SlideShare a Scribd company logo
1 of 10
Download to read offline
Лекц 2 Бизнесийн тухай үндсэн ойлголт, бизнесийн орчин
Бизнесийн тухай үндсэн ойлголт, бизнесийн орчин
Бизнесийн төсөл боловсруулахын тулд тухайн төрлийн бизнесийг эрхлэх орчин, нөхцөл
бүрдсэн эсэх, нэгэнт бүрэлдэн бий болсон орчинд үйл ажиллагаа хэрхэн зохицуулан
ажиллах вэ? гэдэг асуултанд хариулт өгөх нь ихээхэн ач холбогдолтой юм. Түүнчлэн
бизнесийн зохион байгуулалтын хэлбэрүүдийг харьцуулан судалж, өөрийн эрхлэх гэж буй
бизнест хамгийн тохиромжтой тэрхүү хэлбэрийг сонгох нь бизнесийн цаашдын хөгжил,
дэвшлийн анхны үндэс суурь болно. Энэ утгаараа бид энэхүү бүлэгт бизнесийн орчин,
төрөл хэлбэрүүдтэй дэлгэрэнгүй танилцах болно.
Бизнес, бизнесийн ангилал
Бизнес гэдэг нь busy буюу завгүй, чөлөөгүй гэсэн Америк үгнээс гаралтай, ажил хэрэгч
гэсэн утгатай үг юм.
Бизнесийн эдийн засгийн утга агуулга нь нийгэм, эдийн засаг, хүмүүсийн хэрэгцээг хангах
бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх замаар ашиг олох үйл ажиллагаа эрхэлж буй бие хүн,
байгууллага юм. Аливаа бизнесийн эцсийн зорилго нь ашиг олох явдал юм. Ашиг нь
барааг хийж бүтээсэн зардал болон худалдан авагчийн төлсөн үнэ 2-ын зөрүү юм.
Pf = TR – TC (2.1)
Томъёо 2.1 – т:
Pf – бизнес эрхлэгчийн ашиг
TR – бизнес эрхлэгчийн нийт орлого
TC – бизнес эрхлэгчийн зарцуулсан нийт зардал
Бизнесийг эрхэлж буй үйл ажиллагааны хэлбэр, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэр
зэрэг олон үзүүлэлтээр ангилж болох бөгөөд шинээр бизнес эрхлэх, бизнесээ өргөтгөх
зэрэг шийдвэр гаргахад өмчлөлийн ямар хэлбэрийг сонгосон нь ихээхэн чухал ач
холбогдолтой тул бизнесийн дараах ангиллыг дэлгэрэнгүй авч үзье.
Бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагыг өмчлөлийнх нь хэлбэрээр:
1. Хувиараа эрхлэх аж ахуй буюу ХЭАА
2. Нөхөрлөл
3. Хоршоо
4. Компани
Эдгээр өмчийн хэлбэр тус бүр нь өөртөө зохицсон дотоод бүтэц, хуулийн статус, хэмжээ
болон үйл ажиллагааны хүрээтэй байна. Бизнесийн байгууллагын эдгээр төрлүүд нь гол нь
хариуцлагаараа ялгаатай байдаг.
1. ХЭАА. Энэ нь нэг хүний эзэмшлийн бизнес бөгөөд дараах давуу болон сул
талуудтай.
Давуу тал:
• Үүсгэн байгуулахад хялбар
• Аливаа асуудлыг бие даан шийдвэрлэдэг
• Үр ашигтай ажиллаж чадвал олсон ашгаа зөвхөн ганцаараа авна
• Пүүсийн үйл ажиллагааг бүрэн хяналтандаа байлгана
• Үүсгэн байгуулахад зардал бага шаардагдана
Сул тал:
• Санхүүгийн боломжийн хувьд хязгаарлагдмал
• Хөрөнгийн эх үүсвэр олоход хүндрэлтэй. Бага хэмжээний мөнгө өндөр хүүтэй. Мөн
бага мөнгөнөөс бага хэмжээний ашиг олно.
• Эзэн ганцаар бүх асуудлыг бие даан шийдвэрлэдэг учраас алдаа гаргах магадлал
өндөр /Санхүүгийн боломж хязгаарлагдмал учир мэргэжлийн зөвлөх, туршлагатай
мэргэжилтэн хөлслөх боломж муу/
• Өөрийн үйл ажиллагааны төлөө үүсч буй бүх хариуцлагыг ганцаар хүлээнэ.
• Түүний оршин тогтнох хугацаа хязгаарлагдмал. Хэдийгээр бизнесээ өөрийн өв
залгамжлагчдаа өвлүүлэх боловч пүүсийн үйл ажиллагаа зөвхөн эзний өндөр ур
чадвар, мэргэжил, туршлага дээр тулгуурлан явагддаг байсан бол төгсгөл болох
үндэстэй
2. Нөхөрлөл. Гишүүдийн оруулах хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ
энэхүү эд хөрөнгө болон гишүүдийнхээ эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг
хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ.
Хуулийн этгээд гэдэг нь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэндээ
тусгайлсан эд хөрөнгөтэй, өөрийн үйл ажиллагаагаар эрх олж, үүрэг бий болгох
чадвартай, үйл ажиллагаанаасаа үүсэн гарах үүргийг эд хөрөнгөөрөө хариуцдаг, шүүх
арбитрт өөрийн нэрийн өмнөөс оролцдог этгээд юм.
Нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай
гэж хоёр ангилдаг.
3. Хоршоо. Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах
зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын удирдлага,
хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран
байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.
Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна. Хоршооны дүрмийг
бүх гишүүдийн хурлаар батална. Хоршоо нь оноосон нэртэй байна. Хоршооны оноосон
нэрний ард “Хоршоо” гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ. Хоршоог үүсгэн багуулагчаас нь
хамааруулан анхан шатны хоршоо, дундын хоршоо гэж хоёр ангилна.
Хоршоо нь үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг зөвхөн өөрийн /хоршооны/ эд
хөрөнгөөр хариуцна. Хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд түүний үүргийг
гишүүд нь нөхөж хариуцна. Гишүүдийн хүлээх нөхөх хариуцлагын хэмжээг хязгаарлах
эсэхийг хоршооны дүрмээр зохицуулна.
4. Компани. Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд
хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилго бүхий
хуулийн этгээдийг компани гэнэ. Компанийг хувьцаа эзэмшигчийн эрх үүргээр нь
хувьцаат компани /ХК/, хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ гэж
ангилдаг.
Мөн компанийн хувьцааг эзэмшиж буй харьцаанаас хамааруулан дараах байдлаар
ангилдаг.
• Хараат компани. Компанийн нийт энгийн хувьцааны 20-51 хүртэл хувийг өөр
/толгой/ компани дангаараа эзэмшиж байвал уг компанийг хараат компани гэнэ.
Хараат компани нь бие даан тайлан гаргадаг хуулийн этгээдийн эрх бүхий компани
юм.
• Охин компани. Компанийн нийт энгийн хувьцааны 51-100%-ийг өөр /толгой/
компани эзэмшдэг хуулийн этгээдийг охин компани гэнэ. Охин компани нь тусдаа
санхүүгийн тайлан гаргахын зэрэгцээ толгой компанитайгаа нэгдсэн тайлан
гаргана.
Бизнесийн орчин
Бизнесийн үйл ажиллагаа амжилттай явагдах, орших эс оршиход нөлөө үзүүлж байдаг
хүчин зүйлсийн нэгдэл, тэдгээрийн харилцан холбооны шүтэлцээг бизнесийн орчин гэнэ.
Байгууллага өөрийн дотоод ба гадаад орчны уялдааг танин мэдэхгүйгээр өөрчлөлтийг
амжилттай хэрэгжүүлж чадахгүй юм. М.Портер байгууллага “…Гадаад орчны шаардлагад
нийцэн зохицож ажиллах эсвэл … гадаад орчны хэрэглэгчдийг өөрт ашигтайгаар өөрчлөх
ёстой юм” гэж үзсэн байдаг. Тэгэхлээр биднийг /байгууллагыг/ хаа нэгтээ “отож” буй
гадаад орчны боломж, аюул бэрхшээлийг илрүүлж, цаашид үйл ажиллагаагаа амжилттай
явуулахын тулд бизнесийн орчноо гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй юм.
Байгууллагын орчин
Гадаад ерөнхий орчин:
• Олон улсын байдал
• Улс төрийн орчин
• Эдийн засгийн орчин
• Техник технологийн орчин
• Нийгэм соёлын орчин
Дотоод орчин
Гадаад орчин
Гадаад шууд нөлөөлөх орчин:
• Өрсөлдөгчид
• Хэрэглэгчид
• Бэлтгэн нийлүүлэгчид
• Зохицуулагчид
• Өмчлөгчид
• Түншүүд
Дотоод орчин:
• Зорилго
• Зорилт
• Бүтэц
• Удирдлага
• Ажиллагчид
• Технологи
• Үнэт зүйл
Гадаад ерөнхий орчны хүчин зүйлүүд:
Аливаа байгууллагын амжилт нь өөрийн үйл ажиллагаанаас гол төлөв хамаарах авч гадаад
орчны нөхцөл байдал түүнд ихээхэн нөлөөлж байдаг.
Олон улсын байдал ба улс төрийн орчин. Улс орны гадаад дотоод бодлого, эдийн засгийн
эрх зүйн орчин, нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг баримжаа, төрийн хүчний
байгууллагууд, улс төрийн намууд, олон нийтийн байгууллагууд, бусад хууль тогтоомж,
журмууд гэх мэт хүчин зүйлүүд хамаарагдана.
Эдийн засгийн орчин. Бизнесийн үйл ажиллагаанд мөнгөний ханш, зээлийн хүү,
ажилгүйдэл, нийт эрэлт гэх зэрэг эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөө үзүүлж байдаг.
Техник технологийн орчин. Байгууллага нөөцөө бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ болгон
хувиргаж буй систем болон үйл явцын нэгдлийг технологи гэж тодорхойлж болох юм. Энэ
орчны хүрээнд шинэ технологи, өрсөлдөгч, материал техникийн параметрийн шинэчлэл,
зохион бүтээлт, ноу-хау, патент, лиценз, шинжлэх ухаан технологийн мэдээлэл гэх мэт
зүйлс хамаарагдана.
Нийгэм соёлын орчин. Энэ орчинд бизнесийн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй хүн
ам зүйн шинж байдал, үнэт зүйлс, зан заншил, шашин шүтлэг, дадал зуршил, ёс зүй
зэргийг багтаан ойлгож болно. Ялангуяа сүүлийн үед мэдэгдэхүйц өөрчлөгдөж буй
худалдан авагч, хэрэглэгчдийн үйл хандлага үүнд хамаарна.
Гадаад шууд нөлөөлөх орчны хүчин зүйлүүд:
Байгууллагын удирдах ажилтнуудын хувьд ерөнхий орчныг бодвол танин мэдэж, сонголт
хийхэд харьцангуй нөлөөлж болохуйц хүчин зүйлс бол байгууллагын гадаад шууд
нөлөөлөх орчин юм. Энэ орчинд нөлөөллийн чиглэл шинж чанараас хамааран хэд хэдэн
хүчин зүйл байдаг.
Өрсөлдөгчид. Ерөнхийдөө ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж
буй болон нөөцийг бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой өрсөлдөөн үүсэх бөгөөд орчин үеийн
бизнесийн ухаанд өрсөлдөгчийг харьцангуй ижил ашиг сонирхолтой “хамтран
ажиллагсад”, тэд заавал нэгэн ижил салбарт үйл ажиллагаагаа явуулах албагүй гэдэг
талаас нь мөн авч үзэх болсон. Нөгөө талаас өрсөлдөгчид нь худалдан авагчдын гаргах
зардлыг бусдаас түрүүлж авахыг хичээж буй үйл явц юм. Аливаа байгууллага урт
хугацаанд амьдрах чадвараа хадгалан оршин тогтноход өрсөлдөгчийн үйл ажиллагаа
чухал ач холбогдолтой юм.
Хэрэглэгчид. Тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн хэрэгцээгээ хангахын
тулд худалдан авч, үйлчлүүлж байгаа хувь хүмүүс болон байгууллагуудыг хэрэглэгч гэсэн
энэхүү орчинд хамруулна. Хэрэглэгчдийн хүсэл, сонирхол, хэрэглээний хандлага зэргийг
нарийн судалж, мэдрэх нь ихээхэн ач холбогдолтой. Эдгээр мэдээллийг зах зээлийн
судалгаа /хэрэглэгчийн судалгаа/, борлуулалтын төлөөлөгчдийн тайлан зэрэг анхдагч
болон хоёрдогч мэдээллийн эх үүсвэрээс авч болно.
Бэлтгэн нийлүүлэгчид. Аливаа бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай
нөөцүүдээр буюу ажиллах хүч, санхүү, капитал, материал түүхий эд, мэдээллээр хангаж
буй байгууллага болон хувь хүмүүсийг бэлтгэн нийлүүлэгчид гэх бөгөөд ихэнх
байгууллага аж ахуйн нэгжүүд нийлүүлэгчдийн хараат байдалд орохоос зайлсхийж
байдаг.
Зохицуулагчид. Байгууллагын бодлого, үйл ажиллагаанд нөлөө үзүүлж, хяналт тавьдаг
Засгийн газар ба сонирхолын бүлэг гэсэн хоёр субъектийг зохицуулагч гэнэ. Өөрийнхөө
гишүүдээр дамжуулан байгууллагад нөлөөлөх зорилгоор сонирхлын бүлгүүд үүсэн бий
болдог. Үүнд бүх төрлийн Төрийн бус байгууллагуудыг хамруулж болно. Засгийн газар нь
бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд зохицуулагч, хэрэгжүүлэгч агентлагуудаар
дамжуулан зохицуулалт хийдэг. Аливаа улс орны хувьд бизнесийн орчны тааламжтай,
тааламжтай бусыг тодорхойлох гол үзүүлэлт нь дээрх зохицуулагчдын үйл ажиллагаа
ямар байхаас ихээхэн шалтгаалдаг. Зохицуулагчдад ямар асуудлууд хамрагдахыг 2.1
дүгээр схемээс дэлгэрэнгүй харж болно.
Өмчлөгчид. Өнөөдөр маш олон байгууллага, компанийн хувьд менежерүүдийн үйл
ажиллагаа тэдний гаргаж буй шийдвэрт өмчлөгчид нөлөөлсөөр байна. Хувьцаат
компанийн хувьцаа эзэмшигчид, хувь нийлүүлсэн компанийн хөрөнгө оруулагчид зэрэг нь
тус компанийн дээд удирдлагад голлох нөлөөтэй. Цаашид байгууллага томрохын хэрээр
өмчлөгч эзний шууд удирдлага гэхээсээ илүү мэргэжлийн менежерүүдийн үүрэг, ач
холбогдол ихэснэ.
Түншүүд. Хоёр эсвэл түүнээс дээш тооны компаниуд хамтран хөрөнгө оруулах эсвэл гэрээ
хэлэлцээрээр хамтран ажиллах тохиолдолд түншлэлийн харилцаа үүсдэг. Хамтарсан
хөрөнгө оруулалттай түншлэлийн компаниуд эрсдэлийг бууруулах давуу талтай байдаг.
Жижиг, дунд бизнесийн онцлог
Бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжийг үйлдвэрлэлийн хэмжээ, цар хүрээгээр нь том, дунд,
жижиг гэж ангилах бөгөөд энэхүү ном нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесийн
зөвлөгөө өгөх, төсөл боловсруулах арга зүй эзэмшүүлэх үндсэн зорилготой тул энэ хэсэгт
бид жижиг, дунд үйлдвэрлэлийн онцлог, давуу талыг онцгойлон авч үзлээ.
XX зуунаас хойш жижиг бизнесийн нэр хүнд үлэмж өсөж, түүний нийгэм эдийн засгийн
хөгжилд үзүүлэх үүргийг нийтээр хүлээн зөвшөөрөх болсон.
Жижиг бизнес гэдэг нь өөрийн салбартаа тэргүүлэх байр эзэлдэггүй, зөвхөн эзэмшигч нь
удирдаж, зохицуулж байдаг ба салбарынхаа бусад пүүсүүдийг бодоход ажиллах хүч,
үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ тоогоор харьцангуй бага пүүсүүд юм.
Жижиг бизнес нь ажиллах хүч болон үйлдвэрлэлийн цар хүрээгээр авсаархан
байхаас гадна ихэвчлэн дотоод зах зээл рүүгээ чиглэсэн, богино хугацаанд зардлаа нөхөж
чаддаг, хөрөнгө бага шаарддаг, өндөр бүтээмжтэй, үйлдвэрлэлийн уян хатан
технологитой, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний хэлбэр юм.
Жижиг бизнес эрхлэхийн тулд заавал олон сургууль төгсгөсөн, нэр алдар, ажиллаж байсан
албан тушаалын урт жагсаалт хэрэггүй юм. Хамгийн гол нь маш их ажиллах хүсэл,
түүндээ хүрэх тэвчээр, зориг л байх хэрэгтэй.
Дэлхийн улс орнууд өөрийн орны эдийн засгийн хөгжлийн түвшин, зах зээлийн багтаамж,
бизнес дэх төрийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн байдал, төсөв мөнгөний бодлогоос
хамаарч жижиг бизнесийг өөр өөрөөр тодорхойлдог. Үүний тулд ихэнхдээ дараах шалгуур
үзүүлэлтүүдийг ашиглаж байна. Үүнд:
• Ажиллагчдын тоо
• Үндсэн ба эргэлтийн хөрөнгийн хэмжээ
• Нийт борлуулалтын орлого
• Үйлчлүүлэгч хэрэглэгчдийн тоо
• Үйлдвэрлэлд зарцуулсан цахилгаан эрчим хүчний хэмжээ гэх мэт.
Дээрх шалгуур үзүүлэлтээс хамгийн өргөн хэрэглэгддэг, тооцоход хялбар үзүүлэлтүүд нь
аж ахуйн нэгжид ажиллагчдын тоо, борлуулалтын нийт орлого юм.
Ажиллагчдын тоогоор нь ангилсан олон улсын байгууллагуудын ангиллыг авч үзье.
Хүснэгт 2.1
Жижиг бизнесийн олон улсын байгууллагын ангилал
Д/д Байгууллагын нэр Ангилал Ажиллагчдын
тоо
1
Олон улсын
Хөдөлмөрийн
байгууллага
Хэт жижиг 1-9
Дунд 10-49
Том 50-иас дээш
2
Олон улсын эдийн
засгийн хамтын
ажиллагаа, хөгжлийн
байгууллаг
Хэт жижиг 1-19
Жижиг 20-99
Дунд 100-499
Том 500-аас дээш
3 Дэлхийн банк
Микро 1-19
Жижиг 20-99
Дунд 100-499
Том 500-аас дээш
Манай улсын хувьд 1999-2004 онд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг
хэрэгжүүлсэн ба 2005-,,,,,,,, онд тус хөтөлбөрийн хоёр дахь шатны ажлууд хэрэгжиж
байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр “Жижиг, дунд үйлдвэрийн шалгуур үзүүлэлт”-ийг
тогтоож, энэхүү шалгуур үзүүлэлтийг “Жижиг, дунд үйлдвэрийн” хуулинд тусган
батлагдан хэрэгжиж эхлээд байна.
Хүснэгт 2.2
Жижиг бизнесийн Монгол улсын ангилал
Үзүүлэлт
Дунд Жижиг
Бичил
Үйлдвэрлэл
Худалдаа,
үйлчилгээ
Үйлдвэрлэл
Худалдаа,
үйлчилгээ
Ажиллагсдын
тоо
<50 <100 <20 <40 <10
Жилийн нийт
эргэлт
/сая.төг/
<500 <1000 <100 <500 <50
Жижиг бизнесийн давуу тал:
• Бизнесээ эхлэх гарааны хөрөнгө бага зарцуулдаг
• Хөрөнгийн эргэц хурдан
• Нөөцийн ашиглалт сайн
• Том компаниудыг бодвол өөртөө байгаа боломжоо бүрэн ашиглаж, үйлдвэрлэлээ
өөрчлөхөд хялбар, хугацаа бага шаарддаг
• Зах зээлийн хэрэгцээнд нийцсэн шинээр гарч буй шинжлэх ухаан технологийн
ололт, шинэ бүтээгдэхүүнийг богино хугацаанд хурдан эзэмшиж, хялбархан
өөрчлөх, зохион байгуулах, нэвтрүүлэх боломжтой
• Хөдөө орон нутаг болон хүн ам бага суурьшсан газар үйлдвэрлэл явуулах
боломжтой
• Гадны нөлөө болон дэд бүтцийн нөхцөл байдлаас хамгийн бага хамааралтай
• Хэрэглэгчидтэй ямагт ойр харилцаа холбоотой байж хүн амын өдөр тутмын
хэрэгцээт бараагаар хангадаг
Жижиг бизнесийн сул тал:
• Эрсдэл ихтэй
• Хөрөнгийг хуримтлуулах бололцоо багатай
• Зээл авах бололцоо хязгаарлагдмал
• Үйл ажиллагааны хүрээ хязгаарлагдмал
Жижиг бизнесийн амжилт болон уналтын шалтгаан:
Амжилтын шалтгаан Уналтын шалтгаан
1. Шаргуу хөдөлмөр, нөр
их хүч чармайлт,
ажилдаа бие сэтгэлээ
зориулах
2. Менежерийн ур
чадвар. Удирдагч
бизнесээ хаана
1. Менежерийн мэдлэг туршлага дутагдах
2. Хайхрамжгүй, зорилго чиглэлгүй ажиллах
3. Хяналт сул байх. Хяналт сул байснаас хөрөнгийн
хулгай болон чанар муутай бүтээгдэхүүний тоо
нэмэгдэх, ашиг буурах, илүүдэл хөрөнгө ихсэх мэт
сөрөг үзэгдлүүд гардаг.
4. Хөрөнгийн чадвар сул байх. Ажилчдын цалин,
байршуулах, ямар
тоног төхөөрөмж авах,
бизнесээ хэрхэн
санхүүжүүлэх,
ажиллагчдаа хэрхэн
залж хөтлөх талаар
зохих мэдлэгтэй байх
3. Аз түших
4. Бүтээгдэхүүн,
үйлчилгээний зах
зээлийн эрэлт сайн
байх
түүхий эд материалын зардлыг бүтэн жилийн турш
хангаж чадахуйц нөөцтэй байх шаардлагатай.
5. Ёс зүйн алдаа гаргах. Хууль хяналтын байгууллагаас
хянаж шалгахад бэрхшээлтэй байдаг явдал нь
нийгмийн шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүн
үйлчилгээ гаргах үндсийг бүрдүүлдэг. Энэ нь эргээд
хэрэглэгчдээ алдахад хүргэдэг.
6. Гэр бүлийн асуудал. Гэр бүл тогтворгүй бол ажилдаа
анхаарал төвлөрүүлэн ажиллах чадвараа алдаж,
алдаа гаргах магадлал өндөр болдог.
Жижиг, дунд үйлдвэрлэл нь манай улсын эдийн засагт дараах эерэг үр дагаваруудийг бий
болгож байна.
• Хувийн өмчийн шинэ салбар бий болох үндсэн суурь, нөхцлийг бүрдүүлсэн
• Олон тулгуурт эдийн засгийн системийг бий болгон хөдөлмөрийн болон түүхий
эдийн нөөцийн хуваарилалт, зах зээлийн эрэлт хэрэгцээ нийлүүлэлтийг сайжруулж
байна
• Хөдөө орон нутагт бий болж байгаа ЖДҮ-үүд нь өөр хоорондоо болон том
үйлдвэрүүдтэй түүхий эд, техник технологийн холбоог бий болгож, үндэсний
үйлдвэрлэлийг сэргээхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна
• Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулж, ажлын байр шинээр бий болгодог.
Жижиг үйлдвэрүүд байгуулагдахын хэрээр ажлын байрны тоо тодорхой
хэмжээгээр нэмэгддэг. Энэ нь аливаа томоохон пүүс компанид ажиллахад
боловсрол мэдлэг, дадлага туршлага дутагддаг хүмүүсийг ажлын байраар хангадаг.
Өөрөөр хэлбэл жижиг үйлдвэрт ажиллагчид ихэнхдээ албан ёсоор боловсрол
эзмшсэн байх нь ховор. Мөн урьд нь хаа нэгтээ ажиллаж байгаагүй, урт удаан
хугацаагаар ажилгүй байсан хүмүүсийг ажлаар хангаж өгдөг. Түүнчлэн эдийн
засгийн эмзэг хэсэгт ажиллах боломжийг олгодог.
• Өрсөлдөөнийг өрнүүлдэгээрээ аливаа үйлдвэрийн онц эрх дархыг эвдэхэд дөхөм
болж, тэдний бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, хийц, загвар өндөр түвшинд
байх нөхцлийг бүрдүүлж байна.
• Бага орлоготой хүмүүсийн хэрэгцээг хангадаг
• Технологийн өөрчлөлт, шинэчлэлтийг богино хугацаанд хийж чаддаг. Жижиг
үйлдвэрүүдийн ихэнх нь анх шинээр бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох замаар
байгуулагддаг бөгөөд нийгэмд асар их ач холбогдол бүхий бүтээгдэхүүн,
үйлчилгээг бий болгосон байх нь олонтай.
• Томоохон компаниудын хэрэгцээг хангах. Түүхий эд, материалаар хангах, мөн
тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд түгээх, борлуулах.
• Тусгай бараа үйлчилгээгээр хангах. Хэрэглэгчдийн зүгээс шаардлагатай байгаа
онцгой хэрэгцээг мэдэрч, хурдан шуурхай хангах.
Жижиг бизнесийн эерэг талуудыг үнэлж түүнийг дэмжих, хөгжүүлэх үүднээс хууль
тогтоох болон гүйцэтгэх засаглалын зүгээс тодорхой арга хэмжээнүүдийг авдаг. Жижиг,
дунд үйлдвэрлэлийг дэмжих гол зорилго нь:
• Жижиг, дунд үйлдвэр хөгжих таатай орчинг бүрдүүлэн түүнийг хэрэгжүүлэх бүтэц,
зохион байгуулалтыг бий болгох
• Жижиг, дунд үйлдвэрийг улсын хэмжээнд нэгдсэн чиглэл бодлогоор удирдах,
тэргүүлэх чиглэлийн үйлдвэрүүдэд хөнгөлөлт үзүүлж, эдийн засгийн өсөлтөд
нөлөөлөхүйц арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:
• Хөнгөлөлттэй үндсэн дээр бизнес эрхлэлтийн төрөл бүрийн хэлбэрийг
хөгжүүлэх
• Жижиг бизнесийг дэмжсэн үр ашигтай татварын бодлого
• Эрсдэл, тодорхой бус байдлыг багасгах
• Бизнес эрхлэгчдийн олох ашиг, хувийн сонирхлыг дээшлүүлэх

More Related Content

What's hot

зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин Mr Nyak
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12Bbujee
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтEnebish Vandandulam
 
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docxНББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docxTumendelgerDagvaOsor
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системE-Gazarchin Online University
 
Investment lecture 15
Investment lecture 15Investment lecture 15
Investment lecture 15Gunjargal
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгShunkhlai Group LLC
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээByambadrj Myagmar
 
Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7Bbujee
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллагаNomin-Erdene Gantur
 
Ногдол ашгийн бодлого
Ногдол ашгийн бодлогоНогдол ашгийн бодлого
Ногдол ашгийн бодлогоNyamka LoRd
 
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинлекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинByambadrj Myagmar
 
лекц1
лекц1лекц1
лекц1Pmunkh
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментUsukhuu Galaa
 

What's hot (20)

зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 
Sm3 1
Sm3 1Sm3 1
Sm3 1
 
A.pa631
A.pa631A.pa631
A.pa631
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголт
 
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docxНББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
 
Investment lecture 15
Investment lecture 15Investment lecture 15
Investment lecture 15
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэг
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
 
Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
 
Ногдол ашгийн бодлого
Ногдол ашгийн бодлогоНогдол ашгийн бодлого
Ногдол ашгийн бодлого
 
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинлекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
 
RMON304
RMON304RMON304
RMON304
 
сэдэв 2-хотш
сэдэв 2-хотшсэдэв 2-хотш
сэдэв 2-хотш
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
лекц1
лекц1лекц1
лекц1
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежмент
 

Similar to Лекц №2 Бизнесийн орчин

Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг
Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашигMunkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг
Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашигUsukhuu Galaa
 
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...batnasanb
 
Micro l7.2019-2020on
Micro l7.2019-2020onMicro l7.2019-2020on
Micro l7.2019-2020onhicheel2020
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfssuserca5598
 
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРbatnasanb
 
Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...
Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...
Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...batnasanb
 
Marketing 10
Marketing 10Marketing 10
Marketing 10ububa07
 
Marketing 10
Marketing 10Marketing 10
Marketing 10ububa07
 
дампуурал
дампууралдампуурал
дампууралTuru Turuu
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАbatnasanb
 
Cg glossary 2010 january
Cg glossary 2010 januaryCg glossary 2010 january
Cg glossary 2010 januaryJigmee
 

Similar to Лекц №2 Бизнесийн орчин (20)

mngment
mngmentmngment
mngment
 
Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг
Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашигMunkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг
Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг
 
1 the role of managerial finance
1 the role of managerial finance1 the role of managerial finance
1 the role of managerial finance
 
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
 
Micro l7.2019-2020on
Micro l7.2019-2020onMicro l7.2019-2020on
Micro l7.2019-2020on
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
 
Chap004 ch
Chap004 chChap004 ch
Chap004 ch
 
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
 
ОУХО-3
ОУХО-3ОУХО-3
ОУХО-3
 
Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...
Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...
Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...
 
Marketing 10
Marketing 10Marketing 10
Marketing 10
 
Marketing 10
Marketing 10Marketing 10
Marketing 10
 
Law321 ppt
Law321 pptLaw321 ppt
Law321 ppt
 
Бизнесийн бодлогын үндсэн асуудал
Бизнесийн бодлогын үндсэн асуудалБизнесийн бодлогын үндсэн асуудал
Бизнесийн бодлогын үндсэн асуудал
 
дампуурал
дампууралдампуурал
дампуурал
 
№13
№13№13
№13
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
 
Cg glossary 2010 january
Cg glossary 2010 januaryCg glossary 2010 january
Cg glossary 2010 january
 
Бизнесийн хэлбэрүүд
Бизнесийн хэлбэрүүдБизнесийн хэлбэрүүд
Бизнесийн хэлбэрүүд
 

More from Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр

More from Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр (20)

Fashion english 1
Fashion english 1Fashion english 1
Fashion english 1
 
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
 
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголтЛекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
 
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэмЛекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
Лекц №1
Лекц №1Лекц №1
Лекц №1
 
4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх
 
3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд
 
2 Монголын анхны төрт улс Хүннү
2 Монголын анхны төрт улс Хүннү 2 Монголын анхны төрт улс Хүннү
2 Монголын анхны төрт улс Хүннү
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
Компьютерийн тухай үндсэн ойлголт
Компьютерийн тухай үндсэн ойлголтКомпьютерийн тухай үндсэн ойлголт
Компьютерийн тухай үндсэн ойлголт
 
Урлах Эрдмийн Дээд Сургууль танилцуулга
Урлах Эрдмийн Дээд Сургууль танилцуулга Урлах Эрдмийн Дээд Сургууль танилцуулга
Урлах Эрдмийн Дээд Сургууль танилцуулга
 
УЭДС танилцуулга 2021
УЭДС танилцуулга 2021УЭДС танилцуулга 2021
УЭДС танилцуулга 2021
 
Урлах Эрдмийн Дээд Сургууль
Урлах Эрдмийн Дээд СургуульУрлах Эрдмийн Дээд Сургууль
Урлах Эрдмийн Дээд Сургууль
 
Rococo XVII-XVIII
Rococo XVII-XVIIIRococo XVII-XVIII
Rococo XVII-XVIII
 
Barocco Барокко /XVII-XVIII/
Barocco Барокко  /XVII-XVIII/Barocco Барокко  /XVII-XVIII/
Barocco Барокко /XVII-XVIII/
 
French, German renaissance XV-XVII
French, German renaissance   XV-XVIIFrench, German renaissance   XV-XVII
French, German renaissance XV-XVII
 
Сэргэн Мандалтын үе. Renaissance /1450-1600/
Сэргэн Мандалтын үе. Renaissance /1450-1600/Сэргэн Мандалтын үе. Renaissance /1450-1600/
Сэргэн Мандалтын үе. Renaissance /1450-1600/
 
Дундад зууны үе Middle ages
Дундад зууны үе Middle agesДундад зууны үе Middle ages
Дундад зууны үе Middle ages
 
Византын эзэнт гүрэн Byzantine Empire /V-XII/
Византын эзэнт гүрэн        Byzantine Empire                 /V-XII/Византын эзэнт гүрэн        Byzantine Empire                 /V-XII/
Византын эзэнт гүрэн Byzantine Empire /V-XII/
 

Лекц №2 Бизнесийн орчин

  • 1. Лекц 2 Бизнесийн тухай үндсэн ойлголт, бизнесийн орчин Бизнесийн тухай үндсэн ойлголт, бизнесийн орчин Бизнесийн төсөл боловсруулахын тулд тухайн төрлийн бизнесийг эрхлэх орчин, нөхцөл бүрдсэн эсэх, нэгэнт бүрэлдэн бий болсон орчинд үйл ажиллагаа хэрхэн зохицуулан ажиллах вэ? гэдэг асуултанд хариулт өгөх нь ихээхэн ач холбогдолтой юм. Түүнчлэн бизнесийн зохион байгуулалтын хэлбэрүүдийг харьцуулан судалж, өөрийн эрхлэх гэж буй бизнест хамгийн тохиромжтой тэрхүү хэлбэрийг сонгох нь бизнесийн цаашдын хөгжил, дэвшлийн анхны үндэс суурь болно. Энэ утгаараа бид энэхүү бүлэгт бизнесийн орчин, төрөл хэлбэрүүдтэй дэлгэрэнгүй танилцах болно. Бизнес, бизнесийн ангилал Бизнес гэдэг нь busy буюу завгүй, чөлөөгүй гэсэн Америк үгнээс гаралтай, ажил хэрэгч гэсэн утгатай үг юм. Бизнесийн эдийн засгийн утга агуулга нь нийгэм, эдийн засаг, хүмүүсийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх замаар ашиг олох үйл ажиллагаа эрхэлж буй бие хүн, байгууллага юм. Аливаа бизнесийн эцсийн зорилго нь ашиг олох явдал юм. Ашиг нь барааг хийж бүтээсэн зардал болон худалдан авагчийн төлсөн үнэ 2-ын зөрүү юм. Pf = TR – TC (2.1) Томъёо 2.1 – т: Pf – бизнес эрхлэгчийн ашиг TR – бизнес эрхлэгчийн нийт орлого TC – бизнес эрхлэгчийн зарцуулсан нийт зардал Бизнесийг эрхэлж буй үйл ажиллагааны хэлбэр, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэр зэрэг олон үзүүлэлтээр ангилж болох бөгөөд шинээр бизнес эрхлэх, бизнесээ өргөтгөх зэрэг шийдвэр гаргахад өмчлөлийн ямар хэлбэрийг сонгосон нь ихээхэн чухал ач холбогдолтой тул бизнесийн дараах ангиллыг дэлгэрэнгүй авч үзье. Бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагыг өмчлөлийнх нь хэлбэрээр: 1. Хувиараа эрхлэх аж ахуй буюу ХЭАА 2. Нөхөрлөл 3. Хоршоо 4. Компани
  • 2. Эдгээр өмчийн хэлбэр тус бүр нь өөртөө зохицсон дотоод бүтэц, хуулийн статус, хэмжээ болон үйл ажиллагааны хүрээтэй байна. Бизнесийн байгууллагын эдгээр төрлүүд нь гол нь хариуцлагаараа ялгаатай байдаг. 1. ХЭАА. Энэ нь нэг хүний эзэмшлийн бизнес бөгөөд дараах давуу болон сул талуудтай. Давуу тал: • Үүсгэн байгуулахад хялбар • Аливаа асуудлыг бие даан шийдвэрлэдэг • Үр ашигтай ажиллаж чадвал олсон ашгаа зөвхөн ганцаараа авна • Пүүсийн үйл ажиллагааг бүрэн хяналтандаа байлгана • Үүсгэн байгуулахад зардал бага шаардагдана Сул тал: • Санхүүгийн боломжийн хувьд хязгаарлагдмал • Хөрөнгийн эх үүсвэр олоход хүндрэлтэй. Бага хэмжээний мөнгө өндөр хүүтэй. Мөн бага мөнгөнөөс бага хэмжээний ашиг олно. • Эзэн ганцаар бүх асуудлыг бие даан шийдвэрлэдэг учраас алдаа гаргах магадлал өндөр /Санхүүгийн боломж хязгаарлагдмал учир мэргэжлийн зөвлөх, туршлагатай мэргэжилтэн хөлслөх боломж муу/ • Өөрийн үйл ажиллагааны төлөө үүсч буй бүх хариуцлагыг ганцаар хүлээнэ. • Түүний оршин тогтнох хугацаа хязгаарлагдмал. Хэдийгээр бизнесээ өөрийн өв залгамжлагчдаа өвлүүлэх боловч пүүсийн үйл ажиллагаа зөвхөн эзний өндөр ур чадвар, мэргэжил, туршлага дээр тулгуурлан явагддаг байсан бол төгсгөл болох үндэстэй 2. Нөхөрлөл. Гишүүдийн оруулах хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ энэхүү эд хөрөнгө болон гишүүдийнхээ эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ. Хуулийн этгээд гэдэг нь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэндээ тусгайлсан эд хөрөнгөтэй, өөрийн үйл ажиллагаагаар эрх олж, үүрэг бий болгох чадвартай, үйл ажиллагаанаасаа үүсэн гарах үүргийг эд хөрөнгөөрөө хариуцдаг, шүүх арбитрт өөрийн нэрийн өмнөөс оролцдог этгээд юм. Нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай гэж хоёр ангилдаг.
  • 3. 3. Хоршоо. Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ. Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна. Хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар батална. Хоршоо нь оноосон нэртэй байна. Хоршооны оноосон нэрний ард “Хоршоо” гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ. Хоршоог үүсгэн багуулагчаас нь хамааруулан анхан шатны хоршоо, дундын хоршоо гэж хоёр ангилна. Хоршоо нь үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг зөвхөн өөрийн /хоршооны/ эд хөрөнгөөр хариуцна. Хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд түүний үүргийг гишүүд нь нөхөж хариуцна. Гишүүдийн хүлээх нөхөх хариуцлагын хэмжээг хязгаарлах эсэхийг хоршооны дүрмээр зохицуулна. 4. Компани. Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилго бүхий хуулийн этгээдийг компани гэнэ. Компанийг хувьцаа эзэмшигчийн эрх үүргээр нь хувьцаат компани /ХК/, хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ гэж ангилдаг. Мөн компанийн хувьцааг эзэмшиж буй харьцаанаас хамааруулан дараах байдлаар ангилдаг. • Хараат компани. Компанийн нийт энгийн хувьцааны 20-51 хүртэл хувийг өөр /толгой/ компани дангаараа эзэмшиж байвал уг компанийг хараат компани гэнэ. Хараат компани нь бие даан тайлан гаргадаг хуулийн этгээдийн эрх бүхий компани юм. • Охин компани. Компанийн нийт энгийн хувьцааны 51-100%-ийг өөр /толгой/ компани эзэмшдэг хуулийн этгээдийг охин компани гэнэ. Охин компани нь тусдаа санхүүгийн тайлан гаргахын зэрэгцээ толгой компанитайгаа нэгдсэн тайлан гаргана. Бизнесийн орчин Бизнесийн үйл ажиллагаа амжилттай явагдах, орших эс оршиход нөлөө үзүүлж байдаг хүчин зүйлсийн нэгдэл, тэдгээрийн харилцан холбооны шүтэлцээг бизнесийн орчин гэнэ. Байгууллага өөрийн дотоод ба гадаад орчны уялдааг танин мэдэхгүйгээр өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлж чадахгүй юм. М.Портер байгууллага “…Гадаад орчны шаардлагад нийцэн зохицож ажиллах эсвэл … гадаад орчны хэрэглэгчдийг өөрт ашигтайгаар өөрчлөх ёстой юм” гэж үзсэн байдаг. Тэгэхлээр биднийг /байгууллагыг/ хаа нэгтээ “отож” буй
  • 4. гадаад орчны боломж, аюул бэрхшээлийг илрүүлж, цаашид үйл ажиллагаагаа амжилттай явуулахын тулд бизнесийн орчноо гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй юм. Байгууллагын орчин Гадаад ерөнхий орчин: • Олон улсын байдал • Улс төрийн орчин • Эдийн засгийн орчин • Техник технологийн орчин • Нийгэм соёлын орчин Дотоод орчин Гадаад орчин Гадаад шууд нөлөөлөх орчин: • Өрсөлдөгчид • Хэрэглэгчид • Бэлтгэн нийлүүлэгчид • Зохицуулагчид • Өмчлөгчид • Түншүүд Дотоод орчин: • Зорилго • Зорилт • Бүтэц • Удирдлага • Ажиллагчид • Технологи • Үнэт зүйл Гадаад ерөнхий орчны хүчин зүйлүүд: Аливаа байгууллагын амжилт нь өөрийн үйл ажиллагаанаас гол төлөв хамаарах авч гадаад орчны нөхцөл байдал түүнд ихээхэн нөлөөлж байдаг.
  • 5. Олон улсын байдал ба улс төрийн орчин. Улс орны гадаад дотоод бодлого, эдийн засгийн эрх зүйн орчин, нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг баримжаа, төрийн хүчний байгууллагууд, улс төрийн намууд, олон нийтийн байгууллагууд, бусад хууль тогтоомж, журмууд гэх мэт хүчин зүйлүүд хамаарагдана. Эдийн засгийн орчин. Бизнесийн үйл ажиллагаанд мөнгөний ханш, зээлийн хүү, ажилгүйдэл, нийт эрэлт гэх зэрэг эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөө үзүүлж байдаг. Техник технологийн орчин. Байгууллага нөөцөө бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ болгон хувиргаж буй систем болон үйл явцын нэгдлийг технологи гэж тодорхойлж болох юм. Энэ орчны хүрээнд шинэ технологи, өрсөлдөгч, материал техникийн параметрийн шинэчлэл, зохион бүтээлт, ноу-хау, патент, лиценз, шинжлэх ухаан технологийн мэдээлэл гэх мэт зүйлс хамаарагдана. Нийгэм соёлын орчин. Энэ орчинд бизнесийн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй хүн ам зүйн шинж байдал, үнэт зүйлс, зан заншил, шашин шүтлэг, дадал зуршил, ёс зүй зэргийг багтаан ойлгож болно. Ялангуяа сүүлийн үед мэдэгдэхүйц өөрчлөгдөж буй худалдан авагч, хэрэглэгчдийн үйл хандлага үүнд хамаарна. Гадаад шууд нөлөөлөх орчны хүчин зүйлүүд: Байгууллагын удирдах ажилтнуудын хувьд ерөнхий орчныг бодвол танин мэдэж, сонголт хийхэд харьцангуй нөлөөлж болохуйц хүчин зүйлс бол байгууллагын гадаад шууд нөлөөлөх орчин юм. Энэ орчинд нөлөөллийн чиглэл шинж чанараас хамааран хэд хэдэн хүчин зүйл байдаг. Өрсөлдөгчид. Ерөнхийдөө ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж буй болон нөөцийг бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой өрсөлдөөн үүсэх бөгөөд орчин үеийн бизнесийн ухаанд өрсөлдөгчийг харьцангуй ижил ашиг сонирхолтой “хамтран ажиллагсад”, тэд заавал нэгэн ижил салбарт үйл ажиллагаагаа явуулах албагүй гэдэг талаас нь мөн авч үзэх болсон. Нөгөө талаас өрсөлдөгчид нь худалдан авагчдын гаргах зардлыг бусдаас түрүүлж авахыг хичээж буй үйл явц юм. Аливаа байгууллага урт хугацаанд амьдрах чадвараа хадгалан оршин тогтноход өрсөлдөгчийн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой юм. Хэрэглэгчид. Тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн хэрэгцээгээ хангахын тулд худалдан авч, үйлчлүүлж байгаа хувь хүмүүс болон байгууллагуудыг хэрэглэгч гэсэн энэхүү орчинд хамруулна. Хэрэглэгчдийн хүсэл, сонирхол, хэрэглээний хандлага зэргийг нарийн судалж, мэдрэх нь ихээхэн ач холбогдолтой. Эдгээр мэдээллийг зах зээлийн судалгаа /хэрэглэгчийн судалгаа/, борлуулалтын төлөөлөгчдийн тайлан зэрэг анхдагч болон хоёрдогч мэдээллийн эх үүсвэрээс авч болно. Бэлтгэн нийлүүлэгчид. Аливаа бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай нөөцүүдээр буюу ажиллах хүч, санхүү, капитал, материал түүхий эд, мэдээллээр хангаж буй байгууллага болон хувь хүмүүсийг бэлтгэн нийлүүлэгчид гэх бөгөөд ихэнх
  • 6. байгууллага аж ахуйн нэгжүүд нийлүүлэгчдийн хараат байдалд орохоос зайлсхийж байдаг. Зохицуулагчид. Байгууллагын бодлого, үйл ажиллагаанд нөлөө үзүүлж, хяналт тавьдаг Засгийн газар ба сонирхолын бүлэг гэсэн хоёр субъектийг зохицуулагч гэнэ. Өөрийнхөө гишүүдээр дамжуулан байгууллагад нөлөөлөх зорилгоор сонирхлын бүлгүүд үүсэн бий болдог. Үүнд бүх төрлийн Төрийн бус байгууллагуудыг хамруулж болно. Засгийн газар нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд зохицуулагч, хэрэгжүүлэгч агентлагуудаар дамжуулан зохицуулалт хийдэг. Аливаа улс орны хувьд бизнесийн орчны тааламжтай, тааламжтай бусыг тодорхойлох гол үзүүлэлт нь дээрх зохицуулагчдын үйл ажиллагаа ямар байхаас ихээхэн шалтгаалдаг. Зохицуулагчдад ямар асуудлууд хамрагдахыг 2.1 дүгээр схемээс дэлгэрэнгүй харж болно. Өмчлөгчид. Өнөөдөр маш олон байгууллага, компанийн хувьд менежерүүдийн үйл ажиллагаа тэдний гаргаж буй шийдвэрт өмчлөгчид нөлөөлсөөр байна. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид, хувь нийлүүлсэн компанийн хөрөнгө оруулагчид зэрэг нь тус компанийн дээд удирдлагад голлох нөлөөтэй. Цаашид байгууллага томрохын хэрээр өмчлөгч эзний шууд удирдлага гэхээсээ илүү мэргэжлийн менежерүүдийн үүрэг, ач холбогдол ихэснэ. Түншүүд. Хоёр эсвэл түүнээс дээш тооны компаниуд хамтран хөрөнгө оруулах эсвэл гэрээ хэлэлцээрээр хамтран ажиллах тохиолдолд түншлэлийн харилцаа үүсдэг. Хамтарсан хөрөнгө оруулалттай түншлэлийн компаниуд эрсдэлийг бууруулах давуу талтай байдаг. Жижиг, дунд бизнесийн онцлог Бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжийг үйлдвэрлэлийн хэмжээ, цар хүрээгээр нь том, дунд, жижиг гэж ангилах бөгөөд энэхүү ном нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесийн зөвлөгөө өгөх, төсөл боловсруулах арга зүй эзэмшүүлэх үндсэн зорилготой тул энэ хэсэгт бид жижиг, дунд үйлдвэрлэлийн онцлог, давуу талыг онцгойлон авч үзлээ. XX зуунаас хойш жижиг бизнесийн нэр хүнд үлэмж өсөж, түүний нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх үүргийг нийтээр хүлээн зөвшөөрөх болсон. Жижиг бизнес гэдэг нь өөрийн салбартаа тэргүүлэх байр эзэлдэггүй, зөвхөн эзэмшигч нь удирдаж, зохицуулж байдаг ба салбарынхаа бусад пүүсүүдийг бодоход ажиллах хүч, үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ тоогоор харьцангуй бага пүүсүүд юм. Жижиг бизнес нь ажиллах хүч болон үйлдвэрлэлийн цар хүрээгээр авсаархан байхаас гадна ихэвчлэн дотоод зах зээл рүүгээ чиглэсэн, богино хугацаанд зардлаа нөхөж чаддаг, хөрөнгө бага шаарддаг, өндөр бүтээмжтэй, үйлдвэрлэлийн уян хатан технологитой, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний хэлбэр юм. Жижиг бизнес эрхлэхийн тулд заавал олон сургууль төгсгөсөн, нэр алдар, ажиллаж байсан албан тушаалын урт жагсаалт хэрэггүй юм. Хамгийн гол нь маш их ажиллах хүсэл, түүндээ хүрэх тэвчээр, зориг л байх хэрэгтэй.
  • 7. Дэлхийн улс орнууд өөрийн орны эдийн засгийн хөгжлийн түвшин, зах зээлийн багтаамж, бизнес дэх төрийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн байдал, төсөв мөнгөний бодлогоос хамаарч жижиг бизнесийг өөр өөрөөр тодорхойлдог. Үүний тулд ихэнхдээ дараах шалгуур үзүүлэлтүүдийг ашиглаж байна. Үүнд: • Ажиллагчдын тоо • Үндсэн ба эргэлтийн хөрөнгийн хэмжээ • Нийт борлуулалтын орлого • Үйлчлүүлэгч хэрэглэгчдийн тоо • Үйлдвэрлэлд зарцуулсан цахилгаан эрчим хүчний хэмжээ гэх мэт. Дээрх шалгуур үзүүлэлтээс хамгийн өргөн хэрэглэгддэг, тооцоход хялбар үзүүлэлтүүд нь аж ахуйн нэгжид ажиллагчдын тоо, борлуулалтын нийт орлого юм. Ажиллагчдын тоогоор нь ангилсан олон улсын байгууллагуудын ангиллыг авч үзье. Хүснэгт 2.1 Жижиг бизнесийн олон улсын байгууллагын ангилал Д/д Байгууллагын нэр Ангилал Ажиллагчдын тоо 1 Олон улсын Хөдөлмөрийн байгууллага Хэт жижиг 1-9 Дунд 10-49 Том 50-иас дээш 2 Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллаг Хэт жижиг 1-19 Жижиг 20-99 Дунд 100-499 Том 500-аас дээш 3 Дэлхийн банк Микро 1-19 Жижиг 20-99 Дунд 100-499 Том 500-аас дээш Манай улсын хувьд 1999-2004 онд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн ба 2005-,,,,,,,, онд тус хөтөлбөрийн хоёр дахь шатны ажлууд хэрэгжиж байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр “Жижиг, дунд үйлдвэрийн шалгуур үзүүлэлт”-ийг тогтоож, энэхүү шалгуур үзүүлэлтийг “Жижиг, дунд үйлдвэрийн” хуулинд тусган батлагдан хэрэгжиж эхлээд байна. Хүснэгт 2.2 Жижиг бизнесийн Монгол улсын ангилал
  • 8. Үзүүлэлт Дунд Жижиг Бичил Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээ Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээ Ажиллагсдын тоо <50 <100 <20 <40 <10 Жилийн нийт эргэлт /сая.төг/ <500 <1000 <100 <500 <50 Жижиг бизнесийн давуу тал: • Бизнесээ эхлэх гарааны хөрөнгө бага зарцуулдаг • Хөрөнгийн эргэц хурдан • Нөөцийн ашиглалт сайн • Том компаниудыг бодвол өөртөө байгаа боломжоо бүрэн ашиглаж, үйлдвэрлэлээ өөрчлөхөд хялбар, хугацаа бага шаарддаг • Зах зээлийн хэрэгцээнд нийцсэн шинээр гарч буй шинжлэх ухаан технологийн ололт, шинэ бүтээгдэхүүнийг богино хугацаанд хурдан эзэмшиж, хялбархан өөрчлөх, зохион байгуулах, нэвтрүүлэх боломжтой • Хөдөө орон нутаг болон хүн ам бага суурьшсан газар үйлдвэрлэл явуулах боломжтой • Гадны нөлөө болон дэд бүтцийн нөхцөл байдлаас хамгийн бага хамааралтай • Хэрэглэгчидтэй ямагт ойр харилцаа холбоотой байж хүн амын өдөр тутмын хэрэгцээт бараагаар хангадаг Жижиг бизнесийн сул тал: • Эрсдэл ихтэй • Хөрөнгийг хуримтлуулах бололцоо багатай • Зээл авах бололцоо хязгаарлагдмал • Үйл ажиллагааны хүрээ хязгаарлагдмал Жижиг бизнесийн амжилт болон уналтын шалтгаан: Амжилтын шалтгаан Уналтын шалтгаан 1. Шаргуу хөдөлмөр, нөр их хүч чармайлт, ажилдаа бие сэтгэлээ зориулах 2. Менежерийн ур чадвар. Удирдагч бизнесээ хаана 1. Менежерийн мэдлэг туршлага дутагдах 2. Хайхрамжгүй, зорилго чиглэлгүй ажиллах 3. Хяналт сул байх. Хяналт сул байснаас хөрөнгийн хулгай болон чанар муутай бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, ашиг буурах, илүүдэл хөрөнгө ихсэх мэт сөрөг үзэгдлүүд гардаг. 4. Хөрөнгийн чадвар сул байх. Ажилчдын цалин,
  • 9. байршуулах, ямар тоног төхөөрөмж авах, бизнесээ хэрхэн санхүүжүүлэх, ажиллагчдаа хэрхэн залж хөтлөх талаар зохих мэдлэгтэй байх 3. Аз түших 4. Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн эрэлт сайн байх түүхий эд материалын зардлыг бүтэн жилийн турш хангаж чадахуйц нөөцтэй байх шаардлагатай. 5. Ёс зүйн алдаа гаргах. Хууль хяналтын байгууллагаас хянаж шалгахад бэрхшээлтэй байдаг явдал нь нийгмийн шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах үндсийг бүрдүүлдэг. Энэ нь эргээд хэрэглэгчдээ алдахад хүргэдэг. 6. Гэр бүлийн асуудал. Гэр бүл тогтворгүй бол ажилдаа анхаарал төвлөрүүлэн ажиллах чадвараа алдаж, алдаа гаргах магадлал өндөр болдог. Жижиг, дунд үйлдвэрлэл нь манай улсын эдийн засагт дараах эерэг үр дагаваруудийг бий болгож байна. • Хувийн өмчийн шинэ салбар бий болох үндсэн суурь, нөхцлийг бүрдүүлсэн • Олон тулгуурт эдийн засгийн системийг бий болгон хөдөлмөрийн болон түүхий эдийн нөөцийн хуваарилалт, зах зээлийн эрэлт хэрэгцээ нийлүүлэлтийг сайжруулж байна • Хөдөө орон нутагт бий болж байгаа ЖДҮ-үүд нь өөр хоорондоо болон том үйлдвэрүүдтэй түүхий эд, техник технологийн холбоог бий болгож, үндэсний үйлдвэрлэлийг сэргээхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна • Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулж, ажлын байр шинээр бий болгодог. Жижиг үйлдвэрүүд байгуулагдахын хэрээр ажлын байрны тоо тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Энэ нь аливаа томоохон пүүс компанид ажиллахад боловсрол мэдлэг, дадлага туршлага дутагддаг хүмүүсийг ажлын байраар хангадаг. Өөрөөр хэлбэл жижиг үйлдвэрт ажиллагчид ихэнхдээ албан ёсоор боловсрол эзмшсэн байх нь ховор. Мөн урьд нь хаа нэгтээ ажиллаж байгаагүй, урт удаан хугацаагаар ажилгүй байсан хүмүүсийг ажлаар хангаж өгдөг. Түүнчлэн эдийн засгийн эмзэг хэсэгт ажиллах боломжийг олгодог. • Өрсөлдөөнийг өрнүүлдэгээрээ аливаа үйлдвэрийн онц эрх дархыг эвдэхэд дөхөм болж, тэдний бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, хийц, загвар өндөр түвшинд байх нөхцлийг бүрдүүлж байна. • Бага орлоготой хүмүүсийн хэрэгцээг хангадаг • Технологийн өөрчлөлт, шинэчлэлтийг богино хугацаанд хийж чаддаг. Жижиг үйлдвэрүүдийн ихэнх нь анх шинээр бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох замаар байгуулагддаг бөгөөд нийгэмд асар их ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон байх нь олонтай. • Томоохон компаниудын хэрэгцээг хангах. Түүхий эд, материалаар хангах, мөн тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд түгээх, борлуулах. • Тусгай бараа үйлчилгээгээр хангах. Хэрэглэгчдийн зүгээс шаардлагатай байгаа онцгой хэрэгцээг мэдэрч, хурдан шуурхай хангах.
  • 10. Жижиг бизнесийн эерэг талуудыг үнэлж түүнийг дэмжих, хөгжүүлэх үүднээс хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зүгээс тодорхой арга хэмжээнүүдийг авдаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гол зорилго нь: • Жижиг, дунд үйлдвэр хөгжих таатай орчинг бүрдүүлэн түүнийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтыг бий болгох • Жижиг, дунд үйлдвэрийг улсын хэмжээнд нэгдсэн чиглэл бодлогоор удирдах, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрүүдэд хөнгөлөлт үзүүлж, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц арга хэмжээг авч хэрэгжүүлэх Төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ: • Хөнгөлөлттэй үндсэн дээр бизнес эрхлэлтийн төрөл бүрийн хэлбэрийг хөгжүүлэх • Жижиг бизнесийг дэмжсэн үр ашигтай татварын бодлого • Эрсдэл, тодорхой бус байдлыг багасгах • Бизнес эрхлэгчдийн олох ашиг, хувийн сонирхлыг дээшлүүлэх