Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www.iltod.gov.mn/

12,636 views

Published on

Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www.iltod.gov.mn/

0 Comments
5 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
12,636
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
9
Actions
Shares
0
Downloads
272
Comments
0
Likes
5
Embeds 0
No embeds

No notes for slide

Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www.iltod.gov.mn/

  1. 1. МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТАНИЛЦУУЛГААГУУЛГА1. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГҮЙЦЭТГЭЛ, 2013 ОНЫ ХАНДЛАГА ………………………………………………........ 1 1.1. Макро эдийн засгийн 2012 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл ……………………… 1 1.2. Макро эдийн засгийн 2013 оны төлөв байдал ………………………………………. 32. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГҮЙЦЭТГЭЛ …….…..... 83. ТӨСВИЙН ТУСГАЙ ШААРДЛАГА, ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛТЭЙ НИЙЦЭЖ БУЙ ТАЛААР, ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД /ХУРААНГУЙ/ …………………………...…. 11 3.1 Төсвийн тусгай шаардлагад нийцэж буй талаар ………………………………..…… 11 3.2 Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцэж буй талаар ………………………………….... 12 3.3 Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт …………………………………………..…… 134. МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ОНЦЛОГ ……………………………….…..….. 145. ТӨСВИЙН ОРЛОГО ………………………………………………………………….……..… 15 5.1 Монгол Улсын 2013 оны төсвийн орлого, баримтлах бодлого, зарчим ……...…….. 16 5.2 Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон байдал …………………………….....…. 17 5.3 Эдийн засаг дахь татварын ачаалал ………………………………………………..….. 18 5.4 Уул уурхайн салбарын орлого ……………………………………………………..….. 19 5.5 Тогтворжуулалтын сангийн орлого ………………………………………………..….. 22 5.6 Монгол Улсын 2013 оны төсвийн орлого …………………………………………..… 22 5.7 Монгол Улсын 2013 оны төсвийн хуулийг дагалдах хуулийн төслүүдийн талаар ... 36 5.8 Татварын зардал буюу хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай …………………………...… 426. УРСГАЛ ЗАРДАЛ ………………………………………………………………………………. 46 6.1 Төсвийн урсгал зардлыг төлөвлөхөд баримталсан бодлого, зарчим …………………. 477. ТУСГАЙ САНГУУД …………………………………………………………………..………. 2618. ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ……………………………………………………...….. 2889. ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТӨСӨВ ……………………………………………...……… 307 9.1 Хүний хөгжил сангийн 2010-2012 оны үйл ажиллагааны үр дүн …………………... 307 9.2 Хүний хөгжил сангийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх үндэслэл, шаардлага ….... 308 9.3 Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийг төслийг боловсруулах бодлого, зарчим ..309 9.4 Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн төсөл …………………………………..….309 9.5 Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн зарлага …………………………………....310 9.6 Хүний хөгжил сангийн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр…………….….31310. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСӨВ……………………………………………31411. ОРОН НУТГИЙН ТӨСӨВ ……………………………………………………………………..321 11.1 Орон нутгийн 2013 оны төсвийн онцлог …………………………………..……..321 11.2 Орон нутгийн суурь 2013 оны төсвийн үндсэн үзүүлэлт .................................323
  2. 2. 12. МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР…………………………………………………………………………………….……32813. ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖААР САНХҮҮЖИХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД…….…..32914. ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН УДИРДЛАГА, БОНД, ДАМЖУУЛАН ЗЭЭЛ……………….346 14.1 Засгийн газрын үнэт цаас…………………………………...………………………346 14.2 Засгийн газрын өрийн удирдлага………………………………………….…..……347 14.3 Дамжуулан зээлдүүлэх зээл………………………………………………………...349 14.4 Гадаад зээлийн эргэн төлөлт………………………………………………………..350 14.5 Төсвийн зээл……………………………………………………………………...….35215. ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛҮҮД………...…………….353
  3. 3. 1. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГҮЙЦЭТГЭЛ, 2013 ОНЫ ХАНДЛАГА 1.1. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН 2012 ОНЫ ХҮЛЭЭГДЭЖ БАЙГАА ГҮЙЦЭТГЭЛ Монгол Улсын 2012 оны эдийн засгийн бодит өсөлт эхний улиралд 16.5 хувиар өсч байсан болэхний хагас жилийн байдлаар гадаад, дотоод хүчин зүйлийн улмаас эдийн засгийн өсөлтийн хурдудааширч 13.2 хувь болсон байна. Хүснэгт 1. ДНБ-ий бодит өсөлт, хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдлаар, улирлаар 2010 2011 2012 он он он I-IV I-IV I II I-II ДНБ 6.4 17.5 16.5 11.0 13.2 Хөдөө аж ахуй -16.6 -0.5 18.7 18.0 18.1 Аж үйлдвэр, барилга 4.3 9.1 9.3 8.8 9.0 Үйлчилгээ 9.8 16.8 17.5 5.1 10.8 Бүтээгдэхүүний цэвэр татвар 44.7 57.9 26.9 20.8 23.2 Хүснэгт 2.Нэрлэсэн ДНБ-ий хэмжээ, өсөлт, өмнөх оны мөн үетэй харьцуулснаар, хагас жилээр /сая төгрөг/ 2010 он 2011 он 2012* он ДНБ-ий хэмжээ 8,414,505 11,087,724 13,533,089 *Урьдчилсан гүйцэтгэл. Нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 2010, 2011 онуудын эхний хагас жилд 31-34 хувиар өсч байсан бол2012 онд 25 хувь болсон. Эдийн засгийн өсөлт удаашрахад дэлхийн санхүү, эдийн засаг болон Европын Холбооныорнуудын өрийн хямралын улмаас манай улсын экспортын бүтээгдэхүүний дийлэнхийг эзэлдэгБНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан нь нөлөөлж эхэллээ. Дотоод, гадаад эрэлт буурснаарБНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн өсөлт саарч, тус улсын нүүрсний импорт 2012 оны 7 дугаар сардөмнөх сараасаа 10.7 хувиар буурчээ. Үүний улмаас манай улсын нүүрс экспортлогч зарим компаниудэкспортынхоо хэмжээг бууруулж, зарим нь зогсоосон. Нүүрсний экспортын эхний 8 сарынтөлөвлөгөө 28 хувиар тасарч, 12 сая тонн нүүрс экспортлоод байна. Мөн гадаад зах зээлд гарч байгааөөрчлөлтийн улмаас экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ бага зэрэг буурсан нь эдийнзасгийн өсөлтөд мөн сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр нүүрсний экспортын өсөлт удааширч байгаа ч дотоодын хэрэглээний нүүрснийолборлолт хэвийн явагдаж байгаа бөгөөд төмрийн хүдэр, газрын тосны олборлолт эхний 8 сарынбайдлаар 50-53 хувиар өсч, мал аж ахуйн салбарт 13.3 сая төл хүлээн аваад байна. Ургацынурьдчилсан балансаар энэ онд манай улс 481 мянган тонн үр тариа, 308 мянган тонн төмс, хүнснийногоо хураан авахаар төлөвлөж өмнөх оноос үр тариа 8 хувиар, төмс, хүнсний ногоо 17.4 хувиарөсөхөөр байна. Үйлчилгээний салбарын ДНБ-ий бодит өсөлт эхний улирлаас 2 дугаар улиралд 17.5-аас 5 хувьболж, өсөлт нь саарлаа. Үүнд бөөний худалдаа, тээврийн салбар голлон нөлөөлөв. Уул уурхай,барилгын салбарын тоног төхөөрөмж, бараа материалын худалдан авалтын дийлэнх нь эхний улиралдхийгдсэнээр 2 дугаар улиралд бөөний болон жижиглэнгийн худалдааны өсөлт саарав. Тээвэр, 1
  4. 4. агуулахын салбарын өсөлт нүүрсний экспорттой холбоотойгоор мөн удаашрав. 2012 оны эдийнзасгийн бодит өсөлт 12.4 хувь байгаа бөгөөд нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 13.5 их наяд төгрөгт хүрэхээрбайна. Гадаад худалдаа Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2012 оны эхний 8 сарын байдлаар7.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн хэдий ч 7-8 дугаар сарын экспорт,импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 8-28 хувиар буураад байна. Экспортын хэмжээ буурахад эрдэсбүтээгдэхүүний экспорт, үүнд нүүрсний олборлолт болон нүүрсний үнийн бууралт голлон нөлөөллөө.Импортын бууралтад Оюутолгой зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслийн хөрөнгө оруулалтаарорж ирж буй тоног төхөөрөмжийн импорт буурсантай холбоотой юм. Нүүрс болон голлох эрдэсбүтээгдэхүүний үнэ энэ оны 8 дугаар сард БНХАУ болон дэлхийн бусад улсуудын эдийн засгийнөсөлт удааширснаас шалтгаалан буураад байна. Экспорт төдийлөн дорвитой өсч чадахгүй байгаагийнулмаас гадаад худалдааны алдагдал эхний 8 сарын байдлаар 1.8 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ оны 7 дугаар сард нийтдээ 900 мянган тонн нүүрс экспортолсон бол 8 сард 1 сая тонныг, 9дүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар 993 мянган тонныг экспортлосон нь нүүрсний экспорт багазэрэг сэргэх шинжтэй байгааг харуулж байна. Нүүрсний экспорт сэргэж байгаа ч өмнөх оны мөнүеийн хэмжээнд хүрч чадахааргүй байна. Экспорт өмнөх оноос 1.5 хувиар буурахаар байгаа болимпорт 4.5 хувиар өсч, гадаад худалдааны тэнцэл 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаарбайна. Гадаад худалдааны бараа эргэлт 2012 оны эцэст 11.5 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Инфляци Инфляцийн түвшин 2012 оны 8 сарын байдлаар 14.9 хувьтай гарлаа. Үүнд хүнснийбүтээгдэхүүн болон хувцас, бөс барааны үнийн өсөлт хамгийн ихээр нөлөөлсөн байна. Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс /цаашид ХҮИ/-ийн сагс нь 329 бараа,бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бүрддэг бөгөөд үүний 20 орчим хувийг Хятад улсаас импортолдог бараа,бүтээгдэхүүн эзэлж байна. Өнгөрсөн 7 сард Хятад улсын инфляци 3.1 хувь, хүнсний бүтээгдэхүүнийүнийн өсөлт 6.2 хувь гарсан байна. Тиймээс энэ нь манай улсын инфляцийн түвшинд сөргөөрнөлөөлж болзошгүй байна. Зураг 1.Инфляцийн задаргаа, 2012 он 2
  5. 5. 2012 онд махны үнийн өсөлт болон хүнсний бус бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцийндийлэнх хувийг бүрдүүлсэн байна. Инфляцийн түвшин 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 13 орчимхувьтай гарах төлөвтэй байна. 2012 онд 480 мянган тонн үр тариа, 308 мянган тонн төмс, хүнснийногоо хураахаар төлөвлөж байгаа нь гурил болон хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байхболомжийг бүрдүүлж байна. Мөн улирлын нөлөөллийн дагуу оны сүүлийн саруудад махны үнэ багазэрэг буурна гэж төсөөлж байна. 1.2. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН 2013 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ Оюутолгойн зэс-алтны ордын үйлдвэрлэл 2013 онд эхлэхээс гадна “Эрдэнэс Тавантолгой”-ннүүрсний олборлолт 2 дахин нэмэгдэж, нийт нүүрсний олборлолт 2013 онд нэмэгдэхээр байна. Мөнтөмрийн хүдрийн олборлолт 2012 оноос 23.3 хувиар өсч, 10.5 сая тонн, газрын тосны олборлолт 0.6хувиар өсч, 3.6 сая баррель болох бөгөөд уул уурхайн салбарын нийт бодит өсөлтийг нэмэгдүүлэхтооцоо гарч байна. Газар тариалангийн салбарт 295.7 мянган га-д улаанбуудай тариалж, 474.9 мянга орчим тоннулаанбуудай хураан авахаар төлөвлөж байгаагаас гадна 2010-2012 онд 7.4-13.5 сая төл хүлээн авсаннь мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гарц нэмэгдүүлэхээр байна. ХАА-н салбарын бодит өсөлт2013 онд 4.5 хувиар өсөхөөр байна. Үйлдвэржүүлэх хөтөлбөрийн хүрээнд мах боловсруулах үйлдвэр, гурилын үйлдвэр, цемент,барилгын материалын үйлдвэрүүд шинээр ашиглалтанд орохын зэрэгцээ хүчин чадлаа өргөжүүлснээрболовсруулах салбарын үйлдвэрлэл 12.3 хувь өсөхөөр байна. Төмрийн хүдэр, нүүрс, зэс, газрын тос зэрэг уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж,барилга угсралтын ажил эрчимжсэнээр тээвэр, худалдаа болон бусад үйлчилгээний салбар 10.5хувиар өсөх төлөвтэй байна. Тухайлбал, тээвэр, агуулахын үйл ажиллагаа явуулдаг салбар болонбөөний, жижиглэнгийн худалдааны салбарт 13 хувиар өсөхөөр төсөөлж байна. Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн төсөөллийг Блумбергийншинжээчдийн тооцоогоор авлаа. Бодит ДНБ-ий нийт хэмжээ 2013 онд 18.5 хувиар өсч, нэрлэсэнДНБ-ий хэмжээ 17.6 их наяд төгрөгт хүрэх төсөөлөл гарч байна. Гадаад худалдаа Уул уурхайн салбарын олборлолт нэмэгдэж байгаатай болон бүтээн байгуулалт, барилгаугсралтын ажлын өсөлттэй холбоотойгоор гадаад худалдааны бараа эргэлт 2013 онд өмнөх оноос 41хувиар өсч, 16.3 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд 2013 онд буурахаарбайгаа боловч, зэс болон алтны үнэ тогтвортой байх хандлагатай байна. Оюутолгойн зэс, алтны ордашиглалтанд орсноор 2013 онд 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор байна. Мөн 30 орчим саятонн нүүрс экспортлохоор байгаа бөгөөд үнээс 10 сая тонн нь угаасан нүүрс байгаа юм. Экспортынхэмжээ 2013 онд өмнөх 2012 оноос 77.9 хувиар өсч, 8.4 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Барилга угсралт, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотойгоор барилгын материал, машинмеханизм, тоног төхөөрөмжийн импорт нэмэгдэхээр байна. Мөн уул уурхайн олборлолт 60 хувиарөссөнөөр газрын тосны бүтээгдэхүүний импорт 20 гаруй хувиар өсөхөөр байна. Нийт импортынхэмжээ 2013 онд 17 хувиар өсч, гадаад худалдааны тэнцэл 420 сая ам.долларын ашигтай гарахаарбайна. Инфляци Нийт инфляцийн 40 гаруй хувийг махны үнийн өсөлт 2012 онд бүрдүүлж байна. Мал сүргийнбүтцэд 2013 онд том малын эзлэх хувийн жин нэмэгдэж байгаа тул зах зээлд нийлүүлэгдэх махны 3
  6. 6. хэмжээ өмнөх оноос нэмэгдэхээр байгаагаас гадна Засгийн газрын зүгээс махны нөөц бүрдүүлэх,махны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч байгаа тул махны үнэхарьцангуй тогтвортой байхаар төсөөлж байна. Мөн түлш, шатахууны үнийг тогтвортой байлгахаарЗасгийн газар, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, зохицуулалт хийхээр шийдвэрлээд байна. Иймдинфляцийн түвшин 2013 онд нэг оронтой тоонд байхаар байна. Зураг 2. Инфляцийн түвшин, 2011-2013 он, хувиар 4
  7. 7. 2. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГҮЙЦЭТГЭЛ Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2012 оны 8 дугаар сарынбайдлаар 3,124.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 368.0 тэрбум төгрөгөөр өсч, нийтбатлагдсан төлөвлөгөөний 55.5 хувьд хүрсэн байна. Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого2012 оны эхний 8 сарын байдлаар 2,055.8 тэрбум төгрөгт хүрч, нийт батлагдсан төлөвлөгөөний48.2 хувьд хүрээд байна. Орон нутгийн төсвийн нийт орлого эхний 8 сарын байдлаар 418.9 тэрбум төгрөгт хүрч,төлөвлөгөөнөөс 0.5 хувиар буюу 2.0 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Оны эхний 8 сарынбайдлаар 14 аймагт 57.5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон. Говь-Алтай, Сэлэнгэ,Ховд, Дархан-Уул, Өмнөговь, Орхон аймгуудын орлогын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээндхүрээгүй явж байна. Ховд аймаг 74.4 хувь, Дархан-Уул аймаг 81.5 хувийн орлогын гүйцэтгэлтэйбайгаа нь бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй бага хэмжээтэй байна. Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 683.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөнүеийнхээс 219.0 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн байна. Үүнээс 192.4 тэрбум төгрөгийг улсынтөсвөөс санхүүгийн дэмжлэг хэлбэрээр олгоод байна. Нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийнорлого 490.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 28.3 хувиар буюу 108.3 тэрбум төгрөгөөр давжбиелсэн байна. Тогтворжуулалтын санд оны эхний 8 сард 25.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна.Тогтворжуулалтын сангийн орлогын бүрдүүлэлтэнд дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний үнийнбууралт болон түүнээс шалтгаалан уул уурхайн компаниудын ашигт ажиллагаа буурч байгаа ньихээхэн нөлөө үзүүлж байна. Төсвийн орлогын гүйцэтгэлд дараах гол хүчин зүйлс нөлөөлж болзошгүй байна. Үүнд: Нэг. Монгол Улсын 2012 оны Төсвийн тодотголд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийг7970.0 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийг 166.6 ам.доллараар тооцож, төсвийнтогтворжуулалтын санг бүрдүүлэхээр тусгасан. 2012 оны эхний 8 сарын байдлаар дэлхийн зах зээлдээрх цэвэр зэсийн үнэ дунджаар 7,883.6 ам.доллар болж төлөвлөсөн үнээс доогуур байгаа болонБНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний зах зээлийн сэргэлтажиглагдахгүй байгаа нь Эрдэнэт үйлдвэр болон нүүрсний компаниудаас төвлөрүүлэхээр тооцсонорлого буурч болзошгүй байна. Хоёр. Нүүрсний экспортын хэмжээ эхний 8 сарын байдлаар 12.3 сая тонн байгаа нькомпаниудын энэ жилийн төлөвлөгөө болон төсөвт тусгагдсан 22.8 сая тонн нүүрс экспортлохтөлөвлөгөөтэй харьцуулахад ихээхэн бага байна. Энэхүү экспортын бууралт нь БНХАУ-ындотоодын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний зах зээлийн уналт үргэлжилжбайгаагаас шалтгаалж байна. Нүүрсний зах зээлийн зогсонги байдал цаашид үргэлжилвэлнүүрснээс хамааралтай төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсчболзошгүй юм. Гурав. Нийт импортын хэмжээг эдийн засгийн өсөлттэй уялдуулан 2012 онд 9.2 тэрбумам.доллар буюу 2011 оны гүйцэтгэлээс 37.2 хувиар нэмэгдүүлэн энэ оны төлөвлөгөөг тооцсонболовч энэ оны эхний 8 сарын гүйцэтгэлээр 4.6 тэрбум ам.долларын гүйцэтгэлтэй гарлаа.Импортын гүйцэтгэлд дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн бууралтаасшалтгаалсан эдийн засгийн хүндрэл, Оюутолгой зэрэг стратегийн томоохон ордын бүтээнбайгуулалтын ажлын дийлэнх нь өнгөрсөн онд хийгдсэн нь голлох нөлөөг үзүүлж байна. Энэхүүимпортын өсөлтийн удаашрал нь төсвийн орлогын гүйцэтгэлд нөлөөлөхөөр байна. Макро эдийн засгийн нөхцөл байдал болон уул уурхайн салбарын нөхцөл байдал МонголУлсын 2012 оны төсвийн тодотголд ашигласан суурь үзүүлэлтүүдэд хүрэх тохиолдолд МонголУлсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2012 оны жилийн эцсийн байдлаар 5,631.7тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилийн гүйцэтгэлээс 1,370.7 тэрбум төгрөгөөр өсөхөөр байна. Үүнээс 8
  8. 8. татварын орлого 4,925.6 тэрбум төгрөг, татварын бус орлого 602.9 тэрбум төгрөгт хүрэхээр байна.Улсын төсвийн 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт тэнцвэржүүлсэн орлого 4,262.8 тэрбумтөгрөгт хүрч, өмнөх жилийн гүйцэтгэлээс 1,152.5 тэрбум төгрөгөөр өсөхөөр байна. Хүний хөгжил сан: Тус сангийн орлого энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 449.5 тэрбумтөгрөгт хүрэхээр байгаа нь өмнөх оны гүйцэтгэлээс 135.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Тогтворжуулалтын сан: БНХАУ-ын зах зээл дээрх нүүрсний эрэлт, үнийн бууралтаасшалтгаалан 2012 оны төсвийн тодотголд нүүрсний экспортын хэмжээг бууруулан тооцсон болонзэсийн зах зээлийн үнийн төсөөллийг шинэчилсэнтэй холбоотойгоор жилийн эцэст тус санд 101.3тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2012 оны 8 дугаар сарын байдлаар 5,036.5тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 3,582.6 тэрбум төгрөгийн буюу 71.1 хувийн, улсын төсвийнзарлага 3,623.5 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 2,465.8 тэрбум төгрөгийн буюу 68.0 хувийнгүйцэтгэлтэй гарлаа. Улсын төсвөөс 29.7 тэрбум төгрөгийн зээлийг олгож, 1.2 тэрбум төгрөгийн үндсэнтөлбөрийг барагдуулсан байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эхний 6 сарынбайдлаар Дипломат болон албан гадаад паспорт хэвлүүлэх зардалд зориулж Гадаад харилцааныяаманд 0.9 тэрбум, нүүрсний аюулгүй байдлыг хангахад зориулж Эрдэс баялаг, эрчим хүчнийяаманд 7.3 тэрбум, Дорнод аймагт барилгын ажлын санхүүжилтэнд зориулж 0.4 тэрбум,нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдал, нөөцийн мах нөхөн бүрдүүлэхэд зориулжНийслэлд 20.0 тэрбум, Ховд аймгийн төсвийн хүндрэлд зориулж 1.0 тэрбум төгрөгийн зээлийгтус тус олгосон байна. Гадаадын зээлээс дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтөөр 12.7тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна. Мөн Зоос банкны эрх хүлээн авагчаас 10.5 тэрбумтөгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр жилийн эцэст Хүний хөгжил сангийн төсвийн алдагдал 416.5тэрбум төгрөг болохоор байна. Улсын Их Хурлаас энэхүү алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэртурьдчилгаа төлбөр 80.0 тэрбум төгрөг баталсан. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн сар,улирлын орлого, зарлагын зөрүүг нөхөх зориулалтаар авсан түр хугацаатай зээлийн үлдэгдэл 2012оны 9 дүгээр сарын 15-ний өдрийн байдлаар 192.1 тэрбум төгрөг байгаа ба эх үүсвэрийндутагдалтай байгаагаас уг зээлийн үлдэгдэл 2013 оны төсвийн төсөлд тусгагдан шийдвэрлэгдэхээрбайна. /сая төгрөг/ 2010 он 2011 он 2012 он төлөвлөгөө гүйцэтгэл төлөвлөгөө гүйцэтгэл ХБГНИЙТ ЗАРДАЛ 334 906,1 315 956,6 828 421,6 803 933,1 866 046,4Төр хариуцах Эрүүл мэндийн даатгалыншимтгэл 10 906,1 10 906,1 16 206,1 15 764,4 12 151,5Иргэдэд олгох бэлэн мөнгө 324 000,0 305 050,4 721 450,0 721 352,7 751 284,4Иргэн бүрт олгох бэлэн мөнгө /21 мянга/ 324 000,0 305 050,4 721 450,0 721 352,7 358 400,0Ахмад настан, ХБИ-дэд олгох 1 сая төгрөг 0 0 0 0 334 200,0Хүүхдийн мөнгө 0 0 0 0 58 684,4Оюутаны сургалтын төлбөр 0 0 70 765,5 66 816,0 83 633,2Орон сууц худалдан авсны төлбөр 0 0 20 000,0 0 0Хүүгийн зардал 18 977,3 Төсвийн тэнцэл: Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 52.3 тэрбум, дотоодзээлийн үндсэн төлбөрт 26.1 тэрбум, Засгийн газрын урт хугацаат бондын үндсэн төлбөрт 147.0тэрбум, богино хугацаат бондын үндсэн төлбөрт 20.0 тэрбум төгрөгийг тус тус төлж, 59.5 тэрбумтөгрөгийн гадаад төслийн, 26.7 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн, 220.0 тэрбум төгрөгийн дотоодзээлийг ашиглаж, 178.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацаат бондыг арилжаалсангүйцэтгэлтэй байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 327.4 тэрбум 9
  9. 9. төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 483.1 тэрбум төгрөгийн алдагдалтай, улсын төсвийн урсгалтэнцэл 147.6 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 410.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. 10
  10. 10. 3. ТӨСВИЙН ТУСГАЙ ШААРДЛАГАД БОЛОН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛД ХЭРХЭН НИЙЦЭЖ БАЙГАА ТУХАЙ Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийнтухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн тогтвортойбайдлын тухай, Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг удирдлага болгон, УИХ-ын2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар батлагдсан 2013 оны төсвийн хүрээниймэдэгдэлд үндэслэн, Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 214 дугаартогтоолоор батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хязгаарт багтаан боловсрууллаа. 3.1. Төсвийн тусгай шаардлагад нийцэж буй талаар “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн төсвийн 6 дугаар зүйлд заасны дагуудараах 4 тусгай шаардлагыг 2013 оноос эхлэн мөрдөхөөр заасан: 6.1.1 Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох; 6.1.2 Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх; 6.1.3 Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх; 6.1.4 Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх. Эдгээр тусгай шаардлагуудыг ирэх оны төсвийн төсөлд хэрхэн хангагдаж буй талаар авчүзвэл: 6.1.1. “Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх” тусгайшаардлагын тухайд: Монгол Улсын 2013 оны төсвийн төсөлд ашигт малтмалынбүтээгдэхүүний үнийн төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалтболон ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөлөл хийдэг банк, санхүүгийнбайгууллагын гаргасан төсөөлөлд тулгуурлан боловсруулсан. Төсвийн орлогын 3 /гурав/ батүүнээс дээш хувийг бүрдүүлэх, гол нэр төрлийн эрдэс баялгийг тооцохдоо ирэх жилийн хувьд213.0 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний орлогыг төвлөрүүлэхүйц эрдэс баялгийг тооцож авахёстой юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3.а заалтад “тухайнтөсвийн жилийн дараах жилийн төсвийн төсөлд баримтлах, түүний дараагийн хоёр, гурав дахьжилийн төсвийн төсөөлөлд тусгах гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг Олонулсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийнжилийн өмнөх дараалсан харгалзах 12, 11, 10 жилийн дундаж үнэ, эрдэс баялгийн үнийнтөсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийнмэдээллийн байгууллагаас тухайн жилийн гуравдугаар сард анх зарласан өдрийн тухайнтөсвийн жилийн болон түүний дараахь гурван жилийн дундаж үнийн төсөөллийг дундажлантус тус тооцох” гэж заасны дагуу 2013 оны төсөвт ОУВС-аас гаргасан 2000-2011 оны зэс,нүүрсний дундаж үнэ, “Bloomberg”-ээс мэдээлсэн зэс, нүүрсний үнийн 2013-2015 онытөсөөллийг дундажлан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1-д заасан “төсвийнорлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох” тусгай шаардлагыг хангасан байхаар тооцож 2013оны төсөвт зэсийн үнийг 6328.9 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийг 131.5 ам.долларбайхаар тусгалаа. 11
  11. 11. 6.1.2. “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийндотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх”тусгай шаардлагын тухайд: Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн төслийгтооцон гаргахад нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,088.3 тэрбум төгрөг, нэгдсэнтөсвийн нийт зарлага 7,449.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоортооцсон нийт тэнцэл 360.9 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -2.0 хувьтайтэнцэхээр байна. 6.1.3. “Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайнжилийн эрдэс баялагийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайнжилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүнийөсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх” тусгай шаардлагын тухайд: Монгол Улсын2012 оны эрдэс баялагийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 16.2 хувьтай, 2001-2012оны эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дундаж 22.4 хувьтай тус тусгарсан байна. 2013 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,449.2тэрбум төгрөгөөр тооцож, нийт зарлагын өсөлт 18.0 хувь буюу Төсвийн тогтвортой байдлынтухай хуулийн 6.1.3-д заасан тусгай шаардлагыг хангаж байна. 6.1.4. “Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийндүрмийн санд хувь оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ирээдүйнашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл,эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээртооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оныүнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх “ тусгайшаардлагын тухайд: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т “энэ хуулийн 6.1.4-тзаасан төсвийн тусгай шаардлагыг хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн бодит хэрэгцээ,стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтаас төсөвт оруулах орлого,тэдгээр орд ашиглалтын урьдчилгаа төлбөрийн боломж, өмнөх жилүүдэд авч ашигласан гадаадзээлийн эргэн төлөлтийн хуваарьтай уялдуулж, үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор улсын нийтөрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувьхэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 онытөсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна”гэж заасан байна. 2013 оны хувьд улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэлнь ДНБ-ий 46.1 хувьтай тэнцэхээр байгаа нь тус шаардлагыг хангаж байна. 3.2. Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцэж байгаа тухай “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн 9.1.1-т заасны дагуу Улсын Их Хурлын2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийг баталсан.Тус хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогынхэмжээ 7,473.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээдхэмжээ 7,860.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 41.2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэнтэнцэл -387.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэхээр тус тус баталсан. Гэвч манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол зах зээл болох БНХАУ-ын эдийнзасгийн өсөлт 2012 оны эхний хагас жилд 7.6 хувь гарч, 2008-2009 оны санхүүгийн хямралаасхойших хамгийн бага хэмжээндээ хүрсэн байна. Тус улсын эдийн засгийн өсөлт энэ оны 4-6сард эрс муудсан байна. Олон улсын валютын сангаас 2012 оны 7 дугаар сард гаргасан“Дэлхийн эдийн засгийн төлөв байдал”-ын тайланд евро бүсийн өрийн хямрал улам дордожбайгаа нь Хятадын эдийн засгийн өсөлтийн гол эрсдэл болоод байгааг анхааруулсан. 12
  12. 12. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч байгаа болон үйлдвэрлэлийн түүхий эдийндотоод эрэлт буурч байгаа зэрэг нь манай улсын эдийн засаг болон төсвийн орлогодмэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Тухайлбал, тус улсын эдийн засаг хямран том том бүтээнбайгуулалт нь танагдаж, үүнийгээ дагаад үйлдвэрлэл буурч улмаар төмөрлөгийн үйлдвэрийнгол түлш болох коксжих нүүрсний хэрэглээ буурч байна. 2012 оны эхний хагас жилд Хятадындотоодын гангийн эрэлт буурсантай холбоотой манай улсын хувьд нүүрсний зах зээлийннөхцөл байдал муудаж баяжуулсан болон коксжих нүүрсний экспортын үнэ 23-29 хувиарбуураад байна. Ирэх онд ч энэ байдал хэвээр хадгалагдах хандлагатай байна. Энэ нь 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад тооцсон эрдэс баялгийнбүтээгдэхүүний үнэ, хэмжээ болон макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, ялангуяа ДНБ-ийхэмжээг бууруулах нөхцөл байдлыг бий болгож байгаагаас “Монгол Улсын нэгдсэн төсвийн2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай” хуульднэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болоод байна. Иймд ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан Монгол Улсын2013 оны нэгдсэн төсвийг тооцоход нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,088.3 тэрбумтөгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 7,449.2 тэрбум төгрөг, нийт тэнцэл 360.9тэрбум төгрөгийн алдагдалтай болж байна. Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ДНБ-ий 40.2 хувьтайтэнцэж, төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад 384.7 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийннийт зарлага ДНБ-ий 42.2 хувьтай тэнцэж, 411.2 тэрбум төгрөгөөр тус тус буурахаар төсвийнтөслийг боловсрууллаа. 3.3. Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт “Төсвийн тухай хууль”, “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” болон холбогдоххууль эрх зүйн бичиг баримтуудыг үндэслэн Монгол улсын 2013 оны төсвийн төслийгболовсруулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,088.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий40.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,449.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь,нэгдсэн төсвийн нийт алдагдал 360.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.0 хувь болохоор байна. Үүнээс, Улсын төсвийг авч үзвэл 2013 оны Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого5,223.6 тэрбум төгрөг, нийт зарлага 5,979.7 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл 756.2тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна. 13
  13. 13. 4. МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ОНЦЛОГ Сүүлийн жилүүдэд баримталсан төсвийн бодлого нь санхүүгийн харилцааны хууль эрхзүйн орчныг үндсээр нь шинэчлэн, төсвийн бодлогыг макро эдийн засгийн тогтворжуулалтыннэг үндсэн хэрэгсэл болгож төлөвшүүлэх замаар санхүү-төсвийн харилцааны ил тод, оновчтойбайдлыг хангаж төсвийн сайн засаглалд шилжих түүхэн алхам хийхэд чиглэгдэж зохих үр дүндхүрээд байгаа билээ. Үүний тод илрэл бол Улсын Их хурал 2010 онд баталсан “Төсвийнтогтвортой байдлын тухай”хууль болоод 2011 оны төгсгөлд баталсан “Төсвийн тухай хууль”бөгөөд ирэх 2013 оноос эдгээр хуулиудыг бүрэн хэмжээгээр дагаж мөрдөх болно. “Төсвийн тухай хууль”-ийн гол зохицуулах харилцааг энгийн байдлаар томьёолбол,“Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулиар тогтоосон тусгай шаардлагын үзүүлэлтүүдээртогтоогдсон нийт орлого, зарлага, өрийн хэмжээнд багтаан бүх шатны төсвийн байгууллагынүйл ажиллагааны зардал, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ, улс орныг хөгжүүлэх хөрөнгөоруулалтын төслүүд хэрхэн хамгийн үр ашигтай байдлаар жилийн төсөв болж батлагданзарцуулагдах үйл явцын дараалал, зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хяналт, хариуцлагыгтогтоож өгсөн явдал юм. Уг хуульд төсвийн бүтэц, шатлал, ангилал ямар байх, орлого бүрдүүлэгч эх үүсвэрийгзохих шатны төсөвт хэрхэн хуваарилах, мөнгөн хөрөнгийн болон өр төлбөрийн удирдлагынтогтолцоо, төв болон орон нутгийн төсвийн харилцаа, төсвийн ил тод байдлыг хэрэгжүүлэхзэрэг харилцааг шинэчлэн зохицуулахаар зааж өгсөн. Монгол улсын 2013 оны төсөв нь дараахь онцлог шинжүүдтэй байна. Нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд 2013 оны төсвийн жилээс эхлэн бүрэн хэрэгжиж эхэлнэ. Өмнөх жилүүдэд зөвхөн төсвийн орлогыг тэнцвэржүүлж тооцох болон улсын өрийн хязгаарлалтын тусгай шаардлагууд үйлчилж байсан бол 2013 оны төсвийн жилээс зарлагын өсөлтийг зохистой түвшинд тогтоох зорилготой төсвийн зарлагын тусгай шаардлага, төсвийн тэнцлийн тусгай шаардлага буюу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай төлөвлөх шаардлагуудыг хангахаар төсвийн төслийг боловсрууллаа. Бизнесийн орчныг сайжруулах үүднээс татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдэд учирч байгаа зарим саад бэрхшээлийг арилган, татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах замааар татвар төлөгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, түүнчлэн татвар, гаалийн албаны үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Төсвийн орлогын төлөвлөлтөнд татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар татварын хувь, хэмжээг өөрчлөх, эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх гэсэн бодлогыг баримтлалаа. Зорилтот үр дүндээ хүрч, нийгэм эдийн засагт үр ашгаа өгсөн, цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй болсон зарим татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах замаар татварын орлогын суурийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга байх зарчмыг хангахаар төсвийн төсөлд тусгалаа. Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах зорилтын хүрээнд орон нутгийн төсвийн орлогыг “суурь орлого”-оор буюу Улсын Их Хурлаас баталсан татварын хувь, хэмжээний доод хязгаараар төлөвлөн боловсрууллаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн орон нутгийн онцлог байдалтай уялдуулан татварын хувь хэмжээг өөрөө тогтоох бөгөөд тогтоосон хувь хэмжээ нь татварын доод хязгаараас давсан тохиолдолд тус орлогыг тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, орон нутаг өөрөө захиран зарцуулах боломжтой болох юм. 14
  14. 14.  Далд эдийн засгийг бууруулж, татварын орлогын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор татвар хураалт, хяналт шалгалтын чанарыг сайжруулж, татварын албаны мэдээллийн баазыг өргөжүүлж ажиллахаас гадна ард иргэдэд татвараа сайн дураараа төлөх, үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлэх нь сайн иргэн хүний шинж чанар гэж ойлгуулахад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх болно. Зарим стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг эргэн авч үзэж, гэрээнд өөрчлөлт оруулах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Төв болон орон нутгийн төсвийн харилцаанд санхүүгийн дэмжлэг, орлогын болон тусгай зориулалтын шилжүүлгийн шинэ механизм хэрэглэх замаар орон нутгийн төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах чухал шинэчлэлтийг эхлүүлнэ. Орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилготой “орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” бий болно. Улмаар энэхүү сангаас олгох орлогын шилжүүлэг болон санхүүгийн дэмжлэгийг тодорхой аргачлалд үндэслэн засаг захиргааны нэгжүүдэд хуваарилах зарчимд шилжих нь орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, төсвийн төвлөрлийг сааруулахад чухал хувь нэмэр оруулна. Засгийн газрын бус эрх мэдлийн байгууллагуудын төсвийн хараат бус байдлыг хангах зорилгоор Ерөнхийлөгч, Шүүх эрх мэдлийн байгууллагууд, УИХ болон түүнд ажлаа тайлагнадаг Төсвийн ерөнхийлөн захирагчид, Прокурор зэрэг байгууллагуудын төсвийг зохих журмын дагуу зөвшилцсөн хэмжээнд төсөвт тусгах. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтвортой байлгах (2012 онд цалин дунджаар 53 хувь, тэтгэврийн доод хэмжээ 71.2 хувь, халамжийн тэтгэвэр 1.9 дахин өссөн). Засгийн газрын байгууллагуудын (гадаад харилцааны яамнаас бусад) гадаад томилолтын зардлыг нэмэгдүүлэхгүй байх. Нормын хувцасны зардлыг нэмэгдүүлэхгүй байх, шинэ төрлийн хангалтыг хойшлуулах. Нийгмийн халамжийн сангаас ядуу өрхөд олгох тэтгэмжийг зогсоож, хоол тэжээлийн хөтөлбөрийн хамрах хүрээ, нэг иргэнд ногдох хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх. Нийгмийн баталгааны асуудлыг салбар бүрт өөрөөр тогтоож, тухайн нэг салбарыг онцгойлон нэмэгдүүлдэг явдлыг зогсоож нийтлэг нэг байлгах зарчмыг баримтлах. Макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг дэмжих, бэлэн мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалсан эдийн засгийн халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор ашигт малтмалын салбараас орох орлогыг хуримтлуулах, баялагийн сангийн хэлбэрээр ажиллуулах зарчмыг баримтлах. 15
  15. 15. 5. ТӨСВИЙН ОРЛОГО 5.1. Монгол Улсын 2013 оны төсвийн орлого, баримтлах бодлого, зарчим Монгол Улсын 2013 оны төсвийн орлогын төслийг боловсруулахдаа Төсвийн тогтвортойбайдлын тухай хуульд заасан шаардлагын дагуу төсвийн орлогыг тэнцвэржүүлэн тооцож, улмаартөсвийн орлогын тогтвортой эх үүсвэрээр төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээг жигдсанхүүжүүлэх үндсэн зарчмыг баримтлалаа. Нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийгбүрдүүлэх гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тэнцвэржүүлсэн үнээр тооцсоноор эрдэс баялгийнүнийн хэлбэлзэлийн улмаас төсөвт үзүүлж болзошгүй эрсдэлийг бууруулж байна. Улмаар гол эрдэсбүтээгдэхүүний зах зээлийн үнэ ба тэнцвэржүүлсэн үнийн зөрүүгээс орох орлогыгТогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тооцлоо. Төсвийн тухай хууль 2013 оноос хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор тус хуульд тусгагдсанорон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах зорилгын хүрээнд орон нутгийн төсвийн орлогыг“суурь орлого”-оор буюу Улсын Их Хурлаас баталсан татварын хувь, хэмжээний доод хязгаараартөлөвлөн боловсруулсан. Улмаар 2013 оноос эхлэн тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийнхурал тухайн орон нутгийн онцлог байдалтай уялдуулан татварын хувь хэмжээг өөрөө тогтоох бөгөөдтогтоосон хувь хэмжээ нь татварын доод хязгаараас давсан тохиолдолд тус орлогыг тухайн ороннутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, орон нутаг өөрөө захиран зарцуулах боломжтой болох юм. Төсвийн орлогын төлөвлөлтөнд татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар татварынхувь, хэмжээг өөрчлөхгүй, улмаар эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх гэсэнбодлогыг баримтлалаа. Түүнчлэн зорилтот үр дүндээ хүрч, нийгэм эдийн засагт үр ашгаа өгсөн, цаашид үргэлжлүүлэхшаардлагагүй болсон зарим татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах замаар татварын орлогынсуурийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга байх зарчмыг хангахаар төсвийн төсөлд тусгалаа. Бизнесийн орчныг сайжруулах үүднээс татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагаатайхолбоотойгоор бизнес эрхлэгчдэд учирч байгаа зарим саад бэрхшээлийг арилган, татвар төлөх,тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах замаар татвар төлөгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх,түүнчлэн татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй болгох арга хэмжээгавч хэрэгжүүлнэ. Далд эдийн засгийг бууруулж, татварын орлогын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор татвархураалт, хяналт шалгалтын чанарыг сайжруулж, татварын албаны мэдээллийн баазыг өргөжүүлжажиллахаас гадна ард иргэдэд татвараа сайн дураараа төлөх, үүрэг хариуцлагаа ухамсарланбиелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх болно. Оюу толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар тооцож 2013 онытөсвийн төсөлд тусгалаа. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгынхорооны 2011 оны 02 тоот тогтоолын 1.2-т "ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтухай хуульд заасны дагуу бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтийн түвшинд үндэслэн нэмэлтнөөц ашигласны төлбөр бий болсонтой холбогдуулан Тогтвортой байдлын болон Хөрөнгөоруулалтын гэрээтэй аж ахуйн нэгжүүдэд энэ хуулийн үйлчлэлийг хамааруулах талаар хэлэлцээхийх" арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. 16
  16. 16. УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу Оюу толгой ордын Хөрөнгө оруулалтынгэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг хийснээр тус компаниас ирэх оноос эхлэн ашигт малтмалыннэмэлт нөөц ашигласны төлбөрийг авах, мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын заримхөнгөлөлт, чөлөөлөлтийг бууруулах замаар төсвийн орлогыг 445.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр2013 оны төсвийн төсөлд тусгалаа. 5.2. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон байдал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “төсвийн орлогыгтэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх” төсвийн тусгай шаардлагын дагуу төсвийн орлогын тооцоогболовсрууллаа. Гол нэр төрлийн эрдэс баялгийн тооцоо Монгол Улсын 2013 оны төсвийн төсөлд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөллийгТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт болон ашигт малтмалынбүтээгдэхүүний үнийн төсөөлөл хийдэг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гаргасантөсөөлөлд тулгуурлан хийлээ. Үнийн хэлбэлзэлтэй холбоотой эрсдлийг бууруулах зорилгоор 2010 онд УИХ-аас баталсанТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2011 оноос эхлэн төсвийн тэнцвэржүүлсэнорлогыг тооцож, Тогтворжуулалтын санд тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгоод байгаабилээ. Ирэх 2013 онд 213.0 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний орлого төсөвт дангаар төвлөрүүлэхэрдэс баялгийн бүтээгдэхүүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-тзаасан “гол нэр төрлийн эрдэс баялаг”-ийн шаардлагыг хангахаар байна. Энэхүү шаардлагыг ирэх ондзэс, нүүрс хангахаар байгаа тул эдгээр эрдэс баялгийг гол нэр төрлийн эрдэс баялгаар тодорхойлж,тэнцвэржүүлсэн үнийг хуульд заасны дагуу тооцлоо. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11.1.3-т тухайн төсвийн жилийн дараахь жилийнтөсвийн төсөлд баримтлах гол эрдэс баялгийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийг өмнөх 12жилийн үнийн дундаж болон тухайн төсвийн жил, түүний дараахь 3 жилийн дундаж үнийнтөсөөллийг дундажлан тус тус тооцохоор заасан. Үүний дагуу зэс, боловсруулсан, коксжих болончулуун нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг дараах байдлаар тооцлоо. Хүснэгт 5.2.1. Гол нэр төрлийн эрдэс баялгийн бүтээгдэхүүний сүүлийн 12 жилийн дундаж үнэ (ам.доллар, тонноор) Коксжих нүүрс Чулуун нүүрс Он Зэс Боловсруулсан нүүрс (ккал 5500-с дээш) (4000-5500) 2000 1814.5 43.0 38.7 21.5 2001 1580.2 53.4 41.7 23.2 2002 1560.3 43.9 46.4 25.8 2003 1779.4 46.4 49.3 27.4 2004 2863.5 92.1 57.0 31.7 2005 3676.5 81.7 55.4 50.0 2006 6731.4 85.3 58.5 51.2 2007 7131.6 112.4 66.3 55.0 17
  17. 17. 2008 6963.5 217.2 103.2 84.0 2009 5165.3 121.6 86.3 69.8 2010 7538.4 168.3 109.2 94.4 2011 8800.6 183.8 105.4 85.5 Дундаж 4633.8 104.1 68.1 51.6 Хүснэгт 5.2.2. Олон Улсын санхүүгийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөл(ам.доллараар, тонноор) Боловсруулсан Коксжих нүүрс Чулуун нүүрс Он Зэс нүүрс (ккал 5500-с дээш) (4000-5500 ккал) 2012 7970.1 163.6 86.0 74.17 2013 8152.0 161.2 96.7 83.17 2014 8180.0 157.0 94.2 81.01 2015 7795.6 153.8 92.3 79.36 Дундаж 8024.0 158.9 92.3 79.4 Хүснэгт 5.2.3. 2013 оны төсөвт тусгасан тэнцвэржүүлсэн үнэ (1 ба 2-т тодорхойлсон үнийн дундаж,тонн ам.доллараар ) Зэс 6328.9 Боловсруулсан нүүрс 131.5 Коксжих нүүрс (ккал 5500-с дээш) 80.2 Чулуун нүүрс (4000-5500ккал) 65.5 5.3. Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 2013 онд 7,088.3 тэрбум төгрөгтхүрч, ДНБ-ий 40.2 орчим хувийг эзлэхээр байна. Өөрөөр хэлбэл, нийт эдийн засгийн 40.2 орчимхувьтай тэнцэх хөрөнгийн дахин хуваарилалт төсвөөр дамжин хийгдэж байгаа нь төсвийн бодлогомакро эдийн засгийн тэнцвэрт хэр хүчтэй нөлөө үзүүлэхийг тодорхой харуулж байна. Эдийн засаг дахь татварын ачааллыг тооцохдоо нийт татварын орлогыг ДНБ-д харьцуулантооцдог. Монгол Улсын 2004 оноос хойшхи татварын ачааллыг графикаар харуулбал: График 5.3.1 Эдийн засаг дахь татварын ачаалал 18
  18. 18. Графикаас харахад татварын ачааллын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн өссөн байна.Тухайлбал, 2006-2008 оны байдлаар татварын ачааллын хэмжээ дундажаар ДНБ-ий 29.0 хувьд хүрчбайсан бол 2009 онд дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралтай холбоотойгоортатварын орлого огцом буурч, татварын ачааллын хэмжээ 24.6 хувьд хүрсэн. Улмаар эдийн засгийнсэргэлт болон уул уурхайн салбарын өсөлтөөс шалтгаалан эдийн засаг дахь татварын ачааллынхэмжээ 2010-2011 онд 31.9-36.1 хувьд хүрч өссөн. Түүнчлэн 2012 оны хувьд татварын ачааллынхэмжээ 30.5 хувьд хүрэхээр байгаа нь уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлдээрх үнийн бууралт болон нүүрсний зах зээлийн уналттай холбоотойгоор уул уурхайн салбараастөвлөрүүлэх орлогын хэмжээ буурсантай холбоотой байна. Ирэх 2013 оны хувьд татварын ачааллынхэмжээ 36.7 хувьд хүрэхээр байна. 5.4. Уул уурхайн салбарын орлого Гол нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ болон татварын орлогын өмнөхжилүүдийн гүйцэтгэл болон ирэх жилийн төсөөллийг дараах хүснэгтээр харууллаа. Хүснэгт 5.4.1. Уул уурхайн салбарын орлогын төсөөлөл /тэрбум төгрөг/ 2009 2010 2011 2012 оны 2013 гүйцэтгэл гүйцэтгэл гүйцэтгэл ХБГ төлөвлөгөө Бүтээгдэхүү № нэр ний төрөл Хэмжээ Хэмжээ Хэмжээ Хэмжээ Хэмжээ Татвар Татвар Татвар Татвар Татвар 1 Алт /тн/ 1 9.3 60.5 4.1 38.2 5.6 36.4 4.7 47.6 19.7 121.5 Нүүрсний 2 экспорт /сая 2 тонн/ 7.1 76.8 16.8 193.9 20.9 475.3 16.4 310.4 34.7 466.1 Зэсийн 3 баяжмал/мян 3 .тонн/ 530.3 237.2 568.6 534.8 573.0 577.4 503.5 545.3 945.0 457.9 Цайрын 4 баяжмал 4 /мян.тонн/ 150.7 11.3 119.8 34.2 120.7 31.8 116.1 22.7 55.4 13.5 Төмрийн 5хүдэр, 5 баяжмал /сая.тонн/ 1.6 12.1 3.6 99.8 5.7 54.6 6.4 57.3 9.9 144.6 Жонш, 6жоншны 6 баяжмал /мян.тонн/ 313.5 2.1 418.9 4.3 404.0 6.4 423.1 2.1 571.4 12.12 7Бусад 7 бүтээгдэхүүн 61.7 41.18 НИЙТ ДҮН 400.0 905.2 1182.0 1047.1 1257.12 Оюу толгой гэрээнд өөрчлөлт оруулснаар 445.8 Оюу толгой гэрээнд өөрчлөлт оруулсны дараах нийт дүн 1702.8 19
  19. 19. Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтаас 2013 онд төсөвт нийт 1257.12 тэрбумтөгрөгийн орлого төвлөрөхөөр байна. Оюу толгой компани 2013 онд 382.0 мянган тонн зэсийнбаяжмал, 424.0 мянган унци алт, 802.0 мянган унци мөнгө олборлож, тус компаниас төсөвт нийт 151.3тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэхээр тооцсон. Түүнчлэн, Оюу Толгой ордын Хөрөнгөоруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар 2013 онд төсөвт 445.8 тэрбум төгрөгийн нэмэлторлогыг төвлөрүүлэхээр тооцлоо. Улмаар уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтаастөвлөрүүлэх нийт орлого 1702.8 тэрбум төгрөг болохоор байна. Уул уурхайн салбараас орох төсвийн орлого нь манай улсын гол экспортлогч орон болохБНХАУ-ын эдийн засгийн байдал, ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлтээс ихээхэн хамааралтайбайгаа нь төсвийн орлогод гол эрсдэлийг учруулж байна. 2012 оны эхний 8 сарын байдлаар манайулсын нийт экспортын 93.7 хувь нь БНХАУ-тай хийгдсэн байна. Түүнчлэн, нийт экспортын үнийндүнгийн 98.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос,түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүнэзэлж байна. (Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, 2012 оны 8-р сарын Статистикийн бюллетень) БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2012 оны эхний хагас жилд 7.6 хувьд хүрч, 2008-2009 онысанхүүгийн хямралаас хойшхи хамгийн бага хэмжээндээ хүрсэн байна. (Эх сурвалж: http://www.reuters.com) Олон улсын валютын сангаас 2012 оны 7 дугаар сард гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөвбайдал”-ын тайланд евро бүсийн өрийн хямрал улам дордож байгаа нь БНХАУ-ын эдийн засгийнөсөлтийн гол эрсдэл болоод байгааг анхааруулсан байна. Үүнээс гадна тус улсын эдийн засгийндотоодын эрсдэлүүд нь мөн эдийн засгийн өсөлтийг нь бууруулж болзошгүй байгаа ч энэ бүхэндхариу үйлдэл үзүүлэх боломж бололцоо байгааг бас сануулжээ. (Эх сурвалж: www.imf.org) БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ийнхүү буурч буй нь манай улсын эдийн засаг болон төсвийнорлогод мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Тус улсын эдийн засаг хямран, томоохон бүтээнбайгуулалт нь танагдаж, үүнийгээ дагаад үйлдвэрлэл буурч улмаар төмөрлөгийн үйлдвэрийн гол орцболох коксжих нүүрсний хэрэглээ буурч байна. 2012 оны эхний хагаст БНХАУ-ын дотоодын гангийнэрэлт буурсантай холбоотой манай улсын хувьд нүүрсний зах зээлийн нөхцөл байдал эрс муудажбаяжуулсан болон коксжих нүүрсний экспортын үнэ 23-29 хувиар унаад байна. Энэхүү үнийн огцом уналт, БНХАУ-ын нүүрсний эрэлтийн бууралтаас үүдэн Монгол Улсыннүүрсний экспортын хэмжээ энэ оны 7 дугаар сард 0.9 сая тонн хүртэл буурч өмнөх сараасаа даруй61.8%-иар, өнгөрөгч 2011 оны мөн үетэй харьцуулбал 42.5%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна. График 5.4.1. Сар бүрийн нүүрсний экспортын хэмжээ /мян.тонн/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2012 оны батлагдсан төсөвт баримтлах голнэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийг тооцоход боловсруулсан нүүрс 166.6, хүрэн 20
  20. 20. нүүрс 57.2, чулуун нүүрс 72.4, коксжих нүүрс 102.6 ам.доллар гарч байсан. Нүүрсний тэнцвэржүүлсэнүнэ харьцангуй өндөр гарсан нь 2012 оны батлагдсан төсвийг бэлтгэх үед буюу 2011 оны 9 дүгээрсард нүүрсний зах зээлийн үнийн ирэх 4 жилийн төсөөлөл харьцангуй өндөр буюу баяжуулсан болонкоксжих нүүрсний үнийн төсөөлөл 200 ам.доллараас дээш байсантай холбоотой юм. Харин 2013 оны төсвийн төслийг бэлтгэх үед олон улсын зах зээлийн судалгааныбайгууллагуудаас хийсэн нүүрсний үнийн төсөөллийг авч үзэхэд ирэх жилүүдэд нүүрсний үнийгнилээд бууруулж төсөөлсөн байна. БНХАУ-ын зах зээл дээрх нүүрсний эрэлт үргэлжлэн унавал үүнийг даган үнэ буурч, улмаарманай улсын нүүрсний экспортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх томоохон эрсдэлбайна. Уул уурхайн салбараас орох татварын орлогын хэмжээ 2011 оны гүйцэтгэлээр 1.1 их наядтөгрөг болж 2009 оныхоос 3 дахин өссөн боловч дэлхийн эдийн засгийн байдалд үүсээд буйтогтворгүй байдлын улмаас манай улсын уул уурхайн салбараас орох төсвийн орлогын өсөлтийн хурдсаарах хандлагатай болж байна. Гэвч 2013 оноос Оюу толгой компанийн бүтээгдэхүүний олборлолт эхэлснээр манай улсынуул уурхайн салбарын орлого ирэх жилүүдэд өсөхөөр байна. 2013 оны төсвийн төлөвлөгөөгөөр ашигт малтмалын гол нэрийн бүтээгдэхүүнээс орохтатварын орлогын төлөвлөгөөг харуулбал: Хүснэгт 5.4.2. Гол нэр төрлийн эрдэс баялгийн бүтээгдэхүүнээс орох татварын орлогын төлөвлөгөө 2013 оны төлөвлөгөө /тэрбум төгрөгөөр/ Бүтээгдэхүүний Биет№ Ногдол Бусад Гаалийн нэр төрөл хэмжээ ААНОАТ АМНАТ ӨСНАТ Нийт ашиг татвар хураамж 1 Алт /тн/ 19.8 15.95 75.10 20.60 9.90 0.00 121.55 2 Нүүрсний /сая тонн/ 34.80 72.90 188.90 74.59 16.30 61.17 52.30 466.16 Үүнээс: Экспортын нүүрс 5.8 71.90 183.90 74.59 16.30 49.20 42.1 116.71 Дотоодын нүүрс 6.8 1.00 5.00 11.97 10.2 28.17 Зэсийн баяжмал 3 /мян.тонн/ 945.0 44.10 115.20 153.60 66.00 79.00 0.95 457.90 Цайрын баяжмал 4 /мян.тонн/ 55.4 7.80 4.50 0.01 1.20 0.06 13.57 Төмрийн хүдэр, 5 баяжмал /сая.тонн/ 9.9 18.17 65.00 46.20 5.32 9.95 144.64 Жонш, жоншны 6 баяжмал /мян.тонн/ 571.4 0.68 7.45 2.71 0.70 0.57 12.12 7 Бусад 15.00 5.14 0.97 20.00 0.08 41.18 НИЙТ ДҮН 174.12 461.20 298.50 82.30 177.30 63.70 1 257.12 21
  21. 21. Оюу Толгойн Хөрөнгө 8 оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулснаар 224.5 221.3 445.8 Оюу толгой гэрээнд өөрчлөлт оруулсны дараах нийт дүн 398.6 461.2 519.8 82.3 177.3 63.7 1 702.92 5.5. Тогтворжуулалтын сангийн орлого Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, уулуурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор төсвийнтэнцвэржүүлсэн орлогыг тооцож, гол нэрийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ болон тэнцвэржүүлсэнүнийн зөрүүгээс орох татварын орлогыг Тогтворжуулалтын санд хуримтлуулахаар төлөвлөлөө. Ирэх онд нэг тонн зэсийн зах зээлийн үнэ дунджаар 8152 ам.доллар, нэг тонн нүүрсний үнэнүүрсний нэр төрлөөс хамааран 83.2-161.2 ам.доллар байна гэж төсөөллөө. Улмаар Тогтвортойбайдлын тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын сангийн орлогыг тооцлоо. Хүснэгт 5.5.1. Тогтворжуулалтын сангийн орлогын төлөвлөгөө /тэрбум төгрөг/ Бүтээгдэхүүний нэр төрөл Үзүүлэлт Боловс- Нийт дүн руулсан Коксжих Чулуун Зэсийн нүүрс нүүрс нүүрс баяжмал Биет хэмжээ 5.8 сая 14.4 сая 5.7 сая 945.0 мянга Тэнцвэржүүлсэн үнэ $131.5 $80.20 $65.50 $ 6 328.90 Зах зээлийн үнэ $161.2 $96.70 $83.17 $ 8 152.00 Аж ахуйн нэгжийн орлогын 3.0 12.14 2.97 19.90 38.03 албан татварын орлого Ашиг малтмалын нөөц 11.56 9.31 6.71 27.75 55.33 ашигласны төлбөрийн орлого Өсөн нэмэгдэх нөөц ашигласны 8.59 2.71 9.00 56.11 76.40 төлбөрийн орлого Тогтворжуулалтын санд 23.15 24.16 18.68 103.77 169.7 төвлөрөх орлогын дүн Тогтворжуулалтын санд нийт 169.76 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаагийн 103.8 тэрбумтөгрөг буюу 61 хувь нь зэснээс, 66.0 тэрбум төгрөг буюу 39 хувь нь нүүрснээс тус тус төвлөрөхөөрбайна. 5.6. Монгол Улсын 2013 оны төсвийн орлого Төсвийн орлогын 2013 оны төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа 2012 оны хүлээгдэж буйгүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, өнөөгийн хүчинтөгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд Засгийн газраас эдийн засаг, нийгмийгхөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн өсөлт, гадаад,дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцон, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 22
  22. 22. 2012 оны төсвийн тодотголоос 1,558.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 7,088.3 тэрбум төгрөгт хүрэхээртооцлоо. График 5.6.1. Монгол Улсын Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 2004-2013 он, тэр

×