SlideShare a Scribd company logo
1 of 57
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛ
1. Үйл ажиллагааны эрсдэлийн тухай
2. Үйл ажиллагааны эрсдэлийн онцлог
3. Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох нь
4.Технологийн дэвшлийн өгөөж ба эрсдэл
1. Үйл ажиллагааны эрсдэлийн тухай
Өмнөх сэдвүүдээр бид санхүүгийн байгууллагад
учрах хүүний, ханшийн, зээлийн, тэнцлийн гадуурх
гэх мэт санхүүгийн эрсдэлийг хэрхэн тооцох талаар
үзсэн.
Эдгээр эрсдэлүүд нь бүгд санхүүгийн байгууллагын
дотоод үйл ажиллагаатай ямар нэг байдлаар холбоотой
байдаг.
Энэ хэсэгт санхүүгийн байгууллагын дотоод үйл
ажиллагаанаас үүсч бий болох эрсдэлийн талаар авч
үзнэ.
Тухайлбал, Аll First Financial луйварын арилжаанаас 691 сая
долларын алдагдал хүлээсэн,
House Hold Finance төлбөр тооцооны бүртгэлийг буруу хөтөлтөөс
484 сая долларын алдагдал хүлээсэн,
Ваnk of New York 2001 оны 9 сарын 11 террорист халдлагын
улмаас 140 сая долларын алдагдлыг үйл ажиллагааны эрсдэлээс
шалтгаалан тус тус хүлээсэн байна.
Эдгээр аддагдлуудыг ерөнхийд нь санхүүгийн
байгууллагын үйл ажиллагааны эрсдэл гэдэг.
Алдагдал хүлээж байсан тохиолдлуудыг судлан үзвэл
үндсэн 3 хүчин зүйлээс хамааралтай байна.
Үүнд:
1.Хяналт шалгалтын дутмаг байдал: Санхүүгийн
байгууллага эрсдэлийн хязгаарыг давсан үйл ажиллагаа
явуулж буй эсэх дээр ажилчиддаа хяналт шалгалтыг
хангалтгүй тавьдаг байсан.
2.Луйвар: Арилжаанд оролцож буй санхүүгийн
байгууллагын ажилчин хувийн ашиг сонирхлын
үүднээс луйварын арилжаануудыг хийсэн.
3.Удирдлагын ур чадвар муу: Санхүүгийн
байгууллагын удирдах түвшний менежер эрсдэлийн
хязгаарыг оновчтой тогтоох, эрсдэл тооцох аргачлалыг
нарийн зааж өгөх, хэрэгжилтэнд хяналт тавих
системийг дутмаг боловсруулсан.
Үйл ажиллагааны эрсдэл нь зөвхөн нэг төрлийн бус,
олон хүчин зүйлээс шалтгаалан үүсдэг.
Эрсдэл үүсгэгч хүчин зүйлийг гадаад, дотоод гэж
ангилж үздэг.
Мэдээллийн технологи болон дотоод хяналтын
системийн алдаанаас хамааран санхүүгийн
байгууллагын хүлээж болзошгүй алдагдлыг үйл
ажиллагааны эрсдэл гэнэ.
Эрсдэл үүсгэгч хүчин зүйл нь санхүүгийн
байгууллагын ажилтан, албан хаагч гэх мэт хүний
хүчин зүйлүүд, техник тоног төхөөрөмжийн алдаа,
саатлаас, хяналт шалтгалын дутмаг байдлаас үүсдэг.
Базелийн хорооны үйл ажиллагааны эрсдэлийг тооцох
зөвлөмжиндөө үйл ажиллагааны эрсдэлийг ингэж
тодорхойлсон байдаг.
Гэхдээ зарим судлаачид үйл ажиллагааны эрсдэлд
гадаад орчны нөлөөллүүдийг нэмж авч үзэх нь зүйтэй
гэж үздэг.
Тодорхойлолтуудыг нэгтгэж үзвэл үйл ажиллагааны
эрсдэл гэдэг нь ажилтан, албан хаагчид, технологи,
гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан санхүүгийн
байгууллагын хүлээж болзошгүй алдагдлыг үйл
ажиллагааны эрсдэл гэнэ.
1.Ажилтан, албан хаагчид
Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч эхний хүчин зүйл нь
ажилтан, албан хаагчдын санаатай болон санамсаргүй
алдаатай үйл ажиллагаанаас бий болно.
Тухайлбал,
1. 2001 оны 5 сард Lehman Brothers – ын Лондонын
салбарын дилер 300 сая долларын хувьцааны захиалгыг 3
сая долпар гэж андуурч бичснээс FTSE 100 индекс 120
нэгжээр буурсан.
2. 2001 оны 12 сард USB Японы хөрөнгийн зах зээлд хувьцаа
худалдан авах захиалга хийхдээ хувьцааны захиалах тоогоо
алдаатай оруулснаас 50 сая долларын алдагдал хүлээсэн.
3. 2002 оны эхээр Allied Irish Bank - ны АНУ-ын салбарын
дилер банкны дотоод журмыг зөрчин санаатайгаар алдаатай
арилжаа хийснээр 750 сая долларын алдагдал хүлээлгэсэн
байна.
2. Техник, технологи
Мэдээллийн систем болон технологиос шалтгаалан
санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд учрах
эрсдэлийг хэлнэ.
Үүнд: Программ хангамж тасалдах, техник
хангамжийн эвдрэл гэмтэл, сүлжээний саатал, вирус,
дотоод сүлжээнд гадны халдлага орох зэргээс үүсч бий
болох алдагдлыг хэлнэ.
Санхүүгийн байгууллага нь бусад бизнесийн
байгууллагатай харьцуулахад харьцангуй өндөр техник,
технологиудыг үйл ажиллагаандаа ашигладаг.
Иймээс энэ төрлийн эрсдэл их учирдаг.
Мөн мэдээллийн технологи нь их хэмжээний хөрөнгө
оруулалтыг шаарддаг өртөг өндөртэй учраас
санхүүгийн байгууллагын дундаж зардлыг
нэмэгдүүлдэг.
3.Хяналт шалгалт
Санхүүгийн байгууллагууд үйл ажиллагааны үе шат
бүртээ хяналт шалгалгыг дутуу, сул хийснээс үүсч бий
болох эрсдэл.
Алба хэлтэсүүд ажил үүргийн хуваарийнхаа дагуу
үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх дээр гүйцэтгэх
шатны менежерүүд, дотоод хянан шалгалтын
ажилтангууд хяналт шалгалтыг тавих шаардлагатай
байдаг.
Тухайлбал, Арилжааны албаныхан арилжаагаа
журмын дагуу, хязгаарын дотор хийж буй эсэх, бүртгэл
тайлангаа үнэн зөв хөтлөж байгаа эсэх дээр хяналт
шалгалтыг дутуу хийснээр дээр дурьдаж байсан их
хэмжээний алдагдлууд үүсч бий болсон.
4.Гадаад орчны нөлөөлөл
Санхүүгийн байгууллагын хяналтанд байдаггүй үйл
ажиллагаанд нь алдагдал үүсгэх тохиолдлын
эрсдэлүүдийг хэлнэ.
Тухайлбал, Улс төрын нөхцөл байдал, зохицуулах
байгууллагын тавьж буй шаардлага өөрчлөгдөх, хууль,
татварын орчны өөрчлөлтөөс хамаарч санхүүгийн
байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдох нь
ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Мөн дээрэм, гэмт халдлага, терроризм, гал түймэр,
газар хөдлөлт гэх мэт бусад байгалийн давагдашгүй
хүчин зүйлүүд нь санхүүгийн байгууллагын үйл
ажиллагааны эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Гэхдээ Базелийн хорооны үйл ажиллагааны эрсдэлийг
тооцох зөвлөмжид энэ төрлийн эрсдэлийг авч үздэгтүй.
Гэвч санхүүгийн байгууллага энэ төрлийн хүчин
зүйлээс шалтгаалан учрах эрсдэлээ урьдчилан
тодорхойлж, тооцох нь чухал юм.
2. Үйл ажиллагааны эрсдэлийн онцлог
Санхүүгийн байгууллага үйл ажиллагааны эрсдэлээ
зөв тооцож, тодорхойлж, удирдах нь гүйцэтгэлд шууд
нөлөө үзүүлдэг.
Үйл ажиллагааны эрсдэл нь цэвэр алдагдал болохоос
гадна нэр хүндэд илүү нөлөөлдөг гэдгийг олон кейс
харуулсан.
Үйл ажиллагааны эрсдэл нь бусад эрсдэлүүдтэй
харьцуулахад тооцооллын хувьд, үзүүлэх нөллөөлийн
хувьд их онцлог юм.
Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны эрсдэл нь
санхүүгийн эрсдэлтэй харьцуулахад тооцоход хэцүү,
зайлсхийх боломжгүй, дандаа алдагдал хэлбэрээр
илэрдэг.
Үүнийг дэлгэрэнгүй байдлаар дараах хүснэгтээс харж
болно.
Үйл ажиллагааны эрсдэлийн онцлог
Санхүүгийн эрсдэл
(Хүүгийн, зах зээлийн, зээлийн
эрсдэл)
Үйл ажиллагааны эрсдэл
Зайлсхийх боломжтой Зайлхийх боломжгүй
Тодорхой эрсдэл, ашиг эсвэл
алдагдал болдог
Цэвэр эрсдэл, зөвхөн алдагдал
болдог
Нөлөөлөгч хүчин зүйлүүдийг
тодорхойлход хялбар
Нөлөөлөгч хүчин зүйлүүдийг
тодорхойлоход хэцүү
Тооцож, хэмжихэд хялбар,
харьцуулах боломжтой
Тооцож, хэмжихэд хэцүү, харьцуулах
боломжгүй
Уламжлагдсан зах зээлийн
хэрэгслүүдийг ашиглан хамгаалах
боломжтой (хедж хийх)
Уламжлагдсан зах зээлийн
хэрэгслүүдийг ашиглан хамгаалах
боломжгүй
3.Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох нь
Үйл ажиллагааны эрсдэл нь зээл, зах зээлийн
эрсдэлтэй харьцуулахад сүүлд судлагдсан байна.
2000 оны дундуур өнгөрсөн түүхэн мэдээлэл болон ирээдүйн
төлөв байдалд тулгуурлан үйл ажиллагааны эрсдэлийг тооцох
болсон ба Basic Indicator Approach (BIA), Standardised Approach
(SA), Advanced Measurement Approach (AMA) гэсэн үндсэн
гурван аргаар тооцохыг Базел II-ын зөвлөмжид тусгасан байдаг
ба байгууллага бүр өөрийн онцлогт нийцүүлэн тохирох
аргачлалаар нь эрсдэлээ тооцохыг зөвлөсөн байна
Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох аргазүй нь их
тодорхойгүй, учрах магадлалыг тооцох нь хүндрэлтэй
байдаг.
Үйл ажиллагааны эрсдэлийг дараах үе шатуудын дагуу
тооцож болно. Үүнд:
• Эрсдэл үүсгэгч хүчин зүйлийг тодорхойлох
• Эрсдэл үүсгэгч хүчин зүйлүүдийг нөлөөллийг
тодорхойлох
• Эрсдэл үүсгэх хүчин зүйлийн тохиолдох магадлалыг
тооцох
• Алдагдал хүлээж байсан тохиолдлуудыг судлах
• Хүлээгдэж буй алдагдлыг тооцох
1. Эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийг тодорхойлох
Үйл ажиллагааны эрсдэл үүсгэж болох хүчин зүйлсийн
жагсаалтийг гаргах.
Санхүүгийн байгууллага өөрийн үйл ажиллагааны
хүрээнд хүн, техник технологи, хяналт шалгалт, гадаад
орчны нөлөөллөөс шалтгаалан ямар, ямар эрсдэл үүсч
болохыг нарийвчлан тодорхойлно.
Үүнийг дараах хүснэгтээр жишээ болгон харуулав.
Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийн жагсаалт
Хүн Технологи Хяналт шалгалтын
дутмаг байдал
Гадаад орчны
нөлөөлөл
Луйвар, хуйвалдаан,
бусад гэмт хэргийн
чанартай үйл
ажиллагаанууд.
Дотоод журамд
заасан үүргээ зөрчих,
Удирдлагын алдаатай
бодлого, хайнга
хариуцлаггүй байдал.
Ажилчдаас
шалтгаалсан алдагдал
(өвчин, бэртэл гэмтэл,
санаатай
санамсаргүй
алдаанууд)
Аюулгүй
ажиллагааны
системийг зөрчих
Мэдээллийн
технологийн
алдаанууд (программ
хангамж, техник
хангамжийн эвдрэл
гэмтэл, вирус, дотоод
сүлжээнд гадны
халдлага орох)
Системд
зөвшөөрөлгүй нэвтрэх.
Мэдээллийн бүрэн
бүтэн, үнэн зөв байдал
алдагдах.
Телефон харилцаа
холбоонд саатал гарах
Гүйцэтгэл, бүртгэл,
гүйлгээ шилжүүлэх
(Шилжүүлгийн
эрсдэл)
Хяналт тавих арга,
хэлбэрийн алдаа
(Загварын эрсдэл)
Бүртгэл хөтлөлт
татварын алдаа
Үйл ажиллагааны үе
шатууудыг буруу
зохион байгуулах
Хуулийн мөрдөлт
Салбарын бүрэн
эрхт байдал
Үүрэг хариуцлагаа
бүрэн ухамсарлаагүй
байх
Гэмт хэргийн
чанартай үйлдлүүд
(дээрэм, терроризм)
Улс төрийн болон
хүчний байгууллагын
үйлдэл (дайн, улс
орнуудын
хязгаарлалт)
Улс төр, зохицуулалт,
хууль татварын орчны
өөрчлөлт
Байгалын давагдашгүй
хүчин зүйлүүд
Бэлтгэн
нийлүүлэгчтэй
холбоотой бусад үйл
ажиллагааны
эрсдэлүүд
2.Эрсдэл үүсгэгч хүчин зүйлүүдийг нөлооллийг
тодорхойлох
Энэ үе шатанд байгууллагын аль алба хэлтэст ямар
хүчин зүйл нь үйл ажиллагааны эрсдэлийг илүү үүсгэж
байгаа болон эдгээр эрсдэлүүд нь үйл ажиллагааны
орлого, баланст ямар өөрчлөлт оруулахыг
тодорхойлно.
Дараах хүснэгтээр санхүүгийн байгууллагын ямар
хэлтэст ямар эрсдэл үүсгэгч хүчин зүйл илүү
нөлөөллөхийг Х - ээр тэмдэглэн хүснэгтээр харуулав
Эрсдэл үүсгэгч хүчин зүйлс ба нөлөөлөл
СБ-
ын
төрөл
СБ-ын хэлтэс Үйл ажиллагаа
Нөлөөлөл
EI
Эрсдэл үүсгэх хүчин
зүйлс
1 2 3 4
Арилжааныбанк
Иргэдийн банк
Хадгаламж,
хэрэглээний зээл, карт
НҮАО Х Х Х
Байгууллагын банк
Бизнесийн зээл,
төслийн санхүүжилт
НҮАО Х Х
Арилжааны банк
Гадаад валют арилжаа,
бусад арилжаа
НҮАО
Төлбөр тооцооны
систем
Төлбөр тооцоо,
шилжүүлэг
НҮАО Х Х
Зөвөлгөө өгөх төв
Зөвлөгөө, мэдээлэл
өгөх
НО Х Х
Бусад
Даатгал
Эд хөрөнгө, эрүүл
мэнд, хариуцлагын
даатгал
НХО Х Х Х
Брокер
Үнэт цаас зуучлан
борлуулах
НҮАО Х Х Х
1- Хүн, 2 - Техник, 3 - Хяналт шалгалт, 4 - Гадаад
орчны нөлөөлөл
НО - нийт орлого, НҮАО - нийт үйл ажиллагааны
орлого, НХО - нийт хураамжийн орлого
Үйл ажиллагааны эрсдэл нь дан ганцаараа үүсч бий
болохоос гадна бусад эрсдэлүүдтэй холбоотой үүсч
бий болдог.
Тиймээс энэ үе шатыг гүйцэтгэхдээ дараах
зүйлүүдийг анхаарах хэрэгтэй.
Үүнд:
1. Санхүүгийн байгууллагын алба хэлтэс бүрд үйл
ажиллагааны эрсдэл үүсдэг.
2. Тухайн нэг алба, хэлтэсийн хувьд нэг ба түүнээс
дээш үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин
зүйлүүд байдаг.
3.Эрсдэл үүсгэх хүчин зүйлийн тохиолдох
магадлалыг тооцох
Санхүүгийн байгууллагын нэгж, хэлтэс тус бүрт
эрсдэл үүсгэх хүчин зүйл тус бүрээр тохиолдох
магадлалыг тооцно.
Тооцооллыг хийхдээ дотоод болон гадаад эх
сурвалжуудаас тоон болон чанарын мэдээллийг
ашиглан магадлалыг тооцно.
Эх сурвалжууд нь тухайн байгууллагад урьд өмнө нь
тохиолдож байсан үйл ажиллагааны эрсдэлийн талаар
дотоод мэдээлэл, мөн бусад санхүүгийн
байгууллагуудад алдагдал хүлээлгэж байсан үйл
ажиллагааны эрсдэлийн талаарх мэдээллүүд байна.
Тухайлбал, 2000 оны 11 сараас JР Могgаn, СIВС, Royal Ваnк
оf Сanada зэрэг томоохон санхүүгийн байгууллагууд үйл
ажиллагааны эрдлээс хүлээсэн алдагдльн талаар нэгдсэн том
мэдээллийн баазыг Нью - Йорк дахь Net Risk компани дээр
нэгтгэгддэг ба гишүүн байгууллагынхаа бүх төрлийн үйл
ажиллагааны эрсдэлгэй холбоотой мэдээллийг цуглууж, түүнд
дүн шинжилгээ хийж нэгтгээд тодорхой хэв загварт оруулан
эргээд бүх гишүүн байгууллагууддаа тайлагнадаг.
Мөн үйл ажиллагааны бодит учирсан эрсдэл,
тохиолдлуудын талаар тодорхой төлбөр төлөөд
мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллагаас энэ талын
мэдээллийг авах боломжтой.
Жишээ нь: Fitch-ийн эрсдэлийн удирдлагын хэлтэс,
OpRisk advisory LLC.
Эдгээр байгууллагууд нь их хэмжээний үйл
ажиллагааны эрсдэл хүлээлгэж байсан тохиолдлуудыг
олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс цуглуулж,
боловсруулдаг(сонин, зохицуулагчын дүгнэлт тайлан,
шүүхийн шийдвэр гэх мэт)
Мөн төлбөр төлөлгүйгээр Базелийн хорооны нэгдсэн
тайлангаас үйл ажиллагааны эрсдэл учирч байсан
мэдээллийг ерөнхий тойм байдлаар авах боломжтой.
Үйл ажиллагааны эрсдлүүдийн тохиолдлуудыг судлан
үзэхэд бага хэмжээний алдагдал үүсгэж байсан
тохиолдлууд нь олон удаа, их хэмжээний алдагдал
хүлээлгэж байсан тохиолдлууд цөөн байдаг.
Хамаарлыг дараах зурагаас харна уу.
Үйл ажиллагааны эрсдэлийн давтамж ба хохирлийн
хоорондын хамаарал
Давтамж Олон давтамжтай хохирол
Цөөн давтамжтай хохирол
Хохирлын хэмжээ
Эндээс үзэхэд үйл ажиллагааны эрсдэлийн
магадлалын тархалт нь маш skewed байна.
Их хэмжээний алдагдал нь графикийн баруун доод
хэсэгт байрлах ба үүнийг туйлын үнэлгээний арга
ашиглан тооцно. (Extreme Value Theory).
Үйл ажиллагааны эрсдэлийн ялгаатай төрлүүд дээр
тохиолдох магадлалыг тооцохдоо скорингийн загварыг
ашиглана.
Үнэлгээ өгөх үндэслэл нь алба хэлтэс бүрийн
онцлогоос хамаарч өөр өөр байна.
Зээлийн скорингийн аргатай ойролцоо юм.
Жишээ нь: Банкны арилжааны хэсэгт үйл
ажиллагааны эрсдэл учрах магадлалыг үзүүлэлт тус
бүр дээр 1-10 оноо өгөх замаар тооцно.
Дараах хүснэгтээр харуулав
Үйл ажиллагааны эрсдэлийн үүсгэгч хүчин зүйлсийн тохиолдох
магадлал
Эрсдэл үүсгэгч хүчин зүйл
Чанарын
үнэлгээ
Оноо
1 = бага эрсдэл
10 = өндөр эрсдэл
Тохиолдох
магадлал
Хүний хүчин зүйл
-Луйвар Дундаж/Бага 3 0,3%-0,5%
-Хайнга байдал Дундаж 5 1,0%-2,0%
-Дотоод журам зөрчих Их 9 7,0%-10,0%
Техник, технологи
-Системийн алдаа Дундаж 4 0,5%-1,0%
-Программын алдаа Дундаж /Их 8 5,0%-7,0%
-Цахилгаан холбоо Бага 2 0,1%-0,3%
Хяналт
-Загварын эрсдэл Их 10 >10,0%
-Шилжүүлгийн эрсдэл Дундаж 6 2,0%-3,0%
-Бүртгэлийн эрсдэл Дундаж/Бага 3 0,3%-0,5%
Гадаад хүчин зүйлийн нөлөөлөл
-Улс төрийн эрсдэл Бага 1 0,0%-0,1%
-Зохицуулалтын эрсдэл Дундаж/Бага 8 5,0%-7,0%
-Давагдашгүй хүчин зүйлийн
эрсдэл
Бага 2 0,1%-0,3%
Оноо бүр нь нэг жилд тохиолдох үйл ажилллагааны
эрсдэлийн хэмжээг илэрхийлнэ.
Энэ нь тухайн алба хэлтсийн явуулж буй онцлог үйл
ажиллагаа, хяналт шалгалтын чанараас хамаарч
ялгаатай байна.
Хяналт шалгалт сайн байдаг бол эрсдэл учрах
магадлал бага байна.
Энэ скорингийн загвар нь эрсдэлийн менежерийн
тухайн үзүүлэлтэд өгөх онооноос ихээхэн хамаардаг
учир үр дүн нь ямар ч гарах магадлалтай.
Үүнд тухайн менежерийн мэдлэг, чадвар, хандлага
зэрэг хувийн нөлөөлөл ордог.
Энэ нөлөөллийг буруулахын тулд үндсэн 2 арга
хэмжээг авч болно.
Үүнд:
1. Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин
зүйлүүдийн нөлөөллийг тооцохдоо салбарын
дундаж үзүүлэлтийг харгалзан үзсэн байх.
2. Нэгжийн эрсдэлийг тооцохдоо бусад алба
нэгжүүдийн гүйцэтгэлийг харгалзан үзэх.
Тухайлбал, Дотоод хяналтын албаныхан ажил үүргээ
хэр чанартай гүйцэтгэж байгаа зэргийг үнэлгээ хийхдээ
ашиглана.
Үнэлгээ өгөх шалгуур нь зах зээлийн нийтлэг шилдэг
туршлага, бусад санхүүгийн байгууллагуудын тогтсон
жишигүүдийг авч үзнэ.
Энэ шалгуур үзүүлэлтүүд нь бодиттой байх ба байнга
шинэчлэгддэг байх хэрэгтэй.
Магадлалыг тооцох энэ үе шат нь хамгийн чухал
бөгөөд хамгийн хэцүү нь юм.
4. Алдагдал хүлээж байсан тохиолдлуудыг судлах
Энэ үе шатанд алдагдал хүлээж байсан өмнөх үеийн
мэдээллүүдийг судлан үзнэ.
Мэдээллүүдийг дотоод болон гадаад эх сурвалжуудыг
ашиглан судлана.
Дотоод эх сурвалжийн мэдээлэлд өмнөх үеийн түүхэн
мэдээллийг ашиглах, удирдлагатай ярилцлага хийх,
төсөв, бизнес төлөвлөгөөг ашиглана.
Гадаад эх үүсвэрт бусад санхүүгийн байгууллагуудын
алдагдал хүлээж байсан тохиолдлууд, салбарын
дундажыг судлан үзнэ.
Тохиолдох магадлал болон алдагдал учирч байсан
мэдээллээ дараах эх сурвалжуудаас цуглуулах
боломжтой.
Мэдээлэл авч болох эх сурвалжууд
Магадлал Тохиолдож байсан алдагдал
Дотоод аудитын тайлан
Өмнөх түүхэн мэдээлэл
Удирдлагын тайлан
Экспертийн зөвлөмж (Дельфи
техникийн аргаар)
Судлаачдын таамаглал
Төсөв
Бизнес төлөвлөгөө
Удирдлагын ярилцлага
Өмнөх түүхэн мэдээлэл
Бусад санхүүгийн байгууллагын
алдагдал хүлээж байсан тохиолдлууд
Салбарын дундаж
Бусад судалгааны материал
Дээрх мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан ямар
хүчин зүйл ямар байдлаар илэрч болохыг дараах
хүснэгтэд харуулав.
Эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийн шалтгаан, нөлөөлөл, мэдээллийн эх
үүсвэр
Эрсдэл
үүсгэгч
хүчин зүйл
Шалтгаан Нөлөөлөл Мэдээллийн эх үүсвэр
Хүн Хүнээс үүдэлтэй
алдагдлын гол шатгаан
нь өрсөлдөгч
Орлого, ашгийн
өөрчлөлт (сургалтын
зардал, хүний нөөцийн
албаны сөрөг нөлөөлөл)
Дельфи техникийн аргаар тодруулах
Хяналт Бизнесийн хэмжээ
нэмэгдсэнээс бүтээмж
буурах
Хүчин чадлаа зөв
тооцоолоогүйн улмаас
хяналтын зардал
өөрчлөгдөх
Өмнөх түүхэн мэдээлэл
Бусад алдагдал хүлээж байсан
тохиолдол
Техник,
технологи
Мэдээллийн
системийн
шинэчлэлтэй
холбоотой зардлууд
Үйл ажиллагааны зардал
өөрчлөгдөх
Өмнөх түүхэн мэдээлэл
Бусад алдагдал хүлээж байсан
тохиолдол
Салбарын дундаж үзүүлэлт
5. Хүлээгдэж буй алдагдлыг тооцох
Хүлээгдэж буй алдагдлыг тооцох үе шатанд өмнөх үе
шатууд дээр хийгдэж байсан мэдээллүүдээ нэгтгэх
замаар хүлээгдэж болзошгүй алдагдлын хэмжээг
мөнгөн дүнгээр тооцно.
Тооцооллыг хийхдээ:
• Эрсдэлийг үүсгэгч хүчин зүйл
• Тохиолдох магадлал
• Алдагдал хүлээж байсан өмнөх мэдээллүүдийг
ашиглана.
Алдагдлын хэмжээг санхүүгийн алба, нэгж, хүчин
зүйл тус бүрийн хувьд тохиолдох магадлал, алдагдал
хүлээж байсан тохиолдол хоёрын үржвэрээр тооцно.
𝐸𝐿 = 𝑃𝐸 ∗ 𝐿𝐺𝐸𝑅
Энд:
EL = хүлээгдэж буй алдагдал
РЕ = тохиолдох магадлал
LGER = алдагдал хүлээж болзошгүй түвшин
Жишээ нь:
Санхүүгийн байгууллага нийт үйл ажиллагаанаас
хүлээх алдагдлын хэмжээг алба, нэгж тус бүр дээр,
эрсдэл үүсгэгч хүчин зүйл бүрээр тооцож нийт дүнг
өөрийн хөрөнгөд харьцуулан эрсдэл даах чадвараа
тодорхойлно.
Бизнесийн нэгж А Б
Эрсдэл учрах дундаж магадлал 0,2% 10%
Алдагдал учирсан дундаж хэмжээ
сая төгрөг
100 2
Хүлээгдэж буй эрсдэл сая төгрөг 0,2 0,2
4.Технологийн дэвшлийн өгөөж ба эрсдэл
Технологийн дэвшил санхүүгийн байгууллагын зардал
болон эрсдэл учирхад нөлөө үзүүлж байдаг хөдөлмөр,
капигал болон бусад зардлуудын талаар авч үзнэ.
Менежмент сайтай санхүүгийн байгууллага зардлыг
хэмнэж, ашгийг юмэгдүүлж чаддаг ба үүний үр дүнд
төлбөрийн чадваргүй болох магадлалыг бууруулдаг.
Санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг үзүүлэхэд
хамгийн шаардлагатай орц нь хөдөлмөр, капигал
байдаг
Үр ашигтай удирдлагаар эдгээр орцуудын хослолын
зардлын хамгийн бага түвшинд хүргэх нь чухал.
Жишээ нь: Санхүүгийн байгууллагад мэдээллийн
технологид асар их хөрөнгө зарцуулсан. Технологийн
шинэчлэлийг үргэлж хийж байдаг.
Санхүүгийн байгууллагын үр ашигтай технологийг
ашигласнаар
1. Хөдөлмөр капиталын үр ашигтай хольц бүрдүүлж
зардлыг бууруулдаг.
2. Олон төрлийн санхүүгийн үйлчилгээг бий болгож
орлогоо өсгөх боломжтой юм.
Технологийн хөрөнгө оруулалтыг оновчтой
хийснээр олон төрлийн үйлчилгээ үзүүлж орлогыг
нэмэгдүүлнэ.
Мөн үйлчлүүлэгчдийн талаарх мэдээллийн баазыг
бий болгосноор үйл ажиллагааны зардлыг
бууруулах, төлбөр тооцоог цаасаар бус
компьютерээр хийснээр хүүний бус зардлыг
бууруулдаг.
Ялангуяа үнэт цаасны компаниудад нөлөө их
ажиглагддаг. Мөн уламжлагдсан зах зээлийн
арилжаа, хувьцаа, валют арилжаанд оролцоход
өндөр технологи шаардагдана
Орлого ба зардал дахь технологийн нөлөөллүүд
Технологийн дэвшил нь санхүүгийн байгууллагьга
ашиг орлогыг нэмэгдүүлдэг ба хөрөнгө оруулалт
ихээр шаарддаг.
Оруулсан хөрөнгө оруулалт бүр нь ашигтай байж
чаддаггүй маш эрсдэлтэй.
Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын цэвэр
өнөөгийн үнэ цэнэ нь сөрөг утгатай гардаг
Сөрөг дүнтэй хөрөнгө оруулалтын хөрөнгө
оруулалтын цэвэр өнөөгийн үнэ цэнэтэй гарах үндсэн
шалтгаан нь аливаа тооцоо судалгаагүй технологийн
дэвшил нь үр ашиггүй болдог.
Мөн менежрүүд болон хуьцаа эзэмшигч хөрөнгө
оруулагчдын зөрчилдөөн нь үр ашиггүй болгодог.
Хомс капиталаар хөрөнгө оруулалт хийж санхүүгийн
чадвахиа дуусгадаг.
Технологийн ашигтай тал нь одоогийн болон шинэ
бүтээгдэхүүн үйлчилгээг нэг зах зээл дээр хүргэх
явдал юм.
Даатгал, банк, брокерын пүүсүүд нэгдсэн нэг
мэдээллийн сан ашиглан хэрэглэгчиддээ үйлчилгээ
үзүүлж болно.
POS, дебит, кредит карт, телефон, интернэт, мобайл
гэх мэт олон үйлчилгээнүүдийг бий болгоно.
Гэвч зарим талаараа дутагдалтай талууд бий. ATM нь
зардлыг бууруулдаг боловч хэрэглэгчдэд тулгараад
байгаа асуудалд хариу өгч, шийдвэрлэж чаддаггүй.
Санхүүгийн байгууллага нь технологийн
шинэчлэлийг хийхдээ зардлын талаас нь илүү авч
үздэг.
Технологи нь далайцын болон машстабын хэмнэлт хийх
боломжийг олгодог тул зардлын бүтцэд эерэгээр
нөлөөлдөг.
Машстабын хэмнэлт
Санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний
нэгжид ногдох зардлын хэмжээ үйл ажиллагаа өргөжих
тусам буурахыг хэлнэ.
ACi =
TCi
Si
Энд:
AC=Дундаж зардал
TC=Нийт зардал
S = Актив, хадгаламж, зээлээс хамааруулж хэмжинэ.
Машстабын хэмнэлт хийж буй санхүүгийн
байгууллагууд бусад жижиг санхүүгийн
байгууллагуудыг шахан гаргаж ноёрхолоо тогтоодог.
Технологийн шинэчлэл нь жижигээс илүү том
санхүүгийн байгууллагад илүү нөлөө үзүүлдэг.
Жижиг санхүүгийн байгууллагын хувьд хялбар
зохион байгуулалтай компьютерийн системтэй
байдаг ба суурьлуулалтын зардал бага байдаг.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
Том санхүүгийн байгууллагуудын хувьд
суурилуулалтын зардал өндөр байх ба дундаж
зардлыг өсгөн машстабын хэмнэлтгүй байдлыг
үүсгэж байна.
Машстабын хэмнэлтгүй байдал: Жижиг
санхүүгийн байгууллага нь том санхүүгийн
байгууллагатай харьцуулахад зардлын хувьд үр
ашигтай байна.
Санхүүгийн байгууллагын хэмжээ томрох тусам
машстабын хэмнэлт хийх ба хэмжээ томрох тусам
технологийн хөрөнгө оруулалт хийгээгүй санхүүгийн
байгууллагатай адил үр дүн үзүүлэхээр байна.
Далайцын хэмнэлт
Санхүүгийн байгууллагын нэг үйлчилгээнд хийсэн
хөрөнгө оруулалт нь бусад үйлчилгээний зардлыг
бууруулахыг далайцын хэмнэлт гэнэ.
Технологийн эрсдэл нь хөрөнгө оруулалтын машстаб
ба далайцын зардлын хэмнэлтийг бий болгож
чадахгүй тохиолдолд үүснэ
Машстабын хэтрэлт нь : илүүдэл хүчин чадал,
технологийн илүүдэл, үр ашиггүй хүнд сурталтай
зохион байгуулалтаас шалтгаалж санхүүгийн
зуучлагчийн өсөлт муудах явдал.
Далайцын хэтрэлт нь шинэ технологийн хөрөнгө
оруулалтаас их хэмжээний зардал хуримтлагдаж,
санхүүгийн зуучлагч доройтох эрсдэл юм.
1. Үйлдвэрлэлийн хандлага
Санхүүгийн байгууллагууд нь үйлчилгээндээ
хөдөлмөр ба капитал гэсэн хоёр үндсэн орцыг
ашигладаг гэж үздэг.
Хэрвээ w нь хөдөлмөрийн буюу цалингийн зардал, r
нь капигалын түрээсийн зардал, у нь үйлдвэрлэлийн
гарц гэж үзвэл санхүүгийн байгууллагын нийт
зардлын функц нь (с) дараах байдалтай байна.
𝐶 = 𝑓(𝑦, 𝑤, 𝑟)
2. Зуучлалын хандлага
Зуучлалын хандлагын үүднээс авч үзвэл санхүүгийн
үйлчилгээний гарц нь хөдөлмөр капиталын үндсэн
дээр бий болдогтой адил зуучлалын үйлчилгээг бий
болгоход зуучлалын үндсэн дээр татан төвлөрүүлсэн
эх үүсвэр чухал байдаг.
Иймээс хадгаламжтай холбоотой зардлууд нь банк
болон хадгаламж зээлийн хоршоодын хувьд орц нь
болдог.
Харин даатгалын компаниудын хувьд шагнал болон
нөөцүүд нь орц болдог.
𝐶 = 𝑓(𝑦, 𝑤, 𝑟, 𝑘)
Энд к нь санхүүгийн байгууллагын эх үүсвэрийн
зардлыг илэрхийлж байна.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onhicheel2020
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020onhicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeul9.2020 2021on
Sbeul9.2020  2021onSbeul9.2020  2021on
Sbeul9.2020 2021onhicheel2020
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onhicheel2020
 
Sbeul12.2019 2020on
Sbeul12.2019  2020onSbeul12.2019  2020on
Sbeul12.2019 2020onhicheel2020
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020onhicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020hicheel2020
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020onhicheel2020
 
Sbeul11.2019 2020
Sbeul11.2019  2020Sbeul11.2019  2020
Sbeul11.2019 2020hicheel2020
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hhicheel2020
 
Micro l15.2019 2020on
Micro l15.2019   2020onMicro l15.2019   2020on
Micro l15.2019 2020onhicheel2020
 
Sbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onSbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onhicheel2020
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020  2021onSbeul8.2020  2021on
Sbeul8.2020 2021onhicheel2020
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onhicheel2020
 

What's hot (20)

SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020on
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul9.2020 2021on
Sbeul9.2020  2021onSbeul9.2020  2021on
Sbeul9.2020 2021on
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020on
 
Sbeul12.2019 2020on
Sbeul12.2019  2020onSbeul12.2019  2020on
Sbeul12.2019 2020on
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020on
 
Seminar 7,8
Seminar 7,8Seminar 7,8
Seminar 7,8
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeul18.2020
Sbeul18.2020Sbeul18.2020
Sbeul18.2020
 
Sbeul17.2020
Sbeul17.2020Sbeul17.2020
Sbeul17.2020
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020on
 
Sbeul11.2019 2020
Sbeul11.2019  2020Sbeul11.2019  2020
Sbeul11.2019 2020
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Micro l15.2019 2020on
Micro l15.2019   2020onMicro l15.2019   2020on
Micro l15.2019 2020on
 
Sbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onSbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 on
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020  2021onSbeul8.2020  2021on
Sbeul8.2020 2021on
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 on
 

Similar to Sbeul16.2020

Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...batnasanb
 
Organization's is 2011 04_28
Organization's is 2011 04_28Organization's is 2011 04_28
Organization's is 2011 04_28Khaltar
 
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11taivna
 
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх ньД.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх ньbatnasanb
 
2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа
2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа 2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа
2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа The Business Council of Mongolia
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26Tumuruu Shiileg
 
Banks it risk sss
Banks it risk sssBanks it risk sss
Banks it risk sssKhaltar
 
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...erdmiinshuvuu
 
Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...
Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...
Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...batnasanb
 
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptxЭрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptxkhurdniizam
 

Similar to Sbeul16.2020 (13)

It101 11
It101 11It101 11
It101 11
 
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
 
Organization's is 2011 04_28
Organization's is 2011 04_28Organization's is 2011 04_28
Organization's is 2011 04_28
 
It101 lk-11
It101 lk-11It101 lk-11
It101 lk-11
 
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
 
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх ньД.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
 
06 risk control
06 risk control06 risk control
06 risk control
 
2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа
2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа 2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа
2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
 
Banks it risk sss
Banks it risk sssBanks it risk sss
Banks it risk sss
 
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
 
Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...
Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...
Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...
 
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptxЭрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
 
Jishee bodgogo16
Jishee bodgogo16Jishee bodgogo16
Jishee bodgogo16
 
Mie.s16 ht
Mie.s16 htMie.s16 ht
Mie.s16 ht
 

Sbeul16.2020

  • 1. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛ 1. Үйл ажиллагааны эрсдэлийн тухай 2. Үйл ажиллагааны эрсдэлийн онцлог 3. Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох нь 4.Технологийн дэвшлийн өгөөж ба эрсдэл
  • 2. 1. Үйл ажиллагааны эрсдэлийн тухай Өмнөх сэдвүүдээр бид санхүүгийн байгууллагад учрах хүүний, ханшийн, зээлийн, тэнцлийн гадуурх гэх мэт санхүүгийн эрсдэлийг хэрхэн тооцох талаар үзсэн. Эдгээр эрсдэлүүд нь бүгд санхүүгийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай ямар нэг байдлаар холбоотой байдаг. Энэ хэсэгт санхүүгийн байгууллагын дотоод үйл ажиллагаанаас үүсч бий болох эрсдэлийн талаар авч үзнэ.
  • 3. Тухайлбал, Аll First Financial луйварын арилжаанаас 691 сая долларын алдагдал хүлээсэн, House Hold Finance төлбөр тооцооны бүртгэлийг буруу хөтөлтөөс 484 сая долларын алдагдал хүлээсэн, Ваnk of New York 2001 оны 9 сарын 11 террорист халдлагын улмаас 140 сая долларын алдагдлыг үйл ажиллагааны эрсдэлээс шалтгаалан тус тус хүлээсэн байна. Эдгээр аддагдлуудыг ерөнхийд нь санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны эрсдэл гэдэг.
  • 4. Алдагдал хүлээж байсан тохиолдлуудыг судлан үзвэл үндсэн 3 хүчин зүйлээс хамааралтай байна. Үүнд: 1.Хяналт шалгалтын дутмаг байдал: Санхүүгийн байгууллага эрсдэлийн хязгаарыг давсан үйл ажиллагаа явуулж буй эсэх дээр ажилчиддаа хяналт шалгалтыг хангалтгүй тавьдаг байсан.
  • 5. 2.Луйвар: Арилжаанд оролцож буй санхүүгийн байгууллагын ажилчин хувийн ашиг сонирхлын үүднээс луйварын арилжаануудыг хийсэн. 3.Удирдлагын ур чадвар муу: Санхүүгийн байгууллагын удирдах түвшний менежер эрсдэлийн хязгаарыг оновчтой тогтоох, эрсдэл тооцох аргачлалыг нарийн зааж өгөх, хэрэгжилтэнд хяналт тавих системийг дутмаг боловсруулсан.
  • 6. Үйл ажиллагааны эрсдэл нь зөвхөн нэг төрлийн бус, олон хүчин зүйлээс шалтгаалан үүсдэг. Эрсдэл үүсгэгч хүчин зүйлийг гадаад, дотоод гэж ангилж үздэг. Мэдээллийн технологи болон дотоод хяналтын системийн алдаанаас хамааран санхүүгийн байгууллагын хүлээж болзошгүй алдагдлыг үйл ажиллагааны эрсдэл гэнэ.
  • 7. Эрсдэл үүсгэгч хүчин зүйл нь санхүүгийн байгууллагын ажилтан, албан хаагч гэх мэт хүний хүчин зүйлүүд, техник тоног төхөөрөмжийн алдаа, саатлаас, хяналт шалтгалын дутмаг байдлаас үүсдэг. Базелийн хорооны үйл ажиллагааны эрсдэлийг тооцох зөвлөмжиндөө үйл ажиллагааны эрсдэлийг ингэж тодорхойлсон байдаг. Гэхдээ зарим судлаачид үйл ажиллагааны эрсдэлд гадаад орчны нөлөөллүүдийг нэмж авч үзэх нь зүйтэй гэж үздэг.
  • 8. Тодорхойлолтуудыг нэгтгэж үзвэл үйл ажиллагааны эрсдэл гэдэг нь ажилтан, албан хаагчид, технологи, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан санхүүгийн байгууллагын хүлээж болзошгүй алдагдлыг үйл ажиллагааны эрсдэл гэнэ. 1.Ажилтан, албан хаагчид Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч эхний хүчин зүйл нь ажилтан, албан хаагчдын санаатай болон санамсаргүй алдаатай үйл ажиллагаанаас бий болно. Тухайлбал,
  • 9. 1. 2001 оны 5 сард Lehman Brothers – ын Лондонын салбарын дилер 300 сая долларын хувьцааны захиалгыг 3 сая долпар гэж андуурч бичснээс FTSE 100 индекс 120 нэгжээр буурсан. 2. 2001 оны 12 сард USB Японы хөрөнгийн зах зээлд хувьцаа худалдан авах захиалга хийхдээ хувьцааны захиалах тоогоо алдаатай оруулснаас 50 сая долларын алдагдал хүлээсэн. 3. 2002 оны эхээр Allied Irish Bank - ны АНУ-ын салбарын дилер банкны дотоод журмыг зөрчин санаатайгаар алдаатай арилжаа хийснээр 750 сая долларын алдагдал хүлээлгэсэн байна.
  • 10. 2. Техник, технологи Мэдээллийн систем болон технологиос шалтгаалан санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд учрах эрсдэлийг хэлнэ. Үүнд: Программ хангамж тасалдах, техник хангамжийн эвдрэл гэмтэл, сүлжээний саатал, вирус, дотоод сүлжээнд гадны халдлага орох зэргээс үүсч бий болох алдагдлыг хэлнэ. Санхүүгийн байгууллага нь бусад бизнесийн байгууллагатай харьцуулахад харьцангуй өндөр техник, технологиудыг үйл ажиллагаандаа ашигладаг.
  • 11. Иймээс энэ төрлийн эрсдэл их учирдаг. Мөн мэдээллийн технологи нь их хэмжээний хөрөнгө оруулалтыг шаарддаг өртөг өндөртэй учраас санхүүгийн байгууллагын дундаж зардлыг нэмэгдүүлдэг. 3.Хяналт шалгалт Санхүүгийн байгууллагууд үйл ажиллагааны үе шат бүртээ хяналт шалгалгыг дутуу, сул хийснээс үүсч бий болох эрсдэл.
  • 12. Алба хэлтэсүүд ажил үүргийн хуваарийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх дээр гүйцэтгэх шатны менежерүүд, дотоод хянан шалгалтын ажилтангууд хяналт шалгалтыг тавих шаардлагатай байдаг. Тухайлбал, Арилжааны албаныхан арилжаагаа журмын дагуу, хязгаарын дотор хийж буй эсэх, бүртгэл тайлангаа үнэн зөв хөтлөж байгаа эсэх дээр хяналт шалгалтыг дутуу хийснээр дээр дурьдаж байсан их хэмжээний алдагдлууд үүсч бий болсон.
  • 13. 4.Гадаад орчны нөлөөлөл Санхүүгийн байгууллагын хяналтанд байдаггүй үйл ажиллагаанд нь алдагдал үүсгэх тохиолдлын эрсдэлүүдийг хэлнэ. Тухайлбал, Улс төрын нөхцөл байдал, зохицуулах байгууллагын тавьж буй шаардлага өөрчлөгдөх, хууль, татварын орчны өөрчлөлтөөс хамаарч санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдох нь ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
  • 14. Мөн дээрэм, гэмт халдлага, терроризм, гал түймэр, газар хөдлөлт гэх мэт бусад байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд нь санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэхдээ Базелийн хорооны үйл ажиллагааны эрсдэлийг тооцох зөвлөмжид энэ төрлийн эрсдэлийг авч үздэгтүй. Гэвч санхүүгийн байгууллага энэ төрлийн хүчин зүйлээс шалтгаалан учрах эрсдэлээ урьдчилан тодорхойлж, тооцох нь чухал юм.
  • 15. 2. Үйл ажиллагааны эрсдэлийн онцлог Санхүүгийн байгууллага үйл ажиллагааны эрсдэлээ зөв тооцож, тодорхойлж, удирдах нь гүйцэтгэлд шууд нөлөө үзүүлдэг. Үйл ажиллагааны эрсдэл нь цэвэр алдагдал болохоос гадна нэр хүндэд илүү нөлөөлдөг гэдгийг олон кейс харуулсан.
  • 16. Үйл ажиллагааны эрсдэл нь бусад эрсдэлүүдтэй харьцуулахад тооцооллын хувьд, үзүүлэх нөллөөлийн хувьд их онцлог юм. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны эрсдэл нь санхүүгийн эрсдэлтэй харьцуулахад тооцоход хэцүү, зайлсхийх боломжгүй, дандаа алдагдал хэлбэрээр илэрдэг. Үүнийг дэлгэрэнгүй байдлаар дараах хүснэгтээс харж болно.
  • 17. Үйл ажиллагааны эрсдэлийн онцлог Санхүүгийн эрсдэл (Хүүгийн, зах зээлийн, зээлийн эрсдэл) Үйл ажиллагааны эрсдэл Зайлсхийх боломжтой Зайлхийх боломжгүй Тодорхой эрсдэл, ашиг эсвэл алдагдал болдог Цэвэр эрсдэл, зөвхөн алдагдал болдог Нөлөөлөгч хүчин зүйлүүдийг тодорхойлход хялбар Нөлөөлөгч хүчин зүйлүүдийг тодорхойлоход хэцүү Тооцож, хэмжихэд хялбар, харьцуулах боломжтой Тооцож, хэмжихэд хэцүү, харьцуулах боломжгүй Уламжлагдсан зах зээлийн хэрэгслүүдийг ашиглан хамгаалах боломжтой (хедж хийх) Уламжлагдсан зах зээлийн хэрэгслүүдийг ашиглан хамгаалах боломжгүй
  • 18. 3.Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох нь Үйл ажиллагааны эрсдэл нь зээл, зах зээлийн эрсдэлтэй харьцуулахад сүүлд судлагдсан байна. 2000 оны дундуур өнгөрсөн түүхэн мэдээлэл болон ирээдүйн төлөв байдалд тулгуурлан үйл ажиллагааны эрсдэлийг тооцох болсон ба Basic Indicator Approach (BIA), Standardised Approach (SA), Advanced Measurement Approach (AMA) гэсэн үндсэн гурван аргаар тооцохыг Базел II-ын зөвлөмжид тусгасан байдаг ба байгууллага бүр өөрийн онцлогт нийцүүлэн тохирох аргачлалаар нь эрсдэлээ тооцохыг зөвлөсөн байна
  • 19. Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох аргазүй нь их тодорхойгүй, учрах магадлалыг тооцох нь хүндрэлтэй байдаг. Үйл ажиллагааны эрсдэлийг дараах үе шатуудын дагуу тооцож болно. Үүнд: • Эрсдэл үүсгэгч хүчин зүйлийг тодорхойлох • Эрсдэл үүсгэгч хүчин зүйлүүдийг нөлөөллийг тодорхойлох • Эрсдэл үүсгэх хүчин зүйлийн тохиолдох магадлалыг тооцох • Алдагдал хүлээж байсан тохиолдлуудыг судлах • Хүлээгдэж буй алдагдлыг тооцох
  • 20. 1. Эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийг тодорхойлох Үйл ажиллагааны эрсдэл үүсгэж болох хүчин зүйлсийн жагсаалтийг гаргах. Санхүүгийн байгууллага өөрийн үйл ажиллагааны хүрээнд хүн, техник технологи, хяналт шалгалт, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан ямар, ямар эрсдэл үүсч болохыг нарийвчлан тодорхойлно. Үүнийг дараах хүснэгтээр жишээ болгон харуулав.
  • 21. Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийн жагсаалт Хүн Технологи Хяналт шалгалтын дутмаг байдал Гадаад орчны нөлөөлөл Луйвар, хуйвалдаан, бусад гэмт хэргийн чанартай үйл ажиллагаанууд. Дотоод журамд заасан үүргээ зөрчих, Удирдлагын алдаатай бодлого, хайнга хариуцлаггүй байдал. Ажилчдаас шалтгаалсан алдагдал (өвчин, бэртэл гэмтэл, санаатай санамсаргүй алдаанууд) Аюулгүй ажиллагааны системийг зөрчих Мэдээллийн технологийн алдаанууд (программ хангамж, техник хангамжийн эвдрэл гэмтэл, вирус, дотоод сүлжээнд гадны халдлага орох) Системд зөвшөөрөлгүй нэвтрэх. Мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдал алдагдах. Телефон харилцаа холбоонд саатал гарах Гүйцэтгэл, бүртгэл, гүйлгээ шилжүүлэх (Шилжүүлгийн эрсдэл) Хяналт тавих арга, хэлбэрийн алдаа (Загварын эрсдэл) Бүртгэл хөтлөлт татварын алдаа Үйл ажиллагааны үе шатууудыг буруу зохион байгуулах Хуулийн мөрдөлт Салбарын бүрэн эрхт байдал Үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй байх Гэмт хэргийн чанартай үйлдлүүд (дээрэм, терроризм) Улс төрийн болон хүчний байгууллагын үйлдэл (дайн, улс орнуудын хязгаарлалт) Улс төр, зохицуулалт, хууль татварын орчны өөрчлөлт Байгалын давагдашгүй хүчин зүйлүүд Бэлтгэн нийлүүлэгчтэй холбоотой бусад үйл ажиллагааны эрсдэлүүд
  • 22. 2.Эрсдэл үүсгэгч хүчин зүйлүүдийг нөлооллийг тодорхойлох Энэ үе шатанд байгууллагын аль алба хэлтэст ямар хүчин зүйл нь үйл ажиллагааны эрсдэлийг илүү үүсгэж байгаа болон эдгээр эрсдэлүүд нь үйл ажиллагааны орлого, баланст ямар өөрчлөлт оруулахыг тодорхойлно. Дараах хүснэгтээр санхүүгийн байгууллагын ямар хэлтэст ямар эрсдэл үүсгэгч хүчин зүйл илүү нөлөөллөхийг Х - ээр тэмдэглэн хүснэгтээр харуулав
  • 23. Эрсдэл үүсгэгч хүчин зүйлс ба нөлөөлөл СБ- ын төрөл СБ-ын хэлтэс Үйл ажиллагаа Нөлөөлөл EI Эрсдэл үүсгэх хүчин зүйлс 1 2 3 4 Арилжааныбанк Иргэдийн банк Хадгаламж, хэрэглээний зээл, карт НҮАО Х Х Х Байгууллагын банк Бизнесийн зээл, төслийн санхүүжилт НҮАО Х Х Арилжааны банк Гадаад валют арилжаа, бусад арилжаа НҮАО Төлбөр тооцооны систем Төлбөр тооцоо, шилжүүлэг НҮАО Х Х Зөвөлгөө өгөх төв Зөвлөгөө, мэдээлэл өгөх НО Х Х Бусад Даатгал Эд хөрөнгө, эрүүл мэнд, хариуцлагын даатгал НХО Х Х Х Брокер Үнэт цаас зуучлан борлуулах НҮАО Х Х Х
  • 24. 1- Хүн, 2 - Техник, 3 - Хяналт шалгалт, 4 - Гадаад орчны нөлөөлөл НО - нийт орлого, НҮАО - нийт үйл ажиллагааны орлого, НХО - нийт хураамжийн орлого Үйл ажиллагааны эрсдэл нь дан ганцаараа үүсч бий болохоос гадна бусад эрсдэлүүдтэй холбоотой үүсч бий болдог.
  • 25. Тиймээс энэ үе шатыг гүйцэтгэхдээ дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд: 1. Санхүүгийн байгууллагын алба хэлтэс бүрд үйл ажиллагааны эрсдэл үүсдэг. 2. Тухайн нэг алба, хэлтэсийн хувьд нэг ба түүнээс дээш үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин зүйлүүд байдаг.
  • 26. 3.Эрсдэл үүсгэх хүчин зүйлийн тохиолдох магадлалыг тооцох Санхүүгийн байгууллагын нэгж, хэлтэс тус бүрт эрсдэл үүсгэх хүчин зүйл тус бүрээр тохиолдох магадлалыг тооцно. Тооцооллыг хийхдээ дотоод болон гадаад эх сурвалжуудаас тоон болон чанарын мэдээллийг ашиглан магадлалыг тооцно. Эх сурвалжууд нь тухайн байгууллагад урьд өмнө нь тохиолдож байсан үйл ажиллагааны эрсдэлийн талаар дотоод мэдээлэл, мөн бусад санхүүгийн байгууллагуудад алдагдал хүлээлгэж байсан үйл ажиллагааны эрсдэлийн талаарх мэдээллүүд байна.
  • 27. Тухайлбал, 2000 оны 11 сараас JР Могgаn, СIВС, Royal Ваnк оf Сanada зэрэг томоохон санхүүгийн байгууллагууд үйл ажиллагааны эрдлээс хүлээсэн алдагдльн талаар нэгдсэн том мэдээллийн баазыг Нью - Йорк дахь Net Risk компани дээр нэгтгэгддэг ба гишүүн байгууллагынхаа бүх төрлийн үйл ажиллагааны эрсдэлгэй холбоотой мэдээллийг цуглууж, түүнд дүн шинжилгээ хийж нэгтгээд тодорхой хэв загварт оруулан эргээд бүх гишүүн байгууллагууддаа тайлагнадаг.
  • 28. Мөн үйл ажиллагааны бодит учирсан эрсдэл, тохиолдлуудын талаар тодорхой төлбөр төлөөд мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллагаас энэ талын мэдээллийг авах боломжтой. Жишээ нь: Fitch-ийн эрсдэлийн удирдлагын хэлтэс, OpRisk advisory LLC. Эдгээр байгууллагууд нь их хэмжээний үйл ажиллагааны эрсдэл хүлээлгэж байсан тохиолдлуудыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс цуглуулж, боловсруулдаг(сонин, зохицуулагчын дүгнэлт тайлан, шүүхийн шийдвэр гэх мэт)
  • 29. Мөн төлбөр төлөлгүйгээр Базелийн хорооны нэгдсэн тайлангаас үйл ажиллагааны эрсдэл учирч байсан мэдээллийг ерөнхий тойм байдлаар авах боломжтой. Үйл ажиллагааны эрсдлүүдийн тохиолдлуудыг судлан үзэхэд бага хэмжээний алдагдал үүсгэж байсан тохиолдлууд нь олон удаа, их хэмжээний алдагдал хүлээлгэж байсан тохиолдлууд цөөн байдаг. Хамаарлыг дараах зурагаас харна уу.
  • 30. Үйл ажиллагааны эрсдэлийн давтамж ба хохирлийн хоорондын хамаарал Давтамж Олон давтамжтай хохирол Цөөн давтамжтай хохирол Хохирлын хэмжээ
  • 31. Эндээс үзэхэд үйл ажиллагааны эрсдэлийн магадлалын тархалт нь маш skewed байна. Их хэмжээний алдагдал нь графикийн баруун доод хэсэгт байрлах ба үүнийг туйлын үнэлгээний арга ашиглан тооцно. (Extreme Value Theory). Үйл ажиллагааны эрсдэлийн ялгаатай төрлүүд дээр тохиолдох магадлалыг тооцохдоо скорингийн загварыг ашиглана.
  • 32. Үнэлгээ өгөх үндэслэл нь алба хэлтэс бүрийн онцлогоос хамаарч өөр өөр байна. Зээлийн скорингийн аргатай ойролцоо юм. Жишээ нь: Банкны арилжааны хэсэгт үйл ажиллагааны эрсдэл учрах магадлалыг үзүүлэлт тус бүр дээр 1-10 оноо өгөх замаар тооцно. Дараах хүснэгтээр харуулав
  • 33. Үйл ажиллагааны эрсдэлийн үүсгэгч хүчин зүйлсийн тохиолдох магадлал Эрсдэл үүсгэгч хүчин зүйл Чанарын үнэлгээ Оноо 1 = бага эрсдэл 10 = өндөр эрсдэл Тохиолдох магадлал Хүний хүчин зүйл -Луйвар Дундаж/Бага 3 0,3%-0,5% -Хайнга байдал Дундаж 5 1,0%-2,0% -Дотоод журам зөрчих Их 9 7,0%-10,0% Техник, технологи -Системийн алдаа Дундаж 4 0,5%-1,0% -Программын алдаа Дундаж /Их 8 5,0%-7,0% -Цахилгаан холбоо Бага 2 0,1%-0,3% Хяналт -Загварын эрсдэл Их 10 >10,0% -Шилжүүлгийн эрсдэл Дундаж 6 2,0%-3,0% -Бүртгэлийн эрсдэл Дундаж/Бага 3 0,3%-0,5% Гадаад хүчин зүйлийн нөлөөлөл -Улс төрийн эрсдэл Бага 1 0,0%-0,1% -Зохицуулалтын эрсдэл Дундаж/Бага 8 5,0%-7,0% -Давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл Бага 2 0,1%-0,3%
  • 34. Оноо бүр нь нэг жилд тохиолдох үйл ажилллагааны эрсдэлийн хэмжээг илэрхийлнэ. Энэ нь тухайн алба хэлтсийн явуулж буй онцлог үйл ажиллагаа, хяналт шалгалтын чанараас хамаарч ялгаатай байна. Хяналт шалгалт сайн байдаг бол эрсдэл учрах магадлал бага байна. Энэ скорингийн загвар нь эрсдэлийн менежерийн тухайн үзүүлэлтэд өгөх онооноос ихээхэн хамаардаг учир үр дүн нь ямар ч гарах магадлалтай.
  • 35. Үүнд тухайн менежерийн мэдлэг, чадвар, хандлага зэрэг хувийн нөлөөлөл ордог. Энэ нөлөөллийг буруулахын тулд үндсэн 2 арга хэмжээг авч болно. Үүнд: 1. Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин зүйлүүдийн нөлөөллийг тооцохдоо салбарын дундаж үзүүлэлтийг харгалзан үзсэн байх. 2. Нэгжийн эрсдэлийг тооцохдоо бусад алба нэгжүүдийн гүйцэтгэлийг харгалзан үзэх.
  • 36. Тухайлбал, Дотоод хяналтын албаныхан ажил үүргээ хэр чанартай гүйцэтгэж байгаа зэргийг үнэлгээ хийхдээ ашиглана. Үнэлгээ өгөх шалгуур нь зах зээлийн нийтлэг шилдэг туршлага, бусад санхүүгийн байгууллагуудын тогтсон жишигүүдийг авч үзнэ. Энэ шалгуур үзүүлэлтүүд нь бодиттой байх ба байнга шинэчлэгддэг байх хэрэгтэй. Магадлалыг тооцох энэ үе шат нь хамгийн чухал бөгөөд хамгийн хэцүү нь юм.
  • 37. 4. Алдагдал хүлээж байсан тохиолдлуудыг судлах Энэ үе шатанд алдагдал хүлээж байсан өмнөх үеийн мэдээллүүдийг судлан үзнэ. Мэдээллүүдийг дотоод болон гадаад эх сурвалжуудыг ашиглан судлана. Дотоод эх сурвалжийн мэдээлэлд өмнөх үеийн түүхэн мэдээллийг ашиглах, удирдлагатай ярилцлага хийх, төсөв, бизнес төлөвлөгөөг ашиглана.
  • 38. Гадаад эх үүсвэрт бусад санхүүгийн байгууллагуудын алдагдал хүлээж байсан тохиолдлууд, салбарын дундажыг судлан үзнэ. Тохиолдох магадлал болон алдагдал учирч байсан мэдээллээ дараах эх сурвалжуудаас цуглуулах боломжтой. Мэдээлэл авч болох эх сурвалжууд Магадлал Тохиолдож байсан алдагдал Дотоод аудитын тайлан Өмнөх түүхэн мэдээлэл Удирдлагын тайлан Экспертийн зөвлөмж (Дельфи техникийн аргаар) Судлаачдын таамаглал Төсөв Бизнес төлөвлөгөө Удирдлагын ярилцлага Өмнөх түүхэн мэдээлэл Бусад санхүүгийн байгууллагын алдагдал хүлээж байсан тохиолдлууд Салбарын дундаж Бусад судалгааны материал
  • 39. Дээрх мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан ямар хүчин зүйл ямар байдлаар илэрч болохыг дараах хүснэгтэд харуулав. Эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийн шалтгаан, нөлөөлөл, мэдээллийн эх үүсвэр Эрсдэл үүсгэгч хүчин зүйл Шалтгаан Нөлөөлөл Мэдээллийн эх үүсвэр Хүн Хүнээс үүдэлтэй алдагдлын гол шатгаан нь өрсөлдөгч Орлого, ашгийн өөрчлөлт (сургалтын зардал, хүний нөөцийн албаны сөрөг нөлөөлөл) Дельфи техникийн аргаар тодруулах Хяналт Бизнесийн хэмжээ нэмэгдсэнээс бүтээмж буурах Хүчин чадлаа зөв тооцоолоогүйн улмаас хяналтын зардал өөрчлөгдөх Өмнөх түүхэн мэдээлэл Бусад алдагдал хүлээж байсан тохиолдол Техник, технологи Мэдээллийн системийн шинэчлэлтэй холбоотой зардлууд Үйл ажиллагааны зардал өөрчлөгдөх Өмнөх түүхэн мэдээлэл Бусад алдагдал хүлээж байсан тохиолдол Салбарын дундаж үзүүлэлт
  • 40. 5. Хүлээгдэж буй алдагдлыг тооцох Хүлээгдэж буй алдагдлыг тооцох үе шатанд өмнөх үе шатууд дээр хийгдэж байсан мэдээллүүдээ нэгтгэх замаар хүлээгдэж болзошгүй алдагдлын хэмжээг мөнгөн дүнгээр тооцно. Тооцооллыг хийхдээ: • Эрсдэлийг үүсгэгч хүчин зүйл • Тохиолдох магадлал • Алдагдал хүлээж байсан өмнөх мэдээллүүдийг ашиглана.
  • 41. Алдагдлын хэмжээг санхүүгийн алба, нэгж, хүчин зүйл тус бүрийн хувьд тохиолдох магадлал, алдагдал хүлээж байсан тохиолдол хоёрын үржвэрээр тооцно. 𝐸𝐿 = 𝑃𝐸 ∗ 𝐿𝐺𝐸𝑅 Энд: EL = хүлээгдэж буй алдагдал РЕ = тохиолдох магадлал LGER = алдагдал хүлээж болзошгүй түвшин
  • 42. Жишээ нь: Санхүүгийн байгууллага нийт үйл ажиллагаанаас хүлээх алдагдлын хэмжээг алба, нэгж тус бүр дээр, эрсдэл үүсгэгч хүчин зүйл бүрээр тооцож нийт дүнг өөрийн хөрөнгөд харьцуулан эрсдэл даах чадвараа тодорхойлно. Бизнесийн нэгж А Б Эрсдэл учрах дундаж магадлал 0,2% 10% Алдагдал учирсан дундаж хэмжээ сая төгрөг 100 2 Хүлээгдэж буй эрсдэл сая төгрөг 0,2 0,2
  • 43. 4.Технологийн дэвшлийн өгөөж ба эрсдэл Технологийн дэвшил санхүүгийн байгууллагын зардал болон эрсдэл учирхад нөлөө үзүүлж байдаг хөдөлмөр, капигал болон бусад зардлуудын талаар авч үзнэ. Менежмент сайтай санхүүгийн байгууллага зардлыг хэмнэж, ашгийг юмэгдүүлж чаддаг ба үүний үр дүнд төлбөрийн чадваргүй болох магадлалыг бууруулдаг. Санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг үзүүлэхэд хамгийн шаардлагатай орц нь хөдөлмөр, капигал байдаг
  • 44. Үр ашигтай удирдлагаар эдгээр орцуудын хослолын зардлын хамгийн бага түвшинд хүргэх нь чухал. Жишээ нь: Санхүүгийн байгууллагад мэдээллийн технологид асар их хөрөнгө зарцуулсан. Технологийн шинэчлэлийг үргэлж хийж байдаг. Санхүүгийн байгууллагын үр ашигтай технологийг ашигласнаар 1. Хөдөлмөр капиталын үр ашигтай хольц бүрдүүлж зардлыг бууруулдаг. 2. Олон төрлийн санхүүгийн үйлчилгээг бий болгож орлогоо өсгөх боломжтой юм.
  • 45. Технологийн хөрөнгө оруулалтыг оновчтой хийснээр олон төрлийн үйлчилгээ үзүүлж орлогыг нэмэгдүүлнэ. Мөн үйлчлүүлэгчдийн талаарх мэдээллийн баазыг бий болгосноор үйл ажиллагааны зардлыг бууруулах, төлбөр тооцоог цаасаар бус компьютерээр хийснээр хүүний бус зардлыг бууруулдаг. Ялангуяа үнэт цаасны компаниудад нөлөө их ажиглагддаг. Мөн уламжлагдсан зах зээлийн арилжаа, хувьцаа, валют арилжаанд оролцоход өндөр технологи шаардагдана
  • 46. Орлого ба зардал дахь технологийн нөлөөллүүд Технологийн дэвшил нь санхүүгийн байгууллагьга ашиг орлогыг нэмэгдүүлдэг ба хөрөнгө оруулалт ихээр шаарддаг. Оруулсан хөрөнгө оруулалт бүр нь ашигтай байж чаддаггүй маш эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын цэвэр өнөөгийн үнэ цэнэ нь сөрөг утгатай гардаг
  • 47. Сөрөг дүнтэй хөрөнгө оруулалтын хөрөнгө оруулалтын цэвэр өнөөгийн үнэ цэнэтэй гарах үндсэн шалтгаан нь аливаа тооцоо судалгаагүй технологийн дэвшил нь үр ашиггүй болдог. Мөн менежрүүд болон хуьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын зөрчилдөөн нь үр ашиггүй болгодог. Хомс капиталаар хөрөнгө оруулалт хийж санхүүгийн чадвахиа дуусгадаг. Технологийн ашигтай тал нь одоогийн болон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэг зах зээл дээр хүргэх явдал юм.
  • 48. Даатгал, банк, брокерын пүүсүүд нэгдсэн нэг мэдээллийн сан ашиглан хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүлж болно. POS, дебит, кредит карт, телефон, интернэт, мобайл гэх мэт олон үйлчилгээнүүдийг бий болгоно. Гэвч зарим талаараа дутагдалтай талууд бий. ATM нь зардлыг бууруулдаг боловч хэрэглэгчдэд тулгараад байгаа асуудалд хариу өгч, шийдвэрлэж чаддаггүй. Санхүүгийн байгууллага нь технологийн шинэчлэлийг хийхдээ зардлын талаас нь илүү авч үздэг.
  • 49. Технологи нь далайцын болон машстабын хэмнэлт хийх боломжийг олгодог тул зардлын бүтцэд эерэгээр нөлөөлдөг. Машстабын хэмнэлт Санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний нэгжид ногдох зардлын хэмжээ үйл ажиллагаа өргөжих тусам буурахыг хэлнэ. ACi = TCi Si Энд: AC=Дундаж зардал TC=Нийт зардал S = Актив, хадгаламж, зээлээс хамааруулж хэмжинэ.
  • 50. Машстабын хэмнэлт хийж буй санхүүгийн байгууллагууд бусад жижиг санхүүгийн байгууллагуудыг шахан гаргаж ноёрхолоо тогтоодог. Технологийн шинэчлэл нь жижигээс илүү том санхүүгийн байгууллагад илүү нөлөө үзүүлдэг. Жижиг санхүүгийн байгууллагын хувьд хялбар зохион байгуулалтай компьютерийн системтэй байдаг ба суурьлуулалтын зардал бага байдаг.
  • 52. Том санхүүгийн байгууллагуудын хувьд суурилуулалтын зардал өндөр байх ба дундаж зардлыг өсгөн машстабын хэмнэлтгүй байдлыг үүсгэж байна. Машстабын хэмнэлтгүй байдал: Жижиг санхүүгийн байгууллага нь том санхүүгийн байгууллагатай харьцуулахад зардлын хувьд үр ашигтай байна.
  • 53. Санхүүгийн байгууллагын хэмжээ томрох тусам машстабын хэмнэлт хийх ба хэмжээ томрох тусам технологийн хөрөнгө оруулалт хийгээгүй санхүүгийн байгууллагатай адил үр дүн үзүүлэхээр байна. Далайцын хэмнэлт Санхүүгийн байгууллагын нэг үйлчилгээнд хийсэн хөрөнгө оруулалт нь бусад үйлчилгээний зардлыг бууруулахыг далайцын хэмнэлт гэнэ. Технологийн эрсдэл нь хөрөнгө оруулалтын машстаб ба далайцын зардлын хэмнэлтийг бий болгож чадахгүй тохиолдолд үүснэ
  • 54. Машстабын хэтрэлт нь : илүүдэл хүчин чадал, технологийн илүүдэл, үр ашиггүй хүнд сурталтай зохион байгуулалтаас шалтгаалж санхүүгийн зуучлагчийн өсөлт муудах явдал. Далайцын хэтрэлт нь шинэ технологийн хөрөнгө оруулалтаас их хэмжээний зардал хуримтлагдаж, санхүүгийн зуучлагч доройтох эрсдэл юм. 1. Үйлдвэрлэлийн хандлага Санхүүгийн байгууллагууд нь үйлчилгээндээ хөдөлмөр ба капитал гэсэн хоёр үндсэн орцыг ашигладаг гэж үздэг.
  • 55. Хэрвээ w нь хөдөлмөрийн буюу цалингийн зардал, r нь капигалын түрээсийн зардал, у нь үйлдвэрлэлийн гарц гэж үзвэл санхүүгийн байгууллагын нийт зардлын функц нь (с) дараах байдалтай байна. 𝐶 = 𝑓(𝑦, 𝑤, 𝑟) 2. Зуучлалын хандлага Зуучлалын хандлагын үүднээс авч үзвэл санхүүгийн үйлчилгээний гарц нь хөдөлмөр капиталын үндсэн дээр бий болдогтой адил зуучлалын үйлчилгээг бий болгоход зуучлалын үндсэн дээр татан төвлөрүүлсэн эх үүсвэр чухал байдаг.
  • 56. Иймээс хадгаламжтай холбоотой зардлууд нь банк болон хадгаламж зээлийн хоршоодын хувьд орц нь болдог. Харин даатгалын компаниудын хувьд шагнал болон нөөцүүд нь орц болдог. 𝐶 = 𝑓(𝑦, 𝑤, 𝑟, 𝑘) Энд к нь санхүүгийн байгууллагын эх үүсвэрийн зардлыг илэрхийлж байна.