Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

лекц № 8

8,502 views

Published on

  • Sex in your area is here: ♥♥♥ http://bit.ly/2Qu6Caa ♥♥♥
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Dating direct: ❤❤❤ http://bit.ly/2Qu6Caa ❤❤❤
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

лекц № 8

  1. 1. Лекц № 8. АЖИЛТНУУДАД ХҮЛЭЭЛГЭХ САХИЛГЫН ШИЙТГЭЛ, ТҮҮНИЙ ХЭЛБЭР 1. Сахилгын хариуцлага 2. Эд хөрөнгийн хариуцлага
  2. 2. Сахилгын хариуцлага Хөдөлмөрийн эрх зүй дэх сахилгын хариуцлага нь хууль зүйн хариуцлагын нэг төрөл юм. • Захиргааны хариуцлага Эрүүгийн хариуцлага Хууль зүйн хариуцлага Иргэний хариуцлага Сахилгын хариуцлага нь хөдөлмөрийн ажилтан, албан хаагч нь хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө хүлээлгэж буй хууль зүйн хариуцлагын төрөл юм. Сахилгын хариуцлага • Сахилгын хариуцлага хүлээлгэх гол үндэслэл нь сахилгын зөрчил гаргасан явдал бөгөөд сахилгын зөрчлийн бүрэлдэхүүн / субъект, субъектив тал, объект, объектив тал / хангагдсан байх ѐстой. Сахилгын зөрчил гэдэг нь ажилтан хөдөлмөрийн хууль тогтоомжоор /хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журам, сахилгын дүрэм/ хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ѐсоор биелүүлээгүй гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдлийг хэлнэ. /Сахилгын зөрчлийн субъект нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан эсхүл үр дүнгийн гэрээ бүхий төрийн жинхэнэ албан хаагч байна. Объект нь ажилтан, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх үүрэгтэй нь холбоотой тогтоогдсон эрх зүйн хэм хэмжээ юм./
  3. 3. Сахилгын шийтгэлийн төрөл: /хөдөлмөрийн хуулийн 131р зүйл/ Сануулах Хөдөлмөрийн хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах Ажлаас халах Сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй. Мөн сахилгын зөрчил гаргасан хүнд сахилгын нэг л арга хэмжээг оногдуулна. Сахилгын шийтгэлийг илрүүлсэнээс хойш 1 сар, зөрчил гаргасанаас хойш 6 сарын дотор оногдуулна.
  4. 4. Эд хөрөнгийн хариуцлага: Ажилтнуудаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэдэг. Ажилтан, албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага ногдуулахад дараах үндэслэл бүрдсэн байна. Үүнд: 1. Ажилтаны үйлдэл, эс үйлдэл нь хууль бус байна. 2. Ажил олгогч этгээдийн эд хөрөнгөнд бодит хохирол учирсан байх. Бодит хохиролд иргэний эрх зүйд хэрэгждэг олох байсан орлого, үр төл, хохирлыг арилгах зорилгоор гарсан нэмэгдэл зардал орохгүй. 3. Ажилтны учруулсан хохирол ба түүний хууль бус үйлдэл, эс үйлдэлийн хооронд шалтгаант холбоо байх. 4. Хохирол бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйдээ ажилтнууд нь гэм буруутай байх.
  5. 5. Эд хөрөнгийн хариуцлагын төрөл: Эд хөрөнгийн хариуцлагыг нөхөн төлүүлж буй хэмжээгээр нь: а/. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага б/. Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага гэж 2 ангилна. Бүрэн хариуцлага гэдэг нь ажилтнуудаас ажил олгогчид учирсан бодит хохирлыг хязгаарлаж багасгахгүйгээр бүрэн хэмжээгээр хариуцуулах явдал юм. Хөдөлмөрийн хуулийн 135-р зүйлд зааснаар дараах тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэдэг. 1. Ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. 2. Хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан. Хөдөлмөрийн сайд 1991 оны 216-р тогтоолоор “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх албан тушаалтны жагсаалт”-ыг баталжээ. 3. Дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлж өгөөгүй. 4. Эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь шууд холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар тавьж олгосон ажлын багаж, тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл зэргийг үрэгдүүлсэн. 5. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхдээ эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсвэл энэ тухай хөдөлмөрийн гэрээнд тусгасан үед хүлээлгэдэг онцлогтой.
  6. 6. Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага гэдэг нь ажилтны ажил олгогч этгээдэд учруулсан бодит хохиролыг ажилтны 1 сар, контрактаар үүрэг гүйцэтгэгчийн хувьд 6 сарын цалингийн хөлснөөс хэтргүүлэхгүй хэмжээгээр хязгаарлан хариуцуулахыг хэлнэ. Бүрэн хариуцлага хүлээлгэхээс бусад тохиолдолд хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэдэг. .
  7. 7. Ажилтнуудад эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үйл ажиллагаа нь дараах үе шатыг дамжин хэрэгждэг. 1. Байгууллагад учирсан хохирлыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдсон комисс судлан тодорхойлох. 2. Тогтоогдсон хохирлыг байгууллагын захиргааны тушаал, шийдвэрээр гэм буруутай этгээдэд хариуцуулах. 3. Актын гүйцэтгэлийг хангах буюу байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх. Үүнд: Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн захиргааны болон шүүхийн шийдвэрийг үндэслэн : а/. Ажилтны хөдөлмөрийн хөлснөөс суутгал хийх. б/. Ажилтан үл маргах журмаар сайн дураараа байгууллагад учруулсан хохирлыг нөхөн арилгах. Ажилтны цалин хөлснөөс хийх суутгалыг /орлогын татварыг оролцуулахгүйгээр/ хөдөлмөрийн хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол 50 хувиас хэтрүүлэхгүйгээр хөдөлмөрийн хөлснөөс суутгал хийх бөгөөд суутгах хэмжээний талаар тухайн ажилтанд мэдэгдэнэ.

×