SlideShare a Scribd company logo
1 of 4
Лидер бүсгүй болох 7-н арга
1. Хүнийг сонсох чадвартай байх.
Удирдагч байна гэдэг цаг үргэлж бусдад тусалж, ярьж байдаг гэсэн үг биш юм. Та
өөрийн ажлын багийг нээлттэй байлгаж, санал бодлоо хуваалцах боломж гаргаж
өгөх хэрэгтэй. Таныг сонсох үед тэд таныг сайнаар үнэлж, гайхалтай санааг гаргахад
бэлэн болох болно.
2. Илүү нээлттэй байх.
Байгууллагын удирдагч өдрийг үргэлж өрөөндөө хүн хүлээн авах завгүй өнгөрөөж
байдаг. Хэрэв та амжилттай бүсгүй байхыг хүсэж байгаа бол багийнхандаа
өөрийгөө нээлттэй хүн гэдгийг харуулж байх хэрэгтэй. Тэгснээр тэд таны өрөөгөөр
үргэлж орж гарч байж, ажлын тухай чөлөөтэй ярилцаж чаддаг болох юм. Гэхдээ
тэдний сайн найз, үнэнч зөвлөгч, дэмий чалчих гэсэн үг биш юм шүү.
3. Шүтэн бишрэх хүнтэй бол.
Хүн бүхэнд үлгэр дуурайлал авах хүн байх ёстой. Тэр хүн нь таныг зөв замаар
хөтөлж, яг тийм хүн болох болно гэсэн зорилгыг тань асааж өгөх ёстой.
4. Сайн ажилсан багийн хүнийг шагнаж урамшуулж байх.
Сайн дарга болохын тулд бусдад сайн үйлс хийх нь зөв. /Та үнэхээр сайн ажиллаа/
гэх үгийг хэлэх тийм ч хэцүү биш байх. Үнэхээр сайн ажилсан хүнийг урамшуулахаа
хэзээ ч бүү март. Энэ үйлдэл нь таны карьерт сайнаар нөлөөлөх болно.
5. Бүгдийг төлөвлөдөг байх.
Та багийнхандаа шинэ ажил даалгах үед ямар ч алдаа гаргах ёсгүй. Ажилчин бүртээ
7 хоногийн төлөвлөгөө гаргаж өгөхийг хичээгээрэй. Ингэснээр таны багийнхан
цагтай уралдан ажиллаж урамшуулал авахыг хичээх болно.
6. Хошин мэдрэмж сайтай байх.
Та сайн удирдагч гэлээ ч, таныг унагааж чадах хүнд хэцүү өдрүүд байдаг. Ямар
нэгэн зүйл болоход бүү ноцтой хандаж өөрийгөө нервтүүл. Таныг наргианч зан
чимэх ба таны ажилчид бага стресстэх болно. Хошин мэдрэмжийг хөгжүүлэх нь
хэцүү ч гэлээ ирээдүйд чухал хэрэгтэй зүйлсийн нэгэнд ордог.
7. Эерэг бай.
Та ихэнх зүйлд сөрөг бодол өвөртөлж явдаг бол амжилт таныг дагах нь юу л бол.
Эерэг байх явдал нь бүх зүйлийн түлхүүр бөгөөд таны ажилчдыг ч сайн
ажиллуулахад туслах болно. Өөрийн багийнхандаа ажилдаа хайртай гэдгээ үргэлж
харуулж байгаарай. Тэд ч мөн таниас эерэг энерги хүлээн авч ажилдаа анхаарах
болно.
Лидер бүсгүйн мөрдөх 10 дүрэм
Яг одоо чи хэн байх нь хамаагүй. Хамт олон найз нөхөд тэр бүү хэл гэр бүл дотроо ч гэсэн
тэргүүлэгч лидер нь байж, хүндлүүлж хайрлуулахыг хүсдэггүй хэн байх билээ? Тийм
хүмүүс цаанаасаа авъяастай төрдөг юм биш шүү. Хүчин чармайлт, дадал зуршлийн үр
дүнд л тэр байр суринд хүрч, хамт олноороо хүлээн зөвшөөрүүлж байгаа шүү дээ. Яг
одооноос шийдвэртэй алхам хийж эхлэ.
1. Өөрийгөө рекламд. Бүү санаа зов. Ихэнх хүмүүс өөрийгөө рекламдах нь онгироо
сагсуу, их зангийн илрэл гэж боддог учир ихэнхдээ “дарж тоглодог”. Хэрвээ ямар нэг
ажлын томилгоо авсан тохиолдолд хүссэн хүсээгүй өөрийгөө гаргаж ирэх хэрэгтэй болно.
Магадгүй магтаал хүртэх их зүйл чи хийгээгүй байж болно л доо. Гэхдээ л чи өөрийнхөө
цаг хугацаа, хөдөлмөрийг зарцуулж байгаагийн төлөө цалин авч байгаа шүү дээ. Үүнийхээ
дагуу бас сайшаалыг ч харамгүй хүртэх эрхтэй. Бусдыг ч гэсэн магтаж бай. Магтаалыг
заавал агуу том зүйл хийж бүтэсний төлөө хэлдэг юм биш жижиг ч гэсэн сайхан чанартай,
сайхан харагдаж байгаа хүмүүсийг харамгүй магтах хэрэгтэй гэж Гоолингоо нь боддог
шүү. Гол нь чин сэтгэлийнх байх.Чамаас чин сэтгэлийн магтаал сонссон ямар ч хүн чиний
эсрэг байна гэж байдаггүй л юм даа.
2. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц өөртөө итгэлтэй бай.Энэ үгийг хангалттай л олон
сонсч байгаа байх. Гэхдээ үүнээс зугтах ямар ч боломж байхгүй. Хэзээд аливааг эерэгээр
харж, даван туулах эрч хүчээр өөрийгөө цэнэглэж чаддаг чанар Гоолингоогийн бүх найз
бүсгүйчүүдэд байдаг тийм ээ? Зорилгодоо хүрч, лидер эмэгтэй болохын тулд хамгийн
түрүүнд өөртөө бат итгэх чанарыг ухамсартаа суулгаж өгөөрэй. Гаргасан шийдвэртээ,
хийсэн үйлдэлдээ, хамгийн гол нь өөртөө эргэлзэж байгаа эмэгтэй бусдын итгэлийг олж
чадахгүй.
3. Өөрийгөө бод.Дийлэнх эмэгтэйчүүд ажлын байран дээр бусдын эрх ашиг, сонирхлыг
өөрийнхөөсөө илүүд тавих хандлагатай байдаг. Үнэхээр лидер эмэгтэй болъё гэж бодож
байгаа бол өөрийнхөө эрх ашгийг аль болох түрүүнд тавьж, түүндээ итгэлтэй байх
хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Өөрийн чинь эрх ашигт хэт халтай зүйлийг хэзээ ч
битгий хүлээн зөвшөөр. Үзэл бодолдоо үнэнч бай. Боломжтой үедээ бусдад туслаж, чин
сэтгэлээсээ бусдыг сонсч чаддаг бай. Энэ нь тэргүүлэгч хүнд заавал байх ёстой сайн
чанаруудын бас нэг нь юм шүү.
4. Боломжийг бүү алд. Зохион байгуулалтын чухал үйл ажиллагаанаас аль болох хойш
бүү суу. Иймэрхүү ажилуудад оролцож байж л өөрийгөө харуулах боломж гарч ирдэг юм
шүү. Хараахан ажил дээр гараагүй байгаа ч гэсэн эртнээс өөрийгөө бэлдэж гэр орныхоо
аливаа ажилд санаачлагаараа оролцож түрүүнд нь явж байгаарай. Туршлага болно шүү.
5. Чухлыг чухал бишээс ялга. Хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж хамгийн чухлыг нь
түрүүлж хийхээс гадна аливаа ажлын ач холбогдолыг сайн тооцоолж байгаарай. Чиний
ирээдүйд чухал нөлөөтэй том ажил бол бүх хүчин чармайлтаа дайчлан хичээ.
Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажилла. Бусдаас түрүүлж алхахын тулд бусдаас
илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэхдээ өөрөө зохицуулаад сурчихвал, бага цагт ихийг
амжуулж амархаан сурна. Харин хий дэмий зүйлд хайран цагаа бүү үр.
6. Алдахаас битгий ай. Бид ихэнхдээ алдаа, түүнийг дагах хариуцлагаас айж аливаа
шийдвэр, үйл ажиллагаанаас хойш суудаг. Өөр хэн нэгнийг амжилттай хийж дуусгасны
дараа”Би ч гэсэн чадах л байсан” эсвэл “Би хийсэн бол энэнээс илүү болох байсан” гэж
хэдий дэмий бодож харамсаад л өнгөрдөг. Өөр хэн нэгэн энэ ажлыг хийснээрээ
бүтэлгүйтсэн ч гэсэн хийгээгүй хүмүүсээс илүүтэй ямар их туршлага хуримтлуулдаг гээч.
7. Хамт олондоо хүндлэгд.Хамт олны харилцаа бидний ажилд маш ихээр нөлөөлдөг шүү
дээ. Энэ нь хүн бүрийн хувийн харилцаан дээр тогтдог учраас хамт олон дундаа хамгийн
эелдэг найрсаг, тусч нэг нь байвал гарцаагүй чамайг хүмүүс үнэлэх болно. Энэ бол
хамгийн чухал зүйлсийн нэг. Чи тийм ч амбицтай хүн биш байсан ч гэсэн бусадтай сайхан
харилцана гэдэг сэтгэл санаанд ч гэсэн сайнаар нөлөөлнө шүү дээ.
8. Хэлсэн үгэндээ хүр.Дарга, дээд тушаалтны өгсөн болон хамт олныхоо өмнө хүлээсэн
үүрэг даалгаваруудыг ягштал сайн биелүүлж найдвартай, итгэл даахуйц ажилтан байх
хэрэгтэй. Чухал үүрэг даалгавар биш ч гэсэн бусаддаа амласан, хэлсэн үгэндээ үргэлж
хүрч, биелүүлэхийг хичээж байгаарай. Итгэл бол хамгийн чухал капитал.
9. Бусдад итгэ.Мэдээж ажлын байран дээр зөрчил гарахгүй байна гэж байхгүй. Хүн
болгон өөр өөр үзэл бодол, боловсролын түвшин, үзэж харсан зүйлсээрээ ялгаатай байдаг
учраас л тэр.Магадгүй чи ажлаа маш сайн хийдэг, дутагдал гаргадаггүй гэж бодъё л доо.
Харин хамт ажиллагч нэгэн чиний хийсэн бүх зүйлийг нурааж, багаар ажиллах чадваргүй
гэдгээ харуулах үед чи мэдээж бухимдана. “Чамаас л боллоо” хэмээн түүнд уурлаж болох
л байх. Гэхдээ зөвхөн түүний алдаа л чиний дургүйцлийг хүргэсэн болохоос биш тэр хүн
өөрөө биш гэдгийг нөгөө хүндээ үйлдлээрээ ч болов ойлгуулж байвал сайн байдаг юм
шүү. Байн байн түүний алдааг гаргаж тавилгүй түүнд ахин итгэл үзүүлж, эелдэг харьцсан
хэвээрээ байгаарай.
10. Өөрийнхөө лидерийг зөв сонгох. Нэг үгээр хэлэхэд даргаараа зөв хүнийг сонгох
гэсэн үг. Тухайн байгууллагын дарга нь ямар нөлөө үзүүлж байна яг тэрийг ажилчид нь
ухамсартай, ухамсаргүй даган дуурайж байдаг. Удирдагч хүн сайхан харилцаатай, зөв
бодолтой, өөрийн гэсэн зарчимтай, буурь суурьтай хүн байвал бүгд түүнийг үлгэрлэн
дуурайдаг юм. Хэдийгээр тухайн байгууллага чамайг ажилд авах сонголтыг хийж байгаа
боловч “тэр л байгууллага” гээд хамгийн түрүүнд сонголт хийж байгаа нь чи минь өөрөө
шүү дээ.

More Related Content

Similar to лидер бүсгүй болох 7

хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 аргахүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 аргаSoko_92
 
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөөNooyoJamgan
 
Дейл Карнеги
Дейл Карнеги Дейл Карнеги
Дейл Карнеги Zaya G
 
та ажилдаа амжилт гаргаж
та ажилдаа амжилт гаргажта ажилдаа амжилт гаргаж
та ажилдаа амжилт гаргажTuvshin Tuvshuu
 
сургалт 1
сургалт 1сургалт 1
сургалт 1bolormaa87
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёbolormaa87
 
mergejliin talaar
mergejliin talaarmergejliin talaar
mergejliin talaarbolormaa87
 
mergejliin tuhai
mergejliin tuhaimergejliin tuhai
mergejliin tuhaibolormaa87
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2odgerel_9161
 
амьдралыг захирагч тоо
амьдралыг захирагч тооамьдралыг захирагч тоо
амьдралыг захирагч тооSoko_92
 
Г.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэ
Г.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэГ.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэ
Г.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэbatnasanb
 
Amjiltand hureh
Amjiltand hurehAmjiltand hureh
Amjiltand hurehCHBD_6684
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3oyunbatbarha
 

Similar to лидер бүсгүй болох 7 (20)

хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 аргахүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
 
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 
dasdas123
dasdas123dasdas123
dasdas123
 
20110509
2011050920110509
20110509
 
Zovlogoo
ZovlogooZovlogoo
Zovlogoo
 
Zovlogoo
ZovlogooZovlogoo
Zovlogoo
 
Huvi hunii hugjil ugtahbayr
Huvi hunii hugjil ugtahbayrHuvi hunii hugjil ugtahbayr
Huvi hunii hugjil ugtahbayr
 
Дейл Карнеги
Дейл Карнеги Дейл Карнеги
Дейл Карнеги
 
та ажилдаа амжилт гаргаж
та ажилдаа амжилт гаргажта ажилдаа амжилт гаргаж
та ажилдаа амжилт гаргаж
 
сургалт 1
сургалт 1сургалт 1
сургалт 1
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
 
mergejliin talaar
mergejliin talaarmergejliin talaar
mergejliin talaar
 
mergejliin tuhai
mergejliin tuhaimergejliin tuhai
mergejliin tuhai
 
Бие даалт 1
Бие даалт 1Бие даалт 1
Бие даалт 1
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2
 
амьдралыг захирагч тоо
амьдралыг захирагч тооамьдралыг захирагч тоо
амьдралыг захирагч тоо
 
Г.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэ
Г.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэГ.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэ
Г.Ариунболд - Байгууллагын харилцаан дахь урам түүний үнэ цэнэ
 
Amjiltand hureh
Amjiltand hurehAmjiltand hureh
Amjiltand hureh
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
 
HRON110- Хичээл 14
HRON110- Хичээл 14HRON110- Хичээл 14
HRON110- Хичээл 14
 

лидер бүсгүй болох 7

  • 1. Лидер бүсгүй болох 7-н арга 1. Хүнийг сонсох чадвартай байх. Удирдагч байна гэдэг цаг үргэлж бусдад тусалж, ярьж байдаг гэсэн үг биш юм. Та өөрийн ажлын багийг нээлттэй байлгаж, санал бодлоо хуваалцах боломж гаргаж өгөх хэрэгтэй. Таныг сонсох үед тэд таныг сайнаар үнэлж, гайхалтай санааг гаргахад бэлэн болох болно. 2. Илүү нээлттэй байх. Байгууллагын удирдагч өдрийг үргэлж өрөөндөө хүн хүлээн авах завгүй өнгөрөөж байдаг. Хэрэв та амжилттай бүсгүй байхыг хүсэж байгаа бол багийнхандаа өөрийгөө нээлттэй хүн гэдгийг харуулж байх хэрэгтэй. Тэгснээр тэд таны өрөөгөөр үргэлж орж гарч байж, ажлын тухай чөлөөтэй ярилцаж чаддаг болох юм. Гэхдээ тэдний сайн найз, үнэнч зөвлөгч, дэмий чалчих гэсэн үг биш юм шүү. 3. Шүтэн бишрэх хүнтэй бол. Хүн бүхэнд үлгэр дуурайлал авах хүн байх ёстой. Тэр хүн нь таныг зөв замаар хөтөлж, яг тийм хүн болох болно гэсэн зорилгыг тань асааж өгөх ёстой. 4. Сайн ажилсан багийн хүнийг шагнаж урамшуулж байх. Сайн дарга болохын тулд бусдад сайн үйлс хийх нь зөв. /Та үнэхээр сайн ажиллаа/ гэх үгийг хэлэх тийм ч хэцүү биш байх. Үнэхээр сайн ажилсан хүнийг урамшуулахаа хэзээ ч бүү март. Энэ үйлдэл нь таны карьерт сайнаар нөлөөлөх болно. 5. Бүгдийг төлөвлөдөг байх. Та багийнхандаа шинэ ажил даалгах үед ямар ч алдаа гаргах ёсгүй. Ажилчин бүртээ 7 хоногийн төлөвлөгөө гаргаж өгөхийг хичээгээрэй. Ингэснээр таны багийнхан цагтай уралдан ажиллаж урамшуулал авахыг хичээх болно. 6. Хошин мэдрэмж сайтай байх. Та сайн удирдагч гэлээ ч, таныг унагааж чадах хүнд хэцүү өдрүүд байдаг. Ямар нэгэн зүйл болоход бүү ноцтой хандаж өөрийгөө нервтүүл. Таныг наргианч зан чимэх ба таны ажилчид бага стресстэх болно. Хошин мэдрэмжийг хөгжүүлэх нь хэцүү ч гэлээ ирээдүйд чухал хэрэгтэй зүйлсийн нэгэнд ордог. 7. Эерэг бай. Та ихэнх зүйлд сөрөг бодол өвөртөлж явдаг бол амжилт таныг дагах нь юу л бол. Эерэг байх явдал нь бүх зүйлийн түлхүүр бөгөөд таны ажилчдыг ч сайн ажиллуулахад туслах болно. Өөрийн багийнхандаа ажилдаа хайртай гэдгээ үргэлж харуулж байгаарай. Тэд ч мөн таниас эерэг энерги хүлээн авч ажилдаа анхаарах болно.
  • 2. Лидер бүсгүйн мөрдөх 10 дүрэм Яг одоо чи хэн байх нь хамаагүй. Хамт олон найз нөхөд тэр бүү хэл гэр бүл дотроо ч гэсэн тэргүүлэгч лидер нь байж, хүндлүүлж хайрлуулахыг хүсдэггүй хэн байх билээ? Тийм хүмүүс цаанаасаа авъяастай төрдөг юм биш шүү. Хүчин чармайлт, дадал зуршлийн үр дүнд л тэр байр суринд хүрч, хамт олноороо хүлээн зөвшөөрүүлж байгаа шүү дээ. Яг одооноос шийдвэртэй алхам хийж эхлэ. 1. Өөрийгөө рекламд. Бүү санаа зов. Ихэнх хүмүүс өөрийгөө рекламдах нь онгироо сагсуу, их зангийн илрэл гэж боддог учир ихэнхдээ “дарж тоглодог”. Хэрвээ ямар нэг ажлын томилгоо авсан тохиолдолд хүссэн хүсээгүй өөрийгөө гаргаж ирэх хэрэгтэй болно. Магадгүй магтаал хүртэх их зүйл чи хийгээгүй байж болно л доо. Гэхдээ л чи өөрийнхөө цаг хугацаа, хөдөлмөрийг зарцуулж байгаагийн төлөө цалин авч байгаа шүү дээ. Үүнийхээ дагуу бас сайшаалыг ч харамгүй хүртэх эрхтэй. Бусдыг ч гэсэн магтаж бай. Магтаалыг заавал агуу том зүйл хийж бүтэсний төлөө хэлдэг юм биш жижиг ч гэсэн сайхан чанартай, сайхан харагдаж байгаа хүмүүсийг харамгүй магтах хэрэгтэй гэж Гоолингоо нь боддог шүү. Гол нь чин сэтгэлийнх байх.Чамаас чин сэтгэлийн магтаал сонссон ямар ч хүн чиний эсрэг байна гэж байдаггүй л юм даа. 2. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц өөртөө итгэлтэй бай.Энэ үгийг хангалттай л олон сонсч байгаа байх. Гэхдээ үүнээс зугтах ямар ч боломж байхгүй. Хэзээд аливааг эерэгээр харж, даван туулах эрч хүчээр өөрийгөө цэнэглэж чаддаг чанар Гоолингоогийн бүх найз бүсгүйчүүдэд байдаг тийм ээ? Зорилгодоо хүрч, лидер эмэгтэй болохын тулд хамгийн түрүүнд өөртөө бат итгэх чанарыг ухамсартаа суулгаж өгөөрэй. Гаргасан шийдвэртээ, хийсэн үйлдэлдээ, хамгийн гол нь өөртөө эргэлзэж байгаа эмэгтэй бусдын итгэлийг олж чадахгүй.
  • 3. 3. Өөрийгөө бод.Дийлэнх эмэгтэйчүүд ажлын байран дээр бусдын эрх ашиг, сонирхлыг өөрийнхөөсөө илүүд тавих хандлагатай байдаг. Үнэхээр лидер эмэгтэй болъё гэж бодож байгаа бол өөрийнхөө эрх ашгийг аль болох түрүүнд тавьж, түүндээ итгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Өөрийн чинь эрх ашигт хэт халтай зүйлийг хэзээ ч битгий хүлээн зөвшөөр. Үзэл бодолдоо үнэнч бай. Боломжтой үедээ бусдад туслаж, чин сэтгэлээсээ бусдыг сонсч чаддаг бай. Энэ нь тэргүүлэгч хүнд заавал байх ёстой сайн чанаруудын бас нэг нь юм шүү. 4. Боломжийг бүү алд. Зохион байгуулалтын чухал үйл ажиллагаанаас аль болох хойш бүү суу. Иймэрхүү ажилуудад оролцож байж л өөрийгөө харуулах боломж гарч ирдэг юм шүү. Хараахан ажил дээр гараагүй байгаа ч гэсэн эртнээс өөрийгөө бэлдэж гэр орныхоо аливаа ажилд санаачлагаараа оролцож түрүүнд нь явж байгаарай. Туршлага болно шүү. 5. Чухлыг чухал бишээс ялга. Хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж хамгийн чухлыг нь түрүүлж хийхээс гадна аливаа ажлын ач холбогдолыг сайн тооцоолж байгаарай. Чиний ирээдүйд чухал нөлөөтэй том ажил бол бүх хүчин чармайлтаа дайчлан хичээ. Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажилла. Бусдаас түрүүлж алхахын тулд бусдаас илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэхдээ өөрөө зохицуулаад сурчихвал, бага цагт ихийг амжуулж амархаан сурна. Харин хий дэмий зүйлд хайран цагаа бүү үр. 6. Алдахаас битгий ай. Бид ихэнхдээ алдаа, түүнийг дагах хариуцлагаас айж аливаа шийдвэр, үйл ажиллагаанаас хойш суудаг. Өөр хэн нэгнийг амжилттай хийж дуусгасны дараа”Би ч гэсэн чадах л байсан” эсвэл “Би хийсэн бол энэнээс илүү болох байсан” гэж хэдий дэмий бодож харамсаад л өнгөрдөг. Өөр хэн нэгэн энэ ажлыг хийснээрээ бүтэлгүйтсэн ч гэсэн хийгээгүй хүмүүсээс илүүтэй ямар их туршлага хуримтлуулдаг гээч. 7. Хамт олондоо хүндлэгд.Хамт олны харилцаа бидний ажилд маш ихээр нөлөөлдөг шүү дээ. Энэ нь хүн бүрийн хувийн харилцаан дээр тогтдог учраас хамт олон дундаа хамгийн эелдэг найрсаг, тусч нэг нь байвал гарцаагүй чамайг хүмүүс үнэлэх болно. Энэ бол хамгийн чухал зүйлсийн нэг. Чи тийм ч амбицтай хүн биш байсан ч гэсэн бусадтай сайхан харилцана гэдэг сэтгэл санаанд ч гэсэн сайнаар нөлөөлнө шүү дээ. 8. Хэлсэн үгэндээ хүр.Дарга, дээд тушаалтны өгсөн болон хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг даалгаваруудыг ягштал сайн биелүүлж найдвартай, итгэл даахуйц ажилтан байх хэрэгтэй. Чухал үүрэг даалгавар биш ч гэсэн бусаддаа амласан, хэлсэн үгэндээ үргэлж хүрч, биелүүлэхийг хичээж байгаарай. Итгэл бол хамгийн чухал капитал. 9. Бусдад итгэ.Мэдээж ажлын байран дээр зөрчил гарахгүй байна гэж байхгүй. Хүн болгон өөр өөр үзэл бодол, боловсролын түвшин, үзэж харсан зүйлсээрээ ялгаатай байдаг учраас л тэр.Магадгүй чи ажлаа маш сайн хийдэг, дутагдал гаргадаггүй гэж бодъё л доо. Харин хамт ажиллагч нэгэн чиний хийсэн бүх зүйлийг нурааж, багаар ажиллах чадваргүй гэдгээ харуулах үед чи мэдээж бухимдана. “Чамаас л боллоо” хэмээн түүнд уурлаж болох л байх. Гэхдээ зөвхөн түүний алдаа л чиний дургүйцлийг хүргэсэн болохоос биш тэр хүн өөрөө биш гэдгийг нөгөө хүндээ үйлдлээрээ ч болов ойлгуулж байвал сайн байдаг юм шүү. Байн байн түүний алдааг гаргаж тавилгүй түүнд ахин итгэл үзүүлж, эелдэг харьцсан хэвээрээ байгаарай.
  • 4. 10. Өөрийнхөө лидерийг зөв сонгох. Нэг үгээр хэлэхэд даргаараа зөв хүнийг сонгох гэсэн үг. Тухайн байгууллагын дарга нь ямар нөлөө үзүүлж байна яг тэрийг ажилчид нь ухамсартай, ухамсаргүй даган дуурайж байдаг. Удирдагч хүн сайхан харилцаатай, зөв бодолтой, өөрийн гэсэн зарчимтай, буурь суурьтай хүн байвал бүгд түүнийг үлгэрлэн дуурайдаг юм. Хэдийгээр тухайн байгууллага чамайг ажилд авах сонголтыг хийж байгаа боловч “тэр л байгууллага” гээд хамгийн түрүүнд сонголт хийж байгаа нь чи минь өөрөө шүү дээ.