SlideShare a Scribd company logo
Уул уурхайн тогтвортой хөгжил: Байгаль орчны өмнө
                хүлээх хариуцлага




              ШУ-ны Др. И. Бямбахүү




                        1
Товчилол.

        Шинжлэх ухаан, техник технологи нь хүн төрөлхтний амьдралд асар ихээр
нөлөөлж байгаа эрин үед хүний олон талт үйл ажиллагаанаас болж дэлхийн газрын
гадаргуугын 30-50%-н өөрчлөлтөнд ороод байна (Vitousek., et al 1997). Дэлхийн эдийн
засаг нь 2030 гэхэд одоогийхоос 2 дахин нэмэгдэх төлөвтэй (World Bank, 2007) байгаа
бөгөөд энэ өсөлттэй уялдаад эрчим хүчний эх үүсврүүд болон түүнд ойролцоогоор 20 их
наяд ам. долларын хөрөнгө оруулалт шаардагдах төлөвтэй байна (IEA, 2007). Ази тив нь
дэлхийн бусад тивүүдтэй харьцуулахад эдийн засаг, хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж,
нөгөө талаар суурьшмал амьдрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бүс нутаг юм. Монгол
оронд сүүлийн жилүүдэд энэхүү чиг хандлага нь ажиглагдаж үүний зэрэгцээ байгалын
сэргээгдэх болон үл сэргээгдэх нөөцийн ашиглалт асар ихээр нэмэгдэж байгаль орчин
болон улс орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Монгол улсын эдийн засагт
эрдэс баялаг буюу уул уурхайн салбарын эзлэх хувь авч үзвэл 2002 онд дотоодын нийт
бүтээгдхүүний 12.6%, аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүний 47.3%, экспортын 56%-г тус
тус эзлэж байсан бол 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдхүүний 21.8%, аж
үйлдвэрийн нийт бүтээгдхүүний 70.6%, экспортын 87.7% болтлоо өсөн нэмэгдэж Монгол
улсын эдийн засагт эергээр нөлөөлж байгаа ч үүний зэрэгцээ тус салбарт тулгамдаад
байгаа олон зүйлс байгаа юм. Тодруулвал хөдөлмөрийн аюулгүй орчин, эрүүл ахуй, байгаль
орчин, аврах үйл ажиллагааны болон технологийн бодлогын талаар эрх з үйн
зохицуулалтанд тодорхой тусгагдаагүй байгаа нь тухай салбарын хөгжилд ихээхэн
нөлөөлж байна. Уул уурхайн салбар нь улс орны нийгэм, эдийн засаг болон байгаль орчны
өмнө ихээхэн хариуцлага хүлээдэг бөгөөд байгаль орчны өмнө хүлээх хариуцлагыг хөндөж
энэхүү бэсрэг өгүүлэгт орууллаа.


Түлхүүр үгс, Уул уурхай, Биологийн төрөл зүйлийн хамгаалал, Байгаль орчны
менежментийн тогтолцоо(БОМТ)


Агуулга
Удиртгал.........................................................................................................................................3

Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд нөлөөлөл багатай төлөвлөх арга зүй.............4

Байгаль орчны менежментийн тогтолцоо...................................................................................7

Дүгнэлт............................................................................................................................................8

Зураг
Зураг 1. Уул уурхайн ашиглалтын үе шат (мөчлөг)...................................................................6

Зураг 2. Санал болгож буй нөлөөллийг тооцоолох ерөнхий схем зураг.................................6
Зураг 3. БОМТ-ы загвар (ISO 14001)...........................................................................................7

                                                                         2
Удиртгал

                   Шинжлэх ухаан бол хүний оюун ухааны аугаа суут бүтээгдхүүн бөгөөд
                   технологийн гайхамшигт ололтууд бол бидний суу билиг буюу хүмүүний бүтээлч
                   чадварын илрэл болой (Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц).

Шинжлэх ухаан, техник технологи нь хүн төрөлхтний амьдралд асар ихээр нөлөөлж
байгаа эрин үед бид амьдарч байна. Хүний олон талт үйл ажиллагаанаас болж дэлхийн
газрын гадаргуугын 30-50%-н өөрчлөлтөнд ороод байгаа (Vitousek., et al 1997) бөгөөд
энэхүү өөрчлөлт нь биологийн төрөл зүйлд ихээхэн хэмжээний нөлөөллийг үзүүлж байна.
Дэлхийн эдийн засаг нь 2030 гэхэд одоогийхоос 2 дахин нэмэгдэх төлөвтэй (World Bank,
2007) байгаа бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудад байгалийн нөөц баялгын хайгуул болон
ашиглахад зориулж асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хандлагатай болоод байна.
Энэхүү дэлхийн эдийн засгийн өсөлттэй уялдаад эрчим хүчний эх үүсврүүд болон түүнд
ойролцоогоор 20 их наяд ам. долларын хөрөнгө оруулалт шаардагдах төлөвтэй байна
(IEA, 2007). Ази тив нь дэлхийн бусад тивүүдтэй харьцуулахад эдийн засаг, хүн ам
хурдацтай өсөн нэмэгдэж, нөгөө талаар суурьшмал амьдрал өдрөөс өдөрт нэмэгдэж
байгаа бүс нутаг юм.

       Дэлхий дахин болон Ази тивд өрнөж буй энэхүү цаашидын чиг хандлага нь
сүүлийн жилүүдэд Монгол оронд мөн адилхан ажиглагдаж байгаа билээ. Энэхүү өсөн
нэмэгдэж байгаа эдийн засаг болон аж үйлдвэрлэлт эрчимтэй өсөхийн хэрээр хоол хүнс,
эрчим хүч, болон байгалын сэргээгдэх болон үл сэргээгдэх нөөцийн ашиглалт асар ихээр
нэмэгдэж, үүний зэрэгцээ байгалийн нөөцийн хомсдол болон биологийн төрөл зүйл устах
зэрэг асуудал нь байгаль орчин болон улс орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж
байна. Иймд, хүрээлэн байгаа орчны экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, нөхөн
сэргээх үйл явцыг орчин үеийн шинжлэх ухаан болон техник технологийн ололт
амжилтанд үндэслэн байгаль орчны зөв бодлого, өөрөөр хэлбэл улс орны тогтвортой
хөгжлийг хангах нь зүй ёсоор тавигдаж байгаа билээ. Өнөө хүртэл, “Sustainability” буюу
“Тогтвортой хөгжил”-н тухай 200 гаран тодорхойлолтууд гараад байна (Basant et al.,
2011). Үүнээс харахад, улс орныхоо дотоодын эдийн засгийг хөдөлгөгч хүчин зүйлүүдэд
үндэслэн тогтвортой хөгжлийн менежментийн зөв төлөвлөгөөгөө гаргасан улс орнууд
хурдацтайгаар хөгжиж байна (Жишээлбэл, БНСУ-н хувьд 2011 онд экспорт нь 20.5%-р
нэмэгдэж, экспортын худалдаа 500 тэрбум ам. доллар хүрч дэлхийд экспороор 7 байранд
дэвшин явж байна).

        Монгол орны уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг товч авч үзвэл 2564 хүчин
төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл, 1193 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодсон
байна. Мөн нийт нутаг дэвсгэрийн 27% орчим хувьд ашигт малтмал болон газрын тосны
хайгуулын тусгай зөвшөөрөл олгодоод байгаа бөгөөд энэ цаашид 47%-д нь ашиглалт
явуулах боломжтой байна. Монгол улсын эдийн засагт эрдэс баялаг буюу уул уурхайн
салбарын эзлэх хувь авч үзвэл 2002 онд дотоодын нийт бүтээгдхүүний 12.6%, аж
үйлдвэрийн нийт бүтээгдхүүний 47.3%, экспортын 56%-г тус тус эзлэж байсан бол 2011
оны байдлаар дотоодын нийт бүтээгдхүүний 21.8%, аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүний
70.6%, экспортын 87.7% болтлоо өсөн нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ уул уурхайн
чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуй нэгж байгуулгын тоо 2001 оны байдлаар
120 гаран, тус аж ахуй нэгж байгуулгад 12500 гаран хүмүүс тус тус байсан бол 2010

                                            3
сүүлээр аж ахуй нэгж байгуулгын тоо 220 гаран, тус аж ахуй нэгж байгуулгад 48100 гаран
болж нэмэгдсэн байна (Ашигт малтмалын газар, 2011).

        Манай улс төрийн удирдлагууд эдийн засгийн үсрэнгүй хөгжил болон нийгэмд
шинээр үүсэн бий болж байгаа ажлын байрыг уул уурхайн салбартай холбож тайлбарлах
болжээ. Үүнээс гадна ойрын хэдэн арван жилд манай улсын нийгэм, эдийн засаг нь уул
уурхайн тогтвортой хөгжлөөс ихээхэн хамаархаар харагдаж байна. Тэгвэл уул уурхайн
“Тогтвортой хөгжил”-г дараах байдлаар тодорхойлж болох ба энэ нь “Байгаль орчин-
нийгэм-эдийн засаг” гурван талт асуудлын хоорондын харилцан хамаарал, шүтэлцээг авч
үзэж байгалийн нөөц баялгыг улс орны нийгэм, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй
ашиглан, байгаль орчинд халгүй орчин үеийн техник технологи нэвтрүүлэн улмаар бүс
нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг төлөвшүүлэхэд чиглэсэн
үе шаттайгаар хэрэгжүүлэх цогц бодлого гэж тодорхойлож болно. Уул уурхайн салбар нь
улс орны нийгэм, эдийн засаг болон байгаль орчны өмнө ихээхэн хариуцлага хүлээдэг
бөгөөд байгаль орчны өмнө хүлээх хариуцлага нь дараах зүйлсийг харуулж болох юм.
Үүнд

           1. Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд нөлөөлөл багатай төлөвлөх
              арга зүй

           2. Байгаль орчны менежментийн тогтолцоо



1. Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд нөлөөлөл багатай төлөвлөх арга зүй
       Уул уурхайн салбар нь Монгол улсын эдийн засаг болон нийгэмд хэрхэн эергээр
нөлөөлж байгааг дээр бид дурьдсан билээ, гэхдээ үүний зэрэгцээ тус салбарт тулгамдаад
байгаа олон зүйлс байгааг хөндөхгүй орхиж болохгүй юм. Өнөөдөр уул уурхайн салбарт
тулгамдаж буй асуудлуудыг тодруулан авч үзвээс хөдөлмөрийн аюулгүй орчин, эрүүл
ахуй, байгаль орчин, аврах үйл ажиллагааны болон технологийн бодлогын талаар эрх зүйн
зохицуулалтанд тодорхой тусгагдаагүй байгаа нь тухай салбарын хөгжилд ихээхэн
нөлөөлж байна. Эдгээр асуудлууд дундаас хамгийн их анхаарал татаж буй асуудал бол
байгаль орчин болон нөхөн хамгаалах үйл ажиллагаа юм. Үүний нэг томоохон жишээг
дурьдвал 2011 онд хийсэн уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрын
хэмжээ нь нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 17002.9 га байгаагын 8212.7 га-д
техникийн нөхөн сэргээлт, 4082.1 га-д биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийсэн
боловч эвдрэлд орж хариуцах эзэнгүй орхигдсон газрын хэмжээ нь 699 нэгж талбар бүхий
4256 га талбай байна. Үүнээс дүгнэж үзэхэд өнөөдөр уул уурхай салбарт мөрдөж байгаа
эрч зүйн актууд болон байгаль орчнийг хамгаалах төлөвлөлтийн арга зүй хэрхэн ямархуу
хэмжээнд явагдаж байгааг уншигч авхай та нэгийг бодож байгаа гэдэг би бат итгэнэм.
             Баялгийн хараал гэж Монголчууд ярих дуртай гэвч үнэн хэрэг дээрээ байгаль дэлхий
             баялгаа өгөхдөө биднийг хараагаад байдаггүй гагцхүү тогтвортой, зөв бодлогогүйн улмаас
             байгаль орчноо сүйтгэж эцэст нь эсэргээрээ хараалгасан юм шиг эрэмдэг зэрэмдэг болсон
             байгаль орчинтой болж үлддэг.....




                                               4
Иймд өнөөдөр бид уул уурхайн салбарт үүсэн бий болоод байгаа байгаль орчин
болон нөхөн хамгаалах, сэргээх асуудлын тогтвортой зөв бодлогыг олон улсын сайн
туршлагатай арга зүйд үндэслэн авч хэрэгжүүлэх нь зайлшгүй тулгамдаад байгаа
асуудлуудын нэг билээ. “Biodiversity offsets” буюу биологийн төрөл зүйлийн нөхөн
хамгаалал нь бүс нутаг болон олон улсын түвшинд байгаль хамгаалах асуудлыг хангах
маш чухал бодлогын менежментын арга зүй болон гарч ирж байгаа орчин үеийн шийдэл
юм (Norton, 2008). Энэхүү арга зүйн ач холбогдол нь улс орны хөгжлийн хэрэгцээ
шаардлагыг хангахын зэрэгцээ (Монгол орны хувьд уул уурхайн салбар) байгаль орчныг
хамгаалах асуудлыг тэнцвэртэй хослуулан авч явахад оршидог (McKenney and Kiesecker,
2010) бөгөөд аливаа төслийн үйл ажиллагаанаас бүс нутагт үүсэх нөлөөллийг бууруулах,
нөлөөллөөс зайлс хийх, үлдэгдэл нөлөөллийг багасгах гэсэн үе шатлалуудыг агуулсан
системчилсэн арга зүй юм (Ten Kate et al., 2004). Өнөөгийн байдлаар Америк, Австрали,
Бразил, Өмнөд Африк болон Их Британи зэрэг томоохон улс орнууд байгаль орчин,
экосистемийг экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад энэхүү арга зүйг амжилттай
нэвтрүүлэн хэрэгжүүлж, улам боловсронгуй болгох тал дээр ихээхэн ажиллаж байна. Уул
уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед энэхүү арга зүйг Монгол оронд
нэвтрүүлэн ашиглах нь талд дээр Америкын “The Natural Conservancy” байгууллага
ЭБЭХЯ болон БОАЖЯ-тай хамтран уул уурхай ихээхэн төвлөрсөн говийн бүс нутагт
хэрэгжүүлхээр ажиллаж байгаа нь цаг үеэ олсон томоохон арга хэмжээнүүдийн нэг юм.

       Иймд манай уул уурхайн компаниуд эдийн засгийн өмнө хүлээсэн хариуцлагаа
сайн биелүүлдэг шиг байгаль орчны өмнө хүлээсэн хариуцлагаа улам сайжруулах нь
чухал юм. Үүний тулд компаниуд дотоодын боловсон хүчиндээ тулгуулан энэхүү арга
зүйг өөрсдийн уул уурхайн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж улмаар Монгол улсын
уул уурхайн салбарт тулгамдаад байгаа нэг ч асуудлыг шийдэхэд өөрсдийн жинтэй хувь
нэмрээ оруулж болох юм. Мөн энэхүү арга зүйг нэвтрүүлэн ажиллахад тухайн компани нь
мэргэжлийн боловсон хүчин мөн ажиглалтын суурин багаж төхөөрөмжөөр сайн
хангагдсан байх ёстойг энд дурдах хэрэгтэй.

       Энэ арга зүйг компаний уурхайн газруудад хэрэгжүүлснээр экологийн эмзэг байдал
болон мөн дахин давтагдашгүй байдалд тулгуулан ландшафтийн түвшинд байгаль
хамгаалах төлөвлөлтийг хийж улмаар тухайн уурхай үйл ажиллагааны нөлөөллийг
тогтоон хаана ямар аргаар нөхөн хамгаалалт явуулах шийдвэрийг гаргахад шаардагдах
чухал мэдээллийг олж авахад ихээхэн ач холбогдолтой юм. Экологийн эмзэг байдал болон
дахин давтагдашгүй байдлыг үнэлгээнд байгаль хамгаалах төлөвлөлтийг хийхдээ бүдүүн
болон нарийн шүүлтүүрийг дэлхий нийтэд түгээмэл ашигладаг (Poiаni et al.,2000). Бүдүүн
шүүлтүүрийг ихэнхдээ бүс нутгийн хэмжээнд (буюу >200км2) байгаль хамгаалах
төлөвлөлтөнд түлхүү ашигладаг бол нарийн шүүлтүүрыг орон нутгийн хэмжээнд (буюу
<10км2) их ашигладаг. Манай уул уурхай эдэлбэр газар нь орон нутгийн хэмжээнд үйл
ажиллагаа явуулдаг тул нарийн шүүлтүүрийг ашиглах нь шинжлэх ухаан талаасаа их
зохимжтой юм. Нарийн шүүлтүүрийг биологийн төрөл зүйлийн хамгаалалын арга зүйтэй
хамтатгаж хэрэглэснээр уурхайн эдэлбэр газар нутаг дахь агаарын тоосжилтын нөлөө,
хөрсний бохирдолын нөлөө болон гадаргуу болон гүний усны нөөцийн өөрчлөлтөөс болж
тухайн бүс нутгийн ургамал нөмрөг, ан амьтан болон малын бэлчээрт хэрхэн сөрөг
нөлөөлөл үзүүлж буйг илүү тооцоолж чадах юм. Энэ тооцоог хэдий чинээ мэргэжлийн
өндөр түвшинд хийнэ төдий чинээ уул уурхайг байгаль орчинд нөлөөлөл багатай

                                          5
төлөвлөж байгаль орчны өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх боломж бололцоо
олдоно гэсэн үг юм. Уул уурхайн үйл ажиллагаа нь хүний амьдралын мөчлөгтэй адилхан
өөрийн гэсэн мөчлөгүүдийг агуулсан байдаг (Зураг 1). Тэгэхээр энэ арга зүйг хэрхэн уул
уурхайн газарт нэвтрүүлэн хэрэгжүүлэх болон уул уурхайн ашиглалтын аль мөчлөгт
хэрэгжүүлвэл илүү үр дүнтэйг доор тайлбарлав.
                                            Ашигт                    Хайгуул/
                                          малтмалын                    нөөц
                                            нөөцөт                  тодорхойл
                                             газар                      олт




                              Хаалтын                                           ТЭЗҮ/Байгаль
                                                                                орчны суурь/
                               дараахь                                          нарийвчилсан
                              мониторг
                                                                                   үнэлгээ




                                            Нөхөн                    Ашигт
                                           сэргээлт/
                                                                   малтмалын
                                         хаалтын үйл               олворлолт
                                          ажиллагаа

                      Зураг 1. Уул уурхайн ашиглалтын үе шат (мөчлөг)

Биологийн төрөл зүйлийн нөхөн хамгаалал болон нарийн шүүлтүүрийг хослон ашиглах
арга зүйг алхам алхамаар хийх үйл явцын ерөнхий схемийг Зураг 2-т үзүүлэв.
                                         Биологийн төрөл зүйл , байгаль хамгаалах
                                                    төлөвлөлт, зорилт

                                                    Нарийн шүүлтүүт
                                    (ургамал нөмрөг, ан амьтан, бэлчээр, усны асуудал)

                                                      Загвар сонгох
                                         (тоон мэдээний анализ, математик загвар)

                      Байгаль орчны хүчин зүйлүүд                         Уурхайн хүчин зүйлүүд
                     (цаг уурын мэдээлэл, болзошгүй                 (уулын ажил, усны хэрэглээ, агаарын
                                гамшиг)                                 тоосжилт, орчны бохирдол)


                                               Нөлөөллийг тооцоолох
                                               (шууд болон шууд бус)


                                           Нөлөөллийг бууруулах арга зам


                                              Ерөнхий үнэлгээ, дүгнэлт


         Зураг 2. Санал болгож буй нөлөөллийг тооцоолох ерөнхий схем зураг

Алхам 1. Нэгдүгээр алхамын гол зорилго нь уур уурхайн үйл ажиллагаатайгаар үүсэх
      биологийн олон талт зүйл болон байгаль хамгаалах төлөвлөлтийг анхан шатны
      мэдээлэлд үндэслэн ерөнхий төлөвлөлт ба зорилтыг гарах
Алхам 2. Ерөнхий төлөвлөлт ба зорилт гаргасаны дараа нарийн шүүлтүүрын аргыг
      ашиглан уул уурхайн үйл ажиллагаанаас гарах голлох нөлөөллүүдийг тодорхойлох
Алхам 3. Голлох нөлөөллүүдийг тодорхойлсоны дараа тэдээрийн харилцан уялдааг
      тооцож чадах загваруудыг сонгох. (нөлөөллийн цар хүрээнээс хамаарч тоон
      мэдээний анализ болон комплекс математик загварыг ашиглах)

                                                         6
Алхам 4. Загварыг сонгосны дараа нөлөөлөх хүчин зүйлүүдыг загварт оруулж өгөх
Алхам 5. Загварын тооцоонд үндэслэн нөлөөллийн шууд болон шууд бус цар хүрээг
      тооцоолох
Алхам 6. Нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэлгэрэнгүй тайлбарлах
Алхам 7. Ерөнхий дүгнэлт гаргаж нөлөөллийг бууруулах үе шаттай арга хэмжээг
      хэрэгжүүлж хяналт тавих

       Тэгэхээр дээр дурьдсан арга зүйг төслийн байгаль орчны ерөнхий болон
нарийвчилсан үнэлгээ, (Зураг 1-г харна уу) хийх үед компаний зүгээс давхар авч
хэрэгжүүлвэл цаашид компаний уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах
болон орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг боловсруулахад илүү үр дүнгээ өгөх
харагдаж байна. Үүнээс гадна энэхүү арга зүйг тухайн компаний байгаль орчны
удирдлагын тогтолцоотой уялдуулан авч хэрэгжүүлвэл ихээхэн ач холбогдолтой болох
юм. Өөрөөр хэлбэл, алхам 1-с алхам 7-г дуустал хэрэгжүүлэхэд тухайн компаний байгаль
орчны менежментийн тогтолцооны төлөвшилт ихээхэн чухал юм. Байгаль орчны
менежментийн тогтолцооны төлөвшилтийн ач холбогдолыг дараах хэсэгт дурьдав.


2. Байгаль орчны менежментийн тогтолцоо

      Манай уул уурхайн салбарт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг эс тооцвол
байгаль орчны менежментий тогтолцоо (БОМТ)- ны төлөвшилт хараахан жинхэн утгаараа
хэрэгжиж амжаагүй байна. Тэгэхээр БОМТ- ны мөн чанар болон ач холбогдолыг энд
товчихон байдлаар сийрүүлэн оруулав. БОМТ- ны онцгой ач холбогдол нь тухай
байгууллагын үйл ажиллагааны олон салбарт байгаль орчны “Уур амьсгалыг”
системчилсэн дэс дараалалтайгаар оруулж, дагаж мөрдөх хөтөлбөр, бодлогын баримт
бичигтээ олон нийтийн шинлэг санааг тусгах, шинэ чиг хандлагыг тодорхойлоход чухал
ач үүрэг гүйцэтгэдэг (SAR, 2002). Дэлхий нийтэд БОМТ-г байгаль орчинтой харилцан
үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд нэвтрүүлэн ажилладаг. Өөрөөр хэлбэл, БОМТ-нь
тухай байгууллагын болон улс орны эдийн засгийн өсөлтийг байгаль хамгаалах
асуудалтай өв тэгш уялдуулан зохицуулах шаардлагын дагуу бүрэлдэн бий болдог байгаль
орчныг хамгаалах удирдлагын тогтолцоо юм. БОМТ-ны загварыг Зураг. 3-т үзүүлэв.



                                      Тасралтгүй сайруулалт



                            Шүүмж хийх,                   Бодлого ,
                            боловсронгуй                   зорилго
                               болгох
                                                              Төлөвлөлт


                             Үнэлэх арга                      Гүйцэтгэл
                               хэмжээ



                   Зураг 3. БОМТ-ы загвар (эх сурвалж ISO 14001)

                                             7
Дээрх ерөнхий загварыг хэсэг бүрийг ISO- 14001-д дараах байдлаар тайбарлан авч
үздэг.

Зарчим 1. Бодлого. Байгууллага нь байгаль орчны бодлогоо тодорхойлож түүнийг
      хэрэгжүүлэх үүргийг БОМТ-ны хүрээнд байлгана.
Зарчим 2. Төлөвлөлт. Байгууллага нь байгаль орчны бодлогоо хэрэгжүүлэх
      төлөвлөгөөгөө гаргана.
Зарчим 3. Гүйцэтгэл. Гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах үүднээс
      байгууллага нь байгаль орчны бодлого, зорилтондоо хүрэхэд шаардлагатай арга
      зүйн чадвахыг боловсронгуй болгох
Зарчим 4. Үнэлэх арга хэмжээ. Байгууллага нь байгаль орчны үйл ажиллагааныхаа үр
      дүнг үнэлж хянах
Зарчим 5. Шүүмж хийх, боловсронгуй болгох. Байгууллага нь БОМТ-гоо сайжруулах
      зорилгоор шүүмжийг сайн хийж боловсронгуй болгож байх

       Тухайн байгууллагын БОМТ-н төлөвшилтийг дээрх 6 зарчимыг байгууллагдаа хэр
зэрэг нэвтрүүлснээр анхан шатны дүгнэлтийг хийж болох юм. Үүнээс гадна БОМТ-ны
төлөвшилт нь тухайн байгууллагын үндсэн бодлого, зорилт нь байгаль орчны
асуудалтайгаа хэрхэн уялдаж, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах бодлого нь
түүнийг хэрхэн тооцох талаарх арга зүй болон мэдлэгт тулгуурласан байдлаар илэрдэг.
Эндээс харахад БОМТ-ны төлөвшилт нь маш өргөн цар хүрээтэй байгаль орчны үйл
ажиллагааг хамруулахаас гадна байгаль орчны сөрөг нөлөөллийг тогтоож чадахуйц
томоохон тооцооны арга зүйг шаарддаг нь харагдаж байна. Иймд манай уул уурхайн
салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд БОМТ-г амжилттай нэвтрүүлж олон улсын
болон дотоодын стандарт, шаардлагад тохируулан байгаль орчинд халгүй үйл ажиллагаа
явуулахад бидний 1-р хэсэгт толилуулсан арга зүйг нэвтрүүлэн ашиглах бүрэн
боломжтой юм. Дээр дурьдсан 2 асуудлыг хамтатган хэрэгжүүлснээр уул уурхайн салбар
нь байгаль орчны өмнө хүлээсэн хариуцлагаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр уул
уурхайн зөв тогтвортой бодлогоор хангаж биелүүлэх боломж нь нэмэгдэнэ.


3. Дүгнэлт

      Энэхүү бэсрэг өгүүлэгт манай уул уурхайн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг
товчхон тодруулан гаргаж түүний нэгээхэн хэсэг болох байгаль орчны асуудлуудыг
холбогдох мэдээ материалд тулгуурлан өөрийн бодлоор сийрүүлэн бичиж дараах
дүгнэлтүүдийг гаргалаа.

1. Уул уурхайг байгаль орчинд нөлөөлөл багатай төлөвлөх арга зүйг хэрхэн сайруулах
   боломжийг олон улсын туршлага болон шинжлэх ухааны үндэслэлтэй дэвшүүлж,
   хэрхэн ашиглаж болох ерөнхий схемийг гаргав.

2. Байгаль орчны менежментийн тогтолцоог уул уурхайн салбарт үйл ажиллагаа
   явуулдаг компаниуд өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай
   байна.


                                            8
Ном зүй


Basanth, K., Runa, S., Binayak, R. 2011. A fuzzy logic based approach to assess sustainable
       development of the mining and minerals sector. Sustainable development.
       DOI: 10.1002/sd.503

Environmental projection department, The goverment of the Hong Kong Special administrative
       report, 2002.

International Energy Agency. 2007. World energy outlook 2007. Paris, France

International standard ISO 14001, 1996

McKenney, B and Kiesecker, J, M. 2010. Policy development for biodiversity offsets: A review
     of offset framework. Environmental management. DOI 10.1007/s00267-009-9396-3.

Norton, D, A. 2008. Biodiversity Offsets: Two New Zealand case studies and an assessment
       framework. Environmental management. DOI 10.1007/s0067-008-9192-5.

Poiani, K., Richter, B., Anderson, M and Richter, H. 2000. Biodiversity conservation at multiple
        scales. Bioscience 50. 133-146.

Ten Kate, K., Bishop, J and Bayon, R. 2004. Biodiversity Offsets: views, experience and the
      business case. IUCN, Gland, Switzerland and Insight Investment, London, UK.

Vitousek, P, M., Mooney, H, A., Lubchenco, J and Melillo, J, M.1997 Human domination of
       earth’s ecosystems. Science 277:494–499

World Bank. 2006. Global economic prospects 2007: managing the next wave of globalization.
      Wanshington, DC, 208 p.




                                               9

More Related Content

What's hot

ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайлан
neegii
 
Газар хөдлөлт
Газар хөдлөлт Газар хөдлөлт
Газар хөдлөлт
enkhee lkhagwae
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгал
ulziimanlai
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцаа
chuluunbaatargankhuu
 
заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгч
ulzii_od
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
tungalag
 
үндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэлүндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэл
Tj Crew
 
мэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгохмэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгох
bayansan bayarsaikhan
 

What's hot (20)

хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайлан
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
 
Газар хөдлөлт
Газар хөдлөлт Газар хөдлөлт
Газар хөдлөлт
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгал
 
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжил
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
Хүүхдийн эрхийн тухай конвенц
Хүүхдийн эрхийн тухай конвенцХүүхдийн эрхийн тухай конвенц
Хүүхдийн эрхийн тухай конвенц
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцаа
 
заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгч
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хууль
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
үндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэлүндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэл
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
мэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгохмэргэжлээ зөв сонгох
мэргэжлээ зөв сонгох
 
Nu
NuNu
Nu
 

Viewers also liked (6)

эсээ
эсэээсээ
эсээ
 
Togsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamjTogsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamj
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 

Similar to эссэ бямбахүү

Accounting and economic growth
Accounting and economic growthAccounting and economic growth
Accounting and economic growth
Nomun Bukh-Ochir
 
8 r lekts
8 r lekts8 r lekts
8 r lekts
Etugen
 
Fr chapter 2 racb 24 nov 2013
Fr chapter 2 racb 24 nov 2013Fr chapter 2 racb 24 nov 2013
Fr chapter 2 racb 24 nov 2013
Bayar Tsend
 
хууль бус мод бэлтгэл
хууль бус мод бэлтгэлхууль бус мод бэлтгэл
хууль бус мод бэлтгэл
Engel Bugune
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
batnasanb
 

Similar to эссэ бямбахүү (20)

Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
 
Lects15
Lects15Lects15
Lects15
 
Lects7
Lects7Lects7
Lects7
 
Accounting and economic growth
Accounting and economic growthAccounting and economic growth
Accounting and economic growth
 
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
 
MS
MSMS
MS
 
“Боловсон жорлон” төсөл
“Боловсон жорлон”  төсөл“Боловсон жорлон”  төсөл
“Боловсон жорлон” төсөл
 
8 r lekts
8 r lekts8 r lekts
8 r lekts
 
Эрчимжсэн газар тариалангын төсөл
Эрчимжсэн газар тариалангын төсөлЭрчимжсэн газар тариалангын төсөл
Эрчимжсэн газар тариалангын төсөл
 
Lects9
Lects9Lects9
Lects9
 
Дархан-Уул аймгийн барилгын салбарын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдалл ...
Дархан-Уул аймгийн барилгын салбарын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдалл ...Дархан-Уул аймгийн барилгын салбарын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдалл ...
Дархан-Уул аймгийн барилгын салбарын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдалл ...
 
P.Ochirbat
P.OchirbatP.Ochirbat
P.Ochirbat
 
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
 
Fr chapter 2 racb 24 nov 2013
Fr chapter 2 racb 24 nov 2013Fr chapter 2 racb 24 nov 2013
Fr chapter 2 racb 24 nov 2013
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
хууль бус мод бэлтгэл
хууль бус мод бэлтгэлхууль бус мод бэлтгэл
хууль бус мод бэлтгэл
 
Хүрээлэн буй орчны бүртгэлийн тойм судалгаа
Хүрээлэн буй орчны бүртгэлийн тойм судалгааХүрээлэн буй орчны бүртгэлийн тойм судалгаа
Хүрээлэн буй орчны бүртгэлийн тойм судалгаа
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
 

эссэ бямбахүү

  • 1. Уул уурхайн тогтвортой хөгжил: Байгаль орчны өмнө хүлээх хариуцлага ШУ-ны Др. И. Бямбахүү 1
  • 2. Товчилол. Шинжлэх ухаан, техник технологи нь хүн төрөлхтний амьдралд асар ихээр нөлөөлж байгаа эрин үед хүний олон талт үйл ажиллагаанаас болж дэлхийн газрын гадаргуугын 30-50%-н өөрчлөлтөнд ороод байна (Vitousek., et al 1997). Дэлхийн эдийн засаг нь 2030 гэхэд одоогийхоос 2 дахин нэмэгдэх төлөвтэй (World Bank, 2007) байгаа бөгөөд энэ өсөлттэй уялдаад эрчим хүчний эх үүсврүүд болон түүнд ойролцоогоор 20 их наяд ам. долларын хөрөнгө оруулалт шаардагдах төлөвтэй байна (IEA, 2007). Ази тив нь дэлхийн бусад тивүүдтэй харьцуулахад эдийн засаг, хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж, нөгөө талаар суурьшмал амьдрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бүс нутаг юм. Монгол оронд сүүлийн жилүүдэд энэхүү чиг хандлага нь ажиглагдаж үүний зэрэгцээ байгалын сэргээгдэх болон үл сэргээгдэх нөөцийн ашиглалт асар ихээр нэмэгдэж байгаль орчин болон улс орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Монгол улсын эдийн засагт эрдэс баялаг буюу уул уурхайн салбарын эзлэх хувь авч үзвэл 2002 онд дотоодын нийт бүтээгдхүүний 12.6%, аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүний 47.3%, экспортын 56%-г тус тус эзлэж байсан бол 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдхүүний 21.8%, аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүний 70.6%, экспортын 87.7% болтлоо өсөн нэмэгдэж Монгол улсын эдийн засагт эергээр нөлөөлж байгаа ч үүний зэрэгцээ тус салбарт тулгамдаад байгаа олон зүйлс байгаа юм. Тодруулвал хөдөлмөрийн аюулгүй орчин, эрүүл ахуй, байгаль орчин, аврах үйл ажиллагааны болон технологийн бодлогын талаар эрх з үйн зохицуулалтанд тодорхой тусгагдаагүй байгаа нь тухай салбарын хөгжилд ихээхэн нөлөөлж байна. Уул уурхайн салбар нь улс орны нийгэм, эдийн засаг болон байгаль орчны өмнө ихээхэн хариуцлага хүлээдэг бөгөөд байгаль орчны өмнө хүлээх хариуцлагыг хөндөж энэхүү бэсрэг өгүүлэгт орууллаа. Түлхүүр үгс, Уул уурхай, Биологийн төрөл зүйлийн хамгаалал, Байгаль орчны менежментийн тогтолцоо(БОМТ) Агуулга Удиртгал.........................................................................................................................................3 Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд нөлөөлөл багатай төлөвлөх арга зүй.............4 Байгаль орчны менежментийн тогтолцоо...................................................................................7 Дүгнэлт............................................................................................................................................8 Зураг Зураг 1. Уул уурхайн ашиглалтын үе шат (мөчлөг)...................................................................6 Зураг 2. Санал болгож буй нөлөөллийг тооцоолох ерөнхий схем зураг.................................6 Зураг 3. БОМТ-ы загвар (ISO 14001)...........................................................................................7 2
  • 3. Удиртгал Шинжлэх ухаан бол хүний оюун ухааны аугаа суут бүтээгдхүүн бөгөөд технологийн гайхамшигт ололтууд бол бидний суу билиг буюу хүмүүний бүтээлч чадварын илрэл болой (Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц). Шинжлэх ухаан, техник технологи нь хүн төрөлхтний амьдралд асар ихээр нөлөөлж байгаа эрин үед бид амьдарч байна. Хүний олон талт үйл ажиллагаанаас болж дэлхийн газрын гадаргуугын 30-50%-н өөрчлөлтөнд ороод байгаа (Vitousek., et al 1997) бөгөөд энэхүү өөрчлөлт нь биологийн төрөл зүйлд ихээхэн хэмжээний нөлөөллийг үзүүлж байна. Дэлхийн эдийн засаг нь 2030 гэхэд одоогийхоос 2 дахин нэмэгдэх төлөвтэй (World Bank, 2007) байгаа бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудад байгалийн нөөц баялгын хайгуул болон ашиглахад зориулж асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хандлагатай болоод байна. Энэхүү дэлхийн эдийн засгийн өсөлттэй уялдаад эрчим хүчний эх үүсврүүд болон түүнд ойролцоогоор 20 их наяд ам. долларын хөрөнгө оруулалт шаардагдах төлөвтэй байна (IEA, 2007). Ази тив нь дэлхийн бусад тивүүдтэй харьцуулахад эдийн засаг, хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж, нөгөө талаар суурьшмал амьдрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бүс нутаг юм. Дэлхий дахин болон Ази тивд өрнөж буй энэхүү цаашидын чиг хандлага нь сүүлийн жилүүдэд Монгол оронд мөн адилхан ажиглагдаж байгаа билээ. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг болон аж үйлдвэрлэлт эрчимтэй өсөхийн хэрээр хоол хүнс, эрчим хүч, болон байгалын сэргээгдэх болон үл сэргээгдэх нөөцийн ашиглалт асар ихээр нэмэгдэж, үүний зэрэгцээ байгалийн нөөцийн хомсдол болон биологийн төрөл зүйл устах зэрэг асуудал нь байгаль орчин болон улс орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Иймд, хүрээлэн байгаа орчны экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, нөхөн сэргээх үйл явцыг орчин үеийн шинжлэх ухаан болон техник технологийн ололт амжилтанд үндэслэн байгаль орчны зөв бодлого, өөрөөр хэлбэл улс орны тогтвортой хөгжлийг хангах нь зүй ёсоор тавигдаж байгаа билээ. Өнөө хүртэл, “Sustainability” буюу “Тогтвортой хөгжил”-н тухай 200 гаран тодорхойлолтууд гараад байна (Basant et al., 2011). Үүнээс харахад, улс орныхоо дотоодын эдийн засгийг хөдөлгөгч хүчин зүйлүүдэд үндэслэн тогтвортой хөгжлийн менежментийн зөв төлөвлөгөөгөө гаргасан улс орнууд хурдацтайгаар хөгжиж байна (Жишээлбэл, БНСУ-н хувьд 2011 онд экспорт нь 20.5%-р нэмэгдэж, экспортын худалдаа 500 тэрбум ам. доллар хүрч дэлхийд экспороор 7 байранд дэвшин явж байна). Монгол орны уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг товч авч үзвэл 2564 хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл, 1193 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодсон байна. Мөн нийт нутаг дэвсгэрийн 27% орчим хувьд ашигт малтмал болон газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл олгодоод байгаа бөгөөд энэ цаашид 47%-д нь ашиглалт явуулах боломжтой байна. Монгол улсын эдийн засагт эрдэс баялаг буюу уул уурхайн салбарын эзлэх хувь авч үзвэл 2002 онд дотоодын нийт бүтээгдхүүний 12.6%, аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүний 47.3%, экспортын 56%-г тус тус эзлэж байсан бол 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдхүүний 21.8%, аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүний 70.6%, экспортын 87.7% болтлоо өсөн нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуй нэгж байгуулгын тоо 2001 оны байдлаар 120 гаран, тус аж ахуй нэгж байгуулгад 12500 гаран хүмүүс тус тус байсан бол 2010 3
  • 4. сүүлээр аж ахуй нэгж байгуулгын тоо 220 гаран, тус аж ахуй нэгж байгуулгад 48100 гаран болж нэмэгдсэн байна (Ашигт малтмалын газар, 2011). Манай улс төрийн удирдлагууд эдийн засгийн үсрэнгүй хөгжил болон нийгэмд шинээр үүсэн бий болж байгаа ажлын байрыг уул уурхайн салбартай холбож тайлбарлах болжээ. Үүнээс гадна ойрын хэдэн арван жилд манай улсын нийгэм, эдийн засаг нь уул уурхайн тогтвортой хөгжлөөс ихээхэн хамаархаар харагдаж байна. Тэгвэл уул уурхайн “Тогтвортой хөгжил”-г дараах байдлаар тодорхойлж болох ба энэ нь “Байгаль орчин- нийгэм-эдийн засаг” гурван талт асуудлын хоорондын харилцан хамаарал, шүтэлцээг авч үзэж байгалийн нөөц баялгыг улс орны нийгэм, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй ашиглан, байгаль орчинд халгүй орчин үеийн техник технологи нэвтрүүлэн улмаар бүс нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг төлөвшүүлэхэд чиглэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх цогц бодлого гэж тодорхойлож болно. Уул уурхайн салбар нь улс орны нийгэм, эдийн засаг болон байгаль орчны өмнө ихээхэн хариуцлага хүлээдэг бөгөөд байгаль орчны өмнө хүлээх хариуцлага нь дараах зүйлсийг харуулж болох юм. Үүнд 1. Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд нөлөөлөл багатай төлөвлөх арга зүй 2. Байгаль орчны менежментийн тогтолцоо 1. Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд нөлөөлөл багатай төлөвлөх арга зүй Уул уурхайн салбар нь Монгол улсын эдийн засаг болон нийгэмд хэрхэн эергээр нөлөөлж байгааг дээр бид дурьдсан билээ, гэхдээ үүний зэрэгцээ тус салбарт тулгамдаад байгаа олон зүйлс байгааг хөндөхгүй орхиж болохгүй юм. Өнөөдөр уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодруулан авч үзвээс хөдөлмөрийн аюулгүй орчин, эрүүл ахуй, байгаль орчин, аврах үйл ажиллагааны болон технологийн бодлогын талаар эрх зүйн зохицуулалтанд тодорхой тусгагдаагүй байгаа нь тухай салбарын хөгжилд ихээхэн нөлөөлж байна. Эдгээр асуудлууд дундаас хамгийн их анхаарал татаж буй асуудал бол байгаль орчин болон нөхөн хамгаалах үйл ажиллагаа юм. Үүний нэг томоохон жишээг дурьдвал 2011 онд хийсэн уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрын хэмжээ нь нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 17002.9 га байгаагын 8212.7 га-д техникийн нөхөн сэргээлт, 4082.1 га-д биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийсэн боловч эвдрэлд орж хариуцах эзэнгүй орхигдсон газрын хэмжээ нь 699 нэгж талбар бүхий 4256 га талбай байна. Үүнээс дүгнэж үзэхэд өнөөдөр уул уурхай салбарт мөрдөж байгаа эрч зүйн актууд болон байгаль орчнийг хамгаалах төлөвлөлтийн арга зүй хэрхэн ямархуу хэмжээнд явагдаж байгааг уншигч авхай та нэгийг бодож байгаа гэдэг би бат итгэнэм. Баялгийн хараал гэж Монголчууд ярих дуртай гэвч үнэн хэрэг дээрээ байгаль дэлхий баялгаа өгөхдөө биднийг хараагаад байдаггүй гагцхүү тогтвортой, зөв бодлогогүйн улмаас байгаль орчноо сүйтгэж эцэст нь эсэргээрээ хараалгасан юм шиг эрэмдэг зэрэмдэг болсон байгаль орчинтой болж үлддэг..... 4
  • 5. Иймд өнөөдөр бид уул уурхайн салбарт үүсэн бий болоод байгаа байгаль орчин болон нөхөн хамгаалах, сэргээх асуудлын тогтвортой зөв бодлогыг олон улсын сайн туршлагатай арга зүйд үндэслэн авч хэрэгжүүлэх нь зайлшгүй тулгамдаад байгаа асуудлуудын нэг билээ. “Biodiversity offsets” буюу биологийн төрөл зүйлийн нөхөн хамгаалал нь бүс нутаг болон олон улсын түвшинд байгаль хамгаалах асуудлыг хангах маш чухал бодлогын менежментын арга зүй болон гарч ирж байгаа орчин үеийн шийдэл юм (Norton, 2008). Энэхүү арга зүйн ач холбогдол нь улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангахын зэрэгцээ (Монгол орны хувьд уул уурхайн салбар) байгаль орчныг хамгаалах асуудлыг тэнцвэртэй хослуулан авч явахад оршидог (McKenney and Kiesecker, 2010) бөгөөд аливаа төслийн үйл ажиллагаанаас бүс нутагт үүсэх нөлөөллийг бууруулах, нөлөөллөөс зайлс хийх, үлдэгдэл нөлөөллийг багасгах гэсэн үе шатлалуудыг агуулсан системчилсэн арга зүй юм (Ten Kate et al., 2004). Өнөөгийн байдлаар Америк, Австрали, Бразил, Өмнөд Африк болон Их Британи зэрэг томоохон улс орнууд байгаль орчин, экосистемийг экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад энэхүү арга зүйг амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж, улам боловсронгуй болгох тал дээр ихээхэн ажиллаж байна. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед энэхүү арга зүйг Монгол оронд нэвтрүүлэн ашиглах нь талд дээр Америкын “The Natural Conservancy” байгууллага ЭБЭХЯ болон БОАЖЯ-тай хамтран уул уурхай ихээхэн төвлөрсөн говийн бүс нутагт хэрэгжүүлхээр ажиллаж байгаа нь цаг үеэ олсон томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. Иймд манай уул уурхайн компаниуд эдийн засгийн өмнө хүлээсэн хариуцлагаа сайн биелүүлдэг шиг байгаль орчны өмнө хүлээсэн хариуцлагаа улам сайжруулах нь чухал юм. Үүний тулд компаниуд дотоодын боловсон хүчиндээ тулгуулан энэхүү арга зүйг өөрсдийн уул уурхайн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж улмаар Монгол улсын уул уурхайн салбарт тулгамдаад байгаа нэг ч асуудлыг шийдэхэд өөрсдийн жинтэй хувь нэмрээ оруулж болох юм. Мөн энэхүү арга зүйг нэвтрүүлэн ажиллахад тухайн компани нь мэргэжлийн боловсон хүчин мөн ажиглалтын суурин багаж төхөөрөмжөөр сайн хангагдсан байх ёстойг энд дурдах хэрэгтэй. Энэ арга зүйг компаний уурхайн газруудад хэрэгжүүлснээр экологийн эмзэг байдал болон мөн дахин давтагдашгүй байдалд тулгуулан ландшафтийн түвшинд байгаль хамгаалах төлөвлөлтийг хийж улмаар тухайн уурхай үйл ажиллагааны нөлөөллийг тогтоон хаана ямар аргаар нөхөн хамгаалалт явуулах шийдвэрийг гаргахад шаардагдах чухал мэдээллийг олж авахад ихээхэн ач холбогдолтой юм. Экологийн эмзэг байдал болон дахин давтагдашгүй байдлыг үнэлгээнд байгаль хамгаалах төлөвлөлтийг хийхдээ бүдүүн болон нарийн шүүлтүүрийг дэлхий нийтэд түгээмэл ашигладаг (Poiаni et al.,2000). Бүдүүн шүүлтүүрийг ихэнхдээ бүс нутгийн хэмжээнд (буюу >200км2) байгаль хамгаалах төлөвлөлтөнд түлхүү ашигладаг бол нарийн шүүлтүүрыг орон нутгийн хэмжээнд (буюу <10км2) их ашигладаг. Манай уул уурхай эдэлбэр газар нь орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тул нарийн шүүлтүүрийг ашиглах нь шинжлэх ухаан талаасаа их зохимжтой юм. Нарийн шүүлтүүрийг биологийн төрөл зүйлийн хамгаалалын арга зүйтэй хамтатгаж хэрэглэснээр уурхайн эдэлбэр газар нутаг дахь агаарын тоосжилтын нөлөө, хөрсний бохирдолын нөлөө болон гадаргуу болон гүний усны нөөцийн өөрчлөлтөөс болж тухайн бүс нутгийн ургамал нөмрөг, ан амьтан болон малын бэлчээрт хэрхэн сөрөг нөлөөлөл үзүүлж буйг илүү тооцоолж чадах юм. Энэ тооцоог хэдий чинээ мэргэжлийн өндөр түвшинд хийнэ төдий чинээ уул уурхайг байгаль орчинд нөлөөлөл багатай 5
  • 6. төлөвлөж байгаль орчны өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх боломж бололцоо олдоно гэсэн үг юм. Уул уурхайн үйл ажиллагаа нь хүний амьдралын мөчлөгтэй адилхан өөрийн гэсэн мөчлөгүүдийг агуулсан байдаг (Зураг 1). Тэгэхээр энэ арга зүйг хэрхэн уул уурхайн газарт нэвтрүүлэн хэрэгжүүлэх болон уул уурхайн ашиглалтын аль мөчлөгт хэрэгжүүлвэл илүү үр дүнтэйг доор тайлбарлав. Ашигт Хайгуул/ малтмалын нөөц нөөцөт тодорхойл газар олт Хаалтын ТЭЗҮ/Байгаль орчны суурь/ дараахь нарийвчилсан мониторг үнэлгээ Нөхөн Ашигт сэргээлт/ малтмалын хаалтын үйл олворлолт ажиллагаа Зураг 1. Уул уурхайн ашиглалтын үе шат (мөчлөг) Биологийн төрөл зүйлийн нөхөн хамгаалал болон нарийн шүүлтүүрийг хослон ашиглах арга зүйг алхам алхамаар хийх үйл явцын ерөнхий схемийг Зураг 2-т үзүүлэв. Биологийн төрөл зүйл , байгаль хамгаалах төлөвлөлт, зорилт Нарийн шүүлтүүт (ургамал нөмрөг, ан амьтан, бэлчээр, усны асуудал) Загвар сонгох (тоон мэдээний анализ, математик загвар) Байгаль орчны хүчин зүйлүүд Уурхайн хүчин зүйлүүд (цаг уурын мэдээлэл, болзошгүй (уулын ажил, усны хэрэглээ, агаарын гамшиг) тоосжилт, орчны бохирдол) Нөлөөллийг тооцоолох (шууд болон шууд бус) Нөлөөллийг бууруулах арга зам Ерөнхий үнэлгээ, дүгнэлт Зураг 2. Санал болгож буй нөлөөллийг тооцоолох ерөнхий схем зураг Алхам 1. Нэгдүгээр алхамын гол зорилго нь уур уурхайн үйл ажиллагаатайгаар үүсэх биологийн олон талт зүйл болон байгаль хамгаалах төлөвлөлтийг анхан шатны мэдээлэлд үндэслэн ерөнхий төлөвлөлт ба зорилтыг гарах Алхам 2. Ерөнхий төлөвлөлт ба зорилт гаргасаны дараа нарийн шүүлтүүрын аргыг ашиглан уул уурхайн үйл ажиллагаанаас гарах голлох нөлөөллүүдийг тодорхойлох Алхам 3. Голлох нөлөөллүүдийг тодорхойлсоны дараа тэдээрийн харилцан уялдааг тооцож чадах загваруудыг сонгох. (нөлөөллийн цар хүрээнээс хамаарч тоон мэдээний анализ болон комплекс математик загварыг ашиглах) 6
  • 7. Алхам 4. Загварыг сонгосны дараа нөлөөлөх хүчин зүйлүүдыг загварт оруулж өгөх Алхам 5. Загварын тооцоонд үндэслэн нөлөөллийн шууд болон шууд бус цар хүрээг тооцоолох Алхам 6. Нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэлгэрэнгүй тайлбарлах Алхам 7. Ерөнхий дүгнэлт гаргаж нөлөөллийг бууруулах үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж хяналт тавих Тэгэхээр дээр дурьдсан арга зүйг төслийн байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, (Зураг 1-г харна уу) хийх үед компаний зүгээс давхар авч хэрэгжүүлвэл цаашид компаний уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах болон орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг боловсруулахад илүү үр дүнгээ өгөх харагдаж байна. Үүнээс гадна энэхүү арга зүйг тухайн компаний байгаль орчны удирдлагын тогтолцоотой уялдуулан авч хэрэгжүүлвэл ихээхэн ач холбогдолтой болох юм. Өөрөөр хэлбэл, алхам 1-с алхам 7-г дуустал хэрэгжүүлэхэд тухайн компаний байгаль орчны менежментийн тогтолцооны төлөвшилт ихээхэн чухал юм. Байгаль орчны менежментийн тогтолцооны төлөвшилтийн ач холбогдолыг дараах хэсэгт дурьдав. 2. Байгаль орчны менежментийн тогтолцоо Манай уул уурхайн салбарт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг эс тооцвол байгаль орчны менежментий тогтолцоо (БОМТ)- ны төлөвшилт хараахан жинхэн утгаараа хэрэгжиж амжаагүй байна. Тэгэхээр БОМТ- ны мөн чанар болон ач холбогдолыг энд товчихон байдлаар сийрүүлэн оруулав. БОМТ- ны онцгой ач холбогдол нь тухай байгууллагын үйл ажиллагааны олон салбарт байгаль орчны “Уур амьсгалыг” системчилсэн дэс дараалалтайгаар оруулж, дагаж мөрдөх хөтөлбөр, бодлогын баримт бичигтээ олон нийтийн шинлэг санааг тусгах, шинэ чиг хандлагыг тодорхойлоход чухал ач үүрэг гүйцэтгэдэг (SAR, 2002). Дэлхий нийтэд БОМТ-г байгаль орчинтой харилцан үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд нэвтрүүлэн ажилладаг. Өөрөөр хэлбэл, БОМТ-нь тухай байгууллагын болон улс орны эдийн засгийн өсөлтийг байгаль хамгаалах асуудалтай өв тэгш уялдуулан зохицуулах шаардлагын дагуу бүрэлдэн бий болдог байгаль орчныг хамгаалах удирдлагын тогтолцоо юм. БОМТ-ны загварыг Зураг. 3-т үзүүлэв. Тасралтгүй сайруулалт Шүүмж хийх, Бодлого , боловсронгуй зорилго болгох Төлөвлөлт Үнэлэх арга Гүйцэтгэл хэмжээ Зураг 3. БОМТ-ы загвар (эх сурвалж ISO 14001) 7
  • 8. Дээрх ерөнхий загварыг хэсэг бүрийг ISO- 14001-д дараах байдлаар тайбарлан авч үздэг. Зарчим 1. Бодлого. Байгууллага нь байгаль орчны бодлогоо тодорхойлож түүнийг хэрэгжүүлэх үүргийг БОМТ-ны хүрээнд байлгана. Зарчим 2. Төлөвлөлт. Байгууллага нь байгаль орчны бодлогоо хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргана. Зарчим 3. Гүйцэтгэл. Гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах үүднээс байгууллага нь байгаль орчны бодлого, зорилтондоо хүрэхэд шаардлагатай арга зүйн чадвахыг боловсронгуй болгох Зарчим 4. Үнэлэх арга хэмжээ. Байгууллага нь байгаль орчны үйл ажиллагааныхаа үр дүнг үнэлж хянах Зарчим 5. Шүүмж хийх, боловсронгуй болгох. Байгууллага нь БОМТ-гоо сайжруулах зорилгоор шүүмжийг сайн хийж боловсронгуй болгож байх Тухайн байгууллагын БОМТ-н төлөвшилтийг дээрх 6 зарчимыг байгууллагдаа хэр зэрэг нэвтрүүлснээр анхан шатны дүгнэлтийг хийж болох юм. Үүнээс гадна БОМТ-ны төлөвшилт нь тухайн байгууллагын үндсэн бодлого, зорилт нь байгаль орчны асуудалтайгаа хэрхэн уялдаж, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах бодлого нь түүнийг хэрхэн тооцох талаарх арга зүй болон мэдлэгт тулгуурласан байдлаар илэрдэг. Эндээс харахад БОМТ-ны төлөвшилт нь маш өргөн цар хүрээтэй байгаль орчны үйл ажиллагааг хамруулахаас гадна байгаль орчны сөрөг нөлөөллийг тогтоож чадахуйц томоохон тооцооны арга зүйг шаарддаг нь харагдаж байна. Иймд манай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд БОМТ-г амжилттай нэвтрүүлж олон улсын болон дотоодын стандарт, шаардлагад тохируулан байгаль орчинд халгүй үйл ажиллагаа явуулахад бидний 1-р хэсэгт толилуулсан арга зүйг нэвтрүүлэн ашиглах бүрэн боломжтой юм. Дээр дурьдсан 2 асуудлыг хамтатган хэрэгжүүлснээр уул уурхайн салбар нь байгаль орчны өмнө хүлээсэн хариуцлагаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр уул уурхайн зөв тогтвортой бодлогоор хангаж биелүүлэх боломж нь нэмэгдэнэ. 3. Дүгнэлт Энэхүү бэсрэг өгүүлэгт манай уул уурхайн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг товчхон тодруулан гаргаж түүний нэгээхэн хэсэг болох байгаль орчны асуудлуудыг холбогдох мэдээ материалд тулгуурлан өөрийн бодлоор сийрүүлэн бичиж дараах дүгнэлтүүдийг гаргалаа. 1. Уул уурхайг байгаль орчинд нөлөөлөл багатай төлөвлөх арга зүйг хэрхэн сайруулах боломжийг олон улсын туршлага болон шинжлэх ухааны үндэслэлтэй дэвшүүлж, хэрхэн ашиглаж болох ерөнхий схемийг гаргав. 2. Байгаль орчны менежментийн тогтолцоог уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай байна. 8
  • 9. Ном зүй Basanth, K., Runa, S., Binayak, R. 2011. A fuzzy logic based approach to assess sustainable development of the mining and minerals sector. Sustainable development. DOI: 10.1002/sd.503 Environmental projection department, The goverment of the Hong Kong Special administrative report, 2002. International Energy Agency. 2007. World energy outlook 2007. Paris, France International standard ISO 14001, 1996 McKenney, B and Kiesecker, J, M. 2010. Policy development for biodiversity offsets: A review of offset framework. Environmental management. DOI 10.1007/s00267-009-9396-3. Norton, D, A. 2008. Biodiversity Offsets: Two New Zealand case studies and an assessment framework. Environmental management. DOI 10.1007/s0067-008-9192-5. Poiani, K., Richter, B., Anderson, M and Richter, H. 2000. Biodiversity conservation at multiple scales. Bioscience 50. 133-146. Ten Kate, K., Bishop, J and Bayon, R. 2004. Biodiversity Offsets: views, experience and the business case. IUCN, Gland, Switzerland and Insight Investment, London, UK. Vitousek, P, M., Mooney, H, A., Lubchenco, J and Melillo, J, M.1997 Human domination of earth’s ecosystems. Science 277:494–499 World Bank. 2006. Global economic prospects 2007: managing the next wave of globalization. Wanshington, DC, 208 p. 9