суурьшлын экологи

4,269 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
4,269
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
69
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

суурьшлын экологи

  1. 1. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 6 Хичээлийн сэдэв: НИЙГМИЙН БА ХАВСАРГА ЭКОЛОГИ НИЙГМИЙН БА ХАВСАРГА ЭКОЛОГИ ЮУГ СУДЛАХ ВЭ?Нийгмийн экологи бол шинжлэх ухааны залуу салбар юм. Нийгмийн экологи гэдгийг хотыннийгмийн асуудал шиг хүлээн зөвшөөрч, түүнийг олон талаас тайлбарлаж байлаа. Нийгмийнэкологи нь биоэкологийн нөлөөн доор үүсэж хөгжсөн. Нийгмийн экологийн ойлголтуудынихэнхийг нь ургамал ба амьтны экологиос авсан юм. Ийм учраас нийгмийн экологи нийгмийнгазарзүйн орон зай-цаг хугацааны хандлага ба дистрибуцийн эдийн засгийн онолыгашигладаг. Нийгмийн экологийн ийм үүсэл, хөгжил нь түүний судалгааны ба судлагдахуунытодорхойлолт дээр тулгуурлагддаг. Нийгмийн экологийн судлагдахууны тодорхойлолтынталаар олон оролдлого хийсэн боловч түүнд зарчмын ялгаа байдаггүй. Нийгмийн экологийн хөгжил дэлхийн нэгдүгээр дайны дараа эхлэсэн бөгөөд түүнийсудлагдахууныг тодорхойлох оролдлого анх хийгдсэн. Нийгмийн экологи 1966 онд болсонсоциологчдын олон улсын конгрессийн дараа буюу суулийн 60-иад жилд идэвхтэй хөгжижбайна. 1970 онд Варна хотод болсон социологчдын олон улсын ээлжит конгрессээс нийгмийнэкологийн асуудлаар олон улсын судалгааны хороог байгуулсанаар түргэн хурдацтай хөгжихболсон юм. Нийгмийн экологийн анхны тодорхойлолтыг хүний экологийн нэрт төлөөлөгчдийн нэгРадерик Мак Кензил (1927) томъёолсон. Тэрээр, хүний экологи гэдэг нь хүмүүсийн газарнутаг, цаг хугацааны тухай шинжлэх ухаан, түүнд орчны селектив, дистрибутив,аккомодацийн хүчний нөлөөллийг тооцох учиртай гэжээ. Хүмүүсийн экологийн тухай энэтодорхойлолт хүн амын нутаг дэвсгэрийн хуваарилалт, хотжилтын доторх нийгмийн бусадүзэгдлийг судлах үндэс болдог. Хүмүүсийн экологийн тухай өөр нэг концепцийг Л.Шуор,Д.Д.Дункан нар томъёолж экологийн комплекс гэж нэрлэсэн юм. Экологийн комплекс дөрвөнүндсэн хүчин зүйлээс бүрдэнэ. Үүнд: популяци, орчин, технологи, зохион байгуулалт. Эдгээрнь хоорондоо шалтгаант ба нөлөөлөлт харилцан шүтэлцээтэй. Хүмүүсийн сонгодог экологиосдурын аль нэг хүчин зүйлийг нь салгавал юуны өмнө микро түвшинд анзаарагдана. Нийгмийн экологийн ойлголт хүний амьдрах орчинтойгоо харилцаж буй харилцаа баамьтан, ургамлын аймагтай, өөрийнхөө хүрээлэн буй орчинтойгоо харилцаж байгаатай нэг ихялгаагүй бөгөөд харин хүний популяцийн байрлал ба нийгмийн газарзүйн өрсөлдөж байгаахамтын ажиллагаа бол аргументит зөрчлийн судлагдахуун мөн. "Нийгмийн ба хавсарга экологи" гэдэг бол "Ерөнхий экологи"-ийн жинхэнэүргэлжлэл мөн. Түүний агуулгыг өргөн утгаар нь авч үзвэл тухайн цаг хугацаанд хүний үйлажиллагаагаар нөхцөлдсөн асуудал, асуултыг авч үзэх, түүнд анализ хийх явдал юм,В.И. Вернадскийн илэрхийлсэнээр хүн, хүний үйл ажиллагаа бол геологийн асар их хүчтэйзүүрлэмээр хүч юм. Мэдээж геологийн хүчтэй адилтгаж үзвэл цаг хугацаанд хязгааргүй,тасралтгүй үйлчлэх нь ойлгомжтой боловч, үйлчилгээний үр дүн нь орчин руу, тэндамьдарч байгаа организм руу, бас биосфер руу бүхэлд чиглэнэ. Тэгвэл үйлдвэрлэлийнхувьсгал эхлэсэн 150-200 жилийн өмнөөс, шинжлэх ухаан, техникийн ба мэдээлэлийнхувьсгал явагдаж байгаа сүүлийн 20-30 жил хүртэлх үетэй холбоотой юм. Яг энэ үеэсэхлэж "экологи" гэдэг нэр томъёо их өргөн хэрэглээний, хүн ба түүний амьдрах орчин руучиглэгдэх болсон. "Ерөнхий экологи" бол байгалийн абиотик ба биотик хүчин зүйл, түүний байгалийнэкосистемд үйлчлэх нөлөөлөлд онцгой анхаарлаа хандуулдаг юм. "Нийгмийн ба хавсаргаэкологи" нь юуны өмнө хүний хүчин зүйлийг юуны өмнө урьдал болгож, түүний байгалийн,байгаль-хүний, нийгмийн системд үйлчлэх нөлөөллийг авч үздэг юм. 1
  2. 2. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 6 "Нийгмийн ба хавсарга экологи"-ийн зорилго нь хурээлэн буй орчинд гарч байгааөөрчлөлтийг магадлах төдийгөөр хязгаарлагдах биш, хүний өөрийнх нь хүссэн, хүсээгүйтүүнд оруулах хувь нэмэр ч бас хамаарагдана. Энэ өөрчлөлтыг саармагжуулах, түүнээсурьдчилан сэргийлэх арга, замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бага гэхгүйгээр эрж хайхнь чухал. Хамгийн чухал нь техникийн, зохион байгуулалтын, эдийн засгийн, сэтгэхүйнтүвшинд хамгийн үнэн зөв үнэлгээ өгөх, экологийн асуудлыг шийдэх аргазүй, гарцыг олохявдал мөн. Хүний өөрийнх үйл ажиллагаагаар хүлээн зөвшөөрсөн (экологижсон) байгаль руухандах 2 үндсэн чиглэл байна. 1. Технологийн-экологийн хууль, дүрэм, зарчимд нийцсэн шинэ технологийгболовсруулах 2. Нийгмийн-үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний хэрэглээг боловсронгуй болгох; Энэ бүх асуудал зөв шийдэлд хүрвэл ерөнхий экологийн хууль, зарчмыг хир зэрэгхүлээн зөвшөөрч ямар түвшинд хэрэглэж байгаагаар тодорхойлогдох болно. Ялангуяасүүлийн 20 жилд бий болсон хүний үйл ажиллагааны сөрөг ур дагаварыг саармагжуулах, нэгжилийн турш дэлхийн хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний "үнэт чанарынтүвшин"-г хадгалах шаардлагатай. Ийм байдлаар нөхөх алдагдал жил бүр ихэсч, түүнийгтойрсон нийгмийн экологийн асуудал ч улам бүр өргөсч байна. Хамгийн өргөн утгаар ньдараах 3 хүрээг нэгтгэж авч үзэх хэрэгтэй. 1.Хүн бол био-нийгмийн (биосоциальный вид) зүйл учраас түүний биосфер, экосистем дэх үүрэг, орчиндоо үзүүлэх үйлчлэлийн хүрээнд нь онцгойлон авч үзэх 2.Хүний үйл ажиллагаагаар бий болж байгаа экологийн асуудлын агуулга, шалтгаан, ур дагаврыг судлах 3.Экологийн асуудлыг шийдэх арга хэлбэр, гарах арга замыг прогнозчлоход бодитой хандах явдал мөн. НИЙГМИЙН БА ХАВСАРГА ЭКОЛОГИЙН ТҮГЭЭМЭЛ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЗАРЧИМ, ОЙЛГОЛТ Нийгмийн ба хавсарга экологид, ерөнхий экологийн нэгэн адил, янз бүрийн хэлбэрийнүйл ажиллагааны улмаас үүссэн экологийн алдааны магадлалыг багасгах, үзэгдлийннөхцлийг тасралтгүйгээр авч үзэх явдал мөн. Үүний зэрэгцээ экосисистемийн ерөнхий зүйтогтол, хууль, дүрмүүдийг хэрэглэх, түүнд зориулж өргөтгөх зэрэг асуудал орно. Нийгмийн ба хавсрага экологид еренхий экологийн нэгэн адил аливаа үзэгдэлийнзавсарлагагүй нөхцөлийг системчилж авч үзэх ба хүний янз бүрийн үйл ажиллагааны явцадэкологийн алдааны магадлал багассаар байна. Экосистемийн функциональ үйл ажиллагаанызүй тогтнолын тухай олон талын гүн гүнзгий мэдлэгийн зэрэгцээ ерөнхий экологийн төлөвбайдлыг /хууль, дүрэм, зүй тогтол/ ашиглахыг орчин үе биднээс шаардаж байгаа билээ. Ийм төлөв байдлыг ерөнхий экологийн бүлэгт тусгайлан авч узсэн. Тухайлбал, В.ИВернадский, Н.Ф.Реймерс, Б.Коммонер нарын томъёолсон экологийн хууль дүрмийг санаххэрэгтэй. ХУУЛЬ. Дотоод динамик тэнцэлийн хууль. Гинжин урвал бол байгалийн тусгай системийндинамик чанар, бодис, энерги, мэдээлэлтэй холбоо бүхий дотоод динамик тэнцлийн хуулийнгажуудлын үр дүн юм. Өөрөөр хэлбэл, эдгээрийн нэгнийх нь дурын нэг өөрчлөлт бусадгинжиндээ заавал илэрдэг. Энэ хуулийг Б. Коммонер «бүх зүйл бүхэнтэйгээ холбоотой» гэжтомъёолсон. 2
  3. 3. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 6 Байгаль ашиглалтын багтаамж буурах хууль. Экологийн тэнцвэрийн төлөв байдлаасилүү хүчтэй системээр үйлчилбэл, түүнийг нөхөн сэргээхэд илүү их энергийг шаардах болно.Байгалийн процесст зэрлэгээр оролцох бүрийд ямагт экологийн болон эдийн засгийн хохиролдагалддаг. ДҮРЭМ Арван процентын дүрэм. Энэ бол ердийн байгалийн баялагийг ашиглахад хэрэглэдэгдүрэм юм. Өөрөөр хэлбэл ашигт үйлийн чадвар нь 10% байх явдал мөн. Жишээлбэл, амьтан100ккал энергиийн хоол тэжээл шаардлагатай боловч боловсруулалтын явцад 10ккалэнергийн авч, үлдэх 90% алддаг. Зүйлүүдийн дэвсгэр нутаг "хэсэгчлэн" жижигрэх дүрэм. Жижиг арал дээр байгаабодгаль, эх газар дээр байгаа бодгалийн тооноос харьцангуй цөөн байх нь зүй тогтол юм.Хамгаалагдсан бүс нутаг (дархан газар, нөөц газар), эсвэл сэргээж байгаа зүйлийн тоо толгой,популяцийг сонгож авахдаа бодгалийн тоо цөөрөхөөргүй, тэд амьдрах чадвараа алдагдахгүйбайхаар тооцоход хэрэглэгдэнэ. ЗАРЧИМУУД 1. Үзэгдэлд иж бүрэн хандах зарчим (холизм) Үзэгдэлд задлан шинжилгээ хийхдээ хоёрүндсэн хандлагыг удирдлага болгодог; Нэгдэх нь бүрэлдэхүүн хэсэгт оролцож байгаа нэгжбүрийг тооцох ба түүний цаашдын хувиралыг үнэлэх, хоёрдахь үзэгдлийг бүхэл бүтэнсистемийнх хүрээнд авч үзэх. Жишээлбэл, экосистемд үзэгдэл бүр нэгэн зэрэг явагдаж, үүнийг үүсгэх шалтгаан ньвер байдаг. Амьтны ялгадас-бактерийн хоол тэжээл-бактерийн амьдралын үйл ажиллагааныбүтээгдэхүүнүүд нь ургамлын хооллолтонд ашиглагдана-ургамлаар амьтад хооллоно энэцикл ингээд зогсоно. Техносферт ийм цикл ямар ч дүрэмд захирагдахгүй. Үйлдвэрлэгдсэнбүтээгдэхүүн нэг удаа л ашиглагддаг. 2. Байгалийн гинжин урвалын зарчим. Жишээлбэл, тоос хүртээгч шавьж цөөрснөөртодорхой ургамлуудын үр тогтох процесс явагдах боломжгүй болдог. Энэ нь юуны өмнөтухайн амьтан мөхөж, амьдралын үйл ажиллагаа нь алдагдаж байна. Улмаар бусадзүйлүүдийн тэжээлийн гинж тасарна. Байгалийн гинжин урвалын зарчим гэдэгт байгалийнүзэгдлүүд нь нэг үзэгдлийн өөрчлөлт нь бусадтайгаа ямагт холбоотой байгааг ойлгох ёстой.Эцсийн үр дүн нь тэжээлийн гинж тасарснаар экосистем ядуурч, түүний тогтонги чанар ньбуурна. 3. Экосистемийн тухай мэдээлэл бурэн биш байх зарчим. Экосистемийн тухай бидниймэдлэгийн сан хэзээ ямагт хангалттай бус байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Олонкомпоненттэй экосистем олон хүчин зүйлээс хамаарах динамик процесс юм. Экосистем бүрөөрийн бие даасан чанартай. Энэ шалтгаанаар экосистемд аналоги байх зарчимыг хэрэглэжболохгүй. 4. Хуурмагаар эсэн мэнд байх зарчим. Байгалийн процессуудад хүний оролцоо басистемийн эх ба дараагийн шатанд ялгаатай байх явдлаар илэрнэ. Эхний амжилт дараа ньбүтэлгүй байх жишээтэй. Хээрийн бүсэд ой үржүүлэх жишээнд дээр харж болох юм. Залууургамлын өсөлт маш хурдан муудаж, бүр мөхөх нь 15-20 настай ургамлаас харьцангуй ихбайна. Энэ үзэгдлийг «эрсдэлт» өсөлт гэж болно. Судалгааны дунд хээрийн бүсийн чийгийналдагдлын өндөр хэлбэлзэл нөлөөлж байна. 5. Оптималь байх зарчим. Дурын ямар ч систем, ялангуяа экологийн систем орон зай-цаг хугацааны тодорхой хязгаарт хамгийн үр ашигтай байна. Одоогоор ямар ч системийгтөгсгөлгүйгээр өргөтгөх, нарийсгах боломжгүй байна. Биеийн хэмжээ бол үйл ажиллагаатайзохицдог. Жишээлбэл, амьд зулзага төрүүлдэг сүүгээр бойжигчдын үр төл микроскопоорүзэгдэхээр бага байх боломжгүй, ямар ч л байсан тодорхой хэмжээний том байна. 3
  4. 4. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 6 6. Экосистемийн еерийгее цэвэрлэх (ариутгах) зарчим. Экосистем өөрөө өөрийгөөцэвэрлэх онцгой чадвартай. Энэ чанар нь задлах потенциал дээр тулгуурлагддаг. Харьтөрлийн үүсэлтэй байгалийн ба антропогений бодисууд байгаль дахь бодисын зргэлтийнявцад өөрөө задардаггүй. Харин өөрийгөө цэвэрлэх чадвар орчны бүх элементэд бий агаар,ус, хөрс. 7. Хоол тэжэлийн хэлхээн дэхь бохирдуулагчийн хуримтлалын зарчим("Хуримтлалын эффект", "биоаккумляци") Организм болон экосистемд үзүүлж буйбохирдуулагчийн нөлөөлөл эцэстээ идэш тэжээлиин хэлхээнд хуримтлалын эффект үзүүлдэг.Жишээлбэл, ДДТ хорны концентраци усан орчинд 20-100 ед., шумуулын авгалдайд 500-1000 ед.,загасанд 5-12 000 ед., загасаар хооллогч усны шувуудад 30-1 ООед. хүрсэн байна. Тэгвэл хүн энэбохирлогдсон бүтээгдэхүүнийг хүлээн авах чадвар ч төдий чинээ өссөн нь ойлгомжтой. Бохирлогдсон орчны зөвшөөрөгдөх концентрацийн тухай ойлголт. Зөвшөөрөгдөх концентрацигэдгийн доор дурийн ямар ч бохирдуулагчийн тоо хэмжээ хүн, тэдний ур удамд шууд болоод дамзамаар нөлөөлж мэдрэх чадвар, ажиллах чадварыг сулруулж, улмаар амьдралын эрүүл ахуйн нөхцлийгөөрчилнө. Доорхи хүснэгтэнд агаар, ус, хүнсний зүйлд аль эрт хүлээн зөвшөөрөгдөөд байгаа ньилэрхий байна. Энэ үзүүлэлт цаашдаа тасралтгүй өснө гэдэгт эргэлзэх хэрэггүй. Агаарын дахь хэмжээ (мг/м) Бодис Максимум Хоногийн дундаж Хүхэрлэг хий 0.5 0.05 Азотын хоёрч исэл 0.085 0.04 Формальдегид 0.035 0.03 Нуурстөрөгчийн исэл 5.0 3.0 Тоос 0.5 0.15 Бензол 1.5 0.1 Усны дахь хэмжээ (мг/м3) Загасны аж ахуйн усан Бодис Унд-хэрэглээний ус сан Мөнгөн ус 0.0005 0.0001 Хартугалга 0.03 0.1 Нефть бүтээгдэхүүн 0.001 0:001 Бензол 0.5 0.5 Анилин 0.1 0.0001 Хлорофос 0.05 0.0 Хөрс, хүнсний бүтээгдэхүүн дахь хэмжээ (мг/м3) Бодис Хөрс Үр тариа Талх Хүнсний ногоо Мөнгөн ус 2.1 0.03 0.02 0.05 Мышьяк 2.0 0.2 0.2 0.2 Хартугалга 32.0 0.3 0.3 0.3 Сурьма 4.5 0.1 0.1 0.3 Зэс 3.0 10.0 10.0 5.0 Цайр 23.0 50.0 50.0 10.0 Никель 4.0 0.5 0.5 0.5 Хром 6.0 0.2 0.2 0.2 Нийгмийн ба хавсарга экологид энгийн экосистемийн төвшинд байгалийн объектод хамаарагдах ойлголтуудыг хэрэглэдэг. Тэдгээр нь ихэвчлэн газарзүйн районы хил хязгаарт ялгагдана. Тухайлбал, байгалийн бүс (тайга, ой, хээр) ба тэдгээрийн тусгай элементүүд (усан хагалбар, голын хөндий, горхи) гэх мэт. Хэрвээ системд зүй тогтолыг тооцвол байгалийн компнентуудийг дараахи байдлаар авч үзэж болно. Жишээ нь: Ландшафтын буюу байгаль-бус 4
  5. 5. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 6нутгийн комплекс. Энэ бүх ойлголт байвал, том экосистемтэй адилаар тодорхой газарзүйншалгуураар ялгагдана. 5

×