Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

эрүүгийн эрх зүй

9,141 views

Published on

  • Be the first to comment

эрүүгийн эрх зүй

  1. 1. Ирээдүй Цогцолбор I ахлах 11в ангийн сурагч Б.Түвшинсанаа 2014 он
  2. 2. Гэмт хэрэг гэж юу вэ? Монгол Улсын Эрүүгийн хуульд “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” хэмээн тодорхойлжээ. Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ. Жишээ нь: Чимэг Галтын аягатай цайнд нойрны эм хийж, уулган унтуулж, түрийвчтэй мөнгийг нь хулгайлжээ. Эс үйлдэл нь тухайн хүн тодорхой нөхцөлд өөрийн хийх ѐстой байсан буюу гүйцэтгэх үүрэгтэй байсан үйлдлийг хийгээгүйгээс нийгэмд аюултай хор уршиг бий болгоно. Жишээ нь: манаач Даш ажлын байрандаа унтсаны улмаас хүний машины дугуйг хулгайд алджээ.
  3. 3. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг болон ѐсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон ба “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” хэмээн заасан байдаг. Тиймээс ч иргэн хүн өөрийн эрхийг эдлэхээс гадна үүргээ биелүүлж амьдрах ѐстой бөгөөд иргэний үндсэн үүргийн нэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх явдал юм. Гэтэл зарим хүн нийгэмд биеэ зөв авч явж, хуулийг сахин биелүүлээгүйгээс гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл хүлээдэг. Гэмт хэргийн нийгэмд аюултай байх шинж нь хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, төр, нийгмийн эрх ашигт хор аюул учруулж буйгаар илэрхийлэгдэнэ. Гэм буруутай байх нь гэмт хэргийн үндсэн шинжийн нэг юм. Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцдоггүй. Монгол Улсын Үндсэн хуульд “.. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд халдаан хэрэглэхийг хориглоно” хэмээн заасан байдаг.
  4. 4. Гэмт хэргийн бүрэлдэхүүн бол тодорхой гэмт хэргийн Эрүүгийн хуулиар тогтоосон обьектив, субъектив шинжийн нийлбэр юм. Хэрэв хуульд заасан эдгээр обьектив, субъектив шинжээс аль нэг нь тогтоогдохгүй байвал тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагад татаж болдоггүй учраас зайлшгүй чухал шинж болдог. Гэмт хэргийн бүрэлдэхүүн
  5. 5. Гэмт хэргийн бүрэлдэхүүн обьект Гэмт хэргийн обьект бол гэмт халдлагын явцад гэм хор учирсан буюу учирч болох байсан эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг юм. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө г.м. Жишээлбэл: Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийн обьект нь материаллаг үнэ цэнэтэй иргэн, байгууллагын эд хөрөнгө юм. обьектив тал Гэмт хэргийн бүрэлдхүүний обьектив тал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн гадаад шинж юм. Энэ нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлээр илэрнэ. Жишээлбэл: Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийн обьектив тал нь бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлээр илэрнэ. Улсын дээд шүүхийн тайлбарт эд хөрөнгийг устгах гэж түүнийг зориулалтаар нь ашиглах боломжгүй болгохыг хэлнэ гэж тайлбарласан. Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг амь насанд нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэхгүй байх гэсэн гэмт хэргийн обьектив тал нь амь насанд нь аюултай нөхцөлд байгаа хүнд өөртөө болон бусад хүмүүст аюул учруулахгүйгээр туслах бололцоотой байсан боловч тусламж үзүүлээгүй, эсвэл тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй эс үйлдлээр илэрч байна. субъект Гэмт хэргийн субъект нь гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээх чадвар бүхий этгээд байна. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол 14 насанд хүрсэн этгээд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Жишээлбэл: Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн субъект нь 16 насанд хүрсэн этгээд байна. субъектив тал Гэмт хэргийн бүрэлдхүүний субъектив тал нь гэмт хэргийн дотоод агуулгыг илэрхийлнэ. Гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд шууд ба шууд бус санааны аль алинаар нь илэрнэ. Шууд санааны нөхцөлд сэдэлт нь шунахайн сэдэлтээр болон танхайрах, өш хонзон, хардалт зэрэг байж болно.
  6. 6. Гэмт хэргийн ангилал  Хөнгөн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. Хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй. Хүндэвтэр гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51- 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ. Хүнд гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 5 жилээс дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ. Онц хүнд гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид 10 жилээс дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд 25 жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэнэ
  7. 7.  Эрүүгийн эрх зүй бол хүмүүсийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад зориулагдсан эрх зүйн салбар юм. Монгол Улсын Эрүүгийн хуульд энэхүү зорилтыг “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгальорчин, эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтөний аюулгүй байдëыг гэмт халдëагаас хамгаалахад оршино”2 хэмээн томъѐолсон. Энэхүү зорилтыг хангахын тулд хүн, нийгэм, төрд аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд ногдуулах эрүүгèйн хариуцëагын болон ялын төрөл хэмжээ, хязгаарыг тогтоосон хэм хэмжээний тогтолцоог эрүүгèйн эрх зүй гэдэг.
  8. 8.  Эрүүгийн эрх зүй нь ямар нэг төрлийн нийгмийн харилцааг зохицуулдаггүй, харин нийгмийн бүхий л төрлийн харилцааны амин чухал хэсгийг хамгаалдаг. Хэдийгээр нэг талаас нийгмийн буюу хүмүүсийн нийтлэг эрх ашгийг илэрхийлж, хамгаалах төр - нөгөө талаас тэрхүү нийтлэг эрх ашигт халдаж гэм хор учруулсан гэмт хэрэгтэн хоѐрын хооронд үүсэж буй гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцëагын асуудëыг эрүүгийн эрх зүйгээр зохицуулж буй мэт боловч энэхүү зохицуулалтын зорилго ньҮндсэн хуульболон бусад хуулиар тогтоосон үнэт зүйлс, нийтлэг эрх ашгийг хамгаалах явдал юм. Улс орнууд эрүүгийн хуультогтоомжоо хамгаалах ѐстой гэж үзсэн эрх ашгаа ач холбогдол, үнэт чанараар ньэрэмблэн системчилдэг. Дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулиар “Улсын тусгаар тогтол; Үндэсний аюулгүй баéдал; Хүний эрх, эрх чөлөө; Нийтийн болон хувийн өмч; Үндэсний баялаг; Байгаль орчин; Эрх зүйн журам; Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайван” гэсэн үнэт зүйлсийг энэ дарааллаар эрэмбэлж хамгаалахаар заасан.  Түүнчлэн эрүүгийн эрх зүй нь гэмт xýðãýýñ урьдчилан сэргийлэх үүрэгтэé. Хүн, нийгэм, төрд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтоосноор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтлэг болон тусгай зорилт биелдэг.
  9. 9.  Эрүүгийн эрх зүй нь хүний эрх ашгийг хамгаалах зорилгоор хүний эрх, эрх чөлөөнд халдаж хамгийн хүнд хуульзүйн хариуцëага ногдуулж байдаг учраас зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуöëага хүлээлгэх зарчмыг баримталдаг. Хуулиар тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай ньтогтоогдоогүй болон гэм буруугүйгээр эрүүгийн хуульд заасан хор уршиг учруулсаныг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцëага хүлээлгэхгүй. Энэ зарчмыг латины actus поп facit reus mens sit rea буюу гэм буруутай ¿йлдэл болон гэì буруутай х¿сэл зоригийн нэгдэл байхг¿й бол эр¿¿гийн хариуцлага х¿лээлгэж болохг¿й гэсэн томъѐололоор илэрхийлдэг.
  10. 10. Ял, түүний төрөл  1. Үндсэн ялд дараах ялын төрөл орно: а. Торгох ял б. Албадан ажил хийлгэх ял в. Баривчлах ял г. Хорих ял д. Цаазаар авах ял  2. Дараахь ялыг үндсэн болон нэмэгдэл ялын чанартай хэрэглэнэ: а. Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа яву улах эрхийг хасах ял- Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн төрийн албан тушаал эрхлэх, тодорхой мэргэжлийн болон бусад үйл ажиллагаа явуулах эрхийг нэгээс таван жил хүртэл хугацаагаар хязгаарлахыг хэлнэ.  3. Дараахь ялыг зөвхөн нэмэгдэл ялын чанартай хэрэглэнэ: а. Эд хөрөнгө хураах ял- Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэхийг эд хөрөнгө хураах ял гэнэ. Шүүх эд хөрөнгө хураах ял оногдуулахдаа хураах эд зүйл, эд хөрөнгийг шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн заана.
  11. 11. Асуулт:  Дээрх зургуудад эрүүгийн гэмт хэргийн ямар шинж тэмдгүүд илэрч байна вэ?  Гэмт хэргийн ангилалын ямар хэлбэр вэ?  Зурган дээр обьект, субъектив тал, субъект, обьектив тал харагдаж байна уу? Хэрэв тийм бол хэрхэн, яаж??  Хүнд гэмт хэрэг үйлдсэн бол хэдэн жилийн хорих ял эдлэх вэ?
  12. 12. Анхаарал тавьсанд баярлалаа.

×