SlideShare a Scribd company logo
1 of 32
УЛС ОРНЫ ЭРСДЭЛ
1. Улс орны эрсдэлийн тухай
2. Улсын эрсдэлийн үнэлгээ
3. Монгол улсын зэрэглэл
4. Улсын эрсдэлийг бууруулах
1. Улс орны эрсдэлийн тухай
Дэлхий нийт глобалчлагдахын хэрээр гадаад орны
улс төрийн бодлого болон эдийн засгийн нөхцөл
байдлын өөрчлөлтөөс шалтгаалан банкны гадаад
валютын позицийн үнэлгээнд орох өөрчлөлтөөс
хүлээж болзошгүй алдагдлыг улсын эрсдэл гэнэ.
Улсын эрсдэл нь банкны гадаад үйл ажиллагааны бүх
хүрээг хамрах ба гадаад орон дахь нийгэм, улс төр,
эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал
өөрчлөгдсөнөөс банкны санхүү төлбөрийн чадварын
байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Санхүүгийн байгууллагуудын зөвхөн гадаад актив,
пассивын хүрээгээр хязгаарлагдахгүй бөгөөд
санхүүгийн байгууллага гадаадад байгуулсан өөрийн
нэгждээ хөрөнгө оруулалт хийх, цахим сүлжээг
ашиглаж төлбөр тооцоог гүйцэтгэх, гадаадын
түншүүдтэй хамтран ажиллах зэрэг нь тухайн гадаад
орны хэрэгжүүлж байгаа бодлого, нөхцөл байдалтай
зэрэгцэн эрсдэлийг агуулдаг.
Улсын эрсдэлд гадаад зээл, хөрөнгө оруулалтын,
шилжүүлгийн болон бусад гэж ангилан үзнэ.
 Гадаад зээл, хөрөнгө оруулалтын эрсдэл гэдэгт
санхүүгийн байгууллага гадаад орны зээлдэгчид
олгосон зээл, гадаадын компанийн гаргасан үнэт
цаасанд хийсэн хөрөнгө оруулалт нь тухайн улс
орны эдийн засаг, улс төр, нийгмийн байдлаас
шалтгаалан хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэлийг
хэлнэ.
 Шилжүүлгийн эрсдэл гэдэг нь аливаа улс
хоорондын төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгыг
шилжүүлэхэд үүсэх аливаа улс төр, эдийн засаг
нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалан гадаад
шилжүүлгээ гүйцэтггэхэд гарах эрсдэлийг хэлнэ.
 Бусад эрсдэлд банкны гадаад үйл ажиллагаа
явагддаг орнуудын улс төр болон эдийн засгийн
хүчин зүйлсээс шалтгаалан үнэлгээ нь өөрчлөгдөх
гадаад позицийн зарим хэсгийг хамааруулах бөгөөд
эдгээр хүчин зүйлсэд тухайн гадаад орны хөрвөх
чадвар, зах зээлийн, төвлөрлийн зэрэг эрсдэлүүдийг
хамааруулна.
Гадаад позицид зээл хадгаламж, үнэт цаас, элдэв
төрлийн өр төлбөр, буцаан үл дуудагдах аккредигив,
санхүүгийн деривативууд зэрэг тэнцлийн болон
тэнцлийн гадуур бүртгэгдсэн бүх төрлийн өглөг
авлагуудыг хамруулах бөгөөд тэдгээр нь тус бүртээ
улсын эрсдэлийг агуулж байдаг.
Тухайн улсын валютаар илэрхийлэгдсэн гадаад
валютын позици нь улсын хөрвөх чадварын эрсдэлээс
гадна шилжүүлгийн, зээлийн, зах зээлийн, үйл
ажиллагааны зэрэг эрсдэлийн бүх төрлийг өөртөө
шингээсэн байдаг.
Дотоодын болон гадаадын зээлийн эрсдэлийн ялгаа
Зээлийн эрсдэл болон улсын зээлийн эрсдэлийн ялгааг
авч үзэхийн тулд зээлийг төлөх чадваргүй, төлөхөөс
татгалзаж буй ямар нэг дотоодын компанийг авч үзье.
Энэ тохиолдолд зээлдэгч нь зээлийн хүүний болон
үндсэн төлбөр зэрэг зээлийн гэрээний нөхцлийг
өөрчлөхийг эрмэлздэг.
Эцсийн дүнд энэ төлбөрийн чадваргүй байдал хэвээр
үргэлжилбэл тухайн байгууллагын хөрөнгийг хураахад
хүрдэг.
Америкийн банк Мексикийн хувийн корпорацид
долларын зээл олгосон жишээг авч үзье.
Тухайн корпораци нь зэрэглэл сайгай бөгөөд зээлийн
төлбөрөө байнга цагт нь хийж ирсэн, харин
Мексикийн засгийн газрын долларын нөөц болон
эдийн засгийн байдал нь муу байгаа гэж үзье.
Ийм тохиолдолд Мексикийн засгийн газраас гадаад
хөрөнгө оруулагчдад зээлийн эргэн төлөлтийг
доллараар хийхийг хориглодог бөгөөд үүний улмаас
Мексикийн корпораци зээлээ доллараар төлөх
боломжгүй болно.
Тухайн |Корпорацийн зээлийн эрсдэл сайн байлаа ч
дээрх байдлаас болоод зээлдэгч зээлийн төлбөрөө хийх
чадваргүй болно.
Мексикийн засгийн газрын уг шийдвэр улсын
эрсдэлийн нэгэн тохиолдол бөгөөд уг зээлдэгчийн
төлбөрийн чадвараас үл хамаарч байна.
Дээрхээс үзэхэд гадаадад зээл олгохдоо хоёр үе шаттай
олговол боломжтой юм.
Үүнд:
1. Энгийн зээлийн нэгэн адил зээлдэгчийн зээлээ
төлөх чадварыг тогтоох, үүнд, тухайн тохиолдолд
тохирох хэмжээний эрсдлийн нэмэгдэл мөн зээлийн
дээд хязгаарыг тогтоох.
2. Зээлдүүлэгч зээлдэгчийн оршин буй орны засгийн
газрын эрсдэлийн чанарыг тогтоох хэрэгтэй. Хэрэв
зээлдэгчийн зээлийн эрсдэл болон чанар нь сайн ч
засгийн газрын эрсдэлийг муу гэж тогтоовол
зээлийг олгох хэрэггүй болно.
Гадаад зээл олгох, гадаад бонд худалдан авах хөрөнгө
оруулалтын шийдвэр гаргалтад тухайн улсын
эрсдэлийг харгалзах ёстой.
Тухайн орны улсын болон хувийн хэвшлийн
байгууллагуудын авсан зээлд хоёр төрлийн арга
хэмжээг авч болно.
• Зээлийн өрийг хүчингүй болгох. Одоогийн болон
ирээдүйн гадаадын зээл болон өөрийн хөрөнгийн
үүргийг хүчингүй болгоно.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Хятадад 1944, Кубад 1961,
Хойд Солонгост 1964 онд энэ арга хэмжээг авч байсан.
• Зээлийн гэрээний нөхцлийг өөрчлөх.
Энэ нь засгийн газрын эрсдэлийн хамгийн түгээмэл
хэлбэр байсан.
Өөрөөр хэлбэл, тухайн улс одоогийн болон ирээдүйн
өр зээлийн үүргээ хойшлуулах тухай шийдвэр
гаргасныхаа дараагаар гэрээнийхээ нөхцлүүд дотор
зээлийг төлж дуусах хугацаа, зээлийн хүү зэргийг
хөнгөлөх арга замыг хайдаг бөгөөд зээлийн үндсэн
болон хүүний төлбөр зэрэг зээлийн нөхцлийг өөрчилж,
хугацааг хойшлуулдаг.
2.Улсын эрсдэлийн үнэлгээ
Улсын эрсдэлийг үнэлэхэд санхүүгийн байгууллагууд
нь гадаад шинжилгээг, мөн өөрийн дотоодын
үнэлгээний загварыг ашиглаж болно.
Мэдээж эцсийн үнэлгээг гаргахад улсын эрсдэлийн
эсрэг авч байгаа арга хэмжээнүүд нь дангаараа
хангалтгүй байдаг учраас хэд хэдэн аргыг хавсран
ашиглах нь зүйтэй.
Хөрвөх чадвар, эрсдэл хүлээх чадварын талаар олон
улсын хэмжээнд нэр хүнд бүхий байгууллагуудаас
гаргасан улс орнуудын зэрэглэл, ялангуяа тухайн улсад
их хэмжээний гадаад позицитой банкинд хийгдсэн
зэрэглэл зэрэг нь мэдээлэл олж авах хамгийн сайн
суваг болж өгдөг.
Гэхдээ банкны дотоод зэрэглэл болон бусад
байгууллагуудын зэрэгцүүлж болохуйц стандартуудын
хооронд их хэмжээний зөрүү байгаа тохиолдолд уг
зөрүүний шалтгааныг тогтоох нь эрсдэлийг хянах
хэмжигдэхүүний чанар болон банкны дотоод аливаа
ашиг сонирхолын зөрчилдөөнөөс зайлсхийхэд чухал ач
холбогдолтой.
Улсын эрсдэлийг үнэлдэг үнэлгээний загваруудыг авч
үзье
1.Дотоод үнэлгээний загварууд
Хамгийн нийтлэг хандлага нь эдийн засгийн харьцаанд
суурилсан улсын эрсдлийн үнэлгээний загваруудыг
хөгжүүлэх явдал.
Эдийн засгийн гол харьцаан дээр суурилсан улс орны
засгийн газрын эрсдэлийн үнэлгээний загваруудыг
хөгжүүлэх болсон.
Санхүүгийн байгууллагын шинжээч нь тухайн орны
зээлийн нөхцлийг өөрчлөх боломжийг тайлбарлахад
чухал байж болох макро микро эдийн засгийн чухал
хэмжигдэхүүн болон харьцааны цогцыг сонгож авна.
Дараа нь зээлийн нөхцлөө өөрчилсөн болон өөрчлөөгүй
орнуудыг хамгийн сайн ялгаж буй хувьсах
хэмжигдэхүүнийг тодорхойлохдоо эдгээр орнуудын
өнгөрсөн мэдээллийг ашиглана.
Засгийн газрын эрсдэлийн магадлалын загварт
хамгийн нийтлэг ашиглагддаг хувьсах
хэмжигдэхүүнүүдийг авч үзье.
1. Зээлийн үйлчилгээний харьцаа
2. Импоргын харьцаа
3. Хөрөнгө оруулалтын харьцаа
4. Экспортын орлогын вариац
Энэ аргачлал нь санхүүгийн байгууллагуудын
хэрэглэж байсан улс орны эрсдэлийн шинжилгээний
загварын хамгийн нийтлэг хэлбэр байсан боловч
дотроо маш олон асуудалтай.
Хөндлөнгийн үнэлгээг ашиглах нь цаг хугацаа болон
зардлын хувьд маш хэмнэлттэй байдаг.
Мөн гарсан үр дүн нь бодиг байдалтай нийцэх байдал
нь их байдаг.
Статигикийн загварууд нь мэдээлэл цуглуулах, дүн
шинжилгээ хийхэд нэлээд их цаг хугацаа шаарддаг.
Тиймээс хөндлөнгийн үнэлгээний загварыг ашиглах
нь тохиромжтой ба шаардлагатай тохиолдолд дотоод
үнэлгээний загваруудыг ашиглаж болно.
2.Хөндлөнгийн үнэлгээний загварууд
Хөндлөнгийн загварууд нь тухайн улсын эрсдэлийг
мэргэжлийн үнэлгээний байгууллагууд тодорхой
шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж нийтэд мэдээлдэг.
Аль улс ямар зэрэглэлд байгаа болон харьцуулалтуудыг
хялбар хийх боломжтой.
Тухайлбал, Евро мөнгөний индекс, Үнэлгээний
байгууллагууд (Μοοdy΄s, S and P, Fitch)
Евро мөнгөний индекс нь жилд хоёр удаа үнэлгээ хийдэг
ба улсын эрсдэлд 0-100% - ийн хооронд үнэлгээ өгдөг.
Үүнд:
1.Улс төрийн эрсдэл – political risk ( 25% weighting)
2.Эдийн засгийн нөхцөл байдал – еconomic
performance (25%),
3.Өрийн индикатор – debt indicators (10%),
4.Өрийн хойшлуулалт – debt in default or rescheduled
(10%)
5.Зээлийн зэрэглэл - credit rating (10%),
6.Банк санхүүгийн системд нэвтрэх – access to bank
finance (5%),
7.Богино хугацаат хөрөнгө оруулалт хийх боломж –
access to short - term finance (5%),
8.Хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломж –
access to capital markets - (5%),
9. Форфейтинг – forfaiting (5%).
Дэлхий дээр нийт 3000 гаруй үнэлгээ хийдэг томоохон
байгууллага байдаг бөгөөд 3 байгууллага л дэлхийд
нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Үүнд: Μοοdy΄s, Standard and Poors, Fitch rating юм.
Эдгээр үнэлгээний байгууллага нь улс орны үнэлгээ
хийхээс гадна бизнесийн болон санхүүгийн
байгууллагад үнэлгээ хийж хөрөнгө оруулалт татах
боломжийг олгодог.
Үнэлгээ үндсэн 3 түвшинд байдаг.
Үүнд :
1. Хөрөнгө оруулалтын зэрэглэл бөгөөд хөрөнгө
оруулалт хийхэд тохиромжтой ба эрсдэлийн хувьд
харьцангуй бага байдаг.
2. Эргэлзээтэй зэрэглэл бөгөөд хөрөнгө оруулалт
хийхэд нэлээд эргэлзээтэй эрсдэл ихтэй. Энэ
зэрэглэлийг хөрөнгө оруулалт хийхгүй түвшин гэж
үздэг.
3. Онцгой зэрэглэл бөгөөд тодорхой бус үнэлгээ
хийгдээгүй улсуудыг авч үздэг.
Μοοdy΄s - ийн үнэлгээний тайлбар
Зэрэглэл Төлбөр хугацаандаа төлөх найдлага Эрсдэл
1. Хөрөнгө оруулалтын
ААА Хамгийн өндөр чанартай Хамгийн бага
Аа1,Аа2,АаЗ Өндөр чанар Маш бага зэргийн эрсдэл
А1,А2,АЗ Дундаас дээгүүр чанар Бага эрсдэл
Ваа1,Ваа2,ВааЗ Дунд чанар Дундаж эрсдэл
2. Эргэлзээтэй зэрэглэл
Ва1, Ва2, ВаЗ Зарим нь эргэлзээтэй Ихээхэн эрсдэлтэй
В1, В2, ВЗ Эргэлзээтэй Өндөр хэмжээний эрсдэлтэй
Саа1, Саа2,СааЗ Муу Маш өндөр эрсдэлтэй
Са Их эргэлзээтэй бараг төлөгдөхгүй,
зарим нь л төлөгдөнө
Хамгийн их эрсдэлтэй
С Төлөгдөхгүй хүү болон үндсэн
төлбөрийн маш бага хэсэг нь төлөгдөх
мгадлалтай
Хамгийн их эрсдэлтэй
3. Онцгой зэрэглэл
WR Т атгалзсан түвшин
NR Үнэлэгдээгүй
Р Түр зуурын
Дараах хүснэгтэд зэрэглэл тогтоодог байгууллагуудын
хөрөнгө оруулалтын зэрэглэлийг тогтоож буй үнэлгээг
харьцуулж харууллаа.
Μοοdy΄s, Standard and Poors, Fitch – ийн үнэлгээний
харьцуулалт
Чанар Moody’s Standart & Poor’s Fitch
Хамгийн сайн чанар Aaa AAA AAA
Өндөр чанар Aa1
Aa2
Aa3
AA+
AA
AA-
AA+
AA
AA-
Дундаас дээш A1
A2
A3
A+
A
A-
A+
A
A-
Дунд чанар Baa1
Baa2
Baa3
BBB+
BBB
BBB-
BBB+
BBB
BBB-
3.Монгол улсын зэрэглэл
Манай улс 2005 онд анх удаа улсын зэрэглэл
тогтоолгож байсан бөгөөд Монголбанкныхан
үнэлгээний 3 компанийн төлөөлөгчдийг урьж авчран
зэрэглэлээ тогтоолгоход В гэсэн үнэлгээ өгсөн юм.
В гэсэн үнэлгээг өгөхдөө манай улсын давуу болон
сул талыг дараах байдлаар тодорхойлсон байна.
Standard and poor,s rating
Сул талууд Давуу талууд
 Зэрэглэл тогтоосон тусгаар
улсуудын дунд хамгийн их өртэй
улс
• Бага орлоготой, түүхий эдэд
суурилсан жижиг хөгжөөгүй эдийн
засагтай улс
• Зөвлөлтийн үеийн өрийг
төлсөнөөр төсвийн болон гадаад
уян хатан байдлыг сулруулсан.
 Гадаадын олон улсын
байгууллагуудын хүчтэй тусламж
дэмжлэг авдаг.
• Нээлттэй болон зах зээлийн эдийн
засаг руу чиглэсэн эдийн засгийн
бодлоготой улс
• Уул уурхайн салбар нь хөгжих
хандлагатай
• Бага орлоготой эдийн засгийн
хувьд хүний өндөр нөөцтэй бөгөөд
улс төрийн тогтвортой байдалтай.
Fitch rating
Сул талууд Давуу талууд
• Эдийн засгийн диверсификацигүй,
түүхий эдийн экспортоос
хамаарсан эдийн засагтай
• Зардлын өндөр
үүрэгтэй(сонгуулийн амлалт)
бөгөөд татварын дарамт нь
төсвийн уян хатан байдлыг
алдагдуулдаг.
• Гадаадын албан ёсны зээлдэгчдээс
хамааралтай улс
• Банкны сектороос үүссэн зээлийн
үлдэгдэлийн огцом өсөлттэй,
долларжилтийн эрсдэл өндөр
 Гадаадын өрийн үйлчилгээний бага
дарамттай улс
• Зах зээлийн эдийн засаг руу
чиглэгдсэн нээлттэй улс
• Гадаад хөрөнгө оруулалтын
хуулийн тусламжтайгаар гадаад
хөрөнгө оруулагчдын сонирхлыг их
татаж байгаа.
• Гадаад хөрвөх чадвартай өндөртэй
улс.
Мооdy’s rating
Сул талууд Давуу талууд
 Харьцангуй өндөр гэхдээ
хөнгөлттэй гадаад өртэй улс
• Санхүүгийн систем болон
хөрөнгийн зах зээл нь анхан шатны
хөгжлийн үед байгаа.
• Монгол Улсын төсвийн болон
хөгжлийн дэвшил нь гадаад хүчин
зүйлсээс их хамааралтай
 Сүүлийн хэдэн жилийн төсвийн
болон төлбөрийн тэнцлийн сайжрах
хандлагатай байгаа.
• Монгол Улс гадаад хөрөнгө
оруулагчдыг уул уурхай болон
банкны секторт татаж чадсан байдал
гадаад хөрөнгө оруулалтын өрсөлдөх
чадвартай улс
• Тогтвортой ардчилсан улс төрийн
тогтолцоо, эрх зүйн харьцангуй
тааламжтай орчинтой бөгөөд хөрөнгө
оруулалтын өрсөлдөх чадвартай улс
• Шинэчлэгдсэн болон эрүүлжсэн
банкны систем нь өмнөх үеэс
хадгаламжийг татан төвлөрүүлж
удирдахад хувь нэмэр оруулж байна.
4. Улсын эрсдэлийг бууруулах
Банк санхүүгийн байгууллага нь улсын эрсдэлийн
талаар баримтлах бодлогоо боловсруулан, гадаад үйл
ажиллагааныхаа стратегийг тодорхойлон, улсын
эрсдэлийг үнэлэх, хянах хязгаарлах механизмыг бий
болгон ажиллах шаардлагатай.
Улсын эрсдэлийн бодлогын баримт бичиг дараах
зүйлүүдийг зайлшгүй агуулсан байвал зохино.
Үүнд:
• Улсын эрсдэлийг удирдах, хянах банкны бүтцнйг
тодорхой заах
• Санхүүгийн байгууллага өөрийн үйл ажиллагааны
онцлог, цар хүрээнд нийцсэн, хэрэгжүүлж болохуйц,
ойлгомжтой байхаар улсын эрсдэлийг үнэлэх,
хэмжих аргачлалыг боловсруулах
• Улсын эрсдэлийг үнэлэх, хэмжих аргачлалд
тулгуурлан эрсдэлээс зайлсхийх тодорхой
хязгаарлалтын системийг тогтоох
• Улсын эрсдэлийн бодлогын хэрэгжилт, тухайлбал
улсын эрсдэлд тогтоосон хязгаарлалтуудыг хангаж
байгаа эсэхэд дотоодын хяналт тавих, түүний
мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
тусгах шаардлагатай.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020onhicheel2020
 
SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onhicheel2020
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020onhicheel2020
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hhicheel2020
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onhicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeul10.2020 2021on
Sbeul10.2020  2021onSbeul10.2020  2021on
Sbeul10.2020 2021onhicheel2020
 
Sbeul1.2020 2021 on
Sbeul1.2020 2021 onSbeul1.2020 2021 on
Sbeul1.2020 2021 onhicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 onhicheel2020
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onSbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onhicheel2020
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020hicheel2020
 
Sbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onSbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onhicheel2020
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020onhicheel2020
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020  2021onSbeul8.2020  2021on
Sbeul8.2020 2021onhicheel2020
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин Mr Nyak
 

What's hot (20)

Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020on
 
SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020on
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul10.2020 2021on
Sbeul10.2020  2021onSbeul10.2020  2021on
Sbeul10.2020 2021on
 
Sbeul1.2020 2021 on
Sbeul1.2020 2021 onSbeul1.2020 2021 on
Sbeul1.2020 2021 on
 
Seminar 5,6
Seminar  5,6Seminar  5,6
Seminar 5,6
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 on
 
Sbeul15
Sbeul15Sbeul15
Sbeul15
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onSbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onSbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 on
 
Seminar 7,8
Seminar 7,8Seminar 7,8
Seminar 7,8
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020on
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020  2021onSbeul8.2020  2021on
Sbeul8.2020 2021on
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 
Rate
RateRate
Rate
 

Similar to Sbeul17.2020

Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onhicheel2020
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020onhicheel2020
 
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...erdmiinshuvuu
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onhicheel2020
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020onhicheel2020
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020onhicheel2020
 
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх ньHunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх ньbatnasanb
 
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...batnasanb
 
Зээлийн шинжилгээ power point-5
Зээлийн шинжилгээ power point-5Зээлийн шинжилгээ power point-5
Зээлийн шинжилгээ power point-5Ikhzasag SEZS
 
Зээлийн шинжилгээ power point-3
Зээлийн шинжилгээ power point-3Зээлийн шинжилгээ power point-3
Зээлийн шинжилгээ power point-3Ikhzasag SEZS
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxTuruun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxssuserca5598
 
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...erdmiinshuvuu
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Ikhzasag SEZS
 
Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Ikhzasag SEZS
 
Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...
Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...
Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...batnasanb
 
Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6Ikhzasag SEZS
 
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛБ.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛbatnasanb
 

Similar to Sbeul17.2020 (20)

Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020on
 
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020on
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020on
 
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх ньHunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
 
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
 
Зээлийн шинжилгээ power point-5
Зээлийн шинжилгээ power point-5Зээлийн шинжилгээ power point-5
Зээлийн шинжилгээ power point-5
 
RMON304
RMON304RMON304
RMON304
 
Зээлийн шинжилгээ power point-3
Зээлийн шинжилгээ power point-3Зээлийн шинжилгээ power point-3
Зээлийн шинжилгээ power point-3
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020
 
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxTuruun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
 
ОУТТ-2
ОУТТ-2ОУТТ-2
ОУТТ-2
 
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8
 
Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7
 
Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...
Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...
Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...
 
Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6
 
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛБ.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
 
Jishee bodgogo16
Jishee bodgogo16Jishee bodgogo16
Jishee bodgogo16
 
Mie.s16 ht
Mie.s16 htMie.s16 ht
Mie.s16 ht
 

Sbeul17.2020

  • 1. УЛС ОРНЫ ЭРСДЭЛ 1. Улс орны эрсдэлийн тухай 2. Улсын эрсдэлийн үнэлгээ 3. Монгол улсын зэрэглэл 4. Улсын эрсдэлийг бууруулах
  • 2. 1. Улс орны эрсдэлийн тухай Дэлхий нийт глобалчлагдахын хэрээр гадаад орны улс төрийн бодлого болон эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс шалтгаалан банкны гадаад валютын позицийн үнэлгээнд орох өөрчлөлтөөс хүлээж болзошгүй алдагдлыг улсын эрсдэл гэнэ. Улсын эрсдэл нь банкны гадаад үйл ажиллагааны бүх хүрээг хамрах ба гадаад орон дахь нийгэм, улс төр, эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс банкны санхүү төлбөрийн чадварын байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй.
  • 3. Санхүүгийн байгууллагуудын зөвхөн гадаад актив, пассивын хүрээгээр хязгаарлагдахгүй бөгөөд санхүүгийн байгууллага гадаадад байгуулсан өөрийн нэгждээ хөрөнгө оруулалт хийх, цахим сүлжээг ашиглаж төлбөр тооцоог гүйцэтгэх, гадаадын түншүүдтэй хамтран ажиллах зэрэг нь тухайн гадаад орны хэрэгжүүлж байгаа бодлого, нөхцөл байдалтай зэрэгцэн эрсдэлийг агуулдаг.
  • 4. Улсын эрсдэлд гадаад зээл, хөрөнгө оруулалтын, шилжүүлгийн болон бусад гэж ангилан үзнэ.  Гадаад зээл, хөрөнгө оруулалтын эрсдэл гэдэгт санхүүгийн байгууллага гадаад орны зээлдэгчид олгосон зээл, гадаадын компанийн гаргасан үнэт цаасанд хийсэн хөрөнгө оруулалт нь тухайн улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн байдлаас шалтгаалан хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэлийг хэлнэ.
  • 5.  Шилжүүлгийн эрсдэл гэдэг нь аливаа улс хоорондын төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгыг шилжүүлэхэд үүсэх аливаа улс төр, эдийн засаг нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалан гадаад шилжүүлгээ гүйцэтггэхэд гарах эрсдэлийг хэлнэ.  Бусад эрсдэлд банкны гадаад үйл ажиллагаа явагддаг орнуудын улс төр болон эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаалан үнэлгээ нь өөрчлөгдөх гадаад позицийн зарим хэсгийг хамааруулах бөгөөд эдгээр хүчин зүйлсэд тухайн гадаад орны хөрвөх чадвар, зах зээлийн, төвлөрлийн зэрэг эрсдэлүүдийг хамааруулна.
  • 6. Гадаад позицид зээл хадгаламж, үнэт цаас, элдэв төрлийн өр төлбөр, буцаан үл дуудагдах аккредигив, санхүүгийн деривативууд зэрэг тэнцлийн болон тэнцлийн гадуур бүртгэгдсэн бүх төрлийн өглөг авлагуудыг хамруулах бөгөөд тэдгээр нь тус бүртээ улсын эрсдэлийг агуулж байдаг. Тухайн улсын валютаар илэрхийлэгдсэн гадаад валютын позици нь улсын хөрвөх чадварын эрсдэлээс гадна шилжүүлгийн, зээлийн, зах зээлийн, үйл ажиллагааны зэрэг эрсдэлийн бүх төрлийг өөртөө шингээсэн байдаг.
  • 7. Дотоодын болон гадаадын зээлийн эрсдэлийн ялгаа Зээлийн эрсдэл болон улсын зээлийн эрсдэлийн ялгааг авч үзэхийн тулд зээлийг төлөх чадваргүй, төлөхөөс татгалзаж буй ямар нэг дотоодын компанийг авч үзье. Энэ тохиолдолд зээлдэгч нь зээлийн хүүний болон үндсэн төлбөр зэрэг зээлийн гэрээний нөхцлийг өөрчлөхийг эрмэлздэг. Эцсийн дүнд энэ төлбөрийн чадваргүй байдал хэвээр үргэлжилбэл тухайн байгууллагын хөрөнгийг хураахад хүрдэг.
  • 8. Америкийн банк Мексикийн хувийн корпорацид долларын зээл олгосон жишээг авч үзье. Тухайн корпораци нь зэрэглэл сайгай бөгөөд зээлийн төлбөрөө байнга цагт нь хийж ирсэн, харин Мексикийн засгийн газрын долларын нөөц болон эдийн засгийн байдал нь муу байгаа гэж үзье. Ийм тохиолдолд Мексикийн засгийн газраас гадаад хөрөнгө оруулагчдад зээлийн эргэн төлөлтийг доллараар хийхийг хориглодог бөгөөд үүний улмаас Мексикийн корпораци зээлээ доллараар төлөх боломжгүй болно.
  • 9. Тухайн |Корпорацийн зээлийн эрсдэл сайн байлаа ч дээрх байдлаас болоод зээлдэгч зээлийн төлбөрөө хийх чадваргүй болно. Мексикийн засгийн газрын уг шийдвэр улсын эрсдэлийн нэгэн тохиолдол бөгөөд уг зээлдэгчийн төлбөрийн чадвараас үл хамаарч байна. Дээрхээс үзэхэд гадаадад зээл олгохдоо хоёр үе шаттай олговол боломжтой юм. Үүнд:
  • 10. 1. Энгийн зээлийн нэгэн адил зээлдэгчийн зээлээ төлөх чадварыг тогтоох, үүнд, тухайн тохиолдолд тохирох хэмжээний эрсдлийн нэмэгдэл мөн зээлийн дээд хязгаарыг тогтоох. 2. Зээлдүүлэгч зээлдэгчийн оршин буй орны засгийн газрын эрсдэлийн чанарыг тогтоох хэрэгтэй. Хэрэв зээлдэгчийн зээлийн эрсдэл болон чанар нь сайн ч засгийн газрын эрсдэлийг муу гэж тогтоовол зээлийг олгох хэрэггүй болно.
  • 11. Гадаад зээл олгох, гадаад бонд худалдан авах хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад тухайн улсын эрсдэлийг харгалзах ёстой. Тухайн орны улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудын авсан зээлд хоёр төрлийн арга хэмжээг авч болно. • Зээлийн өрийг хүчингүй болгох. Одоогийн болон ирээдүйн гадаадын зээл болон өөрийн хөрөнгийн үүргийг хүчингүй болгоно. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Хятадад 1944, Кубад 1961, Хойд Солонгост 1964 онд энэ арга хэмжээг авч байсан.
  • 12. • Зээлийн гэрээний нөхцлийг өөрчлөх. Энэ нь засгийн газрын эрсдэлийн хамгийн түгээмэл хэлбэр байсан. Өөрөөр хэлбэл, тухайн улс одоогийн болон ирээдүйн өр зээлийн үүргээ хойшлуулах тухай шийдвэр гаргасныхаа дараагаар гэрээнийхээ нөхцлүүд дотор зээлийг төлж дуусах хугацаа, зээлийн хүү зэргийг хөнгөлөх арга замыг хайдаг бөгөөд зээлийн үндсэн болон хүүний төлбөр зэрэг зээлийн нөхцлийг өөрчилж, хугацааг хойшлуулдаг.
  • 13. 2.Улсын эрсдэлийн үнэлгээ Улсын эрсдэлийг үнэлэхэд санхүүгийн байгууллагууд нь гадаад шинжилгээг, мөн өөрийн дотоодын үнэлгээний загварыг ашиглаж болно. Мэдээж эцсийн үнэлгээг гаргахад улсын эрсдэлийн эсрэг авч байгаа арга хэмжээнүүд нь дангаараа хангалтгүй байдаг учраас хэд хэдэн аргыг хавсран ашиглах нь зүйтэй.
  • 14. Хөрвөх чадвар, эрсдэл хүлээх чадварын талаар олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий байгууллагуудаас гаргасан улс орнуудын зэрэглэл, ялангуяа тухайн улсад их хэмжээний гадаад позицитой банкинд хийгдсэн зэрэглэл зэрэг нь мэдээлэл олж авах хамгийн сайн суваг болж өгдөг.
  • 15. Гэхдээ банкны дотоод зэрэглэл болон бусад байгууллагуудын зэрэгцүүлж болохуйц стандартуудын хооронд их хэмжээний зөрүү байгаа тохиолдолд уг зөрүүний шалтгааныг тогтоох нь эрсдэлийг хянах хэмжигдэхүүний чанар болон банкны дотоод аливаа ашиг сонирхолын зөрчилдөөнөөс зайлсхийхэд чухал ач холбогдолтой. Улсын эрсдэлийг үнэлдэг үнэлгээний загваруудыг авч үзье
  • 16. 1.Дотоод үнэлгээний загварууд Хамгийн нийтлэг хандлага нь эдийн засгийн харьцаанд суурилсан улсын эрсдлийн үнэлгээний загваруудыг хөгжүүлэх явдал. Эдийн засгийн гол харьцаан дээр суурилсан улс орны засгийн газрын эрсдэлийн үнэлгээний загваруудыг хөгжүүлэх болсон. Санхүүгийн байгууллагын шинжээч нь тухайн орны зээлийн нөхцлийг өөрчлөх боломжийг тайлбарлахад чухал байж болох макро микро эдийн засгийн чухал хэмжигдэхүүн болон харьцааны цогцыг сонгож авна.
  • 17. Дараа нь зээлийн нөхцлөө өөрчилсөн болон өөрчлөөгүй орнуудыг хамгийн сайн ялгаж буй хувьсах хэмжигдэхүүнийг тодорхойлохдоо эдгээр орнуудын өнгөрсөн мэдээллийг ашиглана. Засгийн газрын эрсдэлийн магадлалын загварт хамгийн нийтлэг ашиглагддаг хувьсах хэмжигдэхүүнүүдийг авч үзье. 1. Зээлийн үйлчилгээний харьцаа 2. Импоргын харьцаа 3. Хөрөнгө оруулалтын харьцаа 4. Экспортын орлогын вариац
  • 18. Энэ аргачлал нь санхүүгийн байгууллагуудын хэрэглэж байсан улс орны эрсдэлийн шинжилгээний загварын хамгийн нийтлэг хэлбэр байсан боловч дотроо маш олон асуудалтай. Хөндлөнгийн үнэлгээг ашиглах нь цаг хугацаа болон зардлын хувьд маш хэмнэлттэй байдаг. Мөн гарсан үр дүн нь бодиг байдалтай нийцэх байдал нь их байдаг.
  • 19. Статигикийн загварууд нь мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд нэлээд их цаг хугацаа шаарддаг. Тиймээс хөндлөнгийн үнэлгээний загварыг ашиглах нь тохиромжтой ба шаардлагатай тохиолдолд дотоод үнэлгээний загваруудыг ашиглаж болно. 2.Хөндлөнгийн үнэлгээний загварууд Хөндлөнгийн загварууд нь тухайн улсын эрсдэлийг мэргэжлийн үнэлгээний байгууллагууд тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж нийтэд мэдээлдэг.
  • 20. Аль улс ямар зэрэглэлд байгаа болон харьцуулалтуудыг хялбар хийх боломжтой. Тухайлбал, Евро мөнгөний индекс, Үнэлгээний байгууллагууд (Μοοdy΄s, S and P, Fitch) Евро мөнгөний индекс нь жилд хоёр удаа үнэлгээ хийдэг ба улсын эрсдэлд 0-100% - ийн хооронд үнэлгээ өгдөг. Үүнд: 1.Улс төрийн эрсдэл – political risk ( 25% weighting) 2.Эдийн засгийн нөхцөл байдал – еconomic performance (25%),
  • 21. 3.Өрийн индикатор – debt indicators (10%), 4.Өрийн хойшлуулалт – debt in default or rescheduled (10%) 5.Зээлийн зэрэглэл - credit rating (10%), 6.Банк санхүүгийн системд нэвтрэх – access to bank finance (5%), 7.Богино хугацаат хөрөнгө оруулалт хийх боломж – access to short - term finance (5%), 8.Хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломж – access to capital markets - (5%), 9. Форфейтинг – forfaiting (5%).
  • 22. Дэлхий дээр нийт 3000 гаруй үнэлгээ хийдэг томоохон байгууллага байдаг бөгөөд 3 байгууллага л дэлхийд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байна. Үүнд: Μοοdy΄s, Standard and Poors, Fitch rating юм. Эдгээр үнэлгээний байгууллага нь улс орны үнэлгээ хийхээс гадна бизнесийн болон санхүүгийн байгууллагад үнэлгээ хийж хөрөнгө оруулалт татах боломжийг олгодог.
  • 23. Үнэлгээ үндсэн 3 түвшинд байдаг. Үүнд : 1. Хөрөнгө оруулалтын зэрэглэл бөгөөд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой ба эрсдэлийн хувьд харьцангуй бага байдаг. 2. Эргэлзээтэй зэрэглэл бөгөөд хөрөнгө оруулалт хийхэд нэлээд эргэлзээтэй эрсдэл ихтэй. Энэ зэрэглэлийг хөрөнгө оруулалт хийхгүй түвшин гэж үздэг. 3. Онцгой зэрэглэл бөгөөд тодорхой бус үнэлгээ хийгдээгүй улсуудыг авч үздэг.
  • 24. Μοοdy΄s - ийн үнэлгээний тайлбар Зэрэглэл Төлбөр хугацаандаа төлөх найдлага Эрсдэл 1. Хөрөнгө оруулалтын ААА Хамгийн өндөр чанартай Хамгийн бага Аа1,Аа2,АаЗ Өндөр чанар Маш бага зэргийн эрсдэл А1,А2,АЗ Дундаас дээгүүр чанар Бага эрсдэл Ваа1,Ваа2,ВааЗ Дунд чанар Дундаж эрсдэл 2. Эргэлзээтэй зэрэглэл Ва1, Ва2, ВаЗ Зарим нь эргэлзээтэй Ихээхэн эрсдэлтэй В1, В2, ВЗ Эргэлзээтэй Өндөр хэмжээний эрсдэлтэй Саа1, Саа2,СааЗ Муу Маш өндөр эрсдэлтэй Са Их эргэлзээтэй бараг төлөгдөхгүй, зарим нь л төлөгдөнө Хамгийн их эрсдэлтэй С Төлөгдөхгүй хүү болон үндсэн төлбөрийн маш бага хэсэг нь төлөгдөх мгадлалтай Хамгийн их эрсдэлтэй 3. Онцгой зэрэглэл WR Т атгалзсан түвшин NR Үнэлэгдээгүй Р Түр зуурын
  • 25. Дараах хүснэгтэд зэрэглэл тогтоодог байгууллагуудын хөрөнгө оруулалтын зэрэглэлийг тогтоож буй үнэлгээг харьцуулж харууллаа. Μοοdy΄s, Standard and Poors, Fitch – ийн үнэлгээний харьцуулалт Чанар Moody’s Standart & Poor’s Fitch Хамгийн сайн чанар Aaa AAA AAA Өндөр чанар Aa1 Aa2 Aa3 AA+ AA AA- AA+ AA AA- Дундаас дээш A1 A2 A3 A+ A A- A+ A A- Дунд чанар Baa1 Baa2 Baa3 BBB+ BBB BBB- BBB+ BBB BBB-
  • 26. 3.Монгол улсын зэрэглэл Манай улс 2005 онд анх удаа улсын зэрэглэл тогтоолгож байсан бөгөөд Монголбанкныхан үнэлгээний 3 компанийн төлөөлөгчдийг урьж авчран зэрэглэлээ тогтоолгоход В гэсэн үнэлгээ өгсөн юм. В гэсэн үнэлгээг өгөхдөө манай улсын давуу болон сул талыг дараах байдлаар тодорхойлсон байна.
  • 27. Standard and poor,s rating Сул талууд Давуу талууд  Зэрэглэл тогтоосон тусгаар улсуудын дунд хамгийн их өртэй улс • Бага орлоготой, түүхий эдэд суурилсан жижиг хөгжөөгүй эдийн засагтай улс • Зөвлөлтийн үеийн өрийг төлсөнөөр төсвийн болон гадаад уян хатан байдлыг сулруулсан.  Гадаадын олон улсын байгууллагуудын хүчтэй тусламж дэмжлэг авдаг. • Нээлттэй болон зах зээлийн эдийн засаг руу чиглэсэн эдийн засгийн бодлоготой улс • Уул уурхайн салбар нь хөгжих хандлагатай • Бага орлоготой эдийн засгийн хувьд хүний өндөр нөөцтэй бөгөөд улс төрийн тогтвортой байдалтай.
  • 28. Fitch rating Сул талууд Давуу талууд • Эдийн засгийн диверсификацигүй, түүхий эдийн экспортоос хамаарсан эдийн засагтай • Зардлын өндөр үүрэгтэй(сонгуулийн амлалт) бөгөөд татварын дарамт нь төсвийн уян хатан байдлыг алдагдуулдаг. • Гадаадын албан ёсны зээлдэгчдээс хамааралтай улс • Банкны сектороос үүссэн зээлийн үлдэгдэлийн огцом өсөлттэй, долларжилтийн эрсдэл өндөр  Гадаадын өрийн үйлчилгээний бага дарамттай улс • Зах зээлийн эдийн засаг руу чиглэгдсэн нээлттэй улс • Гадаад хөрөнгө оруулалтын хуулийн тусламжтайгаар гадаад хөрөнгө оруулагчдын сонирхлыг их татаж байгаа. • Гадаад хөрвөх чадвартай өндөртэй улс.
  • 29. Мооdy’s rating Сул талууд Давуу талууд  Харьцангуй өндөр гэхдээ хөнгөлттэй гадаад өртэй улс • Санхүүгийн систем болон хөрөнгийн зах зээл нь анхан шатны хөгжлийн үед байгаа. • Монгол Улсын төсвийн болон хөгжлийн дэвшил нь гадаад хүчин зүйлсээс их хамааралтай  Сүүлийн хэдэн жилийн төсвийн болон төлбөрийн тэнцлийн сайжрах хандлагатай байгаа. • Монгол Улс гадаад хөрөнгө оруулагчдыг уул уурхай болон банкны секторт татаж чадсан байдал гадаад хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвартай улс • Тогтвортой ардчилсан улс төрийн тогтолцоо, эрх зүйн харьцангуй тааламжтай орчинтой бөгөөд хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвартай улс • Шинэчлэгдсэн болон эрүүлжсэн банкны систем нь өмнөх үеэс хадгаламжийг татан төвлөрүүлж удирдахад хувь нэмэр оруулж байна.
  • 30. 4. Улсын эрсдэлийг бууруулах Банк санхүүгийн байгууллага нь улсын эрсдэлийн талаар баримтлах бодлогоо боловсруулан, гадаад үйл ажиллагааныхаа стратегийг тодорхойлон, улсын эрсдэлийг үнэлэх, хянах хязгаарлах механизмыг бий болгон ажиллах шаардлагатай. Улсын эрсдэлийн бодлогын баримт бичиг дараах зүйлүүдийг зайлшгүй агуулсан байвал зохино. Үүнд: • Улсын эрсдэлийг удирдах, хянах банкны бүтцнйг тодорхой заах
  • 31. • Санхүүгийн байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээнд нийцсэн, хэрэгжүүлж болохуйц, ойлгомжтой байхаар улсын эрсдэлийг үнэлэх, хэмжих аргачлалыг боловсруулах • Улсын эрсдэлийг үнэлэх, хэмжих аргачлалд тулгуурлан эрсдэлээс зайлсхийх тодорхой хязгаарлалтын системийг тогтоох • Улсын эрсдэлийн бодлогын хэрэгжилт, тухайлбал улсын эрсдэлд тогтоосон хязгаарлалтуудыг хангаж байгаа эсэхэд дотоодын хяналт тавих, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгах шаардлагатай.