SlideShare a Scribd company logo
1 of 60
Ажлын ярилцлаганд бэлтгэх
Гүйцэтгэсэн: Нийгмийн ажилтаны анги
4-дүгээр курс: Г. Баярмаа K.SS11D108
Шалгасан: Г.Гантөгс
Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн
сургууль
Хүний нөөцийн менежмент хичээл
Ажлын ярилцлаганд бэлтгэх
1.Ажил олгогчоо судал
• Тэдний одоо хийж байгаа бизнесийн үйл
ажиллагаа, тулгарч буй асуудлыг судалж үз.
Гууглэдэж болно, бизнесийн сонин сэтгүүл,
нийтлэл гэх мэтээс уншиж болно. Энэ
судалгаагаа хийх явцдаа тэдний үйл
ажиллагаанд би ямар хувь нэмэр оруулж
чадах вэ гэдгээ бодоорой.
• 2.Ажлын ярилцлага хийгч, хүний нөөцийн
менежерийг судал
• Тэр хүний тухай бүгдийг уншиж судал.
LinkedIn дээрх танилцуулгыг нь унш. Хэрэв
тэд блогтой бол түүнийг нь унш.
3.Ярилцлага авагчаас нэг түвшин
илүү хувцасла
• Залуучууд цамцаа индүүд. Охидууд харин
юу өмсөхөө сайн мэдэж байгаа байхаа
4.Мартагдашгүй дүр төрхийг үүсгэ
• Илүү хурц, төгс байхыг хичээ. Зангиагаа
чангахан зангидаж, гутлаа гялалзтал нь
тосол.
5.Үнэртэй усаа хэтрүүлж болохгүй
• Ялангуяа хурц үнэртэй усанд дуртай залуус хурц үнэр
моодноос гарсан гэдгийг санаарай.
6.Бохио хая
• Хэн ч таныг амандаа бохьтой байгааг
мэдэхгүй гэж бодож байна уу. Гэхдээ тэд
бол мэднэ шүү.
• 7. Утсаа унтраа (оффис руу нь
орохоосоо өмнө)
Ярилцлагын өрөөнд дуудагдахаасаа өмнө
ганц мессэж шалгачихья гэж бодохын ч
хэрэггүй.
8. Инээмсэглэх дасгал хий
• Хүн бүр инээмсэглэж байхдаа аятайхан
харагддаг. Хэрэв чи инээмсэглэж чаддагүй,
хүйтэн царайтай бол би лав чамайг ажилд
авахгүй.
9. Гар зөв барьж сур
• Гар барьж буй хүнийхээ нүд рүү хар.
Анхаарал хандуул. Амьдралдаа болон
ажлын ярилцлагандаа анхааралтай байгаа
харагд. Ер нь л “be cool”
10. Ярилцлаган дээр тавигддаг түгээмэл
асуултуудад хариулахад бэлтгэлтэй бай
• Ажлын ярилцлаганд түгээмэл тавигддаг
асуултууд гээд гууглэдээд үз. Түүндээ юу гэж
хариулахаа урьдчилан бэлдээрэй. Тольны
өмнө хариулж дасгал хийх нь бүр үр дүнтэй.
Ажлын асуултанд бэлдэхдээ:
• 1. Та өөрийнхөө тухай ярина уу: тэд таныг
өөрийн компанид хэрхэн ажиллах,
компанид хэрхэн тус болох, таны туршлага,
чадвар тань юу болохыг л мэдэхийг хүсэж
байгаа нь тодорхой. Магадгүй танаас таны
боловсролын талаар, ер нь компанид
хэрэгтэй байж болох асуултуудыг асуух нь
мэдээж тиймээс хариултаа тодорхой
оновчтой цөөн үгэнд багтаахыг бодоорой.
• 2. Манай компани яагаад таныг ажилд авах
ёстой вэ:
• та өөртөө итгэлтэй, тайван байх хэрэгтэй.
Таны дадлага туршлага, таны чадвар мөн
энэ компанид ажиллахад таныг хэрхэн
бэлтгэгдсэн талаар ярь..
• 3. Таны сул тал болон муу зан чанар юу вэ:
Ихэнх хүмүүс “Би аливаа зүйлийг хэтэрхий төгс
байлгах гэж хичээдэг”, “Би хэт их ажилладаг”
хэмээн хэлдэг. Гэвч үүнийг улиг болсон зүйл
хэмээн үздэг болжээ. Тэгэхээр та арай
деталчилсан байдлаар ярьсан нь дээр болов
уу. Жишээ нь “Би хэт их ярьдаг. Гэхдээ би энэ
зангаа засахаар хичээж байгаа” гэх мэт. Учир
нь энэ нь засрах магадлалтай дутагдал
болохоор нэг их хүндээр тусгаж авахгүй гэсэн
үг.
• 4. Та 5 жилийн дараахь үр дүнг тооцож
үзсэн үү? Хамгийн гол нь ажил олгогчид
тухайн ажлын байран дээр тогтвортой
ажиллахыг хүсэж байгаагаа хэлэх хэрэгтэй.
Зөвхөн түр хугацаанд ажиллахаар
төлөвлөөгүй гэдгээ ойлгуулах хэрэгтэй.
• 5. Та өмнөх ажлаасаа гарсан учраа
тайлбарлахгүй юу? Хэзээ ч өмнөх ажлын
газар болоод өмнөх даргаа бүү муу хэл.
Ажилд таараагүй, тохироогүйгээ тэдний
буруугаас болсон гэж бүү хэл.
• Аль болох эерэг шалтгааныг хэл. Жишээ нь
өөрийн чадвараа илүү хөгжүүлэх ажлын
байранд очихыг хүссэн гэх мэт эвийг нь
олоод аятайхан хариул.
• 6. Амьдралд тань тохиолдсон бэрхшээлтэй
асуудлын талаар яриач.
• Та хэрхэн шийдвэрлэсэн бэ: Хариултаа
богино байлгаарай. Үлгэр тууж ярих
хэрэггүй.
• Эсвэл тэднээр өрөвдүүлэх гэсний ч хэрэггүй.
• Хамгийн гол нь гарцаа хэл дараа нь цөөн
үгээр учрыг нь ойлгуул.
• 7. Танд хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ
харьцахдаа бэрхшээлтэй учирч байсан удаа
бий юу?
Энэ тал дээр аль болох эерэг хариултыг өгөх
хэрэгтэй. Учир нь ажил дээр хамтран ажиллах,
багаар ажиллах маш чухал байдаг. Тэгэхээр
тодорхой явдлыг дурдаад хэрэггүй. Харин “Яг
тийм гэхээр тодорхой бэрхшээлтэй учирч
байгаагүй. Би бүх хүнтэй найрсаг харилцаатай
байхыг хичээдэг” гэх мэт хариултыг өгвөл
зүгээр.
• 8. Ажлын байран дээрх стресстэй хэрхэн
зохицдог вэ:
• Тэр таныг ажил дээр стресс бий болох үед
хаалгаа гаднаас нь хаагаад явчих эсэхийг
мэдэхийг хүсэж байгаа хэрэг.
• Та өөрийнхөө стресстэй хэрхэн тэмцдэг
талаар бодоод, шударгаар хариулах
хэрэгтэй. Үүнийг гол гэж үздэг хүмүүс байдаг
болохоор ухаалаг хариулт өгөөрэй.
• 9. Та ямар хэмжээний цалинг хүсэж байна:
Яг тодорхой хэмжээг хэлж байхаар
ерөнхийдөө стандарт хэмжээнд нийцсэн
цалин авахыг хүсэж байгаагаа хэлсэн нь
дээр. Хэт бага бол өөрийгөө голсон, доогуур
үнэлсэн болно тиймээс тэд эд гэсэн тоог
хэлээд хэрэггүй.
• 10. Надаас асуух асуулт танд бий юу:
Заавал асуух хэдэн асуултыг өмнө нь
бэлдээрэй. Ингэснээр та үнэхээр тухайн
байгууллагыг сонирхож байгаагаа батлах
болно. Мөн сэтгэлтэй, юм мэддэг гээд тун
боломжийн үнэлгээ авна гэдэгт итгэ. Үүнд
ач холбогдол өгөөд заавал хэдэн асуулт
бэлдээрэй.
Ажлын ярилцлага авч байгаа хүнээс
юу асуух хэрэгтэй вэ?
• Яагаад энэ ажлын байр
компанид шаардлагатай
болсон бэ?
• Энэ ажлын байрны үндсэн
зорилго болон үүрэг
хариуцлага нь юу вэ?
• Энэ зорилгыг
хэрэгжүүлэхийн тулд
компани ямар хүлээлттэй
байна вэ?
• Би энэ ажлын байранд хэр
зэрэг амжилттай ажиллаж
байгааг хэмжих хэмжүүр нь
юу вэ?
• Энэ ажил үүргийг хийж
гүйцэтгэхэд тулгардаг ямар
нийтлэг бэрхшээлүүд байдаг
вэ?
• Энэ ажил үүргийг гүйцэтгэхэд
хэр их цаг зарцуулах
шаардлагатай вэ?
• Та бүхнээс ямар дэмжлэг,
ажлын байрны хөгжүүлэлт
үзүүлэх вэ?
• Та бүхний хувьд би ямар
хүсэл эрмэлзэлтэй байх
хэрэгтэй вэ?
• Энэ ажлын байр хаана
багийн бүтцэд тохирох вэ?
Ажлын ярилцлаган дээрээ дурсаад
ч “хэрэггүй - 25” өгүүлбэр
• Би хуучин ажлаа үзэн яддаг байсан...
Хэрвээ одоо чамайг ажилд авбал чи бас л үзэн ядах уу?
• Хэдэн долоо хоногийн дараа би удаан хугацаагаар амрахаар
төлөвлөсөн байгаа...
Ажилд ороогүй байж чөлөө авах нь утгагүй санаа биш гэж үү?
• Миний хуучин ажлын дарга тэвчишгүй хүн байсан...
Хэрвээ энэ ажилд ороод удалгүй гарах болоход одоогийн
даргынхаа талаар бас ингэж хэлэхгүй гэж үү?
• Миний хуучин ажиллаж байсан байгууллага маань онцгүй
газар байсан...
Та удалгүй шинэ ажлынхаа талаар ингэж хэлэх үү?
• Би энэ ажилд ороод хэдэн төгрөгний цалин авах вэ?
Цалингийн яриаг ажил олгогч дурсах хүртэл түр хойш нь
тавь.
• Би амралтаа хэзээ авч болох вэ?
Ажилд орох хүртлээ биеийн амралт, зугаалгын талаар
март.
• Унааны мөнгө өгөх үү?
Тээврийн хэрэгслийн талаарх асуудлаа өөрөө
зохицуулбал их зүгээр байх.
• Энэ дуудлагыг авчихвал дургүйцэхгүй биз?
Ярилцлаганд орохоосоо өмнө та гар утасныхаа дууг
заавал хаасан эсвэл унтраасан байх хэрэгтэй. Заавал!
• Надад энэ ажилд орох нь юу юунаас илүү
чухал...
Цөхөрсөн өнгөөр харилцаад хэрэггүй л
болов уу?!
• Энэ ажлын байранд шаардлагатай
туршлага надад байхгүй ч би юмыг
сурахдаа хэнээс ч илүү хурдан...
Таны ур чадвар, туршлага хангалттай гэж
бодсон тохиолдолд л энэ сэдвээр оролдох нь
зүйтэй.
• Би мэдэхгүй.
Юу гэж хариулахаа мэдэхгүй, магадгүй мэддэг ч
тухайн агшинд толгойнд тань юу ч орж ирэхгүй
байсан ч “...Мэдэхгүй... ” гэдэг үгийг бүү хэрэглэ. Аль
болох тайвнаар сайн бод, болохгүй бол “Ямар
гайхалтай асуулт вэ?” гэж хариулсан ч болох юм.
• Наад тухай чинь миний анкетан дээр тодорхой
байгаа.
Мэдээж байгаа боловч ажил олгогчид чиний амнаас
сонсохыг хүсээгүй гэж үү?
• Би одоо удахгүй уулзалттай, энэ ярилцлага
хэр удаан үргэлжлэх бол...?
Ярилцлага үргэлжлэх хугацааг багаар бүү
төлөвлө. Магадгүй таны санаснаас удаан
хугацаа шаардагдах ч юм билүү?
• Уучлаарай, би хоцорчихлоо.
Яаралтай тохиолдол биш л бол хэзээ ч бүү
хоцор, хэзээ ч!!!
• Бараан агуулгатай, олиггүй үг хэрэглэх.
Гудамжны сул үг болон зүхлийн үг хэрэглэхийн
оронд илүү албан ёсны, эелдэг байхыг хичээ.
• Хамтран ажиллагсадтайгаа болзож болох уу?
Энд хэн нэгний хайр дурлалын талаар бус ажил
хэрэг ярьж байгааг бүү март.
• Баасан гарагт хамт олноороо гадагшаа
гардаг уу?
Согтууруулах ундааг ажлын ярилцлагатай
холих нь сайхан санаа биш.
• Яг одоогоор хүүхэд харах хүн байхгүй
байгаа ч удахгүй олно оо.
Тухайн байгууллагаас үл хамаарах зүйлсийн
тухай дурьдах нь таныг сонгохгүй байх
магадлалыг нэмэгдүүлнэ.
• Одоогоор унах унаагүй байгаа ч удахгүй авна
аа.
Яг л дээр дурьдсан шиг...
• Цагийн хуваарь нь нэг л тохиромжгүй
санагдаад байх юм, өөрчлөх боломж бий
юу?
Тухайн байгууллага танд ажлын санал тавиагүй
байгаа нөхцөлд энэ мэт асуултыг бүү тавь.
• Надад асууж, лавлах зүйл алга аа.
Ярилцлаганд ирэхдээ тухайн ажилтай
холбоотой асуултуудыг дотроо урьдчилан
төлөвлө.
• Энэ байгууллага ямар чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг вэ?
Тухайн горилж буй байгууллагынхаа талаар
хангалттай мэдээллийг урьдчилан мэд.
• Энэ ажилд орсноор надад ямар ямар давуу талууд
бий болох вэ?
Тухайн байгууллага танд ажлын санал тавиагүй
байгаа нөхцөлд энэ мэт асуултыг бүү тавь.
• Энэ ярилцлага намайг цухалдуулаад байх шиг.
Ажил олгогчдын ажил горилогчдоос анхаардаг
тэргүүн зүйл нь өөрийн ур чадвартаа хэр зэрэг
итгэлтэй байгааг ажиглах. Хэрвээ та тийм байж
гэмээнэ тэрхүү ажлын байранд нэг алхам ойртлоо
гэж үзэхэд буруудахгүй болов уу.
• Би гэрээсээ ажиллаж болох уу?
Та тухайн байгууллагаас ажлын санал
аваагүй л бол хэзээ ч ажиллах нөхцөл
байдлын талаар үг цухуйлга.
Facebook-д ажилд орсон зөвлөмж
• 1.1. Ажилд орох хүсэлтээ илгээх
• Аливаа компанид хүсэлт илгээх Интернэт хурдацтай
хөгжиж байгаа энэ үед бүх л компани өөрийн
нээлттэй ажлын байраа өөрсдийн веб хуудас дээрээ
байрлуулдаг болсон.
Миний хувьд https://www.facebook.com/careers
хуудас руу ороод шууд анкет бөглөсөн.
• Анкет бөглөснөөс хоёрхон цагийн дараа Facebook-н
recruiter-с (хүний нөөцийн ажилтан) и-мэйл хүлээн
авлаа. Уг захиандаа надтай утсаар ярих боломжтой
цагийг асуусан байлаа.
1.2. Recruiter-тэй хийсэн ярилцлага
• Энэ шатанд ерөнхийдөө миний өмнө юу
хийж байсан, одоо юу хийдэг эсэх гэх мэт
зүйлсүүдийг асуусан.
• Мөн яагаад Facebook-т орох хүсэлтэй зэргээ
ярих боломж олдсон. Дараагийн шатанд
Facebook компаний инженертэй 45
минутын утасны ярилцлага хийнэ гэдгийг
recruiter надад хэллээ.
1.3. Инженертэй утсаар хийсэн
ярилцлага
• Товлосон цагт утсанд дуудлага ирлээ (бөөн
сандрал). Ингээд цаад хүн маань өөрийгөө
танилцуулаад тун удалгүй мэргэжлийн асуултууд
асуусаар нэг л мэдэхэд ярилцлагын хугацаа дуусч
сүүлчийн тав гаруй минутанд би нөгөө хүнээсээ хэд
хэдэн асуулт асууж амжсан.
• Дараагийн шатанд орно гэдэгтээ 90% орчим
итгэлтэй байлаа :) .
Ярилцлагаас хэд хоногийн дараа надад recruiter-с
баяртай мэдээ ирсэн юм. Намайг сүүлчийн шат буюу
Facebook компаний Menlo Park-д байрлах төв
оффист ирж ярилцлага өгөхийг урилаа.
1.4. Сүүлчийн шат буюу нүүр тулсан
ярилцлагууд
• Facebook компаний төв оффис нь манай гэрээс 32 км зайтай
байрладаг юм. Ажлын өдрийн өглөө замын түгжрэл ихтэй
байдаг учраас гэрээсээ эртхэн гараад дуудсан цагаас 40 орчим
минутын өмнө очлоо. Очсон даруйдаа үүдний хүлээн авагч дээр
нь бүртгүүлчихээд ажилдаа ирж байгаа олон хүмүүсийг ажсан
шигээ хүлээн суулаа.
Намайг тосч авах ёстой хүн цагтаа ирэн намайг дотогш дагуулан
орлоо. Жил гаруйн өмнө уг кампусаар зочилж байсан учир нэг
их шоконд орсонгүй :p. Recruiter-тэйгээ ойр зуурын юм ярьж
явсаар нэг л мэдэхэд ярилцлага хийх өрөөндөө ирлээ. Эхний
хүн ирэх хүртэл бидэнд 10 орчим минут байсан тул надад
өнөөдрийн ярилцлага ямар хэв маягтай яаж явагдах гэх
зүйлсийг тайлбарлаж өглөө.
Onsite ярилцлагын нэг сонирхолтой зүйл нь та компъютер дээр
код бичих бус самбар дээр өөрийн санаа болон кодоо
хэрэгжүүлдэг юм.
• Ярилцлага 1: Нөгөө хүн маань өөрийгөө
танилцуулаад мэргэжлийн асуултууд руу
орлоо. Анх та бүхэнд хэлснээр яг ямар асуулт
асуусныг хэлэх боломжгүй. Санаандаа хүртэл
хийж чадсангүй.
• Ярилцлага 2: Мөн л өөрийгөө танилцуулаад
техникийн асуултууд руу орлоо. Эхнийхээс
ямар ч байсан дээр хийлээ шүү!
Ярилцлага 3 буюу үдийн хоол:
• Эхний хоёр ярилцлагын дараа өлссөн
намайг өөр нэг хүн ирж үдийн хоолонд
дагуулан явлаа. Хүн чинь олон төрлийн хоол
хараад тулгамддаг юм байна лээ. Очиж
очиж бүргер сонгоод байх дээ яахав (гоё л
байсан л даа).
• Үдийн хоолны ярилцлага нь албан ёсных
биш учраас та хүссэн юмаа асууж чөлөөтэй
ярилцах боломжтой!
• Ярилцлага 4: Ярилцлагын ихэнх хэсэгт миний
туршлага, тулгарч байсан бэрхшээл гэх мэт
зүйлсийг ярьж өнгөрүүллээ. Төгсгөл хэсэгт мөн
л програмчлалын бодлого асуув. Дажгүй
хийлээ шүү!
• Ярилцлага 5: Сүүлчийн энэ ярилцлага хамгийн
сайн нь боллоо! Өгсөн бүх асуултуудад маш
хурдан хариулж явсаар бидэнд хангалттай
хугацаа үлдсэн юм. Энэ цагаа ашиглаад нөгөө
хүнээсээ сонирхож байсан олон асуултандаа
хариулт авсан.
1.5. Хамгийн хэцүү хэсэг буюу
хүлээлт
• Ярилцлагаа өгсний дараа олон л юм бодогдож
байлаа. Тэр ярилцлагыг ингээд хийчихсэн бол,
энийг ингэчихсэн бол гэх мэт... Ямар ч байсан 5
хоногийн дараа утсанд дуудлага ирснээр хүсч
хүлээж байсан баяртай мэдээгээ сонслоо -
Facebook компанид програм хангамжийн
инженерээр ажиллах ажлын санал!
Ажлын ярилцлагын үеэр ямар
асуултуудыг ихэвчлэн асуудаг вэ?
Хэрэв та ямар нэг амьтан байсан
бол ямар амьтан байх байсан бэ?
• – Хэрэв та хурдан сэтгэж чадах юм бол
ярилцлага авч байгаа хүмүүс сэтгэлзүйн энэ
төрлийн асуултыг ашигладгийг мэдэх болно.
Хэрэв та “туулай” гэж хариулбал та уян
зөөлөн хүн гэсэн сөрөг сэтгэгдэл төрүүлэх
болно. Хэрэв “арслан” гэж хариулбал
түрэмгий, эрчимтэй хүн мэт сэтгэгдэл
төрүүлэх болно. Тухайн ажлыг хийхэд ямар
төрлийн зан чанар хэрэгтэй вэ? Гэдгийг
бодож үзээрэй.
Ямар цалин авахыг хүсч байна вэ?
• – Та өөртэйгээ ижил ур чадвартай хэн нэгнээс
цалингийнх нь хэмжээг асууж мэдэж болно. Тухайн
мөчид ямар нэг тусгай тоон дүнг хэлэхгүй байхыг
хичээх хэрэгтэй. Дараа нь ярилцаж хэлэлцсэнээсээ
доогуур албан тушаалд таныг томилж мэдэх юм.
Хэрэв та тухайн ажилд томилогдох хүртэл
цалингийн талаар хэлэлцэхгүй байхыг хүсч байгаа
бол ярилцлага авч байгаа хүн таныг ойлгох болно.
Хэрэв тухайн ажлын байрны тодорхойлолтонд
цалингийн хэмжээг дурдсан бол та энэ талаар
дурдаж, таны хайж байгаа цалингийн хэмжээ
гэдгийг хэлэх хэрэгтэй.
Таны тухай өмнөх удирдлага чинь хэлж
болох хамгийн сүүлд хийсэн эерэг
гурван зүйлс чинь юу вэ?
• – Энэ бол хэн нэгний үгээр өөрөөрөө сайрхаж
бахархах сайхан боломж. Тухайн ажлыг хийхэд
шаардагдах таны ур чадвар, таны үүрэг
даалгавар, багийн дотор орж ажиллахад та
сайн хүн гэдгийг харуулж чадах нэг нэг зүйлийн
талаар ярих хэрэгтэй. Жишээ нь “Манай дарга
надад “чи бол миний мэдэхийн хамгийн сайн
дизайнер” гэж хэлсэн. Тэр надад үргэлж итгэж
болно гэдгээ мэддэг. Тэр миний хошин шогийн
мэдрэмжинд дуртай” гэх мэтээр ярьж болно.
Та яагаад энд ажиллахыг хүсч байна
вэ?
• –Ярилцлага авч байгаа хүн энэ талаар таниас
зарим нэг хариулт хүлээж байдаг. Хэрэв та
ярилцлагандаа сайн бэлдсэн бол компаний үнэ
цэнэ, эрхэм зорилго, хөгжүүлэлт,
бүтээгдэхүүнийх нь талаар маш сайн мэдлэгтэй
байх хэрэгтэй. Эдгээр мэдээллийг таны зорилго
болон амбиц компаний онцлог шинжтэй
хэрхэн нийцэж байгааг тодорхойлоход
ашиглаж, тухайн компанид ажиллах боломжоо
нэмэгдүүлж болно. “Надад ажил хэрэгтэй
байна” гэж хэтэрхий царайчилсан байдлаар
хэзээ ч битгий яриарай.
Таны тухай өмнөх удирдлага чинь хэлж
болох хамгийн сүүлд хийсэн эерэг гурван
зүйлс чинь юу вэ?
• – Энэ бол хэн нэгний үгээр өөрөөрөө сайрхаж
бахархах сайхан боломж. Тухайн ажлыг хийхэд
шаардагдах таны ур чадвар, таны үүрэг
даалгавар, багийн дотор орж ажиллахад та
сайн хүн гэдгийг харуулж чадах нэг нэг зүйлийн
талаар ярих хэрэгтэй. Жишээ нь “Манай дарга
надад “чи бол миний мэдэхийн хамгийн сайн
дизайнер” гэж хэлсэн. Тэр надад үргэлж итгэж
болно гэдгээ мэддэг. Тэр миний хошин шогийн
мэдрэмжинд дуртай” гэх мэтээр ярьж болно.
Та яагаад энд ажиллахыг хүсч байна
вэ? –
• Ярилцлага авч байгаа хүн энэ талаар таниас
зарим нэг хариулт хүлээж байдаг. Хэрэв та
ярилцлагандаа сайн бэлдсэн бол компаний үнэ
цэнэ, эрхэм зорилго, хөгжүүлэлт,
бүтээгдэхүүнийх нь талаар маш сайн мэдлэгтэй
байх хэрэгтэй. Эдгээр мэдээллийг таны зорилго
болон амбиц компаний онцлог шинжтэй
хэрхэн нийцэж байгааг тодорхойлоход
ашиглаж, тухайн компанид ажиллах боломжоо
нэмэгдүүлж болно. “Надад ажил хэрэгтэй
байна” гэж хэтэрхий царайчилсан байдлаар
хэзээ ч битгий яриарай.
Таны зорилго юу вэ?
• Эсвэл 5 жилийн дараа гэхэд та юу хийж
бүтээсэн байх вэ? - Энэ бол богино ба урт
хугацааны зорилгыг хоёуланг нь ярихад
хамгийн сайн тохирсон асуулт юм. Тухайн
ярилцлаганд орж,хийхийг хүсч байгаа ажил,
түүнд хүрэхэд шаардагдах янз бүрийн
алхмуудыг дурдаарай. Ажил олгогчид
амбицтай бас хаана хүрэхийн тулд ямар ямар
алхмуудыг хийхээ тодорхойлсон гэдгээ
харуулах хэрэгтэй.
Яагаад бид таныг ажилд авах
хэрэгтэй вэ?
• Эсвэл Бусад ажил хайгчдын хийж чадахгүй ямар
зүйлийг та хийж чадах вэ? – Таныг юу онцгой
болгож, давуу талаа хаана ашигладаг вэ? Та тухайн
ажлын байрны тодорхойлолтоос тухайн ажил олгогч
яг юу хүсээд байгааг олж мэдэх чадвартай байх
хэрэгтэй. “Би техникийн болон харилцагч,
түншүүдийн урт удаан харилцаа холбоог бий болгох
хосолсон ур чадвартай” гэх мэт өгүүлбэрээр эхлэх нь
таны албан тушаалдаа хийж гүйцэтгэсэн тодорхой
жишээг дурдахад чиглүүлж өгнө. Хамгийн том ололт
амжилтаа дурдаад “Өгөгдсөн нөхцөл байдалд би
танай компанид амжилт авчрах болно” гэх мэт
тухайн бизнест нь ашиг авчрах үгээр төгсгөөрэй.
Таны сул тал юу вэ?
• – Хэдийгээр аймшигтай асуулт боловч ямар нэг
асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр ашигласан
тухайгаа ярих хэрэгтэй. Жишээ нь: Таны IT-гийн
мэдлэг ур чадвар доогуур түвшинд байгаа бол
ярилцаж байгаа хүндээ тухайн ур чадвараа
дээшлүүлэхийн тулд ажлаас гадуур сургалтанд сууж,
тодорхой цаг зарцуулсан тухайгаа ярих хэрэгтэй.
Таны санаачлагатай байдал давуу тал болж харагдах
болно. “Надад сул тал байхгүй” гэж битгий хэлээрэй.
Ингэж яривал ярилцагч тань таньд итгэхгүй. Эсвэл
“Би хэт их шургуу ажиллах гээд байдаг” гэх мэтээр
тухайн асуултаас бултаж болох юм.
Таны давуу тал юу вэ?
• – Тухайн ажлын байранд таныг аваачиж болох
хамгийн сайн тохирох 3 шинж чанараа дурдан
ажлын нөхцөл байдалд тэдгээрийг хэрхэн
ашиглаж байснаа дурдаарай. Тодорхой нэг
компьютерийн хэл гэх мэт бодит ур чадвар,
хүмүүсийг сайн удирдаж чаддаг гэх мэт бодит
бус ур чадварууд байж болно. Хэрэв та хаанаас
нь эхлэхээ мэдэхгүй байгаа бол тухайн ажлын
байрны тайлбарыг хар. Тухайн ажлын байрны
тайлбарт ихэвчлэн ажил олгогч нарын ажил
хайгчдад тавидаг шаардлагуудыг дурдсан
байдаг бөгөөд түүнээс санаа авч болно.
Өөрийнхөө тухай ярина уу?
• – Энэ бол ихэнхдээ хамгийн эхэнд тавигддаг асуулт
бөгөөд анхны сэтгэгдэл хамгийн чухал. Өөрийнхөө
хариултыг 5 минутанд багтаан хамгийн сайн ур чадвар,
хийж гүйцэтгэж байсан ажлынхаа талаар яриарай. Мөн
өөрийнхөө Сиви-ний бүтцийн дагуу ярьж болох ба
хүрсэн ололт амжилт, олж эзэмшсэн ур чадваруудаа
жишээ баримтаар дурдаж ярих хэрэгтэй. Ярилцлага авч
байгаа хүн магадгүй таны тухай тэмдэгдлэл хөтөлж,
таниас өөр бусад асуулт асууж магадгүй учир хэтэрхий
дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Хэрэв та сургуулиа төгсөөд
анхны ажилд орох ярилцлагад орж байгаа бол хамгийн
дуртай байсан хичээл болон тухайн ажиллахыг хүсч
байгаа ажлын байрыг сонгоход хэрхэн нөлөөлсөн
талаар яриарай.
Горилогчидод тавигдах шаардлагуудын талаар
тодорхой төсөөлөлгүй байх
• Хэрвээ танай байгууллагад яг ямар ажилтан хэрэгтэй
байгааг та өөрөө ч мэдэхгүй байгаа бол та түүнийг
хэзээ ч олж чадахгүй. Горилогч ямар ямар
шаардлагуудыг хангасан байх ёстой талаар таньд
тодорхой, нарийн төсөөлөл байгаа юу? Ажилтан авч
байгаа менежеруудын санал хүсэл хоорондоо
нийцэж байгаа юу? Тавьж буй шаардлагууд нь ижил
уу? Санал хүсэл, бодол болон шаардлагуудаа заавал
нийцүүлж байгаарай. Танай шилдэг горилогч ямар
ямар шаардлагуудыг хангасан байх ёстойг
тодорхойлох нь зүйтэй. Харамсалтай нь ажилтан авч
байгаа менежеруудын ажил хоорондоо уялдаатай
байх нь ховор байдаг.
Үнэлгээний хуудасгүй байх
• Ярилцлага хийхийнхаа өмнө горилогчоос шаардагдах
үндсэн ур чадвар болон мэдлэгийг жагсаасан
үнэлгээний хуудас гарга. Ойролцоогоор 7 шалгуурыг
бичнэ(жишээлбэл удирдах ур чадвар, манлайллын зан
чанар, ажлын туршлага гэх мэт). Тэдгээрт менежер
болгон 1-5 оноо өгөн үнэлэх ёстой. Энэ нь горилогчдийг
тухайн ажлын байранд хэр тохирох талаар илүү бодит
төсөөлөл өгөх болно. Тэглээ ч рекрутер болгон
сэтгэгдлээ бус өөрийнхөө өмнө харж байгаа зүйлсийг
тэмдэглэж байх ёстой. Тэгвэл дараа нь хамтран
ажиллагсадтайгаа ярилцлагын үр дүнг авч хэлэлцэж
горилогчдын давуу болон сул талуудыг үнэлэхэд мөн хэн
нь дараагийн шалгаруултанд тэнцэхийг тодорхойлоход
илүү хялбар байх болно.
Зөв, мэргэжлийн чиглэлтэй асуулт тавьж
чадахгүй байх
• Хэрвээ яг одоо, ямар ч бэлтгэлгүйгээр ярилцлага хийх
шаардлага гарвал та горилогчийг бүрэн дүүрэн үнэлэхийн тулд
шаардлагатай зөв асуултууд тавьж чадах уу? Ярилцлагыг
амжилттай өрнүүлэхийн тулд доорх асуултуудыг заавал
тавиарай:
• · Ямар ололт,амжилтаа та амьдралынхаа болоод
карьерынхаа хамгийн чухал гэж үздэг вэ?
• · Яагаад?
• Мэдээж илүү нухацтай бэлтгэл хийсэн бол та илүү их
мэргэжлийн талын асуулт тавих байсан байх. Тэгэхдээ нээлттэй
асуултууд нь горилогчидод ололт амжилтаа ярьж өөрийн
мэргэшил чадвараа батлах боломжийг олгодог. Энэхүү асуултыг
дараагийнхаа ярилцлаганд тавьж үзээрэй. Горилогчийн талаар
маш олон зүйлийг мэдэж авсандаа та гайхах болно.
Сонсох чадваргүй байх
• Ярилцлагны нийт хугацааны хэдэн хувийг яг та
ярьж өнгөрүүлдэг бэ? Ихэнхдээ хүний нөөцийн
менежерууд 25% -ийг нь эзэлдэг бөгөөд энэ нь
хэтэрхий их хугацаа юм. Нөхцөл байдлыг
залруулах хялбар арга бий: нээлттэй асуулт
тавиад горилогчдыг сонсо, нарийн зүйлсийг
тодруулсан асуулт тавиад горилогчдыг сонсо.
Ингээд л процессыг давтаад бай. Ярьхаа
болиод асуулт тавьж сонсож эхэл. Тэгвэл
ярилцлагын үр дүнгээр шийдвэр гаргах илүү
хялбар болж хувирна.
Ярилцлагын үр дүнгийн олон талын
шинжилгээ хийхгүй байх
• Онолын дагуу бол нэг горилогчтой хэд хэдэн
менежер уулзах ёстой байдаг. Хэрвээ та үүнийг
хийдэггүй бол одооноос хийж эхэл. Бусад
менежерууд мөн адил ярилцлага хийвэл илүү
бүрэн дүүрэн дүр зураг гарч ирдэг. Шинэ
ажилтантай цаашид хамтран ажиллах
менежер бүр ярилцлага хийсний дараа аль
болох хурдан /24 цагийн дотор/
менежеруудтайгаа уулзаж үр дүнг авч хэлэлцэх
шаардлагатай. Таны анзаараагүй зүйлсийг
бусад хүмүүс анзаарсныг мөн эсрэгээрээ
байхыг хараад та гайхах болно.
Анхаарал хандуулсанд
баярлалаа

More Related Content

What's hot

идэвхитэй суралцах 10 арга
идэвхитэй суралцах 10 арга идэвхитэй суралцах 10 арга
идэвхитэй суралцах 10 арга Haliun53
 
Орчин цагийн маркетинг
Орчин цагийн маркетингОрчин цагийн маркетинг
Орчин цагийн маркетингMercado Company
 
үйлийн тийн ялгалын утга
үйлийн тийн ялгалын утгаүйлийн тийн ялгалын утга
үйлийн тийн ялгалын утгаmuuduu
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгаmuuduu
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргуудbayarmaa_mish
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Adilbishiin Gelegjamts
 
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichihГүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichihGantulga Dashdondov
 
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэхөргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэхmylife0130
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчимBayar Be
 
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоолекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцооE-Gazarchin Online University
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнEnhjargal Banzragch
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрDolgormaa Doogii
 
хэрэгсу1
хэрэгсу1хэрэгсу1
хэрэгсу1sumka79
 

What's hot (20)

идэвхитэй суралцах 10 арга
идэвхитэй суралцах 10 арга идэвхитэй суралцах 10 арга
идэвхитэй суралцах 10 арга
 
эсийн бүтэц
эсийн бүтэцэсийн бүтэц
эсийн бүтэц
 
Орчин цагийн маркетинг
Орчин цагийн маркетингОрчин цагийн маркетинг
Орчин цагийн маркетинг
 
үйлийн тийн ялгалын утга
үйлийн тийн ялгалын утгаүйлийн тийн ялгалын утга
үйлийн тийн ялгалын утга
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утга
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргууд
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
Тодруулах судалгаа
Тодруулах судалгааТодруулах судалгаа
Тодруулах судалгаа
 
Lecture4
Lecture4Lecture4
Lecture4
 
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichihГүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
 
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэхөргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
 
101 arga
101 arga101 arga
101 arga
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
 
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоолекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
 
ажлын амжилт ба харилцаа
ажлын амжилт ба харилцааажлын амжилт ба харилцаа
ажлын амжилт ба харилцаа
 
Leg13.1
Leg13.1Leg13.1
Leg13.1
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэр
 
хэрэгсу1
хэрэгсу1хэрэгсу1
хэрэгсу1
 

Viewers also liked

хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлZaya G
 
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭС. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ СУУРИЛСАН ЯР...
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ  СУУРИЛСАН ЯР...Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ  СУУРИЛСАН ЯР...
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ СУУРИЛСАН ЯР...batnasanb
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил SumiyaBulgan Blg
 
Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...
Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...
Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...batnasanb
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 

Viewers also liked (7)

Lab 14
Lab 14Lab 14
Lab 14
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
 
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭС. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ СУУРИЛСАН ЯР...
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ  СУУРИЛСАН ЯР...Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ  СУУРИЛСАН ЯР...
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ СУУРИЛСАН ЯР...
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
 
Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...
Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...
Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 

Similar to Presentation2

лидер бүсгүй болох 7
лидер бүсгүй болох 7лидер бүсгүй болох 7
лидер бүсгүй болох 7deegii deegii
 
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөөNooyoJamgan
 
Хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэл
Хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэлХүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэл
Хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэлZaya G
 
мэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгохмэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгохbayansan bayarsaikhan
 
Questionnaire
QuestionnaireQuestionnaire
Questionnaireoogii_dds
 
цаг баримтлал 2014
цаг баримтлал 2014цаг баримтлал 2014
цаг баримтлал 2014Zulaa Zulaa
 
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөөүйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө2011_2013
 
Customer service Харилцагчийн Үйлчилгээ
 Customer service Харилцагчийн Үйлчилгээ Customer service Харилцагчийн Үйлчилгээ
Customer service Харилцагчийн ҮйлчилгээGuldauyren
 
Amjiltand hureh
Amjiltand hurehAmjiltand hureh
Amjiltand hurehCHBD_6684
 
Attitude.pptx
Attitude.pptxAttitude.pptx
Attitude.pptxKhanaaBat
 
сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...
сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...
сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...Munkhtaivan Batneren
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба биА. Итгэл
 

Similar to Presentation2 (20)

HRON110- Хичээл 14
HRON110- Хичээл 14HRON110- Хичээл 14
HRON110- Хичээл 14
 
HRON110- Хичээл 14-үргэлжлэл
HRON110- Хичээл 14-үргэлжлэлHRON110- Хичээл 14-үргэлжлэл
HRON110- Хичээл 14-үргэлжлэл
 
dasdas123
dasdas123dasdas123
dasdas123
 
лидер бүсгүй болох 7
лидер бүсгүй болох 7лидер бүсгүй болох 7
лидер бүсгүй болох 7
 
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 
Хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэл
Хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэлХүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэл
Хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэл
 
мэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгохмэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгох
 
Questionnaire
QuestionnaireQuestionnaire
Questionnaire
 
HRON110- Хичээл 5-6
HRON110- Хичээл 5-6HRON110- Хичээл 5-6
HRON110- Хичээл 5-6
 
цаг баримтлал 2014
цаг баримтлал 2014цаг баримтлал 2014
цаг баримтлал 2014
 
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөөүйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл зөвөлгөө
 
Customer service
Customer serviceCustomer service
Customer service
 
Customer service Харилцагчийн Үйлчилгээ
 Customer service Харилцагчийн Үйлчилгээ Customer service Харилцагчийн Үйлчилгээ
Customer service Харилцагчийн Үйлчилгээ
 
Customer service
Customer serviceCustomer service
Customer service
 
Amjiltand hureh
Amjiltand hurehAmjiltand hureh
Amjiltand hureh
 
Attitude.pptx
Attitude.pptxAttitude.pptx
Attitude.pptx
 
сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...
сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...
сонгон шалгаруулалтын гол зорилго бол шаардлагатай ажлыг өндөр үр бүтээлтэй б...
 
m5dasdasdadsadsada
m5dasdasdadsadsadam5dasdasdadsadsada
m5dasdasdadsadsada
 
Бие даалт 1
Бие даалт 1Бие даалт 1
Бие даалт 1
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
 

More from Bayarmaa Anu

эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаBayarmaa Anu
 
менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2Bayarmaa Anu
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united statesBayarmaa Anu
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongoliaBayarmaa Anu
 
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Bayarmaa Anu
 
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаBayarmaa Anu
 
My profession is social work
My profession is social workMy profession is social work
My profession is social workBayarmaa Anu
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united statesBayarmaa Anu
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongoliaBayarmaa Anu
 
Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2Bayarmaa Anu
 
ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнBayarmaa Anu
 
гэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалгэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалBayarmaa Anu
 
Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02Bayarmaa Anu
 
Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Bayarmaa Anu
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Bayarmaa Anu
 
Emegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelEmegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelBayarmaa Anu
 
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалалэмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалалBayarmaa Anu
 

More from Bayarmaa Anu (20)

эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
 
менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united states
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
 
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
 
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
 
My profession is social work
My profession is social workMy profession is social work
My profession is social work
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united states
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
 
Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2
 
Tusul
TusulTusul
Tusul
 
ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэн
 
гэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалгэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдал
 
Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02
 
Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
 
Emegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelEmegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgel
 
Bagaar ajillah
Bagaar ajillahBagaar ajillah
Bagaar ajillah
 
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалалэмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
 
сэтгэл
сэтгэлсэтгэл
сэтгэл
 

Presentation2

  • 1. Ажлын ярилцлаганд бэлтгэх Гүйцэтгэсэн: Нийгмийн ажилтаны анги 4-дүгээр курс: Г. Баярмаа K.SS11D108 Шалгасан: Г.Гантөгс Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль Хүний нөөцийн менежмент хичээл
  • 3. 1.Ажил олгогчоо судал • Тэдний одоо хийж байгаа бизнесийн үйл ажиллагаа, тулгарч буй асуудлыг судалж үз. Гууглэдэж болно, бизнесийн сонин сэтгүүл, нийтлэл гэх мэтээс уншиж болно. Энэ судалгаагаа хийх явцдаа тэдний үйл ажиллагаанд би ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдгээ бодоорой.
  • 4. • 2.Ажлын ярилцлага хийгч, хүний нөөцийн менежерийг судал • Тэр хүний тухай бүгдийг уншиж судал. LinkedIn дээрх танилцуулгыг нь унш. Хэрэв тэд блогтой бол түүнийг нь унш.
  • 5. 3.Ярилцлага авагчаас нэг түвшин илүү хувцасла • Залуучууд цамцаа индүүд. Охидууд харин юу өмсөхөө сайн мэдэж байгаа байхаа
  • 6. 4.Мартагдашгүй дүр төрхийг үүсгэ • Илүү хурц, төгс байхыг хичээ. Зангиагаа чангахан зангидаж, гутлаа гялалзтал нь тосол.
  • 7. 5.Үнэртэй усаа хэтрүүлж болохгүй • Ялангуяа хурц үнэртэй усанд дуртай залуус хурц үнэр моодноос гарсан гэдгийг санаарай.
  • 8. 6.Бохио хая • Хэн ч таныг амандаа бохьтой байгааг мэдэхгүй гэж бодож байна уу. Гэхдээ тэд бол мэднэ шүү.
  • 9. • 7. Утсаа унтраа (оффис руу нь орохоосоо өмнө) Ярилцлагын өрөөнд дуудагдахаасаа өмнө ганц мессэж шалгачихья гэж бодохын ч хэрэггүй.
  • 10. 8. Инээмсэглэх дасгал хий • Хүн бүр инээмсэглэж байхдаа аятайхан харагддаг. Хэрэв чи инээмсэглэж чаддагүй, хүйтэн царайтай бол би лав чамайг ажилд авахгүй.
  • 11. 9. Гар зөв барьж сур • Гар барьж буй хүнийхээ нүд рүү хар. Анхаарал хандуул. Амьдралдаа болон ажлын ярилцлагандаа анхааралтай байгаа харагд. Ер нь л “be cool”
  • 12. 10. Ярилцлаган дээр тавигддаг түгээмэл асуултуудад хариулахад бэлтгэлтэй бай • Ажлын ярилцлаганд түгээмэл тавигддаг асуултууд гээд гууглэдээд үз. Түүндээ юу гэж хариулахаа урьдчилан бэлдээрэй. Тольны өмнө хариулж дасгал хийх нь бүр үр дүнтэй.
  • 13. Ажлын асуултанд бэлдэхдээ: • 1. Та өөрийнхөө тухай ярина уу: тэд таныг өөрийн компанид хэрхэн ажиллах, компанид хэрхэн тус болох, таны туршлага, чадвар тань юу болохыг л мэдэхийг хүсэж байгаа нь тодорхой. Магадгүй танаас таны боловсролын талаар, ер нь компанид хэрэгтэй байж болох асуултуудыг асуух нь мэдээж тиймээс хариултаа тодорхой оновчтой цөөн үгэнд багтаахыг бодоорой.
  • 14. • 2. Манай компани яагаад таныг ажилд авах ёстой вэ: • та өөртөө итгэлтэй, тайван байх хэрэгтэй. Таны дадлага туршлага, таны чадвар мөн энэ компанид ажиллахад таныг хэрхэн бэлтгэгдсэн талаар ярь..
  • 15. • 3. Таны сул тал болон муу зан чанар юу вэ: Ихэнх хүмүүс “Би аливаа зүйлийг хэтэрхий төгс байлгах гэж хичээдэг”, “Би хэт их ажилладаг” хэмээн хэлдэг. Гэвч үүнийг улиг болсон зүйл хэмээн үздэг болжээ. Тэгэхээр та арай деталчилсан байдлаар ярьсан нь дээр болов уу. Жишээ нь “Би хэт их ярьдаг. Гэхдээ би энэ зангаа засахаар хичээж байгаа” гэх мэт. Учир нь энэ нь засрах магадлалтай дутагдал болохоор нэг их хүндээр тусгаж авахгүй гэсэн үг.
  • 16. • 4. Та 5 жилийн дараахь үр дүнг тооцож үзсэн үү? Хамгийн гол нь ажил олгогчид тухайн ажлын байран дээр тогтвортой ажиллахыг хүсэж байгаагаа хэлэх хэрэгтэй. Зөвхөн түр хугацаанд ажиллахаар төлөвлөөгүй гэдгээ ойлгуулах хэрэгтэй.
  • 17. • 5. Та өмнөх ажлаасаа гарсан учраа тайлбарлахгүй юу? Хэзээ ч өмнөх ажлын газар болоод өмнөх даргаа бүү муу хэл. Ажилд таараагүй, тохироогүйгээ тэдний буруугаас болсон гэж бүү хэл. • Аль болох эерэг шалтгааныг хэл. Жишээ нь өөрийн чадвараа илүү хөгжүүлэх ажлын байранд очихыг хүссэн гэх мэт эвийг нь олоод аятайхан хариул.
  • 18. • 6. Амьдралд тань тохиолдсон бэрхшээлтэй асуудлын талаар яриач. • Та хэрхэн шийдвэрлэсэн бэ: Хариултаа богино байлгаарай. Үлгэр тууж ярих хэрэггүй. • Эсвэл тэднээр өрөвдүүлэх гэсний ч хэрэггүй. • Хамгийн гол нь гарцаа хэл дараа нь цөөн үгээр учрыг нь ойлгуул.
  • 19. • 7. Танд хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ харьцахдаа бэрхшээлтэй учирч байсан удаа бий юу? Энэ тал дээр аль болох эерэг хариултыг өгөх хэрэгтэй. Учир нь ажил дээр хамтран ажиллах, багаар ажиллах маш чухал байдаг. Тэгэхээр тодорхой явдлыг дурдаад хэрэггүй. Харин “Яг тийм гэхээр тодорхой бэрхшээлтэй учирч байгаагүй. Би бүх хүнтэй найрсаг харилцаатай байхыг хичээдэг” гэх мэт хариултыг өгвөл зүгээр.
  • 20. • 8. Ажлын байран дээрх стресстэй хэрхэн зохицдог вэ: • Тэр таныг ажил дээр стресс бий болох үед хаалгаа гаднаас нь хаагаад явчих эсэхийг мэдэхийг хүсэж байгаа хэрэг. • Та өөрийнхөө стресстэй хэрхэн тэмцдэг талаар бодоод, шударгаар хариулах хэрэгтэй. Үүнийг гол гэж үздэг хүмүүс байдаг болохоор ухаалаг хариулт өгөөрэй.
  • 21. • 9. Та ямар хэмжээний цалинг хүсэж байна: Яг тодорхой хэмжээг хэлж байхаар ерөнхийдөө стандарт хэмжээнд нийцсэн цалин авахыг хүсэж байгаагаа хэлсэн нь дээр. Хэт бага бол өөрийгөө голсон, доогуур үнэлсэн болно тиймээс тэд эд гэсэн тоог хэлээд хэрэггүй.
  • 22. • 10. Надаас асуух асуулт танд бий юу: Заавал асуух хэдэн асуултыг өмнө нь бэлдээрэй. Ингэснээр та үнэхээр тухайн байгууллагыг сонирхож байгаагаа батлах болно. Мөн сэтгэлтэй, юм мэддэг гээд тун боломжийн үнэлгээ авна гэдэгт итгэ. Үүнд ач холбогдол өгөөд заавал хэдэн асуулт бэлдээрэй.
  • 23. Ажлын ярилцлага авч байгаа хүнээс юу асуух хэрэгтэй вэ? • Яагаад энэ ажлын байр компанид шаардлагатай болсон бэ? • Энэ ажлын байрны үндсэн зорилго болон үүрэг хариуцлага нь юу вэ? • Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд компани ямар хүлээлттэй байна вэ? • Би энэ ажлын байранд хэр зэрэг амжилттай ажиллаж байгааг хэмжих хэмжүүр нь юу вэ? • Энэ ажил үүргийг хийж гүйцэтгэхэд тулгардаг ямар нийтлэг бэрхшээлүүд байдаг вэ? • Энэ ажил үүргийг гүйцэтгэхэд хэр их цаг зарцуулах шаардлагатай вэ? • Та бүхнээс ямар дэмжлэг, ажлын байрны хөгжүүлэлт үзүүлэх вэ? • Та бүхний хувьд би ямар хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй вэ? • Энэ ажлын байр хаана багийн бүтцэд тохирох вэ?
  • 24. Ажлын ярилцлаган дээрээ дурсаад ч “хэрэггүй - 25” өгүүлбэр • Би хуучин ажлаа үзэн яддаг байсан... Хэрвээ одоо чамайг ажилд авбал чи бас л үзэн ядах уу? • Хэдэн долоо хоногийн дараа би удаан хугацаагаар амрахаар төлөвлөсөн байгаа... Ажилд ороогүй байж чөлөө авах нь утгагүй санаа биш гэж үү? • Миний хуучин ажлын дарга тэвчишгүй хүн байсан... Хэрвээ энэ ажилд ороод удалгүй гарах болоход одоогийн даргынхаа талаар бас ингэж хэлэхгүй гэж үү? • Миний хуучин ажиллаж байсан байгууллага маань онцгүй газар байсан... Та удалгүй шинэ ажлынхаа талаар ингэж хэлэх үү?
  • 25. • Би энэ ажилд ороод хэдэн төгрөгний цалин авах вэ? Цалингийн яриаг ажил олгогч дурсах хүртэл түр хойш нь тавь. • Би амралтаа хэзээ авч болох вэ? Ажилд орох хүртлээ биеийн амралт, зугаалгын талаар март. • Унааны мөнгө өгөх үү? Тээврийн хэрэгслийн талаарх асуудлаа өөрөө зохицуулбал их зүгээр байх. • Энэ дуудлагыг авчихвал дургүйцэхгүй биз? Ярилцлаганд орохоосоо өмнө та гар утасныхаа дууг заавал хаасан эсвэл унтраасан байх хэрэгтэй. Заавал!
  • 26. • Надад энэ ажилд орох нь юу юунаас илүү чухал... Цөхөрсөн өнгөөр харилцаад хэрэггүй л болов уу?! • Энэ ажлын байранд шаардлагатай туршлага надад байхгүй ч би юмыг сурахдаа хэнээс ч илүү хурдан... Таны ур чадвар, туршлага хангалттай гэж бодсон тохиолдолд л энэ сэдвээр оролдох нь зүйтэй.
  • 27. • Би мэдэхгүй. Юу гэж хариулахаа мэдэхгүй, магадгүй мэддэг ч тухайн агшинд толгойнд тань юу ч орж ирэхгүй байсан ч “...Мэдэхгүй... ” гэдэг үгийг бүү хэрэглэ. Аль болох тайвнаар сайн бод, болохгүй бол “Ямар гайхалтай асуулт вэ?” гэж хариулсан ч болох юм. • Наад тухай чинь миний анкетан дээр тодорхой байгаа. Мэдээж байгаа боловч ажил олгогчид чиний амнаас сонсохыг хүсээгүй гэж үү?
  • 28. • Би одоо удахгүй уулзалттай, энэ ярилцлага хэр удаан үргэлжлэх бол...? Ярилцлага үргэлжлэх хугацааг багаар бүү төлөвлө. Магадгүй таны санаснаас удаан хугацаа шаардагдах ч юм билүү? • Уучлаарай, би хоцорчихлоо. Яаралтай тохиолдол биш л бол хэзээ ч бүү хоцор, хэзээ ч!!!
  • 29. • Бараан агуулгатай, олиггүй үг хэрэглэх. Гудамжны сул үг болон зүхлийн үг хэрэглэхийн оронд илүү албан ёсны, эелдэг байхыг хичээ. • Хамтран ажиллагсадтайгаа болзож болох уу? Энд хэн нэгний хайр дурлалын талаар бус ажил хэрэг ярьж байгааг бүү март.
  • 30. • Баасан гарагт хамт олноороо гадагшаа гардаг уу? Согтууруулах ундааг ажлын ярилцлагатай холих нь сайхан санаа биш. • Яг одоогоор хүүхэд харах хүн байхгүй байгаа ч удахгүй олно оо. Тухайн байгууллагаас үл хамаарах зүйлсийн тухай дурьдах нь таныг сонгохгүй байх магадлалыг нэмэгдүүлнэ.
  • 31. • Одоогоор унах унаагүй байгаа ч удахгүй авна аа. Яг л дээр дурьдсан шиг... • Цагийн хуваарь нь нэг л тохиромжгүй санагдаад байх юм, өөрчлөх боломж бий юу? Тухайн байгууллага танд ажлын санал тавиагүй байгаа нөхцөлд энэ мэт асуултыг бүү тавь.
  • 32. • Надад асууж, лавлах зүйл алга аа. Ярилцлаганд ирэхдээ тухайн ажилтай холбоотой асуултуудыг дотроо урьдчилан төлөвлө. • Энэ байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? Тухайн горилж буй байгууллагынхаа талаар хангалттай мэдээллийг урьдчилан мэд.
  • 33. • Энэ ажилд орсноор надад ямар ямар давуу талууд бий болох вэ? Тухайн байгууллага танд ажлын санал тавиагүй байгаа нөхцөлд энэ мэт асуултыг бүү тавь. • Энэ ярилцлага намайг цухалдуулаад байх шиг. Ажил олгогчдын ажил горилогчдоос анхаардаг тэргүүн зүйл нь өөрийн ур чадвартаа хэр зэрэг итгэлтэй байгааг ажиглах. Хэрвээ та тийм байж гэмээнэ тэрхүү ажлын байранд нэг алхам ойртлоо гэж үзэхэд буруудахгүй болов уу.
  • 34. • Би гэрээсээ ажиллаж болох уу? Та тухайн байгууллагаас ажлын санал аваагүй л бол хэзээ ч ажиллах нөхцөл байдлын талаар үг цухуйлга.
  • 35. Facebook-д ажилд орсон зөвлөмж • 1.1. Ажилд орох хүсэлтээ илгээх • Аливаа компанид хүсэлт илгээх Интернэт хурдацтай хөгжиж байгаа энэ үед бүх л компани өөрийн нээлттэй ажлын байраа өөрсдийн веб хуудас дээрээ байрлуулдаг болсон. Миний хувьд https://www.facebook.com/careers хуудас руу ороод шууд анкет бөглөсөн. • Анкет бөглөснөөс хоёрхон цагийн дараа Facebook-н recruiter-с (хүний нөөцийн ажилтан) и-мэйл хүлээн авлаа. Уг захиандаа надтай утсаар ярих боломжтой цагийг асуусан байлаа.
  • 36. 1.2. Recruiter-тэй хийсэн ярилцлага • Энэ шатанд ерөнхийдөө миний өмнө юу хийж байсан, одоо юу хийдэг эсэх гэх мэт зүйлсүүдийг асуусан. • Мөн яагаад Facebook-т орох хүсэлтэй зэргээ ярих боломж олдсон. Дараагийн шатанд Facebook компаний инженертэй 45 минутын утасны ярилцлага хийнэ гэдгийг recruiter надад хэллээ.
  • 37. 1.3. Инженертэй утсаар хийсэн ярилцлага • Товлосон цагт утсанд дуудлага ирлээ (бөөн сандрал). Ингээд цаад хүн маань өөрийгөө танилцуулаад тун удалгүй мэргэжлийн асуултууд асуусаар нэг л мэдэхэд ярилцлагын хугацаа дуусч сүүлчийн тав гаруй минутанд би нөгөө хүнээсээ хэд хэдэн асуулт асууж амжсан. • Дараагийн шатанд орно гэдэгтээ 90% орчим итгэлтэй байлаа :) . Ярилцлагаас хэд хоногийн дараа надад recruiter-с баяртай мэдээ ирсэн юм. Намайг сүүлчийн шат буюу Facebook компаний Menlo Park-д байрлах төв оффист ирж ярилцлага өгөхийг урилаа.
  • 38. 1.4. Сүүлчийн шат буюу нүүр тулсан ярилцлагууд • Facebook компаний төв оффис нь манай гэрээс 32 км зайтай байрладаг юм. Ажлын өдрийн өглөө замын түгжрэл ихтэй байдаг учраас гэрээсээ эртхэн гараад дуудсан цагаас 40 орчим минутын өмнө очлоо. Очсон даруйдаа үүдний хүлээн авагч дээр нь бүртгүүлчихээд ажилдаа ирж байгаа олон хүмүүсийг ажсан шигээ хүлээн суулаа. Намайг тосч авах ёстой хүн цагтаа ирэн намайг дотогш дагуулан орлоо. Жил гаруйн өмнө уг кампусаар зочилж байсан учир нэг их шоконд орсонгүй :p. Recruiter-тэйгээ ойр зуурын юм ярьж явсаар нэг л мэдэхэд ярилцлага хийх өрөөндөө ирлээ. Эхний хүн ирэх хүртэл бидэнд 10 орчим минут байсан тул надад өнөөдрийн ярилцлага ямар хэв маягтай яаж явагдах гэх зүйлсийг тайлбарлаж өглөө. Onsite ярилцлагын нэг сонирхолтой зүйл нь та компъютер дээр код бичих бус самбар дээр өөрийн санаа болон кодоо хэрэгжүүлдэг юм.
  • 39. • Ярилцлага 1: Нөгөө хүн маань өөрийгөө танилцуулаад мэргэжлийн асуултууд руу орлоо. Анх та бүхэнд хэлснээр яг ямар асуулт асуусныг хэлэх боломжгүй. Санаандаа хүртэл хийж чадсангүй. • Ярилцлага 2: Мөн л өөрийгөө танилцуулаад техникийн асуултууд руу орлоо. Эхнийхээс ямар ч байсан дээр хийлээ шүү!
  • 40. Ярилцлага 3 буюу үдийн хоол: • Эхний хоёр ярилцлагын дараа өлссөн намайг өөр нэг хүн ирж үдийн хоолонд дагуулан явлаа. Хүн чинь олон төрлийн хоол хараад тулгамддаг юм байна лээ. Очиж очиж бүргер сонгоод байх дээ яахав (гоё л байсан л даа). • Үдийн хоолны ярилцлага нь албан ёсных биш учраас та хүссэн юмаа асууж чөлөөтэй ярилцах боломжтой!
  • 41. • Ярилцлага 4: Ярилцлагын ихэнх хэсэгт миний туршлага, тулгарч байсан бэрхшээл гэх мэт зүйлсийг ярьж өнгөрүүллээ. Төгсгөл хэсэгт мөн л програмчлалын бодлого асуув. Дажгүй хийлээ шүү! • Ярилцлага 5: Сүүлчийн энэ ярилцлага хамгийн сайн нь боллоо! Өгсөн бүх асуултуудад маш хурдан хариулж явсаар бидэнд хангалттай хугацаа үлдсэн юм. Энэ цагаа ашиглаад нөгөө хүнээсээ сонирхож байсан олон асуултандаа хариулт авсан.
  • 42. 1.5. Хамгийн хэцүү хэсэг буюу хүлээлт • Ярилцлагаа өгсний дараа олон л юм бодогдож байлаа. Тэр ярилцлагыг ингээд хийчихсэн бол, энийг ингэчихсэн бол гэх мэт... Ямар ч байсан 5 хоногийн дараа утсанд дуудлага ирснээр хүсч хүлээж байсан баяртай мэдээгээ сонслоо - Facebook компанид програм хангамжийн инженерээр ажиллах ажлын санал!
  • 43. Ажлын ярилцлагын үеэр ямар асуултуудыг ихэвчлэн асуудаг вэ?
  • 44. Хэрэв та ямар нэг амьтан байсан бол ямар амьтан байх байсан бэ? • – Хэрэв та хурдан сэтгэж чадах юм бол ярилцлага авч байгаа хүмүүс сэтгэлзүйн энэ төрлийн асуултыг ашигладгийг мэдэх болно. Хэрэв та “туулай” гэж хариулбал та уян зөөлөн хүн гэсэн сөрөг сэтгэгдэл төрүүлэх болно. Хэрэв “арслан” гэж хариулбал түрэмгий, эрчимтэй хүн мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Тухайн ажлыг хийхэд ямар төрлийн зан чанар хэрэгтэй вэ? Гэдгийг бодож үзээрэй.
  • 45. Ямар цалин авахыг хүсч байна вэ? • – Та өөртэйгээ ижил ур чадвартай хэн нэгнээс цалингийнх нь хэмжээг асууж мэдэж болно. Тухайн мөчид ямар нэг тусгай тоон дүнг хэлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Дараа нь ярилцаж хэлэлцсэнээсээ доогуур албан тушаалд таныг томилж мэдэх юм. Хэрэв та тухайн ажилд томилогдох хүртэл цалингийн талаар хэлэлцэхгүй байхыг хүсч байгаа бол ярилцлага авч байгаа хүн таныг ойлгох болно. Хэрэв тухайн ажлын байрны тодорхойлолтонд цалингийн хэмжээг дурдсан бол та энэ талаар дурдаж, таны хайж байгаа цалингийн хэмжээ гэдгийг хэлэх хэрэгтэй.
  • 46. Таны тухай өмнөх удирдлага чинь хэлж болох хамгийн сүүлд хийсэн эерэг гурван зүйлс чинь юу вэ? • – Энэ бол хэн нэгний үгээр өөрөөрөө сайрхаж бахархах сайхан боломж. Тухайн ажлыг хийхэд шаардагдах таны ур чадвар, таны үүрэг даалгавар, багийн дотор орж ажиллахад та сайн хүн гэдгийг харуулж чадах нэг нэг зүйлийн талаар ярих хэрэгтэй. Жишээ нь “Манай дарга надад “чи бол миний мэдэхийн хамгийн сайн дизайнер” гэж хэлсэн. Тэр надад үргэлж итгэж болно гэдгээ мэддэг. Тэр миний хошин шогийн мэдрэмжинд дуртай” гэх мэтээр ярьж болно.
  • 47. Та яагаад энд ажиллахыг хүсч байна вэ? • –Ярилцлага авч байгаа хүн энэ талаар таниас зарим нэг хариулт хүлээж байдаг. Хэрэв та ярилцлагандаа сайн бэлдсэн бол компаний үнэ цэнэ, эрхэм зорилго, хөгжүүлэлт, бүтээгдэхүүнийх нь талаар маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Эдгээр мэдээллийг таны зорилго болон амбиц компаний онцлог шинжтэй хэрхэн нийцэж байгааг тодорхойлоход ашиглаж, тухайн компанид ажиллах боломжоо нэмэгдүүлж болно. “Надад ажил хэрэгтэй байна” гэж хэтэрхий царайчилсан байдлаар хэзээ ч битгий яриарай.
  • 48. Таны тухай өмнөх удирдлага чинь хэлж болох хамгийн сүүлд хийсэн эерэг гурван зүйлс чинь юу вэ? • – Энэ бол хэн нэгний үгээр өөрөөрөө сайрхаж бахархах сайхан боломж. Тухайн ажлыг хийхэд шаардагдах таны ур чадвар, таны үүрэг даалгавар, багийн дотор орж ажиллахад та сайн хүн гэдгийг харуулж чадах нэг нэг зүйлийн талаар ярих хэрэгтэй. Жишээ нь “Манай дарга надад “чи бол миний мэдэхийн хамгийн сайн дизайнер” гэж хэлсэн. Тэр надад үргэлж итгэж болно гэдгээ мэддэг. Тэр миний хошин шогийн мэдрэмжинд дуртай” гэх мэтээр ярьж болно.
  • 49. Та яагаад энд ажиллахыг хүсч байна вэ? – • Ярилцлага авч байгаа хүн энэ талаар таниас зарим нэг хариулт хүлээж байдаг. Хэрэв та ярилцлагандаа сайн бэлдсэн бол компаний үнэ цэнэ, эрхэм зорилго, хөгжүүлэлт, бүтээгдэхүүнийх нь талаар маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Эдгээр мэдээллийг таны зорилго болон амбиц компаний онцлог шинжтэй хэрхэн нийцэж байгааг тодорхойлоход ашиглаж, тухайн компанид ажиллах боломжоо нэмэгдүүлж болно. “Надад ажил хэрэгтэй байна” гэж хэтэрхий царайчилсан байдлаар хэзээ ч битгий яриарай.
  • 50. Таны зорилго юу вэ? • Эсвэл 5 жилийн дараа гэхэд та юу хийж бүтээсэн байх вэ? - Энэ бол богино ба урт хугацааны зорилгыг хоёуланг нь ярихад хамгийн сайн тохирсон асуулт юм. Тухайн ярилцлаганд орж,хийхийг хүсч байгаа ажил, түүнд хүрэхэд шаардагдах янз бүрийн алхмуудыг дурдаарай. Ажил олгогчид амбицтай бас хаана хүрэхийн тулд ямар ямар алхмуудыг хийхээ тодорхойлсон гэдгээ харуулах хэрэгтэй.
  • 51. Яагаад бид таныг ажилд авах хэрэгтэй вэ? • Эсвэл Бусад ажил хайгчдын хийж чадахгүй ямар зүйлийг та хийж чадах вэ? – Таныг юу онцгой болгож, давуу талаа хаана ашигладаг вэ? Та тухайн ажлын байрны тодорхойлолтоос тухайн ажил олгогч яг юу хүсээд байгааг олж мэдэх чадвартай байх хэрэгтэй. “Би техникийн болон харилцагч, түншүүдийн урт удаан харилцаа холбоог бий болгох хосолсон ур чадвартай” гэх мэт өгүүлбэрээр эхлэх нь таны албан тушаалдаа хийж гүйцэтгэсэн тодорхой жишээг дурдахад чиглүүлж өгнө. Хамгийн том ололт амжилтаа дурдаад “Өгөгдсөн нөхцөл байдалд би танай компанид амжилт авчрах болно” гэх мэт тухайн бизнест нь ашиг авчрах үгээр төгсгөөрэй.
  • 52. Таны сул тал юу вэ? • – Хэдийгээр аймшигтай асуулт боловч ямар нэг асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр ашигласан тухайгаа ярих хэрэгтэй. Жишээ нь: Таны IT-гийн мэдлэг ур чадвар доогуур түвшинд байгаа бол ярилцаж байгаа хүндээ тухайн ур чадвараа дээшлүүлэхийн тулд ажлаас гадуур сургалтанд сууж, тодорхой цаг зарцуулсан тухайгаа ярих хэрэгтэй. Таны санаачлагатай байдал давуу тал болж харагдах болно. “Надад сул тал байхгүй” гэж битгий хэлээрэй. Ингэж яривал ярилцагч тань таньд итгэхгүй. Эсвэл “Би хэт их шургуу ажиллах гээд байдаг” гэх мэтээр тухайн асуултаас бултаж болох юм.
  • 53. Таны давуу тал юу вэ? • – Тухайн ажлын байранд таныг аваачиж болох хамгийн сайн тохирох 3 шинж чанараа дурдан ажлын нөхцөл байдалд тэдгээрийг хэрхэн ашиглаж байснаа дурдаарай. Тодорхой нэг компьютерийн хэл гэх мэт бодит ур чадвар, хүмүүсийг сайн удирдаж чаддаг гэх мэт бодит бус ур чадварууд байж болно. Хэрэв та хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа бол тухайн ажлын байрны тайлбарыг хар. Тухайн ажлын байрны тайлбарт ихэвчлэн ажил олгогч нарын ажил хайгчдад тавидаг шаардлагуудыг дурдсан байдаг бөгөөд түүнээс санаа авч болно.
  • 54. Өөрийнхөө тухай ярина уу? • – Энэ бол ихэнхдээ хамгийн эхэнд тавигддаг асуулт бөгөөд анхны сэтгэгдэл хамгийн чухал. Өөрийнхөө хариултыг 5 минутанд багтаан хамгийн сайн ур чадвар, хийж гүйцэтгэж байсан ажлынхаа талаар яриарай. Мөн өөрийнхөө Сиви-ний бүтцийн дагуу ярьж болох ба хүрсэн ололт амжилт, олж эзэмшсэн ур чадваруудаа жишээ баримтаар дурдаж ярих хэрэгтэй. Ярилцлага авч байгаа хүн магадгүй таны тухай тэмдэгдлэл хөтөлж, таниас өөр бусад асуулт асууж магадгүй учир хэтэрхий дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Хэрэв та сургуулиа төгсөөд анхны ажилд орох ярилцлагад орж байгаа бол хамгийн дуртай байсан хичээл болон тухайн ажиллахыг хүсч байгаа ажлын байрыг сонгоход хэрхэн нөлөөлсөн талаар яриарай.
  • 55. Горилогчидод тавигдах шаардлагуудын талаар тодорхой төсөөлөлгүй байх • Хэрвээ танай байгууллагад яг ямар ажилтан хэрэгтэй байгааг та өөрөө ч мэдэхгүй байгаа бол та түүнийг хэзээ ч олж чадахгүй. Горилогч ямар ямар шаардлагуудыг хангасан байх ёстой талаар таньд тодорхой, нарийн төсөөлөл байгаа юу? Ажилтан авч байгаа менежеруудын санал хүсэл хоорондоо нийцэж байгаа юу? Тавьж буй шаардлагууд нь ижил уу? Санал хүсэл, бодол болон шаардлагуудаа заавал нийцүүлж байгаарай. Танай шилдэг горилогч ямар ямар шаардлагуудыг хангасан байх ёстойг тодорхойлох нь зүйтэй. Харамсалтай нь ажилтан авч байгаа менежеруудын ажил хоорондоо уялдаатай байх нь ховор байдаг.
  • 56. Үнэлгээний хуудасгүй байх • Ярилцлага хийхийнхаа өмнө горилогчоос шаардагдах үндсэн ур чадвар болон мэдлэгийг жагсаасан үнэлгээний хуудас гарга. Ойролцоогоор 7 шалгуурыг бичнэ(жишээлбэл удирдах ур чадвар, манлайллын зан чанар, ажлын туршлага гэх мэт). Тэдгээрт менежер болгон 1-5 оноо өгөн үнэлэх ёстой. Энэ нь горилогчдийг тухайн ажлын байранд хэр тохирох талаар илүү бодит төсөөлөл өгөх болно. Тэглээ ч рекрутер болгон сэтгэгдлээ бус өөрийнхөө өмнө харж байгаа зүйлсийг тэмдэглэж байх ёстой. Тэгвэл дараа нь хамтран ажиллагсадтайгаа ярилцлагын үр дүнг авч хэлэлцэж горилогчдын давуу болон сул талуудыг үнэлэхэд мөн хэн нь дараагийн шалгаруултанд тэнцэхийг тодорхойлоход илүү хялбар байх болно.
  • 57. Зөв, мэргэжлийн чиглэлтэй асуулт тавьж чадахгүй байх • Хэрвээ яг одоо, ямар ч бэлтгэлгүйгээр ярилцлага хийх шаардлага гарвал та горилогчийг бүрэн дүүрэн үнэлэхийн тулд шаардлагатай зөв асуултууд тавьж чадах уу? Ярилцлагыг амжилттай өрнүүлэхийн тулд доорх асуултуудыг заавал тавиарай: • · Ямар ололт,амжилтаа та амьдралынхаа болоод карьерынхаа хамгийн чухал гэж үздэг вэ? • · Яагаад? • Мэдээж илүү нухацтай бэлтгэл хийсэн бол та илүү их мэргэжлийн талын асуулт тавих байсан байх. Тэгэхдээ нээлттэй асуултууд нь горилогчидод ололт амжилтаа ярьж өөрийн мэргэшил чадвараа батлах боломжийг олгодог. Энэхүү асуултыг дараагийнхаа ярилцлаганд тавьж үзээрэй. Горилогчийн талаар маш олон зүйлийг мэдэж авсандаа та гайхах болно.
  • 58. Сонсох чадваргүй байх • Ярилцлагны нийт хугацааны хэдэн хувийг яг та ярьж өнгөрүүлдэг бэ? Ихэнхдээ хүний нөөцийн менежерууд 25% -ийг нь эзэлдэг бөгөөд энэ нь хэтэрхий их хугацаа юм. Нөхцөл байдлыг залруулах хялбар арга бий: нээлттэй асуулт тавиад горилогчдыг сонсо, нарийн зүйлсийг тодруулсан асуулт тавиад горилогчдыг сонсо. Ингээд л процессыг давтаад бай. Ярьхаа болиод асуулт тавьж сонсож эхэл. Тэгвэл ярилцлагын үр дүнгээр шийдвэр гаргах илүү хялбар болж хувирна.
  • 59. Ярилцлагын үр дүнгийн олон талын шинжилгээ хийхгүй байх • Онолын дагуу бол нэг горилогчтой хэд хэдэн менежер уулзах ёстой байдаг. Хэрвээ та үүнийг хийдэггүй бол одооноос хийж эхэл. Бусад менежерууд мөн адил ярилцлага хийвэл илүү бүрэн дүүрэн дүр зураг гарч ирдэг. Шинэ ажилтантай цаашид хамтран ажиллах менежер бүр ярилцлага хийсний дараа аль болох хурдан /24 цагийн дотор/ менежеруудтайгаа уулзаж үр дүнг авч хэлэлцэх шаардлагатай. Таны анзаараагүй зүйлсийг бусад хүмүүс анзаарсныг мөн эсрэгээрээ байхыг хараад та гайхах болно.

Editor's Notes

  1. Бараан агуулгатай, олиггүй үг хэрэглэх.  Гудамжны сул үг болон зүхлийн үг хэрэглэхийн оронд илүү албан ёсны, эелдэг байхыг хичээ.  Хамтран ажиллагсадтайгаа болзож болох уу?  Энд хэн нэгний хайр дурлалын талаар бус ажил хэрэг ярьж байгааг бүү март.