More Related Content
Similar to С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДАЛД
Similar to С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДАЛД (20)
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДАЛД
- 1. ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН
ХЭРЭГСЛИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДАЛД
С.Уянга, С.Сарнай
Удирдагч багш Л.Чулуунцэцэг
ШУТИС-ийн Механик Инженерийн Сургууль, “Тээврийн логистик,
менежмент”-ийн профессорын баг
melodie_20002001@yahoo.fr
sarnai_0721@yahoo.com
Хураангуй
Үнэт цаасны зах зээл нь тодорхой субъектүүд дахь хөрөнгийн илүүдлийг хөрөнгө
шаардлагатай бусад хэсэгт өртөг багатайгаар, урт хугацаанд, үр ашигтай дахин
хуваарилах боломжийг бүрдүүлдэг санхүүгийн зуучлалын онцгой сектор юм.
Үнэт цаасны зах зээлийг хөгжлийн зөв голдрилд нь оруулах, улс орны эдийн засгийн өсөлт
хөгжилтөнд бодитой хувь нэмэр оруулахуйц сонгодог зах зээлийг бий болгохын тулд
цаашид хэрэгжүүлэх арга замуудаас “үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд мэдээллийн
хэрэгслийг хэрхэн шийдэх вэ” гэсэн асуудлыг хөндөхийг зорилоо.
Түлхүүр үг: Хөрөнгийн зах зээл, хувьцаат компаниуд, мэдээллийн үйлчилгээ
Оршил
Бид дэлхийн эдийн засагт олон зуун жил үнэтэй хувь нэмэр гүйцэтгэж, олон улс орнуудын
эдийн засгийнх нь хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх “хурдасгагч“ нь болж хөгжиж ирсэн
хөрөнгийн зах зээл, хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжааг хөгжүүлэх зайлшгүй
шаардлагатай байна.
- 2. Үнэт цаасны зах зээлийн нийт эдийн засаг, нийгэмд үзүүлэх ач холбогдол нь санхүүгийн
зах зээлийн тогтворжилтыг хангаж, энэ утгаараа нийт эдийн засгийн өсөлтөнд эерэгээр
нөлөөлдөг бөгөөд аж ахуйн нэгж байгууллагуудын үнэ цэнийг тогтоож, тэднийг
эрэмбэлдэгт оршино.
Иймээс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байгаа талаар
илтгэлдээ тусгалаа.
1. Үнэт цаасны зах зээлийн өнөөгийн байдал
Монголын үнэт цаасны зах зээл 1992 оноос хойш Монгол улс социалист эдийн засгаас
шилжих явцад улсын өмчийн компаниудын хувьцааг ард түмэнд үнэгүй олгох замаар
хөгжиж ирсэн. Үүнийг дагалдан улсын өмчийн компаниуд компани гэдгийн үндэс
суурьтай холбоогүй автоматоор “бүртгэлтэй компани” болсон юм. Гэтэл ийм маягаар
“хөрөнгийн зах зээл дээр бүртгүүлэх явдал” өөр улсуудад ховор тохиолддог.
Манай орны хувьд хамгийн сүүлийн үеийн байдлаар Монголын Хөрөнгийн Бирж дээр
нийт 14.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс 9.7 тэрбум төгрөгийн хувьцааны, 3.5
тэрбум төгрөгийн Засгийн газрын бондын, 0.9 тэрбум төгрөгийн компанийн бондын
арилжаа тус тус хийгдсэн байна. Үүнийг графикаар үзүүлвэл.
График 1. Монголын хөрөнгийн бирж дээр явагдаж буй арилжаануудын судалгаа
Мөн Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй 390 хувьцаат компани байдгаас нийт зах
зээлийн 23 хувийг барилгын компаниуд эзлэж байна.
График 2. Хөрөнгийн зах зээл дээрхи бүртгэлтэй компаниудын судалгаа
- 3. Үнэт цаасны үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээлүүд
• Зах зээлийг удирдах чадавхийн бэлэн бус байдал
Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт хангалтгүй, хяналт шаардлагын түвшинд
хүрээгүй. Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцсон тохиолдолд эрүүгийн шийтгэл
хүлээлэгдэггүй. Иймээс зах зээлд оролцогчдын үйлдлийг хатуу хянах явдал Монголд
дутагдалтай байна.
• Зах зээлд оролцогчдын үнэт цаасны зах зээлд хандах ёс зүйн дутагдалтай байдал
Бүртгэлтэй компаний захирлууд хувьцаа эзэмшигчдийнхээ төлөө компаний үйл
ажиллагааг сайжруулж хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг, хувьцааны үнийн өсөлт зэрэг
хэлбэрээр шагнал өгдөггүй.
• Зах зээлийн хоосролын аюул
Дотоодын хүчирхэг компаниуд аль хэдийнэ Монголын хөрөнгийн зах зээл рүү нуруугаа
харуулж Лондон, Хонгконг, Сингапур зэрэг гадаадын зах зээл дээр хөрөнгө босгох арга
зам хайж байна.
• Хөрөнгө оруулагчдад үнэт цаасны талаар хангалттай мэдээлэл байхгүй
Хөрөнгө оруулагчид өөрийнхөө хариуцлага дээр суурилан хөрөнгө оруулахад өөрийн
гэсэн үнэт цаасны талаарх мэдээлэл шаардлагатай боловч тийм мэдлээлэл хөрөнгө
оруулагчдад дутагдаж байна.
• Мэргэжлийн байгууллагуудын тоо цөөнгүй боловч санхүүгийн чадварын хувьд зах
зээлийн өнөөгийн шаардлагын түвшинд үйлчилэх хэмжээнд хүрээгүй.
• Засгийн газар өөрсдөө бонд гаргаж, зах зээлд шахаад байхаар мэдээж хөрөнгө
оруулагчид маш найдвартай юм гээд худалдаж авах нь их болно. Ингэснээр хүү өсөж,
хувийнхний бизнесийг шахах үзэгдэл гарч байж болох юм. Засгийн газар өөрсдөө ингэж
байхаар, том үндэсний үйлдвэрүүдийн бонд, үнэт цаасыг ихээр борлогдоход анхаарал
тавих хэрэгтэй байна.
• Компаниуд санхүүжилт хэрэгтэй болвол зөвхөн банкинд л ханддаг
• Зах зээлд иргэд, байгууллага зэрэг хөрөнгө оруулагчдын оролцоо муу, зах зээлд
итгэх итгэл зарим талаар алдагдсан.
Бэрхшээлийг давах арга замууд
- Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогоо боловсруулах хэрэгтэй. Үүнд
эрх зүйн зохицуулалт хамгийн чухал. Үнэт цаасны зах зээлийг хөгжихөд, хэвийн, сонгодог
утгаар нь ажиллахад зайлшгүй байх ёстой хөрөнгө оруулалтын сан, зөвөлгөө өгөх
компани, үнэлгээний компани зэргийг бий болгох эрх зүйн орчныг бий болгох. Хүмүүс
ямар компаний хувьцааг худалдан авахаа сонгох шийдвэрээ гаргахад нь үнэлгээний
компани, зөвөлгөө өгөх компаниуд үйлчлэх үүрэгтэй.
- “Хөрөнгийн зах зээл” хэмээх өрөөсгөл нэрнээс эхлэн ер нь хэрэглэгдэх нэр
томьёонуудыг цэгцэлж, нэгдсэн нэг ойлголтонд хүрэх хэрэгтэй
- “Хөрөнгийн бирж”-ийн үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, менежмент,
маркетингийн хувьд санаачлагатай, эрч хүчтэй ажиллах тийм нөхцөл хэр бүрдсэн талаар
судалж, хаана ямар бэрхшээл байгааг, хөндлөнгийн байр сууринаас олж тогтоох хэрэгтэй
- 4. - Бизнес эрхлэгч нар маань банкинд очиж зээл гуйж байхаар, өөрсдөө хувьцаа
гаргаж зараад түүнийгээ борлуулж санхүүжилт олж авч болдог тэр механизмыг
төлөвшүүлэх.
- Банкууд өөрсдөө өрийн бичиг гаргаж худалдах хэрэгтэй. Жишээ нь 2
жилийн хугацаатай өрийн бичгийг хадгаламжийн хүүгээсээ өндөр хүүтэйгээр борлуулах.
Энэ тохиолдолд иргэд мөнгөө зүгээр хадгалж байснаас дээр гээд үнэт цаасанд мөнгөн
хөрөнгөө байршуулж, дээр нь банкны хүүнээс хамаагүй өндөр орлого олж болдог юм
байна гэдэгт сурч эхэлнэ.
- Банкууд харьцагч жижиг дунд үйлдвэрүүдээ хувьцаа гаргахад нь баталгаа
гаргаж өгдөг байж болох юм. Гэвч энэ нь зөвхөн банкуудад өөрсдөд нь эрэлт хамаагүй их
байгаа үед л хэрэгжих боломжтой.
- Дэлхийн стандартыг хангасан зах зээлийг бүрдүүлэх
Дэлхийн стандартыг хангасан зах зээлийг бүрдүүлэхийн төлөө чөлөөтэй, шударга, олон
улсын гэсэн гурван зарчмыг дагаж хэд хэдэн шинэчлэл явуулах явдал чухал байна.
Чөлөөтэй гэдэг нь зах зээлийн хуулиуд ажилладаг чөлөөтэй зах зээлийг бүрдүүлэхийн
тулд зах зээлд орох, бүтээгдэхүүнийг чөлөөлөх зэргийг явуулна гэсэн утгатай. Шударга
гэдэг нь ил тод бөгөөд итгэж болох зах зээлийг бүрдүүлэхийн тулд дүрэм журмыг
тодорхой болгох, ил тод байдал, хөрөнгө оруулагчдыг хамгаалах гэсэн утгатай. Олон
улсын гэдэг нь олон улсын хэмжээний зах зээл болгохын тулд глобальчлалд тохирсон
хууль эрх зүйн систем, нягтлан бодох бүртгэлийн систем, мониторингийн системийг
бүрдүүлэх явдлыг хэлнэ.
- Хөрөнгийн арилжааны чадавхийг дээшлүүлэх
Хөрөнгийн арилжааны чадавхийг дээшлүүлснээр илүү өндөр ашигтай болон бага
эрсдэлтэй хөрөнгийн менежментийг бий болгох нь үндэсний эдийн засгийн хувьд эрхэм
чухал зорилт болно. Үүний тулд хөрөнгийн менежмент, санхүүгийн бүтээгдэхүүний
төлөвлөлт зэргийг эрхлэх шинэ компанийг байгуулах нь зүйтэй бөгөөд Монголд
хөрөнгийн менежментийн компани одоохондоо байгуулагдаагүй байна.
- Үнэт цаас гаргагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх
Компани удирдаж байгаа, эзэмшиж байгаа хүмүүсийн сэтгэлгээг болон хувьцаа эзэмших
соёлыг өөрчилж би энэ компанид хөрөнгө оруулалт хийсэн шүү гэдэг сэтгэлгээг бий
болгох хэрэгтэй. Ингэвэл тэд компаний үйл ажиллагаанд хяналт тавина, компанийхаа үнэт
цаасны ханшинд анхаарна, хэрхэн нэр хүндээ өсгөх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж,
хариуцлагатай болно.
- Хувь хүний хариуцлагын зарчмыг дээшлүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдыг
мэдээллээр хангахын хамт хөрөнгө оруулагч өөрөө хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж
чадахаар хэмжээний боловсролтой байх шаардлага байна. Үүний тулд сонин сэтгүүл зэрэг
мэдээллийн хэрэгсэл төдийгүй Хөрөнгийн бирж болон үнэт цаасны компаниуд, бизнесийн
компаниудаас авсан хөрөнгө оруулалтад хамаарах янз бүрийн мэдээллээр хангах нь чухал.
Тулгамдаад буй бэрхшээлүүдийг даван туулахын тулд дээрхи арга замуудыг нэвтрүүлж
болох ч бидний илтгэлийн гол зорилго бол хөрөнгө оруулагчидад зориулсан үнэт цаасны
арилжааны талаархи мэдээллийг боловсронгуй болгоход дөхөм болох нэгдсэн нэг
мэдээллийн хэрэгслийг бий болгох санааг дэвшүүлж байна.
- 5. Үүний тулд Монголын Хөрөнгийн Бирж болон бусад брокер дилерийн компаниуд /Алтан
сан, Би Ди сек/-тай харилцагч иргэдийн дунд дараах судалгааг явуулсан билээ.
График 3
График 3-аас харахад судалгаанд оролцогчдын 50% буюу тал хувь нь үнэт цаасны талаар
харьцангуй боломжийн мэдлэгтэй байгаа нь харагдаж байна.
График 4
Үнэт цаасны арилжаанд оролцогчдын гол мэдээллийн эх үүсвэр нь Монголын хөрөнгийн
бирж болон брокер дилерийн компаниуд болох нь энэхүү график дээрээс харагдаж байна.
Харин тэдний гаргаж буй мэдээллүүд нь хөрөнгө оруулагчдын хувьд хэр хангалттай
санагддаг эсэхийг доорхи графикаас харж болно.
График 5
Дээрхи графикаас харахад судалгаанд хамрагдагсадын 80% нь Хөрөнгийн Биржээс
гаргасан мэдээлэлд хангалтгүй гэсэн үнэлгээг өгсөн байна. Мэдээллийг гаргагч эх
үүсвэрүүд болон хүлээн авагч, хэрэглэгч нарын хувьд мэдээллийн бодит байдал түүнийг
унших чадвар хамгийн чухал үзүүлэлтэнд тооцогддог тэгвэл дээрхи графикт судалгаанд
хамрагдагсадын үнэт цаастай холбоотой мэдээллийг уншиж чадах чадварыг харуулна.
- 6. График 6
Мөн нийт судалгаанд оролцогчдоос үнэт цаасны талаархи бүхий л мэдээллийг агуулсан
ном товхимол гаргавал та хэрхэн хүлээн авах вэ? гэсэн асуултанд 100% дэмжинэ гэж
хариулсан нь бидний санал болгож буй энэхүү жилийн давтамжтай хэвлэх цуврал
хэвлэлийг гаргах шаардлагатайг харуулж байна.
Ингээд бид Европын орнуудын томоохон хувьцаат компаниудын талаархи мэдээллийг
агуулсан Stocks 500 цуврал хэвлэлийг судласны үндсэн дээр дараах байдлаар нийтлэх
боломжтой гэж үзэж байна.
Хавсралт 1-т Stocks 500 хэвлэл дэх Procter&Gambel компаний талаархи мэдээллийг жишээ
болгон танилцууллаа.
2. Хэвлэлийн бүтэц
Хэвлэлийн нүүр хэсгийг Хавсралт 2-т хавсаргав.
Номын агуулга:
Зохиогчийн үг
“ТОР 100”-г хэрхэн ашиглах вэ?
Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох вэ?
1. Үнэт цаасны арилжаанд оролцох журам
2. Үнэт цаасны тухай хууль
“ТОР 100” ХК-ны нэрсийн жагсаалт
“ТОР 100” ХК-ны тайлангууд
Хэрэглэгчийн хөтөч
- Компаний тухай ерөнхий мэдээ гэж юу вэ?
- Менежмент гэж юу вэ?
- Ашгийн түвшин /түүний үзүүлэлтүүд/ гэж юу вэ?
- Санхүүгийн чадвар гэж юу вэ?
- Өсөлтийн чадвар гэж юу вэ?
- Рейтинг гэж юу вэ?
- Дансны үнэ гэж юу вэ?
- Хаалтын ханш гэж юу вэ?
- Худалдах болон худалдан авах үнийн санал гэж юу вэ?
- Арилжаалагдсан ширхэг гэж юу вэ?
- Бизнесийн эрсдэл гэж юу вэ?
Санал хүсэлтийн хуудас
- 7. Мөн бид Монголын томоохон хувьцаат компаниудын нэг болох Улаанбаатар зочид
буудлын талаархи мэдээллийг жишээ болгон Хавсралт 3-т харууллаа.
Хэвлэлийг нийтэлсний ач холбогдол:
• Хөрөнгө оруулагчидад компаниудын мэдээллийг стандартчилж харьцуулах
боломжийг бий болгоно.
• Үнэт цаасны арилжаанд оролцогчдын сонголтонд тус болно.
• Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд, брокер дилерийн компаниудын
талаархи төвлөрсөн мэдээллийн хэвлэлтэй болно.
• Арилжаанд оролцогч болон иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаархи мэдлэгийг
дээшлүүлэхэд тус дөхөм болно.
• Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, хөрөнгө оруулагчдыг татна.
• Судлаач оюутан залуус болон бусад иргэдэд зориулсан мэдээллийн нээлттэй
хэрэгсэл болж чадна.
• Хувьцаат компаниудыг сурталчилж, зах зээл дэх өрсөлдөөний байдлыг
нэмэгдүүлдэг.
• Бүртгэлтэй хувьцаат компаниудын хөрөнгийн зах зээл дэх байр суурь, рейтинг,
санхүүгийн чадвар, зах зээлд өрсөлдөх чадвар зэргийг тогтоон хөрөнгө
оруулагчидад санал болгоно.
• Тухайн хувьцаат компаний талаархи үнэн зөв, бодит, сүүлийн үеийн мэдээллийг
агуулсан байна.
Сул тал:
• Үнэт цаасны талаархи мэдээллийг уншихад санхүүгийн анхан шатны мэдлэгийг
шаарддаг.
Дүгнэлт
1. Үнэт цаасны зах зээлийн нийт эдийн засаг, нийгэмд үзүүлэх ач холбогдол,
санхүүгийн зах зээлийн тогтворжилтыг хангаж, энэ утгаараа нийт эдийн засгийн өсөлтөнд
эерэгээр нөлөөлдөг бөгөөд аж ахуйн нэгж байгууллагуудын үнэ цэнийг тогтоож, тэднийг
эрэмбэлдэгт оршино.
2. Зах зээлд иргэд, байгууллага зэрэг хөрөнгө оруулагчдын оролцоо муу, зах зээлд итгэх
итгэл зарим талаар алдагдсан.
3. Хөрөнгө оруулагчид өөрийнхөө хариуцлага дээр суурилан хөрөнгө оруулахад өөрийн
гэсэн үнэт цаасны талаарх мэдээлэл шаардлагатай боловч тийм мэдлээлэл хөрөнгө
оруулагчдад дутагдаж байна.
4. Хувь хүний хариуцлагын зарчмыг дээшлүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдыг
мэдээллээр хангахын хамт хөрөнгө оруулагч өөрөө хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж
чадахаар хэмжээний боловсролтой байх шаардлага байна. Үүний тулд хөрөнгө
оруулагчидад зориулсан үнэт цаасны арилжааны талаархи мэдээллийг боловсронгуй
болгоход дөхөм болох нэгдсэн нэг мэдээллийн хэрэгслийг бий болгох хэрэгтэй.
- 8. 5. Хөрөнгийн биржээс гаргаж буй мэдээллүүд хангалттай санагддаггүй бөгөөд зах зээл
дээр мэдээллийн энэхүү хэрэгслийг хараахан нэвтрүүлж амжаагүй байгаа.
6. Бүртгэлтэй хувьцаат компаниудын хөрөнгийн зах зээл дэх байр суурь, рейтинг,
санхүүгийн чадвар, зах зээлд өрсөлдөх чадвар зэргийг тогтоон хөрөнгө оруулагчидад
компаниудын мэдээллийг стандартчилж харьцуулах боломжийг бий болгоно.
Ашигласан ном, хэвлэл
[1]
[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
www.mongolia-investment.com
www.mse.mn
www.wileyfinance.com
www.bdsec.mn
www.ubhotel.mn
Санхүүгийн удирдлага
Бүжинлхам
MorningStar
Stocks 500
2004 Edition.
Printed in USA. 2004.
Зохиогчийн тухай: Сүхбаатарын Уянга. 2005 онд Нийслэлийн 18-р дунд сургууль, 2004 онд МУИСийн ГХСС-ийн Франц хэл шинжлэлийн оройн ангийг тус тус төгссөн. ШУТИС-ийн МИС-ийн Олон Улсын
Тээврийн Удирдлага чиглэлээр суралцаж байгаа.
Содномын Сарнай. 2005 онд Нийслэлийн 50-р дунд сургууль, 2007 онд МУИС-ийн ГХСС-ийн Хятад хэл
шинжлэлийн оройн ангийг тус тус төгссөн. ШУТИС-ийн МИС-ийн Олон Улсын Тээврийн Удирдлага
чиглэлээр суралцаж байгаа.
Удирдагчийн тухай: Лхагвасүрэнгийн Чулуунцэцэг. 2000 онд КТМС төгссөн. ШУТИС-ийн доктрант.
2000 оноос МИС-д Санхүүгийн менежмент чиглэлээр багшилж байна.