SlideShare a Scribd company logo
1 of 37
Ажлын ерөнхий дүрэм
Ажлын ерөнхий дүрмийн загвар
[Компанийн нэр] ажлын аюулгүй таатай орчныг дэмжихийг хүсдэг. Энэ нь хүн бүр хамтран ажиллаж,
ааш авирын тохиромжтой стандартыг дагаж мөрдөх үед л боломжтой болдог.
Дараах жагсаалт нь компанийн хүлээн зөвшөөрөхгүй ааш авирын жагсаалт болно. Эдгээр ааш авирыг
гаргасан ажилтныг донгодох, сануулах, халах, огцруулах зэрэг сахилгын арга хэмжээ авна:
Ажил эхлэх тогтмол цагт ажлын байрандаа байхгүй байх, ажилдаа бэлэн биш байх.
Компанийн хамт ажиллагчийн эзэмшлийн өмчийг санаатайгаар эвдэх, устгах, хулгайлах.
Зодолдох, шуугилдаж, замбараагүйтэх.
Даргын тушаалыг биелүүлэхээс татгалзах буюу биелүүлэхгүй байх.
Даргаасаа зөвшөөрөл авалгүйгээр ажлын байраа орхих (хүндэтгэн үзэх хувийн шалтгаантай байх
тохиолдлоос бусад үед).
Ажлын үүргээ огоорох эсвэл ажлын цагаар дэмий сэлгүүцэх.
Ажилдаа архи, мансууруулах бодис хэрэглэсэн ирэх эсвэл согтууруулах ундаа буюу мансууруулах
бодис компанийн байранд авчрах.
Ажилд орохын тулд буюу чөлөө авахын тулд худал, төөрөгдүүлсэн мэдээлэл санаатайгаар өгөх.
Хамт ажиллагчдаа сүрдүүлэх, хараалын үг хэллэг хэлэх.
Өөр ажилтны цагийн картыг цоолох буюу бүртгэлийг хуурамчаар үйлдэх.
Тогтоосон бодлогын эсрэг тамхи татах эсвэл гал хамгааллын бусад дүрэм журмыг зөрчих.
Аюулгүй байдал буюу эрүүл мэндийн дүрэм журмыг санаатайгаар буюу олон удаа зөрчих.
Компанийн тогтоосон стандартад нийцсэн хувцас өмсөхгүй байх.
Ажлаас хоцрох, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах.
Компанийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зохих ёсоор арчлахгүй байх, хайхрамжгүй байх,
буруугаар ашиглах.
Компанийн тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй хэрэглэх.
Компанийн байранд галт зэвсэг буюу ямар нэгэн зэвсэг авч явах.
• Ажилд орох өргөдөл гаргагчтай хийх
ярилцлагын загвар
Ажилд орох өргөдөл гаргагчтай хийх
ярилцлагын загвар
Тухайн хүний сонирхол, хобби гэх зэргээр ярилцлагаа эхэлж болно.
Эсвэл дараах асуултуудын нэгээр ярилцлагаа эхэлнэ:
• "Та яагаад манай байгууллагад орох сонирхолтой болсон?"
• "Манайд энэ орон тоо байгааг яаж мэдсэн?"
• Хариултаас нь шалгаалан ярилцах сэдвийн агуулгыг танилцуулна.
• "Бид өнөөдөр юу ярилцах талаар танд товч танилцуулъя. Таны
туршлага, чадварын талаар ярилцах бөгөөд түүнээс үндэслэн энэ ажил
таны чадвар, сонирхолд тохирох эсэх талаар бид шийдвэр гаргана.
Тиймээс би таны ажил, боловсрол, сонирхол, болон таны өөрийн
бидэнд хэлэх хүсэлтэй зүйлсийн талаар сонсмоор байна. Таны талаар
мэдээлэл авсны дараа танд бид өөрийн байгууллага болон уг ажлын
талаар танилцуулж, танд асуулт байвал хариулна."
Ажлын туршлага
• “Эхлээд таны ажлын туршлагын талаар ярилцъя."
• "Та ямар ажлууд хийж байсан, үүрэг, хариуцлага,
таалагдсан болон таалагдаагүй зүйлс, тэдгээр ажлаас юу
сурсан гэж бодож байна."
• "Сурч байхдаа хагас цагаар, эсвэл зуны амралтаараа
ажиллаж байсан эхний ажлын талаар, дараа нь хамгийн
сүүлд хийж байсан ажлын талаар ярилцъя."
• "Хамгийн анхныхаа ажлын талаар юу санаж байна?"
• Ажил тус бүрт нь асуух тодорхой
асуултуудыг сонгож дэс дараатай асууна.
Дэс дараатай асууна гэдгийн учир нь нэг
асуулт нөгөөрүүгээ хөтлөн орох маягаар
бичигдсэн.
• Асуултууд бүгд ерөнхий бус тодорхой байх
ёстой. Хэрэв “та ажилсаг хүн үү?” гэж
асуувал "Тийм" гэдэг л хариулт авна.
• Харин "Ажил ихтэй үедээ ажлаа яаж зохицуулж
цагт нь амжуулдаг вэ?" гэж асуух хэрэгтэй.
Түүнчлэн “та зохион байгуулахдаа хэр сайн бэ?”
гэж асуулгүй харин "төслийг амжилттай хийхэд
таны ямар зохион байгуулах чадвар тусалсан бэ?"
эсвэл "Сүүлийн хийж байсан ажлаа хэрхэн зохион
байгуулж байсан? Гэнэтийн ажил тулгарахад
хэрхэн яаж зохицуулсан?" гэх зэрэг асуулт
асууна.
Ажлын туршлага
Жишээ 1 Дунд сургуулиас хойш эрхэлсэн эрхэлсэн ажлын тухай бичнэ
үү. Тухайн ажилтай холбоотой тохиолдолд цэргийн алба болон сайн дурын
ажлаа хамруулж болно. Урьдах ажлын газрын нэр, ажилласан он сар
Жишээ 2 Сүүлийн 10 жилд эрхэлж байсан ажлын тухай бичих бөгөөд
ажил эрхлээгүй тохиолдолд ажилгүй байсан хугацааг бичих.
Одоогийн ажил олгогч. Нэр, хаяг. Шинэ ажилд орох хүсэлтэй байгаа шалтгаан.
Одоогийн ажил олгогчтой холбоо барьж болох уу? Албан тушаал, цалингийн
хэмжээ.
Өмнөх ажил олгогч. Нэр, хаяг. Албан тушаал, цалингийн хэмжээг тайлбарлана
уу. Удирдах ажилтны нэр. Ажлаас гарах болсон шалтгаан.
Чадвар. Таны орохоор сонирхож буй энэ ажилд шаардлагтай чадваруудыг
эзэмшсэн гэж үзэж байгаа бол түүнийгээ тайлбарлана уу (жишээ нь:
төхөөрөмж ажиллуулах, 10 хурууны бичээч г.м.). [Үйлдвэрт эсвэл оффист
шаардлагтай тодорхой чадварын тухай асуух. Зайлшгүй шаардлагтай бол
хэлний мэдлэгийг асууна, эс бөгөөс ажилд авсныхаа дараа тэр тухай асууна.]
Баталгааны барьцаа. Баталгааны барьцааг танд олгохоос татгалзсан тохиолдол
гарч байсан уу? [Жич: Хэрэв уг албан тушаалд баталгааны барьцаа
шаардагдаж буй тохиолдолд өргөдөл гаргагчаас баталгааны барьцааг
олгохоос татгалзаж байсан эсэхийг асууна.]
Боловсрол
• Ажлын тухай ярилцлагын адил
боловсролын тухай ярилцлагыг
боловсролын зэрэгт нь уялдуулж ярина.
Дараах ярилцлагын загвар нь боловсрол
завсардаагүй залуу хүнд тохиромжтой.
Хэрвээ мэргэжлийн албан тушаалд авах гэж
байгаа бол мэргэжлийн боловсрол дээр
илүү анхаарлаа төвлөрүүлнэ.
Боловсрол
• "Та өөрийн ажлын туршлагын талаар сайтар мэдээлэл
өглөө. Одоо хамгийн сүүлд төгссөн сургууль ба ажил
дээрээ суралцсан ямар нэгэн сургалтын талаар ярилцъя.
Таны сонирхдог байсан хичээл, сурлага, олон нийтийн
ажил болон бусад чухал гэж та үзэж байгаа зүйлүүдийн
талаар би сонирхож байна."
• "дунд сургууль таны хувьд ямар байсан бэ?"
• Боловсрол тус бүрт нь асуух тодорхой асуултуудыг
сонгож дэс дараатай асууна. Хариултыг хэрхэн хүлээн
авч байгааг байнга үзүүлэх шаардлагагүй. Хэлсэн
мэдээллийг шаардлагатай гэж үзсэн чадвартай уялдуулан
дүгнэнэ.
Сонирхол
• "Ажлаас гадуурх зарим мэдээллийг танаас
сонирхмоор байна. Та чөлөөт цагаараа юу хийх
дуртай, нийтийн ажилд оролцдог эсэх, ямар нэг
мэргэжлийн холбооны гишүүн эсэх, түүнчлэн
ажилтай холбоотой гэж үзэж байгаа янз бүрийн
мэдээлэл байж болно. Та юун тухай яримаар
байна?"
• Тодорхой дагалдах асуулт асууна.
• Өргөгдөл гаргагчийн яриаг анхааралтай сонсож,
хүндлэл үзүүлнэ. Соёлтой үг хэллэг хэрэглэж
зохистой ярилцана.
Өөрийгөө үнэлэх
• "Одоо ярилцлагаа дүгнэе. Өнөөдөр ярисан зүйлүүдийг
үндэслэн та өөрийнхөө хувийн болон мэргэжлийн ямар
шинж чанаруудыг энэ ажилд болон ажил олгогчид ашиг
тустай гэж үзэж байна?"
• Шаардлагатай бол тодорхой дагалдах асуулт асууна.
• "Та надад үнэтэй мэдээллүүдийг өглөө. Одоо та өөрөө
цаашид хөгжүүлж, суралцмаар байгаа зүйлүүдийн талаар
ярилцъя. Бид бүгдэд суралцах юм бий, таных юу байна?"
• Шаардлагатай бол тодорхой дагалдах асуулт асууна.
Мэдээлэл өгөх хэсэгт шилжих
Хэрвээ та өргөдөл гаргагчийг сонирсон хэвээр байгаа бол ярилцлагын
энэ хэсэг рүү орно. Хэрэв уг хүн тухайн ажилд тохирохгүй гэж үзсэн
бол нэгэнт тэр хүний орохгүй ажлын талаар тайлбарлах нь чухал биш.
• "Та өөрийн туршлагын талаар сайтар мэдээлэл өглөө. Тантай
ярилцахад надад таатай байлаа. Би өөрийн байгууллага, таны орохоор
сонирхож буй ажил зэргийн талаар танд товч танилцуулахаас өмнө
танд өөрийн талаар нэмж хэлмээр зүйл байна уу?"
• "Таны сонирхсон ажил болон манай компанийн талаар асуух зүйл юу
байна?"
• “Одоо би танд зарим мэдээлэл өгмөөр байна."
• Байгууллага, ажил, тэтгэмжүүд, байрлал г.м. мэдээнүүд.
• Танилцуулгаа тухайн хүний сонирхолд нийцүүлэн ярина.
Төгсгөл
• "Бидний болон ажлын талаар эсвэл өөр бусад зүйлийн талаар өөр асуух зүйл
байна уу?"
• Талархал илэрхийлэн төгсгөнө. Хэрвээ тухайн өргөдөл гаргагчийг ажилд
авахгүй гэдгийг шийдсэн бол тэр даруйдаа мэдэгдэж болно. Шүүмжлэлгүй,
хүндэтгэл үзүүлэн шийдвэрээ хэлнэ. Ямар учраас ажилд аваагүй тухайгаа
нарийн тайлбарлах хэрэггүй.
• "тантай ярилцахад таатай байсан хэдий ч танд энэ ажлыг олгох боломжгүй
байна."
• Та нэгэнт цаг гарган ярилцлага хийсэн болохоор хэрэв уг өргөгдөл гаргагчийг
цаашид өөр ажилд авах боломжтой гэж үзвэл тэр тухайгаа хэлнэ.
• Хэрэв танаас ажилд авахгүй болсон шалгаанаа тайлбарлахыг хүсвэл, ажилтан
авах шийдвэрийн талаар ярилцах боломжгүй тухайгаа хэлэх сонголт танд
үргэлж бий. Эсвэл өөр илүү таарч тохирох хүнтэй ярилцлага хийсэн гэх зэрэг
тайлбар өгч болно. Өргөгдөл гаргачийг шаардлага хангахгүй эсвэл
туршлагагүй гэж хэлбэл эвгүй уур амьсгал үүсгэж болзошгүй гэдгийг санах
хэрэгтэй. Гэхдээ үнэн хэлэх нь чухал..
• Хэрэв та уг хүнийг сонирхсон хэвээр байвал цааш нь үргэлжлүүлж болно.
• "Одоогоор танд манай байгууллага хэр сонирхолтой байна?"
• Өргөгдөл гаргагчид эргэлзээ, санаа зовж буй зүйл байгаа эсэхийг судлана.
• "Дараагийн алхам юу болохыг танд танилцуулъя."
• Дараагийн алхам юу байж болохыг тайлбарлана: дахин ярилцлага хэрэгтэй
эсэх, шийдвэр хэр удаж байж гаргах.
• "Өнөөдөр ирсэнд баярлалаа...."
Санал хүсэлт авахад хэрэглэх ярианы
сэдвийн загвар
Ярилцлагыг дараах маягаар эхлэх
хэрэгтэй:
• Надтай ярилцахаар хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Миний ярих гэсэн зүйл бол ажилтны сэтгэл
санааны байдал юм. Би таныг ажилдаа аль
болохоор сэтгэл хангалуун байлгахыг хүсэж
байна. Үүнийг хийхээс өмнө хэрхэн таныг
ажилдаа улам сэтгэл хангалуун болгох буюу
таныг ажилдаа сэтгэл хангалуун болгохын тулд
бид ямар алхмууд хийх талаар би мэдэх хэрэгтэй
байна.
• Хэрэв ажилтанд тодорхой санал хүсэлт байвал
яриулах хэрэгтэй. Нүдээр харилцаа тогтоо,
тэмдэглэл сайн хөтөл, сонсож байгаагаа ажилтанд
мэдэгдэхийн тулд хааяа толгойгоо дохих буюу
инээмсэглэ. Хэрэв ажилтанд шууд хэлэх зүйл
байхгүй буюу санал хүсэлтээ хэлэхдээ
эргэлзэнгүй байвал дараах маягтай үг хэлж болно:
• Таны хэлэх зүйлийг үнэхээр сонирхож байгаагаа танд
хэлмээр байна. Таныг шаардлагатай бол шүүмжлэл
хэлэхээс айж ичихийг би хүсэхгүй байна. Энэ нь урхи
биш, таны хэлэх шүүмжлэлээс болж би уурлахгүй, хариу
арга хэмжээ авахгүй. Энэ бол үнэхээр багийн үйл явц
бөгөөд бид нэг талын хүмүүс. Хэрэв та үүнийг
зөвшөөрвөл, би зарим тодорхой асуултын талаар таны
бодлыг сонсохыг хүсэж байна.
• Хэрэв та үүнийг одоо хиймээргүй байвал надад хэл. Бид
уулзалтын цагаа дахин товлох буюу хэрэв та хүсвэл бодол
санаагаа цаасан дээр тэмдэглэж болно.
• Хэрэв ажилтан үнэхээр айж түгших буюу
сонирхохгүй байвал та ярилцлагаа одоо
дуусгаж болно. Хэрэв ажилтан ярилцлагаа
үргэлжлүүлэхийг хүсэж байгаа мэт
санагдвал, та асуулт буюу сэдвийн
жагсаалтын дагуу яриагаа цааш
үргэлжлүүлэн, эдгээрийн талаархи
ажилтны санал хүсэлтийг асуу.
Жишээ:
• дарга болон хамт ажиллагсдын сайн, муу зан
• компани дахь ажилтны ирээдүй ба тэрээр энэ талаар юу боддог болох
• ажилтны ажлын ачаалал ба ерөнхий ажлын хуваарилалт
• ажилтны ажлын нөхцөл ба үүнийг сайжруулах талаархи түүний бодол
• хийж байгаа ажлынхаа ач холбогдлын талаархи ажилтны бодол
• ажилтнууд хоорондоо хэр нөхөрсөг харилцаатай вэ
• ажилтны ажиллах ёстой тоног төхөөрөмжийн байдал
• ажилтны авдаг цалин, тэтгэлэг тусламж, тэдгээрийг бусад компанитай
харьцуулахад хэр байна
• ажилтнуудтай харьцдаг, тэднийг сахилгажуулдаг арга замын тогтвортой,
шударга байдал
• дарга болон хамт ажиллагсад ажилтны мэдэх хэрэгтэй зүйлийг хэлж өгдөг
гэж ажилтан боддог эсэх
• өсөх/дэвших бололцоо
• сургалт ба санал хүсэлтийн талаархи ажилтны туршлага ба бодол
• хүлээн авсан заавар сургалтын ашигтай, тохиромжтой шинж чанар
• хамт ажиллагсдын хоорондох, мөн ажилчид болон дарга нарын хоорондох
харилцаа холбооны үр өгөөжтэй байдал
• менежерүүд/эздийн ажилтнуудтайгаа харьцдаг хандлага
• Та ажилтнаасаа эдгээр сэдэв бүрт хариулахыг
хүсэж болно. Сайн тэмдэглэл хөтлөх ёстой.
• Ярилцлагын дараа, дараах зүйлийг хэлж дүгнэ:
• Өөрийн юу боддогоо надад хэлэхэд цаг гаргасан
явдалд маш их баярлалаа. Би таны үнэнч байдлыг
үнэлж байна. Мөн ямар нэгэн асуулт, санал,
нэмэлт хүсэлт байвал ирж надтай ярилцана гэдэгт
итгэж байна.
Төгсгөл хэсэг:
Юу болох талаар ажилтандаа мэдэгд:
• Бусад ажилтантай уулзсаны дараа, би энэхүү
мэдээллийг үзэж, таны ажлыг илүү сэтгэлд
нийцтэй, үр өгөөжтэй болгохын тулд өөрчлөлт
хийх арга замыг тодорхойлох болно. Хоёр долоон
хоногийн дотор бидний явах чиглэлийн талаар
танд хэлэх зарим мэдээлэлтэй болно гэдэгт
найдаж байна.
• Баярласнаа дахин илэрхийлье.
• Ажлын байрны аюулгүй байдлын
дүрмийн загвар
• Ажилтан бүрийн хамтын ажиллагаа энэ компанийг
ажиллахад аюулгүй газар болгоход хэрэгтэй. Дарга буюу
аюулгүй байдлын хорооны гишүүнд аюулгүй бус нөхцөл
байдал буюу аюулын талаар даруй мэдэгдэж өөртөө болон
бусдад тусал. Зурагт хуудас, тэмдэг, ярилцлага, хананд
хадсан хэлтсийн дүрэм, аюулгүй байдлын товхимол
байдлаар хэвлэсэн дүрэм журам зэргээр танд
танилцуулсан аюулгүй байдлын дүрэм журмыг нухацтай
авч үз. Та ажлаа хийхдээ буюу шинэ ажил сурахдаа
аюулгүй байдлын талаар байнга бодож эхэлж бай.
• Ослын тухай мэдэгдэх. Ажил дээр гарсан
аливаа гэмтэл—жижиг ч байсан гэсэн—
даргадаа тэр даруй мэдэгдэж, анхны
тусламж авах ёстой. Жижиг гэмтлийг тэр
даруй анхаарахгүй бол үүнээс ноцтой
нөхцөл байдал үүсэх нь олонтаа.
Аюулгүй байдлын тусгай дүрэм,
заавар.
• Аюулгүй байдлын тусгай дүрэм, заавар. Өөрийн аюулгүй байдал болон
хамт ажиллагсдынхаа аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд дараах
дүрэм, зааврыг дагаж мөрдөнө үү:
• Тухайн ажилд зориулан тогтоосон аюулгүй байдлын журмыг мөрдөн
хэрэгжүүл.
• Өвчлөх буюу гэмтэл авах тохиолдолд, хөнгөн эсэхээс үл хамааран даргадаа
тэр даруй мэдэгд. Ямар ч тохиолдолд ажилтан өөрийн болон өөр хэн нэгний
гэмтлийг эмчлэх буюу нүднээс гадны биетийг авахаар оролдох ёсгүй.
• Хөл, нуруу, хүзүү хугалсан байж болох гэмтэл авсан эсвэл ослын улмаас
ухаан алдсан эсвэл толгойндоо хүнд гэмтэл авсан тохиолдолд ажилтанд эрх
бүхий хүмүүс эмнэлгийн үзлэг хийтэл хөдөлгөж болохгүй.
• Машин тоног төхөөрөмжийн ойролцоо сул хэлхгэр хувцас, гоёл чимэглэлийн
зүйлтэй байж болохгүй. Энэ нь ажиллаж байгаа тоног төхөөрөмжид
орооцолдон ноцтой гэмтэл учруулж болно.
• Та өөр ажилтны анхаарлыг хэзээ ч бүү сарниул, учир нь та түүнийг гэмтэхэд
хүргэж болно. Хэрэв өөр ажилтны анхаарлыг татах хэрэгтэй бол анхаарлыг
нь аюулгүй татаж болохоор болтол хүлээ.
• Шаардлагатай үед хамгаалалтын шил, баг, бээлий, үсний тор г.м.
хамгаалалтын хувцас өмсөх ёстой.
• Хязгаарлах, зогсоох, хоёр гарын тоног төхөөрөмж зэрэг аюулгүй байдлын
тоног төхөөрөмж нь таныг хамгаалах зорилготой. Энэ тоног төхөөрөмж танд
таарч байгаа эсэхийг шалга.
• Агуулахын материал, зам, сав, хайрцаг, бусад тоног төхөөрөмж
эгнээ хоорондын зай, гарц, гал унтраах хэрэгсэл, цахилгаан
гэрэлтүүлэг буюу цахилгааны самбар, цорго г.м. зүйлийг хааж
болохгүй. ГАЛЫН ХААЛГА БОЛОН ЭГНЭЭ ХООРОНДЫН ЗАЙ
ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЁСТОЙ.
• Ажлын байраа цэвэр байлга.
• Шахсан агаарыг зөвхөн зориулалтаар нь ашигла. Хувцсаа үүгээр
бүү цэвэрлэ. Үүгээр бүү тогло.
• Тамхи татах дүрэм журмыг дагаж мөрд.
• Машинаа цэвэрлэх, засварлах буюу орхихоосоо өмнө унтраа.
• Чирэгч болон өргөгч тэргийг зөвхөн зөвшөөрөлтэй хүн
ажиллуулна. Алхагч төрлийн өргөгч тэргэн дээр сууж болохгүй
бөгөөд жолоочоос нь өөр хүн чирэгч тэргэн дээр сууж болохгүй.
Тухайн нөхцөлд аюулгүй байх хурдаас хэтэрч болохгүй.
 Гүйх, шуугилдахыг хатуу хориглоно.
 Гал унтраагчид хүрэх замыг бүү хаа.
 Цахилгаан хяналт буюу унтраалгыг бүү оролд.
 Дарга тань зохих ёсоор танд зааварлаж, зөвшөөртөл машин, тоног
төхөөрөмжийг бүү ажиллуул.
 Ердийн болон ухамсартай аюулгүй байдлын дүрэмтэй нийцэхгүй байж болох
бусад ямар нэгэн зүйлийг хийж болохгүй.
 АЮУЛГҮЙ БУС аливаа нөхцөл байдал, үйл ажиллагааг даргадаа мэдэгд.
 ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТУСАЛ.
 Нэг газраас нөгөө рүү явахдаа зориулалтын замыг ашигла, хэзээ ч аюултай
дөт замыг сонгож болохгүй.
 Нуруугаа бус хөлөө ашиглаж - зөв өргө. Хүнд ачааны хувьд тусламж хүс.
 Ажиллаж байгаа машин тоног төхөөрөмжийг тохируулж, цэвэрлэж, тосолж
болохгүй.
 Машины хамгаалалтыг байх ёстой газар нь
байлга.
 Юм битгий шид.
 Гоожсон шингэн, тос, тослох материалыг даруй
цэвэрлэ.
 Хатуу ултай гутал, тохирох хувцас өмс. Богино
өмд буюу богино банзал өмсөж болохгүй.
 Хог хаягдал, цаасыг тамхины иш хийхэд
зориулсан саванд бус зориулалтын саванд хий.
Аюулгүй байдлын шалгах жагсаалт.
Болзошгүй аюулаас сэрэмжлэх нь ажилтан
бүрийн үүрэг хариуцлага юм. Хэрэв та
дараах жагсаалтанд байгаа нөхцөл байдлын
аль нэгийг олж илрүүлбэл—даргадаа тэр
даруй мэдэгд.
 Хальтиргаатай шал, явган хүний зам
 Дэгээдэх аюул, тухайлбал резинэн хоолойн холболт, усны хоолой г.м.
 Орох, гарах тэмдэг болон гэрэл байхгүй байх (эсвэл ажиллахгүй байх)
 Шатны гэрэл муу байх
 Шатны хашлага сул байх
 Сул эсвэл эвдэрхий цонх
 Аюултай хураасан хангамжийн материал буюу тоног төхөөрөмж
 Онгорхой буюу хагархай цонх
 Цоожгүй хаалга
 Асаалттай орхисон цахилгаан тоног төхөөрөмж
 Цахилгааны самбарын хаалт онгорхой байх
• Уур, ус, тос г.м. зүйл гоожиж байх
• Эгнээ хоорондын зайг бөглөсөн
• Гал унтраагч, хоолойн шүршигчийн толгой хүрэх замыг бөглөсөн
байх
• Галын хаалгыг бөглөсөн байх
• Халсан буюу хэт халсан аливаа тоног төхөөрөмжийн илрэл
• Тостой даавууны өөдөс
• Тамхи татдаггүй газар тамхи татсан тухай
• Дээврийн дусаал
• Чиглүүлсэн буюу сануулсан тэмдэг байрандаа байхгүй байх
• Аюулгүй байдлын төхөөрөмжүүд зохих ёсоор ажиллахгүй байх
• Машин, цахилгаан дамжуулалт, хамгаалалт байхгүй, гэмтсэн эсвэл
буруу байрлуулсан байх
• Аюулгүй байдлын тоног төхөөрөмж.
Ажлаа хийхэд шаардагдах хамгаалах
хувцас, тоног төхөөрөмж авсан эсэхийг
танай дарга үзэх болно. Тэдгээрийг
зааврын дагуу хэрэглэж, арчилж бай. Таны
хайхрамжгүй байдлаас болж эдгээр зүйлс
алга болох буюу эвдэрвэл та төлнө.
• Хамгаалалтын гутал. Компани ямар ажил, ажлын байранд
хамгаалалтын гутал шаардлагатайг тогтооно. Ямар ч нөхцөлд
ажилтан сандаал буюу хуруу нь ил гарсан гутал өмсөж ажиллаж
болохгүй.
• Найдвартай хамгаалалтын гутал борлуулагч компанид тогтмол ирж
байна. Ингэж ирэхийн өмнө зарлаж мэдэгдэнэ.
• Хамгаалалтын шил. Цехийн бүх ажилтан хамгаалалтын шил зүүх
ёстой. Энэ бодлогыг хатуу сахиж мөрдвөл нүдэндээ гэмтэл авах
аюулыг их багасгаж чадна.
• Суудлын бүс. Бүх ажилтан компанийн ажлаар тээврийн хэрэгсэл
жолоодох бүртээ суудлын бүс болон мөрний даруулгаа (хэрэв байгаа
бол) хийх ёстой. Жолооч урд талын болон арын зорчигчид бүгдээрээ
бүсээ бүсэлсэн байхыг хариуцна.
• Ажлын байрыг эмх цэгцтэй байлгах. Таны
ажлын байр цэвэр, эмх цэгцтэй байх ёстой.
Машин болон бусад зүйлийг (бараа, хайрцаг,
дэлгүүрийн тэрэг г.м.) эгнээ хоорондын зайн
голоос зайлуулсан байх ёстой. Гоожсон, дуссан,
асгарсан зүйлийг даруй цэвэрлэж, гулгаж унахаас
зайлсхий.
• Хог хаягдлыг зохих саванд нь хий. Бараагаа
худалдан авагч хүрэх үед унахгүй байлгахын тулд
тавиураа хянуур нямбай өр.
Бүх ажиллагсдын өдрийн цагийн
бүртгэл

More Related Content

What's hot

Ажлын ярилцлага
Ажлын ярилцлагаАжлын ярилцлага
Ажлын ярилцлагаNooyoJamgan
 
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...batnasanb
 
Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТИЙН, ИНТ...
Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД   ОЛОН НИЙТИЙН, ИНТ...Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД   ОЛОН НИЙТИЙН, ИНТ...
Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТИЙН, ИНТ...batnasanb
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэEnhbold Undarmaa
 
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлага
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлагаГ. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлага
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлагаbatnasanb
 
Competency dicionary
Competency dicionaryCompetency dicionary
Competency dicionaryUlzii ganbat
 
Ганбаатарын Лхагвасүрэн - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЦАЛИНГИЙН ШАТЛАЛ
Ганбаатарын Лхагвасүрэн - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЦАЛИНГИЙН ШАТЛАЛГанбаатарын Лхагвасүрэн - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЦАЛИНГИЙН ШАТЛАЛ
Ганбаатарын Лхагвасүрэн - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЦАЛИНГИЙН ШАТЛАЛbatnasanb
 
хүний нөөцийн сургалт, хөгжил
хүний нөөцийн сургалт, хөгжилхүний нөөцийн сургалт, хөгжил
хүний нөөцийн сургалт, хөгжилBuka King
 
сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...
сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...
сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...Munkhtaivan Batneren
 
хүний нөөцийн сургалт
хүний нөөцийн сургалтхүний нөөцийн сургалт
хүний нөөцийн сургалтBuka King
 

What's hot (20)

Ажлын ярилцлага
Ажлын ярилцлагаАжлын ярилцлага
Ажлын ярилцлага
 
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
 
бйыбйыбыdas
бйыбйыбыdasбйыбйыбыdas
бйыбйыбыdas
 
HRON110- Хичээл 5-6
HRON110- Хичээл 5-6HRON110- Хичээл 5-6
HRON110- Хичээл 5-6
 
а
аа
а
 
HRON110- Хичээл 8
HRON110- Хичээл 8HRON110- Хичээл 8
HRON110- Хичээл 8
 
dasdasdasdas
dasdasdasdasdasdasdasdas
dasdasdasdas
 
Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТИЙН, ИНТ...
Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД   ОЛОН НИЙТИЙН, ИНТ...Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД   ОЛОН НИЙТИЙН, ИНТ...
Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТИЙН, ИНТ...
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
 
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлага
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлагаГ. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлага
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлага
 
Competency dicionary
Competency dicionaryCompetency dicionary
Competency dicionary
 
Lecture6
Lecture6Lecture6
Lecture6
 
HRON110
HRON110HRON110
HRON110
 
HRON110- Хичээл 9
HRON110- Хичээл 9HRON110- Хичээл 9
HRON110- Хичээл 9
 
сургалт ба хөгжил
сургалт ба хөгжилсургалт ба хөгжил
сургалт ба хөгжил
 
Ганбаатарын Лхагвасүрэн - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЦАЛИНГИЙН ШАТЛАЛ
Ганбаатарын Лхагвасүрэн - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЦАЛИНГИЙН ШАТЛАЛГанбаатарын Лхагвасүрэн - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЦАЛИНГИЙН ШАТЛАЛ
Ганбаатарын Лхагвасүрэн - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЦАЛИНГИЙН ШАТЛАЛ
 
хүний нөөцийн сургалт, хөгжил
хүний нөөцийн сургалт, хөгжилхүний нөөцийн сургалт, хөгжил
хүний нөөцийн сургалт, хөгжил
 
Чиглүүлэх үйл ажиллагаа
Чиглүүлэх үйл ажиллагааЧиглүүлэх үйл ажиллагаа
Чиглүүлэх үйл ажиллагаа
 
сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...
сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...
сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...
 
хүний нөөцийн сургалт
хүний нөөцийн сургалтхүний нөөцийн сургалт
хүний нөөцийн сургалт
 

Viewers also liked

оюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэмоюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэмDagvadorj Munkhbaatar
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаNational University Of Mongolia
 
880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter
880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter
880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover LetterSaad A Jalalah
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5E-Gazarchin Online University
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9E-Gazarchin Online University
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8E-Gazarchin Online University
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2E-Gazarchin Online University
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6E-Gazarchin Online University
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4E-Gazarchin Online University
 
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2E-Gazarchin Online University
 
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1E-Gazarchin Online University
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11E-Gazarchin Online University
 

Viewers also liked (20)

оюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэмоюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэм
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
 
880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter
880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter
880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter
 
ESON101-Хичээл 5
ESON101-Хичээл 5ESON101-Хичээл 5
ESON101-Хичээл 5
 
ESON101-хичээл 7
ESON101-хичээл 7ESON101-хичээл 7
ESON101-хичээл 7
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5
 
Power point 2007
Power point 2007Power point 2007
Power point 2007
 
ESON101-Хичээл 6
 ESON101-Хичээл 6 ESON101-Хичээл 6
ESON101-Хичээл 6
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
 
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
 
ESON101-Хичээл 4
ESON101-Хичээл 4ESON101-Хичээл 4
ESON101-Хичээл 4
 
ESON101-Хичээл 9
ESON101-Хичээл 9ESON101-Хичээл 9
ESON101-Хичээл 9
 
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
 
HRON110
HRON110HRON110
HRON110
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11
 
HRON110
HRON110HRON110
HRON110
 

Similar to HRON110- Хичээл 14

мэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгохмэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгохbayansan bayarsaikhan
 
лидер бүсгүй болох 7
лидер бүсгүй болох 7лидер бүсгүй болох 7
лидер бүсгүй болох 7deegii deegii
 
Questionnaire
QuestionnaireQuestionnaire
Questionnaireoogii_dds
 
Customer service Харилцагчийн Үйлчилгээ
 Customer service Харилцагчийн Үйлчилгээ Customer service Харилцагчийн Үйлчилгээ
Customer service Харилцагчийн ҮйлчилгээGuldauyren
 
Amjiltand hureh
Amjiltand hurehAmjiltand hureh
Amjiltand hurehCHBD_6684
 
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөөNooyoJamgan
 
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөөүйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө2011_2013
 
Cover letter and recommendation
Cover letter and recommendationCover letter and recommendation
Cover letter and recommendationdazzle_u
 
Хүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментХүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментKherlen Shinebayar
 
цаг баримтлал 2014
цаг баримтлал 2014цаг баримтлал 2014
цаг баримтлал 2014Zulaa Zulaa
 

Similar to HRON110- Хичээл 14 (20)

HRON110- Хичээл 14-үргэлжлэл
HRON110- Хичээл 14-үргэлжлэлHRON110- Хичээл 14-үргэлжлэл
HRON110- Хичээл 14-үргэлжлэл
 
мэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгохмэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгох
 
лидер бүсгүй болох 7
лидер бүсгүй болох 7лидер бүсгүй болох 7
лидер бүсгүй болох 7
 
Customer service
Customer serviceCustomer service
Customer service
 
Questionnaire
QuestionnaireQuestionnaire
Questionnaire
 
Customer service Харилцагчийн Үйлчилгээ
 Customer service Харилцагчийн Үйлчилгээ Customer service Харилцагчийн Үйлчилгээ
Customer service Харилцагчийн Үйлчилгээ
 
Customer service
Customer serviceCustomer service
Customer service
 
Cv
CvCv
Cv
 
m4
m4m4
m4
 
Amjiltand hureh
Amjiltand hurehAmjiltand hureh
Amjiltand hureh
 
M6
M6 M6
M6
 
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөөүйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
 
Cover letter and recommendation
Cover letter and recommendationCover letter and recommendation
Cover letter and recommendation
 
Хүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментХүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежмент
 
зөвөлгөө1
зөвөлгөө1зөвөлгөө1
зөвөлгөө1
 
Бизнес санаа
Бизнес санааБизнес санаа
Бизнес санаа
 
Comunnication and motivation
Comunnication and motivationComunnication and motivation
Comunnication and motivation
 
цаг баримтлал 2014
цаг баримтлал 2014цаг баримтлал 2014
цаг баримтлал 2014
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

HRON110- Хичээл 14

  • 2. Ажлын ерөнхий дүрмийн загвар [Компанийн нэр] ажлын аюулгүй таатай орчныг дэмжихийг хүсдэг. Энэ нь хүн бүр хамтран ажиллаж, ааш авирын тохиромжтой стандартыг дагаж мөрдөх үед л боломжтой болдог. Дараах жагсаалт нь компанийн хүлээн зөвшөөрөхгүй ааш авирын жагсаалт болно. Эдгээр ааш авирыг гаргасан ажилтныг донгодох, сануулах, халах, огцруулах зэрэг сахилгын арга хэмжээ авна: Ажил эхлэх тогтмол цагт ажлын байрандаа байхгүй байх, ажилдаа бэлэн биш байх. Компанийн хамт ажиллагчийн эзэмшлийн өмчийг санаатайгаар эвдэх, устгах, хулгайлах. Зодолдох, шуугилдаж, замбараагүйтэх. Даргын тушаалыг биелүүлэхээс татгалзах буюу биелүүлэхгүй байх. Даргаасаа зөвшөөрөл авалгүйгээр ажлын байраа орхих (хүндэтгэн үзэх хувийн шалтгаантай байх тохиолдлоос бусад үед). Ажлын үүргээ огоорох эсвэл ажлын цагаар дэмий сэлгүүцэх. Ажилдаа архи, мансууруулах бодис хэрэглэсэн ирэх эсвэл согтууруулах ундаа буюу мансууруулах бодис компанийн байранд авчрах. Ажилд орохын тулд буюу чөлөө авахын тулд худал, төөрөгдүүлсэн мэдээлэл санаатайгаар өгөх. Хамт ажиллагчдаа сүрдүүлэх, хараалын үг хэллэг хэлэх. Өөр ажилтны цагийн картыг цоолох буюу бүртгэлийг хуурамчаар үйлдэх. Тогтоосон бодлогын эсрэг тамхи татах эсвэл гал хамгааллын бусад дүрэм журмыг зөрчих. Аюулгүй байдал буюу эрүүл мэндийн дүрэм журмыг санаатайгаар буюу олон удаа зөрчих. Компанийн тогтоосон стандартад нийцсэн хувцас өмсөхгүй байх. Ажлаас хоцрох, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах. Компанийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зохих ёсоор арчлахгүй байх, хайхрамжгүй байх, буруугаар ашиглах. Компанийн тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй хэрэглэх. Компанийн байранд галт зэвсэг буюу ямар нэгэн зэвсэг авч явах.
  • 3. • Ажилд орох өргөдөл гаргагчтай хийх ярилцлагын загвар
  • 4. Ажилд орох өргөдөл гаргагчтай хийх ярилцлагын загвар Тухайн хүний сонирхол, хобби гэх зэргээр ярилцлагаа эхэлж болно. Эсвэл дараах асуултуудын нэгээр ярилцлагаа эхэлнэ: • "Та яагаад манай байгууллагад орох сонирхолтой болсон?" • "Манайд энэ орон тоо байгааг яаж мэдсэн?" • Хариултаас нь шалгаалан ярилцах сэдвийн агуулгыг танилцуулна. • "Бид өнөөдөр юу ярилцах талаар танд товч танилцуулъя. Таны туршлага, чадварын талаар ярилцах бөгөөд түүнээс үндэслэн энэ ажил таны чадвар, сонирхолд тохирох эсэх талаар бид шийдвэр гаргана. Тиймээс би таны ажил, боловсрол, сонирхол, болон таны өөрийн бидэнд хэлэх хүсэлтэй зүйлсийн талаар сонсмоор байна. Таны талаар мэдээлэл авсны дараа танд бид өөрийн байгууллага болон уг ажлын талаар танилцуулж, танд асуулт байвал хариулна."
  • 5. Ажлын туршлага • “Эхлээд таны ажлын туршлагын талаар ярилцъя." • "Та ямар ажлууд хийж байсан, үүрэг, хариуцлага, таалагдсан болон таалагдаагүй зүйлс, тэдгээр ажлаас юу сурсан гэж бодож байна." • "Сурч байхдаа хагас цагаар, эсвэл зуны амралтаараа ажиллаж байсан эхний ажлын талаар, дараа нь хамгийн сүүлд хийж байсан ажлын талаар ярилцъя." • "Хамгийн анхныхаа ажлын талаар юу санаж байна?"
  • 6. • Ажил тус бүрт нь асуух тодорхой асуултуудыг сонгож дэс дараатай асууна. Дэс дараатай асууна гэдгийн учир нь нэг асуулт нөгөөрүүгээ хөтлөн орох маягаар бичигдсэн. • Асуултууд бүгд ерөнхий бус тодорхой байх ёстой. Хэрэв “та ажилсаг хүн үү?” гэж асуувал "Тийм" гэдэг л хариулт авна.
  • 7. • Харин "Ажил ихтэй үедээ ажлаа яаж зохицуулж цагт нь амжуулдаг вэ?" гэж асуух хэрэгтэй. Түүнчлэн “та зохион байгуулахдаа хэр сайн бэ?” гэж асуулгүй харин "төслийг амжилттай хийхэд таны ямар зохион байгуулах чадвар тусалсан бэ?" эсвэл "Сүүлийн хийж байсан ажлаа хэрхэн зохион байгуулж байсан? Гэнэтийн ажил тулгарахад хэрхэн яаж зохицуулсан?" гэх зэрэг асуулт асууна.
  • 8. Ажлын туршлага Жишээ 1 Дунд сургуулиас хойш эрхэлсэн эрхэлсэн ажлын тухай бичнэ үү. Тухайн ажилтай холбоотой тохиолдолд цэргийн алба болон сайн дурын ажлаа хамруулж болно. Урьдах ажлын газрын нэр, ажилласан он сар Жишээ 2 Сүүлийн 10 жилд эрхэлж байсан ажлын тухай бичих бөгөөд ажил эрхлээгүй тохиолдолд ажилгүй байсан хугацааг бичих. Одоогийн ажил олгогч. Нэр, хаяг. Шинэ ажилд орох хүсэлтэй байгаа шалтгаан. Одоогийн ажил олгогчтой холбоо барьж болох уу? Албан тушаал, цалингийн хэмжээ. Өмнөх ажил олгогч. Нэр, хаяг. Албан тушаал, цалингийн хэмжээг тайлбарлана уу. Удирдах ажилтны нэр. Ажлаас гарах болсон шалтгаан. Чадвар. Таны орохоор сонирхож буй энэ ажилд шаардлагтай чадваруудыг эзэмшсэн гэж үзэж байгаа бол түүнийгээ тайлбарлана уу (жишээ нь: төхөөрөмж ажиллуулах, 10 хурууны бичээч г.м.). [Үйлдвэрт эсвэл оффист шаардлагтай тодорхой чадварын тухай асуух. Зайлшгүй шаардлагтай бол хэлний мэдлэгийг асууна, эс бөгөөс ажилд авсныхаа дараа тэр тухай асууна.] Баталгааны барьцаа. Баталгааны барьцааг танд олгохоос татгалзсан тохиолдол гарч байсан уу? [Жич: Хэрэв уг албан тушаалд баталгааны барьцаа шаардагдаж буй тохиолдолд өргөдөл гаргагчаас баталгааны барьцааг олгохоос татгалзаж байсан эсэхийг асууна.]
  • 9. Боловсрол • Ажлын тухай ярилцлагын адил боловсролын тухай ярилцлагыг боловсролын зэрэгт нь уялдуулж ярина. Дараах ярилцлагын загвар нь боловсрол завсардаагүй залуу хүнд тохиромжтой. Хэрвээ мэргэжлийн албан тушаалд авах гэж байгаа бол мэргэжлийн боловсрол дээр илүү анхаарлаа төвлөрүүлнэ.
  • 10. Боловсрол • "Та өөрийн ажлын туршлагын талаар сайтар мэдээлэл өглөө. Одоо хамгийн сүүлд төгссөн сургууль ба ажил дээрээ суралцсан ямар нэгэн сургалтын талаар ярилцъя. Таны сонирхдог байсан хичээл, сурлага, олон нийтийн ажил болон бусад чухал гэж та үзэж байгаа зүйлүүдийн талаар би сонирхож байна." • "дунд сургууль таны хувьд ямар байсан бэ?" • Боловсрол тус бүрт нь асуух тодорхой асуултуудыг сонгож дэс дараатай асууна. Хариултыг хэрхэн хүлээн авч байгааг байнга үзүүлэх шаардлагагүй. Хэлсэн мэдээллийг шаардлагатай гэж үзсэн чадвартай уялдуулан дүгнэнэ.
  • 11. Сонирхол • "Ажлаас гадуурх зарим мэдээллийг танаас сонирхмоор байна. Та чөлөөт цагаараа юу хийх дуртай, нийтийн ажилд оролцдог эсэх, ямар нэг мэргэжлийн холбооны гишүүн эсэх, түүнчлэн ажилтай холбоотой гэж үзэж байгаа янз бүрийн мэдээлэл байж болно. Та юун тухай яримаар байна?" • Тодорхой дагалдах асуулт асууна. • Өргөгдөл гаргагчийн яриаг анхааралтай сонсож, хүндлэл үзүүлнэ. Соёлтой үг хэллэг хэрэглэж зохистой ярилцана.
  • 12. Өөрийгөө үнэлэх • "Одоо ярилцлагаа дүгнэе. Өнөөдөр ярисан зүйлүүдийг үндэслэн та өөрийнхөө хувийн болон мэргэжлийн ямар шинж чанаруудыг энэ ажилд болон ажил олгогчид ашиг тустай гэж үзэж байна?" • Шаардлагатай бол тодорхой дагалдах асуулт асууна. • "Та надад үнэтэй мэдээллүүдийг өглөө. Одоо та өөрөө цаашид хөгжүүлж, суралцмаар байгаа зүйлүүдийн талаар ярилцъя. Бид бүгдэд суралцах юм бий, таных юу байна?" • Шаардлагатай бол тодорхой дагалдах асуулт асууна.
  • 13. Мэдээлэл өгөх хэсэгт шилжих Хэрвээ та өргөдөл гаргагчийг сонирсон хэвээр байгаа бол ярилцлагын энэ хэсэг рүү орно. Хэрэв уг хүн тухайн ажилд тохирохгүй гэж үзсэн бол нэгэнт тэр хүний орохгүй ажлын талаар тайлбарлах нь чухал биш. • "Та өөрийн туршлагын талаар сайтар мэдээлэл өглөө. Тантай ярилцахад надад таатай байлаа. Би өөрийн байгууллага, таны орохоор сонирхож буй ажил зэргийн талаар танд товч танилцуулахаас өмнө танд өөрийн талаар нэмж хэлмээр зүйл байна уу?" • "Таны сонирхсон ажил болон манай компанийн талаар асуух зүйл юу байна?" • “Одоо би танд зарим мэдээлэл өгмөөр байна." • Байгууллага, ажил, тэтгэмжүүд, байрлал г.м. мэдээнүүд. • Танилцуулгаа тухайн хүний сонирхолд нийцүүлэн ярина.
  • 14. Төгсгөл • "Бидний болон ажлын талаар эсвэл өөр бусад зүйлийн талаар өөр асуух зүйл байна уу?" • Талархал илэрхийлэн төгсгөнө. Хэрвээ тухайн өргөдөл гаргагчийг ажилд авахгүй гэдгийг шийдсэн бол тэр даруйдаа мэдэгдэж болно. Шүүмжлэлгүй, хүндэтгэл үзүүлэн шийдвэрээ хэлнэ. Ямар учраас ажилд аваагүй тухайгаа нарийн тайлбарлах хэрэггүй. • "тантай ярилцахад таатай байсан хэдий ч танд энэ ажлыг олгох боломжгүй байна." • Та нэгэнт цаг гарган ярилцлага хийсэн болохоор хэрэв уг өргөгдөл гаргагчийг цаашид өөр ажилд авах боломжтой гэж үзвэл тэр тухайгаа хэлнэ. • Хэрэв танаас ажилд авахгүй болсон шалгаанаа тайлбарлахыг хүсвэл, ажилтан авах шийдвэрийн талаар ярилцах боломжгүй тухайгаа хэлэх сонголт танд үргэлж бий. Эсвэл өөр илүү таарч тохирох хүнтэй ярилцлага хийсэн гэх зэрэг тайлбар өгч болно. Өргөгдөл гаргачийг шаардлага хангахгүй эсвэл туршлагагүй гэж хэлбэл эвгүй уур амьсгал үүсгэж болзошгүй гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ үнэн хэлэх нь чухал.. • Хэрэв та уг хүнийг сонирхсон хэвээр байвал цааш нь үргэлжлүүлж болно. • "Одоогоор танд манай байгууллага хэр сонирхолтой байна?" • Өргөгдөл гаргагчид эргэлзээ, санаа зовж буй зүйл байгаа эсэхийг судлана. • "Дараагийн алхам юу болохыг танд танилцуулъя." • Дараагийн алхам юу байж болохыг тайлбарлана: дахин ярилцлага хэрэгтэй эсэх, шийдвэр хэр удаж байж гаргах. • "Өнөөдөр ирсэнд баярлалаа...."
  • 15. Санал хүсэлт авахад хэрэглэх ярианы сэдвийн загвар
  • 16. Ярилцлагыг дараах маягаар эхлэх хэрэгтэй: • Надтай ярилцахаар хүрэлцэн ирсэнд баярлалаа. Миний ярих гэсэн зүйл бол ажилтны сэтгэл санааны байдал юм. Би таныг ажилдаа аль болохоор сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна. Үүнийг хийхээс өмнө хэрхэн таныг ажилдаа улам сэтгэл хангалуун болгох буюу таныг ажилдаа сэтгэл хангалуун болгохын тулд бид ямар алхмууд хийх талаар би мэдэх хэрэгтэй байна.
  • 17. • Хэрэв ажилтанд тодорхой санал хүсэлт байвал яриулах хэрэгтэй. Нүдээр харилцаа тогтоо, тэмдэглэл сайн хөтөл, сонсож байгаагаа ажилтанд мэдэгдэхийн тулд хааяа толгойгоо дохих буюу инээмсэглэ. Хэрэв ажилтанд шууд хэлэх зүйл байхгүй буюу санал хүсэлтээ хэлэхдээ эргэлзэнгүй байвал дараах маягтай үг хэлж болно:
  • 18. • Таны хэлэх зүйлийг үнэхээр сонирхож байгаагаа танд хэлмээр байна. Таныг шаардлагатай бол шүүмжлэл хэлэхээс айж ичихийг би хүсэхгүй байна. Энэ нь урхи биш, таны хэлэх шүүмжлэлээс болж би уурлахгүй, хариу арга хэмжээ авахгүй. Энэ бол үнэхээр багийн үйл явц бөгөөд бид нэг талын хүмүүс. Хэрэв та үүнийг зөвшөөрвөл, би зарим тодорхой асуултын талаар таны бодлыг сонсохыг хүсэж байна. • Хэрэв та үүнийг одоо хиймээргүй байвал надад хэл. Бид уулзалтын цагаа дахин товлох буюу хэрэв та хүсвэл бодол санаагаа цаасан дээр тэмдэглэж болно.
  • 19. • Хэрэв ажилтан үнэхээр айж түгших буюу сонирхохгүй байвал та ярилцлагаа одоо дуусгаж болно. Хэрэв ажилтан ярилцлагаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа мэт санагдвал, та асуулт буюу сэдвийн жагсаалтын дагуу яриагаа цааш үргэлжлүүлэн, эдгээрийн талаархи ажилтны санал хүсэлтийг асуу.
  • 20. Жишээ: • дарга болон хамт ажиллагсдын сайн, муу зан • компани дахь ажилтны ирээдүй ба тэрээр энэ талаар юу боддог болох • ажилтны ажлын ачаалал ба ерөнхий ажлын хуваарилалт • ажилтны ажлын нөхцөл ба үүнийг сайжруулах талаархи түүний бодол • хийж байгаа ажлынхаа ач холбогдлын талаархи ажилтны бодол • ажилтнууд хоорондоо хэр нөхөрсөг харилцаатай вэ • ажилтны ажиллах ёстой тоног төхөөрөмжийн байдал • ажилтны авдаг цалин, тэтгэлэг тусламж, тэдгээрийг бусад компанитай харьцуулахад хэр байна • ажилтнуудтай харьцдаг, тэднийг сахилгажуулдаг арга замын тогтвортой, шударга байдал • дарга болон хамт ажиллагсад ажилтны мэдэх хэрэгтэй зүйлийг хэлж өгдөг гэж ажилтан боддог эсэх • өсөх/дэвших бололцоо • сургалт ба санал хүсэлтийн талаархи ажилтны туршлага ба бодол • хүлээн авсан заавар сургалтын ашигтай, тохиромжтой шинж чанар • хамт ажиллагсдын хоорондох, мөн ажилчид болон дарга нарын хоорондох харилцаа холбооны үр өгөөжтэй байдал • менежерүүд/эздийн ажилтнуудтайгаа харьцдаг хандлага
  • 21. • Та ажилтнаасаа эдгээр сэдэв бүрт хариулахыг хүсэж болно. Сайн тэмдэглэл хөтлөх ёстой. • Ярилцлагын дараа, дараах зүйлийг хэлж дүгнэ: • Өөрийн юу боддогоо надад хэлэхэд цаг гаргасан явдалд маш их баярлалаа. Би таны үнэнч байдлыг үнэлж байна. Мөн ямар нэгэн асуулт, санал, нэмэлт хүсэлт байвал ирж надтай ярилцана гэдэгт итгэж байна.
  • 22. Төгсгөл хэсэг: Юу болох талаар ажилтандаа мэдэгд: • Бусад ажилтантай уулзсаны дараа, би энэхүү мэдээллийг үзэж, таны ажлыг илүү сэтгэлд нийцтэй, үр өгөөжтэй болгохын тулд өөрчлөлт хийх арга замыг тодорхойлох болно. Хоёр долоон хоногийн дотор бидний явах чиглэлийн талаар танд хэлэх зарим мэдээлэлтэй болно гэдэгт найдаж байна. • Баярласнаа дахин илэрхийлье.
  • 23. • Ажлын байрны аюулгүй байдлын дүрмийн загвар
  • 24. • Ажилтан бүрийн хамтын ажиллагаа энэ компанийг ажиллахад аюулгүй газар болгоход хэрэгтэй. Дарга буюу аюулгүй байдлын хорооны гишүүнд аюулгүй бус нөхцөл байдал буюу аюулын талаар даруй мэдэгдэж өөртөө болон бусдад тусал. Зурагт хуудас, тэмдэг, ярилцлага, хананд хадсан хэлтсийн дүрэм, аюулгүй байдлын товхимол байдлаар хэвлэсэн дүрэм журам зэргээр танд танилцуулсан аюулгүй байдлын дүрэм журмыг нухацтай авч үз. Та ажлаа хийхдээ буюу шинэ ажил сурахдаа аюулгүй байдлын талаар байнга бодож эхэлж бай.
  • 25. • Ослын тухай мэдэгдэх. Ажил дээр гарсан аливаа гэмтэл—жижиг ч байсан гэсэн— даргадаа тэр даруй мэдэгдэж, анхны тусламж авах ёстой. Жижиг гэмтлийг тэр даруй анхаарахгүй бол үүнээс ноцтой нөхцөл байдал үүсэх нь олонтаа.
  • 26. Аюулгүй байдлын тусгай дүрэм, заавар. • Аюулгүй байдлын тусгай дүрэм, заавар. Өөрийн аюулгүй байдал болон хамт ажиллагсдынхаа аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд дараах дүрэм, зааврыг дагаж мөрдөнө үү: • Тухайн ажилд зориулан тогтоосон аюулгүй байдлын журмыг мөрдөн хэрэгжүүл. • Өвчлөх буюу гэмтэл авах тохиолдолд, хөнгөн эсэхээс үл хамааран даргадаа тэр даруй мэдэгд. Ямар ч тохиолдолд ажилтан өөрийн болон өөр хэн нэгний гэмтлийг эмчлэх буюу нүднээс гадны биетийг авахаар оролдох ёсгүй. • Хөл, нуруу, хүзүү хугалсан байж болох гэмтэл авсан эсвэл ослын улмаас ухаан алдсан эсвэл толгойндоо хүнд гэмтэл авсан тохиолдолд ажилтанд эрх бүхий хүмүүс эмнэлгийн үзлэг хийтэл хөдөлгөж болохгүй. • Машин тоног төхөөрөмжийн ойролцоо сул хэлхгэр хувцас, гоёл чимэглэлийн зүйлтэй байж болохгүй. Энэ нь ажиллаж байгаа тоног төхөөрөмжид орооцолдон ноцтой гэмтэл учруулж болно. • Та өөр ажилтны анхаарлыг хэзээ ч бүү сарниул, учир нь та түүнийг гэмтэхэд хүргэж болно. Хэрэв өөр ажилтны анхаарлыг татах хэрэгтэй бол анхаарлыг нь аюулгүй татаж болохоор болтол хүлээ. • Шаардлагатай үед хамгаалалтын шил, баг, бээлий, үсний тор г.м. хамгаалалтын хувцас өмсөх ёстой. • Хязгаарлах, зогсоох, хоёр гарын тоног төхөөрөмж зэрэг аюулгүй байдлын тоног төхөөрөмж нь таныг хамгаалах зорилготой. Энэ тоног төхөөрөмж танд таарч байгаа эсэхийг шалга.
  • 27. • Агуулахын материал, зам, сав, хайрцаг, бусад тоног төхөөрөмж эгнээ хоорондын зай, гарц, гал унтраах хэрэгсэл, цахилгаан гэрэлтүүлэг буюу цахилгааны самбар, цорго г.м. зүйлийг хааж болохгүй. ГАЛЫН ХААЛГА БОЛОН ЭГНЭЭ ХООРОНДЫН ЗАЙ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЁСТОЙ. • Ажлын байраа цэвэр байлга. • Шахсан агаарыг зөвхөн зориулалтаар нь ашигла. Хувцсаа үүгээр бүү цэвэрлэ. Үүгээр бүү тогло. • Тамхи татах дүрэм журмыг дагаж мөрд. • Машинаа цэвэрлэх, засварлах буюу орхихоосоо өмнө унтраа. • Чирэгч болон өргөгч тэргийг зөвхөн зөвшөөрөлтэй хүн ажиллуулна. Алхагч төрлийн өргөгч тэргэн дээр сууж болохгүй бөгөөд жолоочоос нь өөр хүн чирэгч тэргэн дээр сууж болохгүй. Тухайн нөхцөлд аюулгүй байх хурдаас хэтэрч болохгүй.
  • 28.  Гүйх, шуугилдахыг хатуу хориглоно.  Гал унтраагчид хүрэх замыг бүү хаа.  Цахилгаан хяналт буюу унтраалгыг бүү оролд.  Дарга тань зохих ёсоор танд зааварлаж, зөвшөөртөл машин, тоног төхөөрөмжийг бүү ажиллуул.  Ердийн болон ухамсартай аюулгүй байдлын дүрэмтэй нийцэхгүй байж болох бусад ямар нэгэн зүйлийг хийж болохгүй.  АЮУЛГҮЙ БУС аливаа нөхцөл байдал, үйл ажиллагааг даргадаа мэдэгд.  ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТУСАЛ.  Нэг газраас нөгөө рүү явахдаа зориулалтын замыг ашигла, хэзээ ч аюултай дөт замыг сонгож болохгүй.  Нуруугаа бус хөлөө ашиглаж - зөв өргө. Хүнд ачааны хувьд тусламж хүс.  Ажиллаж байгаа машин тоног төхөөрөмжийг тохируулж, цэвэрлэж, тосолж болохгүй.
  • 29.  Машины хамгаалалтыг байх ёстой газар нь байлга.  Юм битгий шид.  Гоожсон шингэн, тос, тослох материалыг даруй цэвэрлэ.  Хатуу ултай гутал, тохирох хувцас өмс. Богино өмд буюу богино банзал өмсөж болохгүй.  Хог хаягдал, цаасыг тамхины иш хийхэд зориулсан саванд бус зориулалтын саванд хий.
  • 30. Аюулгүй байдлын шалгах жагсаалт. Болзошгүй аюулаас сэрэмжлэх нь ажилтан бүрийн үүрэг хариуцлага юм. Хэрэв та дараах жагсаалтанд байгаа нөхцөл байдлын аль нэгийг олж илрүүлбэл—даргадаа тэр даруй мэдэгд.
  • 31.  Хальтиргаатай шал, явган хүний зам  Дэгээдэх аюул, тухайлбал резинэн хоолойн холболт, усны хоолой г.м.  Орох, гарах тэмдэг болон гэрэл байхгүй байх (эсвэл ажиллахгүй байх)  Шатны гэрэл муу байх  Шатны хашлага сул байх  Сул эсвэл эвдэрхий цонх  Аюултай хураасан хангамжийн материал буюу тоног төхөөрөмж  Онгорхой буюу хагархай цонх  Цоожгүй хаалга  Асаалттай орхисон цахилгаан тоног төхөөрөмж  Цахилгааны самбарын хаалт онгорхой байх
  • 32. • Уур, ус, тос г.м. зүйл гоожиж байх • Эгнээ хоорондын зайг бөглөсөн • Гал унтраагч, хоолойн шүршигчийн толгой хүрэх замыг бөглөсөн байх • Галын хаалгыг бөглөсөн байх • Халсан буюу хэт халсан аливаа тоног төхөөрөмжийн илрэл • Тостой даавууны өөдөс • Тамхи татдаггүй газар тамхи татсан тухай • Дээврийн дусаал • Чиглүүлсэн буюу сануулсан тэмдэг байрандаа байхгүй байх • Аюулгүй байдлын төхөөрөмжүүд зохих ёсоор ажиллахгүй байх • Машин, цахилгаан дамжуулалт, хамгаалалт байхгүй, гэмтсэн эсвэл буруу байрлуулсан байх
  • 33. • Аюулгүй байдлын тоног төхөөрөмж. Ажлаа хийхэд шаардагдах хамгаалах хувцас, тоног төхөөрөмж авсан эсэхийг танай дарга үзэх болно. Тэдгээрийг зааврын дагуу хэрэглэж, арчилж бай. Таны хайхрамжгүй байдлаас болж эдгээр зүйлс алга болох буюу эвдэрвэл та төлнө.
  • 34. • Хамгаалалтын гутал. Компани ямар ажил, ажлын байранд хамгаалалтын гутал шаардлагатайг тогтооно. Ямар ч нөхцөлд ажилтан сандаал буюу хуруу нь ил гарсан гутал өмсөж ажиллаж болохгүй. • Найдвартай хамгаалалтын гутал борлуулагч компанид тогтмол ирж байна. Ингэж ирэхийн өмнө зарлаж мэдэгдэнэ. • Хамгаалалтын шил. Цехийн бүх ажилтан хамгаалалтын шил зүүх ёстой. Энэ бодлогыг хатуу сахиж мөрдвөл нүдэндээ гэмтэл авах аюулыг их багасгаж чадна. • Суудлын бүс. Бүх ажилтан компанийн ажлаар тээврийн хэрэгсэл жолоодох бүртээ суудлын бүс болон мөрний даруулгаа (хэрэв байгаа бол) хийх ёстой. Жолооч урд талын болон арын зорчигчид бүгдээрээ бүсээ бүсэлсэн байхыг хариуцна.
  • 35. • Ажлын байрыг эмх цэгцтэй байлгах. Таны ажлын байр цэвэр, эмх цэгцтэй байх ёстой. Машин болон бусад зүйлийг (бараа, хайрцаг, дэлгүүрийн тэрэг г.м.) эгнээ хоорондын зайн голоос зайлуулсан байх ёстой. Гоожсон, дуссан, асгарсан зүйлийг даруй цэвэрлэж, гулгаж унахаас зайлсхий. • Хог хаягдлыг зохих саванд нь хий. Бараагаа худалдан авагч хүрэх үед унахгүй байлгахын тулд тавиураа хянуур нямбай өр.
  • 36.
  • 37. Бүх ажиллагсдын өдрийн цагийн бүртгэл