SlideShare a Scribd company logo
1 of 12
Download to read offline
Хөдөлмөрийн судалгааны институтын 
Захирлын 2014 оны ... сарын .... өдрийн 
..... дугаар тушаалын хоѐрдугаар хавсралт 
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН 
АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН МӨРДӨХ ЖУРАМ 
Нэг. Нийтлэг үндэслэл 
1.1 Хөдөлмөрийн судалгааны институтын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд тогтсон журмыг холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд мөрдөх алба, секторуудын гадаад, дотоод баримт бичгүүдтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах албан бичигтэй харилцах арга зүйгээр хангахад энэхүү журмын зорилго оршино. 
1.2 Журам нь Хөдөлмөрийн судалгааны институтын нийт алба, секторуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хамаарна. 
1.3 Хөдөлмөрийн судалгааны институтын алба, секторын хэмжээнд бичиг хэргийн ажлыг зөв зохион байгуулах талаарх хариуцлагыг холбогдох нэгжийн удирдлага хүлээнэ. Нэгжийн баримт бичгийн эргэлтийг тухайн нэгжийн аль нэг ажилтанд албан ѐсоор хариуцуулна. 
1.4 Энэхүү журмыг байгууллагын нийт ажилтнууд дагаж мөрдөх үүрэгтэй. 
Хоѐр. Баримт бичгийн эргэлтийг зохион байгуулах 
2.1 Баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, хариу бичгийг боловсруулах, удирдлагаар батлуулах, хаягаар илгээх зэрэг үйл ажиллагаа буюу баримт бичигтэй ажиллах ажлын тодорхой үе шат, дарааллыг баримт бичгийн эргэлтийн зохион байгуулалт гэнэ. 
2.2 Гадны байгууллагатай амаар бус албан бичиг, тоотоор харилцаж асуудлыг шийдвэрлэнэ. 
2.2.1 Баримт бичгийг хүлээн авах, шийдвэрлэлтэнд хяналт тавих ажлыг дор дурдсан дарааллаар зохион байгуулна. 
2.2.2 Бичиг хэргийн ажилтан ирсэн албан бичгийн хүлээн авч бүрдэл бүрэн эсэх, зөв хаягласан зэргийг шалгаж бүртгэл хяналтын картад бүртгэн, картын хамт тухайн өдөрт нь багтаан Захиралд танилцуулна. 
2.2.3 Бичиг хэрэгт бүртгэгдээгүй албан бичиг, өргөдөл гомдлыг хүлээн авахыг хориглоно. Онцгой тохиолдолд бүртгэлгүй баримт бичиг авсан ажилтан өөрийн биеэр бичиг хэргийн ажилтанд бүртгүүлнэ. 
2.2.4 Бичиг хэрэгт бүртгэлгүй шилжүүлэх баримтын жагсаалтад 
- Техникийн стандартууд 
- Гарт нь, нууц гэсэн баримт бичгүүд 
- Санхүүгийн нэхэмжлэл 
- Танилцуулга, ном, хэвлэл зэрэг орно 
2.2.5 Захирал ирсэн албан бичигтэй танилцаж бүртгэл хяналтын картад цохолт хийнэ. Цохолтод чиглэлийн дагуу хариуцан хэрэгжүүлэх ажилтан, шаардлагатай тохиолдолд хугацааг тодорхой зааж өгнө. 
2.2.6 Цохолт бүхий албан бичгийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч, бүртгэл хяналтын картын хамт холбогдох ажилтанд шилжүүлэн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. /цохолттой албан бичгийг 1% хувилан дэд захиралд танилцуулна/ 
2.2.7 Алба, секторын нэр дээр цохогдсон албан бичгийг нэгжийн аль нэг ажилтанд хариуцуулах, шийдвэрлүүлэх тохиолдолд тухайн ажилтан албан бичгийг шийдвэрлэн бичиг хэрэгт бүртгүүлнэ. 
2.2.8 Тухайн ажилтан албан бичгийг хүлээн авсны дараа шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.2.9 Ирсэн баримт бичгийг нэг нэгжээс нөгөө нэгжрүү шилжүүлэх тохиолдолд бичиг хэргийн ажилтанд мэдэгдэж, шилжүүлсэн тухай тэмдэглэл хийлгэнэ. 
2.2.10 Хариутай баримт бичгийн хариуг холбогдох ажилтан төслөөр боловсруулан энэ журамд заасан явуулах бичгийг илгээх зарчмын дагуу хугацаанд нь явуулна. 
2.2.11 Холбогдох албан тушаалтнаас виз авсан албан бичгийг бичиг хэргийн ажилтанд дотоод сүлжээ ашиглан илгээж албан хэвлэмэл хуудсанд буулган албажуулан зохих газарт хүргүүлнэ. 
2.2.12 Шийдвэрлэж дууссан албан бичгийг бүртгэл хяналтын картын хамт эх хувиар нь бичиг хэргийн ажилтанд өгч хаалгана. 
2.2.13 Баримт бичиг шийдвэрлэх хугацааг заасан бол дурдсан хугацаанд, яаралтай албан бичиг, цахилгаан мэдээний хариуг нэн даруй явуулах, шийдвэрлэж болох асуудлыг 1-3 хоногт, албан байгууллагатай харилцах бичиг баримтыг 5-30 хоногт багтаан шийдвэрлэнэ. 
2.2.14 Хариутай бичгийн огноо, дугаарыг хэвлэмэл хуудсанд заасан тэмдэглэгээний дотор араб тоогоор, гараар бичнэ. Энэ тохиолдолд тэргүү бичихгүй. /Баримт бичгийн гарчиг буюу тэргүү нь бичвэрийн агуулгыг товч, хураангуй илэрхийлсэн байна/ 
2.2.15 Хаагдсан албан бичгийг бичиг хэргийн ажилтан хөтлөх хэргийн нэрийн жагсаалтанд хадгална. 
2.2.16 Хариутай ирсэн бичгийг шийдвэрлэлтийн явц, гүйцэтгэлийн тайланг бичиг хэргийн ажилтан сар бүр захирлын зөвлөлд танилцуулна. 
2.2.17 Шаардлага хангаагүй болон бүрдэл дутуу баримт бичгийг бичиг хэргийн ажилтан хүлээн авахаас татгалзах эрхтэй. 
2.2.18 Баримт бичгийг компьютерт боловсруулахдаа Arial фондоор бичих бөгөөд үсгийн хэмжээ 11-12, хүснэгтэн мэдээллийнх 10-12, мөр хоорондын зай 1.0-1.5 байна. 
2.2.19 Баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалтын схем-г хавсралт 1-т үзүүлэв. 
2.3 Баримт бичиг явуулах 
2.3.1 Гадны байгууллага, хувь хүнд явуулах албан бичгийг албад, секторууд өөрсдийн хариуцаж буй асуудлын хүрээнд боловсруулна. 
2.3.2 Явуулах бичгийн агуулга, хэл найруулга стандартын бүрдлийг боловсруулсан нэгжийн удирдлага, ажилтан хариуцана. 
2.3.3 Баримт бичгийн бичвэрийг боловсруулахдаа дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд: 
- Баримт бичгийн утга санааг бүрэн зөв илэрхийлсэн байх 
- Товч тодорхой, ойлгомжтой, логик дэс дараалалтай байх 
- Үг үсгийн болон хэл найруулгын хувьд алдаагүй байх 
2.3.4 Албан бичгийг стандартын дагуу зөв зохион бүрдүүлэн захирал, дэд захирлын гарын үсгээр явуулах бичгийг тухайн алба, секторын удирдлага боловсруулан, захиргааны албаны даргаар хянуулан төсөлд зөвшөөрөл авсны дараа захирал, дэд захиралд танилцуулна . 
2.3.5 Алба нэгжийн даргын гарын үсгээр явах албан бичгийг тухайн асуудлыг хариуцсан ажилтан боловсруулан, нэгжийн дарга хянаж гарын үсэг зурж баталгаажуулна. Шаардлагатай тохиолдолд захиргааны албанд танилцуулж зөвлөгөө авсан байна. 
2.3.6 Албан бичгийн визийг албан бичгийн эхний хуудасны арын зүүн доод буланд үйлдэнэ. Тухайлбал: 
Хянасан: / / 
Боловсруулсан: / / 
Огноо: 
Хувь:
2.3.7 Захирлын гарын үсэг зурагдсан баримт бичигт ямар нэг засвар, өөрчлөлт хийхийг хориглоно. 
2.3.8 Албан бичгийг хоѐр хувь үйлдэх ба эхний хувийг илгээж хоѐр дах хувийг эх хувиар нь бичиг хэргийн ажилтанд өгч архивт хадгалуулна. 
2.3.9 Албан бичгийг байгууллагад хаяглахдаа түүний албан ѐсны нэрийг бүтнээр бичнэ. Албан тушаалтанд хаяглахдаа танаа, ноѐн, хатагтай гэсэн хэллэгүүдийг ашиглана. 
2.3.10 Баримт бичгийн хавсралттай тухай тэмдэглэлийг бичвэр дууссан дараа нэг интер авч бичнэ. Тухайлбал: 
Хавсралт 5 хуудастай. 
2.3.11 Албан хэвлэмэл хуудсанд буулгасан албан бичгийг Захирал албажуулсаны дараа бичиг хэргийн ажилтан бүртгэлийн дугаар олгож, бүртгэлийн дэвтэрт бүртгэн дугтуйлан илгээнэ. 
2.3.12 Бүртгэлийн дугаар аваагүй, огноо байхгүй баримт бичгийг гадагш явуулахыг хориглоно. 
2.3.13 Баримт бичгийн гадаадад илгээх хувь, А5 хэвлэмэл хуудас, хариутай бичгийн хариуг хүргүүлэхэд тэргүү бичихгүй. 
2.3.14 Гадаад улс руу илгээх албан бичгийн орчуулга, хэл найруулгыг албан ѐсны болгох, баталгаажуулах асуудлыг тухайн алба, нэгжийн дарга хариуцна. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллага, хувь хүнээр гүйцэтгүүлж болно. 
2.3.15 Өөр байгууллага, албан тушаалтан явуулах баримт бичгийг зохиож бүрдүүлэх үйл ажиллагааны схем-г хавсралт 2-т үзүүлэв. 
2.4 Гарын үсгийн баталгаажилт 
2.4.1 Баталсан тэмдэглэл: Батлав гэсэн бүрдлийг баримт бичгийн эхний хуудасны баруун дээд өнцөгт том үсгээр бичнэ. 
2.4.2 Институтын захирлын эзгүйд албан баримт бичигт түүнийг байгууллагын дотоод журамд заасны дагуу түр орлож буй албан тушаалтан гарын үсэг зурж болох бөгөөд энэ тохиолдолд “гарын үсэг” бүрдэлд тухайн баримт бичигт гарын үсэг зурж буй хүний албан тушаалын нэрийг оруулж бичнэ. 
2.4.3 Мөнгө-санхүүгийн холбогдолтой баримт бичигт зөвхөн захирал болон ахлах нягтлан бодогч гарын үсэг зурна. 
Гурав. Захирлын шийдвэрийг танилцуулж, 
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах 
3.1 Байгууллагын захирлын тушаал, шийдвэр /амаар болон бичгээр өгсөн үүрэг 
даалгавар, хурал зөвлөгөөн дээр өгсөн үүргийг хамруулж ойлгоно/-ээр даалгасан үүргийг хэрэгжүүлэх ажлыг дор дурдсан журмаар зохион байгуулна. 
3.1 Байгууллагын үндсэн үйл ажиллагааны болон боловсон хүчний асуудлаар тус тусад нь тушаал гаргана. Байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой тушаал А, боловсон хүчний асуудлаар Б тушаал гэж ангилна. 
3.1.1 Боловсон хүчний талаарх тушаалын төсөлд хүний нөөцийн ажилтнаас албан ѐсны санал авна. 
3.1.2 Мөнгө санхүүтэй холбоотой бол ахлах нягтлан бодогч төсөлд санал өгнө. 
3.1.3 Боловсон хүчний болон хөрөнгө, санхүүгийн холбогдолтой тушаал, шийдвэрт зөвхөн Захирал гарын үсэг зурна. 
3.1.4 А тоот тушаалыг 2%, Б тоот тушаалыг 3% тус тус үйлдэх бөгөөд байгууллагын захирал гарын үсгээ зурж, тамгаар баталгаажуулсан байна. 
3.1.5 Тушаалын төслийг удирдлагын шийдвэрийн үндсэн дээр алба, секторууд ажил, чиг үүргийн дагуу хариуцан бэлтгэнэ. 
3.1.6 Тушаалын захирамжлах хэсэг нь өөр хоорондоо холбоотой хэд хэдэн заалтуудтай байж болох бөгөөд заалт бүрийг араб тоогоор дугаарлана.
3.1.7 Тушаал хэд хэдэн хавсралттай байж болно. Энэ тохиолдолд хавсралт тус бүрийг дугаарлаж байгууллагын тамгаар баталгаажуулна. Тушаалд хавсралтын тухай дурдаагүй бол ямар нэгэн баримт бичиг хавсаргаж үл болно. 
3.1.8 Захирал тушаалын төсөлд гарын үсэг зурахаас өмнө дэд захирал болон холбогдох алба, секторын удирдлагаас санал зөвшөөрөл авч шаардлагатай тохиолдолд танилцуулга хийж хавсаргана. 
3.1.9 Зардал гаргах тухай болон хөрөнгө, мөнгөтэй холбоотой гарах шийдвэрийн төсөлтэй ахлах нягтлан танилцаж, төсвийг хянаж гарын үсэг зурсан байна. 
3.1.10 Тушаалын төсөлтэй холбогдох албан тушаалтан ажлын 1-2 хоногт багтаан танилцаж, зохих журмын дагуу виз өгсөн байна. Визийг тушаалын өнгөн хувийн хуудасны ар талын төгсгөл дээр үйлдэнэ. 
Тухайлбал: 
Хянасан: 
Дэд захирал: / / 
Захиргааны албаны дарга: / / 
Секторын эрхлэгч: / / 
Ахлах нягтлан бодогч: / / 
Боловсруулсан: 
Хариуцсан ажилтан: / / 
3.1.11 Захирлын тушаал гарсны дараа Захиргааны алба холбогдох алба, секторт танилцуулна. 
3.1.12 Тушаалын нэг хувийг бичиг хэргийн ажилтан хадгална, нөгөө хувийг захиргааны албанд албан ѐсоор өгнө. 
3.1.13 Тушаалын бүртгэлийг бичиг хэрэг хөтлөнө. 
3.1.14 Байгууллагын бодлогын чанартай баримт бичиг, дүрэм, журам зэрэгт шийдвэрийн саналын хуудасыг ашиглана. 
3.1.15 Захирлын тушаал боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагааны схем-г хавсралт 3-т үзүүлэв. 
3.2 Хурлын тэмдэглэл 
3.2.1 Хурлын тэмдэглэл нь Хэлэлцсэн нь, сонссон нь, шийдвэрлэсэн нь гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. 
3.2.2 Хурлын тэмдэглэлийг хурал дууссанаас хойш 3 хоногт багтаан эцсийн байдлаар бэлтгэж, зохих журмын дагуу албажуулсан байна. 
Дөрөв. Өргөдөл, гомдол хүлээн авах, 
шийдвэрлэх 
4.1 Өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэлийн дэвтэрт бүртгэн, бүртгэл хяналтын картад хөтлөн ирсэн өдөр нь удирдлагад танилцуулан цохолт хийлгэнэ. 
4.2 Цохолттой картын дагуу хариуцсан ажилтан өргөдөл, гомдлыг шийдвэрлэнэ. 
4.3 Шийдвэрлэж дууссан өргөдөл, гомдлын эх хувийг бүртгэл хяналтын картын хамт бичиг хэрэгт өгч хаалгана. 
4.4 Өргөдөл, гомдлыг 3-30 хоногийн дотор бүрэн шийдвэрлэж холбогдох иргэнд хариуг хүргүүлсэн байна. 
4.5 Өргөдөл, гомдолын хариуг амаар, цахим хэлбэрээр, харилцах утсаар, бичгээр өгч болно.
Тав. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас 
5.1 Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэхдээ Монгол Улсын Засгийн газраас баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг баримтлана. 
5.2 Хөдөлмөрийн судалгааны институт нь тамга хэрэглэнэ. 
5.3 Байгууллагын тамгыг захирал, дэд захирал, нэгжийн даргын гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна. Тусгайлан заагаагүй бол албан бичгийн гадаадад явуулах хувь дээр тамга, тэмдэг дарахгүй. 
5.4 Тамгыг гарын үсэг зурагдсан хэсгийг оролцуулж, тэгш тод дарна. 
5.5 Байгууллагын тамгыг Захиргааны албаны дарга түшинэ. 
5.6 Байгууллага нь захирлын тушаал, албан бичигт хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Хэвлэмэл хуудасыг хэвлэлийн аргаар бэлтгэнэ. 
Зургаа. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, 
хэрэг бүрдүүлэх 
6.1 Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг Засгийн газраас баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ыг үндэслэн Захирал батална. 
6.2 Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орох хүртэлх хугацаанд мөрдөж ашиглана. 
6.3 Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтад индекс байх бөгөөд Индекс нь байгууллагын зохион байгуулалтын индекс болон жагсаалтанд бүртгэгдсэн хөтлөх хэргийн дугаараас бүрдэнэ. 
6.4 Хөдөлмөрийн судалгааны институт нь /Захиргааны алба 01, Хүний нөөцийн хөгжил, сургалтын сектор 02, Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа шинжилгээний сектор 03, Хөдөлмөрийн харилцааны судалгаа шинжилгээний сектор 04, Загварчлал, хэтийн төлвийн тооцооллын сектор 05/ гэсэн индекстэй байна. 
6.5 Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу институтын нэгж, ажилтнууд эрхлэн гүйцэтгэх ажлын чиглэлээр боловсруулсан баримт бичгийг нэр төрөл, үүссэн он цаг, асуудлын сэдэв, үйл ажиллагааны чиглэл, байгууллага, иргэдтэй харилцсан байдлаар нь ангилан төрөлжүүлж архивын нэгж болгоход бэлэн болгож дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор багтаан архивын ажилтанд хүлээлгэн өгнө. 
6.6 Архивын /бичиг хэргийн/ ажилтан байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивт шилжүүлсэн баримтад үндэслэн байгууллагын архивын байнга, түр хадгалагдах баримтын данс, бүртгэл, устгах бичгийн жагсаалт үйлдэнэ. 
6.7 Байгууллагын архивт хадгалах баримт бичгийг “Баримт бичиг нягтлан шалгах комисс”-ын бүрэлдэхүүн хадгалах хугацааг тогтооно. 
Долоо. Байгууллагын архивт баримт шилжүүлэх, нөхөн бүрдүүлэлт хийх 
7.1 Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу алба, секторууд архивт шилжүүлэх баримтыг доорхи дарааллаар бүрдүүлж шилжүүлнэ. 
7.2 Хадгаламжийн нэгжид албан ѐсны бүрэн бүрдэл бүхий зөвхөн нэг хувь баримтыг оруулах. /Хуулбар, төсөл, эх хувийг ялгах/ 
7.3 Хадгаламжийн нэгж 250 хүртэл хуудастай, 4 см-ээс илүүгүй зузаантай байна. 250-иас илүү гарвал тэдгээрийг хэд хэдэн боть болгоно. 
7.4 Хадгаламжийн нэгжид товъѐог үйлдэнэ. 
7.5 Хадгаламжийн нэгж бүрдүүлэх ажлыг байгууллагын зохион байгуулалтын нэгжийн ажилтнууд архивын ажилтан /эрхлэгч/-ын арга зүйн туслалцаатай хийж гүйцэтгэнэ.
Хавсралт 1 
Ирсэн баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалтын схем 
Ирсэн бичгийг хүлээн авч зөв хаягласан эсэх болон бүрдлийг шалгах 
Бүртгэлийн дэвтэрт бүртгэн, бүртгэл хяналтын карт хөтлөх 
Бичиг хэргийн ажилтан 
Захиралд танилцуулж цохолт хийлгэх 
/шийдвэр гаргах/ 
Захирлын цохолтын дагуу баримт бичгийг шийдвэрлүүлэхээр холбогдох ажилтанд шилжүүлэх 
Баримт бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавих 
Хариутай бичгийн хариуг төслөөр холбогдох нэгжийн ажилтан боловсруулах 
Хариуцан шийдвэрлэх нэгжийн дарга болон албан тушаалтанд шилжүүлэх 
Шууд удирдах албан тушаалтанаас санал виз авах, захирлаар баталгаажуулах 
Бичиг хэргийн ажилтанд дотоод сүлжээ ашиглан илгээн хэвлэмэл хуудсанд буулгуулах, баталгаажуулах 
Баримт бичгийг хаягаар илгээх 
Шийдвэрлэсэн бичгийг хавтаст хэрэгт хадгалах
Хавсралт 2 
Гадагш явуулах баримт бичгийг зохиож бүрдүүлэх үйл ажиллагааны схем 
Явуулах бичгийг төслөөр боловсруулах 
Явуулах бичгийн боловсруулалт, бүрдлийг шалгаж нягтлах 
Баримт бичгийн төсөлд санал, виз авах 
Холбогдох нэгжийн дарга болон албан тушаалтан 
Удирдлагаар хянуулж, батлуулах 
Баримт бичгийг бүртгэх 
Баримт бичигт дугаар өгөх 
Бичиг хэргийн ажилтан 
Баримт бичгийг хаягаар илгээх 
Баримт бичгийг үлдэх хувийг хавтаст хэрэгт хавсаргах
Хавсралт 3 
Захирлын тушаал боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагааны схем 
Тухайн нэгж чиг үүргийн хүрээнд төслөөр боловсруулах 
Нэгжийн удирдлага төслийг хянан нягтлах 
Төсөлд холбогдох албан тушаалтнаас санал, виз авах 
Холбогдох нэгжийн дарга болон албан тушаалтан 
Захирлаас виз авах 
Тушаалын албан бланканд буулгах 
Баталгаажуулах, дугаар олгох 
Бичиг хэргийн ажилтан 
Холбогдох нэгж-д хүргүүлэх ажлын зохион байгуулах 
Хөтлөх хэрэгт хадгалах
Хөдөлмөрийн судалгааны институтын 
Захирлын 2014 оны ... сарын ... өдрийн 
.... дугаар тушаалын гуравдугаар хавсралт 
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХЭРЭГЦЭЭНД БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ШУУД ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ 
Нэг. Нийтлэг үндэслэл 
1.1 Энэхүү журмын зорилго нь Хөдөлмөрийн судалгааны институтын өдөр тутмын 
хэвийн үйл ажиллагааг хангах, арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай, бараа материал, ажил, үйлчилгээг шууд худалдан авах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 
1.2 Журам нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ 
худалдан авах тухай хууль” эрх зүйн бусад актад үндэслэгдсэн ба тус хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнээс доогуур үнэ бүхий бараа, ажил үйлчилгээг шууд худалдан авах харилцааг зохицуулна. 
1.3 Уг журамд тусгайлан заагаагүй тохиолдолд “Төрийн болон орон нутгийн өмчийн 
хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-иар зохицуулна. 
1.4 Худалдан авах үйл ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, чанартай, 
хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална. 
1.5 ХСИ-ийн хэмжээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг төлөвлөх, 
зохион байгуулах, хяналт тавих зэрэг бодлого зохицуулалтыг Захиргааны алба эрхлэн зохион байгуулна. 
Хоѐр: Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг төлөвлөх 
2.1 Алба, секторууд тухайн улиралд худалдан авах шаардлагатай бараа материал, 
ажил үйлчилгээний санал, шаардагдах зардлын төслийг улирал бүрийн эхний сарын 10-ний дотор улирлын ажлын төлөвлөгөөний хамт Захиргааны албанд ирүүлнэ. 
2.2 Нэгжүүдээс ирүүлсэн саналыг захиргааны алба нэгтгэж захирлын зөвлөлд 
хэлэлцүүлснээр тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах, үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргуулна. 
2.3 Захиргааны алба нь худалдан авахаар зөвшөөрөгдсөн бараа, ажил, үйлчилгээ, 
үйл ажиллагаа, арга хэмжээний зардлын жишиг үнийг тооцож төсвийн төлөвлөгөөтэй уялдуулан тухайн улирлын худалдан авалтын төлөвлөгөөг улирал бүрийн эхний сарын 15- ний дотор бэлэн болгосон байна. 
2.4 Төлөвлөгөөнд тусгагдаагүй тухайн цаг үеийн зайлшгүй шаардлагаар худалдан авах бараа, ажил үйлчилгээ, зохион байгуулах арга хэмжээ, үйл ажиллагааг захирлын зөвлөлөөр шийдвэрлэнэ. 
Гурав: Бараа, үйлчилгээ шууд худалдан авах ажлыг зохион байгуулах 
3.1 Шууд худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу 
худалдан авахдаа захиргааны алба хариуцан харьцуулалтыг хийж саналаа упирдлагад танилцуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн асуудлыг хариуцсан холбогдох мэргэжилтнийг оролцуулж болно. 
3.2 Тухайн шууд худалдан авах бараа ажил үйлчилгээг сонгох харьцуулалтыг хийж 
баталгаажуулан бусад холбогдох баримтын хамт санхүүд хүлээлгэн өгнө. 
3.3 Энэ журмыг мөрдөхдөө тухайн бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх аливаа 
нийлүүлэгчийг давуу эрхтэйгээр сонгохыг хориглоно. 
3.4 ХСИ-д бараа, үйлчилгээ худалдан авах саналыг төлөвлөгөөнд тусгуулахаар
захиргааны албанд өгөхдөө бүтээгдэхүүний стандарт, үзүүлэлт, хэрэгцээ шаардлага, салбар нэгжид шаардлагатай нэр төрөл, тоо ширхэг, зориулалтыг тодорхой тусгана. 
3.5 Бараа, үйлчилгээг худалдан авахдаа шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулах ба 
гэрээний заалтыг хатуу сахих үүргийг 2 тал хүлээнэ. 
3.6 Байгууллагын хэрэгцээнд бэлэн мөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах 
ажлыг зөвхөн нярав батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. 
Дөрөв: Үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах 
4.1 Тухайн улирлын төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, арга хэмжээг зохион 
байгуулах ажлын хэсгийг захирлын тушаалаар байгуулан ажиллана. Тухайн ажлын онцлогоос шалтгаалан аль нэг алба нэгж дангаараа хариуцан тухайн арга хэмжээг зохион байгуулж болно. 
4.2 Ажлын хэсэг тухайн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах ажлын 
төлөвлөгөө хөтөлбөр, удирдамж зардлын нарийвчилсан тооцоог төлөвлөж батлуулна. 
4.3 Зардлын тооцоог төлөвлөхдөө ажлын хэсгийн ахлагч эсхүл тухайн нэгжийн дарга 
баталгаажуулсаны дараа нягтлан бодогчоор хянуулж гарын үсэг зуруулсан байна. 
4.4 Худалдан авах ажил, үйлчилгээ бараа бүтээгдэхүүний үнийг төлөвлөхдөө зах 
зээлийн тухайн үеийн ханшийг мөрдлөг болгоно. 
4.5Тухайн ажил үйлчилгээ, арга хэмжээг зохион байгуулах, худалдан авах төлөвлөгөө 
батлагдсаны дараа үнэ, төрөл зүйл, чанарыг харгалзан харьцуулалт хийх, шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулах ажлыг ажлын хэсгийн саналыг харгалзан захиргааны алба зохион байгуулна. 
4.6 Тухайн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэр зардлын тооцоог 
зохион байгуулагдах өдрөөс ажлын 7-оос доошгүй өдрийн өмнө баталгаажуулсан байна. 
4.7 Нягтлан бодогч материал бэлэн болсон гүйлгээг ажлын 2 өдөрт багтаан хийнэ. 
4.8 Нэхэмжлэх болон санхүүгийн бусад баримтад захирлын цохолт хийлгэхдээ 
харьцуулалт хийсэн баримтыг заавал хавсаргаж оруулна. 
Тав : Бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах 
5.1 Бараа, үйлчилгээг нийлүүлэгчээс захиалга өгсөн нэгж, ажлын хэсэг санхүүгийн 
баримтын хамт /шаардлагатай тохиолдолд акт үйлдэнэ / хүлээн авч байгууллагад үлдэх бараа, бүтээгдэхүүнийг холбогдох баримтын хамт няравт 2 өдөрт багтаан хүлээлгэн өгнө. 
5.2 Бараа ажил үйлчилгээний зарлагын баримт болон холбогдох санхүүгийн баримт, 
материалыг тухайн ажлыг хариуцан худалдан авсан ажлын хэсгийн гишүүн, ажилтан, албан тушаалтан бүрдүүлж 3 өдөрт багтаан няравт хүлээлгэн өгнө. 
Зургаа: Хяналт 
6.1 ХСИ –ийн хэмжээнд бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, арга хэмжээ үйл 
ажиллагааны зохион байгуулалтад дэд захирал болон тушаалаар үүрэг болгосон албан тушаалтан ерөнхий хяналт тавьж ажиллана. 
6.2 Шууд худалдан авалтад хяналт тавих эрх бүхий этгээд /захирал, дэд 
захирал/ илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллана. 
Долоо : Хариуцлага 
7.1 Бараа, ажил, үйлчилгээ шууд худалдан авах хөрөнгийг төлөвлөх, санхүүжүүлэх, 
хяналт тавих, гүйцэтгэл гаргах үйл ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараах зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомж, байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Үүнд: 
7.1.1 Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлын төлөвлөгөөт хугацааг зөрчсөн, 
зохион байгуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй; 
7.1.2 Тухайн улирлын төлөвлөгөө, төсөвт тусгагдаагүй бараа, материал худалдан 
авсан; 
7.1.3 Худалдан авалтын ажлын гүйцэтгэлийг буруу гаргасан, түүнийг 
баталгаажуулсан;
7.1.4 Батлагдсан төсвөөс илүү гаргаж санхүүжүүлсэн; 
7.1.5 Худалдан авалтын тайлан, мэдээг хугацаанд нь гаргаагүй, буруу мэдээлсэн; 
7.1.6 Худалдан авалтын гүйцэтгэл, холбогдох баримт нь зохих журмын дагуу бүрэн 
ирсэн байхад санхүүжилтийг хугацаанд нь хийгээгүй; 
7.1.7 Худалдан авалтын хяналтыг зохих журмын дагуу хийгээгүй зэрэг болно. 
--------------000-------------

More Related Content

What's hot

Ажлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтАжлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтOyundari.Ts mph
 
баримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандарт
баримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандартбаримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандарт
баримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандартErdenebayar Wile
 
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГАНОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал
албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал  албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал
албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал givaapil
 
албан хэрэг хөтлөлтийн заавар Copy
албан хэрэг хөтлөлтийн заавар   Copyалбан хэрэг хөтлөлтийн заавар   Copy
албан хэрэг хөтлөлтийн заавар CopyBaasandorj Baatarhuyag
 
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГААЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАJavkhlan Odkhuu
 
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамMend-Orshikh Amartaivan
 
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛUmguullin Mongol Umguulugch
 
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигЗохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигipsrgovmn
 
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 38, 120, 124, 166, 167 ДУ...
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 38, 120, 124, 166, 167 ДУ...ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 38, 120, 124, 166, 167 ДУ...
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 38, 120, 124, 166, 167 ДУ...Umguullin Mongol Umguulugch
 
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...Umguullin Mongol Umguulugch
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3giimaabn
 
албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалтын хэлбэрүүд
албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалтын хэлбэрүүдалбан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалтын хэлбэрүүд
албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалтын хэлбэрүүдgivaapil
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8giimaabn
 
Tsetserleg alban hereg
Tsetserleg alban heregTsetserleg alban hereg
Tsetserleg alban heregMbg Muugii
 

What's hot (20)

захиргааны шийдвэр
захиргааны шийдвэрзахиргааны шийдвэр
захиргааны шийдвэр
 
Ажлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтАжлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолт
 
2005 354 zgt
2005 354 zgt2005 354 zgt
2005 354 zgt
 
баримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандарт
баримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандартбаримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандарт
баримт бичиг боловсруулалтын үйл ажиллагааны стандарт
 
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГАНОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
 
албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал
албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал  албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал
албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал
 
албан хэрэг хөтлөлтийн заавар Copy
албан хэрэг хөтлөлтийн заавар   Copyалбан хэрэг хөтлөлтийн заавар   Copy
албан хэрэг хөтлөлтийн заавар Copy
 
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГААЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
 
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
 
Албан хэрэг хөтлөлт хичээл ..
Албан хэрэг хөтлөлт хичээл ..Албан хэрэг хөтлөлт хичээл ..
Албан хэрэг хөтлөлт хичээл ..
 
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ
 
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигЗохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
 
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 38, 120, 124, 166, 167 ДУ...
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 38, 120, 124, 166, 167 ДУ...ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 38, 120, 124, 166, 167 ДУ...
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 38, 120, 124, 166, 167 ДУ...
 
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
 
албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалтын хэлбэрүүд
албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалтын хэлбэрүүдалбан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалтын хэлбэрүүд
албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалтын хэлбэрүүд
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
Tsetserleg alban hereg
Tsetserleg alban heregTsetserleg alban hereg
Tsetserleg alban hereg
 

Viewers also liked

Албан бичиг хөтлөлт-2011
Албан бичиг хөтлөлт-2011Албан бичиг хөтлөлт-2011
Албан бичиг хөтлөлт-2011Ulziisaikhan Dmb
 
Copy of архив,албан хэрэг хөтлөлт
Copy of архив,албан хэрэг хөтлөлтCopy of архив,албан хэрэг хөтлөлт
Copy of архив,албан хэрэг хөтлөлтTuvshintugs Ragchaasuren
 
167 dugaar tushaal
167 dugaar tushaal167 dugaar tushaal
167 dugaar tushaaluvsbsg
 
баримт бичгийн эргэлтийн хэмжээ түүнийг тодорхойлох
баримт бичгийн эргэлтийн хэмжээ түүнийг тодорхойлохбаримт бичгийн эргэлтийн хэмжээ түүнийг тодорхойлох
баримт бичгийн эргэлтийн хэмжээ түүнийг тодорхойлохgivaapil
 
Alban bichgiin nairuulga
Alban bichgiin nairuulgaAlban bichgiin nairuulga
Alban bichgiin nairuulgaOogii Tulip
 
ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл
ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэлШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл
ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэлChuka Davaanyam
 
Tushaal & alban bichig
Tushaal & alban bichigTushaal & alban bichig
Tushaal & alban bichigMbg Muugii
 
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5azora14
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичигaaaaaaaaaaaaaaaaaz
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайланneegii
 

Viewers also liked (20)

Албан бичиг хөтлөлт-2011
Албан бичиг хөтлөлт-2011Албан бичиг хөтлөлт-2011
Албан бичиг хөтлөлт-2011
 
Copy of архив,албан хэрэг хөтлөлт
Copy of архив,албан хэрэг хөтлөлтCopy of архив,албан хэрэг хөтлөлт
Copy of архив,албан хэрэг хөтлөлт
 
167 dugaar tushaal
167 dugaar tushaal167 dugaar tushaal
167 dugaar tushaal
 
Alban toot
Alban tootAlban toot
Alban toot
 
62 tushaal
62 tushaal62 tushaal
62 tushaal
 
Kartiin juram
Kartiin juramKartiin juram
Kartiin juram
 
Lesson7
Lesson7Lesson7
Lesson7
 
Help new
Help newHelp new
Help new
 
баримт бичгийн эргэлтийн хэмжээ түүнийг тодорхойлох
баримт бичгийн эргэлтийн хэмжээ түүнийг тодорхойлохбаримт бичгийн эргэлтийн хэмжээ түүнийг тодорхойлох
баримт бичгийн эргэлтийн хэмжээ түүнийг тодорхойлох
 
Alban bichgiin nairuulga
Alban bichgiin nairuulgaAlban bichgiin nairuulga
Alban bichgiin nairuulga
 
лекц 5
лекц 5лекц 5
лекц 5
 
албан бичиг
албан бичигалбан бичиг
албан бичиг
 
ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл
ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэлШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл
ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл
 
Цаг төлөвлөлт
Цаг төлөвлөлтЦаг төлөвлөлт
Цаг төлөвлөлт
 
Tushaal & alban bichig
Tushaal & alban bichigTushaal & alban bichig
Tushaal & alban bichig
 
ESON101-Хичээл 3
ESON101-Хичээл 3ESON101-Хичээл 3
ESON101-Хичээл 3
 
Цаг төлөвлөлт
Цаг төлөвлөлтЦаг төлөвлөлт
Цаг төлөвлөлт
 
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайлан
 

Similar to ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

Similar to ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам (14)

Enhee
EnheeEnhee
Enhee
 
Turiin alban-hereg-hutlultiin-undsen-zaavar*
Turiin alban-hereg-hutlultiin-undsen-zaavar*Turiin alban-hereg-hutlultiin-undsen-zaavar*
Turiin alban-hereg-hutlultiin-undsen-zaavar*
 
Shine huuliin taniltsuulga
Shine huuliin taniltsuulgaShine huuliin taniltsuulga
Shine huuliin taniltsuulga
 
Mayagt all
Mayagt allMayagt all
Mayagt all
 
Mayagt nuhuh zaavar
Mayagt nuhuh zaavarMayagt nuhuh zaavar
Mayagt nuhuh zaavar
 
анхан шатны бүртгэл
анхан шатны бүртгэланхан шатны бүртгэл
анхан шатны бүртгэл
 
Barimt bichgiin ergelt
Barimt bichgiin ergeltBarimt bichgiin ergelt
Barimt bichgiin ergelt
 
Dotood juram
Dotood juramDotood juram
Dotood juram
 
8
88
8
 
Lesson9
Lesson9Lesson9
Lesson9
 
Sedev 8 barimt, toologo toim
Sedev 8 barimt, toologo toimSedev 8 barimt, toologo toim
Sedev 8 barimt, toologo toim
 
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
 
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 6
 
Alban bijig hereg stan
Alban bijig hereg stanAlban bijig hereg stan
Alban bijig hereg stan
 

More from bayaraa11d

Мега төслүүд танилцуулга
Мега төслүүд танилцуулгаМега төслүүд танилцуулга
Мега төслүүд танилцуулгаbayaraa11d
 
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМbayaraa11d
 
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...bayaraa11d
 
хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд
хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтуудхөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд
хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтуудbayaraa11d
 
хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил,ойлголт, тодорхойлолтууд
хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил,ойлголт, тодорхойлолтуудхөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил,ойлголт, тодорхойлолтууд
хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил,ойлголт, тодорхойлолтуудbayaraa11d
 
Hodolmor-Labour law
Hodolmor-Labour law Hodolmor-Labour law
Hodolmor-Labour law bayaraa11d
 

More from bayaraa11d (6)

Мега төслүүд танилцуулга
Мега төслүүд танилцуулгаМега төслүүд танилцуулга
Мега төслүүд танилцуулга
 
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БОДЛОГО,  АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
БОДЛОГО, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...
ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛ...
 
хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд
хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтуудхөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд
хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд
 
хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил,ойлголт, тодорхойлолтууд
хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил,ойлголт, тодорхойлолтуудхөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил,ойлголт, тодорхойлолтууд
хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил,ойлголт, тодорхойлолтууд
 
Hodolmor-Labour law
Hodolmor-Labour law Hodolmor-Labour law
Hodolmor-Labour law
 

ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам

  • 1. Хөдөлмөрийн судалгааны институтын Захирлын 2014 оны ... сарын .... өдрийн ..... дугаар тушаалын хоѐрдугаар хавсралт ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН МӨРДӨХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Хөдөлмөрийн судалгааны институтын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд тогтсон журмыг холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд мөрдөх алба, секторуудын гадаад, дотоод баримт бичгүүдтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах албан бичигтэй харилцах арга зүйгээр хангахад энэхүү журмын зорилго оршино. 1.2 Журам нь Хөдөлмөрийн судалгааны институтын нийт алба, секторуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хамаарна. 1.3 Хөдөлмөрийн судалгааны институтын алба, секторын хэмжээнд бичиг хэргийн ажлыг зөв зохион байгуулах талаарх хариуцлагыг холбогдох нэгжийн удирдлага хүлээнэ. Нэгжийн баримт бичгийн эргэлтийг тухайн нэгжийн аль нэг ажилтанд албан ѐсоор хариуцуулна. 1.4 Энэхүү журмыг байгууллагын нийт ажилтнууд дагаж мөрдөх үүрэгтэй. Хоѐр. Баримт бичгийн эргэлтийг зохион байгуулах 2.1 Баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, хариу бичгийг боловсруулах, удирдлагаар батлуулах, хаягаар илгээх зэрэг үйл ажиллагаа буюу баримт бичигтэй ажиллах ажлын тодорхой үе шат, дарааллыг баримт бичгийн эргэлтийн зохион байгуулалт гэнэ. 2.2 Гадны байгууллагатай амаар бус албан бичиг, тоотоор харилцаж асуудлыг шийдвэрлэнэ. 2.2.1 Баримт бичгийг хүлээн авах, шийдвэрлэлтэнд хяналт тавих ажлыг дор дурдсан дарааллаар зохион байгуулна. 2.2.2 Бичиг хэргийн ажилтан ирсэн албан бичгийн хүлээн авч бүрдэл бүрэн эсэх, зөв хаягласан зэргийг шалгаж бүртгэл хяналтын картад бүртгэн, картын хамт тухайн өдөрт нь багтаан Захиралд танилцуулна. 2.2.3 Бичиг хэрэгт бүртгэгдээгүй албан бичиг, өргөдөл гомдлыг хүлээн авахыг хориглоно. Онцгой тохиолдолд бүртгэлгүй баримт бичиг авсан ажилтан өөрийн биеэр бичиг хэргийн ажилтанд бүртгүүлнэ. 2.2.4 Бичиг хэрэгт бүртгэлгүй шилжүүлэх баримтын жагсаалтад - Техникийн стандартууд - Гарт нь, нууц гэсэн баримт бичгүүд - Санхүүгийн нэхэмжлэл - Танилцуулга, ном, хэвлэл зэрэг орно 2.2.5 Захирал ирсэн албан бичигтэй танилцаж бүртгэл хяналтын картад цохолт хийнэ. Цохолтод чиглэлийн дагуу хариуцан хэрэгжүүлэх ажилтан, шаардлагатай тохиолдолд хугацааг тодорхой зааж өгнө. 2.2.6 Цохолт бүхий албан бичгийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч, бүртгэл хяналтын картын хамт холбогдох ажилтанд шилжүүлэн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. /цохолттой албан бичгийг 1% хувилан дэд захиралд танилцуулна/ 2.2.7 Алба, секторын нэр дээр цохогдсон албан бичгийг нэгжийн аль нэг ажилтанд хариуцуулах, шийдвэрлүүлэх тохиолдолд тухайн ажилтан албан бичгийг шийдвэрлэн бичиг хэрэгт бүртгүүлнэ. 2.2.8 Тухайн ажилтан албан бичгийг хүлээн авсны дараа шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • 2. 2.2.9 Ирсэн баримт бичгийг нэг нэгжээс нөгөө нэгжрүү шилжүүлэх тохиолдолд бичиг хэргийн ажилтанд мэдэгдэж, шилжүүлсэн тухай тэмдэглэл хийлгэнэ. 2.2.10 Хариутай баримт бичгийн хариуг холбогдох ажилтан төслөөр боловсруулан энэ журамд заасан явуулах бичгийг илгээх зарчмын дагуу хугацаанд нь явуулна. 2.2.11 Холбогдох албан тушаалтнаас виз авсан албан бичгийг бичиг хэргийн ажилтанд дотоод сүлжээ ашиглан илгээж албан хэвлэмэл хуудсанд буулган албажуулан зохих газарт хүргүүлнэ. 2.2.12 Шийдвэрлэж дууссан албан бичгийг бүртгэл хяналтын картын хамт эх хувиар нь бичиг хэргийн ажилтанд өгч хаалгана. 2.2.13 Баримт бичиг шийдвэрлэх хугацааг заасан бол дурдсан хугацаанд, яаралтай албан бичиг, цахилгаан мэдээний хариуг нэн даруй явуулах, шийдвэрлэж болох асуудлыг 1-3 хоногт, албан байгууллагатай харилцах бичиг баримтыг 5-30 хоногт багтаан шийдвэрлэнэ. 2.2.14 Хариутай бичгийн огноо, дугаарыг хэвлэмэл хуудсанд заасан тэмдэглэгээний дотор араб тоогоор, гараар бичнэ. Энэ тохиолдолд тэргүү бичихгүй. /Баримт бичгийн гарчиг буюу тэргүү нь бичвэрийн агуулгыг товч, хураангуй илэрхийлсэн байна/ 2.2.15 Хаагдсан албан бичгийг бичиг хэргийн ажилтан хөтлөх хэргийн нэрийн жагсаалтанд хадгална. 2.2.16 Хариутай ирсэн бичгийг шийдвэрлэлтийн явц, гүйцэтгэлийн тайланг бичиг хэргийн ажилтан сар бүр захирлын зөвлөлд танилцуулна. 2.2.17 Шаардлага хангаагүй болон бүрдэл дутуу баримт бичгийг бичиг хэргийн ажилтан хүлээн авахаас татгалзах эрхтэй. 2.2.18 Баримт бичгийг компьютерт боловсруулахдаа Arial фондоор бичих бөгөөд үсгийн хэмжээ 11-12, хүснэгтэн мэдээллийнх 10-12, мөр хоорондын зай 1.0-1.5 байна. 2.2.19 Баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалтын схем-г хавсралт 1-т үзүүлэв. 2.3 Баримт бичиг явуулах 2.3.1 Гадны байгууллага, хувь хүнд явуулах албан бичгийг албад, секторууд өөрсдийн хариуцаж буй асуудлын хүрээнд боловсруулна. 2.3.2 Явуулах бичгийн агуулга, хэл найруулга стандартын бүрдлийг боловсруулсан нэгжийн удирдлага, ажилтан хариуцана. 2.3.3 Баримт бичгийн бичвэрийг боловсруулахдаа дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд: - Баримт бичгийн утга санааг бүрэн зөв илэрхийлсэн байх - Товч тодорхой, ойлгомжтой, логик дэс дараалалтай байх - Үг үсгийн болон хэл найруулгын хувьд алдаагүй байх 2.3.4 Албан бичгийг стандартын дагуу зөв зохион бүрдүүлэн захирал, дэд захирлын гарын үсгээр явуулах бичгийг тухайн алба, секторын удирдлага боловсруулан, захиргааны албаны даргаар хянуулан төсөлд зөвшөөрөл авсны дараа захирал, дэд захиралд танилцуулна . 2.3.5 Алба нэгжийн даргын гарын үсгээр явах албан бичгийг тухайн асуудлыг хариуцсан ажилтан боловсруулан, нэгжийн дарга хянаж гарын үсэг зурж баталгаажуулна. Шаардлагатай тохиолдолд захиргааны албанд танилцуулж зөвлөгөө авсан байна. 2.3.6 Албан бичгийн визийг албан бичгийн эхний хуудасны арын зүүн доод буланд үйлдэнэ. Тухайлбал: Хянасан: / / Боловсруулсан: / / Огноо: Хувь:
  • 3. 2.3.7 Захирлын гарын үсэг зурагдсан баримт бичигт ямар нэг засвар, өөрчлөлт хийхийг хориглоно. 2.3.8 Албан бичгийг хоѐр хувь үйлдэх ба эхний хувийг илгээж хоѐр дах хувийг эх хувиар нь бичиг хэргийн ажилтанд өгч архивт хадгалуулна. 2.3.9 Албан бичгийг байгууллагад хаяглахдаа түүний албан ѐсны нэрийг бүтнээр бичнэ. Албан тушаалтанд хаяглахдаа танаа, ноѐн, хатагтай гэсэн хэллэгүүдийг ашиглана. 2.3.10 Баримт бичгийн хавсралттай тухай тэмдэглэлийг бичвэр дууссан дараа нэг интер авч бичнэ. Тухайлбал: Хавсралт 5 хуудастай. 2.3.11 Албан хэвлэмэл хуудсанд буулгасан албан бичгийг Захирал албажуулсаны дараа бичиг хэргийн ажилтан бүртгэлийн дугаар олгож, бүртгэлийн дэвтэрт бүртгэн дугтуйлан илгээнэ. 2.3.12 Бүртгэлийн дугаар аваагүй, огноо байхгүй баримт бичгийг гадагш явуулахыг хориглоно. 2.3.13 Баримт бичгийн гадаадад илгээх хувь, А5 хэвлэмэл хуудас, хариутай бичгийн хариуг хүргүүлэхэд тэргүү бичихгүй. 2.3.14 Гадаад улс руу илгээх албан бичгийн орчуулга, хэл найруулгыг албан ѐсны болгох, баталгаажуулах асуудлыг тухайн алба, нэгжийн дарга хариуцна. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллага, хувь хүнээр гүйцэтгүүлж болно. 2.3.15 Өөр байгууллага, албан тушаалтан явуулах баримт бичгийг зохиож бүрдүүлэх үйл ажиллагааны схем-г хавсралт 2-т үзүүлэв. 2.4 Гарын үсгийн баталгаажилт 2.4.1 Баталсан тэмдэглэл: Батлав гэсэн бүрдлийг баримт бичгийн эхний хуудасны баруун дээд өнцөгт том үсгээр бичнэ. 2.4.2 Институтын захирлын эзгүйд албан баримт бичигт түүнийг байгууллагын дотоод журамд заасны дагуу түр орлож буй албан тушаалтан гарын үсэг зурж болох бөгөөд энэ тохиолдолд “гарын үсэг” бүрдэлд тухайн баримт бичигт гарын үсэг зурж буй хүний албан тушаалын нэрийг оруулж бичнэ. 2.4.3 Мөнгө-санхүүгийн холбогдолтой баримт бичигт зөвхөн захирал болон ахлах нягтлан бодогч гарын үсэг зурна. Гурав. Захирлын шийдвэрийг танилцуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах 3.1 Байгууллагын захирлын тушаал, шийдвэр /амаар болон бичгээр өгсөн үүрэг даалгавар, хурал зөвлөгөөн дээр өгсөн үүргийг хамруулж ойлгоно/-ээр даалгасан үүргийг хэрэгжүүлэх ажлыг дор дурдсан журмаар зохион байгуулна. 3.1 Байгууллагын үндсэн үйл ажиллагааны болон боловсон хүчний асуудлаар тус тусад нь тушаал гаргана. Байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой тушаал А, боловсон хүчний асуудлаар Б тушаал гэж ангилна. 3.1.1 Боловсон хүчний талаарх тушаалын төсөлд хүний нөөцийн ажилтнаас албан ѐсны санал авна. 3.1.2 Мөнгө санхүүтэй холбоотой бол ахлах нягтлан бодогч төсөлд санал өгнө. 3.1.3 Боловсон хүчний болон хөрөнгө, санхүүгийн холбогдолтой тушаал, шийдвэрт зөвхөн Захирал гарын үсэг зурна. 3.1.4 А тоот тушаалыг 2%, Б тоот тушаалыг 3% тус тус үйлдэх бөгөөд байгууллагын захирал гарын үсгээ зурж, тамгаар баталгаажуулсан байна. 3.1.5 Тушаалын төслийг удирдлагын шийдвэрийн үндсэн дээр алба, секторууд ажил, чиг үүргийн дагуу хариуцан бэлтгэнэ. 3.1.6 Тушаалын захирамжлах хэсэг нь өөр хоорондоо холбоотой хэд хэдэн заалтуудтай байж болох бөгөөд заалт бүрийг араб тоогоор дугаарлана.
  • 4. 3.1.7 Тушаал хэд хэдэн хавсралттай байж болно. Энэ тохиолдолд хавсралт тус бүрийг дугаарлаж байгууллагын тамгаар баталгаажуулна. Тушаалд хавсралтын тухай дурдаагүй бол ямар нэгэн баримт бичиг хавсаргаж үл болно. 3.1.8 Захирал тушаалын төсөлд гарын үсэг зурахаас өмнө дэд захирал болон холбогдох алба, секторын удирдлагаас санал зөвшөөрөл авч шаардлагатай тохиолдолд танилцуулга хийж хавсаргана. 3.1.9 Зардал гаргах тухай болон хөрөнгө, мөнгөтэй холбоотой гарах шийдвэрийн төсөлтэй ахлах нягтлан танилцаж, төсвийг хянаж гарын үсэг зурсан байна. 3.1.10 Тушаалын төсөлтэй холбогдох албан тушаалтан ажлын 1-2 хоногт багтаан танилцаж, зохих журмын дагуу виз өгсөн байна. Визийг тушаалын өнгөн хувийн хуудасны ар талын төгсгөл дээр үйлдэнэ. Тухайлбал: Хянасан: Дэд захирал: / / Захиргааны албаны дарга: / / Секторын эрхлэгч: / / Ахлах нягтлан бодогч: / / Боловсруулсан: Хариуцсан ажилтан: / / 3.1.11 Захирлын тушаал гарсны дараа Захиргааны алба холбогдох алба, секторт танилцуулна. 3.1.12 Тушаалын нэг хувийг бичиг хэргийн ажилтан хадгална, нөгөө хувийг захиргааны албанд албан ѐсоор өгнө. 3.1.13 Тушаалын бүртгэлийг бичиг хэрэг хөтлөнө. 3.1.14 Байгууллагын бодлогын чанартай баримт бичиг, дүрэм, журам зэрэгт шийдвэрийн саналын хуудасыг ашиглана. 3.1.15 Захирлын тушаал боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагааны схем-г хавсралт 3-т үзүүлэв. 3.2 Хурлын тэмдэглэл 3.2.1 Хурлын тэмдэглэл нь Хэлэлцсэн нь, сонссон нь, шийдвэрлэсэн нь гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. 3.2.2 Хурлын тэмдэглэлийг хурал дууссанаас хойш 3 хоногт багтаан эцсийн байдлаар бэлтгэж, зохих журмын дагуу албажуулсан байна. Дөрөв. Өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх 4.1 Өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэлийн дэвтэрт бүртгэн, бүртгэл хяналтын картад хөтлөн ирсэн өдөр нь удирдлагад танилцуулан цохолт хийлгэнэ. 4.2 Цохолттой картын дагуу хариуцсан ажилтан өргөдөл, гомдлыг шийдвэрлэнэ. 4.3 Шийдвэрлэж дууссан өргөдөл, гомдлын эх хувийг бүртгэл хяналтын картын хамт бичиг хэрэгт өгч хаалгана. 4.4 Өргөдөл, гомдлыг 3-30 хоногийн дотор бүрэн шийдвэрлэж холбогдох иргэнд хариуг хүргүүлсэн байна. 4.5 Өргөдөл, гомдолын хариуг амаар, цахим хэлбэрээр, харилцах утсаар, бичгээр өгч болно.
  • 5. Тав. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас 5.1 Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэхдээ Монгол Улсын Засгийн газраас баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг баримтлана. 5.2 Хөдөлмөрийн судалгааны институт нь тамга хэрэглэнэ. 5.3 Байгууллагын тамгыг захирал, дэд захирал, нэгжийн даргын гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна. Тусгайлан заагаагүй бол албан бичгийн гадаадад явуулах хувь дээр тамга, тэмдэг дарахгүй. 5.4 Тамгыг гарын үсэг зурагдсан хэсгийг оролцуулж, тэгш тод дарна. 5.5 Байгууллагын тамгыг Захиргааны албаны дарга түшинэ. 5.6 Байгууллага нь захирлын тушаал, албан бичигт хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Хэвлэмэл хуудасыг хэвлэлийн аргаар бэлтгэнэ. Зургаа. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, хэрэг бүрдүүлэх 6.1 Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг Засгийн газраас баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ыг үндэслэн Захирал батална. 6.2 Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орох хүртэлх хугацаанд мөрдөж ашиглана. 6.3 Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтад индекс байх бөгөөд Индекс нь байгууллагын зохион байгуулалтын индекс болон жагсаалтанд бүртгэгдсэн хөтлөх хэргийн дугаараас бүрдэнэ. 6.4 Хөдөлмөрийн судалгааны институт нь /Захиргааны алба 01, Хүний нөөцийн хөгжил, сургалтын сектор 02, Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа шинжилгээний сектор 03, Хөдөлмөрийн харилцааны судалгаа шинжилгээний сектор 04, Загварчлал, хэтийн төлвийн тооцооллын сектор 05/ гэсэн индекстэй байна. 6.5 Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу институтын нэгж, ажилтнууд эрхлэн гүйцэтгэх ажлын чиглэлээр боловсруулсан баримт бичгийг нэр төрөл, үүссэн он цаг, асуудлын сэдэв, үйл ажиллагааны чиглэл, байгууллага, иргэдтэй харилцсан байдлаар нь ангилан төрөлжүүлж архивын нэгж болгоход бэлэн болгож дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор багтаан архивын ажилтанд хүлээлгэн өгнө. 6.6 Архивын /бичиг хэргийн/ ажилтан байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивт шилжүүлсэн баримтад үндэслэн байгууллагын архивын байнга, түр хадгалагдах баримтын данс, бүртгэл, устгах бичгийн жагсаалт үйлдэнэ. 6.7 Байгууллагын архивт хадгалах баримт бичгийг “Баримт бичиг нягтлан шалгах комисс”-ын бүрэлдэхүүн хадгалах хугацааг тогтооно. Долоо. Байгууллагын архивт баримт шилжүүлэх, нөхөн бүрдүүлэлт хийх 7.1 Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу алба, секторууд архивт шилжүүлэх баримтыг доорхи дарааллаар бүрдүүлж шилжүүлнэ. 7.2 Хадгаламжийн нэгжид албан ѐсны бүрэн бүрдэл бүхий зөвхөн нэг хувь баримтыг оруулах. /Хуулбар, төсөл, эх хувийг ялгах/ 7.3 Хадгаламжийн нэгж 250 хүртэл хуудастай, 4 см-ээс илүүгүй зузаантай байна. 250-иас илүү гарвал тэдгээрийг хэд хэдэн боть болгоно. 7.4 Хадгаламжийн нэгжид товъѐог үйлдэнэ. 7.5 Хадгаламжийн нэгж бүрдүүлэх ажлыг байгууллагын зохион байгуулалтын нэгжийн ажилтнууд архивын ажилтан /эрхлэгч/-ын арга зүйн туслалцаатай хийж гүйцэтгэнэ.
  • 6.
  • 7. Хавсралт 1 Ирсэн баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалтын схем Ирсэн бичгийг хүлээн авч зөв хаягласан эсэх болон бүрдлийг шалгах Бүртгэлийн дэвтэрт бүртгэн, бүртгэл хяналтын карт хөтлөх Бичиг хэргийн ажилтан Захиралд танилцуулж цохолт хийлгэх /шийдвэр гаргах/ Захирлын цохолтын дагуу баримт бичгийг шийдвэрлүүлэхээр холбогдох ажилтанд шилжүүлэх Баримт бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавих Хариутай бичгийн хариуг төслөөр холбогдох нэгжийн ажилтан боловсруулах Хариуцан шийдвэрлэх нэгжийн дарга болон албан тушаалтанд шилжүүлэх Шууд удирдах албан тушаалтанаас санал виз авах, захирлаар баталгаажуулах Бичиг хэргийн ажилтанд дотоод сүлжээ ашиглан илгээн хэвлэмэл хуудсанд буулгуулах, баталгаажуулах Баримт бичгийг хаягаар илгээх Шийдвэрлэсэн бичгийг хавтаст хэрэгт хадгалах
  • 8. Хавсралт 2 Гадагш явуулах баримт бичгийг зохиож бүрдүүлэх үйл ажиллагааны схем Явуулах бичгийг төслөөр боловсруулах Явуулах бичгийн боловсруулалт, бүрдлийг шалгаж нягтлах Баримт бичгийн төсөлд санал, виз авах Холбогдох нэгжийн дарга болон албан тушаалтан Удирдлагаар хянуулж, батлуулах Баримт бичгийг бүртгэх Баримт бичигт дугаар өгөх Бичиг хэргийн ажилтан Баримт бичгийг хаягаар илгээх Баримт бичгийг үлдэх хувийг хавтаст хэрэгт хавсаргах
  • 9. Хавсралт 3 Захирлын тушаал боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагааны схем Тухайн нэгж чиг үүргийн хүрээнд төслөөр боловсруулах Нэгжийн удирдлага төслийг хянан нягтлах Төсөлд холбогдох албан тушаалтнаас санал, виз авах Холбогдох нэгжийн дарга болон албан тушаалтан Захирлаас виз авах Тушаалын албан бланканд буулгах Баталгаажуулах, дугаар олгох Бичиг хэргийн ажилтан Холбогдох нэгж-д хүргүүлэх ажлын зохион байгуулах Хөтлөх хэрэгт хадгалах
  • 10. Хөдөлмөрийн судалгааны институтын Захирлын 2014 оны ... сарын ... өдрийн .... дугаар тушаалын гуравдугаар хавсралт ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХЭРЭГЦЭЭНД БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ШУУД ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү журмын зорилго нь Хөдөлмөрийн судалгааны институтын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай, бараа материал, ажил, үйлчилгээг шууд худалдан авах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 1.2 Журам нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” эрх зүйн бусад актад үндэслэгдсэн ба тус хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнээс доогуур үнэ бүхий бараа, ажил үйлчилгээг шууд худалдан авах харилцааг зохицуулна. 1.3 Уг журамд тусгайлан заагаагүй тохиолдолд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-иар зохицуулна. 1.4 Худалдан авах үйл ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, чанартай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална. 1.5 ХСИ-ийн хэмжээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих зэрэг бодлого зохицуулалтыг Захиргааны алба эрхлэн зохион байгуулна. Хоѐр: Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг төлөвлөх 2.1 Алба, секторууд тухайн улиралд худалдан авах шаардлагатай бараа материал, ажил үйлчилгээний санал, шаардагдах зардлын төслийг улирал бүрийн эхний сарын 10-ний дотор улирлын ажлын төлөвлөгөөний хамт Захиргааны албанд ирүүлнэ. 2.2 Нэгжүүдээс ирүүлсэн саналыг захиргааны алба нэгтгэж захирлын зөвлөлд хэлэлцүүлснээр тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах, үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргуулна. 2.3 Захиргааны алба нь худалдан авахаар зөвшөөрөгдсөн бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа, арга хэмжээний зардлын жишиг үнийг тооцож төсвийн төлөвлөгөөтэй уялдуулан тухайн улирлын худалдан авалтын төлөвлөгөөг улирал бүрийн эхний сарын 15- ний дотор бэлэн болгосон байна. 2.4 Төлөвлөгөөнд тусгагдаагүй тухайн цаг үеийн зайлшгүй шаардлагаар худалдан авах бараа, ажил үйлчилгээ, зохион байгуулах арга хэмжээ, үйл ажиллагааг захирлын зөвлөлөөр шийдвэрлэнэ. Гурав: Бараа, үйлчилгээ шууд худалдан авах ажлыг зохион байгуулах 3.1 Шууд худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу худалдан авахдаа захиргааны алба хариуцан харьцуулалтыг хийж саналаа упирдлагад танилцуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн асуудлыг хариуцсан холбогдох мэргэжилтнийг оролцуулж болно. 3.2 Тухайн шууд худалдан авах бараа ажил үйлчилгээг сонгох харьцуулалтыг хийж баталгаажуулан бусад холбогдох баримтын хамт санхүүд хүлээлгэн өгнө. 3.3 Энэ журмыг мөрдөхдөө тухайн бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх аливаа нийлүүлэгчийг давуу эрхтэйгээр сонгохыг хориглоно. 3.4 ХСИ-д бараа, үйлчилгээ худалдан авах саналыг төлөвлөгөөнд тусгуулахаар
  • 11. захиргааны албанд өгөхдөө бүтээгдэхүүний стандарт, үзүүлэлт, хэрэгцээ шаардлага, салбар нэгжид шаардлагатай нэр төрөл, тоо ширхэг, зориулалтыг тодорхой тусгана. 3.5 Бараа, үйлчилгээг худалдан авахдаа шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулах ба гэрээний заалтыг хатуу сахих үүргийг 2 тал хүлээнэ. 3.6 Байгууллагын хэрэгцээнд бэлэн мөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлыг зөвхөн нярав батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. Дөрөв: Үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах 4.1 Тухайн улирлын төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг захирлын тушаалаар байгуулан ажиллана. Тухайн ажлын онцлогоос шалтгаалан аль нэг алба нэгж дангаараа хариуцан тухайн арга хэмжээг зохион байгуулж болно. 4.2 Ажлын хэсэг тухайн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах ажлын төлөвлөгөө хөтөлбөр, удирдамж зардлын нарийвчилсан тооцоог төлөвлөж батлуулна. 4.3 Зардлын тооцоог төлөвлөхдөө ажлын хэсгийн ахлагч эсхүл тухайн нэгжийн дарга баталгаажуулсаны дараа нягтлан бодогчоор хянуулж гарын үсэг зуруулсан байна. 4.4 Худалдан авах ажил, үйлчилгээ бараа бүтээгдэхүүний үнийг төлөвлөхдөө зах зээлийн тухайн үеийн ханшийг мөрдлөг болгоно. 4.5Тухайн ажил үйлчилгээ, арга хэмжээг зохион байгуулах, худалдан авах төлөвлөгөө батлагдсаны дараа үнэ, төрөл зүйл, чанарыг харгалзан харьцуулалт хийх, шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулах ажлыг ажлын хэсгийн саналыг харгалзан захиргааны алба зохион байгуулна. 4.6 Тухайн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэр зардлын тооцоог зохион байгуулагдах өдрөөс ажлын 7-оос доошгүй өдрийн өмнө баталгаажуулсан байна. 4.7 Нягтлан бодогч материал бэлэн болсон гүйлгээг ажлын 2 өдөрт багтаан хийнэ. 4.8 Нэхэмжлэх болон санхүүгийн бусад баримтад захирлын цохолт хийлгэхдээ харьцуулалт хийсэн баримтыг заавал хавсаргаж оруулна. Тав : Бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах 5.1 Бараа, үйлчилгээг нийлүүлэгчээс захиалга өгсөн нэгж, ажлын хэсэг санхүүгийн баримтын хамт /шаардлагатай тохиолдолд акт үйлдэнэ / хүлээн авч байгууллагад үлдэх бараа, бүтээгдэхүүнийг холбогдох баримтын хамт няравт 2 өдөрт багтаан хүлээлгэн өгнө. 5.2 Бараа ажил үйлчилгээний зарлагын баримт болон холбогдох санхүүгийн баримт, материалыг тухайн ажлыг хариуцан худалдан авсан ажлын хэсгийн гишүүн, ажилтан, албан тушаалтан бүрдүүлж 3 өдөрт багтаан няравт хүлээлгэн өгнө. Зургаа: Хяналт 6.1 ХСИ –ийн хэмжээнд бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, арга хэмжээ үйл ажиллагааны зохион байгуулалтад дэд захирал болон тушаалаар үүрэг болгосон албан тушаалтан ерөнхий хяналт тавьж ажиллана. 6.2 Шууд худалдан авалтад хяналт тавих эрх бүхий этгээд /захирал, дэд захирал/ илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллана. Долоо : Хариуцлага 7.1 Бараа, ажил, үйлчилгээ шууд худалдан авах хөрөнгийг төлөвлөх, санхүүжүүлэх, хяналт тавих, гүйцэтгэл гаргах үйл ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараах зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомж, байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Үүнд: 7.1.1 Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлын төлөвлөгөөт хугацааг зөрчсөн, зохион байгуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй; 7.1.2 Тухайн улирлын төлөвлөгөө, төсөвт тусгагдаагүй бараа, материал худалдан авсан; 7.1.3 Худалдан авалтын ажлын гүйцэтгэлийг буруу гаргасан, түүнийг баталгаажуулсан;
  • 12. 7.1.4 Батлагдсан төсвөөс илүү гаргаж санхүүжүүлсэн; 7.1.5 Худалдан авалтын тайлан, мэдээг хугацаанд нь гаргаагүй, буруу мэдээлсэн; 7.1.6 Худалдан авалтын гүйцэтгэл, холбогдох баримт нь зохих журмын дагуу бүрэн ирсэн байхад санхүүжилтийг хугацаанд нь хийгээгүй; 7.1.7 Худалдан авалтын хяналтыг зохих журмын дагуу хийгээгүй зэрэг болно. --------------000-------------