Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Эссэ

7,078 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Эссэ

  1. 1. Тэтгэлэг авах миний давуу тал Хүн төрөлхтний хөгжил тасралтгүй хурдаа нэмж буй хөгжлийн их эриний энэ цаг үед техник технологийн салбар өдрөөс өдөрт шинэ шатанд дэвжсээр байна. Цаг, минут, магадгүй секундээр хэмжигдэх энэ их техникийн хөгжил дунд энэ бүхнээс ангид аж төрнө гэдэг бүтэшгүй зүйл болох нь мэдээж. Ямарч мэргэжлийн хэн ч байлаа гэсэн ядаж энгийн хэрэглээний программыг эзэмшсэн байхыг шаардах болж. Одоогоос арван жилийн өмнө амьдрал мэдээж өөр байсан. Компьютертэй ажилладаг хүн бүтэн сумын хэмжээнд гарын таван хуруунд багтаж байсан гэхэд хол зөрөхгүй. Зарим нь магадгүй барааг нь ч хараагүй байсан нь нууц биш. Гэтэл аравхан жилийн дараа компьютертэй ажиллаж чадахгүй хүн үсэг бичиг мэдэхгүйтэй адил хэмжээнд хүрэх хүртлээ өөрчлөгдлөө. Тэр бүү хэл гуравхан настай хүүхэд компьютерийн тоглоомыг саадгүй тоглож байна. Гайхалтай юм шүү. Техникийн их хувьсгал. Энэ бол хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа хамгийн том гарц бас хамгийн том боломж юм. Хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй асар их цаг хугацааг хэмнэж байна. Толгой түрүү нь олдохоо байсан замбараагүй их цаастай зууралдаж суудаг болхи амьдрал ард үлдсэн. Хорьхон хувь материал бэлтгэх гэж гараа сарвайтал хуулж бичдэг үе түүх болсон. Хүн төрөлхтөн ийм гайхамшгийг бүтээж чадсан. Эртний хүн гал гаргаснаар хөгжлийн шатандаа хамгийн том эргэлтийг хийсэн бол хоёр дахь том эргэлт бол компьютерийг бүтээсэн явдал мөн. Өнөө үед хүн бүр завгүй амьдрах болсон. Гудамжаар хөлхөлдөх олон бүгд л хаа нэг тийшээ яарна. Амьдралын богинохон чөлөөг ухаарсан мэт...Хэзээ ч дуусахгүй мөнхийн орчлон юм шиг санаж, үүрдийн залуу сайхнаараа байх юм шиг бодож, насны нарыг гудайдаггүйд тооцон гээдэлзэж явдаг хөг ямартай ч бидний сэтгэлгээнээс ангижирсан мэт бүгд л цаг хугацаатай уралдан хаа нэг зүгт яарч яваа харагдана. Ийм нийгэмд цаг хугацааг хэмнэх, аль болох хялбарханаар бүхнийг цэгцлэх нь хүмүүсийн гол баримтлал болж байна. Гагцхүү энэ бүх боломжыг техникийн салбарын эрдэмтэн мэргэд нээж өгч байгааг бид мэднэ. Хүний оюун ухаан яасан агуу вэ?.. Түүнийг бүтээддэггүй юм гэхэд бүтээснийг нь бүрэн эзэмшиж үр өгөөжийг нь бусдад түгээж чадваас сая зорилго минь биеллээ олох нь тэр. Магадгүй арван жилийн дараа ганцхан товчлуур дараад л хоол цай нь бэлэн болж, ганцхан товчлуур дараад л хэдэн бээр замыг туулах тийм амьдралаар амьдарч байхыг үгүйсгэхгүй. Хүний оюун ухаан агуу их хүч чадлыг басхүү тэр хэмжээний их нууцыг тээх аж. Өдрөөс өдөрт гайхамшгийг эрэлхийлсээр, бүтээсээр... Энэ том салбарын өчүүхэн чөлөөн дунд тэрхүү гайхамшгийг бүтээлцэх, түүнд хувь нэмрээ оруулах туйлын хүсэл өвөрлөн зорьж явна. Компьютер гэдэг зүйлийг анх харсан цагаас л түүний нууцыг гайхан биширч, тэрхүү нууцад улам шунан дурласаар энэхүү мэргэжлийг сонгосон юм. Техникийн эрин нөмөрлөсөн өнөө үед ус цас шиг хэрэгтэй мэргэжлийн нэг бол яах аргагүй миний мэргэжил мөн. Одоо би мөрөөдлийнхөө үзүүрээс атгачихаад мацаж явна. Энэхүү тэтэглэгт хамрагдаж чадсанаар би мэргэшсэн шиг мэргэшиж өсөж төрсөн нутагтаа техникийн их хувьсал хөгжлийг түүчээлэх боловсон хүчин болохын төлөө хичээж ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байна. Бидний үдэх өнөөдөр бүхэн маргаашт түүх болон үлдэж, ертөнцийн он тоолол жилээр бус сараар ч бус цаг цагаар хэмжигдэн довтолж байна. Түүнийхээ хэрээр өөрчлөгдөн хувьссаар. Энэ их өөрчлөлт шинэчлэл дунд өөрийн гэсэн тойргоо дугуйлж хөл
  2. 2. нийлүүлэн алхдаггүй юм гэхэд хоцорчихгүй байх нь өнөөгийн хүний ахуй, аж төрөл. Түүнд хөтлөх хөтөч нь миний үүрэг юм.

×