SlideShare a Scribd company logo
1
“БИД ХАМТДАА” ҮНДЭСНИЙ ФОРУМ
2015.10.27. Тусгаар тогтнолын ордон
Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Илтгэгч: УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах
зөвлөлийн гишүүн, доктор, дэд
профессор Д.Оюунхорол
Байгал орчин, ногоон хөгжлийн салбар хуралдаанд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн
амгаланг айлтгая.
Дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийн
сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах талаар эрчимтэй хэлэлцэж байгаа энэ цаг үед намын
зүгээс байгаль орчны асуудлаар тусгайлан чуулган зохион байгуулж өргөн хэлэлцүүлэг
өрнүүлж байгаагаараа онцлогтой юмаа.
Өнөөдөр бидэнд уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, үйлдвэржилттэй холбоотойгоор
агаар, ус, хөрсний бохирдол, байгалийн нөөцийн хомсдол, бэлчээрийн доройтол, цөлжилт
гээд байгалийн болоод хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй олон
асуудлууд тулгамдаж байна.
Байгаль дэлхийтэйгээ харьцаж, зохицолдон амьдарч ирсэн монголчуудын амьдрах
орчин сүүлийн жилүүдэд эрс доройтож байна.
Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас илүү эрчимтэй
явагдаж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбарт таагүй нөлөөлж эхлээд байна.
Сүүлийн 70 жилд дундаж температур 2.1 градусаар дулаарч, хур тунадас, мөстлийн
талбай ихээхэн хувиар багасч, олон гол горхи ширгэж, цөлжилт нүүрлэж, байгалийн
гамшигт үзэгдэл сүүлийн 5 жилтэй харьцуулахад даруй 1.5 дахин олон тохиолдох болсон.
Уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийн талаар энд тусгайлан илтгэл
тавигдах учир байгаль орчны гол тулгамдсан асуудлаар та бүхэнтэй саналаа
хуваалцая аа.
1. Орчны бохирдлын асуудлыг авч үзье.
Агаарын бохирдлын асуудал зөвхөн Улаанбаатар хотын хувьд гамшгийн хэмжээнд
хүрээд байгаа төдийгүй Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Ховд,
Хөвсгөл, Дархан-Уул аймгийн төвүүдэд ч асуудал хүндэрсээр байна.
2
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны улмаас Туул
гол маш ихээр бохирдож, усны чанарын стандартаас 50-100 дахин хэтэрч сэтгэл
эмзэглүүлж байна. Аймгуудад ч цэвэрлэх байгууламжийн ажиллагаа хангалтгүй
байгаагаас Хиагт, Хангал, Орхон, Буянт, Ховд зэрэг голын усанд стандартаас давсан
бохирдол ажиглагдаж байгааг эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагууд
тодорхойлж байна.
Орчны бохирдлын бас нэг тулгамдсан асуудал нь хот суурин газрын гэр хорооллын
айл өрхийн ариун цэврийн байгууламжаас үүдэлтэй хөрс, орчны бохирдлын асуудал юм.
Энэ нь хөрс, гадаргын болон газрын доорх усыг ихээр бохирдуулж байгаа төдийгүй
халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод хийсэн
судалгаагаар гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн 80% нь доторх хананы
битүүмжлэлгүй, стандартын шаардлагыг зөрчиж байгаагаас гадна хальж асгаран орчныг
бохирдуулж, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй байгаагаас нийслэлийнхний
эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдсөөр байна.
Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жил
тутамд дунджаар 800 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч
өөрчлөгдөх болсон бөгөөд 2014 оны байдлаар 3.2 сая тонн хог хаягдал гарсан байна.
Одоо улсын хэмжээнд нийт 396 хог хаягдлын төвлөрсөн цэг ажиллаж, 125 мян.га талбайг
хамарч байна. Улаанбаатар хотын зүгээс хог хаягдлын менежментийг сайжруулах
чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа боловч бодит байдал дээр хотын захын
хороолол, хөдөө орон нутаг хогондоо дарагдсан байдал хэвээрээ, хог хаягдлын нэгдсэн
менежментийн тогтолцоо төлөвшөөгүй, хатуу хог хаягдлыг ил задгай хамаагүй хаядаг,
тогтмол хугацаанд татан зайлуулдаггүй, зөвхөн газарт дарж булах аргаар устгадаг,
аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж байхгүйгээс ихээхэн хэмжээний
хуримтлал үүссэн, хог хаягдлын цэгүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа зэрэг
тулгамдсан асуудлууд байсаар байна.
2. Усны асуудлыг авч үзье.
Манай орны хувьд усны нөөцийн дийлэнх буюу 80 орчим хувь нь нийт нутаг
дэвсгэрийн 30 хувьд буюу хангайн бүсэд бүрэлдэн бий болдог. Говь, тал хээрийн бүсэд
хүн амын унд ахуйн болон үйлдвэрлэл үйлчилгээний усны хэрэглээг үндсэндээ газрын
гүний усаар бүрэн хангаж байгаа нь хязгаарлагдмал нөөцдөө хэт үрэлгэн хандах
хандлагыг бий болгож байна. УИХ-аар 2010 онд батлагдсан “Ус” үндэсний хөтөлбөрт
заасан хур тунадас, гадаргын усыг хуримтлуулах томоохон усан цогцолборуудыг
байгуулж, усны нөөц хомс, хэрэглээ нь хэт хурдацтай өсч байгаа бүс нутаг руу шилжүүлэн
ашиглах томоохон төслийг ойрын хугацаанд эхлүүлэх зайлшгүй шаардлага тулгараад
байна.
Оюутолгой, Тавантолгой-Ухаа худаг, Бороогоулд, Эрдэнэт зэрэг томоохон ус
ашиглагчид ашигласан усныхаа 60-90%-ийг эргүүлж ашигладаг болсон дэвшил гарч
байгаа боловч дунд, жижиг ус ашиглагчид усаа эргүүлж ашиглах технологи, боломжийг
огт эрэлхийлэхгүй байгаа нь орон нутгаас тэдэнд тавих хяналт, анхаарал сул байгаагийн
зэрэгцээ эдийн засгийн хөшүүрэг хангалтгүй байгааг илтгэж байна.
3
Төсвийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар 2013
оноос эхлэн ус болон бусад байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг орон нутгийн
төсөвт төвлөрүүлдэг болсон ч байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах ёстой
хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсаар байна.
2012 онд шинэчлэн баталсан Байгаль орчны багц хуулиар аймаг, нийслэл, сум,
дүүргийн Засаг дарга нарт байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн
сэргээх, тусгай хамгаалалттай газрын хамгааллын менежментийг сайжруулах чиглэлээр
60 гаруй төрлийн чиг үүргийг хүлээлгэсэн байдаг.
Сангийн яамны мэдээгээр, байгалийн нөөц ашигласны төлбөрт 2013 онд нийт 48.3
тэрбум төгрөг, 2014 онд 50 орчим тэрбум төгрөгийн орлого 21 аймаг, нийслэл, сум,
дүүргийн төсвийн татварын орлогод төвлөрсөн байна. Гэтэл үүнээс 10 хүрэхгүй хувийг
байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зарцуулсан нь хуулийн хэрэгжилт
тун хангалтгүй байгааг илэрхийлж байна.
3. Ойн асуудлыг авч үзье.
2014 оны судалгааны дүнгээр Монгол улсын ойн сан бүхий газар18.3 сая.га буюу
нийт нутаг дэвсгэрийн 11.7%-г эзэлж байгаа ба үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай/ойрхог
чанар/ газар нутгийн 7.8%-ийг эзэлж байна. Сүүлийн 5 жилийн дүнгээр ойгоор бүрхэгдсэн
талбай 864.5 мян.га-аар /жилд 172 мянга 900 га/ буюу ойрхог чанар 0.56%-иар буурсан нь
маш ноцтой асуудал гэж үзэж болно. Ойн сан доройтон хомсдсоны үндсэн шалтгааныг
ойн түймрээс 87%, хөнөөлт шавжнаас 6%, мод бэлтгэлээс 7% үүдэлтэй гэж үзэж байна.
Гэтэл 2014 онд 6300 га, 2015 онд 5700 га-д ойжуулалт хийсэнтэй харьцуулан
тооцоолж үзэхэд ойн хомсдож байгаа хэмжээнээс 25 дахин бага ойжуулалт хийж байгаа нь
үнэхээр сэтгэл түгшээсэн тоо баримт болж байна. Үүн дээр мөн ойжуулалтын чанарын
асуудлыг нэмж дурдах нь зүйтэй.
Хэдийгээр ойн тогтвортой менежментийг бий болгох чиглэлээр эрх зүйн орчныг
сайжруулж, сум дундын 36 ойн ангийг шинээр байгуулж, орон нутагт ойн мэргэжлийн
удирдлагын тогтолцоог бий болгосон, ойн аж ахуйн нормативт зардлыг 2-3.5 дахин
нэмэгдүүлэх, импортын мод, модон материал, ойн техник, тоног төхөөрөмжийг Гаалийн
болон НӨАТ-аас чөлөөлөх, таримал ойг өмчлүүлэх, төрөөс худалдан авах зэрэг эрхзүйн
зохицуулалтыг бүрдүүлж эдийн засгийн хөшүүргээр дэмжиж эхэлж байгаа боловч ой
зохион байгуулалтын арга зүйг боловсронгуй болгох, ойжуулалтын цахим мэдээллийн сан
бүрдүүлж чанарт хяналт тавих зэргээр төсвөөс гаргаж байгаа хөрөнгийн үр ашигтай
зарцуулалтыг сайжруулахад анхаарал тавих шаардлага байсаар байна.
Ойн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 80%-тай, “Ногоон хэрэм” хөтөлбөрийн
нэгдүгээр үе шатны /2005-2015 он/ төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 13% байгаа ба таримал
ойн амьдрал туйлын хангалтгүй байна.
Тиймээс миний бие энэ салбарын сайдаар ажиллах хугацаандаа Дэлхийн хүн
төрөлхтний чиг хандлага болсон Тогтвортой хөгжлийн бодлого, Ногоон хөгжлийн
бодлогодоо нийцүүлэн Нэг сая модыг тарьж, ургуулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж,
мод тарих, арчлах, мэдлэг дадал, туршлагыг бүх насны хүмүүст олгох, модыг зөвхөн
4
тарих биш “ургуулах”, Монгол улсын насанд хүрсэн иргэн бүрийг оролцуулах, бодит үр
дүнд хүрсэн байх зорилго бүхий хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ.
2014-2015 онд Монголын ойн нөөцийн иж бүрэн тооллого хийсэн. Цаашдаа
хүлэмжийн шингээх чадавхийг сайжруулах ажлыг зохион байгуулж, мэргэжилтэй ажилчид
бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчилэх, ойн хөнөөлт шавьж өвчинтөй тэмцэх ажилд
химийн бодис хэрэглэхээс үе шаттайгаар татгалзаж биологийн аргад шилжүүлэх арга
хэмжээ авч ажиллах нь зүйтэй.
2014 онд 18 аймгийн 101 суманд нийт 280 удаагийн ой, хээрийн түймэр гарсны 4 нь
хил дамнасан түймэр байсан. Энэ нь хилийн шугамын дагуу хил дамнасан түймрээс
хамгаалах зурвас байгуулах, тодорхой ажлууд хийхийг сануулж байгаа.
4. Амьтан, ургамлын асуудал ямар байгааг авч үзье.
Экосистемийн бүрдэл хэсгийн нэг болох байгалийн ургамал, амьтны аймгийг
хамгаалах нь байгаль орчны тэнцвэрийг хадгалж, байгалийн нөөц баялгийг урт удаан
хугацаанд үр өгөөжтэй ашиглаж тогтвортой хөгжих нөхцөл бүрдүүлэхэд чухал үүрэгтэй
юм.
Байгалийн ургамал, амьтны популяцийн байдлын олон жилийн тандалт
судалгаанаас үзвэл тоо толгой буурах, нөөц хомсдох, амьдрах орчин нь доройтон тархац
нутаг нь хумигдах хандлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт хуурайшил, ой хээрийн түймэр зэрэг байгалийн
хүчин зүйл болон малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн талхагдал, хөрсний элэгдэл,
уул уурхай, газар тариалангийн үйл ажиллагаа, дэд бүтцийн байгууламж, хотжилт, хууль
бус ашиглалт зэрэг хүний хүчин зүйлийн улмаас амьтан, ургамлын тархац нутаг шахагдан
хумигдаж ус, идэш тэжээлийн дутагдалд орж, амьтны тоо толгой буурч, ургамлын ургац
багасан, нөөц хомсдох болсон.
Мөн нөөцийг зохистой ашиглах менежментийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлээгүйн
улмаас хэт ашиглалт байгалийн ургамал, амьтны нөөцийг улам бүр хомсдуулж байгааг
анхаарах цаг болсон.
Байгалийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хуулийн
хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, хууль, хяналтын байгууллагын чадавх сул
байгаагаас амьтан, ургамлын хууль бус худалдааны зөрчил буурахгүй, тэр нь далд, улам
нарийн зохион байгуулалтад орж цөлмөн ашиглах явдал ихэссэн. Байгальдаа хамгийн ойр
нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийн тогтолцоо нь ой,
түүний дагалт нөөцийн хувьд харьцангуй төлөвшиж байгаа ч байгалийн ургамал, амьтныг
хамгаалах тал дээр эхлэл төдий байна.
5. Газрын доройтлын асуудлыг авч үзье.
Газар ашиглалттай шууд холбоотой байгаль орчны доройтлын нэг хэлбэр нь
цөлжилт бөгөөд 2010 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77,8% нь
тодорхой зэрэглэлээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн байна. Цөлжилт
5
хүчтэй, нэн хүчтэй илэрсэн газар нутагт хүний хүчин зүйл 53 хувийн, байгалийн хүчин зүйл
47 хувийн нөлөө үзүүлж байна гэсэн судалгааны дүн гарсан байдаг.
Хот байгуулалтын оновчгүй төлөвлөлт, замбараагүй суурьшилт, бэлчээрийн
даацын хэтрэлт, мал сүргийн бүтцийн өөрчлөлт, газар тариалангийн салбарын үрэлгэн,
хоцрогдсон технологи, уул уурхайн салбарын ашиг хөөсөн, хоцрогдсон технологи нь
газрын бүрхэвч эвдрэн доройтох үндсэн шалтгаан болж байна.
Бэлчээрийн талхлагдал нь цөлжилт, газрын доройтлын үндсэн хүчин зүйл болж
байна. Бэлчээрийн даац 10 гаруй сая хонин толгойгоор хэтэрсэн, сүргийн бүтцэд гарсан
өөрчлөлтийн улмаас ямааны тоо огцом өсч, нийт сүргийн 42 хувийг эзлэх болсон нь
бэлчээрийн талхагдлын бас нэг гол шалтгаан болж байна. Түүнчлэн бэлчээр ашиглаж
ирсэн уламжлалт арга болох бэлчээр сэлгэх аргыг улирлын байдалд зохицуулан
хэрэглэхгүй байгаагаас бэлчээр талхлагдах нэг нөхцөл болж байна.
Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч
олборлолт, ашиглалтын технологийн онцлог, дэд бүтцийн байгууламжийн харилцан
уялдаатай оновчтой төлөвлөлтийн бодлого авч хэрэгжүүлээгүйгээс байгаль орчныг
хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хоцрогдож, байгаль орчин, нутгийн иргэдийн амьдрах
орчинд сөрөг нөлөөлөл учруулж байна. Үүний тод жишээ бол Өмнөговь аймгийн нутаг
дахь нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа юм. Цаашид эдгээр асуудлыг оновчтой цогц
байдлаар шийдвэрлэхгүй бол өөр олон газарт ийм нөхцөл байдал бий болох хандлагатай
байна.
Нийт 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 566 нэгж талбарт 3984 га газар уул
уурхайн улмаас эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон бөгөөд үүнийг нөхөн сэргээхэд 80-100
тэрбум төгрөгийн зардал шаардагдах тооцоо гарсан. Эвдэрч орхигдсон газрын нөхөн
сэргээлтийг хийгээгүйгээс Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах,
орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах иргэний эрх ноцтой
зөрчигдөж, газрын талхлагдал, цөлжилт нэмэгдэх, бэлчээр хомсдох, хүн, мал унаж бэртэх,
үйлдвэрлэлийн явцад үүссэн хиймэл нуурын усанд хүчиллэг тунадас үүсэх зэргээр сөрөг
нөлөөлөл, үр дагавар гарч байна. 2014 онд нийт 7 аймаг орон нутгийн төсвөөр эвдрэлд
орж эзэнгүй орхигдсон газрын 160 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна.
Улсын хэмжээнд 2013 онд дээрх шалтгаанаас нийтдээ 9.0 сая га газар доройтолд
өртсөн ба газар хамгаалах арга хэмжээний хүрээнд 2.6 сая га талбайд хамгаалалтын арга
хэмжээ авсан нь нийт хохирлын 29 хувь болж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
Газрыг үр өгөөжтэй ашиглаж, даац чадавхийг зохистой түвшинд байлган газрын
доройтол, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж хамгаалахад газар зохион
байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
шаардлагатай байна.
Газрын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жил бүр 45 орчим тэрбум
төгрөг орж байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар газрын нөөцийн
төлбөрийн 30-аас доошгүй хувийг газар зохион байгуулах, газрыг хамгаалж нөхөн сэргээх
арга хэмжээнд зарцуулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, газрыг
бохирдол, доройтлыг бууруулах ажлыг хийхэд зарцуулах шаардлагатай.
6
Энэ бүх хүндрэлтэй асуудлаас зайлсхийх, хохирол багатай шийдэх дэлхий нийтээр
хүлээн зөвшөөрсөн арга зам бол тогтвортой хөгжилд хүрэх ногоон хөгжил гэж
тодорхойлоод байгаа хөгжлийн зарчим юм.
6. Ногоон хөгжлийн бодлогын талаар
УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор Ногоон хөгжлийн бодлого нь улс орны
тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Монгол Улсын хөгжлийн тулгуур бодлого болохыг
тодорхойлж, энэхүү бодлогын зорилго, стратегийн зорилтууд, тэдгээрийг хангах арга зам,
түүнд хүрэх шалгуур үзүүлэлтийг үндэсний хөгжлийн бодлого, макро эдийн засгийн дунд
хугацааны бодлого, бодит салбаруудын бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх
шаардлагатайг онцлон заасан.
Нөгөөтэйгүүр Ногоон хөгжлийн бодлогын зорилго, зорилтууд нь НҮБ-аас баталсан
2015 оноос хойшхи тогтвортой хөгжлийн зорилтууд, тухайлбал бүх улс оронд ядуурлын
бүхий л хэлбэрийг зогсоох, хүн амын баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжийн
хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар, орчны бохирдлыг
бууруулж экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, тэгш хүртээмжтэй, оролцоотой эдийн
засгийн өсөлтийг дэмжиж, иргэдийг найдвартай ажлын байраар хангах зорилттой шууд
нийцэж байна.
Ногоон хөгжлийн бодлого, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон
үндэсний хөгжлийн урт хугацааны бодлогын нэгдмэл байдал, уялдаа холбоог хангаснаар
байгаль орчин – хүн нийгэм - эдийн засгийн харилцан ашигтай үр өгөөжийг давхар хүртэх
боломжтой болно. Тухайлбал, салбар бүр ногоон ажлын байрыг бий болгож, нөөцийн үр
ашгийг нэмэгдүүлснээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн
өсөлтийг бүрдүүлнэ.
Байгаль орчны нөхцөл сайжирсанаар экосистемийн үйлчилгээг бүх нийтээр
хүртэнэ. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, салбар бүрийн оролцоо, түншлэл,
хүчин зүтгэлийн үр дүнд ногоон хөгжлийн бодлого хэрэгжих болно гэдгийг ойлгох хэрэгтэй
байна.
Сүүлийн жилүүдэд улс орны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн ногоон
хөгжлийн бодлогын хүрээнд олон ажлыг авч хэрэгжүүлсэн ч тулгамдсан асуудлууд
байсаар байна. Ялангуяа ногоон эдийн засгийн хөшүүргийг бий болгох эрх зүйн орчин,
хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, ногоон хөгжлийн бодлого болон бусад салбарын
бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаа ба
түүнчлэн, хүний нөөцийн чадавх сул, инноваци, дэвшилтэт технологийн хөрөнгө оруулалт,
үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал, олон нийтийн ойлголт, мэдлэг
мэдээлэл дутмаг зэрэг бэрхшээлүүд байна.
Цаашид шийдвэрлэх арга хэмжээ
Дээр дурдсан сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд цаашид
байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй
юм.
7
1. Монгол Улсын үндэсний хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг болон
дэлхийн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн мөрөөр Монгол Улсын тогтвортой
хөгжлийн зорилтууд, тэдгээрийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлохдоо Ногоон
хөгжлийн бодлогыг нэг тулгуур болгон уялдуулах,
2. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед Ногоон хөгжлийг дэмжих, хүлэмжийн хийг
бууруулахын зэрэгцээ байгалийн нөөцийн хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлж давхар үр
өгөөж хүртэх боломжтой, гаднаас санхүүжилт татах томоохон төсөл, хөтөлбөрийг олон
улсын санхүүгийн механизмыг өргөн ашиглаж хэрэгжүүлэх нь чухал байна. Ялангуяа
Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд 2013 онд байгуулагдсан,
хөгжиж байгаа улс орныг дэмжиж жил бүр 100 тэрбум ам.доллар зарцуулах “Уур
амьсгалын ногоон сан”-гаас санхүүжилт, дэмжлэг авахын тулд төсөл боловсруулах,
төсөл хэрэгжүүлэх менежментийн үндэсний чадавхийг даруйхан бүрдүүлэх
шаардлагатай байна.
Энэ хүрээнд Байгаль хамгаалах сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, олон улсын төсөл,
хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болгож
чадавхжуулах,
3. Ногоон татвар, урамшуулал, стандарт, ногоон гэрчилгээ, эко шошго зэрэг ногоон эдийн
засгийн хөшүүргийг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль хэрэгжүүлэх
механизмыг сайжруулах,
Засгийн газрын худалдан авалтыг “ногоон” болгох, хог хаягдлыг
байгальдхалгүйаргаардахин боловсруулж үйлдвэрлэсэн, чанарын шаардлага
хангасан, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, хувийн
хэвшлийн бүтээгдэхүүнийг нь борлуулахад дэмжлэг үзүүлэх, урамшуулах,
4. Ногоон хөгжлийн бодлогоороо дэмжин төрөлжүүлэн хөгжүүлэх нь нэн чухал юм.
Барилга, хот байгуулалт, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр зэрэг эдийн
засгийн бодит салбарт дэвшилтэт цэвэр технологи нэвтрүүлэх, ногоон ажлын байрыг
нэмэгдүүлэх бодитой, хурдан үр дүн өгөх арга хэмжээг хэрэгжүүлэх,
5. Ус, хөрс, агаарын бохирдлын эх үүсвэр болоод байгаа бохир ус цэвэрлэх
байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэчлэх, гол мөрний хамгаалалтын бүсийн
дэглэмийг чанд сахиж хууль зөрчин газар олгохгүй байх, хог хаягдал хаяхгүй байх,
түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг таслан зогсоох нь ус,
усан орчныг хамгаалах, хомсдохоос сэргийлэх гол арга хэмжээ болно.
6. Олон улсын хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлж, олон улсын хөгжлийн
байгууллагатай орчны бохирдлыг бууруулж амьдрах орчныг сайжруулах, иргэдийн
амьжиргааг дэмжих бодитой үр дүнд хүрэх жишиг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
7. Ховордож устах аюулд өртсөн амьтан, ургамлыг байгалийн амьдрах орчинд нь
хамгаалахыг чухалчлах, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэх биотехникийн арга,
дүйцүүлэн хамгаалах механизмыг бий болгох,
8
8. Байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, эмийн түүхий эдийн
зориулалтаар бэлтгэж экспортлохыг хязгаарлах, онцгой ач холбогдолтой эмийн
ургамлыг тарималжуулах, тариалах шинэ технологи, агротехникийн дэвшилтэт арга
боловсруулах санаачилгыг дэмжих,
9. Монгол орны хүний үйл ажиллагаанд өртөж буй газар нутгийн 90 хувь нь нутгийн иргэд,
малчдын өдөр тутмын хараа хяналтанд байдаг учир байгаль орчноо хамгаалах илүү
боломж зөвхөн нутгийн уугуул иргэдэд байдаг тул тэдэнд түшиглэсэн байгалийн
нөөцийн хамтын менежментийг хөгжүүлж, амьтан ургамлын ашиглалтын нөөцийг бий
болгож зохистой ашиглах загвар жишиг төслүүдийг хэрэгжүүлэн, үр дүнг олон нийтэд
түгээн дэлгэрүүлэх,
10.Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, ногоон хөгжилд түлхэц болох компанийн
нийгмийн хариуцлага, бизнесийн стратеги, удирдлага, маркетингийн үйл ажиллагаа,
технологи дамжуулах, нутагшуулах, ногоон ажлын байр бий болгох үйл ажиллагааг
дэмжих, урамшуулах, Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан айл өрх, иргэн
бүрт байгальд ээлтэй хандлага, зөв хэрэглээ, дадлыг төлөвшүүлэх,
11.Гол мөрний урсац бүрэлдэхийг тусгай хамгаалалтад авах замаар газар нутгийн
сүлжээг өргөжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийг олон нийтэд байгаль орчин,
ногоон хөгжлийн боловсрол олгох түшиц газар болгох, эко аялал жуулчлалын жишиг
газар нутаг болгож хөгжүүлэх замаар тогтвортой санхүүжилтийг бий болгох, нутгийн
иргэдийн амьжиргааг сайжруулах,
12.“Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”, “Хууль бус мод бэлтгэлээс урьчилан сэргийлэх, тэмцэх
зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллан,
хэрэгжилтийн талаар дээр орон нутгийнхаа, холбогдох байгууллагын оролцоог ханган
төсвөөс дэмжин суулган ажиллах шаардлагатай.
13.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ойн нөөц ашигласны
төлбөрийн 85 хувийг ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулахаар тусгагдсаны дагуу орон нутгийн төсвийн хөрөнгөөр ойн санг нөхөн
сэргээж, ойжуулах ажлыг эрчимжүүлэх,
14.Мод тарих үндэсний өдрийн хүрээнд төв суурин газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж
ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр
хэрэгжүүлэх,
15.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт төвлөрч байгаа
хөрөнгийг хууль тогтоомжид заасны дагуу зориулалтаар нь ашиглаж байгаа байдалд
хатуу хяналт тавьж хариуцлага тооцож ажиллах, ялангуяа эвдэрч эзэнгүй орхигдсон
газрыг мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээх арга хэмжээг шат дараатайгаар
зохион байгуулах зэрэг болно.
Тогтвортой хөгжлийг хангах, эх дэлхийгээ хайрлан хамгаалж үр өгөөжийг нь
тогтвортой хүртэх, өнөө болон ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй нийгмийг цогцлоохын
төлөө хэрэгжүүлж байгаа бидний үйл хэрэг өөдрөг үйлстэй байх болно. Өнөөдрийн
хуралдаанаас байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд
9
чухал ач холбогдолтой, үнэтэй хувь нэмэр оруулах санал санаачилга дэвшүүлэн ажил
хэрэг болгоход дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.

More Related Content

What's hot

Жинхэнэ нэр
Жинхэнэ нэрЖинхэнэ нэр
Жинхэнэ нэрGe Go
 
Үйл үг
Үйл үгҮйл үг
Үйл үгGe Go
 
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүдэрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
saikhanaa.o
 
Эко сургууль болох 7 алхам
Эко сургууль болох 7 алхамЭко сургууль болох 7 алхам
Эко сургууль болох 7 алхам
Oyundari Nyamsuren
 
бие даалт
бие даалтбие даалт
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
BaigalBaigalmaa
 
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлогЭдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Naraa Naranhvv
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудtuugiituugii
 
уур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтуур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлт
Zaya Shirentogtokh
 
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Mr Nyak
 
чийг ба хур тунадас
чийг ба хур тунадасчийг ба хур тунадас
чийг ба хур тунадас
Sodbilegt Sodbilegt
 
цаг агаар ба уур амьсгал
цаг агаар ба уур амьсгалцаг агаар ба уур амьсгал
цаг агаар ба уур амьсгалBaterdene Solongo
 
Газар хөдлөлт
Газар хөдлөлт Газар хөдлөлт
Газар хөдлөлт enkhee lkhagwae
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Batbaatar Everlastinghero
 
Lecture 13 14
Lecture 13 14Lecture 13 14
Lecture 13 14Ge Go
 
What's hot (20)

Жинхэнэ нэр
Жинхэнэ нэрЖинхэнэ нэр
Жинхэнэ нэр
 
Cult4
Cult4Cult4
Cult4
 
9 r angi-narny_tusgal
9 r angi-narny_tusgal9 r angi-narny_tusgal
9 r angi-narny_tusgal
 
аялал
аялалаялал
аялал
 
Гал унтраагуур
Гал унтраагуурГал унтраагуур
Гал унтраагуур
 
Үйл үг
Үйл үгҮйл үг
Үйл үг
 
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүдэрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
 
Эко сургууль болох 7 алхам
Эко сургууль болох 7 алхамЭко сургууль болох 7 алхам
Эко сургууль болох 7 алхам
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
 
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлогЭдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
 
цэвэр ус
цэвэр усцэвэр ус
цэвэр ус
 
уур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтуур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлт
 
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
 
чийг ба хур тунадас
чийг ба хур тунадасчийг ба хур тунадас
чийг ба хур тунадас
 
цаг агаар ба уур амьсгал
цаг агаар ба уур амьсгалцаг агаар ба уур амьсгал
цаг агаар ба уур амьсгал
 
Газар хөдлөлт
Газар хөдлөлт Газар хөдлөлт
Газар хөдлөлт
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
Lecture 13 14
Lecture 13 14Lecture 13 14
Lecture 13 14
 
Viewers also liked

тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил ydmaa
 
Мххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжилМххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжил
Uyanga Tserengombo
 
Ногоон Ази танилцуулга
Ногоон Ази танилцуулгаНогоон Ази танилцуулга
Ногоон Ази танилцуулга
Nanjid Gantumur
 
НОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМ
НОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМНОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМ
НОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМ
NCRAPM
 
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...batnasanb
 
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСМБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
University of Finance and Economics /UFE/
 
2016.04.26 green technology and innovation
2016.04.26 green technology and innovation2016.04.26 green technology and innovation
2016.04.26 green technology and innovation
The Business Council of Mongolia
 
BSB - гадаад дотоод орчны судалгаа
BSB - гадаад дотоод орчны судалгааBSB - гадаад дотоод орчны судалгаа
BSB - гадаад дотоод орчны судалгаа
Temuulen Nyamdorj
 
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургаальС.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургаальbatnasanb
 
Viewers also liked (9)

тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил
 
Мххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжилМххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжил
 
Ногоон Ази танилцуулга
Ногоон Ази танилцуулгаНогоон Ази танилцуулга
Ногоон Ази танилцуулга
 
НОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМ
НОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМНОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМ
НОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМ
 
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
 
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСМБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
 
2016.04.26 green technology and innovation
2016.04.26 green technology and innovation2016.04.26 green technology and innovation
2016.04.26 green technology and innovation
 
BSB - гадаад дотоод орчны судалгаа
BSB - гадаад дотоод орчны судалгааBSB - гадаад дотоод орчны судалгаа
BSB - гадаад дотоод орчны судалгаа
 
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургаальС.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
 
Similar to Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам"

Монгол орны усны өнөөгийн байдал
Монгол орны усны өнөөгийн байдалМонгол орны усны өнөөгийн байдал
Монгол орны усны өнөөгийн байдал
Ankhbileg Luvsan
 
Muriin hutulbur
Muriin hutulburMuriin hutulbur
Muriin hutulburmr_jamia
 
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
Unuruu Dear
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
Buka King
 
Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20
GeoMedeelel
 
2021 оны тайлан
2021 оны тайлан2021 оны тайлан
2021 оны тайлан
Gankhuyagzolboo1
 
Forest
ForestForest
Forest
tsendeemts
 
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцооАгаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Nael Narantsengel
 
2.тэрбум мод бидний оролцоо
2.тэрбум мод бидний оролцоо2.тэрбум мод бидний оролцоо
2.тэрбум мод бидний оролцоо
MurunSugar
 
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломжДархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Ankhbileg Luvsan
 
Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...
Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...
Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...
GreengoldMongolia
 
ус бол сайн бүхний эхлэл хэвлэхээр
ус бол сайн бүхний эхлэл хэвлэхээрус бол сайн бүхний эхлэл хэвлэхээр
ус бол сайн бүхний эхлэл хэвлэхээрOyuka Oyuk
 
Хүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөрХүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөр
Otgontsetseg L Л.Отгонцэцэг
 
Хүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөрХүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөр
Otgontsetseg L Л.Отгонцэцэг
 
SDC/Green Gold project 2016 annual operational report mon
SDC/Green Gold project 2016 annual operational report monSDC/Green Gold project 2016 annual operational report mon
SDC/Green Gold project 2016 annual operational report mon
GreengoldMongolia
 
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарОрхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
BayarkhuuPurevsuren1
 
Similar to Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" (20)

Lects7
Lects7Lects7
Lects7
 
Монгол орны усны өнөөгийн байдал
Монгол орны усны өнөөгийн байдалМонгол орны усны өнөөгийн байдал
Монгол орны усны өнөөгийн байдал
 
Muriin hutulbur
Muriin hutulburMuriin hutulbur
Muriin hutulbur
 
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
Cem11
Cem11Cem11
Cem11
 
Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20
 
2021 оны тайлан
2021 оны тайлан2021 оны тайлан
2021 оны тайлан
 
Forest
ForestForest
Forest
 
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцооАгаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
 
2.тэрбум мод бидний оролцоо
2.тэрбум мод бидний оролцоо2.тэрбум мод бидний оролцоо
2.тэрбум мод бидний оролцоо
 
Lects15
Lects15Lects15
Lects15
 
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломжДархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
 
Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...
Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...
Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...
 
эссэ бямбахүү
эссэ бямбахүүэссэ бямбахүү
эссэ бямбахүү
 
ус бол сайн бүхний эхлэл хэвлэхээр
ус бол сайн бүхний эхлэл хэвлэхээрус бол сайн бүхний эхлэл хэвлэхээр
ус бол сайн бүхний эхлэл хэвлэхээр
 
Хүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөрХүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөр
 
Хүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөрХүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөр
 
SDC/Green Gold project 2016 annual operational report mon
SDC/Green Gold project 2016 annual operational report monSDC/Green Gold project 2016 annual operational report mon
SDC/Green Gold project 2016 annual operational report mon
 
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарОрхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
 
More from Unuruu Dear

МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
Unuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Unuruu Dear
 
Munkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CVMunkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CV
Unuruu Dear
 
М.Энхболд биография
М.Энхболд биографияМ.Энхболд биография
М.Энхболд биография
Unuruu Dear
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Unuruu Dear
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Unuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Unuruu Dear
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Unuruu Dear
 
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Unuruu Dear
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Unuruu Dear
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Unuruu Dear
 
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
Unuruu Dear
 
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэлХ.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Unuruu Dear
 
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Unuruu Dear
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Unuruu Dear
 
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Unuruu Dear
 
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Unuruu Dear
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Unuruu Dear
 
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Unuruu Dear
 
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Unuruu Dear
 
More from Unuruu Dear (20)

Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам"

  • 1. 1 “БИД ХАМТДАА” ҮНДЭСНИЙ ФОРУМ 2015.10.27. Тусгаар тогтнолын ордон Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Илтгэгч: УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, дэд профессор Д.Оюунхорол Байгал орчин, ногоон хөгжлийн салбар хуралдаанд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах талаар эрчимтэй хэлэлцэж байгаа энэ цаг үед намын зүгээс байгаль орчны асуудлаар тусгайлан чуулган зохион байгуулж өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байгаагаараа онцлогтой юмаа. Өнөөдөр бидэнд уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, үйлдвэржилттэй холбоотойгоор агаар, ус, хөрсний бохирдол, байгалийн нөөцийн хомсдол, бэлчээрийн доройтол, цөлжилт гээд байгалийн болоод хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй олон асуудлууд тулгамдаж байна. Байгаль дэлхийтэйгээ харьцаж, зохицолдон амьдарч ирсэн монголчуудын амьдрах орчин сүүлийн жилүүдэд эрс доройтож байна. Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас илүү эрчимтэй явагдаж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбарт таагүй нөлөөлж эхлээд байна. Сүүлийн 70 жилд дундаж температур 2.1 градусаар дулаарч, хур тунадас, мөстлийн талбай ихээхэн хувиар багасч, олон гол горхи ширгэж, цөлжилт нүүрлэж, байгалийн гамшигт үзэгдэл сүүлийн 5 жилтэй харьцуулахад даруй 1.5 дахин олон тохиолдох болсон. Уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийн талаар энд тусгайлан илтгэл тавигдах учир байгаль орчны гол тулгамдсан асуудлаар та бүхэнтэй саналаа хуваалцая аа. 1. Орчны бохирдлын асуудлыг авч үзье. Агаарын бохирдлын асуудал зөвхөн Улаанбаатар хотын хувьд гамшгийн хэмжээнд хүрээд байгаа төдийгүй Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн төвүүдэд ч асуудал хүндэрсээр байна.
  • 2. 2 Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны улмаас Туул гол маш ихээр бохирдож, усны чанарын стандартаас 50-100 дахин хэтэрч сэтгэл эмзэглүүлж байна. Аймгуудад ч цэвэрлэх байгууламжийн ажиллагаа хангалтгүй байгаагаас Хиагт, Хангал, Орхон, Буянт, Ховд зэрэг голын усанд стандартаас давсан бохирдол ажиглагдаж байгааг эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагууд тодорхойлж байна. Орчны бохирдлын бас нэг тулгамдсан асуудал нь хот суурин газрын гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжаас үүдэлтэй хөрс, орчны бохирдлын асуудал юм. Энэ нь хөрс, гадаргын болон газрын доорх усыг ихээр бохирдуулж байгаа төдийгүй халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн 80% нь доторх хананы битүүмжлэлгүй, стандартын шаардлагыг зөрчиж байгаагаас гадна хальж асгаран орчныг бохирдуулж, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй байгаагаас нийслэлийнхний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдсөөр байна. Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жил тутамд дунджаар 800 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон бөгөөд 2014 оны байдлаар 3.2 сая тонн хог хаягдал гарсан байна. Одоо улсын хэмжээнд нийт 396 хог хаягдлын төвлөрсөн цэг ажиллаж, 125 мян.га талбайг хамарч байна. Улаанбаатар хотын зүгээс хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа боловч бодит байдал дээр хотын захын хороолол, хөдөө орон нутаг хогондоо дарагдсан байдал хэвээрээ, хог хаягдлын нэгдсэн менежментийн тогтолцоо төлөвшөөгүй, хатуу хог хаягдлыг ил задгай хамаагүй хаядаг, тогтмол хугацаанд татан зайлуулдаггүй, зөвхөн газарт дарж булах аргаар устгадаг, аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж байхгүйгээс ихээхэн хэмжээний хуримтлал үүссэн, хог хаягдлын цэгүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа зэрэг тулгамдсан асуудлууд байсаар байна. 2. Усны асуудлыг авч үзье. Манай орны хувьд усны нөөцийн дийлэнх буюу 80 орчим хувь нь нийт нутаг дэвсгэрийн 30 хувьд буюу хангайн бүсэд бүрэлдэн бий болдог. Говь, тал хээрийн бүсэд хүн амын унд ахуйн болон үйлдвэрлэл үйлчилгээний усны хэрэглээг үндсэндээ газрын гүний усаар бүрэн хангаж байгаа нь хязгаарлагдмал нөөцдөө хэт үрэлгэн хандах хандлагыг бий болгож байна. УИХ-аар 2010 онд батлагдсан “Ус” үндэсний хөтөлбөрт заасан хур тунадас, гадаргын усыг хуримтлуулах томоохон усан цогцолборуудыг байгуулж, усны нөөц хомс, хэрэглээ нь хэт хурдацтай өсч байгаа бүс нутаг руу шилжүүлэн ашиглах томоохон төслийг ойрын хугацаанд эхлүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Оюутолгой, Тавантолгой-Ухаа худаг, Бороогоулд, Эрдэнэт зэрэг томоохон ус ашиглагчид ашигласан усныхаа 60-90%-ийг эргүүлж ашигладаг болсон дэвшил гарч байгаа боловч дунд, жижиг ус ашиглагчид усаа эргүүлж ашиглах технологи, боломжийг огт эрэлхийлэхгүй байгаа нь орон нутгаас тэдэнд тавих хяналт, анхаарал сул байгаагийн зэрэгцээ эдийн засгийн хөшүүрэг хангалтгүй байгааг илтгэж байна.
  • 3. 3 Төсвийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар 2013 оноос эхлэн ус болон бусад байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болсон ч байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах ёстой хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсаар байна. 2012 онд шинэчлэн баталсан Байгаль орчны багц хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, тусгай хамгаалалттай газрын хамгааллын менежментийг сайжруулах чиглэлээр 60 гаруй төрлийн чиг үүргийг хүлээлгэсэн байдаг. Сангийн яамны мэдээгээр, байгалийн нөөц ашигласны төлбөрт 2013 онд нийт 48.3 тэрбум төгрөг, 2014 онд 50 орчим тэрбум төгрөгийн орлого 21 аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн татварын орлогод төвлөрсөн байна. Гэтэл үүнээс 10 хүрэхгүй хувийг байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зарцуулсан нь хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгааг илэрхийлж байна. 3. Ойн асуудлыг авч үзье. 2014 оны судалгааны дүнгээр Монгол улсын ойн сан бүхий газар18.3 сая.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.7%-г эзэлж байгаа ба үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай/ойрхог чанар/ газар нутгийн 7.8%-ийг эзэлж байна. Сүүлийн 5 жилийн дүнгээр ойгоор бүрхэгдсэн талбай 864.5 мян.га-аар /жилд 172 мянга 900 га/ буюу ойрхог чанар 0.56%-иар буурсан нь маш ноцтой асуудал гэж үзэж болно. Ойн сан доройтон хомсдсоны үндсэн шалтгааныг ойн түймрээс 87%, хөнөөлт шавжнаас 6%, мод бэлтгэлээс 7% үүдэлтэй гэж үзэж байна. Гэтэл 2014 онд 6300 га, 2015 онд 5700 га-д ойжуулалт хийсэнтэй харьцуулан тооцоолж үзэхэд ойн хомсдож байгаа хэмжээнээс 25 дахин бага ойжуулалт хийж байгаа нь үнэхээр сэтгэл түгшээсэн тоо баримт болж байна. Үүн дээр мөн ойжуулалтын чанарын асуудлыг нэмж дурдах нь зүйтэй. Хэдийгээр ойн тогтвортой менежментийг бий болгох чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулж, сум дундын 36 ойн ангийг шинээр байгуулж, орон нутагт ойн мэргэжлийн удирдлагын тогтолцоог бий болгосон, ойн аж ахуйн нормативт зардлыг 2-3.5 дахин нэмэгдүүлэх, импортын мод, модон материал, ойн техник, тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, таримал ойг өмчлүүлэх, төрөөс худалдан авах зэрэг эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлж эдийн засгийн хөшүүргээр дэмжиж эхэлж байгаа боловч ой зохион байгуулалтын арга зүйг боловсронгуй болгох, ойжуулалтын цахим мэдээллийн сан бүрдүүлж чанарт хяналт тавих зэргээр төсвөөс гаргаж байгаа хөрөнгийн үр ашигтай зарцуулалтыг сайжруулахад анхаарал тавих шаардлага байсаар байна. Ойн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 80%-тай, “Ногоон хэрэм” хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны /2005-2015 он/ төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 13% байгаа ба таримал ойн амьдрал туйлын хангалтгүй байна. Тиймээс миний бие энэ салбарын сайдаар ажиллах хугацаандаа Дэлхийн хүн төрөлхтний чиг хандлага болсон Тогтвортой хөгжлийн бодлого, Ногоон хөгжлийн бодлогодоо нийцүүлэн Нэг сая модыг тарьж, ургуулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, мод тарих, арчлах, мэдлэг дадал, туршлагыг бүх насны хүмүүст олгох, модыг зөвхөн
  • 4. 4 тарих биш “ургуулах”, Монгол улсын насанд хүрсэн иргэн бүрийг оролцуулах, бодит үр дүнд хүрсэн байх зорилго бүхий хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. 2014-2015 онд Монголын ойн нөөцийн иж бүрэн тооллого хийсэн. Цаашдаа хүлэмжийн шингээх чадавхийг сайжруулах ажлыг зохион байгуулж, мэргэжилтэй ажилчид бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчилэх, ойн хөнөөлт шавьж өвчинтөй тэмцэх ажилд химийн бодис хэрэглэхээс үе шаттайгаар татгалзаж биологийн аргад шилжүүлэх арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй. 2014 онд 18 аймгийн 101 суманд нийт 280 удаагийн ой, хээрийн түймэр гарсны 4 нь хил дамнасан түймэр байсан. Энэ нь хилийн шугамын дагуу хил дамнасан түймрээс хамгаалах зурвас байгуулах, тодорхой ажлууд хийхийг сануулж байгаа. 4. Амьтан, ургамлын асуудал ямар байгааг авч үзье. Экосистемийн бүрдэл хэсгийн нэг болох байгалийн ургамал, амьтны аймгийг хамгаалах нь байгаль орчны тэнцвэрийг хадгалж, байгалийн нөөц баялгийг урт удаан хугацаанд үр өгөөжтэй ашиглаж тогтвортой хөгжих нөхцөл бүрдүүлэхэд чухал үүрэгтэй юм. Байгалийн ургамал, амьтны популяцийн байдлын олон жилийн тандалт судалгаанаас үзвэл тоо толгой буурах, нөөц хомсдох, амьдрах орчин нь доройтон тархац нутаг нь хумигдах хандлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт хуурайшил, ой хээрийн түймэр зэрэг байгалийн хүчин зүйл болон малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн талхагдал, хөрсний элэгдэл, уул уурхай, газар тариалангийн үйл ажиллагаа, дэд бүтцийн байгууламж, хотжилт, хууль бус ашиглалт зэрэг хүний хүчин зүйлийн улмаас амьтан, ургамлын тархац нутаг шахагдан хумигдаж ус, идэш тэжээлийн дутагдалд орж, амьтны тоо толгой буурч, ургамлын ургац багасан, нөөц хомсдох болсон. Мөн нөөцийг зохистой ашиглах менежментийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлээгүйн улмаас хэт ашиглалт байгалийн ургамал, амьтны нөөцийг улам бүр хомсдуулж байгааг анхаарах цаг болсон. Байгалийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, хууль, хяналтын байгууллагын чадавх сул байгаагаас амьтан, ургамлын хууль бус худалдааны зөрчил буурахгүй, тэр нь далд, улам нарийн зохион байгуулалтад орж цөлмөн ашиглах явдал ихэссэн. Байгальдаа хамгийн ойр нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийн тогтолцоо нь ой, түүний дагалт нөөцийн хувьд харьцангуй төлөвшиж байгаа ч байгалийн ургамал, амьтныг хамгаалах тал дээр эхлэл төдий байна. 5. Газрын доройтлын асуудлыг авч үзье. Газар ашиглалттай шууд холбоотой байгаль орчны доройтлын нэг хэлбэр нь цөлжилт бөгөөд 2010 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77,8% нь тодорхой зэрэглэлээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн байна. Цөлжилт
  • 5. 5 хүчтэй, нэн хүчтэй илэрсэн газар нутагт хүний хүчин зүйл 53 хувийн, байгалийн хүчин зүйл 47 хувийн нөлөө үзүүлж байна гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Хот байгуулалтын оновчгүй төлөвлөлт, замбараагүй суурьшилт, бэлчээрийн даацын хэтрэлт, мал сүргийн бүтцийн өөрчлөлт, газар тариалангийн салбарын үрэлгэн, хоцрогдсон технологи, уул уурхайн салбарын ашиг хөөсөн, хоцрогдсон технологи нь газрын бүрхэвч эвдрэн доройтох үндсэн шалтгаан болж байна. Бэлчээрийн талхлагдал нь цөлжилт, газрын доройтлын үндсэн хүчин зүйл болж байна. Бэлчээрийн даац 10 гаруй сая хонин толгойгоор хэтэрсэн, сүргийн бүтцэд гарсан өөрчлөлтийн улмаас ямааны тоо огцом өсч, нийт сүргийн 42 хувийг эзлэх болсон нь бэлчээрийн талхагдлын бас нэг гол шалтгаан болж байна. Түүнчлэн бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт арга болох бэлчээр сэлгэх аргыг улирлын байдалд зохицуулан хэрэглэхгүй байгаагаас бэлчээр талхлагдах нэг нөхцөл болж байна. Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч олборлолт, ашиглалтын технологийн онцлог, дэд бүтцийн байгууламжийн харилцан уялдаатай оновчтой төлөвлөлтийн бодлого авч хэрэгжүүлээгүйгээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хоцрогдож, байгаль орчин, нутгийн иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөлөл учруулж байна. Үүний тод жишээ бол Өмнөговь аймгийн нутаг дахь нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа юм. Цаашид эдгээр асуудлыг оновчтой цогц байдлаар шийдвэрлэхгүй бол өөр олон газарт ийм нөхцөл байдал бий болох хандлагатай байна. Нийт 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 566 нэгж талбарт 3984 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон бөгөөд үүнийг нөхөн сэргээхэд 80-100 тэрбум төгрөгийн зардал шаардагдах тооцоо гарсан. Эвдэрч орхигдсон газрын нөхөн сэргээлтийг хийгээгүйгээс Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах иргэний эрх ноцтой зөрчигдөж, газрын талхлагдал, цөлжилт нэмэгдэх, бэлчээр хомсдох, хүн, мал унаж бэртэх, үйлдвэрлэлийн явцад үүссэн хиймэл нуурын усанд хүчиллэг тунадас үүсэх зэргээр сөрөг нөлөөлөл, үр дагавар гарч байна. 2014 онд нийт 7 аймаг орон нутгийн төсвөөр эвдрэлд орж эзэнгүй орхигдсон газрын 160 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна. Улсын хэмжээнд 2013 онд дээрх шалтгаанаас нийтдээ 9.0 сая га газар доройтолд өртсөн ба газар хамгаалах арга хэмжээний хүрээнд 2.6 сая га талбайд хамгаалалтын арга хэмжээ авсан нь нийт хохирлын 29 хувь болж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Газрыг үр өгөөжтэй ашиглаж, даац чадавхийг зохистой түвшинд байлган газрын доройтол, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж хамгаалахад газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна. Газрын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жил бүр 45 орчим тэрбум төгрөг орж байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар газрын нөөцийн төлбөрийн 30-аас доошгүй хувийг газар зохион байгуулах, газрыг хамгаалж нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, газрыг бохирдол, доройтлыг бууруулах ажлыг хийхэд зарцуулах шаардлагатай.
  • 6. 6 Энэ бүх хүндрэлтэй асуудлаас зайлсхийх, хохирол багатай шийдэх дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн арга зам бол тогтвортой хөгжилд хүрэх ногоон хөгжил гэж тодорхойлоод байгаа хөгжлийн зарчим юм. 6. Ногоон хөгжлийн бодлогын талаар УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор Ногоон хөгжлийн бодлого нь улс орны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Монгол Улсын хөгжлийн тулгуур бодлого болохыг тодорхойлж, энэхүү бодлогын зорилго, стратегийн зорилтууд, тэдгээрийг хангах арга зам, түүнд хүрэх шалгуур үзүүлэлтийг үндэсний хөгжлийн бодлого, макро эдийн засгийн дунд хугацааны бодлого, бодит салбаруудын бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон заасан. Нөгөөтэйгүүр Ногоон хөгжлийн бодлогын зорилго, зорилтууд нь НҮБ-аас баталсан 2015 оноос хойшхи тогтвортой хөгжлийн зорилтууд, тухайлбал бүх улс оронд ядуурлын бүхий л хэлбэрийг зогсоох, хүн амын баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар, орчны бохирдлыг бууруулж экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, тэгш хүртээмжтэй, оролцоотой эдийн засгийн өсөлтийг дэмжиж, иргэдийг найдвартай ажлын байраар хангах зорилттой шууд нийцэж байна. Ногоон хөгжлийн бодлого, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон үндэсний хөгжлийн урт хугацааны бодлогын нэгдмэл байдал, уялдаа холбоог хангаснаар байгаль орчин – хүн нийгэм - эдийн засгийн харилцан ашигтай үр өгөөжийг давхар хүртэх боломжтой болно. Тухайлбал, салбар бүр ногоон ажлын байрыг бий болгож, нөөцийн үр ашгийг нэмэгдүүлснээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг бүрдүүлнэ. Байгаль орчны нөхцөл сайжирсанаар экосистемийн үйлчилгээг бүх нийтээр хүртэнэ. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, салбар бүрийн оролцоо, түншлэл, хүчин зүтгэлийн үр дүнд ногоон хөгжлийн бодлого хэрэгжих болно гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд улс орны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн ногоон хөгжлийн бодлогын хүрээнд олон ажлыг авч хэрэгжүүлсэн ч тулгамдсан асуудлууд байсаар байна. Ялангуяа ногоон эдийн засгийн хөшүүргийг бий болгох эрх зүйн орчин, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, ногоон хөгжлийн бодлого болон бусад салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаа ба түүнчлэн, хүний нөөцийн чадавх сул, инноваци, дэвшилтэт технологийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал, олон нийтийн ойлголт, мэдлэг мэдээлэл дутмаг зэрэг бэрхшээлүүд байна. Цаашид шийдвэрлэх арга хэмжээ Дээр дурдсан сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд цаашид байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
  • 7. 7 1. Монгол Улсын үндэсний хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг болон дэлхийн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн мөрөөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, тэдгээрийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлохдоо Ногоон хөгжлийн бодлогыг нэг тулгуур болгон уялдуулах, 2. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед Ногоон хөгжлийг дэмжих, хүлэмжийн хийг бууруулахын зэрэгцээ байгалийн нөөцийн хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлж давхар үр өгөөж хүртэх боломжтой, гаднаас санхүүжилт татах томоохон төсөл, хөтөлбөрийг олон улсын санхүүгийн механизмыг өргөн ашиглаж хэрэгжүүлэх нь чухал байна. Ялангуяа Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд 2013 онд байгуулагдсан, хөгжиж байгаа улс орныг дэмжиж жил бүр 100 тэрбум ам.доллар зарцуулах “Уур амьсгалын ногоон сан”-гаас санхүүжилт, дэмжлэг авахын тулд төсөл боловсруулах, төсөл хэрэгжүүлэх менежментийн үндэсний чадавхийг даруйхан бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд Байгаль хамгаалах сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болгож чадавхжуулах, 3. Ногоон татвар, урамшуулал, стандарт, ногоон гэрчилгээ, эко шошго зэрэг ногоон эдийн засгийн хөшүүргийг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль хэрэгжүүлэх механизмыг сайжруулах, Засгийн газрын худалдан авалтыг “ногоон” болгох, хог хаягдлыг байгальдхалгүйаргаардахин боловсруулж үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангасан, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, хувийн хэвшлийн бүтээгдэхүүнийг нь борлуулахад дэмжлэг үзүүлэх, урамшуулах, 4. Ногоон хөгжлийн бодлогоороо дэмжин төрөлжүүлэн хөгжүүлэх нь нэн чухал юм. Барилга, хот байгуулалт, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр зэрэг эдийн засгийн бодит салбарт дэвшилтэт цэвэр технологи нэвтрүүлэх, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх бодитой, хурдан үр дүн өгөх арга хэмжээг хэрэгжүүлэх, 5. Ус, хөрс, агаарын бохирдлын эх үүсвэр болоод байгаа бохир ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэчлэх, гол мөрний хамгаалалтын бүсийн дэглэмийг чанд сахиж хууль зөрчин газар олгохгүй байх, хог хаягдал хаяхгүй байх, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг таслан зогсоох нь ус, усан орчныг хамгаалах, хомсдохоос сэргийлэх гол арга хэмжээ болно. 6. Олон улсын хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлж, олон улсын хөгжлийн байгууллагатай орчны бохирдлыг бууруулж амьдрах орчныг сайжруулах, иргэдийн амьжиргааг дэмжих бодитой үр дүнд хүрэх жишиг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, 7. Ховордож устах аюулд өртсөн амьтан, ургамлыг байгалийн амьдрах орчинд нь хамгаалахыг чухалчлах, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэх биотехникийн арга, дүйцүүлэн хамгаалах механизмыг бий болгох,
  • 8. 8 8. Байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, эмийн түүхий эдийн зориулалтаар бэлтгэж экспортлохыг хязгаарлах, онцгой ач холбогдолтой эмийн ургамлыг тарималжуулах, тариалах шинэ технологи, агротехникийн дэвшилтэт арга боловсруулах санаачилгыг дэмжих, 9. Монгол орны хүний үйл ажиллагаанд өртөж буй газар нутгийн 90 хувь нь нутгийн иргэд, малчдын өдөр тутмын хараа хяналтанд байдаг учир байгаль орчноо хамгаалах илүү боломж зөвхөн нутгийн уугуул иргэдэд байдаг тул тэдэнд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг хөгжүүлж, амьтан ургамлын ашиглалтын нөөцийг бий болгож зохистой ашиглах загвар жишиг төслүүдийг хэрэгжүүлэн, үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, 10.Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, ногоон хөгжилд түлхэц болох компанийн нийгмийн хариуцлага, бизнесийн стратеги, удирдлага, маркетингийн үйл ажиллагаа, технологи дамжуулах, нутагшуулах, ногоон ажлын байр бий болгох үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан айл өрх, иргэн бүрт байгальд ээлтэй хандлага, зөв хэрэглээ, дадлыг төлөвшүүлэх, 11.Гол мөрний урсац бүрэлдэхийг тусгай хамгаалалтад авах замаар газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийг олон нийтэд байгаль орчин, ногоон хөгжлийн боловсрол олгох түшиц газар болгох, эко аялал жуулчлалын жишиг газар нутаг болгож хөгжүүлэх замаар тогтвортой санхүүжилтийг бий болгох, нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, 12.“Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”, “Хууль бус мод бэлтгэлээс урьчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллан, хэрэгжилтийн талаар дээр орон нутгийнхаа, холбогдох байгууллагын оролцоог ханган төсвөөс дэмжин суулган ажиллах шаардлагатай. 13.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ойн нөөц ашигласны төлбөрийн 85 хувийг ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар тусгагдсаны дагуу орон нутгийн төсвийн хөрөнгөөр ойн санг нөхөн сэргээж, ойжуулах ажлыг эрчимжүүлэх, 14.Мод тарих үндэсний өдрийн хүрээнд төв суурин газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, 15.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт төвлөрч байгаа хөрөнгийг хууль тогтоомжид заасны дагуу зориулалтаар нь ашиглаж байгаа байдалд хатуу хяналт тавьж хариуцлага тооцож ажиллах, ялангуяа эвдэрч эзэнгүй орхигдсон газрыг мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээх арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулах зэрэг болно. Тогтвортой хөгжлийг хангах, эх дэлхийгээ хайрлан хамгаалж үр өгөөжийг нь тогтвортой хүртэх, өнөө болон ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй нийгмийг цогцлоохын төлөө хэрэгжүүлж байгаа бидний үйл хэрэг өөдрөг үйлстэй байх болно. Өнөөдрийн хуралдаанаас байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд
  • 9. 9 чухал ач холбогдолтой, үнэтэй хувь нэмэр оруулах санал санаачилга дэвшүүлэн ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.