SlideShare a Scribd company logo
1 of 27
СУРГАЛТЫН ОРЧНЫ
ХӨГЖИЛ
Докв проф. Н.Цэдэвсүрэн
• Хүн орчиндоо дасан зохицох, түүний
шаардлагад нийцэж байхын тулд бүхий л
үйл ажиллагааны туршид тасралтгүй
суралцаж, түүний үйл ажиллагааны төрөл
хэлбэрүүд нь өөр өөр өвөрмөц чанартай,
тухайн хүний насны онцлогтой шүтэлцэж
байдаг. Сургуулийн насны үед хүүхдэд
суралцах үйл ажиллагаа нь голлож,
сургалтын үйл явц нь тэдэнд боловсрол
олгох үндсэн хэрэглүүр болж бага дунд
боловсролын системд хэрэгжинэ.
• Сургуулийн анги танхимд явагдаж буй
тодорхой зорилго чиглэлтэй зохион
байгуулалтай сургалт нь суралцагч багш
болон хамт олны хамтын үйл ажиллагааны
агуулгаар тодорхойлогдож байдаг сурахуй
ба суралцахуй гэсэн системт үйл явц, тэр нь
суралцагчдын хөгжлийн орчинг бий
болгоно.
• Анги танхимын сургалт хэрэгжиж эхэлсэн
үеэс боловсруулж ирсэн, сургалтын агуулга
нь ихэнх тохиолдолд суралцагчдад суурь
шинжлэх ухааны мэдлэг эзэмшүүлэх,
тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,
хүмүүстэй харьцах хамтран аж төрөх,
амьдрах ухаанд сургахад чиглэж байв.
Сургалтын агуулгыг боловсруулахад
баримталдаг философи номлол, үзэл
баримтлалын хувьд янз бүрийн онол үзэл
баримтлалууд бий.
• Ерөнхий боловсролын агуулга нь Латинаар
бол existentia гэсэн үгнээс гаралтай хүн
өөрийгөө ухамсарлахуй, түүний “Би”-г
анхаарлын төвд тавьдаг, сургалтын үйл явц нь
суралцагч бүрт тохирсон мэдлэгийг олгох учир
ганцаарчилсан буюу нэг бүрчилсэн зарчмыг
мөрдөхийг номлодог экзистенциализмын үзэл,
/Краткий словарь по философии” Полит.
Издат. 1979 стр 379/ “behavior” гэсэн англи
үгнээс гаралтай, боловсролын зорилго нь
нийгэмд зохицсон дуулгавартай иргэн
төлөвшүүлэхэд оршино гэж үздэг “Шинэ
бихевиоризм”,
• сургалтын концепц нь өнгөрсөн ба
өнөөдрийн цаг үеийг гол болгон мэдлэг
баримт жишээг чухалчлан, Сократын
оновчтой сэтгэх арга, уламжлалт
үнэлэмжийг эзэмшүүлэх, уламжлалт
хичээл, нэг хэвийн сургалтын төлөвлөгөөг
гол болгодог реализм” гэсэн урсгал
чиглэлээс Б.Чулуундорж “ Боловсролын
философи ба боловсролын агуулгын
шинэчлэл” УБ.,1996/, “pragma” гэсэн грек
үгнээс гаралтай, сургалт хүмүүжлийн
ажлын үндэс нь хүүхдийн хувийн туршлага,
• учир хүүхдийн хүсэл сонирхолд үндэслэн
сургалт хүмүүжлийн ажлыг зохион
байгуулах хэрэгтэй гэж үзээд сургалтын
явцад сурагчдад зурах, бичих, наах гэсэн
чадвар дадал олгохыг чухалчилдаг
прагматизмд, 551-р хуудас.,
“Философский энциклопедический
словарь” Москва. Сов. Энцик. 1983 /Х-
551/, шилжих чиглэлээр хөгжиж байна.Мөн
судлаач Ц.Бүжидмаа “ XXI зууны монголын
боловсролын шинж чанар нь:
• Хүний хөгжил амьдралын чанарыг
батлагаажуулсан
• 2. Хүний оюуны хөгжлийн хэрэгцээг хангах
чадвартай
• 3. Хүнд хүссэн цагт нь боловсрол олгох
нээлттэй хүмүүнлэг, ардчилсан тогтолцоотой
байна.” Бүжидмаа.Ц / Монголын боловсролын
философийн хөгжлийн судалгаа”
УБ.,2001,107-рХ/ гэж дурьдсан нь хувь хүний
хөгжлийг хангахын тулд боловсролын зорилго
нь хүний тухай мэдлэг, түүний хэрэгцээ,
сонирхол, зан үйлийг нөхцөлдүүлэгч хүчин
зүйлийг судалдаг шинжлэх ухаанд үндэслэн
гарах учиртай гэжээ.
• Монголын ерөнхий боловсролын сургуулийн
сургалтын агуулгын хөгжлийн
• түүхийн зарим баримт бичгээс үзэхэд 1911 оны үед
манайд 600 гаруй сурагчидтай 60-аад сургууль
ажиллаж байв. “Манай оронд XIX зууны эцсээр
хүрээнд сургуулийн танхим, манж хятад монгол
бичгийн сургууль, орчуулагчийн сургууль олон
чуулганы газраа бага сургуулийн танхим, загийн
хошуудад мэрийг хүмүүжүүлэх сургууль, сүм
хийдийн дэргэд шашны сургууль,олон янзын олон
дэсийн сургууль ажиллаж байснаас гадна их өргөн
дэргэр байсан гэрийн сургалт манай оронд их
нөлөөтэй байв. Энэ үеийн сургуульд модон барын
бичмэл ном, сурах бичиг ашиглаж байв.”
• Эдгээр сургуулиуд нь манай бага дунд
боловсролын эхлэл болсон бөгөөд 1911-
1925 он хүртэл бага дунд сургуулиуд
нэгдсэн хөтөлбөргүй, сургуулийн дүрмэнд
тулгуурлан сургалт явуулж байжээ. 1921
оны 8-р сарын 14-нд Ардын засгийн газар
сургуулийн танхим байгуулах тогтоол
гаргасан бөгөөд сургуульд үзэх зүйлийн
агуулгыг 1921 онд батлагдсан сургуулийн
дүрэмд бага сургуулийн сурагчддад заах
хичээлийг жагсаасан нь:
• Монгол үсэг бичиг, шашдир
• Энгийн тоо бодох сургууль
• Зураг зурах хэмжих сургууль
• Дэлхийн байдал
• Монгол ба бусад улсын байдал төлөв
• Аж төрөхийг сайжруулах ёс
• Монгол ба бусад олон улсын хураангуй
түүх
• Биеийн тамирыг сайжруулах, эдгээр болно.
• Энэ хичээлүүдээс гадна сургуулийн хөвгүүдэд
зуны цагт боловсон мал, тариалан үйлдвэрийн
газрыг үзүүлбэл зохино” гэж заажээ. /Улсын
Түүхийн Төв Архив, Ф-6-д /
• Хувьсгалын эхний үеийн бага сургуулийн
сурагчид:
• Багш шавь хоёрын хэлэлцсэн үлгэр
• Оюун түлхүүр
• Цаасан шувуу
• Ард түмний ариун ёс зэрэг 5 төрлийн жижиг
ном уншиж байсан байна. / Улсын Түүхийн
Төв Архив, Ф-6-д /
• Энэ үеийн сургуулийн сурагчид муутуу цаасаар
дэвтэр хийж, янтайдаа бэх найруулан бирээр бичдэг
байлаа. Хэдий сургалтын хэрэгсэл хомс байсан ч
багш сурагчдын санаачлагаар хичээлд холбогдох
зүйлийг цуглуулж, үзмэрийн булан байгуулж
эхэлжээ. “ Улиастай /Жавхлант/ хотын бага
сургуулийн танхим /1923 оны 1-р сарын 18-ны өдөр
нээгдсэн/ Энэ сургуульд монгол бичиг, тоо бодлого,
дэлхийн байдал зааж байв. Сурагчид багшийн
удирдлагаар түүхийн дурсгалт зүйлүүд мод чулуу,
нум, сум саадаг буу сэлэм, малгай, янз бүрийн
хувцас зэрэг зуу гаруй төрлийн цуглуулагатай
үзмэрийн булантай болж, олон нийтэд сонирхуулж
байжээ. /Дондог.Ч “ Иргэний анхны сургуулиуд”
ред. Х.Дүгэр АБЯ.УБ., 1987/
• Хувьсгалын эхний үед байгуулагдсан бага
сургуулиудад ерөнхий эрдмийн 3 үндсэн
хичээлийг зааж байснаас гадна, биеийн
тамир хийлгэх, зураг зурах, дуу дуулах,
нутаг орны байгалийн байдал, гар урлал,
мал аж ахуйд холбогдох зүйлийг хичээлээр
болон хичээлээс гадуур хүүхдэд сургаж
танилцуулдаг байв. 1920-иод онд сургууль
гэрт хичээллэж, нилээд боломжийн гэгдэх
сургууль дэргэдээ гал тогооны гэртэй
байлаа.
• Энэ талаар ахмад сурган хүмүүжүүлэгчид:
“Сурагчид өөрсдөө дан эсгий гудастай нэг
дээлээ дэрлэж, нөгөө дээлээрээ хучиж
унтана. Хичээл хийхдээ дэр хийдэг дээлээ
гудсан дороо хийж, гудсаа 4 нугалан эвхэж
дээр нь суун ном дэвтрээ өвдгөн дээрээ
тавьж, бичиж уншина” / /Дондог.Ч “
Иргэний анхны сургуулиуд” ред. Х.Дүгэр
АБЯ.УБ., 1987 21-р х/ гэснээс үзвэл тэр
үеийн сургууль ширээгүй байсан нь
тодорхой байна.
• Түүхийн баримт бичгүүд, ном зохиолд
дурьдсанаар сургуулийн хүүхдийн хувцас
хоол туйлын муу, дутмаг, гэрийн бүрээс
цоорхой, ор байхгүй ариун цэвэр маш муу
байжээ. БНМАУ-ын анхдугаар их хурал
дээр /1924 онд/ ардыг гэгээрүүлэх яамны
сайд Жамъяны хэлсэн үгэнд “.......Манай
монгол улс зүй нь энэхүү нийтээр шинжлэн
үзэж буй элдэв ухааныг судлан боловсрохыг
хичээн оролвоос зохих тул
• Монголын өөрсдийн хэл бичиг
• Тооны ухаан
• Дэлхийн байдал
• Түмэн бодис
• Түүх шаштир намтар зэргийг үзэх нь нэн
чухал гэж заасан байна. /БНМАУ-ын
анхдугаар их хурал УБ., 1984. 126-р тал/
• 1922-1926 онд хошууд өөрийн хөрөнгөөр
сургууль байгуулж эхэлсэн бөгөөд энэ үед
82 сургуульд 2348 суралцаж, 1924 оны
эцсээр 124 сургууль бий болжээ. Тэр үед
олонхи хошуудын сургуулийн танхимууд
жинхэнэ сургалт хмүүжлийн ажлын хэлбэрт
ороогүй, зөвхөн ардын хүүхдийг анги
ялгаварлахгүй сургуулиар сургах ажлыг
эхэлжээ. Ардыг гэгээрүүлэх яамнаас
сургуулийн хүүхдийг шалгахад сурлагын
амжилт 35% гарч байсан нь хангалтгүй
үзүүлэлт байлаа.
• Багш нар гар дээр байгаа зүйлийг ашиглан
сургалтын хэрэгсэл бэлтгэх ажлыг хийж
байв.Жишээ нь: Жижиг дөрвөлжин хавтгай
модыг нимгэн болтол харуулдан өнгөлж
гурав, дөрвөн хуудас дэвтэр мэт болгон нэг
захад нь нүхлэн сураар үдэж холбоод
түүний дотор талыг хар өнгөөр будаад бага
зэрэг тос түрхэж, түүн дээр аргалын үнэс
хийж тараан илэхэд саарал өнгөтэй болно.
• Түүн дээрээ үзүүрлэсэн хулсаар бичихэд
хар мөр бүхий бичиг тодрон гарч унших
боломжтой болдог байна. Үүнийгээ үнэсэн
самбар гэж нэрлээд ийм самбарт бичиг
бичхээс гадна тоо бодно, зураг зурж мөн
гэрийн даалгавар ч хийж, бичсэн бүх зүйлээ
багшид үзүүлэн, алдаагаа засуулсаны дараа
цаасан дээр хичээнгүйлэн хуулж, багшид
шалгуулж үнэлэлт авдаг байжээ.
• Түүн дээрээ үзүүрлэсэн хулсаар бичихэд
хар мөр бүхий бичиг тодрон гарч унших
боломжтой болдог байна. Үүнийгээ үнэсэн
самбар гэж нэрлээд ийм самбарт бичиг
бичхээс гадна тоо бодно, зураг зурж мөн
гэрийн даалгавар ч хийж, бичсэн бүх зүйлээ
багшид үзүүлэн, алдаагаа засуулсаны дараа
цаасан дээр хичээнгүйлэн хуулж, багшид
шалгуулж үнэлэлт авдаг байжээ.
• Тэр үед ихэнхи хошуудын танхимууд
жинхэнэ сургалт хүмүүжлийн ажлын
хэлбэрт ороогүй, багш нарын олонхи нь
сурган хүмүүжүүлэх ухааны мэргэжил
боловсролгүй, сургалтын материаллаг бааз
/орчин/ муу байсан учир сургалтын үр дүн
хангалтгүй, зарим сургууль бичиг үсгийн
бүлгэмийн чанартай ажиллаж, зарим нь
тарж бутрах байдалд оржээ.
• БНМАУ-ын гэгээрлийн яам тус оронд цоо
шинэ бага сургууль байгуулж, түүнд
шинжлэх ухааны үндэс судлах ажил шинэ
тутам явуулах болсноор шинжлэх ухааны
үндэстэй сурах бичиг, унших ном
зохиолуудыг боловсруулан бэлтгэх,
хичээлийн хэлбэрээр заах арга зүйн олон
зүйлийн туршлага судалж, практикт
нэвтрүүлэх ажил хийж байлаа.
• .Үүний нэг илрэл нь 1925-1926 онд
хөдөөгийн сургуулиудад хэрэглэх шинэ
цагаан толгой, хичээлийн 3,4-р дэвтэр улс
төрийн байдал тоо бодлогын дэвтэр зэрэг
бүгд 11500 ширхэг ном шинээр хэвлэн
гаргаж халх дөрвөдийн 5 аймагт хүргүүлсэн
байна. Хүний бие махбодийг ялган
үзүүлсэн бичиг, аливаа амьтны төлөв,
амьгүй бодис хэмжих, зурах ухааны бичиг,
дэлхийн байдал, тооны ухааны бичиг,
ургамлын төлөв, түүний хөгжих дэргэрэх
ёс, халдварт өвчин гэж юу болох,
• Манай орны ерөнхий боловсролын
сургалтын агуулга технологийн хөгжлийн
үе шатуудыг тодорхойлбол 1921-1924 онд
сургуульд нэгдсэн хөтөлбөр нэвтэрсэн ба
сургалтын ажилд анги хичээлийн зохион
байгуулалт нэвтэрч,унших бичих цээжлэн
тогтоох ярих ярилцах аргууд сургалтад
зонхилж, сургалтын материалыг ил тод
үзүүлэх, суралцагчдын дүрслэн сэтгэх
онцлогт суурилсан технологи хэрэгжиж
иржээ.
• 1-т: 1940 онд сум бүрийг улсын бага
сургуультай болгох зорилт тавьж 227 шинэ
бага сургууль байгуулах болжээ.
• 2-рт: Эдгээр сургуулиудыг барилга орон
сууцтай болгох ажлыг санхүүжүүлэх,
улсын бэлтгэлд байгаа гэрүүдийг / нийт
3569 гэр/ сургуульд үнэ төлбөргүй олгох,
орон нутагт ашиглаагүй сүм дуганын
барилга, барилгын модон материалыг
сургуульд шилжүүлэхээр шийдвэрлэсэн
байна.
• 1940 онд Улаанбаатар хотын 1-р 10 жилийн
сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад
орж, улмаар шинжлэх ухааны үндэстэй
сургалтын төлөвлөгөө программ боловсруулах
ажилд зөвлөлтийн сургуулийн программыг
/хөтөлбөрийг/ өөрийн орны сургуулийн
нөхцөлд тохируулан хэрэглэж байв. 1946-1947
онд диапозитив үзүүлэнтэй хичээл заах,
сүүдэр ший болгон түүнийг үзүүлэх, мөн
эгшигт хайрцаг ашиглан дуу хөгжим заах, гэрт
хичээллэж байх үед гэрийн өрхийг татаад
хүүхдүүдэд сүүдэр ший үзүүлдэг зэрэг
ололтой тал байв.

More Related Content

Viewers also liked

"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5E-Gazarchin Online University
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6E-Gazarchin Online University
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9E-Gazarchin Online University
 
880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter
880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter
880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover LetterSaad A Jalalah
 
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2E-Gazarchin Online University
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11E-Gazarchin Online University
 
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1E-Gazarchin Online University
 

Viewers also liked (20)

"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-5
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-6
 
ESON101-Хичээл 6
 ESON101-Хичээл 6 ESON101-Хичээл 6
ESON101-Хичээл 6
 
HRON110- Хичээл 8
HRON110- Хичээл 8HRON110- Хичээл 8
HRON110- Хичээл 8
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
 
880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter
880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter
880584 Saad Abdulwahb Ahmed Jalalah Cover Letter
 
Power point 2007
Power point 2007Power point 2007
Power point 2007
 
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
 
HRON110
HRON110HRON110
HRON110
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-11
 
ESON101-Хичээл 4
ESON101-Хичээл 4ESON101-Хичээл 4
ESON101-Хичээл 4
 
ESON101-Хичээл 9
ESON101-Хичээл 9ESON101-Хичээл 9
ESON101-Хичээл 9
 
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
 
Сурган хүмүүжүүлэх ухаан-3
Сурган хүмүүжүүлэх ухаан-3Сурган хүмүүжүүлэх ухаан-3
Сурган хүмүүжүүлэх ухаан-3
 
HRON110
HRON110HRON110
HRON110
 
HRON110- Хичээл 14
HRON110- Хичээл 14HRON110- Хичээл 14
HRON110- Хичээл 14
 
TBON207-Хичээл 2
TBON207-Хичээл 2TBON207-Хичээл 2
TBON207-Хичээл 2
 
Stata 12 программ дээр хийсэн жишээ
Stata 12 программ дээр хийсэн жишээStata 12 программ дээр хийсэн жишээ
Stata 12 программ дээр хийсэн жишээ
 
HRON110- Хичээл 6 үргэлжилэл
HRON110- Хичээл 6 үргэлжилэл HRON110- Хичээл 6 үргэлжилэл
HRON110- Хичээл 6 үргэлжилэл
 
HRON110- Хичээл 12
HRON110- Хичээл 12HRON110- Хичээл 12
HRON110- Хичээл 12
 

Similar to ESON101-Хичээл 5

монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал tseegiimi
 
Соёл судлал - Ахуйн соёл
Соёл судлал - Ахуйн соёлСоёл судлал - Ахуйн соёл
Соёл судлал - Ахуйн соёлTemuulen Nyamdorj
 
ном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайланном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайланHurelchuluun Baasansuren
 
ном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайланном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайланHurelchuluun Baasansuren
 
монголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал Copy
монголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал   Copyмонголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал   Copy
монголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал Copyoyuka_230
 
боловсрол
боловсролболовсрол
боловсролTuru Turuu
 
Coril nom hariutaigaa
Coril nom hariutaigaaCoril nom hariutaigaa
Coril nom hariutaigaatungalag
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн II дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн II дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн II дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн II дугаарTumurOchirGantumur
 
05 amjilttai suraltsah altan durem
05 amjilttai suraltsah altan durem05 amjilttai suraltsah altan durem
05 amjilttai suraltsah altan duremkokoko_1212
 

Similar to ESON101-Хичээл 5 (20)

монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
 
Соёл судлал - Ахуйн соёл
Соёл судлал - Ахуйн соёлСоёл судлал - Ахуйн соёл
Соёл судлал - Ахуйн соёл
 
Сурган хүмүүжүүлэх ухаан-1
Сурган хүмүүжүүлэх ухаан-1Сурган хүмүүжүүлэх ухаан-1
Сурган хүмүүжүүлэх ухаан-1
 
ном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайланном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайлан
 
ном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайланном хөтөлбөр нэгдсэн тайлан
ном хөтөлбөр нэгдсэн тайлан
 
монголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал Copy
монголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал   Copyмонголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал   Copy
монголын номын сангийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал Copy
 
боловсрол
боловсролболовсрол
боловсрол
 
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэххүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
 
Хүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулах
Хүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулахХүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулах
Хүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулах
 
Coril nom hariutaigaa
Coril nom hariutaigaaCoril nom hariutaigaa
Coril nom hariutaigaa
 
Mon.t 1
Mon.t 1Mon.t 1
Mon.t 1
 
номтой нөхөрлөхийн учир
номтой нөхөрлөхийн учирномтой нөхөрлөхийн учир
номтой нөхөрлөхийн учир
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИНБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
 
туузан цаасны урлал технологи
туузан цаасны урлал технологитуузан цаасны урлал технологи
туузан цаасны урлал технологи
 
Bagshiin hugjil №2
Bagshiin hugjil №2Bagshiin hugjil №2
Bagshiin hugjil №2
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн II дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн II дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн II дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн II дугаар
 
ECON302-хичээл 1 /20190108/
ECON302-хичээл 1 /20190108/ECON302-хичээл 1 /20190108/
ECON302-хичээл 1 /20190108/
 
Бүрэнхаан БС
Бүрэнхаан БСБүрэнхаан БС
Бүрэнхаан БС
 
surgaltiigDenjikh
surgaltiigDenjikhsurgaltiigDenjikh
surgaltiigDenjikh
 
05 amjilttai suraltsah altan durem
05 amjilttai suraltsah altan durem05 amjilttai suraltsah altan durem
05 amjilttai suraltsah altan durem
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

ESON101-Хичээл 5

  • 2. • Хүн орчиндоо дасан зохицох, түүний шаардлагад нийцэж байхын тулд бүхий л үйл ажиллагааны туршид тасралтгүй суралцаж, түүний үйл ажиллагааны төрөл хэлбэрүүд нь өөр өөр өвөрмөц чанартай, тухайн хүний насны онцлогтой шүтэлцэж байдаг. Сургуулийн насны үед хүүхдэд суралцах үйл ажиллагаа нь голлож, сургалтын үйл явц нь тэдэнд боловсрол олгох үндсэн хэрэглүүр болж бага дунд боловсролын системд хэрэгжинэ.
  • 3. • Сургуулийн анги танхимд явагдаж буй тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулалтай сургалт нь суралцагч багш болон хамт олны хамтын үйл ажиллагааны агуулгаар тодорхойлогдож байдаг сурахуй ба суралцахуй гэсэн системт үйл явц, тэр нь суралцагчдын хөгжлийн орчинг бий болгоно.
  • 4. • Анги танхимын сургалт хэрэгжиж эхэлсэн үеэс боловсруулж ирсэн, сургалтын агуулга нь ихэнх тохиолдолд суралцагчдад суурь шинжлэх ухааны мэдлэг эзэмшүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хүмүүстэй харьцах хамтран аж төрөх, амьдрах ухаанд сургахад чиглэж байв. Сургалтын агуулгыг боловсруулахад баримталдаг философи номлол, үзэл баримтлалын хувьд янз бүрийн онол үзэл баримтлалууд бий.
  • 5. • Ерөнхий боловсролын агуулга нь Латинаар бол existentia гэсэн үгнээс гаралтай хүн өөрийгөө ухамсарлахуй, түүний “Би”-г анхаарлын төвд тавьдаг, сургалтын үйл явц нь суралцагч бүрт тохирсон мэдлэгийг олгох учир ганцаарчилсан буюу нэг бүрчилсэн зарчмыг мөрдөхийг номлодог экзистенциализмын үзэл, /Краткий словарь по философии” Полит. Издат. 1979 стр 379/ “behavior” гэсэн англи үгнээс гаралтай, боловсролын зорилго нь нийгэмд зохицсон дуулгавартай иргэн төлөвшүүлэхэд оршино гэж үздэг “Шинэ бихевиоризм”,
  • 6. • сургалтын концепц нь өнгөрсөн ба өнөөдрийн цаг үеийг гол болгон мэдлэг баримт жишээг чухалчлан, Сократын оновчтой сэтгэх арга, уламжлалт үнэлэмжийг эзэмшүүлэх, уламжлалт хичээл, нэг хэвийн сургалтын төлөвлөгөөг гол болгодог реализм” гэсэн урсгал чиглэлээс Б.Чулуундорж “ Боловсролын философи ба боловсролын агуулгын шинэчлэл” УБ.,1996/, “pragma” гэсэн грек үгнээс гаралтай, сургалт хүмүүжлийн ажлын үндэс нь хүүхдийн хувийн туршлага,
  • 7. • учир хүүхдийн хүсэл сонирхолд үндэслэн сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэж үзээд сургалтын явцад сурагчдад зурах, бичих, наах гэсэн чадвар дадал олгохыг чухалчилдаг прагматизмд, 551-р хуудас., “Философский энциклопедический словарь” Москва. Сов. Энцик. 1983 /Х- 551/, шилжих чиглэлээр хөгжиж байна.Мөн судлаач Ц.Бүжидмаа “ XXI зууны монголын боловсролын шинж чанар нь:
  • 8. • Хүний хөгжил амьдралын чанарыг батлагаажуулсан • 2. Хүний оюуны хөгжлийн хэрэгцээг хангах чадвартай • 3. Хүнд хүссэн цагт нь боловсрол олгох нээлттэй хүмүүнлэг, ардчилсан тогтолцоотой байна.” Бүжидмаа.Ц / Монголын боловсролын философийн хөгжлийн судалгаа” УБ.,2001,107-рХ/ гэж дурьдсан нь хувь хүний хөгжлийг хангахын тулд боловсролын зорилго нь хүний тухай мэдлэг, түүний хэрэгцээ, сонирхол, зан үйлийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлийг судалдаг шинжлэх ухаанд үндэслэн гарах учиртай гэжээ.
  • 9. • Монголын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгын хөгжлийн • түүхийн зарим баримт бичгээс үзэхэд 1911 оны үед манайд 600 гаруй сурагчидтай 60-аад сургууль ажиллаж байв. “Манай оронд XIX зууны эцсээр хүрээнд сургуулийн танхим, манж хятад монгол бичгийн сургууль, орчуулагчийн сургууль олон чуулганы газраа бага сургуулийн танхим, загийн хошуудад мэрийг хүмүүжүүлэх сургууль, сүм хийдийн дэргэд шашны сургууль,олон янзын олон дэсийн сургууль ажиллаж байснаас гадна их өргөн дэргэр байсан гэрийн сургалт манай оронд их нөлөөтэй байв. Энэ үеийн сургуульд модон барын бичмэл ном, сурах бичиг ашиглаж байв.”
  • 10. • Эдгээр сургуулиуд нь манай бага дунд боловсролын эхлэл болсон бөгөөд 1911- 1925 он хүртэл бага дунд сургуулиуд нэгдсэн хөтөлбөргүй, сургуулийн дүрмэнд тулгуурлан сургалт явуулж байжээ. 1921 оны 8-р сарын 14-нд Ардын засгийн газар сургуулийн танхим байгуулах тогтоол гаргасан бөгөөд сургуульд үзэх зүйлийн агуулгыг 1921 онд батлагдсан сургуулийн дүрэмд бага сургуулийн сурагчддад заах хичээлийг жагсаасан нь:
  • 11. • Монгол үсэг бичиг, шашдир • Энгийн тоо бодох сургууль • Зураг зурах хэмжих сургууль • Дэлхийн байдал • Монгол ба бусад улсын байдал төлөв • Аж төрөхийг сайжруулах ёс • Монгол ба бусад олон улсын хураангуй түүх • Биеийн тамирыг сайжруулах, эдгээр болно.
  • 12. • Энэ хичээлүүдээс гадна сургуулийн хөвгүүдэд зуны цагт боловсон мал, тариалан үйлдвэрийн газрыг үзүүлбэл зохино” гэж заажээ. /Улсын Түүхийн Төв Архив, Ф-6-д / • Хувьсгалын эхний үеийн бага сургуулийн сурагчид: • Багш шавь хоёрын хэлэлцсэн үлгэр • Оюун түлхүүр • Цаасан шувуу • Ард түмний ариун ёс зэрэг 5 төрлийн жижиг ном уншиж байсан байна. / Улсын Түүхийн Төв Архив, Ф-6-д /
  • 13. • Энэ үеийн сургуулийн сурагчид муутуу цаасаар дэвтэр хийж, янтайдаа бэх найруулан бирээр бичдэг байлаа. Хэдий сургалтын хэрэгсэл хомс байсан ч багш сурагчдын санаачлагаар хичээлд холбогдох зүйлийг цуглуулж, үзмэрийн булан байгуулж эхэлжээ. “ Улиастай /Жавхлант/ хотын бага сургуулийн танхим /1923 оны 1-р сарын 18-ны өдөр нээгдсэн/ Энэ сургуульд монгол бичиг, тоо бодлого, дэлхийн байдал зааж байв. Сурагчид багшийн удирдлагаар түүхийн дурсгалт зүйлүүд мод чулуу, нум, сум саадаг буу сэлэм, малгай, янз бүрийн хувцас зэрэг зуу гаруй төрлийн цуглуулагатай үзмэрийн булантай болж, олон нийтэд сонирхуулж байжээ. /Дондог.Ч “ Иргэний анхны сургуулиуд” ред. Х.Дүгэр АБЯ.УБ., 1987/
  • 14. • Хувьсгалын эхний үед байгуулагдсан бага сургуулиудад ерөнхий эрдмийн 3 үндсэн хичээлийг зааж байснаас гадна, биеийн тамир хийлгэх, зураг зурах, дуу дуулах, нутаг орны байгалийн байдал, гар урлал, мал аж ахуйд холбогдох зүйлийг хичээлээр болон хичээлээс гадуур хүүхдэд сургаж танилцуулдаг байв. 1920-иод онд сургууль гэрт хичээллэж, нилээд боломжийн гэгдэх сургууль дэргэдээ гал тогооны гэртэй байлаа.
  • 15. • Энэ талаар ахмад сурган хүмүүжүүлэгчид: “Сурагчид өөрсдөө дан эсгий гудастай нэг дээлээ дэрлэж, нөгөө дээлээрээ хучиж унтана. Хичээл хийхдээ дэр хийдэг дээлээ гудсан дороо хийж, гудсаа 4 нугалан эвхэж дээр нь суун ном дэвтрээ өвдгөн дээрээ тавьж, бичиж уншина” / /Дондог.Ч “ Иргэний анхны сургуулиуд” ред. Х.Дүгэр АБЯ.УБ., 1987 21-р х/ гэснээс үзвэл тэр үеийн сургууль ширээгүй байсан нь тодорхой байна.
  • 16. • Түүхийн баримт бичгүүд, ном зохиолд дурьдсанаар сургуулийн хүүхдийн хувцас хоол туйлын муу, дутмаг, гэрийн бүрээс цоорхой, ор байхгүй ариун цэвэр маш муу байжээ. БНМАУ-ын анхдугаар их хурал дээр /1924 онд/ ардыг гэгээрүүлэх яамны сайд Жамъяны хэлсэн үгэнд “.......Манай монгол улс зүй нь энэхүү нийтээр шинжлэн үзэж буй элдэв ухааныг судлан боловсрохыг хичээн оролвоос зохих тул
  • 17. • Монголын өөрсдийн хэл бичиг • Тооны ухаан • Дэлхийн байдал • Түмэн бодис • Түүх шаштир намтар зэргийг үзэх нь нэн чухал гэж заасан байна. /БНМАУ-ын анхдугаар их хурал УБ., 1984. 126-р тал/
  • 18. • 1922-1926 онд хошууд өөрийн хөрөнгөөр сургууль байгуулж эхэлсэн бөгөөд энэ үед 82 сургуульд 2348 суралцаж, 1924 оны эцсээр 124 сургууль бий болжээ. Тэр үед олонхи хошуудын сургуулийн танхимууд жинхэнэ сургалт хмүүжлийн ажлын хэлбэрт ороогүй, зөвхөн ардын хүүхдийг анги ялгаварлахгүй сургуулиар сургах ажлыг эхэлжээ. Ардыг гэгээрүүлэх яамнаас сургуулийн хүүхдийг шалгахад сурлагын амжилт 35% гарч байсан нь хангалтгүй үзүүлэлт байлаа.
  • 19. • Багш нар гар дээр байгаа зүйлийг ашиглан сургалтын хэрэгсэл бэлтгэх ажлыг хийж байв.Жишээ нь: Жижиг дөрвөлжин хавтгай модыг нимгэн болтол харуулдан өнгөлж гурав, дөрвөн хуудас дэвтэр мэт болгон нэг захад нь нүхлэн сураар үдэж холбоод түүний дотор талыг хар өнгөөр будаад бага зэрэг тос түрхэж, түүн дээр аргалын үнэс хийж тараан илэхэд саарал өнгөтэй болно.
  • 20. • Түүн дээрээ үзүүрлэсэн хулсаар бичихэд хар мөр бүхий бичиг тодрон гарч унших боломжтой болдог байна. Үүнийгээ үнэсэн самбар гэж нэрлээд ийм самбарт бичиг бичхээс гадна тоо бодно, зураг зурж мөн гэрийн даалгавар ч хийж, бичсэн бүх зүйлээ багшид үзүүлэн, алдаагаа засуулсаны дараа цаасан дээр хичээнгүйлэн хуулж, багшид шалгуулж үнэлэлт авдаг байжээ.
  • 21. • Түүн дээрээ үзүүрлэсэн хулсаар бичихэд хар мөр бүхий бичиг тодрон гарч унших боломжтой болдог байна. Үүнийгээ үнэсэн самбар гэж нэрлээд ийм самбарт бичиг бичхээс гадна тоо бодно, зураг зурж мөн гэрийн даалгавар ч хийж, бичсэн бүх зүйлээ багшид үзүүлэн, алдаагаа засуулсаны дараа цаасан дээр хичээнгүйлэн хуулж, багшид шалгуулж үнэлэлт авдаг байжээ.
  • 22. • Тэр үед ихэнхи хошуудын танхимууд жинхэнэ сургалт хүмүүжлийн ажлын хэлбэрт ороогүй, багш нарын олонхи нь сурган хүмүүжүүлэх ухааны мэргэжил боловсролгүй, сургалтын материаллаг бааз /орчин/ муу байсан учир сургалтын үр дүн хангалтгүй, зарим сургууль бичиг үсгийн бүлгэмийн чанартай ажиллаж, зарим нь тарж бутрах байдалд оржээ.
  • 23. • БНМАУ-ын гэгээрлийн яам тус оронд цоо шинэ бага сургууль байгуулж, түүнд шинжлэх ухааны үндэс судлах ажил шинэ тутам явуулах болсноор шинжлэх ухааны үндэстэй сурах бичиг, унших ном зохиолуудыг боловсруулан бэлтгэх, хичээлийн хэлбэрээр заах арга зүйн олон зүйлийн туршлага судалж, практикт нэвтрүүлэх ажил хийж байлаа.
  • 24. • .Үүний нэг илрэл нь 1925-1926 онд хөдөөгийн сургуулиудад хэрэглэх шинэ цагаан толгой, хичээлийн 3,4-р дэвтэр улс төрийн байдал тоо бодлогын дэвтэр зэрэг бүгд 11500 ширхэг ном шинээр хэвлэн гаргаж халх дөрвөдийн 5 аймагт хүргүүлсэн байна. Хүний бие махбодийг ялган үзүүлсэн бичиг, аливаа амьтны төлөв, амьгүй бодис хэмжих, зурах ухааны бичиг, дэлхийн байдал, тооны ухааны бичиг, ургамлын төлөв, түүний хөгжих дэргэрэх ёс, халдварт өвчин гэж юу болох,
  • 25. • Манай орны ерөнхий боловсролын сургалтын агуулга технологийн хөгжлийн үе шатуудыг тодорхойлбол 1921-1924 онд сургуульд нэгдсэн хөтөлбөр нэвтэрсэн ба сургалтын ажилд анги хичээлийн зохион байгуулалт нэвтэрч,унших бичих цээжлэн тогтоох ярих ярилцах аргууд сургалтад зонхилж, сургалтын материалыг ил тод үзүүлэх, суралцагчдын дүрслэн сэтгэх онцлогт суурилсан технологи хэрэгжиж иржээ.
  • 26. • 1-т: 1940 онд сум бүрийг улсын бага сургуультай болгох зорилт тавьж 227 шинэ бага сургууль байгуулах болжээ. • 2-рт: Эдгээр сургуулиудыг барилга орон сууцтай болгох ажлыг санхүүжүүлэх, улсын бэлтгэлд байгаа гэрүүдийг / нийт 3569 гэр/ сургуульд үнэ төлбөргүй олгох, орон нутагт ашиглаагүй сүм дуганын барилга, барилгын модон материалыг сургуульд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
  • 27. • 1940 онд Улаанбаатар хотын 1-р 10 жилийн сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад орж, улмаар шинжлэх ухааны үндэстэй сургалтын төлөвлөгөө программ боловсруулах ажилд зөвлөлтийн сургуулийн программыг /хөтөлбөрийг/ өөрийн орны сургуулийн нөхцөлд тохируулан хэрэглэж байв. 1946-1947 онд диапозитив үзүүлэнтэй хичээл заах, сүүдэр ший болгон түүнийг үзүүлэх, мөн эгшигт хайрцаг ашиглан дуу хөгжим заах, гэрт хичээллэж байх үед гэрийн өрхийг татаад хүүхдүүдэд сүүдэр ший үзүүлдэг зэрэг ололтой тал байв.