SlideShare a Scribd company logo
1 of 13
S.PМ204 Бизнес төсөл                                                    Д.Эрдэнэчулуун


                       Лекц № 5 ТӨСЛИЙН ЛОГИК БҮТЦИЙН АРГА
  5.1. Логик бүтцийн шинжилгээ
       Ерөнхий зүйл
  Төслийн логик бүтцийн арга нь төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үеийн
удирдлагын төлөвлөлт, зохион байгуулалтыг          боловсронгуй болгох зорилгоор
хэрэглэдэг арга юм. Уг арга нь шинжилгээний болон төлөвлөгөөний гэсэн хоѐр үндсэн
үе шатаас бүрдэнэ.

                  Төлөвлөлтийн үе шат            Шинжилгээний үе шат

                   Зураг 5.1 Логик бүтцийн шинжилгээний үе шатууд
  1) Шинжилгээний үе шат
   Асуудлын шинжилгээ-Төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, тулгарсан
бэрхшээлүүдээс зангилаа асуудлыг тогтоох, хүчин зүйлүүдийн шалтгаан уялдааг
тодорхойлно.
   Зорилгын шинжилгээ-Тулгамдсан асуудлуудын шалтгаан үр дагаврыг ялган
тодруулж төслийн зорилгыг томьѐолох үйл ажиллагаа юм.
   Стратегийн         шинжилгээ-Ерөнхий зорилго зорилтуудтай төслийн зорилгыг
уялдуулан, тухайн зорилгодоо хүрэх төрөл бүрийн стратегийг томьѐолох үйл ажиллагаа
юм.
  2) Төлөвлөлтийн үе шат
   Логик бүтэц-Хэмжиж болохуйц зорилтыг томьѐолон түүний дотоод логикийг шалгаж
улмаар төслийн бүтцийг тодорхойлдог.
   Үйл ажиллагааны хуваарь-Үйл ажиллагааны уялдаа, хамаарлыг тодорхойлж,
хийгдэх ажлуудын хугацаа болон хариуцлагын хүрээг тогтооно.
   Орц буюу зардлын төлөвлөлт-Үйл ажиллагааны хуваариас орц буюу төсвийн
төлөвлөгөө боловсруулах, төлөвлөх үйл ажиллагаа болно.
  Логик бүтцийн шинжилгээний арга нь төсөл хөтөлбөрийн бэлтгэл ажиллагааг хангах
болон хэрэгжилтэд үнэлгээ өгөхөд хэрэглэдэг төслийн удирдлагын нэг арга юм. Уг аргыг
хэрэглэснээр үйл ажиллагааны төлөвлөлтийг бэлтгэх, хэрэгжилтийн үеийн хяналтыг зохион
байгуулах болон гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох суурь нөхцөл
болдог. Логик бүтцийн шинжилгээний аргыг судалснаар дараах чадварыг эзэмшинэ.
       Асуудлын шинжилгээ хийх зорилгын мод бэлтгэх;
       Төслийн логик бүтцийг боловсруулах;
       Зардлын ба үйл ажиллагааны төлөвлөгөөг бэлтгэнэ.

                                          1
S.PМ204 Бизнес төсөл                                                           Д.Эрдэнэчулуун


        Тайлбар
  Логик бүтцийн арга нь мэргэжлийн өвөрмөц үг хэллэгүүдийг ашигладаг тул хэрэглэгддэг
үгсийн утгыг тайлбарлая. Үүнээс гадна ихэнх хандивлагч нар хэрэгжүүлж буй төсөлдөө
өөрийн нэр томъѐонуудыг ашигладаг. Тухайлбал: Европын холбоонд хэрэглэгддэг нэр
томъѐоноос дор үзүүлэв.
                Төслийн гол стратеги юм. Энэ нь логик бүтцийн аргад хэрэглэдэг
Оролцооны логик
                зорилтуудын шатлалын түвшин тус бүр дээр нь төслийг
хэлхээ холбоо
                нарийвчилсан тодорхойлолт
                Энэ нь өргөн хүрээтэй салбарын эсвэл үндэсний хэмжээний
Ерөнхий зорилт  хөтөлбөрийн зорилт юм. Төсөл нь энэ зорилгыг хангахад
                чиглэгдцэг.
                       Төслийн зорилго нь "төслөөс үр ашиг хүртэгчдэд" тогтвортой
Төслийн зорилго
                       өгөөжтэй байх явдал юм.
                       Үйл ажиллагаагаар бий болсон гарц буюу бүтээгдэхүүн үйлчилгээ
Үрдүн                  юм. Төслийн зорилго хэрэгжсэнээр ямар зүйлийг бий болгосноор
                       үр дүн нь тодорхойлогддог.
                       Нөөц буюу орцуудыг хэрэглэсний үр дүнд хийгддэг тусгай
Үйл ажиллагаа
                       үйлдлүүд

Хэрэглэгдэхүүн         Ямар нэгэн ажил хийхэд шаардлагатай орцуудыг хэлнэ. Жишээ нь:
/Нөөцүүд/              хүн хүч, техник, тоног төхөөрөмж, түүхий эд материал гэх мэт.
                       Логик бүтцийн аргын шатлал түвшин бүр дээр зорилтууд биелэгдэж
Зорилтын
                       буй эсэхийг тодорхойлох хэмжүүрүүд. Зорилтын үзүүлэлтүүд нь
үзүүлэлтүүд
                       оновчтой хяналтын системийн загвар үндэс болж өгдөг.
                       Энэ нь зорилтын үзүүлэлтүүдийн нэг хэлбэр бөгөөд зөвхөн эцэст нь
Үйл явцын              биш төслийн явц дахь үр дүнг дүгнэх богино хугацааны зорилтын
товчоо                 үзүүлэлтүүд юм. Эдгээр нь бас шийдвэр гаргах цаг хугацаа болсон
                       эсэхийг тодорхойлж байдаг.
                       Үйл явцын товчоо болон түүний үзүүлэлтүүдийг хангахад
Баталгаат
                       шаардагдах нөөцийг төслийн удирдлагаас төслийн гүйцэтгэлийн
хэрэглэгдэхүүн
                       үнэлгээгээр тооцсон хэрэглэгдэхүүнийг хэлдэг.
Эрсдэл,                Төслийн удирдагч шууд хяналт тавих боломжгүй, төслийн амжилттай
хязгаарлалтууд         үйл явцад нь нөлөөлөх гадаад хүчин зүйлсүүд

Урьдчилсан
                       Төсөл эхлэхээс өмнө зайлшгүй шийдсэн байх асуудал юм.
нөхцөлүүд
Тогтвортой
                Төсөл дууссаны дараа төслийн үр өгөөж                  үргэлжлэх эсэхийг
байдлын хүчин
                тодорхойлдог хүчин зүйлс юм.
зүйлс
  5.2. Шинжилгээний үе
  Төслүүд нь тодорхой асуудлыг иж бүрнээр шийдвэрлэхэд чиглэгдэж боловсруулагддаг.
Төлөвлөсөн төсөл нь бодит хэрэгцээ, оршин байгаа нөхцөл байдлын шинжилгээгүйгээр
хийгдэж, хэрэгжих боломжгүй. Уг шинжилгээ нь 3-н үе шаттай. Үүнд:

                                              2
S.PМ204 Бизнес төсөл                                                            Д.Эрдэнэчулуун


      1. Асуудлын шинжилгээ
      2. Зорилгын шинжилгээ
      3. Стратегийн шинжилгээ
       Асуудлын шинжилгээ
  Уг шинжилгээ нь оршин буй нөхцөлийн серөг хүчин зүйлсийг гарган ирж асуудлуудын
хоорондын “шалтгаан-үр дагавар” харилцан хамаарлыг тогтоодог. Энэ нь 2 үе шаттай.
     ♦ Гол асуудлуудыг тогтоох үйл явц
     ♦ Асуудлын шалтгаан үр дагаврыг тогтоох модны загварыгболовсруулах
  Оршин байгаа нөхцөл, тулгарч буй асуудлын талаарх мэдээллийг уулзалт ярилцлага,
тайлан, судалгаа шинжилгээ, статистик гэх мэт янз бүрийн сурвалжуудаас олж авдаг.
Мэдээлэл бүрийг судалсны үндсэн дээр судлаачид тухайн нөхцөлд оршин буй асуудлуудаас
хамгийн гол түлхүүр асуудлыг оюуны довтолгоо гэх мэт аргуудыг хэрэглэж тодорхойлно.
  Энэ үе шатанд хэрэглэгддэг гол арга болох асуудлын модны загварыг зургаар үзүүлэв.

                                    Шинээр хувьчлагдсан
                                                                            Үр дагавар
                                    эдийн засгийн өсөлт



              Шинээр хувьчлагдсан                         Шинээр хувьчлагдсан
              эдийн засгийн өсөлт                         эдийн засгийн өсөлт



            Хууль        Үйлдвэрлэлийн              Бизнесийн           Санхүүгийн
        тогтоомжийг        үр ашгийг                 дадлага            үйлчилгээг
         сайжруулах       нэмэгдүүлэх              туршлагыг              хүргэх
                                                   сайжруулах


                                                    Шилдэг арга
         Нөлөөллийн сөрөг хүчин                        барил
         зүйл голлосон шинжтэй                       хөгжүүлэх
                                                       төсөл
                                                    хэрэгжүүлэх
                                                  Бизнесийн арга
                                                    барил олгох
                                                  сургалт явуулах                Учир
                                                                                шалтгаан

                            Зураг 5.2 Асуудлын модны загвар
  Асуудлын модны загвар нь шалтгаан үр дагавраас болж шатлал хэрхэн үүссэн дэс
дарааллаар бүтээгддэг. Эхлээд тогтоогдсон асуудал бүрээр нэгтгэн дүгнэдэг. Эндээс гарааны
асуудал сонгогдох ба 2-р асуудал нь дараах зүйлстэй холбоотойгоор салбарлан гарч ирдэг.

                                             3
S.PМ204 Бизнес төсөл                                                              Д.Эрдэнэчулуун


  Үүнд:
      Хэрэв асуудал нь учир шалтгаан болж байвал доод түвшинд
      Хэрэв асуудал нь үр дагавар болж байвал дээд түвшинд
      Хэрэв асуудал нь шалтгаан, үр дагаврын аль нь ч биш бол ижил түвшинд байрлаж
        модыг бүрдүүлнэ.
  Ийнхүү асуудлын мод бүтээгдэх ба эндээс чухам аль хэсэгт нь өөрчлөлт шинэчлэл
хийж төсөл боловсруулж, хэрэгжүүлж байгаагаар тэр асуудал нь уг төслийн гол асуудал
болох юм. Жишээлбэл: Хэрэв асуудлын чиглэл нь “Шинэ үйлдвэрлэгчдийн дунд
бизнесийн туршлага дутагдах явдал” гэвэл учир шалтгаан нь “Бизнесийн удирдлагын үр
дүнтэй сургалт дутагдалтай” байх ба үүнээс үүсэх үр дагавар нь “Шинэ үйлдвэрлэгчдийн
дунд дампуурал өндөр” түвшинд байх юм. /Зураг 5.2/
       Зорилгын шинжилгээ
  Асуудлын шинжилгээ нь оршин байгаа нөхцөлийн сөрөг хүчин зүйлсийг тодорхойлж
хамаарлыг гаргадаг бол зорилгын шинжилгээ нь ирээдүйн төлөвийн эерэг хүчин зүйлсийг
гаргадаг. Өөрөөр хэлбэл, асуудлыг шийдвэрлэхэд юу хийх хэрэгтэйг тодорхойлдог. Ингэснээр
гол асуудал нь төслийн зорилго болж, шалтгаан-үр дагавар хамаарал нь хэрэглэгдэхүүн нөөц-
эцсийн үр дүнгийн хамаарал болж хувирдаг.

                                     Шинээр хувьчлагдсан
                                                                            Гарц үр дүн
                                     эдийн засгийн өсөлт



              Шинээр хувьчлагдсан                          Шинээр хувьчлагдсан
              эдийн засгийн өсөлт                          эдийн засгийн өсөлт



            Хууль          Үйлдвэрлэлийн              Бизнесийн          Санхүүгийн
        тогтоомжийг          үр ашгийг                 дадлага           үйлчилгээг
         сайжруулах         нэмэгдүүлэх              туршлагыг             хүргэх
                                                     сайжруулах


                                                     Шилдэг арга
           Зорилгын эерэг хүчин                         барил
          зүйл голлосон шинжтэй                       хөгжүүлэх
                                                        төсөл
                                                     хэрэгжүүлэх

                                                   Бизнесийн арга
                                                     барил олгох
                                                   сургалт явуулах
                                                                                 Орц нөөц
                                    Зураг 5.3 Зорилтын загвар

                                              4
S.PМ204 Бизнес төсөл                                                            Д.Эрдэнэчулуун


                Асуудал                                           Зорилт

    Шинэ үйлдвэрлэгчдийн дундах                  Шинэ үйлдвэрүүдийн бизнес төлөвлөлтийг
    бизнесийн туршлагын дутагдал                          сайжруулах боломж

    Бизнесийн арга барил дахь бага               Шинэ үйлдвэрлэгчдийн хувьд бизнесийн арга
        үр дүнтэй бэлтгэл курс                    барилаар бэлтгэл курс зохион байгуулах

    Шинэ үйлдвэрлэгчдийн дундах                       Шинэ үйлдвэрлэгчдийн дундах
     дампуурлын өндөр түвшин                         дампуурлын түвшинг бууруулах
       Стратегийн шинжилгээ
  Шинжилгээний төгсгөлийн үе шат бол хүссэн үр дүндээ хүрэх стратегийн сонголттой
холбоотой. Стратеги нь төсөлд агуулагдсан зорилтын багцыг багтаадаг. Стратегийн
шинжилгээ нь логик бүтцийн үнэлгээний зэрэгцээ төрөл бүрийн оролцоо буюу асуудал,
зорилтуудын цогц байдал болоод түүний биелэгдэх боломжийг харуулдаг. Тухайлбал,
төслийн стратегийг сонгосноор асуудлыг шийдвэрлэх зорилтын модны тухайн төслийн
зорилго зорилттой холбоотой хэсэгт зөвхөн уг төслийн хамрах хүрээ шилждэг. Тухайлбал
доорх зургаас стратеги болон төслийн зорилго хамрах хүрээг харж болох юм.
                                                                                      Ерөнхий
                                                                                      зорилго
                                    Шинээр хувьчлагдсан
                                    эдийн засгийн өсөлт
                                                                               Дэд
                                                                            зорилтууд

              Шинээр хувьчлагдсан                         Шинээр хувьчлагдсан
              эдийн засгийн өсөлт                         эдийн засгийн өсөлт



            Хууль         Үйлдвэрлэлийн              Бизнесийн          Санхүүгийн
        тогтоомжийг         үр ашгийг                 дадлага           үйлчилгээг
         сайжруулах        нэмэгдүүлэх              туршлагыг             хүргэх
                                                    сайжруулах


                                                    Шилдэг арга
             Зорилго зорилтыг                          барил                    Тухайн
               хэрэгжүүлэх                           хөгжүүлэх                  төслийн
                                                       төсөл                    зорилго
                                                    хэрэгжүүлэх

                                                   Бизнесийн арга
                                                     барил олгох
                                                   сургалт явуулах          Зорилт үйл
                                                                            ажиллагаа
                                Зураг 5.4 Стратегийн сонголт

                                             5
S.PМ204 Бизнес төсөл                                                           Д.Эрдэнэчулуун


  5.3. Төлөвлөлтийн үе
       Логик бүтэц
  Логик бүтцийн шинжилгээг ихэвчлэн логфрэйм гэдэг. Логфреймийн бүх давуу талуудыг
тодорхой ойлгож мэргэжлийн өндөр түвшинд хэрэглэснээр төслийн маш сайн загвар
гаргахад хүндрэл багатай болдог. Энэ нь төслийн загвар боловсруулдаг аналитик арга юм.
  Логфреймийг зохистойгоор хэрэглэснээр зорилго, зорилт, үр дүн, үйл ажиллагаануудын
зүй тоггол, уялдааг зөв тогтоож, хоорондын хамаарлыг илүү тодорхой болгодог. Ингэснээр
энгийн нүдээр ажиглахад логфрейм нь “хог дотор, хог гадаа зарчмаар” хийгдэж буй
ажилбарууд мэтээр харагддаг. Гэвч энэ нь тийм хуулбарласан ажилбар биш бөгөөд, төслийн
зорилт, шалтгаан үр дагаврын хоорондын хамаарлыг систем логиктойгоор авч үзэж,
томъѐолон буй аналитик аргуудын цогц хэрэглээний үр дүнд бий болдог.
  Бас нэг чухал зүйл бол логфрейм нь төслийн хөгжил, нөхцөл байдлын өөрчлөлттэй
холбоотойгоор түүнийг дахин засварлах, сайжруулахад хэрэглэгддэг динамик арга хэрэгсэл
билээ. Тухайлбал төслийн төлөвлөлт, төсвийг дахин засварлах, сайжруулахад оновчтой логик
бүтэцтэй байснаар хөшүүн байдлаас нь ангижруулах боломжтой болдог.
       Логфрэймийн бүтэц тогтолцоо
  Төслийн зорилго, зорилт томьѐологдож стратеги сонгогдсон үед зорилгын модноос
шалтгаан үр дагаврын гинжин хэлхээ нь үйл ажиллагаа, үр дүнг тодорхойлдог. Энэ нь
интервенц логик буюу логик холбоог /Зураг 5.5/ харуулдаг.
                                                                Ерөнхий зорилгод дэм болно.


                                                     Төслийн зорилго биелнэ.



                                        Үр дүнгүүд гарна



                       Үйл ажиллагаа хийгдэнэ.


           Хөрөнгө батлагдвал

                         Зураг 5.5 Оролцооны логик хэлхээ холбоо
  Эндээс үйл ажиллагаа явуулахад орц буюу хэрэглэгдэхүүн тохирч байвал дараагийн
шатлалд үйл ажиллагаа нь үр дүнтэйгээ, үр дүн төслийн зорилготойгоо, төслийн зорилго нь
ерөнхий зорилттойгоо логик холбоотойг харуулж байна. Эндээсээ логфрэймийн үндсэн
матрицийг бүтээдэг ба энэ нь хэвтээ ба босоо логикоор /Зураг 5.6/ тайлбарлагддаг.

                                                 6
S.PМ204 Бизнес төсөл                                                              Д.Эрдэнэчулуун




        Ерөнхий зорилго            Үзүүлэлтүүд              Баталгаат орц
                                                           хэрэглэгдэхүүн

        Төслийн зорилго            Үзүүлэлтүүд              Баталгаат орц       Таамаглал
                                                           хэрэглэгдэхүүн


          Үр дүнгүүд               Үзүүлэлтүүд              Баталгаат орц       Таамаглал
                                                           хэрэглэгдэхүүн

            Үйл                   Хөрөнгө мөнгө                Үнүүд            Таамаглал
        ажиллагаанууд

                                                                                Урьдчилсан
                                                                                нөхцөлүүд


                            Зураг 5.6 Логфреймийн үндсэн матриц
  Логфреймийн үндсэн матриц 4-н багана, 4-н мөртэй бөгөөд босоо, хэвтээ логик нь тус
бүрдээ ялгаатай үүрэгтэй байдаг. Босоо логик нь төслөөр юу хийхээр зорьж буйг тодотгох
шалтгаан үр дагаврын харилцан хамаарал, төслийн менежерийн таамаглал, түүний тодорхой
бус байдлыг харуулдаг.
  Хэвтээ логик нь нөөцийг хэрэглэсэн нөлөөллийн хэмжүүрүүд, уг хэмжүүрийн гол
тохирох үзүүлэлтүүд, орц хэрэглэгдэхүүнүүд аль хэмжүүрээр нь баталгаажигдах вэ?
гэдгийг харуулна.
        Логфрэйм бэлтгэх арга зам
  Логфрейм бэлдэхдээ /Зураг 5.7/ эхний баганыг босоогоор дуустал нь байгуулна.
    1                        15                       16
        Ерөнхий зорилго            Үзүүлэлтүүд               Хөрөнгийн
                                                              баталгаа
    2                        13                       14                    8
        Төслийн зорилго      1     Үзүүлэлтүүд               Хөрөнгийн           Таамаглал
                                                              баталгаа

    3                        11                       12                    7
          Үр дүнгүүд               Үзүүлэлтүүд               Хөрөнгийн           Таамаглал
                                                              баталгаа
    4                        9                        10                    6
             Үйл                  Хөрөнгө мөнгө                Үнүүд             Таамаглал
         ажиллагаанууд
                                                                            5
                                                                                 Урьдчилсан
                                                                                 нөхцөлүүд


                          Зураг 5.7 Логфреймийг бэлтгэх арга зам

                                                  7
S.PМ204 Бизнес төсөл                                                                       Д.Эрдэнэчулуун


      Дараа нь сүүлчийн багана буюу таамаглалыг гүйцээх хэрэгтэй. Ингэснээр төслийн
    тодорхойлолт, түүнд тулгарч буй саад бэрхшээл, төслийн хяналтаас ангид буй эрсдэл
    зэргийг шалгах боломжтой болно. Хоѐр ба гуравдугаар баганыг түвшин бүрт тусад нь
    байгуулах ба ингэснээр зорилтын үзүүлэлтүүд болон баталгаат нөөцийг тодорхойлох
    боломжтой болно.
           Үйл ажиллагааны хуваарь
      Логик бүтцийн шинжилгээ, төлөвлөлтийн үе шатанд үйл ажиллагааны үзүүлэлтүүд нь
    орц/хэрэглэгдэхүүний зардлаар хэмжигддэг. Иймээс төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж
    эхлэхээс өмнө гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг урьдчилан гаргах хэрэгтэй. Энэ үед үйл
    явцын тайлан, товчоог нарийн гаргаж өгөх нь богино хугацааны зорилтуудын гүйцэтгэл үр
    дүнг тодорхойлоход тус дөхөм болдог. Ингэснээр төслийн зорилго үр дүнг нарийвчилж
    төслийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах боломжийг бий болгодог. Улмаар энэ бүхэн нь
    төслийг удирдахад нарийвчлагдан боловсордог. Энэхүү үйл явцыг Зураг 5.8-д харуулав.

                                 1                         1                   1
          А                          Ерөнхий зорилго       5   Үзүүлэлтүүд     6   Хөрөнгийн
                                                                                    баталгаа


                                 2                         1                   1                  8
                                     Төслийн зорилго       3   Үзүүлэлтүүд         Хөрөнгийн          Таамаглал
      Б        В                                                               4
                                                                                    баталгаа
                                                           1


                                 3                         1                   1                  7
                                       Үр дүнгүүд          1   Үзүүлэлтүүд     2   Хөрөнгийн          Таамаглал
Г         Д        Е                                                                баталгаа


                                 4                         9                   1                  6
                                         Үйл                   Хөрөнгө мөнгө   0    Үнүүд             Таамаглал
                                     ажиллагаанууд


                                                                                                  5
                                                                                                      Урьдчилсан
                                                                                                      нөхцөлүүд

                           Зураг 5.8 Логфреймд зорилтуудыг шилжүүлэх
           Олон бүрэлдэхүүнт төсөл
      Логфрэймийн 4х4-ийн матрицаас илүү мөр баганатайг энд хэрэглэдэг бөгөөд энэ нь
    төсөл дотор олон бүрэлдэхүүн орж, бүрэлдэхүүн бүрийн үйл ажиллагаа болон үр дүн ба
    зорилтын хоорондын логик холбоог хадгалах зорилгоор хэрэглэгддэг.
      Нэг бүрэлдэхүүн нь удирдлагын хариуцлагыг тодруулан нэгдсэн үйл ажиллагаа ба үр
    дүнг зорилгод чиглүүлсэн багц зорилтыг агуулна. Энэ тохиолдолд бүрэлдэхүүн бүрийн
    зорилт тодорхойлогдсоны дараа үйл ажиллагаа үр дүнгийн уялдаа холбоо нарийвчлагдан
    томьѐологдоно.



                                                       8
S.PМ204 Бизнес төсөл                                                           Д.Эрдэнэчулуун


                                         Ерөнхий зорилго


                                         Төслийн зорилго

      Бүрэлдэхүүн 1                      Бүрэлдэхүүн 2                  Бүрэлдэхүүн 3


1.1 Үр дүн       1.2 Үр дүн       2.1 Үр дүн       2.2 Үр дүн     3.1 Үр дүн     3.2 Үр дүн


 1.1 Үйл          1.2 Үйл          2.1 Үйл          2.2 Үйл        3.1 Үйл        3.2 Үйл
ажиллагаа        ажиллагаа        ажиллагаа        ажиллагаа      ажиллагаа      ажиллагаа


                         Зураг 5.9 Олон бүрэлдэхүүнт төслийн бүтэц
       Таамаглал ба эрсдэлийг тодорхойлох
   Төслийн шинжилгээний явцад зорилгын модны загварт тодорхойлогдсон зарим
зорилтууд дангаараа хэрэгжих боломжгүй байх нь түгээмэл байдаг. Энэ үед эрсдэлийг
урьдчилан таамагласнаар хүлээгдэж буй нөхцөл байдлыг зохицуулах боломжтой болдог.
Тухайлбал стратеги сонголтоор зарим зорилтууд гадны хүчин зүйлсийн нөлөөллөөр логик
уялдаа холбоо нь алдагдаж энэ нь төслийн хэрэгжилт болон тогтвортой байдалд нөлөөлдөг.
Энэхүү нөхцөл байдлыг логфрэймийн 4-р багананд буй таамаглалуудаар гаргаж өгөх ѐстой.
Зорилго, үр дүн, үйл ажиллагааны таамаглалыг гаргасан тохиолдолд төсөл нь дараагийн
шатандаа шилжих болно.
   Урьдчилсан нөхцөл нь таамаглалаас өөр бөгөөд энэ нь төслийг эхлэхээс өмнөх уг орчны
өгөгдөл байдаг. Эдгээр нөхцөлүүдийн боломжит магадлал ба түүний утга нь төслийн
эрсдэлийг нарийвчлан тооцоход ач холбогдолтой. Зураг 12-т үзүүлсэн алгоритм нь
таамаглалын ач холбогдлыг бүрэн ашиглах арга зам болдог. Уг таамаглалуудыг нарийн
тодорхойлох нь хүссэн үр дүнд хүргэх гол нөхцөл болох ба энэ нь уг төсөл өгөөжөө өгснөөр
батлагддаг.
                       Ерөнхий зорилго

                       Төслийн зорилго                          Таамаглал

                         Үр дүнгүүд                             Таамаглал

                           Үйл
                                                                Таамаглал
                       ажиллагаанууд
                                                                Урьдчилсан
                                                                 нөхцлүүд
                              Зураг 5.10 Таамаглалын байр суурь

                                               9
S.PМ204 Бизнес төсөл                                                                 Д.Эрдэнэчулуун


  Таамаглалын жишээнүүд:
      ♦ Төслийн гарцын боломжит доод үнийг тогтоох,
      ♦ Газрын хуваарилалтыг хийх нь орчин үеийн арга барилын урьдчилсан загвар
      ♦ Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад дотоодын байгууллагуудын
          хамтын ажиллагаа
      ♦ Ажиллах хүчний хэрэгцээг тогтоох, дотоод ба гадаад нөөц үүсвэрийгтодорхойлох,
      ♦ Төслийн ажилтны сургалтын хэрэгцээг тодорхойлох
      ♦ Засгийн газраас төслийн урьдчилсан нөхцөлүүдийг сайжруулах талаар хийгдэх
          ажлууд гэх мэт.

                                             Гадаад хүчин зүйл
                                                 чухал уу?

                Чухал                                                              Үгүй


        Энэ нь биелэх үү?                       Бараг үнэн                   Логфреймд
                                                                            агуулагдахгүй

                                        Найдлагатай                      Таамаглал агуулсан

                                                                       Төслийн урьдчилсан төлөвлөгөөнд
           Биелэгдэхгүй                                                 гадаад хүчин зүйлүүдийг нэмж
                                                                           оруулах боломжтой юу?




                  Тийм                                                              Үгүй


     Төслийн урьдчилсан төлөвлөлт                                          Төсөл нь техникийн хувьд
    ажиллагаа ба үр дүнг нэмэх, эсвэл                                 боломжгүй, тохиромжтой таамаглалд
    төслийн үр дүнг дахин томъѐолох                                          шилжүүлэх хэрэгтэй


                                    Зураг 5.11 Таамаглалын алгоритм
        Баталгаат байдлыг дэмжих хүчин зүйл
  Логфреймын 4-р багананд төслийн тогтвортой, баталгаат байдлыг дэмжих хүчин
зүйлүүдийг агуулсан байдаг. Төсөл хэрэгжсэний дараа уг төсөл цаашид үргэлжилж
байвал уг төслийг амьдрах чадвартай гэж үздэг.
  Энэхүү хүчин зүйлүүдэд:
       Бодлогын шинжтэй дэмжлэг
       Байгууллагын ашиг тусын тулд төсвийн дэмжлэг
       Байгууллагын удирдлага зохион байгуулалтын чадавхи

                                                   10
S.PМ204 Бизнес төсөл                                                       Д.Эрдэнэчулуун


      Эдийн засгийн ба санхүүгийн төлөв
      Нийгэм соѐлын хүчин зүйл, санаачилга ба оролцоо
      Технологи техникийн дэвшил өөрчлөлт
  Эдгээр хүчин зүйлүүдийн боломжит байдлыг SWОТ, РЕSТ аргуудыг ашиглан гадаад
хүчин зүйлүүдийн нэгэн адил тогтоох бөгөөд тодорхой алгоритм ашиглан ач холбогдол
багатайг орхиж, таамаглал хийж, төслийн загварын өөрчлөлтийг хийх ѐстой.
       Зорилгын үзүүлэлт
  Зорилгын үзүүлэлтийн үүрэг нь ерөнхий зорилго, төслийн зорилго, үр дүн ба үйл
ажиллагааны өөрчлөлтийн нөхцлийг тодорхойлоход оршино. Зорилгын үзүүлэлтийн
тодорхойлолт нь үнэлгээ хяналтын системийн үндсэн хэлбэр ба амьдрах чадварыг илтгэнэ.
  Зорилгын үзүүлэлт нь:
     Өвөрмөц: Тоо хэмжээ, чанар цаг хугацааны нөхцөл
     Хэмжигдэхүйц: Боломжийн үнээр зорилго биелсэн байх
     Боломжит: Одоогийн нөөцөөр биелэгдэх нөхцөлтэй байх
     Хамаарал бүхий: Төслийн зорилгод хамааралтай ба өөрчлөлтийн мэдрэмжтэй
       байх
     Цаг хугацаагаар илэрхийлэгдэх: Эхлэх төгсөх хугацаа тодорхой бөгөөд ирээдүйн
       удирдлагын үйл ажиллагаанд ашигтай байдал нь харагдаж байх
  Дээрх шаардлагуудыг бүхэлд нь авч үзвэл түүнд тоо, чанар, хугацааны хэсгүүдийг тус
бүрд нь агуулжээ. Иймээс үүнийг ихэвчлэн товчилсон байдлаар Quantity Quality Time /QQT/
гэж нэрлэдэг.
       Орц/хэрэглэгдэхүүн
  Орц/хэрэглэгдэхүүн гэдэг нь төслийн төлөвлөгдсөн үйл ажиллагаанд шаардагдах хүний,
материалын, санхүүгийн нөөц юм. Төсөлд шаардлагатай орц/хэрэглэгдэхүүн ба зардлын
зөв үнэлгээг хийхийн тулд төлөвлөсөн үйл ажиллагаа ба удирдлагын дэмжих үйл ажиллагааг
маш нарийн тодорхойлж өгөх хэрэгтэй.
  5.4. Урьдчилан төлөвлөсөн төсөлд “Логик бүтцийн шинжилгээ” хэрэглэх
  Төслийн зорилгыг тодорхойлсны дараа төслийн явцад ЛБШ-г хэрэглэх нь элбэг.
Иймээс ЛБШ нь төслийн төлөвлөлт болон түүнд дүн шинжилгээ хийхэд хэрэглэгддэг
менежментийн гол арга хэрэгсэл юм. Уг аргын бусдаас ялгарах гол ялгаа нь гэвэл асуудлын
мэдээллийн үндсэн эх сурвалж нь санал асуулга, судалгаа, тайлан болон статистикийн
үзүүлэлтүүд байхаасаа илүү тодорхойлох баримт бичиг байх нь олонтаа тохиолддог.
  Тодорхойлох баримт бичигт (Нэгжийн үйл ажиллагааны баримт, Ажлын удирдамж
буюу Удиртгал тайлан) тухайн төслийн чиглэлд чиглэгдсэн асуудлуудыг оруулсан байх

                                           11
S.PМ204 Бизнес төсөл                                                        Д.Эрдэнэчулуун


ѐстой бөгөөд, зорилго зорилт, үр дүн ба үйл ажиллагааг тодорхой тусгасан байх хэрэгтэй.
ЛБШ-г хэрэгжүүлэх үйл явц нь дараах зүйлүүдээс бүрдэнэ. Үүнд:
  1. Баримт бичигт тусгагдсан асуудлуудыг тэмдэглэх
  2. Асуудлын үндэс буюу асуудлын модыг байгуулна.
  3. Эдгээр асуудлуудаас зорилгоо тодорхойлно.
  4. Бичиг баримтад тусгагдсан зорилгыг тусгана.
  5. Баримтад тусгагдсан зорилгуудыг дахин боловсруулсан асуудлуудтайгаа харьцуулах
     •   Ижил төстэйг нь “а*”-ээр тэмдэглэж бусдыг нь хасах
     •   Бичиг     баримтанд     тусгагдсан    зорилтууд   боловч   дахин   боловсруулсан
         асуудлуудад ороогүй байгааг “а!”-ээр тэмдэглэх
  6. Зорилтын бүтэц (модыг) гаргана.
     • “*”-оор тэмдэглэсэн зорилго нь тодорхойлох бичиг баримтанд тусгагдсан
         асуудлуудыг зорилгодоо оруулах.
     • “!”-ээр тэмдэглэсэн зорилгууд нь тодорхойлох бичиг баримтанд орсон боловч тухайн
         асуудлуудын чиглэгдсэн жагсаалтад ороогүй.
     • Тодорхойлох бичиг баримтанд ороогүй, ямар нэгэн тэмдэглэл хийгдээгүй тийм
         зорилгыг үндсэн зорилгод оруулах
  7. Төслийн зохион байгуулалттай зөрчилдөж байгаа асуудлуудыг шинжлэх:
      Зорилгод тусгагдаагүй асуудлууд
      Тухайн зорилго асуудлуудаа тодорхойлогдсон байх
      Асуудлын бүтэц болон зорилгын бүтэц хоѐрын харилцаа холбоо, үүиий үр дүнд
         гарах ялгаа
  8. Төслийн дараагийн үе шатанд хамруулах асуудлыг бэлдэх ба төслийн
     агуулгуудыг өөрчилж болох нөхцөлийг дахин боловсруулна.
  9. Урьд өгүүлсэн төслийн талаарх материал дээр үндэслэн төслийн үндсэн чиглэл, үйл
     ажиллагаа, график, нөөц болон зардлын задаргааг хийж төлөвлөгөө боловсруулна.
  Логик бүтцийн шинжилгээ төлөвлөлт хийх дэс дараалал.
Логик бүтцийн шинжилгээ, төлөвлөлтийн үе шатны ажлуудыг нэгтгэн жагсаавал:
1. Шинжилгээний үе шат
  1.1. Асуудалд шинжилгээ хийх
      Нэн чухал тулгамдсан асуудлыг олох,
      Уг асуудлын шалгуур үзүүлэлтүүд, хязгаарлалтыг тогтоох,
      Асуудлын шалтгаан үр дагаврыг тогтоох.
  1.2. Төслийн стратегийн шинжилгээ хийх

                                              12
S.PМ204 Бизнес төсөл                                                      Д.Эрдэнэчулуун


      Ерөнхий зорилгыг тодорхойлох
      Төслийн зорилгыг тодорхойлох
  1.3. Логик бүтцийн зураглал /логфрэйм гаргах/
      Төслийн үндсэн бүтцийг гаргах
      Дотоод уялдааг тодорхойлох
      Хэмжих үзүүлэлтүүдийг гаргах
2. Төлөвлөлтийн үе шат
  2.1. Төлөвлөлт хийх
      Төслийн зорилгыг судлах
      Хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох
      Хүрэх үр дүнг тодорхойлох
  2.2. Хэрэгжилтийг төлөвлөх
      Зорилгын харилцан хамаарлын мод байгуулах
      Үйл     ажиллагааны   төлөвлөлт   хийж,    зорилгод   шаардагдах   цаг   хугацааг
        тодорхойлох
      Хэрэгжүүлэгчдэд үүрэг эрхийг хуваарилах
  2.3. Төслийн төсвийг тооцох
      Шаардагдах нөөцүүд буюу орц хэрэглэгдэхүүнийг тогтоох
      Зарцуулалтын төсөв боловсруулах зэрэг ажилбаруудыг гүйцэтгэнэ.




                                          13

More Related Content

What's hot

Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйBatmunkh Oyuka
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Adilbishiin Gelegjamts
 
гэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтгэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтVirgo Muujig
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксонZaya G
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7azora14
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжTeacher's E-content
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Adilbishiin Gelegjamts
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/Bach Baach
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlalCopy Mn
 
Харицаа-Эерэг хандлага
Харицаа-Эерэг хандлагаХарицаа-Эерэг хандлага
Харицаа-Эерэг хандлагаKalamkas Sultanbyek
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэanaranar
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэрsodko27
 
дипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаадипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгааTumendemberel Buyanjargal
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
Lecture5 хүртэхүй
Lecture5 хүртэхүйLecture5 хүртэхүй
Lecture5 хүртэхүйSeku Hurel
 

What's hot (20)

Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
 
гэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтгэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлт
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксон
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Legts 08
Legts 08Legts 08
Legts 08
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмж
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
 
TTMON402-Хичээл-2
TTMON402-Хичээл-2TTMON402-Хичээл-2
TTMON402-Хичээл-2
 
Лекц 6
Лекц 6Лекц 6
Лекц 6
 
Харицаа-Эерэг хандлага
Харицаа-Эерэг хандлагаХарицаа-Эерэг хандлага
Харицаа-Эерэг хандлага
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
дипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаадипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаа
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
Lecture5 хүртэхүй
Lecture5 хүртэхүйLecture5 хүртэхүй
Lecture5 хүртэхүй
 

Viewers also liked

Viewers also liked (20)

шийдвэрийн модны шинжилгээ
шийдвэрийн модны шинжилгээшийдвэрийн модны шинжилгээ
шийдвэрийн модны шинжилгээ
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих заавар
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 
лекц 6
лекц 6лекц 6
лекц 6
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
ESON101-Хичээл 3
ESON101-Хичээл 3ESON101-Хичээл 3
ESON101-Хичээл 3
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
лекц 7
лекц 7лекц 7
лекц 7
 
шийдврийн мод
шийдврийн модшийдврийн мод
шийдврийн мод
 
Logframe33333
Logframe33333Logframe33333
Logframe33333
 
Decision tree
Decision treeDecision tree
Decision tree
 
ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам
ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журамХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам
ХСИ-ын албани бичиг хөтлөлтийн журам
 
For engineer's lecture 3
For engineer's lecture 3For engineer's lecture 3
For engineer's lecture 3
 

Similar to лекц 5

Building rbme smon
Building rbme smonBuilding rbme smon
Building rbme smonaltaamecs
 
Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Энхтамир Ш
 
ulziijargal төслийн менежмент систем
ulziijargal төслийн менежмент системulziijargal төслийн менежмент систем
ulziijargal төслийн менежмент системUsukhuu Galaa
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээЭнхтамир Ш
 
Ц.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА
Ц.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЦ.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА
Ц.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАbatnasanb
 
Understaning the evaluation contextmon
Understaning the evaluation contextmonUnderstaning the evaluation contextmon
Understaning the evaluation contextmonaltaamecs
 
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаМ.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаbatnasanb
 
сургуулийн мэдээллийн системийг хөгжүүлэх нь
сургуулийн мэдээллийн системийг хөгжүүлэх ньсургуулийн мэдээллийн системийг хөгжүүлэх нь
сургуулийн мэдээллийн системийг хөгжүүлэх ньМ. Дээгий
 
Result based performance planning toolkit
Result based performance planning toolkitResult based performance planning toolkit
Result based performance planning toolkitUlzii ganbat
 
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент batnasanb
 

Similar to лекц 5 (20)

лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
Naidkaa angiin ajil
Naidkaa angiin ajilNaidkaa angiin ajil
Naidkaa angiin ajil
 
лекц 8
лекц 8лекц 8
лекц 8
 
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргуудЛекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
 
Bp 1
Bp 1Bp 1
Bp 1
 
PTON402-Хичээл-2
PTON402-Хичээл-2PTON402-Хичээл-2
PTON402-Хичээл-2
 
Building rbme smon
Building rbme smonBuilding rbme smon
Building rbme smon
 
Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8
 
ulziijargal төслийн менежмент систем
ulziijargal төслийн менежмент системulziijargal төслийн менежмент систем
ulziijargal төслийн менежмент систем
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
Бизнес төсөл
Бизнес төсөлБизнес төсөл
Бизнес төсөл
 
Ц.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА
Ц.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЦ.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА
Ц.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА
 
Understaning the evaluation contextmon
Understaning the evaluation contextmonUnderstaning the evaluation contextmon
Understaning the evaluation contextmon
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаМ.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
 
сургуулийн мэдээллийн системийг хөгжүүлэх нь
сургуулийн мэдээллийн системийг хөгжүүлэх ньсургуулийн мэдээллийн системийг хөгжүүлэх нь
сургуулийн мэдээллийн системийг хөгжүүлэх нь
 
Site ppt
Site pptSite ppt
Site ppt
 
Pm5 1
Pm5 1Pm5 1
Pm5 1
 
Result based performance planning toolkit
Result based performance planning toolkitResult based performance planning toolkit
Result based performance planning toolkit
 
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
 

лекц 5

  • 1. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Лекц № 5 ТӨСЛИЙН ЛОГИК БҮТЦИЙН АРГА 5.1. Логик бүтцийн шинжилгээ Ерөнхий зүйл Төслийн логик бүтцийн арга нь төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үеийн удирдлагын төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор хэрэглэдэг арга юм. Уг арга нь шинжилгээний болон төлөвлөгөөний гэсэн хоѐр үндсэн үе шатаас бүрдэнэ. Төлөвлөлтийн үе шат Шинжилгээний үе шат Зураг 5.1 Логик бүтцийн шинжилгээний үе шатууд 1) Шинжилгээний үе шат  Асуудлын шинжилгээ-Төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, тулгарсан бэрхшээлүүдээс зангилаа асуудлыг тогтоох, хүчин зүйлүүдийн шалтгаан уялдааг тодорхойлно.  Зорилгын шинжилгээ-Тулгамдсан асуудлуудын шалтгаан үр дагаврыг ялган тодруулж төслийн зорилгыг томьѐолох үйл ажиллагаа юм.  Стратегийн шинжилгээ-Ерөнхий зорилго зорилтуудтай төслийн зорилгыг уялдуулан, тухайн зорилгодоо хүрэх төрөл бүрийн стратегийг томьѐолох үйл ажиллагаа юм. 2) Төлөвлөлтийн үе шат  Логик бүтэц-Хэмжиж болохуйц зорилтыг томьѐолон түүний дотоод логикийг шалгаж улмаар төслийн бүтцийг тодорхойлдог.  Үйл ажиллагааны хуваарь-Үйл ажиллагааны уялдаа, хамаарлыг тодорхойлж, хийгдэх ажлуудын хугацаа болон хариуцлагын хүрээг тогтооно.  Орц буюу зардлын төлөвлөлт-Үйл ажиллагааны хуваариас орц буюу төсвийн төлөвлөгөө боловсруулах, төлөвлөх үйл ажиллагаа болно. Логик бүтцийн шинжилгээний арга нь төсөл хөтөлбөрийн бэлтгэл ажиллагааг хангах болон хэрэгжилтэд үнэлгээ өгөхөд хэрэглэдэг төслийн удирдлагын нэг арга юм. Уг аргыг хэрэглэснээр үйл ажиллагааны төлөвлөлтийг бэлтгэх, хэрэгжилтийн үеийн хяналтыг зохион байгуулах болон гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох суурь нөхцөл болдог. Логик бүтцийн шинжилгээний аргыг судалснаар дараах чадварыг эзэмшинэ.  Асуудлын шинжилгээ хийх зорилгын мод бэлтгэх;  Төслийн логик бүтцийг боловсруулах;  Зардлын ба үйл ажиллагааны төлөвлөгөөг бэлтгэнэ. 1
  • 2. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Тайлбар Логик бүтцийн арга нь мэргэжлийн өвөрмөц үг хэллэгүүдийг ашигладаг тул хэрэглэгддэг үгсийн утгыг тайлбарлая. Үүнээс гадна ихэнх хандивлагч нар хэрэгжүүлж буй төсөлдөө өөрийн нэр томъѐонуудыг ашигладаг. Тухайлбал: Европын холбоонд хэрэглэгддэг нэр томъѐоноос дор үзүүлэв. Төслийн гол стратеги юм. Энэ нь логик бүтцийн аргад хэрэглэдэг Оролцооны логик зорилтуудын шатлалын түвшин тус бүр дээр нь төслийг хэлхээ холбоо нарийвчилсан тодорхойлолт Энэ нь өргөн хүрээтэй салбарын эсвэл үндэсний хэмжээний Ерөнхий зорилт хөтөлбөрийн зорилт юм. Төсөл нь энэ зорилгыг хангахад чиглэгдцэг. Төслийн зорилго нь "төслөөс үр ашиг хүртэгчдэд" тогтвортой Төслийн зорилго өгөөжтэй байх явдал юм. Үйл ажиллагаагаар бий болсон гарц буюу бүтээгдэхүүн үйлчилгээ Үрдүн юм. Төслийн зорилго хэрэгжсэнээр ямар зүйлийг бий болгосноор үр дүн нь тодорхойлогддог. Нөөц буюу орцуудыг хэрэглэсний үр дүнд хийгддэг тусгай Үйл ажиллагаа үйлдлүүд Хэрэглэгдэхүүн Ямар нэгэн ажил хийхэд шаардлагатай орцуудыг хэлнэ. Жишээ нь: /Нөөцүүд/ хүн хүч, техник, тоног төхөөрөмж, түүхий эд материал гэх мэт. Логик бүтцийн аргын шатлал түвшин бүр дээр зорилтууд биелэгдэж Зорилтын буй эсэхийг тодорхойлох хэмжүүрүүд. Зорилтын үзүүлэлтүүд нь үзүүлэлтүүд оновчтой хяналтын системийн загвар үндэс болж өгдөг. Энэ нь зорилтын үзүүлэлтүүдийн нэг хэлбэр бөгөөд зөвхөн эцэст нь Үйл явцын биш төслийн явц дахь үр дүнг дүгнэх богино хугацааны зорилтын товчоо үзүүлэлтүүд юм. Эдгээр нь бас шийдвэр гаргах цаг хугацаа болсон эсэхийг тодорхойлж байдаг. Үйл явцын товчоо болон түүний үзүүлэлтүүдийг хангахад Баталгаат шаардагдах нөөцийг төслийн удирдлагаас төслийн гүйцэтгэлийн хэрэглэгдэхүүн үнэлгээгээр тооцсон хэрэглэгдэхүүнийг хэлдэг. Эрсдэл, Төслийн удирдагч шууд хяналт тавих боломжгүй, төслийн амжилттай хязгаарлалтууд үйл явцад нь нөлөөлөх гадаад хүчин зүйлсүүд Урьдчилсан Төсөл эхлэхээс өмнө зайлшгүй шийдсэн байх асуудал юм. нөхцөлүүд Тогтвортой Төсөл дууссаны дараа төслийн үр өгөөж үргэлжлэх эсэхийг байдлын хүчин тодорхойлдог хүчин зүйлс юм. зүйлс 5.2. Шинжилгээний үе Төслүүд нь тодорхой асуудлыг иж бүрнээр шийдвэрлэхэд чиглэгдэж боловсруулагддаг. Төлөвлөсөн төсөл нь бодит хэрэгцээ, оршин байгаа нөхцөл байдлын шинжилгээгүйгээр хийгдэж, хэрэгжих боломжгүй. Уг шинжилгээ нь 3-н үе шаттай. Үүнд: 2
  • 3. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун 1. Асуудлын шинжилгээ 2. Зорилгын шинжилгээ 3. Стратегийн шинжилгээ Асуудлын шинжилгээ Уг шинжилгээ нь оршин буй нөхцөлийн серөг хүчин зүйлсийг гарган ирж асуудлуудын хоорондын “шалтгаан-үр дагавар” харилцан хамаарлыг тогтоодог. Энэ нь 2 үе шаттай. ♦ Гол асуудлуудыг тогтоох үйл явц ♦ Асуудлын шалтгаан үр дагаврыг тогтоох модны загварыгболовсруулах Оршин байгаа нөхцөл, тулгарч буй асуудлын талаарх мэдээллийг уулзалт ярилцлага, тайлан, судалгаа шинжилгээ, статистик гэх мэт янз бүрийн сурвалжуудаас олж авдаг. Мэдээлэл бүрийг судалсны үндсэн дээр судлаачид тухайн нөхцөлд оршин буй асуудлуудаас хамгийн гол түлхүүр асуудлыг оюуны довтолгоо гэх мэт аргуудыг хэрэглэж тодорхойлно. Энэ үе шатанд хэрэглэгддэг гол арга болох асуудлын модны загварыг зургаар үзүүлэв. Шинээр хувьчлагдсан Үр дагавар эдийн засгийн өсөлт Шинээр хувьчлагдсан Шинээр хувьчлагдсан эдийн засгийн өсөлт эдийн засгийн өсөлт Хууль Үйлдвэрлэлийн Бизнесийн Санхүүгийн тогтоомжийг үр ашгийг дадлага үйлчилгээг сайжруулах нэмэгдүүлэх туршлагыг хүргэх сайжруулах Шилдэг арга Нөлөөллийн сөрөг хүчин барил зүйл голлосон шинжтэй хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх Бизнесийн арга барил олгох сургалт явуулах Учир шалтгаан Зураг 5.2 Асуудлын модны загвар Асуудлын модны загвар нь шалтгаан үр дагавраас болж шатлал хэрхэн үүссэн дэс дарааллаар бүтээгддэг. Эхлээд тогтоогдсон асуудал бүрээр нэгтгэн дүгнэдэг. Эндээс гарааны асуудал сонгогдох ба 2-р асуудал нь дараах зүйлстэй холбоотойгоор салбарлан гарч ирдэг. 3
  • 4. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Үүнд:  Хэрэв асуудал нь учир шалтгаан болж байвал доод түвшинд  Хэрэв асуудал нь үр дагавар болж байвал дээд түвшинд  Хэрэв асуудал нь шалтгаан, үр дагаврын аль нь ч биш бол ижил түвшинд байрлаж модыг бүрдүүлнэ. Ийнхүү асуудлын мод бүтээгдэх ба эндээс чухам аль хэсэгт нь өөрчлөлт шинэчлэл хийж төсөл боловсруулж, хэрэгжүүлж байгаагаар тэр асуудал нь уг төслийн гол асуудал болох юм. Жишээлбэл: Хэрэв асуудлын чиглэл нь “Шинэ үйлдвэрлэгчдийн дунд бизнесийн туршлага дутагдах явдал” гэвэл учир шалтгаан нь “Бизнесийн удирдлагын үр дүнтэй сургалт дутагдалтай” байх ба үүнээс үүсэх үр дагавар нь “Шинэ үйлдвэрлэгчдийн дунд дампуурал өндөр” түвшинд байх юм. /Зураг 5.2/ Зорилгын шинжилгээ Асуудлын шинжилгээ нь оршин байгаа нөхцөлийн сөрөг хүчин зүйлсийг тодорхойлж хамаарлыг гаргадаг бол зорилгын шинжилгээ нь ирээдүйн төлөвийн эерэг хүчин зүйлсийг гаргадаг. Өөрөөр хэлбэл, асуудлыг шийдвэрлэхэд юу хийх хэрэгтэйг тодорхойлдог. Ингэснээр гол асуудал нь төслийн зорилго болж, шалтгаан-үр дагавар хамаарал нь хэрэглэгдэхүүн нөөц- эцсийн үр дүнгийн хамаарал болж хувирдаг. Шинээр хувьчлагдсан Гарц үр дүн эдийн засгийн өсөлт Шинээр хувьчлагдсан Шинээр хувьчлагдсан эдийн засгийн өсөлт эдийн засгийн өсөлт Хууль Үйлдвэрлэлийн Бизнесийн Санхүүгийн тогтоомжийг үр ашгийг дадлага үйлчилгээг сайжруулах нэмэгдүүлэх туршлагыг хүргэх сайжруулах Шилдэг арга Зорилгын эерэг хүчин барил зүйл голлосон шинжтэй хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх Бизнесийн арга барил олгох сургалт явуулах Орц нөөц Зураг 5.3 Зорилтын загвар 4
  • 5. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Асуудал Зорилт Шинэ үйлдвэрлэгчдийн дундах Шинэ үйлдвэрүүдийн бизнес төлөвлөлтийг бизнесийн туршлагын дутагдал сайжруулах боломж Бизнесийн арга барил дахь бага Шинэ үйлдвэрлэгчдийн хувьд бизнесийн арга үр дүнтэй бэлтгэл курс барилаар бэлтгэл курс зохион байгуулах Шинэ үйлдвэрлэгчдийн дундах Шинэ үйлдвэрлэгчдийн дундах дампуурлын өндөр түвшин дампуурлын түвшинг бууруулах Стратегийн шинжилгээ Шинжилгээний төгсгөлийн үе шат бол хүссэн үр дүндээ хүрэх стратегийн сонголттой холбоотой. Стратеги нь төсөлд агуулагдсан зорилтын багцыг багтаадаг. Стратегийн шинжилгээ нь логик бүтцийн үнэлгээний зэрэгцээ төрөл бүрийн оролцоо буюу асуудал, зорилтуудын цогц байдал болоод түүний биелэгдэх боломжийг харуулдаг. Тухайлбал, төслийн стратегийг сонгосноор асуудлыг шийдвэрлэх зорилтын модны тухайн төслийн зорилго зорилттой холбоотой хэсэгт зөвхөн уг төслийн хамрах хүрээ шилждэг. Тухайлбал доорх зургаас стратеги болон төслийн зорилго хамрах хүрээг харж болох юм. Ерөнхий зорилго Шинээр хувьчлагдсан эдийн засгийн өсөлт Дэд зорилтууд Шинээр хувьчлагдсан Шинээр хувьчлагдсан эдийн засгийн өсөлт эдийн засгийн өсөлт Хууль Үйлдвэрлэлийн Бизнесийн Санхүүгийн тогтоомжийг үр ашгийг дадлага үйлчилгээг сайжруулах нэмэгдүүлэх туршлагыг хүргэх сайжруулах Шилдэг арга Зорилго зорилтыг барил Тухайн хэрэгжүүлэх хөгжүүлэх төслийн төсөл зорилго хэрэгжүүлэх Бизнесийн арга барил олгох сургалт явуулах Зорилт үйл ажиллагаа Зураг 5.4 Стратегийн сонголт 5
  • 6. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун 5.3. Төлөвлөлтийн үе Логик бүтэц Логик бүтцийн шинжилгээг ихэвчлэн логфрэйм гэдэг. Логфреймийн бүх давуу талуудыг тодорхой ойлгож мэргэжлийн өндөр түвшинд хэрэглэснээр төслийн маш сайн загвар гаргахад хүндрэл багатай болдог. Энэ нь төслийн загвар боловсруулдаг аналитик арга юм. Логфреймийг зохистойгоор хэрэглэснээр зорилго, зорилт, үр дүн, үйл ажиллагаануудын зүй тоггол, уялдааг зөв тогтоож, хоорондын хамаарлыг илүү тодорхой болгодог. Ингэснээр энгийн нүдээр ажиглахад логфрейм нь “хог дотор, хог гадаа зарчмаар” хийгдэж буй ажилбарууд мэтээр харагддаг. Гэвч энэ нь тийм хуулбарласан ажилбар биш бөгөөд, төслийн зорилт, шалтгаан үр дагаврын хоорондын хамаарлыг систем логиктойгоор авч үзэж, томъѐолон буй аналитик аргуудын цогц хэрэглээний үр дүнд бий болдог. Бас нэг чухал зүйл бол логфрейм нь төслийн хөгжил, нөхцөл байдлын өөрчлөлттэй холбоотойгоор түүнийг дахин засварлах, сайжруулахад хэрэглэгддэг динамик арга хэрэгсэл билээ. Тухайлбал төслийн төлөвлөлт, төсвийг дахин засварлах, сайжруулахад оновчтой логик бүтэцтэй байснаар хөшүүн байдлаас нь ангижруулах боломжтой болдог. Логфрэймийн бүтэц тогтолцоо Төслийн зорилго, зорилт томьѐологдож стратеги сонгогдсон үед зорилгын модноос шалтгаан үр дагаврын гинжин хэлхээ нь үйл ажиллагаа, үр дүнг тодорхойлдог. Энэ нь интервенц логик буюу логик холбоог /Зураг 5.5/ харуулдаг. Ерөнхий зорилгод дэм болно. Төслийн зорилго биелнэ. Үр дүнгүүд гарна Үйл ажиллагаа хийгдэнэ. Хөрөнгө батлагдвал Зураг 5.5 Оролцооны логик хэлхээ холбоо Эндээс үйл ажиллагаа явуулахад орц буюу хэрэглэгдэхүүн тохирч байвал дараагийн шатлалд үйл ажиллагаа нь үр дүнтэйгээ, үр дүн төслийн зорилготойгоо, төслийн зорилго нь ерөнхий зорилттойгоо логик холбоотойг харуулж байна. Эндээсээ логфрэймийн үндсэн матрицийг бүтээдэг ба энэ нь хэвтээ ба босоо логикоор /Зураг 5.6/ тайлбарлагддаг. 6
  • 7. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Ерөнхий зорилго Үзүүлэлтүүд Баталгаат орц хэрэглэгдэхүүн Төслийн зорилго Үзүүлэлтүүд Баталгаат орц Таамаглал хэрэглэгдэхүүн Үр дүнгүүд Үзүүлэлтүүд Баталгаат орц Таамаглал хэрэглэгдэхүүн Үйл Хөрөнгө мөнгө Үнүүд Таамаглал ажиллагаанууд Урьдчилсан нөхцөлүүд Зураг 5.6 Логфреймийн үндсэн матриц Логфреймийн үндсэн матриц 4-н багана, 4-н мөртэй бөгөөд босоо, хэвтээ логик нь тус бүрдээ ялгаатай үүрэгтэй байдаг. Босоо логик нь төслөөр юу хийхээр зорьж буйг тодотгох шалтгаан үр дагаврын харилцан хамаарал, төслийн менежерийн таамаглал, түүний тодорхой бус байдлыг харуулдаг. Хэвтээ логик нь нөөцийг хэрэглэсэн нөлөөллийн хэмжүүрүүд, уг хэмжүүрийн гол тохирох үзүүлэлтүүд, орц хэрэглэгдэхүүнүүд аль хэмжүүрээр нь баталгаажигдах вэ? гэдгийг харуулна. Логфрэйм бэлтгэх арга зам Логфрейм бэлдэхдээ /Зураг 5.7/ эхний баганыг босоогоор дуустал нь байгуулна. 1 15 16 Ерөнхий зорилго Үзүүлэлтүүд Хөрөнгийн баталгаа 2 13 14 8 Төслийн зорилго 1 Үзүүлэлтүүд Хөрөнгийн Таамаглал баталгаа 3 11 12 7 Үр дүнгүүд Үзүүлэлтүүд Хөрөнгийн Таамаглал баталгаа 4 9 10 6 Үйл Хөрөнгө мөнгө Үнүүд Таамаглал ажиллагаанууд 5 Урьдчилсан нөхцөлүүд Зураг 5.7 Логфреймийг бэлтгэх арга зам 7
  • 8. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Дараа нь сүүлчийн багана буюу таамаглалыг гүйцээх хэрэгтэй. Ингэснээр төслийн тодорхойлолт, түүнд тулгарч буй саад бэрхшээл, төслийн хяналтаас ангид буй эрсдэл зэргийг шалгах боломжтой болно. Хоѐр ба гуравдугаар баганыг түвшин бүрт тусад нь байгуулах ба ингэснээр зорилтын үзүүлэлтүүд болон баталгаат нөөцийг тодорхойлох боломжтой болно. Үйл ажиллагааны хуваарь Логик бүтцийн шинжилгээ, төлөвлөлтийн үе шатанд үйл ажиллагааны үзүүлэлтүүд нь орц/хэрэглэгдэхүүний зардлаар хэмжигддэг. Иймээс төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс өмнө гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг урьдчилан гаргах хэрэгтэй. Энэ үед үйл явцын тайлан, товчоог нарийн гаргаж өгөх нь богино хугацааны зорилтуудын гүйцэтгэл үр дүнг тодорхойлоход тус дөхөм болдог. Ингэснээр төслийн зорилго үр дүнг нарийвчилж төслийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах боломжийг бий болгодог. Улмаар энэ бүхэн нь төслийг удирдахад нарийвчлагдан боловсордог. Энэхүү үйл явцыг Зураг 5.8-д харуулав. 1 1 1 А Ерөнхий зорилго 5 Үзүүлэлтүүд 6 Хөрөнгийн баталгаа 2 1 1 8 Төслийн зорилго 3 Үзүүлэлтүүд Хөрөнгийн Таамаглал Б В 4 баталгаа 1 3 1 1 7 Үр дүнгүүд 1 Үзүүлэлтүүд 2 Хөрөнгийн Таамаглал Г Д Е баталгаа 4 9 1 6 Үйл Хөрөнгө мөнгө 0 Үнүүд Таамаглал ажиллагаанууд 5 Урьдчилсан нөхцөлүүд Зураг 5.8 Логфреймд зорилтуудыг шилжүүлэх Олон бүрэлдэхүүнт төсөл Логфрэймийн 4х4-ийн матрицаас илүү мөр баганатайг энд хэрэглэдэг бөгөөд энэ нь төсөл дотор олон бүрэлдэхүүн орж, бүрэлдэхүүн бүрийн үйл ажиллагаа болон үр дүн ба зорилтын хоорондын логик холбоог хадгалах зорилгоор хэрэглэгддэг. Нэг бүрэлдэхүүн нь удирдлагын хариуцлагыг тодруулан нэгдсэн үйл ажиллагаа ба үр дүнг зорилгод чиглүүлсэн багц зорилтыг агуулна. Энэ тохиолдолд бүрэлдэхүүн бүрийн зорилт тодорхойлогдсоны дараа үйл ажиллагаа үр дүнгийн уялдаа холбоо нарийвчлагдан томьѐологдоно. 8
  • 9. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Ерөнхий зорилго Төслийн зорилго Бүрэлдэхүүн 1 Бүрэлдэхүүн 2 Бүрэлдэхүүн 3 1.1 Үр дүн 1.2 Үр дүн 2.1 Үр дүн 2.2 Үр дүн 3.1 Үр дүн 3.2 Үр дүн 1.1 Үйл 1.2 Үйл 2.1 Үйл 2.2 Үйл 3.1 Үйл 3.2 Үйл ажиллагаа ажиллагаа ажиллагаа ажиллагаа ажиллагаа ажиллагаа Зураг 5.9 Олон бүрэлдэхүүнт төслийн бүтэц Таамаглал ба эрсдэлийг тодорхойлох Төслийн шинжилгээний явцад зорилгын модны загварт тодорхойлогдсон зарим зорилтууд дангаараа хэрэгжих боломжгүй байх нь түгээмэл байдаг. Энэ үед эрсдэлийг урьдчилан таамагласнаар хүлээгдэж буй нөхцөл байдлыг зохицуулах боломжтой болдог. Тухайлбал стратеги сонголтоор зарим зорилтууд гадны хүчин зүйлсийн нөлөөллөөр логик уялдаа холбоо нь алдагдаж энэ нь төслийн хэрэгжилт болон тогтвортой байдалд нөлөөлдөг. Энэхүү нөхцөл байдлыг логфрэймийн 4-р багананд буй таамаглалуудаар гаргаж өгөх ѐстой. Зорилго, үр дүн, үйл ажиллагааны таамаглалыг гаргасан тохиолдолд төсөл нь дараагийн шатандаа шилжих болно. Урьдчилсан нөхцөл нь таамаглалаас өөр бөгөөд энэ нь төслийг эхлэхээс өмнөх уг орчны өгөгдөл байдаг. Эдгээр нөхцөлүүдийн боломжит магадлал ба түүний утга нь төслийн эрсдэлийг нарийвчлан тооцоход ач холбогдолтой. Зураг 12-т үзүүлсэн алгоритм нь таамаглалын ач холбогдлыг бүрэн ашиглах арга зам болдог. Уг таамаглалуудыг нарийн тодорхойлох нь хүссэн үр дүнд хүргэх гол нөхцөл болох ба энэ нь уг төсөл өгөөжөө өгснөөр батлагддаг. Ерөнхий зорилго Төслийн зорилго Таамаглал Үр дүнгүүд Таамаглал Үйл Таамаглал ажиллагаанууд Урьдчилсан нөхцлүүд Зураг 5.10 Таамаглалын байр суурь 9
  • 10. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Таамаглалын жишээнүүд: ♦ Төслийн гарцын боломжит доод үнийг тогтоох, ♦ Газрын хуваарилалтыг хийх нь орчин үеийн арга барилын урьдчилсан загвар ♦ Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад дотоодын байгууллагуудын хамтын ажиллагаа ♦ Ажиллах хүчний хэрэгцээг тогтоох, дотоод ба гадаад нөөц үүсвэрийгтодорхойлох, ♦ Төслийн ажилтны сургалтын хэрэгцээг тодорхойлох ♦ Засгийн газраас төслийн урьдчилсан нөхцөлүүдийг сайжруулах талаар хийгдэх ажлууд гэх мэт. Гадаад хүчин зүйл чухал уу? Чухал Үгүй Энэ нь биелэх үү? Бараг үнэн Логфреймд агуулагдахгүй Найдлагатай Таамаглал агуулсан Төслийн урьдчилсан төлөвлөгөөнд Биелэгдэхгүй гадаад хүчин зүйлүүдийг нэмж оруулах боломжтой юу? Тийм Үгүй Төслийн урьдчилсан төлөвлөлт Төсөл нь техникийн хувьд ажиллагаа ба үр дүнг нэмэх, эсвэл боломжгүй, тохиромжтой таамаглалд төслийн үр дүнг дахин томъѐолох шилжүүлэх хэрэгтэй Зураг 5.11 Таамаглалын алгоритм Баталгаат байдлыг дэмжих хүчин зүйл Логфреймын 4-р багананд төслийн тогтвортой, баталгаат байдлыг дэмжих хүчин зүйлүүдийг агуулсан байдаг. Төсөл хэрэгжсэний дараа уг төсөл цаашид үргэлжилж байвал уг төслийг амьдрах чадвартай гэж үздэг. Энэхүү хүчин зүйлүүдэд:  Бодлогын шинжтэй дэмжлэг  Байгууллагын ашиг тусын тулд төсвийн дэмжлэг  Байгууллагын удирдлага зохион байгуулалтын чадавхи 10
  • 11. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун  Эдийн засгийн ба санхүүгийн төлөв  Нийгэм соѐлын хүчин зүйл, санаачилга ба оролцоо  Технологи техникийн дэвшил өөрчлөлт Эдгээр хүчин зүйлүүдийн боломжит байдлыг SWОТ, РЕSТ аргуудыг ашиглан гадаад хүчин зүйлүүдийн нэгэн адил тогтоох бөгөөд тодорхой алгоритм ашиглан ач холбогдол багатайг орхиж, таамаглал хийж, төслийн загварын өөрчлөлтийг хийх ѐстой. Зорилгын үзүүлэлт Зорилгын үзүүлэлтийн үүрэг нь ерөнхий зорилго, төслийн зорилго, үр дүн ба үйл ажиллагааны өөрчлөлтийн нөхцлийг тодорхойлоход оршино. Зорилгын үзүүлэлтийн тодорхойлолт нь үнэлгээ хяналтын системийн үндсэн хэлбэр ба амьдрах чадварыг илтгэнэ. Зорилгын үзүүлэлт нь:  Өвөрмөц: Тоо хэмжээ, чанар цаг хугацааны нөхцөл  Хэмжигдэхүйц: Боломжийн үнээр зорилго биелсэн байх  Боломжит: Одоогийн нөөцөөр биелэгдэх нөхцөлтэй байх  Хамаарал бүхий: Төслийн зорилгод хамааралтай ба өөрчлөлтийн мэдрэмжтэй байх  Цаг хугацаагаар илэрхийлэгдэх: Эхлэх төгсөх хугацаа тодорхой бөгөөд ирээдүйн удирдлагын үйл ажиллагаанд ашигтай байдал нь харагдаж байх Дээрх шаардлагуудыг бүхэлд нь авч үзвэл түүнд тоо, чанар, хугацааны хэсгүүдийг тус бүрд нь агуулжээ. Иймээс үүнийг ихэвчлэн товчилсон байдлаар Quantity Quality Time /QQT/ гэж нэрлэдэг. Орц/хэрэглэгдэхүүн Орц/хэрэглэгдэхүүн гэдэг нь төслийн төлөвлөгдсөн үйл ажиллагаанд шаардагдах хүний, материалын, санхүүгийн нөөц юм. Төсөлд шаардлагатай орц/хэрэглэгдэхүүн ба зардлын зөв үнэлгээг хийхийн тулд төлөвлөсөн үйл ажиллагаа ба удирдлагын дэмжих үйл ажиллагааг маш нарийн тодорхойлж өгөх хэрэгтэй. 5.4. Урьдчилан төлөвлөсөн төсөлд “Логик бүтцийн шинжилгээ” хэрэглэх Төслийн зорилгыг тодорхойлсны дараа төслийн явцад ЛБШ-г хэрэглэх нь элбэг. Иймээс ЛБШ нь төслийн төлөвлөлт болон түүнд дүн шинжилгээ хийхэд хэрэглэгддэг менежментийн гол арга хэрэгсэл юм. Уг аргын бусдаас ялгарах гол ялгаа нь гэвэл асуудлын мэдээллийн үндсэн эх сурвалж нь санал асуулга, судалгаа, тайлан болон статистикийн үзүүлэлтүүд байхаасаа илүү тодорхойлох баримт бичиг байх нь олонтаа тохиолддог. Тодорхойлох баримт бичигт (Нэгжийн үйл ажиллагааны баримт, Ажлын удирдамж буюу Удиртгал тайлан) тухайн төслийн чиглэлд чиглэгдсэн асуудлуудыг оруулсан байх 11
  • 12. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун ѐстой бөгөөд, зорилго зорилт, үр дүн ба үйл ажиллагааг тодорхой тусгасан байх хэрэгтэй. ЛБШ-г хэрэгжүүлэх үйл явц нь дараах зүйлүүдээс бүрдэнэ. Үүнд: 1. Баримт бичигт тусгагдсан асуудлуудыг тэмдэглэх 2. Асуудлын үндэс буюу асуудлын модыг байгуулна. 3. Эдгээр асуудлуудаас зорилгоо тодорхойлно. 4. Бичиг баримтад тусгагдсан зорилгыг тусгана. 5. Баримтад тусгагдсан зорилгуудыг дахин боловсруулсан асуудлуудтайгаа харьцуулах • Ижил төстэйг нь “а*”-ээр тэмдэглэж бусдыг нь хасах • Бичиг баримтанд тусгагдсан зорилтууд боловч дахин боловсруулсан асуудлуудад ороогүй байгааг “а!”-ээр тэмдэглэх 6. Зорилтын бүтэц (модыг) гаргана. • “*”-оор тэмдэглэсэн зорилго нь тодорхойлох бичиг баримтанд тусгагдсан асуудлуудыг зорилгодоо оруулах. • “!”-ээр тэмдэглэсэн зорилгууд нь тодорхойлох бичиг баримтанд орсон боловч тухайн асуудлуудын чиглэгдсэн жагсаалтад ороогүй. • Тодорхойлох бичиг баримтанд ороогүй, ямар нэгэн тэмдэглэл хийгдээгүй тийм зорилгыг үндсэн зорилгод оруулах 7. Төслийн зохион байгуулалттай зөрчилдөж байгаа асуудлуудыг шинжлэх:  Зорилгод тусгагдаагүй асуудлууд  Тухайн зорилго асуудлуудаа тодорхойлогдсон байх  Асуудлын бүтэц болон зорилгын бүтэц хоѐрын харилцаа холбоо, үүиий үр дүнд гарах ялгаа 8. Төслийн дараагийн үе шатанд хамруулах асуудлыг бэлдэх ба төслийн агуулгуудыг өөрчилж болох нөхцөлийг дахин боловсруулна. 9. Урьд өгүүлсэн төслийн талаарх материал дээр үндэслэн төслийн үндсэн чиглэл, үйл ажиллагаа, график, нөөц болон зардлын задаргааг хийж төлөвлөгөө боловсруулна. Логик бүтцийн шинжилгээ төлөвлөлт хийх дэс дараалал. Логик бүтцийн шинжилгээ, төлөвлөлтийн үе шатны ажлуудыг нэгтгэн жагсаавал: 1. Шинжилгээний үе шат 1.1. Асуудалд шинжилгээ хийх  Нэн чухал тулгамдсан асуудлыг олох,  Уг асуудлын шалгуур үзүүлэлтүүд, хязгаарлалтыг тогтоох,  Асуудлын шалтгаан үр дагаврыг тогтоох. 1.2. Төслийн стратегийн шинжилгээ хийх 12
  • 13. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун  Ерөнхий зорилгыг тодорхойлох  Төслийн зорилгыг тодорхойлох 1.3. Логик бүтцийн зураглал /логфрэйм гаргах/  Төслийн үндсэн бүтцийг гаргах  Дотоод уялдааг тодорхойлох  Хэмжих үзүүлэлтүүдийг гаргах 2. Төлөвлөлтийн үе шат 2.1. Төлөвлөлт хийх  Төслийн зорилгыг судлах  Хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох  Хүрэх үр дүнг тодорхойлох 2.2. Хэрэгжилтийг төлөвлөх  Зорилгын харилцан хамаарлын мод байгуулах  Үйл ажиллагааны төлөвлөлт хийж, зорилгод шаардагдах цаг хугацааг тодорхойлох  Хэрэгжүүлэгчдэд үүрэг эрхийг хуваарилах 2.3. Төслийн төсвийг тооцох  Шаардагдах нөөцүүд буюу орц хэрэглэгдэхүүнийг тогтоох  Зарцуулалтын төсөв боловсруулах зэрэг ажилбаруудыг гүйцэтгэнэ. 13