SlideShare a Scribd company logo
1 of 10
Урлагийн
социологи
Урлагийн бүтээлийг урлагийн
онол (түүх)-оор тайлбарлах нь
Гүйцэтгэсэн: ..................... /А.Хишигтөгс/
Энэ судалгаа нь үндсэн хоёр хэсгээс бүтэх ба энэ нь макро болон микро түвшинд
урлагийн бүтээлийг шинжилсэнтэй холбоотой. Ингэхдээ шүүмжлэлт онолыг баримталж
тайлбарлах ба нэг дүгээр хэсгийг марксист онолоор, хоёр дугаар хэсгийг
психоанализийн онолоор тайлбарлана. Шүүмжлэлт онолыг бүрэлдэхэд марксизм болон
психоанализ гол нөлөөтэй ба үүнийг философийн онолын сургуульд Freudo-Marxism
гэж нэрлэдэг. Тиймээс макро түвшинд холбоотой нийгмийн байгууламж, үзэл суртал гэх
мэт хэсгийг Карл Марксын нэртэй, микро түвшинд холбоотой хувь хүн, дүр гэх мэт
хэсгийг Зигмунд Фройдын нэртэй уялдуулсан.
I хэсэг
Зургийн нэр: Капитализмыг алгасагч (агуу үсрэлт)
Зураач: Д.Амгалан
Он: 1961
Байршил: Монголын Уран Зургийн Галерей
Асуултууд:
- Бүтээл туурвигдсан тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал ямар байсан бэ?
- Үзэл суртал ба урлагийн холбоо хамаарал юу вэ?
- Улс төрийн үзэл санаа нь урлагийг хэрхэн ашигладаг вэ?
- Энэзураг тухайн нийгмийн цаг үед ямар итгэл үнэмшил, хүч, соёлыг түгээсэн бэ?
- Уран бүтээлчийн өөрийнх нь хувь шинжээр илэрхийлэгдсэн үү эсхүл нийгмийн
бүтцийн шинжээр илэрхийлэгдсэн тэмдэгт үү?
- Зураач өөрөө болон дүрслэгдсэн дүр хоёул яагаад эрэгтэй хүйстэн байна вэ,
тухайн үеийн урлагийн ертөнцөд эмэгтэй хүн ямар байр суурьтай байсан бэ?
Идеологийг урлагаар дэлгэрүүлэх нь. Урлагийг соёлын контекстэнд
байршуулан задаргаа хийх хандлага урлагийн түүхчдийн хандлага байлаа. Урлагийн
түүхийн Хегелийн хандлагаар тайлбарлах оролдлогууд Герман хэлт орнуудад мөн
дэлгэрч байсан бөгөөд тэдний төлөөлөл нь Хайнрих Волффлин байв. Тэрээр соёлын
өргөн хүрээнд гарч ирсэн хэв маягийн илэрхийлэл болсон уран бүтээлчийн
бүтээлүүдийг ойлгохын тулд урлагийн түүхийг уран бүтээлчдийн нэргүйгээр хөгжүүлэх
хэрэгтэй гэж үзсэн. Энэхүү урлагийн түүхийн хандлага нь 20-р зууны урлагийн талаар
задаргаа хийж байсан урлагийн онолч Эрвин Панофский болон Арнолд Хаусерийн
тунгаан задлах аргачлалуудтай төсөөтэй байлаа. Эрвин Панофский Дундад зууны
Европын урлагийг тайлбарласан. Түүнийхээр Европын Дундад Зууны Готик дуганууд
нь нэр нь үл мэдэгдэх уран барималчдаар баригдсан бөгөөд тухайн соёлын менталит нь
архитектур болон scholastic философид нь илэрхийлэгдсэн гээд эдгээр дуганы бүтэц
хэлбэр нь scholastic оюун санааг тусгасан байдаг ба дундад зууны Европын ноёлогч
оюун санааны парадигмуудыг (онол, үзэл баримтлалын чиглэл) тусгасан аж (Gombrich,
1995). Энэ маягаар Панофский урлагийн бүтээл нь тухайн цаг үеийнхээ соёлын ноёлогч
оюун санаануудтай салшгүй холбоотой гэж үзжээ (Inglis & Hughson, 2005). Ингээд
харвал уран бүтээлч бол яг л өрлөг эх шиг тухайн цаг үеийнхээ соёлын трэндийг л
дамжуулдаг болж байгаа юм.
Философич Карл Манхайм хэлэхдээ алив утга, агуулга нь тухайн нэгэн бүлгийн
олон талт туршлагуудыг илтгэж байдаг...тиймдээ ч урлаг гэж юу вэ гэх асуултын
тодорхойлолт нь нийгмийн өөрөөр бүлгүүдийн зөрчилдөөнүүдтэй холбоотой гарч ирдэг
гэв. Ялангуяа Марксын нөлөөнд орсон социологич нарын хувьд бол урлагийн ноёрхогч
идеалоги нь тухайн нийгмийн ноёрхогч бүлгийн ташаалын илэрхийлэл гэж үзсэн.
Д.Амгалангийн зурсан Капитализмыг алгасагч (агуу үсрэлт) уран зураг нь
Формацийн онолын илэрхийлэл болно. Хүн төрөлхтний хамгийн нөлөө бүхий агуу
философичид болох Маркс, Энгельс нь геологиос үүдэлтэй газрын давхаргыг
илэрхийлэгч Формац гэсэн үгийг нийгэмд шилжүүлэн энэ онолоо томьёолсон. Хүн
төрөлхтний бүхий л нийгэмд ангийн тэмцэл байдаг ба энэ нь түүхийг хөдөлгөгч хүч
болдог гэснээр түүхийн хөгжлийг 5 үе шаттай гэжээ:
1. Хүй нэгдлийн нийгэм
2. Боол эзэмшлийн нийгэм
3. Феодалын нийгэм
4. Капиталист нийгэм
5. Коммунист нийгэм
Хүй нэгдлийн нийгэмд капитал нь хувийн өмч байгаагүй учраас ангийн зөрчил
байгаагүй. Харин бусад нийгмүүдэд байдаг ба ялангуяа капиталист нийгэмд ангийн
зөрчил дээд цэгтээ тулдаг. Харин коммунист нийгэм нь хүй нэгдэлийнх шиг ангийн
зөрчилгүй нийгэм байгуулах утопи хэрэг юм. Түүхэн материализмын хувьд хүн
төрөлхтөн эдгээр 5 нийгмийг шат дамжин туулах аж. Энэ утгаараа зураач Д.Амгалан нь
бид феодалын хамжлагат нийгмээс шууд социализмыг (коммунизм) байгуулж чадлаа
гэсэн утгаар буюу капитализмыг алгаслаа гэсэн утгаар энэхүү зургийг урлажээ. Хэрэв
энэ утгаараа өнөөдрийн капиталист нийгмийн зүгээс харвал “түүхэн ухралт” болсон гэж
тодорхойлж болохоор. Ямартай ч социалист үеийн урлагийн зүтгэлтэн Амгалан нь
энэхүү бүтээлээрээ соёлын болоод улс төрийн үзэл санааг урлагаар үйлчлүүлжээ.
Секуляр (шашны нөлөө буурах) болж байсан социалист нийгэмд Урлаг нь ариун
гэгээн (sacred) эгэл бус гэх шашны байр суурийг орлож байсаныг харж болохоор. Урлаг
нь бурхныг орлож, ёс суртахууны үнэ цэнийгтээгч, зөвхөн мөнгө төдийд баригдсан ухар
мөчид зүйл биш болсон юм. Ингээд уран бүтээлчид шашны адилаар хувь хүнийг
бурхантай зуучлагч шиг үзэл санаатай зуучлагч нэгэн болов.
Марксистууд соёлын тодорхойгүй шинж чанарыг хөндөхийн оронд урлагийг
нийгмийн материалын нөхцөл байдалд бий болдог гэж үзсэн. Материал нөхцөл байдал
гэдгээр Маркс нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлыг зохицуулж байдаг нийгмийн
харилцааг хэлсэн байна. Маркс нийгэм эдийн засгийн суурь (base) нь нийгмийн
супербүтцийн (superstructure) мөн чанарыг бүтээж байдаг гэж үзсэн. Супербүтэц нь
тухайн нийгэмд ноёрхогч идеалогуудаас бүрдэх бөгөөд тэрхүү ноёрхогч идеалогууд нь
ноёрхогч ангийн ноёлогч шинж чанарын халхавч болдог гэж үзжээ. Энэ нь Марксист
судлаачдыг урлагийн бүтээлүүд бол мөн чанараараа ноёлогч ангийн идеалоги төдий мэт
үзэхэд хүргэсэн. Тэдгээр идеалогууд нь нийгмийн ноёлогч ангиас бий болдог.
Үйлдвэрлэлийн харилцаа байнгын ба бүх түүхэнд байсан гэдгийг марксистууд
тайлбарладаг. Hegemony гэх ухагдахууныг неомарксист Грамши соёлын дээрэнгүй үзэл
гэжээ. Энэ нь нэг бүлэг нөгөөгөө хяналтандаа байлгахтай холбоотой. Тэрээр хэрхэн эл
процесс өрнөдөг талаар “Шоронгийн тэмдэглэл” номдоо бичихдээ “Хүмүүсийн итгэл
үнэмшлийг хяналтандаа оруулсан цагт тэднийг hegemony буюу удирдаж, ноёрхож
чадна” гээд итгэл үнэмшлээ хүн өөрөө бий болгодог гэж боддог ч үгүй шүү гэжээ
(Gramsci, 1992). Харин ч бид өөрсдөө захируулдаг. “Итгэл үнэмшил бууны сумнаас ч
үнэтэй”. Хүмүүс идейг хянадаггүй харин идей хүмүүсийг хяналтандаа байлгадаг гэсэн
нь түүний “Хүмүүс хүчийг эзэмшдэггүй харин хүч хүмүүсийг эзэмшдэг” гэсний
илэрхийлэл болов уу. Нэг ёсны рефлекс мэт болсон өдөр тутамд үйлдэх соёлын
hegemony. Идейнүүд нь зан төлөвт (бихевиор) нөлөөлж тэр нь жинхэнэ хүчийг
тодорхойлж байдаг. Бодолгүйгээр өдөр тутамд үйлдэх бол cultural hegemony-н жишээ.
Идейнүүд нь зан хандлагад нөлөөлж, тэр нь хүчийг тодорхойлдог болно.
Урлагийн онолч Рэймонд Виллиамс Соёл ба нийгэм номдоо ингэж бичжээ
(Williams, 1983):
Цаг үе бүрт нөхцөл байдал өөр ба энэ нь дараагийн нөхцөл байдлаа үүсгэж явдаг.
Соёл абсолют үнэ цэнийн хувьд хүний идеал буюу төгс төгөлдөр хэв маяг болох
үйл явц… Соёлын тэмдэгт үнэ цэнийг тээдэг. Урлаг өөрөө соёлын бүтээл ба
нийгэм эдийн засгийн мөртэй тул түүхэн контекстийг ойлгох чухал. Ингэж нэг
ёсондоо соёлыг задалснаар хүмүүс урлагийн ертөнц рүү хэрхэн таашаадаг нь
өнгөжих боломжтой. Соёлыг задлах нь амьдралын хэв маягийг дахин бүтэцлэх
хэрэгсэл болдог. Иймд соёл амьдрах хэв маягийн хэрэгсэл болно (Way of life гэдэг
утгаар).
Анхандаа феминист давалгаа нь сонгох эрх буюу улс төрийн оролцогч болгох руу
зорьсон бол дараагийн давалгаа нь марксист нөлөөтэйгөөр 1960 оноос буюу
хөдөлмөрийн тэгш хуваарьд (equal division of labour) голлосон. Харин гурав дахь
давалгаа нь гуравдагч хүйсүүдийн онцлог хамаарч байна. Урлагийн түүхэнд жишээ нь
соён гэгээрлийн үе, сэргэн мандалтын үед ч үргэлж эрэгтэй уран бүтээлчид л
давамгайлдаг. Гайхамшиг (great), суу билиг (intelligent) зөвхөн эрэгтэйчүүдэд
боломжтой ба эмэгтэйчүүдэд бол үгүй. Үүнийг анх Linda Nochlin (1931-2017) яагаад?
гэж асуусан. Улмаар эрэгтэй эсхүл эмэгтэй гэдэг натурал өгөгдөл дээр бус харин
нийгмийн зүгээс олгосон боломж байдаггүй нь тодорхой болсон. Түүнээс гадна 20-р
зууны эхэн үеийн эмэгтэйчүүдийг соёлын үйлдвэрлэлд хамааруулахдаа “урлаг” гэх
ойлголтод хамааруулахгүй харин “гар урлаач” гэх ухагдахуунд дүйж байлаа. Тиймдээ ч
гайхалтай уран бүтээлч гэх ойлголтод патриарх өрөөсгөл хандлага байнга илэрч байдаг.
Соёлын социологич Stuart Halll “encoding ба decoding” гэсэн ухагдахуунаар
урлагийн бүтээлийг тайлбарлахыг санал болгосон. Уран бүтээлч хүн ямар нэгэн санааг
өгөхөөр бүтээлээ кодолсон байдаг. Харин үзэгчид тэр кодыг нь өөр өөрөөр тайлж
ойлгодог байна. Жишээ нь “Тэмээн жин” гэсэн зургийг харвал говийн хүн болон суурин
газрын хоёр хүн өөрөөр мэдэрч таашаана гэсэн үг. Үүнтэй адил Амгалангийн 1961 онд
зурсан “Капитализмыг алгасагч” зургийг 60 жилийн өмнө болон 60 жилийн дараа хоёр
өөрөөр таашааж болно.
Уран бүтээлчийн бүтээхүйн мөн чанарт материалын хүчин зүйлүүд нөлөөлж
байна гэх Марксист хандлага нь асуудал дагуулах талтай. Тэр нь, урлаг үнэхээр л нийгэм
эдийн засгийн харилцааны шууд илэрхийлэл гэж үү? Энэ байдлаар үзвэл эцэстээ уран
бүтээлч нь тодорхой идеалогуудын амны зугаа төдий л болох биш үү? Гэхдээ 20-р зууны
Марксист онолчид (Германы шүүмжлэлт онолын сургууль зэрэг) урлагийн бүтээл нь
эдийн засгийн суурь бүтцийн шууд илэрхийлэл эсвэл нийгмийн ноёлогч ангийн
идеалогийн шууд идэрхийлэл гэх ухагдахууныг үгүйсгэж харин урлаг, эдийн засгийн
амьдрал, идеалоги хоорондын шууд бус харилцааг танин мэдэхээр тэмүүлсэн байсан.
Тэдгээр сэтгэгчдийн нэг нь Унгарын философич, урлаг судлаач Жеоржи Лукаш.
Лукашийн хувьд эдийн засгийн суурь нь соёлын супербүтэцийг шууд бүтээдэггүй харин
нийгмийн нарийн төвөгтэй цуврал харилцааны үр дүнд супербүтэц бий болдог.
Үүнийгээ тайлбарлахдаа тэрээр Mediation гэдэг үгийг ашигласан байдаг. Энэ нь зуучлах
дамжуулах гэсэн утгатай. Харин Лукаш энэ үгээр нийгмийн бүлгүүд хоорондын нарийн
төвөгтэй цуврал харилцааг оноож хэлсэн байгаа юм. Нийгмийн хэсэг элемент болгон
тухайн бүхэллэг нийгмийнхээл нэг хэсэг ба энэ нь нийгмийн тоталити-нийлмэлнийтлэг
байдал гэж үзсэн. Тоталити нь нийгмийг бүрдүүлэгч хэсэг бүрийн мөн чанарыг бүтээж
байдаг. Нийгмийн хэсэг бүр нь тоталити буюу нийлмэл мөн чанарын дагуу бүрэлдсэн
байдаг. Энэ нь соёл эдийн засгийн сууриас бий болоогүй харин эдийн засаг, улс төр гээд
тухайн нийгмийн нийлмэл бүхий л шинж чанаруудын нэгдэл дээр бий болсон гэсэн үг.
Тэрхүү нийлмэлшинж чанарууд нь эгээд соёлын бүтэцийн нөлөөндмөн оршдог. Өөрөөр
хэлбэл нийгмийн хэсэг бүр шууд бус бие биедээ нөлөөлөх нөлөөллийн харилцаанд
оршдог. Тиймд урлагийн бүтээлийг Лукашийн үзэл санаанаас ойлгохын тулд урлагийн
бүтээлийг тухайн нийгмийн нэгдмэл бүтцийн нэг элемент гэж үзээд бусад нийгмийн
элементүүдийн харилцан хамааралын хүрээнд нь авч үзэх шаардлагатай бөгөөд уран
бүтээлчийн бүтээхүй, урлагийн ертөнц нь нийгмийн нийлмэл бүтцийн мөн чанартай
салшгүй хамааралтай болж байгаа юм. Өөр нэгэн Марксист онолч бол Теодор Адорно.
Тэрээр үзэхдээ урлагийн бүтээлийг бид материалын нөхцөл байдал ноёрхогч ангийн
идеалогийн илэрхийлэл гэж харалгүй харин урлагийн бүтээлийг бид бүхэллэг нийгмийн
мөн чанарын илэрхийлэл гэж үзээд тухайн урлагийн бүтээлд илэрхийлэгдсэн ерөнхий
нийгмийн хандлагыг судлах шаардлагатай гэж үзсэн. Адорно, Лукаш хоёул өргөн
хүрээний илүү нээлттэй Марксист онолуудыг дэвшүүлж, уламжлалт Марксист онолын
ойлголтуудаас татгалзаж байсан юм. Тэгснээр урлагийн бүтээл нь тухайн нийгмийн үзэл
санаагаа өөртөө шингээдэг гэх ерөнхий таамаглалыг тодруулна.
II хэсэг
Зохиолын нэр: Петер Пэн
Зохиолч: Шотландын зохиолч Ж.Барри
Он: 1953 онд хүүхэлдэй, 2003 онд кино болсон.
Асуултууд:
- Уг филмд эмэгтэйг хэрхэн дүрсэлсэн бэ?
- Дүрүүдийн сэтгэл зүйн ялгаанууд юуг илтгэдэг вэ?
- Хүүхэд насны амьдрал болон өнгөрсөн амьдрал одоо
болон ирээдүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Зигмунд Фройдын томьёолсон “Эдипийн комплекс”
дүртэй яаж холбогддог вэ?
- Фройдын “Инфантил” паталоги (эмгэг) дүрд хэрхэн
илэрдэг вэ?
- Хүүхдүүд нийгэмшлийн явцад урлагийн бүтээлээс
өөрийгөө бүтээдэг үү?
Петер Пэн өтөлж хөгширдөггүй тул тэрээр төлөвлөх, цаг барих, бодох, бусдад
анхаарал тавих, амьдралаа цэгцлэх шаардлагагүй бөгөөд эрх дураараа, сэтгэл хөдлөл
дээрээ тулгуурлаж амьдардаг ба тэрээр зальтай, сэргэлэн нэгэн. Тэр хэзээ ч буруудаж
чаддаггүй ба үргэлж дөнгөн данган аргалах гэсэн өөрийн бурууг хүлээн зөвшөөрч
чаддаггүй чадварлаг бултагч байгаад зогсохгүй алдаа хийхээс айдаг. Мөн хайхрамжгүй,
зугаа цэнгэлд дуртай, өөртөө төвлөрсөн буюу эгоцентрист гэж дүрслэгдсэн. Петер Пэн
бол насанд хүрч чадаагүй хүүхэд хэвээрээ үлдсэн эрэгтэй хүний төлөөлөл юм.
Петер Пэний эргэн тойрондбуй хамгийн хүчтэй нэгэн бол Ахмад Дэгээ юм. Ямар
ч хүүхэд Ахмад Дэгээ шиг болохыг үл хүснэ. Ахмад Дэгээг матар идэх гэж зүтгэдэг ба
матар бол цаг хугацааны симбол. Ахмад Дэгээ хийж бүтээсэн зүйлгүй, нийтэд тусгүй,
сурсан мэдсэн зүйл дутмаг буюу будилсаар байтал түүний залуу нас өнгөрсөн. Сахал
ургаж олон намрыг үдсэн Ахмад Дэгээ насанд хүрэхийн тулд нэг гараа алдан бас бус
золиос гаргасан.
Нөгөөтээгүүр Ахмад Дэгээ хэзээ нэгэн өдөр үхнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул
зорилго, хүсэл мөрөөдөлтэй амьдардаг нь түүнийг насанд хүргэж буй гол хүчин зүйл.
Мөн тэрээр гол өрсөлдөгчөө Петер Пэн буюу субьект гэж үзэж, матар буюу цаг хугацааг
анхаараагүй учраас эцэст нь амьдралд хар толгойгоо тушааж төгсдөг. Харин Петер Пэн
алдаанаас айдаг тул юуг ч золиослох чадваргүйн дээр бас хайраа алддаг. Хайр золиос
шаарддагийг Петер ухаарсангүй. Улмаар үүрд хүүхэд хэвээрээ утга учиргүй амьдарч,
амьдралаа бүтээж чаддаггүй.
Венди Дарлин бол хараахан эмэгтэй хүн болж төлөвшөөгүй охин. Түүний эцэг нь
аав байж чадаагүй тул өөр эрэгтэйгээс буюу Петерээс анхаарал хүсдэг. Дарлиныгэр бүлд
зөвхөн нохой нь л хүүхэд мэт тэвчээргүй биш том хүн шиг байдаг гэж Петер Пэн зохиолд
байх-ыг шүүмжилсэн. Вендигийн аав бол мөн л биологийн хувьд насанд хүрэв ч оюуны
түвшинд насанд хүрч чадаагүйг харуулах нэгэн. Жишээ нь хувцсаа олохгүй бол
үдэшлэгт явахгүй гэж гомдолж, хүүхдүүдийг нь өөрөөс нь илүү халамжилсан нохойг
гэрээсээ хөөж гаргах гэх мэт. Вендид аав нь өв тэгш эр хүний үлгэрлэл үзүүлж даанч
чадсангүй.
Зигмунд Фройд болон Карл Юнг нарын “Эцгийн хайр дутах өвчин”
ухагдахуунаас үүдэж “Аавын асуудлууд” (Daddy issues) гэсэн ойлголт гарч ирсэн. Охин
хүүхэд аавгүй өссөн эсвэл эцгээсээ аавын хайр халамж хангалттай авч чадаагүйгээс
паталоги буюу эмгэгтэй болдог. Хүүхдэд бусдаас дутуу байгаагаа мэдрэх мэдрэмж
чухал нөлөөлдөг бөгөөд үүнийг “Эдипийн комплекс” гэх Вендигийн дүр үүний жишээ.
Өмнөх 20-р зуунд ч, өнөөдрийн 21-рзуунд ч эмэгтэйн дүрийг эрэгтэй найруулагч
хийсээр буй нь дараагийн 22-р зуунд ч үргэлжлэх илт хандлага мэт. Фройд Scopophilia
буюу харсан үзсэнээ эротик имижээр хийдэг гэдгийг системтэйгээр тайлбарлаж чадсан.
Voyeurism нь эдипийн комплекс буюу дутуугаа мэдрэхтэй (эрэгтэй шиг бэлгэ эрхтэн
үгүй тул) холбогддог. Скопофил гэдгээр өөрийгөө субьект, нөгөөг сексийн харааныхаа
обьект болгон авдаг. Эрэгтэйд эмэгтэйн бэлгэ эрхтэн, эмэгтэйд эрэгтэйн бэлгэ эрхтэн
байдаггүй тул энэ нь тэдний сонирхлын гол өдөөгч хүчин зүйл болдог (Freud). Филмд
үзүүлдэг дагинын дүр бол male gaze буюу энэ харааны обьект болсон.
Психоаналитикч Жак Лаканы Real Stage онолд хүүхэд балчир байхдаа юу байна
түүгээрээ ертөнцөө бүтээдэг гэдгийг тайлбарладаг. Хүүхэд өөрийгөө “толинд харах”-даа
нарциссист ухамсар сууж “над” бүтдэг. Над бол өөрөө биш (I, me and self). Лаканыхаар
толинд харж буй би өөрөө биш, гэтэл baby гэх тодорхойллоо мэдэж буй тул “над” гэж
нарциссисталдаг. Тэгэхээр киног үзэхдээ өөрийн хэн бэ-г мартаж толинд харж буй мэт
кинонд шимтдэг. Гол дүрийг өөрөө мэт хүлээн авч улмаар хуурмаг хүсэл шаардлага
төрдөг. Фройдын үзсэнээрхүн бүр иймневрозтой тул бага байхдаа дарагдсан, шахагдсан
дур хүслүүд хожим нь нийгмийн харилцаанд заавал гарч ирдэг. Петер Пэн бол Фройдын
тодорхойлсноор Infantile Sexuality дүрийн бодитжил мөн. Өөрөөр хэлбэл хүүхэд насны
амьдралд учирсан бэлгийн харилцааны психологийн неврозуудаа хүчээр дарж шахсан
тул биологийн хувьд насандхүрсэн ч психологийн хувьд хүүхдээрээ үлдсэн өнөө цагийн
хүмүүсийн тодотгол гэлтэй.
Bibliography
Freud, S. (n.d.). The Collected Works of Sigmund Freud. Library of Alexandria .
Gombrich, E. H. (1995). The Story of Art. Phaidon Press .
Gramsci, A. (1992). Prison Notebooks. Columbia University Press .
Inglis, D., & Hughson, J. (2005). The Sociology of Art: Ways of Seeing. Macmillan Education.
Williams, R. (1983). Culture and Society. Columbia University Press .

More Related Content

What's hot

монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэДэлгэрмаа Нн
 
Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Shine Naran school
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтAska Ashka
 
2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdfSuvaSuva1
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5E-Gazarchin Online University
 
Суралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а групп
Суралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а группСуралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а групп
Суралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а группMaasuren Baasanbayar
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралUkos Erised
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжOnon Battsengel
 
Хичээлийг сэдэлжүүлэх
Хичээлийг сэдэлжүүлэхХичээлийг сэдэлжүүлэх
Хичээлийг сэдэлжүүлэхMaasuren Baasanbayar
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛmngntsetseg_bsndorj2014
 
дэлхийн дотоод бүтэц 1
дэлхийн дотоод бүтэц 1дэлхийн дотоод бүтэц 1
дэлхийн дотоод бүтэц 1Baterdene Solongo
 
Ongonii belgedel
Ongonii belgedelOngonii belgedel
Ongonii belgedelcanchir53
 
нийгмийн их бүлэг
нийгмийн их бүлэгнийгмийн их бүлэг
нийгмийн их бүлэгToroo Lham
 

What's hot (20)

Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголтЛекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт
 
Masshtab
MasshtabMasshtab
Masshtab
 
2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf
 
нарны цацраг 2
нарны цацраг 2нарны цацраг 2
нарны цацраг 2
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
 
Суралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а групп
Суралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а группСуралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а групп
Суралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а групп
 
Mongol gazar nutgiin ner
Mongol gazar nutgiin nerMongol gazar nutgiin ner
Mongol gazar nutgiin ner
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гарал
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
 
Хичээлийг сэдэлжүүлэх
Хичээлийг сэдэлжүүлэхХичээлийг сэдэлжүүлэх
Хичээлийг сэдэлжүүлэх
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
 
101 arga
101 arga101 arga
101 arga
 
дэлхийн дотоод бүтэц 1
дэлхийн дотоод бүтэц 1дэлхийн дотоод бүтэц 1
дэлхийн дотоод бүтэц 1
 
SSHS12
SSHS12SSHS12
SSHS12
 
Ongonii belgedel
Ongonii belgedelOngonii belgedel
Ongonii belgedel
 
нийгмийн их бүлэг
нийгмийн их бүлэгнийгмийн их бүлэг
нийгмийн их бүлэг
 

Similar to Урлагийн социологи

орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголторчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголтRayya Jakhynbyek
 
Урлагийн урсгал, чиглэлүүд
Урлагийн урсгал, чиглэлүүдУрлагийн урсгал, чиглэлүүд
Урлагийн урсгал, чиглэлүүдRayya Jakhynbyek
 
дэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р ангидэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р ангиBolopchimeg Bolopoo
 
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15E-Gazarchin Online University
 
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii зуун bazuk
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazukсоён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii зуун bazukbatsukh Bazuk
 
Miiiigaaa goo zvin uplag
Miiiigaaa goo zvin uplagMiiiigaaa goo zvin uplag
Miiiigaaa goo zvin uplagDavaakhuu Re
 
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюуёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюуtnavka
 
структурализм чимэдхоро л
структурализм чимэдхоро лструктурализм чимэдхоро л
структурализм чимэдхоро лА. Aku
 
20-р зууны урлагийн шинэ урсгалууд
20-р зууны урлагийн шинэ урсгалууд20-р зууны урлагийн шинэ урсгалууд
20-р зууны урлагийн шинэ урсгалуудBorte
 
3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchidSolongo Soko
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиBaasansuren Naranbaatar
 
19 р зууны урсгал
19 р зууны урсгал19 р зууны урсгал
19 р зууны урсгалpvsa_8990
 
3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchidSolongo Soko
 

Similar to Урлагийн социологи (20)

Xx зууны соёлын философи
Xx зууны соёлын философиXx зууны соёлын философи
Xx зууны соёлын философи
 
XX зууны соёлын философи
XX зууны соёлын философиXX зууны соёлын философи
XX зууны соёлын философи
 
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголторчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
 
Урлагийн урсгал, чиглэлүүд
Урлагийн урсгал, чиглэлүүдУрлагийн урсгал, чиглэлүүд
Урлагийн урсгал, чиглэлүүд
 
Symbolism 003
Symbolism 003Symbolism 003
Symbolism 003
 
дэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р ангидэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р анги
 
Sem
SemSem
Sem
 
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
 
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii зуун bazuk
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazukсоён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii зуун bazuk
 
Miiiigaaa goo zvin uplag
Miiiigaaa goo zvin uplagMiiiigaaa goo zvin uplag
Miiiigaaa goo zvin uplag
 
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюуёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
 
структурализм чимэдхоро л
структурализм чимэдхоро лструктурализм чимэдхоро л
структурализм чимэдхоро л
 
20-р зууны урлагийн шинэ урсгалууд
20-р зууны урлагийн шинэ урсгалууд20-р зууны урлагийн шинэ урсгалууд
20-р зууны урлагийн шинэ урсгалууд
 
ct\
ct\ct\
ct\
 
3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid
 
Philo
PhiloPhilo
Philo
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын Философи
 
Нийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаанНийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаан
 
19 р зууны урсгал
19 р зууны урсгал19 р зууны урсгал
19 р зууны урсгал
 
3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid
 

More from National of University Mongolia

Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/National of University Mongolia
 
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолХэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолNational of University Mongolia
 
Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйNational of University Mongolia
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаNational of University Mongolia
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголNational of University Mongolia
 
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтСудалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтNational of University Mongolia
 
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх ньДэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх ньNational of University Mongolia
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилNational of University Mongolia
 
Эдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалЭдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалNational of University Mongolia
 
Сюрреалист урлаг ба психоанализ
 Сюрреалист урлаг ба психоанализ Сюрреалист урлаг ба психоанализ
Сюрреалист урлаг ба психоанализNational of University Mongolia
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааNational of University Mongolia
 
Корона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарКорона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарNational of University Mongolia
 

More from National of University Mongolia (20)

Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
 
Ээнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист генЭэнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист ген
 
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолХэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
 
Луман Автопоэтик систем
Луман Автопоэтик системЛуман Автопоэтик систем
Луман Автопоэтик систем
 
Нийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүнНийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүн
 
Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого
 
Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүй
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
 
Different Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International ComparisonsDifferent Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International Comparisons
 
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтСудалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
 
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх ньДэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
 
Ковид ба эдийн засаг
Ковид ба эдийн засагКовид ба эдийн засаг
Ковид ба эдийн засаг
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
 
Эдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалЭдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлал
 
Сюрреалист урлаг ба психоанализ
 Сюрреалист урлаг ба психоанализ Сюрреалист урлаг ба психоанализ
Сюрреалист урлаг ба психоанализ
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгаа
 
Корона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарКорона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газар
 
Молор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. ЛекцМолор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. Лекц
 
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
 

Урлагийн социологи

  • 1. Урлагийн социологи Урлагийн бүтээлийг урлагийн онол (түүх)-оор тайлбарлах нь Гүйцэтгэсэн: ..................... /А.Хишигтөгс/
  • 2. Энэ судалгаа нь үндсэн хоёр хэсгээс бүтэх ба энэ нь макро болон микро түвшинд урлагийн бүтээлийг шинжилсэнтэй холбоотой. Ингэхдээ шүүмжлэлт онолыг баримталж тайлбарлах ба нэг дүгээр хэсгийг марксист онолоор, хоёр дугаар хэсгийг психоанализийн онолоор тайлбарлана. Шүүмжлэлт онолыг бүрэлдэхэд марксизм болон психоанализ гол нөлөөтэй ба үүнийг философийн онолын сургуульд Freudo-Marxism гэж нэрлэдэг. Тиймээс макро түвшинд холбоотой нийгмийн байгууламж, үзэл суртал гэх мэт хэсгийг Карл Марксын нэртэй, микро түвшинд холбоотой хувь хүн, дүр гэх мэт хэсгийг Зигмунд Фройдын нэртэй уялдуулсан. I хэсэг Зургийн нэр: Капитализмыг алгасагч (агуу үсрэлт) Зураач: Д.Амгалан Он: 1961 Байршил: Монголын Уран Зургийн Галерей Асуултууд: - Бүтээл туурвигдсан тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал ямар байсан бэ? - Үзэл суртал ба урлагийн холбоо хамаарал юу вэ? - Улс төрийн үзэл санаа нь урлагийг хэрхэн ашигладаг вэ? - Энэзураг тухайн нийгмийн цаг үед ямар итгэл үнэмшил, хүч, соёлыг түгээсэн бэ? - Уран бүтээлчийн өөрийнх нь хувь шинжээр илэрхийлэгдсэн үү эсхүл нийгмийн бүтцийн шинжээр илэрхийлэгдсэн тэмдэгт үү? - Зураач өөрөө болон дүрслэгдсэн дүр хоёул яагаад эрэгтэй хүйстэн байна вэ, тухайн үеийн урлагийн ертөнцөд эмэгтэй хүн ямар байр суурьтай байсан бэ?
  • 3.
  • 4. Идеологийг урлагаар дэлгэрүүлэх нь. Урлагийг соёлын контекстэнд байршуулан задаргаа хийх хандлага урлагийн түүхчдийн хандлага байлаа. Урлагийн түүхийн Хегелийн хандлагаар тайлбарлах оролдлогууд Герман хэлт орнуудад мөн дэлгэрч байсан бөгөөд тэдний төлөөлөл нь Хайнрих Волффлин байв. Тэрээр соёлын өргөн хүрээнд гарч ирсэн хэв маягийн илэрхийлэл болсон уран бүтээлчийн бүтээлүүдийг ойлгохын тулд урлагийн түүхийг уран бүтээлчдийн нэргүйгээр хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Энэхүү урлагийн түүхийн хандлага нь 20-р зууны урлагийн талаар задаргаа хийж байсан урлагийн онолч Эрвин Панофский болон Арнолд Хаусерийн тунгаан задлах аргачлалуудтай төсөөтэй байлаа. Эрвин Панофский Дундад зууны Европын урлагийг тайлбарласан. Түүнийхээр Европын Дундад Зууны Готик дуганууд нь нэр нь үл мэдэгдэх уран барималчдаар баригдсан бөгөөд тухайн соёлын менталит нь архитектур болон scholastic философид нь илэрхийлэгдсэн гээд эдгээр дуганы бүтэц хэлбэр нь scholastic оюун санааг тусгасан байдаг ба дундад зууны Европын ноёлогч оюун санааны парадигмуудыг (онол, үзэл баримтлалын чиглэл) тусгасан аж (Gombrich, 1995). Энэ маягаар Панофский урлагийн бүтээл нь тухайн цаг үеийнхээ соёлын ноёлогч оюун санаануудтай салшгүй холбоотой гэж үзжээ (Inglis & Hughson, 2005). Ингээд харвал уран бүтээлч бол яг л өрлөг эх шиг тухайн цаг үеийнхээ соёлын трэндийг л дамжуулдаг болж байгаа юм. Философич Карл Манхайм хэлэхдээ алив утга, агуулга нь тухайн нэгэн бүлгийн олон талт туршлагуудыг илтгэж байдаг...тиймдээ ч урлаг гэж юу вэ гэх асуултын тодорхойлолт нь нийгмийн өөрөөр бүлгүүдийн зөрчилдөөнүүдтэй холбоотой гарч ирдэг гэв. Ялангуяа Марксын нөлөөнд орсон социологич нарын хувьд бол урлагийн ноёрхогч идеалоги нь тухайн нийгмийн ноёрхогч бүлгийн ташаалын илэрхийлэл гэж үзсэн. Д.Амгалангийн зурсан Капитализмыг алгасагч (агуу үсрэлт) уран зураг нь Формацийн онолын илэрхийлэл болно. Хүн төрөлхтний хамгийн нөлөө бүхий агуу философичид болох Маркс, Энгельс нь геологиос үүдэлтэй газрын давхаргыг илэрхийлэгч Формац гэсэн үгийг нийгэмд шилжүүлэн энэ онолоо томьёолсон. Хүн төрөлхтний бүхий л нийгэмд ангийн тэмцэл байдаг ба энэ нь түүхийг хөдөлгөгч хүч болдог гэснээр түүхийн хөгжлийг 5 үе шаттай гэжээ: 1. Хүй нэгдлийн нийгэм 2. Боол эзэмшлийн нийгэм 3. Феодалын нийгэм 4. Капиталист нийгэм 5. Коммунист нийгэм
  • 5. Хүй нэгдлийн нийгэмд капитал нь хувийн өмч байгаагүй учраас ангийн зөрчил байгаагүй. Харин бусад нийгмүүдэд байдаг ба ялангуяа капиталист нийгэмд ангийн зөрчил дээд цэгтээ тулдаг. Харин коммунист нийгэм нь хүй нэгдэлийнх шиг ангийн зөрчилгүй нийгэм байгуулах утопи хэрэг юм. Түүхэн материализмын хувьд хүн төрөлхтөн эдгээр 5 нийгмийг шат дамжин туулах аж. Энэ утгаараа зураач Д.Амгалан нь бид феодалын хамжлагат нийгмээс шууд социализмыг (коммунизм) байгуулж чадлаа гэсэн утгаар буюу капитализмыг алгаслаа гэсэн утгаар энэхүү зургийг урлажээ. Хэрэв энэ утгаараа өнөөдрийн капиталист нийгмийн зүгээс харвал “түүхэн ухралт” болсон гэж тодорхойлж болохоор. Ямартай ч социалист үеийн урлагийн зүтгэлтэн Амгалан нь энэхүү бүтээлээрээ соёлын болоод улс төрийн үзэл санааг урлагаар үйлчлүүлжээ. Секуляр (шашны нөлөө буурах) болж байсан социалист нийгэмд Урлаг нь ариун гэгээн (sacred) эгэл бус гэх шашны байр суурийг орлож байсаныг харж болохоор. Урлаг нь бурхныг орлож, ёс суртахууны үнэ цэнийгтээгч, зөвхөн мөнгө төдийд баригдсан ухар мөчид зүйл биш болсон юм. Ингээд уран бүтээлчид шашны адилаар хувь хүнийг бурхантай зуучлагч шиг үзэл санаатай зуучлагч нэгэн болов. Марксистууд соёлын тодорхойгүй шинж чанарыг хөндөхийн оронд урлагийг нийгмийн материалын нөхцөл байдалд бий болдог гэж үзсэн. Материал нөхцөл байдал гэдгээр Маркс нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлыг зохицуулж байдаг нийгмийн харилцааг хэлсэн байна. Маркс нийгэм эдийн засгийн суурь (base) нь нийгмийн супербүтцийн (superstructure) мөн чанарыг бүтээж байдаг гэж үзсэн. Супербүтэц нь тухайн нийгэмд ноёрхогч идеалогуудаас бүрдэх бөгөөд тэрхүү ноёрхогч идеалогууд нь ноёрхогч ангийн ноёлогч шинж чанарын халхавч болдог гэж үзжээ. Энэ нь Марксист судлаачдыг урлагийн бүтээлүүд бол мөн чанараараа ноёлогч ангийн идеалоги төдий мэт үзэхэд хүргэсэн. Тэдгээр идеалогууд нь нийгмийн ноёлогч ангиас бий болдог. Үйлдвэрлэлийн харилцаа байнгын ба бүх түүхэнд байсан гэдгийг марксистууд тайлбарладаг. Hegemony гэх ухагдахууныг неомарксист Грамши соёлын дээрэнгүй үзэл гэжээ. Энэ нь нэг бүлэг нөгөөгөө хяналтандаа байлгахтай холбоотой. Тэрээр хэрхэн эл процесс өрнөдөг талаар “Шоронгийн тэмдэглэл” номдоо бичихдээ “Хүмүүсийн итгэл үнэмшлийг хяналтандаа оруулсан цагт тэднийг hegemony буюу удирдаж, ноёрхож чадна” гээд итгэл үнэмшлээ хүн өөрөө бий болгодог гэж боддог ч үгүй шүү гэжээ (Gramsci, 1992). Харин ч бид өөрсдөө захируулдаг. “Итгэл үнэмшил бууны сумнаас ч үнэтэй”. Хүмүүс идейг хянадаггүй харин идей хүмүүсийг хяналтандаа байлгадаг гэсэн нь түүний “Хүмүүс хүчийг эзэмшдэггүй харин хүч хүмүүсийг эзэмшдэг” гэсний илэрхийлэл болов уу. Нэг ёсны рефлекс мэт болсон өдөр тутамд үйлдэх соёлын
  • 6. hegemony. Идейнүүд нь зан төлөвт (бихевиор) нөлөөлж тэр нь жинхэнэ хүчийг тодорхойлж байдаг. Бодолгүйгээр өдөр тутамд үйлдэх бол cultural hegemony-н жишээ. Идейнүүд нь зан хандлагад нөлөөлж, тэр нь хүчийг тодорхойлдог болно. Урлагийн онолч Рэймонд Виллиамс Соёл ба нийгэм номдоо ингэж бичжээ (Williams, 1983): Цаг үе бүрт нөхцөл байдал өөр ба энэ нь дараагийн нөхцөл байдлаа үүсгэж явдаг. Соёл абсолют үнэ цэнийн хувьд хүний идеал буюу төгс төгөлдөр хэв маяг болох үйл явц… Соёлын тэмдэгт үнэ цэнийг тээдэг. Урлаг өөрөө соёлын бүтээл ба нийгэм эдийн засгийн мөртэй тул түүхэн контекстийг ойлгох чухал. Ингэж нэг ёсондоо соёлыг задалснаар хүмүүс урлагийн ертөнц рүү хэрхэн таашаадаг нь өнгөжих боломжтой. Соёлыг задлах нь амьдралын хэв маягийг дахин бүтэцлэх хэрэгсэл болдог. Иймд соёл амьдрах хэв маягийн хэрэгсэл болно (Way of life гэдэг утгаар). Анхандаа феминист давалгаа нь сонгох эрх буюу улс төрийн оролцогч болгох руу зорьсон бол дараагийн давалгаа нь марксист нөлөөтэйгөөр 1960 оноос буюу хөдөлмөрийн тэгш хуваарьд (equal division of labour) голлосон. Харин гурав дахь давалгаа нь гуравдагч хүйсүүдийн онцлог хамаарч байна. Урлагийн түүхэнд жишээ нь соён гэгээрлийн үе, сэргэн мандалтын үед ч үргэлж эрэгтэй уран бүтээлчид л давамгайлдаг. Гайхамшиг (great), суу билиг (intelligent) зөвхөн эрэгтэйчүүдэд боломжтой ба эмэгтэйчүүдэд бол үгүй. Үүнийг анх Linda Nochlin (1931-2017) яагаад? гэж асуусан. Улмаар эрэгтэй эсхүл эмэгтэй гэдэг натурал өгөгдөл дээр бус харин нийгмийн зүгээс олгосон боломж байдаггүй нь тодорхой болсон. Түүнээс гадна 20-р зууны эхэн үеийн эмэгтэйчүүдийг соёлын үйлдвэрлэлд хамааруулахдаа “урлаг” гэх ойлголтод хамааруулахгүй харин “гар урлаач” гэх ухагдахуунд дүйж байлаа. Тиймдээ ч гайхалтай уран бүтээлч гэх ойлголтод патриарх өрөөсгөл хандлага байнга илэрч байдаг. Соёлын социологич Stuart Halll “encoding ба decoding” гэсэн ухагдахуунаар урлагийн бүтээлийг тайлбарлахыг санал болгосон. Уран бүтээлч хүн ямар нэгэн санааг өгөхөөр бүтээлээ кодолсон байдаг. Харин үзэгчид тэр кодыг нь өөр өөрөөр тайлж ойлгодог байна. Жишээ нь “Тэмээн жин” гэсэн зургийг харвал говийн хүн болон суурин газрын хоёр хүн өөрөөр мэдэрч таашаана гэсэн үг. Үүнтэй адил Амгалангийн 1961 онд зурсан “Капитализмыг алгасагч” зургийг 60 жилийн өмнө болон 60 жилийн дараа хоёр өөрөөр таашааж болно. Уран бүтээлчийн бүтээхүйн мөн чанарт материалын хүчин зүйлүүд нөлөөлж байна гэх Марксист хандлага нь асуудал дагуулах талтай. Тэр нь, урлаг үнэхээр л нийгэм
  • 7. эдийн засгийн харилцааны шууд илэрхийлэл гэж үү? Энэ байдлаар үзвэл эцэстээ уран бүтээлч нь тодорхой идеалогуудын амны зугаа төдий л болох биш үү? Гэхдээ 20-р зууны Марксист онолчид (Германы шүүмжлэлт онолын сургууль зэрэг) урлагийн бүтээл нь эдийн засгийн суурь бүтцийн шууд илэрхийлэл эсвэл нийгмийн ноёлогч ангийн идеалогийн шууд идэрхийлэл гэх ухагдахууныг үгүйсгэж харин урлаг, эдийн засгийн амьдрал, идеалоги хоорондын шууд бус харилцааг танин мэдэхээр тэмүүлсэн байсан. Тэдгээр сэтгэгчдийн нэг нь Унгарын философич, урлаг судлаач Жеоржи Лукаш. Лукашийн хувьд эдийн засгийн суурь нь соёлын супербүтэцийг шууд бүтээдэггүй харин нийгмийн нарийн төвөгтэй цуврал харилцааны үр дүнд супербүтэц бий болдог. Үүнийгээ тайлбарлахдаа тэрээр Mediation гэдэг үгийг ашигласан байдаг. Энэ нь зуучлах дамжуулах гэсэн утгатай. Харин Лукаш энэ үгээр нийгмийн бүлгүүд хоорондын нарийн төвөгтэй цуврал харилцааг оноож хэлсэн байгаа юм. Нийгмийн хэсэг элемент болгон тухайн бүхэллэг нийгмийнхээл нэг хэсэг ба энэ нь нийгмийн тоталити-нийлмэлнийтлэг байдал гэж үзсэн. Тоталити нь нийгмийг бүрдүүлэгч хэсэг бүрийн мөн чанарыг бүтээж байдаг. Нийгмийн хэсэг бүр нь тоталити буюу нийлмэл мөн чанарын дагуу бүрэлдсэн байдаг. Энэ нь соёл эдийн засгийн сууриас бий болоогүй харин эдийн засаг, улс төр гээд тухайн нийгмийн нийлмэл бүхий л шинж чанаруудын нэгдэл дээр бий болсон гэсэн үг. Тэрхүү нийлмэлшинж чанарууд нь эгээд соёлын бүтэцийн нөлөөндмөн оршдог. Өөрөөр хэлбэл нийгмийн хэсэг бүр шууд бус бие биедээ нөлөөлөх нөлөөллийн харилцаанд оршдог. Тиймд урлагийн бүтээлийг Лукашийн үзэл санаанаас ойлгохын тулд урлагийн бүтээлийг тухайн нийгмийн нэгдмэл бүтцийн нэг элемент гэж үзээд бусад нийгмийн элементүүдийн харилцан хамааралын хүрээнд нь авч үзэх шаардлагатай бөгөөд уран бүтээлчийн бүтээхүй, урлагийн ертөнц нь нийгмийн нийлмэл бүтцийн мөн чанартай салшгүй хамааралтай болж байгаа юм. Өөр нэгэн Марксист онолч бол Теодор Адорно. Тэрээр үзэхдээ урлагийн бүтээлийг бид материалын нөхцөл байдал ноёрхогч ангийн идеалогийн илэрхийлэл гэж харалгүй харин урлагийн бүтээлийг бид бүхэллэг нийгмийн мөн чанарын илэрхийлэл гэж үзээд тухайн урлагийн бүтээлд илэрхийлэгдсэн ерөнхий нийгмийн хандлагыг судлах шаардлагатай гэж үзсэн. Адорно, Лукаш хоёул өргөн хүрээний илүү нээлттэй Марксист онолуудыг дэвшүүлж, уламжлалт Марксист онолын ойлголтуудаас татгалзаж байсан юм. Тэгснээр урлагийн бүтээл нь тухайн нийгмийн үзэл санаагаа өөртөө шингээдэг гэх ерөнхий таамаглалыг тодруулна.
  • 8. II хэсэг Зохиолын нэр: Петер Пэн Зохиолч: Шотландын зохиолч Ж.Барри Он: 1953 онд хүүхэлдэй, 2003 онд кино болсон. Асуултууд: - Уг филмд эмэгтэйг хэрхэн дүрсэлсэн бэ? - Дүрүүдийн сэтгэл зүйн ялгаанууд юуг илтгэдэг вэ? - Хүүхэд насны амьдрал болон өнгөрсөн амьдрал одоо болон ирээдүйд хэрхэн нөлөөлдөг вэ? - Зигмунд Фройдын томьёолсон “Эдипийн комплекс” дүртэй яаж холбогддог вэ? - Фройдын “Инфантил” паталоги (эмгэг) дүрд хэрхэн илэрдэг вэ? - Хүүхдүүд нийгэмшлийн явцад урлагийн бүтээлээс өөрийгөө бүтээдэг үү?
  • 9. Петер Пэн өтөлж хөгширдөггүй тул тэрээр төлөвлөх, цаг барих, бодох, бусдад анхаарал тавих, амьдралаа цэгцлэх шаардлагагүй бөгөөд эрх дураараа, сэтгэл хөдлөл дээрээ тулгуурлаж амьдардаг ба тэрээр зальтай, сэргэлэн нэгэн. Тэр хэзээ ч буруудаж чаддаггүй ба үргэлж дөнгөн данган аргалах гэсэн өөрийн бурууг хүлээн зөвшөөрч чаддаггүй чадварлаг бултагч байгаад зогсохгүй алдаа хийхээс айдаг. Мөн хайхрамжгүй, зугаа цэнгэлд дуртай, өөртөө төвлөрсөн буюу эгоцентрист гэж дүрслэгдсэн. Петер Пэн бол насанд хүрч чадаагүй хүүхэд хэвээрээ үлдсэн эрэгтэй хүний төлөөлөл юм. Петер Пэний эргэн тойрондбуй хамгийн хүчтэй нэгэн бол Ахмад Дэгээ юм. Ямар ч хүүхэд Ахмад Дэгээ шиг болохыг үл хүснэ. Ахмад Дэгээг матар идэх гэж зүтгэдэг ба матар бол цаг хугацааны симбол. Ахмад Дэгээ хийж бүтээсэн зүйлгүй, нийтэд тусгүй, сурсан мэдсэн зүйл дутмаг буюу будилсаар байтал түүний залуу нас өнгөрсөн. Сахал ургаж олон намрыг үдсэн Ахмад Дэгээ насанд хүрэхийн тулд нэг гараа алдан бас бус золиос гаргасан. Нөгөөтээгүүр Ахмад Дэгээ хэзээ нэгэн өдөр үхнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул зорилго, хүсэл мөрөөдөлтэй амьдардаг нь түүнийг насанд хүргэж буй гол хүчин зүйл. Мөн тэрээр гол өрсөлдөгчөө Петер Пэн буюу субьект гэж үзэж, матар буюу цаг хугацааг анхаараагүй учраас эцэст нь амьдралд хар толгойгоо тушааж төгсдөг. Харин Петер Пэн алдаанаас айдаг тул юуг ч золиослох чадваргүйн дээр бас хайраа алддаг. Хайр золиос шаарддагийг Петер ухаарсангүй. Улмаар үүрд хүүхэд хэвээрээ утга учиргүй амьдарч, амьдралаа бүтээж чаддаггүй. Венди Дарлин бол хараахан эмэгтэй хүн болж төлөвшөөгүй охин. Түүний эцэг нь аав байж чадаагүй тул өөр эрэгтэйгээс буюу Петерээс анхаарал хүсдэг. Дарлиныгэр бүлд зөвхөн нохой нь л хүүхэд мэт тэвчээргүй биш том хүн шиг байдаг гэж Петер Пэн зохиолд байх-ыг шүүмжилсэн. Вендигийн аав бол мөн л биологийн хувьд насанд хүрэв ч оюуны түвшинд насанд хүрч чадаагүйг харуулах нэгэн. Жишээ нь хувцсаа олохгүй бол үдэшлэгт явахгүй гэж гомдолж, хүүхдүүдийг нь өөрөөс нь илүү халамжилсан нохойг гэрээсээ хөөж гаргах гэх мэт. Вендид аав нь өв тэгш эр хүний үлгэрлэл үзүүлж даанч чадсангүй. Зигмунд Фройд болон Карл Юнг нарын “Эцгийн хайр дутах өвчин” ухагдахуунаас үүдэж “Аавын асуудлууд” (Daddy issues) гэсэн ойлголт гарч ирсэн. Охин хүүхэд аавгүй өссөн эсвэл эцгээсээ аавын хайр халамж хангалттай авч чадаагүйгээс паталоги буюу эмгэгтэй болдог. Хүүхдэд бусдаас дутуу байгаагаа мэдрэх мэдрэмж чухал нөлөөлдөг бөгөөд үүнийг “Эдипийн комплекс” гэх Вендигийн дүр үүний жишээ.
  • 10. Өмнөх 20-р зуунд ч, өнөөдрийн 21-рзуунд ч эмэгтэйн дүрийг эрэгтэй найруулагч хийсээр буй нь дараагийн 22-р зуунд ч үргэлжлэх илт хандлага мэт. Фройд Scopophilia буюу харсан үзсэнээ эротик имижээр хийдэг гэдгийг системтэйгээр тайлбарлаж чадсан. Voyeurism нь эдипийн комплекс буюу дутуугаа мэдрэхтэй (эрэгтэй шиг бэлгэ эрхтэн үгүй тул) холбогддог. Скопофил гэдгээр өөрийгөө субьект, нөгөөг сексийн харааныхаа обьект болгон авдаг. Эрэгтэйд эмэгтэйн бэлгэ эрхтэн, эмэгтэйд эрэгтэйн бэлгэ эрхтэн байдаггүй тул энэ нь тэдний сонирхлын гол өдөөгч хүчин зүйл болдог (Freud). Филмд үзүүлдэг дагинын дүр бол male gaze буюу энэ харааны обьект болсон. Психоаналитикч Жак Лаканы Real Stage онолд хүүхэд балчир байхдаа юу байна түүгээрээ ертөнцөө бүтээдэг гэдгийг тайлбарладаг. Хүүхэд өөрийгөө “толинд харах”-даа нарциссист ухамсар сууж “над” бүтдэг. Над бол өөрөө биш (I, me and self). Лаканыхаар толинд харж буй би өөрөө биш, гэтэл baby гэх тодорхойллоо мэдэж буй тул “над” гэж нарциссисталдаг. Тэгэхээр киног үзэхдээ өөрийн хэн бэ-г мартаж толинд харж буй мэт кинонд шимтдэг. Гол дүрийг өөрөө мэт хүлээн авч улмаар хуурмаг хүсэл шаардлага төрдөг. Фройдын үзсэнээрхүн бүр иймневрозтой тул бага байхдаа дарагдсан, шахагдсан дур хүслүүд хожим нь нийгмийн харилцаанд заавал гарч ирдэг. Петер Пэн бол Фройдын тодорхойлсноор Infantile Sexuality дүрийн бодитжил мөн. Өөрөөр хэлбэл хүүхэд насны амьдралд учирсан бэлгийн харилцааны психологийн неврозуудаа хүчээр дарж шахсан тул биологийн хувьд насандхүрсэн ч психологийн хувьд хүүхдээрээ үлдсэн өнөө цагийн хүмүүсийн тодотгол гэлтэй. Bibliography Freud, S. (n.d.). The Collected Works of Sigmund Freud. Library of Alexandria . Gombrich, E. H. (1995). The Story of Art. Phaidon Press . Gramsci, A. (1992). Prison Notebooks. Columbia University Press . Inglis, D., & Hughson, J. (2005). The Sociology of Art: Ways of Seeing. Macmillan Education. Williams, R. (1983). Culture and Society. Columbia University Press .