More Related Content
PPTX
PPTX
Excel програмын тухай ойлголт 1 PPT
DOCX
PPTX
Лекц №2 Word программын тухай PPTX
DOCX
Microsoft Office Excel программын Data цэс PDF
What's hot
PPS
Шугаман алгоритмын бодлогууд PDF
PDF
компьютерийн програм хангамж PPTX
PPT
Hicheel excel2010 8 class PDF
Microsoft excel програм гарын авлага PDF
мэдээллийн технологи 1 тест PDF
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017 PDF
PDF
PPTX
Power point ашиглах боломжуудаас DOCX
PPTX
PPTX
C++ vndsen oilgolt хичээл 1 PPTX
PPTX
PPTX
DOCX
DOCX
PPTX
U.cs101 алгоритм программчлал-2 Viewers also liked
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PDF
S.IT101 хичээлийн хөтөлбөр PDF
A Look Back Through Windows PDF
PDF
PDF
PDF
ODP
PPTX
оролт гаралтын төхөөрөмжүүд PDF
гоозүйн хичээлийн хөтөлбөр DOCX
PDF
Microsoft power point 2007 PPTX
Lec2 understanding the unix shell Similar to 5
PPTX
PPTX
PPTX
PDF
PPT
PPTX
PPTX
PPT
PPTX
Lecture 6 microsoft office excel 2007 PPTX
DOCX
DOCX
DOCX
PPTX
PPTX
PPTX
PDF
PPTX
PPTX
PPTX
More from Батбагана Баасанжав
PDF
PDF
Ulsiin shalgaltiin-asuult-summ PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
биеийн тамир хичээлийн хөтөлбөр PDF
компьютерийн хэрэглээ хичээлийн хөтөлбөр PDF
философийн хичээлийн хөтөлбөр PDF
мэдээллийн технологи 1 хичээлийн хөтөлбөр PDF
монголын түүх хичээлийн хөтөлбөр PDF
PDF
PDF
PDF
Bolovsroliin setgel sudlal.2015 10 sar PDF
харилцааны сэтгэл судлал хичээлийн хөтөлбөр PDF
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр PDF
соёл заах арга зүй хичээлийн хөтөлбөр PDF
боловсрол судлал хичээлийн хөтөлбөр 5
- 1.
- 2.
MS Excel програмнь хүснэгтэн мэдээлэл боловсруулах, хүснэгтэнд
тооцоо хийх, эдийн засаг, статистикийн болон инженерийн тооцоонд
хэрэглэгдэх төрөл бүрийн функцүүдийг ашиглан боловсруулалт хийх,
хүснэгтийн өгөгдлүүдээр график, диаграмм байгуулах гэх мэт
үйлдлийг гүйцэтгэх боломжоор хангагдсан асар том электрон
хүснэгтүүд бүхий хэрэглээний програм юм.
2
MS EXCEL ПРОГРАМЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
- 3.
MS Excel програмнь 16 мянга гаруй багана 1 сая гаруй мөр
бүхий үндсэн 3 ажлын хуудастай бөгөөд эдгээр хуудсуудад
хоорондоо хамааралгүй хүснэгтүүд үүсгэж нэг файл байдлаар
хадгалах боломжтой байдаг.
3
MS EXCEL ПРОГРАМЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
- 4.
MS EXCEL ПРОГРАМЫНБОЛОМЖУУД
4
Хүснэгтийн нүдэнд төрөл бүрийн форматын өөрчлөлт хийх
боломжтой. Текстийг хэвтээ босоогоор бичиж болохоос гадна хэдэн
градусын налуугаар бичихийг тохируулж өгч болно.
Хүснэгтэнд хүссэн функцээ ашиглан тооцоо хийж болно. Функц,
томъёо ашиглан бодолт хийсэн бол тухайн нүдэн дэх бодолтыг бусад
нүдэнд давтан гүйцэтгэхгүйгээр хуулж болно.
Хэрэглэгчийн цуваа үүсгэж хүснэгтийн нүднүүдийг хүссэн утгаар
дүүргэж болно.
- 5.
MS EXCEL ПРОГРАМЫНБОЛОМЖУУД
Өгөгдлийг хуулахдаа тоон утга, томъёо, хэлбэр загвар гэх мэт
сонгосон объектыг хуулж болно.
Өгөгдлийг эрэмбэлэх, хэрэгтэй мэдээллээ шүүж харуулах, ялгаатай
мөрүүдийн хувьд дэд нийлбэр олох боломжтой.
Хэвлэгдэх мужийг тогтоож өгч болно. Их хэмжээний хүснэгттэй
ажиллаж байх үед хэвлэгдэх шаардлагатай мэдээллийг тодорхойлж,
хэвлэх үйлдлийг шууд гүйцэтгэснээр зарим нэг тохируулга хийхээс
чөлөөлж өгдөг.
5
- 6.
MS EXCEL ПРОГРАМЫНБОЛОМЖУУД
Нэг файлд хадгалагдах ялгаатай хүснэгтүүдийн тоог нэмж хасаж,
нэрийг өөрчилж болно.
Хүснэгтүүдийг нэгтгэж хураангуйлан эмхтгэсэн хүснэгт үүсгэж
болно
Төрөл бүрийн график диаграмм зурах, диаграммыг сольж өөрчилж
засвар оруулах замаар хүснэгтэн дэх өгөгдлийг ойлгомжтойгоор
дүрсэлж үзүүлэх боломжтой.
6
- 7.
Гарчгийн мөр
Идэвхитэй нүднийхаяг
Томъёоны мөр
Хэрэгслийн
мөр
Идэвхитэй
байгаа нүд
Баганын
дугаар
Мөрийн
дугаар
Ажлын хуудас
Цэсийн мөр
Гүйлгэх
хэсэг
- 8.
ХҮСНЭГТ БОЛОВСРУУЛЖ ЭХЛЭХҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС
Хүснэгтийг дүрсэлж байгаа тор нь хэвлэгдэж гардаггүй. Иймд
торыг хэвлэж гаргахыг хүсвэл түүнийг хүрээлэх хэрэгтэй.
Мөрийг дугаарлаж байгаа тоог дэс дугаар баганы оронд ашиглах
гэж оролдох хэрэггүй. Энэ нь мөрийг нэрлэж буй нэр юм.
Хүснэгтийн нүд бүр нь Excel програмд зориулагдсан стандарт
фонтоор тохируулагдсан байдаг. Энэ үед өөр фонт ашиглахыг
хүсвэл хүснэгт үүсгэх мужийг тэмдэглэж тухайн фонтоор
тохируулж сонгох хэрэгтэй. Энэ нь таныг нүд бүхэнд стандарт
фонтыг солих ажлаас чөлөөлөх болно
8
- 9.
EXCEL ПРОГРАМЫН ЗАРИМНЭГ НЭР ТОМЪЁО
CELL энэ нь өгөгдөл оруулах идэвхтэй нүд юм. Идэвхтэй нүдийг
баганыг нэрлэх үсэг, мөрийг дугаарлах тоог оролцуулан нэрлэнэ.
Нэрлэсэн энэ нэрээ нүдний хаяг гэх бөгөөд нүдний хаягаар тухайн
тохиолдолд ямар нүд идэвхтэй байгааг мэдэх боломжтой.
RANGE – бүлэг нүднүүдийг бид муж гэж нэрлэнэ. Нэгээс илүү
нүднүүд сонгож үйлдэл хийх тохиолдолд цаашдаа энэ нэр томъёог
хэрэглэх болно.
9
- 10.
ХҮСНЭГТИЙН НҮДНҮҮДИЙГ СОНГОХ
10
Нүднүүдийгсонгож идэвхжүүлэхдээ :
Хулганы чирэх даралтаар нүднүүдийг дэс дараалан идэвхжүүлнэ.
Shift товчлуурыг компьютерийн гар дээрхи дээш, доош, баруун, зүүн
тийш заасан сум бүхий товчлууртай дарснаар идэвхтэй байгаа
нүднээс сумны чиглэлийн дагуух нүдүүдийг сонгож болдог.
- 11.
ХҮСНЭГТИЙН НҮДНҮҮДИЙГ СОНГОХ
11
Идэвхтэйбайгаа нүднээс аль нэг чиглэлд дэс дараалсан нилээд хэдэн
нүд сонгох өөр нэг арга бол Shift товчлуурыг хулганы товчлууртай
хамт дарах арга юм. Жишээ нь: А1 нүд идэвхтэй байвал Shift
товчлуурыг дарсан чигтээ С7 нүдийг сонгох
Нүднүүдийг түүвэрлэж сонгохдоо Ctrl товчлуурыг дарсаар сонгохыг
хүсч буй дараалсан бус нүднүүд дээр дэс дараалан хулганы товчлуурыг
ашиглан сонгоно.
- 12.
ХҮСНЭГТИЙН НҮДНҮҮДИЙГ СОНГОХ
Хүснэгтийгхуудас дараалан сонгохыг хүсвэл Shift товчлуурыг Page
Up эсвэл Page Down товчлууртай хамт дарж бүтэн хуудас дээш эсвэл
доош сонгож идэвхжүүлж болох юм.
Багана мөрийг бүхэлд нь сонгох бол баганыг нэрлэсэн үсэг болон
мөрийг дугаарласан тоон дээр хулганаар нэг дарна.
12
- 13.
НЭМЭЛТ ОЙЛГОЛТУУД
Нүдэнд өгөгдөлоруулж дуусаагүй үед тухайн нүдэнд курсор анивчсаар
байх ба энэ үед зарим нэг үйлдлийг гүйцэтгэх боломжгүй байдгийг
анхаарах хэрэгтэй.
13
- 14.
- 15.
Home->Font хэрэгслийн мөрнийкомандууд
Нүдэнд өгөгдөл бичигдэх фонд, үсгийн өндөр, бичигдэх хэлбэр
(бичмэл, дармал, доогуур зураастай) тохируулах, нүдийг хүрээлэх
гэх мэт олон үйлдлийг гүйцэтгэнэ.
15
- 16.
Хүснэгтийг хүрээлэх шугамынтөрөл, хэлбэр сонгох
16
MSExcel програм дээр хүснэгт боловсруулж тооцоолол хийгээд
хэвлэх үед програмын үндсэн хүснэгтийн шугам хэвлэгдэж
гардаггүй. Хийсэн хүснэгтээ хүрээтэй харагдуулахын тулд заавал
хүрээлэх командыг ашиглах хэрэгтэй.
Home->Font->Borders командыг сонгоно. Командыг сонгохоос өмнө
хүрээлэх нүдээ идэвхжүүлсэн байна.
Нээгдэх хүрээний хэлбэр бүхий цэснээс шаардлагатай хэлбэрийг
сонгоно.
Home->Font хэрэгслийн мөрний командууд
- 17.
Хүснэгтийг хүрээлэх шугамынтөрөл, хэлбэр сонгох
Хүснэгтийг хүрээлэх өөр нэг арга бол:
Хүрээлэх нүднүүдийг сонгон
идэвхжүүлнэ.
Font хэрэгслийн мөрний группын
задлах сумыг дарахад гарч ирэх Format
Cells харилцах цонхны Border
хавтасны Line бүлгээс шаардлагатай
хүрээний төрлийг Border бүлгээс
нүдний аль хэсгээр хүрээлэхийг
сонгоод OK дарна. Мөн хүрээний
өнгийг Color нүдэнд сонгож болно.
17
Home->Font хэрэгслийн мөрний командууд
- 18.
Home->Аlignment хэрэгслийн мөрнийкомандууд
Нүдэн дэхь өгөгдлийн байрлалыг тодорхойлох
18
Нүдний өгөгдлийг
нүдний дээд талруу
шахаж байрлуулна.
Нүдний өгөгдлийг босоо
тэнхлэгийн хувьд голд нь
байрлуулна.
Нүдний өгөгдлийг
нүдний доод талруу
шахаж байрлуулна.
Нүдний өгөгдлийг
нүдний зүүн талруу
шахаж байрлуулна.
Нүдний өгөгдлийг хэвтээ
тэнхлэгийн хувьд голд нь
байрлуулна.
Нүдний өгөгдлийг
нүдний баруун талруу
шахаж байрлуулна.
- 19.
Home->Аlignment хэрэгслийн мөрнийкомандууд
Aligmnent хэрэгслийн мөрний
задлах сумыг дарахад гарч
ирэх Format Cells харилцах
цонхны Aligment хавтасны
командуудаас үгийн
сонголтоор гүйцэтгэх боломж
мөн байдаг.
19
Нүдэн дэхь өгөгдлийн байрлалыг тодорхойлох
- 20.
Home->Аlignment хэрэгслийн мөрнийкомандууд
Home->Aligmnent->Orientation командаар нүдэн дэхь өгөгдлийг хэвтээ,
босоо болон налуугаар бичнэ.
20
Нүдэн дэхь өгөгдлийг градустай бичих
Home->Aligmnent->Orientation->Degrees – текстийг бичигдэх өнцгийг
зааж өгнө.
- 21.
Нүдэнд өгөгдлийг олонэгнээгээр бичих
Өгөгдөл бүхий нүдийг сонгоно. Хэрэв өгөгдөл оруулж байх үед энэ
үйлдлийг гүйцэтгэхийг хүсвэл заавал өгөгдөл оруулах үйлдлийг
дуусгасан байх шаардлагатай.
Home->Alignment->Wrap text буюу текстийг хугалах командыг
сонгоно. Энэ командаар нүдэнд багтахгүй байгаа өгөгдлийг хугалж
нүдэнд багтаана.
21
Home->Аlignment хэрэгслийн мөрний командууд
- 22.
Home->Аlignment хэрэгслийн мөрнийкомандууд
Aligmnent хэрэгслийн мөрний
задлах сумыг дараад гарч ирэх
харилцах цонхноос Wrap text
командаар үйлдлийг гүйцэтгэнэ.
22
Нүдэнд өгөгдлийг олон эгнээгээр бичих
- 23.
- 24.
Баганы хэмжээгээр нүдэндэх өгөгдлийн хэмжээ өөрчлөгдөх
Энэ үйлдлийн тусламжтайгаар баганы хэмжээг багасгахад нүдэн дэх
өгөгдөл багасна. Өөрөөр хэлбэл нүдэнд бичигдсэн өгөгдлийн үсгийн
хэмжээ багасах замаар тухайн өгөгдөл хэмжээг нь багасгасан баганад
бүтнээрээ багтаж харагдана.
1. Өгөгдөл бүхий нүдийг сонгоно.
2. Баганын хэмжээг багасгана.
3. Home->Alignment->Shrink to fit командыгсонгоно.
24
Home->Аlignment хэрэгслийн мөрний командууд
- 25.
- 26.
- 27.
Нүднүүдийг нэгтгэх
1. Нэгтгэхгэж буй нүднүүдийг сонгоно.
2. Home->Alignment->Merge Cells командыг сонгоно.
27
Home->Аlignment хэрэгслийн мөрний командууд
- 28.
Home->Аlignment хэрэгслийн мөрнийкомандууд
Aligmnent хэрэгслийн мөрний
задлах сумыг дараад гарч ирэх
харилцах цонхноос Merge cells
командаар үйлдлийг гүйцэтгэнэ.
28
Нүднүүдийг нэгтгэх
- 29.
- 30.
Home->Number хэрэгслийн мөрнийкомандууд
Number хэрэгслийн мөрний группын командаар нүдэнд оруулах
өгөгдлийн өгөгдлийн төрлийг нь зааж өгнө. Тухайн нүдэнд тоон
өгөгдөл оруулах, текст өгөгдөл оруулж болох гэх мэтээр
тохируулна.
30
- 31.
Home->Number хэрэгслийн мөрнийкомандууд
Number – тухайн нүдэнд тоон өгөгдөл оруулахаар
тохируулах
Currency – тухайн нүдэнд мөнгөн тэмдэгт бүхий
өгөгдөл оруулахаар тохируулах
Percentage – тухайн нүдэн хувьтай өгөгдөл оруулахаар
тохируулах
Text – тухайн нүдэнд текстэн өгөгдөл оруулахаар
тохируулах
31
- 32.
Home->Number хэрэгслийн мөрнийкомандууд
Number->Increase Decimal – нүдэнд оруулж
байгаа өгөгдөл бутархай тоон өгөгдөл
байвал таслалаас хойших оронг нэмнэ.
Number->Decrease Decimal – нүдэнд
оруулж байгаа өгөгдөл бутархай тоон
өгөгдөл байвал таслалаас хойших оронг
хасна.
32
- 33.
АЖЛЫН ХУУДСАН ДАХЬНҮДНҮҮДИЙГ
ӨГӨГДЛӨӨР ДҮҮРГЭХ
33
Өгөгдлөөр дүүргэх гэдэг нь ижил төрлийн өгөгдлийг хүснэгтийн
нүднүүдэд байрлуулахыг хэлнэ.
Өөрөөр хэлбэл завсрын санах ой ашиглалгүйгээр өгөгдлийг
шаардлагатай нүднүүдэд хувилах үйдлийг гүйцэтгэнэ гэсэн үг юм.
- 34.
- 35.
АЖЛЫН ХУУДСАН ДАХЬНҮДНҮҮДИЙГ
ӨГӨГДЛӨӨР ДҮҮРГЭХ
35
Нүдэнд өгөгдөл оруулна.
Өгөгдөл бүхий нүдийг сонгоно.
Ижил өгөгдөл оруулах нүднүүдийг сонгоно.
Home->Editing -> Fill ( ) командаар гарч ирэх цонхноос
хэрэгтэй тохируулгыг хийнэ.
- 36.
АЖЛЫН ХУУДСАН ДАХЬНҮДНҮҮДИЙГ
ӨГӨГДЛӨӨР ДҮҮРГЭХ
36
Home->Editing -> Fill -> Down – доош нь дүүргэх(CTRL + D)
Right – баруун тийш нь дүүргэх(CTRL + R)
Left – зүүн тийш нь дүүргэх
Up – дээш нь дүүргэх
- 37.
АЖЛЫН ХУУДСАН ДАХЬНҮДНҮҮДИЙГ
ӨГӨГДЛӨӨР ДҮҮРГЭХ
37
Home->Editing -> Fill -> Right
Ctrl + R
- 38.
38
Fill Handle
Энэ командыггүйцэтгэх өөр нэг хялбар арга бол хулганы
тусламжтайгаар Fill буюу дүүргэх командыг гүйцэтгэх арга юм.
Идэвхтэй нүдний баруун доод өнцөгт байрлах квадрат хэлбэрийн
дүрсийг Fill Handle гэж нэрлэдэг
- 39.
- 40.
АЖЛЫН ХҮСНЭГТЭНД ТООЦООХИЙХ
Ажлын хүснэгтэнд боловсруулалт хийж томъёо бичихийн өмнө =
тэмдэг тавина. Бичсэн томъёо томъёоны мөрөнд харагдана.
Formula Bar буюу томъёоны мөрөнд дараах үүрэг бүхий командууд
агуулагдана.
40
- 41.
АЖЛЫН ХҮСНЭГТЭНД ТООЦООХИЙХ
- оруулж буй өгөгдлийг хүчингүй болгох
- оруулж буй өгөгдлийг дуусгах. Мөн энэ үйлдлийг
гарнаас Enter товчоор гүйцэтгэх боломжтой.
- өгөгдөл оруулах үйлдлийг үргэлжлүүлэх
41
- 42.
АЖЛЫН ХҮСНЭГТЭНД ТООЦООХИЙХ
Томъёонд хэрэглэгдэх математик операторууд
42
Үйлдэл Тэмдэглэгээ Жишээ
Зэрэг дэвшүүлэх ^ = C3 ^ 3
Үржүүлэх * = C3 * C4
Хуваах / = C3 / 2
Нэмэх + = C3 + C4
Хасах - = C3 - C4
Хувь % = C3 * 20%
- 43.
АЖЛЫН ХҮСНЭГТЭНД ТООЦООХИЙХ
Харьцуулах операторууд
43
Үйлдэл Тэмдэглэгээ Жишээ
Тэнцүү = A1=B1
Их > A1>B1
Бага < A1<B1
Их буюу тэнцүү >= A1>=B1
Бага буюу тэнцүү <= A1<=B1
Тэнцүү биш < > A1<>B1
- 44.
АЖЛЫН ХҮСНЭГТЭНД ТООЦООХИЙХ
Хүснэгтэнд тооцоо хийхэд анхаарах зүйлс
1. Томъёо оруулах нүдэнд = тэмдэг оруулахыг мартаж болохгүй.
2. Хүснэгтийн нүдэнд тооцоо хийдээ нүдний хаягийг ашиглах.
3. Хүснэгтийн нүдэнд бичсэн томъёог тухай нүднээс дооших нүдэнд
Fill Handle командын тусламжтайгаар хуулж тавих боломжтой.
44
- 45.
- 46.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
1. Ажлын хуудас дахь тоон өгөгдлүүдэд төрөл бүрийн бодолт хийх
явцад томъёонуудыг өргөн хэрэглэдэг.
2. Байнга хэрэглэдэг томъёонуудыг тодорхой загварт оруулсныг функц
гэж нэрлэх бөгөөд
стандарт
хэрэглэгчийн
гэж 2 ангилдаг.
46
- 47.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
Функцийн ерөнхий бүтэц:
Функц нь функийн нэр ба аргумент гэсэн бүтэцтэй байна.
Функцийн нэрэнд хэрэглэгдсэн үсгүүдийг том жижиг гэж
ялгахгүйгээр тавина.
Функцээс хамаарч хэд хэдэн аргументтай байх ба аргументуудыг
дугуй хаалтанд бичнэ.
47
- 48.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
Функцийн аргументэд тавигдах шаардлага:
Аргументэд тогтмол утга байхаас гадна нүд ба нүдний хаяг, мужийн
нэр байж болно.
Аргумент нь утгаа тухайн ажлын талбараас, өөр ажлын талбараас,
өөр ажлын хавтаснаас авч болно.
Функцийн аргумент нь функц байж болно.
48
- 49.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
Бэлэн бичиглэлийг ашиглахдаа:
Formulas->Insert function хэрэгслээс сонгож болно.
Мөн аль ангилалын функц ашиглахаасаа хамаарч Formulas->Function
Library хэрэгслээс сонгож ашиглана.
49
- 50.
- 51.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
Функцүүдийн ангилал:
51
All Бүх функцүүд
Financial Санхүүгийн функцүүд
Date Time Он сар өдөр, цагийн функцүүд
Math &Trig Математик, тригонометрийн функцүүд
Statistic Статистикийн функцүүд
Lookup reference Лавлагаа харах функцүүд
Database Өгөгдлийн сангийн функцүүд
Text Тексттэй ажиллах функцүүд
Logical Логикийн функцүүд
Information Мэдээллийн функцүүд
- 52.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
Математик функцууд тэдгээрийн үүрэг:
Төрөл бүрийн функцүүд ашиглан хүснэгт дэх тоон мэдээлэлд тооцоо
хийж болно.
Функцийг томъёоны мөр дээр бичдэг.
Хэрэглэгч өөрөө функцээ бичиж болохоос гадна бэлэн бичиглэлийг
ашиглаж болно.
52
- 53.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
Нийтлэг ашиглагддаг функцүүдийг хэрэглэх:
Нийтлэг ашиглагддаг функцүүдийг дараах 2 аргын аль нэгээр
ашиглах боломжтой болно.
1. Home->Editing->AutoSum хэрэгслээс
2. Formulas->Function Library->Recently Used хэрэгслээс
53
- 54.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
SUM() функц – нийлбэр олох функц бөгөөд дараах хэлбэрүүдтэйгээр
бичиж болно.
• SUM(N2:N10)
• SUM(N2,N5,N9)
• sum(n2, o3:o15)
• Sum(o3:o15,+5)
54
- 55.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
MAX( ) функц - Хамгийн их утга олох функц
• Сонгосон нүднүүдийн хамгийн их утгыг олно.
• MAX(Тоон утга1, тоон утга2, . . .) хэлбэртэй байна.
• Жишээ нь: Хэрэв A1-с A5 нүднүүдэд A1:A5 - 5, 46, 25, 49, 5
утгууд агуулагдсан бол MAX(A1:A5) функцийн утга 49 байна.
55
- 56.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
MIN( ) функц - Хамгийн бага утгыг олно.
• MIN(A1:A5) – дээрх жишээний хувьд функцийн утга 5 байна.
COUNT() функц - Өгөгдөлтэй нүднүүдийг тоолох.
• COUNT(A1:A30) хэлбэртэй бичигдэнэ.
• Зөвхөн тоон утгуудтай нүднүүдийг тоолно.
56
- 57.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
AVERAGE( ) функц - Арифметик дундажийг олох.
• Average(A1:A5) - A1:A5 нүдэнд харгалзан 10, 7, 9, 27, 2
өгөгдлүүд агуулагдаж байгаа бол эдгээр утгуудын арифметик
дундаж 11 байна.
COUNTA() функц - бүх төрлийн өгөгдөлтэй нүднүүдийг тоолох
• COUNTA(A1:A10)
• COUNTA(F1:H9)
57
- 58.
- 59.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
IF( ) функц - Нөхцөл шалгах функц.
• IF(шалгах нөхцөл, үнэн үед буцаах утга, худал үед буцаах утга)
• A10=100 бол логик илэрхийлэл. Хэрэв A10 нүдэн дэх өгөгдөл
100 бол энэ нь үнэн байна
• IF(нөхцөл,1,0)
59
- 60.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
Ажлын хуудсанд функц оруулах үед функцтэй ажиллах цонх
нээгдэж таны ажлыг хөнгөвчилөх болно.
Number1 – нүдэнд томъёонд хамрагдаж байгаа өгөгдлүүдийг агуулж
байгаа нүднүүдийн хаяг
K10:K19 – K баганын 10 –с 19 р мөрийн нүднүүд
60
- 61.
АЖЛЫН ХУУДСАНД ФУНКЦАШИГЛАХ
Жишээ нь:
IF(A10=100,Sum(B5:B15),” ”)
Энд бичигдсэн IF() функц нь дараахь утгыг буцаана. A10 нүдэн
дэх өгөгдөл 100 бол B5 B10 нүднүүдэд агуулагдах тоон утгын
нийлбэрийг олно. Хэрэв 100 биш бол хоосон утга буцаана.
Нийлбэрийг олох нүднүүдийн хаягийг авна.
61
- 62.
- 63.
АЖЛЫН ХУУДСАНД ХӨЛТОЛГОЙН
БИЧИГЛЭЛИЙГ ТОХИРУУЛАХ
63
Page Layout->Page setup(задлах сумыг дарах)->Header/Footer
командыг сонгоно.
МS Word програмд хийгддэгээс бага зэрэг ялгаатай.
- 64.
АЖЛЫН ХУУДСАНД ХӨЛТОЛГОЙН
БИЧИГЛЭЛИЙГ ТОХИРУУЛАХ
64
Header and Footer нүдэнд хүснэгтийн хөл толгойн хэсэгт оруулах
бэлэн өгөгдлийг сонгож оруулдаг.
Харин Custom header, Custom footer товчлуурыг дарахад нээгдэх
Header болон Footer харилцах цонхонд хэрэглэгчийн зүгээс
оруулах хөл толгойн бичиглэлийг бичдэг.
Header болон Footer харилцах цонх нь 3 хэсэгтэй.
- 65.
- 66.
- 67.
АЖЛЫН ХУУДСАНД ХӨЛТОЛГОЙН
БИЧИГЛЭЛИЙГ ТОХИРУУЛАХ
67
Left section - Хүснэгтийн зүүн хэсэгт хөл, толгойн бичиглэл
оруулах
Center section - Хүснэгтийн дунд хэсэгт, хөл толгойн бичиглэл
оруулах
Right Section - Хүснэгтийн баруун хэсэгт хөл, толгойн бичиглэл
оруулах
- 68.
Үндсэн сурах бичиг:
1.Монхоон Р. Компьютер, мэдээлийн технологи, УБ., 2011.
х.54-х.74
2. Мөнхчимэг. Б, Болор. Л. Компьютерийн мэдлэг УБ., 2012.
х.204-х.246
3. Дэлгэржав П. Microsoft Excel 2010, УБ., 2011.
Электрон эх үүсвэр:
1. http://www.slideshare.net/akhit/microsoft-excel-5283836
2. http://www.trainupnow.com/
3. http://www.fgcu.edu/support/office2007/excel/index.asp
4. http://www.baycongroup.com/excel2007/01_excel.htm
5. http://s-it101.blogspot.com/p/sssss.html
68
АШИГЛАСАН МАТЕРИАЛ: