SlideShare a Scribd company logo
1 of 42
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛ
1.Үйл ажиллагааны эрсдэлийн тухай
2. Үйл ажиллагааны эрсдэлийн онцлог
3. Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох нь
1. Үйл ажиллагааны эрсдэлийн тухай
Өмнөх сэдвүүдээр бид санхүүгийн байгууллагад
учрах хүүний, ханшийн, зээлийн, тэнцлийн гадуурх
гэх мэт санхүүгийн эрсдэлийг хэрхэн тооцох талаар
үзсэн.
Эдгээр эрсдэлүүд нь бүгд санхүүгийн байгууллагын
дотоод үйл ажиллагаатай ямар нэг байдлаар холбоотой
байдаг.
Энэ хэсэгт санхүүгийн байгууллагын дотоод үйл
ажиллагаанаас үүсч бий болох эрсдэлийн талаар авч
үзнэ.
Тухайлбал, Аll First Financial луйварын арилжаанаас 691 сая
долларын алдагдал хүлээсэн,
House Hold Finance төлбөр тооцооны бүртгэлийг буруу хөтөлтөөс
484 сая долларын алдагдал хүлээсэн,
Ваnk of New York 2001 оны 9 сарын 11 террорист халдлагын
улмаас 140 сая долларын алдагдлыг үйл ажиллагааны эрсдэлээс
шалтгаалан тус тус хүлээсэн байна.
Эдгээр аддагдлуудыг ерөнхийд нь санхүүгийн
байгууллагын үйл ажиллагааны эрсдэл гэдэг.
Алдагдал хүлээж байсан тохиолдлуудыг судлан үзвэл
үндсэн 3 хүчин зүйлээс хамааралтай байна.
Үүнд:
1.Хяналт шалгалтын дутмаг байдал: Санхүүгийн
байгууллага эрсдэлийн хязгаарыг давсан үйл ажиллагаа
явуулж буй эсэх дээр ажилчиддаа хяналт шалгалтыг
хангалтгүй тавьдаг байсан.
2.Луйвар: Арилжаанд оролцож буй санхүүгийн
байгууллагын ажилчин хувийн ашиг сонирхлын
үүднээс луйварын арилжаануудыг хийсэн.
3.Удирдлагын ур чадвар муу: Санхүүгийн
байгууллагын удирдах түвшний менежер эрсдэлийн
хязгаарыг оновчтой тогтоох, эрсдэл тооцох аргачлалыг
нарийн зааж өгөх, хэрэгжилтэнд хяналт тавих
системийг дутмаг боловсруулсан.
Үйл ажиллагааны эрсдэл нь зөвхөн нэг төрлийн бус,
олон хүчин зүйлээс шалтгаалан үүсдэг.
Эрсдэл үүсгэгч хүчин зүйлийг гадаад, дотоод гэж
ангилж үздэг.
Мэдээллийн технологи болон дотоод хяналтын
системийн алдаанаас хамааран санхүүгийн
байгууллагын хүлээж болзошгүй алдагдлыг үйл
ажиллагааны эрсдэл гэнэ.
Эрсдэл үүсгэгч хүчин зүйл нь санхүүгийн
байгууллагын ажилтан, албан хаагч гэх мэт хүний
хүчин зүйлүүд, техник тоног төхөөрөмжийн алдаа,
саатлаас, хяналт шалтгалын дутмаг байдлаас үүсдэг.
Базелийн хорооны үйл ажиллагааны эрсдэлийг тооцох
зөвлөмжиндөө үйл ажиллагааны эрсдэлийг ингэж
тодорхойлсон байдаг.
Гэхдээ зарим судлаачид үйл ажиллагааны эрсдэлд
гадаад орчны нөлөөллүүдийг нэмж авч үзэх нь зүйтэй
гэж үздэг.
Тодорхойлолтуудыг нэгтгэж үзвэл үйл ажиллагааны
эрсдэл гэдэг нь ажилтан, албан хаагчид, технологи,
гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан санхүүгийн
байгууллагын хүлээж болзошгүй алдагдлыг үйл
ажиллагааны эрсдэл гэнэ.
Ажилтан, албан хаагчид
Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч эхний хүчин зүйл нь
ажилтан, албан хаагчдын санаатай болон санамсаргүй
алдаатай үйл ажиллагаанаас бий болно.
Тухайлбал,
1. 2001 оны 5 сард Lehman Brothers – ын Лондонын
салбарын дилер 300 сая долларын хувьцааны захиалгыг 3
сая долпар гэж андуурч бичснээс FTSE 100 индекс 120
нэгжээр буурсан.
2. 2001 оны 12 сард USB Японы хөрөнгийн зах зээлд хувьцаа
худалдан авах захиалга хийхдээ хувьцааны захиалах тоогоо
алдаатай оруулснаас 50 сая долларын алдагдал хүлээсэн.
3. 2002 оны эхээр Allied Irish Bank - ны АНУ-ын салбарын
дилер банкны дотоод журмыг зөрчин санаатайгаар алдаатай
арилжаа хийснээр 750 сая долларын алдагдал хүлээлгэсэн
байна.
2. Техник, технологи
Мэдээллийн систем болон технологиос шалтгаалан
санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд учрах
эрсдэлийг хэлнэ.
Үүнд: Программ хангамж тасалдах, техник
хангамжийн эвдрэл гэмтэл, сүлжээний саатал, вирус,
дотоод сүлжээнд гадны халдлага орох зэргээс үүсч бий
болох алдагдлыг хэлнэ.
Санхүүгийн байгууллага нь бусад бизнесийн
байгууллагатай харьцуулахад харьцангуй өндөр техник,
технологиудыг үйл ажиллагаандаа ашигладаг.
Иймээс энэ төрлийн эрсдэл их учирдаг.
Мөн мэдээллийн технологи нь их хэмжээний хөрөнгө
оруулалтыг шаарддаг өртөг өндөртэй учраас
санхүүгийн байгууллагын дундаж зардлыг
нэмэгдүүлдэг.
3.Хяналт шалгалт
Санхүүгийн байгууллагууд үйл ажиллагааны үе шат
бүртээ хяналт шалгалгыг дутуу, сул хийснээс үүсч бий
болох эрсдэл.
Алба хэлтэсүүд ажил үүргийн хуваарийнхаа дагуу
үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх дээр гүйцэтгэх
шатны менежерүүд, дотоод хянан шалгалтын
ажилтангууд хяналт шалгалтыг тавих шаардлагатай
байдаг.
Тухайлбал, Арилжааны албаныхан арилжаагаа
журмын дагуу, хязгаарын дотор хийж буй эсэх, бүртгэл
тайлангаа үнэн зөв хөтлөж байгаа эсэх дээр хяналт
шалгалтыг дутуу хийснээр дээр дурьдаж байсан их
хэмжээний алдагдлууд үүсч бий болсон.
4.Гадаад орчны нөлөөлөл
Санхүүгийн байгууллагын хяналтанд байдаггүй үйл
ажиллагаанд нь алдагдал үүсгэх тохиолдлын
эрсдэлүүдийг хэлнэ.
Тухайлбал, Улс төрын нөхцөл байдал, зохицуулах
байгууллагын тавьж буй шаардлага өөрчлөгдөх, хууль,
татварын орчны өөрчлөлтөөс хамаарч санхүүгийн
байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдох нь
ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Мөн дээрэм, гэмт халдлага, терроризм, гал түймэр,
газар хөдлөлт гэх мэт бусад байгалийн давагдашгүй
хүчин зүйлүүд нь санхүүгийн байгууллагын үйл
ажиллагааны эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Гэхдээ Базелийн хорооны үйл ажиллагааны эрсдэлийг
тооцох зөвлөмжид энэ төрлийн эрсдэлийг авч үздэгтүй.
Гэвч санхүүгийн байгууллага энэ төрлийн хүчин
зүйлээс шалтгаалан учрах эрсдэлээ урьдчилан
тодорхойлж, тооцох нь чухал юм.
2. Үйл ажиллагааны эрсдэлийн онцлог
Санхүүгийн байгууллага үйл ажиллагааны эрсдэлээ
зөв тооцож, тодорхойлж, удирдах нь гүйцэтгэлд шууд
нөлөө үзүүлдэг.
Үйл ажиллагааны эрсдэл нь цэвэр алдагдал болохоос
гадна нэр хүндэд илүү нөлөөлдөг гэдгийг олон кейс
харуулсан.
Үйл ажиллагааны эрсдэл нь бусад эрсдэлүүдтэй
харьцуулахад тооцооллын хувьд, үзүүлэх нөллөөлийн
хувьд их онцлог юм.
Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны эрсдэл нь
санхүүгийн эрсдэлтэй харьцуулахад тооцоход хэцүү,
зайлсхийх боломжгүй, дандаа алдагдал хэлбэрээр
илэрдэг.
Үүнийг дэлгэрэнгүй байдлаар дараах хүснэгтээс харж
болно.
Үйл ажиллагааны эрсдэлийн онцлог
Санхүүгийн эрсдэл
(Хүүгийн, зах зээлийн, зээлийн
эрсдэл)
Үйл ажиллагааны эрсдэл
Зайлсхийх боломжтой Зайлхийх боломжгүй
Тодорхой эрсдэл, ашиг эсвэл
алдагдал болдог
Цэвэр эрсдэл, зөвхөн алдагдал
болдог
Нөлөөлөгч хүчин зүйлүүдийг
тодорхойлход хялбар
Нөлөөлөгч хүчин зүйлүүдийг
тодорхойлоход хэцүү
Тооцож, хэмжихэд хялбар,
харьцуулах боломжтой
Тооцож, хэмжихэд хэцүү, харьцуулах
боломжгүй
Уламжлагдсан зах зээлийн
хэрэгслүүдийг ашиглан хамгаалах
боломжтой (хедж хийх)
Уламжлагдсан зах зээлийн
хэрэгслүүдийг ашиглан хамгаалах
боломжгүй
3.Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох нь
Үйл ажиллагааны эрсдэл нь зээл, зах зээлийн
эрсдэлтэй харьцуулахад сүүлд судлагдсан байна.
2000 оны дундуур өнгөрсөн түүхэн мэдээлэл болон ирээдүйн
төлөв байдалд тулгуурлан үйл ажиллагааны эрсдэлийг тооцох
болсон ба Basic Indicator Approach (BIA), Standardised Approach
(SA), Advanced Measurement Approach (AMA) гэсэн үндсэн
гурван аргаар тооцохыг Базел II-ын зөвлөмжид тусгасан байдаг
ба байгууллага бүр өөрийн онцлогт нийцүүлэн тохирох
аргачлалаар нь эрсдэлээ тооцохыг зөвлөсөн байна
Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох аргазүй нь их
тодорхойгүй, учрах магадлалыг тооцох нь хүндрэлтэй
байдаг.
Үйл ажиллагааны эрсдэлийг дараах үе шатуудын дагуу
тооцож болно. Үүнд:
• Эрсдэл үүсгэгч хүчин зүйлийг тодорхойлох
• Эрсдэл үүсгэгч хүчин зүйлүүдийг нөлөөллийг
тодорхойлох
• Эрсдэл үүсгэх хүчин зүйлийн тохиолдох магадлалыг
тооцох
• Алдагдал хүлээж байсан тохиолдлуудыг судлах
• Хүлээгдэж буй алдагдлыг тооцох
1. Эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийг тодорхойлох
Үйл ажиллагааны эрсдэл үүсгэж болох хүчин зүйлсийн
жагсаалтийг гаргах.
Санхүүгийн байгууллага өөрийн үйл ажиллагааны
хүрээнд хүн, техник технологи, хяналт шалгалт, гадаад
орчны нөлөөллөөс шалтгаалан ямар, ямар эрсдэл үүсч
болохыг нарийвчлан тодорхойлно.
Үүнийг дараах хүснэгтээр жишээ болгон харуулав.
Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийн жагсаалт
Хүн Технологи Хяналт шалгалтын
дутмаг байдал
Гадаад орчны
нөлөөлөл
Луйвар, хуйвалдаан,
бусад гэмт хэргийн
чанартай үйл
ажиллагаанууд.
Дотоод журамд
заасан үүргээ зөрчих,
Удирдлагын алдаатай
бодлого, хайнга
хариуцлаггүй байдал.
Ажилчдаас
шалтгаалсан алдагдал
(өвчин, бэртэл гэмтэл,
санаатай
санамсаргүй
алдаанууд)
Аюулгүй
ажиллагааны
системийг зөрчих
Мэдээллийн
технологийн
алдаанууд (программ
хангамж, техник
хангамжийн эвдрэл
гэмтэл, вирус, дотоод
сүлжээнд гадны
халдлага орох)
Системд
зөвшөөрөлгүй нэвтрэх.
Мэдээллийн бүрэн
бүтэн, үнэн зөв байдал
алдагдах.
Телефон харилцаа
холбоонд саатал гарах
Гүйцэтгэл, бүртгэл,
гүйлгээ шилжүүлэх
(Шилжүүлгийн
эрсдэл)
Хяналт тавих арга,
хэлбэрийн алдаа
(Загварын эрсдэл)
Бүртгэл хөтлөлт
татварын алдаа
Үйл ажиллагааны үе
шатууудыг буруу
зохион байгуулах
Хуулийн мөрдөлт
Салбарын бүрэн
эрхт байдал
Үүрэг хариуцлагаа
бүрэн ухамсарлаагүй
байх
Гэмт хэргийн
чанартай үйлдлүүд
(дээрэм, терроризм)
Улс төрийн болон
хүчний байгууллагын
үйлдэл (дайн, улс
орнуудын
хязгаарлалт)
Улс төр, зохион
байгуулалт, хууль
татварын орчны
өөрчлөлт
Байгалын давагдашгүй
хүчин зүйлүүд
Бэлтгэн
нийлүүлэгчтэй
холбоотой бусад үйл
ажиллагааны
эрсдэлүүд
2.Эрсдэл үүсгэгч хүчин зүйлүүдийг нөлооллийг тодорхойлох
Энэ үе шатанд байгууллагын аль алба хэлтэст ямар
хүчин зүйл нь үйл ажиллагааны эрсдэлийг илүү үүсгэж
байгаа болон эдгээр эрсдэлүүд нь үйл ажиллагааны
орлого, баланст ямар өөрчлөлт оруулахыг
тодорхойлно.
Дараах хүснэгтээр санхүүгийн байгууллагын ямар
хэлтэст ямар эрсдэл үүсгэгч хүчин зүйл илүү
нөлөөллөхийг Х - ээр тэмдэглэн хүснэгтээр харуулав
Эрсдэл үүсгэгч хүчин зүйлс ба нөлөөлөл
СБ-
ын
төрөл
СБ-ын хэлтэс Үйл ажиллагаа
Нөлөөлөл
EI
Эрсдэл үүсгэх хүчин
зүйлс
1 2 3 4
Арилжааныбанк
Иргэдийн банк
Хадгаламж,
хэрэглээний зээл, карт
НҮАО Х Х Х
Байгууллагын банк
Бизнесийн зээл,
төслийн санхүүжилт
НҮАО Х Х
Арилжааны банк
Гадаад валют арилжаа,
бусад арилжаа
НҮАО
Төлбөр тооцооны
систем
Төлбөр тооцоо,
шилжүүлэг
НҮАО Х Х
Зөвөлгөө өгөх төв
Зөвлөгөө, мэдээлэл
өгөх
НО Х Х
Бусад
Даатгал
Эд хөрөнгө, эрүүл
мэнд, хариуцлагын
даатгал
НХО Х Х Х
Брокер
Үнэт цаас зуучлан
борлуулах
НҮАО Х Х Х
1- Хүн, 2 - Техник, 3 - Хяналт шалгалт, 4 - Гадаад
орчны нөлөөлөл
НО - нийт орлого, НҮАО - нийт үйл ажиллагааны
орлого, НХО - нийт хураамжийн орлого
Үйл ажиллагааны эрсдэл нь дан ганцаараа үүсч бий
болохоос гадна бусад эрсдэлүүдтэй холбоотой үүсч
бий болдог.
Тиймээс энэ үе шатыг гүйцэтгэхдээ дараах
зүйлүүдийг анхаарах хэрэгтэй.
Үүнд:
1. Санхүүгийн байгууллагын алба хэлтэс бүрд үйл
ажиллагааны эрсдэл үүсдэг.
2. Тухайн нэг алба, хэлтэсийн хувьд нэг ба түүнээс
дээш үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин
зүйлүүд байдаг.
3.Эрсдэл үүсгэх хүчин зүйлийн тохиолдох магадлалыг тооцох
Санхүүгийн байгууллагын нэгж, хэлтэс тус бүрт
эрсдэл үүсгэх хүчин зүйл тус бүрээр тохиолдох
магадлалыг тооцно.
Тооцооллыг хийхдээ дотоод болон гадаад эх
сурвалжуудаас тоон болон чанарын мэдээллийг
ашиглан магадлалыг тооцно.
Эх сурвалжууд нь тухайн байгууллагад урьд өмнө нь
тохиолдож байсан үйл ажиллагааны эрсдэлийн талаар
дотоод мэдээлэл, мөн бусад санхүүгийн
байгууллагуудад алдагдал хүлээлгэж байсан үйл
ажиллагааны эрсдэлийн талаарх мэдээллүүд байна.
Тухайлбал, 2000 оны 11 сараас JР Могgаn, СIВС, Royal Ваnк
оf Сanada зэрэг томоохон санхүүгийн байгууллагууд үйл
ажиллагааны эрдлээс хүлээсэн алдагдльн талаар нэгдсэн том
мэдээллийн баазыг Нью - Йорк дахь Net Risk компани дээр
нэгтгэгддэг ба гишүүн байгууллагынхаа бүх төрлийн үйл
ажиллагааны эрсдэлгэй холбоотой мэдээллийг цуглууж, түүнд
дүн шинжилгээ хийж нэгтгээд тодорхой хэв загварт оруулан
эргээд бүх гишүүн байгууллагууддаа тайлагнадаг.
Мөн үйл ажиллагааны бодит учирсан эрсдэл,
тохиолдлуудын талаар тодорхой төлбөр төлөөд
мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллагаас энэ талын
мэдээллийг авах боломжтой.
Жишээ нь: Fitch-ийн эрсдэлийн удирдлагын хэлтэс,
OpRisk advisory LLC.
Эдгээр байгууллагууд нь их хэмжээний үйл
ажиллагааны эрсдэл хүлээлгэж байсан тохиолдлуудыг
олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс цуглуулж,
боловсруулдаг(сонин, зохицуулагчын дүгнэлт тайлан,
шүүхийн шийдвэр гэх мэт)
Мөн төлбөр төлөлгүйгээр Базелийн хорооны нэгдсэн
тайлангаас үйл ажиллагааны эрсдэл учирч байсан
мэдээллийг ерөнхий тойм байдлаар авах боломжтой.
Үйл ажиллагааны эрсдлүүдийн тохиолдлуудыг судлан
үзэхэд бага хэмжээний алдагдал үүсгэж байсан
тохиолдлууд нь олон удаа, их хэмжээний алдагдал
хүлээлгэж байсан тохиолдлууд цөөн байдаг.
Хамаарлыг дараах зурагаас харна уу.
Үйл ажиллагааны эрсдэлийн давтамж ба хохирлийн
хоорондын хамаарал
Давтамж Олон давтамжтай хохирол
Цөөн давтамжтай хохирол
Хохирлын хэмжээ
Эндээс үзэхэд үйл ажиллагааны эрсдэлийн
магадлалын тархалт нь маш skewed байна.
Их хэмжээний алдагдал нь графикийн баруун доод
хэсэгт байрлах ба үүнийг туйлын үнэлгээний арга
ашиглан тооцно. (Extreme Value Theory).
Үйл ажиллагааны эрсдэлийн ялгаатай төрлүүд дээр
тохиолдох магадлалыг тооцохдоо скорингийн загварыг
ашиглана.
Үнэлгээ өгөх үндэслэл нь алба хэлтэс бүрийн
онцлогоос хамаарч өөр өөр байна.
Зээлийн скорингийн аргатай ойролцоо юм.
Жишээ нь: Банкны арилжааны хэсэгт үйл
ажиллагааны эрсдэл учрах магадлалыг үзүүлэлт тус
бүр дээр 1-10 оноо өгөх замаар тооцно.
Дараах хүснэгтээр харуулав
Үйл ажиллагааны эрсдэлийн үүсгэгч хүчин зүйлсийн тохиолдох
магадлал
Эрсдэл үүсгэгч хүчин зүйл
Чанарын
үнэлгээ
Оноо
1 = бага эрсдэл
10 = өндөр эрсдэл
Тохиолдох
магадлал
Хүний хүчин зүйл
-Луйвар Дундаж/Бага 3 0,3%-0,5%
-Хайнга байдал Дундаж 5 1,0%-2,0%
-Дотоод журам зөрчих Их 9 7,0%-10,0%
Техник, технологи
-Системийн алдаа Дундаж 4 0,5%-1,0%
-Программын алдаа Дундаж /Их 8 5,0%-7,0%
-Цахилгаан холбоо Бага 2 0,1%-0,3%
Хяналт
-Загварын эрсдэл Их 10 >10,0%
-Шилжүүлгийн эрсдэл Дундаж 6 2,0%-3,0%
-Бүртгэлийн эрсдэл Дундаж/Бага 3 0,3%-0,5%
Гадаад хүчин зүйлийн нөлөөлөл
-Улс төрийн эрсдэл Бага 1 0,0%-0,1%
-Зохицуулалтын эрсдэл Дундаж/Бага 8 5,0%-7,0%
-Давагдашгүй хүчин зүйлийн
эрсдэл
Бага 2 0,1%-0,3%
Оноо бүр нь нэг жилд тохиолдох үйл ажилллагааны
эрсдэлийн хэмжээг илэрхийлнэ.
Энэ нь тухайн алба хэлтсийн явуулж буй онцлог үйл
ажиллагаа, хяналт шалгалтын чанараас хамаарч
ялгаатай байна.
Хяналт шалгалт сайн байдаг бол эрсдэл учрах
магадлал бага байна.
Энэ скорингийн загвар нь эрсдэлийн менежерийн
тухайн үзүүлэлтэд өгөх онооноос ихээхэн хамаардаг
учир үр дүн нь ямар ч гарах магадлалтай.
Үүнд тухайн менежерийн мэдлэг, чадвар, хандлага
зэрэг хувийн нөлөөлөл ордог.
Энэ нөлөөллийг буруулахын тулд үндсэн 2 арга
хэмжээг авч болно.
Үүнд:
1. Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин
зүйлүүдийн нөлөөллийг тооцохдоо салбарын
дундаж үзүүлэлтийг харгалзан үзсэн байх.
2. Нэгжийн эрсдэлийг тооцохдоо бусад алба
нэгжүүдийн гүйцэтгэлийг харгалзан үзэх.
Тухайлбал, Дотоод хяналтын албаныхан ажил үүргээ
хэр чанартай гүйцэтгэж байгаа зэргийг үнэлгээ хийхдээ
ашиглана.
Үнэлгээ өгөх шалгуур нь зах зээлийн нийтлэг шилдэг
туршлага, бусад санхүүгийн байгууллагуудын тогтсон
жишигүүдийг авч үзнэ.
Энэ шалгуур үзүүлэлтүүд нь бодиттой байх ба байнга
шинэчлэгддэг байх хэрэгтэй.
Магадлалыг тооцох энэ үе шат нь хамгийн чухал
бөгөөд хамгийн хэцүү нь юм.
4. Алдагдал хүлээж байсан тохиолдлуудыг судлах
Энэ үе шатанд алдагдал хүлээж байсан өмнөх үеийн
мэдээллүүдийг судлан үзнэ.
Мэдээллүүдийг дотоод болон гадаад эх сурвалжуудыг
ашиглан судлана.
Дотоод эх сурвалжийн мэдээлэлд өмнөх үеийн түүхэн
мэдээллийг ашиглах, удирдлагатай ярилцлага хийх,
төсөв, бизнес төлөвлөгөөг ашиглана.
Гадаад эх үүсвэрт бусад санхүүгийн байгууллагуудын
алдагдал хүлээж байсан тохиолдлууд, салбарын
дундажыг судлан үзнэ.
Тохиолдох магадлал болон алдагдал учирч байсан
мэдээллээ дараах эх сурвалжуудаас цуглуулах
боломжтой.
Мэдээлэл авч болох эх сурвалжууд
Магадлал Тохиолдож байсан алдагдал
Дотоод аудитын тайлан
Өмнөх түүхэн мэдээлэл
Удирдлагын тайлан
Экспертийн зөвлөмж (Дельфи
техникийн аргаар)
Судлаачдын таамаглал
Төсөв
Бизнес төлөвлөгөө
Удирдлагын ярилцлага
Өмнөх түүхэн мэдээлэл
Бусад санхүүгийн байгууллагын
алдагдал хүлээж байсан тохиолдлууд
Салбарын дундаж
Бусад судалгааны материал
Дээрх мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан ямар
хүчин зүйл ямар байдлаар илэрч болохыг дараах
хүснэгтэд харуулав.
Эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийн шалтгаан, нөлөөлөл, мэдээллийн эх
үүсвэр
Эрсдэл
үүсгэгч
хүчин зүйл
Шалтгаан Нөлөөлөл Мэдээллийн эх үүсвэр
Хүн Хүнээс үүдэлтэй
алдагдлын гол шатгаан
нь өрсөлдөгч
Орлого, ашгийн
өөрчлөлт (сургалтын
зардал, хүний нөөцийн
албаны сөрөг нөлөөлөл)
Дельфи техникийн аргаар тодруулах
Хяналт Бизнесийн хэмжээ
нэмэгдсэнээс бүтээмж
буурах
Хүчин чадлаа зөв
тооцоолоогүйн улмаас
хяналтын зардал
өөрчлөгдөх
Өмнөх түүхэн мэдээлэл
Бусад алдагдал хүлээж байсан
тохиолдол
Техник,
технологи
Мэдээллийн
системийн
шинэчлэлтэй
холбоотой зардлууд
Үйл ажиллагааны зардал
өөрчлөгдөх
Өмнөх түүхэн мэдээлэл
Бусад алдагдал хүлээж байсан
тохиолдол
Салбарын дундаж үзүүлэлт
5. Хүлээгдэж буй алдагдлыг тооцох
Хүлээгдэж буй алдагдлыг тооцох үе шатанд өмнөх үе
шатууд дээр хийгдэж байсан мэдээллүүдээ нэгтгэх
замаар хүлээгдэж болзошгүй алдагдлын хэмжээг
мөнгөн дүнгээр тооцно.
Тооцооллыг хийхдээ:
• Эрсдэлийг үүсгэгч хүчин зүйл
• Тохиолдох магадлал
• Алдагдал хүлээж байсан өмнөх мэдээллүүдийг
ашиглана.
Алдагдлын хэмжээг санхүүгийн алба, нэгж, хүчин
зүйл тус бүрийн хувьд тохиолдох магадлал, алдагдал
хүлээж байсан тохиолдол хоѐрын үржвэрээр тооцно.
𝐸𝐿 = 𝑃𝐸 ∗ 𝐿𝐺𝐸𝑅
Энд:
EL = хүлээгдэж буй алдагдал
РЕ = тохиолдох магадлал
LGER = алдагдал хүлээж болзошгүй түвшин
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Sbeul9.2020 2021on
Sbeul9.2020  2021onSbeul9.2020  2021on
Sbeul9.2020 2021onhicheel2020
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Adilbishiin Gelegjamts
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Bbujee
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлEnebish Vandandulam
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлAdilbishiin Gelegjamts
 
Ma lecture-5
Ma lecture-5Ma lecture-5
Ma lecture-5Odko Ts
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгShunkhlai Group LLC
 
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинлекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинByambadrj Myagmar
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДСChuluun Zulaa
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6Bbujee
 

What's hot (20)

Sbeul9.2020 2021on
Sbeul9.2020  2021onSbeul9.2020  2021on
Sbeul9.2020 2021on
 
Fm 06
Fm 06Fm 06
Fm 06
 
Bank
BankBank
Bank
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
 
Sm3 1
Sm3 1Sm3 1
Sm3 1
 
RMON304
RMON304RMON304
RMON304
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
It101 11
It101 11It101 11
It101 11
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
буяа нбб үндэс
буяа нбб үндэсбуяа нбб үндэс
буяа нбб үндэс
 
Ma lecture-5
Ma lecture-5Ma lecture-5
Ma lecture-5
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэг
 
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинлекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 

Similar to SbeuL14.2019- 2020on

Sbeul15. 2019 2020 on
Sbeul15. 2019 2020 onSbeul15. 2019 2020 on
Sbeul15. 2019 2020 onhicheel2020
 
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onhicheel2020
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 onhicheel2020
 
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...batnasanb
 
Sbeul7.2020 2021on
Sbeul7.2020  2021onSbeul7.2020  2021on
Sbeul7.2020 2021onhicheel2020
 
Organization's is 2011 04_28
Organization's is 2011 04_28Organization's is 2011 04_28
Organization's is 2011 04_28Khaltar
 
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11taivna
 
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх ньД.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх ньbatnasanb
 
2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа
2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа 2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа
2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа The Business Council of Mongolia
 
Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...
Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...
Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...batnasanb
 
Banks it risk sss
Banks it risk sssBanks it risk sss
Banks it risk sssKhaltar
 
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...erdmiinshuvuu
 
Sbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onSbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onhicheel2020
 
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptxЭрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptxkhurdniizam
 
Book 2, unit 10 investment banking middle office
Book 2, unit 10 investment banking middle officeBook 2, unit 10 investment banking middle office
Book 2, unit 10 investment banking middle officeGantsetsegS
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26Tumuruu Shiileg
 

Similar to SbeuL14.2019- 2020on (19)

Sbeul16.2020
Sbeul16.2020Sbeul16.2020
Sbeul16.2020
 
Sbeul15. 2019 2020 on
Sbeul15. 2019 2020 onSbeul15. 2019 2020 on
Sbeul15. 2019 2020 on
 
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 on
 
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
 
Sbeul7.2020 2021on
Sbeul7.2020  2021onSbeul7.2020  2021on
Sbeul7.2020 2021on
 
Organization's is 2011 04_28
Organization's is 2011 04_28Organization's is 2011 04_28
Organization's is 2011 04_28
 
It101 lk-11
It101 lk-11It101 lk-11
It101 lk-11
 
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
 
06 risk control
06 risk control06 risk control
06 risk control
 
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх ньД.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
 
2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа
2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа 2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа
2011.11.30 Корпорацын эрсдэлийн удирдлага, Б. Заяа
 
Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...
Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...
Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр - Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчда...
 
Banks it risk sss
Banks it risk sssBanks it risk sss
Banks it risk sss
 
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
Мөнхбаярын Маргадмөн-Банк Бус Санхүүгийн Байгууллагын Секторын Чанаргүй Зээл ...
 
Sbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onSbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 on
 
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptxЭрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
 
Book 2, unit 10 investment banking middle office
Book 2, unit 10 investment banking middle officeBook 2, unit 10 investment banking middle office
Book 2, unit 10 investment banking middle office
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

SbeuL14.2019- 2020on

  • 1. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛ 1.Үйл ажиллагааны эрсдэлийн тухай 2. Үйл ажиллагааны эрсдэлийн онцлог 3. Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох нь
  • 2. 1. Үйл ажиллагааны эрсдэлийн тухай Өмнөх сэдвүүдээр бид санхүүгийн байгууллагад учрах хүүний, ханшийн, зээлийн, тэнцлийн гадуурх гэх мэт санхүүгийн эрсдэлийг хэрхэн тооцох талаар үзсэн. Эдгээр эрсдэлүүд нь бүгд санхүүгийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай ямар нэг байдлаар холбоотой байдаг. Энэ хэсэгт санхүүгийн байгууллагын дотоод үйл ажиллагаанаас үүсч бий болох эрсдэлийн талаар авч үзнэ.
  • 3. Тухайлбал, Аll First Financial луйварын арилжаанаас 691 сая долларын алдагдал хүлээсэн, House Hold Finance төлбөр тооцооны бүртгэлийг буруу хөтөлтөөс 484 сая долларын алдагдал хүлээсэн, Ваnk of New York 2001 оны 9 сарын 11 террорист халдлагын улмаас 140 сая долларын алдагдлыг үйл ажиллагааны эрсдэлээс шалтгаалан тус тус хүлээсэн байна. Эдгээр аддагдлуудыг ерөнхийд нь санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны эрсдэл гэдэг.
  • 4. Алдагдал хүлээж байсан тохиолдлуудыг судлан үзвэл үндсэн 3 хүчин зүйлээс хамааралтай байна. Үүнд: 1.Хяналт шалгалтын дутмаг байдал: Санхүүгийн байгууллага эрсдэлийн хязгаарыг давсан үйл ажиллагаа явуулж буй эсэх дээр ажилчиддаа хяналт шалгалтыг хангалтгүй тавьдаг байсан.
  • 5. 2.Луйвар: Арилжаанд оролцож буй санхүүгийн байгууллагын ажилчин хувийн ашиг сонирхлын үүднээс луйварын арилжаануудыг хийсэн. 3.Удирдлагын ур чадвар муу: Санхүүгийн байгууллагын удирдах түвшний менежер эрсдэлийн хязгаарыг оновчтой тогтоох, эрсдэл тооцох аргачлалыг нарийн зааж өгөх, хэрэгжилтэнд хяналт тавих системийг дутмаг боловсруулсан.
  • 6. Үйл ажиллагааны эрсдэл нь зөвхөн нэг төрлийн бус, олон хүчин зүйлээс шалтгаалан үүсдэг. Эрсдэл үүсгэгч хүчин зүйлийг гадаад, дотоод гэж ангилж үздэг. Мэдээллийн технологи болон дотоод хяналтын системийн алдаанаас хамааран санхүүгийн байгууллагын хүлээж болзошгүй алдагдлыг үйл ажиллагааны эрсдэл гэнэ.
  • 7. Эрсдэл үүсгэгч хүчин зүйл нь санхүүгийн байгууллагын ажилтан, албан хаагч гэх мэт хүний хүчин зүйлүүд, техник тоног төхөөрөмжийн алдаа, саатлаас, хяналт шалтгалын дутмаг байдлаас үүсдэг. Базелийн хорооны үйл ажиллагааны эрсдэлийг тооцох зөвлөмжиндөө үйл ажиллагааны эрсдэлийг ингэж тодорхойлсон байдаг. Гэхдээ зарим судлаачид үйл ажиллагааны эрсдэлд гадаад орчны нөлөөллүүдийг нэмж авч үзэх нь зүйтэй гэж үздэг.
  • 8. Тодорхойлолтуудыг нэгтгэж үзвэл үйл ажиллагааны эрсдэл гэдэг нь ажилтан, албан хаагчид, технологи, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан санхүүгийн байгууллагын хүлээж болзошгүй алдагдлыг үйл ажиллагааны эрсдэл гэнэ. Ажилтан, албан хаагчид Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч эхний хүчин зүйл нь ажилтан, албан хаагчдын санаатай болон санамсаргүй алдаатай үйл ажиллагаанаас бий болно. Тухайлбал,
  • 9. 1. 2001 оны 5 сард Lehman Brothers – ын Лондонын салбарын дилер 300 сая долларын хувьцааны захиалгыг 3 сая долпар гэж андуурч бичснээс FTSE 100 индекс 120 нэгжээр буурсан. 2. 2001 оны 12 сард USB Японы хөрөнгийн зах зээлд хувьцаа худалдан авах захиалга хийхдээ хувьцааны захиалах тоогоо алдаатай оруулснаас 50 сая долларын алдагдал хүлээсэн. 3. 2002 оны эхээр Allied Irish Bank - ны АНУ-ын салбарын дилер банкны дотоод журмыг зөрчин санаатайгаар алдаатай арилжаа хийснээр 750 сая долларын алдагдал хүлээлгэсэн байна.
  • 10. 2. Техник, технологи Мэдээллийн систем болон технологиос шалтгаалан санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд учрах эрсдэлийг хэлнэ. Үүнд: Программ хангамж тасалдах, техник хангамжийн эвдрэл гэмтэл, сүлжээний саатал, вирус, дотоод сүлжээнд гадны халдлага орох зэргээс үүсч бий болох алдагдлыг хэлнэ. Санхүүгийн байгууллага нь бусад бизнесийн байгууллагатай харьцуулахад харьцангуй өндөр техник, технологиудыг үйл ажиллагаандаа ашигладаг.
  • 11. Иймээс энэ төрлийн эрсдэл их учирдаг. Мөн мэдээллийн технологи нь их хэмжээний хөрөнгө оруулалтыг шаарддаг өртөг өндөртэй учраас санхүүгийн байгууллагын дундаж зардлыг нэмэгдүүлдэг. 3.Хяналт шалгалт Санхүүгийн байгууллагууд үйл ажиллагааны үе шат бүртээ хяналт шалгалгыг дутуу, сул хийснээс үүсч бий болох эрсдэл.
  • 12. Алба хэлтэсүүд ажил үүргийн хуваарийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх дээр гүйцэтгэх шатны менежерүүд, дотоод хянан шалгалтын ажилтангууд хяналт шалгалтыг тавих шаардлагатай байдаг. Тухайлбал, Арилжааны албаныхан арилжаагаа журмын дагуу, хязгаарын дотор хийж буй эсэх, бүртгэл тайлангаа үнэн зөв хөтлөж байгаа эсэх дээр хяналт шалгалтыг дутуу хийснээр дээр дурьдаж байсан их хэмжээний алдагдлууд үүсч бий болсон.
  • 13. 4.Гадаад орчны нөлөөлөл Санхүүгийн байгууллагын хяналтанд байдаггүй үйл ажиллагаанд нь алдагдал үүсгэх тохиолдлын эрсдэлүүдийг хэлнэ. Тухайлбал, Улс төрын нөхцөл байдал, зохицуулах байгууллагын тавьж буй шаардлага өөрчлөгдөх, хууль, татварын орчны өөрчлөлтөөс хамаарч санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдох нь ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
  • 14. Мөн дээрэм, гэмт халдлага, терроризм, гал түймэр, газар хөдлөлт гэх мэт бусад байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд нь санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэхдээ Базелийн хорооны үйл ажиллагааны эрсдэлийг тооцох зөвлөмжид энэ төрлийн эрсдэлийг авч үздэгтүй. Гэвч санхүүгийн байгууллага энэ төрлийн хүчин зүйлээс шалтгаалан учрах эрсдэлээ урьдчилан тодорхойлж, тооцох нь чухал юм.
  • 15. 2. Үйл ажиллагааны эрсдэлийн онцлог Санхүүгийн байгууллага үйл ажиллагааны эрсдэлээ зөв тооцож, тодорхойлж, удирдах нь гүйцэтгэлд шууд нөлөө үзүүлдэг. Үйл ажиллагааны эрсдэл нь цэвэр алдагдал болохоос гадна нэр хүндэд илүү нөлөөлдөг гэдгийг олон кейс харуулсан.
  • 16. Үйл ажиллагааны эрсдэл нь бусад эрсдэлүүдтэй харьцуулахад тооцооллын хувьд, үзүүлэх нөллөөлийн хувьд их онцлог юм. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны эрсдэл нь санхүүгийн эрсдэлтэй харьцуулахад тооцоход хэцүү, зайлсхийх боломжгүй, дандаа алдагдал хэлбэрээр илэрдэг. Үүнийг дэлгэрэнгүй байдлаар дараах хүснэгтээс харж болно.
  • 17. Үйл ажиллагааны эрсдэлийн онцлог Санхүүгийн эрсдэл (Хүүгийн, зах зээлийн, зээлийн эрсдэл) Үйл ажиллагааны эрсдэл Зайлсхийх боломжтой Зайлхийх боломжгүй Тодорхой эрсдэл, ашиг эсвэл алдагдал болдог Цэвэр эрсдэл, зөвхөн алдагдал болдог Нөлөөлөгч хүчин зүйлүүдийг тодорхойлход хялбар Нөлөөлөгч хүчин зүйлүүдийг тодорхойлоход хэцүү Тооцож, хэмжихэд хялбар, харьцуулах боломжтой Тооцож, хэмжихэд хэцүү, харьцуулах боломжгүй Уламжлагдсан зах зээлийн хэрэгслүүдийг ашиглан хамгаалах боломжтой (хедж хийх) Уламжлагдсан зах зээлийн хэрэгслүүдийг ашиглан хамгаалах боломжгүй
  • 18. 3.Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох нь Үйл ажиллагааны эрсдэл нь зээл, зах зээлийн эрсдэлтэй харьцуулахад сүүлд судлагдсан байна. 2000 оны дундуур өнгөрсөн түүхэн мэдээлэл болон ирээдүйн төлөв байдалд тулгуурлан үйл ажиллагааны эрсдэлийг тооцох болсон ба Basic Indicator Approach (BIA), Standardised Approach (SA), Advanced Measurement Approach (AMA) гэсэн үндсэн гурван аргаар тооцохыг Базел II-ын зөвлөмжид тусгасан байдаг ба байгууллага бүр өөрийн онцлогт нийцүүлэн тохирох аргачлалаар нь эрсдэлээ тооцохыг зөвлөсөн байна
  • 19. Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох аргазүй нь их тодорхойгүй, учрах магадлалыг тооцох нь хүндрэлтэй байдаг. Үйл ажиллагааны эрсдэлийг дараах үе шатуудын дагуу тооцож болно. Үүнд: • Эрсдэл үүсгэгч хүчин зүйлийг тодорхойлох • Эрсдэл үүсгэгч хүчин зүйлүүдийг нөлөөллийг тодорхойлох • Эрсдэл үүсгэх хүчин зүйлийн тохиолдох магадлалыг тооцох • Алдагдал хүлээж байсан тохиолдлуудыг судлах • Хүлээгдэж буй алдагдлыг тооцох
  • 20. 1. Эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийг тодорхойлох Үйл ажиллагааны эрсдэл үүсгэж болох хүчин зүйлсийн жагсаалтийг гаргах. Санхүүгийн байгууллага өөрийн үйл ажиллагааны хүрээнд хүн, техник технологи, хяналт шалгалт, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан ямар, ямар эрсдэл үүсч болохыг нарийвчлан тодорхойлно. Үүнийг дараах хүснэгтээр жишээ болгон харуулав.
  • 21. Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийн жагсаалт Хүн Технологи Хяналт шалгалтын дутмаг байдал Гадаад орчны нөлөөлөл Луйвар, хуйвалдаан, бусад гэмт хэргийн чанартай үйл ажиллагаанууд. Дотоод журамд заасан үүргээ зөрчих, Удирдлагын алдаатай бодлого, хайнга хариуцлаггүй байдал. Ажилчдаас шалтгаалсан алдагдал (өвчин, бэртэл гэмтэл, санаатай санамсаргүй алдаанууд) Аюулгүй ажиллагааны системийг зөрчих Мэдээллийн технологийн алдаанууд (программ хангамж, техник хангамжийн эвдрэл гэмтэл, вирус, дотоод сүлжээнд гадны халдлага орох) Системд зөвшөөрөлгүй нэвтрэх. Мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдал алдагдах. Телефон харилцаа холбоонд саатал гарах Гүйцэтгэл, бүртгэл, гүйлгээ шилжүүлэх (Шилжүүлгийн эрсдэл) Хяналт тавих арга, хэлбэрийн алдаа (Загварын эрсдэл) Бүртгэл хөтлөлт татварын алдаа Үйл ажиллагааны үе шатууудыг буруу зохион байгуулах Хуулийн мөрдөлт Салбарын бүрэн эрхт байдал Үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй байх Гэмт хэргийн чанартай үйлдлүүд (дээрэм, терроризм) Улс төрийн болон хүчний байгууллагын үйлдэл (дайн, улс орнуудын хязгаарлалт) Улс төр, зохион байгуулалт, хууль татварын орчны өөрчлөлт Байгалын давагдашгүй хүчин зүйлүүд Бэлтгэн нийлүүлэгчтэй холбоотой бусад үйл ажиллагааны эрсдэлүүд
  • 22. 2.Эрсдэл үүсгэгч хүчин зүйлүүдийг нөлооллийг тодорхойлох Энэ үе шатанд байгууллагын аль алба хэлтэст ямар хүчин зүйл нь үйл ажиллагааны эрсдэлийг илүү үүсгэж байгаа болон эдгээр эрсдэлүүд нь үйл ажиллагааны орлого, баланст ямар өөрчлөлт оруулахыг тодорхойлно. Дараах хүснэгтээр санхүүгийн байгууллагын ямар хэлтэст ямар эрсдэл үүсгэгч хүчин зүйл илүү нөлөөллөхийг Х - ээр тэмдэглэн хүснэгтээр харуулав
  • 23. Эрсдэл үүсгэгч хүчин зүйлс ба нөлөөлөл СБ- ын төрөл СБ-ын хэлтэс Үйл ажиллагаа Нөлөөлөл EI Эрсдэл үүсгэх хүчин зүйлс 1 2 3 4 Арилжааныбанк Иргэдийн банк Хадгаламж, хэрэглээний зээл, карт НҮАО Х Х Х Байгууллагын банк Бизнесийн зээл, төслийн санхүүжилт НҮАО Х Х Арилжааны банк Гадаад валют арилжаа, бусад арилжаа НҮАО Төлбөр тооцооны систем Төлбөр тооцоо, шилжүүлэг НҮАО Х Х Зөвөлгөө өгөх төв Зөвлөгөө, мэдээлэл өгөх НО Х Х Бусад Даатгал Эд хөрөнгө, эрүүл мэнд, хариуцлагын даатгал НХО Х Х Х Брокер Үнэт цаас зуучлан борлуулах НҮАО Х Х Х
  • 24. 1- Хүн, 2 - Техник, 3 - Хяналт шалгалт, 4 - Гадаад орчны нөлөөлөл НО - нийт орлого, НҮАО - нийт үйл ажиллагааны орлого, НХО - нийт хураамжийн орлого Үйл ажиллагааны эрсдэл нь дан ганцаараа үүсч бий болохоос гадна бусад эрсдэлүүдтэй холбоотой үүсч бий болдог.
  • 25. Тиймээс энэ үе шатыг гүйцэтгэхдээ дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд: 1. Санхүүгийн байгууллагын алба хэлтэс бүрд үйл ажиллагааны эрсдэл үүсдэг. 2. Тухайн нэг алба, хэлтэсийн хувьд нэг ба түүнээс дээш үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин зүйлүүд байдаг.
  • 26. 3.Эрсдэл үүсгэх хүчин зүйлийн тохиолдох магадлалыг тооцох Санхүүгийн байгууллагын нэгж, хэлтэс тус бүрт эрсдэл үүсгэх хүчин зүйл тус бүрээр тохиолдох магадлалыг тооцно. Тооцооллыг хийхдээ дотоод болон гадаад эх сурвалжуудаас тоон болон чанарын мэдээллийг ашиглан магадлалыг тооцно. Эх сурвалжууд нь тухайн байгууллагад урьд өмнө нь тохиолдож байсан үйл ажиллагааны эрсдэлийн талаар дотоод мэдээлэл, мөн бусад санхүүгийн байгууллагуудад алдагдал хүлээлгэж байсан үйл ажиллагааны эрсдэлийн талаарх мэдээллүүд байна.
  • 27. Тухайлбал, 2000 оны 11 сараас JР Могgаn, СIВС, Royal Ваnк оf Сanada зэрэг томоохон санхүүгийн байгууллагууд үйл ажиллагааны эрдлээс хүлээсэн алдагдльн талаар нэгдсэн том мэдээллийн баазыг Нью - Йорк дахь Net Risk компани дээр нэгтгэгддэг ба гишүүн байгууллагынхаа бүх төрлийн үйл ажиллагааны эрсдэлгэй холбоотой мэдээллийг цуглууж, түүнд дүн шинжилгээ хийж нэгтгээд тодорхой хэв загварт оруулан эргээд бүх гишүүн байгууллагууддаа тайлагнадаг.
  • 28. Мөн үйл ажиллагааны бодит учирсан эрсдэл, тохиолдлуудын талаар тодорхой төлбөр төлөөд мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллагаас энэ талын мэдээллийг авах боломжтой. Жишээ нь: Fitch-ийн эрсдэлийн удирдлагын хэлтэс, OpRisk advisory LLC. Эдгээр байгууллагууд нь их хэмжээний үйл ажиллагааны эрсдэл хүлээлгэж байсан тохиолдлуудыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс цуглуулж, боловсруулдаг(сонин, зохицуулагчын дүгнэлт тайлан, шүүхийн шийдвэр гэх мэт)
  • 29. Мөн төлбөр төлөлгүйгээр Базелийн хорооны нэгдсэн тайлангаас үйл ажиллагааны эрсдэл учирч байсан мэдээллийг ерөнхий тойм байдлаар авах боломжтой. Үйл ажиллагааны эрсдлүүдийн тохиолдлуудыг судлан үзэхэд бага хэмжээний алдагдал үүсгэж байсан тохиолдлууд нь олон удаа, их хэмжээний алдагдал хүлээлгэж байсан тохиолдлууд цөөн байдаг. Хамаарлыг дараах зурагаас харна уу.
  • 30. Үйл ажиллагааны эрсдэлийн давтамж ба хохирлийн хоорондын хамаарал Давтамж Олон давтамжтай хохирол Цөөн давтамжтай хохирол Хохирлын хэмжээ
  • 31. Эндээс үзэхэд үйл ажиллагааны эрсдэлийн магадлалын тархалт нь маш skewed байна. Их хэмжээний алдагдал нь графикийн баруун доод хэсэгт байрлах ба үүнийг туйлын үнэлгээний арга ашиглан тооцно. (Extreme Value Theory). Үйл ажиллагааны эрсдэлийн ялгаатай төрлүүд дээр тохиолдох магадлалыг тооцохдоо скорингийн загварыг ашиглана.
  • 32. Үнэлгээ өгөх үндэслэл нь алба хэлтэс бүрийн онцлогоос хамаарч өөр өөр байна. Зээлийн скорингийн аргатай ойролцоо юм. Жишээ нь: Банкны арилжааны хэсэгт үйл ажиллагааны эрсдэл учрах магадлалыг үзүүлэлт тус бүр дээр 1-10 оноо өгөх замаар тооцно. Дараах хүснэгтээр харуулав
  • 33. Үйл ажиллагааны эрсдэлийн үүсгэгч хүчин зүйлсийн тохиолдох магадлал Эрсдэл үүсгэгч хүчин зүйл Чанарын үнэлгээ Оноо 1 = бага эрсдэл 10 = өндөр эрсдэл Тохиолдох магадлал Хүний хүчин зүйл -Луйвар Дундаж/Бага 3 0,3%-0,5% -Хайнга байдал Дундаж 5 1,0%-2,0% -Дотоод журам зөрчих Их 9 7,0%-10,0% Техник, технологи -Системийн алдаа Дундаж 4 0,5%-1,0% -Программын алдаа Дундаж /Их 8 5,0%-7,0% -Цахилгаан холбоо Бага 2 0,1%-0,3% Хяналт -Загварын эрсдэл Их 10 >10,0% -Шилжүүлгийн эрсдэл Дундаж 6 2,0%-3,0% -Бүртгэлийн эрсдэл Дундаж/Бага 3 0,3%-0,5% Гадаад хүчин зүйлийн нөлөөлөл -Улс төрийн эрсдэл Бага 1 0,0%-0,1% -Зохицуулалтын эрсдэл Дундаж/Бага 8 5,0%-7,0% -Давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл Бага 2 0,1%-0,3%
  • 34. Оноо бүр нь нэг жилд тохиолдох үйл ажилллагааны эрсдэлийн хэмжээг илэрхийлнэ. Энэ нь тухайн алба хэлтсийн явуулж буй онцлог үйл ажиллагаа, хяналт шалгалтын чанараас хамаарч ялгаатай байна. Хяналт шалгалт сайн байдаг бол эрсдэл учрах магадлал бага байна. Энэ скорингийн загвар нь эрсдэлийн менежерийн тухайн үзүүлэлтэд өгөх онооноос ихээхэн хамаардаг учир үр дүн нь ямар ч гарах магадлалтай.
  • 35. Үүнд тухайн менежерийн мэдлэг, чадвар, хандлага зэрэг хувийн нөлөөлөл ордог. Энэ нөлөөллийг буруулахын тулд үндсэн 2 арга хэмжээг авч болно. Үүнд: 1. Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин зүйлүүдийн нөлөөллийг тооцохдоо салбарын дундаж үзүүлэлтийг харгалзан үзсэн байх. 2. Нэгжийн эрсдэлийг тооцохдоо бусад алба нэгжүүдийн гүйцэтгэлийг харгалзан үзэх.
  • 36. Тухайлбал, Дотоод хяналтын албаныхан ажил үүргээ хэр чанартай гүйцэтгэж байгаа зэргийг үнэлгээ хийхдээ ашиглана. Үнэлгээ өгөх шалгуур нь зах зээлийн нийтлэг шилдэг туршлага, бусад санхүүгийн байгууллагуудын тогтсон жишигүүдийг авч үзнэ. Энэ шалгуур үзүүлэлтүүд нь бодиттой байх ба байнга шинэчлэгддэг байх хэрэгтэй. Магадлалыг тооцох энэ үе шат нь хамгийн чухал бөгөөд хамгийн хэцүү нь юм.
  • 37. 4. Алдагдал хүлээж байсан тохиолдлуудыг судлах Энэ үе шатанд алдагдал хүлээж байсан өмнөх үеийн мэдээллүүдийг судлан үзнэ. Мэдээллүүдийг дотоод болон гадаад эх сурвалжуудыг ашиглан судлана. Дотоод эх сурвалжийн мэдээлэлд өмнөх үеийн түүхэн мэдээллийг ашиглах, удирдлагатай ярилцлага хийх, төсөв, бизнес төлөвлөгөөг ашиглана.
  • 38. Гадаад эх үүсвэрт бусад санхүүгийн байгууллагуудын алдагдал хүлээж байсан тохиолдлууд, салбарын дундажыг судлан үзнэ. Тохиолдох магадлал болон алдагдал учирч байсан мэдээллээ дараах эх сурвалжуудаас цуглуулах боломжтой. Мэдээлэл авч болох эх сурвалжууд Магадлал Тохиолдож байсан алдагдал Дотоод аудитын тайлан Өмнөх түүхэн мэдээлэл Удирдлагын тайлан Экспертийн зөвлөмж (Дельфи техникийн аргаар) Судлаачдын таамаглал Төсөв Бизнес төлөвлөгөө Удирдлагын ярилцлага Өмнөх түүхэн мэдээлэл Бусад санхүүгийн байгууллагын алдагдал хүлээж байсан тохиолдлууд Салбарын дундаж Бусад судалгааны материал
  • 39. Дээрх мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан ямар хүчин зүйл ямар байдлаар илэрч болохыг дараах хүснэгтэд харуулав. Эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийн шалтгаан, нөлөөлөл, мэдээллийн эх үүсвэр Эрсдэл үүсгэгч хүчин зүйл Шалтгаан Нөлөөлөл Мэдээллийн эх үүсвэр Хүн Хүнээс үүдэлтэй алдагдлын гол шатгаан нь өрсөлдөгч Орлого, ашгийн өөрчлөлт (сургалтын зардал, хүний нөөцийн албаны сөрөг нөлөөлөл) Дельфи техникийн аргаар тодруулах Хяналт Бизнесийн хэмжээ нэмэгдсэнээс бүтээмж буурах Хүчин чадлаа зөв тооцоолоогүйн улмаас хяналтын зардал өөрчлөгдөх Өмнөх түүхэн мэдээлэл Бусад алдагдал хүлээж байсан тохиолдол Техник, технологи Мэдээллийн системийн шинэчлэлтэй холбоотой зардлууд Үйл ажиллагааны зардал өөрчлөгдөх Өмнөх түүхэн мэдээлэл Бусад алдагдал хүлээж байсан тохиолдол Салбарын дундаж үзүүлэлт
  • 40. 5. Хүлээгдэж буй алдагдлыг тооцох Хүлээгдэж буй алдагдлыг тооцох үе шатанд өмнөх үе шатууд дээр хийгдэж байсан мэдээллүүдээ нэгтгэх замаар хүлээгдэж болзошгүй алдагдлын хэмжээг мөнгөн дүнгээр тооцно. Тооцооллыг хийхдээ: • Эрсдэлийг үүсгэгч хүчин зүйл • Тохиолдох магадлал • Алдагдал хүлээж байсан өмнөх мэдээллүүдийг ашиглана.
  • 41. Алдагдлын хэмжээг санхүүгийн алба, нэгж, хүчин зүйл тус бүрийн хувьд тохиолдох магадлал, алдагдал хүлээж байсан тохиолдол хоѐрын үржвэрээр тооцно. 𝐸𝐿 = 𝑃𝐸 ∗ 𝐿𝐺𝐸𝑅 Энд: EL = хүлээгдэж буй алдагдал РЕ = тохиолдох магадлал LGER = алдагдал хүлээж болзошгүй түвшин