Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

эд хөрөнгийн тооллого явуулах журам

11,615 views

Published on

Эд хөрөнгийн тооллого явуулах журам

  • Be the first to comment

эд хөрөнгийн тооллого явуулах журам

  1. 1. Эд хөрөнгийн тооллого явуулах журамНэг.Ерөнхий зүйл1.1 Байгууллагын үндсэн хөрөнгө, бараа материал, мөнгөн хөрөнгө түүнтэй адилтгах үнэтцаасны тооллогыг энэхүү журмаар зохицуулна.1.2 Ү ндсэн болон эргэлтийн хөрөнгө / бараа материал, мөнгөн хөрөнгө/-ийн тооллогыгбайгууллагын даргын тушаалаар гүйцэтгэнэ.1.3 Тооллогын комиссыг Техникийн комисс, өмч хамгаалах байнгын комиссыгоролцуулна.1.4 Тооллогын комиссын бүрэлдэхүүнд орсон хүмүүсийг тооллого явуулж, тооцоо бодонүр дүнг гаргаж дуусгах хүртэл хугацаанд үүрэгт ажлаас нь чөлөөлж, онцлохшалтгаангүйгээр өөр ажилд дайчлахыг хориглоно.1.5 Тоологын комиссыг томилсон тушаал шийдвэрт тооллого эхлэх дуусгах хугацаа,тооллогыг хамрах хүрээг тодорхой зааж өгсөн байна.1.6 Эд хөрөнгийн тооллогыг тухайн эд хөрөнгийг гардан хариуцаж байгаа эд хариуцагчнарыг заавал байлцуулан явуулна.1.7 Байгууллагын ахлах нягтлан бодогч тооллогыг үнэн зөв, цаг хугацаанд нь явуулахыгхариуцах ба тооллогын комиссыг ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангасан байна.Хоёр. Тооллогын бэлтгэл ажил,тооллого явуулах хугацаа2.1 Байгууллагын ахлах нягтлан бодогч тооллогыг үнэн зөв, цаг хугацаанд нь явуулахыгхариуцах ба тооллогын комиссыг ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангасан байна.а/ Агуулахад байгаа бараа материал, хангамжийн зүйлс, сэлбэг хэрэгслийг төрөлжүүлэнфайз дугаартай болгон цэгцэлсэн байна.б/ Бараа материал, мөнгөн хөрөнгийн орлого зарлагыг цэгцлэн шалгаж нэр, төрлийнбүртгэлийг хөтлүүлж, тайлан гаргуулан, үлдэгдлийг шалгаж баталгаажуулна.в/ Ажилтанд тавьж олгосон эд хөрөнгийн жагсаалтыг картаар хөтлүүлж хариуцагчийнгарын үсгээр баталгаажуулсан байна.г/ Харилцагч байгууллага, хүмүүстэй өглөг, авлагын тооцоо нийлж, баталгаажуулсанбайна.д/ Өмнө явагдсан тооллогын үр дүнг данснаас хасагдах үндсэн хөрөнгө, эргэлтийнхөрөнгийг борлуулах, акталж устгах зэргээр холбогдох дээд газрын шийдвэрийгхавсарган бүрэн шийдвэрлүүлж, үр дүнг данс бүртгэлд тусгасан байна.2.2 Эд хөрөнгийн тооллогыг дор дурьдсан хугацаанд явуулж улирал, жилийн эцсийнтайлан тэнцэлд дүнг тусгасан байна.а/ Ү ндсэн хөрөнгийн тооллогыг жилд 1 удаа / 12 дугаар сарын 1-нээс 31-ний дотор/б/ Хангамжийн материалыг жилд 2 удаа / 6 сар, 12 дугаар сар /в/ Авлага,өглөгийн тооцоо нийлсэн актыг жилд 4 удаа / улирал, жилийн эцэст /г/ Мөнгөн хөрөнгө, шатах тослох материалын тооллогыг сар бүр2.3 Эд хариуцагч, эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох, эд хөрөнгөдутагдуулсан, хууль бусаар зарцуулсан байж болзошгүй, байгалийн гамшиг, гэнэтийнаюулын үед болон байгууллага өөрчлөн байгуулах үед дээр дурьдсан хугацаагхаргалзалгүйгээр эд хөрөнгийн тооллогыг явуулан тооцоог бодож гарсан зөрүүг тухай бүрнь шийдвэрлэсэн байна.Гурав. Тооллогын комиссын эрх үүрэг• Тооллогын комиссын эрх.а/ Тооллого эхлэхийн өмнө эд хариуцагчаас эд хөрөнгийн орлого, зарлагын баримтыгахлах нягтлан бодогчид бүрэн шилжүүлж данс бүртгэлд тусгуулсан баталгаа авах
  2. 2. б/ Тооллого явуулахын өмнө эд хариуцагчдын байгаа эд хөрөнгө, бараа материал, сэлбэгхэрэгслийн зүйл, мөнгөн касс агуулахыг лацдан харуул хамгаалалтын талаар илэрсэндутагдал зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг холбогдох хүмүүсээс шаардахв/ Тооллогын явц дундуур бараа материал, сэлбэг хэрэгсэл, мөнгөн хөрөнгийг хүлээн авах,тавьж олгох явдлыг бүрэн зогсоох, харин байгууллагын хэвийн ажиллагаагтасалдуулахгүйн тулд тооллогын комиссын хяналтын дор зөвхөн зайлшгүй шаардлагатайхөрөнгийг гаргах ба хүлээн авахыг зөвшөөрнө.• Тооллогын комиссын үүрэг.а/ Эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд холбогдох журмын дагуу үнэн зөвчанартай явуулж дуусгахб/ Эд хариуцагч байгаа хөрөнгийн тооллогыг нэг бүрчлэн жигнэх, хэмжих, тоолох замаархийнэ. Харин лац ломбо нь бүрэн бүтэн, гэмтэж муудсан шинж тэмдэггүй бараа материал,сэлбэг хэрэгслийг задлахгүйгээр баглаа боодол, хайрцаг саван дээрхи тоо хэмжээг нэгбүрчлэн шалган тоолж болно.в/ Тоолсон бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийг нягтлан бодох бүртгэлд дагалдахбаримттай тулган шалгаж тооллогын бүртгэлд бичнэ.г/ Тооллогын явцад болон эцсийн үр дүнгээр гарсан зөрүүг эд хариуцагчийн хүсэлтээршаардлагатай тохиолдолд дахин тоолж шалгаж болно.е/ Агуулахын эмх цэгц, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, анхан шатны бүртгэлийнхөтлөлтийн түвшин, хэмжих хэрэгслийн баталгаажилт, өмнөх тооллогоор өгөгдсөн үүрэг,даалгаврын биелэлтийг шалгаж, дутагдлыг арилгах талаар арга хэмжээ авна.ѐ/ Эвдэрч гэмтсэн, чанар байдлаа алдсан, шаардлага хангахгүй болсон буюу удаанхугацаагаар ашиглагдаагүй, хэрэгцээгүй, илүүдэл бараа материал сэлбэг хэрэгслийнжагсаалтыг гарган шалтгааныг илрүүлэн гэм буруутай хүмүүсээр төлүүлөх актлах, үнэбууруулан худалдан борлуулах санал тавина.Дөрөв. Тооллогын үр дүнг тооцох4.1 Тооллогын комисс бэлэн байгаа үндсэн хөрөнгө, хангамжийн материал, сэлбэгэхрэгсэл, мөнгөн хөрөнгө түүнтэй адилтгах хөрөнгө, өглөг авлагын тооллогын материалыгнягтлан бодогчид өгнө. Тооллогын материалыг ахлах нягтлан бодогч бүртгэлийнхураангуй дэлгэрэнгүй байвал зохих үлдэгдэлтэй тулган шалгаж, зөрүүг гаргана.4.2 Хөрөнгийн тооллогоор бэлэн байгаа үлдэгдэл, нягтлан бодох бүртгэлээр байвал зохихүлдэгдлийн хооронд зөрүүг дараах байдлаар тохируулан тооцно.а/ Нэг эд хариуцагчийн хариуцлагад байсан нэг төрлийн адил үнэтэй бараа материал,сэлбэг хэрэгслийн илүү дутууг хооронд нь харьцуулан хааж болно.б/ Нэг төрлийн бараа материал, сэлбэг хэрэгслийн дутагдлыг бусад төрлийн үнэ бүхийзүйлийн илүүдлээр болон нэг хариуцагчийн дутагдлыг нөгөө эд хариуцагчийн илүүдлээрхаахыг хатуу хориглоно.в/ Ү ндсэн хөрөнгө, хангамжийн материалаас дутагдал гэмтлээс гарсан хохирлыг гэмбуруутай хүмүүсээр төлүүлэн, санаатай шамшигдууллын шинж чанартай дутагдлынбайдал илэрвэл ажлаас нь чөлөөлөн хууль, хяналтын байгууллагад шилжүүлэншийдвэрлүүлэх арга хэмжээ 3 хоногийн дотор авна.Энэ журмын дагуу тооллогын бэлтгэл ажлыг хангалтгүй хийсэн, тооллогын үнэн зөв,чанартай явуулаагүй, гарсан үр дүнг нягтлан бодох бүртгэлд тогтоосон хугацаандтусгаагүй албан тушаалтанд хөдөлмөрийн хуулийн сахилга батын арга хэмжээ авах буюушаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

×