SlideShare a Scribd company logo
1 of 14
ДӨРӨВ. АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ, ҮЙЛЧИЛГЭЭ
Энэхүү дөрөвдүгээр бүлгээр ажил мэргэжлийн зөвлөгөө гэж юу болох,
ганцаарчилсан ба бүлгийн зөвлөгөө, тэдгээрийн давуу болон сул тал,
ганцаарчилсан зөвлөгөөний үйл явцын үе шат алхмуудын талаар суралцахаас
гадна, ажил мэргэжлийн зөвлөх, зөвлөхийн ур чадвар, ёс зүй, зөвлөгөө өгөх
үндсэн техникүүд түүнийг зөвлөх үйлчилгээнд хэрхэн зөв ашиглаж, зөвлөгөө,
үйлчилгээг үр дүнтэй болгох талаар судална.
4.1. АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ГЭЖ ЮУ ВЭ,
ЗӨВЛӨГӨӨНИЙ ХЭЛБЭР ТӨРЛҮҮД
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ1 гэдэг нь хувь хүний эсвэл
нийгмийн сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх талаар мэргэжлийн тусламж болон чиг
баримжаа олгохыг хэлнэ. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх нь хүмүүст
өөрсдийнхөө боловсрол, сургалт, ажлын талаар бодит сонголт хийхэд нь туслах
үүднээс мэргэжлийн түвшинд мэдээлэл, зөвлөгөө, чиг баримжаа олгохыг ажил
мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө гэнэ. Мөн үйлчлүүлэгчийн ажил төрлийн
талаарх санаа бодол, хүлээлтийг олж мэдэх, ойлгох, тухайн хүнийг зорилгодоо
хүрэхэд нь туслана.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө дараах хэлбэрүүд байдаг.
1 /http://www.oxforddictionaries.com/definition/English/counselling/
ЗӨВЛӨГӨӨ
Биечлэн
Ганцаарчилан Хэсэг бүлгээр
Онлайнаар Утсаар
Манай улсад зөвлөгөөг ганцаарчилан болон хэсэг бүлгээр ихэвчилэн зохион
байгуулдаг бөгөөд онлайнаар болон утсаар өгөх хэлбэр төдийлөн хөг жөөгүй
байна. Ганцаарчилсан болон хэсэг бүлгээр зөвлөгөө өгөх аль аль нь давуу болон
сул талтай.
Ганцаарчилсан зөвлөгөөний давуу
талууд
Ганцаарчилсан зөвлөгөөний
сул тал
 Зөвлөх үйлчлүүлэгчтэй олон
төрлийн асуудлаар үр дүнд чиглэн
ажиллах боломжтой.
 Зөвлөх зөвхөн үйлчлүүлэгчид
чиглэн түүний асуудлыг
шийдвэрлэх арга замыг чиглүүлж
дэмжихэд тохиромжтой.
 Өгч буй мэдээлэл нь зөвхөн
үйлчлүүлэгчид чиглэсэн байх
учраас нэгтгэн дүгнэх, харилцан
ярилцах, асуудлыг шийдвэрлэхэд
хялбар байна.
 Үйлчүүлэгчтэй харилцан
ойлголцох боломж илүү.
 Зөвхөн үйлчлүүлэгчид өөрт нь
чиглэсэн учраас санаа бодлоо
чөлөөтэй илэрхийлэх, асуудлаа
хамтдаа шийдвэрлэх боломжтой.
 Ганцаарчилсан зөвлөгөөний өрөө
байхгүй тохиолдолд хүмүүсээс
тусгаарлан зөвлөгөө өгөх
боломжтой тул зардал бага гарна.
 Бүлгийн бусад гишүүдийн сайн
сайхан үлгэр дууриал байхгүй.
 Бусадтай өөрийгөө харьцуулах
боломжгүй.
 Цаг хугацаа их зарцуулна.
 Ганцаарчилсан зөвлөгөөний өрөө
байхгүй олон хүнтэй өрөөнд
зөвлөгөө өгөх тохиолдолд
үйлчлүүлэгч өөрийн асуудлыг
бүрэн илэрхийлэх боломж
хязгаарлагдмал болно.
Ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөөний стандарт
Ажил мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхэд стандартын шаардлага хангасан
өрөө зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь үйлчилгээний үр дүнг илүү амжилттай
болгоход нөлөөлдөг хүчин зүйл юм. Энэхүү өрөө нь үйлчлүүлэгч зөвлөх хоёр
харилцан итгэлцэх уур амьсгалыг бүрдүүлэхүйц тав тухтай гэгээтэй, тохилог,
жижгэвтэр хэмжээтэй чимээ шуугианаас тусгаарласан байна. Мөн утас дуугарах,
өөр хүмүүс саад болохоос зайлсхийвэл зохино.
Ганцаарчилсан зөвлөгөө өгөх хөдөлмөр эрхлэлийн нийтлэг үйлчилгээний MNS
6620:2016 стандартын дагуу ганцаарчилсан өрөө нь:
 Үйлчлүүлэгчид зориулсан сандалтай
 Дулаан тохилог
 Мэдээллийн хэвлэмэл материал, самбартай
 Санал хүсэлтийн хайрцагтай
 Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн булантай
 Ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөөнд тавигдах шаардлага
 Тохирсон гэрэлтүүлэгтэй
 Компьютер, прожектор дэлгэц самбартай
 Ханан дээр зураг үзүүлэнтэй /байгалын зураг гэх мэт/
 Намуун хөгжим /хэрвээ шаардлагатай бол/
 Тохилог тавилга/ширээ, сандал, буйдан гэх мэт/, цай, кофе чанагчтай
байна.
Бүлгээр зөвлөгөө өгөх
давуу талууд
Бүлгээр зөвлөгөө өгөх
сул талууд
 Бүлгийн бусад гишүүдтэй баг
бүлгээр ажилласнаар багаар
ажиллах чадварт суралцаж, хамт
олноороо хэлэлцэн аливаа
асуудлыг шийдвэрлэх, сайн
хувилбаруудыг сонгох
боломжтой.
 Бусдаас суралцах сайн
туршлагыг шууд даган дууриах
боломж нэн түрүүнд олддог.
 Бүлгийн уур амьсгал бие биедээ
үзүүлэх тусламж, дэмжлэг, эргэх
холбоо зэрэг нь тухайн
үйлчлүүлэгчид тустай бөгөөд
стрессээ тайлах арга ч болж
болдог.
 Сэтгэл санаа нийлсэн хүмүүс
хамтдаа бизнес эрхлэх
боломжтой.
 Олон хүнд нэгэн зэрэг ижил
асуудлаар зөвлөгөө өгч, цаг
хугацаа хэмнэнэ.
 Маш олон түүх, янз бүрийн
мэдээлэл сонсох болно.
 Гишүүн бүрийн оролцоог хангах,
хүн бүртэй нүүр тулж ажиллах
боломж зарим талаараа
хязгаарлагдмал.
 Хүн бүр өөрийн асуудлыг
шийдвэрлүүлэх боломжгүй.
 Олон хүнд зэрэг зөвлөгөө өгөхөд
зайлшгүй сургалтын өрөө танхим,
хичээлийн хэрэглэгдэхүүн,
зөөврийн компьютер, прожектор
гэх мэт зардал их шаардана.
4.2.АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ, ҮНДСЭН УР ЧАДВАРУУД
ЗӨВЛӨХИЙН ЁС ЗҮЙ
Карьерийн2 зөвлөхүүдэд тавигдах гол шаардлага нь, зөвлөгөө хүсч буй иргэдийг
хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээгээ авч болох зүг рүү чиглүүлж өгөх явдал бөгөөд
өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийн мэргэшсэн мэргэжилтэн байх албагүй,
харин тухайн зах зээл дэх мэдээлэл зөвлөгөөг хаанаас авч болох, юунд хэрхэн
ашиглаж болохыг зөвлөх чадвартай байх явдал юм.
Ажил мэргэжлийн зөвлөх нь мэдлэгтэй, ур чадвартай зөв хандлагатай,
туршлагатай, оролдлого хичээл чармайлттай мэргэшсэн байна.
Мэдлэгийн хүрээ
Ажил мэргэжлийн зөвлөх нь мэргэжлийн мэдлэг, орон нутаг/бүсийн ХЗЗ, эдийн
засаг, социологи, сэтгэл судлал, хууль, эрх зүй, сурган заах арга зүй, мэдээлэл
харилцаа холбоо, компьютер, зорилтот бүлгийн иргэдэд зөвлөгөө өгөх арга
барилын талаар мэдлэгтэй байна.
Зөвлөхийн ур чадвар
Хувь хүний ур чадварын хувьд үнэнч, ёс зүйтэй, хариуцлагатай, найдвартай,
бүтээлч, сахилга баттай, хошин зан чанартай, суралцахад бэлэн, итгэлтэй,
тусламтгай, идэвхжүүлж урамшуулах чадвартай байна.
Гүйцэтгэх ур чадварын хувьд шийдвэр гаргах, хүнд байдлаас гарах, шинийг
санаачилах, уян хатан чанар, дүгнэл гаргах чадвартай, зориг тэвчээртэй, өөдрөг
үзэлтэй, овсгоо самбаатай, үр дүнд чиглэсэн арга барилтай, нийгмийн оролцоо
сайтай, хурдан бодож сэтгэдэг, сэргэлэн, зорилгод чиглэсэн манлайлах чадвартай
байх хэрэгтэй.
Нийгмийн харилцааны ур чадварын хувьд маргаан зөрчил шийдэх, ярилцах,
багаар ажиллах, олж мэдэх, асуудал шийдвэрлэх, зөвлөгөө өгөх, төрөлх хэлээ
сайн эзэмшсэн байх, харилцах чадвар сайтай байх, хамтран ажиллах, тохируулан
хэрэглэх чадвартай байх, харилцааны менежмент сайтай байхыг шаардана.
Мэргэжлийн болон арга зүйн чадварын хувьд дүн шинжилгээ хийх, үнэлгээ хийх,
төлөвлөх, зохион байгуулах, хичээмтгий байдал, мэргэжлийн чадвар, зах зээлийн
эдийн засгийн арга зүй, салбар хоорондын зохицуулалт, арга зүй, төслийн
удирдлага, үр дагавар тооцох, мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдөх байдал,
багшлах чадварыг эзэмшсэн байна.
Хандлага
Ажлаа амжилттай гүйцэтгэх хүсэл тэмүүлэлтэй байх, нийгэм болон хөдөлмөрийн
харилцаанд биеэ зөв авч явах, хүмүүсийг алагчлахгүй байх, дундыг баримталдаг
2 Карьерийн зөвлөхүүдэд зориулсан гарын авлага. ОУХБ, орчуулсан Ган-Оюун Д. 2009, хуудас 3
байх, бусдыг хүндлэх, эелдэг байх, шударга байх, тэвчээр, хатуужилтай байх, чин
сэтгэлтэй байх, өөртөө итгэлтэй байх, найдвартай байх, бусдын шийдвэрийг
хүндэтэх, суралцах болон мэргэжлээ дээшлүүлэх, шинийг санаачилагч байх,
хийдэг бүх зүйлдээ мэргэжлийн үүднээс хандах хүсэл, тэмүүлэлтэй байх, ёс зүйн
дүрэм баримталдаг байвал зохино.
Ажил мэргэжлийн зөвлөхийн ёс зүй
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийн ёс зүй нь хууль дүрэм журмыг
орлохгүй зөвхөн таны ажиллах, үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим, хэм
хэмжээ болно. Үүнд:
 Өөрийн үнэт зүйлс, итгэл үнэмшил, санаа бодлоо үйлчлүүлэгчид тулгахгүй
байх
 Үйлчлүүлэгчийн үнэт зүйлс, итгэл үнэмшлийг хүндэтгэх
 Алагчлахгүй байх
 Өөрийн ажлыг ил тод байлгах
 Хүн бүрт эсвэл бүлэг хүмүүст үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэх
 Хүн бүрт эсвэл бүлэг хүмүүстэй ил тод, эвсэг, ойлгож болохуйц харилцаж,
тэдний итгэл, найдварыг хүлээх
 Хувийн, мэргэжлийн, нийгэм, улс төрийн эсвэл санхүүгийн ашиг хонжоо
олохын тулд аливаа харилцаа холбоог үйлчлүүлэгчийн зардлаар ашиглаж
завшихгүй байх
 Хувь хүний болон байгууллагын мэдээллийн нууцыг хадгалах
 Хүн, хүний эрхийг дээдлэх
 Хуулиа дээдлэх.
4.3. ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг ерөнхий боловсролын нэгэн
адил нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүчин зүйл хэмээн үздэг тул албан журмын
шинжтэй байх ёстой байдаг бол ганцаарчилсан зөвлөгөө өгөх нь сайн дурын
шинжтэй байвал зохино. Ганцаарчилсан зөвлөгөөний үед үйлчлүүлэгч нь өөрийн
хувийн байдал, асуудал бэрхшээлээ зөвлөхөд тодорхой хэмжээгээр илэн далангүй
ярихад хүрдэг. Ийм учраас үйлчлүүлэгчдийг хувийн асуудлаар мэдээлэл өгөхөд
шахалт үзүүлж болохгүй тул зөвлөгөө авахыг хүсэж буй хүмүүст л уг үйлчилгээг
үзүүлэх нь зүйтэй.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйл явц нь тодорхой үе шат,
алхам, дэс дараалалтай цогц үйл ажиллагаа юм.
Ганцаарчилсан зөвлөгөө өгөх үйл явц нь дараах 3 үе шаттай. Үүнд:
1. Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлох
2. Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах
3. Бичиг баримт боловсруулах.
Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлох үе шат нь:
 Ярилцлагыг эхлэх
 Мэдээлэл цуглуулах
 Хэрэгцээг тодорхойлох
 Шалгуурт тэнцсэн эсэхийг магадлах
 Асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх гэсэн алхмуудтай.
Ярилцлагыг үйлчлүүлэгчийг угтан авах, мэндлэх, үйлчлүүлэгчээ ширээнд урин
суулгах, үйлчлүүлэгчтэй танилцах, үйлчлүүлэгчийнхээ зорилгыг тодруулах,
ярилцлагын зорилгоо харилцан ярьж тодорхойлох гэсэн дэс дарааллаар эхэлнэ.
Үүний дараа үйлчлүүлэгчийн ажил мэргэжлийн ба хөдөлмөр эрхлэлтийн зорилгыг
тодорхойлох, үйлчлүүлэгч тодорхойлсон зорилгодоо тохирохуйц шаардлагыг
хангасан эсэхийг /эзэмшсэн боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, үнэмлэх,
диплом, зөвшөөрөл, бизнесийн эхлэлийн эх үүсвэр гэх мэт/ тодорхойлох,
хөдөлмөр эрхлэхэд бэлэн буй эсэх /жишээ нь ажил хайх ур чадвар, намтар,
өргөдөл бичих, ажлын ярилцлагад бэлэн эсэх, хувийн бэлтгэл хангасан эсэх,
бизнес хийж эхлэхэд бэлэн байгаа эсэх, хүүхэд харах хүн байгаа эсэх/- ийг
тодорхойлох, ажил, ажлын байраа хадгалах чадамжийг /хүүхдээ асрах, эрүүл
мэнд, ажилдаа ирж очих тээвэр, орон байр, ажлын байран дахь харилцаа,
өрсөлдөх чадвар/ илрүүлэх, хувь хүний ба санхүүгийн хэрэгцээний талаар
мэдээлэл цуглуулах зэргээр хөдөлмөр эрхлэлтийн талаарх бүх мэдээлэл
цуглуулна.
Цуглуулсан мэдээлэлүүдээ нэгтгэж, баталгаажуулах, үйлчлүүлэгчийн хэрэгцээг
тодорхойлох, тодорхойлсон хэрэгцээг үйлчлүүлэгчтэй харилцан тохироод
мэдээллийг нэгтгэн, тавьсан шалгууртай харьцуулж /нас, хүйс, боловсрол, ажлын
туршлага/, үйлчлүүлэгчийн ойлголтыг баталгаажуулна.
Тодорхойлсон эрэлт хэрэгцээнд тохирох хувилбаруудыг санал болгох,
үйлчлүүлэгчид хувилбаруудаас сонголт хийхэд нь туслах, чиглүүлэх, сонгосон
хувилбарыг баталгаажуулах, үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, тайлбарлах,
хувилбарыг зөвшөөрөх гэсэн дарааллаар асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг
авч үзнэ.
Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үе шат нь:
 Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах
 Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үйлчлүүлэгчийн оролцоог хангах гэсэн алхамтай
байна.
Үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахын тулд
төлөвлөгөөний агуулга зорилго, зорилтуудыг тодорхойлж, төлөвлөгөө
боловсруулах, төлөвлөгөөг эцэслэх, төлөвлөгөөний цаг хугацаа, хэрэгжилтийг
хангах зэрэг дэс дарааллаар ярилцана.
Дараа нь ямар ямар арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тохиролцох, үйлчлүүлэгчийн
хүсэл эрмэлзэл, амлалтыг баталгаажуулах, үйл ажиллагаандаа хариуцлагатай
хандах, өөрийн хариуцлагыг ухамсарлуулах байдлаар төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд
үйлчлүүлэгчийн оролцоог хангана.
Бичиг баримт боловсруулах сүүлийн үе шатанд үйлчлүүлэгч өөрийн мэргэжил, ур
чадварыг тодорхойлох боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом, зураг, өөрийн
намтар, өргөдөл бичих, анкет бөглөх гэх мэт тухайн ажилд ороход шаардлагатай
бүхий л баримт бичгийг боловсруулж бэлдэх хэрэгтэйг зөвлөж, шаардлагатай
тохиолдолд зөвлөх хамтран боловсруулахад туслана
Зөвлөгөөний төгсгөлд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх/хөдөлмөр
эрхлэлтийн мэргэжилтэнтэй эргэх холбоотой хамтран ажиллахыг санал болгоод
ярилцлагыг дуусгана.
Дээрх үе шат, алхамуудын дагуу зөвлөх ярилцлагыг хөтлөн явуулах ба эцсийн
шийдвэрийг үйлчлүүлэгч гаргана. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
зөвлөгөөний гол зорилго нь зөвлөх үйлчлүүлэгч хоёрын хамтын ажиллагааны үр
дүнд үйлчлүүлэгч зөв шийдвэр гаргаж ажилтай, орлоготой болох явдал юм.
4.4. ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ҮНДСЭН ТЕХНИКҮҮД
Аливаа ганцаарчилсан зөвлөгөө нь зөвлөх/хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн
үйлчлүүлэгч хоёрын хооронд ярилцлага хэлбэрээр явагддаг. Ярилцлагыг үр
дүнтэй, амжилттай болгохын тулд зөвлөх зөвлөгөө өгөх арга зүйг сайтар эзэмшин
өөрийн болгоход суралцах хэрэгтэй.
Ярилцлага нь асуудлаа ухаарч ойлгох, тухайн үйлчлүүлэгчийн үзэл бодол, итгэл
үнэмшилд нөлөөлөх, түүнийг шийдвэрлэх арга зам хувилбаруудыг боловсруулж
хэлэлцэх, сонголт хийх, шийдвэр гаргах, тэдгээрийг амьдрал ахуйдаа хэрэглэхэд
дэмжлэг үзүүлэх арга юм. Ярилцлага хийхэд тодорхой цаг хугацаа шаардагддаг.
Ярилцлагын эхэнд зөвлөх нь зөвлөгөө өгөхөд хичнээн цаг зарцуулахыг хэлнэ.
Зөвлөгөө нь 45 минутаас 1 цаг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд ярилцлагаа
дараах үе шатын дагуу хөтлөн явуулна. Мөн ярилцлагын явцад тэмдэглэл хөтлөх
хэрэгтэй.
Ярилцлага нь ярилцлага эхлэх /5-10/, мэдээлэл цуглуулах /25-35/, шийдвэрлэх
асуудлыг тодорхойлох /10-15/, ярилцлагыг дуусгах /5-10/ гэсэн үе шаттай байна.
Ярилцлагыг хөтлөн явуулахдаа хэрэглэх олон аргууд бий. Үүнд:
 Харилцаа тогтоох техник
 Сонсох техник
 Асуух техник
 Ажиглах техник гэх мэт.
Харилцаа тогтоох техник
Ярилцлага эхлэх үе шатанд хэрэглэх хамгийн чухал техник бол харилцаа тогтоох
юм. Зөвлөх эхнээсээ зөв харилцаж эхэлбэл, үйлчлүүлэгч зөвлөх хоёрын
зөвлөгөөний үр дүн амжилттай болох эхлэл болдог.
Үйлчлүүлэгчээ угтаж авах
Үйлчлүүлэгчээ угтан авч мэндлэн сандалд суухыг урина.
Хувцасаа тайлж өлгөхөд туслах
Ялангуяа хавар, намар, өвлийн улиралд гадуур хувцасаа тайлж өлгөх, цүнх
бусад зүйлсээ тавихад нь тусалж, эвгүй байдалд орохоос зайлсхийнэ.
Танилцах
Зөвлөх өөрийгөө эхэлж танилцуулна. Дараа нь үйлчлүүлэгчийн нэрийг
асууна.
Нэрээр нь дуудаж ярилцах
Зөвлөх ярилцах таатай уур амьсгалыг бий болгосны дараа нэрээр нь
дуудаж, үйлчлүүлэгчтэй энгийн байдлаар ярилцаж эхэлснээр хүндэтгэлтэй, чин
сэтгэлээсээ, дотно хандаж байна гэсэн тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ.
Байгаа чигээр нь хүлээн авах
Ямар ч үйлчлүүлэгч орж ирэхэд гайхаж хачирхах, эвгүйцэх, айх зэргээр
хандах биш байгаа чигээр нь хүлээн авч хүндэтгэлтэй харьцах нь зөвлөгөө үр
дүнтэй болох эерэг уур амьсгалаар эхлэхэд чухал нөлөөтэй. Мөн зөвлөгөөний
явцад сургамжлах, шүүмжлэх, буруутгах, дооглох тохуурхах, ёжлох зэрэг нь
зөвлөхөд үл итгэх, харилцаанд сөрөг нөлөөлдөг зохисгүй хандлагууд юм.
Тайвшруулах
Ихэнх зөвлөгөө авч буй иргэд айдас түгшүүртэй, өөртөө итгэх итгэлгүй эсвэл
ууртай догшин, бусдыг буруутгасан гээд янз бүрийн авир араншинтай байдаг
бөгөөд зөвлөгөө өгөх явцад уйлах, уурлах, дуугай болох зэргээр янз бүрийн
байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь бий. Энэ тохиолдолд тайвшруула
техникийг ашиглана.
Дэмжсэн үг хэллэг хэрэглэж, сэтгэл хуваалцлаа илэрхийлэх
Харилцан ярилцах явцад үйлчлүүлэгчийн эвгүйцэх, болгоомжлох байдлыг
арилгах нээлттэй уур амьсгалыг бий болгох, сандралыг арилгах зорилгоор толгой
дохих, инээмсэглэх, “Өө тийм, тэгэлгүй яахав, иймэрхүү асуудал ажил хайж байгаа
хүмүүст тохиолддог, та санаа зовох хэрэггүй” гэх мэт үг хэрэглэж, сэтгэл
хуваалцлаа илэрхийлээрэй.
Энгийн үг хэллэг хэрэглэх
Зөвлөгөөний явцад зөвлөх үйлчлүүлэгч хоёр ижил тэгш байр суурьтай
байвал ярилцлага тааламжтай болж өндөрлөнө. Өөрөөр хэлбэл зөвлөхийн үг яриа
товч тодорхой, ойлгомжтой, нуршуу биш, буруутгасан өнгө аясгүй, албархуу,
хөндий хүйтэн биш, эелдэг уриалагхан үйлчлүүлэгчийн онцлогт тохирсон байна.
Нүдээрээ харилцаа тогтоох
Сэтгэл зүйн харилцаа тогтооход харц чухал нөлөөтэй бөгөөд хүний нүүр
царайнаас хамгийн их мэдээлэл авч болох хэсэг бол нүдний харц гэдэг. Иймд
үйлчлүүлэгчтэй ярилцахдаа түүн рүү анхаарлаа хандуулж, зөөлөн харцаар харж
ярилцах хэрэгтэй бөгөөд хэт удаан харах, цоо ширтэх нь зохимжгүй бөгөөд хэт
удаан харах нь хүний хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцох, үзэл бодлоо шууд
тулгаж буйн илэрхийлэл гэж үздэг.
Нүүр царайны хувирал, дуу хоолойн өнгө, биеийн хөдөлгөөнөө тохируулах
Зөвлөгөө үйлчилгээ авахаар ирж буй үйлчлүүлэгчид айдастай, өөртөө итгэх
итгэл сул хүмүүс байдаг тул анхнаасаа байгаа байдлаараа итгэл төрүүлэхүйц,
эелдэг уриалагхан, инээмсэглэсэн, тайван чөлөөтэй, чин сэтгэлээсээ хандаж
байгаагаа төрх байдлаа илэрхийлж чадвал харилцаа үр дүнтэй болно.
Орон зайн байрлалаа зөв сонгох
Ганцаарчилсан зөвлөгөө өгөхөд зөвлөх, үйлчлүүлэгч хоёрт хэн ч саад
болохооргүй ганцаарчилсан зөвлөгөөний стандарт өрөө чухал ач холбогдолтой
бөгөөд орон зайн байрлалаа зөв сонгож чадвал ярилцлага амжилттай үргэлжлэх
таатай орчин бүрдэнэ. Үйлчлүүлэгч зөвлөх хоёрын хоорондох зай хэт ойр биш, бас
хэт хол биш 120 орчим сантиметрийн зайнаас ярилцах нь тохиромжтой.
Сонсох техник
Сонсох нь:
 Үйлчлүүлэгчийн бодит байдлыг ойлгож байна гэсэн итгэл төрүүлдэг
 Үйлчлүүлэгчийг хүндэтгэж, асуудлыг сонирхож байна гэсэн сэтгэгдэл
төрүүлдэг
 Үйлчлүүлэгч өөрийн тухай бүх зүйлийг ярихыг эрмэлзэж, хичээж эхлэх сэдэл
төрүүлдэг байна.
Үйлчлүүлэгчийнхээ яриаг анхааралтай, зорилго чиглэлтэйгээр, дэмжсэн байдлаар
сонсохыг идэвхтэй сонсох арга гэж нэрлэдэг бөгөөд сонссоноо давтан хэлэх,
сонссоноо томьёолж хэлэх, сонссоноо дүгнэж хэлэх зэрэг идэвхтэй сонсох аргууд
байдаг. Үйлчлүүлэгчийн хэлсэн зарим үг, өгүүлбэрийг тэр чигээр нь давтаж хэлж
болно. Үүнийг тохиолдсон үйл явдал, мэдрэмж, сэтгэл хөдлөлийг танин мэдэхэд
голлон хэрэглэнэ.
Үйлчлүүлэгчийнхээ яриаг хэр үнэн зөв ойлгосноо шалгах, мэдээллийг нягтлан
тодруулах зорилгоор сонссоноо өөрийн үгээр томьёолж хэлэх аргыг хэрэглэдэг.
Энэ аргыг чухал мэдээ, мэдээллийг онцлон тодруулах зорилгоор хэрэглэдэг
байна..
Зарим үйлчлүүлэгчид тухайн асуудалтай холбоотой, холбоогүй янз бүрийн зүйл
ярьж хамаг байдгаа тоочдог. Үүнээс сэргийлэх зорилгоор үйлчлүүлэгчийн
ярьсаныг нэгтгэн дүгнэх техникийг хэрэглэдэг. Энэ техник нь ярилцсан зүйлийн
чухал хэсгийг тодруулах, түүнд анхаарлаа хандуулах, яриаг логик дэс
дараалалтайгаар хөтлөн явуулахад чухал үүрэгтэй.
Асуух техник
Асуултууд бол ярилцлагыг удирдах, чиглүүлэх хамгийн гол арга хэрэгсэл юм.
Зөвлөгөөний үед зарим үйлчлүүлэгч ямар нэгэн шахалтгүйгээр өөрийн асуудлаа
шууд ярьж эхэлдэг. Гэтэл зарим нь юу ярих, яахаа мэдэхгүй таг суучих явдал
гардаг. Зөвлөгөөний явцад учир шалтгааныг тодруулах, нөхцөл байдлыг зөв
үнэлэх, шийдвэр гаргах, хувилбарууд санал болгоход тань асуух техник чухал ач
холбогдолтой бөгөөд нээлттэй хүнтэй хэрхэн ярилцах, хаалттай хүний дотоод
ертөнцөд хэрхэн нэвтрэх гээд тухайн хүний сэтгэл зүйд нөлөөлөх чадварыг
зөвлөхөөс шаардана. Иймд дараах асуух техникийг зөв эзэмшиж, амьдралдаа
хэрэгжүүлээрэй.
 Нээлттэй асуулт гэдэг нь үйлчлүүлэгч тухайн асуултанд дэлгэрэнгүй ярих
боломж олгодог.
 Хаалттай асуулт гэдэг нь тийм, үгүй буюу нэг өгүүлбэрээр товч хариулт
авах арга бөгөөд энэ аргыг зөвлөх ярилцлагын төгсгөлд хэсэгт хэрэглэх, мөн
хэтэрхий яриасаг, нээлттэй хүмүүстэй ярилцахад хэрэглэх нь яриа
сунжрахаас зайлсхийх арга болдог.
 Тодотгох асуулт нь үйлчлүүлэгчээс түүний бодит байдлыг илүү тодорхой
болгох зорилготой.
 Лавлах асуултыг үйлчлүүлэгчээс ямар нэгэн зүйлийн шалтгааныг
тайлбарлахыг хүссэн тохиолдолд хэрэглэнэ.
 Эрэгцүүлэх асуулт нь үйлчлүүлэгч өөрт тулгарч буй бэрхшээл, боломж,
давуу болон сул тал бодох боломжийг олгоно.
 Таамаглах асуулт нь хариултыг санал болгох, хариултанд нөлөөлөх буюу
түүнийг урьдчилан таамаглах боломжийг бүрдүүлдэг.
Зөвлөгөө өгөх явцад тухайн үйлчлүүлэгчийн гадаад болон дотоод нөөц бололцоог
илрүүлэн гаргаж, түүнд тулгуурлан шийдвэр гаргах хувилбаруудыг санал болгоход
оновчтой асуулт тавьж сурах чухал бөгөөд үүний тулд асуултын сантай болох
хэрэгтэй.
Ажиглах техник
Зөвлөгөө өгөх явцад анхаарах өөр нэгэн зүйл бол үйлчлүүлэгчтэй ярилцах явцдаа
үг яриа, үйл хөдлөл, харц, нүүрний хувирал, биеийн байрлал зэрэг үгэн бус
харилцааг сайн ажиглаж тухайн хүний дотроо нууж буй зүйлийг тодруулж мэдэх
явдал юм. Үс, гар хуруу, бал, дэвтэрээрээ оролдох, савчуулах, суудал дээрээ
займчих, дуу хоолойн өнгө сул зэрэг нь өөртөө итгэлгүй, сандарсан, айсан, санаа
зовсон байдлыг илэрхийлдэг. Энэ тохиолдолд дэмжсэн, тайвшруулсан үг хэлж
сэтгэл санааг засах эелдэг найрсаг хандах нь биеэ барих байдлыг арилгаж энэ хүн
надад туслаж чадах юм байна гэдэг итгэлийг төрүүлдэг. Хүмүүс хоорондын
харилцааны ойлголцлын 7 хувь нь амаар буюу үг хэллэгээр, үлдсэн хувь нь
биеийн хөдөлгөөн, дохио зангаа, дуу хоолойн өнгөөс хамаардаг гэж үздэг.
4.5. БҮЛГИЙН СУРГАЛТ
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд
бүлгээр зохион байгуулахдаа дараах зүйлсийг бэлдэнэ. Үүнд:
1. Сургагч багшийн бэлтгэх зүйлс
2. Сургалтын төвийн бэлтгэх зүйлс зэрэг болно.
1. Сургагч багшийн бэлтгэх зүйлс
Сургагч багш сургалт явуулахаасаа өмнө:
 Сургалтын хөтөлбөр
 Презентаци (үндсэн материал)
 Гарын авлага, тараах материал
 Сургалтын хэрэглэгдэхүүн
 Сургагч багшийн дүр төрх, харилцаа
 Сургалтын арга зүйгээ сайтар бэлдсэн байна.
 Сургалтын хөтөлбөр
Сургагч багш нь зорилтот бүлгийн иргэдэд зориулан сургалт зохион байгуулахдаа
сургалтын хөтөлбөрийн бүтцэд дараах зүйлийг багтаана. Үүнд:
 Хөтөлбөрийн нэр
 Хөтөлбөрийн үндэслэл
 Хөтөлбөрийн цаг
 Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
 Хөтөлбөрийн онцлог
 Хөтөлбөрийн бүтэц
 Хөтөлбөрийн агуулга
 Хөтөлбөрийн арга зүй
 Үнэлгээ зэрэг болно.
 Презентаци (үндсэн материал)
Сургагч багш хичээлийн презентацийг powerpoint, prezi зэрэг програм дээр
бэлдэнэ. Презентацийг:
 Хуудас бүр өөрийн гарчигтай
 Хуудас бүр утгын уялдаа холбоотой
 Нэг хуудас дээр 7 мөрөөс хэтрэхгүй үгтэй
 Гарчиг ба хамаарах зүйлийг тодорхой хуваасан
 Текстийн хэмжээ хамгийн бага нь 20-24 pt
 Аль болох зураг, график зэрэг сонирхолтой байдлаар бэлдэнэ.
 Гарын авлага, тараах материал
Тараах материал, гарын авлагад зориуд хийсэн зүйлс, биет зүйлс, геометрийн
биет, бичиж боловсруулж хэвлэсэн материал, ном, гарын авлага, зураг, хүснэгт,
хэвлэж бэлдсэн сорил тест, сонжоо, кейс зэрэг орно.
Сайн бэлтгэсэн тараах материал таны өгөх мэдээллийн үр дүнг мэдэгдэхүйц
нэмэгдүүлнэ. Мөн онцгой зорилго бүхий мэдээлэл өгөхөд хэрэглэхээс гадна
лекцийн гол утга санааг тусгаж, дэлгэрүүлж мэдээлэл авах боломж олгоно.
Тараах материалыг сургалтын төгсгөлд өгнө. Тухайн сэдвийн хүрээнд хэрэглэх
болон нөхөн бичих тараах материалыг тухайн өдрийн сургалтын эхэнд өгнө.
 Сургалтын хэрэглэгдэхүүн
Сургалтын хэрэглэгдэхүүн сургалтыг явуулахад ашиглах чухал хэрэгсэл болдог.
Иймээс өнгийн цаас, ватум цаас, цавуу, хайч, цаасан скоч, флипчартын цаас,
хэлбэртэй дүрс, үзүүлэн, маркер, шохойн, үйсэн болон цаасан самбар, тогтоогч
зүү, соронз зэргийг сургалтын өмнө бэлдэх нь сургалтыг үр дүнтэй явуулахад
чухал ач холбогдолтой.
 Сургагч багшийн харилцаа
Аливаа сургалтын амжилт нь сургагч багш суралцагчидтай хэрхэн харьцаж
байгаагаас ихээхэн хамаардаг. Тиймээс сургалтын явцад сургагч багш
суралцагчидтай амжилттай харилцахын тулд:
 Чөлөөтэй ярих
 Ердийн байх
 Санаа бодлоо цэгцэлж ярих
 Оновчтой бөгөөд товч тодорхой байх
 Идэвхжүүлэх ба урамшуулах байдлаар харилцах маш чухал.
Түүнээс гадна сургалтыг эерэг уур амьсгалтай болгох үүднээс суралцагчидтай:
1. Тэгш эрхийн үүднээс харьцах
2. Хүндэтгэн харьцах
3. Дэмжин бататгаж харьцах
4. Алиалан хошигнох зэрэг аргыг хэрэглэнэ.
 Сургалтын арга зүй
Сургагч багш нь заах хичээлээ сонирхолтой, үр дүнтэй болгохын тулд:
 Өөрийн өргөн мэдлэг, өндөр ур чадвараараа суралцагчдад зөв үлгэр жишээ
үзүүлэх
 Сургалтаа сайн бэлдэж, чин сэтгэлээсээ зохион байгуулах
 Заах сэдвийн практик ач холбогдол, ашиг тусыг суралцагчдад тайлбарлан
ойлгуулах
 Заах сэдэвтэй холбоотой суут хүмүүсийн амьдрал, нээлт, тэмцэл, алдаа,
хэлсэн үг зэргийг ашиглах
 Суралцагчдын өдөр тутмын амьдралд тохиолддог жишээ, тоо, баримт ашиглах
 Сэдэвтэй холбоотой сонирхолтой асуулт тавих
 Сэдэвтэй холбоотой бүтээлч шинжтэй даалгавар, дасгал, бодлого зэргийг
ашиглах
 Суралцагчдын мэддэг зүйлтэй зөрчилдөж байгаа тийм бодлого жишээ ашиглах
 Хийсвэр нарийн төвөгтэй зүйлийг суралцагчдад ойлгуулахын тулд ашиглаж буй
өнгө үзэмж сайтай үзүүлэнгүүд
 Сэдэвтэй холбоотой мэдээллийг ном, сонин, сэтгүүл, интернэт зэрэг
мэдээллийн олон эх сурвалжийг ашиглах
 Суралцагчдыг ямар нэгэн зүйлийг унших, бичих, зохиох зэрэг хэрэгцээг үүсгэх
хэрэгтэй.
2. Сургалтын төвийн бэлтгэх зүйлс
 Сургалтын өрөө танхим
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний стандарт /MNS6620:2016/-ын дагуу
бүлгээр зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах өрөө танхим нь:
1. Дуу чимээнээс тусгаарлагдсан, гэрэлтүүлэг сайтай, хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий шаардлага хангасан
2. Стандарт ширээ, сандал хүртээмжтэй
3. Сургалт зохион байгуулах компьютер, прожектор, дэлгэц, самбартай
4. Төрөлжсан мэдээлэл, лавлагааны булан, стенд самбартай
5. Интернэт сүлжээтэй
6. Мэргэжлийн талаарх танилцуулга бүхий зурагт хуудас, үзүүлэнтэй
7. Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны зар мэдээлэл бүхий мэдээллийн
самбартай
8. Хэрэгцээт гарын авлага, тараах материал, сорилын сантай байна.
 Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж
Сургалтын төв нь прожектор, нөтбүк, компьютер, дэлгэц, залгуур, цагаан самбар,
үйсэн самбар болон бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бэлдэнэ.
Прожекторыг зураг бүдүүвч үзүүлэх, ярих гол зүйлүүдийг харуулах, суралцагчид
тэмдэглэл хийж авахад ашиглана.
Суралцагчид самбар дээр бичсэн зүйлд анхаарлаа ихээхэн хандуулдаг. Тиймээс
цагаан самбар дээр хичээлийн төлөвлөгөө, дэс дарааллыг бичих, зарим гол
зүйлийг дэлгэрүүлж тайлбарлахдаа ашиглахад тохиромжтой байдаг. Мөн
флипчартын (Flipchart) самбарыг ашиглах хэрэгтэй.
Видео, дүрс бичлэгийг анги танхимд авчрах боломжгүй эд зүйлс, эсвэл хүний
тухай танилцуулах, дэлхийг тойрон аялах боломж, багшийн заах ур чадварт
тусламж болох, суралцагчдын ой ухаанд тодорхой мэдээллийг үлдээх, тэдний
идэвхтэй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сургалтанд хэрэглэнэ.

More Related Content

What's hot

Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаchemistry teacher
 
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжсургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжBinderya Becky
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчимBayar Be
 
Зөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнЗөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнPsychology Psy
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгGuntulga
 
Оюуны зураглал
Оюуны зураглалОюуны зураглал
Оюуны зураглалBurnee Naran
 
ой тогтоолт
ой тогтоолтой тогтоолт
ой тогтоолтOyuka Oyu
 
хувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх нь
хувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх ньхувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх нь
хувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх ньSosoo Byambaa
 
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогbdeegii_9100
 
хичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухайхичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухайА. Aku
 
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 насEnkhbold Myagmarsuren
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалdavaa627
 

What's hot (20)

Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах арга
 
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжсургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
 
Leg14
Leg14Leg14
Leg14
 
темперамент
темпераменттемперамент
темперамент
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
 
сургалт ба хөгжил
сургалт ба хөгжилсургалт ба хөгжил
сургалт ба хөгжил
 
Leg12
Leg12Leg12
Leg12
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
Зөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнЗөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөн
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
Оюуны зураглал
Оюуны зураглалОюуны зураглал
Оюуны зураглал
 
ой тогтоолт
ой тогтоолтой тогтоолт
ой тогтоолт
 
Butets
ButetsButets
Butets
 
хувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх нь
хувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх ньхувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх нь
хувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх нь
 
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
 
хичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухайхичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухай
 
Leg11
Leg11Leg11
Leg11
 
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
 

Similar to dasdasdasdas

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТАЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТOyuntsetseg Temuujin
 
Lec 3 internal environment
Lec 3 internal environmentLec 3 internal environment
Lec 3 internal environmentChimgeeJ
 
Copy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахCopy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахSukhochirxna
 
Competency dicionary
Competency dicionaryCompetency dicionary
Competency dicionaryUlzii ganbat
 
Ажлын ярилцлага
Ажлын ярилцлагаАжлын ярилцлага
Ажлын ярилцлагаNooyoJamgan
 
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлаганийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагаSukhochirxna
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Bayarmaa Anu
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Bayarmaa Anu
 
Төгсөгчдийн мэдлэг ур чадварыг ажлын байранд дээшлүүлэх нь
Төгсөгчдийн мэдлэг ур чадварыг ажлын байранд дээшлүүлэх ньТөгсөгчдийн мэдлэг ур чадварыг ажлын байранд дээшлүүлэх нь
Төгсөгчдийн мэдлэг ур чадварыг ажлын байранд дээшлүүлэх ньBayarmaaBayrmaa
 
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ СУУРИЛСАН ЯР...
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ  СУУРИЛСАН ЯР...Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ  СУУРИЛСАН ЯР...
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ СУУРИЛСАН ЯР...batnasanb
 
Брэндийн туршлагыг бүтээх бүтээлч аргачлал: NPD аргачлал Л.Бум-Эрдэнэ
Брэндийн туршлагыг бүтээх бүтээлч аргачлал: NPD аргачлал Л.Бум-ЭрдэнэБрэндийн туршлагыг бүтээх бүтээлч аргачлал: NPD аргачлал Л.Бум-Эрдэнэ
Брэндийн туршлагыг бүтээх бүтээлч аргачлал: NPD аргачлал Л.Бум-ЭрдэнэUnstuck
 

Similar to dasdasdasdas (20)

m4
m4m4
m4
 
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТАЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
 
Lec 3 internal environment
Lec 3 internal environmentLec 3 internal environment
Lec 3 internal environment
 
Copy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахCopy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллах
 
dasdas123
dasdas123dasdas123
dasdas123
 
M6
M6 M6
M6
 
Competency dicionary
Competency dicionaryCompetency dicionary
Competency dicionary
 
Ажлын ярилцлага
Ажлын ярилцлагаАжлын ярилцлага
Ажлын ярилцлага
 
а
аа
а
 
Бизнест амжилттай ажиллах
Бизнест амжилттай ажиллах Бизнест амжилттай ажиллах
Бизнест амжилттай ажиллах
 
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлаганийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
 
лекц №3 нааз
лекц №3 наазлекц №3 нааз
лекц №3 нааз
 
Төгсөгчдийн мэдлэг ур чадварыг ажлын байранд дээшлүүлэх нь
Төгсөгчдийн мэдлэг ур чадварыг ажлын байранд дээшлүүлэх ньТөгсөгчдийн мэдлэг ур чадварыг ажлын байранд дээшлүүлэх нь
Төгсөгчдийн мэдлэг ур чадварыг ажлын байранд дээшлүүлэх нь
 
бйыбйыбыdas
бйыбйыбыdasбйыбйыбыdas
бйыбйыбыdas
 
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ СУУРИЛСАН ЯР...
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ  СУУРИЛСАН ЯР...Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ  СУУРИЛСАН ЯР...
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ СУУРИЛСАН ЯР...
 
Customer service
Customer serviceCustomer service
Customer service
 
Lecture №11
Lecture №11Lecture №11
Lecture №11
 
Брэндийн туршлагыг бүтээх бүтээлч аргачлал: NPD аргачлал Л.Бум-Эрдэнэ
Брэндийн туршлагыг бүтээх бүтээлч аргачлал: NPD аргачлал Л.Бум-ЭрдэнэБрэндийн туршлагыг бүтээх бүтээлч аргачлал: NPD аргачлал Л.Бум-Эрдэнэ
Брэндийн туршлагыг бүтээх бүтээлч аргачлал: NPD аргачлал Л.Бум-Эрдэнэ
 

More from Oyuntsetseg Temuujin (7)

eaeasdsadas
eaeasdsadaseaeasdsadas
eaeasdsadas
 
dasdasdasd
dasdasdasddasdasdasd
dasdasdasd
 
m1
m1m1
m1
 
m5dasdasdadsadsada
m5dasdasdadsadsadam5dasdasdadsadsada
m5dasdasdadsadsada
 
m3
m3m3
m3
 
m2
m2m2
m2
 
Зөөврийн зай хураагуур
Зөөврийн зай хураагуурЗөөврийн зай хураагуур
Зөөврийн зай хураагуур
 

dasdasdasdas

  • 1. ДӨРӨВ. АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ, ҮЙЛЧИЛГЭЭ Энэхүү дөрөвдүгээр бүлгээр ажил мэргэжлийн зөвлөгөө гэж юу болох, ганцаарчилсан ба бүлгийн зөвлөгөө, тэдгээрийн давуу болон сул тал, ганцаарчилсан зөвлөгөөний үйл явцын үе шат алхмуудын талаар суралцахаас гадна, ажил мэргэжлийн зөвлөх, зөвлөхийн ур чадвар, ёс зүй, зөвлөгөө өгөх үндсэн техникүүд түүнийг зөвлөх үйлчилгээнд хэрхэн зөв ашиглаж, зөвлөгөө, үйлчилгээг үр дүнтэй болгох талаар судална. 4.1. АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ГЭЖ ЮУ ВЭ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ХЭЛБЭР ТӨРЛҮҮД Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ1 гэдэг нь хувь хүний эсвэл нийгмийн сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх талаар мэргэжлийн тусламж болон чиг баримжаа олгохыг хэлнэ. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх нь хүмүүст өөрсдийнхөө боловсрол, сургалт, ажлын талаар бодит сонголт хийхэд нь туслах үүднээс мэргэжлийн түвшинд мэдээлэл, зөвлөгөө, чиг баримжаа олгохыг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө гэнэ. Мөн үйлчлүүлэгчийн ажил төрлийн талаарх санаа бодол, хүлээлтийг олж мэдэх, ойлгох, тухайн хүнийг зорилгодоо хүрэхэд нь туслана. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө дараах хэлбэрүүд байдаг. 1 /http://www.oxforddictionaries.com/definition/English/counselling/ ЗӨВЛӨГӨӨ Биечлэн Ганцаарчилан Хэсэг бүлгээр Онлайнаар Утсаар
  • 2. Манай улсад зөвлөгөөг ганцаарчилан болон хэсэг бүлгээр ихэвчилэн зохион байгуулдаг бөгөөд онлайнаар болон утсаар өгөх хэлбэр төдийлөн хөг жөөгүй байна. Ганцаарчилсан болон хэсэг бүлгээр зөвлөгөө өгөх аль аль нь давуу болон сул талтай. Ганцаарчилсан зөвлөгөөний давуу талууд Ганцаарчилсан зөвлөгөөний сул тал  Зөвлөх үйлчлүүлэгчтэй олон төрлийн асуудлаар үр дүнд чиглэн ажиллах боломжтой.  Зөвлөх зөвхөн үйлчлүүлэгчид чиглэн түүний асуудлыг шийдвэрлэх арга замыг чиглүүлж дэмжихэд тохиромжтой.  Өгч буй мэдээлэл нь зөвхөн үйлчлүүлэгчид чиглэсэн байх учраас нэгтгэн дүгнэх, харилцан ярилцах, асуудлыг шийдвэрлэхэд хялбар байна.  Үйлчүүлэгчтэй харилцан ойлголцох боломж илүү.  Зөвхөн үйлчлүүлэгчид өөрт нь чиглэсэн учраас санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуудлаа хамтдаа шийдвэрлэх боломжтой.  Ганцаарчилсан зөвлөгөөний өрөө байхгүй тохиолдолд хүмүүсээс тусгаарлан зөвлөгөө өгөх боломжтой тул зардал бага гарна.  Бүлгийн бусад гишүүдийн сайн сайхан үлгэр дууриал байхгүй.  Бусадтай өөрийгөө харьцуулах боломжгүй.  Цаг хугацаа их зарцуулна.  Ганцаарчилсан зөвлөгөөний өрөө байхгүй олон хүнтэй өрөөнд зөвлөгөө өгөх тохиолдолд үйлчлүүлэгч өөрийн асуудлыг бүрэн илэрхийлэх боломж хязгаарлагдмал болно. Ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөөний стандарт Ажил мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхэд стандартын шаардлага хангасан өрөө зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь үйлчилгээний үр дүнг илүү амжилттай болгоход нөлөөлдөг хүчин зүйл юм. Энэхүү өрөө нь үйлчлүүлэгч зөвлөх хоёр харилцан итгэлцэх уур амьсгалыг бүрдүүлэхүйц тав тухтай гэгээтэй, тохилог, жижгэвтэр хэмжээтэй чимээ шуугианаас тусгаарласан байна. Мөн утас дуугарах, өөр хүмүүс саад болохоос зайлсхийвэл зохино.
  • 3. Ганцаарчилсан зөвлөгөө өгөх хөдөлмөр эрхлэлийн нийтлэг үйлчилгээний MNS 6620:2016 стандартын дагуу ганцаарчилсан өрөө нь:  Үйлчлүүлэгчид зориулсан сандалтай  Дулаан тохилог  Мэдээллийн хэвлэмэл материал, самбартай  Санал хүсэлтийн хайрцагтай  Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн булантай  Ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөөнд тавигдах шаардлага  Тохирсон гэрэлтүүлэгтэй  Компьютер, прожектор дэлгэц самбартай  Ханан дээр зураг үзүүлэнтэй /байгалын зураг гэх мэт/  Намуун хөгжим /хэрвээ шаардлагатай бол/  Тохилог тавилга/ширээ, сандал, буйдан гэх мэт/, цай, кофе чанагчтай байна. Бүлгээр зөвлөгөө өгөх давуу талууд Бүлгээр зөвлөгөө өгөх сул талууд  Бүлгийн бусад гишүүдтэй баг бүлгээр ажилласнаар багаар ажиллах чадварт суралцаж, хамт олноороо хэлэлцэн аливаа асуудлыг шийдвэрлэх, сайн хувилбаруудыг сонгох боломжтой.  Бусдаас суралцах сайн туршлагыг шууд даган дууриах боломж нэн түрүүнд олддог.  Бүлгийн уур амьсгал бие биедээ үзүүлэх тусламж, дэмжлэг, эргэх холбоо зэрэг нь тухайн үйлчлүүлэгчид тустай бөгөөд стрессээ тайлах арга ч болж болдог.  Сэтгэл санаа нийлсэн хүмүүс хамтдаа бизнес эрхлэх боломжтой.  Олон хүнд нэгэн зэрэг ижил асуудлаар зөвлөгөө өгч, цаг хугацаа хэмнэнэ.  Маш олон түүх, янз бүрийн мэдээлэл сонсох болно.  Гишүүн бүрийн оролцоог хангах, хүн бүртэй нүүр тулж ажиллах боломж зарим талаараа хязгаарлагдмал.  Хүн бүр өөрийн асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй.  Олон хүнд зэрэг зөвлөгөө өгөхөд зайлшгүй сургалтын өрөө танхим, хичээлийн хэрэглэгдэхүүн, зөөврийн компьютер, прожектор гэх мэт зардал их шаардана.
  • 4. 4.2.АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ, ҮНДСЭН УР ЧАДВАРУУД ЗӨВЛӨХИЙН ЁС ЗҮЙ Карьерийн2 зөвлөхүүдэд тавигдах гол шаардлага нь, зөвлөгөө хүсч буй иргэдийг хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээгээ авч болох зүг рүү чиглүүлж өгөх явдал бөгөөд өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийн мэргэшсэн мэргэжилтэн байх албагүй, харин тухайн зах зээл дэх мэдээлэл зөвлөгөөг хаанаас авч болох, юунд хэрхэн ашиглаж болохыг зөвлөх чадвартай байх явдал юм. Ажил мэргэжлийн зөвлөх нь мэдлэгтэй, ур чадвартай зөв хандлагатай, туршлагатай, оролдлого хичээл чармайлттай мэргэшсэн байна. Мэдлэгийн хүрээ Ажил мэргэжлийн зөвлөх нь мэргэжлийн мэдлэг, орон нутаг/бүсийн ХЗЗ, эдийн засаг, социологи, сэтгэл судлал, хууль, эрх зүй, сурган заах арга зүй, мэдээлэл харилцаа холбоо, компьютер, зорилтот бүлгийн иргэдэд зөвлөгөө өгөх арга барилын талаар мэдлэгтэй байна. Зөвлөхийн ур чадвар Хувь хүний ур чадварын хувьд үнэнч, ёс зүйтэй, хариуцлагатай, найдвартай, бүтээлч, сахилга баттай, хошин зан чанартай, суралцахад бэлэн, итгэлтэй, тусламтгай, идэвхжүүлж урамшуулах чадвартай байна. Гүйцэтгэх ур чадварын хувьд шийдвэр гаргах, хүнд байдлаас гарах, шинийг санаачилах, уян хатан чанар, дүгнэл гаргах чадвартай, зориг тэвчээртэй, өөдрөг үзэлтэй, овсгоо самбаатай, үр дүнд чиглэсэн арга барилтай, нийгмийн оролцоо сайтай, хурдан бодож сэтгэдэг, сэргэлэн, зорилгод чиглэсэн манлайлах чадвартай байх хэрэгтэй. Нийгмийн харилцааны ур чадварын хувьд маргаан зөрчил шийдэх, ярилцах, багаар ажиллах, олж мэдэх, асуудал шийдвэрлэх, зөвлөгөө өгөх, төрөлх хэлээ сайн эзэмшсэн байх, харилцах чадвар сайтай байх, хамтран ажиллах, тохируулан хэрэглэх чадвартай байх, харилцааны менежмент сайтай байхыг шаардана. Мэргэжлийн болон арга зүйн чадварын хувьд дүн шинжилгээ хийх, үнэлгээ хийх, төлөвлөх, зохион байгуулах, хичээмтгий байдал, мэргэжлийн чадвар, зах зээлийн эдийн засгийн арга зүй, салбар хоорондын зохицуулалт, арга зүй, төслийн удирдлага, үр дагавар тооцох, мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдөх байдал, багшлах чадварыг эзэмшсэн байна. Хандлага Ажлаа амжилттай гүйцэтгэх хүсэл тэмүүлэлтэй байх, нийгэм болон хөдөлмөрийн харилцаанд биеэ зөв авч явах, хүмүүсийг алагчлахгүй байх, дундыг баримталдаг 2 Карьерийн зөвлөхүүдэд зориулсан гарын авлага. ОУХБ, орчуулсан Ган-Оюун Д. 2009, хуудас 3
  • 5. байх, бусдыг хүндлэх, эелдэг байх, шударга байх, тэвчээр, хатуужилтай байх, чин сэтгэлтэй байх, өөртөө итгэлтэй байх, найдвартай байх, бусдын шийдвэрийг хүндэтэх, суралцах болон мэргэжлээ дээшлүүлэх, шинийг санаачилагч байх, хийдэг бүх зүйлдээ мэргэжлийн үүднээс хандах хүсэл, тэмүүлэлтэй байх, ёс зүйн дүрэм баримталдаг байвал зохино. Ажил мэргэжлийн зөвлөхийн ёс зүй Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийн ёс зүй нь хууль дүрэм журмыг орлохгүй зөвхөн таны ажиллах, үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим, хэм хэмжээ болно. Үүнд:  Өөрийн үнэт зүйлс, итгэл үнэмшил, санаа бодлоо үйлчлүүлэгчид тулгахгүй байх  Үйлчлүүлэгчийн үнэт зүйлс, итгэл үнэмшлийг хүндэтгэх  Алагчлахгүй байх  Өөрийн ажлыг ил тод байлгах  Хүн бүрт эсвэл бүлэг хүмүүст үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэх  Хүн бүрт эсвэл бүлэг хүмүүстэй ил тод, эвсэг, ойлгож болохуйц харилцаж, тэдний итгэл, найдварыг хүлээх  Хувийн, мэргэжлийн, нийгэм, улс төрийн эсвэл санхүүгийн ашиг хонжоо олохын тулд аливаа харилцаа холбоог үйлчлүүлэгчийн зардлаар ашиглаж завшихгүй байх  Хувь хүний болон байгууллагын мэдээллийн нууцыг хадгалах  Хүн, хүний эрхийг дээдлэх  Хуулиа дээдлэх. 4.3. ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг ерөнхий боловсролын нэгэн адил нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүчин зүйл хэмээн үздэг тул албан журмын шинжтэй байх ёстой байдаг бол ганцаарчилсан зөвлөгөө өгөх нь сайн дурын шинжтэй байвал зохино. Ганцаарчилсан зөвлөгөөний үед үйлчлүүлэгч нь өөрийн хувийн байдал, асуудал бэрхшээлээ зөвлөхөд тодорхой хэмжээгээр илэн далангүй ярихад хүрдэг. Ийм учраас үйлчлүүлэгчдийг хувийн асуудлаар мэдээлэл өгөхөд шахалт үзүүлж болохгүй тул зөвлөгөө авахыг хүсэж буй хүмүүст л уг үйлчилгээг үзүүлэх нь зүйтэй. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйл явц нь тодорхой үе шат, алхам, дэс дараалалтай цогц үйл ажиллагаа юм. Ганцаарчилсан зөвлөгөө өгөх үйл явц нь дараах 3 үе шаттай. Үүнд:
  • 6. 1. Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлох 2. Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах 3. Бичиг баримт боловсруулах. Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлох үе шат нь:  Ярилцлагыг эхлэх  Мэдээлэл цуглуулах  Хэрэгцээг тодорхойлох  Шалгуурт тэнцсэн эсэхийг магадлах  Асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх гэсэн алхмуудтай. Ярилцлагыг үйлчлүүлэгчийг угтан авах, мэндлэх, үйлчлүүлэгчээ ширээнд урин суулгах, үйлчлүүлэгчтэй танилцах, үйлчлүүлэгчийнхээ зорилгыг тодруулах, ярилцлагын зорилгоо харилцан ярьж тодорхойлох гэсэн дэс дарааллаар эхэлнэ. Үүний дараа үйлчлүүлэгчийн ажил мэргэжлийн ба хөдөлмөр эрхлэлтийн зорилгыг тодорхойлох, үйлчлүүлэгч тодорхойлсон зорилгодоо тохирохуйц шаардлагыг хангасан эсэхийг /эзэмшсэн боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, үнэмлэх, диплом, зөвшөөрөл, бизнесийн эхлэлийн эх үүсвэр гэх мэт/ тодорхойлох, хөдөлмөр эрхлэхэд бэлэн буй эсэх /жишээ нь ажил хайх ур чадвар, намтар, өргөдөл бичих, ажлын ярилцлагад бэлэн эсэх, хувийн бэлтгэл хангасан эсэх, бизнес хийж эхлэхэд бэлэн байгаа эсэх, хүүхэд харах хүн байгаа эсэх/- ийг тодорхойлох, ажил, ажлын байраа хадгалах чадамжийг /хүүхдээ асрах, эрүүл мэнд, ажилдаа ирж очих тээвэр, орон байр, ажлын байран дахь харилцаа, өрсөлдөх чадвар/ илрүүлэх, хувь хүний ба санхүүгийн хэрэгцээний талаар мэдээлэл цуглуулах зэргээр хөдөлмөр эрхлэлтийн талаарх бүх мэдээлэл цуглуулна. Цуглуулсан мэдээлэлүүдээ нэгтгэж, баталгаажуулах, үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлох, тодорхойлсон хэрэгцээг үйлчлүүлэгчтэй харилцан тохироод мэдээллийг нэгтгэн, тавьсан шалгууртай харьцуулж /нас, хүйс, боловсрол, ажлын туршлага/, үйлчлүүлэгчийн ойлголтыг баталгаажуулна. Тодорхойлсон эрэлт хэрэгцээнд тохирох хувилбаруудыг санал болгох, үйлчлүүлэгчид хувилбаруудаас сонголт хийхэд нь туслах, чиглүүлэх, сонгосон хувилбарыг баталгаажуулах, үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, тайлбарлах, хувилбарыг зөвшөөрөх гэсэн дарааллаар асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг авч үзнэ. Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үе шат нь:  Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах  Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үйлчлүүлэгчийн оролцоог хангах гэсэн алхамтай байна.
  • 7. Үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахын тулд төлөвлөгөөний агуулга зорилго, зорилтуудыг тодорхойлж, төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөг эцэслэх, төлөвлөгөөний цаг хугацаа, хэрэгжилтийг хангах зэрэг дэс дарааллаар ярилцана. Дараа нь ямар ямар арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тохиролцох, үйлчлүүлэгчийн хүсэл эрмэлзэл, амлалтыг баталгаажуулах, үйл ажиллагаандаа хариуцлагатай хандах, өөрийн хариуцлагыг ухамсарлуулах байдлаар төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үйлчлүүлэгчийн оролцоог хангана. Бичиг баримт боловсруулах сүүлийн үе шатанд үйлчлүүлэгч өөрийн мэргэжил, ур чадварыг тодорхойлох боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом, зураг, өөрийн намтар, өргөдөл бичих, анкет бөглөх гэх мэт тухайн ажилд ороход шаардлагатай бүхий л баримт бичгийг боловсруулж бэлдэх хэрэгтэйг зөвлөж, шаардлагатай тохиолдолд зөвлөх хамтран боловсруулахад туслана Зөвлөгөөний төгсгөлд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх/хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэнтэй эргэх холбоотой хамтран ажиллахыг санал болгоод ярилцлагыг дуусгана. Дээрх үе шат, алхамуудын дагуу зөвлөх ярилцлагыг хөтлөн явуулах ба эцсийн шийдвэрийг үйлчлүүлэгч гаргана. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөний гол зорилго нь зөвлөх үйлчлүүлэгч хоёрын хамтын ажиллагааны үр дүнд үйлчлүүлэгч зөв шийдвэр гаргаж ажилтай, орлоготой болох явдал юм. 4.4. ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ҮНДСЭН ТЕХНИКҮҮД Аливаа ганцаарчилсан зөвлөгөө нь зөвлөх/хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн үйлчлүүлэгч хоёрын хооронд ярилцлага хэлбэрээр явагддаг. Ярилцлагыг үр дүнтэй, амжилттай болгохын тулд зөвлөх зөвлөгөө өгөх арга зүйг сайтар эзэмшин өөрийн болгоход суралцах хэрэгтэй. Ярилцлага нь асуудлаа ухаарч ойлгох, тухайн үйлчлүүлэгчийн үзэл бодол, итгэл үнэмшилд нөлөөлөх, түүнийг шийдвэрлэх арга зам хувилбаруудыг боловсруулж хэлэлцэх, сонголт хийх, шийдвэр гаргах, тэдгээрийг амьдрал ахуйдаа хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх арга юм. Ярилцлага хийхэд тодорхой цаг хугацаа шаардагддаг. Ярилцлагын эхэнд зөвлөх нь зөвлөгөө өгөхөд хичнээн цаг зарцуулахыг хэлнэ. Зөвлөгөө нь 45 минутаас 1 цаг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд ярилцлагаа дараах үе шатын дагуу хөтлөн явуулна. Мөн ярилцлагын явцад тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Ярилцлага нь ярилцлага эхлэх /5-10/, мэдээлэл цуглуулах /25-35/, шийдвэрлэх асуудлыг тодорхойлох /10-15/, ярилцлагыг дуусгах /5-10/ гэсэн үе шаттай байна.
  • 8. Ярилцлагыг хөтлөн явуулахдаа хэрэглэх олон аргууд бий. Үүнд:  Харилцаа тогтоох техник  Сонсох техник  Асуух техник  Ажиглах техник гэх мэт. Харилцаа тогтоох техник Ярилцлага эхлэх үе шатанд хэрэглэх хамгийн чухал техник бол харилцаа тогтоох юм. Зөвлөх эхнээсээ зөв харилцаж эхэлбэл, үйлчлүүлэгч зөвлөх хоёрын зөвлөгөөний үр дүн амжилттай болох эхлэл болдог. Үйлчлүүлэгчээ угтаж авах Үйлчлүүлэгчээ угтан авч мэндлэн сандалд суухыг урина. Хувцасаа тайлж өлгөхөд туслах Ялангуяа хавар, намар, өвлийн улиралд гадуур хувцасаа тайлж өлгөх, цүнх бусад зүйлсээ тавихад нь тусалж, эвгүй байдалд орохоос зайлсхийнэ. Танилцах Зөвлөх өөрийгөө эхэлж танилцуулна. Дараа нь үйлчлүүлэгчийн нэрийг асууна. Нэрээр нь дуудаж ярилцах Зөвлөх ярилцах таатай уур амьсгалыг бий болгосны дараа нэрээр нь дуудаж, үйлчлүүлэгчтэй энгийн байдлаар ярилцаж эхэлснээр хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ, дотно хандаж байна гэсэн тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ. Байгаа чигээр нь хүлээн авах Ямар ч үйлчлүүлэгч орж ирэхэд гайхаж хачирхах, эвгүйцэх, айх зэргээр хандах биш байгаа чигээр нь хүлээн авч хүндэтгэлтэй харьцах нь зөвлөгөө үр дүнтэй болох эерэг уур амьсгалаар эхлэхэд чухал нөлөөтэй. Мөн зөвлөгөөний явцад сургамжлах, шүүмжлэх, буруутгах, дооглох тохуурхах, ёжлох зэрэг нь зөвлөхөд үл итгэх, харилцаанд сөрөг нөлөөлдөг зохисгүй хандлагууд юм. Тайвшруулах Ихэнх зөвлөгөө авч буй иргэд айдас түгшүүртэй, өөртөө итгэх итгэлгүй эсвэл ууртай догшин, бусдыг буруутгасан гээд янз бүрийн авир араншинтай байдаг бөгөөд зөвлөгөө өгөх явцад уйлах, уурлах, дуугай болох зэргээр янз бүрийн байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь бий. Энэ тохиолдолд тайвшруула техникийг ашиглана. Дэмжсэн үг хэллэг хэрэглэж, сэтгэл хуваалцлаа илэрхийлэх
  • 9. Харилцан ярилцах явцад үйлчлүүлэгчийн эвгүйцэх, болгоомжлох байдлыг арилгах нээлттэй уур амьсгалыг бий болгох, сандралыг арилгах зорилгоор толгой дохих, инээмсэглэх, “Өө тийм, тэгэлгүй яахав, иймэрхүү асуудал ажил хайж байгаа хүмүүст тохиолддог, та санаа зовох хэрэггүй” гэх мэт үг хэрэглэж, сэтгэл хуваалцлаа илэрхийлээрэй. Энгийн үг хэллэг хэрэглэх Зөвлөгөөний явцад зөвлөх үйлчлүүлэгч хоёр ижил тэгш байр суурьтай байвал ярилцлага тааламжтай болж өндөрлөнө. Өөрөөр хэлбэл зөвлөхийн үг яриа товч тодорхой, ойлгомжтой, нуршуу биш, буруутгасан өнгө аясгүй, албархуу, хөндий хүйтэн биш, эелдэг уриалагхан үйлчлүүлэгчийн онцлогт тохирсон байна. Нүдээрээ харилцаа тогтоох Сэтгэл зүйн харилцаа тогтооход харц чухал нөлөөтэй бөгөөд хүний нүүр царайнаас хамгийн их мэдээлэл авч болох хэсэг бол нүдний харц гэдэг. Иймд үйлчлүүлэгчтэй ярилцахдаа түүн рүү анхаарлаа хандуулж, зөөлөн харцаар харж ярилцах хэрэгтэй бөгөөд хэт удаан харах, цоо ширтэх нь зохимжгүй бөгөөд хэт удаан харах нь хүний хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцох, үзэл бодлоо шууд тулгаж буйн илэрхийлэл гэж үздэг. Нүүр царайны хувирал, дуу хоолойн өнгө, биеийн хөдөлгөөнөө тохируулах Зөвлөгөө үйлчилгээ авахаар ирж буй үйлчлүүлэгчид айдастай, өөртөө итгэх итгэл сул хүмүүс байдаг тул анхнаасаа байгаа байдлаараа итгэл төрүүлэхүйц, эелдэг уриалагхан, инээмсэглэсэн, тайван чөлөөтэй, чин сэтгэлээсээ хандаж байгаагаа төрх байдлаа илэрхийлж чадвал харилцаа үр дүнтэй болно. Орон зайн байрлалаа зөв сонгох Ганцаарчилсан зөвлөгөө өгөхөд зөвлөх, үйлчлүүлэгч хоёрт хэн ч саад болохооргүй ганцаарчилсан зөвлөгөөний стандарт өрөө чухал ач холбогдолтой бөгөөд орон зайн байрлалаа зөв сонгож чадвал ярилцлага амжилттай үргэлжлэх таатай орчин бүрдэнэ. Үйлчлүүлэгч зөвлөх хоёрын хоорондох зай хэт ойр биш, бас хэт хол биш 120 орчим сантиметрийн зайнаас ярилцах нь тохиромжтой. Сонсох техник Сонсох нь:  Үйлчлүүлэгчийн бодит байдлыг ойлгож байна гэсэн итгэл төрүүлдэг  Үйлчлүүлэгчийг хүндэтгэж, асуудлыг сонирхож байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг  Үйлчлүүлэгч өөрийн тухай бүх зүйлийг ярихыг эрмэлзэж, хичээж эхлэх сэдэл төрүүлдэг байна.
  • 10. Үйлчлүүлэгчийнхээ яриаг анхааралтай, зорилго чиглэлтэйгээр, дэмжсэн байдлаар сонсохыг идэвхтэй сонсох арга гэж нэрлэдэг бөгөөд сонссоноо давтан хэлэх, сонссоноо томьёолж хэлэх, сонссоноо дүгнэж хэлэх зэрэг идэвхтэй сонсох аргууд байдаг. Үйлчлүүлэгчийн хэлсэн зарим үг, өгүүлбэрийг тэр чигээр нь давтаж хэлж болно. Үүнийг тохиолдсон үйл явдал, мэдрэмж, сэтгэл хөдлөлийг танин мэдэхэд голлон хэрэглэнэ. Үйлчлүүлэгчийнхээ яриаг хэр үнэн зөв ойлгосноо шалгах, мэдээллийг нягтлан тодруулах зорилгоор сонссоноо өөрийн үгээр томьёолж хэлэх аргыг хэрэглэдэг. Энэ аргыг чухал мэдээ, мэдээллийг онцлон тодруулах зорилгоор хэрэглэдэг байна.. Зарим үйлчлүүлэгчид тухайн асуудалтай холбоотой, холбоогүй янз бүрийн зүйл ярьж хамаг байдгаа тоочдог. Үүнээс сэргийлэх зорилгоор үйлчлүүлэгчийн ярьсаныг нэгтгэн дүгнэх техникийг хэрэглэдэг. Энэ техник нь ярилцсан зүйлийн чухал хэсгийг тодруулах, түүнд анхаарлаа хандуулах, яриаг логик дэс дараалалтайгаар хөтлөн явуулахад чухал үүрэгтэй. Асуух техник Асуултууд бол ярилцлагыг удирдах, чиглүүлэх хамгийн гол арга хэрэгсэл юм. Зөвлөгөөний үед зарим үйлчлүүлэгч ямар нэгэн шахалтгүйгээр өөрийн асуудлаа шууд ярьж эхэлдэг. Гэтэл зарим нь юу ярих, яахаа мэдэхгүй таг суучих явдал гардаг. Зөвлөгөөний явцад учир шалтгааныг тодруулах, нөхцөл байдлыг зөв үнэлэх, шийдвэр гаргах, хувилбарууд санал болгоход тань асуух техник чухал ач холбогдолтой бөгөөд нээлттэй хүнтэй хэрхэн ярилцах, хаалттай хүний дотоод ертөнцөд хэрхэн нэвтрэх гээд тухайн хүний сэтгэл зүйд нөлөөлөх чадварыг зөвлөхөөс шаардана. Иймд дараах асуух техникийг зөв эзэмшиж, амьдралдаа хэрэгжүүлээрэй.  Нээлттэй асуулт гэдэг нь үйлчлүүлэгч тухайн асуултанд дэлгэрэнгүй ярих боломж олгодог.  Хаалттай асуулт гэдэг нь тийм, үгүй буюу нэг өгүүлбэрээр товч хариулт авах арга бөгөөд энэ аргыг зөвлөх ярилцлагын төгсгөлд хэсэгт хэрэглэх, мөн хэтэрхий яриасаг, нээлттэй хүмүүстэй ярилцахад хэрэглэх нь яриа сунжрахаас зайлсхийх арга болдог.  Тодотгох асуулт нь үйлчлүүлэгчээс түүний бодит байдлыг илүү тодорхой болгох зорилготой.  Лавлах асуултыг үйлчлүүлэгчээс ямар нэгэн зүйлийн шалтгааныг тайлбарлахыг хүссэн тохиолдолд хэрэглэнэ.  Эрэгцүүлэх асуулт нь үйлчлүүлэгч өөрт тулгарч буй бэрхшээл, боломж, давуу болон сул тал бодох боломжийг олгоно.
  • 11.  Таамаглах асуулт нь хариултыг санал болгох, хариултанд нөлөөлөх буюу түүнийг урьдчилан таамаглах боломжийг бүрдүүлдэг. Зөвлөгөө өгөх явцад тухайн үйлчлүүлэгчийн гадаад болон дотоод нөөц бололцоог илрүүлэн гаргаж, түүнд тулгуурлан шийдвэр гаргах хувилбаруудыг санал болгоход оновчтой асуулт тавьж сурах чухал бөгөөд үүний тулд асуултын сантай болох хэрэгтэй. Ажиглах техник Зөвлөгөө өгөх явцад анхаарах өөр нэгэн зүйл бол үйлчлүүлэгчтэй ярилцах явцдаа үг яриа, үйл хөдлөл, харц, нүүрний хувирал, биеийн байрлал зэрэг үгэн бус харилцааг сайн ажиглаж тухайн хүний дотроо нууж буй зүйлийг тодруулж мэдэх явдал юм. Үс, гар хуруу, бал, дэвтэрээрээ оролдох, савчуулах, суудал дээрээ займчих, дуу хоолойн өнгө сул зэрэг нь өөртөө итгэлгүй, сандарсан, айсан, санаа зовсон байдлыг илэрхийлдэг. Энэ тохиолдолд дэмжсэн, тайвшруулсан үг хэлж сэтгэл санааг засах эелдэг найрсаг хандах нь биеэ барих байдлыг арилгаж энэ хүн надад туслаж чадах юм байна гэдэг итгэлийг төрүүлдэг. Хүмүүс хоорондын харилцааны ойлголцлын 7 хувь нь амаар буюу үг хэллэгээр, үлдсэн хувь нь биеийн хөдөлгөөн, дохио зангаа, дуу хоолойн өнгөөс хамаардаг гэж үздэг. 4.5. БҮЛГИЙН СУРГАЛТ Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд бүлгээр зохион байгуулахдаа дараах зүйлсийг бэлдэнэ. Үүнд: 1. Сургагч багшийн бэлтгэх зүйлс 2. Сургалтын төвийн бэлтгэх зүйлс зэрэг болно. 1. Сургагч багшийн бэлтгэх зүйлс Сургагч багш сургалт явуулахаасаа өмнө:  Сургалтын хөтөлбөр  Презентаци (үндсэн материал)  Гарын авлага, тараах материал  Сургалтын хэрэглэгдэхүүн  Сургагч багшийн дүр төрх, харилцаа  Сургалтын арга зүйгээ сайтар бэлдсэн байна.  Сургалтын хөтөлбөр Сургагч багш нь зорилтот бүлгийн иргэдэд зориулан сургалт зохион байгуулахдаа сургалтын хөтөлбөрийн бүтцэд дараах зүйлийг багтаана. Үүнд:  Хөтөлбөрийн нэр  Хөтөлбөрийн үндэслэл  Хөтөлбөрийн цаг
  • 12.  Хөтөлбөрийн зорилго, зорилтууд  Хөтөлбөрийн онцлог  Хөтөлбөрийн бүтэц  Хөтөлбөрийн агуулга  Хөтөлбөрийн арга зүй  Үнэлгээ зэрэг болно.  Презентаци (үндсэн материал) Сургагч багш хичээлийн презентацийг powerpoint, prezi зэрэг програм дээр бэлдэнэ. Презентацийг:  Хуудас бүр өөрийн гарчигтай  Хуудас бүр утгын уялдаа холбоотой  Нэг хуудас дээр 7 мөрөөс хэтрэхгүй үгтэй  Гарчиг ба хамаарах зүйлийг тодорхой хуваасан  Текстийн хэмжээ хамгийн бага нь 20-24 pt  Аль болох зураг, график зэрэг сонирхолтой байдлаар бэлдэнэ.  Гарын авлага, тараах материал Тараах материал, гарын авлагад зориуд хийсэн зүйлс, биет зүйлс, геометрийн биет, бичиж боловсруулж хэвлэсэн материал, ном, гарын авлага, зураг, хүснэгт, хэвлэж бэлдсэн сорил тест, сонжоо, кейс зэрэг орно. Сайн бэлтгэсэн тараах материал таны өгөх мэдээллийн үр дүнг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ. Мөн онцгой зорилго бүхий мэдээлэл өгөхөд хэрэглэхээс гадна лекцийн гол утга санааг тусгаж, дэлгэрүүлж мэдээлэл авах боломж олгоно. Тараах материалыг сургалтын төгсгөлд өгнө. Тухайн сэдвийн хүрээнд хэрэглэх болон нөхөн бичих тараах материалыг тухайн өдрийн сургалтын эхэнд өгнө.  Сургалтын хэрэглэгдэхүүн Сургалтын хэрэглэгдэхүүн сургалтыг явуулахад ашиглах чухал хэрэгсэл болдог. Иймээс өнгийн цаас, ватум цаас, цавуу, хайч, цаасан скоч, флипчартын цаас, хэлбэртэй дүрс, үзүүлэн, маркер, шохойн, үйсэн болон цаасан самбар, тогтоогч зүү, соронз зэргийг сургалтын өмнө бэлдэх нь сургалтыг үр дүнтэй явуулахад чухал ач холбогдолтой.  Сургагч багшийн харилцаа Аливаа сургалтын амжилт нь сургагч багш суралцагчидтай хэрхэн харьцаж байгаагаас ихээхэн хамаардаг. Тиймээс сургалтын явцад сургагч багш суралцагчидтай амжилттай харилцахын тулд:  Чөлөөтэй ярих  Ердийн байх  Санаа бодлоо цэгцэлж ярих  Оновчтой бөгөөд товч тодорхой байх  Идэвхжүүлэх ба урамшуулах байдлаар харилцах маш чухал.
  • 13. Түүнээс гадна сургалтыг эерэг уур амьсгалтай болгох үүднээс суралцагчидтай: 1. Тэгш эрхийн үүднээс харьцах 2. Хүндэтгэн харьцах 3. Дэмжин бататгаж харьцах 4. Алиалан хошигнох зэрэг аргыг хэрэглэнэ.  Сургалтын арга зүй Сургагч багш нь заах хичээлээ сонирхолтой, үр дүнтэй болгохын тулд:  Өөрийн өргөн мэдлэг, өндөр ур чадвараараа суралцагчдад зөв үлгэр жишээ үзүүлэх  Сургалтаа сайн бэлдэж, чин сэтгэлээсээ зохион байгуулах  Заах сэдвийн практик ач холбогдол, ашиг тусыг суралцагчдад тайлбарлан ойлгуулах  Заах сэдэвтэй холбоотой суут хүмүүсийн амьдрал, нээлт, тэмцэл, алдаа, хэлсэн үг зэргийг ашиглах  Суралцагчдын өдөр тутмын амьдралд тохиолддог жишээ, тоо, баримт ашиглах  Сэдэвтэй холбоотой сонирхолтой асуулт тавих  Сэдэвтэй холбоотой бүтээлч шинжтэй даалгавар, дасгал, бодлого зэргийг ашиглах  Суралцагчдын мэддэг зүйлтэй зөрчилдөж байгаа тийм бодлого жишээ ашиглах  Хийсвэр нарийн төвөгтэй зүйлийг суралцагчдад ойлгуулахын тулд ашиглаж буй өнгө үзэмж сайтай үзүүлэнгүүд  Сэдэвтэй холбоотой мэдээллийг ном, сонин, сэтгүүл, интернэт зэрэг мэдээллийн олон эх сурвалжийг ашиглах  Суралцагчдыг ямар нэгэн зүйлийг унших, бичих, зохиох зэрэг хэрэгцээг үүсгэх хэрэгтэй. 2. Сургалтын төвийн бэлтгэх зүйлс  Сургалтын өрөө танхим Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний стандарт /MNS6620:2016/-ын дагуу бүлгээр зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах өрөө танхим нь: 1. Дуу чимээнээс тусгаарлагдсан, гэрэлтүүлэг сайтай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий шаардлага хангасан 2. Стандарт ширээ, сандал хүртээмжтэй 3. Сургалт зохион байгуулах компьютер, прожектор, дэлгэц, самбартай 4. Төрөлжсан мэдээлэл, лавлагааны булан, стенд самбартай 5. Интернэт сүлжээтэй 6. Мэргэжлийн талаарх танилцуулга бүхий зурагт хуудас, үзүүлэнтэй 7. Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны зар мэдээлэл бүхий мэдээллийн самбартай 8. Хэрэгцээт гарын авлага, тараах материал, сорилын сантай байна.
  • 14.  Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж Сургалтын төв нь прожектор, нөтбүк, компьютер, дэлгэц, залгуур, цагаан самбар, үйсэн самбар болон бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бэлдэнэ. Прожекторыг зураг бүдүүвч үзүүлэх, ярих гол зүйлүүдийг харуулах, суралцагчид тэмдэглэл хийж авахад ашиглана. Суралцагчид самбар дээр бичсэн зүйлд анхаарлаа ихээхэн хандуулдаг. Тиймээс цагаан самбар дээр хичээлийн төлөвлөгөө, дэс дарааллыг бичих, зарим гол зүйлийг дэлгэрүүлж тайлбарлахдаа ашиглахад тохиромжтой байдаг. Мөн флипчартын (Flipchart) самбарыг ашиглах хэрэгтэй. Видео, дүрс бичлэгийг анги танхимд авчрах боломжгүй эд зүйлс, эсвэл хүний тухай танилцуулах, дэлхийг тойрон аялах боломж, багшийн заах ур чадварт тусламж болох, суралцагчдын ой ухаанд тодорхой мэдээллийг үлдээх, тэдний идэвхтэй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сургалтанд хэрэглэнэ.