14. "ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧ"
Геологи, уул уурхайн эрдэм шинжилгээ,
судалгаа, зураг төслийн эрх бүхий
байгууллага, аж ахуйн нэгж байх ба энэ
чиглэлийн эрх бүхий Монгол Улсын
зөвлөх инженерээр зөвлүүлсэн хуулийн
этгээдийг;
15. "ШИНЖЭЭЧ"
Геологи, уул уурхайн мэргэжлээр 10-аас
доошгүй жил ажилласан туршлагатай
инженер, салбарын доктор, профессор
цолтон, тухайн мэргэжлээр мэргэшсэн
болон Монгол Улсын зөвлөх инженерийг
хэлнэ.