Лекц5 Жижиг бизнесийн тухай ойлголт, онцлог
XX зуунаас хойш жижиг бизнесийн нэр хүнд үлэмж өсөж, түүний нийгэм
эдийн засгийн хөгжилд үзүүлэх үүргийг нийтээр хүлээн зөвшөөрөх болсон.
Жижиг бизнес гэдэг нь өөрийн салбартаа тэргүүлэх байр эзэлдэггүй, зөвхөн
эзэмшигч нь удирдаж, зохицуулж байдаг ба салбарынхаа бусад пүүсүүдийг
бодоход ажиллах хүч, үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ тоогоор харьцангуй
бага пүүсүүд юм.
ЖБ нь ажиллах хүч болон үйлдвэрлэлийн цар хүрээгээр авсаархан
байхаас гадна ихэвчлэн дотоод зах зээл рүүгээ чиглэсэн, богино хугацаанд
зардлаа нөхөж чаддаг, хөрөнгө бага шаарддаг, өндөр бүтээмжтэй,
үйлдвэрлэлийн уян хатан технологитой, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий
үйлдвэрлэл үйлчилгээний хэлбэр юм.
Жижиг бизнес эрхлэхийн тулд заавал олон сургууль төгсгөсөн, нэр алдар,
ажиллаж байсан албан тушаалын урт жагсаалт хэрэггүй юм. Хамгийн гол нь
маш их ажиллах хүсэл, түүндээ хүрэх тэвчээр, зориг л байх хэрэгтэй.
Дэлхийн улс орнууд өөрийн орны эдийн засгийн хөгжлийн түвшин, зах
зээлийн багтаамж, бизнес дэх төрийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн байдал,
төсөв мөнгөний бодлогоос хамаарч жижиг бизнесийг өөр өөрөөр
тодорхойлдог. Үүний тулд ихэнхдээ дараах шалгуур үзүүлэлтүүдийг
ашиглаж байна. Үүнд:
1. Ажиллагчдын тоо
2. Үндсэн ба эргэлтийн хөрөнгийн хэмжээ
3. Нийт борлуулалтын орлого
4. Үйлчлүүлэгч хэрэглэгчдийн тоо
5. Үйлдвэрлэлд зарцуулсан цахилгаан эрчим хүчний хэмжээ гэх мэт.
Дээрх шалгуур үзүүлэлтээс хамгийн өргөн хэрэглэгддэг, тооцоход хялбар
үзүүлэлтүүд нь аж ахуйн нэгжид ажиллагчдын тоо, борлуулалтын нийт
орлого юм.
Ажиллагчдын тоогоор нь ангилсан олон улсын байгууллагуудын ангиллыг
авч үзье.
Жижиг бизнесийн олон улсын байгууллагын ангилал
Д/д Байгууллагын нэр Ангилал Ажиллагчдын тоо
1
Олон улсын Хөдөлмөрийн
байгууллага
Хэт жижиг 1-9
Дунд 10-49
Том 50-иас дээш
2
Олон улсын эдийн засгийн хамтын
ажиллагаа, хөгжлийн байгууллаг
Хэт жижиг 1-19
Жижиг 20-99
Дунд 100-499
Том 500-аас дээш
3 Дэлхийн банк
Микро 1-19
Жижиг 20-99
Дунд 100-499
Том 500-аас дээш
Жижиг бизнесийн олон улсын ангилал
Д/д Улс орон Үзүүлэлт
1 АНУ • 100-аас доош тооны ажиллагчидтай
• Үйлдвэрлэлийн гарц 3 сая доллараас бага
2 Европын
Холбооны
улсууд
• 500-аас доош тооны ажиллагчидтай
• Хөрөнгийн 1/3 нь өөр үйлдвэрт эсвэл банкны
мэдэлд байх
• Жилийн цэвэр эргэлт 180 сая экюгээс илүүгүй
3 Япон • 300-аас доош тооны ажиллагчидтай
• Жилийн цэвэр эргэлт 1 миллиард иен
• 10-100 сая иений үндсэн хөрөнгөтэй
4 Сингапур • 100-аас доош тооны ажиллагчидтай
• 300000 доллараас бага үндсэн хөрөнгөтэй
5 Малайз • 74-өөс доош тооны ажиллагчидтай
• 500000 малайз доллараас бага үндсэн хөрөнгөтэй
Манай улсын хувьд ҮХЯ-аас “Жижиг, дунд үйлдвэрийн шалгуур үзүүлэлт
тодорхойлох журам”батлах Засгийн газрын тогтоолын төслийг
боловсруулаад хэрэгжүүлэлтийн шатанд явж байна. “Жижиг, дунд үйлдвэр”
гэдэгт дараах шалгуурыг хангасан бизнес эрхлэгчийг тооцохоор уг журамд
заасан байна.
Жижиг бизнесийн Монгол улсын ангилал
Үзүүлэлт
Дунд Жижиг
Бичил
Үйлдвэрлэл
Худалдаа,
үйлчилгээ
Үйлдвэрлэл
Худалдаа,
үйлчилгээ
Ажиллагсдын
тоо
<50 <100 <20 <40 <10
Жилийн нийт
эргэлт
/сая.төг/
<500 <1000 <100 <500 <50
Д/д Үйл ажиллагааны төрөл Ажиллагчдын тоо Борлуулалтын
орлого /сая.төг/
1 Хөдөө аж ахуй /Хөдөө аж ахуй,
ан агнуур, ойн аж ахуй, загас
агнуур/
20 хүртэл 70.0 хүртэл
2 Үйлдвэрлэл /Уул уурхай,
олборлох, боловсруулах
үйлдвэрлэл, цахтлгаан, дулааны
үйлдвэрлэл, усан хангамж,
барилга/
50 хүртэл 240.0 хүртэл
3 Үйлчилгээ /Бөөний ба жижглэн
худалдаа, гэр ахуйн бараа,
засвар үйлчилгээ, зочид буудал,
зоогийн газар, тээвэр,
агуулахын аж ахуй, холбоо,
санхүү, зээлийн байгууллага, үл
хөдлөх хөрөнгө, бизнес үйл
ажиллагаа, боловсрол, эрүүл
мэнд, нийгмийн халамж,
нийгмийн болон хувийн
үйлчилгээ, бусад/
15 хүртэл 70.0 хүртэл
Жижиг, дунд үйлдвэрийн үндсэн шинж:
• Ихэнх тохиолдолд жижиг дунд үйлдвэрийг хувь хүн өөрийн гэр бүл
болон ах дүү дотны нөхдийн хөрөнгөн дээр үндэслэн байгуулдаг
байна.
• Жижиг дунд үйлдвэрийн удирдлага болон өмчийн эзний хооронд
зөрчил байдаггүй.
• Удирдлагын түвшин нь чухал биш байдаг бөгөөд үйлдвэрлэлд
санаачлага гаргах нь гол байдаг.
• Жижиг дунд үйлдвэрлэл нь ихэвчлэн дотоодын хэрэгцээг хангахад
чиглэгддэг бөгөөд цөөн хэсэг нь экспортын чиглэлтэй байдаг.
• Жижиг дунд үйлдвэрийн технологи нь орон нутгийн түүхий эд
материалд тулгуурласан тэдний онцлог байдалд зохицуулагдсан
байдаг.
• Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хэмжээг тэдний
үйлдвэрлэлийн хэмжээтэй харьцуулан үзэхэд харьцангүй бага байдаг.
Жижиг бизнесийг бүхэлд нь хоёр хувааж авч үздэг.
1. Цаашид өсөх боломж хязгаарлагдмал. Ийм төрлийн үйлдвэрүүд нь том
үйлдвэрүүдийг дагалдан үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тодорхой эд
анги, эрэг шургыг бэлтгэдэг, шаардлагатай үед тоног төхөөрөмжийн
засвар үйлчилгээг хийдэг, бүтээгдэхүүн үйлчилгээг дамжуулагч байж
болно. Ийм жижиг үйлдвэрийн амжилт нь үйлчилж буй том
үйлдвэрийн амжилтаас шууд хамааралтай байдаг.
2. Шинээр байгуулагдаж байгаа жижиг үйлдвэрлэлийн нэгжүүд. Гол
зорилго нь түргэн хөгжиж, өргөжин жижиг үйлдвэрлэлийн хүрээнээс
гарах. Ийм пүүсүүдийг зөвхөн ганц хүн биш хэсэг бүлэг хүмүүс
удирдана. Тэд хөрөнгө оруулалтын эх үүсвэр хайж, нийтийн зах зээл
дээр гарахыг зоридог. Мөн шинжлэх ухааны нээлтэнд тулгуурлан бий
болдог үйлдвэрүүд ч үүнд хамаарагдана. Ийм төрлийн жижиг
үйлдвэрүүд ихэнхдээ ирээдүйн үйлдвэрлэлийн шинэ төрөл, шинэ
бүтээгдэхүүнүүдийн анхны алхам болдог байна. Үүний тод жишээ бол
персонал электрон тооцоолон бодох машиныг угсрах анхны үйлдвэр
юм. Хэрэв шинэ төрлийн таваар худалдагдахгүй бол тэд уналтанд
орно. Харин шинэ ажил хэрэг амжилт олбол ашиг хурдан өсч түүний
эзэн маш хурдан жижиг бизнесээс том аж үйлдвэрийн эзэн болж
хувирна. Иймээс энэ нь эрсдэл өндөртэй бизнесийн хэлбэр юм.
Жижиг бизнесийн амжилт болон уналтын шалтгаан:
Амжилтын шалтгаан Уналтын шалтгаан
1. Шаргуу хөдөлмөр,
нөр их хүч
чармайлт, ажилдаа
1. Менежерийн мэдлэг туршлага дутагдах
2. Хайхрамжгүй, зорилго чиглэлгүй ажиллах
3. Хяналт сул байх. Хяналт сул байснаас
бие сэтгэлээ
зориулах
2. Менежерийн ур
чадвар. Удирдагч
бизнесээ хаана
байршуулах, ямар
тоног төхөөрөмж
авах, бизнесээ
хэрхэн
санхүүжүүлэх,
ажиллагчдаа хэрхэн
залж хөтлөх талаар
зохих мэдлэгтэй
байх
3. Аз түших
4. Бүтээгдэхүүн,
үйлчилгээний зах
зээлийн эрэлт сайн
байх
хөрөнгийн хулгай болон чанар муутай
бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, ашиг буурах,
илүүдэл хөрөнгө ихсэх мэт сөрөг үзэгдлүүд
гардаг.
4. Хөрөнгийн чадвар сул байх. Ажилчдын
цалин, түүхий эд материалын зардлыг бүтэн
жилийн турш хангаж чадахуйц нөөцтэй байх
шаардлагатай.
5. Ёс зүйн алдаа гаргах. Хууль хяналтын
байгууллагаас хянаж шалгахад бэрхшээлтэй
байдаг явдал нь нийгмийн шаардлагад
нийцэхгүй бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах
үндсийг бүрдүүлдэг. Энэ нь эргээд
хэрэглэгчдээ алдахад хүргэдэг.
6. Гэр бүлийн асуудал. Гэр бүл тогтворгүй бол
ажилдаа анхаарал төвлөрүүлэн ажиллах
чадвараа алдаж, алдаа гаргах магадлал өндөр
болдог.
Жижиг бизнесийн давуу тал:
• Бизнесээ эхлэх гарааны хөрөнгө бага зарцуулдаг
• Хөрөнгийн эргэц хурдан
• Нөөцийн ашиглалт сайн
• Том компаниудыг бодвол өөртөө байгаа боломжоо бүрэн ашиглаж,
үйлдвэрлэлээ өөрчлөхөд хялбар, хугацаа бага шаарддаг
• Зах зээлийн хэрэгцээнд нийцсэн шинээр гарч буй шинжлэх ухаан
технологийн ололт, шинэ бүтээгдэхүүнийг богино хугацаанд хурдан
эзэмшиж, хялбархан өөрчлөх, зохион байгуулах, нэвтрүүлэх
боломжтой байдаг
• Хөдөө орон нутаг болон хүн ам бага суурьшсан газар үйлдвэрлэл
явуулах боломжтой
• Гадны нөлөө болон дэд бүтцийн нөхцөл байдлаас хамгийн бага
хамааралтай
• Хэрэглэгчидтэй ямагт ойр, харилцаа холбоотой байж хүн амын өдөр
тутмын хэрэгцээт бараагаар хангадаг
Жижиг бизнесийн сул тал:
• Эрсдэл ихтэй
• Хөрөнгийг хуримтлуулах бололцоо багатай
• Зээл авах бололцоо хязгаарлагдмал
• Үйл ажиллагааны хүрээ хязгаарлагдмал
• Дампуурлын өндөр үзүүлэлт
• Үндэсний цөөнхийн сул байр суурь
Жижиг, дунд үйлдвэрлэл нь манай улсын эдийн засагт дараах эерэг үр
дагаваруудийг бий болгож байна.
• Хувийн өмчийн шинэ салбар бий болох үндсэн суурь, нөхцлийг
бүрдүүлсэн
• Олон тулгуурт эдийн засгийн системийг бий болгон хөдөлмөрийн
болон түүхий эдийн нөөцийн хуваарилалт, зах зээлийн эрэлт хэрэгцээ
нийлүүлэлтийг сайжруулж байна
• Хөдөө орон нутагт бий болж байгаа ЖДҮ-үүд нь өөр хоорондоо болон
том үйлдвэрүүдтэй түүхий эд, техник технологийн холбоог бий
болгож, үндэсний үйлдвэрлэлийг сэргээхэд ихээхэн хувь нэмэр оруулж
байна
• Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулж, ажлын байр шинээр бий
болгодог. Жижиг үйлдвэрүүд байгуулагдахын хэрээр ажлын байрны
тоо тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Энэ нь аливаа томоохон пүүс
компанид ажиллахад боловсрол мэдлэг, дадлага туршлага дутагддаг
хүмүүсийг ажлын байраар хангадаг. Өөрөөр хэлбэл жижиг үйлдвэрт
ажиллагчид ихэнхдээ албан ёсоор боловсрол эзмшсэн байх нь ховор.
Мөн урьд нь хаа нэгтээ ажиллаж байгаагүй, урт удаан хугацаагаар
ажилгүй байсан хүмүүсийг ажлаар хангаж өгдөг. Түүнчлэн эдийн
засгийн эмзэг хэсэгт ажиллах боломжийг олгодог.
• Өрсөлдөөнийг өрнүүлдэгээрээ аливаа үйлдвэрийн онц эрх дархыг
эвдэхэд дөхөм болж, тэдний бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар,
хийц, загвар өндөр түвшинд байх нөхцлийг бүрдүүлж байна
• Бага орлоготой хүмүүсийн хэрэгцээг хангадаг
• Технологийн өөрчлөлт, шинэчлэлт. Жижиг үйлдвэрүүдийн ихэнх нь
анх шинээр бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох замаар
байгуулагддаг. Мөн нийгэмд асар их ач холбогдол бүхий бүтээгдэхүүн,
үйлчилгээг бий болгосон байх нь олонтай.
• Томоохон компаниудын хэрэгцээг хангах. Түүхий эд, материалаар
хангах, мөн тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон
нийтэд түгээх, борлуулах.
• Тусгай бараа үйлчилгээгээр хангах. Хэрэглэгчдийн зүгээс
шаардлагатай байгаа онцгой хэрэгцээг мэдэрч, хурдан шуурхай хангах.
• Онцгой таашаал хангах.
Жижиг бизнесийн эерэг талуудыг үнэлж түүнийг дэмжих, хөгжүүлэх үүднээс
хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зүгээс тодорхой арга
хэмжээнүүдийг авдаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гол зорилго нь:
• Жижиг, дунд үйлдвэр хөгжих таатай орчинг бүрдүүлэн түүнийг
хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтыг бий болгох
• Жижиг, дунд үйлдвэрийг улсын хэмжээнд нэгдсэн чиглэл бодлогоор
удирдах, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрүүдэд хөнгөлөлт үзүүлж, эдийн
засгийн өсөлтөд нөлөөлөхүйц арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:
• Хөнгөлөлттэй үндсэн дээр бизнес эрхлэлтийн төрөл бүрийн
хэлбэрийг хөгжүүлэх
• Жижиг бизнесийг дэмжсэн үр ашигтай татварын бодлого
• Эрсдэл, тодорхой бус байдлыг багасгах
• Бизнес эрхлэгчдийн олох ашиг, хувийн сонирхлыг дээшлүүлэх
Дээрх зорилго чиглэл, арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 1999 оны 10
дугаар тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг
батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Хөтөлбөрийн зорилго нь ЖДҮ хөгжих бизнесийн таатай орчинг
бүрдүүлэхэд оршиж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ҮХЯ-ны
ЖДҮ-имйн хэлтэсээс тэдгээрийн байр суурийг тодорхойлох, тэргүүлэх
чиглэлийг зөв тодорхойлох, экспортын баримжаатай болон уламжлалт
үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг зөв
томъёолох талаар аймаг, орон нутгийн эрчим хүч, дулаан хангамж, зам
тээвэр, усан хангамж, ажиллах хүч, эрдэс түүхий эдийн нөөц, түүхий эд
малын тоо, газар тариалан зэрэг иж бүрэн судалгааг хийж бүс нутгийн
хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан аймаг бүрээр тэргүүн ээлжинд
дэмжих ЖДҮ-үүдийн сонголт хийх, тэдгээрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх
боломжийг судлаад байна. Хөтөлбөрт тэргүүн ээлжинд дэмжих ЖДҮ-ийн
чиглэлийг дараах байдлаар тодорхойлсон.
1. Бүс орон нутгийн эрэлт хэрэгцээг хангах импортыг орлох
бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүн амын ахуйн үйлчилгээ
2. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний
үйлдвэрлэл
3. Оюуны өндөр багтаамжтай, дэвшилтэт техник, технологи дээр
тулгуурлсан үйлдвэрлэл, үйлчилгээ
4. Эрчим хүч, усан хангамж, харилцаа холбоо, тээвэр, барилгын материал
зэрэг жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээ
5. Байгалийн баялаг, түүхий эд ашиглах чиглэлийн ЖДҮ-ийг хөгжүүлэх
санаачлагыг дэмжих
Засгийн газрын бодлого, арга хэмжээ хэрэгжисний ач холбогдол:
• Хүн амын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ядуурал буурах үндэслэл
бий болно
• Жижиг, дунд, том үйлдвэрүүдийн бие биеэ дэмжин хөгжүүлэх
хамтын ажиллагааг сайжруулах
• Экспортын чиглэлтэй үйлдвэрүүд бий болно
• Бизнес эрхлэх таатай орчин бүрдэнэ
• Бүс нутгийн хөгжлийг дэмжинэ
• Эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ
• Шинээр бизнес эрхлэгчид бий болно
• Жижиг байгууллагыг дэмжих дотоод, гадаадын хөрөнгө
оруулалт нэмэгдэнэ
• Дэд бүтэц хөгжинө
• Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүжилт авах эх үүсвэр
нэмэгдэнэ

Лекц №5 Жижиг бизнесийн тухай ойлголт

  • 1.
    Лекц5 Жижиг бизнесийнтухай ойлголт, онцлог XX зуунаас хойш жижиг бизнесийн нэр хүнд үлэмж өсөж, түүний нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх үүргийг нийтээр хүлээн зөвшөөрөх болсон. Жижиг бизнес гэдэг нь өөрийн салбартаа тэргүүлэх байр эзэлдэггүй, зөвхөн эзэмшигч нь удирдаж, зохицуулж байдаг ба салбарынхаа бусад пүүсүүдийг бодоход ажиллах хүч, үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ тоогоор харьцангуй бага пүүсүүд юм. ЖБ нь ажиллах хүч болон үйлдвэрлэлийн цар хүрээгээр авсаархан байхаас гадна ихэвчлэн дотоод зах зээл рүүгээ чиглэсэн, богино хугацаанд зардлаа нөхөж чаддаг, хөрөнгө бага шаарддаг, өндөр бүтээмжтэй, үйлдвэрлэлийн уян хатан технологитой, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл үйлчилгээний хэлбэр юм. Жижиг бизнес эрхлэхийн тулд заавал олон сургууль төгсгөсөн, нэр алдар, ажиллаж байсан албан тушаалын урт жагсаалт хэрэггүй юм. Хамгийн гол нь маш их ажиллах хүсэл, түүндээ хүрэх тэвчээр, зориг л байх хэрэгтэй. Дэлхийн улс орнууд өөрийн орны эдийн засгийн хөгжлийн түвшин, зах зээлийн багтаамж, бизнес дэх төрийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн байдал, төсөв мөнгөний бодлогоос хамаарч жижиг бизнесийг өөр өөрөөр тодорхойлдог. Үүний тулд ихэнхдээ дараах шалгуур үзүүлэлтүүдийг ашиглаж байна. Үүнд: 1. Ажиллагчдын тоо 2. Үндсэн ба эргэлтийн хөрөнгийн хэмжээ 3. Нийт борлуулалтын орлого 4. Үйлчлүүлэгч хэрэглэгчдийн тоо 5. Үйлдвэрлэлд зарцуулсан цахилгаан эрчим хүчний хэмжээ гэх мэт. Дээрх шалгуур үзүүлэлтээс хамгийн өргөн хэрэглэгддэг, тооцоход хялбар үзүүлэлтүүд нь аж ахуйн нэгжид ажиллагчдын тоо, борлуулалтын нийт орлого юм. Ажиллагчдын тоогоор нь ангилсан олон улсын байгууллагуудын ангиллыг авч үзье. Жижиг бизнесийн олон улсын байгууллагын ангилал Д/д Байгууллагын нэр Ангилал Ажиллагчдын тоо
  • 2.
    1 Олон улсын Хөдөлмөрийн байгууллага Хэтжижиг 1-9 Дунд 10-49 Том 50-иас дээш 2 Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллаг Хэт жижиг 1-19 Жижиг 20-99 Дунд 100-499 Том 500-аас дээш 3 Дэлхийн банк Микро 1-19 Жижиг 20-99 Дунд 100-499 Том 500-аас дээш Жижиг бизнесийн олон улсын ангилал Д/д Улс орон Үзүүлэлт 1 АНУ • 100-аас доош тооны ажиллагчидтай • Үйлдвэрлэлийн гарц 3 сая доллараас бага 2 Европын Холбооны улсууд • 500-аас доош тооны ажиллагчидтай • Хөрөнгийн 1/3 нь өөр үйлдвэрт эсвэл банкны мэдэлд байх • Жилийн цэвэр эргэлт 180 сая экюгээс илүүгүй 3 Япон • 300-аас доош тооны ажиллагчидтай • Жилийн цэвэр эргэлт 1 миллиард иен • 10-100 сая иений үндсэн хөрөнгөтэй 4 Сингапур • 100-аас доош тооны ажиллагчидтай • 300000 доллараас бага үндсэн хөрөнгөтэй 5 Малайз • 74-өөс доош тооны ажиллагчидтай • 500000 малайз доллараас бага үндсэн хөрөнгөтэй Манай улсын хувьд ҮХЯ-аас “Жижиг, дунд үйлдвэрийн шалгуур үзүүлэлт тодорхойлох журам”батлах Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулаад хэрэгжүүлэлтийн шатанд явж байна. “Жижиг, дунд үйлдвэр” гэдэгт дараах шалгуурыг хангасан бизнес эрхлэгчийг тооцохоор уг журамд заасан байна.
  • 3.
    Жижиг бизнесийн Монголулсын ангилал Үзүүлэлт Дунд Жижиг Бичил Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээ Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээ Ажиллагсдын тоо <50 <100 <20 <40 <10 Жилийн нийт эргэлт /сая.төг/ <500 <1000 <100 <500 <50 Д/д Үйл ажиллагааны төрөл Ажиллагчдын тоо Борлуулалтын орлого /сая.төг/ 1 Хөдөө аж ахуй /Хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй, загас агнуур/ 20 хүртэл 70.0 хүртэл 2 Үйлдвэрлэл /Уул уурхай, олборлох, боловсруулах үйлдвэрлэл, цахтлгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж, барилга/ 50 хүртэл 240.0 хүртэл 3 Үйлчилгээ /Бөөний ба жижглэн худалдаа, гэр ахуйн бараа, засвар үйлчилгээ, зочид буудал, зоогийн газар, тээвэр, агуулахын аж ахуй, холбоо, санхүү, зээлийн байгууллага, үл хөдлөх хөрөнгө, бизнес үйл ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, нийгмийн болон хувийн үйлчилгээ, бусад/ 15 хүртэл 70.0 хүртэл Жижиг, дунд үйлдвэрийн үндсэн шинж:
  • 4.
    • Ихэнх тохиолдолджижиг дунд үйлдвэрийг хувь хүн өөрийн гэр бүл болон ах дүү дотны нөхдийн хөрөнгөн дээр үндэслэн байгуулдаг байна. • Жижиг дунд үйлдвэрийн удирдлага болон өмчийн эзний хооронд зөрчил байдаггүй. • Удирдлагын түвшин нь чухал биш байдаг бөгөөд үйлдвэрлэлд санаачлага гаргах нь гол байдаг. • Жижиг дунд үйлдвэрлэл нь ихэвчлэн дотоодын хэрэгцээг хангахад чиглэгддэг бөгөөд цөөн хэсэг нь экспортын чиглэлтэй байдаг. • Жижиг дунд үйлдвэрийн технологи нь орон нутгийн түүхий эд материалд тулгуурласан тэдний онцлог байдалд зохицуулагдсан байдаг. • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хэмжээг тэдний үйлдвэрлэлийн хэмжээтэй харьцуулан үзэхэд харьцангүй бага байдаг. Жижиг бизнесийг бүхэлд нь хоёр хувааж авч үздэг. 1. Цаашид өсөх боломж хязгаарлагдмал. Ийм төрлийн үйлдвэрүүд нь том үйлдвэрүүдийг дагалдан үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тодорхой эд анги, эрэг шургыг бэлтгэдэг, шаардлагатай үед тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийдэг, бүтээгдэхүүн үйлчилгээг дамжуулагч байж болно. Ийм жижиг үйлдвэрийн амжилт нь үйлчилж буй том үйлдвэрийн амжилтаас шууд хамааралтай байдаг. 2. Шинээр байгуулагдаж байгаа жижиг үйлдвэрлэлийн нэгжүүд. Гол зорилго нь түргэн хөгжиж, өргөжин жижиг үйлдвэрлэлийн хүрээнээс гарах. Ийм пүүсүүдийг зөвхөн ганц хүн биш хэсэг бүлэг хүмүүс удирдана. Тэд хөрөнгө оруулалтын эх үүсвэр хайж, нийтийн зах зээл дээр гарахыг зоридог. Мөн шинжлэх ухааны нээлтэнд тулгуурлан бий болдог үйлдвэрүүд ч үүнд хамаарагдана. Ийм төрлийн жижиг үйлдвэрүүд ихэнхдээ ирээдүйн үйлдвэрлэлийн шинэ төрөл, шинэ бүтээгдэхүүнүүдийн анхны алхам болдог байна. Үүний тод жишээ бол персонал электрон тооцоолон бодох машиныг угсрах анхны үйлдвэр юм. Хэрэв шинэ төрлийн таваар худалдагдахгүй бол тэд уналтанд орно. Харин шинэ ажил хэрэг амжилт олбол ашиг хурдан өсч түүний эзэн маш хурдан жижиг бизнесээс том аж үйлдвэрийн эзэн болж хувирна. Иймээс энэ нь эрсдэл өндөртэй бизнесийн хэлбэр юм. Жижиг бизнесийн амжилт болон уналтын шалтгаан: Амжилтын шалтгаан Уналтын шалтгаан 1. Шаргуу хөдөлмөр, нөр их хүч чармайлт, ажилдаа 1. Менежерийн мэдлэг туршлага дутагдах 2. Хайхрамжгүй, зорилго чиглэлгүй ажиллах 3. Хяналт сул байх. Хяналт сул байснаас
  • 5.
    бие сэтгэлээ зориулах 2. Менежерийнур чадвар. Удирдагч бизнесээ хаана байршуулах, ямар тоног төхөөрөмж авах, бизнесээ хэрхэн санхүүжүүлэх, ажиллагчдаа хэрхэн залж хөтлөх талаар зохих мэдлэгтэй байх 3. Аз түших 4. Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн эрэлт сайн байх хөрөнгийн хулгай болон чанар муутай бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, ашиг буурах, илүүдэл хөрөнгө ихсэх мэт сөрөг үзэгдлүүд гардаг. 4. Хөрөнгийн чадвар сул байх. Ажилчдын цалин, түүхий эд материалын зардлыг бүтэн жилийн турш хангаж чадахуйц нөөцтэй байх шаардлагатай. 5. Ёс зүйн алдаа гаргах. Хууль хяналтын байгууллагаас хянаж шалгахад бэрхшээлтэй байдаг явдал нь нийгмийн шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах үндсийг бүрдүүлдэг. Энэ нь эргээд хэрэглэгчдээ алдахад хүргэдэг. 6. Гэр бүлийн асуудал. Гэр бүл тогтворгүй бол ажилдаа анхаарал төвлөрүүлэн ажиллах чадвараа алдаж, алдаа гаргах магадлал өндөр болдог. Жижиг бизнесийн давуу тал: • Бизнесээ эхлэх гарааны хөрөнгө бага зарцуулдаг • Хөрөнгийн эргэц хурдан • Нөөцийн ашиглалт сайн • Том компаниудыг бодвол өөртөө байгаа боломжоо бүрэн ашиглаж, үйлдвэрлэлээ өөрчлөхөд хялбар, хугацаа бага шаарддаг • Зах зээлийн хэрэгцээнд нийцсэн шинээр гарч буй шинжлэх ухаан технологийн ололт, шинэ бүтээгдэхүүнийг богино хугацаанд хурдан эзэмшиж, хялбархан өөрчлөх, зохион байгуулах, нэвтрүүлэх боломжтой байдаг • Хөдөө орон нутаг болон хүн ам бага суурьшсан газар үйлдвэрлэл явуулах боломжтой • Гадны нөлөө болон дэд бүтцийн нөхцөл байдлаас хамгийн бага хамааралтай • Хэрэглэгчидтэй ямагт ойр, харилцаа холбоотой байж хүн амын өдөр тутмын хэрэгцээт бараагаар хангадаг Жижиг бизнесийн сул тал: • Эрсдэл ихтэй • Хөрөнгийг хуримтлуулах бололцоо багатай
  • 6.
    • Зээл авахбололцоо хязгаарлагдмал • Үйл ажиллагааны хүрээ хязгаарлагдмал • Дампуурлын өндөр үзүүлэлт • Үндэсний цөөнхийн сул байр суурь Жижиг, дунд үйлдвэрлэл нь манай улсын эдийн засагт дараах эерэг үр дагаваруудийг бий болгож байна. • Хувийн өмчийн шинэ салбар бий болох үндсэн суурь, нөхцлийг бүрдүүлсэн • Олон тулгуурт эдийн засгийн системийг бий болгон хөдөлмөрийн болон түүхий эдийн нөөцийн хуваарилалт, зах зээлийн эрэлт хэрэгцээ нийлүүлэлтийг сайжруулж байна • Хөдөө орон нутагт бий болж байгаа ЖДҮ-үүд нь өөр хоорондоо болон том үйлдвэрүүдтэй түүхий эд, техник технологийн холбоог бий болгож, үндэсний үйлдвэрлэлийг сэргээхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна • Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулж, ажлын байр шинээр бий болгодог. Жижиг үйлдвэрүүд байгуулагдахын хэрээр ажлын байрны тоо тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Энэ нь аливаа томоохон пүүс компанид ажиллахад боловсрол мэдлэг, дадлага туршлага дутагддаг хүмүүсийг ажлын байраар хангадаг. Өөрөөр хэлбэл жижиг үйлдвэрт ажиллагчид ихэнхдээ албан ёсоор боловсрол эзмшсэн байх нь ховор. Мөн урьд нь хаа нэгтээ ажиллаж байгаагүй, урт удаан хугацаагаар ажилгүй байсан хүмүүсийг ажлаар хангаж өгдөг. Түүнчлэн эдийн засгийн эмзэг хэсэгт ажиллах боломжийг олгодог. • Өрсөлдөөнийг өрнүүлдэгээрээ аливаа үйлдвэрийн онц эрх дархыг эвдэхэд дөхөм болж, тэдний бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, хийц, загвар өндөр түвшинд байх нөхцлийг бүрдүүлж байна • Бага орлоготой хүмүүсийн хэрэгцээг хангадаг • Технологийн өөрчлөлт, шинэчлэлт. Жижиг үйлдвэрүүдийн ихэнх нь анх шинээр бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох замаар байгуулагддаг. Мөн нийгэмд асар их ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон байх нь олонтай. • Томоохон компаниудын хэрэгцээг хангах. Түүхий эд, материалаар хангах, мөн тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд түгээх, борлуулах. • Тусгай бараа үйлчилгээгээр хангах. Хэрэглэгчдийн зүгээс шаардлагатай байгаа онцгой хэрэгцээг мэдэрч, хурдан шуурхай хангах. • Онцгой таашаал хангах.
  • 7.
    Жижиг бизнесийн эерэгталуудыг үнэлж түүнийг дэмжих, хөгжүүлэх үүднээс хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зүгээс тодорхой арга хэмжээнүүдийг авдаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гол зорилго нь: • Жижиг, дунд үйлдвэр хөгжих таатай орчинг бүрдүүлэн түүнийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтыг бий болгох • Жижиг, дунд үйлдвэрийг улсын хэмжээнд нэгдсэн чиглэл бодлогоор удирдах, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрүүдэд хөнгөлөлт үзүүлж, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц арга хэмжээг авч хэрэгжүүлэх Төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ: • Хөнгөлөлттэй үндсэн дээр бизнес эрхлэлтийн төрөл бүрийн хэлбэрийг хөгжүүлэх • Жижиг бизнесийг дэмжсэн үр ашигтай татварын бодлого • Эрсдэл, тодорхой бус байдлыг багасгах • Бизнес эрхлэгчдийн олох ашиг, хувийн сонирхлыг дээшлүүлэх Дээрх зорилго чиглэл, арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 1999 оны 10 дугаар тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн зорилго нь ЖДҮ хөгжих бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд оршиж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ҮХЯ-ны ЖДҮ-имйн хэлтэсээс тэдгээрийн байр суурийг тодорхойлох, тэргүүлэх чиглэлийг зөв тодорхойлох, экспортын баримжаатай болон уламжлалт үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг зөв томъёолох талаар аймаг, орон нутгийн эрчим хүч, дулаан хангамж, зам тээвэр, усан хангамж, ажиллах хүч, эрдэс түүхий эдийн нөөц, түүхий эд малын тоо, газар тариалан зэрэг иж бүрэн судалгааг хийж бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан аймаг бүрээр тэргүүн ээлжинд дэмжих ЖДҮ-үүдийн сонголт хийх, тэдгээрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг судлаад байна. Хөтөлбөрт тэргүүн ээлжинд дэмжих ЖДҮ-ийн чиглэлийг дараах байдлаар тодорхойлсон. 1. Бүс орон нутгийн эрэлт хэрэгцээг хангах импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүн амын ахуйн үйлчилгээ 2. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3. Оюуны өндөр багтаамжтай, дэвшилтэт техник, технологи дээр тулгуурлсан үйлдвэрлэл, үйлчилгээ 4. Эрчим хүч, усан хангамж, харилцаа холбоо, тээвэр, барилгын материал зэрэг жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээ
  • 8.
    5. Байгалийн баялаг,түүхий эд ашиглах чиглэлийн ЖДҮ-ийг хөгжүүлэх санаачлагыг дэмжих Засгийн газрын бодлого, арга хэмжээ хэрэгжисний ач холбогдол: • Хүн амын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ядуурал буурах үндэслэл бий болно • Жижиг, дунд, том үйлдвэрүүдийн бие биеэ дэмжин хөгжүүлэх хамтын ажиллагааг сайжруулах • Экспортын чиглэлтэй үйлдвэрүүд бий болно • Бизнес эрхлэх таатай орчин бүрдэнэ • Бүс нутгийн хөгжлийг дэмжинэ • Эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ • Шинээр бизнес эрхлэгчид бий болно • Жижиг байгууллагыг дэмжих дотоод, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ • Дэд бүтэц хөгжинө • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүжилт авах эх үүсвэр нэмэгдэнэ