• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content

Loading…

Flash Player 9 (or above) is needed to view presentations.
We have detected that you do not have it on your computer. To install it, go here.

Like this presentation? Why not share!

ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг

on

  • 4,937 views

 

Statistics

Views

Total Views
4,937
Views on SlideShare
4,683
Embed Views
254

Actions

Likes
1
Downloads
194
Comments
0

6 Embeds 254

http://ifeedumn.blogspot.com 243
http://webcache.googleusercontent.com 7
http://mongoliagirls.blogspot.com 1
http://74.6.117.48 1
http://ifeedumn.blogspot.cz 1
http://ifeedumn.blogspot.ca 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг Presentation Transcript

    • 29
      БҮЛЭГ
      АНУ-ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
    • 2
      Энэ бүлгийг судалснаар дараах чадваруудыг эзэмших болно. Та энэхүү бүлгийг судалснаар дараах мэдлэгийг олж авна.
      АНУ-ын эдийн засгийн тоймоор үйлдвэрлэл, инфляцийн хандлагыг тодорхойлох
      Эрэлт болон зардлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл, инфляцийн мөчлөгийг хэрхэн бий болгодгийг тайлбарлах
      Инфялци болон ажилгүйдлийн хоорондын урт ба богино хугацааны трейдоффыг тайлбарлах
      Бизнесийн мөчлөгийн гол хандлагын онол болон бодит бизнесийн мөчлөгийн онолоор үйлдвэрлэл, ажил эрхлэлтийн хэлбэлзлийг тайлбарлах
    • Инфляци нэмэх нь ажилгүйдэл тэнцүү Misery
      Инфляци огцом өсч хоёр оронтой тоонд шилжсэн 1970-аад онд Артур М.Оукен инфляцийн түвшин дээр ажилгүйдлийн түвшинг нэмж тооцох Misery индексийг боловсруулсан.
      1981 онд оргил үедээ Misery индекс 21-д хүрсэн байна.
      Харин 1964 болон 1999 онд Misery индекс хамгийн бага буюу 6 байжээ.
      Бид инфляци болон ажилгүйдлийн түвшинг бага байлгахыг хүсдэг. Гэхдээ бид хоёуланг нь зэрэг бага байлгаж чадах уу? Эсвэл бидэнд макроэкономиксийн энэ хоёр бодлогын зорилтын хоорондын трейдофф тулгарах уу?
    • АНУ-ын эдийн засгийн тойм
      Зураг 29.1 нь 1960-2005 оны жил бүрийн үнийн түвшин болон бодит ДНБ-ий өөрчлөлтийг AD, SAS, LASмуруйнуудыг шилжүүлэх замаар харуулах болно.
      1960 онд үнийн түвшин 21, бодит ДНБ 2.5 их наяд доллар байжээ.
    • АНУ-ын эдийн засгийн тойм
      2005 онд үнийн түвшин 112, бодит ДНБ 11.1 их наяд доллар болсон байна.
      Зураг дээрх цэгүүд нь дараах гурван шинжийг харуулна. Үүнд:
      • Бизнесийн мөчлөг
      • Инфляци
      • Эдийн засгийн өсөлт
    • АНУ-ын эдийн засгийн тойм
      Бизнесийн мөчлөг
      Хугацааны туршид эдийн засаг нь мөчлөгийн дагуу өсч, буурч байдаг.
      Зурагт 1960 оноос хойшхи уналтуудыг тэмдэглэсэн.
    • АНУ-ын эдийн засгийн тойм
      Инфляци
      Цэгүүдийн дээшээ шилжсэн шилжилт нь инфляцийг харуулна.
      Эдийн засгийн өсөлт
      Цэгүүд баруун тийшээ шилжсэн шилжилт нь бодит ДНБ-ий өсөлтийг илэрхийлнэ.
    • Инфляцийн мөчлөг
      Урт хугацаанд, хэрэв мөнгөний тоо хэмжээ потенциал ДНБ-ээс хурдан өсвөл инфляци бий болдог.
      Богино хугацаанд, маш олон хүчин зүйлс инфляцийг эхлүүлдэгүүсгэдэг бөгөөд бодит ДНБ болон үнийн түвшин нь харилцан үйлчилдэгүйлчлэлцдэг.
      Энэ харилцан үйлчлэлийг судлахдаа инфляцийн дараах хоёр эх сурвалжийн ялгааг авч үзэх болно.
      • Эрэлтийн инфляци
      • Нийлүүлэлтийн инфляци
    • Инфляцийн мөчлөг
      Эрэлтийн инфляци
      Нийт эрэлтийн өсөлтийн улмаас үүсдэг инфляцийг эрэлтийн инфляци гэж нэрлэдэг.
      Нийт эрэлтийг өсгөдөг дурын хүчин зүйлээс шалтгаалан эрэлтийн инфляци үүсч болно.
      Жишээ нь: хүүний түвшний бууралт, мөнгөний тоо хэмжээний өсөлт, засгийн газрын зардлын өсөлт, татварын бууралт, экспортын өсөлт, хүлээгдэж буй ирээдүйн ашгийн өсөлтөөр өдөөгддөг хөрөнгө оруулалт нэмэгдэх.
    • Инфляцийн мөчлөг
      Нийт эрэлтийн өсөлтийн эхний нөлөө
      Зураг 29.2(a)-д эрэлтийн инфляцийн эхлэлийг дүрслэв.
      Бүрэн ажил эрхлэлттэй үеэс эхлэх ба нийт эрэлтийн өсөлт нь ADмуруйг баруун тийшээ шилжүүлдэг.
    • Инфляцийн мөчлөг
      Үнийн түвшин болон бодит ДНБ өсч, инфляциас үүдэлтэй зөрүү бий болно.
      Уг өссөн үнийн түвшин нь эрэлтийн инфляцийн эхний алхам юм.
    • Инфляцийн мөчлөг
      Нэрлэсэн цалингийн түвшний хариу үйлдэл
      Зураг29.2(b)-д нэрлэсэн цалингийн хариу үйлдлийг дүрслэв.
      Нэрлэсэн цалин өсөх бөгөөдSASмуруй зүүн тийшээ шилжинэ.
      Бодит ДНБ потенциал ДНБ хүртэл буурах боловч үнийн түвшин цааш улам өснө.
    • Инфляцийн мөчлөг
      Эрэлтийн инфляцийн процессүйл явц
      Зураг 29.3-т эрэлтийн инфляцийн мушгиаг спиралийг харуулна.
      Нийт эрэлт өсөлтөө хадгалах бөгөөд энэ процесс үйл явц хязгааргүй давтагдахыг үзүүллээ.
    • Инфляцийн мөчлөг
      Хэдийгээр дурын нилээд Оолон хүчин зүйл нийт эрэлтийг өсгөж, эрэлтийн инфляцийг эхлүүлж үүсгэж чадах боловч, зөвхөн мөнгөний тоо хэмжээний үргэлжилсэн өсөлт л үүнийг дэмждэг.
      АНУ нь 1960-аад оны туршид эрэлтийн инфляцитай байсан.
    • Инфляцийн мөчлөг
      Нийлүүлэлтийн инфляци
      Зардлын өсөлтөөс үүсдэг инфляцийг нийлүүлэлтийн инфляци гэж нэрлэдэг.
      Зардлын өсөлтийн хоёр гол эх сурвалж байдаг. Үүнд:
      1. Нэрлэсэн цалингийн түвшний өсөлт
      2. Газрын тос гэх мэт түүхий эд материалын нэрлэсэн үнийн өсөлт
    • Инфляцийн мөчлөг
      Нийт нийлүүлэлтийн бууралтын эхний нөлөө
      Зураг 29.4-т нийлүүлэлтийн инфляцийн эхлэлийг дүрслэв.
      Газрын тосны үнийн өсөлт нь богино хугацаанд нийт нийлүүлэлтийг бууруулах бөгөөд SASмуруй зүүн тийшээ шилжинэ.
      Бодит ДНБ буурах бөгөөд үнийн түвшин өснө.
    • Инфляцийн мөчлөг
      Нийт эрэлтийн хариу үйлдэл
      Зардлын эхний өсөлт нь инфляцийг бус, үнийн түвшний нэг удаагийн өсөлтийг үүсгэнэ.
      Инфляци үүсэхийн тулд нийт эрэлт өсөх ёстой.
      Өөрөөр хэлбэл, Холбооны Нөөц мөнгөний тоо хэмжээг байнга өсгөх ёстой.
    • Инфляцийн мөчлөг
      Зураг 29.5-т нийт эрэлтийн хариу үйлдлийг дүрслэв.
      Холбооны Нөөц ажилгүйдлийн өндөр түвшин болон бодит ДНБ-ий бага түвшний эсрэг нийт эрэлтийг урамшуулсан гэж үзье.
      Бодит ДНБ өсөх бөгөөд үнийн түвшин дахин өсөх болно.
    • Инфляцийн мөчлөг
      Нийлүүлэлтийн инфляцийн процесс үйл явц
      Хэрэв газрын тос үйлдвэрлэгчид газрын тосны үнээ өсгөж, харьцангуй үнээ өндөр түвшинд хадгалахыг оролдвол,
      Холбооны Нөөц мөнгөний хэмжээг өсгөх хариу үйлдэл үзүүлж,
      Нийлүүлэлтийн инфляцийн процесс үйл явц үргэлжилнэ.
    • Инфляцийн мөчлөг
      Өсч буй үнийн түвшин болон буурч буй бодит ДНБ-ий хослолыг стагфиляци гэж нэрлэдэг.
      НИОХ газрын тосны үнээ өсгөх үед Холбооны Нөөц мөнгөний хэмжээгээ нэмэгдүүлэн хариу арга хэмжээ авсан 1970-аад онд АНУ-д нийлүүлэлтийн инфляци бий болсон.
    • Инфляцийн мөчлөг
      Хүлээгдэж буй инфляци
      Зураг 29.6-д хүлээгдэж буй инфляцийг дүрслэв.
      Нийт эрэлт өсөхөд уг өсөлт нь хүлээгдсэн байдаг учраас түүний үнийн түвшин дэх нөлөө нь мөн хүлээгдсэн байна.
    • Инфляцийн мөчлөг
      Нэрлэсэн цалингийн түвшин нь үнийн түвшний хүлээгдэж буй өсөлтийг дагаж өсдөг.
      ADмуруй баруун тийш шилжих бөгөөд SASмуруй зүүн тийш шилжинэ, тиймээс үнийн түвшин хүлээгдэж байснаараа өсч, бодит ДНБ нь потенциал ДНБ-ий түвшиндөө хэвээр үлдэнэ.
    • Инфляцийн мөчлөг
      Инфляцийг таамаглах
      Инфляцийг хүлээхдээ хүмүүс түүнийг таамаглах ёстой хэрэгтэй болдог.
      Хамгийн сайн боломжит таамаглал нь бүх холбогдох мэдээлэлд суурилахдаг бөгөөд үүнийграционал хүлээлт гэж нэрлэдэг.
      Рационал хүлээлт нь зөв байх албагүй боловч энэ нь боломжит хамгийн сайн ньхүлээлт юм.
    • Инфляцийн мөчлөг
      Инфляци ба бизнесийн мөчлөг
      Инфляцийн таамаглал зөв үед эдийн засаг бүрэн ажил эрхлэлттэй байдаг.
      Хэрэв нийт эрэлт хүлээгдэж буй түвшнээсээ хурднаар өсвөл бодит ДНБ нь потенциал ДНБ-ээ давж шилжин өсч, инфляцийн түвшин хүлээгдэж буй түвшнээсээ хэтрэх бөгөөд эдийн засаг эрэлтийн инфляцитай үе шиг ажиллана.
      Хэрэв нийт эрэлт хүлээгдэж буй түвшнээсээ удаанаар өсвөл бодит ДНБ нь потенциал ДНБ-ээсээ бага болонж буурч, инфляцийн түвшин удаашрах бөгөөд эдийн засаг нийлүүлэлтийн инфляцитай үе шиг ажиллана.
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      Филипсийн муруй нь инфляци болон ажилгүйдлийн түвшний хоорондын хамаарлыг харуулна.
      Филипсийн муруйн хугацааны хоёр үетэй байдаг. Үүнд:
      • Богино хугацааны Филипсийн муруй
      • Урт хугацааны Филипсийн муруй
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      Богино хугацааны Филипсийн муруй
      Богино хугацааны Филипсийн муруй нь дараах хүчин зүйлс тогтмол байх үеийн инфляци болон ажилгүйдлийн түвшний хоорондын трейдоффыг харуулна. Үүнд:
      1. Хүлээгдэж буй инфляцийн түвшин
      2. Хэвийн ажилгүйдлийн түвшин
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      Зураг 29.7-д сөрөг налалттай, богино хугацааны Филипсийн муруй (SRPC)-г үзүүлэв.
      Энэ муруй нь хэвийн ажилгүйдлийн түвшин болон хүлээгдэж буй инфляцийн түвшинг дайрна.
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      Хүлээгдэж буй инфляцийн түвшин болон хэвийн ажилгүйдлийн түвшин өгөгдсөн үед:
      Хэрэв инфляцийн түвшин хүлээгдэж буй түвшнээсээ их болтол өсвөлбол ажилгүйдлийн түвшин буурна.
      Хэрэв инфляцийн түвшин хүлээгдэж буй түвшнээсээ бага болтол буурвалболажилгүйдлийн түвшин өснө.
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      Урт хугацааны Филипсийн муруй
      Урт хугацааны Филипсийн муруй нь бодит инфляцийн түвшин хүлээгдэж буй инфляцийн түвшинтэй тэнцүү байх үеийн инфляци болон ажилгүйдлийн хоорондын хамаарлыг харуулна.
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      Зураг 29.8-д хэвийн ажилгүйдлийн түвшинд босоо тэнхлэгтэй параллель байдаг урт хугацааны Филипсийн муруй (LRPC)-г дүрслэв.
      Урт хугацааны Филипсийн муруйн дагуу инфляцийн түвшин нь хүлээгдсэн байдаг учраас ажилгүйдлийн түвшин хэвийн түвшиндээ байна.
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      SRPCнь LRPC-тайхүлээгдэж буй инфляцийн түвшин буюу зурагт үзүүлснээр жилийн 10 хувь байх түвшинд огтлолцоно.
      Хэрэв хүлээгдэж буй инфляци жилийн 10 хувиас 6 хувь хүртэл буурвал богино хугацааны Филипсийн муруй хүлээгдэж буй инфляцийн түвшин буурсантай ижил хэмжээгээр доошоо шилжинэ.
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      Хэвийн ажилгүйдлийн түвшний өөрчлөлт
      Хэвийн ажилгүйдлийн түвшний өөрчлөлт нь урт болон богино хугацааны Филипсийн муруйг хоёуланг нь шилжүүлнэ.
      Үүнийг зураг 29.9 –д үзүүлэв.
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      АНУ-ын Филипсийн муруй
      Зураг дээрх цэг бүр нь АНУ-ын тухайн жилийн инфляци болон ажилгүйдлийн хослолыг илэрхийлнэ.
      Зураг 29.10 (a)-т инфляцийн түвшин-ажилгүйдлийн түвшний зайгаар бодит зам байгуулсныг харуулав.
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      Зураг 29.10(b) нь шилжиж буй богино хугацааны Филипсийн муруйн өгөгдлийг харуулна.
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      1960-аад оны туршид жилийн хэвийн ажилгүйдлийн түвшин 4.5%, хүлээгдэж буй инфляцийн түвшин 3 хувь байсан.
      Богино хугацааны Филипсийн муруй Aцэгийг дайрах бөгөөд SRPC0муруйгаар илэрхийлэгдэнэ.
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      1970-аад оны эхэн үед жилийн хэвийн ажилгүйдлийн түвшин 5 хувь хүртэл, хүлээгдэж буй инфляцийн түвшин 6 хувь хүртэл өсчээ.
      Богино хугацааны Филипсийн муруй Bцэгийг дайрах бөгөөд SRPC1 муруй болно.
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      1970-аад оны сүүлээр жилийн хэвийн ажилгүйдлийн түвшин 8 хувь хүртэл өсч, хүлээгдэж буй инфляцийн түвшин 6 хувьд тогтвортой байсан.
      Богино хугацааны Филипсийн муруй Cцэгээр дайрах бөгөөд SRPC2 муруйгаар илэрхийлэгдэнэ.
    • Инфляци ба ажилгүйдэл:Филипсийн муруй
      1975 болон,1981 онд жилийн хэвийн ажилгүйдлийн түвшин 8 хувь хэвээр байсан боловч хүлээгдэж буй инфляцийн түвшин 9 хувь хүртэл өссөн.
      Богино хугацааны Филипсийн муруй Dцэгийг дайрах ба SRPC3 болно.
      1990-ээд он болон 2000 оноос хойш богино хугацааны Филипсийн муруй буцаж SRPC0 болтол аажмаар шилжсэн.
    • Бизнесийн мөчлөг
      Бизнесийн мөчлөгийг дүрслэхэд хялбар боловч тайлбарлах хэцүү юм.
      Бизнесийн мөчлөгийг тайлбарлах дараах хоёр хандлага байдаг. Үүнд:
      • Бизнесийн мөчлөгийн гол хандлагын онол
      • Бодит бизнесийн мөчлөгийн онол
      Бизнесийн мөчлөгийн гол хандлагын онол
      Нийт эрэлт хэлбэлзэлтэй түвшнээр өсч байхад потенциал ДНБ тогтвортой хэмжээгээр өсдөг учраас бодит ДНБ нь потенциал ДНБ-ийхээ орчим хэлбэлздэг.
    • Бизнесийн мөчлөг
      Эхлээд, потенциал ДНБ нь 9 их наяд доллар, эдийн засаг ньА цэгт бүрэн ажил эрхлэлттэй байв.
      Потенциал ДНБ 12 их наяд доллар хүртэл өсөхөд LASмуруй баруун тийшээ шилжинэ.
    • Бизнесийн мөчлөг
      Сэргэлтийн туршид үед нийт эрэлт өсөх бөгөөд энэ өсөлт нь ихэвчлэн потенциал ДНБ-ээс илүү их байдаг.
      ADмуруй AD1 –рүү шилжинэ.
    • Бизнесийн мөчлөг
      Энэ сэргэлтийн туршидүед үнийн түвшин 115 хүртэл өсөхөөр хүлээгдэж буй ба нэрлэсэн цалингийн түвшин уг хүлээлтээр өдөөгддөг гэж таамаглъя.
      SASнь SAS1 хүртэл шилжинэ.
    • Бизнесийн мөчлөг
      Эдийн засаг Bцэгт бүрэн ажил эрхлэлттэй хэвээр байх болно.
      Үнийн түвшин 105-аас 115 хүртэл хүлээгдсэнээрээ өснө.
    • Бизнесийн мөчлөг
      Гэхдээ хэрэв нийт эрэлт потенциал ДНБ-ээсээ илүү удаанаар өсвөл ADмуруй AD2 –руу шилжих ба эдийн засаг Cцэгт шилжинэ.
      Бодит ДНБ-ий өсөлт удаашрах бөгөөд инфляци нь хүлээгдсэнээсээ бага болно.
    • Бизнесийн мөчлөг
      Харин хэрэв нийт эрэлтпотенциал ДНБ-ээсээ илүү хурдан өсвөл ADмуруй AD2 –рүү шилжинэ.
      Эдийн засаг Dцэгт очно.
      Бодит ДНБ-ий өсөлт нь хурдтай байх ба инфляци нь хүлээгдэж буй түвшнээсээ өндөр байна.
    • Бизнесийн мөчлөг
      Эдийн засгийн өсөлт, инфляци болон бизнесийн мөчлөг нь потенциал ДНБ-ий тогтвортой өсөлт, нийт эрэлтийн хурдтай (дундаж) өсөлт, нийт эрэлтийн өсөлтийн хурдны хэлбэлзлээс бий болдог.
    • Бизнесийн мөчлөг
      Бодит бизнесийн мөчлөгийн онол-ББМ онол
      Бодит бизнесийн мөчлөгийн онол нь эдийн засгийн хэлбэлзлийн гол эх үүсвэр болох бүтээмжийн санамсаргүй хэлбэлзлийг чухалчлан авч үздэг.
      Энэ бүтээмжийн хэлбэлзэлийг технологийн дэвшлийн хурдны хэлбэлзлийн үр дүн гэж таамаглана.
      Гэхдээ олон улсын мөргөлдөөн, цаг уурын хэлбэлзэл, эсвэл байгалийн гамшиг зэрэг бусад эх үүсвэр ч мөн байж болно.
      Бид ББМ-ийн онолыг эхлээд түүний импульс, дараагаар нь уг импульс бодит ДНБ-ий мөчлөг болж хувирах механизмыг авч үзэх юм.
    • Бизнесийн мөчлөг
      ББМ-ийн импульс
      Импульс нь технологийн дэвшлийн үр дүн болох бүтээмжийн өсөлтийн түвшин юм.
      Ихэнх үед технологийн дэвшил нь тогтвортой бөгөөд бүтээмжийн өсөлт нь дунд зэргийн хурдтай байдаг.
      Гэвч зарим үед бүтээмжийн өсөлт хурдасдаг бөгөөд зарим үед хөдөлмөрийн дундаж бүтээмж буурснаар уг үзүүлэлт мөн буурдаг.
      Огцом бүтээмжийн өсөлт нь сэргэлтийг бий болгох бөгөөд бүтээмжийн бууралт нь уналтыг үүсгэдэг.
      Зураг 29.12 нь ББМ-ийн импульсийг харуулна.
    • Бизнесийн мөчлөг
      ББМ-ийн механизм
      Сэргэлт болон уналтыг үүсгэдэг бүтээмжийн өөрчлөлтөөс дараах хоёр нөлөө бий болно. Үүнд:
      1. Хөрөнгө оруулалтын эрэлтийн өөрчлөлт
      2. Хөдөлмөрийн эрэлтийн өөрчлөлт
    • Бизнесийн мөчлөг
      Зураг 29.13(a) нь бүтээмжийн бууралтын хөрөнгө оруулалтын эрэлт дэх нөлөөг харуулна.
      Бүтээмжийн бууралт нь хөрөнгө оруулалтын эрэлтийг багасгаснаар зээлжих сангийн эрэлтийг бууруулна.
      Бодит хүүний түвшин болон зээлжих сангийн хэмжээ буурна.
    • Бизнесийн мөчлөг
      Гол шийдвэр: хэзээ ажиллах вэ?
      Хүмүүс хэзээ ажиллахаа шийдэхдээ дараагийн үед ажилласнаас хүлээгдэж буй үр өгөөжтэйийг өнөө үед ажилласнаас бий болох үр өгөөжийгтэй харьцуулж үздэг.
      Хэзээ-ажиллах талаар шийдвэр нь бодит хүүний түвшнээс хамаарна. Бодит хүүний түвшин бага үед өнөөдрийн хөдөлмөрийн нийлүүлэлт бага байна.
      Олон эдийн засагчид энэ хугацаа хоорондын орлуулалтын нөлөө нь маш бага гэж үздэг, харин ББМ-ийн онолчид энэ нөлөө маш их бөгөөд ББМ-ийн гол онцлог гэж үздэг.
    • Бизнесийн мөчлөг
      Зураг 29.13(b) нь бүтээмжийн бууралтын хөдөлмөрийн эрэлт дэх нөлөөг харуулна.
      Бүтээмжийн бууралт нь хөдөлмөрийн эрэлтийг бууруулна.
      Бодит хүүний бууралт нь хөдөлмөрийн нийлүүлэлтийг бууруулна.
      Ажил эрхлэлт болон бодит хүүний түвшин буурна.
    • Бизнесийн мөчлөг
      ББМ-ийн онолын шүүмжлэл болон түүнийг хамгаалах нь
      ББМ-ийн онолын гурван гол шүүмжлэл байдаг.
      1. Нэрлэсэн цалингийн түвшин нь уян хатан бус бөгөөд энэ таамаглал нь бодит баримттайбайдалтай зөрчилддөг.
      2. Бодит цалингийн түвшний бага өөрчлөлттэй өөрчлөлт бага үеийнд ажил эрхлэлт болон хөдөлмөрийн нийлүүлэлтийн их хэмжээний хэлбэлзлийг тайлбарлахад хугацаа хоорондын орлуулалт нь дэндүү хангалтгүй
      3. Бүтээмжийн шокууд нь технологийн өөрчлөлт шиг нийт эрэлтийн өөрчлөлтээөөс шалтгаалдаг байж болох талтайно.
    • Бизнесийн мөчлөг
      ББМ-ийн онолын шүүмжлэл болон түүнийг хамгаалах нь
      ББМ-ийн онолыг хамгаалагчид нь дараахыг онолуудыг баталдаг.
      1. ББМ-ийн онол нь эдийн засгийн өсөлтийн баримтуудтай тохирдог бөгөөд бизнесийн мөчлөгийн талаарх макроэкономиксийн баримтуудыг тайлбарладаг. Мөн уг онол нь өсөлт болон мөчлөгийг хоёуланг нь тайлбарладаг нэг онол юм.
      2. ББМ-ийн онол нь хөдөлмөр ба капиталын хоорондын орлого хуваарилалтын мэдээлэл, хөдөлмөрийн эрэлт ба хөрөнгө оруулалтын эрэлтийн шийдвэр болон хөдөлмөрий нийлүүлэлтийн шийдвэрийн талаарх микроэкономиксийн өргөн цар хүрээний баримтуудтай тохирдог.
    • ЛЕКЦ ДУУСАВ.