо өгч буй эдгээр үзүүлэлтүүд
нь бүгд үнэн бодигой байгаа эсэхийг нятлан шалгаж,
нотлох хэрэгтэй.
Мөн зээлээр авах гэж буй байрны чанарын үнэлгээ нь
зах зээлийн бодит үнэлгээтэй хэр зэрэг нийцэж байна
гэдгийг харах хэрэгтэй.
Зээлийн скорингийн загвар ашиглан өгөх үнэлгээ
Үзүүлэлтүүд Утгууд Оноо
Жилийн нийт орлого 67,000 50
TDS 12% 35
СБ-ын харилцагч эсэх Үгүй 0
Зээлийн карттай эсэх 4 20
Нас 37 30
Оршин суугаа газар Зээлийн байр 20
Оршин суугаа газартаа
амьдарсан хугацаа
2,5 жил 20
Ажил эрхлэлийн байдал 2,5 жил 25
Өмнөх зээлийн мэдээлэл Зээлээ хугацаандаа төлж
байсан
50
Нийт оноо 250
Хэрэглээний ба жижиг бизнесийн зээл
Иргэдийн хэрэглээний болон жижиг бизнесийн
зээлийн шинжилгээ хийх арга нь ипотекийн зээлийн
шинжилгээ хийх аргатай ижил байдаг.
Үүнд зээлийн зориулалт, зээл авах хэмжээ,
харилцагчийн орлогын үзүүлэлтийг гол болгон авна.
Харилцагчийн зээлжих чадварыг мөн зээлийн
скорингийн загварыг ашиглан тооцох ба Тоtаl debt
service харьцааг гочлон авч үздэг.
Жижиг бизнесийн зээл нь хугацаа болон хэмжээний
хувьд бага байх ба шинжилгээ хийх арга нь
хэрэглээний зээлээс илүү нарийн байдаг.
Гол нь тухайн бизнесээс орж ирэх мөнгөөр авсан
зээлээ цаг тухай бүрд нь эргүүлэн төлөх боломжгой
байгаа эсэхийг тооцож үзнэ.
Бизнесийн дунд хэмжээний зээл
Санхүүгийн зуучлагчийн зээлийн багцын дийлэнхи
хэсгийг энэ төрлийн зээл эзэлдэг.
.
Зээлийн шинжилгээний хувьд жижиг зээлээс
ялгаатай байдаг.
Зээл хүсэгч байгууллагуудын зээлжих чадварыг
санхүүгийн болон санхүүгийн бус щинжилгээ хийх
замаар тодорхойлно.
Санхүүгийн шинжилгээнд мөнгөн урсгалын
шинжилгээ, санхүүгийн харьцааны шинжилгээ
багтдаг.
Санхүүгийн бус |шшжилгээг зээл хүсэгчийн 5С- г
тодорхойлох замаар хийнэ.
Сүүлийн жилүүдэд 6С, 7С гэсэн шинжилгээний шинэ
хандлагууд бий болж байна.
Эдгээр нь 5С - ийн зарим үзүүлэлтийг задлаж
нарийсгасан загварууд юм.
Тухайлбал, хуулийн мөрдөлт, өмнөх зээлийн түүх гэх
мэт
Зээлийн шинжилгээг зээлдэгчийн өгсөн мэдээллийг
баталгаажуулах, зээлдэгчийн төлбөрийн чадвар,
зээлжих чадвар болон зээлдэгчийн эрсдэлийг
бодитоор үнэлэх зорилгоор зээлдэгчийн хүсэл
зорилгоос үл хамааруулан хийдэг.
Зээлдэгчийн бүрдүүлсэн материал зээлдэгчийн тухай
бүхий л мэдээллийг өгч чаддаггүй.
Тухайлбал: Шинэ бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар,
чанар, тухайн компанийн дотоод болон гадаад
харилцаа холбоо, хэрэглэгчдийн дундах нэр хүнд.
Иймээс зээлийн ажилтан харилцагчийн бусад
мэдээлэлд шинжилгээ хийх хэрэгтэй.
Мөн зээлийн шинжилгээний бодит байдалд зээлийн
ажилтны мэргэжлийн ур чадвар, үнэлэмж ихээхэн ач
холбогдолтой бөгөөд зээлдэгчтэй холбоотой юм.
3.Зээлийн шинжилгээний 5C
Зээлийн эдийн засагч зээл хүсэгч байгууллагын
зээлийн эрсдэлийг хэмжихийн тулд зээлдэгчийн зан
төлөв (Сharacter), хүчин чадал (Сарасity), барьцаа
(Соllateral), нөхцөл байдал (Соndition), хөрөнгийн
(Саpital) талаар мэдээлэл цуглуулж тус бүрд нь
дүгнэлт гаргана.
1.Сharacter гэдэг нь зээл хүсэгч зээлийн үндсэн
болон хүүний төлбөрийг төлөх хүсэлтэй байгаа эсэх,
компанийн үйл ажиллагааг амжилтанд хүргэх
эрмэлзэл байгаа эсэх, компанийн төлөө бүхий л нөөц
бололцоогоо дайчлан ажиллах хүсэлтэй байгаа
эсэхээр тодорхойлно.
2.Сарасitу гэдэг нь зээл хүсэгч бизнесийн үйл
ажиллагаагаа үр ашигтайгаар явуулж зээлээ эргүүлэн
төлж чадах эсэхээр тодорхойлогдоно.
Өөрөөр хэлбэл: Зээл хүсэгийн 3-аас доошгүй жилийн
санхүүгийн үйл ажиллагаа, тайлан тэнцэл, ирээдүйн
мөнгөн урсгал, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд,
тайлан мэдээг судлан дүгнэлт гаргана.
3.Соllаtегаl гэдэг нь зээлийн барьцаа хөрөнгө,
батлан даалтыг хэлэх ба барьцаа хөрөнгө нь зээлийн
хөрөнгө эргэн төлөгдөхгүй болсон үед л нөхөх
хөрөнгө болдог учир үнэлгээ, чанар нь шаардлага
хангаж байгаа эсэхийг тодорхойлно.
4.Соndition гэдэг нь ерөнхий эдийн засгийн хандлага,
зээл хүсэгчийн үйл ажиллагаа явуулж буй салбарын
мэдээлэл болон зээл хүсэгчийн бизнес, бүтээгдэхүүн
үйлчилгээ, худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгч,
өрсөлдөгч, зах зээлд эзлэх хувь хэмжээ, байгууллагын
ажилчдын талаар судалгаа хийж дүгнэлт гаргана.
5.Сарital гэдэг нь зээл хүсэгчийн санхүүгийн
шинжилгээнд үндэслэсэн санхүүгийн чадварын
талаарх шинжилгээ юм.
Зээл хүсэгчийн зээлжих чадварыг 5С аргаар
тодорхойлохын тулд зээлийн эдийн засагч дараах
хэдэн асуултуудад хариулт олох замаар тодорхойлж
болно.
Үйлдвэрлэлийн талаар (Сараcity болон Соndition-г хэмжих)
• Үйлдвэрлэлд ямар, ямар орцууд ордог вэ?
• Үйлдвэрлэл нь нийлүүлэлтийн эрсдэлээс хэр зэрэг
хамааралтай вэ?
• Орцын үнийн эрсдэл зээл хүсэгчид хэр зэрэг нөлөө
үзүүлэх вэ?
• Зээл хүсэгчийн үйлдвэрлэлийн зардлыг
өрсөлдөгчийн үнэтэй харьцуулан үзэх.
• Зээл хүсэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний
чанарыг өрсөлдөгчдийн бүтээгдэхүүний чанартай
харьцуулан үзэх.
Удирдлагын талаар (Сharacter болон Соndition-г хэмжих)
• Удирдлага өөртөө итгэлтэй байна уу ?
• Удирдлага үйлдвэрлэлийг сайн явуулж чадах уу?
Маркетингийн, санхүүгийн, зохион байгуулалтын
хувьд үр ашигтай бүтэцтэй байна уу?
• Зээл хүсэгчийн үйл ажиллагаа нь монополь
үйлдвэрлэгчдээс хэр зэрэг шалтгаалах вэ?
• Удирдлагад ирээдүйд амжилтанд хүргэх төлөвлөгөө
байна уу?
Маркетингийн талаар (Соndition-г хэмжих)
• Зээл хүсэгчийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн зан
төлөв хэр зэрэг нөлөөлөх вэ ?
• Зээл хүсэгчийн худалдан авагчийн санхүүгийн
чадвар ямар вэ?
• Зээл хүсэгчийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь амьдралын
мөчлөгийнхөө аль хэсэгт байна вэ?
• Зээл хүсэгчийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь зах
зээлийн хэдэн хувийг эзэлж байгаа, зах зээлээ
өргөжүүлэх боломж байгаа эсэхийг тодорхойлох.
• Зээл хүсэгчийн маркетингийн бодлого нь ямар байна
вэ?
• Зээл хүсэгчийн өрсөлдөгч нь хэн байна вэ?
Өрсөлдөгчидтэйгөө өрсөлдөх үндсэн бодлого нь юу
вэ?
Хөрөнгийн талаар (Сарital болон Соllateral-г хэмжих)
• 3ээл хүсэгчийн үндсэн хөрөнгө болон бусад
эргэлтийн хөрөнгийн хэмжээ болон чанар ямар
байна вэ?
• Пүүсийн эзэмшигчдийн өмч болон өрийн байдал нь
хэр байна вэ ?
• Пүүсээс компаниуд зээлээ төлөхийг шаардвал яах
вэ?
4.Улс орнууын зээлийн шинжилгээ хийх аргууд
Зээлдэгчийн зээлжих чадвар гэдэг нь зээлдэгчийн
зээлийн төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх
боломжийн үнэлгээ юм.
Дэлхийн олон оронд зээлжих чадварыг үнэлэх багц
системийг бий болгон ашигладаг.
Үүнд:
АНУ-н банкууд: 5С /customer character, capacity to pay,
capital, collateral, condition/
Их британы банкууд:
PARTS /purpose -зээлийн зорилго, amount - зээлийн
хэмжээ, repayment - зээлийн эргэн төлөлт найдвартай
эсэх, term - зээлийн хугацаа, security - зээлийн
баталгаа/
PARSER /person- зээлдэгчийн нэр хүнд, amount -
зээлийн хэмжээ үндэслэлтэй эсэх, герayment - зээлийн
эргэн төлөлт, security- зээлийн баталгаа, expediency-
зээлийн зорилго, remuration- зээлийн орлого /
Дэлхийн банк:
CAMEL /capital - өөрийн хөрөнгийн хэмжээ, asset-
нийт хөрөнгө, managment- удирдлагын ур чадвар,
earning -ашигт ажиллагаа, liquidity-хөрвөх чадвар/
Германы банкууд:
Зээлийн шинжилгээний зарчим нь зээлдэгч иргэн үү,
хуулийн этгээд үү гэдгээс үл хамааран нэг л зарчим
зээлийн шинжилгээнд мөрдөгдөх ѐстой гэж үздэг.
Учир нь хуулийн этгээдийг хүн төлөөлдөг гэж
тодорхойлон нэг ижил шаардлагыг тавьдаг.
Зээлдэгчээс дараах мэдээлэл, түүний нотолгоог
шаарддаг.
• Бизнес эрхлэгчийн хувийн шинж чанарын
тодорхойлолт
• Боловсролын түвшин
• Бизнесийн туршлага
• Биеийн байдал
• Өмчийн байдал
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Adilbishiin Gelegjamts
 
С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...
С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...
С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...
batnasanb
 
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх ньHunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
batnasanb
 
Lecture 6,7
Lecture 6,7Lecture 6,7
Lecture 6,7
Bbujee
 

What's hot (20)

Sbeul18.2020
Sbeul18.2020Sbeul18.2020
Sbeul18.2020
 
Sbeul7.2020 2021on
Sbeul7.2020  2021onSbeul7.2020  2021on
Sbeul7.2020 2021on
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Micro l15.2019 2020on
Micro l15.2019   2020onMicro l15.2019   2020on
Micro l15.2019 2020on
 
Sbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onSbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 on
 
Sbeul10.2020 2021on
Sbeul10.2020  2021onSbeul10.2020  2021on
Sbeul10.2020 2021on
 
С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...
С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...
С. Оюун-Эрдэнэ Г.Цэрэннадмид Г. Цэнд-Аюуш - Стресс тестийг ашиглан арилжааны ...
 
Seminar 7,8
Seminar 7,8Seminar 7,8
Seminar 7,8
 
Sbeul15
Sbeul15Sbeul15
Sbeul15
 
Sbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onSbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 on
 
SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020on
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020on
 
эрсдэлийн удирдлага хаан даатгал
эрсдэлийн удирдлага хаан даатгалэрсдэлийн удирдлага хаан даатгал
эрсдэлийн удирдлага хаан даатгал
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onSbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021on
 
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх ньHunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
 
Lecture 6,7
Lecture 6,7Lecture 6,7
Lecture 6,7
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Similar to Sbeul10.2019 2020on

Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
Bbujee
 
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГОБ.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
batnasanb
 
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
batnasanb
 
Lecture 4-Risk _ Return.ppsx
Lecture 4-Risk _ Return.ppsxLecture 4-Risk _ Return.ppsx
Lecture 4-Risk _ Return.ppsx
anujinmunkhbat3
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5
Bbujee
 
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛБ.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
batnasanb
 

Similar to Sbeul10.2019 2020on (20)

Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020on
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020on
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020  2021onSbeul8.2020  2021on
Sbeul8.2020 2021on
 
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
 
Зээлийн шинжилгээ power point-10
Зээлийн шинжилгээ power point-10Зээлийн шинжилгээ power point-10
Зээлийн шинжилгээ power point-10
 
Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6
 
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
 
Seminar5а.2020-2022onDoc.pdf
Seminar5а.2020-2022onDoc.pdfSeminar5а.2020-2022onDoc.pdf
Seminar5а.2020-2022onDoc.pdf
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8
 
Seminar 5,6
Seminar  5,6Seminar  5,6
Seminar 5,6
 
Lecture 3,4 dcf analysis
Lecture 3,4  dcf analysisLecture 3,4  dcf analysis
Lecture 3,4 dcf analysis
 
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГОБ.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
 
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
 
Seminar 9. 2020-2021on
Seminar  9. 2020-2021onSeminar  9. 2020-2021on
Seminar 9. 2020-2021on
 
Lecture 4-Risk _ Return.ppsx
Lecture 4-Risk _ Return.ppsxLecture 4-Risk _ Return.ppsx
Lecture 4-Risk _ Return.ppsx
 
RMON304
RMON304RMON304
RMON304
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5
 
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛБ.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
 
Jishee bodgogo16
Jishee bodgogo16Jishee bodgogo16
Jishee bodgogo16
 

Sbeul10.2019 2020on

  • 1. ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ АРГУУД 1. Чанарын шинжилгээний загвар 2. Тоон шинжилгээний загвар 3. Зээлийн шинжилгээний 5C 4. Улс орнууын зээлийн шинжилгээ хийх аргууд
  • 2. Зээлийн эрсдэлийг тооцох аргууд нь тухайн зээлдэгчийн дампуурах магадлалд суурилдаг ба дампуурах магадлалыг өнгөрсөн хугацааны түүхэн мэдээлэл болон өнөөгийн нөхцөл байдалд шинжилгээ хийх замаар тодорхойлно. Эрсдэлийн үнэлгээ хийх чанарын аргаас эхлээд нарийн тооцоолол бүхий тоон шинжилгээний аргууд байдаг.
  • 3. 1. Чанарын шинжилгээний загвар Чанарын загварууд нь зээлийн эрсдэл үүсэхэд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох замаар зээлээ эргүүлэн төлөх магадлалыг тодорхойлно. Зээлийн эрсдэл үүсэх нь тухайн зээлдэгчийн нөхцөл байдал болон зах зээлийн нөхцөл байдал буюу системийн эрсдэлээс хамаарна.
  • 4. Эдийн засаг өсөлттэй байгаа тохиолдолд зээлийн эрсдэл үүсэх нь бага байх ба зах зээлийн нөхцөл байдал хэлбэлзэлтэй, инфляци, ажилгүйдэл ихтэй, хямралын үед зээлдэгч зээлээ төлөхгүй байх магадлал өсдөг. Үүнийг системийн зээлийн эрсдэл гэнэ. Мөн нөгөө талаас зах зээлийн ижил нөхцөл байдалд зээлийн эрсдэл үүсэх нь зээлдэгч тус бүрийн хувьд харилцан адилгүй байна. Үүнийг зээлдэгчийн зээлийн эрсдэл гэнэ.
  • 5. Зээлийн эрсдэл Зээлдэгчийн хүчин зүйл 1.Нэр хүнд. Зээлдэгчийн нэр хүндэд зээл авч, төлж байсан зээлийн түүх орно
  • 6. Зээлдэгч нь банктай удаан хугацаанд сайн харилцаатай байсан бол нэр хүнд бүхий найдвартай сайн зээлдэгч гэж үзнэ. Ийм зээлдэгчийн хувьд зээлийн эрсдэл үүсгэх магадлал бага байна. Зөвхөн урт хугацааны туршид зээлээ цаг хугацаанд эргүүлэн төлсөн, гэрээгээ сайн биелүүлж байснаар нь нэр хүндийг хэмждэг нь жижиг болон шинэ зээлдэгчдэд бэрхшээл учруулдаг.
  • 7. 2.Төлбөрийн чадвар. Зээлдэгчийн санхүүгийн үзүүлэлт, ашигт ажиллагааны шинжилгээ зэргээр санхүүгийн чадварыг тодорхойлно. Ашигтай сайн ажилладаг, хөрөнгө ихтэй компанийн хувьд зээлийн эрсдэл үүсэх магадлал бага байна.
  • 8. 3. Барьцаа, батлан даалт. Зээлдэгч нь зээлээ эргүүлэн төлж чадахүй тохиолдолд зээлийн барьцааг борлуулах замаар зээлийн хүү болон үндсэн төлбөрийн мөнгийг гаргуулж, банк зээлийн эрсдэлээ бууруулдаг. Иймээс барьцаа батлан даалт нь бодитой оршин байдаг, зах зээлийн үнэлгээгээрээ зээлийн үндсэн ба хүүний төлбөрийг төлж чадахуйц байх хэрэгтэй.
  • 9. Зах зээлийн хүчин зүйл 1.Бизнесийн мөчлөг. Эдийн засгийн байдал нь зээлдэгчийн зээлээ эргүүлэн төлөхгүй байх боломжийг үнэлэхэд маш чухал үзүүлэлт юм. Мөн эдийн засгийн нөхцөл байдал буурах нь зээлийн эрсдэлийг нийтэд нь нэмэгдүүлдэг. Жишээ нь: Эдийн засгийн уналтын үед автомашин, барилга, цахилгаан бараа зэрэг урт хугацааны тансаг хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд богино хугацааны хэрэглээ болох хүнсний бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэдэг компаниудаас илүүгээр хүнд байдалд ордог.
  • 10. 2. Зах зээлийн хүүний түвшин. Зах зээл дээрх хүүний түвшин өндөр байх нь банкны зээлийн хүүг өндөр тогтооход хүргэдэг. Өндөр зээлийн хүү нь зээлдэгчийг хүүний дарамтанд оруулдаг бөгөөд зээлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зах зээл дээрх хүүний түвшинг өндөр байх нь Төв банкны хатуу мөнгөний бодлоготой холбоотой. Мөн инфляцийн түвшин өсөх нь хүүний түвшин өндөр байхад нөлөөлнө.
  • 11. 2.Тоон шинжилгээний загвар Зээлийн скорингийн загвар нь тухайн зээл хүсэгч компанийн дампуурах магадлалыг тооцдог. Үүнд санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллүүд хэрэгцээтэй байдаг. Зээлийн эдийн засагч нь зээл хүсэгчид үнэлгээ өгөхийн тулд дараах чадвартай байх ѐстой. Үүнд: • Компанийг дампуурахад нөлөөлөгч хүчин зүйлсийг тогтоох
  • 12. • Эдгээр хүчин зүйлүүдийн ач холбогдлын зэргээр нь үнэлэх • Дампуурлын эрсдэлийг үнэлэх • Өндөр эрсдэлтэй зээл хүсэгчийн жагсаалт гаргах • Ирээдүйд хүлээгдэж байгаа зээлийн алдагдлыг хаахад шаардлагатай нөөц байгаа эсэхийг тооцоолох.
  • 13. Зээлийн скорингийн загвар Зээлийн скорингийн загвар нь зээлдэгчийн санхүүгийн болон зан төлөвийн үзүүлэлтэд оноо өгөх байдлаар зээлээ эргүүлэн төлөхгүй байх магадлалыг тодорхойлдог. Онооны үр дүнг эрэмбэлэх замаар зээлдэгчдийг ангилах, төрөлжүүлэх боломжтой байдаг. Санхүүгийн байгууллагууд өөрийн зорилго, зорилтод нийцүүлэн оноо өгөх шалгуур үзүүлэлтийг тогтоох боломжтой.
  • 14. 1. Төлбөрөө төлөхгүй байх эрсдэлийг үүсгэх гол хүчин зүйлсийг тодорхойлох 2. Дээрх хүчин зүйлсийн ач холбогдлын зэргээр эрэмбэлэх 3. Үнэлгээг тогтмол сайжруулах 4. Муу зээлийн түүхтэй загвараар харьцуулан буцаан шалгах Уг загварыг иргэдийн, бизнесийн ямар ч төрлийн зээлийн хувьд ашиглах боломжтой.
  • 15. Иргэдийн зээлийн хувьд зээлдэгчийн орлого, хөрөнгө, нас, мэргэжил, оршин суугаа газар зэргийг авч үзэх бол бизнесийн зээлийн хувьд мөнгөн урсгал, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд зэргийг авч үзнэ Санхүүгийн олон харьцаа үзүүлэлтийг тооцдог ч зээлийн шинжилгээнд гол цөөн тооны харьцаа үзүүлэлтийг ашиглана. Эрсдэлийн үнэлгээ хийхдээ шаардлагатай мэдээллээ тодорхойлсны дараа статистикийн аргачлал ашиглан, оноо өгөх замаар тооцооллыг хийнэ.
  • 16. Зээлийн скорингийн загвар нь • Шугаман магадлалын загвар • Ложит загвар • Шугамандискриминант загвар гэсэн хэлбэрүүдтэй байна. Шугаман магадлалын загвар Шугаман магадлалын загвар нь хуучин зээлийн мэдээлэлд үндэслэн санхүүгийн харьцаа үзүүлэлт ашиглан тухайн төрлийн зээлийн төлбөрөө төлөхгүй ба магадлалыг тооцно.
  • 17. Энэ нь өнгөрсөн түүхэн мэдээлэлд үндэслэн ирээдүйг таамаглах буюу шинэ зээлийн төлбөрөө төлөхгүй байх магадлалыг тооцно гэсэн үг юм. Зээлээ төлөхгүй байх магадлалыг РD( probability of default) гэх ба РD= 1 бол зээлээ төлөхгүй, РD=0 зээлээ бүрэн төлөхийг илэрхийлнэ. Энд I зээлдэгчийн тоон үзүүлэлтүүд дээр үндэслэн j хувьсагчуудаас хамаарсан шугаман регрессийн тооцооллыг хийж болно
  • 18. Зээл хүсэгчийн хүлээгдэж буй зээлээ төлөхгүй байх магадлал нь дараах байдлаар тодорхойлогдоно. 𝐸 𝑃𝐷𝑖 = (1 − 𝑝𝑖) Е(РDi) нь хүлээгдэж буй зээлээ төлөхгүй байх магадлал, рi нь зээлээ эргүүлэн төлөх магадлал юм. Жишээ:Зээлдэгчийн өр, өөрийн хөрөнгө (D/Е),борлуулалт, хөрөнгийн харьцаа (S/А) гэсэн хоѐр үзүүлэлтээр өнгөрсөн хугацааны мэдээлэлд үндэслэн шугаман магадлалын загвар боловсруулсан гэж үзье.
  • 19. PDi = 0.5(D/Ei)-0.55(S/Ai) Зээл хүсэгчийн D/E =0.3, (S/A) =2.0 байсан гэвэл зээлээ төлөхгүй байх магадлал нь: PDi = 0.5 x 0.3 − 0.55 x 2.0 = 1.25 буюу 125.0% Өнгөрсөн мэдээлэлд тулгуурлан одоогийн нөхцөл байдлыг бүрэн дүгнэж чадахгүй нь уг загварын сул тал болно. Зарим тохиолдолд зээл хүсэгчийн үйл ажиллагааны онцлогоос хамааран зээлээ төлөхгүй байх магадлал 0- ээс 1 гэсэн интервалаас хэтрэх тохиолдол гардаг.
  • 20. Ложит загвар Ложит загвар нь дээрх загварын сул талын нөхөж гарч ирсэн ба магадлалыг 0-ээс 1 гэсэн интервалын хооронд хязгаарладаг. Шугаман магадлалын загвараар тооцсон зээлээ төлөхгүй байх магадлалыг (Pdi= 1.25) дараах томъѐо ашиглан засварлана. 𝐹 𝑃𝐷i = 1 1 + 𝑒−𝑃𝐷i E нь экспоненциал (2.718 гэсэн тогтмол тоо) ба F(PD) нь зээлээ төлөхгүй байх магадлалын ложистик хувиргалт юм.
  • 21. Шугаман дискриминант загвар Шугаман магадлалын болон ложит загварууд нь зээлийн төлөгдөхгүй байх хүлээгдэж буй магадлалыг тодорхойлдог бол шугаман дискриминант загвар нь зээлээ эргүүлэн төлөхөд нөлөөлөгч хүчин зүйлсийг ач холбогдолоор нь эрэмбэлэх ба шугаман магадлалын загвартай адил өнгөрсөн түүхэн мэдээлэл дээр үндэслэн тухайн зээлийг төлөхгүй байх эрсдэлийг тодорхойлно.
  • 22. Энд эрсдэл үүсэхэд гол нөлөөлөх хүчин зүйлсийг ашиглан загвар боловсруулах ба загварыг шинэ зээлдэгчийн зээлийн эрсдэлийг хэмжихэд ашиглана. Шугаман дискриминант загварыг АНУ-ын эдийн засагч Е. I.Altman худалдаа, үйлдвэрлэлийн салбарын зээлдэгчдийн зээлийн түүхэнд мэдээллийг ашиглан зээлээ төлөхгүй байх эрсдэлийг хэмжих Z индексийг боловсруулжээ.
  • 23. Z индекс нь бизнесийн зээлийн ангилал тус бүрийн дампуурах эрсдэлийг илэрхийлсэн хувьсагчуудаар тодорхойлогдох ба энэ оноо зээлээ төлөхгүй байх магадлал биш юм. Загварыг боловсруулахдаа өнгөрсөн хугацаанд зээлээ төлсөн, төлөөгүй бүх зээлдэгчийн санхүүгийн гол харьцаа үзүүлэлтийг ашиглана. Алтманы Z индексийн функц нь дараах хэлбэртэй байна. Z = 1.2Х1 +1.4Х2 + З.ЗХ3 + 0.6Х4 +1.0Х5
  • 24. Энд: Х1 = Ажлын капитал / Нийт хөрөнгө Х2 = Хуримтлагдсан ашиг / Нийг хөрөнгийн харьцаа Х3 = Хүү болон татвар өмнөх ашиг/Нийт хөрөнгө Х4 = Хувьцааны зах зээлийн үнэ /Дансны үнээрх урт хугацаат өр Х5 = Борлуулалт / Нийт хөрөнгө Z индекс нь өндөр гарах тусмаа зээлдэгчийн дампуурлын эрсдэлийн ангилал бага байна. Z-ийн бага буюу сөрөг утга нь зээлдэгчийн өндөр дампуурлын эрсдэлтэйг харуулна.
  • 25. Жишээ нь: Зээл хүсэгч компанийн санхүүгийн үзүүлэлтүүд дараах байдалтай байсан гэе: Х1 = 0.2 , Х2 = 0 , Х3 = - 0.2 , Х4 = 0.1 , Х5 = 2.0 Х2 үзүүлэлт 0, Х3 сөрөг утгатай байгаа нь уг компани сүүлийн хугацаанд сөрөг ашигтай буюу алдагдалтай байгааг харуулж байна. Мөн Х4 үзүүлэлт зээлдэгчийн өндөр хөшүүрэгтэй болохыг харуулж байна. Ажлын капиталын үзүүлэлт (Х| 1) ба борлуулалт/өөрийн хөрөнгийн харьцаа (Х5) - ууд нь компанийг хөрвөх чадвартай байгаа болон борлуулалтынхаа хэмжээг барьж чадаж байгааг харуулдаг гэсэн хэдий ч Z оноо нь зээлдэгчийн эргэн төлөгдөхгүй байдалд өнгөрсөн хугацаанд нөлөөлж байсан эдгээр 5 хүчин зүйлийг жигнэж гаргасан буюу зээлдэгчийн нийт оноог харуулж байдаг. Өөрөөр хэлбэл зээлийн эрсдэлийг нь тодорхойлж байдаг байна.
  • 26. Зээл хүсэгч компанийн хувьд үнэлгээ нь дараах байдалтай байна. Z = 1.2 (0.2) + 1.4 (0) + 3.3 (0.1) + 0.6 (0.1) +1.0 (2.0) Z = 0.24 + 0 - 0.66 + 2.0 Z = 1.64 Алтманы зээлийн үнэлгээний загвараар Z индекс нь 1.81-ээс доош ямар ч компани зээлийн эргэн төлөгдөхгүй байх өндөр эрсдэлийн бүсэд хамаарагдана. Тиймээс энэ тохиолдолд зээл олгохоос татгалзана.
  • 27. 1.81 - ээс 2.99 хооронд байвал зээлээ төлөхгүй байх эрсдэл дунд зэрэг гэж үзэх ба энэ тохиолдолд зээлдэгчийг илэрхийлэх бусад чанарын үзүүлэлтийг сайтар судлаж байж зээл олгох шийдвэр гарна. Z индекс нь 2.99 - өөс дээш гарвал зээлээ төлөхгүй байх эрсдэл бага гэж үзэх ба зээл олгох бүрэн боломжтой гэж үзнэ. Гэхдээ шинжилгээ хийж буй мэдээллийн үнэн бодит байдал, бусад чанарын үзүүлэлтийг бүрэн судлаж байж эцсийн шийдвэр гарна.
  • 28. Алтманы Z индексийн загварыг шинжилгээнд ашиглахад хэд хэдэн сул тал байна. Үүнд: 1 Энэ загвар нь зээлээ төлнө, төлөхгүй гэсэн хоѐр туйлын тохиолдлыг авч үздэг. 2 Эдийн засгийн нөхцөл байдлыг загварт тусгах боломжгүй. Ерөнхийдөө ямар ч зээлийн хувьд оноо нь тогтмол байдаг ба энэ нь маш богино хугацаанд бодигой байх боломжгой. Үүнгэй адил хувьсагч (Хj) - ийн сонголтын хувьд ийм хүндрэл үүснэ.
  • 29. 3.Зээлээ төлөгдөхгүй байх эрсдэлийг хэмжихдээ нөлөөлөгч бусад хүчин зүйлсийг орхигдуулдаг. Жишээлбэл, зээлдэгчийн нэр хүнд, зээлдэгчийн харилцааны түүх гэх мэт зээлдэгчийн тусгай шинж чанарууд мөн бизнесийн циклийн үе гэх мэт макро хүчин зүйлүүд байна. Эдгээр хувьсагчууд загварт тусгагддаггүй. 4. Шинжилгээ хийж байгаа тайлан мэдээ нь үнэн бодигтой байх эсэх нь эргэлзээтэй. Мөн загварыг боловсруулахдаа зөвхөн нэг байгууллагын мэдээллийг ашиглах бус системийг илэрхийлэх өргөн хүрээний мэдээлэл ашиглах нь зүйгэй.
  • 30. Зээлийн скорингийн загварын хэрэглээ Ззэлийн скорингийн загварыг тухайн зээл хүсэгчийн зээлээ эргүүлэн төлөх магадлалыг тооцоход ашиглах ба үүнд санхүүгийн болон санхүүгийн бус үзүүлэлт ашиглан нэгдсэн нэг дүгнэлт гаргадаг. Үүнд: Ипотекийн зээлийн хувьд зээлийн пшнжилгээг хэрхэн хийх талаар үзье. Ипотекийн зээлийг олгохдоо зээл хүсэгчийн үндсэн хоѐр үзүүлэлтийг гол болгон авч үзнэ. Үүнд:
  • 31. 1. Зээлдэгч хүү үндсэн төлбөрөө төлж чадахуйц хангалттай орлоготой байх. 2. Барьцаа хөрөнгийн үнэлгээ Зээлдэгчийн зээлээ төлөх чадварыг тоон болон чанарын загвар ашиглан тооцож болно. Үүнд тухайн зээл хүсэгчийн зан төлөв маш чухал үзүүлэлт болдог. Тогтвортой байнгын оршин суугаа байдал, мэргэжил, гэрлэлтийн байдал, өмнөх үеийн хуримтлалын мэдээлэл, өмнөх үеийн зээлийн мэдээлэл зэрэг мэдээллийг ашиглан тухайн зээл хүсэгчийн зан төлөвийг тодорхойлно.
  • 32. Мөн зээлийн эдийн засагч нь зээл хүсэгчийг зээлээ төлж чадахуйц хангалттай орлоготой гэдгийг нотлох хэрэгтэй. Зээл хүсэгчийн орлого, нас зэрэг үзүүлэлтээс хамаарч зээлийн төлбөр, хугацааг ялгаатай байдлаар тогтоодог. Зээл хүсэгч зээлийн төлбөрөө төлөх чадвартай эсэхийг үндсэн 2 харьцаа үзүүлэлтийг тооцох замаар тодорхойлж болно. Үүнд:
  • 33. Ипотекийн зээлийн үйлчилгээ – Gross debt service (GDS) 2. Нийг зээлийн үйлчилгээ – Total debt sevice (TDS) GDS харьцаа нь зээл хүсэгчийн ипотекийн зээлийн нийг төлбөрийг (хүү болон үндсэн төлбөр, зээлийн шимтгэл, үл хөдлөх хөрөнгийн татвар гэх мэт) нийт орлогод харьцуулж тооцно. ТDS харьцаа нь зээл хүсэгчийн ипотекийн зээлийн төлбөр дээр бусад зээлийн төлбөрийг нэмсэн дүнг нийт орлогод хуваана.
  • 34. Санхүүгийн зуучлагч зээл хүсэгчийн мэдээллээс эдгээр харьцааг тооцож үзээд зөвшөөрөгдөх түвшингөөс доош байгаа тохиолдолд зээл олгоно. Зөвшөөрөгдөх түвшин нь GDS – 25 - 30%, ТDS - ийн хувьд 35 - 40% - иас бага байлгахыг щаарддаг байна. Гэхдээ энэ харьцаа нь санхүүгийн байгууллага тус бүрийн зээлдэгчид тавьж буй шаардлагаас хамаарч өөр өөр байж болно. Зөвшөөрөгдөх түвшин хэд байх нь тухайн байгууллагын зээлийн бодлогоор тодорхойлогдоно.
  • 35. Жишээ: А банк ипотекийн зээл олгохдоо GDS харьцааг 25%, TDS харьцааг 40% - иас бага байлгахыг шаарддаг. Тухайн банкинд 2 харилцагч зээлийн хүсэлт гаргасан. Энэ хоѐр харилцагчид ипотекийн зээлийг олгохоор болох уу? Харилцагч Жилийн нийт орлого Ипотекийн зээлийн төлбөр сараар Жилийн ҮХХ- ийн татвар Бусад зээлийн төлбөр сараар 1 150,000 3000 3500 2000 2 60,000 500 1500 200 𝑇𝐷𝑆1 = 3,000 ∗ 12 + 3,500 + 2,000 ∗ 12 150,000 = 42.33% 𝐺𝐷𝑆2 = 500 ∗ 12 + 1,500 60,000 = 12.50% 𝑇𝐷𝑆2 = 500 ∗ 12 + 1,500 + 200 ∗ 12 60,000 = 16.50% 𝐺𝐷𝑆1 = 3,000 ∗ 12 + 3,500 150,000 = 26.33%
  • 36. 1- р харилцагчийн хувьд орлогын хэмжээ өндөр боловч зээлийн төлбөр болон бусад зээлийн төлбөр өндөр учраас банкны зөвшөөрөгдөх түвшингээс давсан байна. Энэ тохиолдолд банкнаас зээл олгохоос татгалзана. Харин 2-р харилцагч орлого багатай боловч авч буй зээлийн хэмжээ нь бага учир банкны зөвшөөрөгдөх түвшин д багтаж байна. Тиймээс 2-р харилцагчид ипотекийн зээл олгох боломжтой.
  • 37. Сүүлийн үед санхүүгийн байгууллагууд харилцагчийн зээлжих чадварыг тооцохдоо тодорхой үзүүлэлтүүд дээр оноо өгөх замаар үнэлдэг болсон. Үүнийг зээлийн скорингийн загвар гэдэг ба харилцагчийн зээлжих чадварыг хэмжих ерөнхий хэмжүүр юм. Ингэж харилцагчийн зээлжих чадварыг тоон хэлбэрээр хэмжиснээр тухайн хүн зээлээ хэр найдвартай, цаг хугацаанд нь төлөх чадвартайг хялбар харах, харьцуулах боломжтой.
  • 38. Мөн түүнчлэн зээл хүсч буй харилцагчдыг эрсдэлийн түвшингээр нь ангилах, зээл авах хэмжээг тодорхой болгох, зээлийн багцын эрсдэлийг хэмжих, удирдах боломжтой болно. Анх энэхүү зээлийн скорингийн загварыг 1900 онд АНУ- ийн иргэн Горац Грийлей гэдэг судлаачийн зөвөлснөөр тухайн үеийн АНУ- ийн зээлийн мэдээллийн компаниуд туршиж цаашлаад дэлхий даяар ашиглах болсон.
  • 39. Зээлдэгчийн оноог тодорхойлохдоо зээлийн түүх буюу зээлийн тайлангаас дараах үзүүлэлтүүдийг үнэлдэг. Харилцагчийн тухай мэдээллийг оруулахад зээлийн скорингийн программ өөрөө тооцооллыг хийж зээл олгох шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргадаг.
  • 40. Санхүүгийн зуучлагч бүр ямар, ямар үзүүлэлтийг авч ямар оноо өгөх нь ялгаатай байдаг ч үл хөдлөх хөрөнгийн зээлийн хувьд дараах жишээг загвар болгон үзүүлэв. Энэ жишээнии хувьд нийт оноо 120 хүрэхгүй тохиолдолд зээл олгохгүй. 120 - 190 хооронд байвал дахин мэдээллийг нягтлан үзэж шийдвэр гаргана. 190 - ээс дээш оноотой байвал зээлийг олгож болно гэсэн шийдвэр гаргана.
  • 41. 3ээлийн скорингийн загвар Үзүүлэлтүүд Зээлийн үнэлгээний оноо Жилийн нийт орлого Оноо <10,000 0 10,000-25,000 15 25,001-50,000 35 50,001-100,000 50 >100,000 75 TDS Оноо > 50% 0 35-50% 10 15-35% 20 5 - 15% 35 >5% 50 СБ-ын харилцагч Оноо Үгүй 0 Харилцах 30 Хадгаламж 30 Хоѐулаа 60 Зээлийн карт Оноо Үгүй 0 1-ээс дээш 20 Нас Оноо < 25 5 25-34 20 35-44 30 45-59 15 >60 5 Оршин суугаа газар Оноо Түрээс 5 Зээлийн байр 20 Өөрийн байр 50 Оршин суугаа газартаа амьдарсан хугацаа Оноо <1 жил хүртэл 0 1-5 жил 20 >5 жил 45 Ажил эрхлэлт Оноо <1жил хүртэл 0 1-5 жил 25 >5 жил 50 Өмнөх зээлийн мэдээлэл Оноо Үгүй 0 Хугацаа хэтэрч байсан 15 Хугацаандаа төлж байсан 50
  • 42. Жишээ: Нэг харилцагч зээлийн хүсэлт гаргасан бөгөөд үзүүлэлтүүд дээр өгсөн оноог хүснэгтэд харуулав. Нийт оноо 250 болж байна тиймээс энэ харилцагчид ипотекийн зээл олгох боломжтой. Зээлийн эдийн засагч оноо өгч буй эдгээр үзүүлэлтүүд нь бүгд үнэн бодигой байгаа эсэхийг нятлан шалгаж, нотлох хэрэгтэй. Мөн зээлээр авах гэж буй байрны чанарын үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээтэй хэр зэрэг нийцэж байна гэдгийг харах хэрэгтэй.
  • 43. Зээлийн скорингийн загвар ашиглан өгөх үнэлгээ Үзүүлэлтүүд Утгууд Оноо Жилийн нийт орлого 67,000 50 TDS 12% 35 СБ-ын харилцагч эсэх Үгүй 0 Зээлийн карттай эсэх 4 20 Нас 37 30 Оршин суугаа газар Зээлийн байр 20 Оршин суугаа газартаа амьдарсан хугацаа 2,5 жил 20 Ажил эрхлэлийн байдал 2,5 жил 25 Өмнөх зээлийн мэдээлэл Зээлээ хугацаандаа төлж байсан 50 Нийт оноо 250
  • 44. Хэрэглээний ба жижиг бизнесийн зээл Иргэдийн хэрэглээний болон жижиг бизнесийн зээлийн шинжилгээ хийх арга нь ипотекийн зээлийн шинжилгээ хийх аргатай ижил байдаг. Үүнд зээлийн зориулалт, зээл авах хэмжээ, харилцагчийн орлогын үзүүлэлтийг гол болгон авна. Харилцагчийн зээлжих чадварыг мөн зээлийн скорингийн загварыг ашиглан тооцох ба Тоtаl debt service харьцааг гочлон авч үздэг.
  • 45. Жижиг бизнесийн зээл нь хугацаа болон хэмжээний хувьд бага байх ба шинжилгээ хийх арга нь хэрэглээний зээлээс илүү нарийн байдаг. Гол нь тухайн бизнесээс орж ирэх мөнгөөр авсан зээлээ цаг тухай бүрд нь эргүүлэн төлөх боломжгой байгаа эсэхийг тооцож үзнэ. Бизнесийн дунд хэмжээний зээл Санхүүгийн зуучлагчийн зээлийн багцын дийлэнхи хэсгийг энэ төрлийн зээл эзэлдэг. .
  • 46. Зээлийн шинжилгээний хувьд жижиг зээлээс ялгаатай байдаг. Зээл хүсэгч байгууллагуудын зээлжих чадварыг санхүүгийн болон санхүүгийн бус щинжилгээ хийх замаар тодорхойлно. Санхүүгийн шинжилгээнд мөнгөн урсгалын шинжилгээ, санхүүгийн харьцааны шинжилгээ багтдаг. Санхүүгийн бус |шшжилгээг зээл хүсэгчийн 5С- г тодорхойлох замаар хийнэ.
  • 47. Сүүлийн жилүүдэд 6С, 7С гэсэн шинжилгээний шинэ хандлагууд бий болж байна. Эдгээр нь 5С - ийн зарим үзүүлэлтийг задлаж нарийсгасан загварууд юм. Тухайлбал, хуулийн мөрдөлт, өмнөх зээлийн түүх гэх мэт Зээлийн шинжилгээг зээлдэгчийн өгсөн мэдээллийг баталгаажуулах, зээлдэгчийн төлбөрийн чадвар, зээлжих чадвар болон зээлдэгчийн эрсдэлийг бодитоор үнэлэх зорилгоор зээлдэгчийн хүсэл зорилгоос үл хамааруулан хийдэг.
  • 48. Зээлдэгчийн бүрдүүлсэн материал зээлдэгчийн тухай бүхий л мэдээллийг өгч чаддаггүй. Тухайлбал: Шинэ бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, чанар, тухайн компанийн дотоод болон гадаад харилцаа холбоо, хэрэглэгчдийн дундах нэр хүнд. Иймээс зээлийн ажилтан харилцагчийн бусад мэдээлэлд шинжилгээ хийх хэрэгтэй. Мөн зээлийн шинжилгээний бодит байдалд зээлийн ажилтны мэргэжлийн ур чадвар, үнэлэмж ихээхэн ач холбогдолтой бөгөөд зээлдэгчтэй холбоотой юм.
  • 49. 3.Зээлийн шинжилгээний 5C Зээлийн эдийн засагч зээл хүсэгч байгууллагын зээлийн эрсдэлийг хэмжихийн тулд зээлдэгчийн зан төлөв (Сharacter), хүчин чадал (Сарасity), барьцаа (Соllateral), нөхцөл байдал (Соndition), хөрөнгийн (Саpital) талаар мэдээлэл цуглуулж тус бүрд нь дүгнэлт гаргана.
  • 50. 1.Сharacter гэдэг нь зээл хүсэгч зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг төлөх хүсэлтэй байгаа эсэх, компанийн үйл ажиллагааг амжилтанд хүргэх эрмэлзэл байгаа эсэх, компанийн төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах хүсэлтэй байгаа эсэхээр тодорхойлно.
  • 51. 2.Сарасitу гэдэг нь зээл хүсэгч бизнесийн үйл ажиллагаагаа үр ашигтайгаар явуулж зээлээ эргүүлэн төлж чадах эсэхээр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл: Зээл хүсэгийн 3-аас доошгүй жилийн санхүүгийн үйл ажиллагаа, тайлан тэнцэл, ирээдүйн мөнгөн урсгал, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд, тайлан мэдээг судлан дүгнэлт гаргана.
  • 52. 3.Соllаtегаl гэдэг нь зээлийн барьцаа хөрөнгө, батлан даалтыг хэлэх ба барьцаа хөрөнгө нь зээлийн хөрөнгө эргэн төлөгдөхгүй болсон үед л нөхөх хөрөнгө болдог учир үнэлгээ, чанар нь шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлно.
  • 53. 4.Соndition гэдэг нь ерөнхий эдийн засгийн хандлага, зээл хүсэгчийн үйл ажиллагаа явуулж буй салбарын мэдээлэл болон зээл хүсэгчийн бизнес, бүтээгдэхүүн үйлчилгээ, худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгч, өрсөлдөгч, зах зээлд эзлэх хувь хэмжээ, байгууллагын ажилчдын талаар судалгаа хийж дүгнэлт гаргана.
  • 54. 5.Сарital гэдэг нь зээл хүсэгчийн санхүүгийн шинжилгээнд үндэслэсэн санхүүгийн чадварын талаарх шинжилгээ юм. Зээл хүсэгчийн зээлжих чадварыг 5С аргаар тодорхойлохын тулд зээлийн эдийн засагч дараах хэдэн асуултуудад хариулт олох замаар тодорхойлж болно.
  • 55. Үйлдвэрлэлийн талаар (Сараcity болон Соndition-г хэмжих) • Үйлдвэрлэлд ямар, ямар орцууд ордог вэ? • Үйлдвэрлэл нь нийлүүлэлтийн эрсдэлээс хэр зэрэг хамааралтай вэ? • Орцын үнийн эрсдэл зээл хүсэгчид хэр зэрэг нөлөө үзүүлэх вэ? • Зээл хүсэгчийн үйлдвэрлэлийн зардлыг өрсөлдөгчийн үнэтэй харьцуулан үзэх. • Зээл хүсэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг өрсөлдөгчдийн бүтээгдэхүүний чанартай харьцуулан үзэх.
  • 56. Удирдлагын талаар (Сharacter болон Соndition-г хэмжих) • Удирдлага өөртөө итгэлтэй байна уу ? • Удирдлага үйлдвэрлэлийг сайн явуулж чадах уу? Маркетингийн, санхүүгийн, зохион байгуулалтын хувьд үр ашигтай бүтэцтэй байна уу? • Зээл хүсэгчийн үйл ажиллагаа нь монополь үйлдвэрлэгчдээс хэр зэрэг шалтгаалах вэ? • Удирдлагад ирээдүйд амжилтанд хүргэх төлөвлөгөө байна уу?
  • 57. Маркетингийн талаар (Соndition-г хэмжих) • Зээл хүсэгчийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн зан төлөв хэр зэрэг нөлөөлөх вэ ? • Зээл хүсэгчийн худалдан авагчийн санхүүгийн чадвар ямар вэ? • Зээл хүсэгчийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь амьдралын мөчлөгийнхөө аль хэсэгт байна вэ? • Зээл хүсэгчийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь зах зээлийн хэдэн хувийг эзэлж байгаа, зах зээлээ өргөжүүлэх боломж байгаа эсэхийг тодорхойлох.
  • 58. • Зээл хүсэгчийн маркетингийн бодлого нь ямар байна вэ? • Зээл хүсэгчийн өрсөлдөгч нь хэн байна вэ? Өрсөлдөгчидтэйгөө өрсөлдөх үндсэн бодлого нь юу вэ? Хөрөнгийн талаар (Сарital болон Соllateral-г хэмжих) • 3ээл хүсэгчийн үндсэн хөрөнгө болон бусад эргэлтийн хөрөнгийн хэмжээ болон чанар ямар байна вэ? • Пүүсийн эзэмшигчдийн өмч болон өрийн байдал нь хэр байна вэ ? • Пүүсээс компаниуд зээлээ төлөхийг шаардвал яах вэ?
  • 59. 4.Улс орнууын зээлийн шинжилгээ хийх аргууд Зээлдэгчийн зээлжих чадвар гэдэг нь зээлдэгчийн зээлийн төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх боломжийн үнэлгээ юм. Дэлхийн олон оронд зээлжих чадварыг үнэлэх багц системийг бий болгон ашигладаг. Үүнд: АНУ-н банкууд: 5С /customer character, capacity to pay, capital, collateral, condition/
  • 60. Их британы банкууд: PARTS /purpose -зээлийн зорилго, amount - зээлийн хэмжээ, repayment - зээлийн эргэн төлөлт найдвартай эсэх, term - зээлийн хугацаа, security - зээлийн баталгаа/ PARSER /person- зээлдэгчийн нэр хүнд, amount - зээлийн хэмжээ үндэслэлтэй эсэх, герayment - зээлийн эргэн төлөлт, security- зээлийн баталгаа, expediency- зээлийн зорилго, remuration- зээлийн орлого /
  • 61. Дэлхийн банк: CAMEL /capital - өөрийн хөрөнгийн хэмжээ, asset- нийт хөрөнгө, managment- удирдлагын ур чадвар, earning -ашигт ажиллагаа, liquidity-хөрвөх чадвар/ Германы банкууд: Зээлийн шинжилгээний зарчим нь зээлдэгч иргэн үү, хуулийн этгээд үү гэдгээс үл хамааран нэг л зарчим зээлийн шинжилгээнд мөрдөгдөх ѐстой гэж үздэг.
  • 62. Учир нь хуулийн этгээдийг хүн төлөөлдөг гэж тодорхойлон нэг ижил шаардлагыг тавьдаг. Зээлдэгчээс дараах мэдээлэл, түүний нотолгоог шаарддаг. • Бизнес эрхлэгчийн хувийн шинж чанарын тодорхойлолт • Боловсролын түвшин • Бизнесийн туршлага • Биеийн байдал • Өмчийн байдал