МОВИПРЕП
®
ТУНЛАЛ
Амбулаторийн нөхцөлд нэг удаа уух тунлал
Амбулаторийн нөхцөлд, олон удаа хувааж уух тунлал
Өвчтөн ажилбарын урд орой нь хоёр литр
Мовипреп бэлдмэлийг уусан байх ёстой ба
уух бэлдмэлийн литр тутамд 500 мл- ээр
бодож тунгалаг шингэнийг нэмж ууна.
Өвчтөн ажилбар хийлгэх өдрийн урд оройд нэг литр Мовипрепыг
уух ёстой ба 500 мл ямар нэгэн тунгалаг шингэнийг нэмж ууна.
Ажилбар хийх өдрийн өглөө нь өвчтөн үлдсэн
нэг литр Мовипрепыг уух ба мөн 500 мл
тунгалаг шингэнийг нэмж ууна.
Өвчтөн гэрээсээ гарч эмнэлэг явахдаа
багаар тооцоход 2 цагийн өмнө Мовипреп
болон нэмэлт шингэнийг ууж дуусгасан байх
ёстой.(Туулгах учир)
Ажилбарын өмнөх өдөр: Өглөө ердийн цайгаа ууж болох ба өдрийн
хоолонд хөнгөн хоол
Оройн хоолонд компот эсвэл тунгалаг шөл (бэлдмэлийн эхний тунг уухаас
нэг цагийн өмнө) идэж болно.
Хоолны дэглэм
Мэс заслын өмнө хэрэглэх тохиолдолд урд
орой нь 2 литр Мовипрепын уусмалыг нэг
дор ууна.
2л
1л
1л
1л
500мл
500мл
мовипрепмовипреп
мовипреп
шингэн
шингэн
шингэн
МОВИПРЕП
®
Полиэтилегликоль 3350 (макрогол) + Натрийн аскорбат +
Аскорбины хүчил + Натрийн сульфат + Электролитүүд
ПЭГ
АÊо
+
4л 2л
1л
1л
Нэмэлт мэдээллийг эмийн заавраас үзнэ үү.
Мовипреп бэлдмэлийг хэрэглэх
эмийн заавар
Бэлдмэлийг хэрхэн бэлтгэх вэ?
Худалдааны нэршил:
Мовипрептм
Олон улсын нэршил:
Байхгүй
Эмийн хэлбэр:
Уусмал бэлтгэж уух зориулалттай нунтаг
Найрлага:
1 уутанд байх найрлага: А уутанд (111,896г): идэвхитэй бодис: макрогол- 3350
100,00г, усгүйжүүлсэн натрийн сульфат 7,500г, натрийн хлорид 2,691г, калийн
хлорид 1,015г, туслах бодист: нимбэгний амттай амт оруулагч, аспартам
(E951), калийн ацесульфам
Б уутанд (10,6г): идэвхитэй бодис: аскорбины хүчил 4,700г, натрийн аскорбат
5,900г
Тодорхойлолт:
Нимбэгний илэрхий үнэртэй, цагаан- шаргал өнгөтэй, ширхэглэг нунтаг
Эмийн эмчилгээний бүлэг:
Туулга, осмотик туулга Код АТХ А06АD
Фармакологийн шинж чанар:
Фармакокинетик: Макрогол-3350 гэдсэнд байх үедээ өөрчлөлтөнд ордоггүй.
Ходоод гэдэсний замаар шимэгдэх нь маш бага. Шимэгдсэн макрогол- 3350
бөөрөөр ялгарч гадагшилдаг.
Аскорбины хүчил нь нарийн гэдсэнд шимэгдэхдээ идэвхитэй натрийн
хамааралттай - ханалтын зөөвөрлөлтийн замаар шимэгддэг. Хэрэглэсэн тун
болон тунгаас шимэгдэх хувь хоёрын хооронд эргэх хамааралтай байдаг. 30-
180 мг тунгаар ууж хэрэглэх үед ойролцоогоор түүний 70- 80% шимэгддэг.
Давтан ууж хэрэглэх үед аскорбины хүчлийн 12г аас 2г нь шимэгддэг.
Аскорбины хүчлийг их тунгаар уусны дараа ба эсвэл цусны сийвэн дэх
концентраци 15мг л түүнээс дээш байх тохиолдолд, шимэгдсэн аскорбины
хүчил нь анхны хэлбэрээр өөрчлөгдөлгүй бөөрөөр ялгардаг.
Фармакодинамик: Макрогол суурьтай электролитын уусмалыг ууж хэрэглэх
үед бага зэргийн суулгах ба үүний дүнд бүдүүн гэдэсний агууламжийг түргэн
гадагшлуулдаг.
Макрогол-3350, натрийн сульфат ба аскорбины хүчил осмотик үйлдэлтэйн
улмаас туулгах үйлдлийг үзүүлдэг.
Макрогол-3350 нь өтгөний эзэлхүүнийг ихэсгэснээс гэдэсний гүрвэлзэх
хөдөлгөөнийг идэвхижүүлдэг.
Эмийн бэлдмэлийн найрлага дахь электролитүүд болон нэмэлт уух шингэн нь
ус- давсны балансын алдагдлыг нөхдөг.
Хэрэглэх заалт:
Оношлогоо шинжилгээнд бэлтгэх зорилгоор (дурангийн, рентген болон
гэдэсний бусад шинжилгээнүүд) мэс ажилбарын үед гэдэсний агуулагдахууныг
суллах шаардлагатай үед гэдэсийг цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх заавар ба тун:
Мовипрептм зөвхөн насанд хүрэгчидэд хэрэглэнэ. Нэг литр уусмал бэлтгэхдээ
А ууттайгаас нэгийг, Б ууттайгаас нэгийг авч бага хэмжээний усанд уусгаад
уусмалыг нэг литр хүртэл ус нэмнэ. Хоёр дахь уусмалыг бэлтгэхдээ хоёр дахь
А ууттай болон хоёр дахь Б ууттай агуулагдахууныг бага хэмжээний усанд
уусгаад уусмалыг нэг литр хүртэл ус нэмнэ. Мовипрептм
бэлдмэлийн нийт тун
нь хоёр литр уусмал байдаг. Уусмалыг нэг удаа ууж болох ба (хоёр литрийг
орой эсвэл өглөөд хоёр литрийг шинжилгээний өмнө) эсвэл хоёр хувааж ууж
болно (нэг литрийг орой, нэг литрийг өглөө). Мэс ажилбарын өмнө хоёр литр
уусмалыг дуустал ууна. Бэлтгэсэн уусмалыг нэгээс хоёр цагийн дотор ууж
дуусгах ёстой. Бэлтгэл үед нэг литр өөр шингэнийг нэмж ууж болно (ус, шөл,
жимсний дан жүүс, спиртгүй ундаа, сүүгүй цай болон кофе). Ажилбар эхлэхээс
нэгээс хоёр цагийн өмнө бэлдмэл болон бусад шингэнг уухыг зогсооно.
Мовипрептм
уусмалыг хэрэглэж эхэлсэн үеэс эхлээд эмнэлгийн ажилбарыг
дуусах хүртэлх хугацаанд хатуу хоол хүнс хэрэглэж болохгүй.
Гаж нөлөө:
Гэдэсийг цэвэрлэх үеийн хүлээгдэж буй үр дүн нь суулгалт байдаг. Гэдэсийг
оношлогооны зорилгоор цэвэрлэх үед зарим өвчтөнд таагүй мэдрэмж төрдөг.
дараагийн мөр
Гэдэс цэвэрлэх үед өвчтөнүүдэд ихэнхи тохиолдолд: дотор муухайрах,
бөөлжих, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, хошногоны сүв цочрох, нойр
өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө тохиолдож болзошгүй. Макроголыг агуулсан зарим
хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх үед гардагтай адил янз бүрийн харшлын
урвал, тууралт, гүвдрүүт тууралтууд, Квинкийн хаван, загатнаа, анафилаксийн
шок үүсч болно. Хэрэв эмийн зааварт бичигдсэн гаж нөлөөнүүд гүнзгийрсэн
эсвэл эмийн зааварт бичигдээгүй бусад гаж нөлөө ажиглагдсан тохиолдолд энэ
тухай эмчдээ мэдэгдэх ёстой.
Эсрэг заалт:
•	 Бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист хэт мэдрэг байх
•	 Ходоод гэдэсний замын эрхтэнүүдийн цооролт болон цоорох эрсдэлтэй үед
•	 Гэдэсний түгжрэлийн үед
•	 Ходоодны хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдсанаас ходоодны
агуулагдахуун саатсан үед
•	 Гэдэсний хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчин нь хорт мегаколон хэлбэрээр
илэрсэн үед ба мөн Кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаат өвчний үед
Эмийн харилцан үйлдэл:
Мовипрептм
бэлдмэлийг хэрэглэж буй үед бусад эмийн бодисуудын шимэгдэлт
удааширдаг. Эмийн бэлдмэлийг ууснаас хойш нэг цагийн дараа суулгалт
эхлэх хүртэлх хугацаанд хэрэглэсэн бэлдмэл нь (жишээлбэл уух хэлбэрийн
жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл) ХБЗ аар шимэгдэхгүйгээр ялгардаг.
Онцгой анхааруулга:
Мовипреп бэлдмэлийн найрлаганд аспартам агуулагддаг учир Фенилкетонури-
тэй өвчтөнд (фенилаланины эх үүсвэр) хэрэглэхгүй.
Хижээл насны өвчтөнүүд болон янз бүрийн өвчин хавсарч тамирдаж ядарсан
өвчтөнүүд, мөн гулгиж аспираци болох хандлагатай өвчтөнүүд, бэлдмэлийг
хамар-ходоодны хаймсуураар хийх үед ухаан самуурах зэрэг онцгой
тохиолдлуудад эмнэлгийн нөхцөлд хийх шаардлагатай.
Хэрэв өвчтөний шингэнүүдэд электролитийн түвшин ихэссэн шинж тэмдгүүд
илэрсэн үед (жишээлбэл, хавагналт, амьсгаадалт, ядарч сульдах, зүрхний
дутагдал гм) сийвэн дэх электролитүүдийн түвшинг тодорхойлж алдагдал
илэрсэн тохиолдолд зохих эмчилгээг хийнэ.
Хэрэв өвчтөнд ажилбарыг хийхэд хүндрэлтэй дараах шинж тэмдгүүд илэрвэл
(гэдэс цанхайх, дүүрэх, ходоод өвдөх зэрэг бусад урвалууд) Мовипрепыг
хэрэглэхийг зогсоож эмчид хандана.
Хүүхдийн практикийн хэрэглээ: Мовипрептм
-ийг хүүхдэд хэрэглэсэн
мэдээлэл байхгүй тул 18 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй.
Жирэмсэн ба хөхүүл үед: Мовипрептм
бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл эхэд
хэрэглэсэн хангалттай туршлага байхгүй. Хэрэв хүлээгдэж байгаа эрсдлээс
илүү шаардлагатай үед хэрэглэж болно.
Эмийн бодисын нөлөө нь: мэргэжилийн онцлог, тээврийн хэрэгсэл болон
аюултай механизмтай харьцдаг хүмүүст: Мовипрептм
бэлдмэлийг хэрэглэж
буй үед тээврийн хэрэгсэл жолоодох болон бусад үйлдвэрлэлийн машин
механизмтай ажиллахыг хориглоно.
Эмийн хэлбэр ба савлалт:
111,9 г бэлдмэл (А уут) дөрвөн давхар ууттай (цаас/ бага нягтралтай полиэтилен
/хөнгөнцагаан/ бага нягтралтай полиэтилен).
10,6 г бэлдмэл (Б уут) дөрвөн давхар ууттай (цаас/ бага нягтралтай полиэтилен/
хөнгөнцагаан/ бага нягтралтай полиэтилен).
Хоёр уут нь (А ба Б) тунгалаг полиэтилен уутанд байна.
2 уут нь эмийн зааврын хамт цаасан хайрцагт савлагдсан байна.
Хадгалах нөхцөл: 25˚ С дээшгүй хэмд
Уусмалыг бэлтгэсэний дараагаар 24 цагийн туршид 2˚С- с 8˚С хэмд хадгална.
Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.
Хадгалах хугацаа: 3 жил. Хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Мовипреп®
-ын нэг удаагийн ээлж хэрэглээ хоёр литр шингэн байдаг.
Мовипреп®
хайрцагандаа хоёр тунгалаг пластик уутыг агуулдаг.
Уут бүр нь дотроо “А” ба “Б” гэсэн тэмдэглэгээтэй хоёр ширхэг жижиг ууттай нунтагийг багтаасан байна.
Хайрцагийг онгойлгоод нэг пластик уутыг задалж “А”
гэж бичсэн нэг жижиг уут, “Б” гэж бичсэн нэг жижиг
уутыг гаргана.
Нунтаг дээр нэг литр усыг (хүйтэн биш) хийж уусмал
бэлтгэнэ.
“А” ба , “Б” гэж бичсэн хоёр жижиг уутыг задлаад
хуурай саванд хийнэ.
Уусмалын нунтагийг бүрэн уустал нь хутгана.

Мовипреп бэлдмэлийг хэрхэн бэлтгэх, найруулах вэ?

  • 1.
    МОВИПРЕП ® ТУНЛАЛ Амбулаторийн нөхцөлд нэгудаа уух тунлал Амбулаторийн нөхцөлд, олон удаа хувааж уух тунлал Өвчтөн ажилбарын урд орой нь хоёр литр Мовипреп бэлдмэлийг уусан байх ёстой ба уух бэлдмэлийн литр тутамд 500 мл- ээр бодож тунгалаг шингэнийг нэмж ууна. Өвчтөн ажилбар хийлгэх өдрийн урд оройд нэг литр Мовипрепыг уух ёстой ба 500 мл ямар нэгэн тунгалаг шингэнийг нэмж ууна. Ажилбар хийх өдрийн өглөө нь өвчтөн үлдсэн нэг литр Мовипрепыг уух ба мөн 500 мл тунгалаг шингэнийг нэмж ууна. Өвчтөн гэрээсээ гарч эмнэлэг явахдаа багаар тооцоход 2 цагийн өмнө Мовипреп болон нэмэлт шингэнийг ууж дуусгасан байх ёстой.(Туулгах учир) Ажилбарын өмнөх өдөр: Өглөө ердийн цайгаа ууж болох ба өдрийн хоолонд хөнгөн хоол Оройн хоолонд компот эсвэл тунгалаг шөл (бэлдмэлийн эхний тунг уухаас нэг цагийн өмнө) идэж болно. Хоолны дэглэм Мэс заслын өмнө хэрэглэх тохиолдолд урд орой нь 2 литр Мовипрепын уусмалыг нэг дор ууна. 2л 1л 1л 1л 500мл 500мл мовипрепмовипреп мовипреп шингэн шингэн шингэн МОВИПРЕП ® Полиэтилегликоль 3350 (макрогол) + Натрийн аскорбат + Аскорбины хүчил + Натрийн сульфат + Электролитүүд ПЭГ АÊо + 4л 2л 1л 1л Нэмэлт мэдээллийг эмийн заавраас үзнэ үү.
  • 2.
    Мовипреп бэлдмэлийг хэрэглэх эмийнзаавар Бэлдмэлийг хэрхэн бэлтгэх вэ? Худалдааны нэршил: Мовипрептм Олон улсын нэршил: Байхгүй Эмийн хэлбэр: Уусмал бэлтгэж уух зориулалттай нунтаг Найрлага: 1 уутанд байх найрлага: А уутанд (111,896г): идэвхитэй бодис: макрогол- 3350 100,00г, усгүйжүүлсэн натрийн сульфат 7,500г, натрийн хлорид 2,691г, калийн хлорид 1,015г, туслах бодист: нимбэгний амттай амт оруулагч, аспартам (E951), калийн ацесульфам Б уутанд (10,6г): идэвхитэй бодис: аскорбины хүчил 4,700г, натрийн аскорбат 5,900г Тодорхойлолт: Нимбэгний илэрхий үнэртэй, цагаан- шаргал өнгөтэй, ширхэглэг нунтаг Эмийн эмчилгээний бүлэг: Туулга, осмотик туулга Код АТХ А06АD Фармакологийн шинж чанар: Фармакокинетик: Макрогол-3350 гэдсэнд байх үедээ өөрчлөлтөнд ордоггүй. Ходоод гэдэсний замаар шимэгдэх нь маш бага. Шимэгдсэн макрогол- 3350 бөөрөөр ялгарч гадагшилдаг. Аскорбины хүчил нь нарийн гэдсэнд шимэгдэхдээ идэвхитэй натрийн хамааралттай - ханалтын зөөвөрлөлтийн замаар шимэгддэг. Хэрэглэсэн тун болон тунгаас шимэгдэх хувь хоёрын хооронд эргэх хамааралтай байдаг. 30- 180 мг тунгаар ууж хэрэглэх үед ойролцоогоор түүний 70- 80% шимэгддэг. Давтан ууж хэрэглэх үед аскорбины хүчлийн 12г аас 2г нь шимэгддэг. Аскорбины хүчлийг их тунгаар уусны дараа ба эсвэл цусны сийвэн дэх концентраци 15мг л түүнээс дээш байх тохиолдолд, шимэгдсэн аскорбины хүчил нь анхны хэлбэрээр өөрчлөгдөлгүй бөөрөөр ялгардаг. Фармакодинамик: Макрогол суурьтай электролитын уусмалыг ууж хэрэглэх үед бага зэргийн суулгах ба үүний дүнд бүдүүн гэдэсний агууламжийг түргэн гадагшлуулдаг. Макрогол-3350, натрийн сульфат ба аскорбины хүчил осмотик үйлдэлтэйн улмаас туулгах үйлдлийг үзүүлдэг. Макрогол-3350 нь өтгөний эзэлхүүнийг ихэсгэснээс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлдэг. Эмийн бэлдмэлийн найрлага дахь электролитүүд болон нэмэлт уух шингэн нь ус- давсны балансын алдагдлыг нөхдөг. Хэрэглэх заалт: Оношлогоо шинжилгээнд бэлтгэх зорилгоор (дурангийн, рентген болон гэдэсний бусад шинжилгээнүүд) мэс ажилбарын үед гэдэсний агуулагдахууныг суллах шаардлагатай үед гэдэсийг цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ. Хэрэглэх заавар ба тун: Мовипрептм зөвхөн насанд хүрэгчидэд хэрэглэнэ. Нэг литр уусмал бэлтгэхдээ А ууттайгаас нэгийг, Б ууттайгаас нэгийг авч бага хэмжээний усанд уусгаад уусмалыг нэг литр хүртэл ус нэмнэ. Хоёр дахь уусмалыг бэлтгэхдээ хоёр дахь А ууттай болон хоёр дахь Б ууттай агуулагдахууныг бага хэмжээний усанд уусгаад уусмалыг нэг литр хүртэл ус нэмнэ. Мовипрептм бэлдмэлийн нийт тун нь хоёр литр уусмал байдаг. Уусмалыг нэг удаа ууж болох ба (хоёр литрийг орой эсвэл өглөөд хоёр литрийг шинжилгээний өмнө) эсвэл хоёр хувааж ууж болно (нэг литрийг орой, нэг литрийг өглөө). Мэс ажилбарын өмнө хоёр литр уусмалыг дуустал ууна. Бэлтгэсэн уусмалыг нэгээс хоёр цагийн дотор ууж дуусгах ёстой. Бэлтгэл үед нэг литр өөр шингэнийг нэмж ууж болно (ус, шөл, жимсний дан жүүс, спиртгүй ундаа, сүүгүй цай болон кофе). Ажилбар эхлэхээс нэгээс хоёр цагийн өмнө бэлдмэл болон бусад шингэнг уухыг зогсооно. Мовипрептм уусмалыг хэрэглэж эхэлсэн үеэс эхлээд эмнэлгийн ажилбарыг дуусах хүртэлх хугацаанд хатуу хоол хүнс хэрэглэж болохгүй. Гаж нөлөө: Гэдэсийг цэвэрлэх үеийн хүлээгдэж буй үр дүн нь суулгалт байдаг. Гэдэсийг оношлогооны зорилгоор цэвэрлэх үед зарим өвчтөнд таагүй мэдрэмж төрдөг. дараагийн мөр Гэдэс цэвэрлэх үед өвчтөнүүдэд ихэнхи тохиолдолд: дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, хошногоны сүв цочрох, нойр өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө тохиолдож болзошгүй. Макроголыг агуулсан зарим хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх үед гардагтай адил янз бүрийн харшлын урвал, тууралт, гүвдрүүт тууралтууд, Квинкийн хаван, загатнаа, анафилаксийн шок үүсч болно. Хэрэв эмийн зааварт бичигдсэн гаж нөлөөнүүд гүнзгийрсэн эсвэл эмийн зааварт бичигдээгүй бусад гаж нөлөө ажиглагдсан тохиолдолд энэ тухай эмчдээ мэдэгдэх ёстой. Эсрэг заалт: • Бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист хэт мэдрэг байх • Ходоод гэдэсний замын эрхтэнүүдийн цооролт болон цоорох эрсдэлтэй үед • Гэдэсний түгжрэлийн үед • Ходоодны хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдсанаас ходоодны агуулагдахуун саатсан үед • Гэдэсний хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчин нь хорт мегаколон хэлбэрээр илэрсэн үед ба мөн Кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаат өвчний үед Эмийн харилцан үйлдэл: Мовипрептм бэлдмэлийг хэрэглэж буй үед бусад эмийн бодисуудын шимэгдэлт удааширдаг. Эмийн бэлдмэлийг ууснаас хойш нэг цагийн дараа суулгалт эхлэх хүртэлх хугацаанд хэрэглэсэн бэлдмэл нь (жишээлбэл уух хэлбэрийн жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл) ХБЗ аар шимэгдэхгүйгээр ялгардаг. Онцгой анхааруулга: Мовипреп бэлдмэлийн найрлаганд аспартам агуулагддаг учир Фенилкетонури- тэй өвчтөнд (фенилаланины эх үүсвэр) хэрэглэхгүй. Хижээл насны өвчтөнүүд болон янз бүрийн өвчин хавсарч тамирдаж ядарсан өвчтөнүүд, мөн гулгиж аспираци болох хандлагатай өвчтөнүүд, бэлдмэлийг хамар-ходоодны хаймсуураар хийх үед ухаан самуурах зэрэг онцгой тохиолдлуудад эмнэлгийн нөхцөлд хийх шаардлагатай. Хэрэв өвчтөний шингэнүүдэд электролитийн түвшин ихэссэн шинж тэмдгүүд илэрсэн үед (жишээлбэл, хавагналт, амьсгаадалт, ядарч сульдах, зүрхний дутагдал гм) сийвэн дэх электролитүүдийн түвшинг тодорхойлж алдагдал илэрсэн тохиолдолд зохих эмчилгээг хийнэ. Хэрэв өвчтөнд ажилбарыг хийхэд хүндрэлтэй дараах шинж тэмдгүүд илэрвэл (гэдэс цанхайх, дүүрэх, ходоод өвдөх зэрэг бусад урвалууд) Мовипрепыг хэрэглэхийг зогсоож эмчид хандана. Хүүхдийн практикийн хэрэглээ: Мовипрептм -ийг хүүхдэд хэрэглэсэн мэдээлэл байхгүй тул 18 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй. Жирэмсэн ба хөхүүл үед: Мовипрептм бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэсэн хангалттай туршлага байхгүй. Хэрэв хүлээгдэж байгаа эрсдлээс илүү шаардлагатай үед хэрэглэж болно. Эмийн бодисын нөлөө нь: мэргэжилийн онцлог, тээврийн хэрэгсэл болон аюултай механизмтай харьцдаг хүмүүст: Мовипрептм бэлдмэлийг хэрэглэж буй үед тээврийн хэрэгсэл жолоодох болон бусад үйлдвэрлэлийн машин механизмтай ажиллахыг хориглоно. Эмийн хэлбэр ба савлалт: 111,9 г бэлдмэл (А уут) дөрвөн давхар ууттай (цаас/ бага нягтралтай полиэтилен /хөнгөнцагаан/ бага нягтралтай полиэтилен). 10,6 г бэлдмэл (Б уут) дөрвөн давхар ууттай (цаас/ бага нягтралтай полиэтилен/ хөнгөнцагаан/ бага нягтралтай полиэтилен). Хоёр уут нь (А ба Б) тунгалаг полиэтилен уутанд байна. 2 уут нь эмийн зааврын хамт цаасан хайрцагт савлагдсан байна. Хадгалах нөхцөл: 25˚ С дээшгүй хэмд Уусмалыг бэлтгэсэний дараагаар 24 цагийн туршид 2˚С- с 8˚С хэмд хадгална. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална. Хадгалах хугацаа: 3 жил. Хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй. Эмийн сангаас олгох нөхцөл: Жоргүй олгоно. Мовипреп® -ын нэг удаагийн ээлж хэрэглээ хоёр литр шингэн байдаг. Мовипреп® хайрцагандаа хоёр тунгалаг пластик уутыг агуулдаг. Уут бүр нь дотроо “А” ба “Б” гэсэн тэмдэглэгээтэй хоёр ширхэг жижиг ууттай нунтагийг багтаасан байна. Хайрцагийг онгойлгоод нэг пластик уутыг задалж “А” гэж бичсэн нэг жижиг уут, “Б” гэж бичсэн нэг жижиг уутыг гаргана. Нунтаг дээр нэг литр усыг (хүйтэн биш) хийж уусмал бэлтгэнэ. “А” ба , “Б” гэж бичсэн хоёр жижиг уутыг задлаад хуурай саванд хийнэ. Уусмалын нунтагийг бүрэн уустал нь хутгана.