More Related Content
PPTX
PPTX
ёс зүй нийгмийн хариуцлага PPTX
PPTX
PPTX
PPTX
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС PDF
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ... What's hot
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн PPTX
PPT
сэрэмтгий эсийн физиологи PPT
PPTX
PPTX
PPTX
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд PPTX
PPTX
PPTX
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс DOCX
PPTX
Физиологий судалгааны аргууд Lkhagva PPT
PPTX
DOCX
PPTX
Viewers also liked
PDF
PPTX
PDF
DOCX
PPTX
DOCX
PPTX
PPTX
Монголын нууц товчоон ба Чингис хаан PPTX
PPTX
PPTX
DOCX
хүүхдийн судлах арга цээгийg, PDF
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй Similar to лекц 2
PPTX
PPTX
социологийн судалгааны үндсэн аргууд PPTX
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23 PPTX
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга PPTX
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx PPTX
Социологийн судалгааны үндсэн аргууд PPTX
PPTX
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд PPTX
НАМТАР ТҮҮХ сайн судал за сайн судлий шүү PPT
PDF
PPT
PPT
PPTX
сэтгэл судлалын шинжлэх ухаан DOCX
PPTX
PPTX
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй PPTX
PPTX
DOCX
More from azora14
PDF
Mo umongol 914102815-0001 PPTX
PPT
эцэг эхийн хайр ба сургамж PPTX
PPTX
PPTX
PPTX
парапсихологи буюу ер бусын сэтгэл судлал PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPT
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5 PPT
PPTX
5 2 ой тогтоолт сайжируулах нь PPTX
5 2 ой тогтоолт сайжируулах нь PPTX
PPTX
лекц 2
- 1.
- 2.
Сэтгэлсудлалын судалгааныаргуудыг
судалгаа шинжилгээнд хэрэглэхэд
зайлшгүй мөрдөж байх тусгай зарчмууд
байдаг юм. Эдгээр зарчмыг судалгаанд
удирдлага болгон ашигласнаар
судалгааны үр дүн үнэн бодитой болдог.
Сэтгэцийг судлахад сэтгэл судлалд олон
зарчмыг баримталдаг. Судалгааны
зарчмыг ерөнхийд нь үндсэн болон
туслах гэж ангилдаг.
- 3.
А. Сэтгэцийнүзэгдлийг объектив нөхцөлд
үнэн зөв судлах зарчим
Хүний сэтгэцийн амьдралыг судлахдаа
тухайн хүний орчин, үйл ажиллагааны
нөхцлийг түүний зан байдал, биеэ авч яваа
байдал, оюун ухааны түвшинтэй нь нягт
холбон судлах шаардлагатай. Хүний зан
төлөв, авьяас билэг нь амьдралын явцад
төлөвшин тогтдог бөгөөд түүнгүйгээр
хүнийг зөв оношлох, тодорхойлох
боломжгүй юм.
- 4.
Б. Сэтгэцийнүзэгдлийг түүний хөгжил
хөдөлгөөнд судлах зарчим
Сэтгэцийн үзэгдэл нь тодорхой насны
үечлэл, амьдралын өөрчлөлт бүртэй
нягт холбоотой хувьсан өөрчлөгдөж
байдаг. Хүний сэтгэлзүйн онцлог
хувьсаж өөрчлөгдөж байх ба орчны шууд
тусгал болж байдгийг судалгаанд
анхаарах шаардлагатай.
- 5.
В. Сэтгэцийнүзэгдлийг хүний гүйцэтгэж
байгаа үйл ажиллагаа, түүний үр дүнтэй
нягт холбон судлах зарчим
Хүн харилцаа ба үйл ажиллагааны
явцад хөгжиж байдаг зүй тогтолтой ба
нөгөө талаар хүний үйл ажиллагаагаар
түүний онцлог илэрч байдаг. Тухайлбал
хийсэн бүтээсэн зүйл, зохиол бүтээл,
хийж гүйцэтгэж буй үйл ажиллагаа зэрэг
нь хүнийг илэрхийлж байдаг.
- 6.
Г.Сэтгэцийн үйлажиллагааг түүний
нэгдэлд нь судлах зарчим
Сэтгэцийн үзэгдлүүд нь өөр хоорондоо
салшгүй нэгэн бүхэллэг зүйлийг
бүрдүүлж байдаг. Тухайн хүнийг бүрэн
зөв танин мэдье гэвэл сэтгэцийн
үзэгдлийг иж бүрэн судлах
шаардлагатай болдог.
- 7.
Судалгааны аргыгэрдэмтэд янз бүрээр
ангилдаг. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг
ангилал нь оросын эрдэмтэн Е. С Кузьминагийн
ангилал юм.
А. Туршилт судалгааны аргууд
Ажиглалт
Бичиг баримт судлах
Асуулга
Төрөлжсөн аргууд /социометр, контент анализ/
Бие хүнийг судлах аргууд
Туршилтын арга
Б. Загварчлалын арга
В. Удирдан хүмүүжүүлэх аргууд
- 8.
Шинжлэх ухааны судалгааны аргуудаас
хамгийн эрт үүссэн арга юм.
Хүний сэтгэцийн үйл ажиллагааны олон
талт илрэл, түүний үүсэж явагдах
нөхцөл, зүй тогтлыг тодорхой зорилго
чиглэлтэй, тусгай төлөвлөгөөтэйгээр
жирийн байгаа нөхцөлд нь судлах аргыг
ажиглалтын арга гэнэ.
- 9.
Шинжлэх ухааны ажиглалтын арга нь
өдөр тутмын амьдрал дээр хүмүүс бие
биенээ ажиглан, дүгнэлт үнэлгээ өгөх
байдлаас чанарын хувьд ялгаатай.
Тухайлбал шинжлэх ухааны ажиглалт нь
зорилго, зорилтоо дэвшүүлэн
таамаглал, судлах зүйл болоод ажиглах
арга, процедур зэргийг нягт тооцсон
тусгай төлөвлөгөөний дагуу явагдана.
- 10.
Ил ажиглалт. Судлуулагчдад судалгааны
зорилго, зорилт тодорхой үед яригдана.
- Далд ажиглалт. Судалгаа явуулж байгаа
зорилго, нөхцөл зэрэг нь судлуулагчдад
тодорхойгүй үед яригдана.
- Дотроос ба гаднаас ажиглах. Судлаач
ажиглалт явуулахдаа тухайн бүлгийн
гишүүн болох, эсвэл бүлгийг хөндлөнгөөс
ажиглахтай холбоотой яригдана.
- 11.
Ердийн банөхцөл үүсгэж ажиглах.
Судлаач нөхцөл байдлыг байгаа орчинд
нь эсвэл зориудаар нөхцөл үүсгэн түүнд
хэрхэн хандахыг нь судалж болдог.
- 12.
Ажиглалтын аргаарсудалгаа явуулахад
зөвхөн судалж буй үзэгдлийг төдийгүй
түүнээс илүү өргөн хүрээтэй мэдээллийг
олж авч болдог. Харин судалгааны үр дүнд
судлаачийн хувийн үзэл бодол нөлөөлөх
хандлагатай, түүнээс гадна цаг хугацаа их
шаарддаг зэрэг дутагдалтай талууд бий.
Сүүлийн үед ажиглалтын аргын дутагдлыг
багасгах зорилгоор янз бүрийн техник
хэрэгсэл өргөн ашиглаж байна.
- 13.
Сэтгэл судлалынтест гэдэг нь нэг
загварын даалгаврыг хийж гүйцэтгэсэн үр
дүнгээр бие хүний шинж чанар болон
мэдлэг чадварыг тодорхойлох судалгааны
аргыг хэлнэ.
1868 онд Английн Фишер өөрийн
суралцагчдын мэдлэгийг шалгах зорилгоор
анх хэрэглэсэн. Харин тестийн онолын
үндэслэлийг боловсруулсан эрдэмтэн бол
Ф. Гальтон. Нэр томьѐог анх шинжлэх
ухаанд хэрэглэсэн нь Дж. Кеттел
- 14.
Тест хэрэглэхэдхяналт тавих үндсэн
шалтгаан нь мэргэжлийн хүн шаардлагатай
үед зөв хийх явдал юм.
Агуулгын хүртээмжтэй, ойлгомжтой
байдлаар тохироц чанар алдагдахаас
сэргийлэх
Мэргэжлийн хүн явуулах ө.х. тухайн
тестийн үр дүнг зөв тооцох, гарсан үр дүнг
өөрөө хариуцах чадвартай хүн явуулах
ѐстой.
Тестийг хянах шаардлага, тестийн агуулга,
үр дүнг нууцлахтай холбоотой яригдана.
- 15.
Судалгаа явуулжбуй хүний бэлтгэлээс
хамаарна. Тест явуулахын өмнө байж
болох бүх санамсаргүй зүйлийг тооцох
хэрэгтэй. Заавартай холбоотой бэлтгэлд
ганцаарчлан болон бүлгээр явуулах аль
ч үед урьдчилан танилцсан байх, мөн
хэрэглэгдэх багаж материалын бэлтгэл
- 16.
Судалгааг зорилго,зорилттой явуулах
Судалгааны объект, судлах зүйлээ зөв
сонгох, таамаглалтай явуулах
Судалгааны түүврийг сонгох
Судалгааны итгэлтэй байдлыг хангах
Үндэслэлтэй байдлыг хангах
Математик статистик тооцоог боловсруулж,
үнэн зөв магадтай байхад анхаарах
Тестийн стандарт байдлыг хангах
Нийгмийн болон ѐсзүйн шаардлагыг хангах
- 17.
Амжилт үр дүнгийн тест. Туршигдагчийн
мэдлэг чадвар дадал олсон байдлыг
тодорхойлдог.
Оюун ухааны тест гэдэг нь туршигдагчийн
оюун ухааны коэффициентийг тогтооход
чиглэгдсэн тест
Бүтээлч байдлын тест.
А. Бүтээлч бие хүний амьдралын туршлага,
бодгаль онцлогийг тодорхойлох
Б. Бүтээлч сэтгэхүйг судлах тестүүд байна.
Бие хүний тест
Тусгалын тестϰ
- 18.
Бэлтгэсэн тусгайасуултанд хариулт
авах хэлбэрээр явагдах аргыг асуулгын
арга гэнэ. Анкетийн аргыг анх Английн
эрдэмтэн Ф. Гальтон эрдэмтдийн хөгжих
нөхцөл болон тэдний оюун ухааны
чанарыг илрүүлэх зорилгоор анх
хэрэглэсэн.
- 19.
Ярилцлагын болон анкетийн
Ярилцлагын арга- Стандарт ба стандарт
бус гэсэн 2 хэлбэртэй. Стандарт гэдэг нь
төлөвлөгөөний дагуу урдаас бэлтгэсэн
асуултанд хариулт авах, стандарт бус
гэдэг нь тухайн нөхцөл байдлаас
хамааран чөлөөт ярилцлага явуулах
арга юм.
- 20.
Стандарт аргынололттой тал нь:
судалгаагаар авсан баримтуудыг өөр
хооронд нь харьцуулж болдог
асуултыг урдаас бодож боловсруулсан
учир логик алдаа багатай.
Гэвч урдаас хатуу томьѐологдсон
асуудал зарим тохиолдолд ойлгомж
муутай байдаг.
- 21.
Стандарт бусаргын ололттой тал нь:
Судалгааны нөхцөл байдлаас хамааран
асуулт гаргана.
Чөлөөт ярилцлага хийж байгаа учир үр дүн
бодит байдалд нийцэж, үндэслэгээ сайтай
болох талтай.
Арай уян хатан шинжтэй бөгөөд хүмүүсээс
илүү өргөн хүрээний мэдээлэл авах
боломжтой
Гэвч тавьж байгаа асуултуудын дэс
дараалал томьѐолол зарим тохиолдолд
буруу байснаас хариулт үр дүнд нөлөөлж
болох талтай.
- 22.
Анкетийн арга:
Нээлттэй
Хаалттай
Хагас нээлттэй
Нээлттэй асуулт гэдэг нь тухайн
асуултанд ямар ч хэлбэрээр хариулт өгч
болох асуулт
Хаалттай гэдэг нь тухайн асуултанд
байж болох бүх хариултыг жагсаасан
асуулт
- 23.
Ерөнхий байдлыг мэдэхэд чиглэсэн асуулт
/овог, нэр, нас, хүйс, мэргэжил, ажилласан
жил, гэр бүлийн байдал г.м./
Хүний өнгөрсөн үе ба одоо хийж гүйцэтгэж
байгаа үйл ажиллагаа, түүний үр дүнгийн
тухай асуултууд
Хүмүүсийн санал бодол, үнэлэлт, урам
зориг, сэтгэлийн хөдөлгөөн, зан байдлын
хэм хэмжээтэй холбоотой асуулт
Хүмүүсийн чиг зорилго, аливаад хандаж
буй хандлага харьцааг илэрхийлсэн асуулт
- 24.
Асуулт хоѐрдмолутгатай байж болохгүй
Нэмэлт тайлбаргүйгээр утга санаа нь
шууд ойлгогдохоор байх
Судалгааны зорилготой холбоогүй
асуулт байх шаардлагагүй
Хариулж байгаа хүнд буруу ойлголт
төрүүлэх, дургүй хүргэхүйц асуулт байж
болохгүй
Асуултаа хэтэрхий урт өгүүлбэрээр
томьѐолохгүй байх