SlideShare a Scribd company logo
1 of 18
Download to read offline
Хүмүүнлэгийн ухааны их сургууль




    Хадгаламж, зээлийн хоршоодын
    өнөөгийн байдал ба дампуурал


Судлаач оюутан: А.Гэлэгжамц
                  и-мэйл: gelegee_5@yahoo.com
                  блог: www.gelegjamts.blogspot.com
                  вэб сайт: www.gelegjamts.org




                    Улаанбаатар хот
                    2006 оны 11-р сар
Оршил

      Хүмүүс амьдралын нөхцөл байдлаа сайжруулах зорилгоор гишүүдээ дэмждэг
өөртөө туслах байгууллага болох хадгаламж зээлийн хоршооны өнөөгийн байдал болон
цаашдын чиг хандлагын талаар энэ эрдэм шинжилгээний илтгэлд өгүүлнэ. Хүн
дангаараа үл хүрэх үйл ажиллагааг бусдын дэмжлэгтэйгээр хамтран гүйцэтгэх замаар
тулгарсан бэхшээлээ даван туулдаг зохион байгуулалттай нэгдлийг хоршоо гэнэ.
Нүүдэлчин Монголчууд албан бус хоршоо эрхэлж ирсэн баялаг уламжлалтай.
      Хадгаламж зээлийн хоршоо нь одоогоос 150 гаруй жилийн тэртээ Германы
Делитц хотын дарга Хермен Шульцийн санаачлагаар үүссэн түүхтэй. Баян хүмүүсийн
мөнгийг татаж чадах хүүтэй, элсэлтийн татвар ихтэй 1000 гаруй хадгаламж зээлийн
хоршоо /ХЗХ/-г байгуулж, мөнгөний хэрэгцээтэй хүмүүст нь зээл олгож байсан.
      Албан ёсны хоршоо нь Монгол улсад бүр анх 1917 онд байгуулагдан идэвхитэй
үйл ажиллагаа явуулж байгаад төрийн төрийн хэт оролцооны улмаас гажуудан бие
даасан байдлаа алдсан хэдий ч өнөөдөр зах зээлийн өрсөлдөөн дунд хоршоод байр
сууриа олж олон хүнд тулгарч байгаа бэрхшээлээ даван туулахад нь туслах гол хэрэгсэл
болж байна.
      Одоо хэрэгжиж байгаа хоршооны тухай хууль 1995 онд батлагдаж, 1998 онд
шинэчлэн найруулсанаар хоршоо байгуулах болон эрхлэх таатай нөхцөл бүрэлдсэн
билээ. Хоршооны тухай хуулинд 2002 оны 12 дугаар сард хадгаламж, зээлийн үйл
ажиллагаа эрхлэх хоршоо, түүний үйл ажиллагааг зохицуулах тухай шинэ бүлэг орсон
нь ХЗХ-ны хөгжлийн орчныг улам боловсронгуй болгоход чиглэсэн чухал шийдвэр
болсон юм.
      1997 оноос манай улсад ХЗХ байгуулах хөдөлгөөн өрнөж эхэлсэн түүхтэй билээ.
Тэр цагаас хойш ХЗХ эрхлэх сонирхолтой хүмүүсийн тоо улам нэмэгдэж өнөөдрийн
байдлаар хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр 974 ХЗХ улсын бүртгэлийн
албанд бүртгүүлсэн байна. Гэвч эдгээр ХЗХ-доос сонгодог утгаараа хадгаламж, зээлийн
үйл ажиллагаа явуулж байгаа нь тун цөөн байна. Сүүлийн жил орчмын хугацаанд шил
шилээ даган дампуурч байгаа ХЗХ-ын тоо нэмэгдсээр л байна. Энэ үзэгдэл нь ХЗХ-нд
гишүүд болоод иргэдийн итгэх итгэлийг улам бүр үгүй болгож, улс орны макро
түвшний асуудал болж хөндөгдөхөд хүрээд байна.
      Өнөөдөр ХЗХ яагаад сонгодог утгаараа үйл ажиллагаагаа эрхлэхгүй байгаа,
яагаад дампуурч байгаа талаар болоод цаашдын чиг хандлагыг энэ эрдэм
шинэжилгээний ажиллаараа тодорхойлж байна.
      ХЗХ бол     итгэл, сэтгэл дээр оршин тогтнож, ардчилсан ашгийн төлөө бус
байгууллага юм.
Хадгаламж, зээлийн хоршоодын өнөөгийн байдал

      Өнөөдөр ХЗХ нь Германы санхүүгийн зах зээлийн 20 хувийг эзэлдэг ба Германы
4 хүн тутмын нэг нь хоршооны гишүүн байдаг. Канадын хүн амын 49 хувь, Ирландын
хүн амын 41 хувь нь ХЗХ-дод хамрагддаг.
      Манай улсад ХЗХ нь 1997 оноос үүсэлтэй, тухайн үед 4 ХЗХ байсан түүхтэй
билээ. Сүүлийн есөн жил ХЗХ Монголын санхүүгийн байгууллагын салбарт иргэд
халаасныхаа мөнгийг гаргаж харилцан бие биедээ үйлчлэх, санхүүгийн үйлчилгээ
явуулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготойгоор
үүсгэн байгуулаад ихээхэн бэрхшээлтэй бөгөөд сургамжтай замыг туулан өнөөдрийг
хүрлээ. ХЗХ-г сайн дурын үндсэн дээр байгуулж, үндсэн зорилго асуудлаа хуулийн
хүрээнд бие даан шиийдвэрлэх, гишүүдийн өөрөө удирдах зарчмаар ажиллах, дундын
хөрөнгөөр гишүүдийнхээ амьдрал, ахуйг сайжруулахад чиглэгдэх ёстой.
      УИХ-аас Хоршооны тухай хуулийг анх 1995 оны тавдугаар сарын 16-ны өдөр
баталж, улмаар 1998 оны нэгдугээр сарын 8-ны өдрийн хуулиар дээр дурьдсан хуулийн
шинэчилсэн найруулгыг тус тус баталснаар хоршооны эрх зүйн орчинг буй болгожээ.
Харин 2002 онд Хоршооны тухай энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг Засгийн газраас өргөн барьж, хуулийн төсөл 2002 оны 12 дугаар сарын 12-нд
батлагдсан байна. Энэ хуулийн гол зорилт нь хоршоо нь гишүүдээсээ хадгаламж авч,
гишүүддээ зээлдүүлэхтэй холбогдон харилцааг зохицуулах үүднээс “Хоршооны
хадгаламж, зээлийн үйл ажиллагаа” гэсэн бүлгийг шинээр нэмж, энэ үйл ажиллагааг
явуулах боломжийг тодорхой болгосон билээ. Иймээс хадгаламж зээлийн үйл ажиллагаа
эрхлэх хоршоодын тоо 2003 оноос ихээр нэмэгдсэн байна. Тухайлбал, өнөөдөр улсын
хэмжээнд бүртгэлтэй 974 хадгаламж, зээлийн хоршооны 705 нь буюу 72.4 хувь нь 2002
оны 12 дугаар сараас хойш бүртгүүлсэн байна.
      Өнөөдөр манай ХЗХ-дын дийлэнх олонх нь сонгодог утгаараа үйл ажиллагаагаа
явуулахгүй байна. Иргэд ХЗХ-ны жинхэнэ сонгодог утгыг бүрэн гүйцэт ойлгоогүйгээс,
хоршооныхоо гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж чадахгүй зөвхөн өндөр хүүтэй
хадгаламж өгөх, хурдан шуурхай зээл авах зорилгоор ХЗХ-нд гишүүнчлэгдэж
байгаагаас хоршооны удирдлага анх үүсгэн байгуулсан хэсэг бүлэг этгээд санхүүгийн
эх үүсвэр татан төвлөрүүлэх, ашиг олох хэрэгсэл болгосоор байгаа нь харагдаж байна.
Түүнчлэн ХЗХ нь зөвхөн гишүүд иргэдийн хүрээнд үйл ажиллагаа явуулна гэсэн
хоршооны тухай заалтыг зөрчин ашгийн төлөө бус нийгмийн чиг баримжаатай байх
сонгодог утгаасаа гарч мини-банк, хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрт шилжиж,
компани, аж ахуй нэгжийн санхүүгийн эх үүсвэр бэлтгэгч болон хувирч байгаа сөрөг
үзүүлэлт давтагдсаар, цаашид нэмэгдэх хандлагатай байна.
“Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргидог” гэгчийн үлгэрээр
сүүлийн үед ХЗХ-дын зарим дампуурлаас болоод хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа
хэвийн явуулж байгаа бусад хоршоодод сөргөөр нөлөөлөх болоод байна. Үүнээс
улбаалан иргэд, гишүүдийн ХЗХ итгэх итгэл багасаж, зарим хэсэг нь ХЗХ-доос өөрийн
хөрөнгөө татан авч байгаа нь ХЗХ-дыг хазайсан дээр улам хазайлгаж, дампуурч
болзошгүй аюулд хүргэж байна. Өнөөдөр зарим ХЗХ-дын дампуурч байгаад хэн
буруутай вэ?, ХЗХ-дын эзэд буюу удирдлагууд буруутай юу?….. эсвэл Төр засаг
буруутай юу? Магадгүй гишүүн та буруутай юу?…… Энэ бүхний хариултыг миний
бие энэхүү эрдэм шинжилгээний ажиллаараа үнэн зөв, тодорхой тайлбарыг хийхийг
зорьж байна.


                 Өнөөдөр ХЗХ-д дампуурч байгаад хэн буруутай вэ?
         Өнөөдөр зарим ХЗХ-дын дампууралд буруутан хэн бэ? Хэмээн ХЗХ-дын
удирдлагууд, төр засаг, ХЗХ-дын гишүүдээс асуухад дор бүрнээ би буруугүй тэр /ХЗХ
эсвэл төр/ л буруутай байхгүй юу гэж хариулах нь олонтой байна. Энэ судалгааны
ажлаар “Үүний жинхэнэ буруутан хэн бэ?” гэдгийг судлаж, шинжилсэний үндсэн дээр
ХЗХ-ны үндсэн оролцогчид болох дараах субъектуудтэй холбон авч үзэх нь зүйд
нийцэх билээ.
         1. ХЗХ-дын үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомж /Хоршооны тухай
            хууль/
         2. Дээрхи хуулийн дагуу үйл ажиллага эрхлэгч Хадгаламж зээлийн хоршоо
         3. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагууд
         4. Хохирогчид буюу ХЗХ-ны гишүүд хэмээх хадгаламж эзэмшигчид
         Эдгээр нь өнөөдрийг хүртэл ХЗХ гэдэг байгууллагыг оршин тогтнох үндэсийг
бүрдүүлж ирсэн. Дээрхи хүчин зүйлс ХЗХ-нд хэрхэн нөлөөлж, өнөөгийн дампууралд
хүргэсэн талаар дэлгэрэнгүй авч үзье.


1. ХЗХ-дын үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомж /Хоршооны тухай
хууль/
         Өнөөдөр зарим ХЗХ-д дампуурч байгаа гол буруутан нь төр засаг буюу тэдний
баталсан хууль тогтоомж гэж үзэх хүн олон байна. Сүүлийн үед зарим ХЗХ-дын
иргэдийг ноцтойгоор хохироох эх үндэсийг “2002 оны 12 сард Хоршооны тухай
хуулинд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа” гэсэн нэмэлт шинэ бүлэг тавьсан. Энэ
хуулийн нэмэлтэд алдаа дутагдалтай зүйл нэг биш нилээд хэд байгаа нь ажиглагдаж
байна өнөөдөр үүнийг нь хуулийн цоорхой хэмээн нэрийдэн зарим ХЗХ-дын овжин
сүүхээтэй удирдлагууд ашиглан ашгийн төлөө ажилласан нь дампуурлын нэг шалтгаан
болсон билээ. Хуулинд ямар цоорхой байсан юм бол гэдгийг зарим талаас нь
тодруулъя!
      2002 оны 12-р сарын хоршооны тухай хуулийн нэмэлтээр хоршоо нь хэд хэдэн
      үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхлэж болох талаар заалт оруулжээ. Мөн хуульд
      хадгаламж дахь хөрөнгийг зөвхөн хоршооны зээлийн сангийн эх үүсвэр болгон
      ашиглана гэж заасан байдаг. Гэвч энэ хуулийн 3.5, 482..3-р заалтууд зарчмын
      хувьд хоорондоо зөрчилдөж байна. Иймээс хоршоо бүр бусдын мөнгийг
      хадгаламж нэрээр татан авч, өөр төрлийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтад
      хийж, улмаар хадгаламжийн хугацаа дуусгавар болоход мөнгийг нь эргүүлж
      олгож чадахгүй болсон тохиолдол олонтоо гарч байна. Тухайлбал өнөөдөр
      дампуураад байгаа хэмээх 23 ХЗХ-дын хадгаламжийн 23.35% нь буюу 13.9 тэр
      бум төгрөгийг үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд зарцуулсан байна.
      Энэ хуулийн дагуу үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байсан хоршоод хадгаламж нэрээр
      бэлэн мөнгө татан авч санхүүгийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой болсноор
      хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй болон эрхлэх хүсэлтэй хоршоод
      олноор нэмэгдсээр байна.
      “Хоршооны тухай хуулийн 481.1. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх
      хоршоо 20-иос доошгүй гишүүнтэй байна” гэж заасан байдаг гэвч үүний дээд
      хязгаарыг тогтоож өгөөгүй байна. Үүнээс улбаалан ХЗХ-ны хадгаламж эзэмшигч
      гишүүдийн тоо олон болохын хэрээр гишүүдийн зүгээс хоршоодын үйл
      ажиллагаанд тавих хяналтыг багасах ба алдагуулаж, уг хоршоог үүсгэн
      байгуулагчдад дураараа авирлан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг үрэн таран
      хийх, тэднийг хууран мэхлэх боломжийг бүрдүүлсэн байна. Энэ байдал “Бүтээн
      байгуулалт хөгжлийн сан” ХЗХ-н дээр ажиглагдсан. Уг хоршоо 1527 хадгаламж
      эзэмшигч гишүүдтэй гэвч 2004 оноос      буюу байгуулагдсан цагаасаа хойш
      хяналтын зөвлөл, зээлийн хороог байгуулж ажиллаагүй байна. Энэ нь гишүүд
      хэрхэн хоршооны үйл ажиллагаанд хандаж байсан нь харагдаж байна. Хяналтын
      зөвлөлийг бүх гишүүдийн хурлаас байгуулна. Хяналтын зөвлөл нь хоршооны
      жилийн тайлан, цаг үеийн байдлын тухай мэдээ, жилийн орлогын хуваарилалт,
      алдагдлыг хэрхэн нөхөх зэрэг асуудлаар санал дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн
      хурлаар хэлэлцүүлдэг. Эндээс харахад гишүүд нь бүх гүшүүдийн хуралд
      ирдэггүй нь харагдаж байна.
      Мөн хоршооны тухай хуулийн заалтууд хэт ерөнхий байдалтай хадгаламж
      эзэмшигчдийн бэлэн мөнгийг татсанаар тодорхой хэмжээний эрсдэл буй
      болдогийг анхаарч нэг гишүүнээс хадгаламжид авах мөнгөн хөрөнгө болон нэг
гишүүнд олгох зээлийн хэмжээг хуульчлаагүй нь бас нэг хуулийн цоорхой.
      Ихэнх ХЗХ-дод 10000 төгрөгийн хадгаламж хийчхээд хэдэн арван саяаар нь
      авсан тохиолдол байна.
      Хоршооны тухай хуулийн 481.3. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх
      хоршоонд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2.1-
      д заасан тусгай зөвшөөрөл хамаарахгүй. Гэвч “15.2.1. банк байгуулах, банкны
      үйл ажиллагаа эрхлэх”-эд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэнэ гэж заасан байдаг.
      Энэ заалтыг 2002 оны 12-р сарын нэмэлт өөрчлөлтөөр ХЗХ-дын үйл ажиллагаанд
      хамааруулахгүй болсоноор ХЗХ-д борооны дараах мөөг шиг олноороо
      байгуулагдах болсон. Тусгай      зөвшөөрөл байгүй болсон нь ХЗХ-г үүсгэн
      байгуулагч нь урьд нь юу хийж байсан, мэргэжил боловсролын хувьд хэр
      чадамжтай, ХЗХ-г ямар зорилгоор байгуулж байгааг мэдэх боломжгүй болсон.
      Энэ нь ХЗХ-г хууль бус үйл ажиллагаа хийхэд болон ашгийн төлөө ажиллахад
      хүргэсэн.


2. Хоршооны хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч Хадгаламж зээлийн хоршоо
      ХЗХ-ны үйл ажиллагааны чиглэл, цар хүрээний байдлыг тодорхойлоход “эдийн
засаг болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн
дураараа нэгдсэн, ардчилсан, хамтын удирдлага, хяналт бүхий дундын хөрөнгө дээр
үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо
гэнэ” гэсэн Монгол улсын хоршооны тухай хуулийн 3.1 дэх заалтыг олонхи ХЗХ-д
зөрчиж бизнесийн чиглэл рүү хэт гүнзгий орсноор хоршооны ашгийн төлөө бус
нийгмийн чиг баримжаатай байх үндсэн зарчим алдагдсанаас өнөөгийн энэ хямралт
байдалд хүргэж байна.
      Гишүүд иргэд ХЗХ-ны үйл ажиллагааны жинхэнэ сонгодог утгыг бүрэн гүйцэт
ойлгоогүйгээс, хоршооны гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж чадахгүй өндөр хүүтэй
хадгаламж өгөх, хурдан шуурхай зээл авах зорилготойгоор гишүүнчлэгдэж байгаагаас
хоршооны удидлага анх үүсгэн байгуулсан хэсэг бүлэг этгээдийн гарт төвлөрөн, уг үйл
ажиллагаа нь эдгээр этгээдийн санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх, ашиг олгох
арга хэрэгсэл болсоор байгаа нь харагдаж байна. Мөн хуулийн тодорхой заалтуудыг
зөрчсөөр байна. Тухайлбал:
      ХЗХ нь зөвхөн гишүүд иргэдийн хүрээнд үйл ажиллагаа явуулна гэсэн хоршооны
      тухай хуулийн заалтыг зөрчин ашгийн төлөө бус нийгмийн чиг баримжаатай
      байх сонгодог утгаасаа гарч мини-банк, хөрөнгө оруулалтын сан хэлбэрт
      шилжиж, компани аж ахуй нэгжийн санхүүгийн эх үүсвэр бэлтгэгч болон хувирч
      байгаа сөрөг үзэгдлүүд давтагдсаар, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.
Жишээбэл: “Глоб кредит” ХЗХ нь гишүүдийнхээ төвлөрүүлсэн мөнгөөр өөрийн
харъяа барилгын компанид зээл олгон хөрөнгө оруулалтын сангийн үүргийг
гүйцэтгэж, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан зэрэг алдаа дутагдлыг олон удаа
давтан гаргаж байсан. “Баян өндөр сан” ХЗХ нь “Баян өндөр Инвест” ХХК-ийн,
“Бизнес кредит” ХЗХ нь “Бизнес хөгжлийн групп”-ын, “Зиндаа сан” ХЗХ нь
“Эрхэт Монгол” ХХК-ийн, “Монгол газар сан” ХЗХ нь “Монгол газар” ХХК”-
ийн охин компани хэлбэрээр байгуулагдан ажиллаж байсан. Мөн түүнчлэн зарим
ХЗХ-д Банк бус санхүүгийн байгууллагын дэргэд байгуулагдсанаар энэ
байгууллагын санхүүгийн эх үүсвэрийг бий болгож байна. ББСБ нь иргэдээс
хадгаламж авдаггүй. Зөвхөн өөрсдийн хөрөнгөөр зээл олгодог байх ёстой. Гэтэл
тэд зээлэх хөрөнгөө бий болгохоор хадгаламж зээлийн хоршоог дэргэдээ
байгуулсан аж. Тухайлбал “Азийн хөгжлий сан” ХЗХ нь “Нью Ази” ББСБ,
“Фужи Партнерс” ХЗХ нь “Газар партнерс” ББСБ зэрэгтэй удирдлага боловсон
хүчнээр холбогдож үйл ажиллагаа явуулж байна.
Ихэнх ХЗХ-ны гишүүдийн тоо хоршооны тухай хуулийн 481.1 дэх заалтад заасан
20-оос доошгүй гишүүнтэй байх заалтыг хангаж байгаа боловч хоршооны
гишүүний    үнэмлэх   олгодоггүй,   гишүүдийг    улсын   бүртгэлийн     албанд
бүртгүүлээгүй, хоршооны гишүүдийн анкет, бүртгэлийг холбогдох дүрэм,
зааврын дагуу хийдэггүй. Тус хуулийн 484.1 дэх заалтын зээлийн хороог
байгуулаагүйгээс гишүүн бус этгээдээс хадгаламж татан төвлөрүүлэх, гишүүн
бус этгээдэд зээл олгох мөн дүрэм болон бусад холбогдох журам заавруудад
өөрчлөлтүүдийг тухай бүр оруулдаггүй аливаа асуудлаар бүх гишүүдийн хурал,
хоршооны тэргүүлэгч     гишүүдийн    шийдвэр    гардаггүй,   хяналтын   зөвлөл
байгуулдаггүй зэрэг болно. Энэ нь нэг талаас бүх гишүүдийн хурлыг хийж
чадахгүй, нөгөө талаас анх хоршоог байгуулагч гишүүд давуу эрх эдэлж,
хоршооны дотоод ардчилал хэрэгжихгүй байна. Тухайлбал “Бүтээн Байгуулалт
хөгжлийн сан” ХЗХ нь байгуулагдсан цагаасаа хойш 2006 оны 5 сарын 20 хүртэл
бүх гишүүдийн хурал хийгээгүй.
Дийлэнх ХЗХ-дын анхан шатны нягтлан бодох бүртгэл хангалтгүй байна. Зарим
ХЗХ-д хадгаламж эзэмшигчдийн хадгаламж болоод зээл олголтой холбогдсон
мэдээллээ татвар, санхүүгийн тайланд үнэн зөвөөр тусгаагүй явж ирсэн. Мөн
гишүүд иргэдээс авсан хадгаламжийг нуун дарагдуулах явдал байсан. Тухайлбал
Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ нь 2005 оны эцэст хадгаламжийн үлдэгдэл
12059.4 сая төгрөг байхад 5098.8 сая төгрөгөөр тусгаж 6960.6 төгрөгөөр дутуу,
бусдад олгосон зээлийг тайланд 3982.4 сая төгрөгөөр тусгасан бөгөөд бодит
байдлаар 502.3 сая төгрөг байна. 2006 оны санхүүгийн тайланд хадгаламж
эзэмшигч нарын хадгаламжийн мөнгийг 5845.5 сая төгрөгөөр тайланд тусгаж,
      бусдад 4674.5 сая төгрөгийн зээл олгосон гэж татварын албатай тооцоо хийсэн
      ньхадгаламжийн мөнгийг 8556.3 сая төгрөгөөр дутуу, зээлийн мөнгийг 4172.0
      сая төгрөгийн зөрүүтэй тусгаж 2005 он, 2006 оны 1-р улирлын санхүүгийн
      тайлан гаргасан нь НББ тухай хуулийн 4.1.2 “санхүүгийн тайлан нь үнэн зөв
      баримт материал, бодит тоо, мэдээнд үнэслэх” гэсэн заалтыг зөрчсөн.
      Дампуурсан гэх ХЗХ-дод Хадгаламж эзэмшигч болоод зээлдэгч иргэтэй хуулийн
      дагуу гэрээ хийсэн боловч хууль ёсны хоршооны гишүүнээр Улсын бүртгэлд
      бүртгэгдээгүй байсан.


3. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагууд
      Өнөөдрийн энэ байдалд      хүрэхэд тухайн цагтаа ХЗХ-дын үйл ажиллагаанд
хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллагууд болох ҮТЕГ, Монгол Банк, зарим хуулийн
байгууллагууд нь үүрэгээ салгардуулсан юм. Зарим ХЗХ-дын дампуурлын бас нэг
буруутан нь яах аргагүй эдгээр байгууллагууд мөн билээ. Тэд зөвхөн ХЗХ-г харж
суухаас хэтрээгүй гэж шууд дүгнэхэд үнэнд илүү ойр байх биз ээ.
      2005 оны 11 сард УИХ санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн байдлын тухай
хуулийг баталж, үүнтэй уялдуулж хоршооны тухай хуульд “хадгаламж зээлийн үйл
ажиллагааг хоршоонд мөрдөх зохистой шалгуур үзүүлэлт, эрсдлийн сангийн доод
хэмжээг тодорхойлох журмыг санхүүгийн зохицуулах хороо тогтоож хэрэгжилтэнд нь
хяналт тавина. Хоршоо нь хадгаламж зээлийн үйл ажиллагааг санхүүгийн зохицуулах
хорооны тусгай зөвшөөрөлийн үндсэн дээр эрхэлнэ” гэсэн өөрчлөлт бүхий заалтыг
оруулсан. Энэ заалтын дагуу СЗХ 2006 оноос байгуулагдан үйл ажиллагааг явуулж
байна. Нэг ёсондоо СЗХ Монгол банкнаас ХЗХ-дод тавьдаг байсан шалгуур үзүүлэлт,
хяналт шалгалтыг авсан гэж хэлэхэд болно. СЗХ байгуулагдахаас өмнө өнөөдрийн
дампуурлын эх суурь нь аль хэдийн бий болчихсон байсан билээ. Үүнийг СЗХ нь
хадгаламж зээлийн хоршоодыг шалгаж, тэдний буруутай үйл ажиллагааг илрүүлж
эхэлсэн гэхэд хилсдэхгүй биз ээ. 2002 оны 12 сарын 12-оос хойш хадгаламж зээлийн
үйл ажиллагаа явуулах эрх бүхий хоршооны үйл ажиллагааны зохистой шалгуур
үзүүлэлт, эрсдлийн сангийн доод хэмжээг тогтоох журмыг Монгол банкинаас гаргаж,
энэ хуулийн биелэлтэнд ҮТЕГ, татварын хэлтсүүд хяналт таьж шаардлагатай бол
хариуцдага тооцохоор болгосон. Хөндлөнгийн хяналтын байгууллагууд үүргээ хэр
биелүүлж ирснийг харъя! Тухайлбал: Монгол банкинаас явуулсан удаа дараагийн
шалгалтууд нь ХЗХ-дийг өөхшүүлж өнөөгийн байдалд хүргэсэн.
      2004, 2005 онд Монгол банкинаас ХЗХ-нд хийсэн шалгалтаар “Боловсрол сан
      Орлёнок ХЗХ 2005 оны 3-р улирлын байдлаар нийт 200.0 гаруй сая төгрөгийн
алдагалтай ажиллаж байгаа боловч гишүүддээ энэ тухай мэдэгдээгүй, тус хоршоо
нийт 340 гишүүн /200 гаруй хадгаламж эзэмшигчидтэй/-тэй гэсэн бүртгэлтэй
боловч    улсын бүртгэлийн гэрчилгээнд анх үүсгэн байгуулагч 20 гишүүн
бүртгэлтэй байсан зэрэг ноцтой зөрчил илэрч байсан. Мөн “Глоб кредит” ХЗХ
2004 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар нийт 900 гаруй гишүүд /хадгаламж
эзэмшигчидтэй/-тэй гэсэн бүртгэлийг монгол банцинд өгсөн боловч Улсын
бүртгэлийн албанд бүртгүүлсэн хувийн хэрэгтээ тэдгээрийн бүртгэлийг бүрэн
хийгээгүй, мөн 800 гаруй иргэдээс 6.0 тэр бум төгрөгийн эх үүсвэр татсаны 90
гаруй хувийг өөрийн төрөл садан болон толгой компани /Глоб интернэшл/-ийн
бизнес, барилгын салбар/Глоб констракшн/-т хөрөнгө оруулалт болгон ашиглаж
байсан” зэргээр хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байсныг тогтоосон. “Барын
бамбарыг бага дээр” нь гэдэг үг адилаар яагаад эдгээр ХЗХ-дтой хариуцлага
тооцож, зохих шийтгэлийг нь өгч тэр ч байтгуй татан буулгахгүй яасан юм бол
магадгүй нөгөө л авилгал, хээл хахуул, улс төр энд байсан байх. Тухайн үед нь
хариуцлага тооцоогүйгээс бол энэ 2 ХЗХ болон цаана нь үүнтэй адил 21 хоршоо
дампуурчихаад байна. Шалгалт хийснээс хойш “Глоб кредит” ХЗХ нь шинээр
нэмж 600 гаруй гишүүн элсэж 2.875.233.500 төгрөгийн хадгаламж хуримтлуулж,
өнөөдөр нийт 1471 гишүүнд 8.875.233.500 төгрөгийн хохирлыг учруулаад байна.
Энэ мэт олон буруу үйлдлийг бага дээр нь зогсоох боломж эрх бүхий
байгууллагууд нь байсныг санах хэрэгтэй.
Хоршооны хуулийн 49.1.3 зааснаар хадгаламж авах, зээл олгохоор зар
сурталчилгаа хийхийг хориглоно гэж заасан байдаг. Гэвч өнөөдрийн дампуурч
байгаа ХЗХ-д тухайн /үйл ажиллагаагаа явуулж байх/ үедээ хууль зөрчин ил,
далд янз бүрийн хэлбэрээр зар сурталчилгааг хийж байсан.              Тухайлбал,
хадгаламж, зээлийн хүүгийн түвшинг зарлах, хоршоодын хүүгээ бууруулахыг
уриалан   дуудах   замаар   өөрсдийн   хүүг   зарлах,   хадгаламжийн     шагнал,
урамшуулал, сугалааны эд зүйлсийг өгөх, телевизийн нэвтрүүлгийг ивээн тэтгэн
өөрсдийгөө тэргүүний гэж зар сурталчилгаа явуулах. Мөн зарим олон нийтийг
хамарсан тэмцээн, уралдаан, урлаг, соёлын тоглолтыг ивээн тэтгэх болон хэвлэл
мэдээллийн хэрэгслийг ашиглан ямар нэг бодит шалгуур үзүүлэлтгүйгээр шилдэг
хоршоог шалгаруулан, зэрэглэл тогтоох зэргээр далд хэлбэрийн сурталчилгааг
хийж байлаа. Тухайлбал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс
“нийслэлийн    хэрэглэгчдийн    найдвартай     түнш”     өргөмжлөл,     санхүүч
эмэгтэйчүүдийн холбооноос “Итгэл хүлээсэн хадгаламж зээлийн хоршоо”, TҮ5,
TҮ9 телевиз “ТОП 10” ХЗХ-г шалгаруулж байлаа. Эдгээр байгууллагууд хууль
бус сурталчилгаа явуулахад нь дэм болж, иргэдийг хохирооход нэмэр хандив
болсон билээ. Эдгээр бүх үйлдэлд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн болов
      уу? Бараг л энэ бүхний хажуугаар хууль нүдээ анин, чихээ бөглөн явсан цаг
      саяхан. Гэхдээ тухайн үед хууль, хяналтын байгууллагууд нь хариуцлага тооцсон
      гэж байгаа, тэр нь чухам юу байсан юм бол??? Хоршооны хуулийн 49.1.3-т
      “тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 10000-
      50000 хүртэл төгрөг, хоршоог хүртэл төгрөгөөр торгоно” гэсэн заалт байдаг.
      Гэвч бодит байдал дээр цөөн хэдэн ХЗХ-г 50000-250000 төгрөгөөр торгосон
      болчихоод, олсон орлогыг нь хураасан тохиолдол өөр байдгүй юм билээ. Үүнийг
      хууль бүрэн дүүрэн хэрэгжиж, хяналт, шалгалтын байгууллагууд хариуцлага
      тооцсон гэж үзэхэд нэн өрөвдөлтэй.


4. Хохирогчид буюу ХЗХ-ны гишүүд хэмээх хадгаламж эзэмшигчид
      Хувь хүн, иргэн өөрийн хөдөлмөр, эд хөрөнгөө нэгтгэн хоршоонд гишүүнээр
элссэн бол хоршооны үйл ажиллагаанд биечлэн оролцох, хоршооны удирдлага болон
хяналтын бүрэлдэхүүнийг сонгох, сонгогдох болон гишүүний эрх, үүргийн талаар бүрэн
дүүрэн мэдээлэл, мэдлэгтэй хоршооны гишүүд олон байдаггүй байна. Иймд ХЗХ-ны
гишүүд “Хоршооны тухай хууль”-ийн 15.1.1-д заасанчлан хоршооны үйл ажиллагаанд
оролцох, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан гишүүний эрхийн хүрээнд хоршооны үйл
ажиллагаа, заавар журмын хэрэгжилт, биелэлтэнд хяналт тавих, бүх гишүүдийн хуралд
оролцож, санал, шийдвэр гаргах зэрэг эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Тухайлбал,
Бүтээн байгуулалт хөгжлийн сан 2004 он буюу байгуулагдсан цагаас хойш 2006 оны 5
сарын 20 буюу дампуурах хүртлээ бүх гишүүдийн хурлыг нэг ч удаа хийгээгүй билээ.
Ийм хоршоо нэг биш нилээд хэд байгаа. Мөн хоршооны хяналтын зөвлөл, зээлийн
хороог байгуулж ажиллаагүй, уул эднийг бүх гишүүдийн хурлаас байгуулдаг гэвч энэ
хурал нь хуралдаагүй болохоор өнөөх хэдэн удирдлагууд нь “дураараа наригаж, дунд
чөмгөөрөө жиргэнэ” гэгчийн адилаар хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үрэн таран
хийж, өөрсдийн хамаатан садандаа зээлж, өөрсдийг нь хөл дээр нь босгосон гэх
компаниудаа хөрөнгө оруулан хийж, хадгаламж эзэмшигч нарын мөнгийг болгох
болоод ирэхлээр нөгөө мөнгө нь бараг хүүнийхээ хамт байхгүй болсон байгаа учраас
тухайн ХЗХ-д дампуурхаас өөр арга зам байдаггүй билээ. Үүнд хамгийн гол буруутан
нь гишүүд, иргэд буруутай. Тэд зөвхөн өндөр хүүгээр мөнгөө өсгөж, богино хугацаанд
зээл авах гэсэн явцуу сэтгэлдээ хөтлөгдөн ХЗХ-ны гишүүн болсон болохоос биш тэд
хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу хяналт тавихаа умартан. Гишүүд хоршоонд юу
болж байгааг огт мэддэггүй, тэд зөвхөн хадгаламж, зээлийн хугацааг дуусах өдрийг л
санж, тэр өдөр нь болохлоор хоршоо гэж байдаг билүү хэмээн очиход нь магадгүй
зарим нь дампуурчихсан байхийг үгүйсгэхгүй юм.
Өнөөдөр ХЗХ-д иргэдийг хохирооход реклам сурталчилгаа гол үүрэг
гүйцэтгэсэн. ХЗХ-нд иргэдийг өөрсдийн мөнгөн хөрөнгөө хадгалуул гэж хэн ч гуйж,
хэлээгүй нь лавтай, тиймээс гишүүд иргэд эрх, үүргээ умартан ХЗХ-дыг өөхшүүлэн
өнөөгийн байдалд хүрсэн буруутан билээ.


                         ХЗХ-дын цаашдын чиг хандлага
      Өнөөдөр манай улсад бүртгэлтэй 974 ХЗХ, дээр нь шинээр хадгаламж, зээлийн
үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хүсэлтээ гаргаад байгаа 26 хоршоог
нэмээд бараг 1000 ХЗХ-той болоод байна. Дээрхи 974 хоршооноос өнөөдрийн байдал
/2006 оны 11-р сарын 16/-аар 35 хоршоо хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх
тусгай зөвшөөрөл авч /хавсралт 3/, 326 нь тусгай зөвшөөрөл авахаар холбогдох газарт
нь өргөдлөө ирүүлээд байна. Одоогоор 27 хоршоог хууль, хяналтын байгууллага
шалгаж байгаа /хавсралт 4/. Мөн 162 хоршооны бичиг баримт хянагдаж байгаа бөгөөд
эндээс шаардлага хангаагүй материалыг буцааж болно. Эдгээр ХЗХ-дын цаашдын
ирээдүй нь бараг тодорхой зарим хэсэг нь цааш үйл ажиллагаа хэвийн явуулж, нөгөө
хэсэг нь татан буугдах буюу үйл ажиллагаагаа зогсоох болно. Цаашид тусгай зөвшөөрөл
авсан 35 хоршоо нь дээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасан 326 хоршоо, шинээр
байгуулагдаж байгаа 26 хоршоод холбогдох газарт шалгуулсны үндсэн дээр зөрчил,
дутагдал байхгүй бол тэд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аван
нийтдээ 400 орчим ХЗХ үйл ажиллагаа явуулж болно гэж ойлгож болно. Мөн хууль,
хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа 27 хоршооны ихэнх нь татан буугдах нь
тодорхой байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь дээрх тоонд орон үйл ажиллагаа явуулах
боломж байгаа. Цаана нь үлдсэн 600 гаруй хоршооны хувь заяа бүрхэг буюу магадгүй
тэд татан буугдана.
      Аливаа улс орны хөгжилд ХЗХ хоршоо багагүй үүрэг гүйцэтгэсэн байдаг тэр ч
утгаараа ХЗХ манай улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа, цаашид ч
үргэлжлэх болно. Төр засгаас ХЗХ-г хөгжүүлэхээр хууль, эрх зүйн орчин болон хяналт
шалгалтыг сайжруулж байна. Энэ онд СЗХ-г байгуулсан нь хоршоог урьд нь нэр төдий
хянаж, шалгадаг байсан бол одоо хяналт, шалгалтын хувьд сайжирч ХЗХ-дыг
болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж чадах болсон. Мөн засгийн газар, УИХ
“Хоршооны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тиймээс ХЗХ-
г зөвхөн сонгодог утгаар нь хөгжүүлэхэд хоршооны удидлагууд болон иргэд,
гишүүдийн оролцоо зайлгүй чухал билээ.
Монголд ХЗХ сонгодог утгаараа хөгжих бүрэн дүүрэн боломж байна. Гагцхүү
үүнийг хоршоодын удирдлагууд болон иргэд, гишүүд хамтын ажиллагааны үндсэн дээр
бий болно.
                                       Дүгнэлт
         Өнөөдөр Монгол улсад ХЗХ үүсгэн байгуулагдаад 10 орчим жил болжээ. Энэ бол
түүхийн багахан хугацаа боловч Монголчууд бид ХЗХ гэж юу байдаг, түүнийг амьдрал
ахуйдаа хэрхэн ашигтайгаар эрхэлж болохыг ойлгосон он жилүүд байлаа. Одоо улсын
бүртгэлийн албанд бүртгэлтэй 900 гаруй ХЗХ байна. Тэдний олонхи нь идэвхитэй үйл
ажиллагаа явуулахгүй байгаа нь нэн хамарсалтай юм. Идэвхитэй үйл ажиллагаа явуулж
байгаа нь дөнгөж 300 гаруйхан хоршоо, тэдэн дотроо мөн л үл бүтээх хоршоод нэрс сэр
байна.
         Сүүлийн үе шил шилээ дарсан хоршооны дампуурал 23 хүрч, хуулийн дагуу
нээлттэй шударга үйл ажиллагаа явуулахгүй бол ямар байдалд хүрч болохын том
сургамж дохиог ХЗХ-дод өглөө. Аливаа бизнес гэдэг ямар амархан нурж болохыг бас
нийгмийн сэтгэлзүй нэг доргивол ямар аюултай хичнээн хэрэглэгчээ алдаж улмаар
хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага хүртэл ганхаж бүр нуран унаж болох
хатуу үнэнийг үзүүллээ. Монгол Улсын Хоршооны тухай хуулийн 3.1 дэх заалтыг
олонхи ХЗХ-д зөрчиж, бизнесийн чиглэл рүү хэт гүнзгий орсноор хоршооны ашгийн
төлөө бус нийгмийн баримжаатай байх үндсэн зарчим алдагдаж байна гэсэн дүгнэлтэд
хүрлээ.
         Өнөөдрийн ХЗХ-дын дампууралд дараах субъектууд дор бүрнээ тодорхой хувиар
нөлөөлсөн гэж үзэж байна.
            1. ХЗХ-ны удирдлагуудын буруутай үйл ажиллагаа 45%
            2. Хууль тогтоомж, түүний хэрэгжилт 15%
            3. Хяналт, шалгалтын байгууллага /Монгол банк, ҮТЕГ/-ууд 15%
            4. ХЗХ-дын гишүүд 20%
            5. Бусад 5%
         Цаашид манай улсад ХЗХ-д сонгодог утгаараа үйл ажиллагаа явуулах бүрэн
боломж байгаа. ХЗХ-д манай улсын макро түвшинд /ядуурал, ажилгүйдлийг буруулж,
ажлын байрыг бий болгох гэх мэт/ хувь нэмрээ оруулж, цаашид улс орны хөгжлийг
түргэсэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт миний бие итгэж байна.


         Иргэн баян бол улс баян
Хавсралт


                             ХЗХ-ны хөгжил
                                                              /хавсралт 1/




      Манай улсад ХЗХ нь 1997 оноос үүсэлтэй, тухайн үед 4 ХЗХ байсан түүхтэй
билээ. Өнөөдөр улсын хэмжээнд бүртгэлтэй 974 хадгаламж, зээлийн хоршооны 705
нь буюу 72.4 хувь нь 2002 оны 12 дугаар сарын 12-ноос хойш бүртгүүлсэн байна.
Дампуурал зарлаад байгаа ХЗХ-д                                            /хавсралт 2/
                                                     үүсгэн




                                                              Хохирогч-
                                                              дын нийт
                                          Үүсгэн    байгуул-
                                                                    Хохирлын
Д/д   Хоршооны нэр      Зарирлын нэр    байгуулагд-   сан
                                                                  хэмжээ /төг/
                                         сан огноо гишүүдийн
                                                      тоо
1     ББХ сан           Хэвлэхэд нууц    04.01.2004    21    1527 14600000000
2     Глоб кредит       Хэвлэхэд нууц    03.20.2004    21    1471 8875233500
      Гэр хорооллын                                          1957
3                       Хэвлэхэд нууц    03.24.2004    20          2000000000
      барилгажилт
4     Си Эм Си          Хэвлэхэд нууц   04.21.1997    21      210         10100000000
5     Төгс-эрдэнэ       Хэвлэхэд нууц   04.30.2004    21      227          1200000000
      Нью болор                                               561
6                       Хэвлэхэд нууц   07.05.2004    20                   2684902900
      оргил
7     Цэн-алт           Хэвлэхэд нууц   12.25.2002    10      107          375261400
8     Улаан загалмай    Хэвлэхэд нууц   24.05.2002    11      72           571900000
      Хөрөнгө                                                 160
9     оруулалт          Хэвлэхэд нууц   06.18.2003    22                   503265544
      хөгжлийн сан
10    Бизнес кредит     Хэвлэхэд нууц   03.02.2004    20      110          142281800
      Өсөх 3-н                                                5
11                      Хэвлэхэд нууц   03.22.2005    20                    8581600
      мандал
12    ЗИБ               Хэвлэхэд нууц   04.11.2001     9      205          919669369
13    Нэмэх ундарга     Хэвлэхэд нууц   11.10.2004    21      40           268000000
      Европын                                                 104
14                      Хэвлэхэд нууц   01.12.2004    20                   1529000000
      хөгжил
15    Оюу алт           Хэвлэхэд нууц   04.23.2003    20      84
16    Бөө цагаан нуур   Хэвлэхэд нууц   06.17.2004    20      90           790000000
17    Эрхэст инвест     Хэвлэхэд нууц   08.11.2003    20      86           500000000
18    Монгол торго      Хэвлэхэд нууц   08.24.2004    20      20           250000000
      Очир булган                                             50
19                      Хэвлэхэд нууц   10.02.2002     9                    79000000
      сан
      Монгол газар
20                      Хэвлэхэд нууц   10.11.2004    20
      сан
21    Жигүүр инвест     Хэвлэхэд нууц   01.16.2004    21      254   1621000000
22    Баян өндөр        Хэвлэхэд нууц   11.14.2003    20      1798 10832300000
23    Боловсрол сан
                        Хэвлэхэд нууц                 20
      Орлёнок
      Дүн
Тусгай зөвшөөрөл олгосон хоршоод             /хавсралт 3/
                                               Тусгай
                                             зөвшөөрөл
 Дугаар        Оноосон нэр        Байршил
                                              олгосон
                                               огноо
 1        Азийн нийслэл        Улаанбаатар   06/30/2006
 2        Алтан давалгаа       Улаанбаатар   06/30/2006
 3        Арвин дэм            Улаанбаатар   08/04/2006
 4        Арлужин              Улаанбаатар   06/30/2006
 5        Бэст мани            Улаанбаатар   08/21/2006
 6        Бид хамт             Улаанбаатар   06/30/2006
 7        Гэмбл                Улаанбаатар   06/30/2006
 8        Далай-арвижах        Улаанбаатар   08/04/2006
 9        Дэлгэр кредит        Улаанбаатар   06/30/2006
 10       Итгэмжит             Улаанбаатар   06/30/2006
 11       Кандодено            Улаанбаатар   06/30/2006
 12       Кидан                Улаанбаатар   06/30/2006
 13       Мантаг               Улаанбаатар   08/04/2006
 14       Мон по               Улаанбаатар   06/30/2006
 15       Монкорд              Улаанбаатар   06/30/2006
 16       Мөнгөн зоос финанс   Улаанбаатар   08/04/2006
 17       Мянган үржихүй       Улаанбаатар   08/04/2006
 18       ОББТ                 Улаанбаатар   06/30/2006
 19       Очир ундраа инвест   Улаанбаатар   08/04/2006
 20       Ситико билл          Улаанбаатар   06/30/2006
 21       ТДМ                  Улаанбаатар   08/04/2006
 22       Түмэнтэй инвест      Улаанбаатар   08/04/2006
 23       Фүжи партнерс        Улаанбаатар   06/30/2006
 24       Хэтэвч инвест        Улаанбаатар   08/04/2006
 25       Эс си инвест         Улаанбаатар   08/04/2006
 26       Мөнхийн хүрд         Улаанбаатар   10/26/2006
 27       Зуун айл             Улаанбаатар   10/26/2006
 28       Тэргүүн зоос         Улаанбаатар   10/26/2006
 29       Цогш-ундарга         Улаанбаатар   10/26/2006
 30       Баяжих булаг         Улаанбаатар   10/26/2006
 31       Сумма                Улаанбаатар   10/26/2006
 32       Кооплоун             Улаанбаатар   10/26/2006
 33       Грави                Орхон         06/30/2006
                               Орхон Баян-
 34       Эрүүл энхийн элч                   10/26/2006
                               өндөр
Одоогийн байдлаар дараахь 27 хоршоог хууль, хяналтын
          байгууллага шалгаж байна.
                                        /хавсралт 4/
    Д/д   Оноосон нэр
    1     Ажилчны бөх
    2     Баян-өндөр сан
    3     Бизнес кредит
    4     Бөөн цагааннуур
    5     Бүтээн байгуулалт хөгжлийн сан
    6     Глоб кредит
    7     Гэр хорооллын барилгажилт
    8     Европын хөгжил
    9     Жигүүр инвест
    10    ЗИБ
    11    Итгэл сэтгэл ирээдүй
    12    Их эвсэл
    13    Монгол торго
    14    Мэдээлэл сан
    15    Нью-болор оргил
    16    Нэмэгдэх ундарга
    17    Оюу-алт
    18    Өсөх гурван мандал
    19    Си Эм Си
    20    Сэвэнбойз ХЗХ-ны Орхон аймаг дахь салбар
    21    Төгс-эрдэнэ
    22    УЗ
    23    Үйлс үржихүй
    24    Хаан түшиг
    25    Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
    26    Цэн-алт
    27    Эрхэс инвест
Хоршооны гишүүний эрх, үүрэг /Хоршооны тухай хууль/ /хавсралт 5/
14 дүгээр зүйл. Хоршооны гишүүний эрх
      14.1. Хоршооны гишүүн дараахь эрхтэй:
      14.1.1. энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооноос зохих
      үйлчилгээ авах;
      14.1.2. өөрийн хүсэлтээр гишүүнээс гарах, дахин элсэх;
      14.1.3. хоршооны үйл ажиллагаанд оролцож, Тэргүүлэгч болон Хяналтын
      зөвлөлийн гишүүнээр сонгох, сонгогдох;
      14.1.4. бүх гишүүдийн хуралд оролцож асуулт тавих, санал гаргах, шийдвэр
      гаргахад таслах эрхтэй оролцох;
      14.1.5. бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал
      гаргах;
      14.1.6. хоршооны жилийн орлогоос тогтоосон журмын дагуу хувь хүртэх;
      14.1.7. жилийн тайланг бүх гишүүдийн хурлаар батлахаас өмнө Хяналтын
      зөвлөлийн дүгнэлтийг шаардан авах;
      14.1.8. бүх гишүүдийн хурлын тэмдэглэлтэй танилцах;
      14.1.9. хоршооны гишүүдийн бүртгэлтэй танилцах;
      14.1.10. хууль, дүрэмд заасан бусад эрх;
      14.1.11. хууль, дүрэмд өөрөөр заагаагүй бол өрсөлдөгч бус өөр хоршоонд гишүүн
      байх, хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч байх.
/Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
15 дугаар зүйл. Хоршооны гишүүний үүрэг
      15.1. Хоршооны гишүүн дараахь үүрэгтэй:
/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
      15.1.1.хоршооны үйл ажиллагаанд оролцох;
      15.1.2.хоршооны тухай хууль болон хоршооны дүрэм, бүх гишүүдийн хурлын
      шийдвэрийг дагаж мөрдөх, хоршоонд оруулах хувь хөрөнгөө хугацаанд нь бүрэн
      нийлүүлэх;
      15.1.3.хоршооны болон бусад гишүүдийн         өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ
      биелүүлэх;
      15.1.4.хаягаа өөрчилсөн өөр хоршооонд гишүүнээр элссэн нөхцөлд цаг тухайд
      нь хоршоонд мэдэгдэх;
/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
      15.1.5.хууль, дүрэмд заасан бусад үүрэг.
Ашигласан материалын эх сурвалж, байгууллага
     “Хоршоо” гарын авлага 2002 он
     Монгол улсын хоршооны тухай хууль /1998, 2002 онд орсон өөрчлөлт/
     “Зууны мэдээ” сонин /2004, 2005, 2006 оны 11сарын 1 хүртлэх бүх дугаар/
     “Өнөөдөр” сонин /2005, 2006 оны 11сарын 1 хүртлэх бүх дугаар /
     “Агууч” ХЗХ
     “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ
     “Глоб кредит” ХЗХ
     ХЗХ-дын нэгдсэн холбоо
     Санхүүгийн зохицуулах хороо
     Дампуурсан хоршоодын хохирогчид
     www.google.mn
     www.frc.mn

More Related Content

What's hot

дампуурал
дампууралдампуурал
дампууралTuru Turuu
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Adilbishiin Gelegjamts
 
Онцгой албан татвар
Онцгой албан татварОнцгой албан татвар
Онцгой албан татварDelgermaa Battulga
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл Bachkana Enhbat
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэзanhmabn
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааE-Gazarchin Online University
 
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/Umguullin Mongol Umguulugch
 
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүйШүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүйGalbaatar Lkhagvasuren
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэзanhmabn
 
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньGreengoldMongolia
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?yanjika
 
Захиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалЗахиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалUmguullin Mongol Umguulugch
 
өмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааөмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааKhongor Bukhtsooj
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголтsaka bat
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системE-Gazarchin Online University
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1Bbujee
 

What's hot (20)

дампуурал
дампууралдампуурал
дампуурал
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
 
Онцгой албан татвар
Онцгой албан татварОнцгой албан татвар
Онцгой албан татвар
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэз
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцаа
 
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
 
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүйШүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэз
 
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
 
Захиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалЗахиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалал
 
Bank
BankBank
Bank
 
өмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааөмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцаа
 
Сангийн бодлого
Сангийн бодлогоСангийн бодлого
Сангийн бодлого
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголт
 
Dampuurliin erh zui
Dampuurliin erh zuiDampuurliin erh zui
Dampuurliin erh zui
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 

Viewers also liked

Шинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 on
Шинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 onШинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 on
Шинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 onAdilbishiin Gelegjamts
 
Шинэ жилийн мэндчилгээ 2017 он
Шинэ жилийн мэндчилгээ 2017 онШинэ жилийн мэндчилгээ 2017 он
Шинэ жилийн мэндчилгээ 2017 онAdilbishiin Gelegjamts
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл. w...
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл.  w...Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл.  w...
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл. w...Adilbishiin Gelegjamts
 
Монгол улсын статистикийн эмхтгэл-2005, татаж авах боломжтой... www.gelegjamt...
Монгол улсын статистикийн эмхтгэл-2005, татаж авах боломжтой... www.gelegjamt...Монгол улсын статистикийн эмхтгэл-2005, татаж авах боломжтой... www.gelegjamt...
Монгол улсын статистикийн эмхтгэл-2005, татаж авах боломжтой... www.gelegjamt...Adilbishiin Gelegjamts
 
Монголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.com
Монголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.comМонголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.com
Монголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.comAdilbishiin Gelegjamts
 
Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www....
Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www....Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www....
Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www....Adilbishiin Gelegjamts
 
Зардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysis
Зардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysisЗардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysis
Зардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysisAdilbishiin Gelegjamts
 
МУ-ын статистикийн эмхтгэл-2011 ТА ТАТАЖ АВАХ БОЛОМЖТОЙ... get file WWW.GELE...
МУ-ын статистикийн эмхтгэл-2011 ТА ТАТАЖ АВАХ БОЛОМЖТОЙ... get file  WWW.GELE...МУ-ын статистикийн эмхтгэл-2011 ТА ТАТАЖ АВАХ БОЛОМЖТОЙ... get file  WWW.GELE...
МУ-ын статистикийн эмхтгэл-2011 ТА ТАТАЖ АВАХ БОЛОМЖТОЙ... get file WWW.GELE...Adilbishiin Gelegjamts
 
Дотоод аудит, дотоод хяналт
Дотоод аудит, дотоод хяналтДотоод аудит, дотоод хяналт
Дотоод аудит, дотоод хяналтAdilbishiin Gelegjamts
 
Үнэт цаасны зах зээл /Монгол улсын үнэт цаасны зах зээлийн индекс ба макро эд...
Үнэт цаасны зах зээл /Монгол улсын үнэт цаасны зах зээлийн индекс ба макро эд...Үнэт цаасны зах зээл /Монгол улсын үнэт цаасны зах зээлийн индекс ба макро эд...
Үнэт цаасны зах зээл /Монгол улсын үнэт цаасны зах зээлийн индекс ба макро эд...Adilbishiin Gelegjamts
 
лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10ariunubu
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлGunjargal
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
Компани хоорондын зээлийн гэрээтэй холбоотой практикын тухай
Компани хоорондын зээлийн гэрээтэй холбоотой практикын тухайКомпани хоорондын зээлийн гэрээтэй холбоотой практикын тухай
Компани хоорондын зээлийн гэрээтэй холбоотой практикын тухайUmguullin Mongol Umguulugch
 

Viewers also liked (20)

Шинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 on
Шинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 onШинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 on
Шинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 on
 
Book1
Book1Book1
Book1
 
Хөрөнгийн зах зээл
Хөрөнгийн зах зээлХөрөнгийн зах зээл
Хөрөнгийн зах зээл
 
Шинэ жилийн мэндчилгээ 2017 он
Шинэ жилийн мэндчилгээ 2017 онШинэ жилийн мэндчилгээ 2017 он
Шинэ жилийн мэндчилгээ 2017 он
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл. w...
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл.  w...Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл.  w...
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл. w...
 
хи квадрат тархалт
хи квадрат тархалтхи квадрат тархалт
хи квадрат тархалт
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Монгол улсын статистикийн эмхтгэл-2005, татаж авах боломжтой... www.gelegjamt...
Монгол улсын статистикийн эмхтгэл-2005, татаж авах боломжтой... www.gelegjamt...Монгол улсын статистикийн эмхтгэл-2005, татаж авах боломжтой... www.gelegjamt...
Монгол улсын статистикийн эмхтгэл-2005, татаж авах боломжтой... www.gelegjamt...
 
Монголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.com
Монголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.comМонголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.com
Монголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.com
 
Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www....
Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www....Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www....
Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www....
 
Зардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysis
Зардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysisЗардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysis
Зардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysis
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
МУ-ын статистикийн эмхтгэл-2011 ТА ТАТАЖ АВАХ БОЛОМЖТОЙ... get file WWW.GELE...
МУ-ын статистикийн эмхтгэл-2011 ТА ТАТАЖ АВАХ БОЛОМЖТОЙ... get file  WWW.GELE...МУ-ын статистикийн эмхтгэл-2011 ТА ТАТАЖ АВАХ БОЛОМЖТОЙ... get file  WWW.GELE...
МУ-ын статистикийн эмхтгэл-2011 ТА ТАТАЖ АВАХ БОЛОМЖТОЙ... get file WWW.GELE...
 
Дотоод аудит, дотоод хяналт
Дотоод аудит, дотоод хяналтДотоод аудит, дотоод хяналт
Дотоод аудит, дотоод хяналт
 
Үнэт цаасны зах зээл /Монгол улсын үнэт цаасны зах зээлийн индекс ба макро эд...
Үнэт цаасны зах зээл /Монгол улсын үнэт цаасны зах зээлийн индекс ба макро эд...Үнэт цаасны зах зээл /Монгол улсын үнэт цаасны зах зээлийн индекс ба макро эд...
Үнэт цаасны зах зээл /Монгол улсын үнэт цаасны зах зээлийн индекс ба макро эд...
 
лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээл
 
Lesson31
Lesson31Lesson31
Lesson31
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
Компани хоорондын зээлийн гэрээтэй холбоотой практикын тухай
Компани хоорондын зээлийн гэрээтэй холбоотой практикын тухайКомпани хоорондын зээлийн гэрээтэй холбоотой практикын тухай
Компани хоорондын зээлийн гэрээтэй холбоотой практикын тухай
 

Similar to Хадгаламж зээлийн хоршоо /дампуурал/

Целевой капитал 2014
Целевой капитал  2014Целевой капитал  2014
Целевой капитал 2014Delocsr
 
банкротство методичка Work 1 end
банкротство методичка Work 1 endбанкротство методичка Work 1 end
банкротство методичка Work 1 endrusmicrofinance
 
Vipusk2 dobrobut
Vipusk2 dobrobutVipusk2 dobrobut
Vipusk2 dobrobutrusshohol
 
Презентация ЦОП БПК СО
Презентация ЦОП БПК СОПрезентация ЦОП БПК СО
Презентация ЦОП БПК СОHelen Volkova
 
ЦОП "Бизнес против коррупции" Свердловской области регламент
ЦОП "Бизнес против коррупции" Свердловской области регламентЦОП "Бизнес против коррупции" Свердловской области регламент
ЦОП "Бизнес против коррупции" Свердловской области регламентHelen Volkova
 
Bulletin, june, 2011
Bulletin, june, 2011Bulletin, june, 2011
Bulletin, june, 2011diachenko_max
 
Доклад о состоянии и развитии фондов в России
Доклад о состоянии и развитии фондов в РоссииДоклад о состоянии и развитии фондов в России
Доклад о состоянии и развитии фондов в РоссииKomitetGI
 
корпоративная филантропия. международный аспект
корпоративная филантропия. международный аспекткорпоративная филантропия. международный аспект
корпоративная филантропия. международный аспектЭволюция и Филантропия
 
корпоративное коллекторство для приставов жданухин
корпоративное коллекторство для приставов жданухинкорпоративное коллекторство для приставов жданухин
корпоративное коллекторство для приставов жданухинDmitriy Zhdanukhin
 
Резюме встреч по иностранным агентам
Резюме встреч по иностранным агентамРезюме встреч по иностранным агентам
Резюме встреч по иностранным агентамKomitetGI
 
КОРПОРАТИВНАЯ СОЦИАЛЬНАЯ ОТВЕТСТВЕННОСТЬ НОВАЯ ФИЛОСОФИЯ БИЗНЕСА
КОРПОРАТИВНАЯ СОЦИАЛЬНАЯ ОТВЕТСТВЕННОСТЬ НОВАЯ ФИЛОСОФИЯ БИЗНЕСАКОРПОРАТИВНАЯ СОЦИАЛЬНАЯ ОТВЕТСТВЕННОСТЬ НОВАЯ ФИЛОСОФИЯ БИЗНЕСА
КОРПОРАТИВНАЯ СОЦИАЛЬНАЯ ОТВЕТСТВЕННОСТЬ НОВАЯ ФИЛОСОФИЯ БИЗНЕСАDelocsr
 
Доклад о состоянии и развитии фондов в россии 2014
Доклад о состоянии и развитии фондов в россии 2014Доклад о состоянии и развитии фондов в россии 2014
Доклад о состоянии и развитии фондов в россии 2014Delocsr
 
профсоюз это плюс!
профсоюз   это плюс!профсоюз   это плюс!
профсоюз это плюс!Olga Tsvetkova
 
Устойчивое развитие роль российского бизнеса 2013
Устойчивое развитие роль российского бизнеса 2013Устойчивое развитие роль российского бизнеса 2013
Устойчивое развитие роль российского бизнеса 2013Delocsr
 

Similar to Хадгаламж зээлийн хоршоо /дампуурал/ (20)

Целевой капитал 2014
Целевой капитал  2014Целевой капитал  2014
Целевой капитал 2014
 
04 13 mb.23-25
04 13 mb.23-2504 13 mb.23-25
04 13 mb.23-25
 
банкротство методичка Work 1 end
банкротство методичка Work 1 endбанкротство методичка Work 1 end
банкротство методичка Work 1 end
 
Vipusk2 dobrobut
Vipusk2 dobrobutVipusk2 dobrobut
Vipusk2 dobrobut
 
Ec p
Ec pEc p
Ec p
 
Презентация ЦОП БПК СО
Презентация ЦОП БПК СОПрезентация ЦОП БПК СО
Презентация ЦОП БПК СО
 
ЦОП "Бизнес против коррупции" Свердловской области регламент
ЦОП "Бизнес против коррупции" Свердловской области регламентЦОП "Бизнес против коррупции" Свердловской области регламент
ЦОП "Бизнес против коррупции" Свердловской области регламент
 
Bulletin, june, 2011
Bulletin, june, 2011Bulletin, june, 2011
Bulletin, june, 2011
 
Доклад о состоянии и развитии фондов в России
Доклад о состоянии и развитии фондов в РоссииДоклад о состоянии и развитии фондов в России
Доклад о состоянии и развитии фондов в России
 
корпоративная филантропия. международный аспект
корпоративная филантропия. международный аспекткорпоративная филантропия. международный аспект
корпоративная филантропия. международный аспект
 
корпоративное коллекторство для приставов жданухин
корпоративное коллекторство для приставов жданухинкорпоративное коллекторство для приставов жданухин
корпоративное коллекторство для приставов жданухин
 
Резюме встреч по иностранным агентам
Резюме встреч по иностранным агентамРезюме встреч по иностранным агентам
Резюме встреч по иностранным агентам
 
corp_building
corp_buildingcorp_building
corp_building
 
КОРПОРАТИВНАЯ СОЦИАЛЬНАЯ ОТВЕТСТВЕННОСТЬ НОВАЯ ФИЛОСОФИЯ БИЗНЕСА
КОРПОРАТИВНАЯ СОЦИАЛЬНАЯ ОТВЕТСТВЕННОСТЬ НОВАЯ ФИЛОСОФИЯ БИЗНЕСАКОРПОРАТИВНАЯ СОЦИАЛЬНАЯ ОТВЕТСТВЕННОСТЬ НОВАЯ ФИЛОСОФИЯ БИЗНЕСА
КОРПОРАТИВНАЯ СОЦИАЛЬНАЯ ОТВЕТСТВЕННОСТЬ НОВАЯ ФИЛОСОФИЯ БИЗНЕСА
 
Доклад о состоянии и развитии фондов в россии 2014
Доклад о состоянии и развитии фондов в россии 2014Доклад о состоянии и развитии фондов в россии 2014
Доклад о состоянии и развитии фондов в россии 2014
 
профсоюз это плюс!
профсоюз   это плюс!профсоюз   это плюс!
профсоюз это плюс!
 
Устойчивое развитие роль российского бизнеса 2013
Устойчивое развитие роль российского бизнеса 2013Устойчивое развитие роль российского бизнеса 2013
Устойчивое развитие роль российского бизнеса 2013
 
Ирина Толмачева_Актуальные вопросы формирования и использования ЦК НКО
Ирина Толмачева_Актуальные вопросы формирования и использования ЦК НКОИрина Толмачева_Актуальные вопросы формирования и использования ЦК НКО
Ирина Толмачева_Актуальные вопросы формирования и использования ЦК НКО
 
Волонтеры в НКО
Волонтеры в НКОВолонтеры в НКО
Волонтеры в НКО
 
НКО Лаб. Процедуры и формы регистрации НКО
НКО Лаб. Процедуры и формы регистрации НКОНКО Лаб. Процедуры и формы регистрации НКО
НКО Лаб. Процедуры и формы регистрации НКО
 

More from Adilbishiin Gelegjamts

Шинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 on
Шинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 onШинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 on
Шинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 onAdilbishiin Gelegjamts
 
Санхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалт
Санхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалтСанхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалт
Санхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалтAdilbishiin Gelegjamts
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлAdilbishiin Gelegjamts
 
Хөрөнгө оруулалтын багцын удирдлага
Хөрөнгө оруулалтын багцын удирдлагаХөрөнгө оруулалтын багцын удирдлага
Хөрөнгө оруулалтын багцын удирдлагаAdilbishiin Gelegjamts
 
Бизнесийн хөрөнгө оруулалт
Бизнесийн хөрөнгө оруулалтБизнесийн хөрөнгө оруулалт
Бизнесийн хөрөнгө оруулалтAdilbishiin Gelegjamts
 
Хөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсХөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсAdilbishiin Gelegjamts
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинAdilbishiin Gelegjamts
 
Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on
Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on
Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on Adilbishiin Gelegjamts
 
Шинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 on
Шинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 onШинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 on
Шинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 onAdilbishiin Gelegjamts
 
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 onШинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 onAdilbishiin Gelegjamts
 
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээл
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээлХөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээл
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээлAdilbishiin Gelegjamts
 
стандарт хэвийн тархалт
стандарт хэвийн тархалтстандарт хэвийн тархалт
стандарт хэвийн тархалтAdilbishiin Gelegjamts
 

More from Adilbishiin Gelegjamts (20)

Шинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 on
Шинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 onШинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 on
Шинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 on
 
Inv fin mkt_6
Inv fin mkt_6Inv fin mkt_6
Inv fin mkt_6
 
Inv fin mkt_5
Inv fin mkt_5Inv fin mkt_5
Inv fin mkt_5
 
Inv fin mkt_4
Inv fin mkt_4Inv fin mkt_4
Inv fin mkt_4
 
Inv fin mkt_3
Inv fin mkt_3Inv fin mkt_3
Inv fin mkt_3
 
Inv fin mkt_2
Inv fin mkt_2Inv fin mkt_2
Inv fin mkt_2
 
Inv fin mkt_1_1
Inv fin mkt_1_1Inv fin mkt_1_1
Inv fin mkt_1_1
 
Санхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалт
Санхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалтСанхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалт
Санхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалт
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
 
Хөрөнгө оруулалтын багцын удирдлага
Хөрөнгө оруулалтын багцын удирдлагаХөрөнгө оруулалтын багцын удирдлага
Хөрөнгө оруулалтын багцын удирдлага
 
Бизнесийн хөрөнгө оруулалт
Бизнесийн хөрөнгө оруулалтБизнесийн хөрөнгө оруулалт
Бизнесийн хөрөнгө оруулалт
 
Хөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсХөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэс
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчин
 
Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on
Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on
Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on
 
Шинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 on
Шинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 onШинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 on
Шинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 on
 
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 onШинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
 
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээл
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээлХөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээл
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээл
 
Хөрөнгийн бирж
Хөрөнгийн биржХөрөнгийн бирж
Хөрөнгийн бирж
 
стьюдентийн тархалт
стьюдентийн тархалтстьюдентийн тархалт
стьюдентийн тархалт
 
стандарт хэвийн тархалт
стандарт хэвийн тархалтстандарт хэвийн тархалт
стандарт хэвийн тархалт
 

Хадгаламж зээлийн хоршоо /дампуурал/

  • 1. Хүмүүнлэгийн ухааны их сургууль Хадгаламж, зээлийн хоршоодын өнөөгийн байдал ба дампуурал Судлаач оюутан: А.Гэлэгжамц и-мэйл: gelegee_5@yahoo.com блог: www.gelegjamts.blogspot.com вэб сайт: www.gelegjamts.org Улаанбаатар хот 2006 оны 11-р сар
  • 2. Оршил Хүмүүс амьдралын нөхцөл байдлаа сайжруулах зорилгоор гишүүдээ дэмждэг өөртөө туслах байгууллага болох хадгаламж зээлийн хоршооны өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагын талаар энэ эрдэм шинжилгээний илтгэлд өгүүлнэ. Хүн дангаараа үл хүрэх үйл ажиллагааг бусдын дэмжлэгтэйгээр хамтран гүйцэтгэх замаар тулгарсан бэхшээлээ даван туулдаг зохион байгуулалттай нэгдлийг хоршоо гэнэ. Нүүдэлчин Монголчууд албан бус хоршоо эрхэлж ирсэн баялаг уламжлалтай. Хадгаламж зээлийн хоршоо нь одоогоос 150 гаруй жилийн тэртээ Германы Делитц хотын дарга Хермен Шульцийн санаачлагаар үүссэн түүхтэй. Баян хүмүүсийн мөнгийг татаж чадах хүүтэй, элсэлтийн татвар ихтэй 1000 гаруй хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-г байгуулж, мөнгөний хэрэгцээтэй хүмүүст нь зээл олгож байсан. Албан ёсны хоршоо нь Монгол улсад бүр анх 1917 онд байгуулагдан идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаад төрийн төрийн хэт оролцооны улмаас гажуудан бие даасан байдлаа алдсан хэдий ч өнөөдөр зах зээлийн өрсөлдөөн дунд хоршоод байр сууриа олж олон хүнд тулгарч байгаа бэрхшээлээ даван туулахад нь туслах гол хэрэгсэл болж байна. Одоо хэрэгжиж байгаа хоршооны тухай хууль 1995 онд батлагдаж, 1998 онд шинэчлэн найруулсанаар хоршоо байгуулах болон эрхлэх таатай нөхцөл бүрэлдсэн билээ. Хоршооны тухай хуулинд 2002 оны 12 дугаар сард хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо, түүний үйл ажиллагааг зохицуулах тухай шинэ бүлэг орсон нь ХЗХ-ны хөгжлийн орчныг улам боловсронгуй болгоход чиглэсэн чухал шийдвэр болсон юм. 1997 оноос манай улсад ХЗХ байгуулах хөдөлгөөн өрнөж эхэлсэн түүхтэй билээ. Тэр цагаас хойш ХЗХ эрхлэх сонирхолтой хүмүүсийн тоо улам нэмэгдэж өнөөдрийн байдлаар хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр 974 ХЗХ улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн байна. Гэвч эдгээр ХЗХ-доос сонгодог утгаараа хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь тун цөөн байна. Сүүлийн жил орчмын хугацаанд шил шилээ даган дампуурч байгаа ХЗХ-ын тоо нэмэгдсээр л байна. Энэ үзэгдэл нь ХЗХ-нд гишүүд болоод иргэдийн итгэх итгэлийг улам бүр үгүй болгож, улс орны макро түвшний асуудал болж хөндөгдөхөд хүрээд байна. Өнөөдөр ХЗХ яагаад сонгодог утгаараа үйл ажиллагаагаа эрхлэхгүй байгаа, яагаад дампуурч байгаа талаар болоод цаашдын чиг хандлагыг энэ эрдэм шинэжилгээний ажиллаараа тодорхойлж байна. ХЗХ бол итгэл, сэтгэл дээр оршин тогтнож, ардчилсан ашгийн төлөө бус байгууллага юм.
  • 3. Хадгаламж, зээлийн хоршоодын өнөөгийн байдал Өнөөдөр ХЗХ нь Германы санхүүгийн зах зээлийн 20 хувийг эзэлдэг ба Германы 4 хүн тутмын нэг нь хоршооны гишүүн байдаг. Канадын хүн амын 49 хувь, Ирландын хүн амын 41 хувь нь ХЗХ-дод хамрагддаг. Манай улсад ХЗХ нь 1997 оноос үүсэлтэй, тухайн үед 4 ХЗХ байсан түүхтэй билээ. Сүүлийн есөн жил ХЗХ Монголын санхүүгийн байгууллагын салбарт иргэд халаасныхаа мөнгийг гаргаж харилцан бие биедээ үйлчлэх, санхүүгийн үйлчилгээ явуулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготойгоор үүсгэн байгуулаад ихээхэн бэрхшээлтэй бөгөөд сургамжтай замыг туулан өнөөдрийг хүрлээ. ХЗХ-г сайн дурын үндсэн дээр байгуулж, үндсэн зорилго асуудлаа хуулийн хүрээнд бие даан шиийдвэрлэх, гишүүдийн өөрөө удирдах зарчмаар ажиллах, дундын хөрөнгөөр гишүүдийнхээ амьдрал, ахуйг сайжруулахад чиглэгдэх ёстой. УИХ-аас Хоршооны тухай хуулийг анх 1995 оны тавдугаар сарын 16-ны өдөр баталж, улмаар 1998 оны нэгдугээр сарын 8-ны өдрийн хуулиар дээр дурьдсан хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус баталснаар хоршооны эрх зүйн орчинг буй болгожээ. Харин 2002 онд Хоршооны тухай энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, хуулийн төсөл 2002 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан байна. Энэ хуулийн гол зорилт нь хоршоо нь гишүүдээсээ хадгаламж авч, гишүүддээ зээлдүүлэхтэй холбогдон харилцааг зохицуулах үүднээс “Хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа” гэсэн бүлгийг шинээр нэмж, энэ үйл ажиллагааг явуулах боломжийг тодорхой болгосон билээ. Иймээс хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоодын тоо 2003 оноос ихээр нэмэгдсэн байна. Тухайлбал, өнөөдөр улсын хэмжээнд бүртгэлтэй 974 хадгаламж, зээлийн хоршооны 705 нь буюу 72.4 хувь нь 2002 оны 12 дугаар сараас хойш бүртгүүлсэн байна. Өнөөдөр манай ХЗХ-дын дийлэнх олонх нь сонгодог утгаараа үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Иргэд ХЗХ-ны жинхэнэ сонгодог утгыг бүрэн гүйцэт ойлгоогүйгээс, хоршооныхоо гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж чадахгүй зөвхөн өндөр хүүтэй хадгаламж өгөх, хурдан шуурхай зээл авах зорилгоор ХЗХ-нд гишүүнчлэгдэж байгаагаас хоршооны удирдлага анх үүсгэн байгуулсан хэсэг бүлэг этгээд санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх, ашиг олох хэрэгсэл болгосоор байгаа нь харагдаж байна. Түүнчлэн ХЗХ нь зөвхөн гишүүд иргэдийн хүрээнд үйл ажиллагаа явуулна гэсэн хоршооны тухай заалтыг зөрчин ашгийн төлөө бус нийгмийн чиг баримжаатай байх сонгодог утгаасаа гарч мини-банк, хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрт шилжиж, компани, аж ахуй нэгжийн санхүүгийн эх үүсвэр бэлтгэгч болон хувирч байгаа сөрөг үзүүлэлт давтагдсаар, цаашид нэмэгдэх хандлагатай байна.
  • 4. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргидог” гэгчийн үлгэрээр сүүлийн үед ХЗХ-дын зарим дампуурлаас болоод хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бусад хоршоодод сөргөөр нөлөөлөх болоод байна. Үүнээс улбаалан иргэд, гишүүдийн ХЗХ итгэх итгэл багасаж, зарим хэсэг нь ХЗХ-доос өөрийн хөрөнгөө татан авч байгаа нь ХЗХ-дыг хазайсан дээр улам хазайлгаж, дампуурч болзошгүй аюулд хүргэж байна. Өнөөдөр зарим ХЗХ-дын дампуурч байгаад хэн буруутай вэ?, ХЗХ-дын эзэд буюу удирдлагууд буруутай юу?….. эсвэл Төр засаг буруутай юу? Магадгүй гишүүн та буруутай юу?…… Энэ бүхний хариултыг миний бие энэхүү эрдэм шинжилгээний ажиллаараа үнэн зөв, тодорхой тайлбарыг хийхийг зорьж байна. Өнөөдөр ХЗХ-д дампуурч байгаад хэн буруутай вэ? Өнөөдөр зарим ХЗХ-дын дампууралд буруутан хэн бэ? Хэмээн ХЗХ-дын удирдлагууд, төр засаг, ХЗХ-дын гишүүдээс асуухад дор бүрнээ би буруугүй тэр /ХЗХ эсвэл төр/ л буруутай байхгүй юу гэж хариулах нь олонтой байна. Энэ судалгааны ажлаар “Үүний жинхэнэ буруутан хэн бэ?” гэдгийг судлаж, шинжилсэний үндсэн дээр ХЗХ-ны үндсэн оролцогчид болох дараах субъектуудтэй холбон авч үзэх нь зүйд нийцэх билээ. 1. ХЗХ-дын үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомж /Хоршооны тухай хууль/ 2. Дээрхи хуулийн дагуу үйл ажиллага эрхлэгч Хадгаламж зээлийн хоршоо 3. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагууд 4. Хохирогчид буюу ХЗХ-ны гишүүд хэмээх хадгаламж эзэмшигчид Эдгээр нь өнөөдрийг хүртэл ХЗХ гэдэг байгууллагыг оршин тогтнох үндэсийг бүрдүүлж ирсэн. Дээрхи хүчин зүйлс ХЗХ-нд хэрхэн нөлөөлж, өнөөгийн дампууралд хүргэсэн талаар дэлгэрэнгүй авч үзье. 1. ХЗХ-дын үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомж /Хоршооны тухай хууль/ Өнөөдөр зарим ХЗХ-д дампуурч байгаа гол буруутан нь төр засаг буюу тэдний баталсан хууль тогтоомж гэж үзэх хүн олон байна. Сүүлийн үед зарим ХЗХ-дын иргэдийг ноцтойгоор хохироох эх үндэсийг “2002 оны 12 сард Хоршооны тухай хуулинд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа” гэсэн нэмэлт шинэ бүлэг тавьсан. Энэ хуулийн нэмэлтэд алдаа дутагдалтай зүйл нэг биш нилээд хэд байгаа нь ажиглагдаж байна өнөөдөр үүнийг нь хуулийн цоорхой хэмээн нэрийдэн зарим ХЗХ-дын овжин
  • 5. сүүхээтэй удирдлагууд ашиглан ашгийн төлөө ажилласан нь дампуурлын нэг шалтгаан болсон билээ. Хуулинд ямар цоорхой байсан юм бол гэдгийг зарим талаас нь тодруулъя! 2002 оны 12-р сарын хоршооны тухай хуулийн нэмэлтээр хоршоо нь хэд хэдэн үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхлэж болох талаар заалт оруулжээ. Мөн хуульд хадгаламж дахь хөрөнгийг зөвхөн хоршооны зээлийн сангийн эх үүсвэр болгон ашиглана гэж заасан байдаг. Гэвч энэ хуулийн 3.5, 482..3-р заалтууд зарчмын хувьд хоорондоо зөрчилдөж байна. Иймээс хоршоо бүр бусдын мөнгийг хадгаламж нэрээр татан авч, өөр төрлийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтад хийж, улмаар хадгаламжийн хугацаа дуусгавар болоход мөнгийг нь эргүүлж олгож чадахгүй болсон тохиолдол олонтоо гарч байна. Тухайлбал өнөөдөр дампуураад байгаа хэмээх 23 ХЗХ-дын хадгаламжийн 23.35% нь буюу 13.9 тэр бум төгрөгийг үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд зарцуулсан байна. Энэ хуулийн дагуу үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байсан хоршоод хадгаламж нэрээр бэлэн мөнгө татан авч санхүүгийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой болсноор хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй болон эрхлэх хүсэлтэй хоршоод олноор нэмэгдсээр байна. “Хоршооны тухай хуулийн 481.1. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо 20-иос доошгүй гишүүнтэй байна” гэж заасан байдаг гэвч үүний дээд хязгаарыг тогтоож өгөөгүй байна. Үүнээс улбаалан ХЗХ-ны хадгаламж эзэмшигч гишүүдийн тоо олон болохын хэрээр гишүүдийн зүгээс хоршоодын үйл ажиллагаанд тавих хяналтыг багасах ба алдагуулаж, уг хоршоог үүсгэн байгуулагчдад дураараа авирлан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг үрэн таран хийх, тэднийг хууран мэхлэх боломжийг бүрдүүлсэн байна. Энэ байдал “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ-н дээр ажиглагдсан. Уг хоршоо 1527 хадгаламж эзэмшигч гишүүдтэй гэвч 2004 оноос буюу байгуулагдсан цагаасаа хойш хяналтын зөвлөл, зээлийн хороог байгуулж ажиллаагүй байна. Энэ нь гишүүд хэрхэн хоршооны үйл ажиллагаанд хандаж байсан нь харагдаж байна. Хяналтын зөвлөлийг бүх гишүүдийн хурлаас байгуулна. Хяналтын зөвлөл нь хоршооны жилийн тайлан, цаг үеийн байдлын тухай мэдээ, жилийн орлогын хуваарилалт, алдагдлыг хэрхэн нөхөх зэрэг асуудлаар санал дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлдэг. Эндээс харахад гишүүд нь бүх гүшүүдийн хуралд ирдэггүй нь харагдаж байна. Мөн хоршооны тухай хуулийн заалтууд хэт ерөнхий байдалтай хадгаламж эзэмшигчдийн бэлэн мөнгийг татсанаар тодорхой хэмжээний эрсдэл буй болдогийг анхаарч нэг гишүүнээс хадгаламжид авах мөнгөн хөрөнгө болон нэг
  • 6. гишүүнд олгох зээлийн хэмжээг хуульчлаагүй нь бас нэг хуулийн цоорхой. Ихэнх ХЗХ-дод 10000 төгрөгийн хадгаламж хийчхээд хэдэн арван саяаар нь авсан тохиолдол байна. Хоршооны тухай хуулийн 481.3. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоонд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2.1- д заасан тусгай зөвшөөрөл хамаарахгүй. Гэвч “15.2.1. банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх”-эд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэнэ гэж заасан байдаг. Энэ заалтыг 2002 оны 12-р сарын нэмэлт өөрчлөлтөөр ХЗХ-дын үйл ажиллагаанд хамааруулахгүй болсоноор ХЗХ-д борооны дараах мөөг шиг олноороо байгуулагдах болсон. Тусгай зөвшөөрөл байгүй болсон нь ХЗХ-г үүсгэн байгуулагч нь урьд нь юу хийж байсан, мэргэжил боловсролын хувьд хэр чадамжтай, ХЗХ-г ямар зорилгоор байгуулж байгааг мэдэх боломжгүй болсон. Энэ нь ХЗХ-г хууль бус үйл ажиллагаа хийхэд болон ашгийн төлөө ажиллахад хүргэсэн. 2. Хоршооны хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч Хадгаламж зээлийн хоршоо ХЗХ-ны үйл ажиллагааны чиглэл, цар хүрээний байдлыг тодорхойлоход “эдийн засаг болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан, хамтын удирдлага, хяналт бүхий дундын хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ” гэсэн Монгол улсын хоршооны тухай хуулийн 3.1 дэх заалтыг олонхи ХЗХ-д зөрчиж бизнесийн чиглэл рүү хэт гүнзгий орсноор хоршооны ашгийн төлөө бус нийгмийн чиг баримжаатай байх үндсэн зарчим алдагдсанаас өнөөгийн энэ хямралт байдалд хүргэж байна. Гишүүд иргэд ХЗХ-ны үйл ажиллагааны жинхэнэ сонгодог утгыг бүрэн гүйцэт ойлгоогүйгээс, хоршооны гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж чадахгүй өндөр хүүтэй хадгаламж өгөх, хурдан шуурхай зээл авах зорилготойгоор гишүүнчлэгдэж байгаагаас хоршооны удидлага анх үүсгэн байгуулсан хэсэг бүлэг этгээдийн гарт төвлөрөн, уг үйл ажиллагаа нь эдгээр этгээдийн санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх, ашиг олгох арга хэрэгсэл болсоор байгаа нь харагдаж байна. Мөн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөөр байна. Тухайлбал: ХЗХ нь зөвхөн гишүүд иргэдийн хүрээнд үйл ажиллагаа явуулна гэсэн хоршооны тухай хуулийн заалтыг зөрчин ашгийн төлөө бус нийгмийн чиг баримжаатай байх сонгодог утгаасаа гарч мини-банк, хөрөнгө оруулалтын сан хэлбэрт шилжиж, компани аж ахуй нэгжийн санхүүгийн эх үүсвэр бэлтгэгч болон хувирч байгаа сөрөг үзэгдлүүд давтагдсаар, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.
  • 7. Жишээбэл: “Глоб кредит” ХЗХ нь гишүүдийнхээ төвлөрүүлсэн мөнгөөр өөрийн харъяа барилгын компанид зээл олгон хөрөнгө оруулалтын сангийн үүргийг гүйцэтгэж, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан зэрэг алдаа дутагдлыг олон удаа давтан гаргаж байсан. “Баян өндөр сан” ХЗХ нь “Баян өндөр Инвест” ХХК-ийн, “Бизнес кредит” ХЗХ нь “Бизнес хөгжлийн групп”-ын, “Зиндаа сан” ХЗХ нь “Эрхэт Монгол” ХХК-ийн, “Монгол газар сан” ХЗХ нь “Монгол газар” ХХК”- ийн охин компани хэлбэрээр байгуулагдан ажиллаж байсан. Мөн түүнчлэн зарим ХЗХ-д Банк бус санхүүгийн байгууллагын дэргэд байгуулагдсанаар энэ байгууллагын санхүүгийн эх үүсвэрийг бий болгож байна. ББСБ нь иргэдээс хадгаламж авдаггүй. Зөвхөн өөрсдийн хөрөнгөөр зээл олгодог байх ёстой. Гэтэл тэд зээлэх хөрөнгөө бий болгохоор хадгаламж зээлийн хоршоог дэргэдээ байгуулсан аж. Тухайлбал “Азийн хөгжлий сан” ХЗХ нь “Нью Ази” ББСБ, “Фужи Партнерс” ХЗХ нь “Газар партнерс” ББСБ зэрэгтэй удирдлага боловсон хүчнээр холбогдож үйл ажиллагаа явуулж байна. Ихэнх ХЗХ-ны гишүүдийн тоо хоршооны тухай хуулийн 481.1 дэх заалтад заасан 20-оос доошгүй гишүүнтэй байх заалтыг хангаж байгаа боловч хоршооны гишүүний үнэмлэх олгодоггүй, гишүүдийг улсын бүртгэлийн албанд бүртгүүлээгүй, хоршооны гишүүдийн анкет, бүртгэлийг холбогдох дүрэм, зааврын дагуу хийдэггүй. Тус хуулийн 484.1 дэх заалтын зээлийн хороог байгуулаагүйгээс гишүүн бус этгээдээс хадгаламж татан төвлөрүүлэх, гишүүн бус этгээдэд зээл олгох мөн дүрэм болон бусад холбогдох журам заавруудад өөрчлөлтүүдийг тухай бүр оруулдаггүй аливаа асуудлаар бүх гишүүдийн хурал, хоршооны тэргүүлэгч гишүүдийн шийдвэр гардаггүй, хяналтын зөвлөл байгуулдаггүй зэрэг болно. Энэ нь нэг талаас бүх гишүүдийн хурлыг хийж чадахгүй, нөгөө талаас анх хоршоог байгуулагч гишүүд давуу эрх эдэлж, хоршооны дотоод ардчилал хэрэгжихгүй байна. Тухайлбал “Бүтээн Байгуулалт хөгжлийн сан” ХЗХ нь байгуулагдсан цагаасаа хойш 2006 оны 5 сарын 20 хүртэл бүх гишүүдийн хурал хийгээгүй. Дийлэнх ХЗХ-дын анхан шатны нягтлан бодох бүртгэл хангалтгүй байна. Зарим ХЗХ-д хадгаламж эзэмшигчдийн хадгаламж болоод зээл олголтой холбогдсон мэдээллээ татвар, санхүүгийн тайланд үнэн зөвөөр тусгаагүй явж ирсэн. Мөн гишүүд иргэдээс авсан хадгаламжийг нуун дарагдуулах явдал байсан. Тухайлбал Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ нь 2005 оны эцэст хадгаламжийн үлдэгдэл 12059.4 сая төгрөг байхад 5098.8 сая төгрөгөөр тусгаж 6960.6 төгрөгөөр дутуу, бусдад олгосон зээлийг тайланд 3982.4 сая төгрөгөөр тусгасан бөгөөд бодит байдлаар 502.3 сая төгрөг байна. 2006 оны санхүүгийн тайланд хадгаламж
  • 8. эзэмшигч нарын хадгаламжийн мөнгийг 5845.5 сая төгрөгөөр тайланд тусгаж, бусдад 4674.5 сая төгрөгийн зээл олгосон гэж татварын албатай тооцоо хийсэн ньхадгаламжийн мөнгийг 8556.3 сая төгрөгөөр дутуу, зээлийн мөнгийг 4172.0 сая төгрөгийн зөрүүтэй тусгаж 2005 он, 2006 оны 1-р улирлын санхүүгийн тайлан гаргасан нь НББ тухай хуулийн 4.1.2 “санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үнэслэх” гэсэн заалтыг зөрчсөн. Дампуурсан гэх ХЗХ-дод Хадгаламж эзэмшигч болоод зээлдэгч иргэтэй хуулийн дагуу гэрээ хийсэн боловч хууль ёсны хоршооны гишүүнээр Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. 3. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагууд Өнөөдрийн энэ байдалд хүрэхэд тухайн цагтаа ХЗХ-дын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллагууд болох ҮТЕГ, Монгол Банк, зарим хуулийн байгууллагууд нь үүрэгээ салгардуулсан юм. Зарим ХЗХ-дын дампуурлын бас нэг буруутан нь яах аргагүй эдгээр байгууллагууд мөн билээ. Тэд зөвхөн ХЗХ-г харж суухаас хэтрээгүй гэж шууд дүгнэхэд үнэнд илүү ойр байх биз ээ. 2005 оны 11 сард УИХ санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, үүнтэй уялдуулж хоршооны тухай хуульд “хадгаламж зээлийн үйл ажиллагааг хоршоонд мөрдөх зохистой шалгуур үзүүлэлт, эрсдлийн сангийн доод хэмжээг тодорхойлох журмыг санхүүгийн зохицуулах хороо тогтоож хэрэгжилтэнд нь хяналт тавина. Хоршоо нь хадгаламж зээлийн үйл ажиллагааг санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлийн үндсэн дээр эрхэлнэ” гэсэн өөрчлөлт бүхий заалтыг оруулсан. Энэ заалтын дагуу СЗХ 2006 оноос байгуулагдан үйл ажиллагааг явуулж байна. Нэг ёсондоо СЗХ Монгол банкнаас ХЗХ-дод тавьдаг байсан шалгуур үзүүлэлт, хяналт шалгалтыг авсан гэж хэлэхэд болно. СЗХ байгуулагдахаас өмнө өнөөдрийн дампуурлын эх суурь нь аль хэдийн бий болчихсон байсан билээ. Үүнийг СЗХ нь хадгаламж зээлийн хоршоодыг шалгаж, тэдний буруутай үйл ажиллагааг илрүүлж эхэлсэн гэхэд хилсдэхгүй биз ээ. 2002 оны 12 сарын 12-оос хойш хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хоршооны үйл ажиллагааны зохистой шалгуур үзүүлэлт, эрсдлийн сангийн доод хэмжээг тогтоох журмыг Монгол банкинаас гаргаж, энэ хуулийн биелэлтэнд ҮТЕГ, татварын хэлтсүүд хяналт таьж шаардлагатай бол хариуцдага тооцохоор болгосон. Хөндлөнгийн хяналтын байгууллагууд үүргээ хэр биелүүлж ирснийг харъя! Тухайлбал: Монгол банкинаас явуулсан удаа дараагийн шалгалтууд нь ХЗХ-дийг өөхшүүлж өнөөгийн байдалд хүргэсэн. 2004, 2005 онд Монгол банкинаас ХЗХ-нд хийсэн шалгалтаар “Боловсрол сан Орлёнок ХЗХ 2005 оны 3-р улирлын байдлаар нийт 200.0 гаруй сая төгрөгийн
  • 9. алдагалтай ажиллаж байгаа боловч гишүүддээ энэ тухай мэдэгдээгүй, тус хоршоо нийт 340 гишүүн /200 гаруй хадгаламж эзэмшигчидтэй/-тэй гэсэн бүртгэлтэй боловч улсын бүртгэлийн гэрчилгээнд анх үүсгэн байгуулагч 20 гишүүн бүртгэлтэй байсан зэрэг ноцтой зөрчил илэрч байсан. Мөн “Глоб кредит” ХЗХ 2004 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар нийт 900 гаруй гишүүд /хадгаламж эзэмшигчидтэй/-тэй гэсэн бүртгэлийг монгол банцинд өгсөн боловч Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн хувийн хэрэгтээ тэдгээрийн бүртгэлийг бүрэн хийгээгүй, мөн 800 гаруй иргэдээс 6.0 тэр бум төгрөгийн эх үүсвэр татсаны 90 гаруй хувийг өөрийн төрөл садан болон толгой компани /Глоб интернэшл/-ийн бизнес, барилгын салбар/Глоб констракшн/-т хөрөнгө оруулалт болгон ашиглаж байсан” зэргээр хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байсныг тогтоосон. “Барын бамбарыг бага дээр” нь гэдэг үг адилаар яагаад эдгээр ХЗХ-дтой хариуцлага тооцож, зохих шийтгэлийг нь өгч тэр ч байтгуй татан буулгахгүй яасан юм бол магадгүй нөгөө л авилгал, хээл хахуул, улс төр энд байсан байх. Тухайн үед нь хариуцлага тооцоогүйгээс бол энэ 2 ХЗХ болон цаана нь үүнтэй адил 21 хоршоо дампуурчихаад байна. Шалгалт хийснээс хойш “Глоб кредит” ХЗХ нь шинээр нэмж 600 гаруй гишүүн элсэж 2.875.233.500 төгрөгийн хадгаламж хуримтлуулж, өнөөдөр нийт 1471 гишүүнд 8.875.233.500 төгрөгийн хохирлыг учруулаад байна. Энэ мэт олон буруу үйлдлийг бага дээр нь зогсоох боломж эрх бүхий байгууллагууд нь байсныг санах хэрэгтэй. Хоршооны хуулийн 49.1.3 зааснаар хадгаламж авах, зээл олгохоор зар сурталчилгаа хийхийг хориглоно гэж заасан байдаг. Гэвч өнөөдрийн дампуурч байгаа ХЗХ-д тухайн /үйл ажиллагаагаа явуулж байх/ үедээ хууль зөрчин ил, далд янз бүрийн хэлбэрээр зар сурталчилгааг хийж байсан. Тухайлбал, хадгаламж, зээлийн хүүгийн түвшинг зарлах, хоршоодын хүүгээ бууруулахыг уриалан дуудах замаар өөрсдийн хүүг зарлах, хадгаламжийн шагнал, урамшуулал, сугалааны эд зүйлсийг өгөх, телевизийн нэвтрүүлгийг ивээн тэтгэн өөрсдийгөө тэргүүний гэж зар сурталчилгаа явуулах. Мөн зарим олон нийтийг хамарсан тэмцээн, уралдаан, урлаг, соёлын тоглолтыг ивээн тэтгэх болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан ямар нэг бодит шалгуур үзүүлэлтгүйгээр шилдэг хоршоог шалгаруулан, зэрэглэл тогтоох зэргээр далд хэлбэрийн сурталчилгааг хийж байлаа. Тухайлбал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш” өргөмжлөл, санхүүч эмэгтэйчүүдийн холбооноос “Итгэл хүлээсэн хадгаламж зээлийн хоршоо”, TҮ5, TҮ9 телевиз “ТОП 10” ХЗХ-г шалгаруулж байлаа. Эдгээр байгууллагууд хууль бус сурталчилгаа явуулахад нь дэм болж, иргэдийг хохирооход нэмэр хандив
  • 10. болсон билээ. Эдгээр бүх үйлдэлд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн болов уу? Бараг л энэ бүхний хажуугаар хууль нүдээ анин, чихээ бөглөн явсан цаг саяхан. Гэхдээ тухайн үед хууль, хяналтын байгууллагууд нь хариуцлага тооцсон гэж байгаа, тэр нь чухам юу байсан юм бол??? Хоршооны хуулийн 49.1.3-т “тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 10000- 50000 хүртэл төгрөг, хоршоог хүртэл төгрөгөөр торгоно” гэсэн заалт байдаг. Гэвч бодит байдал дээр цөөн хэдэн ХЗХ-г 50000-250000 төгрөгөөр торгосон болчихоод, олсон орлогыг нь хураасан тохиолдол өөр байдгүй юм билээ. Үүнийг хууль бүрэн дүүрэн хэрэгжиж, хяналт, шалгалтын байгууллагууд хариуцлага тооцсон гэж үзэхэд нэн өрөвдөлтэй. 4. Хохирогчид буюу ХЗХ-ны гишүүд хэмээх хадгаламж эзэмшигчид Хувь хүн, иргэн өөрийн хөдөлмөр, эд хөрөнгөө нэгтгэн хоршоонд гишүүнээр элссэн бол хоршооны үйл ажиллагаанд биечлэн оролцох, хоршооны удирдлага болон хяналтын бүрэлдэхүүнийг сонгох, сонгогдох болон гишүүний эрх, үүргийн талаар бүрэн дүүрэн мэдээлэл, мэдлэгтэй хоршооны гишүүд олон байдаггүй байна. Иймд ХЗХ-ны гишүүд “Хоршооны тухай хууль”-ийн 15.1.1-д заасанчлан хоршооны үйл ажиллагаанд оролцох, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан гишүүний эрхийн хүрээнд хоршооны үйл ажиллагаа, заавар журмын хэрэгжилт, биелэлтэнд хяналт тавих, бүх гишүүдийн хуралд оролцож, санал, шийдвэр гаргах зэрэг эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Тухайлбал, Бүтээн байгуулалт хөгжлийн сан 2004 он буюу байгуулагдсан цагаас хойш 2006 оны 5 сарын 20 буюу дампуурах хүртлээ бүх гишүүдийн хурлыг нэг ч удаа хийгээгүй билээ. Ийм хоршоо нэг биш нилээд хэд байгаа. Мөн хоршооны хяналтын зөвлөл, зээлийн хороог байгуулж ажиллаагүй, уул эднийг бүх гишүүдийн хурлаас байгуулдаг гэвч энэ хурал нь хуралдаагүй болохоор өнөөх хэдэн удирдлагууд нь “дураараа наригаж, дунд чөмгөөрөө жиргэнэ” гэгчийн адилаар хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үрэн таран хийж, өөрсдийн хамаатан садандаа зээлж, өөрсдийг нь хөл дээр нь босгосон гэх компаниудаа хөрөнгө оруулан хийж, хадгаламж эзэмшигч нарын мөнгийг болгох болоод ирэхлээр нөгөө мөнгө нь бараг хүүнийхээ хамт байхгүй болсон байгаа учраас тухайн ХЗХ-д дампуурхаас өөр арга зам байдаггүй билээ. Үүнд хамгийн гол буруутан нь гишүүд, иргэд буруутай. Тэд зөвхөн өндөр хүүгээр мөнгөө өсгөж, богино хугацаанд зээл авах гэсэн явцуу сэтгэлдээ хөтлөгдөн ХЗХ-ны гишүүн болсон болохоос биш тэд хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу хяналт тавихаа умартан. Гишүүд хоршоонд юу болж байгааг огт мэддэггүй, тэд зөвхөн хадгаламж, зээлийн хугацааг дуусах өдрийг л санж, тэр өдөр нь болохлоор хоршоо гэж байдаг билүү хэмээн очиход нь магадгүй зарим нь дампуурчихсан байхийг үгүйсгэхгүй юм.
  • 11. Өнөөдөр ХЗХ-д иргэдийг хохирооход реклам сурталчилгаа гол үүрэг гүйцэтгэсэн. ХЗХ-нд иргэдийг өөрсдийн мөнгөн хөрөнгөө хадгалуул гэж хэн ч гуйж, хэлээгүй нь лавтай, тиймээс гишүүд иргэд эрх, үүргээ умартан ХЗХ-дыг өөхшүүлэн өнөөгийн байдалд хүрсэн буруутан билээ. ХЗХ-дын цаашдын чиг хандлага Өнөөдөр манай улсад бүртгэлтэй 974 ХЗХ, дээр нь шинээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хүсэлтээ гаргаад байгаа 26 хоршоог нэмээд бараг 1000 ХЗХ-той болоод байна. Дээрхи 974 хоршооноос өнөөдрийн байдал /2006 оны 11-р сарын 16/-аар 35 хоршоо хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч /хавсралт 3/, 326 нь тусгай зөвшөөрөл авахаар холбогдох газарт нь өргөдлөө ирүүлээд байна. Одоогоор 27 хоршоог хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа /хавсралт 4/. Мөн 162 хоршооны бичиг баримт хянагдаж байгаа бөгөөд эндээс шаардлага хангаагүй материалыг буцааж болно. Эдгээр ХЗХ-дын цаашдын ирээдүй нь бараг тодорхой зарим хэсэг нь цааш үйл ажиллагаа хэвийн явуулж, нөгөө хэсэг нь татан буугдах буюу үйл ажиллагаагаа зогсоох болно. Цаашид тусгай зөвшөөрөл авсан 35 хоршоо нь дээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасан 326 хоршоо, шинээр байгуулагдаж байгаа 26 хоршоод холбогдох газарт шалгуулсны үндсэн дээр зөрчил, дутагдал байхгүй бол тэд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аван нийтдээ 400 орчим ХЗХ үйл ажиллагаа явуулж болно гэж ойлгож болно. Мөн хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа 27 хоршооны ихэнх нь татан буугдах нь тодорхой байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь дээрх тоонд орон үйл ажиллагаа явуулах боломж байгаа. Цаана нь үлдсэн 600 гаруй хоршооны хувь заяа бүрхэг буюу магадгүй тэд татан буугдана. Аливаа улс орны хөгжилд ХЗХ хоршоо багагүй үүрэг гүйцэтгэсэн байдаг тэр ч утгаараа ХЗХ манай улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа, цаашид ч үргэлжлэх болно. Төр засгаас ХЗХ-г хөгжүүлэхээр хууль, эрх зүйн орчин болон хяналт шалгалтыг сайжруулж байна. Энэ онд СЗХ-г байгуулсан нь хоршоог урьд нь нэр төдий хянаж, шалгадаг байсан бол одоо хяналт, шалгалтын хувьд сайжирч ХЗХ-дыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж чадах болсон. Мөн засгийн газар, УИХ “Хоршооны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тиймээс ХЗХ- г зөвхөн сонгодог утгаар нь хөгжүүлэхэд хоршооны удидлагууд болон иргэд, гишүүдийн оролцоо зайлгүй чухал билээ.
  • 12. Монголд ХЗХ сонгодог утгаараа хөгжих бүрэн дүүрэн боломж байна. Гагцхүү үүнийг хоршоодын удирдлагууд болон иргэд, гишүүд хамтын ажиллагааны үндсэн дээр бий болно. Дүгнэлт Өнөөдөр Монгол улсад ХЗХ үүсгэн байгуулагдаад 10 орчим жил болжээ. Энэ бол түүхийн багахан хугацаа боловч Монголчууд бид ХЗХ гэж юу байдаг, түүнийг амьдрал ахуйдаа хэрхэн ашигтайгаар эрхэлж болохыг ойлгосон он жилүүд байлаа. Одоо улсын бүртгэлийн албанд бүртгэлтэй 900 гаруй ХЗХ байна. Тэдний олонхи нь идэвхитэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь нэн хамарсалтай юм. Идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь дөнгөж 300 гаруйхан хоршоо, тэдэн дотроо мөн л үл бүтээх хоршоод нэрс сэр байна. Сүүлийн үе шил шилээ дарсан хоршооны дампуурал 23 хүрч, хуулийн дагуу нээлттэй шударга үйл ажиллагаа явуулахгүй бол ямар байдалд хүрч болохын том сургамж дохиог ХЗХ-дод өглөө. Аливаа бизнес гэдэг ямар амархан нурж болохыг бас нийгмийн сэтгэлзүй нэг доргивол ямар аюултай хичнээн хэрэглэгчээ алдаж улмаар хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага хүртэл ганхаж бүр нуран унаж болох хатуу үнэнийг үзүүллээ. Монгол Улсын Хоршооны тухай хуулийн 3.1 дэх заалтыг олонхи ХЗХ-д зөрчиж, бизнесийн чиглэл рүү хэт гүнзгий орсноор хоршооны ашгийн төлөө бус нийгмийн баримжаатай байх үндсэн зарчим алдагдаж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Өнөөдрийн ХЗХ-дын дампууралд дараах субъектууд дор бүрнээ тодорхой хувиар нөлөөлсөн гэж үзэж байна. 1. ХЗХ-ны удирдлагуудын буруутай үйл ажиллагаа 45% 2. Хууль тогтоомж, түүний хэрэгжилт 15% 3. Хяналт, шалгалтын байгууллага /Монгол банк, ҮТЕГ/-ууд 15% 4. ХЗХ-дын гишүүд 20% 5. Бусад 5% Цаашид манай улсад ХЗХ-д сонгодог утгаараа үйл ажиллагаа явуулах бүрэн боломж байгаа. ХЗХ-д манай улсын макро түвшинд /ядуурал, ажилгүйдлийг буруулж, ажлын байрыг бий болгох гэх мэт/ хувь нэмрээ оруулж, цаашид улс орны хөгжлийг түргэсэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт миний бие итгэж байна. Иргэн баян бол улс баян
  • 13. Хавсралт ХЗХ-ны хөгжил /хавсралт 1/ Манай улсад ХЗХ нь 1997 оноос үүсэлтэй, тухайн үед 4 ХЗХ байсан түүхтэй билээ. Өнөөдөр улсын хэмжээнд бүртгэлтэй 974 хадгаламж, зээлийн хоршооны 705 нь буюу 72.4 хувь нь 2002 оны 12 дугаар сарын 12-ноос хойш бүртгүүлсэн байна.
  • 14. Дампуурал зарлаад байгаа ХЗХ-д /хавсралт 2/ үүсгэн Хохирогч- дын нийт Үүсгэн байгуул- Хохирлын Д/д Хоршооны нэр Зарирлын нэр байгуулагд- сан хэмжээ /төг/ сан огноо гишүүдийн тоо 1 ББХ сан Хэвлэхэд нууц 04.01.2004 21 1527 14600000000 2 Глоб кредит Хэвлэхэд нууц 03.20.2004 21 1471 8875233500 Гэр хорооллын 1957 3 Хэвлэхэд нууц 03.24.2004 20 2000000000 барилгажилт 4 Си Эм Си Хэвлэхэд нууц 04.21.1997 21 210 10100000000 5 Төгс-эрдэнэ Хэвлэхэд нууц 04.30.2004 21 227 1200000000 Нью болор 561 6 Хэвлэхэд нууц 07.05.2004 20 2684902900 оргил 7 Цэн-алт Хэвлэхэд нууц 12.25.2002 10 107 375261400 8 Улаан загалмай Хэвлэхэд нууц 24.05.2002 11 72 571900000 Хөрөнгө 160 9 оруулалт Хэвлэхэд нууц 06.18.2003 22 503265544 хөгжлийн сан 10 Бизнес кредит Хэвлэхэд нууц 03.02.2004 20 110 142281800 Өсөх 3-н 5 11 Хэвлэхэд нууц 03.22.2005 20 8581600 мандал 12 ЗИБ Хэвлэхэд нууц 04.11.2001 9 205 919669369 13 Нэмэх ундарга Хэвлэхэд нууц 11.10.2004 21 40 268000000 Европын 104 14 Хэвлэхэд нууц 01.12.2004 20 1529000000 хөгжил 15 Оюу алт Хэвлэхэд нууц 04.23.2003 20 84 16 Бөө цагаан нуур Хэвлэхэд нууц 06.17.2004 20 90 790000000 17 Эрхэст инвест Хэвлэхэд нууц 08.11.2003 20 86 500000000 18 Монгол торго Хэвлэхэд нууц 08.24.2004 20 20 250000000 Очир булган 50 19 Хэвлэхэд нууц 10.02.2002 9 79000000 сан Монгол газар 20 Хэвлэхэд нууц 10.11.2004 20 сан 21 Жигүүр инвест Хэвлэхэд нууц 01.16.2004 21 254 1621000000 22 Баян өндөр Хэвлэхэд нууц 11.14.2003 20 1798 10832300000 23 Боловсрол сан Хэвлэхэд нууц 20 Орлёнок Дүн
  • 15. Тусгай зөвшөөрөл олгосон хоршоод /хавсралт 3/ Тусгай зөвшөөрөл Дугаар Оноосон нэр Байршил олгосон огноо 1 Азийн нийслэл Улаанбаатар 06/30/2006 2 Алтан давалгаа Улаанбаатар 06/30/2006 3 Арвин дэм Улаанбаатар 08/04/2006 4 Арлужин Улаанбаатар 06/30/2006 5 Бэст мани Улаанбаатар 08/21/2006 6 Бид хамт Улаанбаатар 06/30/2006 7 Гэмбл Улаанбаатар 06/30/2006 8 Далай-арвижах Улаанбаатар 08/04/2006 9 Дэлгэр кредит Улаанбаатар 06/30/2006 10 Итгэмжит Улаанбаатар 06/30/2006 11 Кандодено Улаанбаатар 06/30/2006 12 Кидан Улаанбаатар 06/30/2006 13 Мантаг Улаанбаатар 08/04/2006 14 Мон по Улаанбаатар 06/30/2006 15 Монкорд Улаанбаатар 06/30/2006 16 Мөнгөн зоос финанс Улаанбаатар 08/04/2006 17 Мянган үржихүй Улаанбаатар 08/04/2006 18 ОББТ Улаанбаатар 06/30/2006 19 Очир ундраа инвест Улаанбаатар 08/04/2006 20 Ситико билл Улаанбаатар 06/30/2006 21 ТДМ Улаанбаатар 08/04/2006 22 Түмэнтэй инвест Улаанбаатар 08/04/2006 23 Фүжи партнерс Улаанбаатар 06/30/2006 24 Хэтэвч инвест Улаанбаатар 08/04/2006 25 Эс си инвест Улаанбаатар 08/04/2006 26 Мөнхийн хүрд Улаанбаатар 10/26/2006 27 Зуун айл Улаанбаатар 10/26/2006 28 Тэргүүн зоос Улаанбаатар 10/26/2006 29 Цогш-ундарга Улаанбаатар 10/26/2006 30 Баяжих булаг Улаанбаатар 10/26/2006 31 Сумма Улаанбаатар 10/26/2006 32 Кооплоун Улаанбаатар 10/26/2006 33 Грави Орхон 06/30/2006 Орхон Баян- 34 Эрүүл энхийн элч 10/26/2006 өндөр
  • 16. Одоогийн байдлаар дараахь 27 хоршоог хууль, хяналтын байгууллага шалгаж байна. /хавсралт 4/ Д/д Оноосон нэр 1 Ажилчны бөх 2 Баян-өндөр сан 3 Бизнес кредит 4 Бөөн цагааннуур 5 Бүтээн байгуулалт хөгжлийн сан 6 Глоб кредит 7 Гэр хорооллын барилгажилт 8 Европын хөгжил 9 Жигүүр инвест 10 ЗИБ 11 Итгэл сэтгэл ирээдүй 12 Их эвсэл 13 Монгол торго 14 Мэдээлэл сан 15 Нью-болор оргил 16 Нэмэгдэх ундарга 17 Оюу-алт 18 Өсөх гурван мандал 19 Си Эм Си 20 Сэвэнбойз ХЗХ-ны Орхон аймаг дахь салбар 21 Төгс-эрдэнэ 22 УЗ 23 Үйлс үржихүй 24 Хаан түшиг 25 Хөрөнгө оруулалт хөгжлийн сан 26 Цэн-алт 27 Эрхэс инвест
  • 17. Хоршооны гишүүний эрх, үүрэг /Хоршооны тухай хууль/ /хавсралт 5/ 14 дүгээр зүйл. Хоршооны гишүүний эрх 14.1. Хоршооны гишүүн дараахь эрхтэй: 14.1.1. энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооноос зохих үйлчилгээ авах; 14.1.2. өөрийн хүсэлтээр гишүүнээс гарах, дахин элсэх; 14.1.3. хоршооны үйл ажиллагаанд оролцож, Тэргүүлэгч болон Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгох, сонгогдох; 14.1.4. бүх гишүүдийн хуралд оролцож асуулт тавих, санал гаргах, шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцох; 14.1.5. бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал гаргах; 14.1.6. хоршооны жилийн орлогоос тогтоосон журмын дагуу хувь хүртэх; 14.1.7. жилийн тайланг бүх гишүүдийн хурлаар батлахаас өмнө Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг шаардан авах; 14.1.8. бүх гишүүдийн хурлын тэмдэглэлтэй танилцах; 14.1.9. хоршооны гишүүдийн бүртгэлтэй танилцах; 14.1.10. хууль, дүрэмд заасан бусад эрх; 14.1.11. хууль, дүрэмд өөрөөр заагаагүй бол өрсөлдөгч бус өөр хоршоонд гишүүн байх, хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч байх. /Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/ 15 дугаар зүйл. Хоршооны гишүүний үүрэг 15.1. Хоршооны гишүүн дараахь үүрэгтэй: /Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 15.1.1.хоршооны үйл ажиллагаанд оролцох; 15.1.2.хоршооны тухай хууль болон хоршооны дүрэм, бүх гишүүдийн хурлын шийдвэрийг дагаж мөрдөх, хоршоонд оруулах хувь хөрөнгөө хугацаанд нь бүрэн нийлүүлэх; 15.1.3.хоршооны болон бусад гишүүдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх; 15.1.4.хаягаа өөрчилсөн өөр хоршооонд гишүүнээр элссэн нөхцөлд цаг тухайд нь хоршоонд мэдэгдэх; /Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 15.1.5.хууль, дүрэмд заасан бусад үүрэг.
  • 18. Ашигласан материалын эх сурвалж, байгууллага “Хоршоо” гарын авлага 2002 он Монгол улсын хоршооны тухай хууль /1998, 2002 онд орсон өөрчлөлт/ “Зууны мэдээ” сонин /2004, 2005, 2006 оны 11сарын 1 хүртлэх бүх дугаар/ “Өнөөдөр” сонин /2005, 2006 оны 11сарын 1 хүртлэх бүх дугаар / “Агууч” ХЗХ “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ “Глоб кредит” ХЗХ ХЗХ-дын нэгдсэн холбоо Санхүүгийн зохицуулах хороо Дампуурсан хоршоодын хохирогчид www.google.mn www.frc.mn