More Related Content
More from Tsekeel Tsekee (20)
цэвэр ус
- 14. Амьд организм оршин тогтнодог зэргээрээ ялгаатай. Манай дэлхийн онцлог нь
- 18. Дэлхийдээр байгаа усны бүх төрлийг усан мандал гэнэ Далайн ус Хуурай газрын ус Газрын гүний ус Газрын гадаргын ус Номхон Атлант Энэтхэг Хойд мөсөн Рашаан Булаг Худгийн ус Артезийн ус Гол мөрөн Нуур намаг Мөнх цас Мөсөн гол
- 19. Цэвэр усны нөөц 100л 2,5л 0,05 л Нийт ус Үүнээс цэвэр ус Ашиглаж болох Ашигласан ус 0,003л
- 20. Цэвэр усны нөөц Дэлхийн цэвэр усны нөөцийн 40 хувь Бразилд, 24 хувь нь Орост, 18 хувь нь Канадад ногддог. Орост гэхэд 2.5 сая гол мөрөн бий. Бараг л Монголын иргэн бүрт нэг гол ногдохуйц үзүүлэлт. Цэвэр усны нөөцийн 82 хувь нь гуравхан оронд ногдоно гэдэг хүчний харьцааг дэндүү өрөөсгөл болгож буй хэрэг. Ус чандмань эрдэнэ, хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн билээ. Дэлхий дээрх усны дөнгөж 1 хувь нь ундны цэвэр ус байдаг. 97 хувь нь далай тэнгисийн ус, 2 хувь нь хойд өмнөд туйлын мөс билээ. Орчин үеийн шинэ техник, технологи хэдий хөгжиж байгаа ч хүн төрөлхтөн химийн аргаар гарган авч чадаагүй нэг зүйл нь УС юм. Өдөр ирэх тусам дэлхий дулаан, хуурай болж цэвэр усны нөөц багасаж хүний тоо өсөж байгаа энэ эрин үед бид усаа хэмнэхгүй бол цэвэр усны гачигдалд ороход ойрхон байна.
- 22. Цэнхэр алтны ухаалаг хэрэглээ Аливаа бүх хэрэглээг ач холбогдолоор нь дугаарлавал усны эрэлт хэрэгцээ улс оронд ч, хувь хүнд ч тэр нэн тэргүүнд шаардагдах онцгой зүйл. Өнөөдөр дэлхий дээр 1.7 тэрбум хүн ундны усаар гачигдаж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй усаар голоо дэвтээж байна. 2025 онд өмнөх тоо 3 тэрбумд хүрч нэмэгдэх магадлалтай. Хэрэглэгч та шүдээ угаахдаа усныхаа цоргыг хаалгүй угаахад 5-10л ус урсгадаг бөгөөд жилд 1825-3650 л ус үр ашиггүй зарцуулдаг. Хэрвээ та усаа стаканд хийж шүдээ угаавал 250-500 мл ус буюу жилд 91.25-182.5 л усыг зарцуулна. Та 15 минут шүршүүрт ороход 200-250 л ус ашигладаг харин биеэ савандаж байх үедээ усаа хааж байвал 2 дахин бага ус хэрэглэх бөгөөд 100-125л ус хэмнэнэ. Автомашиныг даралттай усаар угаахад 500л, ус зөөж угаахад 50л ус зарцуулдаг байна.Бид өдөр тутам үйлдвэрлэл болон ахуйдаа санаанд оромгүй их хэмжээний усыг тогтмол хэрэглэдэг ажээ. 0.5 л кока кола үйлдвэрлэхэд гурав, нэг кг төмс тарихад 250-500, бие гүйцсэн нэг үхрийг амьдралынх нь турш ундаалахад 5-20 мянга , нэг машин үйлдвэрлэхэд 400 мянга, нэг гулдмай алт боловсруулан гаргахад найман сая литр ус зарцуулагддаг гээд бод доо. Хотжилт, үйлдвэрлэл газар тариалан эрчимтэй хөгжихийн хэрээр цахилгаан болон дизель мотороор гүний усыг зогсолтгүй соруулж, гол гольдролыг өөрчлөн урсгаж байна. Ингэснээр бидний усны хэрэглээ байгалийн усны эргэлтийн хурдыг хол хаяж түрүүлснээс усны хомсдлыг бий болгоход хүрчээ.
- 23. Цэвэр усны хомсдолд нөлөөлөх гол хүчин зүйл юу вэ? Дэлхийн хүн амын өсөлтийн хурд сүүлийн жилүүдэд бага зэрэг буурах хандлагатай ч XXI зуунд даруй хоёр тэрбумаар нэмэгдэх нь тодорхой байна. Үүнтэй зэрэгцэн усны нөөцийн хомсдол ч хоёр дахин ихсэх урьдчилсан прогноз гарчээ. Энэ нь ахуйн хэрэглээнээс эхлээд томоохон үйлдвэрлэлийн түвшинд ч эцсийн дүндээ хүний шунаг, хайхрамжгүй сэтгэлтэй холбоотой юм. Гэхдээ хөгжингүй орнуудад усны хэрэглээг зарим талаар хязгаарлаж чадсан туршлага бий. Тухайлбал америкчуудын усны ахуйн хэрэглээ 1980 оноос хойш 10 хувь буурчээ. Лос Анжелест хүн амын тоо нэмэгдсэн ч хүмүүсийн усны нийт хэрэглээ багассан аж. Энэ үр дүнд хүрэхэд суултуур, усалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ технологи тус болжээ. Харин хөгжиж байгаа болон буурай орнуудын тухайд усны хэрэглээ нэмэгдсээр байна. Бид хоёр литр усаар шүдээ угааж, эвдэрсэн крантаас байнга ус алдаж, цэвэр усны хангамжийн хоолойгоороо байнга усаа урсгаж байдгаас манай улсын орон сууцанд амьдрагсдын усны хэрэглээ нэг хүнд өдөрт 400 литр ногдож байгаа нь зарим хөгжингүй орнуудынхаас бараг хоёр дахин давсан байх юм. Мөн үнэгүй болохоор үйлдвэрлэгчдэд ус хэмнэсэн технологи хайх, шинээр бий болгох санаа толгойд буухгүй байгаа нь харамсалтай. Усны гачаалд хүргэж байгаа өөр нэг асуудал бол бохирдолт юм. Эх газрын цэнгэг усны бараг тал хувь нь ямар нэг хэмжээгээр бохирдсон байна. Дэлхий дээр өдөрт 10-20 мянган хүүхэд устай холбоотой янз бүрийн өвчний улмаас нас барж байна. Хойд Хятадын гүний усны түвшин дөрвөн метрээр доошилсон нь бидний хувьд түгшүүрт мэдээ юм. Гүний усан сангийн хил хязгаар улс орнуудын газар нутгийн зааг хэмжээстэй давхацдаггүй аж. Израиль улсын усны нөөц гүний усны гурван үндсэн савд тулгуурладаг бөгөөд бүгдийг нь хөрш орнуудтайгаа хувааж хүртдэг байна. Эдгээр савын усны нөөц эрс багасахын хэрээр давс болон бусад эрдэсийн агууламж ихэсч, ундны усны чанарыг доройтуулсан юм. Иймээс Израилийн усны чанарын стандарт АНУ болон баруун Европынхоос доошлоход хүрсэн байна.
- 24. Цэвэр усны хосдол ... Усны хомсдолоос өдөр бүр 30 мянган хүүхэд нас барж байна Дэлхийн цаг уур тооцоолж байснаас ч хурдан өөрчлөгдөж буйг эрдэмтэд анхааруулсаар байна. Үүний үр дагаврын тодорхой нөхцөл бол далайн усны төвшин дээшилж, харин хүн төрөлхтөн усанд автаагүй үлдсэн газар дээрээ цэвэр усны гачигдалтай амьдрах хатуу ч гэлээ үнэн тэр цаг үе. Усны хомсдол ган гачиг, үер, цунами зэрэг давхар аюул дагуулна Дулаарал нь гол, мөрний цас мөст уул нуруудаас эх авдаг тогтоцыг ноцтойгоор ганхуулж эхэлжээ. Хятадын мөсөн голууд жил тутамд долоон хувиар татран хорогдож байгаа аж. Энэтхэгийн Нью-Дели хотын "Жавхарлал Неру" их сургуулийн эрдэмтэд саяхан хийсэн судалгаагаараа Гималайн нурууны "Ганготри" мөсөн гол 850 метрээр багассаныг тогтоожээ. Энэ нь жил бүр 17 метрээр цаашид үргэлжлэн хорогдоно гэдгийг илэрхийлж байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилвэл эхэн үедээ Гималайн мөсөн голоос эх авдаг мөрнүүдийн сав газарт хүчтэй үер болно. Дараа нь өмнөд азичууд цэвэр усны гачигдалд орно гэдгийг Дурдсан байна. Энэ нь хоёр тэрбум хүнд хамаатай юм. Усны хомсдолоос болж өдөр бүр 30 мянган хүүхэд халдварт өвчнөөр үхэж байна. Мөн 10 хоног тутамд дэлхийд нэг цунами болж буй тухай өнгөрсөн жил Францад болсон усны тухай олон улсын хурлын үеэр тэмдэглэж байсан юм. Өмнөд африкчууд өнөөдөр байгаа цэвэр усныхаа 98 хувийг ашиглаж байна.
- 26. Аюул Дэлхий нийтэд тулгарч буй асуудлуудаас хамгийн аюултай нь цэвэр усны хомсдол юм.Бид сул асгарах бүхнийг устай зүйрлэнэ. Элбэг дэлбэг бүхнийг устай зүйрлэнэ. Үнэ цэнэгүй бүхнийг устай зүйрлэнэ. Хар ус харамладаггүй гэж сургана. Нэгэнт ингэж үздэг учраас усыг хаа сайгүй асгана, хамаа намаагүй хэрэглэнэ. Энэ бол Монгол сэтгэлгээ, усанд хандах Монголчуудын хандлага. Гэтэл дэлхий ертөнц усны тухай юу ярина вэ? АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди 1962 онд одоогоос бараг хагас зуун жилийн өмнө яагаад “Нефтийн тухай март. Усны тухай бод” гэж дуу алдав? Яагаад гэвэл хүн төрөлхтний ирээдүй эцсийн эцэст ганцхан уснаас хамааралтай. Манай гараг дээр уснаас хамааралгүй нэг ч зүйл байхгүй. Гараг ертөнц маань өөрөө, түүн дээр байгаа амьд бүхэн уснаас хамааралтай. Тэгэхээр усны хомсдол юунд хүргэхийг олж харсан учраас л ноён Жон Кеннеди “Усны тухай бод” хэмээн дуу алдсан хэрэг. Дэлхийн цэвэр усны нөөц 25 жилийн дараа дуусна гэж тэд үзэж байгаа юм. Яагаад гэвэл усны хэрэглээ, хүн амын өсөлт угаасаа хязгаарлагдмал нөөцийг бүр илүү хурдтайгаар шавхах хүчин зүйл болох юм. Ус ирээдүйд хүссэн ч хүсээгүй ч хамгийн үнэтэй түүхий эд болно гэдэг нь эндээс тодорхой.