SlideShare a Scribd company logo
1 of 18
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
ХҮНС БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН
ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ

Гүйцэтгэсэн: ХҮУ-4 Ц.Тогтохтуяа
Удирдагч: доктор (Ph.D) Б.Цэрэндорж

2009 он
Агуулга
1. Хураангуй
2. Судалгааны арга зүй
3. Оршил
4. Стратегийн одоо ба ирээдүйн хандлага
5. Бизнесийн орчин
6. ETOP оношилгооны аргаар “Сүү”ХК-ны гадаад орчныг шинжлэх нь
7. “Сүү” ХК-ны дотоод орчныг 7S хүрээгээр шинжих
8. Монгол улсын жилийн нийт сүүний нөөц
9. Сүүний үйлдвэрийн хүчин чадал ашиглалтын судалгаа
10. Үйлдвэрлэлийн боломжит хүчин чадал ашиглалтын тооцоо
11. Санал болгож буй стратеги хэрэгжүүлэх үе шат
12. Стратегйин ирээдүйн удирдлага
13. Сүүний үйлдвэрийн зах зээлийн нэр хүнд
Хураангуй
Монгол улсын сүү, цагаан идээний хэрэглээний түвшин, зах зээлийн
бүтцийг статистик дүн шинжилгээний аргаар судлав. Нийслэлийн хүн амын сүү,
цагаан идээний хэрэгцээний дөнгөж 47,3% нь хангагдаж байна. Нийт зах зээлийн
38,9%-ийг боловсруулаагүй түүхий сүү, үндэсний цагаан идээ, 56,3%-ийг
импортын бүтээгдэхүүн эзэлж, харин үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, цагаан
идээнд дөнгөж 4,8% нь ноогдож байна.
Иймээс нөөц чадамжид суурилсан стратегийг ашиглан сүү боловсруулах
үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөгжлийн стратегийг боловсрууллаа.
“Сүү” ХК –ны гадаад орчныг ETOP оношилгоо, дотоод орчныг Мак-Кинсийн 7S
загвар зэрэг шинжилгээний аргыг ашиглан судалж, үнэлгээ өгсөн. Мөн сүүний
жилийн нөөцийг тооцож үйлдвэрт ашиглах боломжтой хэмжээг гаргасан.
Түлхүүр үг: удирдлага, нөөц, орчин, хэрэгцээ
Судалгааны ажлын зорилго:
Сүү боловсруулах үйлдвэрийн удирдлагын арга барил, бизнесийн гадаад,
дотоод орчны судалгааг хийж сүүний үйлдвэрийн хөгжлийн стратегийг
боловсруулна.
Судалгааны арга зүй:
Монгол улсын сүү, цагаан идээний хэрэглээний түвшин, зах зээлийн бүтцийг
статистик дүн шинжилгээний аргаар судлав.
Нөөц чадамжид түшиглэсэн стратегйин онолын загварыг ашигласан.
Судалгааны ач холбогдол:
Хүнсний үйлдвэрүүд нь ялгаатай өрсөлдөөний стратегийг баримтлан өөр
өөрийн давуу талыг бүрдүүлснээр зах зээлд амжилт олж өөрийн гэсэн
хэрэглэгчидтэй болно. Сүүний үйлдвэрийн нөөц, хүний нөөцийн чадамжийг
сайжруулснаар үйлдвэрийн өрсөлдөх чадвар нэмэгдээд зогсохгүй хэрэглэгчдийг эх
орны, цэвэр экологийн чанартай сүү, цагаан идээгээр хангана.
Хамгийн чухал ач холбогдол нь үйлдвэрийн өрсөлдөх чадвар дээшилснээр
салбарын өрсөлдөх чадвар, улмаар үндэстний өрсөлдөх чадвар дээшилдэг.
Оршил
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үед учирсан хямрал
Монголын хүнсний аж үйлдвэрт ихээхэн хүндрэл учруулсан ч салбарын инженер,
менежерүүд, хамт олны бүтээлч сэтгэлгээ, санаачлага, зүтгэлийн үр дүнд хүнсний
хувьчлагдсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж, шинээр жижиг, дунд
үйлдвэрүүд олноор буй болж, хүн амын хүнсний асуудлыг шийдвэрлэхэд бодитой
хувь нэмэр оруулсаар байна.
Монголчууд жилийн хүнсний хэрэгцээнийхээ 60-70%-ийг сүү, цагаан
идээгээр хангадаг байсан түүхэн уламжлалтай билээ. Гэвч өнөөдөр хүн амын
нягтаршил өндөртэй зарим хот сууринд оршин суугчдын сүү, цагаан идээний
хэрэглээ эрс буурч, ялангуяа Улаанбаатар хотод сүүг хэрэглэдэггүй айл өрхийн тоо
нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор хүн амын дунд ясны сийрэгжилт, амны
хөндийн болон шүд буйлны төрөл бүрийн үрэвсэл, харшлын шинжтэй гэх мэт өвчин
ихсэж байна.
Сүү, цагаан идээг хэрэглэж буй хүмүүсийн дунд судалгаа хийж үзэхэд 56,3% нь
импортын бүтээгдэхүүн хэрэглэж, 38.9% нь боловсруулаагүй түүхий сүү, дотоодын
үйлдвэрийн бүтээгдэхүүн дөнгөж 4,8% байгаа нь анхаарал татаж байна [ ]. Энэ нь
дараах хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байна. Үүнд:
o Түүхий эдийн хомсдолтой байдал, /зах зээлд шилжих явцдаа нийслэл болон
бүс нутгуудын орчим үйл ажиллагаагаа явуулж байсан үнээний фермүүдийг
үгүй болгосон/
o Үйлдвэрийг мэргэжлийн бус хүмүүс хувьчлан дампууруулсан. Ихэнх
үйлдвэрүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон.
o Зах зээлийн системд нийцсэн менежментийн арга барил, практик туршлага
дутагдалтай байсан.
Сүүлийн үед энэ талаар нилээд ажил хийгдэж салбар хөгжих хандлага руу
нэгэнт ороод байна. Шинэ орчин нөхцөлд аливаа байгууллагын “амьдрах”
менежментийн аргууд ялангуяа стратегийн удирдлын асуудал нэн чухлаар тавигдах
болсон. Хүнсний үйлдвэр тэр дотроо сүүний үйлдвэрийн хөгжил нилээд
хоцрогдолтой байна. Хэдийгээр байгууллагын удирдлага маркетингийн бодлого
сайн байсан ч сүүний үйлдвэр нь түүхий эдийн нөөцөөс шууд хамааралтай байдаг
билээ. Эндээс нөөц – чадамжид суурилсан стратеги, мэдлэгийн удирдлага болон
хамтын ажиллагааны загваруудыг хослуулах нь сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
хамгийн зөв стратеги гэж үзлээ. Ингээд доорх ажлуудыг хийхээр төлөвлөлөө.
o Бизнесийн гадаад болон дотоод орчны шинжилгээг хийж мэдлэгийн
удирдлага болон хамтын ажиллагааны загвар тодорхойлох
o Монгол улсын сүүний жилийн нийт нөөцийг статистик баримтад тулгуурлан
гарган, түүний хичнээн хувийг үйлдвэрлэлд ашиглаж байгааг тодорхойлж
цаашид ямар нөөц боломж байгааг илрүүлэх.
Судалгааны объект: 50 жилийн түүхтэй “Сүү” ХК
1. Стратегийн одоо ба ирээдүйн хандлага
Стратегийн удирдлага харьцангуй залуу, олон төрлийг нэгтгэсэн судлал юм.
Стратегичид нь онолыг томъёолж, шинжилгээний тогтолцоо хүрээг тодорхойлоход
байгууллагын онол, хүний нөөцийн удирдлага, маркетинг, санхүүгийн удирдлага,
эдийн засаг зэрэг төрөлжсөн судлалуудыг гүнзгий үзэж, хослуулан хэрэглэх
шаардлагатай.
Өнөөг хүртэл стратегичдын хэлэлцсээр ирсэн нэг гол цогц асуудал бол
“яагаад зарим байгууллага өрсөлдөх давуу талаараа хол давуу байж чадаад байна?”
үүнд хариулт өгөх явдал юм.
1980-аад оны үеэс Портер болон бусад судлаачид “Өрсөлдөх давуу тал бол
байгууллагын орчин дахь өрсөлдөөний байр суурь, мөн системтэй төлөвлөлтийн үр
дүнд бий болдог” хэмээн тайлбарлаж байсан бол 1990-ээд оноос Прахлад, Хамель
болон Кей зэрэг бусад судлаачид “хувирамтгай бизнесийн орчинд нэмэгдэл
стратеги боловсруулах ба өрсөлдөх давуу тал нь бизнесийн суурь чадамжийг
бүрдүүлж бий болгох чадвараас хамаардаг. Энэ суурь чадамж нь давтагдашгүй
бөгөөд өрсөлдөгчид ч дуурайх боломжгүй байдаг” гэдэгт итгэлтэй байсаар байна.
Стратеги удирдлагын хөгжил
Стратегичид төлөвлөсөн буюу албаар сонгосон стратегийн хандлагыг
ашигласаар ирсэн ба одоо түүний оронд шинэ буюу нэмэлт стратегийн хандлага
бий боллоо.
Өөр нэг асуудал бол өрсөлдөх давуу талыг үйлдвэрлэлийн орчин дах
бизнесийн өрсөлдөх байрлалаас эсвэл бизнесийн өвөрмөц суурь чадамжаас бий
болдог тухай маргаан байдаг ч түүнийг зөв сонгон, зөв салбарт нь ашиглавал аль
аль нь үр дүнтэй хэрэгжих үндэстэй юм.
Төлөвлөгөөт/албадма
л стратеги
Хамтын стратеги

Шинэ/нэмэлт
стратеги
Стратегийн
удирдлага

Өрсөлдөөний
байршилын стратеги

Мэдлэгт суурилсан
стратеги
Нөөц чадамжид
түшиглэсэн стратеги

Зураг 1. Стратегийн удирдлагын хөгжил

Дээрх зурганд стратеги удирдлагын хөгжлийг төрөл бүрийн стратегийн хандлагаар
тодорхойлж харуулав.
Нөөц ба суурь чадамжид суурилсан стратеги
Энэхүү хандлагын яригдаж эхэлсэн үе нь 1990-ээд он билээ. Өрсөлдөөний
байршлын хандлагаас ялгарах гол ялгаа нь хувийн бизнесийн өрсөлдөх чадварыг
хөгжүүлэх үүрэг ролийг чухалчилж өгсөнд байдаг. Прахлед, Хамель нар энэ
хандлагын суурь чадамжийг “хэрэглэгчдийн нүдэн дээр өрсөлдөгчөөсөө онцолж
ялгарах нөөц, ур чадвар, мэдлэг, технологи гэх мэтийн хослол” хэмээн
тодорхойлсон бөгөөд энэхүү гоц ялгарал нь өрсөлдөх давуу талыг бий болгодог.
Нөөц-чадамжид буюу онцгой ялгарах шинж чанар

Онцгой үр
дүн

Онцгой
чанар

Онцгой
инновац
и

Хэрэглэгчийн
мэдрэмж

Онцгой нөөц
ашиглалт

Онцгой
ур
чадвар

Онцгой
технолог
и

Онцгой
мэдлэг

Зураг 2. Нөөц – чадамжийн стратегийн ялгарах шинж чанар

Хэдийгээр нөөц ба суурь чадамжид суурилсан стратеги нь өрсөлдөөний
байршлын хандлага шинэ хөгжсөн аналитик тогтолцоо бий болоогүй мөн
бизнесийн орчны нөлөөллийн хэмжээг дутуу үнэлдэг гэсэн шүүмжлэлд өртөж
байдаг ч гэсэн уг хандлага нь суралцагч байгууллага, мэдлэгийн удирдлага болон
бизнесийн өрсөлдөх чадварын хамтарсан сүлжээ зэргийн аль алиныг нь хамтатган
тусгаснаараа бүхий л онцгой ялгарах шинж чанаруудыг нэгтгэн нийлүүлэх онцгой
шинэлэг талтай.
Бодит болгон хэрэгжүүлэх загвар

Нөөц-чадамж
ялгарах шинж
чанар

Нөөц-суурьтай стратеги
Мэдлэгийн удирдлага
Суралцагч байгууллага

Стратеги

Зураг 3. Хэрэгжүүлэх загвар

Нөөц чадамжид суурилсан хандлага- Бизнесийн чухал байдал болон
байгууллагын өвөрмөц байдлаар өрсөлдөх давуу талыг тодорхойлоход тусалдаг.
Дээрх хандлагуудыг харахад байгууллагын стратеги нь дотогшоо ч мөн
гадагшаа ч харах л ёстой бөгөөд төлөвлөчихсөн стратеги ч байх ёстой юм.
Эдгээрийг бүгдийг нь нэгтгэснээр стратеги удирдлага, өрсөлдөх давуу тал хамтдаа
байж амжилт олох нь зайлшгүй болно.
Бизнесийн орчны үнэлгээ
Стратегийг боловсруулахад үйлдвэрийн гадаад ба дотоод орчны шинжилгээг
хийх зайлшгүй хэрэгтэй байдаг.
Бизнесийн орчин
Дотоод орчин

Гадаад орчин
Зураг 4 Бизнесийн орчны ангилал

Дотоод орчин нь байгууллагын стратеги давуу тал болон сул талуудыг
тодорхойлдог хүчин зүйлс болно. Гадаад орчны хүчин зүйлст байгууллагад орчны
зүгээс боломж болон аюул занал учруулдаг олон хүчин зүйлс орно.
2. ETOP оношилгооны аргаар “Сүү” ХК-ны
гадаад орчныг шинжлэх нь
Орчны аюул ба боломжийн нөхцөл байдал гэсэн үгсийн товчлолоор энэ арга
нэршжээ. Гадаад орчны оношилгоог хийхдээ эхлээд орчны шинжилгээний ба мэдээ
цуглуулах аргуудыг хэрэглэж боломжит мэдээлэлтэй болсны дараа орчны аюул ба
боломжийн талаар дүгнэн бүгдийг хамруулж иж бүрэн болгож, нэгтгэсэн түвшний
оношилгоо гаргалаа.
Орчны хүчин
зүйлс
Улс төр
Нийгэм
Бэлтгэн
нийлүүлэгч
Өрсөлдөгч
Зах зээл

Орчны аюул/боломж

Хандлага

Засгийн газрын гадаад худалдаа, импортын талаарх
бодлого, Аюулгүй байдал, бохирдлын хуулийн дагуу
зардал өсөх
Хэрэглэгчид импортын бүтээгдэхүүний чанарт эргэлзэх
болж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагатай.
Түүхий эд хангамж, материалын нийлүүлэлт буурах,
тасалдах, нэгдсэн систем байхгүй.
Үйлдвэрүүд
өсөж
томорсон.
Мөн
импортын
бүтээгдэхүүнүүд олширсоор байна.
Дотоодын үйлдвэрлэлийн өсөлт тодорхой хэмжээгээр
нэмэгдэж байна.
Зураг 5. ETOP оношилгоо

Эндээс үзэхэд бэлтгэн нийлүүлэгч болон өрсөлдөгчийн хүчин зүйл дээр
илүү анхаарах шаардлагатай байгаа нь харагдаж байна. “Сүү”ХК-ны хувьд түүхий
эд бэлтгэн нийлүүлэлтийн хэмжээ нь үйлдвэрийн гарцын хэмжээг тодорхойлох
чухал хүчин чадлын нэг юм. Нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд барихын тулд
үнээний фермүүдийг сэргээж үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Мөн үүний
сацуу сүүний хөргөлтийн цэгүүдийг сэргээн байгуулах боломжтой зарим
байрлалыг зураг 6-д үзүүллээ.
Зураг 6 Сүүний хөргөлтийн цэгүүд

Эдгээр хөргөлтийн цэгүүд хүчин чадлаа бүрэн ашиглахын тулд түүхий
сүүний нийлүүлэлт тогтмол байх ёстой. Тухайн байрлалд ойрхон 1-4 саалийн ферм
үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд тэдгээрийг мөн сэргээн, шинээр байгуулна.
“Сүү”ХК-ны дотоод орчныг 7S хүрээгээр шинжих
Мак-Кинсийн 7S хэмээн алдаршсан энэ шинжүүр анх 1980 онд гарснаас хойш
эдүгээ хүртэл үүнийг байгууллагын үнэлгээний шинжүүр болгон ашигласаар ирсэн.
Уг шинжүүр нь долоон дэд хүрээнээс бүрддэг. Үүнд:
o Үнэт зүйл- байгууллага хамт олны хүрэхээр эрмэлзсэн эрхэмлэн дээдлэх
зорилгын илэрхийлэл.”Өглөө бүр шинэ”
o Стратеги- зорилгод хүрэх арга зам оновчтой байх ёстой.
o Бүтэц- Үүргийг хуваарилах, эрх мэдлийг шилжүүлэх системтэй
o Системүүд – төлөвлөлт, хяналт, мэдээлэл, идэвхжүүлэлт, үнэлгээ, хөгжил
гэх мэт стратеги хэрэгжүүлэлтэд туслах системийг бий болгох.
o Ур чадвар – байгууллагын боловсон хүчний чадавхи, чадамж дундаж
үзүүлэлттэй гарч байна.
o Боловсон хүчин- Байгууллагын хүн хүч, орон тоо зохимжтой.
o Арга барил- удирдлагын манлайлал, ур чадвар тааруу.
Стратег
и

Бүтэц

Системүү
д
Хамтын
үнэт
зүйл

Арга
барил

Боловсо
н хүчин
Ур
чадвар

Зураг 7. Мак-Кинсийн 7S загвар

Сүү ХК дээр байгууллагын дотоод орчны үнэлгээн дээр ур чадвар, арга барил
болон системүүд нь дутагдалтай хангалттай хэмжээнд байж чадахгүй нь ажиглалтаар
харагдаж байсан. Дотоод орчны шинжилгээгээр функциональ нэгжүүдийн давуу ба
сул талыг тодорхойлдог бөгөөд энэ нь стратегийн буюу өрсөлдөх давуу талыг гаргаж
ирэхэд нэмэр болдог. Өрсөлдөх давуу тал болон хэд хэдэн гоц давуу тал, нөхцөл,
чадамжийн зөв бүрдэл багцаас үүсч болдог. Энэ эерэг үзүүлэлтүүд л байгууллагын
хувьд суурь чадамжийн багцыг бүрдүүлдэг бөгөөд үүнийг бас байгууллагын
цаашдын амжилтын потенциаль – нөөц гэнэ.
Ажилчдын бүтээмжийг дээшлүүлэх идэвхижүүлэлт
o Одоогоор хийж буй арга хэмжээнүүд
o Сайн ажилласан хүмүүсээ баяр ёслолын үеэр цалингийн болон материаллаг
урамшууллын хэлбэрийг ашиглаж байна. Жишээ нь: үзвэрийн билет болон
зурагт гэх мэт эд материал
o Байгууллагын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сайнаар нөлөөлсөн ажилчныг
чадварыг нь үнэлж тушаал дэвшүүлэх зэргээр сайшаадаг.
o Технологичдоо гадаад руу сургалтанд явуулдаг.
o Ажилчдын ажиллах орчныг сайжруулж барилгадаа засвар үйлчилгээ хийж,
мөн цаг бүртгэх шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн.
Шүүмжлэл
o Ажилчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд явуулж байгаа
зарим арга барил нь хүмүүсийн дургүйцэл болон эсэргүүцлийг төрүүлдэг.
Эдгээрийг зөв тооцоолж шагналд тодорхойлох үзүүлэлт нь сул байгаа нь
ажиглагдсан. Жишээ нь сар бүрийн үзвэрийн билет тараадаг нь ажилчдынхаа
дургүйцлийг нь хүргэдэг.
o Хэдийгээр ажиллах орчныг сайжруулж байгаа ч ажилчдын амралтын өрөө нь
чанарын шаардлага хангаагүй байдал нь засварлагдаж амжаагүй байна.
o Хөдөлмөрлөх нөхцөлд нь тохирсон хувцас халаадны хангалт сайн боловч
шаардлага муу байдгийн улмаас халаад малгай нь чанарын шаардлагад
хүрдэггүй бохир байдаг. Мөн усны гутлын хангалт хүрэлцээгүй байдаг.
Санал болгож буй идэвхижүүлэлтийн арга зам
Ажилчдыг урамшуулах тухай:
o Орчин үед байгууллага дотор хүний хүчин зүйлийг идэвхижүүлэх арга замыг
эрэлхийлэх, ажиллагсадын нийгэм, сэтгэлзүйн онцлогийг тооцох явдал нь
ямар ч байгууллагын үр ашигтай үйл ажиллагааг дээшлүүлэх гол нөхцөлийн
нэг төдийгүй бизнест амжилт олох чухал хүчин зүйл болдог. Иймээс хүний
нөөцөд хөрөнгө оруулалтын хэмжээг улам нэмэгдүүлэх шаардлагатай гэж
үзэж байна. Үйлдвэрлэлд өндөр мэргэжилтэй ажиллагсдыг хамруулах нь
зардлын хэмжээг нэмэгдүүлэх хэдий ч өндөр технологи нь мэргэшсэн
ажилтанг шаарддаг.
o Хариуцсан үүргээ сайн биелүүлдэг, багийн нэг бүрэлдэхүүн байж амжилттай
ажиллаж чадсаныг нь тушаал дэвшүүлж байх хэрэгтэй.
o Шинэ дэвшилтэт технологийг авчирч суурилуулж байгаа учир хуучин
ажилчидаа сургах хэрэгтэй.
o Ажилчид илүү өндөр цалинтай ажилд өрсөлдөхүйц боловсрол эзэмшсэн байж
болно. Гэвч нэг байгууллагад удаан ажиллан аливаа асуудлыг шийдэх аргад
суралцсан, эсвэл боломжит гарцыг санал болгох чадвар эзэмшсэн хүнийг
дэвшүүлэн ажиллуулахад анхаарвал зохино.
Удирлагын хүний хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх тухай:
o Удирдлагын, ялангуяа үйлдвэрлэлийн түвшинд нэгжийн тоог цөөлөх
o Конторын бичиг цаасны их ажлыг автоматжуулах замаар хөнгөвчлөх
o Зохион байгууллалтын зарим хэлбэрийг уян хатан зохион байгуулалтад
шилжүүлэх
o Компьютер ашиглан үйлдвэрлэлийг үр ашигтай төслөх
Хүний нөөцийг сонгох, дэвшүүлэх
o Байгууллага удирдлагын өгөөжтэй баг бүрдүүлэхэд дараах зөвлөгөөг
баримталбал зохимжтой
o Ажлын туршлагатай хүнийг сонгох
o Цаашид ажилтан сонгох шаардлагатай бол ур чадвар дээр тулгуурлах
o Сонгогдсон ажиллагсад зохион байгуулалтын соёл, байгууллагын үнэт
чанарын системд нийцэх эсэхийг судлахыг хичээ
o Урьд нь хамт үр дүнтэй ажиллаж байсан хүнээ хай
o Таны удирдлагын баг аль болох цөөн тоотой байхад анхаар
o Ашиг ямар ч байгууллагын зорилго учир мөнгөө үргэлж тооцож бай
Хөдөлмөрийн хөлсний стратеги
o Ажлыг гүйцэтгэлээр, цагаар цалинжуулах системээс татгалзан хөдөлмөрийн
материаллаг урамшууллын системийг баримтлах
o Ажиллагсадын чадварт нь тулгуурласан цалингийн системийг нэвтрүүлж
ажилчиддаа төлөвшүүлсэн байх
o орчин үед байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ ямар үр дүнтэй байгаагаас
нь хамааруулаад хамт олноор нь цалинжуулах системээр солих хэрэгтэй.
Эдгээр шинжилгээний дүнд байгууллагын хөгжил нь удирдлага болон
ажиллагсдын хамтын үйл ажиллагаан дээр болон идэвхитэй манлайллын системийг
дараах байдлаар хэрэгжүүлэх нь тохиромжтой санагдлаа. Үүнийг суралцагч
байгууллага буюу хөгжингүй орны жишээн дээр үндэслэн боловсруулсан. Энэ тухай
дор авч үзлээ.
Суралцагч байгууллага
Энэ нь хувирамтгай орчинд амьдрах байгууллагын хувьд тохирох загвар юм.
Питер Сенге суралцагч байгууллагын тухай "Тав дахь дэг" номондоо "Ирээдүйг бий
болгох чадавхаа байнга нэмэгдүүлж байдаг бүлэг хүмүүс" гэж тодорхойлжээ. Энэ
байгууллага нь ажилчиддаа ажлын шинэ систем, аргуудыг танилцуулах зорилгоор
тэднийг байнга сургаж, хөгжүүлж байдаг.
Суралцагч байгууллага нь орчны болон бусад өөрчлөлтөд амьдрах чадвар сайтай.
Учир нь тэд урьдчилан тодорхойлох боломжгүй нөхцөлд илүү ажиллаж чаддаг. Тэд
идэвхжүүлэлт, манлайлал, үр дүнтэй дотоод харилцаа, маркетингийн чиглэл, тогтсон
уриа дуудлагатай хамт олны уур амьсгал зэргээрээ ялгардаг. Мөн уг байгууллага нь
нийлмэл орчны огцом өөрчлөлтөнд дасан зохицох чадавхи маш сайтай байдаг.
Манлайллын хэрэгжүүлэлтийн дээр дурьдсан бүрдүүлэгчид нь стратегийн
амжилттай хэрэгжилтэд чухлаар нөлөөлдөг бөгөөд ялангуяа хэрэгжүүлэлтийн явцад
байгууллагын соёл, уур амьсгалын шаардагдах хэмжээг стратегичдын удирдлагын
болон манлайллын ур чадвар нөхөж зохицуулж байдаг.
3. Монгол улсын жилийн нийт сүүний нөөц
Хээлтэгч малын тоо, бүс нутгаар
Мян.тол
Ингэ
20
13,9
44,7
6,6
0,1
85,2

Баруун бүс
Хангайн бүс
Төвийн бүс
Зүүн бүс
Улаанбаатар
Нийт

Гүү
123,3
237,3
144,1
121,2
5,5
631,5

Үнээ
201,7
422,7
169
151,1
27
971,6

Эм хонь
2209,9
3004,4
1791,4
1171,8
75,9
8253,5

Хүснэгт 4
Эм ямаа
2657,2
2984,1
1985
889
74,3
8589,6

Эндээс харахад нийт хээлтэгч малын дийлэнхийг хонь болон ямаа эзэлж
байна. Монголчуудын хэрэгцээндээ гол төлөв үнээний сүүг хэрэглэдэг.
Хээлтэгч малын саалийн хэмжээ /өдөрт/
Малын төрөл
Ингэ
Гүү
Үнээ
Эм хонь
Эм ямаа

Саалийн
хугацаа, хоног

Сүүний гарц,
%

Саалтын тоо,
өдөрт

Саалийн
хэмжээ, л

90
90
180
90
90

70
70
80
60
60

1
5
2
1
1

2,0
0,3
1,5
0,15
0,2

Хүснэгт 6
Өдрийн
саалийн
хэмжээ, л
2,0
1,5
3,0
0,15
0,2

Сүүний жилийн нийт гарц:
(2)
T - Сүүний жилийн нийт гарц, тн
t - Саалийн хугацаа, өдөр
f - Өдрийн саалийн хэмжээ,л
U- Хээлтэгч малын нийт толгой
P – сүүний гарц,%
Хүснэгт 7

Малын төрөл

t, өдөр

f, литр

U, мян.тол

P, %

T,тн

90
90
180
90
90
-

2.0
1.5
3.0
0.15
0.2
-

85.2
631.5
971.6
8253.5
8589.6
18,531,4

70
70
80
60
60
-

10735.2
59676.7
419731.2
66853.3
89527.6
646524,0

Ингэ
Гүү
Үнээ
Эм хонь
Эм ямаа
Нийт

Энэхүү судалгааны ажилдаа Сүү ХК-ний үйлдвэрлэлийн хүчин чадлын
үзүүлэлтийг авч үзсэн. Дээр харсанчлан ашиглаж буй бодит хүчин чадал нь
37тн.өдөр байсан. Үүнийг жилийн нийт ажлын өдрөөр нь бодон жилийн хүчин
чадлыг нь буюу нийт түүхий эдийн нийлүүлэлтийг доор бодож гаргалаа. Энд
үнээний сүүний нөөцийг авч үзсэн.
Сүүний үйлдвэрүүдийн хүчин чадал ашиглалтын судалгаа
/2007оны байдлаар/ [3]
Хүчин чадлын бүлэг
Бага
Дунд
Том

Хүснэгт 1
Хүчин чадал ашиглалтын
түвшин,%

Боловсруулалтын хэмжээ,
т/хоног
1,0 хүртэл
1,0-5,0
5,0 дээш

58,8
39,6
15,5

“ Сүү” ХК-ний хүчин чадал ашиглалтын түвшинг гаргая.
D- Хүчин чадал ашиглалтын түвшин
A- Бодит хүчин чадлын ашиглалт
B- Төслийн хүчин чадал ашиглалт
(1)

Үйлдвэрүүд
Сүү ХК
Гум ХХК
Дэлгэр тэс
Монпрэш
Монсүү
Нийт

Хүчин чадал, тн.хон
37
10
5
50
30
132

365-8=357 ажлын өдөртэй байна.
132Ч357=47124тн.жил
Нийт улсын боломжит сүүний нөөцийн 0,1%-ийг нь дөнгөж ашиглаж байна.
эндээс харахад маш эмгэнэлтэй дүр зураг харагдаж байна. нөөц боломжид суурилсан
стратеги практикт хэрэгжиж эхлэх юм бол энэ байдал аажмаар үгүй болж манай
орон сүүний хэрэгцээгээ 100% дотоодын үйлдвэрийн сүүн бүтээгдэхүүнээр хангах
боломжтой болно.
Үйлдвэрлэлийн боломжит хүчин чадал
ашиглалтын тооцоо
Нэг хүнд ноогдох сүүний өдрийн хэрэгцээ,л
Хүснэгт 8

Малын төрөл
Ингэ
Гүү
Үнээ
Эм хонь
Эм ямаа
Нийт

Сүүний
нөөц,жилээр
10’735.2
59’676.7
419’731.2
66’853.3
89’527.6
646’524,0

1 хүнд ноогдох
Нийт хүн амын
жилийн
тоо, 1хүн
хэрэгцээ,л
3,9
22,2
155,8
2’692’913
24,8
33,3
240,0

1хүнд ноогдох
өдрийн
хэрэгцээ,л
0,01
0,06
0,42
0,07
0,09
0,65

Хүн амын дунд сүүг зайлшгүй хэрэглэх шаардлагатай хүмүүст 0-5, 50-аас
дээш насныхныг хамруулж үзнэ. Эдгээр хүмүүсийн жилийн хэрэгцээг доорх
хүснэгтэнд харуулав.
0-5настай хүүхэд болон 50-аас дээш настай хүмүүсийн тоо
Хүснэгт 9

Улсын
1хүн
0-5 настан
50-дээш
настан
Нийт

хэмжээнд, 1хүнд ноогдох
сүүний өдрийн
хэрэгцээ, л
279152
0,65
187326
0,65

өдрийн
нийт
хэрэгцээ,л
181448,8
121761,9

өдрийн
хэрэгцээг тн-д
шилжүүлснээр
181,4
121,7

466478

303210,7

303,1

-

Эндээс үзэхэд Сүү ХК нь өдрийн хүчин чадлаа бүрэн ашиглахад зах зээлийн
багтаамж байгаа нь харагдаж байна. Мөн бусад жижиг дунд үйлдвэрүүд
хөгжүүлэхэд зах зээлийн багтаамж байна. Тиймээс дээр дурдсан сүүнйи хөргөлтийн
цэгүүдийг сэргээж, шинээр байгуулж саалийн фермийг хөгжүүлэх боломжтой юм.
Эдгээр насны хүмүүс сүүний зайлшгүй хэрэгцээтэй байдаг учир боломжит зах
зээлээр сонгон авсан.
Стратеги хэрэгжүүлэлтийн процесс
Хүрэх зорилго хүлээгдэж буй зорилгын хоорондох ан цав дээгүүр гүүр
барихад зөвхөн стратеги сонгоод зогсохгүй түүнийгээ хэрэгжүүлэхэд хийгдэх
өөрчлөлтүүд бас шаардагддаг.
Стратеги нь байгууллагын зорилгодоо хүрэх арга зам тул түүнийг төгсгөлд нь
хүргэж хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэгжүүлэлтийн үүрэг нь нөөцийг хуваарилах,
бүтцийг оновчтой загварт оруулах, функциональ бодлого томъёолох, манлайллын
хэв маягийн тухай хэлэлцүүлэг байдаг.
Төлөвлөгөө гаргасны дараа төрөл бүрийн хөтөлбөрүүд гаргадаг. Энэ нь
зорилт, бодлого, дэг, дүрэм журам болон үйл ажиллагааны төлөвлөгөөг багтаадаг.
Тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар нэг сангийн хуваарилалт хэрэгтэй болно
Санал болгож буй стратеги хэрэгжүүлэх үе шат
Нөөцийн хуваарилалтыг ерөнхийдөө өгсөх ба уруудах төлөвлөлтийн хосолсон
байдлаар хийдэг. Энэ процесс нь үйлдвэрийн болоод стратеги бизнес нэгжийн
түвшиний аль алиныг хамарна. Нөөц чадамжид суурилсан стратегийг хэрэгжүүлэх
үе шатыг доор үзүүллээ.
I
Үе
шат
1

II
Үе
шат
4

III
Үе
шат
5

2

3

6

IV
Үе
шат
8

7

V
Үе
шат
9

1
0

Зураг 8 Стратеги хэрэгжүүлэх үе шат

Саалийн ферм гэдэг нь зах зээлийн шуурганд үгүй болсон билээ. Энэ нь
сүүний үйлдвэрүүдийн үндсэн түүхий эдийг бэлтгэж өгч байсан юм. Дээрх загварыг
ашиглаж хэрхэн саалийн ферм болон сүүний үйлдвэрүүдээ хөгжүүлж болохыг
үзүүллээ.
Тайлбар:
1. Үнээний нийт тоо толгойг гаргаж, үүн дотроо сүүний чиглэлийн хар тарлан,
казакын цагаан толгойт үнээний тоог гаргана.
2. Сүүний чиглэлийн үнээний тоог нэмэгдүүлж, махны чиглэлийн болон
бэлчээрийн маллагаатай үнээний тоог бууруулна.
3. Сүүний чиглэлийн үнээг нийт үнээний 10% хүртэл өсгөнө.
4. Улаанбаатар орчим байрлаж байсан саалийн фермүүдийн нөхөн сэргээх
ажлыг гүйцэтгэнэ.
5. Бэлэн болсон фермүүдийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
6. Сүүний чиглэлийн үнээг нийт үнээний 30% хүртэл өсгөнө.
7. Орон нутгуудад саалийн фермүүд хөгжүүлэх
8. Саалийн фермээ дагаад сүүний үйлдвэрүүдийг бий болгох
9. Сүүний үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, мэдлэгийн
удирдлагын стратеги баримтална.
10. Стратегийн хэрэгжүүлэлтийн явцын болон эцсийн тайланг гаргана.
Зургаас харахад энэ процесс нь дараах таван үе шатаас бүрддэг.
o Нэгдүгээр үе шатанд үнээний сүүний нөөцийн ашиглалтын хувийг 5%-д
хүргэх бодлого баримтлаж байна
o Хоёрдугаар үе шатанд сүүний чиглэлийн үнээний стратегийг үргэлжлүүлж
нийслэл орчмын саалийн фермүүдийг нөхөн сэргээнэ. Сүүний нөөцийн
ашиглалтыг 8%-д хүргэх
o Гуравдугаар үе шатанд сүүний чиглэлийн үнээний эзлэх хувийг нэмэгдүүлж
улмаар орон нутагт саалийн ферм байгуулна. Сүүний нөөцийн ашиглалтын
хувийг 16%-д хүргэх
o Дөрөв дэх үе шатанд сүүний үйлдвэрүүдийг хөгжүүлэх мэдлэгийн
удирдлагыг нэвтрүүлж фермүүдийн хамтын ажиллагааг нягруулна.
o Сүүлийн үе шатанд нэгдсэн үр дүнг гаргана . сүүний нөөцийн ашиглалтын
хувийг 51%-д хүргэх
Малчид ямар мал үржүүлэх сонирхолтой болох нь,%
Хүснэгт 2

Хариултыг ач холбогдлоор нь эрэмбэлвэл
Асуултын
хувилбар
Боломжийнхоо
хирээр төрөл
бүрийн мал
маллах
Зөвхөн бог мал
маллах
Сүүний үнээ
маллах
Махны үхэр
маллах
Адуу дангаар
нь маллах-

Онцгой
үр
ашигтай

Үр
ашигтай

Бага ач
холбогтолтой

Огт
хэрэггүй

Мэдэхгүй

Дүн

64,52

17,74

6,45

9,68

1,61

100

40,35

19,30

26,32

14,04

0,0

100

66,67

10,0

15,0

6,67

1,67

100

52,94

15,69

13,73

11,76

5,88

100

17,65

9,8

21,57

47,06

3,92

100

Жич: Энэ судалгааг зах зээл сэтгүүлийн 2007он №2 /0012/ дугаарын “Мал аж ахуй эрхлэх
арга, туршлага, судалгаа” доктор Ч.Гомбожав, докторант П.Баясгалан нарын нийтлэлээс
ашиглав.

Хот орчмын бүс нутагт мал аж ахуй эрхлэгчдээс оршин суугаа газартаа ямар
мал өсгөн үржүүлбэл амьдралд нь илүү өгөөжтэй байж болох талаар судалгаа хийсэн
байна. эндээс харахад 76,6% нь сүүний чиглэлийн үхэр маллах нь ач холбогдолтой
гэж үзэж байна. Судалгаанд хамрагдагсад зах зээлд ойр амьдардаг учраас өдөр тутам
орлого оруулдаг талыг нь харгалзан сүүний үнээг дангаар маллахыг онцгой үр
ашигтай гэжээ. Тиймээс энэхүү стратегийг хэрэгжүүлэх үндэслэлтэй гэдгийг
харуулж байна.
Стратеги удирдлагын ирээдүй
Хоёр гол чухал хүрээ байгаа бөгөөд энэ нь хамтын удирдлага, мэдлэгийн
удирдлага хоёр юм.
Хамтын ажиллагаа ба өрсөлдөх зан төлөв
Сүүлийн жилүүдэд олон судлаачид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд
тусалдаг бизнесийн хамтын ажиллагааны хэм хэмжээг тодорхойлох талаар эрэл
хайгуул хийж байна. Чадамжид суурилсан хандлагаар бол бизнес “суурь
чадамжид” анхаарлаа хандуулах ёстой учир нь өрсөлдөх давуу талыг бий болгодог
гэж үздэг. Ямар ч үйл ажиллагаагаар энэ суурь нь өөр бусад байгууллагын нөөц,
чадамжийг хөгжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Гэвч ямар нэг байдлаар тогтоосон
холбоо юмуу, сүлжээгээр дамжин гадны эх үүсвэрээс нөөц олж авах нь ашигтай.
Тэгвэл ийм холбоо, хамтын сүлжээ нь дараах давуу талуудтай. Үүнд:
o Суурь чадамж, гол үйл ажиллагаан дээр төвлөрнө.
o Суурь чадамжийг нэгтгэж, “нийц нийлэмжийг” бий болгоно.
o Уян хатан байдал сайжирч, хариу үйлдэл хийх чадвар бүрдэнэ.
o Хүнд суртал буурч, зохимжит бүтэц бий болно.
o Салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэж улмаар улсын өрсөлдөх чадвар олон
улсын хэмжээнд хүрнэ.
o Зардал буурч, үр ашиг өснө.
Хамтын сүлжээний хөгжил:
o Суурь чадамжуудаа тодорхойлох боломжтой юм.
o Гаднаас эх үүсвэртэй үндсэн бус үйл ажиллагааг тодорхойлно.
o Үр дүнтэй хамтын ажиллагаа нь байгууллагуудын суурь чадамжийг нэгтгэн
уялдуулах, нөөц ба технологийг хуваан эзэмших, нийлүүлэлтийн хяналт
сайжрах, хэрэглэгчийн үйлчилгээ сайжрах, өрсөлдөөн ба эрсдэл буурах гэх
мэт ач холбогдолтой.

Эдгээрийг судалсний үндсэн дээр цаашид хүн амын тоо нэмэгдэхийн хирээр
сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх хандалагатай юм. Энэхүү өсөлтийг
хэрэгцээг хангаснаар
Судалгаанд нийт 100хүнийг хамруулсан байгаа. Эдгээр хүмүүсээс судалгаа
авахдаа нийслэлийн 6 дүүрэгт оршин суудаг байдлаар нь дүүргийн оршин
суугчидаас асуулга-судалгааны аргаар авсан.
Зах зээл дээрх нэр хүнд
Хамгийн шилдэг үйлдвэрлэгч хэн бэ? гэсэн интернэт судалгааны дүн

•

Хэрэгцээг хангах чадвар
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Энэ нь түүхий эдийн
хангамж, хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор тайлбарладаг.
Судалгааны ерөнхий дүгнэлт
Дүгнэлт
Байгууллагын хөгжлийн асуудлыг үйлдвэр шийдвэрлэж чадах боловч түүхий
эдийн хангамжийн тогтвортой өсөлтийг хараандаа байлгаж чадахгүй. Төвлөрсөн
төлөвлөгөөт зах зээлийн үед Улаанбаатар хотод сүү цуглуулах хөргөлтийн 20 орчим
цэг үйл ажиллагаагаа явуулж байсан ба эдгээрээс жилд 40 орчим сая литр сүүг
найрлага, шинж чанарыг нь өөрчлөхгүйгээр сүүний үйлдвэрт нийлүүлдэг байсан.
Гэвч одоогийн байдлаар Төв аймгийн Мөнгөнморьт сум, Улаанбаатар хотын 21-р
хорооны Жаргалант тосгонд тус бүр 1 хөргөлтийн цэг үйл ажиллагаагаа явуулж
байна. Энэ нь хотын сүү татан авалтад төдийлөн хангалттай хувь нэмэр оруулж
чадахгүй байна. Иймд хуучин цэгүүдийг сэргээн, нэмж байгуулах боломжтой
байрлалуудад хөргөлтийн цэгүүдийг шинээр байгуулах нь сүүний хангамж, нөөцийг
сайжруулахад чухал түлхэц болох юм. Үүнд төрийн бодлого зохицуулалт
үгүйлэгдэж байна.
Энэ судалгаас харахад хүн амын тоо хурдацтай өсч байгаа энэ үед сүү, сүүн
бүтээгдэхүүний үндсэн хэрэглээ нэмэгдсээр байна. Хэрэглэгчид бүтээгдэхүүний
чанарыг болон үзэмжийг нь харж худалдан авалт хийдэг. Мөн монгол хүний сүүний
хэрэглээний онцлог нь тослог өндөртэй сүүг ихэвчлэн хэрэглэдэг. Хэрэв үйлдвэрүүд
бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол үнийг буулгах боломж бий болно.
Иймээс үйлдвэрийн нөөц чадамжийг сайжруулж, бүтээгдэхүүний чанар болон нэр
төрлийг олшруулснаар хэрэглэгчийн хүсэн хүлээсэн баталгаат бүтээгдэхүүнээр
хангах боломжтой
Нөөц – чадамжид суурилсан стратегийг практикт нэвтрүүлэх нь дан ганц
сүүний үйлдвэрт ч хэрэгтэй байгаа биш харин ч хүнсний бусад салбар болох гурил
үр тариа, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд нэн шаардлагатай.
Ашигласан материал
1. Г.Тэгшбүрэн “Компанийн стратегйин удирдлага”,2003 он
2. Л.Дамдинсүрэн “хүнсний хангамж, аюулгүй
байдлын үндсэн ойлголт”, 2008он
3. Хүнсний үйлдвэрийн өрсөлдөх чадвар, 2007 он
4. Зах зээл сэтгүүл 2007он №02 /0012/
5. Л.Эрдэнэсувд “бизнесийн статистик”,2008 он
6. www.nso.mn
7. 2009 оны статстик мэдээлэл

More Related Content

What's hot

Бүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоБүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоUudus Enkhtuyagerel
 
Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Bbujee
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6Bbujee
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системE-Gazarchin Online University
 
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМБ.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМbatnasanb
 
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудСанхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудИЗ-СЭЗС багш А.Бибиш
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1Bbujee
 
Маркетингийн үндэс
Маркетингийн үндэсМаркетингийн үндэс
Маркетингийн үндэсIkhzasag SEZS
 
porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee Mr Nyak
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Adilbishiin Gelegjamts
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл Bachkana Enhbat
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлGunjargal
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээEnebish Vandandulam
 

What's hot (20)

Бүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоБүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлого
 
Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4
 
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1
 
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратегизорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
 
өрсөлдөөн
өрсөлдөөнөрсөлдөөн
өрсөлдөөн
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
 
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМБ.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
 
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудСанхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 
үнэ
үнэүнэ
үнэ
 
Маркетингийн үндэс
Маркетингийн үндэсМаркетингийн үндэс
Маркетингийн үндэс
 
porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee
 
Fm 06
Fm 06Fm 06
Fm 06
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээл
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
 

Similar to Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ

Nestle компани түүний маркетинг
Nestle компани түүний маркетингNestle компани түүний маркетинг
Nestle компани түүний маркетингБолд Энхтөр
 
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалТөлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалИЗ-СЭЗС багш Д.Заяамөнх
 
стратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсстратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсNael Narantsengel
 
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...batnasanb
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...batnasanb
 
З.Одмаа - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
З.Одмаа - Байгууллагын өөрчлөлтийн менежментЗ.Одмаа - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
З.Одмаа - Байгууллагын өөрчлөлтийн менежментbatnasanb
 
Marketingiin undes2013
Marketingiin undes2013Marketingiin undes2013
Marketingiin undes2013Chinggis khaan
 
Potency food industry
Potency food industryPotency food industry
Potency food industrynoonii
 
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...batnasanb
 
For engineer's lecture 2
For engineer's lecture 2For engineer's lecture 2
For engineer's lecture 2noonii
 
Д.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудас
Д.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудасД.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудас
Д.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудасbatnasanb
 
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Mr Nyak
 
Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...
Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...
Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...batnasanb
 
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...batnasanb
 
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...batnasanb
 
үүрээ, бүтээмж
үүрээ, бүтээмжүүрээ, бүтээмж
үүрээ, бүтээмжbatnasanb
 
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...Erdenebolor Baast
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтErdenebolor Baast
 
Дархан-Уул аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга зам
Дархан-Уул аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга замДархан-Уул аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга зам
Дархан-Уул аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга замAnkhbileg Luvsan
 

Similar to Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ (20)

Nestle компани түүний маркетинг
Nestle компани түүний маркетингNestle компани түүний маркетинг
Nestle компани түүний маркетинг
 
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалТөлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
 
стратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсстратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэс
 
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...
 
strategic management 1
strategic management 1strategic management 1
strategic management 1
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
 
З.Одмаа - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
З.Одмаа - Байгууллагын өөрчлөлтийн менежментЗ.Одмаа - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
З.Одмаа - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
 
Marketingiin undes2013
Marketingiin undes2013Marketingiin undes2013
Marketingiin undes2013
 
Potency food industry
Potency food industryPotency food industry
Potency food industry
 
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
 
For engineer's lecture 2
For engineer's lecture 2For engineer's lecture 2
For engineer's lecture 2
 
Д.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудас
Д.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудасД.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудас
Д.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудас
 
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
 
Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...
Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...
Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...
 
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ...
 
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
 
үүрээ, бүтээмж
үүрээ, бүтээмжүүрээ, бүтээмж
үүрээ, бүтээмж
 
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлт
 
Дархан-Уул аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга зам
Дархан-Уул аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга замДархан-Уул аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга зам
Дархан-Уул аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга зам
 

More from batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

More from batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ

  • 1. ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ХҮНС БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ Гүйцэтгэсэн: ХҮУ-4 Ц.Тогтохтуяа Удирдагч: доктор (Ph.D) Б.Цэрэндорж 2009 он
  • 2. Агуулга 1. Хураангуй 2. Судалгааны арга зүй 3. Оршил 4. Стратегийн одоо ба ирээдүйн хандлага 5. Бизнесийн орчин 6. ETOP оношилгооны аргаар “Сүү”ХК-ны гадаад орчныг шинжлэх нь 7. “Сүү” ХК-ны дотоод орчныг 7S хүрээгээр шинжих 8. Монгол улсын жилийн нийт сүүний нөөц 9. Сүүний үйлдвэрийн хүчин чадал ашиглалтын судалгаа 10. Үйлдвэрлэлийн боломжит хүчин чадал ашиглалтын тооцоо 11. Санал болгож буй стратеги хэрэгжүүлэх үе шат 12. Стратегйин ирээдүйн удирдлага 13. Сүүний үйлдвэрийн зах зээлийн нэр хүнд
  • 3. Хураангуй Монгол улсын сүү, цагаан идээний хэрэглээний түвшин, зах зээлийн бүтцийг статистик дүн шинжилгээний аргаар судлав. Нийслэлийн хүн амын сүү, цагаан идээний хэрэгцээний дөнгөж 47,3% нь хангагдаж байна. Нийт зах зээлийн 38,9%-ийг боловсруулаагүй түүхий сүү, үндэсний цагаан идээ, 56,3%-ийг импортын бүтээгдэхүүн эзэлж, харин үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, цагаан идээнд дөнгөж 4,8% нь ноогдож байна. Иймээс нөөц чадамжид суурилсан стратегийг ашиглан сүү боловсруулах үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөгжлийн стратегийг боловсрууллаа. “Сүү” ХК –ны гадаад орчныг ETOP оношилгоо, дотоод орчныг Мак-Кинсийн 7S загвар зэрэг шинжилгээний аргыг ашиглан судалж, үнэлгээ өгсөн. Мөн сүүний жилийн нөөцийг тооцож үйлдвэрт ашиглах боломжтой хэмжээг гаргасан. Түлхүүр үг: удирдлага, нөөц, орчин, хэрэгцээ Судалгааны ажлын зорилго: Сүү боловсруулах үйлдвэрийн удирдлагын арга барил, бизнесийн гадаад, дотоод орчны судалгааг хийж сүүний үйлдвэрийн хөгжлийн стратегийг боловсруулна. Судалгааны арга зүй: Монгол улсын сүү, цагаан идээний хэрэглээний түвшин, зах зээлийн бүтцийг статистик дүн шинжилгээний аргаар судлав. Нөөц чадамжид түшиглэсэн стратегйин онолын загварыг ашигласан. Судалгааны ач холбогдол: Хүнсний үйлдвэрүүд нь ялгаатай өрсөлдөөний стратегийг баримтлан өөр өөрийн давуу талыг бүрдүүлснээр зах зээлд амжилт олж өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болно. Сүүний үйлдвэрийн нөөц, хүний нөөцийн чадамжийг сайжруулснаар үйлдвэрийн өрсөлдөх чадвар нэмэгдээд зогсохгүй хэрэглэгчдийг эх орны, цэвэр экологийн чанартай сүү, цагаан идээгээр хангана. Хамгийн чухал ач холбогдол нь үйлдвэрийн өрсөлдөх чадвар дээшилснээр салбарын өрсөлдөх чадвар, улмаар үндэстний өрсөлдөх чадвар дээшилдэг.
  • 4. Оршил Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үед учирсан хямрал Монголын хүнсний аж үйлдвэрт ихээхэн хүндрэл учруулсан ч салбарын инженер, менежерүүд, хамт олны бүтээлч сэтгэлгээ, санаачлага, зүтгэлийн үр дүнд хүнсний хувьчлагдсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж, шинээр жижиг, дунд үйлдвэрүүд олноор буй болж, хүн амын хүнсний асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсаар байна. Монголчууд жилийн хүнсний хэрэгцээнийхээ 60-70%-ийг сүү, цагаан идээгээр хангадаг байсан түүхэн уламжлалтай билээ. Гэвч өнөөдөр хүн амын нягтаршил өндөртэй зарим хот сууринд оршин суугчдын сүү, цагаан идээний хэрэглээ эрс буурч, ялангуяа Улаанбаатар хотод сүүг хэрэглэдэггүй айл өрхийн тоо нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор хүн амын дунд ясны сийрэгжилт, амны хөндийн болон шүд буйлны төрөл бүрийн үрэвсэл, харшлын шинжтэй гэх мэт өвчин ихсэж байна. Сүү, цагаан идээг хэрэглэж буй хүмүүсийн дунд судалгаа хийж үзэхэд 56,3% нь импортын бүтээгдэхүүн хэрэглэж, 38.9% нь боловсруулаагүй түүхий сүү, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн дөнгөж 4,8% байгаа нь анхаарал татаж байна [ ]. Энэ нь дараах хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байна. Үүнд: o Түүхий эдийн хомсдолтой байдал, /зах зээлд шилжих явцдаа нийслэл болон бүс нутгуудын орчим үйл ажиллагаагаа явуулж байсан үнээний фермүүдийг үгүй болгосон/ o Үйлдвэрийг мэргэжлийн бус хүмүүс хувьчлан дампууруулсан. Ихэнх үйлдвэрүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон. o Зах зээлийн системд нийцсэн менежментийн арга барил, практик туршлага дутагдалтай байсан. Сүүлийн үед энэ талаар нилээд ажил хийгдэж салбар хөгжих хандлага руу нэгэнт ороод байна. Шинэ орчин нөхцөлд аливаа байгууллагын “амьдрах” менежментийн аргууд ялангуяа стратегийн удирдлын асуудал нэн чухлаар тавигдах болсон. Хүнсний үйлдвэр тэр дотроо сүүний үйлдвэрийн хөгжил нилээд хоцрогдолтой байна. Хэдийгээр байгууллагын удирдлага маркетингийн бодлого сайн байсан ч сүүний үйлдвэр нь түүхий эдийн нөөцөөс шууд хамааралтай байдаг билээ. Эндээс нөөц – чадамжид суурилсан стратеги, мэдлэгийн удирдлага болон хамтын ажиллагааны загваруудыг хослуулах нь сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамгийн зөв стратеги гэж үзлээ. Ингээд доорх ажлуудыг хийхээр төлөвлөлөө. o Бизнесийн гадаад болон дотоод орчны шинжилгээг хийж мэдлэгийн удирдлага болон хамтын ажиллагааны загвар тодорхойлох o Монгол улсын сүүний жилийн нийт нөөцийг статистик баримтад тулгуурлан гарган, түүний хичнээн хувийг үйлдвэрлэлд ашиглаж байгааг тодорхойлж цаашид ямар нөөц боломж байгааг илрүүлэх. Судалгааны объект: 50 жилийн түүхтэй “Сүү” ХК
  • 5. 1. Стратегийн одоо ба ирээдүйн хандлага Стратегийн удирдлага харьцангуй залуу, олон төрлийг нэгтгэсэн судлал юм. Стратегичид нь онолыг томъёолж, шинжилгээний тогтолцоо хүрээг тодорхойлоход байгууллагын онол, хүний нөөцийн удирдлага, маркетинг, санхүүгийн удирдлага, эдийн засаг зэрэг төрөлжсөн судлалуудыг гүнзгий үзэж, хослуулан хэрэглэх шаардлагатай. Өнөөг хүртэл стратегичдын хэлэлцсээр ирсэн нэг гол цогц асуудал бол “яагаад зарим байгууллага өрсөлдөх давуу талаараа хол давуу байж чадаад байна?” үүнд хариулт өгөх явдал юм. 1980-аад оны үеэс Портер болон бусад судлаачид “Өрсөлдөх давуу тал бол байгууллагын орчин дахь өрсөлдөөний байр суурь, мөн системтэй төлөвлөлтийн үр дүнд бий болдог” хэмээн тайлбарлаж байсан бол 1990-ээд оноос Прахлад, Хамель болон Кей зэрэг бусад судлаачид “хувирамтгай бизнесийн орчинд нэмэгдэл стратеги боловсруулах ба өрсөлдөх давуу тал нь бизнесийн суурь чадамжийг бүрдүүлж бий болгох чадвараас хамаардаг. Энэ суурь чадамж нь давтагдашгүй бөгөөд өрсөлдөгчид ч дуурайх боломжгүй байдаг” гэдэгт итгэлтэй байсаар байна. Стратеги удирдлагын хөгжил Стратегичид төлөвлөсөн буюу албаар сонгосон стратегийн хандлагыг ашигласаар ирсэн ба одоо түүний оронд шинэ буюу нэмэлт стратегийн хандлага бий боллоо. Өөр нэг асуудал бол өрсөлдөх давуу талыг үйлдвэрлэлийн орчин дах бизнесийн өрсөлдөх байрлалаас эсвэл бизнесийн өвөрмөц суурь чадамжаас бий болдог тухай маргаан байдаг ч түүнийг зөв сонгон, зөв салбарт нь ашиглавал аль аль нь үр дүнтэй хэрэгжих үндэстэй юм. Төлөвлөгөөт/албадма л стратеги Хамтын стратеги Шинэ/нэмэлт стратеги Стратегийн удирдлага Өрсөлдөөний байршилын стратеги Мэдлэгт суурилсан стратеги Нөөц чадамжид түшиглэсэн стратеги Зураг 1. Стратегийн удирдлагын хөгжил Дээрх зурганд стратеги удирдлагын хөгжлийг төрөл бүрийн стратегийн хандлагаар тодорхойлж харуулав. Нөөц ба суурь чадамжид суурилсан стратеги Энэхүү хандлагын яригдаж эхэлсэн үе нь 1990-ээд он билээ. Өрсөлдөөний байршлын хандлагаас ялгарах гол ялгаа нь хувийн бизнесийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх үүрэг ролийг чухалчилж өгсөнд байдаг. Прахлед, Хамель нар энэ хандлагын суурь чадамжийг “хэрэглэгчдийн нүдэн дээр өрсөлдөгчөөсөө онцолж
  • 6. ялгарах нөөц, ур чадвар, мэдлэг, технологи гэх мэтийн хослол” хэмээн тодорхойлсон бөгөөд энэхүү гоц ялгарал нь өрсөлдөх давуу талыг бий болгодог. Нөөц-чадамжид буюу онцгой ялгарах шинж чанар Онцгой үр дүн Онцгой чанар Онцгой инновац и Хэрэглэгчийн мэдрэмж Онцгой нөөц ашиглалт Онцгой ур чадвар Онцгой технолог и Онцгой мэдлэг Зураг 2. Нөөц – чадамжийн стратегийн ялгарах шинж чанар Хэдийгээр нөөц ба суурь чадамжид суурилсан стратеги нь өрсөлдөөний байршлын хандлага шинэ хөгжсөн аналитик тогтолцоо бий болоогүй мөн бизнесийн орчны нөлөөллийн хэмжээг дутуу үнэлдэг гэсэн шүүмжлэлд өртөж байдаг ч гэсэн уг хандлага нь суралцагч байгууллага, мэдлэгийн удирдлага болон бизнесийн өрсөлдөх чадварын хамтарсан сүлжээ зэргийн аль алиныг нь хамтатган тусгаснаараа бүхий л онцгой ялгарах шинж чанаруудыг нэгтгэн нийлүүлэх онцгой шинэлэг талтай. Бодит болгон хэрэгжүүлэх загвар Нөөц-чадамж ялгарах шинж чанар Нөөц-суурьтай стратеги Мэдлэгийн удирдлага Суралцагч байгууллага Стратеги Зураг 3. Хэрэгжүүлэх загвар Нөөц чадамжид суурилсан хандлага- Бизнесийн чухал байдал болон байгууллагын өвөрмөц байдлаар өрсөлдөх давуу талыг тодорхойлоход тусалдаг. Дээрх хандлагуудыг харахад байгууллагын стратеги нь дотогшоо ч мөн гадагшаа ч харах л ёстой бөгөөд төлөвлөчихсөн стратеги ч байх ёстой юм. Эдгээрийг бүгдийг нь нэгтгэснээр стратеги удирдлага, өрсөлдөх давуу тал хамтдаа байж амжилт олох нь зайлшгүй болно.
  • 7. Бизнесийн орчны үнэлгээ Стратегийг боловсруулахад үйлдвэрийн гадаад ба дотоод орчны шинжилгээг хийх зайлшгүй хэрэгтэй байдаг. Бизнесийн орчин Дотоод орчин Гадаад орчин Зураг 4 Бизнесийн орчны ангилал Дотоод орчин нь байгууллагын стратеги давуу тал болон сул талуудыг тодорхойлдог хүчин зүйлс болно. Гадаад орчны хүчин зүйлст байгууллагад орчны зүгээс боломж болон аюул занал учруулдаг олон хүчин зүйлс орно. 2. ETOP оношилгооны аргаар “Сүү” ХК-ны гадаад орчныг шинжлэх нь Орчны аюул ба боломжийн нөхцөл байдал гэсэн үгсийн товчлолоор энэ арга нэршжээ. Гадаад орчны оношилгоог хийхдээ эхлээд орчны шинжилгээний ба мэдээ цуглуулах аргуудыг хэрэглэж боломжит мэдээлэлтэй болсны дараа орчны аюул ба боломжийн талаар дүгнэн бүгдийг хамруулж иж бүрэн болгож, нэгтгэсэн түвшний оношилгоо гаргалаа. Орчны хүчин зүйлс Улс төр Нийгэм Бэлтгэн нийлүүлэгч Өрсөлдөгч Зах зээл Орчны аюул/боломж Хандлага Засгийн газрын гадаад худалдаа, импортын талаарх бодлого, Аюулгүй байдал, бохирдлын хуулийн дагуу зардал өсөх Хэрэглэгчид импортын бүтээгдэхүүний чанарт эргэлзэх болж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагатай. Түүхий эд хангамж, материалын нийлүүлэлт буурах, тасалдах, нэгдсэн систем байхгүй. Үйлдвэрүүд өсөж томорсон. Мөн импортын бүтээгдэхүүнүүд олширсоор байна. Дотоодын үйлдвэрлэлийн өсөлт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Зураг 5. ETOP оношилгоо Эндээс үзэхэд бэлтгэн нийлүүлэгч болон өрсөлдөгчийн хүчин зүйл дээр илүү анхаарах шаардлагатай байгаа нь харагдаж байна. “Сүү”ХК-ны хувьд түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн хэмжээ нь үйлдвэрийн гарцын хэмжээг тодорхойлох чухал хүчин чадлын нэг юм. Нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд барихын тулд үнээний фермүүдийг сэргээж үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Мөн үүний сацуу сүүний хөргөлтийн цэгүүдийг сэргээн байгуулах боломжтой зарим байрлалыг зураг 6-д үзүүллээ.
  • 8. Зураг 6 Сүүний хөргөлтийн цэгүүд Эдгээр хөргөлтийн цэгүүд хүчин чадлаа бүрэн ашиглахын тулд түүхий сүүний нийлүүлэлт тогтмол байх ёстой. Тухайн байрлалд ойрхон 1-4 саалийн ферм үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд тэдгээрийг мөн сэргээн, шинээр байгуулна. “Сүү”ХК-ны дотоод орчныг 7S хүрээгээр шинжих Мак-Кинсийн 7S хэмээн алдаршсан энэ шинжүүр анх 1980 онд гарснаас хойш эдүгээ хүртэл үүнийг байгууллагын үнэлгээний шинжүүр болгон ашигласаар ирсэн. Уг шинжүүр нь долоон дэд хүрээнээс бүрддэг. Үүнд: o Үнэт зүйл- байгууллага хамт олны хүрэхээр эрмэлзсэн эрхэмлэн дээдлэх зорилгын илэрхийлэл.”Өглөө бүр шинэ” o Стратеги- зорилгод хүрэх арга зам оновчтой байх ёстой. o Бүтэц- Үүргийг хуваарилах, эрх мэдлийг шилжүүлэх системтэй o Системүүд – төлөвлөлт, хяналт, мэдээлэл, идэвхжүүлэлт, үнэлгээ, хөгжил гэх мэт стратеги хэрэгжүүлэлтэд туслах системийг бий болгох. o Ур чадвар – байгууллагын боловсон хүчний чадавхи, чадамж дундаж үзүүлэлттэй гарч байна. o Боловсон хүчин- Байгууллагын хүн хүч, орон тоо зохимжтой. o Арга барил- удирдлагын манлайлал, ур чадвар тааруу.
  • 9. Стратег и Бүтэц Системүү д Хамтын үнэт зүйл Арга барил Боловсо н хүчин Ур чадвар Зураг 7. Мак-Кинсийн 7S загвар Сүү ХК дээр байгууллагын дотоод орчны үнэлгээн дээр ур чадвар, арга барил болон системүүд нь дутагдалтай хангалттай хэмжээнд байж чадахгүй нь ажиглалтаар харагдаж байсан. Дотоод орчны шинжилгээгээр функциональ нэгжүүдийн давуу ба сул талыг тодорхойлдог бөгөөд энэ нь стратегийн буюу өрсөлдөх давуу талыг гаргаж ирэхэд нэмэр болдог. Өрсөлдөх давуу тал болон хэд хэдэн гоц давуу тал, нөхцөл, чадамжийн зөв бүрдэл багцаас үүсч болдог. Энэ эерэг үзүүлэлтүүд л байгууллагын хувьд суурь чадамжийн багцыг бүрдүүлдэг бөгөөд үүнийг бас байгууллагын цаашдын амжилтын потенциаль – нөөц гэнэ. Ажилчдын бүтээмжийг дээшлүүлэх идэвхижүүлэлт o Одоогоор хийж буй арга хэмжээнүүд o Сайн ажилласан хүмүүсээ баяр ёслолын үеэр цалингийн болон материаллаг урамшууллын хэлбэрийг ашиглаж байна. Жишээ нь: үзвэрийн билет болон зурагт гэх мэт эд материал o Байгууллагын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сайнаар нөлөөлсөн ажилчныг чадварыг нь үнэлж тушаал дэвшүүлэх зэргээр сайшаадаг. o Технологичдоо гадаад руу сургалтанд явуулдаг. o Ажилчдын ажиллах орчныг сайжруулж барилгадаа засвар үйлчилгээ хийж, мөн цаг бүртгэх шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн. Шүүмжлэл o Ажилчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд явуулж байгаа зарим арга барил нь хүмүүсийн дургүйцэл болон эсэргүүцлийг төрүүлдэг. Эдгээрийг зөв тооцоолж шагналд тодорхойлох үзүүлэлт нь сул байгаа нь ажиглагдсан. Жишээ нь сар бүрийн үзвэрийн билет тараадаг нь ажилчдынхаа дургүйцлийг нь хүргэдэг.
  • 10. o Хэдийгээр ажиллах орчныг сайжруулж байгаа ч ажилчдын амралтын өрөө нь чанарын шаардлага хангаагүй байдал нь засварлагдаж амжаагүй байна. o Хөдөлмөрлөх нөхцөлд нь тохирсон хувцас халаадны хангалт сайн боловч шаардлага муу байдгийн улмаас халаад малгай нь чанарын шаардлагад хүрдэггүй бохир байдаг. Мөн усны гутлын хангалт хүрэлцээгүй байдаг. Санал болгож буй идэвхижүүлэлтийн арга зам Ажилчдыг урамшуулах тухай: o Орчин үед байгууллага дотор хүний хүчин зүйлийг идэвхижүүлэх арга замыг эрэлхийлэх, ажиллагсадын нийгэм, сэтгэлзүйн онцлогийг тооцох явдал нь ямар ч байгууллагын үр ашигтай үйл ажиллагааг дээшлүүлэх гол нөхцөлийн нэг төдийгүй бизнест амжилт олох чухал хүчин зүйл болдог. Иймээс хүний нөөцөд хөрөнгө оруулалтын хэмжээг улам нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үйлдвэрлэлд өндөр мэргэжилтэй ажиллагсдыг хамруулах нь зардлын хэмжээг нэмэгдүүлэх хэдий ч өндөр технологи нь мэргэшсэн ажилтанг шаарддаг. o Хариуцсан үүргээ сайн биелүүлдэг, багийн нэг бүрэлдэхүүн байж амжилттай ажиллаж чадсаныг нь тушаал дэвшүүлж байх хэрэгтэй. o Шинэ дэвшилтэт технологийг авчирч суурилуулж байгаа учир хуучин ажилчидаа сургах хэрэгтэй. o Ажилчид илүү өндөр цалинтай ажилд өрсөлдөхүйц боловсрол эзэмшсэн байж болно. Гэвч нэг байгууллагад удаан ажиллан аливаа асуудлыг шийдэх аргад суралцсан, эсвэл боломжит гарцыг санал болгох чадвар эзэмшсэн хүнийг дэвшүүлэн ажиллуулахад анхаарвал зохино. Удирлагын хүний хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх тухай: o Удирдлагын, ялангуяа үйлдвэрлэлийн түвшинд нэгжийн тоог цөөлөх o Конторын бичиг цаасны их ажлыг автоматжуулах замаар хөнгөвчлөх o Зохион байгууллалтын зарим хэлбэрийг уян хатан зохион байгуулалтад шилжүүлэх o Компьютер ашиглан үйлдвэрлэлийг үр ашигтай төслөх Хүний нөөцийг сонгох, дэвшүүлэх o Байгууллага удирдлагын өгөөжтэй баг бүрдүүлэхэд дараах зөвлөгөөг баримталбал зохимжтой o Ажлын туршлагатай хүнийг сонгох o Цаашид ажилтан сонгох шаардлагатай бол ур чадвар дээр тулгуурлах o Сонгогдсон ажиллагсад зохион байгуулалтын соёл, байгууллагын үнэт чанарын системд нийцэх эсэхийг судлахыг хичээ o Урьд нь хамт үр дүнтэй ажиллаж байсан хүнээ хай o Таны удирдлагын баг аль болох цөөн тоотой байхад анхаар o Ашиг ямар ч байгууллагын зорилго учир мөнгөө үргэлж тооцож бай Хөдөлмөрийн хөлсний стратеги o Ажлыг гүйцэтгэлээр, цагаар цалинжуулах системээс татгалзан хөдөлмөрийн материаллаг урамшууллын системийг баримтлах o Ажиллагсадын чадварт нь тулгуурласан цалингийн системийг нэвтрүүлж ажилчиддаа төлөвшүүлсэн байх o орчин үед байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ ямар үр дүнтэй байгаагаас нь хамааруулаад хамт олноор нь цалинжуулах системээр солих хэрэгтэй.
  • 11. Эдгээр шинжилгээний дүнд байгууллагын хөгжил нь удирдлага болон ажиллагсдын хамтын үйл ажиллагаан дээр болон идэвхитэй манлайллын системийг дараах байдлаар хэрэгжүүлэх нь тохиромжтой санагдлаа. Үүнийг суралцагч байгууллага буюу хөгжингүй орны жишээн дээр үндэслэн боловсруулсан. Энэ тухай дор авч үзлээ. Суралцагч байгууллага Энэ нь хувирамтгай орчинд амьдрах байгууллагын хувьд тохирох загвар юм. Питер Сенге суралцагч байгууллагын тухай "Тав дахь дэг" номондоо "Ирээдүйг бий болгох чадавхаа байнга нэмэгдүүлж байдаг бүлэг хүмүүс" гэж тодорхойлжээ. Энэ байгууллага нь ажилчиддаа ажлын шинэ систем, аргуудыг танилцуулах зорилгоор тэднийг байнга сургаж, хөгжүүлж байдаг. Суралцагч байгууллага нь орчны болон бусад өөрчлөлтөд амьдрах чадвар сайтай. Учир нь тэд урьдчилан тодорхойлох боломжгүй нөхцөлд илүү ажиллаж чаддаг. Тэд идэвхжүүлэлт, манлайлал, үр дүнтэй дотоод харилцаа, маркетингийн чиглэл, тогтсон уриа дуудлагатай хамт олны уур амьсгал зэргээрээ ялгардаг. Мөн уг байгууллага нь нийлмэл орчны огцом өөрчлөлтөнд дасан зохицох чадавхи маш сайтай байдаг. Манлайллын хэрэгжүүлэлтийн дээр дурьдсан бүрдүүлэгчид нь стратегийн амжилттай хэрэгжилтэд чухлаар нөлөөлдөг бөгөөд ялангуяа хэрэгжүүлэлтийн явцад байгууллагын соёл, уур амьсгалын шаардагдах хэмжээг стратегичдын удирдлагын болон манлайллын ур чадвар нөхөж зохицуулж байдаг. 3. Монгол улсын жилийн нийт сүүний нөөц Хээлтэгч малын тоо, бүс нутгаар Мян.тол Ингэ 20 13,9 44,7 6,6 0,1 85,2 Баруун бүс Хангайн бүс Төвийн бүс Зүүн бүс Улаанбаатар Нийт Гүү 123,3 237,3 144,1 121,2 5,5 631,5 Үнээ 201,7 422,7 169 151,1 27 971,6 Эм хонь 2209,9 3004,4 1791,4 1171,8 75,9 8253,5 Хүснэгт 4 Эм ямаа 2657,2 2984,1 1985 889 74,3 8589,6 Эндээс харахад нийт хээлтэгч малын дийлэнхийг хонь болон ямаа эзэлж байна. Монголчуудын хэрэгцээндээ гол төлөв үнээний сүүг хэрэглэдэг. Хээлтэгч малын саалийн хэмжээ /өдөрт/ Малын төрөл Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа Саалийн хугацаа, хоног Сүүний гарц, % Саалтын тоо, өдөрт Саалийн хэмжээ, л 90 90 180 90 90 70 70 80 60 60 1 5 2 1 1 2,0 0,3 1,5 0,15 0,2 Хүснэгт 6 Өдрийн саалийн хэмжээ, л 2,0 1,5 3,0 0,15 0,2 Сүүний жилийн нийт гарц: (2) T - Сүүний жилийн нийт гарц, тн
  • 12. t - Саалийн хугацаа, өдөр f - Өдрийн саалийн хэмжээ,л U- Хээлтэгч малын нийт толгой P – сүүний гарц,% Хүснэгт 7 Малын төрөл t, өдөр f, литр U, мян.тол P, % T,тн 90 90 180 90 90 - 2.0 1.5 3.0 0.15 0.2 - 85.2 631.5 971.6 8253.5 8589.6 18,531,4 70 70 80 60 60 - 10735.2 59676.7 419731.2 66853.3 89527.6 646524,0 Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа Нийт Энэхүү судалгааны ажилдаа Сүү ХК-ний үйлдвэрлэлийн хүчин чадлын үзүүлэлтийг авч үзсэн. Дээр харсанчлан ашиглаж буй бодит хүчин чадал нь 37тн.өдөр байсан. Үүнийг жилийн нийт ажлын өдрөөр нь бодон жилийн хүчин чадлыг нь буюу нийт түүхий эдийн нийлүүлэлтийг доор бодож гаргалаа. Энд үнээний сүүний нөөцийг авч үзсэн. Сүүний үйлдвэрүүдийн хүчин чадал ашиглалтын судалгаа /2007оны байдлаар/ [3] Хүчин чадлын бүлэг Бага Дунд Том Хүснэгт 1 Хүчин чадал ашиглалтын түвшин,% Боловсруулалтын хэмжээ, т/хоног 1,0 хүртэл 1,0-5,0 5,0 дээш 58,8 39,6 15,5 “ Сүү” ХК-ний хүчин чадал ашиглалтын түвшинг гаргая. D- Хүчин чадал ашиглалтын түвшин A- Бодит хүчин чадлын ашиглалт B- Төслийн хүчин чадал ашиглалт (1) Үйлдвэрүүд Сүү ХК Гум ХХК Дэлгэр тэс Монпрэш Монсүү Нийт Хүчин чадал, тн.хон 37 10 5 50 30 132 365-8=357 ажлын өдөртэй байна. 132Ч357=47124тн.жил Нийт улсын боломжит сүүний нөөцийн 0,1%-ийг нь дөнгөж ашиглаж байна. эндээс харахад маш эмгэнэлтэй дүр зураг харагдаж байна. нөөц боломжид суурилсан
  • 13. стратеги практикт хэрэгжиж эхлэх юм бол энэ байдал аажмаар үгүй болж манай орон сүүний хэрэгцээгээ 100% дотоодын үйлдвэрийн сүүн бүтээгдэхүүнээр хангах боломжтой болно. Үйлдвэрлэлийн боломжит хүчин чадал ашиглалтын тооцоо Нэг хүнд ноогдох сүүний өдрийн хэрэгцээ,л Хүснэгт 8 Малын төрөл Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа Нийт Сүүний нөөц,жилээр 10’735.2 59’676.7 419’731.2 66’853.3 89’527.6 646’524,0 1 хүнд ноогдох Нийт хүн амын жилийн тоо, 1хүн хэрэгцээ,л 3,9 22,2 155,8 2’692’913 24,8 33,3 240,0 1хүнд ноогдох өдрийн хэрэгцээ,л 0,01 0,06 0,42 0,07 0,09 0,65 Хүн амын дунд сүүг зайлшгүй хэрэглэх шаардлагатай хүмүүст 0-5, 50-аас дээш насныхныг хамруулж үзнэ. Эдгээр хүмүүсийн жилийн хэрэгцээг доорх хүснэгтэнд харуулав. 0-5настай хүүхэд болон 50-аас дээш настай хүмүүсийн тоо Хүснэгт 9 Улсын 1хүн 0-5 настан 50-дээш настан Нийт хэмжээнд, 1хүнд ноогдох сүүний өдрийн хэрэгцээ, л 279152 0,65 187326 0,65 өдрийн нийт хэрэгцээ,л 181448,8 121761,9 өдрийн хэрэгцээг тн-д шилжүүлснээр 181,4 121,7 466478 303210,7 303,1 - Эндээс үзэхэд Сүү ХК нь өдрийн хүчин чадлаа бүрэн ашиглахад зах зээлийн багтаамж байгаа нь харагдаж байна. Мөн бусад жижиг дунд үйлдвэрүүд хөгжүүлэхэд зах зээлийн багтаамж байна. Тиймээс дээр дурдсан сүүнйи хөргөлтийн цэгүүдийг сэргээж, шинээр байгуулж саалийн фермийг хөгжүүлэх боломжтой юм. Эдгээр насны хүмүүс сүүний зайлшгүй хэрэгцээтэй байдаг учир боломжит зах зээлээр сонгон авсан. Стратеги хэрэгжүүлэлтийн процесс Хүрэх зорилго хүлээгдэж буй зорилгын хоорондох ан цав дээгүүр гүүр барихад зөвхөн стратеги сонгоод зогсохгүй түүнийгээ хэрэгжүүлэхэд хийгдэх өөрчлөлтүүд бас шаардагддаг. Стратеги нь байгууллагын зорилгодоо хүрэх арга зам тул түүнийг төгсгөлд нь хүргэж хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэгжүүлэлтийн үүрэг нь нөөцийг хуваарилах, бүтцийг оновчтой загварт оруулах, функциональ бодлого томъёолох, манлайллын хэв маягийн тухай хэлэлцүүлэг байдаг. Төлөвлөгөө гаргасны дараа төрөл бүрийн хөтөлбөрүүд гаргадаг. Энэ нь зорилт, бодлого, дэг, дүрэм журам болон үйл ажиллагааны төлөвлөгөөг багтаадаг. Тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар нэг сангийн хуваарилалт хэрэгтэй болно
  • 14. Санал болгож буй стратеги хэрэгжүүлэх үе шат Нөөцийн хуваарилалтыг ерөнхийдөө өгсөх ба уруудах төлөвлөлтийн хосолсон байдлаар хийдэг. Энэ процесс нь үйлдвэрийн болоод стратеги бизнес нэгжийн түвшиний аль алиныг хамарна. Нөөц чадамжид суурилсан стратегийг хэрэгжүүлэх үе шатыг доор үзүүллээ. I Үе шат 1 II Үе шат 4 III Үе шат 5 2 3 6 IV Үе шат 8 7 V Үе шат 9 1 0 Зураг 8 Стратеги хэрэгжүүлэх үе шат Саалийн ферм гэдэг нь зах зээлийн шуурганд үгүй болсон билээ. Энэ нь сүүний үйлдвэрүүдийн үндсэн түүхий эдийг бэлтгэж өгч байсан юм. Дээрх загварыг ашиглаж хэрхэн саалийн ферм болон сүүний үйлдвэрүүдээ хөгжүүлж болохыг үзүүллээ. Тайлбар: 1. Үнээний нийт тоо толгойг гаргаж, үүн дотроо сүүний чиглэлийн хар тарлан, казакын цагаан толгойт үнээний тоог гаргана. 2. Сүүний чиглэлийн үнээний тоог нэмэгдүүлж, махны чиглэлийн болон бэлчээрийн маллагаатай үнээний тоог бууруулна. 3. Сүүний чиглэлийн үнээг нийт үнээний 10% хүртэл өсгөнө. 4. Улаанбаатар орчим байрлаж байсан саалийн фермүүдийн нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэнэ. 5. Бэлэн болсон фермүүдийн үйл ажиллагааг эхлүүлнэ. 6. Сүүний чиглэлийн үнээг нийт үнээний 30% хүртэл өсгөнө. 7. Орон нутгуудад саалийн фермүүд хөгжүүлэх 8. Саалийн фермээ дагаад сүүний үйлдвэрүүдийг бий болгох 9. Сүүний үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, мэдлэгийн удирдлагын стратеги баримтална. 10. Стратегийн хэрэгжүүлэлтийн явцын болон эцсийн тайланг гаргана. Зургаас харахад энэ процесс нь дараах таван үе шатаас бүрддэг. o Нэгдүгээр үе шатанд үнээний сүүний нөөцийн ашиглалтын хувийг 5%-д хүргэх бодлого баримтлаж байна o Хоёрдугаар үе шатанд сүүний чиглэлийн үнээний стратегийг үргэлжлүүлж нийслэл орчмын саалийн фермүүдийг нөхөн сэргээнэ. Сүүний нөөцийн ашиглалтыг 8%-д хүргэх o Гуравдугаар үе шатанд сүүний чиглэлийн үнээний эзлэх хувийг нэмэгдүүлж улмаар орон нутагт саалийн ферм байгуулна. Сүүний нөөцийн ашиглалтын хувийг 16%-д хүргэх o Дөрөв дэх үе шатанд сүүний үйлдвэрүүдийг хөгжүүлэх мэдлэгийн удирдлагыг нэвтрүүлж фермүүдийн хамтын ажиллагааг нягруулна. o Сүүлийн үе шатанд нэгдсэн үр дүнг гаргана . сүүний нөөцийн ашиглалтын хувийг 51%-д хүргэх
  • 15. Малчид ямар мал үржүүлэх сонирхолтой болох нь,% Хүснэгт 2 Хариултыг ач холбогдлоор нь эрэмбэлвэл Асуултын хувилбар Боломжийнхоо хирээр төрөл бүрийн мал маллах Зөвхөн бог мал маллах Сүүний үнээ маллах Махны үхэр маллах Адуу дангаар нь маллах- Онцгой үр ашигтай Үр ашигтай Бага ач холбогтолтой Огт хэрэггүй Мэдэхгүй Дүн 64,52 17,74 6,45 9,68 1,61 100 40,35 19,30 26,32 14,04 0,0 100 66,67 10,0 15,0 6,67 1,67 100 52,94 15,69 13,73 11,76 5,88 100 17,65 9,8 21,57 47,06 3,92 100 Жич: Энэ судалгааг зах зээл сэтгүүлийн 2007он №2 /0012/ дугаарын “Мал аж ахуй эрхлэх арга, туршлага, судалгаа” доктор Ч.Гомбожав, докторант П.Баясгалан нарын нийтлэлээс ашиглав. Хот орчмын бүс нутагт мал аж ахуй эрхлэгчдээс оршин суугаа газартаа ямар мал өсгөн үржүүлбэл амьдралд нь илүү өгөөжтэй байж болох талаар судалгаа хийсэн байна. эндээс харахад 76,6% нь сүүний чиглэлийн үхэр маллах нь ач холбогдолтой гэж үзэж байна. Судалгаанд хамрагдагсад зах зээлд ойр амьдардаг учраас өдөр тутам орлого оруулдаг талыг нь харгалзан сүүний үнээг дангаар маллахыг онцгой үр ашигтай гэжээ. Тиймээс энэхүү стратегийг хэрэгжүүлэх үндэслэлтэй гэдгийг харуулж байна. Стратеги удирдлагын ирээдүй Хоёр гол чухал хүрээ байгаа бөгөөд энэ нь хамтын удирдлага, мэдлэгийн удирдлага хоёр юм. Хамтын ажиллагаа ба өрсөлдөх зан төлөв Сүүлийн жилүүдэд олон судлаачид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тусалдаг бизнесийн хамтын ажиллагааны хэм хэмжээг тодорхойлох талаар эрэл хайгуул хийж байна. Чадамжид суурилсан хандлагаар бол бизнес “суурь чадамжид” анхаарлаа хандуулах ёстой учир нь өрсөлдөх давуу талыг бий болгодог гэж үздэг. Ямар ч үйл ажиллагаагаар энэ суурь нь өөр бусад байгууллагын нөөц, чадамжийг хөгжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Гэвч ямар нэг байдлаар тогтоосон холбоо юмуу, сүлжээгээр дамжин гадны эх үүсвэрээс нөөц олж авах нь ашигтай. Тэгвэл ийм холбоо, хамтын сүлжээ нь дараах давуу талуудтай. Үүнд: o Суурь чадамж, гол үйл ажиллагаан дээр төвлөрнө. o Суурь чадамжийг нэгтгэж, “нийц нийлэмжийг” бий болгоно. o Уян хатан байдал сайжирч, хариу үйлдэл хийх чадвар бүрдэнэ. o Хүнд суртал буурч, зохимжит бүтэц бий болно. o Салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэж улмаар улсын өрсөлдөх чадвар олон улсын хэмжээнд хүрнэ. o Зардал буурч, үр ашиг өснө.
  • 16. Хамтын сүлжээний хөгжил: o Суурь чадамжуудаа тодорхойлох боломжтой юм. o Гаднаас эх үүсвэртэй үндсэн бус үйл ажиллагааг тодорхойлно. o Үр дүнтэй хамтын ажиллагаа нь байгууллагуудын суурь чадамжийг нэгтгэн уялдуулах, нөөц ба технологийг хуваан эзэмших, нийлүүлэлтийн хяналт сайжрах, хэрэглэгчийн үйлчилгээ сайжрах, өрсөлдөөн ба эрсдэл буурах гэх мэт ач холбогдолтой. Эдгээрийг судалсний үндсэн дээр цаашид хүн амын тоо нэмэгдэхийн хирээр сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх хандалагатай юм. Энэхүү өсөлтийг хэрэгцээг хангаснаар Судалгаанд нийт 100хүнийг хамруулсан байгаа. Эдгээр хүмүүсээс судалгаа авахдаа нийслэлийн 6 дүүрэгт оршин суудаг байдлаар нь дүүргийн оршин суугчидаас асуулга-судалгааны аргаар авсан. Зах зээл дээрх нэр хүнд Хамгийн шилдэг үйлдвэрлэгч хэн бэ? гэсэн интернэт судалгааны дүн • Хэрэгцээг хангах чадвар Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Энэ нь түүхий эдийн хангамж, хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор тайлбарладаг. Судалгааны ерөнхий дүгнэлт
  • 17. Дүгнэлт Байгууллагын хөгжлийн асуудлыг үйлдвэр шийдвэрлэж чадах боловч түүхий эдийн хангамжийн тогтвортой өсөлтийг хараандаа байлгаж чадахгүй. Төвлөрсөн төлөвлөгөөт зах зээлийн үед Улаанбаатар хотод сүү цуглуулах хөргөлтийн 20 орчим цэг үйл ажиллагаагаа явуулж байсан ба эдгээрээс жилд 40 орчим сая литр сүүг найрлага, шинж чанарыг нь өөрчлөхгүйгээр сүүний үйлдвэрт нийлүүлдэг байсан. Гэвч одоогийн байдлаар Төв аймгийн Мөнгөнморьт сум, Улаанбаатар хотын 21-р хорооны Жаргалант тосгонд тус бүр 1 хөргөлтийн цэг үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь хотын сүү татан авалтад төдийлөн хангалттай хувь нэмэр оруулж чадахгүй байна. Иймд хуучин цэгүүдийг сэргээн, нэмж байгуулах боломжтой байрлалуудад хөргөлтийн цэгүүдийг шинээр байгуулах нь сүүний хангамж, нөөцийг сайжруулахад чухал түлхэц болох юм. Үүнд төрийн бодлого зохицуулалт үгүйлэгдэж байна. Энэ судалгаас харахад хүн амын тоо хурдацтай өсч байгаа энэ үед сүү, сүүн бүтээгдэхүүний үндсэн хэрэглээ нэмэгдсээр байна. Хэрэглэгчид бүтээгдэхүүний чанарыг болон үзэмжийг нь харж худалдан авалт хийдэг. Мөн монгол хүний сүүний хэрэглээний онцлог нь тослог өндөртэй сүүг ихэвчлэн хэрэглэдэг. Хэрэв үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол үнийг буулгах боломж бий болно. Иймээс үйлдвэрийн нөөц чадамжийг сайжруулж, бүтээгдэхүүний чанар болон нэр төрлийг олшруулснаар хэрэглэгчийн хүсэн хүлээсэн баталгаат бүтээгдэхүүнээр хангах боломжтой Нөөц – чадамжид суурилсан стратегийг практикт нэвтрүүлэх нь дан ганц сүүний үйлдвэрт ч хэрэгтэй байгаа биш харин ч хүнсний бусад салбар болох гурил үр тариа, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд нэн шаардлагатай.
  • 18. Ашигласан материал 1. Г.Тэгшбүрэн “Компанийн стратегйин удирдлага”,2003 он 2. Л.Дамдинсүрэн “хүнсний хангамж, аюулгүй байдлын үндсэн ойлголт”, 2008он 3. Хүнсний үйлдвэрийн өрсөлдөх чадвар, 2007 он 4. Зах зээл сэтгүүл 2007он №02 /0012/ 5. Л.Эрдэнэсувд “бизнесийн статистик”,2008 он 6. www.nso.mn 7. 2009 оны статстик мэдээлэл