SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
БАРИМТЫН АНГИЛАЛ
Нэг: Баримтыг үйлдэж буй субъектээс нь хамааруулан дотоод ба гадны баримт гэж
ангилна.
Дотоодын буюу өөрийн баримт: гэж тухайн байгууллагын дотоод ажил гүйлгээг
тусгасан баримтыг хэлнэ. Жишээ нь: тухайн байгууллагын зохион байгуулалтын дагуух
алба нэгжүүдээс материал, үнэ бүхий зүйлийг авахыг хүссэн шаардах хуудас, цалингийн
хүснэгт зэрэг баримтууд нь дотоод баримт юм.
Гадны баримт: гэж өөр байгууллагаас тухайн байгууллагад хүргэгдэж ирсэн баримтыг
хэлнэ. Гадны баримт нь ямар нэг ажил гүйлгээг тухайн байгууллагад бүртгэх үндэс болно.
Жишээ нь: Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас худалдан авсан бараа, материалыг дагалдан
ирсэн зарлагын баримт, төлбөрийн нэхэмжлэх зэрэг зэрэг баримтууд нь гадны баримт юм.
Хоёр: Баримтанд тусгаж буй ажил гүйлгээний утга агууллагаар нь Мөнгөн хөрөнгө,
Бараа материал, Цалин хөлс, Үндсэн хөрөнгө, Тооцооны баримт гэж ангилна.
Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 5 өдрийн 347 тоот тушаал
ӨМЧИЙН БҮХ ХЭЛБЭРИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД НИЙТЛЭГ
ХЭРЭГЛЭГДЭХ АНХАН ШАТНЫ БҮРТГЭЛИЙН МАЯГТ
Нийтээр Хэрэглэгэдэх Маягт (НХМаягт) МӨНГӨН ХӨРӨНГӨ (НХМаягт МХ)
НХМаягт МХ-1 Бэлэн мөнгөний орлогын баримт
НХМаягт МХ-2 Бэлэн мөнгөний зарлагын баримт
НХМаягт МХ-3 Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл
НХМаягт МХ-4 Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан
НХМаягт МХ-5 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа
Нийтээр Хэрэглэгэдэх Маягт (НХМаягт) БАРАА МАТЕРИАЛ (НХМаягт БМ)
НХМаягт БМ-1 Бараа материал хүлээн авалтын баримт
НХМаягт БМ-2 Орлогын баримт
НХМаягт БМ-3 Зарлагын баримт
НХМаягт БМ-4 Бараа материалыг гаргах зөвшөөрөл
НХМаягт БМ-5 Агуулахын бүртгэл
НХМаягт БМ-6 Шаардах хуудас
НХМаягт БМ-7 Тооцоо бодсон баримт
НХМаягт БМ-8 Эд хөрөнгийн тооллогын бүртгэл
НХМаягт БМ-9 Бараа материалын тайлан
НХМаягт БМ-10 Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн
ашиглалтын бүртгэл
Нийтээр Хэрэглэгэдэх Маягт (НХМаягт) ЦАЛИН ХӨЛС (НХМаягт ЦХ)
НХМаягт ЦХ-1 Ажлын цаг ашиглалтын бүртгэл
НХМаягт ЦХ-2 Ажлын цагийн тооцоо
НХМаягт ЦХ-3 Ажлын даалгавар
НХМаягт ЦХ-4 Цалингийн тооцооны карт
НХМаягт ЦХ-5 Цалин олгох хүснэгт
Нийтээр Хэрэглэгэдэх Маягт (НХМаягт) ҮНДСЭН ХӨРӨНГӨ (НХМаягт ҮХ)
НХМаягт ҮХ-1 Үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримт
НХМаягт ҮХ-2 Үндсэн хөрөнгийн өргөтгөл,сайжруулалт, их засварыг хүлээн авах
баримт
НХМаягт ҮХ-3 Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах баримт
НХМаягт ҮХ-4 Үндсэн хөрөнгийг дотоодод шилжүүлэх дагалдах хуудас
Нийтээр Хэрэглэгэдэх Маягт (НХМаягт) ТООЦООНЫ МАЯГТ (НХМаягт ТМ)
НХМаягт ТМ-1 Нэхэмжлэх
НХМаягт ТМ-2 Мөнгөн урьдчилгааны тайлан
НХМаягт ТМ-3 Тооцооны үлдэгдлийн баталгаа
НХМаягт ТМ-4 Жолоочийн тооцооны хуудас
Гурав: Баримтыг зориулалтын шинжээр нь Тушаал шийдвэрийн баримт, Гүйцэтгэх
буюу батлах баримт, Бүртгэлийн баримт гэж ангилна.
Тушаал шийдвэрийн баримт гэж ажил гүйлгээг явуулахыг зөвшөөрч эрх бүхий албан
тушаалтнуудаас тушаал, шийдвэрийн хэлбэрээр гаргасан баримтуудыг хэлнэ.Энэ баримт
нь ажил гүйлгээг гүйцэтгэх хууль, эрх зүйн үндэслэл болно. Жишээ нь: шинээр ажилд
томилох, цалин олгох, ажлаас халах, амралтын цалин олгох, шагнал урамшуулал олгох,
албан тушаал бууруулах тухай байгууллагын захирлын тушаал, банкин дах харилцах
данснаас бэлэн мөнгө авах эрх олгосон итгэмжлэл зэрэг захирамжлах, тушаах утгатай
баримт юм.
Гүйцэтгэх буюу батлах баримт гэж ажил гүйлгээ, үйл явдлыг гарсан тухай бүрд нь
тусгадаг хамгийн өргөн хүрээг хамарсан, олон төрөл бүхий баримт юм. Жишээ нь Бэлэн
мөнгөний орлого ба зарлагын баримт, бараа материалын орлого ба зарлагын баримт,
шаардах хуудас, бэлэн мөнгөний чех зэрэг хөрөнгө, материалын орлого, зарлагын
хөдөлгөөнийг баталсан маш олон төрлийн баримтууд орно. Гүйцэтгэх буюу батлах баримт
нь тухайн байгууллагад гарсан ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгахад онцгой
үүрэг гүйцэтгэдэг.
Бүртгэлийн баримт гэдэг нь нягтлан бодогчид анхан шатны баримтуудыг боловсруулан
нягтлан бодох бүртгэл хөтлөхийн тулд тусгайлан бэлтгэсэн төрөл бүрийн хүснэгтүүд юм.
Тусгайлан бэлтгэсэн бүртгэлийн баримтыг зохиож ашигласнаар нягтлан бодох бүртгэлийн
бичилтийг хөнгөвчлөх, тоо мэдээллийг системтэй боловсруулах, техник ажиллагааг
багасгах зэрэг ач холбогдолтой.
Боловсруулалтын баримт гэж бүртгэлийн баримтуудтай ойролцоо утгатай бүртгэлийн
мэдээллийг боловсруулах явцад үйлдсэн дансдын түүвэр, журналын бичилт, өртөг
зардлын хуваарилалттай холбогдсон тооцоолол, бүртгэлийн бичилтэнд гарсан алдаа,
ташаарлыг залруулсан төрөл бүрийн тайлбар тодорхойлолтууд юм.
Хосолсон баримт гэж захиран тушаах, гүйцэтгэх буюу батлах, бүртгэлийн болон
боловсруулалтын гэх мэт хэд хэдэн төрлийн баримтын шинжийг агуулсан нэг төрлийн
баримт юм. Жишээ нь: Бараа материалын зарцуулалтын лимитын карт, цалингийн хүснэг,
ажлын наряд зэрэг баримтууд нь хосолсон баримт болно.
Дөрөв: Баримтыг зохиох, бүрдүүлэх журмын хувьд баримтыг анхны баримт,нэгдсэн
баримт гэж ангилна.
Анхны баримт гэж ажил гүйлгээг гарсан тухай бүрд нь тусгасан баримт юм. Бэлэн
мөнгөний орлого ба зарлагын баримт, бараа материалын орлого ба зарлагын баримт,
шаардах хуудас, бэлэн мөнгөний чех, дагалдах хуудас олон төрлийн баримтууд нь анхны
баримт юм. Анхны баримтыг ажил гүйлгээ гармагц тухайн ажил гүйлгээг хариуцан
гүйцэтгэсэн ажилтан үйлдэнэ.
Нэгдсэн баримт гэдэг нь анхны баримтуудад тусгагдсан тоо мэдээг нэгтгэх, тэдгээрийг
ангилж бүлэглэх зорилго бүхий баримт юм. Жишээ нь: Эд хариуцагчийн тайлан,
тооллогын бүртгэл, цалингийн тооцооны хүснэгт, үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний
мэдээ зэрэг баримт нэгдсэн баримт юм.
Нэгдсэн баримтыг анхны баримтыг үндэслэн тодорхой хугацаанд гарсан нэг төрлийн,
олон ажил гүйлгээнүүдийг нэгтгэн харуулах зорилгоор үйлдэнэ.
Тав: Баримтанд ажил гүйлйгээг тусгах аргын хувьд нэг удаагийн баримт,
хуримтлуулах баримт гэж ангилдаг.
Нэг удаагийн баримт нь ажил гүйлгээг нэг удаа бүртгэх анхны бүртгэл болдог. Ихэнх
анхан шатны баримтууд нь нэг удаагийн баримт юм.
Хуримтлуулах баримт гэж байнга давтагдах гардаг, нэг төрлийн ажил гүйлгээг тодорхой
хугацаанд үргэлжлүүлэн бүртгэхэд зориулагдсан баримт юм. Хуримтлуулах баримтыг
тогтоосон хугацааны (7 хоног, 10 хоног, 1 сар гэх мэт) эцэст дүгнэж санхүү бүртгэлийн
албанд шилжүүлж бүртгэлийн бичилт хийх үндэслэл болгоно.
Олон нэр төрлийн баримтуудыг ингэж ангилах нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага
өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон баримтыг оновчтой, зөв сонгох, хослуулан
хэрэглэх, баримтын утга агуулгыг цаашид улам боловсронгуй болгох ач холбогдолтой.

More Related Content

What's hot

Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5E-Gazarchin Online University
 
09 res mngcycle_last
09 res mngcycle_last09 res mngcycle_last
09 res mngcycle_lastunenbat4411
 
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланНББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланerdenesoyol duudgai
 
эд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журамэд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журамbachkajoy
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4ariunubu
 
лекц 5,6
лекц 5,6лекц 5,6
лекц 5,6uugii4411
 
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6E-Gazarchin Online University
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДСChuluun Zulaa
 
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтMa lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтOdko Ts
 
үндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөүндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөDavaa Davaa
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBachkana Enhbat
 
үйлдвэрлэлийн дадлага 1
үйлдвэрлэлийн дадлага  1үйлдвэрлэлийн дадлага  1
үйлдвэрлэлийн дадлага 1Byambadrj Myagmar
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС Chuluun Zulaa
 

What's hot (20)

лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulaltSanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
 
09 res mngcycle_last
09 res mngcycle_last09 res mngcycle_last
09 res mngcycle_last
 
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланНББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
 
эд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журамэд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журам
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4
 
буяа нбб үндэс
буяа нбб үндэсбуяа нбб үндэс
буяа нбб үндэс
 
лекц 5,6
лекц 5,6лекц 5,6
лекц 5,6
 
НББОУС-21
НББОУС-21НББОУС-21
НББОУС-21
 
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
 
Barimt bichgiin ergelt
Barimt bichgiin ergeltBarimt bichgiin ergelt
Barimt bichgiin ergelt
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДС
 
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтMa lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
 
үндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөүндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгө
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
 
үйлдвэрлэлийн дадлага 1
үйлдвэрлэлийн дадлага  1үйлдвэрлэлийн дадлага  1
үйлдвэрлэлийн дадлага 1
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
 
Mayagt nuhuh zaavar
Mayagt nuhuh zaavarMayagt nuhuh zaavar
Mayagt nuhuh zaavar
 
Sb 1 b.ua
Sb 1 b.uaSb 1 b.ua
Sb 1 b.ua
 

Similar to Sedev 8 text barimtiin angilal

6 medeelel tsugluulah
6  medeelel tsugluulah6  medeelel tsugluulah
6 medeelel tsugluulahTimon CL
 
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигЗохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигipsrgovmn
 
Copy of архив,албан хэрэг хөтлөлт
Copy of архив,албан хэрэг хөтлөлтCopy of архив,албан хэрэг хөтлөлт
Copy of архив,албан хэрэг хөтлөлтTuvshintugs Ragchaasuren
 
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...E-Gazarchin Online University
 
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6E-Gazarchin Online University
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДСChuluun Zulaa
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтEnebish Vandandulam
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээByambadrj Myagmar
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3Bbujee
 

Similar to Sedev 8 text barimtiin angilal (20)

6 medeelel tsugluulah
6  medeelel tsugluulah6  medeelel tsugluulah
6 medeelel tsugluulah
 
6 medeelel tsugluulah
6  medeelel tsugluulah6  medeelel tsugluulah
6 medeelel tsugluulah
 
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигЗохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
 
Copy of архив,албан хэрэг хөтлөлт
Copy of архив,албан хэрэг хөтлөлтCopy of архив,албан хэрэг хөтлөлт
Copy of архив,албан хэрэг хөтлөлт
 
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...
 
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
 
Nemelt unshih-material
Nemelt unshih-materialNemelt unshih-material
Nemelt unshih-material
 
лекц 10,11
лекц 10,11лекц 10,11
лекц 10,11
 
анхан шатны бүртгэл
анхан шатны бүртгэланхан шатны бүртгэл
анхан шатны бүртгэл
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
 
Бүлэг4
Бүлэг4Бүлэг4
Бүлэг4
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголт
 
Alban bijig hereg stan
Alban bijig hereg stanAlban bijig hereg stan
Alban bijig hereg stan
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
 
лекц 10,11
лекц 10,11лекц 10,11
лекц 10,11
 
Hhnj 3
Hhnj 3Hhnj 3
Hhnj 3
 
Mayagt all
Mayagt allMayagt all
Mayagt all
 
Akt udirdamj
Akt udirdamjAkt udirdamj
Akt udirdamj
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
Lesson3
Lesson3Lesson3
Lesson3
 

More from Баянтөр Дэлгэр (20)

Sul ajliin bair
Sul ajliin bairSul ajliin bair
Sul ajliin bair
 
Sedev 11-financial-statements-toim
Sedev 11-financial-statements-toimSedev 11-financial-statements-toim
Sedev 11-financial-statements-toim
 
Sedev 10 trail balance toim
Sedev 10 trail balance toimSedev 10 trail balance toim
Sedev 10 trail balance toim
 
Sedev 9 jurnal, ledjer toim
Sedev 9 jurnal, ledjer toimSedev 9 jurnal, ledjer toim
Sedev 9 jurnal, ledjer toim
 
11.2 st n hugatsaa batlagdsan
11.2 st n hugatsaa batlagdsan11.2 st n hugatsaa batlagdsan
11.2 st n hugatsaa batlagdsan
 
11.1 st n butets
11.1 st n butets11.1 st n butets
11.1 st n butets
 
10.6 ax balans ij buren ax
10.6 ax balans ij buren ax10.6 ax balans ij buren ax
10.6 ax balans ij buren ax
 
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
 
10.4 ax dtshb
10.4 ax dtshb10.4 ax dtshb
10.4 ax dtshb
 
10.3 ax mohiruulan bichih
10.3 ax mohiruulan bichih10.3 ax mohiruulan bichih
10.3 ax mohiruulan bichih
 
10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans
 
10.1 guilgeenii balans
10.1 guilgeenii balans10.1 guilgeenii balans
10.1 guilgeenii balans
 
9.4 dewter t dans
9.4 dewter t dans9.4 dewter t dans
9.4 dewter t dans
 
9.5 dansnii code
9.5 dansnii code9.5 dansnii code
9.5 dansnii code
 
9.3 dewter
9.3 dewter9.3 dewter
9.3 dewter
 
9.2 jurnal
9.2 jurnal9.2 jurnal
9.2 jurnal
 
9.1 ugugdul
9.1 ugugdul9.1 ugugdul
9.1 ugugdul
 
Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2
 
Sedev 7 unshih
Sedev 7 unshihSedev 7 unshih
Sedev 7 unshih
 
Sankhvvgiin tuhai oilgolt
Sankhvvgiin tuhai oilgoltSankhvvgiin tuhai oilgolt
Sankhvvgiin tuhai oilgolt
 

Sedev 8 text barimtiin angilal

  • 1. БАРИМТЫН АНГИЛАЛ Нэг: Баримтыг үйлдэж буй субъектээс нь хамааруулан дотоод ба гадны баримт гэж ангилна. Дотоодын буюу өөрийн баримт: гэж тухайн байгууллагын дотоод ажил гүйлгээг тусгасан баримтыг хэлнэ. Жишээ нь: тухайн байгууллагын зохион байгуулалтын дагуух алба нэгжүүдээс материал, үнэ бүхий зүйлийг авахыг хүссэн шаардах хуудас, цалингийн хүснэгт зэрэг баримтууд нь дотоод баримт юм. Гадны баримт: гэж өөр байгууллагаас тухайн байгууллагад хүргэгдэж ирсэн баримтыг хэлнэ. Гадны баримт нь ямар нэг ажил гүйлгээг тухайн байгууллагад бүртгэх үндэс болно. Жишээ нь: Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас худалдан авсан бараа, материалыг дагалдан ирсэн зарлагын баримт, төлбөрийн нэхэмжлэх зэрэг зэрэг баримтууд нь гадны баримт юм. Хоёр: Баримтанд тусгаж буй ажил гүйлгээний утга агууллагаар нь Мөнгөн хөрөнгө, Бараа материал, Цалин хөлс, Үндсэн хөрөнгө, Тооцооны баримт гэж ангилна. Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 5 өдрийн 347 тоот тушаал ӨМЧИЙН БҮХ ХЭЛБЭРИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД НИЙТЛЭГ ХЭРЭГЛЭГДЭХ АНХАН ШАТНЫ БҮРТГЭЛИЙН МАЯГТ Нийтээр Хэрэглэгэдэх Маягт (НХМаягт) МӨНГӨН ХӨРӨНГӨ (НХМаягт МХ) НХМаягт МХ-1 Бэлэн мөнгөний орлогын баримт НХМаягт МХ-2 Бэлэн мөнгөний зарлагын баримт НХМаягт МХ-3 Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл НХМаягт МХ-4 Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан НХМаягт МХ-5 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа Нийтээр Хэрэглэгэдэх Маягт (НХМаягт) БАРАА МАТЕРИАЛ (НХМаягт БМ) НХМаягт БМ-1 Бараа материал хүлээн авалтын баримт НХМаягт БМ-2 Орлогын баримт НХМаягт БМ-3 Зарлагын баримт НХМаягт БМ-4 Бараа материалыг гаргах зөвшөөрөл НХМаягт БМ-5 Агуулахын бүртгэл НХМаягт БМ-6 Шаардах хуудас НХМаягт БМ-7 Тооцоо бодсон баримт НХМаягт БМ-8 Эд хөрөнгийн тооллогын бүртгэл НХМаягт БМ-9 Бараа материалын тайлан НХМаягт БМ-10 Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл Нийтээр Хэрэглэгэдэх Маягт (НХМаягт) ЦАЛИН ХӨЛС (НХМаягт ЦХ) НХМаягт ЦХ-1 Ажлын цаг ашиглалтын бүртгэл НХМаягт ЦХ-2 Ажлын цагийн тооцоо НХМаягт ЦХ-3 Ажлын даалгавар
  • 2. НХМаягт ЦХ-4 Цалингийн тооцооны карт НХМаягт ЦХ-5 Цалин олгох хүснэгт Нийтээр Хэрэглэгэдэх Маягт (НХМаягт) ҮНДСЭН ХӨРӨНГӨ (НХМаягт ҮХ) НХМаягт ҮХ-1 Үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримт НХМаягт ҮХ-2 Үндсэн хөрөнгийн өргөтгөл,сайжруулалт, их засварыг хүлээн авах баримт НХМаягт ҮХ-3 Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах баримт НХМаягт ҮХ-4 Үндсэн хөрөнгийг дотоодод шилжүүлэх дагалдах хуудас Нийтээр Хэрэглэгэдэх Маягт (НХМаягт) ТООЦООНЫ МАЯГТ (НХМаягт ТМ) НХМаягт ТМ-1 Нэхэмжлэх НХМаягт ТМ-2 Мөнгөн урьдчилгааны тайлан НХМаягт ТМ-3 Тооцооны үлдэгдлийн баталгаа НХМаягт ТМ-4 Жолоочийн тооцооны хуудас Гурав: Баримтыг зориулалтын шинжээр нь Тушаал шийдвэрийн баримт, Гүйцэтгэх буюу батлах баримт, Бүртгэлийн баримт гэж ангилна. Тушаал шийдвэрийн баримт гэж ажил гүйлгээг явуулахыг зөвшөөрч эрх бүхий албан тушаалтнуудаас тушаал, шийдвэрийн хэлбэрээр гаргасан баримтуудыг хэлнэ.Энэ баримт нь ажил гүйлгээг гүйцэтгэх хууль, эрх зүйн үндэслэл болно. Жишээ нь: шинээр ажилд томилох, цалин олгох, ажлаас халах, амралтын цалин олгох, шагнал урамшуулал олгох, албан тушаал бууруулах тухай байгууллагын захирлын тушаал, банкин дах харилцах данснаас бэлэн мөнгө авах эрх олгосон итгэмжлэл зэрэг захирамжлах, тушаах утгатай баримт юм. Гүйцэтгэх буюу батлах баримт гэж ажил гүйлгээ, үйл явдлыг гарсан тухай бүрд нь тусгадаг хамгийн өргөн хүрээг хамарсан, олон төрөл бүхий баримт юм. Жишээ нь Бэлэн мөнгөний орлого ба зарлагын баримт, бараа материалын орлого ба зарлагын баримт, шаардах хуудас, бэлэн мөнгөний чех зэрэг хөрөнгө, материалын орлого, зарлагын хөдөлгөөнийг баталсан маш олон төрлийн баримтууд орно. Гүйцэтгэх буюу батлах баримт нь тухайн байгууллагад гарсан ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Бүртгэлийн баримт гэдэг нь нягтлан бодогчид анхан шатны баримтуудыг боловсруулан нягтлан бодох бүртгэл хөтлөхийн тулд тусгайлан бэлтгэсэн төрөл бүрийн хүснэгтүүд юм. Тусгайлан бэлтгэсэн бүртгэлийн баримтыг зохиож ашигласнаар нягтлан бодох бүртгэлийн бичилтийг хөнгөвчлөх, тоо мэдээллийг системтэй боловсруулах, техник ажиллагааг багасгах зэрэг ач холбогдолтой. Боловсруулалтын баримт гэж бүртгэлийн баримтуудтай ойролцоо утгатай бүртгэлийн мэдээллийг боловсруулах явцад үйлдсэн дансдын түүвэр, журналын бичилт, өртөг
  • 3. зардлын хуваарилалттай холбогдсон тооцоолол, бүртгэлийн бичилтэнд гарсан алдаа, ташаарлыг залруулсан төрөл бүрийн тайлбар тодорхойлолтууд юм. Хосолсон баримт гэж захиран тушаах, гүйцэтгэх буюу батлах, бүртгэлийн болон боловсруулалтын гэх мэт хэд хэдэн төрлийн баримтын шинжийг агуулсан нэг төрлийн баримт юм. Жишээ нь: Бараа материалын зарцуулалтын лимитын карт, цалингийн хүснэг, ажлын наряд зэрэг баримтууд нь хосолсон баримт болно. Дөрөв: Баримтыг зохиох, бүрдүүлэх журмын хувьд баримтыг анхны баримт,нэгдсэн баримт гэж ангилна. Анхны баримт гэж ажил гүйлгээг гарсан тухай бүрд нь тусгасан баримт юм. Бэлэн мөнгөний орлого ба зарлагын баримт, бараа материалын орлого ба зарлагын баримт, шаардах хуудас, бэлэн мөнгөний чех, дагалдах хуудас олон төрлийн баримтууд нь анхны баримт юм. Анхны баримтыг ажил гүйлгээ гармагц тухайн ажил гүйлгээг хариуцан гүйцэтгэсэн ажилтан үйлдэнэ. Нэгдсэн баримт гэдэг нь анхны баримтуудад тусгагдсан тоо мэдээг нэгтгэх, тэдгээрийг ангилж бүлэглэх зорилго бүхий баримт юм. Жишээ нь: Эд хариуцагчийн тайлан, тооллогын бүртгэл, цалингийн тооцооны хүснэгт, үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний мэдээ зэрэг баримт нэгдсэн баримт юм. Нэгдсэн баримтыг анхны баримтыг үндэслэн тодорхой хугацаанд гарсан нэг төрлийн, олон ажил гүйлгээнүүдийг нэгтгэн харуулах зорилгоор үйлдэнэ. Тав: Баримтанд ажил гүйлйгээг тусгах аргын хувьд нэг удаагийн баримт, хуримтлуулах баримт гэж ангилдаг. Нэг удаагийн баримт нь ажил гүйлгээг нэг удаа бүртгэх анхны бүртгэл болдог. Ихэнх анхан шатны баримтууд нь нэг удаагийн баримт юм. Хуримтлуулах баримт гэж байнга давтагдах гардаг, нэг төрлийн ажил гүйлгээг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн бүртгэхэд зориулагдсан баримт юм. Хуримтлуулах баримтыг тогтоосон хугацааны (7 хоног, 10 хоног, 1 сар гэх мэт) эцэст дүгнэж санхүү бүртгэлийн албанд шилжүүлж бүртгэлийн бичилт хийх үндэслэл болгоно. Олон нэр төрлийн баримтуудыг ингэж ангилах нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон баримтыг оновчтой, зөв сонгох, хослуулан хэрэглэх, баримтын утга агуулгыг цаашид улам боловсронгуй болгох ач холбогдолтой.