Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

дипломын ажил 1

12,369 views

Published on

дипломын ажил 1

Published in: Education
  • Be the first to comment

дипломын ажил 1

  1. 1. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 1 Гарчиг Агуулга: Оршил НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОНЦЛОГ, ТҮҮНИЙ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГТ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ. 1.1. Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай ойлголт/Хууль болон аж ахуйн нэгж/ 1.2. Манай орны жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдал, түүнийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого 1.3. Жижиг, дунд үйлдвэрлэлийг төр ба хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөгжүүлж буй гадаад орнуудын туршлага ХОЁРДУГААР БҮЛЭГ. ОРОН НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ 2.1 Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа/ Дархан- Уул, Завхан аймгуудын жишээн дээр/ 2.2 Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, арга зам 2.3 Харилцан уялдаа бүхий жижиг, дунд үйлдвэрлэлийн төрөлжсөн хоршил байгуулах, тэдгээрийг төрийн болон бизнесийн байгууллагын үйл ажиллагаагаар дэмжиж хөгжүүлэх боломж Дүгнэлт, санал Ашигласан материал
  2. 2. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 2 Оршил Судалгааны ажлын зорилго: Жижиг, дунд үйлдвэрлэлийг төр ба хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөгжүүлэх арга замыг тодорхойлоход оршино. Судалгааны ажлын зорилт:  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр төр болон хувийн хэвшилээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн төлөв байдлыг шинжлэх ,  Харилцан уялдаа бүхий жижиг, дунд үйлдвэрлэлийн төрөлжсөн хоршил байгуулах, тэдгээрийг төрийн болон бизнесийн байгууллагын үйл ажиллагаагаар дэмжиж хөгжүүлэх боломжийг судлах. Энэ салбарт Мэргэжлийн ажиллах хүчин дутагдалтай, жижиг, дунд үйлдвэрийн онцлогт тохирсон техник технологи байхгүй, гол нэр төрлийн түүхий эд нь дутагдалтай, санхүүгийн хувьд боломж муутай, бизнесийн орчин бүхэлдээ бүрдээгүй, зах зээл нь бага, хэрэглэгчдийн худалдан авах чадвар муу, хэрэглэгчид нь гадны бараа бүтээгдэхүүнийг (импортыг) хэт их шүтсэн, мөнгөний зах зээл дэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ түүн дотроо зээлийн хүү,болон барьцаа хөрөнгө, бичиг баримт бүрдүүлэлтийн асуудал зэрэг нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад тотгор болж байгааг бизнес эрхлэгчид санал нэгтэй тоочин ярьцгаадаг. Иймд миний бие дээрх бэрхшээлүүд, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төр ба хувийн хэвшлийнхэн ямар арга хэрэгслээр хэрхэн хамтарч ажиллавал үр дүнтэй болохыг судлан, судалгааны дүгнэлтийг олон нийт, төрийн байгууллагад хүргэхийг зорилоо. Сэдвийг сонгосон үндэслэл: Жижиг, дунд үйлдвэрлэл нь улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил нь өрсөлдөөнийг бий болгон, монополийг задалснаар шинэчлэлийг хөгжүүлэх гол хөшүүрэг болж өгдөг байна. Уян хатан, хөдөлгөөнт шинж чанартай өмчлөлийн жижиг хэлбэрүүд зах зээлийн нөхцөлд өрсөлдөөний шинж чанартай эдийн засгийн харилцааг бүрэлдүүлж, нийгмийн тогтворжилтын баталгаа болдог. 1990-ээд оноос хойш Монгол оронд жижиг дунд үйлдвэрлэл үүсэн хөгжиж, өөрийн гэсэн хөгжлийн түүхэн замнал, туршлагыг бий болгон улмаар улс орны эдийн засгийн бүтцэд баттай байр суурь эзлээд байгаа билээ. Жижиг, дунд үйлдвэрлэл ийнхүү үүсэж хөгжихөд нэг талаас аж ахуй эрхлэлтийн шинэ орчин нөхцөл бүрэлдсэн, нөгөө талаас үндэсний томоохон үйлдвэрүүдийн хямрал, задралын үйл явц ихээхэн нөлөөлж түлхэц үзүүлсэн нь дамжиггүй юм. Манай улсын хүн амын 70 орчим хувь нь хот суурин газар төвлөрсөн,
  3. 3. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 3 үүнтэй зэрэгцээд ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн нь нийгэм, эдийн засгийн тулгамдсанасуудал болохын зэрэгцээ, ядуурлыг бууруулах нэрийн дор төрөөс нийгмийн халамж руу чиглэсэн бодлогыг түлхүү явуулахад хүргэж байна. Энэхүү арга хэмжээ улс орны эдийн засагт тийм ч сайн үр дүнг авчирахгүй нь тодорхой юм. Жижиг, дунд бизнест ач холбогдол өгч чадвал ажилгүйдэл, ядуурал зэрэг асуудлууд шийдэгдэхээс гадна, манай улсын үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Бусад улс орны туршлагаас харахад нэг бүтээгдэхүүнээр дагнан, түүгээрээ мэргэшиж олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн болгож, жижиг, дунд бизнесүүдээ төрөлжүүлж чадсанаар, өөрийн улс орон болоод бизнесийнхээ хөгжлийн гарцыг олж авсан туршлага олон байна. Монгол улсын хувьд, нэн тэргүүнд бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэр-технологийн парк байгуулан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж, ажлын байрыг олноор бий болгох шаардлагатай байна. Улмаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг мэргэшүүлж, дэлхийн стандартад нийцсэн цэвэр экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэн, дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн орон зайг эзлэх нь улс орны хөгжлийн шинэ гарц болох учиртайг эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байдаг. Нөгөө талаас, улс орнуудын эдийн засгийн хөгжил, нийгмийн сайн сайхан байдалд санхүүгийн зах зээл, түүний гүйцэтгэх үүрэг үлэмж их болжээ. Харин манай улсад жижиг, дунд үйлдвэрлэлд бодитой дэмжлэг үзүүлэхүйц санхүүгийн арга хэрэгсэлүүд зохих түвшинд хөгжихгүй байгаагаас бизнесийн байгууллагууд санхүүгийн чадавхийн хувьд хязгаарлагдмал байдалтай хэвээр байж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, хурдацтай өсч хөгжиж чадахгүй байна. Улс орны нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар Монгол улсын төрийн бодлого хэрэгжиж байгаа хэдий ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Энэ бүхнээс үүдэн жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс санхүүгийн бодлогоор дэмжин хөгжүүлэх боломжийг судлан, оролцогч талуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, санхүүгийн арга механизмын зөв оновчтой хувилбарыг дэвшүүлэн тавих нь энэ судалгааны ажлын үндсэн ач холбогдол болох юм. Судалгааны объект: Жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагааг судалгаанд хамрууллаа. Судалгааны шинэлэг тал: Дээр дурдсан судлаачид жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжийн шалгуур үзүүлэлт, удирдлага, тэдгээрийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн хэтийн төлөв зэрэг олон талаас нь судласан бол энэ судалгааны
  4. 4. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 4 ажлаар миний бие жижиг, дунд үйлдвэрлэлийг төр ба хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөгжүүлэх боломж, арга замыг эрэлхийлж, Харилцан уялдаа бүхий жижиг, дунд үйлдвэрийн төрөлжсөн хоршил байгуулах, тэдгээрийг төрийн болон бизнесийн байгууллагын үйл ажиллагаагаар дэмжиж хөгжүүлэх загвар бий болгох талаар өөрийн хувилбарыг дэвшүүлснээрээ онцлог юм. Судалгааны ажлын бүтэц: Тус судалгааны ажил нь 2 бүлэг, 6 зүйлээс бүрдэнэ. Удиртгал хэсэгт сэдвийг сонгосон үндэслэл, судлагдсан байдал, судалгааны ажлын зорилго, зорилт, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй тусгасан бол нэгдүгээр бүлэгт жижиг, дунд үйлдвэрлэлийн ойлголтыг онол, арга зүйн талаас нь судалж, жижиг, дунд үйлдвэрлэлийг төр ба хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан, дэмжин хөгжүүлж буй гадаад орнуудын туршлага, Монгол улсын төрөөс баримталж байгаа бодлогын талаар дэлгэрэнгүй тусгалаа. Дархан-Уул, Завхан, аймагт төрийн болон хувийн хэвшлийн түшлэлд тулгуурлан үйлдвэржүүлэлтийг хөгжүүлэх хэрэгцээ, боломжийн талаар судалгаа явуулж, судалгаан үр дүнг хоёрдугаар бүлэгт тусган харуулсан. Судалгааны ажлын хүрээнд эдгээр аймгуудын жижиг, дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, шинээр байгуулах жижиг, дунд үйлдвэрийн хэрэгцээ, түүхий эдийн нөөц боломж зэргийг судласан болно. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОНЦЛОГ, ТҮҮНИЙ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГТ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил нь үйлдвэрлэл, үйлчилгээнд өрсөлдөөнийг бий болгох, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, улс орны экспортын чадавхийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс, орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ажил эрхлэлт нэмэгдэж, ядуурал буурна. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил нь аливаа улс орны нийгэм эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Тухайлбал, АНУ-д ажлын байрны 60 хувь, ҮНБ –ний 40хувь, ДНБ –ний 51хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлд ноогдож инновацийн 55 хувь нь энэ хүрээнд хийгдэж байна. Японд жижиг дунд үйлдвэрлэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 53.5хувийг эзэлдэг байна. Канадад 2,6 сая орчим жижиг, дунд аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 500-с доош ажилчидтай нэгжүүдэд ажил эрхлэлтийн 60 гаруй хувь ноогддог бол, Италид энэ үзүүлэлт 73 хувьтай байна. АНУ, Япон, Франц зэрэг орнуудыг нийтэд нь авч үзвэл нийт аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлийн ангилалд багтаж, ДНБ-ний 50-70 орчим хувийг үйлдвэрлэж байна. Иймээс жижиг, дунд
  5. 5. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 5 үйлдвэрлэлийн хөгжил нь эдийн засагтаа шууд нөлөөлдөг гэж дүгнэж болох юм. Өөрөөр хэлбэл эдийн засгаа сайжруулъя гэвэл жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, дэмжих хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэл эдийн засагт эзэлж буй байр суурь, зарим тоон үзүүлэлтийг дараах хүснэгтээр харуулъя. Хүснэгт 1.1. Зарим улс орнуудын жижиг, дунд бизнесийн хөгжлийн байдал Улс орон Жижиг дунд ААН-ийн тоо/мян/ Жижиг дунд ААН-д ажиллагсдын тоо/сая хүн/ Жижиг дунд ААН-ийн тоо, эзлэх хувь ДНБ-д Жижиг дунд бизнесийн эзлэх хувь Их Британи 2930,0 13,6 49 50-53 Герман 2290,0 18,5 46 50-52 Итали 3920,0 16,8 73 57-60 Франц 1980,0 15,2 54 55-62 Европын холбоо 1577,7 68,0 72 63-67 АНУ 19300,0 70,2 54 50-52 Япон 6450,0 39,5 78 52-55 ОХУ 836,0 7,5 15 10-11,5 Эх сурвалж: Ресурный центр подержки малого и среднего предпринимательства 2009 Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил нь ганцхан эдийн засагт бус, нийгэмд буюу хүн амыг ажилгүйдлээс гаргах, ажлын байр бий болгох ядуурлыг бууруулах, өрх бүрийг үйлдвэрлэгч болгоход ч түлхэц өгдөг байна. Учир нь ихэнх жижиг, дунд бизнест өндөр ур чадвартай ажиллах боловсон хүчин төдий л шаарддаггүй бөгөөд зарим үйлдвэрлэл нь тосгоны болон хотын хэмжээнд явагддаг тул хүмүүсийн өрхийн орлогыг нь нэмэгдүүлж, ядуурлыг арилгахад чухал нөлөө үзүүлдэг. Эндээс үзэхэд жижиг, дунд үйлдвэрлэл улс орны хөгжлийн чухал хөшүүрэг болж байгаа нь доорх давуу талуудаас харагдаж байна.Үүнд: 1. Гадаад орчны нөхцөл байдал, зах зээлийн өөрчлөлтөнд зохицон ажиллах өөрчлөх боломжтой. 2. Аливаа шинэ санаа, инноваци болон шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлэх туршилтын талбар, хөрс суурь болдог. 3. Эхлэлтийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн нөөц харьцангуй бага шаардагдаж, богино хугацаанд зардлаа нөхөн, үр ашигтай ажиллах өргөн боломжтой. 4. Том бизнес, үйлдвэрийн газрыг шаардлагатай түүхий эд, үйлчилгээгээр хангахын зэрэгцээгээр, тэдний хүрч чадахгүй байгаа зах зээлийн жижиг
  6. 6. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 6 сегментийн эрэлт хэрэгцээг хангах боломжтой. 5. Олон ажлын байрыг шинээр бий болгон, ажил эрхлэлтийг нэмэгдүүлж улмаар хүн амын амжиргааны түвшинг дээшлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. 6. Хувь хүнд хүсэл эрмэлзлэлээ биелүүлж, ажил хэрэгч чадвараа хөгжүүлж, хувийн бизнес, ахуй амжиргаагаа дээшлүүлэх боломж олгодог зэрэг болно. Мөн жижиг дунд үйлдвэрлэл нь нэгдмэл санаа, зорилготой ажиллах боломж, харилцан зөвшилцөхөд хялбар, бусдын шийдвэр ба үйл ажиллагаанаас үл хамаарах зэрэг олон давуу талтай. Жижиг, дунд бизнесүүд нь дээрх давуу талуудтайгаас гадна сул талууд ч мөн байдаг байна.Үүнд : 1. Амжилтын түвшин доогуур, томоохон хуримтлал бий болгох тал дээр хангалтгүй. 2. Мэдээллээс ангижирмал, бизнес эрхлэгчдийн удирдах чадвар дутмаг. 3. Тэдгээрийн санхүүгийн хөрөнгө эх үүсвэр ихэвчлэн хомсдолтой байдаг тул дампуурах эрсдэл өндөртэй. 4. Жижиг, дунд бизнесийн удирдлага үйлдвэрлэл, хангамж, маркетинг, менежмент ба санхүүгийн бүх асуудлаар сайн мэдлэгтэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл бизнесийн бүх талын мэдлэгийг бизнес эрхлэгчээс шаарддаг. 5. Жижиг, дунд бизнесийн түншүүд, түүнтэй холбоотой үйлдвэрүүдийн дампуурлын түвшин өндөр, хэлэлцээр хийх үед барьцааны баталгаа байдаггүй зэргээс байнгын эрсдлийг тээж явдаг. 6. Түншүүдийн хувь нэмрийг үнэлэх төвөгтэй байдлаас үүдэн бизнесийн орлого ба хөрөнгийг хуваах үед үүсгэн байгуулагчдын хооронд үе үе маргаан гардаг. Дээрхээс үзэхэд жижиг, дунд үйлдвэрлэл нь эдийн засагт дараах үүргүүдийг гүйцэтгэнэ.Үүнд:  Эдийн засагт уян хатан байдлыг бий болгох  Хүн амын санхүү, үйлдвэрлэлийн нөөцийг дайчлах  Өрсөлдөөний орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах  Шинэ, бүтээлч санааг бий болгох  Ажил эрхлэлтийг шийдвэрлэх Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн хандлагыг харахад:  Сүүлийн үед томоохон өрсөлдөгч нартай амжилттай өрсөлдөж байна.
  7. 7. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 7 Үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа нь комьпютерээр тоноглогдож, автомат тоног төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтэрч байгаатай холбоотой.  Удирдлага зохион байгуулалтын энгийн бүтэцтэй (Барааг энгийн түргэн хүргэх, орчин үеийн үйлчилгээг үзүүлж) байна  Эмэгтэй ажиллах хүчний өсөлт нэмэгдэж байна. (АНУ-д бүх жижиг үйлдвэрлэлийн 1/3 нь эмэгтэйчүүдийн эзэмшилд байна)1  Жижиг, дунд үйлдвэр бүх орон нутагт тархсан.  Зах зээлд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн ба бүтээгдэхүүний амьдралын мөчлөг богиноссон, нэр төрөл олширсон.  Мөн шинэ техник технологи нэвтэрч капитал гаргалт өссөн.  Ажиллах хүчний оролцоо багасч, үйлдвэрлэл нь автоматчлагдсан.  Хөрөнгө санхүүгийн орчин бүрдэж байгаа (зээл түүний хэмжээ нэмэгдсэн).  Зах зээл глобальчлагдаж нээлттэй болсон. · Хүмүүс өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болох сонирхол нэмэгдсэн гэх мэт. 1.4. Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай ойлголт /Хууль болон аж ахуйн нэгж/ Жижиг, дунд үйлдвэрлэл гэдэг нь: Ажиллах хүчний болон үйлдвэрлэлийн цар хүрээгээр авсаархан, ихэвчлэн дотоод зах зээлд чиглэсэн, богино хугацаанд зардлаа нөхөж чаддаг, хөрөнгө бага шаарддаг, өндөр бүтээмжтэй, үйлдвэрлэлийн уян хатан технологитой, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бизнесийг хэлнэ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх хэрэгцээ, шаардлага нь: Аливаа улс орны жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хүн бүр өөрийн гэсэн бизнес эрхлэх, өмч хөрөнгөтэй болох, эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн (үйлчилгээ)-г зах зээлд нийлүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг (үнэ, стандарт) дээшлүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэх, цаашлаад өөрийн аж ахуйн үйл ажиллагааг зах зээл, хэрэглэгчид рүү чиглүүлж тодорхой зах зээлийг эзлэх, хэрэглэгчдэд танил болох, ирээдүйдээ экспортын зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, гадаад зах зээлд гаргах сонирхолтой байдаг бөгөөд тэр сонирхол нь өдөр тутам өсөн нэмэгдэж байдагтай шууд холбоотой юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зорилго нь: Бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйлчилгээ явуулаад зогсохгүй үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ тодорхой зах зээл дээр гаргаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ зах зээл дээр нэр хүнд, байр суурь олж авч, тэднийг татах замаар ашиг олох явдал юм.
  8. 8. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 8 Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжид хамаарах этгээд: Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт дараахь шаардлагыг хангасан, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгжийг ойлгоно. Үүнд: 1. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж 2. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж; 3. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж; 4. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж; 5. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9- өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй этгээд .Дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй:  Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл;  Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа;  Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ;  Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн хэлбэр: Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байх бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат
  9. 9. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 9 болон охин компанийн холбогдох үзүүлэлтийг оруулж тооцно. /Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.2 дахь хэсэг/ Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, тэмдэглэл Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжээр бүртгүүлэхдээ УБЕГ-ын даргын 2010 оны 368 дугаар тушаалаар батлагдсан «Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх өргөдлийн маягт»-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн бүртгэлийн байгууллагад гаргана. Өргөдөлд: /Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6.2 дахь хэсэг/ 1. хүсэлт гаргагч иргэний овог, нэр, оршин суугаа газрын хаяг; 2. хүсэлт гаргагч аж ахуйн нэгжийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг; 3. эрхэлж байгаа үйл ажиллагааны төрөл; 4. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын тухай мэдээллийг тусгана. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжээр бүртгүүлэх өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана. Үүнд: /Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6.4 дэх хэсэг/ 1. улсын бүртгэлийн гэрчилгээ; 2. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт; 3. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; /2200 төгрөг/ 4. аудитын байгууллагаар баталгаажуулсан өмнөх жилийн санхүүгийн болон татварын тайлан баланс. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бизнесийн шинэчлэлд дараахь дэмжлэг үзүүлнэ: 1. шинэ бүтээгдэхүүн бий болгох, шинэ үйлчилгээ нээхэд шаардагдах технологийн хөгжлийн талаархи судалгааг дэмжих; 2. бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон борлуулалтын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэх, санхүүгийн түрээс зэрэг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах; 3. шинэ бүтээгдэхүүн бий болгох, түүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагааг нэгтгэн удирдах удирдлага, менежментийн шинэ аргыг нэвтрүүлэхийг дэмжих; 4. шаардлагатай бусад арга хэмжээ.
  10. 10. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 10 Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг шинээр бизнес эрхлэхэд дараахь дэмжлэг үзүүлнэ: 1. шинээр бизнес эрхлэхэд шаардагдах мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах; 2. жижиг, дунд үйлдвэр эрхлэх хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх; 3. шинээр бизнес эрхлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрээр хангах; 4. шаардлагатай бусад арга хэмжээ. 5. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүтээлч үйл ажиллагааг дараахь арга хэмжээгээр дэмжинэ: 6. бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх шинэ технологийн хөгжлийн талаархи судалгааг дэмжих; 7. шаардлагатай хөрөнгийг хувьцаа, бонд гаргах замаар бүрдүүлэх тогтолцоог бий болгох; 8. бүтээлч үйл ажиллагаанд шаардагдах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх; 9. шаардлагатай бусад арга хэмжээ 1.2. Манай орны жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдал, түүнийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого Монгол улсад жижиг, дунд үйлдвэрлэлийн гүйцэтгэж буй үүргийг тодруулбал, 2013 оны байдлаар :  Нийт ажиллагсдын 80 гаруй хувь нь энэ салбарт ажилладаг.  Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим хувийг үйлдвэрлэж байна.  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 19хувь  Нэмэгдсэн өртгийн албан татварын 22 хувийг тус тус бүрдүүлж байна. Ийнхүү Монголын эдийн засагт хувийн секторын жижиг, дунд аж ахуйн нэгжийн байр суурь улам бэхжиж, давамгайлах байдлаа бататгасаар байна. Монгол улсад 60535 аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 36498 ААН үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Жижиг, дунд үйлдвэрт хамаарах нь 35789, харин тогтмол татвар төлдөг ЖДҮ 12556 байна. Хэдийгээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хувийн хэвшилд тоо хэмжээгээрээ давамгайлж байгаа ч татвар төлөгчдийн тооноос харахад санхүүгийн байдал хүндхэн байгааг илтгэж байна. Аж ахуйн нэгжүүдийг ажиллагсдын тоогоор нь ангилж үзвэл 1 - 9 хүртэл ажиллагсадтай ААН 29879 буюу нийт ААН-ийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь бичил бизнес дийлэнхи хувийг эзэлж байгаагийн илэрэл юм.
  11. 11. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 11 ЖДҮ эрхлэгчдийг ажиллаж буй бизнесийн салбараар нь худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэгчид нийт аж ахуйн нэгжийн 83 хувийг эзэлж байгаагаас харахад нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна. Орон нутагт 17547 аж ахуйн нэгж албан ёсны бүртгэлтэй байгаагаас 13496 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Хүснэгт 1.7 Хуулийн этгээд аж ахуйн нэгжийн тоо жилийн борлуулалтын орлогын бүлгээр, 2013 он № Жилийн борлуулалтын орлогын хэмжээ /төгрөгөөр/ ААН-ийн байгууллагын тоо 1 5 сая хүртэл 28 367 2. 5-20 сая 8 629 3. 21-50 сая 3 295 4. 51-100 сая 1 964 5. 100 сая-1 тэрбум 3 416 6. 1-2 тэрбум 426 7. 2.1-3 тэрбум 131 8. 3 тэрбумаас дээш 399 Эх сурвалж: Татварын Ерө нхий Газрын мэдээлэл ЖДҮ-н тухай хуулийн тодорхойлолтонд багтах 44 471 ААН, байгууллага төсөвт татварын орлого төвлөрүүлсэн байна. 50 хүртэл сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН нийт татвар төлөгчийн 85,9%-г эзэлж байна. МУ-н хэмжээнд албан бус секторт 171,1 мянган малчин өрх, 138,1 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа ба тэнд 179,5 мянган иргэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж байна. Нийт 15 чиглэлээр 64 574 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 47 826 нь ЖДҮ-д хамарч, 74,1%-г эзлэж байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 25 401 ААН, байгууллага байна. Эх сурвалж: Ү ндэсний Статистикийн Газрын мэдээлэл/ Сүүлийн жилүүдэд манай улсад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дараах хүндрэл бэрхшээл тулгарч байна гэж өнөөгийн төрийн бодлого тодорхойлогчдын зүгээс дүгнэдэг байна. Үүнд:
  12. 12. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 12 1. Нийтлэг хүндрэл  Санхүүгийн дутагдал, татварын дарамт  Төрийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний хүнд суртал  Мэргэжилтэй бизнесийн боловсон хүчний дутагдал  Орчны тэгш бус байдал 2. Орон нутгийн болон зах зээлтэй холбоотой хүндрэл бэрхшээл  Орон нутгийн зах зээлийн багтаамж бага, хүн амын худалдан авах чадвар сул  Эрчим хүчний үнэ өндөр, зарим бүс нутаг төвийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүйгээс эрчим хүчний үнэ төвлөрсөн хот, суурин газрынхаас өндөр  Зам, тээвэр сул хөгжснөөс орон нутгийн үйлдвэрүүд төвлөрсөн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж хомс  Холбоо эрчимтэй хөгжиж, техник, технологийн дэвшил гарч байгаа боловч мэдээлэл хангамжийн нэгдсэн тогтолцоо хараахан бүрдэж чадаагүй  Зээлийн хүү өндөр, хугацаа богино, санхүү, зээлийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын хүрээ хязгаарлагдмал  Yйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн менежментийн түвшин зах зээлийн шаардлагад нийцэхгүй байна. Төрийн зүгээс дээрх хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсаар ирсэн бөгөөд анх 1999 онд Засгийн газрын 10-р тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЖДҮ-ийг хөгжүүлэх суурь болох орон нутгийн хатуу дэд бүтцийг бий болгосон гэж үздэг. Тэгвэл уг хөтөлбөрийг 2005 оны Засгийн газрын 64-р тогтоолоор шинэчлэн баталсан бөгөөд уг хөтөлбөрийн зорилтыг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнесийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, татвар, санхүүгийн бодлогоор дэмжих, төрийн үйлчилгээг нээлттэй, чирэгдэлгүй болгох, бизнес эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын тогтолцоог бүрдүүлэх явдал юм хэмээн томъёолсон байна. Энэ хөтөлбөрийг Засгийн газрын 2009 оны 280 дугаар тогтоолоор дахин шинэчлэн батлуулж хэрэгжүүлж байна. УИХ-ын 52 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2008 оны 64 тоот тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газар хэмээх бие даасан Засгийн газрын хэрэгжүүлэгч
  13. 13. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 13 агентлаг шинээр байгуулагдсан нь жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд чухал ахиц авчирсан гэж хэлж болно. Энэ агентлаг нь жижиг, дунд үйлдвэрлэлийн талаарх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэл эрхлэх хууль эрх зүйн орчинг сайжруулах, ЖДҮ-ийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар чиглэлийн талаар санал боловсруулах, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан үндэсний болон олон улсын чанартай үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэрийн талаар шаардлагатай судалгааг тогтмол явуулж үр дүнг нийтэд мэдээлэх, ЖДҮ-ийг санхүүгийн талаар дэмжих, тэдгээрийн өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах, гадаад орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, мэдээлэлээр хангах, солилцох зэрэг үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Түүнчлэн дараах хууль, эрх зүйн актуудыг батлан хэрэгжүүлсэн нь жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын үр дүн юм. Үүнд:  “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль” /2007 он/  Татварын багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд /2006 он/  Санхүүгийн түрээсийн /Лизингийн/ тухай хууль /2006 он/  Засгийн газрын тусгай сангийн тухай хууль дахь “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гийн тухай заалт, зохицуулалт./2007 он/  “Үйлдвэрлэл технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”/2003он/  Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг 2009 оны7 дугаар сарын 16-наас 2012 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль  Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх 683 төрлийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталсан Засгийн газрын 2009 оны 316 дугаар тогтоол  Засгийн газрын “Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” /2009 он/  “Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хууль”-ийн төсөл Түүнчлэн 2006-2009 онуудад улсын төсвөөс хөрөнгө гаргаж, ЖДҮ-ийг дэмжих сан, орон нутагт дэд сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлийг олгож байна. 2009 онд улсын төсвөөс 30 тэрбум 850 сая, оролцогч банкууд 9 тэрбум, нийтдээ 40 шахам тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгожээ. Нийтдээ 1446 аж ахуй нэгжид зээл олгосон байдаг. Ингэснээр 350-аад жижиг, дунд аж ахуй шинээр
  14. 14. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 14 нээгдэж, 957 нь тоног төхөөрөмж шинэчлэн, мөн эргэлтийн хөрөнгөдөө зарцуулсан байна.. Ингэснээр 5502 ажлын байр шинээр бий болж, 18,7 мянган ажлын байр хадгалагдах нөхцөл бүрдсэн гэж үздэг. Жижиг дунд үйлдвэрийг 2010-2015 онд хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилт Хүснэгт 1.6 салбар 2010 2011 2012 2013 2014 2015 ХАА 68895 45930 34447 32151 25261 22965 Хүнс 11803 7908 5931 5536 4349 3954 Боловсруулах үйлдвэр 29752 19834 14876 13884 10909 9917 Уул уурхай 1200 800 600 560 440 400 Барилга 16356 10904 8178 7632 5997 5452 Цахилгаан эрчим хүч 1080 720 540 504 396 360 График 1. Цаашид энэ хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд улсын төсвийн урьдчилсан төсөөлөлд 2010 онд 30 тэрбум 850 сая, 2011 онд 60 тэрбум 800 сая, 2012 онд 80 тэрбум төгрөг төлөвлөгдсөн байна. 2010 оны дээрх 30 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийн 9,0 тэрбумыг лизингийн тоног төхөөрөмж худалдан авахад, 1,5 тэрбумыг даатгалын үйлчилгээнд, 1,5 тэрбумыг зээлийн баталгааны санд, 3,0 тэрбумыг хөрөнгө оруулалтад, үлдсэн 15,8 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлд тус тус зарцуулахаар төлөвлөөд байна. ЖДҮ-ийг 2010-2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
  15. 15. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 15 График 2. График3. ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн зорилт, ЗГ-ын 2008-2012 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр,үйлдвэржүүлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд ЖДҮ-ийг хөгжүүлэхээр 2009 онд 30,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон.ЖДҮ-ийг 2010-2014 онд хөгжүүлэх төслөөр нийт санхүүжилтийн хэмжээ 2014 онд 110,0 тэрбум төгрөг болж өсөхөөр төлөвлөн нийт 3,6 дахин өссөн байна. Мөн жижиг, дунд бизнесийг дэмжин хөгжүүлэх зорилгоор хууль эрхийн актуудад өөрчлөлт оруулах, дараах бодлогуудыг боловсруулан хэрэгжүүлэхээр Жижиг, дунд үйлдвэрийн газар ажиллаж байгаа талаар олон нийтэд танилцуулсан байна. Үүнд:  Хөнгөн үйлдвэрийн салбарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрүүдийн хоршил бүхий цогцолборын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах  МУ-ын бүсүүдэд /төвөөс алслагдсан бүс нутагт/ жижиг, дунд бизнесийг дэмжсэн ялгавартай татварын бодлого явуулах  Жижиг, дунд үйлдвэрт ашиглагдах тоног төхөөрөмжийн импортын татварыг тухайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн процесст оролцож ашиг олж эхэлснээс
  16. 16. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 16 хойш ногдуулдаг болох  Санхүүгийн түрээсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Ингэснээр санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжиж улсын төсвийн хөрөнгө, хандивлагч орнуудын зээл, тусламжийг санхүүгийн түрээсийн үйлчилгээнд чиглүүлэн, мөн хөрөнгө оруулагчдын татах зэргээр цогц байдлаар асуудлыг шийдсэнээр улс орны дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах болно  Лизингийн үйлчилгээний төвийг бий болгох  ЖДҮ-т дэмжлэг үзүүлдэг үйлчилгээний байгууллагыг татвараас чөлөөлөх. Жишээ нь, лизингийн компанийг татвараас чөлөөлөх  Шинээр аж ахуй эрхлэгчдийг эхний 3-5 жил орлогын албан татвараас чөлөөлөх  Үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд зонхилох байр суурь эзлэж буй гол бүтээгдэхүүнүүдэд импортын татварыг ялгавартай тогтоох, экспортыг дэмжих, импортыг хязгаарлахад чиглэсэн ЖДҮ-ийг дэмжих бодлогын талаар санал боловсруулах  Зээлийн баталгааны сан, зээлийн даатгалын эрх зүйн орчинг бий болгох, Санхүүгийн корпораци байгуулах  Иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх үүсгэл санаачлагыг дэмжих үүднээс барьцаагүй зээл олгох механизм бүрдүүлэх  Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ЖДҮ-ийн хөгжлийн хөгжлийн түвшинд үнэлгээ хийж, шинэчлэн хөгжүүлэх стратеги чиглэлийг боловсруулж хэрэгжүүлэх  Гадаад дотоодын хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглүүлэх  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сумын хөгжлийн сан” байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх  ЖДҮ эрхлэгчдийг ажлын байр бий болгосных төлөө урамшуулах хэлбэр бий болгох, НДШ-ийн урамшуулал бий болгох  Албан бус хөдөлмөр эрхлэгчдийг албан хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэлд бүртгэн төрийн дэмжлэг, татвар, хөнгөлөлтөд хамруулах асуудлыг судалж боловсруулах  Техник, технологийн мэдээллийн үйлчилгээг тогтмолжуулах 2010 оныг Засгийн газраас “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан билээ.
  17. 17. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 17 Арилжааны банкны харилцагчийн зах зээлд жижиг, дунд үйлдвэрлэлийн эзэлж буй байр суурь Ийнхүү Монголын эдийн засагт хувийн секторын жижиг, дунд аж ахуйн нэгжийн байр суурь улам бэхжиж, давамгайлах байдлаа бататгасаар байна. Тэгвэл улс орны эдийн засагт чухал байр суурь эзэлж буй жижиг, дунд бизнесийн салбар нь арилжаан банкны зээлийн бүтцэд ямар байр суурь эзэлдэг вэ? Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын нийт олгосон зээлийн дөрөвний нэг нь иргэдийн хэрэглээний зээл, тавны нэг нь жижиг, дунд бизнест олгосон зээл тус тус эзэлж байна. Харин үлдсэн 55 орчим хувийг том ААН-д олгосон зээл эзэлдэг байна. Гэхдээ арилжааны банкуудаас Монгол банкинд гаргаж өгдөг энэ мэдээлэлд банкууд ямар ААН-ийг том ААН гэж тооцсон нь нэлээд эргэлзээтэй бөгөөд энэ нь жижиг, дунд бизнесийн талаар арилжааны банкууд нэгдсэн ойлголтгүй байгаа, эсвэл хүчин төгөлдөр үйлчилж буй жижиг, дунд бизнесийн шалгуур үзүүлэлтийг үйл ажиллагаандаа үнэн зөв хэрэглэхгүй байгаатай холбоотой. Хүснэгт 1.7. Арилжааны банкны 2013 оны 3 дугаар улирлын зээлийн үлдэгдлийн судалгаа, салбараар САЛБАРААР Зээлийн үлдэгдэл /тэрбум төгрөгөөр/ Чанаргүй зээл / тэрбум төгрөгөөр/ Нийт зээлд эзлэх хувь Чанаргүй зээлийн эзлэх хувь Зээлийн бүгд дүн 2,630.6 595.9 100хувь 23хувь Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур 174.5 45.0 6.6хувь 26хувь Уул уурхай, олборлолт 287.0 75.9 10.9хувь 26хувь Боловсруулах үйлдвэрлэл 402.5 96.5 15.3хувь 24хувь Цахилгаан, хий, уур агааржуулалтын хангамж 22.5 7.6 0.9хувь 34хувь Барилга 392.4 139.1 14.9хувь 35хувь Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ 495.3 101.4 18.8хувь 20хувь Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа 53.6 14.5 2.0хувь 27хувь Байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагаа 55.7 6.2 2.1хувь 11хувь Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа 23.8 15.9 0.9хувь 67хувь
  18. 18. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 18 Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа 195.1 28,7 7.4хувь 15хувь Захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа 49.5 14.2 1.9хувь 29хувь Бусад 427.3 41.2 16.2хувь 10хувь Дээрх судалгаанаас харахад манай улсын хувийн хэвшилд олгосон зээлийн бүтцэд жижиг, дунд бизнест олгосон зээл томоохон байр суурь эзэлдэг нь тодорхой байна. Энэ нь жижиг, дунд бизнест зээл олгох нь арилжааны банкуудын төвлөрлийн эрсдлийг бууруулах ач холбогдолтой байдаг бөгөөд өөрөөр хэлбэл томоохон ААН-д их хэмжээний зээл олгосноос жижиг, дунд ААН-д зээл олгож, зээлээ тараан байршуулснаар эрсдлээ бууруулах бас нэгэн төрлийн оновчтой стратеги болдогтой холбоотой юм. График1.5 Арилжааны банкны зээлийн Үлдэгдлийн график /2013. 03 дугаар улирал/ Хэдийгээр аливаа арилжааны банкны эн тэргүүний зорилго нь ашиг олох явдал байдаг ч жижиг, дунд бизнесийг дэмжин хөгжүүлэх нь ашиг олох зорилготой нь харшлахгүй бөгөөд харин ч шууд бусаар эерэгээр нөлөөлөх нь тодорхой байгаа юм. Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл: .Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль болон аймгуудын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (2008- 2012 он)-т тусгасан зорилт болон Засгийн газраас 2009 оныг "Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил" болгон зарласан нь энэхүү чиглэлийг боловсруулах үндэслэл болж байна.
  19. 19. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 19 Зорилго Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийн зорилго нь үйлдвэржүүлэлтийг бүс нутгийн хөгжлийн чиг баримжаа болгож, хөдөөд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар орон нутгийн бие даасан байдлыг дэмжих явдал мөн. Хэрэгжүүлэх арга хэмжээ:  Орон нутгийн түүхий эд, нөөц боломжид тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, аж ахуйг шинээр байгуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөтгөхөд дэмжлэг үзүүлнэ.  Махны анхан шатны боловсруулалтын үйлдвэрийг Баянхонгор, Говь-Алтай, Дундговь аймагт байгуулах  Мал бордох аж ахуйг Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт байгуулах  Цөм сүргийн үржлийн төв бүхий Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт шилмэл сүргийн аж ахуй байгуулах  Сүү боловсруулах цехийг аймаг тус бүрт нэг суманд, сүү боловсруулах үйлдвэрийг Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорнод аймагт, сүү хөргөөх цэг, хөргөлтийн төвийг Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ /2/, Төв, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод тус тус шинээр байгуулах  Аймгуудад тус бүр 50 үнээтэй сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг, бэлчээр болон тэжээлийн нөөц бүхий аймагт сүүний чиглэлийн аж ахуй тус тус байгуулах  Тэжээлийн аж ахуй, үйлдвэрийг Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан- Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймагт байгуулах  Хүлэмжийн аж ахуйг бүх суманд байгуулах;  Хүнсний ногоо боловсруулан савлах үйлдвэр, цех Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд аймагт байгуулах, одоо байгааг нь өргөтгөх  Төмс, хүнсний ногоо хадгалах механикжсан зоорь, хүлэмжийн төвлөрсөн аж ахуйг Улаанбаатар хотод байгуулах, барих  Экспортын баримжаатай болон импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон болон бусад аймгуудад
  20. 20. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 20 байгуулах  . Шингэн түлш савлах үйлдвэрийг Увс, Ховд аймагт, шахмал болон утаагүй түлшний үйлдвэрийг Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод байгуулах Улс, бүс нутгийн чанартай үйлдвэр байгуулах зорилтын хүрээнд дараахь үйлдвэрүүдийг байгуулах буюу үйл ажиллагааг нь сэргээхэд дэмжлэг үзүүлнэ  Дорноговь аймагт 1 сая хүртэл тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр, Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий аймагт орон нутгийн түүхий эдэд тулгуурласан цементийн жижиг үйлдвэр байгуулах;  Барилгын шилний үйлдвэр байгуулах;  Төвийн болон хангайн бүсэд төмөрлөгийн үйлдвэр байгуулах;  Өндөр технологийн үйлдвэрүүдийг байрлал сонгон байгуулах;  Ноолуурыг ээрмэл хүртэл боловсруулах үйлдвэрийг бүсүүдэд байгуулах;  Ноос боловсруулах үйлдвэр, цехийг бүсүүдэд байгуулах  Бүс нутгийн чанартай сүү боловсруулах үйлдвэр байгуулах;  Бүсийн мах боловсруулах үйлдвэрийг түшиглүүлэн махыг гүн боловсруулах цех байгуулах, өргөтгөх  Зоорийн болон агуулахын аж ахуй байгуулах 1.3.Жижиг, дунд үйлдвэрлэлийг төр ба хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөгжүүлж буй гадаад орнуудын туршлага ХХ зуунаас жижиг, дунд бизнесийн нэр хүнд үлэмж өсч түүний нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүргийг нийтээр хүлээн зөвшөөрөх болсон. Дэлхийд бизнесийг жижиг бизнес эрхлэгчид голлон авч яваа өнөө цагт засгийн газрууд жижиг бизнесийг хөхиүлэн дэмжих бодлого хэрэгжүүлэх нь эдийн засгийн хувьд ухаалаг зүйл болж байна. Засгийн газраас жижиг бизнесийнхэнд хамгийн ихээр дэмжлэг туслалцаа болох дараах таван зүйл байдаг. Энэ нь хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг ард түмэндээ илүү хүртээмжтэй болгох, бизнесийн боловсрол эзэмших боломжийг хангах, бизнесийн самбаачлалыг сурталчлах, элдэв дүрэм, журмын дарамтыг багасгах, оюуны өмчийг хамгаалах зэрэгт оршино. 1970-аад оны эцсээр коммунист Хятад улсад туйлын ядуурсан нэгэн коммуны тариачид өлсөж үхэхийн даваан дээр амь насаараа дэнчин тавьж, хүний санаанд багтмааргүй зүйл хийсэн тухай түүх байдаг. Энэ нь тэд газраа нууцаар хувааж хувьчилсан тухай түүх юм. Тариачин бүр өөрийн гэсэн жижиг газартай болж, тэндээ ногоо тарьж гэр бүлээ тэжээж, жаахан илүү юм гарвал түүнийгээ зарж амьдарч эхэлсэн байдаг. Нэг жилийн дотор тэр коммун Хятадын хамгийн баян
  21. 21. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 21 коммун болж, коммунист түшмэдийн нүдэнд өртсөн нь байна. Харин тэрхүү яаж ч бодсон коммунист үзэл санаанд үл нийцэх үзэгдлийг буруушаахын оронд засгийн газар нь тэдгээр тариачдад газраа албан ёсоор эзэмших зөвшөөрөл олгосон. Ийнхүү түүх эхэлсэн гэж тэд ярьдаг. Хятад улс капиталист хөгжлийн чиг баримталж эхэлсэн нь дэлхий түүхэнд ядуурлын эсрэг хэрэгжүүлсэн хамгийн том арга хэмжээ болж, олон сая хүмүүсийг хэдхэн арван жилийн дотор ядуурлаас гаргасан байна. Засгийн газар нь өөрийн бодлогоор жижиг бизнесийн өсөлт хөгжилд асар ихээр нөлөөлж чадна гэж хэлвэл хэт зөөлрүүлсэн болно. Дэлхийн олон орон өлсгөлөн, нэрвэгдээд буй нөхцөлд жижиг бизнес нь зовлон гачаалаас ангижруулаад зогсохгүй мөн хүчирхэг дунд ангийг төрүүлж, баталгаатай татварын бааз үүсгэж, нийгмийн тогтвортой байдлыг бий болгох чадвартай. Дүгнэж хэлэхэд жижиг бизнес нь сайн бизнес юм. Улс орон бүр жижиг, дунд бизнесийг өөрсдийн орны онцлогт тохируулан харилцан адилгүй арга замаар хөгжүүлж байна. Япон улс. Япон улсын жижиг дунд бизнес нь өөрийн онцлогтой хөгжлийн замыг туулж ирсэн. Япон улсын эдийн засгийн хөгжилд том үйлдвэр, компаниудын өсөлт, ашиг орлого чухал нөлөөтэй байдаг боловч нийт үйлдвэр, компаниудын ихэнхи хувийг жижиг дунд үйлдвэрүүд эзэлдэг байна. Хувийн хэвшлийн нийт 7.30 сая байгууллагаас 7.28 сая буюу 99.6 хувь нь /2009 оны байдлаар/ жижиг, дунд хэлбэртэй бүртгэгдсэн ба нийт ажиллагсадын 78.4 хувь буюу 40 гаруй сая хүн тус салбарт ажил эрхэлдэг. 1963 онд “Жижиг дунд үйлдвэрийн хууль” батлагдсанаас хойш 40 жил тухайн эрх зүйн зохицуулалтын үндсэн баримт бичиг өөрчлөлт ороогүй байгаа нь Япон улсын жижиг дунд үйлдвэрийн бизнесийг дэмжих бодлого тогтвортой, энэ чиглэлийн үйл ажиллагааг бодитойгоор дэмжиж чадаж байгааг Японы аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 60 орчим хувийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүд үйлдэрлэдэг. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд нь оёдол, төрөл бүрийн жижиг үйлдвэрлэл, барилга, бусад үйлчилгээний салбарт зонхилох байр суурийг эзэлдэг. Япон улсын жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого нь: 1. Удирдлагын баазыг сайжруулах, бэхжүүлэх, тухайлбал, санхүүгийн дэмжлэг, татварын бодлого, бүтцийн дэмжлэг, менежмент, бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ, хэлцэл хийхэд туслалцаа үзүүлэх, салбарыг үр өгөөжтэй зохицуулахад чиглэдэг. 2. Бүтцийн өөрчлөлт хийх нь шинэ бизнес эхлэхэд таатай орчныг бүрдүүлэх, өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих, хөдөлмөрийн нөөцийн удирдлага,
  22. 22. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 22 хуваарилалтын сувгуудыг оновчтой болгох, экологийн аюулгүй байдал, олон улсын үйл ажиллагааг дэмжих, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэдэг байна. Санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа нь Япон улсад жижиг бизнесийн санхүүгийн нэгдэл, иргэдийн санхүүгийн нэгдэл, худалдаа аж үйлдвэрийн хамтарсан Төв банк, экологийн тэнцвэрт байдлыг хангах бизнес санхүүгийн нэгдэл гэсэн дөрвөн байгууллага жижиг дунд үйлдвэрүүдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр байгууллагууд өөр өөрийн зорилготой бөгөөд эдгээрийг нарийвчлан авч үзвэл, жижиг бизнесийн санхүүгийн нэгдэл нь ердийн санхүүгийн байгууллагуудаас зээл авахад хүндрэлтэй байдаг жижиг /микро/ нэгжүүдэд санхүүжилтийн эх үүсвэр болон урт хугацааны зээл олгох замаар техник технологийн шинэчлэлтэнд дэмжлэг үзүүлдэг, иргэдийн санхүүгийн нэгдэл нь жижиг дунд үйлдвэрийн байгууллагад бага хэмжээний зээлийг олгодог, худалдаа үйлдвэрийн хамтарсан Төв банк нь жижиг дунд үйлдвэрийн хамтын холбоо, ассоциаци гэх мэт байгууллагуудаар дамжуулан санхүүжилт олгох зорилготой, экологийн тэнцвэрт байдлыг хангах, бизнес санхүүгийн нэгдэл нь жижиг дунд үйлдвэрт гадны дайвар сөрөг нөлөө багатай, шинэчлэлт хийхэд санхүүжилтийн эх үүсвэрээр туслалцаа үзүүлэх зорилготой ажилладаг. Ийнхүү өндөр хөгжилтэй, удирдахуйн шинжлэх ухаанд өөрийн гэсэн өнгө төрх, арга барилыг бий болгож чадсан Япон орны жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Төрийн зохицуулалттай эдийн засгийн тогтолцоотой учир жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого нь тогтвортой бөгөөд үндсэн зорилгоо бүрэн гүйцэд хэрэгжүүлэх боломжтой байдаг аж. Ийнхүү жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих Япон улсын төрийн бодлогыг судлах явцад нилээд хэдэн арга, аргачлалуудыг онцгойлон авч үзлээ.Тухайлбал: Япон улсад жижиг, дунд үйлдвэрийг зээлжүүлэх олон хөтөлбөр байдаг бөгөөд заримыг нь Монгол орны нөхцөлд ашиглаж болох байна.Үүнд: 1. Зээлийн баталгааны тогтолцоо. Жижиг үйлдвэрүүд ихэвчлэн зээлийн барьцаа хөрөнгөгүй байдаг учир арилжааны банкуудаас зээл авахад ихээхэн бэрхшээлтэй байдаг. Зээлийн баталгааны тогтолцоотой бол жижиг дунд үйлдвэрүүд банкнаас зээлийн хөрөнгө авч чадах бөгөөд зээлийн төлөгдөх баталгааг эрх олгосон байгууллагууд хариуцдаг. Жижиг, дунд үйлдвэрүүд зээл төлж чадахгүйд хүрвэл тэдгээр байгууллага өр тавигчийн нэрийн өмнөөс зээлийг төлнө. Төлөгдсөн зээлийн 70-80 хувийг даатгалын байгууллага гаргадаг. Баталгаа гаргагч байгууллага жижиг дунд үйлдвэрийн зээлийн
  23. 23. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 23 даатгалын корпораци 2 хоорондоо гэрээтэй ажиллана. Жижиг, дунд үйлдвэрээс жилийн 1.0 хувийн баталгааны татвар авдаг. Даатгалын байгууллагаас үйлчлүүлэгч жижиг дунд үйлдвэрийг сайтар судалж, баталгаа гаргагч байгууллагатай нягт уялдаа холбоотой ажиллаж дурьдсан тогтолцоо ихээхэн үр ашигтай байдаг аж. 2. Жижиг дунд үйлдвэрийн шинэчлэлтийн зээлийн хөтөлбөр нь Япон улсад жижиг дунд үйлдвэрийг шинэчлэхэд туслалцаа үзүүлэх хуулийн дагуу жижиг дунд үйлдвэрүүдийн хуучирсан машин тоног төхөөрөмжийг шинэчлэхэд янз бүрийн хэлбэрээр зээл олгодог. Шаардлагатай хөрөнгө оруулалтын гол хувийг урт хугацаанд төлөх, хүүгүй олгох гэх мэт маш хөнгөлөлттэй нөхцлөөр олгодог. Түрээсээр машин тоног төхөөрөмж олгох тусгай хөтөлбөрүүд ч байдаг байна. 3. Ардын санхүүгийн корпорацийн жижиг зээлийн хөтөлбөр нь энэ хөтөлбөрийн дагуу жижиг дунд үйлдвэрүүд худалдаа аж үйлдвэрийн танхимын оролцоогоор ажил хэргийн жижиг зээл авдаг. Цаашид манай улсад жижиг ажил хэргийн хөрөнгө оруулалтын компани байгуулж өөрийн хөрөнгөгүй шинээр байгуулагдсан жижиг дунд үйлдвэрүүдийн хувьцааг гаргаж болох юм. 4. Жижиг дунд үйлдвэрийг хооронд нь хоршуулах маягаар нэг дор хэсэг бөөнөөр нь байршуулж ажиллуулах нь түүхий эд материалыг бөөнөөр худалдан авч хангах, зээл авах, газар эзэмших, бүтээгдэхүүнээ борлуулах зэрэгт ихээхэн үр ашигтай юм. Цахилгаан, ус, тоног төхөөрөмжийг хамтран ашиглах явдал зардлыг бууруулдаг байна. Хоршоолол гадаадын хямд түүхий эд импортын барааны талаарх мэдээллүүдийг өөрсдийн гишүүн жижиг дунд үйлдвэрүүдэд өгдөг. Дэлхийн 2-р дайны дараа 1945-1951 онуудад АНУ-аас үзүүлсэн 1,8 млрд долларын тусламж, хөдөлмөрийн зөв зохион байгуулалт, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого нь тус орныг 1970 он гэхэд ДНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд 2-р байр эзэлдэг орон болгож чадсан ба үүнийг түүхнээ “Японы эдийн засгийн гайхамшиг” гэж нэрлэдэг. Дэлхийн 2-р дайны дараа үйлдвэржүүлэлтийн бодлогоо тодорхойлохдоо хөдөлмөр зарцуулах (хөнгөн үйлдвэр) салбараас материал зарцуулах (металлург, нефтехими, автомашин, хөлөг онгоцны үйлдвэр) салбарыг хөгжүүлсэнээр шинжлэх ухаан зарцуулах (электроник, биотехнологи, шинэ материал үйлдвэрлэл) салбарт хүрнэ гэж тодорхойлж байжээ. Японы эдийн засагт төр засгийн оролцоо их бөгөөд төрийн бодлогын цөм нь хөгжүүлэх салбараа оновчтой зөв сонгож авах, үйлдвэрлэлийн зөв бүтцийг бий болгоход чиглэгджээ. 1950-д оноос Япончууд “Экспортлох эсвэл сүйрэх!” гэсэн
  24. 24. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 24 хөтөлбөр дэвшүүлж боловсруулах аж үйлдвэрийн салбарт ихээхэн хөрөнгө оруулж дэлхийн зах зээлд өрсөлдөж чадахуйц үнэ, чанар, үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдээрээ хамгийн өндөр түвшиний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. Мөн түүнчлэн дан ганц хүний хүчээр үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг хангахгүй гэж үзээд үйлдвэрлэлийн техник, технологио ч амжилттай шинэчилсэн юм. Тэгэхдээ үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг импортоор авсаны дараа өөрсдөө байнга сайжруулж, боловсронгуй болгосоор байдаг нь эдийн засгийг хөгжилд хүргэх нэг онцлог арга байжээ. Солонгос улс. Солонгос улсад үйлдвэрлэл, олборлох салбар, тээвэр барилга байгууламж, мэдээллийн технологийн салбар зэрэгт 300 болон түүнээс бага орон тооны ажилчидтай байвал жижиг, дунд үйлдвэрийн ангилалд хамруулдаг байна. Хүснэгт 1.3 Солонгос улсын жижиг, дунд үйлдвэрийн ангилал2 Салбар Орон тооны ажилчдын тоо А Капиталын хэмжээ ба борлуулалтын орлого B Үйлдвэрлэл 300-с бага 8 тэрбум түүнээс бага Олборлох салбар, Тээвэр, Барилга 300-с бага 8 тэр бум түүнээс бага Худалдаа мэдээллийн технологи 300-с бага 8 тэр бум түүнээс бага Эх сурвалж: Korean “Low of SME” Small and medium Business Administration. Guide book. 2009 он р131. Хэрэв компани нь А эсвэл В нөхцлийг хангаж байх юм бол, жижиг дунд үйлдвэрт тооцогдоно. Солонгосын эдийн засгийн хөгжилтэй уялдуулан, авч үзэхэд жижиг дунд үйлдвэрүүд нь бүхэлдээ маш их өвөрмөц туршлага хуримтлуулсан ажээ. Экспортод чиглэгдсэн үйлдвэрлэлийн бодлого хэрэгжүүлж байсан эхний үе шатанд, Засгийн газраас капиталын хэмнэлтэнд анхаарлаа төвлөрүүлж, том үйлдвэрүүд нь 1970 оны дунд үе хүртэл эдийн засагт чухал үүрэг хүлээж байсан. Солонгос улсын Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого нь нэгд, техник, технологийн дэвшилтэт хувилбаруудыг хэрэглэхийг голчилсон, хоёрт эдийн засгийн орчинг тогтворжуулан, нээлттэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд жижиг, дунд үйлдвэрийн салбарт техник, технологийг ихээр импортлох боломжтой болгосон байна. Цэгцтэй, төвлөрсөн бодлогоор жижиг, дунд үйлдвэрийг
  25. 25. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 25 технологийг өөртөө татаж, инновацийн үйл ажиллагааг идэвхижүүлж чадсан нь Солонгосын эдийн засгийн өсөлтөнд жижиг дунд үйлдвэрийн салбар чухал хувь нэмэр оруулахад нөлөөлсөн ажээ. Үйлдвэржүүлэх хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлжээ. Энэ хөтөлбөрийн Эхний үе шатанд: Импортыг хязгаарлах хатуу бодлого явуулсаны үр дүнд үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалж зөвхөн машин техник, тоног төхөөрөмжийн импортыг хүлээн зөвшөөрч байжээ. Импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлийг баримталж бүх хүчээ төмөрлөгийн үйлдвэр барихад зориулж, ашиглалтад оруулж чадсанаар импортоор авдаг бүтээгдэхүүнийг өөртөө үйлдвэрлэдэг болжээ. Үүний хажуугаар экспортын чиглэлээр хөнгөн үйлдвэрүүд хөгжүүлж ирсэн байна. Хоёрдугаар шатанд: Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгийн суурь салбарыг хөгжүүлэх асуудлыг чухалчилж анхаарсан. 1967-1971 оны 2-р таван жилийн төлөвлөгөөнөөс эхэлж 1970-аад оны сүүлч хүртэл үргэлжилсэн хоёр дахь шатны үндсэн дээр экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн төмөрлөг, хими, машины үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлжээ. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр засгаас онцгой анхаарч хөнгөлөлттэй зээл олгох, үйлдвэртээ зориулж импортоор авах зүйлийг нь гаалийн татвараас хөнгөлөх буюу чөлөөлөх бодлого баримталж байжээ. Мөн шинээр экспортод зориулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь гаалийн болон ашиг орлогын татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Энэ бүх арга хэмжээний үр дүнд экспортын чиглэлийн үйлдвэрлэлийн салбар 80-аад оноос илүү хурдацтай хөгжиж эхэлсэн байна. Тийм ч учраас Өмнөд Солонгосын үсрэнгүй хөгжлийг экспортод чиглэсэн "эдийн засгийн гайхамшиг" гэж нэрлэдэг байна. Өмнөд Солонгос өнөөдөр дэлхийн гол 10 экспортлогч орны нэг, телевизор үйлдвэрлэлээр дэлхийд 1, хөлөг онгоц үйлдвэрлэлээр 2, бэлэн хувцас, гэр ахуйн цахилгаан бараагаар 3-т, нэхмэл бөс бараагаар 4-т азийн шинээр хөгжиж байгаа орнууд дотор цахилгаан техникийн бараагаар 2-р байранд ордог болсон төдийгүй ДНБ-ний өсөлтийн 66% гадаад худалдааны өсөлтөөр хангаж байна. Тайвань улс: Тайванийн үйлдвэржүүлэлтийн бодлогын гол амжилт нь “либералчлал”- тай холбоотой гэж үздэг. Импортыг орлуулах үйлдвэржүүлэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд макро эдийн засгийн хүрээнд дараах өөрчлөлтүүд гарсан. Үүнд: 1. Гадаад улс орнуудтай хийх гадаад худалдааны харилцаагаа өргөжүүлсэн. Дотоодын бүтээгдэхүүнээр импортыг орлуулахад технологи болон тоног
  26. 26. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 26 төхөөрөмж, түүхий эд болон капитал бүтээгдэхүүн худалдан авахын тулд гадаад улс орнуудтай өргөн хүрээнд худалдаа арилжаа хийх шаардлага гарсан. 2. Гадаадын эдийн засгаас хамаарах хамаарал буурсан. Тайванийн Засгийн газар аж үйлдвэрүүдийг санхүүжүүлэхийн тулд АНУ-ын тусламжаас ихээхэн хамааралтай байв. Тухайлбал, 1950 онд Тайванийн нийт хөрөнгө оруулалтын 40 хувийг бүрдүүлж байсан. Гэвч АНУ-ын Засгийн газраас 1959 онд үзүүлж байсан тусламжаа зогсооход Тайванийн Засгийн газар төлбөрийн балансын 3. Хятад улсын аюул занал багассан. 1940-1970 онуудад Хятад улсаас Тайваньдцэргийн хүчээр байнга аюул занал үзүүлж байсан. Үүнээс хамгаалахын тулд батлан хамгаалахын хүчин чадлыг бэхжүүлэхэд эдийн засгаа тогтвортой байлгах шаардлага гарсан. Ялангуяа, эдийн засгийн хөгжлийн шаардлагаар бус батлан хамгаалах, аюулгүй байдлаа хангах явдлыг дэмжих чадвартай хүчирхэг үндэсний үйлдвэрүүд чухал байсан тул үүнд чиглэсэн төлөвлөгөө боловсруулсан. Мөн нөгөө талаас Хятадын эдийн засагт нөлөөгөө тогтоохын тулд экспортыг дэмжих шаардлага гарсан. 4. Экспортод чиглэсэн үйлдвэржилтийн үндэс суурь тавигдсан.  1960-аад онд үндсэндээ хөдөлмөр зарцуулалт ихтэй, нэмэгдсэн өртөг багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан хэдий ч хүнд үйлдвэрүүд нь экспортод чиглэсэн секторуудыг хурдацтай өргөжүүлэхэд шаардлагтай завсрын болон капитал бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол эх үүсвэр нь болж байв.  Тайванийн Засгийн газар 1965 оноос экспортод чиглэсэн аж үйлдвэржүүлэлтийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн.  Засгийн газар төсвийн хөрөнгөөр улсын үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх, банкны салбарын зүгээс үйлдвэрүүдэд хөнгөлттэй зээл олгох бодлого баримталсан байна. Нөгөө талаар, Тайваний хөгжлийг түргэсгэсэн гол гурван хүчин зүйл байдаг гэж үздэг бөгөөд эдгээр нь газрын шинэчлэл, өмч хувьчлал, жижиг дунд үйлдвэрийг (ЖДҮ) амжилттай хөгжүүлсэн явдал юм. Тайвань улс 1967 онд дэлхийд анх удаа "ЖДҮ-ийн үйл ажиллагааг зохицуулах хууль" (The Small and Medium Enterprise Guidance Regulations) гаргаж, зах зээлийн хямрал, байгалийн гамшиг гэх мэт давагдашгүй хүчин зүйлс өртсөн эрсдлийг бууруулах, нөхөн олговор олгох, сургалт явуулах зорилготой ЖДҮ-ийн төв болон дэмжих санг бүх

×