SlideShare a Scribd company logo
1 of 23
S.EG101 С.Сэлэнгэ
Лекц №8
 Хураангуй: Цаг уур, уур амьсгал, байгалийн бүс
бүслүүр хүний биед хэрхэн нөлөөлж буй, хүний
биед голлон нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийг
тогтоох.
 Түлхүүр үг: уур амьсгалын өөрчлөлт, хоногийн
хэмнэл, температурын өөрчлөлт, байгалийн
бохирдол
 Дэд сэдэв
1. Экологийн нөхцөл хүний эрүүл мэндэд нөлөөлөх
нь
2. Цаг уур, байгалийн бүс бүслүүр хүний биед
нөлөөлөх нь
3. Үйлдвэрлэлийн бохирдол, гадаад орчны хүний
эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Хүний экологи 80 орчим
жилийн өмнө үүссэн.
Хэдийгээр үүсээд
удаагүй ч өнөө үед
шинжлэх ухааны ач
холбогдол нь улам бүр
ихэсч байна. Сүүлийн
үеийн ойлголтоор
“Экологи” гэдэг нь:
Иж бүрэн, цогц
шинжлэх ухаан
Иж бүрэн, цогц
асуудлыг шийдэх
шинжлэх ухааны
арга
Ертөнцийг үзэх
үзэл
Ийм тодорхойлолт нь байгаль, нийгэм, хүн ба
түүний амьдрах орчны хоорондын өвөрмөц
холбоог, хүний оршин тогтнох орчныг
хамгаалах, сайжруулах зорилгоор судалдаг тухайн
шинжлэх ухааны судлах зүйлээр илэрхийлэгддэг.
Германы биологич Эрнст Геккель “бие махбодийн
ерөнхий морфлоги” номондоо энэ шинжлэх ухааны
мөн чанарыг тодорхойлсон ба уг зохиол хэвлэгдэж
гарсан буюу 1866 оныг хүний экологийн шинжлэх
ухаан төрсөн он гэж үздэг.
Гэхдээ Э.Геккелээс өмнө амьд болон амьгүй ертөнцийн харилцан
үйлчлэлийн асуудал шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, гүн
ухааны онолд тусгалаа олж байгаагүй гэж хэлж болохгүй. Хүн
амьдрах явцдаа байнга байгальтай харьцаж түүнийг ажиглаж
эхэлсэн.Учир нь түүхэн хөгжлийн явцад хүн байгалийн
нөлөөлөлд зохицон амьд үлдэх шаардлагатай байсан. Хүн
төрөлхтөн эхнээсээ байгаль, хүний ертөнцөд болж буй аливаа
юмс үзэгдлийн ерөнхий харилцаа холбоог тайлбарлахыг оролдож
ирсэн бөгөөд түүхэн хөгжлийн үе бүрт энэ сонирхол өөр өөрөөр
илэрч байв. Дэлхий дээр зүйл хэрхэн үүссэн, зүйлийн ялгаа ба
амьтан ургамлын дасан зохицлыг юугаар тайлбарлах, янз бүрийн
ард түмний аж ахуй, соѐлын хөгжлийг юу тодорхойлдог зэрэг
бусад асуудлууд гарч ирсэнээр янз бүрийн бие махбодийн
хоорондоо болон хүрээлэн буй орчин, хүн, хүний нийгэмтэй
харилцан үйлчлэлийн тогтолцоог судалдаг байгалийн болон
нийгмийн тухай мэдлэгийг нэгтгэсэн шинжлэх ухаан үүсэх
шаардлага зүй ѐсоор гарсан нь чухамдаа хүний экологи юм.
•Хүний экологи
Байгаль дэлхийн ерөнхий зүй тогтол ба амьд биеүдийн харилцан холбоог
судалдаг ерөнхий шинжлэх ухаан нь хүнийг судлах боломжгүй. Хүний
экологийн салбар шинжлэх ухаан нь биологийн шинжлэх ухаанд амьд
биеүдийн харилцан холбооны системчилсэн хандлага бий болохтой
зэрэгцэн хөгжиж ирсэн. Homo sapiens зүйлийн онцлог байдал, түүний
хоѐрдмол чанар, буюу хүн байгалийн нэг хэсэг бөгөөд нөгөө талаараа
нийгэм-соѐлын орчныг бүрдүүлэгчийн хувьд хүн, түүний хүрээлэн буй
орчинтой харилцан үйлчилсэний үр дүнг судлах хүний экологийн асуудал
тулгарч хүн ба нийгэм, түүний түүхэн ба соѐлын хөгжлийг судлах шинжлэх
ухааны хүрээнд шинжлэх ухааны мэдээлэл хуримтлагдаж эхэлсэн байна.
Хүний амьд ба амьгүй ертөнцтэй харилцан үйлчлэх зүй тогтлыг
илрүүлэхийн тулд хүнийг байгалийн амьтны хувьд судлах нь учир
дутагдалтай. Хүний экологийн эх үүсвэр нь антропологи, этнографи,
соѐлын хөгжлийн түүх, социологи, эдийн засаг, анагаах ухаан зэрэг
шинжлэх ухаанд бий болсон бөгөөд ялангуяа гүн ухаан чухал ач
холбогдолтой. Учир нь хүн ба байгалийн харилцан үйлчлэлийн асуудлууд,
хүний оюун ухааны ертөнцийг танин мэдэх, хүрээлэн буй орчныг өөрчлөн
хувиргах чадавхи, түүний байгалийн хүчээс хамаарах зэргийн тухай
асуудлууд гүн ухааны үзэл бодолд өөрийн тусгалаа олдог
•Хүний экологи
Хүн өөрийн балар эртний орчноос өвөрмөц соѐлын ба
нийгмийн орчныг бий болгосон ч байгалийн нэг хэсэг хэвээр
үлдсэн. Хүний экологийн шинжлэх ухаан хүний экосистемийг
судлахын зэрэгцээ хүний популяцийн бүлгүүдийн хөгжлийн
хэлбэрүүдийг судалдаг. Судалгааны явцад хүний экологийн
судалгааны хүрээ өргөсөхийн хэрээр биосферт хүний эзлэх
байр суурь, нөлөө ач холбогдол, хүний амьдрах хөгжих
тохиромжтой орчиныг биосферийн бусад хэсгүүдтэй хүн
төрөлхтөн хэрхэн харьцах асуудлаар тодорхойлох аргуудыг
судлах болсон нь “нийгмийн экологи” гэсэн хүний экологийн
нэг шинэ салбар үүсгэхэд хүргэсэн.
• Сүүлийн үеийн экологийн судалгаанаас үзэхэд байгаль
нийгмийн үзэгдлүүдийг тус тусад нь авч үзэж
болохгүй, харин байгаль орчныг хамгаалахын тулд
нийгэм, эдийн засгийн, байгалийн тэнцвэрийг хадгалж
хамгаалдаг шинэ механизмуудыг бий болгох шаардлагатай.
Хүний экологийн хөгжил бидний нүдэн дээр явагдаж байна
•Хүний экологи
• Өнөө үед бүх дэлхийг хамарсан экологийн хямрал нь хүн өөрийнхөө
оюун ухааны хүчинд хэт их эрдэж “хүмүүс бид байгаль дэлхийг эзэгнэн
дураараа ашиглаж байх ѐстой” гэсэн үйл ажиллагааны үр дүнд хүрсэн.
Харин байгальтай зүй бусаар харьцвал эцсийн бүлэгт байгаль хариугаа
авч хүн төрөлхтөн аюул сүйрэлд учрах болно гэдгийг саяхнаас дэлхий
нийтээр ухааран ойлгож байгалийг эзэгнэн амьдрах биш байгальтай
зохицон амьдрах ѐстой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн
явдал XX зууны хүн төрөлхтний олсон нэг том амжилт юм.
• Соѐл иргэншлийн ололт амжилтаас хамаарахгүйгээр
байгаль орчин нь хүний эрүүл мэндэд чухал үүрэгтэй.
Шинжлэх ухаан, техник технологийн хөгжил хичнээн
өндөр түвшинд хүрлээ ч гэсэн хүн төрөлхтөн хүрээлэн
буй байгаль орчноос тусгаарлагдаж чадахгүй.
•Хүний экологи
Анагаах ухааны газар зүй эрчимтэй хөгжсөн нь
хүний эрүүл мэндийн бүтэц, динамикт гарч буй
өөрчлөлттэй холбоотой. Харамсалтай нь хүний
популяцийн эрүүл мэндийн хөгжлийн
хандлагыг таатай гэж үзэж болохгүй. Учир нь
төрөлхийн гажигтай хүүхэд төрөх, удамшлын
өвчин ихсэх, биеийн эсэргүүцэл сулрах, олон
тооны өвчин хэв шинжит бусаар явагдах зэрэг
нь өнөө үеийн экологийн орчны өөрчлөлттэй
нягт холбоотой. Янз бүрийн эмгэг нь байгаль-
цаг уурын онцлог, амьдралын хэв маяг, хүний
үйл ажиллагаа, түүний мөн чанар, хоол тэжээл,
усан хангамжтай холбоотой болохыг анагаах
ухааны эрдэмтэд өөрийн бүтээлдээ тусгаж
байв.
Эрүүл ахуйн шинжлэх ухаан
хүний хүрээлэн буй орчинг
бүрдүүлэх, хүчин зүйлүүдийн
үйлчлэлийн мөн чанар, эерэг
сөрөг нөлөөг тодорхойлж, эрүүл
ахуйн хэвийн хэмжээг
төлөвшүүлж, хортой хүчин
зүйлийн үйлчлэлийг сулруулах,
ашигтайг нь хэрэгжүүлэх арга
замыг боловсруулдаг.
•Хүний экологи
• Хүний амьдралын идэвхтэй үйл ажиллагаа
хөдөлмөр, хөдөлгөөн, амралт, эрүүл мэнд, ѐс суртахуун, нийгмийн
байдал зэрэг нь хүрээлэн буй орчноос ямар нэгэн байдлаар хамааралтай
байдаг. Орчин үед хүнд тохиолддог өвчнүүдийн олонхи нь байгалийн
хуулийг зөрчсөн, амьдралын хэт ачаалал, ус агаарын бохирдол, нийгмийн
хямралын асуудлаар үүсгэгддэг боллоо.
Орчин үед эрүүл ахуй нь ямар нэг өвчин үүсэх, хүн
амын янз бүрийн бүлгүүдийн эрүүл мэндийг
хамгаалах арга хэмжээний ач холбогдлын тухай асар
их мэдлэг хуримтлуулжээ. Гэвч техникийн болон
мэдээллийн байнга ихсэж буй ачаалал нь хүний бие
махбодод илүү өндөр шаардлага тавих, эрүүл ахуй,
шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүн амын эрүүл
мэндийг хамгаалах, асуудлыг боловсруулах,
сайжруулах талаар шинэ шинэ хариуцлагатай
даалгаварыг дэвшүүлэн тавьж байна.
Орчин үед ямар ч мэргэжлийн хүн
экосистемийг бүрдүүлэгч амь
мандлын давхарга хүн амын эрүүл
мэндэд хэрхэн нөлөөлж чадах тухай
тодорхой мэдлэгтэй байх
шаардлагатай. Хүний эрүүл мэндийг
тогтвортой байлгахад эрүүл агаар,
цэвэр ус, чанартай хоол, хүнс,
бохирдолгүй экосистем,сэтгэл зүй,
хотжилт, нийгмийн асуудлууд зэрэг
нь цогц нөлөөлнө. Хүнийг эмчилж,
хүн амд эмчилгээ сувилгааны
тусламжийг зохион байгуулахад
экосистемийн онцлог, түүнийг
бүрдүүлэгч хүчин зүйлийг цогцоор нь
тооцоолох нь зүйтэй.
Хүний биед өдөр тутмын цаг
агаарын байдал тодорхой нөлөө
үзүүлдэг. Зарим тохиолдолд өвчнийг
хүндрүүлж, дасан зохицох чадварыг
алдагдуулдаг. Агаарын даралт
буурах үед ажлын чадвар сулрах,
гадаад орчны нөлөөлөл ихсэх үед
халдварт өвчнөөр өвчлөх нь
олонтаа.
• Хүмүүсийн амьдрал, эрүүл
мэндэд хамгийн хортой нь
цацраг, рентген туяа, долгионы
үйлчлэл юм. XX зууны
төгсгөлд Монголын ард түмний
хувьд хүнд сорилт болсон
нийгэм эдийн засгийн
өөрчлөлт, ядуурал зэрэг нь
хүний экосистемийн хэвийн
байдлыг алдагдуулж, эрүүл
мэндэд сөргөөр нөлөөлж
байна.
• Хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдийн хэмнэлтээр үелэн давтагддаг
өөрчлөлт нь хүний хоногийн ба улирлын физилоги үйл ажиллагаа,
биохэмнэлийг өөрчлөхөд хүргэдэг. Зохиомол гэрэлтүүлэг, нойрны
өөрчлөлт, шөнийн цагаар ажиллах, нэг бүсээс нөгөөд шилжих зэрэг нь
бие махбодь гадаад орчны өөрчлөлтөнд дасан зохицох чадварыг
бууруулах механизм болдог.
• Хоногийн хэмнэл нь хүний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуйн
чухал нөхцлийн нэг юм. Ихэнх эмч нар хүний хоногийн хэмнэлийн
хүчин зүйлд онцгой ач холбогдол өгдөггүй учир цаашдаа бие
махбодод эмгэг байдал үүсэх боломжийг өндөр болгодог.
• Жил, улирал, сар болгон өөрийн цаг уурын онцлогтой бөгөөд нарны
байршлаас жил улирал, сарын цаг уур хамаарна. Улирал цаг уурын
өөрчлөлтөөс хамаарч янз бүрийн нян, вирусээр үүсгэгддэг халдварт
өвчний тархалт ихэсдэг.
1. Экваторын
2. Халуун орны
3. сэрүүн бүсийн
4. Арктик ба антарктидын
• Орчин үед уур амьсгалын үндсэн 4 муж байна.
• Дэлхийн янз бүрийн газар нутгийн
хөрс шороонд агуулагдах химийн
бодисын найрлага янз бүр байдгаас
хамаарч географикийн бүсүүдэд
ургамал болон амьтны
аймаг, ус, хөрс, шороонд агуулагдах
химийн бодис, бичил элементүүдийн
агууламжаас хамаарч ундны ус, хоол
хүнсэнд агуулагдах хүний бие
махбодод зайлшгүй шаардлагатай
бичил элементүүдийн
илүүдэл, дутагдал болж улмаар
хүний биед эмгэг өвчин үүсэхийг
нутагшмал бичил элементоз гэнэ.
Хүн төрөлхтөн
хэт хүйтэн
сэрүүн, халуун,
хуурай халуун,
чийглэг халуун
зэрэг байгалийн
янз бүрийн бүс
бүслүүрт оршин
амьдрахдаа
тухайн орчинд
дасан зохицсон
байдаг бөгөөд
зөвхөн тэр бүс
нутагт түгээмэл
тохиолддог
өвчин эмгэгээр
өвчилдөг.
Хүний бие махбодод 70 орчим химийн бодис агуулагдана.
Биогеохимийн өвчин эмгэгүүд нь тухайн байгалийн бүс бүслүүр,
экологийн нөхцлөөс гадна бодисын солилцоо болон генетикийн
хүчин зүйлээс хамаарна. Аливаа амьд биемахбодод химийн
бодисын найрлага нь хортой ба ашигтай нөлөө үзүүлдэг.
• Ер нь байгаль орчных нь байдлыг харгалзан энэ хүн ам хэр эрүүл,
хэр удаан амьдрах вэ? гэдгийг ч тогтоож болдог. Ийм болохоор
нөхөн үржихүйн эрүүл мэнд, байгаль орчны хооронд нарийн уялдаа
бий.
Дэлхийн хэмжээгээр жилд дунджаар нас барж
байгаа хүмүүсийн 20-25 орчим хувь нь байгаль
орчноос нөлөөлсөн халдварт өвчнөөс
шалтгаантай байна. Энгийн жишээнээс үзэхэд
амьсгалын замын өвчний 60%, ходоод гэдэсний
өвчин 90%, архаг хатгааны 50% нь хамгийн
энгийн байгаль орчинтой холбоотой үйл
ажиллагаанаас болжээ.
• Ариутгалгүй ус, эрүүл ахуйн муу байдлаас болж жил бүр 12 сая
хүн нас барж байна.Агаарын бохирдлоос болж жилд
ойролцоогоор 3 сая хүн нас барж байгаагын дийлэнх нь хөгжиж
буй орнуудад байна.
• Гэр ахуйд мод, малын ялгадас, үр тарианы шилбэ, үлдэгдлийг
түлж хэрэглэх явдал ойр орчимын агаарыг бохирдуулах гол
нөхцөл болдог бөгөөд үүнд жилд дунджаар 2.5 сая хүн
нэрвэгдэж байгаагын дийлэнх нь эмэгтэйчүүд, охид байгаа юм.
Ийм шалтгаанаас болж жил бүр 2.2 сая хүн эндэх тооцоотой
байгаагын 98 хувь нь хөгжиж буй оронд байгаа юм.
Хүн төрөлхтний хотжилт, суурьшмал амьдралын
хэлбэрээс хамаарч гадаад орчны бохирдол
хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг
эрдэмтэд тогтоосон. XX зууны сүүлийн 10 жилд
нийлэгжилтээр гаргаж авсан байгальд байдаггүй,
төрөл бүрийн бодисууд хүний биед сөргөөр
нөлөөлж байна. Эдгээр бодисуудыг ксеонобиотик
/харийн гэдэг грек гаралтай үг/ гэдэг бөгөөд энэ
бодис нь сүүлийн үед улам ихэсч байна.
Ксеонобиотикт өндөр молекулт нэгдлүүдийн
үйлдвэрлэл, хорт бодисууд, азотын нэгдлүүд,
пестицид, нитрат, нитрит, нитрозоамин,
согтууруулах ундаа, идээлэх бодис, олон
төрлийн эм, гоо сайхны зүйл гэх мэт орно.
• Бохирдол хүний, ялангуяа ядуусын
нөхөн үржихүйн эрүүл мэндэд шууд
нөлөө үзүүлж байна. Төлөвлөөгүй
хотжилт, суурьшил, шинээр бий болж
буй газар эзэмшлийн бүст эрүүл
мэндийн үндсэн үйлчилгээ тэр
тусмаа нөхөн үржихүйн үйлчилгээ
хүртээмжгүй байдаг учир эхийн
эндэх, хүсээгүй жирэмслэлтийг
нэмэгдүүлэх эрсдлийг бий болгодог.
Эдгээр хорт бодис нь хүний дархлалын
тогтолцооны үйл ажиллагааг бууруулах янз
бүрийн өвчнийг бий болгох, төрөл бүрийн харшил
үүсэхээс гадна хүнд удамшлын янз бүрийн өвчин,
хорт хавдрыг бий болгодог байна гэж үздэг.
1900 оноос хойш аж үйлдвэрийн
хөгжлийн үр дүнгээр урьд өмнө нь
мэдэгддэггүй байсан 100000 төрлийн
химийн бодис байгаль орчиндоо
хүртээжээ. Эдгээрийн дийлэнх нь
сайн судлагдаагүй, чухамдаа
дангаараа буюу холимог нийлмэл
байдлаараа хүний эрүүл мэндэд
ямар нөлөө үзүүлэхийг одоо хэр нь
мэдэгдээгүй л байгаа ажээ.
Олон зуун химийн бодисууд агаар, ус,
хөрс, хоол хүнсэнд хэдий нь
мэдрэгдэх болжээ. Зарим нь газар
тариалан, аж үйлдвэрийн химийн
бодисоос хордож эх үрээ зулбах,
нялхас сул дорой төрөх, өвчлөх,
эндэх гэх мэт хорт үр дагавар гарч
байна.
• Мөн шилжих хөдөлгөөн хот, хөдөө
дамжсан худалдаа наймаа улс
хоорондын шилжих хөдөлгөөн мөн л
өвчин тархах зам болдог.
Хүний экосистем нь нээлттэй тогтолцоо учраас ашигт
малтмал, түлш, техник технологи, зах зээлд оролцох
зэрэг янз бүрийн үйл ажиллагаа болон оролцоог
шаарддаг. Тухайлбал ямар ч хотын хэвийн амьдралыг
хангахын тулд тодорхой орон зай, хүнсний бүтээгдэхүүн,
барилгын болон цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл ойн
нөөцийг шаарддаг. Хотын ундны болон ахуйн ус,
үйлдвэрлэлд хэрэглэгдэх ус, бохир усыг зайлуулах,
амьсгалах агаар, автомашины зогсоол, автомашины
утааг саармагжуулах, аж үйлдвэрлэлийн болон
цахилгаан станцуудын утаа бохирдлыг зайлуулах зэрэг
олон асуудлууд тулгардаг. Түүнээс гадна эрчим хүч,
түүхий эд хэрэгтэй болдог. Бүр жижигхэн хот ч гэсэн
хүний экосистемийн хэд хэдэн хүчин зүйлээс шууд
хамааралтай байдаг. Нэг хэсэг нь хот дотроо юмуу хотын
ойролцоо байдаг, зарим нь түүнтэй замын сүлжээний
тусламжтайгаар холбогддог.
Орчин үед хүнд тохиолддог өвчнүүдийн
олонхи нь байгалийн хуулийг зөрчсөн,
амьдралын хэт ачаалал, ус, агаарын
бохирдол, нийгмийн хямралын
асуудлуудаар үүсгэгддэг боллоо. Орчин үед
ямар ч мэргэжлийн хүн экосистемийг
бүрдүүлэгч амь мандлын давхарга хүн амын
эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж чадах тухай
тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай.
Хүний эрүүл мэндийг тогтвортой байлгахад
эрүүл агаар, цэвэр ус, чанартай хоол, хүнс,
бохирдолгүй экосистем, сэтгэл зүй, хотжилт,
нийгмийн асуудлууд зэрэг нь цогц нөлөөлнө.
 Насанд хүрсэн хүний хэрэглээний өдрийн хэм
хэмжээний дагуу харгалзсан зөвлөгөөний дагуу
бүтээгдэхүүний 7 бүлгийг тусгасан хоол тэжээлийн
бүтээгдэхүүнүүдийг доор гаргав.
• ӨДРИЙН ХООЛНЫ ОРЦЫН БҮРЭЛДВЭРҮҮД
Цаг бусын үхлийн байнгын аюул дор энгийн амьдрах. Эдийн засгийг хувьчилсан нөхцөл
бүхий соѐл иргэншилд ийм эгэл эрүүл мэндийн хэлбэр тохиолдоно.
Халдварт болон бусад өвчнөөр зуурдаар нас барах өндөр магадлал бүхий, дундаж
наслалт богино амьдрал. Ийм хэлбэрийн эрүүл мэнд ХАА-н эдийн засаг бүхий соѐл
иргэншилд илүү тааралдана.
Хордох, бэртэл, гэмтэл, золгүй тохиолдол, хавдар, зүрх судасны өвчин зэрэг шалтгаанаар
тэтгэврийн өмнөх насны хүмүүсийн цаг бусын нас баралт ихэссэн ба хүн амын ихэнх
хэсгийн дундаж наслалт нь уртассан хэлбэр.
Хүн амын ихэнх нь итгэлтэй, бүтээмжтэй ажиллах чадвартай, эрүүл урт насалдаг
шинэтгэсэн хэлбэр. Ийм хэлбэр нь үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудад ажиглагддаг.
Бүх популяцийн амьдрал нь үнэ цэнээ алдаагүй баясгалантай, биологийн туйлд ойртсон
илүү их шинэтгэх хэлбэр бөгөөд үйлдвэржсэн эдийн засагтай, нийгмийн өндөр хөгжилтэй,
ардчилсан хүмүүнлэг нийгэмшилтэй ирээдүйд найдаж болох эрүүл мэндийн хэв шинж
• Популяцийн эрүүл мэндийг 5 хэлбэрт хуваадаг.
• Анхаарал тавьсанд баярлалаа

More Related Content

What's hot

халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчинtuya0507
 
сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологисэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологиkhashkhorol mashbat
 
монгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдмонгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдSainbuyn Baagii
 
эрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вээрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вэGantsetseg Ganbat
 
алканууд
алкануудалканууд
алкануудdavaa627
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4otgonburenubuns
 
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Tuvshinsanaa Baasanjav
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрOyundari Nyamsuren
 
термодинамикийн I хууль
термодинамикийн I хуультермодинамикийн I хууль
термодинамикийн I хуульdavaa627
 
эукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсэукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсbyamba-1
 
карбон хүчил
карбон хүчилкарбон хүчил
карбон хүчилdavaa627
 

What's hot (20)

халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчин
 
сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологисэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи
 
монгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдмонгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүд
 
Cem3
Cem3Cem3
Cem3
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
Cem7
Cem7Cem7
Cem7
 
тамхины хэрэглээ.
тамхины хэрэглээ.тамхины хэрэглээ.
тамхины хэрэглээ.
 
эрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вээрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вэ
 
Cem6
Cem6Cem6
Cem6
 
алканууд
алкануудалканууд
алканууд
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4
 
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөр
 
Lecture5
Lecture5Lecture5
Lecture5
 
термодинамикийн I хууль
термодинамикийн I хуультермодинамикийн I хууль
термодинамикийн I хууль
 
эукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсэукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эс
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
эсийн хуваагдал сайжруулсан
эсийн хуваагдал сайжруулсанэсийн хуваагдал сайжруулсан
эсийн хуваагдал сайжруулсан
 
газар хөдлөлт
газар хөдлөлтгазар хөдлөлт
газар хөдлөлт
 
карбон хүчил
карбон хүчилкарбон хүчил
карбон хүчил
 

Similar to Lects8 (20)

K.ss238.lecturs.1 8
K.ss238.lecturs.1 8K.ss238.lecturs.1 8
K.ss238.lecturs.1 8
 
Lectures.social ecology
Lectures.social ecologyLectures.social ecology
Lectures.social ecology
 
суурьшлын экологи
суурьшлын экологисуурьшлын экологи
суурьшлын экологи
 
1 r hicheel
1 r hicheel1 r hicheel
1 r hicheel
 
Lects1
Lects1Lects1
Lects1
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
 
Cem1
Cem1Cem1
Cem1
 
Khicheeliin tuluvluguu
Khicheeliin tuluvluguuKhicheeliin tuluvluguu
Khicheeliin tuluvluguu
 
экологийн реферат
экологийн рефератэкологийн реферат
экологийн реферат
 
P.Ochirbat
P.OchirbatP.Ochirbat
P.Ochirbat
 
Suirliin uruud
Suirliin uruudSuirliin uruud
Suirliin uruud
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
환경 лекц
환경 лекц  환경 лекц
환경 лекц
 
Or.tuhai lekts 2012
Or.tuhai lekts 2012Or.tuhai lekts 2012
Or.tuhai lekts 2012
 
Lects15
Lects15Lects15
Lects15
 
Ecology and sustainability
Ecology and sustainabilityEcology and sustainability
Ecology and sustainability
 
Echarter mongolian
Echarter mongolianEcharter mongolian
Echarter mongolian
 
эх дэлхий
эх дэлхийэх дэлхий
эх дэлхий
 
экологийн антропологийн удиртгал
экологийн антропологийн удиртгалэкологийн антропологийн удиртгал
экологийн антропологийн удиртгал
 

More from Мөнх- Очир (20)

Leg16
Leg16Leg16
Leg16
 
2 huchin zuiliin sydalgaa
2 huchin zuiliin sydalgaa2 huchin zuiliin sydalgaa
2 huchin zuiliin sydalgaa
 
2 ererbiin sydalgaa
2 ererbiin sydalgaa2 ererbiin sydalgaa
2 ererbiin sydalgaa
 
Leg15
Leg15Leg15
Leg15
 
Leg14
Leg14Leg14
Leg14
 
Leg13.2
Leg13.2Leg13.2
Leg13.2
 
Leg13.1
Leg13.1Leg13.1
Leg13.1
 
Leg12
Leg12Leg12
Leg12
 
Leg11
Leg11Leg11
Leg11
 
Leg10.2
Leg10.2Leg10.2
Leg10.2
 
Leg10.1
Leg10.1Leg10.1
Leg10.1
 
Leg9
Leg9Leg9
Leg9
 
Leg8
Leg8Leg8
Leg8
 
Leg6
Leg6Leg6
Leg6
 
Leg7
Leg7Leg7
Leg7
 
Leg5
Leg5Leg5
Leg5
 
Leg4
Leg4Leg4
Leg4
 
Leg3
Leg3Leg3
Leg3
 
Leg2
Leg2Leg2
Leg2
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 

Lects8

  • 2.  Хураангуй: Цаг уур, уур амьсгал, байгалийн бүс бүслүүр хүний биед хэрхэн нөлөөлж буй, хүний биед голлон нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийг тогтоох.  Түлхүүр үг: уур амьсгалын өөрчлөлт, хоногийн хэмнэл, температурын өөрчлөлт, байгалийн бохирдол  Дэд сэдэв 1. Экологийн нөхцөл хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь 2. Цаг уур, байгалийн бүс бүслүүр хүний биед нөлөөлөх нь 3. Үйлдвэрлэлийн бохирдол, гадаад орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
  • 3. Хүний экологи 80 орчим жилийн өмнө үүссэн. Хэдийгээр үүсээд удаагүй ч өнөө үед шинжлэх ухааны ач холбогдол нь улам бүр ихэсч байна. Сүүлийн үеийн ойлголтоор “Экологи” гэдэг нь: Иж бүрэн, цогц шинжлэх ухаан Иж бүрэн, цогц асуудлыг шийдэх шинжлэх ухааны арга Ертөнцийг үзэх үзэл Ийм тодорхойлолт нь байгаль, нийгэм, хүн ба түүний амьдрах орчны хоорондын өвөрмөц холбоог, хүний оршин тогтнох орчныг хамгаалах, сайжруулах зорилгоор судалдаг тухайн шинжлэх ухааны судлах зүйлээр илэрхийлэгддэг. Германы биологич Эрнст Геккель “бие махбодийн ерөнхий морфлоги” номондоо энэ шинжлэх ухааны мөн чанарыг тодорхойлсон ба уг зохиол хэвлэгдэж гарсан буюу 1866 оныг хүний экологийн шинжлэх ухаан төрсөн он гэж үздэг.
  • 4. Гэхдээ Э.Геккелээс өмнө амьд болон амьгүй ертөнцийн харилцан үйлчлэлийн асуудал шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, гүн ухааны онолд тусгалаа олж байгаагүй гэж хэлж болохгүй. Хүн амьдрах явцдаа байнга байгальтай харьцаж түүнийг ажиглаж эхэлсэн.Учир нь түүхэн хөгжлийн явцад хүн байгалийн нөлөөлөлд зохицон амьд үлдэх шаардлагатай байсан. Хүн төрөлхтөн эхнээсээ байгаль, хүний ертөнцөд болж буй аливаа юмс үзэгдлийн ерөнхий харилцаа холбоог тайлбарлахыг оролдож ирсэн бөгөөд түүхэн хөгжлийн үе бүрт энэ сонирхол өөр өөрөөр илэрч байв. Дэлхий дээр зүйл хэрхэн үүссэн, зүйлийн ялгаа ба амьтан ургамлын дасан зохицлыг юугаар тайлбарлах, янз бүрийн ард түмний аж ахуй, соѐлын хөгжлийг юу тодорхойлдог зэрэг бусад асуудлууд гарч ирсэнээр янз бүрийн бие махбодийн хоорондоо болон хүрээлэн буй орчин, хүн, хүний нийгэмтэй харилцан үйлчлэлийн тогтолцоог судалдаг байгалийн болон нийгмийн тухай мэдлэгийг нэгтгэсэн шинжлэх ухаан үүсэх шаардлага зүй ѐсоор гарсан нь чухамдаа хүний экологи юм. •Хүний экологи
  • 5. Байгаль дэлхийн ерөнхий зүй тогтол ба амьд биеүдийн харилцан холбоог судалдаг ерөнхий шинжлэх ухаан нь хүнийг судлах боломжгүй. Хүний экологийн салбар шинжлэх ухаан нь биологийн шинжлэх ухаанд амьд биеүдийн харилцан холбооны системчилсэн хандлага бий болохтой зэрэгцэн хөгжиж ирсэн. Homo sapiens зүйлийн онцлог байдал, түүний хоѐрдмол чанар, буюу хүн байгалийн нэг хэсэг бөгөөд нөгөө талаараа нийгэм-соѐлын орчныг бүрдүүлэгчийн хувьд хүн, түүний хүрээлэн буй орчинтой харилцан үйлчилсэний үр дүнг судлах хүний экологийн асуудал тулгарч хүн ба нийгэм, түүний түүхэн ба соѐлын хөгжлийг судлах шинжлэх ухааны хүрээнд шинжлэх ухааны мэдээлэл хуримтлагдаж эхэлсэн байна. Хүний амьд ба амьгүй ертөнцтэй харилцан үйлчлэх зүй тогтлыг илрүүлэхийн тулд хүнийг байгалийн амьтны хувьд судлах нь учир дутагдалтай. Хүний экологийн эх үүсвэр нь антропологи, этнографи, соѐлын хөгжлийн түүх, социологи, эдийн засаг, анагаах ухаан зэрэг шинжлэх ухаанд бий болсон бөгөөд ялангуяа гүн ухаан чухал ач холбогдолтой. Учир нь хүн ба байгалийн харилцан үйлчлэлийн асуудлууд, хүний оюун ухааны ертөнцийг танин мэдэх, хүрээлэн буй орчныг өөрчлөн хувиргах чадавхи, түүний байгалийн хүчээс хамаарах зэргийн тухай асуудлууд гүн ухааны үзэл бодолд өөрийн тусгалаа олдог •Хүний экологи
  • 6. Хүн өөрийн балар эртний орчноос өвөрмөц соѐлын ба нийгмийн орчныг бий болгосон ч байгалийн нэг хэсэг хэвээр үлдсэн. Хүний экологийн шинжлэх ухаан хүний экосистемийг судлахын зэрэгцээ хүний популяцийн бүлгүүдийн хөгжлийн хэлбэрүүдийг судалдаг. Судалгааны явцад хүний экологийн судалгааны хүрээ өргөсөхийн хэрээр биосферт хүний эзлэх байр суурь, нөлөө ач холбогдол, хүний амьдрах хөгжих тохиромжтой орчиныг биосферийн бусад хэсгүүдтэй хүн төрөлхтөн хэрхэн харьцах асуудлаар тодорхойлох аргуудыг судлах болсон нь “нийгмийн экологи” гэсэн хүний экологийн нэг шинэ салбар үүсгэхэд хүргэсэн. • Сүүлийн үеийн экологийн судалгаанаас үзэхэд байгаль нийгмийн үзэгдлүүдийг тус тусад нь авч үзэж болохгүй, харин байгаль орчныг хамгаалахын тулд нийгэм, эдийн засгийн, байгалийн тэнцвэрийг хадгалж хамгаалдаг шинэ механизмуудыг бий болгох шаардлагатай. Хүний экологийн хөгжил бидний нүдэн дээр явагдаж байна •Хүний экологи
  • 7. • Өнөө үед бүх дэлхийг хамарсан экологийн хямрал нь хүн өөрийнхөө оюун ухааны хүчинд хэт их эрдэж “хүмүүс бид байгаль дэлхийг эзэгнэн дураараа ашиглаж байх ѐстой” гэсэн үйл ажиллагааны үр дүнд хүрсэн. Харин байгальтай зүй бусаар харьцвал эцсийн бүлэгт байгаль хариугаа авч хүн төрөлхтөн аюул сүйрэлд учрах болно гэдгийг саяхнаас дэлхий нийтээр ухааран ойлгож байгалийг эзэгнэн амьдрах биш байгальтай зохицон амьдрах ѐстой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн явдал XX зууны хүн төрөлхтний олсон нэг том амжилт юм. • Соѐл иргэншлийн ололт амжилтаас хамаарахгүйгээр байгаль орчин нь хүний эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Шинжлэх ухаан, техник технологийн хөгжил хичнээн өндөр түвшинд хүрлээ ч гэсэн хүн төрөлхтөн хүрээлэн буй байгаль орчноос тусгаарлагдаж чадахгүй. •Хүний экологи
  • 8. Анагаах ухааны газар зүй эрчимтэй хөгжсөн нь хүний эрүүл мэндийн бүтэц, динамикт гарч буй өөрчлөлттэй холбоотой. Харамсалтай нь хүний популяцийн эрүүл мэндийн хөгжлийн хандлагыг таатай гэж үзэж болохгүй. Учир нь төрөлхийн гажигтай хүүхэд төрөх, удамшлын өвчин ихсэх, биеийн эсэргүүцэл сулрах, олон тооны өвчин хэв шинжит бусаар явагдах зэрэг нь өнөө үеийн экологийн орчны өөрчлөлттэй нягт холбоотой. Янз бүрийн эмгэг нь байгаль- цаг уурын онцлог, амьдралын хэв маяг, хүний үйл ажиллагаа, түүний мөн чанар, хоол тэжээл, усан хангамжтай холбоотой болохыг анагаах ухааны эрдэмтэд өөрийн бүтээлдээ тусгаж байв. Эрүүл ахуйн шинжлэх ухаан хүний хүрээлэн буй орчинг бүрдүүлэх, хүчин зүйлүүдийн үйлчлэлийн мөн чанар, эерэг сөрөг нөлөөг тодорхойлж, эрүүл ахуйн хэвийн хэмжээг төлөвшүүлж, хортой хүчин зүйлийн үйлчлэлийг сулруулах, ашигтайг нь хэрэгжүүлэх арга замыг боловсруулдаг. •Хүний экологи
  • 9. • Хүний амьдралын идэвхтэй үйл ажиллагаа хөдөлмөр, хөдөлгөөн, амралт, эрүүл мэнд, ѐс суртахуун, нийгмийн байдал зэрэг нь хүрээлэн буй орчноос ямар нэгэн байдлаар хамааралтай байдаг. Орчин үед хүнд тохиолддог өвчнүүдийн олонхи нь байгалийн хуулийг зөрчсөн, амьдралын хэт ачаалал, ус агаарын бохирдол, нийгмийн хямралын асуудлаар үүсгэгддэг боллоо. Орчин үед эрүүл ахуй нь ямар нэг өвчин үүсэх, хүн амын янз бүрийн бүлгүүдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний ач холбогдлын тухай асар их мэдлэг хуримтлуулжээ. Гэвч техникийн болон мэдээллийн байнга ихсэж буй ачаалал нь хүний бие махбодод илүү өндөр шаардлага тавих, эрүүл ахуй, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүн амын эрүүл мэндийг хамгаалах, асуудлыг боловсруулах, сайжруулах талаар шинэ шинэ хариуцлагатай даалгаварыг дэвшүүлэн тавьж байна.
  • 10. Орчин үед ямар ч мэргэжлийн хүн экосистемийг бүрдүүлэгч амь мандлын давхарга хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж чадах тухай тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Хүний эрүүл мэндийг тогтвортой байлгахад эрүүл агаар, цэвэр ус, чанартай хоол, хүнс, бохирдолгүй экосистем,сэтгэл зүй, хотжилт, нийгмийн асуудлууд зэрэг нь цогц нөлөөлнө. Хүнийг эмчилж, хүн амд эмчилгээ сувилгааны тусламжийг зохион байгуулахад экосистемийн онцлог, түүнийг бүрдүүлэгч хүчин зүйлийг цогцоор нь тооцоолох нь зүйтэй. Хүний биед өдөр тутмын цаг агаарын байдал тодорхой нөлөө үзүүлдэг. Зарим тохиолдолд өвчнийг хүндрүүлж, дасан зохицох чадварыг алдагдуулдаг. Агаарын даралт буурах үед ажлын чадвар сулрах, гадаад орчны нөлөөлөл ихсэх үед халдварт өвчнөөр өвчлөх нь олонтаа. • Хүмүүсийн амьдрал, эрүүл мэндэд хамгийн хортой нь цацраг, рентген туяа, долгионы үйлчлэл юм. XX зууны төгсгөлд Монголын ард түмний хувьд хүнд сорилт болсон нийгэм эдийн засгийн өөрчлөлт, ядуурал зэрэг нь хүний экосистемийн хэвийн байдлыг алдагдуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
  • 11. • Хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдийн хэмнэлтээр үелэн давтагддаг өөрчлөлт нь хүний хоногийн ба улирлын физилоги үйл ажиллагаа, биохэмнэлийг өөрчлөхөд хүргэдэг. Зохиомол гэрэлтүүлэг, нойрны өөрчлөлт, шөнийн цагаар ажиллах, нэг бүсээс нөгөөд шилжих зэрэг нь бие махбодь гадаад орчны өөрчлөлтөнд дасан зохицох чадварыг бууруулах механизм болдог. • Хоногийн хэмнэл нь хүний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуйн чухал нөхцлийн нэг юм. Ихэнх эмч нар хүний хоногийн хэмнэлийн хүчин зүйлд онцгой ач холбогдол өгдөггүй учир цаашдаа бие махбодод эмгэг байдал үүсэх боломжийг өндөр болгодог. • Жил, улирал, сар болгон өөрийн цаг уурын онцлогтой бөгөөд нарны байршлаас жил улирал, сарын цаг уур хамаарна. Улирал цаг уурын өөрчлөлтөөс хамаарч янз бүрийн нян, вирусээр үүсгэгддэг халдварт өвчний тархалт ихэсдэг.
  • 12. 1. Экваторын 2. Халуун орны 3. сэрүүн бүсийн 4. Арктик ба антарктидын • Орчин үед уур амьсгалын үндсэн 4 муж байна.
  • 13. • Дэлхийн янз бүрийн газар нутгийн хөрс шороонд агуулагдах химийн бодисын найрлага янз бүр байдгаас хамаарч географикийн бүсүүдэд ургамал болон амьтны аймаг, ус, хөрс, шороонд агуулагдах химийн бодис, бичил элементүүдийн агууламжаас хамаарч ундны ус, хоол хүнсэнд агуулагдах хүний бие махбодод зайлшгүй шаардлагатай бичил элементүүдийн илүүдэл, дутагдал болж улмаар хүний биед эмгэг өвчин үүсэхийг нутагшмал бичил элементоз гэнэ. Хүн төрөлхтөн хэт хүйтэн сэрүүн, халуун, хуурай халуун, чийглэг халуун зэрэг байгалийн янз бүрийн бүс бүслүүрт оршин амьдрахдаа тухайн орчинд дасан зохицсон байдаг бөгөөд зөвхөн тэр бүс нутагт түгээмэл тохиолддог өвчин эмгэгээр өвчилдөг.
  • 14. Хүний бие махбодод 70 орчим химийн бодис агуулагдана. Биогеохимийн өвчин эмгэгүүд нь тухайн байгалийн бүс бүслүүр, экологийн нөхцлөөс гадна бодисын солилцоо болон генетикийн хүчин зүйлээс хамаарна. Аливаа амьд биемахбодод химийн бодисын найрлага нь хортой ба ашигтай нөлөө үзүүлдэг. • Ер нь байгаль орчных нь байдлыг харгалзан энэ хүн ам хэр эрүүл, хэр удаан амьдрах вэ? гэдгийг ч тогтоож болдог. Ийм болохоор нөхөн үржихүйн эрүүл мэнд, байгаль орчны хооронд нарийн уялдаа бий.
  • 15.
  • 16. Дэлхийн хэмжээгээр жилд дунджаар нас барж байгаа хүмүүсийн 20-25 орчим хувь нь байгаль орчноос нөлөөлсөн халдварт өвчнөөс шалтгаантай байна. Энгийн жишээнээс үзэхэд амьсгалын замын өвчний 60%, ходоод гэдэсний өвчин 90%, архаг хатгааны 50% нь хамгийн энгийн байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаанаас болжээ. • Ариутгалгүй ус, эрүүл ахуйн муу байдлаас болж жил бүр 12 сая хүн нас барж байна.Агаарын бохирдлоос болж жилд ойролцоогоор 3 сая хүн нас барж байгаагын дийлэнх нь хөгжиж буй орнуудад байна. • Гэр ахуйд мод, малын ялгадас, үр тарианы шилбэ, үлдэгдлийг түлж хэрэглэх явдал ойр орчимын агаарыг бохирдуулах гол нөхцөл болдог бөгөөд үүнд жилд дунджаар 2.5 сая хүн нэрвэгдэж байгаагын дийлэнх нь эмэгтэйчүүд, охид байгаа юм. Ийм шалтгаанаас болж жил бүр 2.2 сая хүн эндэх тооцоотой байгаагын 98 хувь нь хөгжиж буй оронд байгаа юм.
  • 17. Хүн төрөлхтний хотжилт, суурьшмал амьдралын хэлбэрээс хамаарч гадаад орчны бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон. XX зууны сүүлийн 10 жилд нийлэгжилтээр гаргаж авсан байгальд байдаггүй, төрөл бүрийн бодисууд хүний биед сөргөөр нөлөөлж байна. Эдгээр бодисуудыг ксеонобиотик /харийн гэдэг грек гаралтай үг/ гэдэг бөгөөд энэ бодис нь сүүлийн үед улам ихэсч байна. Ксеонобиотикт өндөр молекулт нэгдлүүдийн үйлдвэрлэл, хорт бодисууд, азотын нэгдлүүд, пестицид, нитрат, нитрит, нитрозоамин, согтууруулах ундаа, идээлэх бодис, олон төрлийн эм, гоо сайхны зүйл гэх мэт орно. • Бохирдол хүний, ялангуяа ядуусын нөхөн үржихүйн эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлж байна. Төлөвлөөгүй хотжилт, суурьшил, шинээр бий болж буй газар эзэмшлийн бүст эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ тэр тусмаа нөхөн үржихүйн үйлчилгээ хүртээмжгүй байдаг учир эхийн эндэх, хүсээгүй жирэмслэлтийг нэмэгдүүлэх эрсдлийг бий болгодог. Эдгээр хорт бодис нь хүний дархлалын тогтолцооны үйл ажиллагааг бууруулах янз бүрийн өвчнийг бий болгох, төрөл бүрийн харшил үүсэхээс гадна хүнд удамшлын янз бүрийн өвчин, хорт хавдрыг бий болгодог байна гэж үздэг.
  • 18. 1900 оноос хойш аж үйлдвэрийн хөгжлийн үр дүнгээр урьд өмнө нь мэдэгддэггүй байсан 100000 төрлийн химийн бодис байгаль орчиндоо хүртээжээ. Эдгээрийн дийлэнх нь сайн судлагдаагүй, чухамдаа дангаараа буюу холимог нийлмэл байдлаараа хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэхийг одоо хэр нь мэдэгдээгүй л байгаа ажээ. Олон зуун химийн бодисууд агаар, ус, хөрс, хоол хүнсэнд хэдий нь мэдрэгдэх болжээ. Зарим нь газар тариалан, аж үйлдвэрийн химийн бодисоос хордож эх үрээ зулбах, нялхас сул дорой төрөх, өвчлөх, эндэх гэх мэт хорт үр дагавар гарч байна. • Мөн шилжих хөдөлгөөн хот, хөдөө дамжсан худалдаа наймаа улс хоорондын шилжих хөдөлгөөн мөн л өвчин тархах зам болдог.
  • 19. Хүний экосистем нь нээлттэй тогтолцоо учраас ашигт малтмал, түлш, техник технологи, зах зээлд оролцох зэрэг янз бүрийн үйл ажиллагаа болон оролцоог шаарддаг. Тухайлбал ямар ч хотын хэвийн амьдралыг хангахын тулд тодорхой орон зай, хүнсний бүтээгдэхүүн, барилгын болон цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл ойн нөөцийг шаарддаг. Хотын ундны болон ахуйн ус, үйлдвэрлэлд хэрэглэгдэх ус, бохир усыг зайлуулах, амьсгалах агаар, автомашины зогсоол, автомашины утааг саармагжуулах, аж үйлдвэрлэлийн болон цахилгаан станцуудын утаа бохирдлыг зайлуулах зэрэг олон асуудлууд тулгардаг. Түүнээс гадна эрчим хүч, түүхий эд хэрэгтэй болдог. Бүр жижигхэн хот ч гэсэн хүний экосистемийн хэд хэдэн хүчин зүйлээс шууд хамааралтай байдаг. Нэг хэсэг нь хот дотроо юмуу хотын ойролцоо байдаг, зарим нь түүнтэй замын сүлжээний тусламжтайгаар холбогддог.
  • 20. Орчин үед хүнд тохиолддог өвчнүүдийн олонхи нь байгалийн хуулийг зөрчсөн, амьдралын хэт ачаалал, ус, агаарын бохирдол, нийгмийн хямралын асуудлуудаар үүсгэгддэг боллоо. Орчин үед ямар ч мэргэжлийн хүн экосистемийг бүрдүүлэгч амь мандлын давхарга хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж чадах тухай тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Хүний эрүүл мэндийг тогтвортой байлгахад эрүүл агаар, цэвэр ус, чанартай хоол, хүнс, бохирдолгүй экосистем, сэтгэл зүй, хотжилт, нийгмийн асуудлууд зэрэг нь цогц нөлөөлнө.
  • 21.  Насанд хүрсэн хүний хэрэглээний өдрийн хэм хэмжээний дагуу харгалзсан зөвлөгөөний дагуу бүтээгдэхүүний 7 бүлгийг тусгасан хоол тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг доор гаргав. • ӨДРИЙН ХООЛНЫ ОРЦЫН БҮРЭЛДВЭРҮҮД
  • 22. Цаг бусын үхлийн байнгын аюул дор энгийн амьдрах. Эдийн засгийг хувьчилсан нөхцөл бүхий соѐл иргэншилд ийм эгэл эрүүл мэндийн хэлбэр тохиолдоно. Халдварт болон бусад өвчнөөр зуурдаар нас барах өндөр магадлал бүхий, дундаж наслалт богино амьдрал. Ийм хэлбэрийн эрүүл мэнд ХАА-н эдийн засаг бүхий соѐл иргэншилд илүү тааралдана. Хордох, бэртэл, гэмтэл, золгүй тохиолдол, хавдар, зүрх судасны өвчин зэрэг шалтгаанаар тэтгэврийн өмнөх насны хүмүүсийн цаг бусын нас баралт ихэссэн ба хүн амын ихэнх хэсгийн дундаж наслалт нь уртассан хэлбэр. Хүн амын ихэнх нь итгэлтэй, бүтээмжтэй ажиллах чадвартай, эрүүл урт насалдаг шинэтгэсэн хэлбэр. Ийм хэлбэр нь үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудад ажиглагддаг. Бүх популяцийн амьдрал нь үнэ цэнээ алдаагүй баясгалантай, биологийн туйлд ойртсон илүү их шинэтгэх хэлбэр бөгөөд үйлдвэржсэн эдийн засагтай, нийгмийн өндөр хөгжилтэй, ардчилсан хүмүүнлэг нийгэмшилтэй ирээдүйд найдаж болох эрүүл мэндийн хэв шинж • Популяцийн эрүүл мэндийг 5 хэлбэрт хуваадаг.