More Related Content
PPTX
PPTX
Эмийн тех. лекц 3.pptx.................. PPTX
DOCX
биологи 8, 7 р ангийн тест DOCX
DOCX
PPTX
Амьтны аймгийн олон янз байдал PPTX
What's hot
PPTX
Ажлын байрны тодорхойлолт PPTX
Албан хэрэг хөтлөлт хичээл .. DOCX
DOCX
DOCX
PPTX
ODP
DOCX
PDF
PPT
DOCX
PPTX
PPTX
PDF
DOCX
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол PPTX
DOCX
ODP
PPTX
DOCX
Similar to Эмийн тех. лекц 2.pptx..................
PPTX
эмийн тех. Лекц 1.pptx.................. PPTX
эмийн тех.лекц 6.pptx................... PPTX
эмийн тех.лекц 5.pptx................... PPTX
эмийн тех.лекц 8.pptx................... PPTX
Эмийн тех.лекц 7pptx .pptx.............. PPTX
лекц №4 Номхотгол ба эмт бодисын амт, чанар. pptx PPTX
DOCX
PPTX
лекц № 1 Уламжлалт-эм-номхотголын-тухай.pptx PPTX
DOCX
PPTX
PPTX
Эмийн бодисыг бие махбодид оруулах зам PDF
лекц №4 .pdf............................ PPTX
эмийн тех. лекц 4.pptx.................. PPT
эмийн эмчилгээний-үр-нөлөө PPTX
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай PPTX
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт PPTX
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай PPTX
Лекц № 5 Эмт бодисыг номхотгох арга.pptx More from ssuserb994bc
PPTX
Лекц №3 Ургамлын газрын дээрх эрхтний бүтэц түүний онцлог.pptx PPTX
Ургамлын газрын доорх хэсгүүдийн бүтэц түүний ялгаа Лекц №2.pptx PPTX
Ургамлын эдүүд.pptx..................... PPTX
ургамал судлал лекц №1.pptx............. PPTX
Хор судлалын хими №8.pptx............... PPTX
Хор судлалын хими №7.pptx............... PPTX
Хор судлалын хими №6.pptx............... PPTX
Хор судлалын хими №5.pptx............... PPTX
Хор судлалын хими №4.pptx............... PPTX
Хор судлалын хими №3.pptx............... PPTX
Хор судлалын хими №2.pptx............... PPTX
Хор судлалын хими №1.pptx............... PDF
Лекц №7-2 АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ.pdf PDF
Лекц-6 Эм, эмнэлэгийн хэрэгслэлийн тухай хууль.pdf PDF
лекц 5-2 ТББ.pdf........................ PDF
Лекц-5 Эмийн-үндэсний-бодлого.pdf..... PDF
лекц №3.pdf............................. PDF
Лекц №2.pdf............................. PDF
лкц №1 Менежментийн үүсэл хөгжил онол .pdf PPTX
ХБӨ ЛЕКЦ №8.pptx........................ Эмийн тех. лекц 2.pptx..................
- 1.
- 2.
- 3.
Эм найруулахад ашиглах,
баримтлахгарын авлагууд
1. Фармакопей
2. Техникийн нөхцөл
3. Стандартууд
4. Бусад баримт бичгүүд
Найруулан бэлтгэсэн эм нь дээрх гарын авлагад заагдсан норм
хэмжээнд тохирч байх ёстой.
- 4.
Манай оронд эмийнчанарт тавих хяналтыг эм шалгах МХЕГ төв лаборатори, эмийн
санд эм шинжлэх тасгууд, эмийн үйлдвэрт эмийн чанар шалгах лаборатори
хариуцна. Ийм учраас эмийг найруулах үйлдвэрлэх ажлыг эм зүйн мэргэжлийн
хүмүүс хийдэг.
1.Бодисын хугарлын илтгэгчээр Уусмалын концентраци шалгах багаж-
рефрактометр
- 5.
Фармакопей-Фармакопей бол эмийнхэлбэр, эмийн бэдлмэл, эмийн түүхий эдэд тавих
шаардлага, стандартын эмхэтгэл юм.
Фармакопей гэдэг нь фармакон эм, пойео хийх гэсэн грек үгнээс үүсчээ. Анхны фармакопейн
эх үүсвэр бол Египетийн папирус, /манай тооллоос 1400 жилийн өмнө/ арабын эмч
Сабур-Ибн-Сахелын бичсэн “Грабаддин” гэдэг нэртэй эм бэлтгэх аргын тухай гарын авлага
гэж тооцдог.
Улсын чанартай анхны фармакопей 1498 онд Италид, 1698 онд Германд хэвлэгдсэн
“Рицеттарио флорентони” ба “Бранденбургский диспенсаторий” гэдэг номууд юм.
Энэ номуудад голдуу эмийг бэлтгэх аргууд бичигдсэн байна.
Орост 1778 онд анхны фармакопей Rharmacopea rosica гэдэг нэртэйгээр латин хэл дээр
хэвлэгдэж 1866 онд орос хэл дээр гарсан ба үүнийг анхны хэвлэл гэж тооцсон.
- 6.
фармакопейн эхний хэвлэлийгДЭМБ-ын
гуравдугаар чуулганаар баталсан.
Олон улсын фармакопейны байнгын зөвлөл
байгуулагдсан.
Энэ номыг 1951 онд хэвлүүлсэн бөгөөд
дөрвөн жилийн дараа хоёрдугаар боть Европ
дахь англи, франц, испани хэлээр хэвлэгдэн
гарсан байна.
Богинохон хугацаа өнгөрсний дараа Герман,
япон хэл дээр хэвлэгдсэн.
Эхний фармакопеи бол тэр үед нээгдэж
байсан бүх эмэнд норматив баримт
бичгүүдийн цуглуулга гэж үздэг. Тухайлбал:
Эмийн бодисын тухай 344 зүйл;
Тариа хэлбэрээр 183 зүйл (шахмал, капсул,
хандмал, ампулын уусмал);
Лабораторийн оношлогооны 84 арга
бичигджээ.
- 7.
Формакопейд эмийн бодисуудыглатин үсгийн дэс дарааллаар бичнэ.
Эхлээд эмийн нэрийг латинаар,бодисын шинж чанар, таних урвал, тооны
тодорхойлолт, хадгалах арга, дээд тун, зарим үед эмийн үйлчилгээг тус тус заана.
Фармакопейд эмийн бодисоос гадна эмийн хэлбэр, бэлтгэх арга, эмийн ургамлууд,
вакцин ийлдэс, урвалжууд, физик, хими, биологийн шинжилгээний аргууд, лавлах
хавсралт, хүснэгт нормууд бичигдсэн байна.
Фармакопей бол сурах бичиг биш харин хуулийн хүчинтэй гарын авлага юм.
Ийм учраас фармакопейд ч мадаггүй болтлоо шалгагдсан зүйлүүдийг түүвэрлэн
бичих бөгөөд мэргэжлийн хүн бүхэн заавал баримтлах хууль мөн.
- 8.
- 10.
Ж нь: эм,эмийн хэлбэрийг фармакопейд хэрхэн бичдэг вэ?
АЭРОЗОЛЬ-AEROSOLUM
Аэрозоль хавхлагат шүршигч төхөөрөмж бүхий тусгай битүү саванд /баллон/ түлхэгч хийн
орчинд янз бүрийн консинтенцтэй эмийн бодис тархсан хийн байдалтай эмийн хэлбэр юм.
Аэрозолийг арьс салст бүрхэвч, биеийн хөндий эрхтэнд шүрших байдлаар хэрэглэнэ. Аэрозоль
нь 2фазат /хий, шингэн/, 3 фазат /хий, шингэн, хатуу бодис/ систем байх ба эмийн бодис нь
уусмал, цийдмэг, хөвмөл хэлбэрээр оршино.
Хатуу, шингэн байдалтай эмийн бодисыг хийн орчинд нунтаглах замаар аэрозоль хэлбэрт
оруулна. Аэрозоль эмийн хэлбэрийг бэлтгэхдээ фармакопейн тусгайлсан өгүүллүүдэд заасан
эмнэлгийн практикт хэрэглэхийг зөвшөөрсөн туслах бодисууд /уусгагч, пропеллент бодис,
гадаргуугийн идэвхит бодисууд, хальс үүсгэгч, амт, үнэр засагч бодис, консервант болон
антиоксидант бодисууд/-ыг хэрэглэнэ.
- 11.
Пропеллент бодисоор шингэрүүлсэнхий /фреон, хладон, пропан, бутан, изүбутан,
винилхлорид, метилхлорид/, шахсан хий /шахсан азот, азотын дутуу исэл, нүүрстөрөгчийн
диаоксид, орган/, амархан дэгддэг органик уусгагчид /метиленхлорид, этиленхлорид/-ыг
хэрэглэнэ.
Баллон дахь даралт нь 20С-ын температурт 0,8мПа /8кгс/см2
/-аас илүүгүй байна.
Уусгагчаар ус, этилийн спирт, ургамал ба амьтан, эрдсийн гаралтай өөх тос, глицерин,
этилацетат, хлорт этил, пропиленгликоль, димексид, янз бүрийн молекул жинтэй
полиэтиленоксидууд, полисилоксаны нэгдлүүд, этилцелюлоз зэргийг хэрэглэнэ.
Гадаргуугийн идэвхт бодисуудаас твин-80, спен-80, пентол, ОС-20 бэлдмэл,
эмульсжуулсэн лав, эмульсжуулэгч №1, эмульсжуулэгч Т-2, нийлэгжуулсэн өөхний
анхдагч спиртүүд, олейны хүчил ба өөхний дээд хүчлийн триэтаноламины давсуудыг
хэрэглэнэ.
Хальс үүсгэгч бодисоор акрилийн хүчил болон целлюлозын уламжлалын өндөр молекулт
нэгдлүүдийг хэрэглэнэ.
Амт, үнэр засагч бодисоор сахар, лимоны хүчил, сорбит, эфирийн тос, тимол, ментол;
консервант бодисоор-нипагин, n-оксибензойны хүчлийн пропилийн эфир, сорбины ба
бензойны хүчил, натрийн бензоат, этони гэх мэт бодисуудыг хэрэглэнэ.
- 12.
Антиоксидант бодисоор бутилокситолуол,бутилоксианизол, витамин Е, лимоны хүчил,
трилон Б болон бусад бодисуудыг хэрэглэнэ.
Аэрозолийн чанарыг шалгах зорилгоор дээжийг эхний 1000 савлалтаас 15-г, түүнээс хойшхи
1000 савлалт тутмаас 2-г авах ба нэг цувралаас 25-аас багагүйг авна.Аэрозолийн чанарын
шалгалтыг фармакопейн тусгайлсан өгүүллийн дагуу 3-аас доошгүй дээжин дээр хийсэн
байх шаардлагатай. Ямар нэг үзүүлэлтээрээ фармакопейн тусгайлсан өгүүллийн шаардлага
хангаагүй бол тухайн цувралаас 2 дахин их хэмжээний дээжинд чанарын шалгалтыг давтан
хийнэ. Ингэхэд шаардлага хангаагүй тохиолдолд тухайн цувралыг устгана.
Даралтыг хэмжих. Баллоныг тасалгааны температурт 1 цагийн турш байлгаад баллоны
доторх даралтыг фармакопейн тусгайлсан өгүүллийн шаардлагад заасны дагуу манометр
/2.5-ийн нарийвчлалтай/-ийн тусламжтайгаар хэмжинэ. Шахсан хийг пропеллент бодисоор
хэрэглэсэн тохиолдолд аэрозолийн даралтыг заавал хэмжинэ.
Савлалтын бин битүү байдлыг шалгах. Шилэн баллоныг 15 минутаас багагүй 30 минутаас
ихгүй хугацаанд, металл баллоныг 10 минутаас багагүй 20 минутаас ихгүй хугацаанд 45+5
0
С-ийн температуртай усан халаагуурт байлгаж шалгахад хийн бөмбөлөг ялгарахгүй байх
ёстой. Усны түвшин нь хавхлаганаас дээш 1см-аас багагүй хэмжээтэй байна.
- 13.
Нэгж тун дахьбэлдмэлийн дундаж жинг тодорхойлох. /туналагч төхөөрөмж бүхий
аэрозолийг ашиглана/
Тасалгааны температурт шүршигч хавхалаган дээр 5 удаа дарж, баллоныг шүршигчтэй нь
хамт /0,01г хүртэл нарийвчлалтайгаар/ жинлэнэ /m2/. Дараа нь шүршигч хавхлаган дээр 5-
20 удаа 10-15 сек-ын зайтайгаар дарж бэлдмэлийг шахаж гаргасаны дараа жинлэнэ /m3/.
Нэгж тун дахь бэлдмэлийн дундаж жин m-г дараах томьёогоор тооцоолно.
m=(m2-m3) / n
n- шүршигч хавхлаган дээр фармакопейн тусгайлсан өгүүлэлд заасны дагуу дарсан тоо.
Фармакопейн тусгайлсан өгүүлэлд өөрөөр заагаагүй бол тунгийн хэлбэлзэл нь ±20%-аас
ихгүй байна.
- 15.
Савлалт. Туналагч хавхлага,хамгаалалтын таглаа бүхий металл болон хамгаалалтын
полимерэн бүрхүүлтэй шилэн баллонд савлана.
Хаяглалт. Баллон болон хайрцган дээр бэлдмэлийн нэр, цувралын дугаар, хадгалах
хугацаа, хадгалах нөхцөл ба анхааруулах тэмдэглэлүүдийг бичсэн байна. “Нарны шууд
тусгал болон халаалтын системээс хол хадгал”, “эмчийн заавраар хэрэглэнэ” гэх мэт.
Хадгалалт. Фармакопейн тусгайлсан өгүүлэлд өөрөөр заагаагүй бол 0-350
С-ын
температурт хадгална.
- 16.
АСКОРБИНЫ ХҮЧИЛ
ACIDUM ASCORBICUM
М.жин176.13 C6 H8 O6
Химийн нэршил:гамма лактон 2,3-дегидро-L-гулановын хүчил
Гадна байдал:Цагаан өнгийн талст нунтаг,үнэргүй, хүчиллэг амттай
Уусах чанар: Усанд амархан уусна.Этоналд уусна.Хлороформ,эфирт
уусахгүй
Хайлах температур:190-193градус
- 17.
Таних урвал:
1.Бэлдмэлийн 5%1мл уусмал дээр 0,5 мл мөнгөний нитратын уусмал нэмэхэд хөх
саарал өнгийн тунадас үүснэ. Үүн дээр 1-2 дусал 2,6-дихлорфенолиндофенол нэмэхэд
хөх өнгө нь арилна.
2.Органик хольцыг шалгах:
0,1грамм бэлдмэл дээр 2мл концентрат хүхрийн хүчил нэмээд 30минут
байлгана.Уусмалын өнгө нь №56 эталоны өнгөтэй адил байна.
3.0.1г бэлдмэлийг 100мл хэмжээст колбонд 50 мл нэрмэл усанд уусган ,хэмжээс хүртэл
усаар дүүргэнэ.0.1мл уусмалыг 100мл хэмжээст колбонд хийж,10 мл 0.01 моль/л
давсны хүчлийн уусмал нэмж хэмжээс хүртэл усаар дүүргэнэ.Энэ уусмал нь 243 нм
долгионы уртад хамгийн их гэрэл шингээлт өгнө.Хувийн гэрэл шингээлт 545-585
Уусмалын орчин: 5%уусмалын PH=2,1-2,6
Уусмалын өнгө ба тунгалаг чанар
Урьдчилан буцалгаж хөргөсөн 5% ийн усан уусмал нь №4а эталоноос тодгүй тунгалаг
байна
Хувийн эргэлтийн өнцөг
2%-ийн усан уусмалын эргэлтийн өнцөг нь +22градус +24градус байна.
- 18.
Тооны тодорхойлолт
Бэлдмэлээс 0,5г нарийвчилалтай жинлэн авч шувтан колбонд 50 мл
урьдчилан буцалгаж хөргөсөн усанд уусгана. Уусмалаас 10мл авч
1мл 2 %-ны давсны хүлийн уусмал, 2мл 1% цардуулын уусмал
нэмээд 0,1N йодийн уусмалаар хөх өнгөтэй болтол титрлэнэ
1мл 0,1N йодын уусмал 0,008806 г аскорбины хүчилтэй шүтэлцэнэ
Бэлдмэл 90,0% иас багагүй 100,5 %иас ихгүй C6 H8 O6 агуулна
Ангилал: Витамин
Хадгалалт: Нягт таглаатай саванд гэрлээс хамгаалж хадгална.
- 19.
Найруулан бэлтгэх эмийгэмийн жоронд бичих хэм хэмжээ.
Эмийн жор: гэж эмчээс жор баригчид/эмийн мэргэжилтэнд/ хандан стандартад заасан
жорын маягт дээр тухайн өвчтөнд оношийн дагуу хэрэглэх эмийг бэлтгэх, олгох
өвчтөнд хэрэглэх аргыг заасан баримт бичиг. /5376:2014стандарт/
Эм найруулагчид эмчийн бичсэн эмийн жоргүйгээр эм найруулахгүй.
Эмийн жорыг бичсэн эмч ба түүгээр эмийг найруулсан найруулагч хоёр уул эмийг
буруу бичсэн ба буруу найруулсан бол хуулийн хариуцлагыг хүлээдэг учир эмийн жор
нь хуулийн баримт бичиг мөн.
- 20.
1. Жоронд орохэмийн нэрийг латины харьяалахын тийн ялгал дээр том үсгээр эхлэн
бичих ба хамгийн түрүүнд эмчилгээний гол үйлчилгээг үзүүлэх үндсэн эмийн бодис,
дараа нь гол үйлчилгээг дэмжих эмүүд, дараа нь эмийн амт, үнэрийг засах бодисууд,
хамгийн сүүлд эмийн хэлбэр олгоход хэрэглэгдэх бодисууд бичигдэнэ.
2. Эмийн тунг аравтын бутархайгаар илэрхийлнэ.
3. Үүний дараа уул бичсэн эмүүдээр ямар эмийн хэлбэр хийж бэлтгэхийг латин хэл дээр
товчлон бичнэ
Жишээлбэл: M.F.Supp D.T.D.N10. Misce fiat suppositorium N10 зуурч хутгаад тийм
тунтайгаар 10 ширхэг лаа бэлтгэж өг.
Латины Signetur-тэмдэглэ гэсэн үгийг товчилж S: гэж бичээд өвчтөнд уул эмийг хэрэглэх
аргыг үндэсний хэл дээр зааж бичиж өгнө. Жишээлбэл: S. хоолны халбагаар өдөрт 3 удаа
уу гэх мэт
- 21.
Шингэн эмийн хэлбэрүүдийгбичихдээ MDS-Misce da signa-хольж тэмдэглээд
олго гэж төгсгөнө.
Хэрэв нэг бичигдсэн жороор дахин эм авах бол “ Repetatur ” дахиж болохгүй
бол “ non Repetatur ” эмийг яаралтай олгох шаардлагатай бол жорын зүүн
дээд өнцөгт “ Cito! “ нэг цаасан дээр хоёр жор бичигдвэл хооронд нь # , жорын
бүрэлдэхүүнд дуслаар хэмжигдэх шингэн бодис орвол “ gtt ” – guttae – дусал
гэж бичээд дуслын тоог ром тоогоор бичих, жоронд эмийн бодисууд ижил
тунтайгаар орвол сүүлийн эмийн дараа “ аа ” – ana- ижил хэмжээтэй гээд тунг
бичих , жорын цаасны эхний нүүрэнд багтахгүй бол “ Verte ” эргүүл! гэх мэт
тэмдэгүүдийг бичнэ.
- 22.
Ж нь: Rp:Tincturae Opii
Tincturae Strychnini aa 5.0
Tincturae Vaterianae 10.0
Olei Menthae gtt III
Misce. Da. Signa 15 дуслаар өдөрт 3 удаа уу
Опийн, чилибухын,бамбайн хандмал, гааны тос
❖Үрэл, лаа мэтийн эмийн хэлбэрүүдийн жорыг бичихдээ тэдгээрийн
зуурдасыг бүрдүүлэгч туслах чанарын суурь бодисуудын хэмжээг
тодорхойлохгүйгээр (quantum satis – q.s хэрэгцээний хирээр ) гэж
тэмдэглэнэ.
- 23.
❖Шингэн эмийн хэмжээгбичсэн хэмжээнд байлгана гэвэл
нэрмэл усны хэмжээний өмнө “ ad – хүртэл ” гээд зохих хэмжээг
бичнэ.
Rp: Natrii bromidi 6.0
Aquae distillate ad 200.0
Mise. Da.signa Хоолны халбагаар өдөрт 3 удаа уух
- 24.
Жорын бүрэлдэхүүнд орсонэмийн бодисуудыг
a) Үндсэн нөлөөг үзүүлэх эмийн бодис - basis
b) Үндсэн бодисынхоо нөлөөг ихэсгэх буюу багасгах чанартайгаар орсон туслах
чанарын бодис – adjuvans
c) Эмийн амт, үнэр, өнгийг засах бодис - corrigens
d) Эмчилгээний нөлөөгүй боловч эмийн бодист зохих хэлбэрүүдийг олгоход
хэрэглэгдэх бодис – constituens гэж нэрлэнэ.
- 25.
Жишээлбэл: Rp: Sol.Cocaini Hydrahloridi 0.2- 10.0
Sol. Adrenalini hydrochloride 1:500-10,0
M.D.S. дусаалга
Энэ нарийн жорын бүрэлдэхүүнд орж бгаа хлорт устөрөгчийн кокайн нь
basis бодис болно. Кокайн өвчингүй болгох нөлөөтэй ба амархан шимэгдэн
тарж нөлөөгөө түргэн алдана. Хлорт устөрөгч адерналин нь adjuvans бодис
болно. Адерналин судас нарийсгах нөлөөтэй учир энэ 2 эмийг хамт
хэрэглэвэл адерналин судсыг нарийсгаснаас кокайн удаан шимэгдэж удаан
нөлөөлнө. Энэ эмийг найруулахад нэрмэл ус нь constituens бодис болох
бөгөөд усны тусламжтайгаар уусмалд хэлбэрт бэлтгэгдэж байна.
- 26.
Эмийн жор ньзөвхөн эмчилгээний ач холбогдолтойгоор барахгүй бас
тооцоо, хууль, технологийн ач холбогдолтой юм.
Мансууруулах болон
сэтгэцэд нөлөөт эм,
антибиотик,
спиртийн жор нь уул
эмүүдийн тооцоог
бодоход хэрэглэгдэх
тооцооны баримт
юм.
Эмийн жоронд орсон
бодисуудаар эмийн
ямар хэлбэр
бэлтгэхийг
тодорхойлдог учир
технологийн ач
холбогдолтой юм.
Найруулсан эмийн
талаар ямар нэгэн
алдаа дутагдал,
будлиан гарахад
эмийн жор нь
хэргийг шийдэх гол
баримт болдог учир
хуулийн ач
холбогдолтой юм.
- 29.
Эм, эмийн түүхийэд, бэлдмэл
Орчин үеийн ангаах ухаан нь олон төрлийн өвчинтэй тэмцэхдээ урьдчилан
сэргийлэх, эрүүл ахуйг сахих, хоол унд, цаг агаар, рашаан ус, мэс засал хийх, эм
өгөх зэрэг эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэрэглэнэ.
Өвчнийг ангаахад эм их үүрэгтэй, хамгийн чухал зүйл мөн.
Маш бага тунгаар хэрэглэхэд хамгийн бага харш нөлөө үзүүлж эмчилгээний
хамгийн сайн үр дүн өгөх эмийн бодис ба эм зүйн хүчин зүйлийн ( эмийн хэлбэр,
технологи гэх мэт) нийлбэр болох физик –химийн нарийн системийг эм гэнэ.
- 30.
Эм эмнэлгийн хэрэгслийнтухай Монгол улсын хуулинд:
Эм гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг
оношлох, эмчлэх, дархлаажуулах зориулалттай үйлчлэл нь эм судлал,
эмнэл зүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан
ургамал,эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун
хэмжээтэйгээр хэрэглэдэг бэлдмэлийг хэлнэ.
Эмийн түүхий эд гэж эмчилгээний идэвхт бодис агуулсан цэвэр язгуур
махбодь нийлэг болон амьтан ургамал,эрдсийн гаралтай зүйлийг хэлнэ.
- 31.
Эмийг боловсруулахад хэрэглэгдэж
байгаатүүхий эдийг эмийн түүхий
эд гэх ба дотор нь ургамал, амьтан
эрсдсийн гаралтай гэж 3 ангилна.
Ургамлын түүхий эдээр ( үндэс,
навч, цэцэг, холтос)гаргаж авсан
эмийг ургамлын гаралтай эм гэнэ.
Жишээлбэл: бамбайн хандмалыг
бамбайн үндэснээс авна.
Пертуссиний бүрэлдэхүүнд ганга
өвс хэрэглэгдэнэ.г.м
Эм бол өвчинтэй тэмцэх хүчит
зэвсэг юм.
Эмийг хүн төрөлхтөн эрт дээр үеэс эхлэн хэрэглэж ирсэн бөгөөд эмгүй эмнэлэг
байсангүй. 1895 онд Иван Петрович Павлов эмийн ач холбогдлыг тодорхойлон
бичихдээ: “ эмчилгээний анхны алхам эмийн бодисыг хүний биенд тусгай аргаар
оруулахгүйгээр өнгөрөхгүй “ гэжээ.
- 32.
Амьтны гаралтай түүхийэдээс (элэг,цус, булчирхай, ходоодны салст бүрхэвч
гэх мэт ) гаргаж авсан эмийг амьтны гаралтай эм гэнэ.
Жишээлбэл: пантокриныг- бугын цусан эврээс,
адерналин, инсулин, панкреатин, камполон, пепсиныг- бөөрний дээд
булчирхай, нойр, элэг, ходоодны салст зэрэг амьтны түүхий эдээс гаргаж
авна.
Эрдсийн түүхий эдээс гаргаж авсан эмийг эрдсийн гаралтай эмүүд гэнэ.
Жишээлбэл: хоолны давс, кальцийн хлорид, натрийн сульфат гэх мэт олон
жишээг дурьдаж болно.
- 33.
Эмийн бодисуудын дээрхтүүхий эдүүдээс гадна маш олон тооны эмийг
химийн нийлмэл зохиомол аргаар гаргаж авна.
Жишээлбэл: бүх сульфиналамидын бэлдмэлүүд ( стрептоцид, норсульфазол,
фталазол гэх мэт).
Сүүлийн жилүүдэд бичил биеийн амьдралын явцад үүсч буй бодисуудаас
гарган авдаг антибиотик эмүүд олширчээ. (пенициллин, биомицин,
колимицин, синтомицин, тетран, стрептомицин, мицерин, колимицин,
тетрациклин, эритромицин,оксациллин, неомицин, олеадамицин гэх мэт )
- 34.
Эмийн түүхий эдийгбайгаль дээр байгаа байдлаар нь эм болгож хэрэглэхгүй
тэдгээрийг хүний биед хортой харш нөлөө үзүүлэхгүй болтол нь төрөл бүрийн
аргаар заавал боловсруулж цэвэрлэнэ.
Үүнийг эмийн бэлдмэл гэнэ.
Эм бэлдмэлийг тэдгээрийн бүтэц, гаргаж авсан аргаар нь химийн гаралт
бэлдмэл, гален гаралтай бэлдмэл гэж хуваана.
Химийн бэлдмэлд эрдсийн түүхий эдийг боловсруулж буюу нийлмэл аргаар
гаргаж авсан тодорхой бүтэцтэй бэлдмэлүүд багтана.
Галений бэлдмэлд ургамал ба амьтны түүхий эдээс гаргаж авсан бэлдмэл
зарим шингэн багтана.
- 36.
Эмийн хэлбэрийг агрегатбайдлаар нь ангилахаас гадна
хэрэглэх аргаас нь хамааруулсан ангилал байдаг.
Энэ ангилалаар бүх эмийн хэлбэрийг дараах 2 бүлэг болгож
ангилна.
1. Энтеральны ходоод гэдэсний замаар хэрэглэдэг.
2. Паретеральны ходоод гэдэсний бус замаар хэрэглэдэг.
- 37.
Ходоод гэдэсний замгэдэгт амаар, хэлэн дор, шулуун гэдсээр
хэрэглэх арга хамаарагдана. Эдгээрээс хамгийн эртний бөгөөд өргөн
тархсан нь амаар хэрэгэлэх арга юм.
Амаар хэрэглэх арга: энэ арга нь илүү энгийн бөгөөд хэрэглэхэд
тохиромжтой аргад тооцогддог. Эмийг хэрэглэж байгаа арга нь
тухайн эмийн шимэгдэлт ба эмчилгээний үр дүнд онцгой нөлөө
үзүүлдэг. Амаар хэрэглэсэн эм нь ходоод гэдсэнд харьцангуй удаан
шимэгддэг.
- 38.
Шулуун гэдсээр хэрэглэхарга нь хэсэг газрын болон ерөнхий үйлдэл үзүүлэх
үзүүлэх зорилгоор хэрэглэнэ.
Парентеральны аргад арьс, салст бүрхэвчинд түрхэж хэрэглэх тарих болон
амьсгалын замаар хэрэглэх аргууд хамаарна.
Арьсанд түрхэхэд цацлага, тосон түрхэц, паст болон шингэн түрхэц зэрэг эмийн
хэлбэрийг хэрэглэнэ. Эмийн бодис нь ерөнхий ба газрын үйлдэл үзүүлнэ.
Салст бүрхэвчинд эмийн бодисыг түрхэх зорилгоор нүдний, хамрын, чихний,
давсагны, үтрээний эмийн хэлбэрүүдийг хэрэглэнэ.
Ингаляцын ба амьсгалын замаар эмийн бодисыг бие махбодид оруулахад хий
хүчилтөрөгч, азотын дутуу исэл, аммиак амархан дэгддэг шингэн эфир,
хлороформ зэргийг хэрэглэдэг.
- 39.
Сүүлийн үед дисперсологийнангиллыг эмийн
технологид ашиглаж байна. Эмийн хэлбэр нь
дисперсийн фаз болон дисперсийн орчноос тогтсон
дисперсийн систем юм.
Дисперсологийн ангилалаар бүх эмийн хэлбэрийг
2 үндсэн бүлэгт хуваана.
1. Бүх талаар чөлөөт дисперсийн систем
2. Холбоот дисперсийн систем
- 40.
Бүх талаар чөлөөтдисперсийн систем гэдэг нь дисперсийн фазын
хэсгүүд нь хоорондоо холбоогүй, нэг нэгээсээ хамаарахгүйгээр чөлөөтэй
хөдөлж байдаг бүтэцгүй системийг хэлнэ.
Дисперсийн орчингүй: нунтаг, зэхмэл
Шингэн орчинтой: уусмал, коллоид уусмал, хөвмөл, эмульс болон
тэдгээрийг хослуулсан хосолмол систем хамаарна.
Уян хатан, уян харимхай өтгөн орчинтой.
◦ Хатуу орчинтой: харандаа, шахаж бэлтгэсэн лаа
◦ Хийн орчинтой: аэрозоль, хийн холимог утлага
- 42.
Холбоот дисперсийн системнь жижиг ширхэгтэй хатуу биесүүд нь
хоорондоо шүрэлцэж буй хэсгүүдээрээ молекулын хүчний дүнд гагнагдах
замаар буй болохдоо дисперсийн орчинд торлосон сараалжин хэлбэрийг
үүсгэнэ. Энэ систем нь дисперсийн орчингүй эсвэл орчинтой байж болно.
Жижиг хэсгүүд нь чөлөөтэй хөдөлж чаддаггүй учир холбоот гэж нэрлэдэг.