SlideShare a Scribd company logo
1 of 59
Download to read offline
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН

ВЕГАН-НОГООН-ГАРИГ
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ХҮМҮҮНИЙ
ЭКОЛОГИЙН
УЛ МӨР
Экологийн ул мөр гэж юу вэ?

Ус, мод, хүнс, цаас, хувцас, цахилгаан, шатахуун, түлш гэхчилэн
хүний амьдралын бүхий л хэрэглээ нь байгаль орчинд ямар нэг ул
мөр үлдээдэг. Хэрэглэсэн юм бүхний ард заавал муу ул мөр үлддэг.
Үүнийг
экологийн ул
мөр гэнэ.
Хүмүүний экологийн ул мөр хэрээс
хэтэрчээ!!!
• Экологийн ул мөрийг глобал га (гга)
нэгжээр илэрхийлдэг.
• Дэлхийн нэг хүний экологийн ул мөр
1,8 гга болон түүнээс доош байвал
дэлхийн даацын хүрээнд байна гэсэн
үг.
• 2010 оны байдлаар дэлхийн нэг
хүний экологийн ул мөр нь 2,7 гга
болчихоод байна.
• Монгол хүний экологийн ул мөрийг
5,5 гга гэж тооцоолжээ.
Хүмүүний хэрэглээг даах дэлхийн нөөц 1970-аад
оны дундаас хойш хомсдож эхлэв.
• Дэлхийн экологийн ул
мөрийн
үнэлгээнээс
үзвэл хүн төрөлхтөний
хэрэглээг хангахын тулд
2010 гэхэд 1,5 дэлхий,
2050 он гэхэд манай
дэлхий шиг 2 дэлхий
шаардлагатай болжээ.

Харамсалтай нь дэлхий маань ганц учир амьдралын хэв маяг,
дадал зуршлаа өөрчлөхөөс өөр арга байхгүй. Энэ нь дэлхийн
хүн бүхэнд хамаатай асуудал юм.
ДЭЛХИЙН ДУЛААРАЛ

Дэлхийн дулаарал нь агаар мандал
дахь хүлэмжийн хийн өсөлтөөс
шалтгаалж байна!!!
Энэ нь хүний экологийн ул мөр
ихэссэнтэй холбоотой!!!
Чийдэн, компъютер асаах, машинаар явах, мал адуулах, амьсгалах гээд
бидний бүхий л үйлдэл агаар мандалд хүлэмжийн хий ялгаруулж байдаг.

Агаар мандал дахь хүлэмжийн хий нь нарны илчийг барьж
дэлхийг яг хүлэмж мэт дулаан байлгадаг.
Сүүлийн 34 жилд агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж
70% нэмэгдсэн. Үүнээс нүүрсхүчлийн хий 80% нэмэгджээ.
Үүний муу үр дагаврууд:

Дэлхийн
температур сүүлийн
30 жилд Цельсийн
0,7 хэмээр
нэмэгдсэн.
Монголын
дулаарлын хурд
үүнээс 3 дахин их
буюу 2,1 хэмээр
дулаарсан.

Сүүлийн 30 жилд
Хойд туйлын 2.5 сая
км талбай бүхий
мөс хайлжээ.

Хөрс хуурайшин
цөлжиж байна.
Дэлхийн газрын
хөрсний элэгдлийн
хурд сэргээлтээсээ
18 дахин их байна.
Грийнландын арлын мөсний хэмжээ
(Хиймэл дагуулаас авсан зураг)

Дэлхийн цэвэр усны 10%-ийг эзэлж байсан энэ их
мөсний ердөө 3 % нь үлджээ (2013 оны байдлаар)

1992

2005
Аляскийн Мкартины мөсөн уул хайлжээ
Дэлхийн дулаарлын 80% нь махны хэрэглээтэй холбоотой
Учир нь нүүрсхүчлийн хийнээс 23 дахин хүчтэй дулааруулагч
метан хийн 37%, 300 дахин дулааруулагч азотын дутуу
ислийн 65% нь мал аж ахуйгаас ялгарч байна.
Хүн төрөлхтний усны ул мөр
• Дэлхийн нийт усны 97% нь
далайн давстай ус, ердөө
3% нь цэвэр ус юм.
• Энэхүү 3%-ийн цэвэр усны
98.8% нь цас мөсөн
бүрхүүл, газрын гүнд
байдаг учир хэрэглэх
боломжгүй.
• Дэлхийн цэвэр усны ердөө
0,3% -ийг бүрдүүлдэг нуур,
гол мөрний усыг хүн шууд
хэрэглэх боломжтой
Бидний үлдээж буй усны экологийн ул мөр
Монгол улсын 2007 оны усны тооллогоор:
5128 гол горхийн 852 нь ширгэж,
9306 булгийн 2277 нь,
7474 нуур цөөрмийн 1181 нь,
429 рашаан усны 60 нь хатаж үгүй болжээ .
Өөрөөр хэлвэл манай орны гол горхины 16%, булаг шандын 21.8%, нуур
тойрмын 28.0% нь ширгэжээ.
Гүний усны түвшин 3-5 м доошилж, мөнх цасны 40% нь хайлжээ.

Эх үүсвэр: Байгаль орчны яамны тайлан, 2008
Хөвсгөл нуурын сав газрын экологи
Монгол улсын асар том баялаг

агаарын жилийн дундаж
температур 20C хэмээр
дулаарсан.
хур тундасны түвшин буурах
хандлага ажиглагдсан.
Бэлчээрлэлтийн улмаас нийт
ургамлын ургац буурсан.
цэвдэг гэсч эхэлсэн, хөрсний
чийг буурсан зэрэг нь үржил
шимгүй нутаг болж хувирахад
хүргэж байна.
Хөвсгөл нуур цэнгэг усны нөөцөөрөө дэлхийн
1%, Монгол орны 70%-ийг эзэлдэг.
Хөвсгөл нуурын сав газрын экологи
Хөвсгөл нуурын сав газар ийнхүү уур амьсгалын
өөрчлөлт болон газар ашиглалтын тогтворгүй үйл
ажиллагаанаас болж хурдацтай хувирч байгааг
судалгаагаар тогтоосон байна!!!
“Бод → хэрэглэ→ хэмнэ”
Нэгдсэн үндэстний байгууллага
(НҮБ) хүн төрөлхтөнд уриалж
байна.
Нэгдсэн үндэстний байгууллага
бол бүх дэлхийн засгийн газар
гэсэн үг.
Хүнсний бүтээгдхүүн бий болгоход эрчим хүчний,
хөргөлтийн, тээврийн, агуулахын, худалдааны гээд
олон ул мөр үлддэг. Үүнээс зөвхөн усны ул мөрийг
авч үзье.
Хүнсний бүтээгдхүүн
1 кг шоколад үйлдвэрлэхэд
1 кг үхрийн мах бий болоход
1 кг хонь, ямааны мах бий болоход
1 кг гахайн мах бий болоход
1 кг цөцгийн тос
1 кг тахианы мах бий болоход
1 кг өндгөнд
1 ш гамбургерт
1 кг талханд
1 л сүү бий болоход
1 кг жимсэнд
1 кг төмс
1 кг хүнсний ногоонд

Зарцуулж буй цэвэр ус, л
17 100
15 415
8 763
5 988
5 553
4 325
3 265
2 400
1 608
1 020
962
387
322

Хэрэглэхийн өмнө бод!
Хүнсний бүтээгдхүүн бий болгоход
усны экологийн ямар ул мөр үлдэх вэ?

Хэрэглэхийн өмнө бод!
Шоколад үйлдвэрлэлийн усны ул мөр

Какао буурцаг

1кг какао буурцагнаас 800 г
какао нухаш гаргаж авахад
24000 л ус зарцуулна.

470 г какао тос
1 кг какаоны тос
үйлдвэрлэхэд 34000 л
ус зарцуулна.

530 г какао нунтаг
1кг какаоны нунтаг
үйлдвэрлэхэд 15600 л
ус хэрэглэнэ.
Шоколад үйлдвэрлэлийн усны ул мөр

Шоколадны найрлага:

1 кг шоколад

40% какао нухаш
17 100 л ус
зарцуулна.

20% какао тос
40% элсэн чихэр

9600 л ус

100 г шоколад

6800 л ус
720 л ус

1700 л ус
зарцуулна.
Талх үйлдвэрлэлийн усны ул мөр
1 кг буудай

1827 л ус зарцуулна.

1 кг талх

1608 л ус зарцуулна.

Хэрэглэхийн өмнө бод!
Хүнсний экологийн ул мөр

1 кг шоколад, талх үйлдвэрлэхэд хүний хүч хөдөлмөр,
цахилгаан эрчим хүч, хөргүүр, тээврийн ихээхэн
зардал гардаг гэвэл аливаа хүнсний болон бусад
бүтээгдхүүний экологийн ул мөр байгаль орчинд
халтай юм.
Экологийн ул мөрөө яаж багасгах вэ?
“Идэхийн өмнө бодох” гэдэг нь эдгээрээс
алийг нь сонговол байгаль орчиндоо ээлтэй
амьдарч болохыг бодоорой гэсэн үг.

Тухайн зүйлийг хэрэглээгүй тохиолдолд
тэдгээрийг
үйлдвэрлэх, бий болгоход
зарцуулдаг ус болон бусад бүх зардлыг
та хэмнэлээ гэсэн үг.
Усны экологийн ул мөрөө бууруулахын тулд:
• Ахуйн хэрэглээндээ зарцуулдаг усыг ариг гамтай хэрэглэж
хувцас, цагаан хэрэглэлийг аль болох бороо, цасны усаар
угаах.
• Нуур, тойром, голын усыг цэвэрлэх ажлыг хүн бүр өөрсдийн
санаачилгаар тогтмол хийж байх.
• Нуур, гол мөрний усыг малын хөл, шавхай, машин болон
хувцас угаах, хог хаягдал зэргээр бохирдуулахгүй байх.
• Хогийн сав бие засах газрыг голын эх, усны ундаргаас хол
байрлуулах.
• Гол, усны ойролцоо бие засахгүй байх.
• Усны эхний мод ургамлыг сүйтгэхгүй байх, мод бут тарих.
• Загас жараахайг нь барих хөнөөхөөс зайлсхийх.
• Бороо, цасны усыг хуримтлуулж оршин буй газартаа усан сан
юмуу усны нөөц бий болгон ногоон байгууламжаа услах.
Хүн төрөлхтний ойн ул мөр
 Ой мод нь хүлэмжийн хийг шингээж
агаарыг цэвэршүүлдэг “дэлхийн
уушиг, монгол орны уушиг” юм.
 1 га ой (100м х 100 м) хоногт 4800
хүний ялгаруулсан нүүрсхүчлийн
хийг шингээж, 7200-12000 хүний
амьсгалах хүчилтөрөгчийг бий
болгодог.

Муу үйл зовлонгийн шалтгаан
Сайн үйл жаргалын үндэс

 Мод бол зөвхөн түлш, эсвэл ашиг
олох гэсэн бизнесийн хэрэгсэл
биш.
 Мод бол амьдрал буцалж буй амьд
орчин юм.
 Мод огтлох нь амь хөнөөж устгаж
буй хэрэг юм.

Жилд хүн бүр 1 ширхэг, байгууллага 5 ширхэг мод тарих үүрэгтэй.
(Монгол улсын Ойн тухай хуулиас)
Ойд үлдээж буй хүмүүний
экологийн ул мөр

Модгүй болсон
талбайгаас асар их
хүлэмжийн хий
ялгардаг.

• Дэлхийн хуурай газрын талыг
бүрхэж байсан ойгоос одоо
дөнгөж ¼ нь үлдсэн.
• Хоёр уушигныхаа нэгийг нь бүтэн,
нөгөөгийнх нь хагасыг тайруулсан
хүн амьд явах билүү.
• Монгол орны ойн 42% нь устжээ.
• 1971-1997 онд 2700 орчим түймэр
гарч, 14 сая га орчим талбай
шатжээ.
• Сүүлийн 5 жилд 798 түймэр гарч
2.1 сая га газрын ой шатжээ.
• Монгол улсад 1980-2008 онд 32,9 сая шоо
метр мод бэлтгэсний улмаас ойн талбай
1,2 сая гаруй га-аар хорогдсон байна.
• Жилд дунджаар улсын ойн сангийн 13.4%тай тэнцэх ойн талбай түймэрт нэрвэгдэж
байна.
• Ойн түймэр гарч буй шалтгааны 90 гаруй
хувь нь хүмүүсийн тамхи, шүдэнзний галыг
бүрэн унтралгүй өвслөг хуурай хучаасанд
хаяснаас, мөн ил задгай гал түлж
хяналтгүй орхисноос, үнс нурмыг
зориулалтын бус саванд хийсэн буюу ил
задгай хаяснаас үүдэлтэй (Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг – Ойн газар).
Монгол орны ойн тархалт
Экологийн ул мөрөө бууруулахын тулд:

Ойн тухай хуулийг хэрэгжүүлж жилд хүн
бүр 1, сургууль, албан байгууллага 5 ш мод
тарих.
Банз, модоор хашаа барихыг бүрмөсөн
зогсоох.
Ил задгай гал гаргахгүй байж түймрээс
сэргийлэх.
Унаангийг түлшинд хэрэглэх замаар залуу
мод ургах талбайг нэмэгдүүлэх
Цаасаа хэмнэж,
модоо гамная.
• Монгол цаас үйлдвэрлэдэггүй орон тул цаасны
экологийн ул мөрийг бууруулах нь иргэн бүрийн
ухамсарт үүрэг байх ёстой.
• Сурагчид дэвтрийг ар өвөргүй бичиж хэрэглэх,
сурах бичгийг дээр нь бичилгүй гамтай хэрэглэх
замаар 1 номыг 3 хичээлийн жил дамжин
хэрэглэх.
• Таримал модоор үйлдвэрлэсэн болон цаасыг
дахин боловсруулж гаргасан цаас хэрэглэх.
• 1 кг-аар савласан 25 цаасан ууттай гурилын
оронд 25 кг-ийн шуудайтай гурил авбал 25
ширхэг цаасан уут хэмнэнэ, энэ хэмжээгээр
цаасны экологийн ул мөр буурна.
Хөрс, ургамалд үлдээж буй хүмүүний
экологийн ул мөр
Эх нутгийнхаа нэн эмзэг хөрсийг эзний
ёсоор энхрийлж хайрлацгаая.

Газрын гадаргын өнгөн хэсэгт байх ургамал ургах шим
тэжээлт бодисыг агуулсан сэвсгэр үе давхаргыг хөрс гэнэ.
Хөрсөнд үлдээж буй
монголчуудын экологийн ул мөр

Дараагийн 50 жил ийм маягаар үргэлжилвэл эх орон маань
африкийн амьдралгүй халуун цөл лугаа болох магадлал их байна.
Малжиж баяжих уриа ямар
ул мөр үлдээж байна вэ?
Монгол орны бэлчээрийн даац наанадаж 4
дахин хэтэрчээ.
Зүлэг ширэг зонхилсон бэлчээрийн нөхцөлд
Монгол орон богод шилжүүснээр 25 сая малын
бэлчээрийн даацтай гэж тогтоосон.
Монгол орны бэлчээрийн ургамлын 87% нь
малын хөлөөр талхлагдаж, 50% нь нөхөн
сэргэхгүй болсныг монголын 11, ОХУ-ын 4
хүрээлэнгийн 10 жилийн судалгаа
баталгаажуулжээ.
Ийнхүү бэлчээрийн ургамлын 50% нь
нөхөн сэргэхгүй болсон одоогийн нөхцөлд
12.5 сая мал, 87% нь малын хөлөөр
талхлагдсаныг тооцвол сайндаа 6-8 сая
мал бэлчээх байтал 40 гаруй сая мал
адгуулж байгаагийн 44% нь ямаа байна.
Өнгөрсөн 60 жилийн хугацаанд монголын
бэлчээрийн өндөр шимт ургамлын ургац
1.5-2.3 дахин буурсан (Батима, 2006)
судалгааг авч үзсэн ч малын тоог
наанадаж 2 дахин багасгахгүйгээр хөрсний
элэгдэл доройтлыг бууруулж чадахгүй юм.
• АНУ-ын Байгаль орчны шинжлэх ухаан
(Environmental Science)номонд орсон
судалгаанаас үзвэл 2050 он гэхэд монголын
дулаарал Цельсийн 3 хэм болж өсөх ба
одоогийнхоос илүү хуурайших юм
(Environmental Science, 2008 он, хуудас 323).
• Ийнхүү хөрс, ургамал, ус, бэлчээрийн
ноцтой өөрчлөлт, хямралтай нөхцөлд мал
аж ахуй эрхлэх мал аж ахуй эрхлэх ажил
цаашид үндсээрээ өөрчлөгдөх
шаардлагатай болж байна.
Хөрсний экологийн ул мөрөө бууруулахын
тулд:
Бэлчээрийн даацад тохируулан малын тоог цөөлж,
сүргийн бүтцийг зөв болгох
Цаашид мал ахуй нь амьжиргааны эх үүсвэр байх
аргагүйд хүрч буй бодит байдлыг сайтар ухаарч
амьдралын өөр эх үүсвэрүүдийг бий болгож хөгжүүлэх,
тухайлбал эко сум болж дотоодын аялал жуулчлалыг
хөгжүүлэх, органик газар тариалан эрхэлж сумынхаа
хэрэгцээг бүрэн, цаашлаад аймаг, эх орныхоо
хэрэгцээний тодорхой хувийг хангах, тарьсан модоор
модны хэрэгцээг хангах гм.
Зүлэг хөрс гэмтээж машины болон явган хүний зам
гаргахгүй байх
Тоглоомын талбайг тусгайлсан газарт хашиж байгуулах
Ил задгай бие засахгүй байх
Хаа сайгүй хог хаяхыг зогсоох
Экологийн ул мөрөө бууруулахын
тулд:
Гэр, сургууль дээрээ цэцэг тарьж,
хашааг зүлэгжүүлэх, хашаандаа
мод, бут тарьж цэвэр цэмцгэр
амьдарцгаая!
Хашаандаа явган зам гаргаж
зүлэг хамгаалах.
Хоол, хүнс
Хоол хүнсний хэрэглээг өөрчлөх замаар экологийн ул
мөрийг ихээхэн бууруулах боломжтой.

Ургамлын гаралтай хүнс нь
байгаль орчинд ээлтэй буюу
сөрөг нөлөө багатай.
Харин махны хэрэглээ нь
байгальд
ихээхэн
хор
хөнөөлтэй.
Яагаад гэвэл мал амьтан нь
ус, бэлчээр, хөрс, ургамал
зэрэг
их
хэмжээний
байгалийн нөөц хэрэглэдэг.
Мөн хүлэмжийн хий ихээр
ялгаруулдаг.
Жилд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ
(Нүүрсхүчлийн хийд шилжүүлснээр)

Аль нь байгальд ээлтэй
ухаалиг хэрэглээ вэ
гэдгийг “идэхээсээ
өмнө бод” гэж НҮБ
уриалж байна.
Махан хоолтон 6,7 тонн

Зөвхөн сү ү,
цагаан идээ,
ногоогоор
хооллогч
цагаан хоолтон
1,2 тонн

Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах НҮБ-ын удирдамж
(Дадал зуршлаа өөрчилцгөөе, 2008 )

Хүнсний
ногоогоор
дагнан
хооллогч
190 кг
Хоол хүнсний экологийн ул мөр
• Дэлхийн дулаарлын 80% нь махны хэрэглээтэй
холбоотой.
• Махаар хоол хийхэд хүнсний ногооноос 16
дахин их түлш, эрчим хүч зарцуулж, 24 дахин
их хүлэмжийн хий ялгардаг.
• Бид 1 кг нь 15 тонн цэвэр ус, дээрээс нь эрчим
хүч, хөргөлт, тээврийн үнэмлэхүй зардлаар
бүтсэн үмх махаар эх дэлхийгээ, эх орноо
солиход хүрч байна.
• Мах идсэний гайгаар дэлхийд жилд зүрхний
өвчнөөр 17 сая хүн амиа алдаж байна.
Хөрсний экологийн ул мөрөө бууруулахын
тулд:
• Орон нутагтаа тарьж ургуулсан, үйлдвэрлэсэн органик хүнс
хэрэглэх.
• Өрх бүр хашаандаа хүнсний ногоо тарьж сурах, хүнсэндээ
ногоог голлож хэрэглэх.
• Хүүхдийг багаас нь газар хэмээх шавхагдашгүй эх булгаас
хэрхэн амьдрал бий болгох, тухайлбал төмс, хүнсний ногоо,
жимс тариалах эрдэм ухаанд сургаж, энэхүү мөнхийн өв
хөрөнгийг тэдэнд өвлүүлэх замаар орон нутагт нь
суурьшуулах, мал маллахаас өөр амьжиргааны бусад аргыг
21-р зууны иргэдэд өвлүүлэх
• Махны хэрэглээг багасгах.
• Хог хаягдлын 36%-ийг хоол хүнсний хаягдал эзэлдэг. Хүнсний
ногоо, жимсний хальсыг ахуйн хогноос тусгаарлаж малын
тэжээл болон ургамлын бордоонд эргүүлэн ашиглах.
ХОГ ХАЯГДАЛ

Хог хаягдал нь газар хөрс, нуур, голын усыг
бузарлан буртаглаж, олон төрлийн өвчин үүсгэх,
мөн нян, химийн хорт бодис үүсэх нөхцөл болдог.
Хог хаягдлын экологийн ул мөр
Гялгар уут, хуванцар зэрэг хог
хаягдлыг шувуу, мал, амьтан идэж
үхдэг.
Хог хаягдлын экологийн ул мөр
• Үхэр, малын баас нь
хөрс, усыг бохирдуулж,
ногоон ургамал ургах
талбайг хумиж байна.
Аргалыг түлшинд
хэрэглэснээр:
 малын бэлчээр
нэмэгдэж,
 хөрс цэвэршин ногоон
талбай ихэссэнээр
хүлэмжийн хий шингээх
боломж сайжирч,
 түлшний модны хэрэглээ
багасна.
• Монгол бол хог хаягдал
боловсруулдаггүй орон. Иймд дахин
боловсруулах боломжгүй асар их сав
боодлын хог новш гадаадаас оруулж
ирдэг бүтэлгүй хэрэгцээгээ багасгаж
гадаадад үйлдвэрлэсэн хүнс, буёад
зүйлийг аль болох хэрэглэхгүй байх.
Зарим хог хаягдал хөрсөн дээр хадгалагдах хугацаа
Хог хаягдлын экологийн ул мөр

Манай улс хүнснийхээ
80%-ийг нь гадаадаас
авдаг учир гадаадын
сав баглаа боодлын
асар
их
хаягдал
Монгол оронд урсан
ирж байгаль орчныг
бохирдуулдаг.
Экологийн ул мөрөө бууруулахын тулд:
• Хог хаягдлыг аль болох багасгаж, боломжтойг
нь эргүүлэн ашиглах.
• Гадаадад үйлдвэрлэсэн хүнсний зүйл
хэрэглэхийг аль болох багасгах.
• Цөөн хувцсыг цэвэрхэн өмсөх, даавуун тор
хэрэглэх
• Хогийг зөвхөн хогийн саванд ангилан хийж
занших.
• Бүтээгдэхүүний сав боодлыг эргүүлэн ашиглах
• Шаардлагагүй зүйлсийг худалдан авахгүй байх,
зөвхөн хэрэгтэй юмаа авах
УХААЛИГ ХЭРЭГЛЭЭ
Ухаалиг хэрэглээ бүхэн
экологийн ул мөрийг бууруулна.

Хүн зөвхөн дотооддоо ариусч байж л, өөрөөр хэлбэл
ухамсарлаж байж л гадаад үйлдлээ өөрчилж чадна.
Зарим ухаалиг хэрэглээ
Нар, салхины сэргээгдэх эрчим
хүчний эх үүсвэр ашиглах.
Шатахуун бага зарцуулдаг
тээврийн хэрэгсэл сонгох.
Олон хувцас хэрэглэхгүй, цөөн хувцасыг арчлаад
удаан өмсөх.
Хүн ямар нэгэн зүйлийг хэрэглэсэн л бол түүнээс
заавал ул мөр үлдэнэ. Иймд онцын шаардлагагүй
зүйлийг авахгүй, хэрэглэхгүй байх.
Эрчим хүч хэмнэх
Гэр, сургуульдаа эрчим
хүчний хэмнэлтэй цахилгаан
хэрэгсэл ашиглах.
Эрчим хүч зарцуулалтын тэмдэглэгээ

А хамгийн бага
G хамгийн их
(B-гээс доош бол хэрэглэхгүй байх)
Эрчим хүч хэмнэх
• Зурагтаар шаардлагатай зүйлээ үзээд
унтрааж байх.
• Байгалийн гэрэлтэй үед байгуулага ба
гэрийн чийдэнг асаахгүй байх.
• Овор багатай зүйлд угаалгын машин
ажиллуулалгүй гараар угаах.
• Хөргөгчийг олон дахин онгойлгохгүй байх.
• Цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж
дуусмагц залгуураар нь салгаж хэвшихх.
Сууцны дулаан алдалтыг бууруулах
Сууцыг сайн дулаалах
10 см ноос дулаан барих чадвараараа
4м зузаан бетон ханатай тэнцэнэ.
12 см хөөсөнцөр хавтангаар ханыг
нэмж дулаалахад дулааны алдагдал
3,5 дахин буурна.
Чулуун хөвөн 50 гаруй жил болсон ч
дулаан тусгаарлах шинж чанараа
алддаггүй.
Цонхны шилийг давхарлахад дулаан
алдалт 33% багасна.
Давхар хаалга, үүдний амбаар нь
хаалганы дулаан алдалтыг 50%
хүртэл бууруулна.
Байшингийн дулаан алдалт
Түрүү үеийн монголчуудын амьдралын зарчим
бол “ардаа ул мөр үлдээхгүй байх” явдал юм.

Тэд ардаа бууц, жорлон, ухсан нүх, үнс нурам,
сүйтгэсэн ой, бохирлосон гол ус, тэр бүүхэл нэр
алдар ч үлдээхээс зайлсхийж явжээ.
Бид ардаа асар том ул мөр үлдээн
амьдарцгааж байна!!!
Малчид бэлчээрийн даац хэтрүүлэн мал
өсгөж, сүргийн тал хувь нь ямаа болсноор:
Монгол орны нутгийн 79.2% нь цөлжиж,
бэлчээрийн 87% нь талхлагдаж,
бэлчээрийн ургамлын 50% нь дахин
сэргэхээргүй устсан байна.
Цөлжилтийн 87% нь хүний үйл
ажиллагаанаас шалтгаалжээ
Бид ардаа асар том ул мөр үлдээн
амьдарцгааж байна!!!
Монголчууд бид сүүлийн жилүүдэд олзны
хойноос улайрч, онгон байгалиа зүйл бүрээр
сүйтгэснээр:
ойн санг 42% дундалж,
говийн бүсэд заг, харганыг түлж сүйтгэснээр
145 000 га газар элсэн манхан болон хувирч,
ан амьтныг устгаж, цагаан мөөг, самар, жимс,
эмийн ургамлын нэлээдийг ахин харахааргүй
болгожээ.
Амьдралын хэв маяг, дадал
зуршлаа өөрчилж, байгаль орчинд
үлдээх ул мөрөө багасгаж,
эх дэлхийдээ ээлтэй амьдаръя!

More Related Content

What's hot

Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилBatbaatar Everlastinghero
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичигaaaaaaaaaaaaaaaaaz
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээMunkh Orgil
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйNaraa_06
 
агаарын бохирдолыг хамарсан хүрээ
агаарын бохирдолыг хамарсан хүрээагаарын бохирдолыг хамарсан хүрээ
агаарын бохирдолыг хамарсан хүрээТөгөлдөр Алтан-Од
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)azora14
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрOyundari Nyamsuren
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралBaterdene Tserendash
 
Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлUka Sola
 
Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр CEO ZOL
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгалulziimanlai
 

What's hot (20)

амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймаг
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 
агаарын бохирдолыг хамарсан хүрээ
агаарын бохирдолыг хамарсан хүрээагаарын бохирдолыг хамарсан хүрээ
агаарын бохирдолыг хамарсан хүрээ
 
фотосинтез
фотосинтезфотосинтез
фотосинтез
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөр
 
Protozoa (нэг эстэн)
Protozoa (нэг эстэн)Protozoa (нэг эстэн)
Protozoa (нэг эстэн)
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэл
 
Lects2
Lects2Lects2
Lects2
 
Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр
 
митоз мейоз
митоз мейозмитоз мейоз
митоз мейоз
 
Философи гэж юу вэ
Философи гэж юу вэФилософи гэж юу вэ
Философи гэж юу вэ
 
хүртэхүй
хүртэхүйхүртэхүй
хүртэхүй
 
Lecture15
Lecture15Lecture15
Lecture15
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгал
 

Similar to хүмүүний экологийн ул мөр

ус бол сайн бүхний эхлэл хэвлэхээр
ус бол сайн бүхний эхлэл хэвлэхээрус бол сайн бүхний эхлэл хэвлэхээр
ус бол сайн бүхний эхлэл хэвлэхээрOyuka Oyuk
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудtuugiituugii
 
Presentation4.pptx
Presentation4.pptxPresentation4.pptx
Presentation4.pptxShBerkhee
 
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцооАгаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцооNael Narantsengel
 
хог хаягдал ба түүний менежмент
хог хаягдал ба түүний менежментхог хаягдал ба түүний менежмент
хог хаягдал ба түүний менежментOtgonbaatar Bilguun
 
дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009bolortssetseg
 

Similar to хүмүүний экологийн ул мөр (20)

Хүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөрХүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөр
 
Хүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөрХүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөр
 
Buyan nugel-energiin huuli
Buyan nugel-energiin huuliBuyan nugel-energiin huuli
Buyan nugel-energiin huuli
 
ус бол сайн бүхний эхлэл хэвлэхээр
ус бол сайн бүхний эхлэл хэвлэхээрус бол сайн бүхний эхлэл хэвлэхээр
ус бол сайн бүхний эхлэл хэвлэхээр
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
 
Presentation4.pptx
Presentation4.pptxPresentation4.pptx
Presentation4.pptx
 
hicheel 7r angi Hicheel 2015 us
hicheel 7r angi Hicheel 2015 ushicheel 7r angi Hicheel 2015 us
hicheel 7r angi Hicheel 2015 us
 
Globalwarming 3
Globalwarming 3Globalwarming 3
Globalwarming 3
 
Ecologi
EcologiEcologi
Ecologi
 
Lects11
Lects11Lects11
Lects11
 
Cem11
Cem11Cem11
Cem11
 
Final
FinalFinal
Final
 
Enviromental issues
Enviromental issuesEnviromental issues
Enviromental issues
 
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцооАгаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
 
хог хаягдал ба түүний менежмент
хог хаягдал ба түүний менежментхог хаягдал ба түүний менежмент
хог хаягдал ба түүний менежмент
 
Lekts 15
Lekts 15Lekts 15
Lekts 15
 
Mod tariy
Mod tariyMod tariy
Mod tariy
 
дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009
 
Us
UsUs
Us
 
цэвэр ус
цэвэр усцэвэр ус
цэвэр ус
 

More from Oyundari Nyamsuren

Cardiovascular health of vegetarians
Cardiovascular health of vegetariansCardiovascular health of vegetarians
Cardiovascular health of vegetariansOyundari Nyamsuren
 
Characteristics of mumie 2011.04.07 mon
Characteristics of mumie 2011.04.07 monCharacteristics of mumie 2011.04.07 mon
Characteristics of mumie 2011.04.07 monOyundari Nyamsuren
 
Characteristics of mumie 2011.04.07 mon
Characteristics of mumie 2011.04.07 monCharacteristics of mumie 2011.04.07 mon
Characteristics of mumie 2011.04.07 monOyundari Nyamsuren
 
зочны амны алчуурын тухай
зочны амны алчуурын тухайзочны амны алчуурын тухай
зочны амны алчуурын тухайOyundari Nyamsuren
 
хоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээхоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээOyundari Nyamsuren
 
үндсэн хоол, хачир, сүүмс
үндсэн хоол, хачир, сүүмсүндсэн хоол, хачир, сүүмс
үндсэн хоол, хачир, сүүмсOyundari Nyamsuren
 
салатны чимэглэл
салатны чимэглэлсалатны чимэглэл
салатны чимэглэлOyundari Nyamsuren
 
зууш, салат бэлтгэх
зууш, салат бэлтгэхзууш, салат бэлтгэх
зууш, салат бэлтгэхOyundari Nyamsuren
 
хоолны газрын ариун цэвэр
хоолны газрын ариун цэвэрхоолны газрын ариун цэвэр
хоолны газрын ариун цэвэрOyundari Nyamsuren
 
хоол үйлдвэрлэлийн технологийн үндэс
хоол үйлдвэрлэлийн технологийн үндэсхоол үйлдвэрлэлийн технологийн үндэс
хоол үйлдвэрлэлийн технологийн үндэсOyundari Nyamsuren
 
шөлтэй хоол бэлтгэх технологи
шөлтэй хоол бэлтгэх технологишөлтэй хоол бэлтгэх технологи
шөлтэй хоол бэлтгэх технологиOyundari Nyamsuren
 
шөлтэй хоол бэлтгэх технологи
шөлтэй хоол бэлтгэх технологишөлтэй хоол бэлтгэх технологи
шөлтэй хоол бэлтгэх технологиOyundari Nyamsuren
 
салатны чимэглэл
салатны чимэглэлсалатны чимэглэл
салатны чимэглэлOyundari Nyamsuren
 

More from Oyundari Nyamsuren (20)

Vegan diet for health web
Vegan diet for health webVegan diet for health web
Vegan diet for health web
 
Soy & health
Soy & healthSoy & health
Soy & health
 
Cardiovascular health of vegetarians
Cardiovascular health of vegetariansCardiovascular health of vegetarians
Cardiovascular health of vegetarians
 
01 enkhbat
01 enkhbat01 enkhbat
01 enkhbat
 
Characteristics of mumie 2011.04.07 mon
Characteristics of mumie 2011.04.07 monCharacteristics of mumie 2011.04.07 mon
Characteristics of mumie 2011.04.07 mon
 
Characteristics of mumie 2011.04.07 mon
Characteristics of mumie 2011.04.07 monCharacteristics of mumie 2011.04.07 mon
Characteristics of mumie 2011.04.07 mon
 
Mare milk as diet 2011
Mare milk as diet 2011Mare milk as diet 2011
Mare milk as diet 2011
 
Water for health 2011
Water for health 2011Water for health 2011
Water for health 2011
 
зочны амны алчуурын тухай
зочны амны алчуурын тухайзочны амны алчуурын тухай
зочны амны алчуурын тухай
 
хоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээхоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээ
 
үндсэн хоол, хачир, сүүмс
үндсэн хоол, хачир, сүүмсүндсэн хоол, хачир, сүүмс
үндсэн хоол, хачир, сүүмс
 
салатны чимэглэл
салатны чимэглэлсалатны чимэглэл
салатны чимэглэл
 
зууш, салат бэлтгэх
зууш, салат бэлтгэхзууш, салат бэлтгэх
зууш, салат бэлтгэх
 
Haccp тогтолцоо
Haccp тогтолцооHaccp тогтолцоо
Haccp тогтолцоо
 
Haccp тогтолцоо
Haccp тогтолцооHaccp тогтолцоо
Haccp тогтолцоо
 
хоолны газрын ариун цэвэр
хоолны газрын ариун цэвэрхоолны газрын ариун цэвэр
хоолны газрын ариун цэвэр
 
хоол үйлдвэрлэлийн технологийн үндэс
хоол үйлдвэрлэлийн технологийн үндэсхоол үйлдвэрлэлийн технологийн үндэс
хоол үйлдвэрлэлийн технологийн үндэс
 
шөлтэй хоол бэлтгэх технологи
шөлтэй хоол бэлтгэх технологишөлтэй хоол бэлтгэх технологи
шөлтэй хоол бэлтгэх технологи
 
шөлтэй хоол бэлтгэх технологи
шөлтэй хоол бэлтгэх технологишөлтэй хоол бэлтгэх технологи
шөлтэй хоол бэлтгэх технологи
 
салатны чимэглэл
салатны чимэглэлсалатны чимэглэл
салатны чимэглэл
 

хүмүүний экологийн ул мөр

  • 1. БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН ВЕГАН-НОГООН-ГАРИГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ХҮМҮҮНИЙ ЭКОЛОГИЙН УЛ МӨР
  • 2. Экологийн ул мөр гэж юу вэ? Ус, мод, хүнс, цаас, хувцас, цахилгаан, шатахуун, түлш гэхчилэн хүний амьдралын бүхий л хэрэглээ нь байгаль орчинд ямар нэг ул мөр үлдээдэг. Хэрэглэсэн юм бүхний ард заавал муу ул мөр үлддэг. Үүнийг экологийн ул мөр гэнэ.
  • 3. Хүмүүний экологийн ул мөр хэрээс хэтэрчээ!!! • Экологийн ул мөрийг глобал га (гга) нэгжээр илэрхийлдэг. • Дэлхийн нэг хүний экологийн ул мөр 1,8 гга болон түүнээс доош байвал дэлхийн даацын хүрээнд байна гэсэн үг. • 2010 оны байдлаар дэлхийн нэг хүний экологийн ул мөр нь 2,7 гга болчихоод байна. • Монгол хүний экологийн ул мөрийг 5,5 гга гэж тооцоолжээ.
  • 4. Хүмүүний хэрэглээг даах дэлхийн нөөц 1970-аад оны дундаас хойш хомсдож эхлэв.
  • 5. • Дэлхийн экологийн ул мөрийн үнэлгээнээс үзвэл хүн төрөлхтөний хэрэглээг хангахын тулд 2010 гэхэд 1,5 дэлхий, 2050 он гэхэд манай дэлхий шиг 2 дэлхий шаардлагатай болжээ. Харамсалтай нь дэлхий маань ганц учир амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчлөхөөс өөр арга байхгүй. Энэ нь дэлхийн хүн бүхэнд хамаатай асуудал юм.
  • 6. ДЭЛХИЙН ДУЛААРАЛ Дэлхийн дулаарал нь агаар мандал дахь хүлэмжийн хийн өсөлтөөс шалтгаалж байна!!! Энэ нь хүний экологийн ул мөр ихэссэнтэй холбоотой!!!
  • 7. Чийдэн, компъютер асаах, машинаар явах, мал адуулах, амьсгалах гээд бидний бүхий л үйлдэл агаар мандалд хүлэмжийн хий ялгаруулж байдаг. Агаар мандал дахь хүлэмжийн хий нь нарны илчийг барьж дэлхийг яг хүлэмж мэт дулаан байлгадаг.
  • 8. Сүүлийн 34 жилд агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж 70% нэмэгдсэн. Үүнээс нүүрсхүчлийн хий 80% нэмэгджээ. Үүний муу үр дагаврууд: Дэлхийн температур сүүлийн 30 жилд Цельсийн 0,7 хэмээр нэмэгдсэн. Монголын дулаарлын хурд үүнээс 3 дахин их буюу 2,1 хэмээр дулаарсан. Сүүлийн 30 жилд Хойд туйлын 2.5 сая км талбай бүхий мөс хайлжээ. Хөрс хуурайшин цөлжиж байна. Дэлхийн газрын хөрсний элэгдлийн хурд сэргээлтээсээ 18 дахин их байна.
  • 9. Грийнландын арлын мөсний хэмжээ (Хиймэл дагуулаас авсан зураг) Дэлхийн цэвэр усны 10%-ийг эзэлж байсан энэ их мөсний ердөө 3 % нь үлджээ (2013 оны байдлаар) 1992 2005
  • 11. Дэлхийн дулаарлын 80% нь махны хэрэглээтэй холбоотой Учир нь нүүрсхүчлийн хийнээс 23 дахин хүчтэй дулааруулагч метан хийн 37%, 300 дахин дулааруулагч азотын дутуу ислийн 65% нь мал аж ахуйгаас ялгарч байна.
  • 12. Хүн төрөлхтний усны ул мөр • Дэлхийн нийт усны 97% нь далайн давстай ус, ердөө 3% нь цэвэр ус юм. • Энэхүү 3%-ийн цэвэр усны 98.8% нь цас мөсөн бүрхүүл, газрын гүнд байдаг учир хэрэглэх боломжгүй. • Дэлхийн цэвэр усны ердөө 0,3% -ийг бүрдүүлдэг нуур, гол мөрний усыг хүн шууд хэрэглэх боломжтой
  • 13. Бидний үлдээж буй усны экологийн ул мөр Монгол улсын 2007 оны усны тооллогоор: 5128 гол горхийн 852 нь ширгэж, 9306 булгийн 2277 нь, 7474 нуур цөөрмийн 1181 нь, 429 рашаан усны 60 нь хатаж үгүй болжээ . Өөрөөр хэлвэл манай орны гол горхины 16%, булаг шандын 21.8%, нуур тойрмын 28.0% нь ширгэжээ. Гүний усны түвшин 3-5 м доошилж, мөнх цасны 40% нь хайлжээ. Эх үүсвэр: Байгаль орчны яамны тайлан, 2008
  • 14. Хөвсгөл нуурын сав газрын экологи Монгол улсын асар том баялаг агаарын жилийн дундаж температур 20C хэмээр дулаарсан. хур тундасны түвшин буурах хандлага ажиглагдсан. Бэлчээрлэлтийн улмаас нийт ургамлын ургац буурсан. цэвдэг гэсч эхэлсэн, хөрсний чийг буурсан зэрэг нь үржил шимгүй нутаг болж хувирахад хүргэж байна.
  • 15. Хөвсгөл нуур цэнгэг усны нөөцөөрөө дэлхийн 1%, Монгол орны 70%-ийг эзэлдэг.
  • 16. Хөвсгөл нуурын сав газрын экологи Хөвсгөл нуурын сав газар ийнхүү уур амьсгалын өөрчлөлт болон газар ашиглалтын тогтворгүй үйл ажиллагаанаас болж хурдацтай хувирч байгааг судалгаагаар тогтоосон байна!!!
  • 17. “Бод → хэрэглэ→ хэмнэ” Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) хүн төрөлхтөнд уриалж байна. Нэгдсэн үндэстний байгууллага бол бүх дэлхийн засгийн газар гэсэн үг.
  • 18. Хүнсний бүтээгдхүүн бий болгоход эрчим хүчний, хөргөлтийн, тээврийн, агуулахын, худалдааны гээд олон ул мөр үлддэг. Үүнээс зөвхөн усны ул мөрийг авч үзье. Хүнсний бүтээгдхүүн 1 кг шоколад үйлдвэрлэхэд 1 кг үхрийн мах бий болоход 1 кг хонь, ямааны мах бий болоход 1 кг гахайн мах бий болоход 1 кг цөцгийн тос 1 кг тахианы мах бий болоход 1 кг өндгөнд 1 ш гамбургерт 1 кг талханд 1 л сүү бий болоход 1 кг жимсэнд 1 кг төмс 1 кг хүнсний ногоонд Зарцуулж буй цэвэр ус, л 17 100 15 415 8 763 5 988 5 553 4 325 3 265 2 400 1 608 1 020 962 387 322 Хэрэглэхийн өмнө бод!
  • 19. Хүнсний бүтээгдхүүн бий болгоход усны экологийн ямар ул мөр үлдэх вэ? Хэрэглэхийн өмнө бод!
  • 20. Шоколад үйлдвэрлэлийн усны ул мөр Какао буурцаг 1кг какао буурцагнаас 800 г какао нухаш гаргаж авахад 24000 л ус зарцуулна. 470 г какао тос 1 кг какаоны тос үйлдвэрлэхэд 34000 л ус зарцуулна. 530 г какао нунтаг 1кг какаоны нунтаг үйлдвэрлэхэд 15600 л ус хэрэглэнэ.
  • 21. Шоколад үйлдвэрлэлийн усны ул мөр Шоколадны найрлага: 1 кг шоколад 40% какао нухаш 17 100 л ус зарцуулна. 20% какао тос 40% элсэн чихэр 9600 л ус 100 г шоколад 6800 л ус 720 л ус 1700 л ус зарцуулна.
  • 22. Талх үйлдвэрлэлийн усны ул мөр 1 кг буудай 1827 л ус зарцуулна. 1 кг талх 1608 л ус зарцуулна. Хэрэглэхийн өмнө бод!
  • 23. Хүнсний экологийн ул мөр 1 кг шоколад, талх үйлдвэрлэхэд хүний хүч хөдөлмөр, цахилгаан эрчим хүч, хөргүүр, тээврийн ихээхэн зардал гардаг гэвэл аливаа хүнсний болон бусад бүтээгдхүүний экологийн ул мөр байгаль орчинд халтай юм.
  • 24. Экологийн ул мөрөө яаж багасгах вэ? “Идэхийн өмнө бодох” гэдэг нь эдгээрээс алийг нь сонговол байгаль орчиндоо ээлтэй амьдарч болохыг бодоорой гэсэн үг. Тухайн зүйлийг хэрэглээгүй тохиолдолд тэдгээрийг үйлдвэрлэх, бий болгоход зарцуулдаг ус болон бусад бүх зардлыг та хэмнэлээ гэсэн үг.
  • 25. Усны экологийн ул мөрөө бууруулахын тулд: • Ахуйн хэрэглээндээ зарцуулдаг усыг ариг гамтай хэрэглэж хувцас, цагаан хэрэглэлийг аль болох бороо, цасны усаар угаах. • Нуур, тойром, голын усыг цэвэрлэх ажлыг хүн бүр өөрсдийн санаачилгаар тогтмол хийж байх. • Нуур, гол мөрний усыг малын хөл, шавхай, машин болон хувцас угаах, хог хаягдал зэргээр бохирдуулахгүй байх. • Хогийн сав бие засах газрыг голын эх, усны ундаргаас хол байрлуулах. • Гол, усны ойролцоо бие засахгүй байх. • Усны эхний мод ургамлыг сүйтгэхгүй байх, мод бут тарих. • Загас жараахайг нь барих хөнөөхөөс зайлсхийх. • Бороо, цасны усыг хуримтлуулж оршин буй газартаа усан сан юмуу усны нөөц бий болгон ногоон байгууламжаа услах.
  • 26. Хүн төрөлхтний ойн ул мөр  Ой мод нь хүлэмжийн хийг шингээж агаарыг цэвэршүүлдэг “дэлхийн уушиг, монгол орны уушиг” юм.  1 га ой (100м х 100 м) хоногт 4800 хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг шингээж, 7200-12000 хүний амьсгалах хүчилтөрөгчийг бий болгодог. Муу үйл зовлонгийн шалтгаан Сайн үйл жаргалын үндэс  Мод бол зөвхөн түлш, эсвэл ашиг олох гэсэн бизнесийн хэрэгсэл биш.  Мод бол амьдрал буцалж буй амьд орчин юм.  Мод огтлох нь амь хөнөөж устгаж буй хэрэг юм. Жилд хүн бүр 1 ширхэг, байгууллага 5 ширхэг мод тарих үүрэгтэй. (Монгол улсын Ойн тухай хуулиас)
  • 27. Ойд үлдээж буй хүмүүний экологийн ул мөр Модгүй болсон талбайгаас асар их хүлэмжийн хий ялгардаг. • Дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж ¼ нь үлдсэн. • Хоёр уушигныхаа нэгийг нь бүтэн, нөгөөгийнх нь хагасыг тайруулсан хүн амьд явах билүү. • Монгол орны ойн 42% нь устжээ. • 1971-1997 онд 2700 орчим түймэр гарч, 14 сая га орчим талбай шатжээ. • Сүүлийн 5 жилд 798 түймэр гарч 2.1 сая га газрын ой шатжээ.
  • 28. • Монгол улсад 1980-2008 онд 32,9 сая шоо метр мод бэлтгэсний улмаас ойн талбай 1,2 сая гаруй га-аар хорогдсон байна. • Жилд дунджаар улсын ойн сангийн 13.4%тай тэнцэх ойн талбай түймэрт нэрвэгдэж байна. • Ойн түймэр гарч буй шалтгааны 90 гаруй хувь нь хүмүүсийн тамхи, шүдэнзний галыг бүрэн унтралгүй өвслөг хуурай хучаасанд хаяснаас, мөн ил задгай гал түлж хяналтгүй орхисноос, үнс нурмыг зориулалтын бус саванд хийсэн буюу ил задгай хаяснаас үүдэлтэй (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Ойн газар).
  • 30. Экологийн ул мөрөө бууруулахын тулд: Ойн тухай хуулийг хэрэгжүүлж жилд хүн бүр 1, сургууль, албан байгууллага 5 ш мод тарих. Банз, модоор хашаа барихыг бүрмөсөн зогсоох. Ил задгай гал гаргахгүй байж түймрээс сэргийлэх. Унаангийг түлшинд хэрэглэх замаар залуу мод ургах талбайг нэмэгдүүлэх
  • 32. • Монгол цаас үйлдвэрлэдэггүй орон тул цаасны экологийн ул мөрийг бууруулах нь иргэн бүрийн ухамсарт үүрэг байх ёстой. • Сурагчид дэвтрийг ар өвөргүй бичиж хэрэглэх, сурах бичгийг дээр нь бичилгүй гамтай хэрэглэх замаар 1 номыг 3 хичээлийн жил дамжин хэрэглэх. • Таримал модоор үйлдвэрлэсэн болон цаасыг дахин боловсруулж гаргасан цаас хэрэглэх. • 1 кг-аар савласан 25 цаасан ууттай гурилын оронд 25 кг-ийн шуудайтай гурил авбал 25 ширхэг цаасан уут хэмнэнэ, энэ хэмжээгээр цаасны экологийн ул мөр буурна.
  • 33. Хөрс, ургамалд үлдээж буй хүмүүний экологийн ул мөр Эх нутгийнхаа нэн эмзэг хөрсийг эзний ёсоор энхрийлж хайрлацгаая. Газрын гадаргын өнгөн хэсэгт байх ургамал ургах шим тэжээлт бодисыг агуулсан сэвсгэр үе давхаргыг хөрс гэнэ.
  • 34. Хөрсөнд үлдээж буй монголчуудын экологийн ул мөр Дараагийн 50 жил ийм маягаар үргэлжилвэл эх орон маань африкийн амьдралгүй халуун цөл лугаа болох магадлал их байна.
  • 35. Малжиж баяжих уриа ямар ул мөр үлдээж байна вэ? Монгол орны бэлчээрийн даац наанадаж 4 дахин хэтэрчээ. Зүлэг ширэг зонхилсон бэлчээрийн нөхцөлд Монгол орон богод шилжүүснээр 25 сая малын бэлчээрийн даацтай гэж тогтоосон. Монгол орны бэлчээрийн ургамлын 87% нь малын хөлөөр талхлагдаж, 50% нь нөхөн сэргэхгүй болсныг монголын 11, ОХУ-ын 4 хүрээлэнгийн 10 жилийн судалгаа баталгаажуулжээ.
  • 36. Ийнхүү бэлчээрийн ургамлын 50% нь нөхөн сэргэхгүй болсон одоогийн нөхцөлд 12.5 сая мал, 87% нь малын хөлөөр талхлагдсаныг тооцвол сайндаа 6-8 сая мал бэлчээх байтал 40 гаруй сая мал адгуулж байгаагийн 44% нь ямаа байна. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд монголын бэлчээрийн өндөр шимт ургамлын ургац 1.5-2.3 дахин буурсан (Батима, 2006) судалгааг авч үзсэн ч малын тоог наанадаж 2 дахин багасгахгүйгээр хөрсний элэгдэл доройтлыг бууруулж чадахгүй юм.
  • 37. • АНУ-ын Байгаль орчны шинжлэх ухаан (Environmental Science)номонд орсон судалгаанаас үзвэл 2050 он гэхэд монголын дулаарал Цельсийн 3 хэм болж өсөх ба одоогийнхоос илүү хуурайших юм (Environmental Science, 2008 он, хуудас 323). • Ийнхүү хөрс, ургамал, ус, бэлчээрийн ноцтой өөрчлөлт, хямралтай нөхцөлд мал аж ахуй эрхлэх мал аж ахуй эрхлэх ажил цаашид үндсээрээ өөрчлөгдөх шаардлагатай болж байна.
  • 38. Хөрсний экологийн ул мөрөө бууруулахын тулд: Бэлчээрийн даацад тохируулан малын тоог цөөлж, сүргийн бүтцийг зөв болгох Цаашид мал ахуй нь амьжиргааны эх үүсвэр байх аргагүйд хүрч буй бодит байдлыг сайтар ухаарч амьдралын өөр эх үүсвэрүүдийг бий болгож хөгжүүлэх, тухайлбал эко сум болж дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, органик газар тариалан эрхэлж сумынхаа хэрэгцээг бүрэн, цаашлаад аймаг, эх орныхоо хэрэгцээний тодорхой хувийг хангах, тарьсан модоор модны хэрэгцээг хангах гм. Зүлэг хөрс гэмтээж машины болон явган хүний зам гаргахгүй байх Тоглоомын талбайг тусгайлсан газарт хашиж байгуулах Ил задгай бие засахгүй байх Хаа сайгүй хог хаяхыг зогсоох
  • 39. Экологийн ул мөрөө бууруулахын тулд: Гэр, сургууль дээрээ цэцэг тарьж, хашааг зүлэгжүүлэх, хашаандаа мод, бут тарьж цэвэр цэмцгэр амьдарцгаая! Хашаандаа явган зам гаргаж зүлэг хамгаалах.
  • 40. Хоол, хүнс Хоол хүнсний хэрэглээг өөрчлөх замаар экологийн ул мөрийг ихээхэн бууруулах боломжтой. Ургамлын гаралтай хүнс нь байгаль орчинд ээлтэй буюу сөрөг нөлөө багатай. Харин махны хэрэглээ нь байгальд ихээхэн хор хөнөөлтэй. Яагаад гэвэл мал амьтан нь ус, бэлчээр, хөрс, ургамал зэрэг их хэмжээний байгалийн нөөц хэрэглэдэг. Мөн хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг.
  • 41. Жилд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ (Нүүрсхүчлийн хийд шилжүүлснээр) Аль нь байгальд ээлтэй ухаалиг хэрэглээ вэ гэдгийг “идэхээсээ өмнө бод” гэж НҮБ уриалж байна. Махан хоолтон 6,7 тонн Зөвхөн сү ү, цагаан идээ, ногоогоор хооллогч цагаан хоолтон 1,2 тонн Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах НҮБ-ын удирдамж (Дадал зуршлаа өөрчилцгөөе, 2008 ) Хүнсний ногоогоор дагнан хооллогч 190 кг
  • 42. Хоол хүнсний экологийн ул мөр • Дэлхийн дулаарлын 80% нь махны хэрэглээтэй холбоотой. • Махаар хоол хийхэд хүнсний ногооноос 16 дахин их түлш, эрчим хүч зарцуулж, 24 дахин их хүлэмжийн хий ялгардаг. • Бид 1 кг нь 15 тонн цэвэр ус, дээрээс нь эрчим хүч, хөргөлт, тээврийн үнэмлэхүй зардлаар бүтсэн үмх махаар эх дэлхийгээ, эх орноо солиход хүрч байна. • Мах идсэний гайгаар дэлхийд жилд зүрхний өвчнөөр 17 сая хүн амиа алдаж байна.
  • 43. Хөрсний экологийн ул мөрөө бууруулахын тулд: • Орон нутагтаа тарьж ургуулсан, үйлдвэрлэсэн органик хүнс хэрэглэх. • Өрх бүр хашаандаа хүнсний ногоо тарьж сурах, хүнсэндээ ногоог голлож хэрэглэх. • Хүүхдийг багаас нь газар хэмээх шавхагдашгүй эх булгаас хэрхэн амьдрал бий болгох, тухайлбал төмс, хүнсний ногоо, жимс тариалах эрдэм ухаанд сургаж, энэхүү мөнхийн өв хөрөнгийг тэдэнд өвлүүлэх замаар орон нутагт нь суурьшуулах, мал маллахаас өөр амьжиргааны бусад аргыг 21-р зууны иргэдэд өвлүүлэх • Махны хэрэглээг багасгах. • Хог хаягдлын 36%-ийг хоол хүнсний хаягдал эзэлдэг. Хүнсний ногоо, жимсний хальсыг ахуйн хогноос тусгаарлаж малын тэжээл болон ургамлын бордоонд эргүүлэн ашиглах.
  • 44. ХОГ ХАЯГДАЛ Хог хаягдал нь газар хөрс, нуур, голын усыг бузарлан буртаглаж, олон төрлийн өвчин үүсгэх, мөн нян, химийн хорт бодис үүсэх нөхцөл болдог.
  • 45. Хог хаягдлын экологийн ул мөр Гялгар уут, хуванцар зэрэг хог хаягдлыг шувуу, мал, амьтан идэж үхдэг.
  • 46. Хог хаягдлын экологийн ул мөр • Үхэр, малын баас нь хөрс, усыг бохирдуулж, ногоон ургамал ургах талбайг хумиж байна. Аргалыг түлшинд хэрэглэснээр:  малын бэлчээр нэмэгдэж,  хөрс цэвэршин ногоон талбай ихэссэнээр хүлэмжийн хий шингээх боломж сайжирч,  түлшний модны хэрэглээ багасна.
  • 47. • Монгол бол хог хаягдал боловсруулдаггүй орон. Иймд дахин боловсруулах боломжгүй асар их сав боодлын хог новш гадаадаас оруулж ирдэг бүтэлгүй хэрэгцээгээ багасгаж гадаадад үйлдвэрлэсэн хүнс, буёад зүйлийг аль болох хэрэглэхгүй байх.
  • 48. Зарим хог хаягдал хөрсөн дээр хадгалагдах хугацаа
  • 49. Хог хаягдлын экологийн ул мөр Манай улс хүнснийхээ 80%-ийг нь гадаадаас авдаг учир гадаадын сав баглаа боодлын асар их хаягдал Монгол оронд урсан ирж байгаль орчныг бохирдуулдаг.
  • 50. Экологийн ул мөрөө бууруулахын тулд: • Хог хаягдлыг аль болох багасгаж, боломжтойг нь эргүүлэн ашиглах. • Гадаадад үйлдвэрлэсэн хүнсний зүйл хэрэглэхийг аль болох багасгах. • Цөөн хувцсыг цэвэрхэн өмсөх, даавуун тор хэрэглэх • Хогийг зөвхөн хогийн саванд ангилан хийж занших. • Бүтээгдэхүүний сав боодлыг эргүүлэн ашиглах • Шаардлагагүй зүйлсийг худалдан авахгүй байх, зөвхөн хэрэгтэй юмаа авах
  • 51. УХААЛИГ ХЭРЭГЛЭЭ Ухаалиг хэрэглээ бүхэн экологийн ул мөрийг бууруулна. Хүн зөвхөн дотооддоо ариусч байж л, өөрөөр хэлбэл ухамсарлаж байж л гадаад үйлдлээ өөрчилж чадна.
  • 52. Зарим ухаалиг хэрэглээ Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах. Шатахуун бага зарцуулдаг тээврийн хэрэгсэл сонгох. Олон хувцас хэрэглэхгүй, цөөн хувцасыг арчлаад удаан өмсөх. Хүн ямар нэгэн зүйлийг хэрэглэсэн л бол түүнээс заавал ул мөр үлдэнэ. Иймд онцын шаардлагагүй зүйлийг авахгүй, хэрэглэхгүй байх.
  • 53. Эрчим хүч хэмнэх Гэр, сургуульдаа эрчим хүчний хэмнэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглах. Эрчим хүч зарцуулалтын тэмдэглэгээ А хамгийн бага G хамгийн их (B-гээс доош бол хэрэглэхгүй байх)
  • 54. Эрчим хүч хэмнэх • Зурагтаар шаардлагатай зүйлээ үзээд унтрааж байх. • Байгалийн гэрэлтэй үед байгуулага ба гэрийн чийдэнг асаахгүй байх. • Овор багатай зүйлд угаалгын машин ажиллуулалгүй гараар угаах. • Хөргөгчийг олон дахин онгойлгохгүй байх. • Цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дуусмагц залгуураар нь салгаж хэвшихх.
  • 55. Сууцны дулаан алдалтыг бууруулах Сууцыг сайн дулаалах 10 см ноос дулаан барих чадвараараа 4м зузаан бетон ханатай тэнцэнэ. 12 см хөөсөнцөр хавтангаар ханыг нэмж дулаалахад дулааны алдагдал 3,5 дахин буурна. Чулуун хөвөн 50 гаруй жил болсон ч дулаан тусгаарлах шинж чанараа алддаггүй. Цонхны шилийг давхарлахад дулаан алдалт 33% багасна. Давхар хаалга, үүдний амбаар нь хаалганы дулаан алдалтыг 50% хүртэл бууруулна. Байшингийн дулаан алдалт
  • 56. Түрүү үеийн монголчуудын амьдралын зарчим бол “ардаа ул мөр үлдээхгүй байх” явдал юм. Тэд ардаа бууц, жорлон, ухсан нүх, үнс нурам, сүйтгэсэн ой, бохирлосон гол ус, тэр бүүхэл нэр алдар ч үлдээхээс зайлсхийж явжээ.
  • 57. Бид ардаа асар том ул мөр үлдээн амьдарцгааж байна!!! Малчид бэлчээрийн даац хэтрүүлэн мал өсгөж, сүргийн тал хувь нь ямаа болсноор: Монгол орны нутгийн 79.2% нь цөлжиж, бэлчээрийн 87% нь талхлагдаж, бэлчээрийн ургамлын 50% нь дахин сэргэхээргүй устсан байна. Цөлжилтийн 87% нь хүний үйл ажиллагаанаас шалтгаалжээ
  • 58. Бид ардаа асар том ул мөр үлдээн амьдарцгааж байна!!! Монголчууд бид сүүлийн жилүүдэд олзны хойноос улайрч, онгон байгалиа зүйл бүрээр сүйтгэснээр: ойн санг 42% дундалж, говийн бүсэд заг, харганыг түлж сүйтгэснээр 145 000 га газар элсэн манхан болон хувирч, ан амьтныг устгаж, цагаан мөөг, самар, жимс, эмийн ургамлын нэлээдийг ахин харахааргүй болгожээ.
  • 59. Амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчилж, байгаль орчинд үлдээх ул мөрөө багасгаж, эх дэлхийдээ ээлтэй амьдаръя!