SlideShare a Scribd company logo
Б. Лхагвасүрэн - Боржигины бор тал


                   Санаа алдахад
             Эхийн сүү тагнайд амтагдаж
               Салхины үзүүр залгихад
                Агь хоолойд аргасан
              Боржигины бор тал минь

      Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
          Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
            Таанын цагаан толгойноос өөр
        Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

         Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
  Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
       Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
             Торго шиг зөөлөн байсан чи

         Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
   Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
         Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
   Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
    Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
               Ботго нь үхсэн ингэний
     Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
           Чи л залгиж зовлонг нь хугасалж
            Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Ханьдаа шүлэг....
             Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
              Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
               Чандага дэгдэх шиг мэлс мэлс наалдан
                  Чамайгаа би холоос үхтлээ санаж
                     Санахын жаргалаар гоёсон
                 Балга балга инээдэнд чинь согтож
              Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
               Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
              Харц харцаа шатаан байж гэгээ татуулж
                    Чамаараа би зөндөөн гоёсон
                   Галын ээлэнд алтан ургийг уяж
                 Газрын заяанд аралт тооныг өргөж
                Бадмын цэцэг мэт сүүт ижий чамаар
           Бавуугийн ганц хүү өөрийгөө ес болгож гоёсон
            Үйрэн үйрэн эмтэрч үнэний чулууг дэрлэхдээ
            Үйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулсанаа
            Үхэлд хүртэл гайхуулж чамаараа би гоёно оо
                   Чамаараа би зөндөөн гоёсон
Уран үгийн яруу тансаг урлаач эрхэмсэг их хүн таны өлмий бат мэлмий
                           тунгалаг оршиг.
Б. Лхагвасүрэн - Ижийтэйгээ байхад


Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг үнэнээ хэлье
                 Нулимсаараа зуурч хэлье
  Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг үнэнээ хэлье
                Амьсгалаа зангидаж хэлье
           Ижийтэйгээ байхад би баян байсан...

      Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
   Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
          Ижий минь инээгээд над руу ирэхэд
 Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан

          Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
        Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
   Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
     Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Дэндэвийн Пүрэвдорж “Чингис” шүлэгт хийсэн задлал
 Дэндэвийн Пүрэвдорж 1933-2009 . Яруу найрагч Д Пүрэвдорж 1933 онд
Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт төржээ Тэрээр “Сэгс цагаан богд ”
”Хөх даалимбан тэрлэг “ зэрэг шилдэг зохиолуудаараа 1981 онд БНМАУ-ын
            төрийн шагнал ардын уран зохиолч цол хүртжээ.
Чингис
        Тэмүжин - нумын хөвчнөөс төрөөгүй юм
         Тэмүжин - сумын зэвнээс гараагүй юм
           Тэмүжин - Өэлүн эхээс төрсөн юм
          Тэмүжин - өрлөг түүхээс гарсан юм
       Амар заяа хомс доголон нулимст хорвоод
      Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд
         Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч
     Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм
        Ооны халиун зоо шиг халхын саруул талд
    Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
     Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
   Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм
Эх орноо өмургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж
       Тулгар тчилсөн гурван хасгийн хүрээлэнг
      Элгэн өрийн баганыг хорол тоононд өргөн
 Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм
        Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт
        Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж
      Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд
        Хөө хуяг нөмөрсөн Их Монгол дэвсэн юм
         Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархалж
         Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж
       Түмэн эхийн харайсан эх нутгийн бэлчирт
   Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм
     Хөх монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж
Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм
      Хөлөг морьдын туурай өрнө дорныг цөмлөж
    Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгэсэн юм
      Тиймээ, дайны мөрөөр цагаан сүү урсаагүй
  Тиймээ, дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй
       Тиймээ, Чингис өндөр Алтайд зартай юм
      Тиймээ, Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм
           Хойч үедээ тэр хар буруу санаагүй
  Хорин лангийн их гачаалд хатан Онон ширгээгүй
 Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан
      Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан
     Ямар ч байсан Чингис хаан-гарьд шиг хальж
      Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм
 Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд
   Ган сэлэмнийхээ ирээр МОНГОЛ гэж бичсэн юм

More Related Content

What's hot

Bi haana toroo we2
Bi haana toroo we2Bi haana toroo we2
Bi haana toroo we2school14
 
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol heltuul1420
 
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сайнжаргалын Мөнхбаяр
 
цээжлэх 1
цээжлэх 1цээжлэх 1
цээжлэх 1Oyuka Oyuk
 
сурах дууны үгүүд
сурах дууны үгүүдсурах дууны үгүүд
сурах дууны үгүүдbaagiidd
 
б.явуухулан
б.явуухуланб.явуухулан
б.явуухуланsendom_shuree
 
цахим ном
цахим номцахим ном
цахим номOyuka Oyuk
 
оюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүноюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүнOyunaa_B
 
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуусVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулууTsast Foods
 
эхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолэхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолErdenetuya Galbadrah
 

What's hot (12)

Bi haana toroo we2
Bi haana toroo we2Bi haana toroo we2
Bi haana toroo we2
 
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol hel
 
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
 
цээжлэх 1
цээжлэх 1цээжлэх 1
цээжлэх 1
 
хоки
хокихоки
хоки
 
сурах дууны үгүүд
сурах дууны үгүүдсурах дууны үгүүд
сурах дууны үгүүд
 
б.явуухулан
б.явуухуланб.явуухулан
б.явуухулан
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
оюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүноюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүн
 
Shuleg
ShulegShuleg
Shuleg
 
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуусVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
 
эхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолэхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиол
 

Viewers also liked

б лхагвасүрэн1
б лхагвасүрэн1б лхагвасүрэн1
б лхагвасүрэн1Rdnchmg_97
 
ประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวOomAmm Oom
 
ประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวOomAmm Oom
 
судалгаа
судалгаасудалгаа
судалгааboldmaa
 
болроо
болрооболроо
болрооSoko5-3
 
Presentation 1 between the wars
Presentation 1 between the warsPresentation 1 between the wars
Presentation 1 between the warskentcofc
 
цахим судалгаа
цахим судалгаацахим судалгаа
цахим судалгааSoko5-3
 
ประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวOomAmm Oom
 
ประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวOomAmm Oom
 
ประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวOomAmm Oom
 
нэгж байгалийн зураг
нэгж байгалийн зурагнэгж байгалийн зураг
нэгж байгалийн зурагRdnchmg_97
 
монгол гэрийн
монгол гэрийнмонгол гэрийн
монгол гэрийнnara0314
 
9 р анги уран зохиол пунсаа
9 р анги уран зохиол пунсаа9 р анги уран зохиол пунсаа
9 р анги уран зохиол пунсааBPunsal1019
 
уз гэрийн ерөөл
уз гэрийн ерөөлуз гэрийн ерөөл
уз гэрийн ерөөл
Bolopchimeg Bolopoo
 

Viewers also liked (20)

б лхагвасүрэн1
б лхагвасүрэн1б лхагвасүрэн1
б лхагвасүрэн1
 
Pdhpe
PdhpePdhpe
Pdhpe
 
ประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัว
 
แพรว
แพรวแพรว
แพรว
 
ประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัว
 
судалгаа
судалгаасудалгаа
судалгаа
 
болроо
болрооболроо
болроо
 
Presentation 1 between the wars
Presentation 1 between the warsPresentation 1 between the wars
Presentation 1 between the wars
 
PDHPE rationale
PDHPE rationalePDHPE rationale
PDHPE rationale
 
цахим судалгаа
цахим судалгаацахим судалгаа
цахим судалгаа
 
ประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัว
 
ประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัว
 
ประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัวประวัติส่วนตัว
ประวัติส่วนตัว
 
Pdhpe rationale 1
Pdhpe rationale 1Pdhpe rationale 1
Pdhpe rationale 1
 
1+2
1+21+2
1+2
 
нэгж байгалийн зураг
нэгж байгалийн зурагнэгж байгалийн зураг
нэгж байгалийн зураг
 
монгол гэрийн
монгол гэрийнмонгол гэрийн
монгол гэрийн
 
9 р анги уран зохиол пунсаа
9 р анги уран зохиол пунсаа9 р анги уран зохиол пунсаа
9 р анги уран зохиол пунсаа
 
Mon9 1
Mon9 1Mon9 1
Mon9 1
 
уз гэрийн ерөөл
уз гэрийн ерөөлуз гэрийн ерөөл
уз гэрийн ерөөл
 

Similar to Hereglegdehvvn

9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиолebayar1231
 
9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиолebayar1231
 
цахим ном
цахим номцахим ном
цахим номGegeen_73
 
цахим ном
цахим номцахим ном
цахим номGegeen_73
 
90 баатар
90 баатар90 баатар
90 баатарeri1221
 
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol heltuul1420
 
Shuleg
ShulegShuleg
Shulegtsemaa
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 
чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22byambaa12
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 

Similar to Hereglegdehvvn (20)

9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол
 
9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол
 
б.л б.б.т
б.л б.б.тб.л б.б.т
б.л б.б.т
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
90 баатар
90 баатар90 баатар
90 баатар
 
90 баатар
90 баатар90 баатар
90 баатар
 
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol hel
 
Shuleg
ShulegShuleg
Shuleg
 
Ehuud
EhuudEhuud
Ehuud
 
Shagdaryn dulmaa
Shagdaryn dulmaaShagdaryn dulmaa
Shagdaryn dulmaa
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 

Hereglegdehvvn

  • 1. Б. Лхагвасүрэн - Боржигины бор тал Санаа алдахад Эхийн сүү тагнайд амтагдаж Салхины үзүүр залгихад Агь хоолойд аргасан Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог Тэнгэрийн хэвтэр буурал тал минь Таанын цагаан толгойноос өөр Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь Торго шиг зөөлөн байсан чи Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг Ботго нь үхсэн ингэний Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг Чи л залгиж зовлонг нь хугасалж Чинэсэн хөхийг нь амирлуулсан
  • 2. Ханьдаа шүлэг.... Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж Чандага дэгдэх шиг мэлс мэлс наалдан Чамайгаа би холоос үхтлээ санаж Санахын жаргалаар гоёсон Балга балга инээдэнд чинь согтож Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр Харц харцаа шатаан байж гэгээ татуулж Чамаараа би зөндөөн гоёсон Галын ээлэнд алтан ургийг уяж Газрын заяанд аралт тооныг өргөж Бадмын цэцэг мэт сүүт ижий чамаар Бавуугийн ганц хүү өөрийгөө ес болгож гоёсон Үйрэн үйрэн эмтэрч үнэний чулууг дэрлэхдээ Үйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулсанаа Үхэлд хүртэл гайхуулж чамаараа би гоёно оо Чамаараа би зөндөөн гоёсон Уран үгийн яруу тансаг урлаач эрхэмсэг их хүн таны өлмий бат мэлмий тунгалаг оршиг.
  • 3. Б. Лхагвасүрэн - Ижийтэйгээ байхад Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг үнэнээ хэлье Нулимсаараа зуурч хэлье Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг үнэнээ хэлье Амьсгалаа зангидаж хэлье Ижийтэйгээ байхад би баян байсан... Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан Ижий минь инээгээд над руу ирэхэд Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд Аараг толгодын элс алтаар нурдаг байсан Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
  • 4. Дэндэвийн Пүрэвдорж “Чингис” шүлэгт хийсэн задлал Дэндэвийн Пүрэвдорж 1933-2009 . Яруу найрагч Д Пүрэвдорж 1933 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт төржээ Тэрээр “Сэгс цагаан богд ” ”Хөх даалимбан тэрлэг “ зэрэг шилдэг зохиолуудаараа 1981 онд БНМАУ-ын төрийн шагнал ардын уран зохиолч цол хүртжээ.
  • 5. Чингис Тэмүжин - нумын хөвчнөөс төрөөгүй юм Тэмүжин - сумын зэвнээс гараагүй юм Тэмүжин - Өэлүн эхээс төрсөн юм Тэмүжин - өрлөг түүхээс гарсан юм Амар заяа хомс доголон нулимст хорвоод Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм Ооны халиун зоо шиг халхын саруул талд Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм Эх орноо өмургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж Тулгар тчилсөн гурван хасгийн хүрээлэнг Элгэн өрийн баганыг хорол тоононд өргөн Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд Хөө хуяг нөмөрсөн Их Монгол дэвсэн юм Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархалж Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж Түмэн эхийн харайсан эх нутгийн бэлчирт Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм Хөх монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм Хөлөг морьдын туурай өрнө дорныг цөмлөж Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгэсэн юм Тиймээ, дайны мөрөөр цагаан сүү урсаагүй Тиймээ, дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй Тиймээ, Чингис өндөр Алтайд зартай юм Тиймээ, Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм Хойч үедээ тэр хар буруу санаагүй Хорин лангийн их гачаалд хатан Онон ширгээгүй Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан Ямар ч байсан Чингис хаан-гарьд шиг хальж Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд Ган сэлэмнийхээ ирээр МОНГОЛ гэж бичсэн юм