SlideShare a Scribd company logo
1 of 66
САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУД
1. Санхүүгийн систем
2. Санхүүгийн зуучлагч байгууллагын онцлог
3. Санхүүгийн байгууллагууд, түүний ангилал
4. Санхүүгийн байгууллагын зохицуулалт
1. Санхүүгийн систем
Санхүүгийн систем гэдэг нь санхүүгийн байгууллагууд
болон санхүүгийн зах зээлийн сүлжээг хэлнэ.
Санхүүгийн систем нь мөнгөн хөрөнгийн илүүдэлтэй
хэсгээс мөнгөн хөрөнгийн дутагдалтай хэсэг рүү
санхүүжилт хийгдэх үйл ажиллагааг явуулдаг.
Санхүүгийн систем нь эдийн засгийн үр ашгийг
нэмэгдүүлж байдаг.
Санхүүгийн системд дараах 2 төрлийн санхүүжилт
явагдаж байдаг.
Үүнд:
1.Шууд санхүүжилт
2. Шууд бус санхүүжилт
Шууд санхүүжилт гэдэг нь санхүүгийн зах зээл дээр
санхүүгийн хэрэгслүүдийг арилжаалах замаар хийгдэж
буй санхүүжилтийг хэлдэг.
Шууд бус санхүүжилт гэдэг нь санхүүгийн
зуучлагчдын /Санхүүгийн байгууллага/
хийгдэж буй санхүүжилтийг хэлнэ.
3.Санхүүгийн зуучлагч байгууллагын онцлог
Санхүүгийн байгууллагууд нь харилцагч, хадгаламж
эзэмшигчийн хөрөнгөөр үйл ажиллагаа эрхэлдэг учир
бусад бизнесийн байгууллагуудаас онцлог
зохицуулалттай орчинд үйл ажиллагаа явуулдаг.
Тиймээс бүх төрлийн санхүүгийн байгууллагууд
тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулах
шаардлагатай.
Санхүүгийн байгууллага нь эдийн засаг дахь мөнгөн
урсгалыг зохицуулж байдаг.
Санхүүгийн зуучлагчгүй тохиолд эдийн засаг дахь
мөнгөн урсгал өрх гэр, пүүс компаниудьн хооронд
шууд явагдана.
Дараах шалтгааны улмааас өрх гэрүүд шууд хөрөнгө
оруулалт хийх сонирхол буурдаг.
Үүнд:
1. Хяналтын зардал
2. Хөрвөлтийн зардал
3. Үнийн эрсдэл
Санхүүгийн зуучлагчгүй эдийн засаг дахь хөрөнгийн урсгалын
ерөнхий схем
Хувьцаа, өрийн бичиг
Бэлэн мөнгө
Өрх гэр
(Хуримтлуулагч)
Пүүс компани
(Зээлдэгч)
1. Хяналтын зардал
2. Хөрвөлтийн зардал
3. Үнийн эрсдэл
Ашигтай ажиллах Алдагдалтай ажиллах
Эдгээр бүх асуудлыг
санхүүгийн зуучлагч
бүрэн шийднэ
Харин эдийн засаг хөгжихийн хэрээр олон төрлийн
санхүүгийн байгууллага бий болж түүгээр дамжуулан
өрх гэрүүд шууд бус хөрөнгө оруулалт хийх болсон.
Ингэснээр эргэлтэнд төдийлөн орохгүй байсан бэлэн
мөнгө эргэлтэнд орж мөнгөний ннйлүүлэлтийг
нэмэгдүүлж эдийн засгийн засгийн өсөлтийг
хурдасгана.
Санхуүгийп зуучлагч нь брокерын болон актив
шилжүүлгийн гэсэн хоёр төрлийн үүргийг гүйцэтгэдэг.
Санхүүгийн зуучлагчтай эдийн засаг дахь хөрөнгийн урсгалын
ерөнхий схем
Өрх гэр Компани
Санхүүгийн зуучлагч
1. Брокерийн үйл
ажиллагаа
2. Акив шилжүүлэх
үйл ажиллагаа
Бэлэн мөнгө
Бэлэн мөнгө
Хувьцаа
зээл
Хадгаламжийн гэрээ
1.Санхүүгийн зуучлагчийн брокерийн үйл ажиллагаа
Нэг дэхь брокерийн буюу хөрөнгө оруулалт нарт
мэдээлэл хүргэх, зуучлан борлуулах үйл ажиллагаа юм.
Энэхүү зуучлан борлуулах үйл ажиллагаа нь өрх гэр
санхүүгийи байгууллага хоёрын хооронд үүсээд байсан
хундрэлтэй асуудлыг шийдэх хөрөнгө оруулагч нарт
илүү өндөр хүүтэйгээр үр ашигтай, сонголттойгоор
хуримтлал үүсгэх боломжийг олгодог.
2.Санхүүгийн зуучлагчийн актив шилжүүлгийн үйл
ажиллагаа
Хоёр дахь нь актив шилжүүлгийн үйл ажиллагаа юм.
Актив шилжүүлэх гэдэг нь хөрөнгө оруулагчдад
санхүүгийн зуучлагч өөртөө үнэт цаас гаргаж,
хөрөнгийн өөр дээр төвлөрүүлдэг.
Хөрөнгө оруулагч буюу өрх гэрүүдийн хувьд
хяналтын зардал хөврөлтийн зардал, үнийн эрсдэлийи
зардал бага байдаг учраас пүүс компаниудьн биш
санхүүгийн зуучлалийн үнэт цаасыг илүү их
сонирхоно.
Санхүүгийн зуучлагч нь хадгаламж, хадгаламжийн
сертификат, өрийн бичиг, даатгалын үйлчилгээг үзүүлж
түүгээрээ компаниудын гаргасан анхдагч үнэт цаасыг
худалдан авдаг.
Санхүүгийн зуучлагч энэ үнэт цаасыг хоёрдогч үнэт
цаас руу хөрвүүлж болно.
Ингэснээр санхүүгийн зуучлагч нь өрх гэрүүдийн
өмнө тулгараад байсан гурван төрлийн зардлыг өөртөө
хүлээдэг.
1.Хяналтын зардал
Нэгдүгээрт мэдээлэл цуглуулах зардал орно. Хөрөнгө
оруулагч дангаараа хөрөнгө оруулалтын комнанийн
үйл ажиллагааг хянах үед мэдээлэл олж авахад өндөр
зардал гардаг.
Харин санхүүгийн зуучлагчийн хувьд энэ нь
хөрөнгө оруулатын хэмжээтэй харьцуулахад хямд
тусдаг.
Мөн олсон мэдээллийг боловсруулж оновчтой
дүгнэхийг мэргэжлийн түвшинд гаргадаг. санхүүгийн
зуучлагч нь хяналтыг илүү үр ашигтай тавьдаг.
2.Хөрвөх чадвар
Өрх гэрүүдэд шууд хөрөнгө оруулалт хийхэд саад
болоод байсан хөрвөх чадвар болон үнийн эрсдэлийг
хүссэн үедээ ямар нэг зардалгүйгээр мөнгөө авах
боломжтой хадгаламжийн үйлчилгээг санал
болгосноор шийддэг.
Санхүүгийн зуучлагч хөрвөх чадварын эрсдэлийг
хоёрдогч зах зээлд оролцох замаар эрсдэлээ богино
хугацаанд бууруулах боломжтой.
3.Үнийн эрсдэл
Санхүүгийн зуучлагч нь хичнээн эрсдэл өндөр,урт
хугацаатай зээлийг санхүүжүүлсэн ч харилцагч
хадгаламж эзэмшигчдийнхээ хадгаламж. даатгалын
төлбөрийг хэдийд ч гаргаж өгдөг.
Үүний гол шалтгаан нь эрсдэлийг тараан
байршуулдагт оршино.
Тараан байршуулалт буюу диверсификаци гэдэг нь
хөрөнгө оруулалтын өгөөжүүд нь төгс эерэг
хамааралгүй байхаар багцыг бүрдуүлэхийг хэлдэг.
Хөрөнгө оруулалтын багцын тоог нэмэх тусам багцаас
хүлээх эрсдэл буурдаг.
Багц дахь үнэт цаасны тоог нэмэгдүүлснээр үнийн
эрсдэлийг бууруулах боломжтой.
Санхүүгийн зуучлалын бусад онцлог
1.Гүйлгээний зардал бууруулах
Санхүүгийн зуучлагч байгууллага нь эдийн засагт
гүйлгээний зардлыг хамгийн боломжит хэмжээгээр
хэмнэдгээрээ чухал үүрэг гүйцэтгэнэ.
Энэ нь арилжааны хэмжээгээс үл хамааран тогтмол
шимтгэл авах ба их хэмжээний арилжаа хийх
тохиолдолд арилжааны шимтгэлийн зардлаа бууруулах
боломжтой болох юм
2.Хугацааны зуучлал
Санхүүгийн зуучлагчийн өөр нэг онцлог нь актив,
пассивын хугацааны зөрүүг тохируулан. тараан
байршуулж эрсдэлийг бууруулдаг чадвар юм.
Тухайлбал. Хуримтлал хийж буй тал богино хугацаанд
мөнгөө байршуулахыг хүсдэг бол ихэнх санхүүжилт
шаардлагатай байгаа тал урт хугацаанд мөнгөн
хөрөнгийн ашиглах сонирхолтой байдаг.
Харин санхүүгийн зуучлагч нь богино хугацаат өр
хадгаламжийн гэрээгээр урт хугацаат барьцаат зээлийг
санхүүжуүлж чаддаг.
3.Мөнгөний бодлогыг дамжуулах хэрэгсэл
Банкны хадгаламж нь эдийн засаг дахь инфляцийн
түвшинд нөлөөлдөг төдийгүй мөнгөний
нийлүүлэлттэй шууд хамааралтай байдаг.
Мөнгөний нийлүүлэлтийг М2 - оор хэмжих ба бараг
мөнгө, бага мөнгөний нийлбэрээр тодорхойлогдоно.
Тиймээс улс орны мөнгөний нийлүүлэлтийг
санхүүгийн зуучлал нэмэгдүүлж эсвэл бууруулж
байдаг.
4.Зээлийн хуваарилалт
Санхүүгийн зуучлал нь эдийн засаг дахь чухал ач
холбогдол бүхий эдийн засгийн өсөлтийг хангадаг
салбаруудад санхүүжилтийн хэрэгцээг хангах үндсэн,
зарим тохиолдолд цорын ганц нөөц болдог.
Тухайн нэг салбарын өсөлт нь санхүүжилтийн
боломжоос хамаарч хөгждөг тул зарим тохиолдолд
зээлийн хязгаарлалт хийх, хүүний түвшин заах зэргээр
зээлийн хуваарилалтыг хийдэг.
Жишээ нь: Хөдөө аж ахуйн зээл, орон сууцны урт
хугацаат зээл гэх мэт.
5. Хуримтлалын хэрэгсэл
Санхүүгийн зуучлал нь өрх гэр, байгууллагуудад үр
ашигтай хуримтлал хийх боломжийн олгодог.
Хуримтлал гэдэг нь мөнгөн хөрөнгийг өсгөх үр
ашигтай бүх хэрэгслүүд байж болно.
Тухайлбал, хадгаламж. хадгаламжийн сертификат,
хувьцаа, бонд, өрийн бичиг, урт хугацаат даатгалын
гэрээ. Сүүлийн жилүүдэд амьдралын даатгал, хувийн
тэтгэврийи сангуудын үйчилгээ нь иргэдэд насан
туршийн хуримтлал үүсгэх боломжийг олгож байна.
6.Төлбөр тооцооны үйлчилгээ
Санхүүгийн зуучлагч иь төлбөр тооцоо хийх үйл
ажиллагааг нэгдсэн сүлжээгээр дамжуулан хялбар
гүйцэтгэдэг.
Энэ нъ аж ахуйи нэгж, иргэдэд аюулгүй түргэн
шуурхай төлбөр хийх боломжийг олгодог.
Арилжааны банк нь төлбөр тооцооны үйлчигээг
үзүүлдэг.
1.Санхүүгийн байгууллагууд,түүний ангилал
Санхүүгийн байгууллагууд нь засгийн газар,
бизнесийн байгууллагууд, хувь хүмүүсийн
хадгаламжийг зээл болон хөрөнгө оруулалт болгон
хувиргах санхүүгийн зуучлагчид юм.
Санхүүгийн байгууллагууд нь хөрөнгийн илүүдэлтэй
байгаа олон жижиг хөрөнгө оруулагчдын хөрөнгийг
хуримтлуулж нэгтгээд хөрөнгий эх үүсвэр хомсдолтой
нэгжүүдэд хөрөнгө оруулалт, зээл болгон хуваарилдаг.
Санхүүгийн байгууллагууд нь мөнгөн хөрөнгийг
зээлдэх болон зээлдүүлэх, санхүүгийн зуучлал
явуулах үүрэг гүйцэтгэдэг.
Санхүүгийн байгууллагууд нь үйл ажиллагаагаа
явуулахдаа янз бүрийн санхүүгийн хэрэгслүүдийг
ашигладаг.
Үүнд:
ЗГ-ын үнэт цаас
Хувьцаа, бонд
Хадгаламжийн сертификат гэх мэт.
Санхүүгийн үйлчилгээ өргөжиж, өрсөлдөөн
нэмэгдэхийн хэрээр санхүүгийп эуучлагч
байгууллагын нэр төрөл нэмэгдэж байна.
Тухайлбал, зуучлалын гол үүргийг арилжааны банк
гүйцэтгэж байсан бол үнэт цаасны компаниуд,
даатгалын комнани, хамтын сангуудын гүйцэтгэх
үүрэг оролцоо нь жил бүр нэмэгдэж байна.
Санхүүгийн зуучлагч байгууллагууд нь
мэргэжлийн өндөр түвшинд судалгаа, шинжилгээ,
үнэлгээ хийж санхүүгийн зуучлалын үйлчилгээ
үзүүлдэг.
Эндээс хархад санхүүгийн байгууллагууд нь
санхүүгийн зах зээлд хэрэглэгч нийлүүлэгчийн аль
аль нь болж оролцох тул хамгийн идэвхитэй
оролцогчид нь болж өгдөг.
Санхүүгийн үйлчилгээг голлон эрхэлж эдийн
засгийн мөнгөн харилцааг зохицуулж байдаг хуулийн
этгээдийг санхүүгийн байгууллага гэнэ.
Санхүүгийн байгууллагуудыг үүргээр нь:
1.Зохицуулалт, зохион байгуулалтын шинжтэй
2. Хяналтын шинжтэй
3. Зуучлалын шинжтэй
4.Хөрөнгө оруулагчийн шинжтэй гэх мэтээр
ангилж болно.
Санхүүгийн байгууллагуудыг олон янзаар ангилсан
байдаг. Тухайлбал:
Санхүүгийн байгууллагууд нь:
1. Банкны
2. Банкны бус гэж хуваагддаг.
Банкны санхүүгийн байгууллагад төв болон
арилжааны банкууд орно.
Банкны бус санхүүгийн байгууллагад :
1. Хөрөнгийн бирж
2. Хөрөнгө оруулалтын компани
3. Хөрөнгө оруулалтын сан
4. Хөрөнгө оруулалтын банк
5. Хөрөнгө оруулалтын зөвөлгөө өгөх компани
6. Брокерийн компани
7. Аудитын компани
8. Даатгалын компани
10. Хадгаламжийн банк
11. Санхүүгийн компани
12. Лизингийн компани
13. Факторингийн компани
14. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний компани
15. Хамтын сан
16. Тэтгэвэрийн сан
17. Хадгаламжийн даатгалын компани
18. Зээлийн холбоо
19. Валютын бирж
20. Санхүүгийн корпораци
21. Үйлдвэрлэл санхүүгийн бүлэглэл
22.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж
ахуйн нэгж
23. Хадгаламж зээлийн хоршоо
24. ББСБ
Санхүүгийн зуучлагчдын төрөлд дараахь байгууллагууд орно.
Үүнд:
1 .Хадгаламжийн байгууллагууд
 Арилжааны банк
 Хадгаламж зээлийн хоршоо
 Хадгаламжийн банк
 Зээлийн холбоо
2.Гэрээт хадгаламжийн байгууллагууд
 Ердийн даатгал
 Амьдралын даатгал
 Тэтгэврийн сан
3.Хөрөнгө оруулалтын зуучлагчид
 Санхүүгийн компани
 Хамтын сан
 Хөрөнгө оруулалтын банк зэрэг байгууллагууд орно.
Эдгээр байгууллагууд тус бүрдээ нийгэм, эдийн
засагт гүйцэтгэх өөр өөрийн гэсэн үүргүүдтэй байдаг.
Хувь хүн, аж ахуйн нэгж ,байгууллагууд дээрх
байгууллагуудаар дамжуулан санхүүгийн чиглэлийн
эрэлт , хэрэгцээгээ хангаж байдаг .
2.Санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн үйл
ажиллагааны ажиллагааны чиглэл
Хадгаламжийн байгууллагууд
Хадгаламжийн эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл
ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагуудыг
хадгаламжийн байгууллага гэнэ.
Хадгаламжийп баигууллагын үйл ажилллагааны гол эх
үүсвэр нь хадгаламж байна.
Харин гол хөрөнгө оруулагч нь зээл байх ба үнэт
цаасанд хийх хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр
хязгаарладаг.
Арилжааны банк нь бизнесийн хүрээ болон
хэмжээгээрээ хамгийн том санхүүгийн байгууллага юм.
Арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо нь
хадгаламж татан төвлөрүүлж зээл олгодгоороо төстэй
боловч актив пассивын бүтэцийн хувьд ялгаатай.
Арилжааны банк хадгаламжийн болон хадгаламжийн
бус эх үүсвэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд
зохицуулалтын хувьд ч мөн ХЗХ-аас ялгаатай байдаг.
Арилжааны банк
Арилжааны банк нь санхүүгийн томоохон зуучлагчдын
нэг юм.
Иргэд байгууллагуудын гар дээр байгаа илүүдэл
мөнгийг хадгаламж хэлбэрээр төвлөрүүлэн мөнгө
дутагдалтай байгаа иргэд, хуулийн этгээдэд зээл
олгодог.
Арилжааны банкны үйл ажиллагааг шинээр эрхлэн
явуулахад төв банкнаас зөвшөөрөл авах ёстой бөгөөд
үүний тулд тодорхой дүрмийн санг бүрдүүлсэн байх
шаардлагатай.
Арилжааны банкуудын үйл ажиллагаа нь
бизнесийн бусад байгууллагуудаас ялгагдах хэд хэдэн
онцлогтой. Тухайлбал:
• Банкны хөрөнгийн эх үүсвэрийн дийлэнх хэсэг нь
бусдаас татан төвлөрүүлэх хөрөнгө байдаг
• Эрсдэл харьцангуй өндөр
• Үйл ажиллагаа нь харилцагчдын харилцан
итгэлцэл дээр тогтдог,
• Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд гол суваг болж
өгдөг
• Эдийн засгийн өсөлтийг урамшуулдаг зэрэг
онцлогтой.
Хадгаламж зээлийн хоршоо
ХЗХ нь гишүүдээсээ хадгаламж авч төвлөрүүлэн ,
гишүүддээ эргүүлэн зээл олгох үйл ажиллагаа
явуулдаг байгууллага юм.
Хадгаламж зээлийн хоршоо нь дүрмийн сангаа
гишүүдийхээ хувь нийлүүлсэн хөрөнгөөр бүрдүүлдэг
бөгөөд өөрийн гишүүддээ зээл олгох үйл ажиллагаа
явуулдаг.
Хадгаламжийн банк
Арилжааны банктай төстэй үйл ажиллагаа явуулах
боловч чекийн хадгаламж авдаггүй.
Хадгаламжийн банкны онцлог нь улсын болон орон
нутгийн төрийн байгууллагуудын үнэт цаас худалдан
авдаг.
Ихэвчлэн санхүүгийн зах зээлээр дамжуулан зээл
олгох ба зарим тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн зээл
олгоно.
Зээлийн холбоо
Зээлийн холбоо нь хоршиж бий болсон нийгэмлэг
бөгөөд гишүүд нь энгийн бонд эзэмшдэг.
Нэг хэсэг гишүүдийн хадгалуулсан мөнгөн хөрөнгийг
бусад гишүүдэд зээл олгох үйл ажиллагаа явуулдаг .
Зээлийн холбоо АНУ ,Англи ,Канадад гэх мэтийн
оронд их хөгжсөн байдаг.
Даатгалын компани
Даатгалын компани нь даатгалын үйл ажиллагаа
явуулдаг мэргэжлийн байгууллага юм.
Энэ нь үндсэндээ иргэд болон хуулийн этгээдэд
даатгалын гэрээг борлуулсны үр дүнд орж ирсэн
орлого дээр үндэслэж байгуулагддаг.
Даатгалын байгууллага ямар нэг тодорхой аюул, осол
тохиолдсон нөхцөлд даатгуулсан байгууллага, хүнд
зохих хэмжээний хохирлыг нөхөж олгож байдаг
Даатгалын компани нь даатгалын хураамжийн
орлогынхоо нэг хэсгийг хувьцаа, бонд, үл хөдлөх
хөрөнгө, барьцаат зээлийн хэлбэрээр байршуулж,
хөрөнгө оруулах замаар түүнээсээ ашиг олох
зорилготой үйл ажиллагаа явуулдаг
Даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь
даатгалын тухай хууль байна.
Тэтгэврийн сан.
Тэтгэврийн сан нь тэтгэврийн даатгалд даатгуулагчдын
төлсөн даатгалын шимтгэлээс бүрдэх бөгөөд түүнийг
өсгөх зорилгоор урт хугацаат хөрөнгө оруулалтад бага
хүүтэй, эрсдэл багатай үнэт цаас хэлбэрээр
байршуулдаг.
Зах зээл нь хөгжсөн орнуудад тэтгэврийн санг урт
хугацаат санхүүжилтэд тухайлбал, урт хугацаат орон
сууцны зээлд ашигладаг
Хамтын сан
Хадгалуулагч , хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөс
бүрдсэн сан юм.
Энэ нь хувьцаа , бонд худалдан авах эсвэл богино
хугацаат зээл олгох зэрэгт ашиглагддаг мөнгөн
хөрөнгийн нөөц буюу сан юм.
Хамтын сангийн зорилго нь үнэт цаас гаргаж
худалдах болон төрөл бүрийн үнэт цаас худалдан авах
замаар хөрөнгө эзэмшигчдийн хамтын хөрөнгө
оруулалтыг удирддаг.
Хөрөнгө оруулалтын банк
Хөрөнгө оруулалтын төрөл бүрийн үнэт цааснуудыг
тараан байршуулах замаар , бизнесийн
байгууллагуудад санхүүжилтийн эх үүсвэр олж авахад
нь зуучилдаг байгууллага юм.
Энэ нь үнэт цаас гаргагчаас үнэт цааснуудыг
бөөнөөр нь хөнгөлөлттэй үнээр худалдан аваад
хөрөнгө оруулагчдад зах зээлийн үнээр нь арилжаалдаг
Хөрөнгө оруулалтын банк нь үнэт цаасыг
худалдан борлуулахад зуучлахаас гадна үнэт цаас
худалдан авч хөрөнгө оруулалт хийх , үнэт цаас
гаргах , хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зэрэг үйл
ажиллагаа явуулдаг
Санхүүгийн компани
1860 аад оны үеэс санхүүгийн компаний хөгжил
эхэлсэн түүхтэй.
Анхны үед санхүүгийн компаниуд нь вагон худалдаж
аваад уурхайчдад зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж
байв.
1960-аад оноос ихэвчлэн хэрэглээний зээл олгох
болсон. Банкууд өөрийн санхүүгийн компаниудтай
болж хөгжлийн шат нь үргэлжилж байна.
Санхүүгийн компани нь бизнесийн нэгж болон
ард иргэдэд ямарваа нэг том зүйлийг худалдаж
авахад зээл олгох, өөрөө ямар нэг объектыг
худалдаж авчхаад түүнийг хэрэгтэй газар нь
тодорхой хугацаагаар түрээслэх үйл ажиллагаа
явуулдаг.
Санхүүгийн компаниудын үндсэн чиглэл нь
худалдааг зээлжүүлэх явдал юм.
Санхүүгийн байгууллагууд нь иргэд. аж ахуйн нэгж,
засгийн газрын санхүүгийн зуучлалын үйлчилгээг
узүүллэг бөгөөд манай улсын хувьд арилжааны банк,
банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн
хоршоо, даатгалын компани, үнэт цаасны компаниуд
үйл ажиллагаанд явуулж байна.
Хүснэгтэд Монгол улс дах санхүүгийн
байгууллагуудын голлох үйлчилгээний төрлийг
байгууллага бүрээр харууллаа.
Санхүүгийн байгууллагын үйлчилгээ
Үйлчилгээ
СБ-ын
төрөл
Төлбөр
тооцоо
Хадгаламж Зээл Валют
арилжаа
Үнэт
цаасны
арилжаа
Даатгал
Банк + + + + + +
ББСБ + + + +
ХЗХ + +
Даатгал +
ҮЦК +
3.Санхүүгийн байгууллагын зохицуулалт
Санхүүгийн зуучлагч байгууллагын үйл ажиллагаагаа
явуулах гол эх үүсвэр нь бусдаас татсан болон зээлсэн
эх үүсвэрүүд байдаг.
Хэрэв санхүүгийн зуучлагчийн үйл ажиллагаа
доголдож, улмаар төлбөрийн чадваргүй байдалд
орсон тохиолдолд өр төлбөр эзэмшигчид (хадгаламж
эзэмшигчид ,даатгуулагч г.м) хохирч үлддэг.
Тиймээс эдгээр байгууллагуудад төрийн тусгай
зохицуулалт шаардлагатай юм.
Зохицуулалтын гол зорилго санхүүгийн салбарын
тогтвортой байдлыг хангахад чиглэгддэг ба энэ нь
эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн
халамжийн үр ашгийг нэмэгдүүлэх сайн талтай ч
нөгөө талаас санхүүгийн байгууллагад тодорхой
хэмжээний дарамт болдог.
Тусгай зохицуулалтыг зорилгоос нь хамааруулан
дараах байдлаар ангилдаг.
Үүнд:
1.Аюулгүй, тоггвортой байдлыг зохицуулалт
2.Мөнгөний бодлогын зохицуулалт
3.Эрх олгох, дүрэм журамтай холбоотой зохицуулалт
4.Зээлийн хуваарилалтын зохицуулалт
5.Хэрэглэгчийг хамгаалах зохицуулалт
6.Хөрөнгө оруулагчийг хамгаалах зохицуулалт
1.Аюулгүй тогтвортой байдлын зохицуулалт
Аюулгүй, тогтвортой байдлын зохицуулалт нь
хадгаламж эзэмшигч, зээлдэгчдийг санхүүгийн
зуучлагчийн дампуурах эрсдлээс хамгаалах зорилго
бүхий зохицуулалт юм.
Үүнд:
o Зохистой харьцааны шалгуур үзүулэлтийг тогтоох
o Дурмийн сангийн доод хэмжээг тогтоох
o Хяналт шалгалт хийх
o Хадгаламжийн даатгалд хамруулах зэрэг
зохицуулалтууд орно.
2. Мөнгөний бодлогын зохицуулалт
Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Төв
банкны бодлогыг дамжуулах үүрийг санхүүгийн
зуучлагчид гүйцэтгэдэг.
Нөөцийн шаардлагаар мөнгөний иийлүүлэлтийг
удирдахаас мөнгөний бодлогыг илүү тодорхой
хэрэгжүүлэх боломжтой байдаг.
Заавал байлгах нөөцийн доод хэмжээг бусдаас
татан төвлөрүүлсэн хөрөнгийн тодорхой хувиар
тооцдог.
Заавал байлгах нөөцийг хоёр долоо хоног тутам
шинэчлэн тооцож төгрөг, валютаар касст болон
Монголбанкны харилцах хадгаламжинд
байршуулдаг.
3.Эрх олгох, дүрэм журамтай холбоотой зохицуулалт
Санхүүгийн зуучлалын үйл ажиллагаагаа эрхлэхэд
тавьдаг шалгуур, тусгай зөвшөөрлийг энэ төрлийн
зохицуулталтад хамруулж үздэг.
Манай улсын хувьд арилжааны банкны тусгай
зөвшөөрлийг Монголбанк өгөх ба бусад санхүүгийн
байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрлийг Санхүүгийи зохицуулах хороо олгож
байпа.
4.Зээлийн хуваарилалтын зохицуулалт
Зарим тохиолдолд тодорхой салбарыг дэмжих
зорилгоор төрөөс зээл олголтыг дэмжих бодлого
явуулдаг.
Тухайлбал, орон сууц, жижиг дунд үйлдвэрлэлийг
дэмжих зээл гэх мэт.
Мөн тухайн салбарт олгох зээлийн хүүний
түвшинд хязгаар тогтоох зохицуулалт байж болно.
5.Хэрэглэгчийг хамгаалах зохицуулалт
Хэрэглэгчийг ялгаварлан гадуурхахгүй байх ижил
нөхцөлөөр үйлчлэх стандарт, шаардлагууд энэ
төрлийи зохицуулалтад хамаарна.
Анх АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын
эсрэг зохицуулалт гарч байсан түүхтэй ба үүнээс
хойш харилцагчдад ижил нөхцлөөр хандах асуудал
руу илүү түлхүү анхаарал хандуулж байгаа.
Тухайлбал, хадгаламж, зээлийн хүү, зээлийн
шалгуур, ерөнхий стандарт, даатгалын нөхөн олговор
гэх мэт.
6.Хөрөнгө оруулагчдыг хамгаалах зохицуулалт
Санхүүгийн зуучлагч байгууллагуудын гаргасан
хувьцаа, бондуудыг худалдан авч хөрөнгө оруулалт
хийсэн этгээдтийг хамгаалах зохицуулалтыг энэ
төрлийн зохииуулалтад хамруулж үздэг.
Үүнд мэдээллийн ил тод, нээлттэй, тэгш байдлыг
хангах зохицуулалтууд орно.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Gunjargal
 
Ba304 financial management
Ba304 financial managementBa304 financial management
Ba304 financial managementBujee Buuvdei
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлEnebish Vandandulam
 
Бизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлт
Бизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлтБизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлт
Бизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлтAdilbishiin Gelegjamts
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6Bbujee
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16Tj Crew
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1Bbujee
 
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтMa lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтOdko Ts
 
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7E-Gazarchin Online University
 
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварСанхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварByambadrj Myagmar
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9Pmunkh
 
төрийн санхүү
төрийн санхүүтөрийн санхүү
төрийн санхүүaz oirhon Aagii
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтEnebish Vandandulam
 
Banknii management testiin san
Banknii management testiin sanBanknii management testiin san
Banknii management testiin sangunjee df
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/Bach Baach
 
Санхүүгийн тайланг унших аргууд
Санхүүгийн тайланг унших аргуудСанхүүгийн тайланг унших аргууд
Санхүүгийн тайланг унших аргуудByambadrj Myagmar
 

What's hot (20)

Sb 4 avl
Sb 4 avlSb 4 avl
Sb 4 avl
 
Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1
 
Ba304 financial management
Ba304 financial managementBa304 financial management
Ba304 financial management
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
 
Бизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлт
Бизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлтБизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлт
Бизнес төлөвлөгөө; Бизнес төлөвлөгөө бичих арга зүй; Бизнес төлөвлөлт
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Ppe
PpePpe
Ppe
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтMa lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
 
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
 
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварСанхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
төрийн санхүү
төрийн санхүүтөрийн санхүү
төрийн санхүү
 
Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголт
 
Banknii management testiin san
Banknii management testiin sanBanknii management testiin san
Banknii management testiin san
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/
 
Lecture 3,4 dcf analysis
Lecture 3,4  dcf analysisLecture 3,4  dcf analysis
Lecture 3,4 dcf analysis
 
Санхүүгийн тайланг унших аргууд
Санхүүгийн тайланг унших аргуудСанхүүгийн тайланг унших аргууд
Санхүүгийн тайланг унших аргууд
 

Similar to Sbeu.l1. 2021 2022 on

Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020onhicheel2020
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onhicheel2020
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1ariunubu
 
SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onhicheel2020
 
Sbeul5.2019 2020on
Sbeul5.2019   2020onSbeul5.2019   2020on
Sbeul5.2019 2020onhicheel2020
 
Sbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onSbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onhicheel2020
 
SbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onSbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onhicheel2020
 
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onhicheel2020
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 onhicheel2020
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системE-Gazarchin Online University
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкуудNomin-Erdene Gantur
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020hicheel2020
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020hicheel2020
 
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onSanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onhicheel2020
 

Similar to Sbeu.l1. 2021 2022 on (20)

Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020on
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Санхүүгийн үндэс лекц №1
Санхүүгийн үндэс  лекц №1Санхүүгийн үндэс  лекц №1
Санхүүгийн үндэс лекц №1
 
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
 
SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020on
 
Sbeul18.2020
Sbeul18.2020Sbeul18.2020
Sbeul18.2020
 
Sbeul5.2019 2020on
Sbeul5.2019   2020onSbeul5.2019   2020on
Sbeul5.2019 2020on
 
Sbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onSbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 on
 
Sbeul15
Sbeul15Sbeul15
Sbeul15
 
SbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onSbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020on
 
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 on
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onSanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
 

More from ssuserca5598

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfssuserca5598
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfssuserca5598
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfssuserca5598
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfssuserca5598
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfssuserca5598
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfssuserca5598
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfssuserca5598
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfssuserca5598
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfssuserca5598
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfssuserca5598
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdfssuserca5598
 

More from ssuserca5598 (20)

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 

Sbeu.l1. 2021 2022 on

  • 1. САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУД 1. Санхүүгийн систем 2. Санхүүгийн зуучлагч байгууллагын онцлог 3. Санхүүгийн байгууллагууд, түүний ангилал 4. Санхүүгийн байгууллагын зохицуулалт
  • 2. 1. Санхүүгийн систем Санхүүгийн систем гэдэг нь санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн зах зээлийн сүлжээг хэлнэ. Санхүүгийн систем нь мөнгөн хөрөнгийн илүүдэлтэй хэсгээс мөнгөн хөрөнгийн дутагдалтай хэсэг рүү санхүүжилт хийгдэх үйл ажиллагааг явуулдаг. Санхүүгийн систем нь эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж байдаг.
  • 3. Санхүүгийн системд дараах 2 төрлийн санхүүжилт явагдаж байдаг. Үүнд: 1.Шууд санхүүжилт 2. Шууд бус санхүүжилт
  • 4. Шууд санхүүжилт гэдэг нь санхүүгийн зах зээл дээр санхүүгийн хэрэгслүүдийг арилжаалах замаар хийгдэж буй санхүүжилтийг хэлдэг. Шууд бус санхүүжилт гэдэг нь санхүүгийн зуучлагчдын /Санхүүгийн байгууллага/ хийгдэж буй санхүүжилтийг хэлнэ.
  • 5.
  • 6.
  • 7.
  • 8. 3.Санхүүгийн зуучлагч байгууллагын онцлог Санхүүгийн байгууллагууд нь харилцагч, хадгаламж эзэмшигчийн хөрөнгөөр үйл ажиллагаа эрхэлдэг учир бусад бизнесийн байгууллагуудаас онцлог зохицуулалттай орчинд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бүх төрлийн санхүүгийн байгууллагууд тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай. Санхүүгийн байгууллага нь эдийн засаг дахь мөнгөн урсгалыг зохицуулж байдаг.
  • 9. Санхүүгийн зуучлагчгүй тохиолд эдийн засаг дахь мөнгөн урсгал өрх гэр, пүүс компаниудьн хооронд шууд явагдана. Дараах шалтгааны улмааас өрх гэрүүд шууд хөрөнгө оруулалт хийх сонирхол буурдаг. Үүнд: 1. Хяналтын зардал 2. Хөрвөлтийн зардал 3. Үнийн эрсдэл
  • 10. Санхүүгийн зуучлагчгүй эдийн засаг дахь хөрөнгийн урсгалын ерөнхий схем Хувьцаа, өрийн бичиг Бэлэн мөнгө Өрх гэр (Хуримтлуулагч) Пүүс компани (Зээлдэгч) 1. Хяналтын зардал 2. Хөрвөлтийн зардал 3. Үнийн эрсдэл Ашигтай ажиллах Алдагдалтай ажиллах Эдгээр бүх асуудлыг санхүүгийн зуучлагч бүрэн шийднэ
  • 11. Харин эдийн засаг хөгжихийн хэрээр олон төрлийн санхүүгийн байгууллага бий болж түүгээр дамжуулан өрх гэрүүд шууд бус хөрөнгө оруулалт хийх болсон. Ингэснээр эргэлтэнд төдийлөн орохгүй байсан бэлэн мөнгө эргэлтэнд орж мөнгөний ннйлүүлэлтийг нэмэгдүүлж эдийн засгийн засгийн өсөлтийг хурдасгана. Санхуүгийп зуучлагч нь брокерын болон актив шилжүүлгийн гэсэн хоёр төрлийн үүргийг гүйцэтгэдэг.
  • 12. Санхүүгийн зуучлагчтай эдийн засаг дахь хөрөнгийн урсгалын ерөнхий схем Өрх гэр Компани Санхүүгийн зуучлагч 1. Брокерийн үйл ажиллагаа 2. Акив шилжүүлэх үйл ажиллагаа Бэлэн мөнгө Бэлэн мөнгө Хувьцаа зээл Хадгаламжийн гэрээ
  • 13. 1.Санхүүгийн зуучлагчийн брокерийн үйл ажиллагаа Нэг дэхь брокерийн буюу хөрөнгө оруулалт нарт мэдээлэл хүргэх, зуучлан борлуулах үйл ажиллагаа юм. Энэхүү зуучлан борлуулах үйл ажиллагаа нь өрх гэр санхүүгийи байгууллага хоёрын хооронд үүсээд байсан хундрэлтэй асуудлыг шийдэх хөрөнгө оруулагч нарт илүү өндөр хүүтэйгээр үр ашигтай, сонголттойгоор хуримтлал үүсгэх боломжийг олгодог.
  • 14. 2.Санхүүгийн зуучлагчийн актив шилжүүлгийн үйл ажиллагаа Хоёр дахь нь актив шилжүүлгийн үйл ажиллагаа юм. Актив шилжүүлэх гэдэг нь хөрөнгө оруулагчдад санхүүгийн зуучлагч өөртөө үнэт цаас гаргаж, хөрөнгийн өөр дээр төвлөрүүлдэг. Хөрөнгө оруулагч буюу өрх гэрүүдийн хувьд хяналтын зардал хөврөлтийн зардал, үнийн эрсдэлийи зардал бага байдаг учраас пүүс компаниудьн биш санхүүгийн зуучлалийн үнэт цаасыг илүү их сонирхоно.
  • 15. Санхүүгийн зуучлагч нь хадгаламж, хадгаламжийн сертификат, өрийн бичиг, даатгалын үйлчилгээг үзүүлж түүгээрээ компаниудын гаргасан анхдагч үнэт цаасыг худалдан авдаг. Санхүүгийн зуучлагч энэ үнэт цаасыг хоёрдогч үнэт цаас руу хөрвүүлж болно. Ингэснээр санхүүгийн зуучлагч нь өрх гэрүүдийн өмнө тулгараад байсан гурван төрлийн зардлыг өөртөө хүлээдэг.
  • 16. 1.Хяналтын зардал Нэгдүгээрт мэдээлэл цуглуулах зардал орно. Хөрөнгө оруулагч дангаараа хөрөнгө оруулалтын комнанийн үйл ажиллагааг хянах үед мэдээлэл олж авахад өндөр зардал гардаг. Харин санхүүгийн зуучлагчийн хувьд энэ нь хөрөнгө оруулатын хэмжээтэй харьцуулахад хямд тусдаг. Мөн олсон мэдээллийг боловсруулж оновчтой дүгнэхийг мэргэжлийн түвшинд гаргадаг. санхүүгийн зуучлагч нь хяналтыг илүү үр ашигтай тавьдаг.
  • 17. 2.Хөрвөх чадвар Өрх гэрүүдэд шууд хөрөнгө оруулалт хийхэд саад болоод байсан хөрвөх чадвар болон үнийн эрсдэлийг хүссэн үедээ ямар нэг зардалгүйгээр мөнгөө авах боломжтой хадгаламжийн үйлчилгээг санал болгосноор шийддэг. Санхүүгийн зуучлагч хөрвөх чадварын эрсдэлийг хоёрдогч зах зээлд оролцох замаар эрсдэлээ богино хугацаанд бууруулах боломжтой.
  • 18. 3.Үнийн эрсдэл Санхүүгийн зуучлагч нь хичнээн эрсдэл өндөр,урт хугацаатай зээлийг санхүүжүүлсэн ч харилцагч хадгаламж эзэмшигчдийнхээ хадгаламж. даатгалын төлбөрийг хэдийд ч гаргаж өгдөг. Үүний гол шалтгаан нь эрсдэлийг тараан байршуулдагт оршино.
  • 19. Тараан байршуулалт буюу диверсификаци гэдэг нь хөрөнгө оруулалтын өгөөжүүд нь төгс эерэг хамааралгүй байхаар багцыг бүрдуүлэхийг хэлдэг. Хөрөнгө оруулалтын багцын тоог нэмэх тусам багцаас хүлээх эрсдэл буурдаг. Багц дахь үнэт цаасны тоог нэмэгдүүлснээр үнийн эрсдэлийг бууруулах боломжтой.
  • 20. Санхүүгийн зуучлалын бусад онцлог 1.Гүйлгээний зардал бууруулах Санхүүгийн зуучлагч байгууллага нь эдийн засагт гүйлгээний зардлыг хамгийн боломжит хэмжээгээр хэмнэдгээрээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь арилжааны хэмжээгээс үл хамааран тогтмол шимтгэл авах ба их хэмжээний арилжаа хийх тохиолдолд арилжааны шимтгэлийн зардлаа бууруулах боломжтой болох юм
  • 21. 2.Хугацааны зуучлал Санхүүгийн зуучлагчийн өөр нэг онцлог нь актив, пассивын хугацааны зөрүүг тохируулан. тараан байршуулж эрсдэлийг бууруулдаг чадвар юм. Тухайлбал. Хуримтлал хийж буй тал богино хугацаанд мөнгөө байршуулахыг хүсдэг бол ихэнх санхүүжилт шаардлагатай байгаа тал урт хугацаанд мөнгөн хөрөнгийн ашиглах сонирхолтой байдаг. Харин санхүүгийн зуучлагч нь богино хугацаат өр хадгаламжийн гэрээгээр урт хугацаат барьцаат зээлийг санхүүжуүлж чаддаг.
  • 22. 3.Мөнгөний бодлогыг дамжуулах хэрэгсэл Банкны хадгаламж нь эдийн засаг дахь инфляцийн түвшинд нөлөөлдөг төдийгүй мөнгөний нийлүүлэлттэй шууд хамааралтай байдаг. Мөнгөний нийлүүлэлтийг М2 - оор хэмжих ба бараг мөнгө, бага мөнгөний нийлбэрээр тодорхойлогдоно. Тиймээс улс орны мөнгөний нийлүүлэлтийг санхүүгийн зуучлал нэмэгдүүлж эсвэл бууруулж байдаг.
  • 23. 4.Зээлийн хуваарилалт Санхүүгийн зуучлал нь эдийн засаг дахь чухал ач холбогдол бүхий эдийн засгийн өсөлтийг хангадаг салбаруудад санхүүжилтийн хэрэгцээг хангах үндсэн, зарим тохиолдолд цорын ганц нөөц болдог. Тухайн нэг салбарын өсөлт нь санхүүжилтийн боломжоос хамаарч хөгждөг тул зарим тохиолдолд зээлийн хязгаарлалт хийх, хүүний түвшин заах зэргээр зээлийн хуваарилалтыг хийдэг. Жишээ нь: Хөдөө аж ахуйн зээл, орон сууцны урт хугацаат зээл гэх мэт.
  • 24. 5. Хуримтлалын хэрэгсэл Санхүүгийн зуучлал нь өрх гэр, байгууллагуудад үр ашигтай хуримтлал хийх боломжийн олгодог. Хуримтлал гэдэг нь мөнгөн хөрөнгийг өсгөх үр ашигтай бүх хэрэгслүүд байж болно. Тухайлбал, хадгаламж. хадгаламжийн сертификат, хувьцаа, бонд, өрийн бичиг, урт хугацаат даатгалын гэрээ. Сүүлийн жилүүдэд амьдралын даатгал, хувийн тэтгэврийи сангуудын үйчилгээ нь иргэдэд насан туршийн хуримтлал үүсгэх боломжийг олгож байна.
  • 25. 6.Төлбөр тооцооны үйлчилгээ Санхүүгийн зуучлагч иь төлбөр тооцоо хийх үйл ажиллагааг нэгдсэн сүлжээгээр дамжуулан хялбар гүйцэтгэдэг. Энэ нъ аж ахуйи нэгж, иргэдэд аюулгүй түргэн шуурхай төлбөр хийх боломжийг олгодог. Арилжааны банк нь төлбөр тооцооны үйлчигээг үзүүлдэг.
  • 26. 1.Санхүүгийн байгууллагууд,түүний ангилал Санхүүгийн байгууллагууд нь засгийн газар, бизнесийн байгууллагууд, хувь хүмүүсийн хадгаламжийг зээл болон хөрөнгө оруулалт болгон хувиргах санхүүгийн зуучлагчид юм. Санхүүгийн байгууллагууд нь хөрөнгийн илүүдэлтэй байгаа олон жижиг хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хуримтлуулж нэгтгээд хөрөнгий эх үүсвэр хомсдолтой нэгжүүдэд хөрөнгө оруулалт, зээл болгон хуваарилдаг.
  • 27. Санхүүгийн байгууллагууд нь мөнгөн хөрөнгийг зээлдэх болон зээлдүүлэх, санхүүгийн зуучлал явуулах үүрэг гүйцэтгэдэг. Санхүүгийн байгууллагууд нь үйл ажиллагаагаа явуулахдаа янз бүрийн санхүүгийн хэрэгслүүдийг ашигладаг. Үүнд: ЗГ-ын үнэт цаас Хувьцаа, бонд Хадгаламжийн сертификат гэх мэт.
  • 28. Санхүүгийн үйлчилгээ өргөжиж, өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр санхүүгийп эуучлагч байгууллагын нэр төрөл нэмэгдэж байна. Тухайлбал, зуучлалын гол үүргийг арилжааны банк гүйцэтгэж байсан бол үнэт цаасны компаниуд, даатгалын комнани, хамтын сангуудын гүйцэтгэх үүрэг оролцоо нь жил бүр нэмэгдэж байна.
  • 29. Санхүүгийн зуучлагч байгууллагууд нь мэргэжлийн өндөр түвшинд судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийж санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Эндээс хархад санхүүгийн байгууллагууд нь санхүүгийн зах зээлд хэрэглэгч нийлүүлэгчийн аль аль нь болж оролцох тул хамгийн идэвхитэй оролцогчид нь болж өгдөг.
  • 30. Санхүүгийн үйлчилгээг голлон эрхэлж эдийн засгийн мөнгөн харилцааг зохицуулж байдаг хуулийн этгээдийг санхүүгийн байгууллага гэнэ. Санхүүгийн байгууллагуудыг үүргээр нь: 1.Зохицуулалт, зохион байгуулалтын шинжтэй 2. Хяналтын шинжтэй 3. Зуучлалын шинжтэй 4.Хөрөнгө оруулагчийн шинжтэй гэх мэтээр ангилж болно. Санхүүгийн байгууллагуудыг олон янзаар ангилсан байдаг. Тухайлбал:
  • 31. Санхүүгийн байгууллагууд нь: 1. Банкны 2. Банкны бус гэж хуваагддаг. Банкны санхүүгийн байгууллагад төв болон арилжааны банкууд орно. Банкны бус санхүүгийн байгууллагад : 1. Хөрөнгийн бирж 2. Хөрөнгө оруулалтын компани 3. Хөрөнгө оруулалтын сан
  • 32. 4. Хөрөнгө оруулалтын банк 5. Хөрөнгө оруулалтын зөвөлгөө өгөх компани 6. Брокерийн компани 7. Аудитын компани 8. Даатгалын компани 10. Хадгаламжийн банк 11. Санхүүгийн компани 12. Лизингийн компани 13. Факторингийн компани 14. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний компани 15. Хамтын сан
  • 33. 16. Тэтгэвэрийн сан 17. Хадгаламжийн даатгалын компани 18. Зээлийн холбоо 19. Валютын бирж 20. Санхүүгийн корпораци 21. Үйлдвэрлэл санхүүгийн бүлэглэл 22.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж 23. Хадгаламж зээлийн хоршоо 24. ББСБ
  • 34. Санхүүгийн зуучлагчдын төрөлд дараахь байгууллагууд орно. Үүнд: 1 .Хадгаламжийн байгууллагууд  Арилжааны банк  Хадгаламж зээлийн хоршоо  Хадгаламжийн банк  Зээлийн холбоо 2.Гэрээт хадгаламжийн байгууллагууд  Ердийн даатгал  Амьдралын даатгал  Тэтгэврийн сан 3.Хөрөнгө оруулалтын зуучлагчид  Санхүүгийн компани  Хамтын сан  Хөрөнгө оруулалтын банк зэрэг байгууллагууд орно.
  • 35.
  • 36.
  • 37.
  • 38.
  • 39. Эдгээр байгууллагууд тус бүрдээ нийгэм, эдийн засагт гүйцэтгэх өөр өөрийн гэсэн үүргүүдтэй байдаг. Хувь хүн, аж ахуйн нэгж ,байгууллагууд дээрх байгууллагуудаар дамжуулан санхүүгийн чиглэлийн эрэлт , хэрэгцээгээ хангаж байдаг .
  • 40. 2.Санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагааны ажиллагааны чиглэл Хадгаламжийн байгууллагууд Хадгаламжийн эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагуудыг хадгаламжийн байгууллага гэнэ. Хадгаламжийп баигууллагын үйл ажилллагааны гол эх үүсвэр нь хадгаламж байна. Харин гол хөрөнгө оруулагч нь зээл байх ба үнэт цаасанд хийх хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр хязгаарладаг.
  • 41. Арилжааны банк нь бизнесийн хүрээ болон хэмжээгээрээ хамгийн том санхүүгийн байгууллага юм. Арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо нь хадгаламж татан төвлөрүүлж зээл олгодгоороо төстэй боловч актив пассивын бүтэцийн хувьд ялгаатай. Арилжааны банк хадгаламжийн болон хадгаламжийн бус эх үүсвэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зохицуулалтын хувьд ч мөн ХЗХ-аас ялгаатай байдаг.
  • 42. Арилжааны банк Арилжааны банк нь санхүүгийн томоохон зуучлагчдын нэг юм. Иргэд байгууллагуудын гар дээр байгаа илүүдэл мөнгийг хадгаламж хэлбэрээр төвлөрүүлэн мөнгө дутагдалтай байгаа иргэд, хуулийн этгээдэд зээл олгодог. Арилжааны банкны үйл ажиллагааг шинээр эрхлэн явуулахад төв банкнаас зөвшөөрөл авах ёстой бөгөөд үүний тулд тодорхой дүрмийн санг бүрдүүлсэн байх шаардлагатай.
  • 43. Арилжааны банкуудын үйл ажиллагаа нь бизнесийн бусад байгууллагуудаас ялгагдах хэд хэдэн онцлогтой. Тухайлбал: • Банкны хөрөнгийн эх үүсвэрийн дийлэнх хэсэг нь бусдаас татан төвлөрүүлэх хөрөнгө байдаг • Эрсдэл харьцангуй өндөр • Үйл ажиллагаа нь харилцагчдын харилцан итгэлцэл дээр тогтдог, • Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд гол суваг болж өгдөг • Эдийн засгийн өсөлтийг урамшуулдаг зэрэг онцлогтой.
  • 44. Хадгаламж зээлийн хоршоо ХЗХ нь гишүүдээсээ хадгаламж авч төвлөрүүлэн , гишүүддээ эргүүлэн зээл олгох үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Хадгаламж зээлийн хоршоо нь дүрмийн сангаа гишүүдийхээ хувь нийлүүлсэн хөрөнгөөр бүрдүүлдэг бөгөөд өөрийн гишүүддээ зээл олгох үйл ажиллагаа явуулдаг.
  • 45. Хадгаламжийн банк Арилжааны банктай төстэй үйл ажиллагаа явуулах боловч чекийн хадгаламж авдаггүй. Хадгаламжийн банкны онцлог нь улсын болон орон нутгийн төрийн байгууллагуудын үнэт цаас худалдан авдаг. Ихэвчлэн санхүүгийн зах зээлээр дамжуулан зээл олгох ба зарим тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн зээл олгоно.
  • 46. Зээлийн холбоо Зээлийн холбоо нь хоршиж бий болсон нийгэмлэг бөгөөд гишүүд нь энгийн бонд эзэмшдэг. Нэг хэсэг гишүүдийн хадгалуулсан мөнгөн хөрөнгийг бусад гишүүдэд зээл олгох үйл ажиллагаа явуулдаг . Зээлийн холбоо АНУ ,Англи ,Канадад гэх мэтийн оронд их хөгжсөн байдаг.
  • 47. Даатгалын компани Даатгалын компани нь даатгалын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Энэ нь үндсэндээ иргэд болон хуулийн этгээдэд даатгалын гэрээг борлуулсны үр дүнд орж ирсэн орлого дээр үндэслэж байгуулагддаг. Даатгалын байгууллага ямар нэг тодорхой аюул, осол тохиолдсон нөхцөлд даатгуулсан байгууллага, хүнд зохих хэмжээний хохирлыг нөхөж олгож байдаг
  • 48. Даатгалын компани нь даатгалын хураамжийн орлогынхоо нэг хэсгийг хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, барьцаат зээлийн хэлбэрээр байршуулж, хөрөнгө оруулах замаар түүнээсээ ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулдаг Даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь даатгалын тухай хууль байна.
  • 49. Тэтгэврийн сан. Тэтгэврийн сан нь тэтгэврийн даатгалд даатгуулагчдын төлсөн даатгалын шимтгэлээс бүрдэх бөгөөд түүнийг өсгөх зорилгоор урт хугацаат хөрөнгө оруулалтад бага хүүтэй, эрсдэл багатай үнэт цаас хэлбэрээр байршуулдаг. Зах зээл нь хөгжсөн орнуудад тэтгэврийн санг урт хугацаат санхүүжилтэд тухайлбал, урт хугацаат орон сууцны зээлд ашигладаг
  • 50. Хамтын сан Хадгалуулагч , хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөс бүрдсэн сан юм. Энэ нь хувьцаа , бонд худалдан авах эсвэл богино хугацаат зээл олгох зэрэгт ашиглагддаг мөнгөн хөрөнгийн нөөц буюу сан юм. Хамтын сангийн зорилго нь үнэт цаас гаргаж худалдах болон төрөл бүрийн үнэт цаас худалдан авах замаар хөрөнгө эзэмшигчдийн хамтын хөрөнгө оруулалтыг удирддаг.
  • 51. Хөрөнгө оруулалтын банк Хөрөнгө оруулалтын төрөл бүрийн үнэт цааснуудыг тараан байршуулах замаар , бизнесийн байгууллагуудад санхүүжилтийн эх үүсвэр олж авахад нь зуучилдаг байгууллага юм. Энэ нь үнэт цаас гаргагчаас үнэт цааснуудыг бөөнөөр нь хөнгөлөлттэй үнээр худалдан аваад хөрөнгө оруулагчдад зах зээлийн үнээр нь арилжаалдаг
  • 52. Хөрөнгө оруулалтын банк нь үнэт цаасыг худалдан борлуулахад зуучлахаас гадна үнэт цаас худалдан авч хөрөнгө оруулалт хийх , үнэт цаас гаргах , хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг
  • 53. Санхүүгийн компани 1860 аад оны үеэс санхүүгийн компаний хөгжил эхэлсэн түүхтэй. Анхны үед санхүүгийн компаниуд нь вагон худалдаж аваад уурхайчдад зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байв. 1960-аад оноос ихэвчлэн хэрэглээний зээл олгох болсон. Банкууд өөрийн санхүүгийн компаниудтай болж хөгжлийн шат нь үргэлжилж байна.
  • 54. Санхүүгийн компани нь бизнесийн нэгж болон ард иргэдэд ямарваа нэг том зүйлийг худалдаж авахад зээл олгох, өөрөө ямар нэг объектыг худалдаж авчхаад түүнийг хэрэгтэй газар нь тодорхой хугацаагаар түрээслэх үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн компаниудын үндсэн чиглэл нь худалдааг зээлжүүлэх явдал юм.
  • 55. Санхүүгийн байгууллагууд нь иргэд. аж ахуйн нэгж, засгийн газрын санхүүгийн зуучлалын үйлчилгээг узүүллэг бөгөөд манай улсын хувьд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгалын компани, үнэт цаасны компаниуд үйл ажиллагаанд явуулж байна. Хүснэгтэд Монгол улс дах санхүүгийн байгууллагуудын голлох үйлчилгээний төрлийг байгууллага бүрээр харууллаа.
  • 56. Санхүүгийн байгууллагын үйлчилгээ Үйлчилгээ СБ-ын төрөл Төлбөр тооцоо Хадгаламж Зээл Валют арилжаа Үнэт цаасны арилжаа Даатгал Банк + + + + + + ББСБ + + + + ХЗХ + + Даатгал + ҮЦК +
  • 57. 3.Санхүүгийн байгууллагын зохицуулалт Санхүүгийн зуучлагч байгууллагын үйл ажиллагаагаа явуулах гол эх үүсвэр нь бусдаас татсан болон зээлсэн эх үүсвэрүүд байдаг. Хэрэв санхүүгийн зуучлагчийн үйл ажиллагаа доголдож, улмаар төлбөрийн чадваргүй байдалд орсон тохиолдолд өр төлбөр эзэмшигчид (хадгаламж эзэмшигчид ,даатгуулагч г.м) хохирч үлддэг. Тиймээс эдгээр байгууллагуудад төрийн тусгай зохицуулалт шаардлагатай юм.
  • 58. Зохицуулалтын гол зорилго санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэгддэг ба энэ нь эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн халамжийн үр ашгийг нэмэгдүүлэх сайн талтай ч нөгөө талаас санхүүгийн байгууллагад тодорхой хэмжээний дарамт болдог. Тусгай зохицуулалтыг зорилгоос нь хамааруулан дараах байдлаар ангилдаг. Үүнд: 1.Аюулгүй, тоггвортой байдлыг зохицуулалт 2.Мөнгөний бодлогын зохицуулалт
  • 59. 3.Эрх олгох, дүрэм журамтай холбоотой зохицуулалт 4.Зээлийн хуваарилалтын зохицуулалт 5.Хэрэглэгчийг хамгаалах зохицуулалт 6.Хөрөнгө оруулагчийг хамгаалах зохицуулалт 1.Аюулгүй тогтвортой байдлын зохицуулалт Аюулгүй, тогтвортой байдлын зохицуулалт нь хадгаламж эзэмшигч, зээлдэгчдийг санхүүгийн зуучлагчийн дампуурах эрсдлээс хамгаалах зорилго бүхий зохицуулалт юм. Үүнд:
  • 60. o Зохистой харьцааны шалгуур үзүулэлтийг тогтоох o Дурмийн сангийн доод хэмжээг тогтоох o Хяналт шалгалт хийх o Хадгаламжийн даатгалд хамруулах зэрэг зохицуулалтууд орно. 2. Мөнгөний бодлогын зохицуулалт Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Төв банкны бодлогыг дамжуулах үүрийг санхүүгийн зуучлагчид гүйцэтгэдэг.
  • 61. Нөөцийн шаардлагаар мөнгөний иийлүүлэлтийг удирдахаас мөнгөний бодлогыг илүү тодорхой хэрэгжүүлэх боломжтой байдаг. Заавал байлгах нөөцийн доод хэмжээг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн тодорхой хувиар тооцдог. Заавал байлгах нөөцийг хоёр долоо хоног тутам шинэчлэн тооцож төгрөг, валютаар касст болон Монголбанкны харилцах хадгаламжинд байршуулдаг.
  • 62. 3.Эрх олгох, дүрэм журамтай холбоотой зохицуулалт Санхүүгийн зуучлалын үйл ажиллагаагаа эрхлэхэд тавьдаг шалгуур, тусгай зөвшөөрлийг энэ төрлийн зохицуулталтад хамруулж үздэг. Манай улсын хувьд арилжааны банкны тусгай зөвшөөрлийг Монголбанк өгөх ба бусад санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийи зохицуулах хороо олгож байпа.
  • 63. 4.Зээлийн хуваарилалтын зохицуулалт Зарим тохиолдолд тодорхой салбарыг дэмжих зорилгоор төрөөс зээл олголтыг дэмжих бодлого явуулдаг. Тухайлбал, орон сууц, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл гэх мэт. Мөн тухайн салбарт олгох зээлийн хүүний түвшинд хязгаар тогтоох зохицуулалт байж болно.
  • 64. 5.Хэрэглэгчийг хамгаалах зохицуулалт Хэрэглэгчийг ялгаварлан гадуурхахгүй байх ижил нөхцөлөөр үйлчлэх стандарт, шаардлагууд энэ төрлийи зохицуулалтад хамаарна. Анх АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг зохицуулалт гарч байсан түүхтэй ба үүнээс хойш харилцагчдад ижил нөхцлөөр хандах асуудал руу илүү түлхүү анхаарал хандуулж байгаа. Тухайлбал, хадгаламж, зээлийн хүү, зээлийн шалгуур, ерөнхий стандарт, даатгалын нөхөн олговор гэх мэт.
  • 65. 6.Хөрөнгө оруулагчдыг хамгаалах зохицуулалт Санхүүгийн зуучлагч байгууллагуудын гаргасан хувьцаа, бондуудыг худалдан авч хөрөнгө оруулалт хийсэн этгээдтийг хамгаалах зохицуулалтыг энэ төрлийн зохииуулалтад хамруулж үздэг. Үүнд мэдээллийн ил тод, нээлттэй, тэгш байдлыг хангах зохицуулалтууд орно.