SlideShare a Scribd company logo
Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн төслийн агуулга
Баяжуулах үйлдвэрийн зураг төсөл гэдэг нь үйлдвэр байгуулахад шаардагдах тооцоо
судалгаан дээр үндэслэгдсэн техникийн баримт бичгийн иж бүрдлийг хэлнэ. Зураг төсөлд
сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэчилж байгаа үйлдвэрийн эдийн засгийн үр
ашиг, түүхий эдийг иж бүрэн ашиглах, шинжлэх ухааны ололт амжилтыг оновчтой
тусгасан байх шаардлагатай.
Төсөл нь тухайн үйлдвэрийн техник технологи, бүтэц зохион байгуулалтыг
боловсронгуй болгох, мэргэжлийн төлөвлөлтийн бодит шийдлийг гаргах, шинжлэх ухаан
техникийн сүүлийн үеийн дэвшилтэт арга хэлбэр, шинэ тоног төхөөрөмж, шинэлэг
боловсронгуй технологийг нэвтрүүлэхэд чиглэгдэнэ.
Баяжуулах үйлдвэрийн төсөлд дараах үндсэн шаардлагууд тавигдана. Үүнд :
Эрдэс баялагийг зохистой иж бүрэн ашиглах ( хаягдалгүй технологийг нэвтрүүлэх )
төсөвлөж буй баяжуулах үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх
Ашигт малтмалын хүдрийг баяжуулах үйлдвэрийн технологийг шинэчлэн
боловсруулах, технологийн процессыг эрчимжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг
нэмэгдүүлэх, өндөр бүтээмжтэй боловсронгуй тоног төхөөрөмж нэвтрүүлэх,
үйлдвэрлэлийн процессыг иж бүрэн механикжуулах, үйлдвэрлэлийн процессыг
хянах удирдлагыг автоматжуулах
Баяжуулалтын технологийн схемийг оновчтой сонгох, тоног төхөөрөмжийн
холболтын зөв шийдлийг тусгаж, үйлдвэрийн барилга байгууламжийн талбайг
хэмнэлттэй ашиглахаар төсөвлөх
Өндөр бүтээмжтэй шинэлэг боловсронгуй технологи сонгох
Баяжуулах үйлдвэрт аль болох нэг төрлийн тоног төхөөрөмж, барилгын хийц
загварыг тусгах
Үйлдвэрийн ус, цахилгаан, тээвэр, орон сууц, галын аюулаас хамгаалах, тоног
төхөөрөмжийн засвар үйлчилгээ зэрэг инженерийн хангамжийн асуудлыг
шийдвэрлэхэд ойролцоох бусад холбогдох байгууллагуудтай хоршин ажиллах
боломжийг хайх
Тоног төхөөрөмжийг оновчтой сонгох, төсөвлөж буй үйлдвэрийн талбайд
цехүүдийг аль болох хэмнэлттэй байхаар байрлуулах
Ерөнхий төлөвлөгөөг эдийн засгийн үр ашигтай зохиох, хөдөлмөрийн аюулгүй
нөхцлийг бүрэн хангах
Үйлдвэр, ахуйн үйлчилгээний байр, конторын талбайг зөв оновчтой төлөвлөх
Баяжуулах үйлдвэрийг төсөвлөхөд дараах анхдагч өгөгдлүүд тусгагдан өгөгдсөн байх
шаардлагатай. Үүнд:
Зураг төслийн даалгавар
1
Үйлдвэрийн хүчин чадал, хэтийн төлөв, бүтээгдэхүүний хэмжээ
Геологи, газарзүйн байршил, үйлдвэр байгуулах, инженерийн талбайн зураглал
Үйлдвэр байгуулах эдийн засгийн үр ашигтай талбайн өгөгдөл
Инженерийн хангамжийн өгөгдөл ( гидрогеологийн , өндөр хүчдэл, зам
харилцаа, холбоо )
Ордын нөөц, уул техникийн үзүүлэлтүүд
Эрдсийн баяжигдах чанарын ба эрдсийн найрлагын судалгаа
Баяжуулалтын анхдагч хүдэр болон эцсийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлага.

Үндсэн нэр томъёо ба тэмдэглэгээ
Боловсруулалтанд орж буй хүдэр болон бүтээгдэхүүний чанарын өгөгдлийг агуулж
тухайн технологийн үйлдлийн горимын талаарх үзүүлэлтүүдийг харуулсан баяжуулалтын
схемийг чанарын схем гэнэ. Гарган авч буй бүтээгдэхүүний хэмжээ, ашигт эрдсийн тоон
агуулгыг харуулсныг тоон үзүүлэлтийн схем, технологид хэрэглэгдэх ус хатуулагийн
харьцаа, усны зарцуулалт, нэмэлт цэвэр усны хэмжээг харуулсныг ус-булингийн схем гэж
нэрлэнэ. Энэ 3схем ихэвчлэн баяжуулалтын нэг технологийн схемд нэгтгэгддэг. Чанарын
схемийн гол онцлогийг харуулсныг зарчмын схем гэж нэрлэдэг.
Баяжуулах үйлдвэрт ашигт малтмал ба бүтээгдэхүүнийг боловсруулах
төхөөрөмжийн төрөл, хэмжээ тоог харуулсан график дүрслэлийг тоон төхөөрөмжийн
холболтын схем гэнэ.
Баяжуулалтын үе шат- анхдагч хүдрээс тодорхой хэмжээнд хүртэл бутлагдсан
бүтээгдэхүүнийг баяжуулах процессийн цогц юм.
Баяжуулалтын мөчлөг- ашигт малтмалыг баяжуулах зорилготой, процессын горим,
ашигт малтмалын чанар зэрэг ерөнхий шинжтэй бүлэг үйлдлийг хэлнэ.
Технологийн үзүүлэлтүүдийн тэмдэглэгээ ба харьцаа
Технологийн үзүүлэлтүүд болон томъѐоны тэмдэглэгээг бичих:
Бодит үзүүлэлт- нэгж хугацаанд тонн-оор,
Харьцангуй үзүүлэлт - нэгж хувь ба хувиар, %
Доод индекс нь схем дэх бүтээгдэхүүний ба үйлдлийн дугаарыг заана. Бүтээгдэхүүний
дугаарыг араб, үйлдлийн дугаарыг ром тоогоор тэмдэглэдэг. Дээд индекс нь мөхлөгийн
ширхэглэлийн тухайн ангилалын ( хамгийн их, бага, дундаж )болон бүтээгдэхүүн ямар
бүрдэл хэсгийг агуулж байгааг заана.
Qn – n дугаартай хуурай бүтээгдэхүүний масс ( жишээ нь Q1 – баяжуулах үйлдвэрийн
анхдагч түүхий эдийн хуурай масс )
2
γn

n/

γn1

n/

a–

1–

анхдагч хүдэртэй харьцуулсан бүтээгдэхүүний гарц

a–процесст

орж байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулсан гарц

процесст орж байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулсан гарц

βn- бүтээгдэхүүн дэх тооцооны бүрдэл хэсгийн агуулга( металл, эрдэс, ширхэглэлийн
тооцооны анги гэх мэт)
n
n
n

-d

d

- бүтээгдэхүүн дэх d-дундаж ширхэглэлтэй ангиллын агуулга

- бүтээгдэхүүн дэх 0- d ширхэглэлтэй ангиллын агуулга

+d

- бүтээгдэхүүн дэх d-ээс том ширхэглэлтэй ангиллын агуулга

–a+d

- бүтээгдэхүүн дэх d-ээс том a-аас бага ширхэглэлтэй ангиллын агуулга

Pn= n βn = 1γnβn -бүтээгдэхүүн дэх тооцооны бүрдэл хэсгийн масс(P1=
тэжээл дэх тооцооны бүрдэл хэсгийн масс)
Ɛ n= Pn/P1 = n βn/
хэсгүүдийн авалт

1

1

β1 үйлдвэрийн

β1=γn βn / β1- анхдагч хүдэртэй харьцуулсан бүтээгдэхүүн дэх n бүрдэл

En- процесст орж байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулсан бүтээгдэхүүн дэх n бүрдэл хэсгийн
авалт ба хэрэв шигших процесст хамрагдаж байвал шигшилтийн ерөнхий үр ашиг
a- Шигшүүрийн торны нүхний хэмжээ, мм,
d-ширхэглэлийн хэмжээ, мм
i- бутлуурын гарах амсрын өргөн, мм
S-бутлалтын(нунтаглалтын ) зэрэг
-d

m–

m дугаартай бутлах үйлдэлд d-ээс бага ангиллын нэвтрэлт

Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг тодорхойлох
Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал нь төв корпусын хүчин чадлаар тодорхойлогдоно.
Уурхай ба баяжуулах үйлдвэрийн ажиллах хоногийн тоо харилцан уялдаатай байх ѐстой.
Уурхай нь үйлдвэрийг хүдрээр жигд хангаж чаддаггүй учир завсрын холигч бункер,
агуулахтай байх шаардлагатай. Төвлөрсөн баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нь
уурхайн хүчин чадалтай уялдуулан биеэ даасан цех, шугам хэсгээр зохион байгуулна.
Баяжуулах үйлдвэрийг хэд хэдэн цех тасгаар байгуулж болно. Нэг секцийн хүчин чадал нь
400- 600 т/ц байна. Зарим тохиолдолд өөр өөр агуулгатай баяжмалыг гаргах зорилгоор тус

3
бүрд нь тусгай цехээр зохион байгуулдаг. Мөн уурхайгаас ирж байгаа хүдрийн шинж
чанараас хамаарч цехийг зохион байгуулна.
Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал нь металлургийн үйлдвэрийн жилийн хүчин
чадлаар тодорхойлогдоно.
Q= Qγ·β/ ·ɛ ф·ɛ γ
Qγ– металлургийн үйлдвэрийн хүчин чадал ( бэлэн бүтээгдэхүүнээр), т/жил
β- металлургийн үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн дэх ашигт эрдсийн агуулга, %
– баяжуулах үйлдвэрт орж байгаа анхдагч хүдэр дэх ашигт эрдсийн агуулга, %
ɛ ф– баяжуулах үйлдвэрээс гарч буй баяжмалын металл авалт, %
ɛ γ- металлургийн үйлдвэрийн баяжмал дахь ашигт эрдсийн металл авалт, %
Зураг төслийг боловсруулахад үйлдвэрийн төв корпусын цехийн хүчин чадал
зайлшгүй тогтоогдсон байх шаардлагатай. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадалд ил, далд
уурхайн хүдэр олборлох арга технологи, бэлэн бүтээгдэхүүний шаардлага, ордын нөөц,
инженерийн хангамж( ус, цахилгаан, холбоо) зэрэг хүчин зүйлүүд нөлөөлнө.
Ордыг ашиглаж дуусах хугацааг дараах томъѐогоор тодорхойлно.
Т = Qm/ Qn
Qm – ордын ашигт малтмалын нөөц, тн
Qn- жилийн хүчин чадал, тн/жил
Төсөлд уурхай ба баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 30-50 жилийн ашиглалтын
нөөцтэй байхаар бодож тооцно. Жишээ нь 1,8 сая тн жилийн нөөцтэй нүүрсний уурхайг
50- 60 жил ашиглана гэж үзнэ.
Төслөөр тогтоогдсон цагийн хүчин чадлаар тоног төхөөрөмжийг сонгох ба түүний засвар
үйлчилгээ, сул зогсолт зэргийг тооцно.
Машины хугацаа- жилд тоног төхөөрөмжийн бүрэн хүчин чадлаар ажиллах тооцоологдсон
хугацааг ( ажлын цэвэр хугацаа) гэнэ.
Хуанлийн хугацаа– өгөгдсөн хугацааны хуанлийн хоногийг өдөрт ноогдох цагаар
үржүүлснээр тодорхойлогдоно. Жишээ нь: жилийн хуанлийн хугацаа 365х24=8760 цаг
Ажлын цаг – технологийн тоног төхөөрөмжид үйлчлэх хугацаа. Жишээлбэл тасралтгүй
ажиллагаатай цехийн ажилчдын жилд ажиллах нийт хугацааг хэлнэ.

4
365- 7 = 358 ( 7 хоног баярын, амралтын өдрүүд)
Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааны коэффициент – кк
Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааны коэффициентыг машины хугацааг хуанлийн
хугацаанд харьцуулж олно. Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааны коэффициент нь
тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, чанар, засварын аргачлал, эд ангийн тоо,
засвар хоорондын хугацаа, тоног төхөөрөмжийн ажиллаж буй нөхцөл, хүдрийн хатуулаг,
ширхэглэлийн хэмжээ зэргээс хамаарна. Эдгээр нөхцлийг туршилтын үр дүнгээр
тодорхойлно. Тухайлбал хөвүүлэн баяжуулах фабрикийн төв корпусын тоног
төхөөрөмжийн ашиглалтын хугацааны коэффициент – кк- ийг засвар үйлчилгээ хамгийн
их шаардагддаг ( хуяг солих, бөмбөлөг солих) гэж үздэг нунтаглах төхөөрөмжийнхөөр
тодорхойлно.
Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааны коэффициент,
машины хугацаа
д/д

1.

2.
3.
4.
5.
6.
7.

Баяжуулах
үйлдвэрийн цех
Нунтаглах цех
-нунтаглалтын 1-р үе
шат
-нунтаглалтын 2р үе
шат
Хагас өөрөө
нунтаглах тээрэм
бүхий цех
Бөмбөлөгт тээрэм
бүхий нунтаглах цех
Нүүрсний баяжуулах
үйлдвэр ( төвлөрсөн)
Гравитацын угаан
баяжуулах үйлдвэр
Бутлах үйлдвэр
Бутлан – ангилах цех

Жилийн машины хугацаа

Ашиглалтын
коэффициент

Цаг

хоног

Ажиллах
хугацаа,
хон/жил

0,94

8235

343

358

0,92

8060

336

358

8060

336

358

0,88

7710

321

358

0,685

6000

250

300

0,67

5900

245

0,72
0,69

6300
5160

262
216

0,90

300
355

Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ажлын цагийн хүчин чадлыг тодорхойлохдоо
үйлдвэрийн жилийн хүчин чадлыг машины хугацааны жилийн фондод хувааж олно.
Төв корпусын хоногийн ( тооцоологдсон) хүчин чадлыг цагийн хүчин чадлыг 24цагт
үржүүлж олно. Энэ тоо нь цехийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг илэрхийлэх ба
төлөвлөгөөт хоногийн дундаж хүчин чадалтай давхцахгүй.
5
Баяжуулах үйлдвэрт орж буй анхдагч хүдрийн жигд бус өгөлтөөс хамаарч жигд
бусын коэффициентийг хэрэглэх шаардлага гардаг.
Тухайлбал хүдрийн ширхэглэл, хатуулаг нь бутлуурын хүчин чадалд нөлөөлнө.
Ширхэглэлийн жигд бус баяжуулах процесст өгөгдөх тэжээлийн ширхэглэлийн тухайн
ангилалын гарцыг хэлбэлзэлтэй болгоно. Төв корпусын цагийн хүчин чадал:
Qтц= Qтж/ 365·24kx·Kn
Qтж– баяжуулах үйлдвэрийн ( төв корпусын) жилийн хүчин чадал, тн/цаг
Kx– төв корпусын үндсэн тоног төхөөрөмжийн ашиглалтын коэффициент
Кn – тоног төхөөрөмжийн бүтээмжид нөлөөлөхүйц хүдрийн шинж чанарыг тооцсон
коэффициент, кn
; ( нүүрсэнд Кn = 1.15, хүдэрт Кn = 1.0 – 1.1)
Бутлах цех. Том бутлалтын цехийн ажиѐссчллах горим нь уурхай хүдэр өгөлтөөс
хамаарна. Ил уурхайгаас 500-1200мм ширхэглэлтэй, далд уурхайгаас 250-270 мм
ширхэглэлтэй хүдэр бутлах цехэд өгөгдөнө.
Далд уурхайн нөхцөлд бутлах цехийн ажлын горимыг дараах байдлаар тооцдог.
-

Жилд ажиллах хоногийн тоо – 305
Хоногт ажиллах ээлжийн тоо – 2
Ээлжинд ажиллах хугацаа – 7 цаг

Өндөр хүчин чадалтай үйлдвэрийн ( ил аргаар хүдрийг олборлодог нөхцөлд) том
бутлалтын цехийн хоногийн хүчин чадал:
Qб.ц.х= Qж /340 , тн/хоног;
Том бутлалтын цехийн ээлжийн хүчин чадал:
Qб.ц.э= Qб.ц.х/ 3 , тн/ээлж;
Бутлах цехийн тоног төхөөрөмжийн цагийн ( тооцоолсон) бүтээмж:
Qб.ц.= (Qб.ж/ 340·3·7)·kn
Qб.ж – баяжуулах үйлдвэрийн жилийн бүтээмж, тн /жил
Qб.ц – баяжуулах үйлдвэрийн цагийн бүтээмж, тн /цаг

6
Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлтийн горим
(ил уурхайн нөхцөлд)
Хүчин чадал,
сая.тн

Ажиллах горим

Том хүчин
чадалтай
үйлдвэр,
Дунд ба бага
хүчин чадалтай
үйлдвэр,

Тасралтгүй
(амралтын
хоноггүй)
7 хоногт 2
амралтын
хоногтой

7 хоногт
ажиллах хоног

Ээлжийн тоо,
хоногт

Жилд ажиллах
хоногийн тоо,
өдөр

7

3

340

5

2-3

247-255

Сонгож авсан тоног төхөөрөмжийн цагийн хүчин чадлыг хуанлийн хугацаанд харьцуулсан
харьцаа нь 1-ээс дээш бол нөөц тоног төхөөрөмж авах шаардлагатай болно. Жишээ нь:
340·3·7/365·24=0,81
Нөөц тоног төхөөрөмж авах шаардлагагүй гэж үзнэ.
Том бутлалтын цехийг аль болох уурхайд ойрхон байрлуулж, бутлагдсан хүдрийг баяжуулах
үйлдвэр рүү туузат конвейероор тээвэрлэнэ. Үйлдвэрт том бутлагдсан хүдрийн агуулахын
ажиллах горим, эзлэхүүнийг дунд, жижиг бутлах цехийн хүдэр өгөх ажлын горимоос хамаарахгүй
байхаар сонгоно. Харин дунд, жижиг бутлалтын цехийг төв корпусын ажиллах горимтой ижил
эсвэл төв корпусын 36 цагийн хүчин чадлыг хангахуйц хүчин чадалтай байгуулж, хүдрийг
тасралтгүй өгч байхаар тооцоолох шаардлагатай.
Дунд жижиг бутлалтын цехийн тоног төхөөрөмжийн ашиглалтын коэффициент нь 6 ажлын
өдөртэй долоо хоногтой бол кх= 0.74,(машины жилийн ажлын фонд 6405цаг)7 ажлын өдөртэй бол
кх=0.83 (машины жилийн ажлын цагийн фонд 7266цаг)цехийн ажлын график нь хоногт 3 ээлжээр,
ээлжинд 7цаг ажиллана.
Шүүх өтгөрүүлэх цех нь баяжуулах цехийн ажлын горимтой ижил горимоор ажиллах
тооцооны ажлын цагийг төв корпусынхтай ижил авна.
Баяжмалын гарц багатай, тухайлбал ховор металлын баяжуулах үйлдвэрт баяжмал нь
өтгөрүүлэгчид удаан хугацаагаар хуримтлагдах тохиолдолд шүүх хатаах цехийг нэг ээлжтэй
ажиллуулж болно.
Баяжуулах үйлдвэрийг нэг секцтэй байгуулж аль болох ижил төрлийн тоног төхөөрөмжийг
сонгох нь ач холбогдолтой. Тухайлбал нэг төрлийн технологийн үйлдэл хийдэг тоног
төхөөрөмжүүдийг хооронд нь харилцан орлуулан ашиглаж болдог.
Гэвч баяжмалыг тээвэрлэх, хувиарлах, бүх бүтээгдэхүүнүүдийг нэгэн зэрэг боловсруулалтанд өгөх
зэрэг хүндрэлтэй байдгаараа сөрөг талтай.

7

More Related Content

What's hot

Lecture 1
Lecture   1Lecture   1
Lecture 1
dorjgarav
 
дат лекц 1
дат лекц 1дат лекц 1
дат лекц 1
baljka311
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
nominbyambadorj
 
Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх
Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэхАшигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх
Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх
BayarmaaBayrmaa
 
АМНАТ
АМНАТАМНАТ
АМНАТ
Tengis Munkhjargal
 
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинарТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
Bayjuulagch
 
Lecture 4
Lecture   4Lecture   4
Lecture 4
dorjgarav
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
Enebish Vandandulam
 
Цементийн тухай - Цементийн үйлдвэр
Цементийн тухай - Цементийн үйлдвэрЦементийн тухай - Цементийн үйлдвэр
Цементийн тухай - Цементийн үйлдвэр
Erdembileg L. Ganbaatar
 
лекц 7
лекц 7лекц 7
лекц 7
baljka311
 
нүүрсний баяжуулалт
нүүрсний баяжуулалтнүүрсний баяжуулалт
нүүрсний баяжуулалтTulga Tuka Tlg
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6
nominbyambadorj
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-13
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-13уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-13
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-13
nominbyambadorj
 
ДУ Лекц-1
ДУ Лекц-1 ДУ Лекц-1
ДУ Лекц-1
baljka311
 
логик 2
логик 2логик 2
логик 2doljoo79
 
уул уурхайн салбарын
уул уурхайн салбарынуул уурхайн салбарын
уул уурхайн салбарын
E-Gazarchin Online University
 
баяжуулах үйлдвэрийн хаягдал ус, түүний цэвэршүүлэлт ба ашиглалт
баяжуулах үйлдвэрийн хаягдал ус, түүний цэвэршүүлэлт ба ашиглалтбаяжуулах үйлдвэрийн хаягдал ус, түүний цэвэршүүлэлт ба ашиглалт
баяжуулах үйлдвэрийн хаягдал ус, түүний цэвэршүүлэлт ба ашиглалтЭстраад Бямбаа
 

What's hot (20)

Lecture 1
Lecture   1Lecture   1
Lecture 1
 
дат лекц 1
дат лекц 1дат лекц 1
дат лекц 1
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
 
хөдөлмөрийн нийлүүлэлт
хөдөлмөрийн нийлүүлэлтхөдөлмөрийн нийлүүлэлт
хөдөлмөрийн нийлүүлэлт
 
Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх
Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэхАшигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх
Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх
 
АМНАТ
АМНАТАМНАТ
АМНАТ
 
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинарТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
 
Lecture 4
Lecture   4Lecture   4
Lecture 4
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
 
Бутлалт crusher presentation
Бутлалт crusher presentationБутлалт crusher presentation
Бутлалт crusher presentation
 
Цементийн тухай - Цементийн үйлдвэр
Цементийн тухай - Цементийн үйлдвэрЦементийн тухай - Цементийн үйлдвэр
Цементийн тухай - Цементийн үйлдвэр
 
лекц 7
лекц 7лекц 7
лекц 7
 
баяжмалыг усгүйжүүлэх
баяжмалыг усгүйжүүлэхбаяжмалыг усгүйжүүлэх
баяжмалыг усгүйжүүлэх
 
нүүрсний баяжуулалт
нүүрсний баяжуулалтнүүрсний баяжуулалт
нүүрсний баяжуулалт
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-13
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-13уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-13
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-13
 
ДУ Лекц-1
ДУ Лекц-1 ДУ Лекц-1
ДУ Лекц-1
 
логик 2
логик 2логик 2
логик 2
 
уул уурхайн салбарын
уул уурхайн салбарынуул уурхайн салбарын
уул уурхайн салбарын
 
баяжуулах үйлдвэрийн хаягдал ус, түүний цэвэршүүлэлт ба ашиглалт
баяжуулах үйлдвэрийн хаягдал ус, түүний цэвэршүүлэлт ба ашиглалтбаяжуулах үйлдвэрийн хаягдал ус, түүний цэвэршүүлэлт ба ашиглалт
баяжуулах үйлдвэрийн хаягдал ус, түүний цэвэршүүлэлт ба ашиглалт
 

Similar to ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн төслийн агуулга

MBON206-2015-10-23
MBON206-2015-10-23MBON206-2015-10-23
MBON206-2015-10-23
E-Gazarchin Online University
 
ил уурхайн төсөл 1
ил уурхайн төсөл 1ил уурхайн төсөл 1
ил уурхайн төсөл 1
Khatanzorig Enkhjargal
 
Erdenet comminution circuit expansion last
Erdenet comminution circuit expansion lastErdenet comminution circuit expansion last
Erdenet comminution circuit expansion last
gedavaa
 
МАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
МАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХМАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
МАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
DOtgontsetseg
 
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМЭ.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМbatnasanb
 
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...batnasanb
 
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинарТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
Bayjuulagch
 
Хэрэгцээт материалын төлөвлөлт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Хэрэгцээт материалын төлөвлөлт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/Хэрэгцээт материалын төлөвлөлт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Хэрэгцээт материалын төлөвлөлт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Adilbishiin Gelegjamts
 
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинарТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
Bayjuulagch
 

Similar to ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн төслийн агуулга (12)

MBON206-2015-10-23
MBON206-2015-10-23MBON206-2015-10-23
MBON206-2015-10-23
 
ил уурхайн төсөл 1
ил уурхайн төсөл 1ил уурхайн төсөл 1
ил уурхайн төсөл 1
 
Erdenet comminution circuit expansion last
Erdenet comminution circuit expansion lastErdenet comminution circuit expansion last
Erdenet comminution circuit expansion last
 
1
11
1
 
МАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
МАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХМАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
МАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11
 
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМЭ.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
 
пресс1
пресс1пресс1
пресс1
 
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
 
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинарТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
 
Хэрэгцээт материалын төлөвлөлт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Хэрэгцээт материалын төлөвлөлт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/Хэрэгцээт материалын төлөвлөлт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Хэрэгцээт материалын төлөвлөлт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
 
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинарТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
 

ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн төслийн агуулга

  • 1. Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн төслийн агуулга Баяжуулах үйлдвэрийн зураг төсөл гэдэг нь үйлдвэр байгуулахад шаардагдах тооцоо судалгаан дээр үндэслэгдсэн техникийн баримт бичгийн иж бүрдлийг хэлнэ. Зураг төсөлд сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэчилж байгаа үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг, түүхий эдийг иж бүрэн ашиглах, шинжлэх ухааны ололт амжилтыг оновчтой тусгасан байх шаардлагатай. Төсөл нь тухайн үйлдвэрийн техник технологи, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, мэргэжлийн төлөвлөлтийн бодит шийдлийг гаргах, шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн дэвшилтэт арга хэлбэр, шинэ тоног төхөөрөмж, шинэлэг боловсронгуй технологийг нэвтрүүлэхэд чиглэгдэнэ. Баяжуулах үйлдвэрийн төсөлд дараах үндсэн шаардлагууд тавигдана. Үүнд : Эрдэс баялагийг зохистой иж бүрэн ашиглах ( хаягдалгүй технологийг нэвтрүүлэх ) төсөвлөж буй баяжуулах үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх Ашигт малтмалын хүдрийг баяжуулах үйлдвэрийн технологийг шинэчлэн боловсруулах, технологийн процессыг эрчимжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, өндөр бүтээмжтэй боловсронгуй тоног төхөөрөмж нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн процессыг иж бүрэн механикжуулах, үйлдвэрлэлийн процессыг хянах удирдлагыг автоматжуулах Баяжуулалтын технологийн схемийг оновчтой сонгох, тоног төхөөрөмжийн холболтын зөв шийдлийг тусгаж, үйлдвэрийн барилга байгууламжийн талбайг хэмнэлттэй ашиглахаар төсөвлөх Өндөр бүтээмжтэй шинэлэг боловсронгуй технологи сонгох Баяжуулах үйлдвэрт аль болох нэг төрлийн тоног төхөөрөмж, барилгын хийц загварыг тусгах Үйлдвэрийн ус, цахилгаан, тээвэр, орон сууц, галын аюулаас хамгаалах, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ зэрэг инженерийн хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд ойролцоох бусад холбогдох байгууллагуудтай хоршин ажиллах боломжийг хайх Тоног төхөөрөмжийг оновчтой сонгох, төсөвлөж буй үйлдвэрийн талбайд цехүүдийг аль болох хэмнэлттэй байхаар байрлуулах Ерөнхий төлөвлөгөөг эдийн засгийн үр ашигтай зохиох, хөдөлмөрийн аюулгүй нөхцлийг бүрэн хангах Үйлдвэр, ахуйн үйлчилгээний байр, конторын талбайг зөв оновчтой төлөвлөх Баяжуулах үйлдвэрийг төсөвлөхөд дараах анхдагч өгөгдлүүд тусгагдан өгөгдсөн байх шаардлагатай. Үүнд: Зураг төслийн даалгавар 1
  • 2. Үйлдвэрийн хүчин чадал, хэтийн төлөв, бүтээгдэхүүний хэмжээ Геологи, газарзүйн байршил, үйлдвэр байгуулах, инженерийн талбайн зураглал Үйлдвэр байгуулах эдийн засгийн үр ашигтай талбайн өгөгдөл Инженерийн хангамжийн өгөгдөл ( гидрогеологийн , өндөр хүчдэл, зам харилцаа, холбоо ) Ордын нөөц, уул техникийн үзүүлэлтүүд Эрдсийн баяжигдах чанарын ба эрдсийн найрлагын судалгаа Баяжуулалтын анхдагч хүдэр болон эцсийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлага. Үндсэн нэр томъёо ба тэмдэглэгээ Боловсруулалтанд орж буй хүдэр болон бүтээгдэхүүний чанарын өгөгдлийг агуулж тухайн технологийн үйлдлийн горимын талаарх үзүүлэлтүүдийг харуулсан баяжуулалтын схемийг чанарын схем гэнэ. Гарган авч буй бүтээгдэхүүний хэмжээ, ашигт эрдсийн тоон агуулгыг харуулсныг тоон үзүүлэлтийн схем, технологид хэрэглэгдэх ус хатуулагийн харьцаа, усны зарцуулалт, нэмэлт цэвэр усны хэмжээг харуулсныг ус-булингийн схем гэж нэрлэнэ. Энэ 3схем ихэвчлэн баяжуулалтын нэг технологийн схемд нэгтгэгддэг. Чанарын схемийн гол онцлогийг харуулсныг зарчмын схем гэж нэрлэдэг. Баяжуулах үйлдвэрт ашигт малтмал ба бүтээгдэхүүнийг боловсруулах төхөөрөмжийн төрөл, хэмжээ тоог харуулсан график дүрслэлийг тоон төхөөрөмжийн холболтын схем гэнэ. Баяжуулалтын үе шат- анхдагч хүдрээс тодорхой хэмжээнд хүртэл бутлагдсан бүтээгдэхүүнийг баяжуулах процессийн цогц юм. Баяжуулалтын мөчлөг- ашигт малтмалыг баяжуулах зорилготой, процессын горим, ашигт малтмалын чанар зэрэг ерөнхий шинжтэй бүлэг үйлдлийг хэлнэ. Технологийн үзүүлэлтүүдийн тэмдэглэгээ ба харьцаа Технологийн үзүүлэлтүүд болон томъѐоны тэмдэглэгээг бичих: Бодит үзүүлэлт- нэгж хугацаанд тонн-оор, Харьцангуй үзүүлэлт - нэгж хувь ба хувиар, % Доод индекс нь схем дэх бүтээгдэхүүний ба үйлдлийн дугаарыг заана. Бүтээгдэхүүний дугаарыг араб, үйлдлийн дугаарыг ром тоогоор тэмдэглэдэг. Дээд индекс нь мөхлөгийн ширхэглэлийн тухайн ангилалын ( хамгийн их, бага, дундаж )болон бүтээгдэхүүн ямар бүрдэл хэсгийг агуулж байгааг заана. Qn – n дугаартай хуурай бүтээгдэхүүний масс ( жишээ нь Q1 – баяжуулах үйлдвэрийн анхдагч түүхий эдийн хуурай масс ) 2
  • 3. γn n/ γn1 n/ a– 1– анхдагч хүдэртэй харьцуулсан бүтээгдэхүүний гарц a–процесст орж байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулсан гарц процесст орж байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулсан гарц βn- бүтээгдэхүүн дэх тооцооны бүрдэл хэсгийн агуулга( металл, эрдэс, ширхэглэлийн тооцооны анги гэх мэт) n n n -d d - бүтээгдэхүүн дэх d-дундаж ширхэглэлтэй ангиллын агуулга - бүтээгдэхүүн дэх 0- d ширхэглэлтэй ангиллын агуулга +d - бүтээгдэхүүн дэх d-ээс том ширхэглэлтэй ангиллын агуулга –a+d - бүтээгдэхүүн дэх d-ээс том a-аас бага ширхэглэлтэй ангиллын агуулга Pn= n βn = 1γnβn -бүтээгдэхүүн дэх тооцооны бүрдэл хэсгийн масс(P1= тэжээл дэх тооцооны бүрдэл хэсгийн масс) Ɛ n= Pn/P1 = n βn/ хэсгүүдийн авалт 1 1 β1 үйлдвэрийн β1=γn βn / β1- анхдагч хүдэртэй харьцуулсан бүтээгдэхүүн дэх n бүрдэл En- процесст орж байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулсан бүтээгдэхүүн дэх n бүрдэл хэсгийн авалт ба хэрэв шигших процесст хамрагдаж байвал шигшилтийн ерөнхий үр ашиг a- Шигшүүрийн торны нүхний хэмжээ, мм, d-ширхэглэлийн хэмжээ, мм i- бутлуурын гарах амсрын өргөн, мм S-бутлалтын(нунтаглалтын ) зэрэг -d m– m дугаартай бутлах үйлдэлд d-ээс бага ангиллын нэвтрэлт Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг тодорхойлох Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал нь төв корпусын хүчин чадлаар тодорхойлогдоно. Уурхай ба баяжуулах үйлдвэрийн ажиллах хоногийн тоо харилцан уялдаатай байх ѐстой. Уурхай нь үйлдвэрийг хүдрээр жигд хангаж чаддаггүй учир завсрын холигч бункер, агуулахтай байх шаардлагатай. Төвлөрсөн баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нь уурхайн хүчин чадалтай уялдуулан биеэ даасан цех, шугам хэсгээр зохион байгуулна. Баяжуулах үйлдвэрийг хэд хэдэн цех тасгаар байгуулж болно. Нэг секцийн хүчин чадал нь 400- 600 т/ц байна. Зарим тохиолдолд өөр өөр агуулгатай баяжмалыг гаргах зорилгоор тус 3
  • 4. бүрд нь тусгай цехээр зохион байгуулдаг. Мөн уурхайгаас ирж байгаа хүдрийн шинж чанараас хамаарч цехийг зохион байгуулна. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал нь металлургийн үйлдвэрийн жилийн хүчин чадлаар тодорхойлогдоно. Q= Qγ·β/ ·ɛ ф·ɛ γ Qγ– металлургийн үйлдвэрийн хүчин чадал ( бэлэн бүтээгдэхүүнээр), т/жил β- металлургийн үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн дэх ашигт эрдсийн агуулга, % – баяжуулах үйлдвэрт орж байгаа анхдагч хүдэр дэх ашигт эрдсийн агуулга, % ɛ ф– баяжуулах үйлдвэрээс гарч буй баяжмалын металл авалт, % ɛ γ- металлургийн үйлдвэрийн баяжмал дахь ашигт эрдсийн металл авалт, % Зураг төслийг боловсруулахад үйлдвэрийн төв корпусын цехийн хүчин чадал зайлшгүй тогтоогдсон байх шаардлагатай. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадалд ил, далд уурхайн хүдэр олборлох арга технологи, бэлэн бүтээгдэхүүний шаардлага, ордын нөөц, инженерийн хангамж( ус, цахилгаан, холбоо) зэрэг хүчин зүйлүүд нөлөөлнө. Ордыг ашиглаж дуусах хугацааг дараах томъѐогоор тодорхойлно. Т = Qm/ Qn Qm – ордын ашигт малтмалын нөөц, тн Qn- жилийн хүчин чадал, тн/жил Төсөлд уурхай ба баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 30-50 жилийн ашиглалтын нөөцтэй байхаар бодож тооцно. Жишээ нь 1,8 сая тн жилийн нөөцтэй нүүрсний уурхайг 50- 60 жил ашиглана гэж үзнэ. Төслөөр тогтоогдсон цагийн хүчин чадлаар тоног төхөөрөмжийг сонгох ба түүний засвар үйлчилгээ, сул зогсолт зэргийг тооцно. Машины хугацаа- жилд тоног төхөөрөмжийн бүрэн хүчин чадлаар ажиллах тооцоологдсон хугацааг ( ажлын цэвэр хугацаа) гэнэ. Хуанлийн хугацаа– өгөгдсөн хугацааны хуанлийн хоногийг өдөрт ноогдох цагаар үржүүлснээр тодорхойлогдоно. Жишээ нь: жилийн хуанлийн хугацаа 365х24=8760 цаг Ажлын цаг – технологийн тоног төхөөрөмжид үйлчлэх хугацаа. Жишээлбэл тасралтгүй ажиллагаатай цехийн ажилчдын жилд ажиллах нийт хугацааг хэлнэ. 4
  • 5. 365- 7 = 358 ( 7 хоног баярын, амралтын өдрүүд) Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааны коэффициент – кк Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааны коэффициентыг машины хугацааг хуанлийн хугацаанд харьцуулж олно. Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааны коэффициент нь тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, чанар, засварын аргачлал, эд ангийн тоо, засвар хоорондын хугацаа, тоног төхөөрөмжийн ажиллаж буй нөхцөл, хүдрийн хатуулаг, ширхэглэлийн хэмжээ зэргээс хамаарна. Эдгээр нөхцлийг туршилтын үр дүнгээр тодорхойлно. Тухайлбал хөвүүлэн баяжуулах фабрикийн төв корпусын тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааны коэффициент – кк- ийг засвар үйлчилгээ хамгийн их шаардагддаг ( хуяг солих, бөмбөлөг солих) гэж үздэг нунтаглах төхөөрөмжийнхөөр тодорхойлно. Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааны коэффициент, машины хугацаа д/д 1. 2. 3. 4. 5. 6. 7. Баяжуулах үйлдвэрийн цех Нунтаглах цех -нунтаглалтын 1-р үе шат -нунтаглалтын 2р үе шат Хагас өөрөө нунтаглах тээрэм бүхий цех Бөмбөлөгт тээрэм бүхий нунтаглах цех Нүүрсний баяжуулах үйлдвэр ( төвлөрсөн) Гравитацын угаан баяжуулах үйлдвэр Бутлах үйлдвэр Бутлан – ангилах цех Жилийн машины хугацаа Ашиглалтын коэффициент Цаг хоног Ажиллах хугацаа, хон/жил 0,94 8235 343 358 0,92 8060 336 358 8060 336 358 0,88 7710 321 358 0,685 6000 250 300 0,67 5900 245 0,72 0,69 6300 5160 262 216 0,90 300 355 Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ажлын цагийн хүчин чадлыг тодорхойлохдоо үйлдвэрийн жилийн хүчин чадлыг машины хугацааны жилийн фондод хувааж олно. Төв корпусын хоногийн ( тооцоологдсон) хүчин чадлыг цагийн хүчин чадлыг 24цагт үржүүлж олно. Энэ тоо нь цехийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг илэрхийлэх ба төлөвлөгөөт хоногийн дундаж хүчин чадалтай давхцахгүй. 5
  • 6. Баяжуулах үйлдвэрт орж буй анхдагч хүдрийн жигд бус өгөлтөөс хамаарч жигд бусын коэффициентийг хэрэглэх шаардлага гардаг. Тухайлбал хүдрийн ширхэглэл, хатуулаг нь бутлуурын хүчин чадалд нөлөөлнө. Ширхэглэлийн жигд бус баяжуулах процесст өгөгдөх тэжээлийн ширхэглэлийн тухайн ангилалын гарцыг хэлбэлзэлтэй болгоно. Төв корпусын цагийн хүчин чадал: Qтц= Qтж/ 365·24kx·Kn Qтж– баяжуулах үйлдвэрийн ( төв корпусын) жилийн хүчин чадал, тн/цаг Kx– төв корпусын үндсэн тоног төхөөрөмжийн ашиглалтын коэффициент Кn – тоног төхөөрөмжийн бүтээмжид нөлөөлөхүйц хүдрийн шинж чанарыг тооцсон коэффициент, кn ; ( нүүрсэнд Кn = 1.15, хүдэрт Кn = 1.0 – 1.1) Бутлах цех. Том бутлалтын цехийн ажиѐссчллах горим нь уурхай хүдэр өгөлтөөс хамаарна. Ил уурхайгаас 500-1200мм ширхэглэлтэй, далд уурхайгаас 250-270 мм ширхэглэлтэй хүдэр бутлах цехэд өгөгдөнө. Далд уурхайн нөхцөлд бутлах цехийн ажлын горимыг дараах байдлаар тооцдог. - Жилд ажиллах хоногийн тоо – 305 Хоногт ажиллах ээлжийн тоо – 2 Ээлжинд ажиллах хугацаа – 7 цаг Өндөр хүчин чадалтай үйлдвэрийн ( ил аргаар хүдрийг олборлодог нөхцөлд) том бутлалтын цехийн хоногийн хүчин чадал: Qб.ц.х= Qж /340 , тн/хоног; Том бутлалтын цехийн ээлжийн хүчин чадал: Qб.ц.э= Qб.ц.х/ 3 , тн/ээлж; Бутлах цехийн тоног төхөөрөмжийн цагийн ( тооцоолсон) бүтээмж: Qб.ц.= (Qб.ж/ 340·3·7)·kn Qб.ж – баяжуулах үйлдвэрийн жилийн бүтээмж, тн /жил Qб.ц – баяжуулах үйлдвэрийн цагийн бүтээмж, тн /цаг 6
  • 7. Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлтийн горим (ил уурхайн нөхцөлд) Хүчин чадал, сая.тн Ажиллах горим Том хүчин чадалтай үйлдвэр, Дунд ба бага хүчин чадалтай үйлдвэр, Тасралтгүй (амралтын хоноггүй) 7 хоногт 2 амралтын хоногтой 7 хоногт ажиллах хоног Ээлжийн тоо, хоногт Жилд ажиллах хоногийн тоо, өдөр 7 3 340 5 2-3 247-255 Сонгож авсан тоног төхөөрөмжийн цагийн хүчин чадлыг хуанлийн хугацаанд харьцуулсан харьцаа нь 1-ээс дээш бол нөөц тоног төхөөрөмж авах шаардлагатай болно. Жишээ нь: 340·3·7/365·24=0,81 Нөөц тоног төхөөрөмж авах шаардлагагүй гэж үзнэ. Том бутлалтын цехийг аль болох уурхайд ойрхон байрлуулж, бутлагдсан хүдрийг баяжуулах үйлдвэр рүү туузат конвейероор тээвэрлэнэ. Үйлдвэрт том бутлагдсан хүдрийн агуулахын ажиллах горим, эзлэхүүнийг дунд, жижиг бутлах цехийн хүдэр өгөх ажлын горимоос хамаарахгүй байхаар сонгоно. Харин дунд, жижиг бутлалтын цехийг төв корпусын ажиллах горимтой ижил эсвэл төв корпусын 36 цагийн хүчин чадлыг хангахуйц хүчин чадалтай байгуулж, хүдрийг тасралтгүй өгч байхаар тооцоолох шаардлагатай. Дунд жижиг бутлалтын цехийн тоног төхөөрөмжийн ашиглалтын коэффициент нь 6 ажлын өдөртэй долоо хоногтой бол кх= 0.74,(машины жилийн ажлын фонд 6405цаг)7 ажлын өдөртэй бол кх=0.83 (машины жилийн ажлын цагийн фонд 7266цаг)цехийн ажлын график нь хоногт 3 ээлжээр, ээлжинд 7цаг ажиллана. Шүүх өтгөрүүлэх цех нь баяжуулах цехийн ажлын горимтой ижил горимоор ажиллах тооцооны ажлын цагийг төв корпусынхтай ижил авна. Баяжмалын гарц багатай, тухайлбал ховор металлын баяжуулах үйлдвэрт баяжмал нь өтгөрүүлэгчид удаан хугацаагаар хуримтлагдах тохиолдолд шүүх хатаах цехийг нэг ээлжтэй ажиллуулж болно. Баяжуулах үйлдвэрийг нэг секцтэй байгуулж аль болох ижил төрлийн тоног төхөөрөмжийг сонгох нь ач холбогдолтой. Тухайлбал нэг төрлийн технологийн үйлдэл хийдэг тоног төхөөрөмжүүдийг хооронд нь харилцан орлуулан ашиглаж болдог. Гэвч баяжмалыг тээвэрлэх, хувиарлах, бүх бүтээгдэхүүнүүдийг нэгэн зэрэг боловсруулалтанд өгөх зэрэг хүндрэлтэй байдгаараа сөрөг талтай. 7