SlideShare a Scribd company logo
1 of 13
МОНГОЛЫН ПИВОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА
Оюутан Б.Уянга
ШУТИС, ХИБС, Хүнсний үйлдвэрийн менежмент, ХҮМ-4
Uyanga.b@bidmongol.com
Удирдсан багш: Д.Амарбаясгалан
Хураангуй
Энэхүү судалгааны ажлыг Монголын пивоны зах зээлийн өнөөгийн бодит байдлыг
судалж, илрүүлэх зорилготой гүйцэтгэсэн болно. Манай улсын насанд хүрсэн /18
наснаас дээш/ нэг хүнд ногдож байгаа бүх төрлийн согтууруулах ундааг 38 градусын
архинд шилжүүлснээр үйлдвэрлэсэн, импортолсон согтууруулах ундаанаас
экспортынх нь хэмжээг хасч тооцоход 2002 онд 9,03 литр, 2011 онд 41.2 литр болж
өссөн үзүүлэлт гарч байна. Үүнийг тодруулбал: спирт 3.0, архи 9.7, пиво 27.6, дарс
0.9 литр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол улс дахь согтууруулах ундааны
хэрэглээ, архидалтын улмаас хүн амын эрүүл мэнд, нийгмийн амьдралд учирч байгаа
хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга
хэмжээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг илрүүлэхэд тодорхой хэмжээний
судалгаа, мэдээлэл шаардлагатай байна.
Иймд судалгааны ажлаараа согтууруулах ундааны зах зээлд дийлэнх хувийг эзэлж
байгаа пивоны зах зээл, түүнд оролцогчид болох пиво нийлүүлэгч, үйлдвэрлэгч
компани болоод худалдааны байгууллагуудын дундаж татан авалтын хэмжээ, түүн
доторх брэндүүдийн зах зээлд эзлэх хувь, бодит байдлыг санал асуулга,системтэй
ажиглалт, өгөгдлийн тоон шинжилгээ хийх замаар илрүүлсэн болно.
Түлхүүр үг: пиво, зах зээл, хэрэглэгч, борлуулалтын суваг, татан авалт
Оршил
Монгол улсын хөгжил дэвшил, хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд
сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийн нэг нь согтуурах явдал юм. Монгол улс
сүүлийн 5 жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг
импортолсон нь 2.8 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.9 сая хүн
амтай манай улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт. Статистикийн мэдээллээс үзэхэд
согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих
түвшингээс хэт давж, улс орны хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр
нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ.
Зорилго: Пивоны хэрэглээний бодит байдлыг судлах
Судалгааны арга зүй: Уг судалгаа нь нэг удаагийн буюу үечилсэн бус судалгаа
болсон бөгөөд түүврийн аргачлалаар сонгосон судалгааны объектуудаас санал асуулга,
ярилцлага авч, ажиглалт хийх замаар мэдээлэл цуглуулж, өгөгдлийн тоон шинжилгээ
хийж нэгтгэн дүгнэсэн болно.
Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж
1. Согтууруулах ундааны зах зээлийн өнөөгийн байдлын судалгаа
Зорилго: Согтууруулах ундааны зах зээлд эзлэх хувь хэмжээг нэр төрлөөр нь болоод
үйлдвэрлэгчдээр нь тодорхойлох.
Нийт согтууруулах ундааны зах зээл*

Хүснэгт 1

2012 оны эхний хагас жилийн байдал (мян.л)
Сар

2

3

4

5

6

Нийт

Спирт

565.1

283.8

281.4

261.1

288.1

184.4

1863.9

Архи

2776.5

2004.2

1959.7

2017.5

2061.3

2052.4

12871.6

Дарс

7.3

13.9

7.7

8

14.2

22.9

74

Пиво

4114.5

3546.7

4742.7

5099.9

5098.4

4236.1

26838.3

Архи
импорт

568.7

427.8

1 181.4

1 375.2

2 455.0

3 498.7

9506.80

Пиво
импорт

34.3

144.9

13.9

113.2

51.5

307.5

665.30

Нийт
*

1

8066.45

6421.31

8186.77

8874.88

9968.50

10301.96

51819.9

Монголын үндэсний статистикийн газрын эмхэтгэл-2012 он

Пивоны зах зээл
(2012 оны эхний хагас жилийн байдлаар)

Нийт зах зээл

Пиво
үйлдвэрлэл
Пиво импорт
1

2

3

4

Зураг 1

5

6
Зах зээлд эзлэх хувь, %

Пиво импорт
1%
Архи импорт
18%
Дотоодын пиво
52%
Дарс
0%
Архи
25%
Спирт
4%
0

5000

10000

15000

20000

25000

30000

Зураг 2
Статистикийн газраас гаргасан судалгаагаар 2012 оны эхний хагас жилийн байдлаар
нийт 51819.9 мян.л согтууруулах ундаа (дотоодын пиво 52% буюу 26838.3 мян.л)
манай зах зээлд нийлүүлэгдсэн байна. Энэ нь хоногт 287.0 мян.л үйлдвэрлэгдэн зах
зээлд нийлүүлэгдэж байгааг харуулж байгаа юм. 2012 оны байдлаар Монгол улс
хамгийн багаар 2,700 мянган хүн амтай гэж үзвэл хагас жилд 1 хүнд:
19.2 л согтууруулах ундаа
10.1 л пиво тус тус оногдож байна.
Согтууруулах ундааг зах зээлд эзлэх хувь хэмжээгээр нь тооцвол дотооддоо
үйлдвэрлэсэн пивоны хэмжээ хамгийн өндөр үзүүлэлттэй буюу нийт зах зээлийн талаас
илүү хувийг эзэлж байгаа юм.
Пиво үйлдвэрлэн нийлүүлэгч компаниудын зах зээлд эзлэх хэмжээ
(хувь)

балтика
4%

бусад задгай
касс хиро фүүдс
1%
0%
4%
5%
АПУ
49%

алтан торх
1%

MCS
36%

Зураг 3
Монгол шар айрагны компаниудын зах зээлд эзлэх хувь хэмжээ
Бусад – Чингис
Жем
0%

MCS – Жалам
хар
Tiger
Сэнгүр
42%

АПУ – Алтан
говь
Боргио
Нийслэл
Fusion
Хар Хорум
58%

Зураг 4
2009 оны 3-р сард гарсан УИХ-ын Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
орсноос хойш 2 сарын хугацаанд импортын пиво дунджаар 40-100 төгрөгөөр өртөг нь
нэмэгдэж, харин дотоодын пиво үйлдвэрлэгч MSC-APB tiger үйлдвэр ЖАЛАМ ХАР, АПУ
ХК нь шинэ нэр төрлийн пивийг Монголд үйлдвэрлэх болсноос дотоодын пивоны
үйлдвэрлэл өссөн байна.
2. Хэрэглэгчийн судалгаа
Зорилго: Улаанбаатар хотын хэрэглэгчдийн пиво худалдан авах зан төлөвийг тодорхойлох.
Хамрах хүрээ, арга зүй:
Пивоны зах зээлийн хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвийг согтууруулах ундаа
худалдаалдаг дэлгүүрт 16:00-20:00 цагаар, Pub, шөнийн клубт 19:00-23:00 цагийн хооронд
буюу хамгийн ачаалал ихтэй үеэр нь зогсож, 4 цагийн турш ажиглалт хийж, санамсаргүй
түүвэр, хаалттай асуулгын аргаар судалж илрүүлсэн болно.
Хүснэгт 2
25 хүртэл
Эр
Эм
35
Найз
нөхөдтэйгөө 42,1
уулзах үед
Амрах,
алжаал 1,7
3,4
тайлах
Баяр
ёслол 36,4
38,9
тэмдэглэх
Уумаар
санагдсан 7,9
2,3
үедээ
Сэтгэл тавгүй үед
8,6
10,3
Согтох зорилгоор
0,6
4,5
Эмчилгээний
0,3
0,6
зориулалтаар
Бусад
2,4
5

26 - 45
Эр
Эм
30,9
43,7

46 – 59
Эр
Эм
20
24,1

60 дээш
Эр
Эм
7,6
7,9

9,6

8,1

10,9

13

29

21,3

30,4

43,2

47,1

32,5

17,6

19

6,3

7,5

6,2

6,9

19,4

30,8

4,1
1,2
3

3,8
1,3
2,3

10,2
0,5
4

12
1,2
4,3

6,4
0,1
11

5,1
0,3
5,8

1,7

2,9

1,1

6

8,9

9,8

Хүснэгт 3
Пиво сонгох
шалтгаан

Эр

Эм

Үндэсний үйлдвэрлэл

19

17,5

Үнийн хувьд
боломжийн

24,3

14

Олдоц сайтай

21,3

16,7

Хэрэглэж дассан

6,2

3,2

Амт нь таалагддаг

4,1

23,4

Хүмүүс ихэвчлэн

2

3,2
хэрэглэдэг
Градус
болохоор

өндөр

1,4

0,7

Брэнд бүтээгдэхүүн
учраас

7

10,2

Шартуулдаггүй

1,9

1,3

Бусад

4,7

4,2

Судалгаанд оролцогч 25-45 насны эрэгтэй хүмүүсийн хувьд найз нөхөдтэйгөө уулзах
үедээ пивийг уудаг гэсэн бол 46-аас дээш насныхны хувьд баяр ёслол тэмдэглэх үедээ
пивийг уудаг гэжээ. Харин 25 хүртэлх насны эмэгтэйчүүд болон 46-60 насныхны хувьд
баяр ёслол тэмдэглэх үедээ пивийг уудаг гэсэн бол 25-45 эмэгтэйчүүдийн тухайд
найз нөхөдтэйгөө уулзах үедээ пивийг уудаг байх юм. Түүнчлэн хамгийн
сонирхолтой нь 60-аас дээш насны эмэгтэйчүүдийн дийлэнх нь пивийг зүгээр л
Уумаар санагдсан үедээ худалдан авдаг байна.
Мөн хэрэглэгчид “олдоц сайтай, хямд үнэтэй” гэсэн үүднээс пивийг маш ихээр
хэрэглэдэг байна.
3. Борлуулалтын сувгийн судалгаа
Зорилго: Согтууруулах ундааны худалдаа эрхэлдэг байгууллагуудын борлуулалтын үйл
ажиллагааг судлах.
Хамрах хүрээ, арга зүй:
Согтууруулах ундааны худалдаа эрхэлдэг 170 байгууллагаас 2012 оны байдлаарх
борлуулалт болоод 7 хоногийнх нь татан авалтанд санал асуулга, ярилцлага,системтэй
ажиглалт явуулан судалгаа авсан болно.

Судалгаанд оролцогчид
121
41

8

Дэлгүүр

Бөөний худалдааны Уушийн газар (Pub, бар, ресторан, кафе)
төв (БХТ)

Зураг 5
“Миний дэлгүүр”-ийн пивоны борлуулалтын судалгаа
(2012 он, мян. ш)
9180.4
8255.9

7510.8 7322.2

6730.8

7277.3 7012.3
6183.2

4348.8

4346.8

3966.0

3153,5

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Зураг 6
Пивоны борлуулалт (улирлаар)
1-р улирал
10%
2-р улирал
20%

4-р улирал 40%

3-р улирал
30%

Зураг 7
2012 оны пивоны борлуулалтын дүнг нь үзэхэд хавар 4, 5–р сар, зун 7 сар, өвөл 12
сард пиво хамгийн их борлуулагдсан байх юм. Энэ нь Монголд эдгээр саруудад
хонхны баяр, наадам, шинэ жил зэрэг өргөн тэмдэглэдэг баяруудын үеэр пивоны
хэрэглээ эрс нэмэгддэг болохыг илэрхийлж байна.
Борлуулалтын сувгийн 7 хоногийн татан авалт (мян.ш)
7979.4

4286.7
2557.6

Уушийн газар

Бөөний
худалдааны төв

Хүнсний дэлгүүр

Зураг 8
Бөөний худалдааны төвүүдийн татан авалт (брэндээр)

ДВ
1%
нийслэл
8%

Кружка
4%
Cass
4%

хайт
3%

бусад
4%

жалам хар
3%
сэнгүр
21%

тайгер
16%

боргио
34%

3 медведев
2%
Зураг 9
Уушийн газрын татан авалт (брэндээр)
хар хорум
4%
fusion
3%

Cass
7%

Хайт бусад
5% 1%

жалам хар
5%

нийслэл
12%

сэнгүр
20%

тайгер
15%

боргио
23%

алтан говь
5%

Зураг 10
Дэлгүүрийн татан авалт (брэндээр)
хар Cass хайт
хорум 6% 4%
2%
fusion
1%

бусад
6%

жалам
хар
сэнгүр 6%
11%
тайгер
8%

нийслэл
13%

боргио
43%

Зураг 11
Сонгосон борлуулалтын сувгуудын 7 хоногийн татан авалтанд дотооддоо
үйлдвэрлэсэн Боргио, Тайгер, Сэнгүр, Нийслэл брэндийн пивонууд зонхилж байгаа
бөгөөд эдгээр брэндүүд нийлээд:
Бөөний худалдааны төвүүдэд-79%
Дэлгүүрүүдэд- 75%
Уушийн газарт-70%-ийг тус тус эзэлж байна.

Татан авалт (савлагаагаар)

Шилтэй 0.5
Budwiser
Боргио Бочка
Тайгер
хейнэкэн
29%

Шилтэй 0,45
Алтан Говь
Балтик
Жалам Хар
Нийслэл
Сэнгүр
Fusion
Хар Хорум
20%

Лааз 0,5
Bavaria
Cass
Cass Red
Боргио
Нийслэл
Сэнгүр
Тайгер
Хайт
хейнэкэн
Жалам хар
32%

Лааз 0.33
касс
боргио
хайт
1%

Шилтэй0,33
Budwiser
Cass
Хув 5л
Алтан Говь толстяк
0%
Боргио
Сэнгүр
Тайгер
Fusion
Хар Хорум
хейнэкэн
3%

Зураг 12

Хув 2,5л
Медведев
Bagbier
Жигулѐвское
Кружка
Толстяк
4%

Хув 2 л
Боргио
Нийслэл
ДВ
Олд чех
7%

Хув 1.5,3л
Медведев Cass
Берег Байкала
Нийслэл
3%
Хув 1,6 л
Cass
Cass Red
Хайт
1%
Бөөний худалдааны төвүүдийн татан авалт, ш (савлагаагаар)

28940
19820
2900

600

570

8890

5364

10960
1750

Зураг 13
Хүнсний дэлгүүрийн татан авалт (савлагаагаар, ш)
15066
13712

8361

2190

1302
24

946

167

Зураг 14

723

88

288
Уушийн газрын татан авалт (савлагаагаар, ш)
10668
9705

3018

2080

105

задгай

лааз

Шилтэй 0.33

Шилтэй 0.45

Шилтэй 0.5

Зураг 15
Сонгосон борлуулалтын сувгуудын 7 хоногийн татан авалтанд савлагааны хувьд 0.5
литр болон 0.45 литрийн шилтэй, 0.5 литрийн лаазтай пивонууд зонхилж байгаа
бөгөөд эдгээрийн эзлэх хувийн нийлбэрийг гаргавал:
Бөөний худалдааны төвүүдэд- 59720
Дэлгүүрүүдэд- 37139
Уушийн газарт- 23391 ширхгийг тус тус эзэлж байна.
Дүгнэлт
Согтууруулах ундааг зах зээлд эзлэх хувь хэмжээгээр нь тооцвол дотооддоо
үйлдвэрлэсэн пивоны хэмжээ хамгийн өндөр үзүүлэлттэй буюу нийт зах зээлийн
талаас илүү хувийг эзэлж байгаа юм. Энэ нь 2009 оны 3-р сард гарсан УИХ-ын
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш 2 сарын
хугацаанд импортын пиво дунджаар 40-100 төгрөгөөр өртөг нь нэмэгдэж, харин
дотоодын пиво үйлдвэрлэгч MSC-APB tiger үйлдвэр ЖАЛАМ ХАР, АПУ ХК нь
шинэ нэр төрлийн пивийг Монголд үйлдвэрлэх болсноос дотоодын пивоны
үйлдвэрлэл өссөнтэй холбоотой байна.
Хэрэглэгчид “олдоц сайтай, хямд үнэтэй” гэсэн үүднээс пивийг маш ихээр
хэрэглэдэг гэсэн дүгнэлтэнд хүрлээ.
Судалгаанд оролцсон согтууруулах
ундааны худалдаа эрхэлдэг
170
байгууллагуудын пивоны 7 хоногийн дундаж татан авалтын хэмжээг брэндээр нь
болон тоо хэмжээгээр нь судлан үзэхэд савлагааны хувьд 0.5 литр болон 0.45
литрийн, шилтэй, дотоодын пивонуудыг ихэвчлэн татан авч худалдаалдаг бөгөөд
томоохон баяр наадмын үеэр пивоны борлуулалт эрс нэмэгддэгээс тэдгээр үед татан
авалтаа ихээр хийж, ачаалалтай ажилладаг байна.

Ашигласан ном, материал
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.

Балжмаа.Б. Маркетингийн судалгаа: гарын авлага, УБ, 2000 он
Дагвадорж.Д. Маркетингийн судалгааны арга зүй, УБ, 1994 он
Тунгалаг.Д. Эрдмийн бүтээл туурвих арга зүйн зөвлөмж, УБ, 2007 он
Саруул. Н Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсний үр ашгийн судалгаа /Stylish пивоны
жишээн дээр/ Магистрын ажил
http://www.legalinfo.mn/annex/details/3196?lawid=7013
www.nso.mn
http://gelegjamts.blogspot.com/
“Миний сүлжээ” дэлгүүрийн 2012 оны борлуулалтын нэгдсэн дүн

Зохиогчийн тухай: Батбаярын Уянга нь ШУТИС, ХИБС, Хүнсний үйлдвэрийн
менежментийн төгсөх курсын оюутан.

More Related Content

What's hot

ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл Aska Ashka
 
Lecture 6,7
Lecture 6,7Lecture 6,7
Lecture 6,7Bbujee
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгааЦ. Ариунболд
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Dagva Donald
 
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмжUndram J
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлAdilbishiin Gelegjamts
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarBuka King
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Adilbishiin Gelegjamts
 
Хэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөл
Хэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөлХэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөл
Хэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөлГончигжавын Болдбаатар
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1Erdenezul Bazarragchaa
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9Etugen
 
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Mr Nyak
 
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ Adilbishiin Gelegjamts
 
Хугацааны цуваан шинжилгээ
Хугацааны цуваан шинжилгээХугацааны цуваан шинжилгээ
Хугацааны цуваан шинжилгээSerod Khuyagaa
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямааtsetsgeeee
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Adilbishiin Gelegjamts
 

What's hot (20)

ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
Lecture 3
Lecture 3 Lecture 3
Lecture 3
 
Lecture 6,7
Lecture 6,7Lecture 6,7
Lecture 6,7
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаа
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?
 
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
Хэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөл
Хэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөлХэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөл
Хэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөл
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
Пүүсийн онол
Пүүсийн онол Пүүсийн онол
Пүүсийн онол
 
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
 
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
 
Хугацааны цуваан шинжилгээ
Хугацааны цуваан шинжилгээХугацааны цуваан шинжилгээ
Хугацааны цуваан шинжилгээ
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямаа
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
 

Viewers also liked

Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...batnasanb
 
спирт бал бурам
спирт бал бурамспирт бал бурам
спирт бал бурамbvjinee
 
Халагдах цэргийн Ажил мэргэжлийн чиг баримжаа
Халагдах цэргийн Ажил мэргэжлийн чиг баримжааХалагдах цэргийн Ажил мэргэжлийн чиг баримжаа
Халагдах цэргийн Ажил мэргэжлийн чиг баримжааOchir Consulting Ltd
 

Viewers also liked (6)

Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
 
спирт бал бурам
спирт бал бурамспирт бал бурам
спирт бал бурам
 
Nvts xxk iin marketingiin sudalgaa
Nvts xxk iin marketingiin sudalgaaNvts xxk iin marketingiin sudalgaa
Nvts xxk iin marketingiin sudalgaa
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Халагдах цэргийн Ажил мэргэжлийн чиг баримжаа
Халагдах цэргийн Ажил мэргэжлийн чиг баримжааХалагдах цэргийн Ажил мэргэжлийн чиг баримжаа
Халагдах цэргийн Ажил мэргэжлийн чиг баримжаа
 
Golomt-АПУ ХК
Golomt-АПУ ХКGolomt-АПУ ХК
Golomt-АПУ ХК
 

More from batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

More from batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Б.Уянга - МОНГОЛЫН ПИВОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

  • 1. МОНГОЛЫН ПИВОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА Оюутан Б.Уянга ШУТИС, ХИБС, Хүнсний үйлдвэрийн менежмент, ХҮМ-4 Uyanga.b@bidmongol.com Удирдсан багш: Д.Амарбаясгалан Хураангуй Энэхүү судалгааны ажлыг Монголын пивоны зах зээлийн өнөөгийн бодит байдлыг судалж, илрүүлэх зорилготой гүйцэтгэсэн болно. Манай улсын насанд хүрсэн /18 наснаас дээш/ нэг хүнд ногдож байгаа бүх төрлийн согтууруулах ундааг 38 градусын архинд шилжүүлснээр үйлдвэрлэсэн, импортолсон согтууруулах ундаанаас экспортынх нь хэмжээг хасч тооцоход 2002 онд 9,03 литр, 2011 онд 41.2 литр болж өссөн үзүүлэлт гарч байна. Үүнийг тодруулбал: спирт 3.0, архи 9.7, пиво 27.6, дарс 0.9 литр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол улс дахь согтууруулах ундааны хэрэглээ, архидалтын улмаас хүн амын эрүүл мэнд, нийгмийн амьдралд учирч байгаа хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг илрүүлэхэд тодорхой хэмжээний судалгаа, мэдээлэл шаардлагатай байна. Иймд судалгааны ажлаараа согтууруулах ундааны зах зээлд дийлэнх хувийг эзэлж байгаа пивоны зах зээл, түүнд оролцогчид болох пиво нийлүүлэгч, үйлдвэрлэгч компани болоод худалдааны байгууллагуудын дундаж татан авалтын хэмжээ, түүн доторх брэндүүдийн зах зээлд эзлэх хувь, бодит байдлыг санал асуулга,системтэй ажиглалт, өгөгдлийн тоон шинжилгээ хийх замаар илрүүлсэн болно. Түлхүүр үг: пиво, зах зээл, хэрэглэгч, борлуулалтын суваг, татан авалт Оршил Монгол улсын хөгжил дэвшил, хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийн нэг нь согтуурах явдал юм. Монгол улс сүүлийн 5 жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.8 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.9 сая хүн амтай манай улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт. Статистикийн мэдээллээс үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих түвшингээс хэт давж, улс орны хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Зорилго: Пивоны хэрэглээний бодит байдлыг судлах Судалгааны арга зүй: Уг судалгаа нь нэг удаагийн буюу үечилсэн бус судалгаа болсон бөгөөд түүврийн аргачлалаар сонгосон судалгааны объектуудаас санал асуулга, ярилцлага авч, ажиглалт хийх замаар мэдээлэл цуглуулж, өгөгдлийн тоон шинжилгээ хийж нэгтгэн дүгнэсэн болно.
  • 2. Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж 1. Согтууруулах ундааны зах зээлийн өнөөгийн байдлын судалгаа Зорилго: Согтууруулах ундааны зах зээлд эзлэх хувь хэмжээг нэр төрлөөр нь болоод үйлдвэрлэгчдээр нь тодорхойлох. Нийт согтууруулах ундааны зах зээл* Хүснэгт 1 2012 оны эхний хагас жилийн байдал (мян.л) Сар 2 3 4 5 6 Нийт Спирт 565.1 283.8 281.4 261.1 288.1 184.4 1863.9 Архи 2776.5 2004.2 1959.7 2017.5 2061.3 2052.4 12871.6 Дарс 7.3 13.9 7.7 8 14.2 22.9 74 Пиво 4114.5 3546.7 4742.7 5099.9 5098.4 4236.1 26838.3 Архи импорт 568.7 427.8 1 181.4 1 375.2 2 455.0 3 498.7 9506.80 Пиво импорт 34.3 144.9 13.9 113.2 51.5 307.5 665.30 Нийт * 1 8066.45 6421.31 8186.77 8874.88 9968.50 10301.96 51819.9 Монголын үндэсний статистикийн газрын эмхэтгэл-2012 он Пивоны зах зээл (2012 оны эхний хагас жилийн байдлаар) Нийт зах зээл Пиво үйлдвэрлэл Пиво импорт 1 2 3 4 Зураг 1 5 6
  • 3. Зах зээлд эзлэх хувь, % Пиво импорт 1% Архи импорт 18% Дотоодын пиво 52% Дарс 0% Архи 25% Спирт 4% 0 5000 10000 15000 20000 25000 30000 Зураг 2 Статистикийн газраас гаргасан судалгаагаар 2012 оны эхний хагас жилийн байдлаар нийт 51819.9 мян.л согтууруулах ундаа (дотоодын пиво 52% буюу 26838.3 мян.л) манай зах зээлд нийлүүлэгдсэн байна. Энэ нь хоногт 287.0 мян.л үйлдвэрлэгдэн зах зээлд нийлүүлэгдэж байгааг харуулж байгаа юм. 2012 оны байдлаар Монгол улс хамгийн багаар 2,700 мянган хүн амтай гэж үзвэл хагас жилд 1 хүнд: 19.2 л согтууруулах ундаа 10.1 л пиво тус тус оногдож байна. Согтууруулах ундааг зах зээлд эзлэх хувь хэмжээгээр нь тооцвол дотооддоо үйлдвэрлэсэн пивоны хэмжээ хамгийн өндөр үзүүлэлттэй буюу нийт зах зээлийн талаас илүү хувийг эзэлж байгаа юм.
  • 4. Пиво үйлдвэрлэн нийлүүлэгч компаниудын зах зээлд эзлэх хэмжээ (хувь) балтика 4% бусад задгай касс хиро фүүдс 1% 0% 4% 5% АПУ 49% алтан торх 1% MCS 36% Зураг 3 Монгол шар айрагны компаниудын зах зээлд эзлэх хувь хэмжээ Бусад – Чингис Жем 0% MCS – Жалам хар Tiger Сэнгүр 42% АПУ – Алтан говь Боргио Нийслэл Fusion Хар Хорум 58% Зураг 4 2009 оны 3-р сард гарсан УИХ-ын Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш 2 сарын хугацаанд импортын пиво дунджаар 40-100 төгрөгөөр өртөг нь нэмэгдэж, харин дотоодын пиво үйлдвэрлэгч MSC-APB tiger үйлдвэр ЖАЛАМ ХАР, АПУ ХК нь шинэ нэр төрлийн пивийг Монголд үйлдвэрлэх болсноос дотоодын пивоны үйлдвэрлэл өссөн байна.
  • 5. 2. Хэрэглэгчийн судалгаа Зорилго: Улаанбаатар хотын хэрэглэгчдийн пиво худалдан авах зан төлөвийг тодорхойлох. Хамрах хүрээ, арга зүй: Пивоны зах зээлийн хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвийг согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүрт 16:00-20:00 цагаар, Pub, шөнийн клубт 19:00-23:00 цагийн хооронд буюу хамгийн ачаалал ихтэй үеэр нь зогсож, 4 цагийн турш ажиглалт хийж, санамсаргүй түүвэр, хаалттай асуулгын аргаар судалж илрүүлсэн болно. Хүснэгт 2 25 хүртэл Эр Эм 35 Найз нөхөдтэйгөө 42,1 уулзах үед Амрах, алжаал 1,7 3,4 тайлах Баяр ёслол 36,4 38,9 тэмдэглэх Уумаар санагдсан 7,9 2,3 үедээ Сэтгэл тавгүй үед 8,6 10,3 Согтох зорилгоор 0,6 4,5 Эмчилгээний 0,3 0,6 зориулалтаар Бусад 2,4 5 26 - 45 Эр Эм 30,9 43,7 46 – 59 Эр Эм 20 24,1 60 дээш Эр Эм 7,6 7,9 9,6 8,1 10,9 13 29 21,3 30,4 43,2 47,1 32,5 17,6 19 6,3 7,5 6,2 6,9 19,4 30,8 4,1 1,2 3 3,8 1,3 2,3 10,2 0,5 4 12 1,2 4,3 6,4 0,1 11 5,1 0,3 5,8 1,7 2,9 1,1 6 8,9 9,8 Хүснэгт 3 Пиво сонгох шалтгаан Эр Эм Үндэсний үйлдвэрлэл 19 17,5 Үнийн хувьд боломжийн 24,3 14 Олдоц сайтай 21,3 16,7 Хэрэглэж дассан 6,2 3,2 Амт нь таалагддаг 4,1 23,4 Хүмүүс ихэвчлэн 2 3,2
  • 6. хэрэглэдэг Градус болохоор өндөр 1,4 0,7 Брэнд бүтээгдэхүүн учраас 7 10,2 Шартуулдаггүй 1,9 1,3 Бусад 4,7 4,2 Судалгаанд оролцогч 25-45 насны эрэгтэй хүмүүсийн хувьд найз нөхөдтэйгөө уулзах үедээ пивийг уудаг гэсэн бол 46-аас дээш насныхны хувьд баяр ёслол тэмдэглэх үедээ пивийг уудаг гэжээ. Харин 25 хүртэлх насны эмэгтэйчүүд болон 46-60 насныхны хувьд баяр ёслол тэмдэглэх үедээ пивийг уудаг гэсэн бол 25-45 эмэгтэйчүүдийн тухайд найз нөхөдтэйгөө уулзах үедээ пивийг уудаг байх юм. Түүнчлэн хамгийн сонирхолтой нь 60-аас дээш насны эмэгтэйчүүдийн дийлэнх нь пивийг зүгээр л Уумаар санагдсан үедээ худалдан авдаг байна. Мөн хэрэглэгчид “олдоц сайтай, хямд үнэтэй” гэсэн үүднээс пивийг маш ихээр хэрэглэдэг байна. 3. Борлуулалтын сувгийн судалгаа Зорилго: Согтууруулах ундааны худалдаа эрхэлдэг байгууллагуудын борлуулалтын үйл ажиллагааг судлах. Хамрах хүрээ, арга зүй: Согтууруулах ундааны худалдаа эрхэлдэг 170 байгууллагаас 2012 оны байдлаарх борлуулалт болоод 7 хоногийнх нь татан авалтанд санал асуулга, ярилцлага,системтэй ажиглалт явуулан судалгаа авсан болно. Судалгаанд оролцогчид 121 41 8 Дэлгүүр Бөөний худалдааны Уушийн газар (Pub, бар, ресторан, кафе) төв (БХТ) Зураг 5
  • 7. “Миний дэлгүүр”-ийн пивоны борлуулалтын судалгаа (2012 он, мян. ш) 9180.4 8255.9 7510.8 7322.2 6730.8 7277.3 7012.3 6183.2 4348.8 4346.8 3966.0 3153,5 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Зураг 6 Пивоны борлуулалт (улирлаар) 1-р улирал 10% 2-р улирал 20% 4-р улирал 40% 3-р улирал 30% Зураг 7 2012 оны пивоны борлуулалтын дүнг нь үзэхэд хавар 4, 5–р сар, зун 7 сар, өвөл 12 сард пиво хамгийн их борлуулагдсан байх юм. Энэ нь Монголд эдгээр саруудад хонхны баяр, наадам, шинэ жил зэрэг өргөн тэмдэглэдэг баяруудын үеэр пивоны хэрэглээ эрс нэмэгддэг болохыг илэрхийлж байна.
  • 8. Борлуулалтын сувгийн 7 хоногийн татан авалт (мян.ш) 7979.4 4286.7 2557.6 Уушийн газар Бөөний худалдааны төв Хүнсний дэлгүүр Зураг 8 Бөөний худалдааны төвүүдийн татан авалт (брэндээр) ДВ 1% нийслэл 8% Кружка 4% Cass 4% хайт 3% бусад 4% жалам хар 3% сэнгүр 21% тайгер 16% боргио 34% 3 медведев 2% Зураг 9
  • 9. Уушийн газрын татан авалт (брэндээр) хар хорум 4% fusion 3% Cass 7% Хайт бусад 5% 1% жалам хар 5% нийслэл 12% сэнгүр 20% тайгер 15% боргио 23% алтан говь 5% Зураг 10 Дэлгүүрийн татан авалт (брэндээр) хар Cass хайт хорум 6% 4% 2% fusion 1% бусад 6% жалам хар сэнгүр 6% 11% тайгер 8% нийслэл 13% боргио 43% Зураг 11
  • 10. Сонгосон борлуулалтын сувгуудын 7 хоногийн татан авалтанд дотооддоо үйлдвэрлэсэн Боргио, Тайгер, Сэнгүр, Нийслэл брэндийн пивонууд зонхилж байгаа бөгөөд эдгээр брэндүүд нийлээд: Бөөний худалдааны төвүүдэд-79% Дэлгүүрүүдэд- 75% Уушийн газарт-70%-ийг тус тус эзэлж байна. Татан авалт (савлагаагаар) Шилтэй 0.5 Budwiser Боргио Бочка Тайгер хейнэкэн 29% Шилтэй 0,45 Алтан Говь Балтик Жалам Хар Нийслэл Сэнгүр Fusion Хар Хорум 20% Лааз 0,5 Bavaria Cass Cass Red Боргио Нийслэл Сэнгүр Тайгер Хайт хейнэкэн Жалам хар 32% Лааз 0.33 касс боргио хайт 1% Шилтэй0,33 Budwiser Cass Хув 5л Алтан Говь толстяк 0% Боргио Сэнгүр Тайгер Fusion Хар Хорум хейнэкэн 3% Зураг 12 Хув 2,5л Медведев Bagbier Жигулѐвское Кружка Толстяк 4% Хув 2 л Боргио Нийслэл ДВ Олд чех 7% Хув 1.5,3л Медведев Cass Берег Байкала Нийслэл 3% Хув 1,6 л Cass Cass Red Хайт 1%
  • 11. Бөөний худалдааны төвүүдийн татан авалт, ш (савлагаагаар) 28940 19820 2900 600 570 8890 5364 10960 1750 Зураг 13 Хүнсний дэлгүүрийн татан авалт (савлагаагаар, ш) 15066 13712 8361 2190 1302 24 946 167 Зураг 14 723 88 288
  • 12. Уушийн газрын татан авалт (савлагаагаар, ш) 10668 9705 3018 2080 105 задгай лааз Шилтэй 0.33 Шилтэй 0.45 Шилтэй 0.5 Зураг 15 Сонгосон борлуулалтын сувгуудын 7 хоногийн татан авалтанд савлагааны хувьд 0.5 литр болон 0.45 литрийн шилтэй, 0.5 литрийн лаазтай пивонууд зонхилж байгаа бөгөөд эдгээрийн эзлэх хувийн нийлбэрийг гаргавал: Бөөний худалдааны төвүүдэд- 59720 Дэлгүүрүүдэд- 37139 Уушийн газарт- 23391 ширхгийг тус тус эзэлж байна.
  • 13. Дүгнэлт Согтууруулах ундааг зах зээлд эзлэх хувь хэмжээгээр нь тооцвол дотооддоо үйлдвэрлэсэн пивоны хэмжээ хамгийн өндөр үзүүлэлттэй буюу нийт зах зээлийн талаас илүү хувийг эзэлж байгаа юм. Энэ нь 2009 оны 3-р сард гарсан УИХ-ын Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш 2 сарын хугацаанд импортын пиво дунджаар 40-100 төгрөгөөр өртөг нь нэмэгдэж, харин дотоодын пиво үйлдвэрлэгч MSC-APB tiger үйлдвэр ЖАЛАМ ХАР, АПУ ХК нь шинэ нэр төрлийн пивийг Монголд үйлдвэрлэх болсноос дотоодын пивоны үйлдвэрлэл өссөнтэй холбоотой байна. Хэрэглэгчид “олдоц сайтай, хямд үнэтэй” гэсэн үүднээс пивийг маш ихээр хэрэглэдэг гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Судалгаанд оролцсон согтууруулах ундааны худалдаа эрхэлдэг 170 байгууллагуудын пивоны 7 хоногийн дундаж татан авалтын хэмжээг брэндээр нь болон тоо хэмжээгээр нь судлан үзэхэд савлагааны хувьд 0.5 литр болон 0.45 литрийн, шилтэй, дотоодын пивонуудыг ихэвчлэн татан авч худалдаалдаг бөгөөд томоохон баяр наадмын үеэр пивоны борлуулалт эрс нэмэгддэгээс тэдгээр үед татан авалтаа ихээр хийж, ачаалалтай ажилладаг байна. Ашигласан ном, материал 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. Балжмаа.Б. Маркетингийн судалгаа: гарын авлага, УБ, 2000 он Дагвадорж.Д. Маркетингийн судалгааны арга зүй, УБ, 1994 он Тунгалаг.Д. Эрдмийн бүтээл туурвих арга зүйн зөвлөмж, УБ, 2007 он Саруул. Н Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсний үр ашгийн судалгаа /Stylish пивоны жишээн дээр/ Магистрын ажил http://www.legalinfo.mn/annex/details/3196?lawid=7013 www.nso.mn http://gelegjamts.blogspot.com/ “Миний сүлжээ” дэлгүүрийн 2012 оны борлуулалтын нэгдсэн дүн Зохиогчийн тухай: Батбаярын Уянга нь ШУТИС, ХИБС, Хүнсний үйлдвэрийн менежментийн төгсөх курсын оюутан.