More Related Content
Similar to Lecture 5,6 (20)
Lecture 5,6
- 1. УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ
БИЗНЕС МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ
Зардлын бүртгэл
Лекц 5,6
Материалын зардлын бүртгэл
Хичээлийн индекс: BA 302
Хичээлийн кредит: 3 кр
Судлах анги: СМ – 3,НББ-3, ҮМ-3
- 2. СЭДВИЙН АГУУЛГА
I.
II.
III.
IV.
Бараа материалын хангамж, ашиглалтын арга
ажиллагаа
Бараа материалыг орлогод авах, үнэлгээг
тогтоож бүртгэх
Бараа материалын зарцуулалтын өртөг тооцох
аргууд
Бараа
материалын
хангамж,
хадгалалт,
ашиглалтад тавих хяналт
- 3. Түүхий эд материалын хангамж, хадгалалт
ашиглалтын арга ажиллагаа ба түүнд тавих хяналт
Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл тус бүрээр
нэгж бүтээгдэхүүнд зарцуулах материалын хэмжээ,
нормыг тогтооно.
Боловсруулсан нормоо үндэслэн тухайн сар, улирал,
жилд үйлдвэрлэхээр төлөвлөсөн бүтээгдэхүүнд
шаардагдах нийт материалын хэрэгцээг гаргана.
Бэлтгэн нийлүүлэгчдийг олж, материалынх нь чанар,
үнэ өртөг болон тухайн бэлтгэн нийлүүлэгчдийн
хамтран ажиллах чадвар, найдвартай ажиллагааг нь
судлах үзэж, гэрээ байгуулна.
- 4. ТҮҮХИЙ ЭД МАТЕРИАЛЫН ХАНГАМЖ, ХАДГАЛАЛТ
АШИГЛАЛТЫН АРГА АЖИЛЛАГАА БА ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТ
5)
6)
7)
Хэрэгцээт түүхий эд материалаа захиалах тодорхой
график
гаргаж,
графикийн
дагуу
бэлтгэн
нийлүүлэгчдэд захиалга явуулна.
Бэлтгэн нийлүүлэгчдээс захиалсан түүхий эд
материалаа хүлээн авна. Мөн түүхий эдийн чанарыг
шалгаж хүлээн авна.
Түүхий эдийг хүлээн авсны дараа түүний худалдан
авсан үнэ болон түүнийг олж бэлтгэхтэй холбогдон
гарсан материал бэлтгэлийн зардлуудын нийлбэрээр
анхны өртгийг нь тодорхойлох ба түүхий эдийг
орлогод авсан баримтыг 3 хувь үйлдэнэ.
- 5. 7)
8)
Худалдан авсан түүхий эд материалыг түүний
хадгалалтын хэвийн нөхцлийг хангасан агуулахад
тодорхой эрэмбэ дараатай хадгална
Түүхий эд материалыг үйлдвэрлэлд зарцуулахдаа
шаардах хуудсыг үндэслэн үйлдвэрлэлийн нэгж хэсэг,
цех тасгуудад олгоно. Үйлдвэрлэлийн нэгж хэсэг, цех
тасгууд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай
байгаа түүхий эд материалынхаа тоо хэмжээг тусгасан
шаардах хуудсыг 2 хувь үйлдэж, эрх бүхий удирдлага
болон материалын тооцооны нягтлан бодогчоор гарын
үсэг зуруулан баталгаажуулна
- 6. Материалын тооцооны нягтлан бодогч бэлтгэн
нийлүүлэгчийн зарлагын баримт, түүхий эдийн
орлогын баримт, шаардах хуудас болон бусад
холбогдох баримтуудыг үндэслэн материалын нэр
төрлийн бүртгэл хөтөлж, холбогдох дансдын
харилцааг тодорхойлно.
Материалын нэр төрлийн бүртгэл гэдэг нь
түүхий эд материалын нэр төрөл тус бүрийн орлого,
зарлагын хөдөлгөөн, үлдэгдлийг харуулсан тайлан
юм. Ерөнхий дэвтрийн нягтлан бодогч материалын
нэр төрлийн бүртгэлээр тодорхойлогдсон дүнгүүдээр
ерөнхий дэвтрийн дансдад бүртгэлийн бичилт хийнэ.
- 7. Бэлтгэн нийлүүлэгч байгууллага болон тээвэр, гааль,
даатгалын
байгууллагуудын
төлбөрийн
нэхэмжлэлийг үндэслэн төлбөр тооцоог барагдуулж,
холбогдох бүртгэлийг хийнэ.
Сар эсвэл улирал бүрийн эцэст агуулахын бүртгэл
болон материалын нэр төрлийн бүртгэлд тусгагдсан
түүхий
эдийн
орлого,
зарлагын
хөдөлгөөн,
үлдэгдлийн хэмжээг тулган шалгах ба тооллогын
комисс томилж агуулахад байгаа түүхий эдийн
тооллого хийнэ. Тооллогоорх үлдэгдлийг бүртгэлээрх
үлдэгдэлтэй тулган шалгаж, түүхий эдийн илүүдэл,
дутагдлыг илрүүлж, асуудлыг шийдвэрлэнэ.
- 8.
Сар эсвэл улирал бүрийн эцэст үйлдвэрлэлийн нэгж
хэсэг, цех тасаг нэг бүрийн ашигласан түүхий эд
материалын гүйцэтгэлийн тайланг гаргаж, түүнийг цех
тасгуудын
тухайн
хугацаанд
үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүнд зарцуулах ѐстой байсан түүхий эдийн
норм, төлөвлөгөөтэй нь зэрэгцүүлэн үзэж, зөрүү
хэлбэлзлийг тодорхойлон шалтгааныг илрүүлэх
замаар түүхий эд материалын зарцуулалтад хяналт
тавина.
- 9. БАРАА МАТЕРИАЛЫГ ОРЛОГОД АВАХ,
ҮНЭЛГЭЭГ ТОГТООЖ БҮРТГЭХ
Түүхий эд материалыг бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан
авах үед анхны өртгөөр нь үнэлж орлогод авдаг.
Анхны өртөг = Худ авсан үнэ + материал бэлтгэлийн
зардлууд
Түүхий эдийг олж бэлтгэхтэй холбоотойгоор дараах
материал бэлтгэлийн зардлууд гарч болно.
Тээврийн зардал. Түүхий эдийг тээвэрлэн үйлдвэртээ
авчрах зардал юм.
Даатгалын зардал. Түүхий эдийг тээвэрлэлтийн явцад
даатгуулсан үед үүсэх даатгалын шимтгэлийн зардал
бөгөөд ихэвчлэн импортоор худалдан авах үед түүхий
эдийг даатгуулдаг.
- 10. Гаалийн
татварын
зардал.
Түүхий
эдийг
импортоор авах үед үүсэх ба импортын татвараас
гадна түүхий эдийг худалдан авсан орны экспортын
татварын зардлаас бүрдэнэ.
Захиалгын
зардал. Түүхий эдийн хангамж,
нийлүүлэлтийг хариуцах албатай бол уг албаны үйл
ажиллагаатай холбоотой гарах зардлууд, хөдөө
орон нутгаас болон гадаад орноос биет төлөөлөгч
очиж түүхий эд бэлтгэдэг бол түүний байр хоол,
унааны зардал, албан томилолтын зардал гэх мэт
түүхий эдийг захиалахтай холбоотой зардлууд
багтана.
- 11. Ачиж буулгах зардал. Түүхий эдийг ачуулах, хүлээн авч
буулгахтай холбоотой гарах зардлууд
Өөрийн хариуцах эвдрэл гэмтэл. өөрийн хариуцах
эвдэрч гэмтсэн түүхий эдийн өртгийг бусад түүхий эдийн
өртөгт шингээх тул өөрийн хариуцах эвдрэл гэмтлийн
өртгийг материал бэлтгэлийн зардлын бүрэлдэхүүнд
оруулан тооцно.
Олон төрлийн бараа материалыг нэг дор бэлтгэсэн
тохиолдолд бэлтгэл ажиллагааны зардлыг бараа
материалын нэр төрөл тус бүрээр хуваарилж, бараа
материал тус бүрээр анхны өртгийг тооцож, нэгжийн
өртгийг тодорхойлно.
- 12. Материал
бэлтгэлийн зардал нь зөвхөн нэг
төрлийн түүхий эд бэлтгэхтэй холбогдон гарсан
бол уг түүхий эдийн худалдан авсан үнэ дээр
материал бэлтгэлийн зардлыг нэмээд анхны
өртгийг нь тодорхойлох боломжтой. Гэтэл
материал бэлтгэлийн зардлууд нь ихэнх
тохиолдолд олон нэр төрлийн түүхий эдийг олж
бэлтгэхтэй холбогдон бөөн дүнгээр гардаг.
- 13. Бэлтгэл
ажиллагааны зардлыг хуваарилах 2
арга байдаг.
Бараа
материалын нэр төрөл тус
бүрээр хуваарилах арга
Зарцуулсан
материал болон бараа
материалын эцсийн үлдэгдлийн өртөгт
хуваарилах арга
- 14. Энэ
арга нь бараа материалыг зарлагадахаас өмнө
бэлтгэл ажиллагааны зардлыг бараа материалын
анхны өртөгт хуваарилж оруулж өгдөг. Ихэвчлэн
худалдааны байгууллагад хэрэглэнэ. Бараа
материалын тодорхой хэсэгтэй шууд холбогдон
гарсан бэлтгэл ажиллагааны зардлуудыг 2 аргаар
холбогдох бараа материалын өртөгт оруулж өгнө.
Үнийн дүнгийн арга
Тоо хэмжээний арга
- 15. ҮНИЙН ДҮНГИЙН АРГА:
Цуг бэлтгэсэн бараа материал нь ялгаатай нэгжээр
хэмжигддэг, худалдан авалтын
үнэ нь хэт их
зөрүүтэй биш тохиолдолд бэлтгэл ажиллагааны
зардлыг хуваарилах арга. Энэ аргын үед дараах
тооцоог хийнэ.
БАЗ-г хуваарилах коэф = Нийт БАЗ / Нийт
худалдан авсан үнэ
Хуваарилалт =
Материал тус бүрийн ХА үнэ *
БАЗ-г хув коэф
Материалын өртөг = (ХА үнэ + Хуваарилагдсан
тоо хэмжээ)/Тоо хэмжээ
- 16. ТОО ХЭМЖЭЭНИЙ АРГА:
Худалдан
авч хамтад нь тээвэрлэж авчирсан бараа
материалын үнэ нэлээд зөрүүтэй, ижил нэгжээр
хэмжигддэг бол тээврийн зардлыг уг бараануудад
тоо хэмжээний аргаар хуваарилна.
Энэ
аргын үед нэгжид ноогдох бэлтгэл
ажиллагааны зардлыг тооцохдоо нийт бэлтгэл
ажиллагааны зардлаа нийт худалдан авсан тоо
хэмжээнд харьцуулна.
- 17. ХОЁР: ЗАРЦУУЛСАН МАТЕРИАЛ БОЛОН
БАРАА МАТЕРИАЛЫН ЭЦСИЙН ҮЛДЭГДЛИЙН
ӨРТӨГТ ХУВААРИЛАХ АРГА.
Материалыг зарлагадсаны дараа бэлтгэл ажиллагааны
нэмэгдэл
зардлыг
хуваарилах
арга
ихэвчлэн
үйлдвэрлэлийн байгууллагуудад ашиглагдана.
Тайлант хугацаанд тодорхой бараа материалыг олж
бэлтгэхтэй холбогдон гарсан бэлтгэл ажиллагааны
нэмэгдэл зардлуудыг тусгай дансаар хуримтлуулан
бүртгэж, тайлант хугацааны эцэст худалдан авсан нийт
үнийн дүнгийн 1 төгрөгт ногдох харьцаагаар ББӨ, ДҮийн эцсийн үлдэгдэл, үйл ажиллагааны зардал болон
үлдэгдэл бараа материалд хуваарилна.
- 18. БАРАА МАТЕРИАЛЫН ЗАРЦУУЛАЛТЫН ӨРТӨГ ТООЦОХ
АРГУУД, ЗАРЦУУЛАЛТЫГ БҮРТГЭЛД ТУСГАХ НЬ
Бараа материалыг бүртгэх 2 систем байдаг.
Байнгын систем
Цаг үеийн систем
Аль аль системийн үед ялгаатай өртгөөр олж
бэлтгэсэн
нэг
төрлийн
бараа
материалын
зарцуулалтын өртгийг тооцохдоо дараах аргыг
ашигладаг.
ЭАЭЗ арга
САЭЗ арга
ДӨА арга
- 19. ЭАЭЗ арга: Уг аргын үед янз бүрийн анхны өртөгтэйгээр
бэлтгэсэн түүхий эдээс биет байдлаар ямар өртөгтэй
бэлтгэснийг нь зарцуулж байгааг
үл харгалзан
үйлдвэрлэлийн болон бусад хэрэгцээнд зарцуулна.
Харин зарцуулалтын өртгийг нь үнэлэхдээ эхэлж орлогод
авсан түүхий эдийг эхэлж зарцуулсан гэж үзнэ.
ЭАЭЗ аргыг материалын хэмжээ их, өртөг нь өндөр,
хялбархан ангилах боломжтой, 1 тайлангийн хугацааны
худалдан авалт нь их биш тохиолдолд ашиглахад
тохиромжтой.
- 20. Сүүлд авснаа эхэлж зарлагадах арга
Материалын зарцуулалтыг хамгийн сүүлд
худалдан авсан үнэлгээнээс эхлэн зарцуулдаг.
Үйлдвэрлэлд материалыг бөөнөөр оруулдаг нөхцөлд
уг аргыг ашиглах нь илүү тохиромжтой.
Зарцуулсан материалын өртөг нь сүүлд худалдан
авсан үнээр, үлдэгдэл өртөг нь эхэнд худалдан авсан
үнээр тодорхойлдог.
- 21. Дундаж өртгийн арга:
Харилцан
адилгүй
үнээр
худалдан
авсан
материалын нэгжийн дундаж өртгийг тодорхойлж
түүнд үндэслэн зарцуулсан материалын өртгийг
тооцоход энэ аргын онцлог оршино.
Байнгын системийн үед худалдан авалт хийх бүрдээ
дундаж өртгийг тодорхойлно.
Цаг үеийн системийн үед тайлант үеийн дундаж
өртгийг тодорхойлдог учир жигнэсэн дундаж зардал
тодорхойлогдоно.
- 22. МАТЕРИАЛЫГ ӨРТӨГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН
АЛЬ БАГААР ҮНЭЛЭХ НЬ
Өртөг зах зээлийн үнийн аль багаар үнэлэх
шаардлага нь бараа материал үйлдвэрлэлд орох,
борлогдоход түүний үнэ цэнэ хамгийн багаар
өртөгтөө тэнцүү хэмжээнд байх явдал юм.
Бараа материалын эцсийн зарлага болгох үнэ нь
ямар 1 шалтгааны улмаас, тогтоосон өртөг болон
хэвийн хэмжээний нийт ашгийн нийлбэрийг нөхөж
чадахгүй бол үнэ буурсан зөрүүгээр тухайн
тайлангийн
үйлдвэрлэсэн
буюу
борлуулсан
бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлнэ.
- 23.
ªðòºã çàõ çýýëèéí ¿íèéí àëü áàãààð ¿íýëýõýä çàõ çýýëèéí¿íý
äàðààõààñ áóñàä òîõèîëäîëä îðëóóëàõ ¿íý áîëäîã.
Öýâýð õóäàëäàí àâàõ ¿íýýñ èõã¿é áàéõ (äýýä ¿íý )
Öýâýð õóäàëäàí àâàõ ¿íýýñ õýâèéí õýìæýýíèé íèéò àøãèéã õàññàí
ä¿íãýýñ áàãàã¿é áàéõ (äîîä ¿íý )
Îðëóóëàõ ¿íý ãýäýã íü ìàòåðèàëûã õóäàëäàí àâàõ, ¿éëäâýðëýõ ºðòºã
þì. Æèëèéí ýöýñò ìàòåðèàëûí ¿ëäýãäëèéã ¿íýëýõäýý çàõ çýýëèéí
äýýä, äîîä, îðëóóëàõ ºðòãèéí äóíäàæ õýìæýýã àøèãëàõ áà ýíý íü çàõ
çýýëèéí ¿íý áîëäîã.
Äîîä ¿íý íü òºëºâëºñºí áîðëóóëàõ ¿íýýñ ã¿éöýòãýõ çàðäàë,
áîðëóóëàëòûí çàðäàë, õýâèéí àøãèéã õàññàí ä¿í þì.
Äýýä ¿íý íü òºëºâëºñºí áîðëóóëàõ ¿íýýñ
ã¿éöýòãýõ
çàðäàë, áîðëóóëàëòûí çàðäëûã õàññàí ä¿í þì.
- 24. Зарцуулсан
бараа материалын өртгийг тооцон
бүртгэлд дараах байдлаар тусгана.
Үйлдвэрлэлд тавьж олгосон шууд материалын
зардлаар:
Дт Дуусаагүй үйлдвэрлэл
ххх
Кт Түүхий эд материал
ххх
Үйлдвэрлэлд шууд бус материал тавьж олгох
үед:
Дт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
ххх
Кт Түүхий эд материал /Хан мат/ ххх
- 25. Борлуулалт хийх үед өртгөөр нь:
Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
ххх
Кт Бэлэн бүтээгдэхүүн
ххх
Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг ххх
Кт Бараа материал
ххх
Удирдлага болон борлуулалт, үйлдвэрлэлийн
үйл
ажиллагаанд
зарцуулсан
хангамжийн
зүйлсийн хэмжээгээр:
Дт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал ххх
Дт Удирдлага борлуулалтын зардал ххх
Кт Хангамжийн материал
ххх
- 26. Бараа
материалын
хангамж,
хадгалалт,
ашиглалтад тавих хяналт 2 түвшинд явагдана.
Биет хэмжээний хяналт
Бараа материалын үнэ өртгийн хяналт
Биет хэмжээний хяналт нь үйлдвэрлэлийн
үйл ажиллагааг тасралтгүй явуулах бараа
материалын нөөцтэй байлгах зорилготой
Бараа материалын үнэ өртгийн хяналт нь
аль болох хямд үнээр чанартай түүхий эд
материал худалдан авч, хэрэгцээгээ хангахад
чиглэгдэнэ.
- 27. 1.
2.
3.
Минимум ба максимум арга. Бараа материалын
нэр төрөл тус бүрээр агуулахад байвал зохих дээд
болон доод хэмжээг тогтоож, түүгээр дамжуулан
хангамжийн байдалд нь хяналт тавьдаг арга юм.
Захиалгын мөчлөгийн хяналтын арга. Энэ нь
захиалгын график гаргаж түүгээр дамжуулан
биелэлтэнд нь хяналт тавьдаг арга юм.
Бараа
материалын
оновчтой
хэмжээг
тодорхойлох
арга.
Бололцоотой
газруудад
захиалгын оновчтой хэмжээг тодорхойлж түүгээрээ
хангамжид хяналт тавьж болно. Энэ аргын үед
захиалгын оновчтой хэмжээ, бараа материалыг
бэлтгэн нийлүүлэх хугацаа, зохистой нөөцийн
хэмжээ гэсэн 3 үзүүлэлтийг тодорхойлж, хяналт
тавьдаг.
- 28.
Үйлдвэрлэх бүтээгдэхүүнд шаардагдах материалаа
бэлтгэх, нөөцлөх шаардлагатай бөгөөд материалын
нэг удаагийн захиалгын хэмжээг жилийн нийт
зардлыг хамгийн бага хэмжээнд байлгах зорилгыг
хангаж байхаар бодож төлөвлөх ба үүнийг
захиалгын оновчтой хэмжээ гэнэ.
- 29. Бараа
материалын хадгалалтын явцад түүний
үнэ, өртөг, олдоцоос хамааруулан хяналт тавьж
болно.
Бараа материалыг үнэ өртгөөр нь:
1) өртөг өндөртэй, олдоц багатай, бага хэмжээгээр
ашигладаг, өртгийн нийт дүнд нэлээд хувь
хэмжээ эзэлдэг
2) дунд зэргийн өртөгтэй, нийт үнийн дүнд дунд
зэргийн хэмжээ эзэлдэг
3) өртөг багатай, ашиглалт ихтэй, олдоц сайтай,
нийт өртгийн дүнд янз бүрийн хувийн жин
эзэлдэг гэж 3 ангилдаг.
- 30. АШИГЛАСАН МАТЕРИАЛ
А. Еркеш, О.Нүржигмаа “Нягтлан бодох бүртгэл” УБ
хот 2008 он
Ц. Баянмөнх “Зардал, удирдлагын нягтлан бодох
бүртгэл” (нэгдүгээр дэвтэр) УБ хот 2005 он
Г. Алтанзаяа, Г. Мөнхзул “Зардлын бүртгэл” УБ хот
2001 он
Н. Агваан “Нягтлан бодох бүртгэл” УБ хот 2004 он
Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” УБ
хот 2000 он
Barfield Raiborn Kinney “Cost accounting” 1998 year