СОЁЛЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД
Илтгэгч нь: Соёлын яамны орлогч сайд асан шинжлэх
ухааны доктор, профессор
2015.10.28
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Ардын Намаас санаачлан Үндэсний Форум зохион байгуулж, тэр дундаа
соёлын асуудлаар илтгэл тавиулж, санал бодол сонсож байгаад баяртай байна.
Монгол бол эртний их түүх соёлтой ард түмнүүдийн нэгэн билээ.
20 дугаар зуун Монголын сэргэн мандалтын зуун болж түүхэнд тэмдэглэгддэг билээ.
Энэ зуунд ардын нам, ардын засгаас соёл урлагийг хөгжүүлэх талаар ихээхэн
анхаарал тавьж, дэс дараатай олон арван арга хэмжээг авч хэрэгжүүлснээр өнөөгийн
түвшинд нэгэнт хүрч чадсан билээ.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 51 музей, сум дүүргийн 340
гаруй соёлын төв, 1500 гаруй номын сан, 130 гаруй хувийн хэвшлийн хэвлэх
үйлдвэр, хэвлэлийн агентууд, 500 гаруй хувийн хэвшлийн кино студи, продакшн, 10
гаруй хувийн хэвшлийн цирк студи, төрийн болон төрийн бус байгууллагад нийтдээ
7200 гаруй, үүнээс төрийн өмчийн соёлын байгууллагад 5800 гаруй хүн ажиллаж
байна. Тэдгээрийн 58.5 хувь нь мэргэжлийн, 41.5 хувь нь мэргэжлийн бус соёлын
ажилтан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 776 дурсгалыг түүх, соёлын хосгүй
үнэт дурсгалаар баталж, 450 түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг улс, аймгийн
хамгаалалтад авч, Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд 100 шахам , нэн
тэргүүнд яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний бүртгэлд 20 шахам өвийг
улсын хамгаалалтад авсан байна.
Монгол улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн
Төлөөллийн жагсаалтад “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”, “Монгол ардын
уртын дуу”, “Монгол хөөмий”, “Монгол наадам”, ”Шувуучлахуйн уламжлалт зан үйл”,
“Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”, “Монгол шагайн харваа”, Яаралтай
хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол тууль”, “Монгол
цуур хөгжмийн уламжлалт урлаг”, “Монголын уламжлалт бүжгийн урлаг-бий, биелгээ”,
“Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил–битүү амьсгаа”,
“Монгол уран бичлэг”-г бүртгүүлж тунхаглуулсан байна.
Үндэсний номын санд 20 гаруй мянган гар бичмэл, барын ном, монгол, түвд
эрдэмтэн мэргэдийн бүтээсэн 1,5 сая орчим ном судар, “Дорно дахины ном,
хэвлэлийн сан хөмрөг”-т манж, хятад, япон, солонгос зэрэг хэлээр туурвисан 100
гаруй мянган соёлын баримтат өв хадгалагдаж байгаагаас Монгол улсын хосгүй үнэт
дурсгал Лу.“Алтантовч”, “Монгол Шунхан Данжуур”, “Есөн эрдэнийн түвд Ганжуур”-ыг
ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүллээ.
Олон улсын урлагийн их наадам, уралдаан, тэмцээнд оролцож онцгой амжилт
гаргасан уран бүтээлчдэд 1998 оноос эхлэн Засгийн газрын тогтоолоор мөнгөн
шагнал олгож байна.
Монгол Улсын Их Хурлаас 2012 онд баталсан Төрөөс соёлын талаар
баримтлах бодлогод соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших,
уламжлах болон соёлын өвийг найдвартай хадгалах, хамгаалах орчин нөхцөлийг
бүрдүүлэх, уламжлалт соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний
хөгжилд соёлын эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх,
соёлын үйл ажиллагаанд иргэн, гэр бүл, байгууллагын оролцоог нэмэгдүүлж, монгол
хүнийг багаас нь хүмүүнлэг, оюунлаг, соёл, уламжлалаа дээдэлдэг иргэн болгон
төлөвшүүлэх гэж тодорхойллоо.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол
Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл,
соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний
оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн”, “Монголын түүх, хэл, соёл, шашин,
зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ... биет болон
биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлж”, “хүүхэд, залуучуудад түүх, соёл, зан
уламжлалаа гүнзгий таниулах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх ажлыг
хэрэгжүүлэх”-ийг заасан.
Эдүгээ улсын төсвийн орлогын 1.3 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.4
орчим хувийг соёлын салбарт зарцуулж байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
дагалдан гарах бусад хуулийн төслийн хамт хэлэлцэж 2014 онд баталлаа.
УИХ-ын 2014 оны намрын чуулганаар “Номын сангийн тухай хууль
батлагдсанаар: номын сангийн үйл ажиллагааг олон улсын нийтлэг стандартад
нийцүүлэх, номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигч орон зай, цаг
хугацаанаас үл хамааран мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлэх,хүн амд
мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг
хангах таатай боломж бүрдэж байна.
Монгол улсад анхны музей байгуулагдсанаас хойш 90 шахам жилийн
хугацаанд музейн тогтолцоо бүрэлдэн бий болж, 2013 оны байдлаар улс, орон
нутгийн 32, сургалтын 3, төрийн бус байгууллагын болон хувийн 8, нийт 43 музей,
225 орон нутаг судлах танхим ажиллаж байна. Улс, орон нутгийн музейнүүдэд нийт
200 гаруй мянган нэгж үзмэр хадгалагдаж байна.
Хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн хүрээнд :- Соёл урлагийн дээд дунд
боловсролтой мэргэжилтэнг эх орондоо бэлтгэж байгаагийн зэрэгцээгээр гадаадын
их дээд сургуульд явуулж сургах бодлого чамлалттай ч гэсэн хэрэгжиж байгааг
тэмдэглэх хэрэгтэй юм. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн
дагуу 2013-2014 оны хичээлийн жилд ОХУ-д драмын найруулагч, драмын жүжигчин,
хөгжмийн зохиолч, кино найруулагч, хормейстр, соёлын менежмент, интерьер
дизайн, хөгжмийн удирдаач, номын санч-мэдээллийн ажилтан мэргэжлээр нийт 10
оюутан, мөн Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2 оюутныг соёлын өвийг
сэргээн засварлагч мэргэжлээр, Сургалтын төрийн сангийн зээлээр 1 оюутныг АНУ-д
бүжиг дэглээч мэргэжлээр, 1 оюутныг Англи Улсад соёлын антропологич мэргэжлээр
суралцуулахаар тус тус илгээсэн байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хэмжээнд 2013 онд нийт 76,2 тэрбум
төгрөгийн өртөгтэй 74 барилгыг шинээр болон он дамжин хэрэгжүүлэхээр улсын
төсөвт батлагдаж 2013 оны шилжих болон шинээр баригдаж буй барилгад 23,9
тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын сан шинэ бүтээлүүдээр баяжиж,
манай шилдэг уран бүтээлчдийн бүтээл туурвил олон улсын тэмцээнүүдээс удаа
дараа тэргүүлэх шагналуудыг хүртэж, олон түмнээ баярлуулж байгааг тэмдэглэхэд
таатай байна.
Үндэсний соёлыг дэлхийн соёлын шилдэг ололтоор баяжуулан хөгжүүлэх, Олон
мянган жилийн түүхтэй язгуур соёлынхоо дээжийг дэлхий дахинд сурталчлах,
Соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, соёл
урлагийн мэргэжилтэй боловсон хүчнийг гадаад дотоодод бэлтгэх, давтан бэлтгэх
тогтолцоог бүрдүүлэх, соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр бий болгох,
соёлын ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах, соёлын гадаад харилцааг
хөгжүүлэх, олон улсын хандив тусламжийг соёл, урлагт идэвхтэй татах нь өнөөгийн
чухал зорилт болж байна.
Тунхаглалын чанартай биш практикт хэрэгжүүлж болохуйц хэдэн саналыг зориуд
дурдмаар байна.
1. Соёл урлагийн салбарыг төрийн ивээлд байлгаж, улсын төсвийн орлогын
гурваас доошгүй хувь буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэл хувийг энэ
салбарт тогтвортой хуваарилж, соёл урлагийн хөгжлийг хангах боломж
нөхцлийг бүрдүүлж байх хэрэгтэй байна. Ийм туршлага хууль, журам олон
орнуудад аль хэдийнээс хэрэгжиж ирсэн билээ. Мөн түүх-соёлын өвийг
хамгаалах соёл урлагийг хөгжүүлэхэд зориулан хөрөнгө гаргасан хандивлагч
байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлнэ.
2. Соёл урлагийн салбар бол өргөн дэлгэр ойлголт олон салбар төрлөөс бүрддэг
нэг стандартаар буюу захиргааны аргаар удирдахад нэн төвөгтэй , мэргэжлийн
удирдлага байнга шаардаж байдаг ярвигтай салбар гэдгийг та бид сайн мэднэ.
Ийм учраас соёл мэдээлэл, аялал жуулчлалын яамыг бие даалган байгуулж
ажиллуулах нь нэн чухал байна. Эдийн засгийн боломж тааруу, яамдын тоог
цөөрүүлэх бодлого баримталж байгааг бүгд мэдэж байна. Гэхдээ БСШУ-ны
яаманд байгаа соёлын асуудал хариуцсан орон тоо байгаль орчин ногоон
хөгжил, аялал жуулчлалын яаманд байгаа аялал жуулчлал хариуцсан орон тоо
мэдээлэл технологийн газрын ажилтнуудын орон тоог нэгтгэн цомхон яам
байгуулахад нэмэлт хөрөнгө мөнгө шаардагдахгүй юм. Азийн орнуудад соёл
мэдээллийн яам, Европын орнуудад соёл аялал жуулчлалын яам ажилладаг
энэхүү бүтэц туршлагыг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй юм. Даяаршлын энэ
эринд Монгол Улс соёлоороо л үлдэж чадна гэдгийг бид байнга санууштай.
3. Түүх соёлын дурсгалыг хамгаалах ажил тун ярвигтай ажил байдаг. Энэ ажлыг
өргөн дэлгэр сурталчилж, олон нийт, төрийн бус байгууллага, иргэдийн
оролцоог идэвхжүүлж урамшуулах, төрийн болон орон нутгийн захиргааны
байгууллагуудын хүч анхаарлыг нэгтгэн төвлөрүүлж чадсан нөхцөлд бид
тодорхой үр дүнд хүрч чадна. Онц чухал түүх соёлын дурсгалт барилга
байгууламжийг хамгаалахад консерваци буюу тэр чигээр нь бэхжүүлэх арга
нэг чухал боломж нь юмаа. Консерваци мэтийн ажил нь нарийн шинжилгээ
лаборатори, өндөр мэргэжлийн боловсон хүчин шаардах ажил байдгаас элдэв
төсөлд хамруулан олон улсын туслалцаа дэмжлэг, хөрөнгө хүч авах зайлшгүй
шаардлагатай байдаг юм. Хөшөө дурсгалуудын хувьд хувилбар хийн тэрхүү
нутаг оронд нь байршуулах үнэт хөшөө дурсгалуудыг жинхэнэ эхээр нь төв
орон нутгийн музей хашаанд байршуулах ажлыг хийхэд юу нь болохгүй байх
билээ.
4. Төв орон нутгийн музейн нэн чухал ховор нандин үзмэрүүдийг тусгайлан
паспортжуулж онцгой хамгаалалтад байлган түүнийг ээлж дараатай сэргээн
засварлаж , олны хүртээл болгож байвал чухамдаа Монголын оюуны соёлын
нэгэн нүүр царайг тодотгож байгаа хэрэг юм.
5. Уран бүтээлийн чанарт тавих мэргэжлийн шаардлагыг өндөржүүлж, жил бүр
оны шилдэг кино, жүжиг, уран баримал, хөгжмийн бүтээл, уран зохиолын ном
шалгаруулан урамшил шагнал олгож байх нь зүйтэй байна. Зах зээл л бүхнийг
мэдэж зохицуулна гэдэг гэнэхэн ойлголтоос бид хөндийрч уран бүтээлийн
чанарт түлхүү анхаарал тавих ёстойг уран сайхны хөгжлийн өнөөгийн төвшин
шаардаж байна шүү дээ.
ЗӨВЛӨМЖИД ОРУУЛАХ САНАЛ:
1. Соёл урлагийн салбарыг төрийн ивээлд байлгаж, улсын төсвийн орлогын
гурваас доошгүй хувь буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэл хувийг энэ
салбарт тогтвортой хуваарилж, соёл урлагийн хөгжлийг хангах боломж
нөхцлийг бүрдүүлж байх хэрэгтэй байна. Ийм туршлага хууль, журам олон
орнуудад аль хэдийнээс хэрэгжиж ирсэн билээ. Мөн түүх-соёлын өвийг
хамгаалах соёл урлагийг хөгжүүлэхэд зориулан хөрөнгө гаргасан хандивлагч
байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлнэ.
2. Соёл урлагийн салбар бол өргөн дэлгэр ойлголт олон салбар төрлөөс бүрддэг
нэг стандартаар буюу захиргааны аргаар удирдахад нэн төвөгтэй , мэргэжлийн
удирдлага байнга шаардаж байдаг ярвигтай салбар гэдгийг та бид сайн мэднэ.
Ийм учраас соёл мэдээлэл, аялал жуулчлалын яамыг бие даалган байгуулж
ажиллуулах нь нэн чухал байна. Эдийн засгийн боломж тааруу, яамдын тоог
цөөрүүлэх бодлого баримталж байгааг бүгд мэдэж байна. Гэхдээ БСШУ-ны
яаманд байгаа соёлын асуудал хариуцсан орон тоо байгаль орчин ногоон
хөгжил, аялал жуулчлалын яаманд байгаа аялал жуулчлал хариуцсан орон тоо
мэдээлэл технологийн газрын ажилтнуудын орон тоог нэгтгэн цомхон яам
байгуулахад нэмэлт хөрөнгө мөнгө шаардагдахгүй юм. Азийн орнуудад соёл
мэдээллийн яам, Европын орнуудад соёл аялал жуулчлалын яам ажилладаг
энэхүү бүтэц туршлагыг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй юм. Даяаршлын энэ
эринд Монгол Улс соёлоороо л үлдэж чадна гэдгийг бид байнга санууштай.
3. Түүх соёлын дурсгалыг хамгаалах ажил тун ярвигтай ажил байдаг. Энэ ажлыг
өргөн дэлгэр сурталчилж, олон нийт, төрийн бус байгууллага, иргэдийн
оролцоог идэвхжүүлж урамшуулах, төрийн болон орон нутгийн захиргааны
байгууллагуудын хүч анхаарлыг нэгтгэн төвлөрүүлж чадсан нөхцөлд бид
тодорхой үр дүнд хүрч чадна. Онц чухал түүх соёлын дурсгалт барилга
байгууламжийг хамгаалахад консерваци буюу тэр чигээр нь бэхжүүлэх арга
нэг чухал боломж нь юмаа. Консерваци мэтийн ажил нь нарийн шинжилгээ
лаборатори, өндөр мэргэжлийн боловсон хүчин шаардах ажил байдгаас элдэв
төсөлд хамруулан олон улсын туслалцаа дэмжлэг, хөрөнгө хүч авах зайлшгүй
шаардлагатай байдаг юм. Хөшөө дурсгалуудын хувьд хувилбар хийн тэрхүү
нутаг оронд нь байршуулах үнэт хөшөө дурсгалуудыг жинхэнэ эхээр нь төв
орон нутгийн музей хашаанд байршуулах ажлыг хийхэд юу нь болохгүй байх
билээ.
4. Төв орон нутгийн музейн нэн чухал ховор нандин үзмэрүүдийг тусгайлан
паспортжуулж онцгой хамгаалалтад байлган түүнийг ээлж дараатай сэргээн
засварлаж , олны хүртээл болгож байвал чухамдаа Монголын оюуны соёлын
нэгэн нүүр царайг тодотгож байгаа хэрэг юм.
5. Уран бүтээлийн чанарт тавих мэргэжлийн шаардлагыг өндөржүүлж, жил бүр
оны шилдэг кино, жүжиг, уран баримал, хөгжмийн бүтээл, уран зохиолын ном
шалгаруулан урамшил шагнал олгож байх нь зүйтэй байна. Зах зээл л бүхнийг
мэдэж зохицуулна гэдэг гэнэхэн ойлголтоос бид хөндийрч уран бүтээлийн
чанарт түлхүү анхаарал тавих ёстойг уран сайхны хөгжлийн өнөөгийн төвшин
шаардаж байна шүү дээ.
ТУНХАГ БИЧИГТ ОРУУЛАХ САНАЛ:
СОЁЛ УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Монгол үндэстний оршин тогтнохын үндэс амин чухал дархлаа болсон соёл
түүний өв уламжлалыг хүн ам, хүүхэд залуучуудад гүнзгий сурталчлан
таниулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэхийг шинэ хүний хөгжлийг
хангах чухал хэрэгсэл арга зам үзнэ.
2. Соёл урлагийн салбарын бодлого, зорилт, эрх зүйн үндсийг цогцоор нь
бүрдүүлж байнгын тогтвортой хөгжлийг хангахад бидний гол анхаарал чиглэх
болно.
3. Соёлын үйлчилгээ, уран бүтээлийн чанарыг дээшлүүлэхэд мэргэжлийн
удирдлага, эрдэмтэн мэргэжилтний санал зөвлөмж, мэргэшлийн өндөр
түвшний туслалцаа дэмжлэгийг ашиглах боломжийг өргөтгөнө.

Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам

  • 1.
    СОЁЛЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙНБАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД Илтгэгч нь: Соёлын яамны орлогч сайд асан шинжлэх ухааны доктор, профессор 2015.10.28 Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Ардын Намаас санаачлан Үндэсний Форум зохион байгуулж, тэр дундаа соёлын асуудлаар илтгэл тавиулж, санал бодол сонсож байгаад баяртай байна. Монгол бол эртний их түүх соёлтой ард түмнүүдийн нэгэн билээ. 20 дугаар зуун Монголын сэргэн мандалтын зуун болж түүхэнд тэмдэглэгддэг билээ. Энэ зуунд ардын нам, ардын засгаас соёл урлагийг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарал тавьж, дэс дараатай олон арван арга хэмжээг авч хэрэгжүүлснээр өнөөгийн түвшинд нэгэнт хүрч чадсан билээ. Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 51 музей, сум дүүргийн 340 гаруй соёлын төв, 1500 гаруй номын сан, 130 гаруй хувийн хэвшлийн хэвлэх үйлдвэр, хэвлэлийн агентууд, 500 гаруй хувийн хэвшлийн кино студи, продакшн, 10 гаруй хувийн хэвшлийн цирк студи, төрийн болон төрийн бус байгууллагад нийтдээ 7200 гаруй, үүнээс төрийн өмчийн соёлын байгууллагад 5800 гаруй хүн ажиллаж байна. Тэдгээрийн 58.5 хувь нь мэргэжлийн, 41.5 хувь нь мэргэжлийн бус соёлын ажилтан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 776 дурсгалыг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалаар баталж, 450 түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг улс, аймгийн хамгаалалтад авч, Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд 100 шахам , нэн тэргүүнд яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний бүртгэлд 20 шахам өвийг улсын хамгаалалтад авсан байна. Монгол улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”, “Монгол ардын уртын дуу”, “Монгол хөөмий”, “Монгол наадам”, ”Шувуучлахуйн уламжлалт зан үйл”, “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”, “Монгол шагайн харваа”, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол тууль”, “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг”, “Монголын уламжлалт бүжгийн урлаг-бий, биелгээ”, “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил–битүү амьсгаа”, “Монгол уран бичлэг”-г бүртгүүлж тунхаглуулсан байна. Үндэсний номын санд 20 гаруй мянган гар бичмэл, барын ном, монгол, түвд эрдэмтэн мэргэдийн бүтээсэн 1,5 сая орчим ном судар, “Дорно дахины ном, хэвлэлийн сан хөмрөг”-т манж, хятад, япон, солонгос зэрэг хэлээр туурвисан 100 гаруй мянган соёлын баримтат өв хадгалагдаж байгаагаас Монгол улсын хосгүй үнэт дурсгал Лу.“Алтантовч”, “Монгол Шунхан Данжуур”, “Есөн эрдэнийн түвд Ганжуур”-ыг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүллээ. Олон улсын урлагийн их наадам, уралдаан, тэмцээнд оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд 1998 оноос эхлэн Засгийн газрын тогтоолоор мөнгөн шагнал олгож байна.
  • 2.
    Монгол Улсын ИхХурлаас 2012 онд баталсан Төрөөс соёлын талаар баримтлах бодлогод соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, уламжлах болон соёлын өвийг найдвартай хадгалах, хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, уламжлалт соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний хөгжилд соёлын эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, соёлын үйл ажиллагаанд иргэн, гэр бүл, байгууллагын оролцоог нэмэгдүүлж, монгол хүнийг багаас нь хүмүүнлэг, оюунлаг, соёл, уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэх гэж тодорхойллоо. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн”, “Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ... биет болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлж”, “хүүхэд, залуучуудад түүх, соёл, зан уламжлалаа гүнзгий таниулах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх ажлыг хэрэгжүүлэх”-ийг заасан. Эдүгээ улсын төсвийн орлогын 1.3 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.4 орчим хувийг соёлын салбарт зарцуулж байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан гарах бусад хуулийн төслийн хамт хэлэлцэж 2014 онд баталлаа. УИХ-ын 2014 оны намрын чуулганаар “Номын сангийн тухай хууль батлагдсанаар: номын сангийн үйл ажиллагааг олон улсын нийтлэг стандартад нийцүүлэх, номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигч орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлэх,хүн амд мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангах таатай боломж бүрдэж байна. Монгол улсад анхны музей байгуулагдсанаас хойш 90 шахам жилийн хугацаанд музейн тогтолцоо бүрэлдэн бий болж, 2013 оны байдлаар улс, орон нутгийн 32, сургалтын 3, төрийн бус байгууллагын болон хувийн 8, нийт 43 музей, 225 орон нутаг судлах танхим ажиллаж байна. Улс, орон нутгийн музейнүүдэд нийт 200 гаруй мянган нэгж үзмэр хадгалагдаж байна. Хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн хүрээнд :- Соёл урлагийн дээд дунд боловсролтой мэргэжилтэнг эх орондоо бэлтгэж байгаагийн зэрэгцээгээр гадаадын их дээд сургуульд явуулж сургах бодлого чамлалттай ч гэсэн хэрэгжиж байгааг тэмдэглэх хэрэгтэй юм. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2013-2014 оны хичээлийн жилд ОХУ-д драмын найруулагч, драмын жүжигчин, хөгжмийн зохиолч, кино найруулагч, хормейстр, соёлын менежмент, интерьер дизайн, хөгжмийн удирдаач, номын санч-мэдээллийн ажилтан мэргэжлээр нийт 10 оюутан, мөн Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2 оюутныг соёлын өвийг сэргээн засварлагч мэргэжлээр, Сургалтын төрийн сангийн зээлээр 1 оюутныг АНУ-д бүжиг дэглээч мэргэжлээр, 1 оюутныг Англи Улсад соёлын антропологич мэргэжлээр суралцуулахаар тус тус илгээсэн байна.
  • 3.
    Соёл, спорт, аялалжуулчлалын салбарын хэмжээнд 2013 онд нийт 76,2 тэрбум төгрөгийн өртөгтэй 74 барилгыг шинээр болон он дамжин хэрэгжүүлэхээр улсын төсөвт батлагдаж 2013 оны шилжих болон шинээр баригдаж буй барилгад 23,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын сан шинэ бүтээлүүдээр баяжиж, манай шилдэг уран бүтээлчдийн бүтээл туурвил олон улсын тэмцээнүүдээс удаа дараа тэргүүлэх шагналуудыг хүртэж, олон түмнээ баярлуулж байгааг тэмдэглэхэд таатай байна. Үндэсний соёлыг дэлхийн соёлын шилдэг ололтоор баяжуулан хөгжүүлэх, Олон мянган жилийн түүхтэй язгуур соёлынхоо дээжийг дэлхий дахинд сурталчлах, Соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, соёл урлагийн мэргэжилтэй боловсон хүчнийг гадаад дотоодод бэлтгэх, давтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх, соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр бий болгох, соёлын ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах, соёлын гадаад харилцааг хөгжүүлэх, олон улсын хандив тусламжийг соёл, урлагт идэвхтэй татах нь өнөөгийн чухал зорилт болж байна. Тунхаглалын чанартай биш практикт хэрэгжүүлж болохуйц хэдэн саналыг зориуд дурдмаар байна. 1. Соёл урлагийн салбарыг төрийн ивээлд байлгаж, улсын төсвийн орлогын гурваас доошгүй хувь буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэл хувийг энэ салбарт тогтвортой хуваарилж, соёл урлагийн хөгжлийг хангах боломж нөхцлийг бүрдүүлж байх хэрэгтэй байна. Ийм туршлага хууль, журам олон орнуудад аль хэдийнээс хэрэгжиж ирсэн билээ. Мөн түүх-соёлын өвийг хамгаалах соёл урлагийг хөгжүүлэхэд зориулан хөрөнгө гаргасан хандивлагч байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлнэ. 2. Соёл урлагийн салбар бол өргөн дэлгэр ойлголт олон салбар төрлөөс бүрддэг нэг стандартаар буюу захиргааны аргаар удирдахад нэн төвөгтэй , мэргэжлийн удирдлага байнга шаардаж байдаг ярвигтай салбар гэдгийг та бид сайн мэднэ. Ийм учраас соёл мэдээлэл, аялал жуулчлалын яамыг бие даалган байгуулж ажиллуулах нь нэн чухал байна. Эдийн засгийн боломж тааруу, яамдын тоог цөөрүүлэх бодлого баримталж байгааг бүгд мэдэж байна. Гэхдээ БСШУ-ны яаманд байгаа соёлын асуудал хариуцсан орон тоо байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд байгаа аялал жуулчлал хариуцсан орон тоо мэдээлэл технологийн газрын ажилтнуудын орон тоог нэгтгэн цомхон яам байгуулахад нэмэлт хөрөнгө мөнгө шаардагдахгүй юм. Азийн орнуудад соёл мэдээллийн яам, Европын орнуудад соёл аялал жуулчлалын яам ажилладаг энэхүү бүтэц туршлагыг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй юм. Даяаршлын энэ эринд Монгол Улс соёлоороо л үлдэж чадна гэдгийг бид байнга санууштай. 3. Түүх соёлын дурсгалыг хамгаалах ажил тун ярвигтай ажил байдаг. Энэ ажлыг өргөн дэлгэр сурталчилж, олон нийт, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлж урамшуулах, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын хүч анхаарлыг нэгтгэн төвлөрүүлж чадсан нөхцөлд бид тодорхой үр дүнд хүрч чадна. Онц чухал түүх соёлын дурсгалт барилга байгууламжийг хамгаалахад консерваци буюу тэр чигээр нь бэхжүүлэх арга нэг чухал боломж нь юмаа. Консерваци мэтийн ажил нь нарийн шинжилгээ
  • 4.
    лаборатори, өндөр мэргэжлийнболовсон хүчин шаардах ажил байдгаас элдэв төсөлд хамруулан олон улсын туслалцаа дэмжлэг, хөрөнгө хүч авах зайлшгүй шаардлагатай байдаг юм. Хөшөө дурсгалуудын хувьд хувилбар хийн тэрхүү нутаг оронд нь байршуулах үнэт хөшөө дурсгалуудыг жинхэнэ эхээр нь төв орон нутгийн музей хашаанд байршуулах ажлыг хийхэд юу нь болохгүй байх билээ. 4. Төв орон нутгийн музейн нэн чухал ховор нандин үзмэрүүдийг тусгайлан паспортжуулж онцгой хамгаалалтад байлган түүнийг ээлж дараатай сэргээн засварлаж , олны хүртээл болгож байвал чухамдаа Монголын оюуны соёлын нэгэн нүүр царайг тодотгож байгаа хэрэг юм. 5. Уран бүтээлийн чанарт тавих мэргэжлийн шаардлагыг өндөржүүлж, жил бүр оны шилдэг кино, жүжиг, уран баримал, хөгжмийн бүтээл, уран зохиолын ном шалгаруулан урамшил шагнал олгож байх нь зүйтэй байна. Зах зээл л бүхнийг мэдэж зохицуулна гэдэг гэнэхэн ойлголтоос бид хөндийрч уран бүтээлийн чанарт түлхүү анхаарал тавих ёстойг уран сайхны хөгжлийн өнөөгийн төвшин шаардаж байна шүү дээ.
  • 5.
    ЗӨВЛӨМЖИД ОРУУЛАХ САНАЛ: 1.Соёл урлагийн салбарыг төрийн ивээлд байлгаж, улсын төсвийн орлогын гурваас доошгүй хувь буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэл хувийг энэ салбарт тогтвортой хуваарилж, соёл урлагийн хөгжлийг хангах боломж нөхцлийг бүрдүүлж байх хэрэгтэй байна. Ийм туршлага хууль, журам олон орнуудад аль хэдийнээс хэрэгжиж ирсэн билээ. Мөн түүх-соёлын өвийг хамгаалах соёл урлагийг хөгжүүлэхэд зориулан хөрөнгө гаргасан хандивлагч байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлнэ. 2. Соёл урлагийн салбар бол өргөн дэлгэр ойлголт олон салбар төрлөөс бүрддэг нэг стандартаар буюу захиргааны аргаар удирдахад нэн төвөгтэй , мэргэжлийн удирдлага байнга шаардаж байдаг ярвигтай салбар гэдгийг та бид сайн мэднэ. Ийм учраас соёл мэдээлэл, аялал жуулчлалын яамыг бие даалган байгуулж ажиллуулах нь нэн чухал байна. Эдийн засгийн боломж тааруу, яамдын тоог цөөрүүлэх бодлого баримталж байгааг бүгд мэдэж байна. Гэхдээ БСШУ-ны яаманд байгаа соёлын асуудал хариуцсан орон тоо байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд байгаа аялал жуулчлал хариуцсан орон тоо мэдээлэл технологийн газрын ажилтнуудын орон тоог нэгтгэн цомхон яам байгуулахад нэмэлт хөрөнгө мөнгө шаардагдахгүй юм. Азийн орнуудад соёл мэдээллийн яам, Европын орнуудад соёл аялал жуулчлалын яам ажилладаг энэхүү бүтэц туршлагыг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй юм. Даяаршлын энэ эринд Монгол Улс соёлоороо л үлдэж чадна гэдгийг бид байнга санууштай. 3. Түүх соёлын дурсгалыг хамгаалах ажил тун ярвигтай ажил байдаг. Энэ ажлыг өргөн дэлгэр сурталчилж, олон нийт, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлж урамшуулах, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын хүч анхаарлыг нэгтгэн төвлөрүүлж чадсан нөхцөлд бид тодорхой үр дүнд хүрч чадна. Онц чухал түүх соёлын дурсгалт барилга байгууламжийг хамгаалахад консерваци буюу тэр чигээр нь бэхжүүлэх арга нэг чухал боломж нь юмаа. Консерваци мэтийн ажил нь нарийн шинжилгээ лаборатори, өндөр мэргэжлийн боловсон хүчин шаардах ажил байдгаас элдэв төсөлд хамруулан олон улсын туслалцаа дэмжлэг, хөрөнгө хүч авах зайлшгүй шаардлагатай байдаг юм. Хөшөө дурсгалуудын хувьд хувилбар хийн тэрхүү нутаг оронд нь байршуулах үнэт хөшөө дурсгалуудыг жинхэнэ эхээр нь төв орон нутгийн музей хашаанд байршуулах ажлыг хийхэд юу нь болохгүй байх билээ. 4. Төв орон нутгийн музейн нэн чухал ховор нандин үзмэрүүдийг тусгайлан паспортжуулж онцгой хамгаалалтад байлган түүнийг ээлж дараатай сэргээн засварлаж , олны хүртээл болгож байвал чухамдаа Монголын оюуны соёлын нэгэн нүүр царайг тодотгож байгаа хэрэг юм. 5. Уран бүтээлийн чанарт тавих мэргэжлийн шаардлагыг өндөржүүлж, жил бүр оны шилдэг кино, жүжиг, уран баримал, хөгжмийн бүтээл, уран зохиолын ном шалгаруулан урамшил шагнал олгож байх нь зүйтэй байна. Зах зээл л бүхнийг мэдэж зохицуулна гэдэг гэнэхэн ойлголтоос бид хөндийрч уран бүтээлийн чанарт түлхүү анхаарал тавих ёстойг уран сайхны хөгжлийн өнөөгийн төвшин шаардаж байна шүү дээ.
  • 6.
    ТУНХАГ БИЧИГТ ОРУУЛАХСАНАЛ: СОЁЛ УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР: 1. Монгол үндэстний оршин тогтнохын үндэс амин чухал дархлаа болсон соёл түүний өв уламжлалыг хүн ам, хүүхэд залуучуудад гүнзгий сурталчлан таниулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэхийг шинэ хүний хөгжлийг хангах чухал хэрэгсэл арга зам үзнэ. 2. Соёл урлагийн салбарын бодлого, зорилт, эрх зүйн үндсийг цогцоор нь бүрдүүлж байнгын тогтвортой хөгжлийг хангахад бидний гол анхаарал чиглэх болно. 3. Соёлын үйлчилгээ, уран бүтээлийн чанарыг дээшлүүлэхэд мэргэжлийн удирдлага, эрдэмтэн мэргэжилтний санал зөвлөмж, мэргэшлийн өндөр түвшний туслалцаа дэмжлэгийг ашиглах боломжийг өргөтгөнө.