SlideShare a Scribd company logo
1 of 36
Гэр бүл
Төлөвлөлт
Гэр бүл гэж юу вэ?
Гэр бүл гэж 2 ба түүнээс
дээш хүмүүсийн нийгмийн
холбоо юм.
Гэр бүл гэж эхнэр нөхрийн
хайр сэтгэлийн харилцаан
дээр үндэслэсэн, эцэг эх, үр
хүүхдийг багтаасан
нийгмийн анхдагч нэгж юм.
Гэр бүл гэж гэрлэлтийн үр
дүнд бий болсон эд хөрөнгийн
эрх, үүргээр холбогдсон
хамтын амьдрал бүхий гэр
бүлийн гишүүдийг хэлнэ.
Гэр бүл нь нийгэмд үр
удмаа үлдээх, гэр бүлийн
гишүүд бие биеийнхээ
төлөө анхаарал халамж
тавих, үр хүүхдээ өсгөж
хүмүүжүүлэх гэсэн үндсэн
3 үүргийг хүлээдэг байна.
Мөн хүүхдийг амьдрал
хөдөлмөрт бэлтгэх, ёс
заншлаа дээдлэн
хүндэтгэх, оюун санааг нь
хөгжүүлэх, тусч энэрэнгүй
болгон төлөвшүүлэхэд
чиглэгддэг байна.
Гэр бүл төлөвлөлт
гэж юу вэ? Гэр бүл төлөвлөлт гэдэг
бол хүүхэд төрүүлэх явдлыг
гэр бүлийн хосууд төлөвлөн
зохицуулахыг хэлнэ.
Гэр бүл төлөвлөлтөөр
төрүүлэх хүүхдийн тоо
болон тэдгээрийн
хоорондын зайг
тодорхойлох эрхийг гэр
бүлд өөрт нь даатгадаг
юм.
Гэр бүл төлөвлөлтийг ухамсартайгаар эцэг
эх болох явдал хэмээн ойлгож болно.
Хэвлийд хүүхэд олохоос эхлэн тээж төрүүлэх
эсвэл жирэмслэлтээс сэргийлэх болон үр
хөндүүлэх зэрэг нөхөн үржихүйн үйл
ажиллагаанд хяналт тавьж гэр бүлд хүүхэд
төрүүлэх, эс төрүүлэх, хүүхэд хоорондын
зайг зохицуулахаар гэр бүл төлөвлөлт
хэрэгжинэ.
Хувь хүн, гэр бүлийн хос бүрийг жирэмслэлт, төрөлтийг зохицуулах эрхээр
хангах нь гэр бүл төлөвлөлтийн үзэл санааны үндэс юм. Эрүүл мэнд, хүний эрх,
хүн ам зүй хэмээх 3 үндсэн шинж нь гэр бүл төлөвлөлтийг бүрдүүлж байдаг.
Гэр бүл төлөвлөлт нь:- Төрөлт хоорондын зай 2-3 жил байх,- Нэг гэр бүл 3-4
хүүхэдтэй байх,- 18-аас өмнөх болон 35 наснаас хойших төрөлтийг хязгаарлах,-
Анхны хүүхдийг 19-25 насны хооронд төрүүлэх нь зүйтэй юм.- Эмэгтэй хүний
хүүхэд төрүүлэх тохиромжтой нас нь 22-40- Эрэгтэй хүний эцэг болох
тохиромжтой нас нь 22-45 байдаг байна.- Эрт гэрлэх нь нийгмийн хийгээд
биеийн талаас зохимжгүй юм,нялхаараа төрүүлсэн үр амьдрах чадвар
суугаагүй байдаг гэдгийгтогтоожээ.- Бага насанд хүүхэд төрүүлэхэд
жирэмсний хугацаанд элдэв хүндрэлгарах нь цөөнгүй.- Эрт гэрлэснээс бэлгийн
үйл ажиллагаа эрт харьж, цагаас өмнө өтөлдөг.
Хүний хувийн онцлог, амьдралын нөхцөлөөс эрт гэрлэж болох авч эрт гэрлэх
нь бие сэтгэл төлөвшин тогтоход муугаар нөлөөлдөг.
- 28-30 насанд анхныхаа хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний бие махбодид
насны дагуу өөрчлөлт гарснаас янз бүрийн хүндрэл өгдөг.
- Хэтэрхий оройтож гэрлэх нь үр удамд муу нөлөөтэй.
- 50-иас дээш насны эрэгтэй,
40 өнгөрсөн насны эмэгтэйгээс төрсөн хүүхэд зүрх, мэдрэлийн төрөлхийн
согог, бусад ерөнхий гажигтай төрдөг нь ажиглагджээ.
Ойрын төрөл хүмүүс гэрлэвэл сэтгэц-мэдрэлийн хүнд өвчтэй хүүхэд төрнө.
Гэр бүлд эрүүл саруул, соёлч боловсон
хамтын сэтгэл зүй бүрэлдэн тогтсоноор л үр
хүүхдийг эсэн мэнд өсгөн хүмүүжүүлж
чадна. Эцэг эхчүүд үр хүүхэддээ гэр бүлийн
үүрэг роль, харилцаа, хариуцлага,оршин
тогтнох үндэслэл, төлөвлөлт зэргийн ач
холбогдлыг ойлгуулах явдал гэр бүлийг
өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн
шинэчлэхэд чухал үүрэгтэй. Эцэг эх асран
хамгаалагчид эр эмийн болон бэлгийн
харьцааны тухай асуултанд чөлөөтэй
хариулах боломжийг цаг ямагт эрж хайх нь
өнөөдрийн гэр бүл төлөвлөлтөнд асар их ач
холбогдлыг өгнө.
Гэр бүл төлөвлөлт
Сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүл нилээд
залуужиж байгаа нь:
1. Хүн амын өсөлтийг хурд.
2. Эр эмийн хоорондын харилцаа урьд өмнөхөөс
соёлтой болсон.
3. Өсвөр үеийнхний бэлгийн бойжилт урагшилсан.
Гэр бүл амгалан тайван бол нийгэм төлөвшиж,
аюулгүй, сонирхолтой амьдралын үндэс тавигдана.
Охид хөвгүүдийн боловсрол, хүмүүжил,
хөдөлмөрийн тэгш бус байдал хэтэрч, гэрлэлт
оройтох, эсвэл хэт эрт гэрлэх, эцэггүй хүүхэд
олшрох, БЗХӨ ихсэх, гэр бүл салалт өсөх зэрэг олон
асуудлууд газар авч байгаа.
Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл
Нэгдүгээр төөрөгдөл
 Сайн хүнтэй сууснаар өөрийнхөө сул талаас салж
чадна гэсэн бодол...
(Жишээ нь өөртөө итгэлгүй ичимхий байдал өөрөө
өөрийгөө голох)
Энэ бол худал зүйл... Өөрийн сул талаас салах хамгийн
гол арга бол түүнтэйгээ тууштай тэмцэх явдал юм.
Хоёрдугаар төөрөгдөл
 Хэрвээ тэр танд үнэхээр л хайртай юм бол таны
төлөө зан чанараа сайжруулан арчилж чадах ёстой...
БАЙЖ БОЛОХГҮЙ.... Бусдын төрөлхийн араншинг
өөрчлөх гэж хичээх нь гэр бүлийн харилцааг улам
дордуулна.
Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл
Гуравдугаар төөрөгдөл
 Жинхэнэ хайр бол үүрдийн дурлал юм...
Хайр, дурлал хоёр нь өнгөц харахад нэг ойлголт юм шиг
боловч үнэн хэрэгтээ хүний сэтгэл хөдлөлийн хоёр өөр хэлбэр.
Дурлал нь ихэвчлэн бодит байдлаас илүү мөрөөдөл, уран
сэтгэмжин дээр тулгуурласан байдаг. Дурласан залуус бие
биенийхээ муу муухай талыг олж харахаа байж сайн сайхан
зан чанарыг хэт өсгөн сэтгэлдээ дүрсэлж түүндээ
итгэдэг.Гэр бүл бологсод нь цаг хугацаа өнгөрөх тусам бие
биенийгээ бодитоор үнэлж, цэгнэж эхэлдэг. Аливаа хосын
хувьд дурлал нь нэг янз байдаг бол хайр нь янз бүрийн гэр бүлд
янз бүрээр илэрдэг.
Хайр гэдэг бол үнэнч сэтгэл, харилцан бие биеэ хүндэтгэх
явдал. Зарим хосын хувьд эр эмийн явдал хайрыг хэмжих гол
хэмжүүр болдог бол зарим гэр бүлд энэ асуудал хоёрт
тавигдаж бие биеийгээ халамжлах,дэмжих явдал нэн
тэргүүнд тавигддаг.
Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл
Дөрөвдүгээр төөрөгдөл
 Хайрт чинь таныг ямар ч үед ойлгох ёстой...
Ихэнх хосуудын төөрөгддөг гол төөрөгдөл нь хэрвээ тэр
надад үнэхээр хайртай юм бол намайг үг хэлээгүй байхад ч
ойлгох ёстой гэж боддог явдал юм. Тэд хайртаасаа бараг л
телепат чадвар шаардаж дутуу хэлсэн үг, битүү үг, уруулын
хөдөлгөөн, нүүрний хувирлаар намайг ойлгох ёстой гэж
бодоцгоодог.
Жишээ нь ийм асуултанд нэгэн залуу гэр бүл ингэж бичжээ.
“Би эхнэртээ хайртай, үүнийг тэртээ тэргүй миний эхнэр
ойлгож байгаа” гэж бичжээ. Гэтэл эхнэр нь үүнийг уншаад
“Манай нөхөр надад хайртай гэж хэзээ ч ярьж байгаагүй.
Тэр намайг аль эрт хайрлахаа больсон байх” гэж бодож
байна гэж хэлжээ. Харин нөхөр нь “Би түүнийг хэзээ ч
хуураагүй, орой болгон гэртээ ирж хонодог, бидний сексийн
харьцаа ч тун дажгүй. Тийм болохоор заавал түүнд хайртай
гэж хэлэх шаардлагагүй гэж бодож байсан” гэжээ.
Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл
Тавдугаар төөрөгдөл
 Хос хоёр амьдралыг нэг л янзаар харсан цагт л сайн гэр бүл үүсдэг...
Энэ бол шал дэмий үг. Эхнэр нөхөр хоёр бол өөр өөр хүмүүс, аль аль нь
өөрийн үзэл бодолтой байх эрхтэй. Тэд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, гэр
бүлийн төсвийг төлөвлөх зэрэг асуудлууд дээр өөр өөр үзэл баримталж
болно. Нэг гэр бүл аливаа асуудал дээр цаг үргэлж санал нэгтэй байна
гэж хэзээ ч байдаггүй.
Зургаадугаар төөрөгдөл
 Хэрэлдэж маргалддаг гэр бүлийнхэн хэзээ нэгэн цагт салдаг...
Гэвч амьдрал дээр цаг үргэлж хэрэлдэж маргалддаг мөртлөө өөрсдийн
гэр бүлийг аз жаргалтай гэж тооцдог хүмүүс олон байдаг. Хажуугийн
хүмүүс эд нар яаж хамт амьдарч чадаж байна вэ? гэж гайхдаг.
Заримдаа хэрэлдэж маргалдах нь гэр бүлийн хоёрыг улам илүү
ойртуулдаг. Тэрч бүү хэл бараг маргалддаггүй, үлгэр жишээ гэр
бүлийнхэн хүртэл битүүхэндээ дотроо хэрэлдэж маргалдах юмсан гэж
боддог боловч үүнийгээ ил гаргадаггүй.
Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл
Долоодугаар төөрөгдөл
 Сайн гэр бүлийнхэнд бие биеэсээ нууцлах зүйл байж болохгүй...
Өөрийнхөө тухай зөвхөн үнэнийг ярьцгаадаг улсууд бие биеэ илүү сайн
ойлгодог боловч үүнээсээ болж тэд илүү хүнд хэцүү асуудал,бэрхшээлтэй
тулгардаг. Иймээс тэд байнга уурлаж, бодит байдал ба хүсэл мөрөөдөл
нь нийцээгүйгээс болж гутарч гуньж явдаг.
Наймдугаар төөрөгдөл
 Гэр бүлийн бэлгийн амьдрал аажимдаа мөхдөг...
Дур тачаал нь зүгээр л өөрөө унтарч байгаа хэрэг биш түүнийг гэр
бүлийн гишүүд өөрсдөө санаатайгаар унтраадаг. Хэрвээ гэр бүлийнхэн
бие биеэ сексийн хувьд хүсч мөрөөдөхөө байсан бол энэ гэр бүлд сэтгэл
зүйн шийдвэрлээгүй асуудал байгаар харуулж байна. Ихэвчлэн хүмүүс
эхнэр ба нөхрийнхөө сэтгэлд нийцээгүй үйлдлийг эсэргүүцэж түүнийг
хүсэхээ байсан гэж ойлгохыг эрмэлздэг.
Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл
Есдүгээр төөрөгдөл
 Таны амьдрал санаанд чинь нийцэхгүй бол гэр бүл чинь бүтэлгүй болжээ
гэсэн үг...
Бид хүүхэд байхаасаа л эхлэн өөрийн амьдралд тохиолдсон болж
бүтээгүй, санаанд нийцээгүй бүхий л асуудлуудын гэм бурууг эцэг, эх,
найз нөхөд, ойр дотныхоо хүмүүст тохож заншсан байдаг. Бидний
амьдрал ямар байх нь зөвхөн өөрсдөөс маань шалтгаална гэдгийг нас
биед хүрэхдээ ухаарч эхэлдэг боловч бид үүнийг хүлээн зөвшөөрөх тун ч
дургүй байдаг шүү дээ. Тиймээс хань ижилтэй болсон хүмүүс хэрвээ аж
амьдрал нь болж бүтэхгүй бол үүний бүхий л гэм бурууг гэр бүлийнхээ
хүнд тохдог. Ажил төрөл бүтэлгүй бол гэр бүлийн хүн буруутай, сэтгэл
санаа хямарвал бас л гэр бүлийн хүн буруутай,ор хөнжлийн явдал
санаанд хүрэхгүй бол мөн л гэр бүлийн хүн буруутай гэх мэтчилэн бид
бүхий л юманд эхнэрээ буруутгадаг. Ингэж өөрийн бурууг хань ижилдээ
тохох нь ухаалаг явдал биш юм. Ингэснээрээ та хайртаасаа улам бүр
холдож, өөртөө дүгнэлт хийж амьдралаа сайжруулах боломжоо алдахад
хүрнэ.
Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл
Аравдугаар төөрөгдөл
 Та гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд
ихээхэн хүч чармайлт гаргаж байвал таны гэр бүл бүтэлгүй
болсон гэсэн үг...
Гэр бүлийнхээ амьдралыг цэцэглүүлэхийн тулд маш их
чармайх хэрэгтэй. Бат бэх гэр бүлийг бий болгохтой адил
хэцүү асуудал байдаггүй. Сайн гэр бүл гэдэг өөрөө бий
болдоггүй. Олон арван жилийн турш зарцуулсан хүнд хүчир
чармайлтын үр дүнд бий болно. Хэдий чинээ ихээр чармайна
гэр бүл чинь төдий чинээ бат бэх болно. Гэр бүл болсон
хүмүүс хайр сэтгэлээ авч үлдэхийн тулд маш олон юманд
суралцах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн
гишүүд нь бие биеэ харилцан ойлголцож сурахын тулд асар
их тэвчээр, эр зоригийг шаарддаг.
Эвтэй хосуудын бие биедээ хэлдэг 5н үг
"Бид энэ бүхнийг хамтдаа
туулна.
“Саад бэрхшээлгүй амьдрал
гэж үгүй. Харин тулгарсан
бартаа бүрийг хэнтэй, яаж
даван туулж байгаагаас л
амьдралын утга учир
мэдрэгддэг.
Жишээ нь хайрт чинь чамд
ажлаасаа халагдсан тухайгаа,
эсвэл эхлүүлсэн төсөл нь
“унасан” тухайгаа хэлэх юм
бол, та хоёрын хайр ямар ч
зовлонгоос илүү хүчтэй гэдгийг
үгээрээ үйлдлээрээ харуулахад
чамд 5секундээс ч бага хугацаа
бий. Үүр цайхын яг өмнөхөн
хамгийн харанхуй байдаг гэдэг
хэлцийг сана.
Эвтэй хосуудын бие биедээ хэлдэг 5н үг...
"Чи минь ийм ажилд надаас
илүү сайн ш дээ.
“Эвтэй хосууд бие биенийхээ
давуу талыг дэмжиж,
өөрсдийнхөө сул талыг
хүлээн зөвшөөрдөг. Хэрэв
нөхөр чинь хоол хийхдээ
чамаас илүү сайн бол, хааяа
ч болов зай тавьж, энэ үгийг
хэлээд,түүнд өөрийнхөө
чадварыг харуулахад нь
тусал. Тэгээд амттай хоол
хийж өгсөнд нь
талархаарай. Түүнийхээ
чамаас давуу шинж
чанаруудыг хайрлаж
өөгшүүл.
Эвтэй хосуудын бие биедээ хэлдэг 5н үг...
"Би ууртай байна.”
Нэг нэгэндээ зүрх сэтгэлээ
бүрэн нээгээгүй байгаа
хосуудын ихэнх нь уурлах
үедээ “Зүгээр ээ”, “Юу ч
биш” гэж хэлээд дуугаа
хураах юм уу утсаа салгаж
маргаанаас зугтаадаг. Энэ
нь цаагуураа түүний өмнө
сул дорой байдлаа
харуулахаас эмээсэн, эсвэл
түүнд уурлах эвээ олохгүй
байна гэсэн үг. Хүн хэн
нэгний хажууд бүрэн тухтай
байгаа үедээ уураа шууд
гаргаж чаддаг юм.
Маргаантай нүүр тул.
Гэхдээ мэдээж хэтрүүлж
болохгүй.
Эвтэй хосуудын бие биедээ хэлдэг 5н үг...
"Юу болоод байгааг
надад хэлээч, хонгор минь.
“Маргалдах гээд байвал
зүгээр л чин шударгаар
ярилцсан нь хамаагүй
дээр. Энэ үгийг хэлснээрээ
чи хамтрагчдаа “Юу ч
болсон бай, би сонсоход
бэлэн, бас дэргэд чинь
байхад бэлэн” гэдэг дохиог
илгээж байгаа юм.
Эвтэй хосуудын бие биедээ хэлдэг 5н үг...
“Миний буруу.”
Өөрийнхөө мэдрэмжийг
хамтрагчдаа мэдэгдүүлэхээс
айсан хүмүүс л утасны
мессеж,юм уу и-мэйлээр чин
сэтгэлийн, чухал үгсийг хэлдэг.
Компьютер юм уу утасны
дэлгэцнээс “Намайг уучлаарай”
гэдэг үгийг уншихаас, чихээрээ
сонсох нь хамаагүй ойр мэдрэмж
төрүүлдэг. Эвтэй хосууд бие
биетэйгээ уулзаж ярилцахаас
цааргалдаггүй. Бас өөрийнхөө
бурууг хүлээхээс зугтаадаггүй.
Энэ нь тэр хүнд өөрийнхөө мөн
чанарыг харуулахаас айхгүй
байгаагийн шинж юм.
Зөвхөн түүний тухай бодно.
Түүнийг гэртээ ирэхэд нь гэрийн шаахайг нь авчирч өгнө
Бие биедээ сайхан санагдах өхөөрдсөн нэр өгнө
Нэг зүйлрүү тэмүүлж амьдарна
Хамтдаа дэлгүүр хэснэ
Түүнийгээ тэвчээртэйгээр хүлээнэ
Хамтдаа TV-н нэг суваг үзнэ.
Асуудлаа хамтдаа шийдвэрлэнэ
Насан туршдаа хамтдаа байна
Эхнэрийн урмыг хугалдаг үгс
* Бүхэл өдөржингөө юу хийсэн юм?
* Хүүхдүүд чинь яахаараа ийм байдаг байна аа?
* Чамайг сонгосон нь миний буруу байжээ.
* Яасан мулгуу юм бэ?
* Чи өөрөө нэг мөнгө олоод үз.
* Яахаараа хадмыг ингэж дуурайсан байдаг байна аа?
* Нүүрээ будсан будаагүй адилхан ш дээ.
* Юу ч мэдэхгүй бол чимээгүй байж бай.
* Чи юу мэддэг гээд ингээд байгаа юм бэ?
* Дуугүй хоолоо хий.
* Чи надад юу хийж өгсөн юм бэ?
* Юмыг жаахан мэдэрч цаг үетэйгээ нийлж амьдар.
* Хичнээн хэлээд нэмэргүй юм аа?
Нөхрийн урмыг хугалдаг үгс:
* Чиний цалин хэд вэ?
* Чи ганц удаа ч гэсэн гайгүй байж чаддаг билүү?
* Тэгнэ ч гэж бодсон юм аа.
* Цаашдаа яаж амьдрах юм бэ?
* Танайхан яагаад ийм байдаг юм бэ?
* Үнэгүй юманд дэндүү дуртай.
* Чамайг халагдаж л таараа гэж бодсон юм аа.
* Нөгөө хэн бас тушаал дэвшсэн гээ биз дээ.
* Хүүхдүүд чинь чамайг юу гэж ярьдгийг мэдэх үү?
* Чи хэзээ сайн байсан юм бэ?
Зодох нь хүүхэд хүмүүжүүлэх арга мөн үү?
Хүүхдийг ЗОДОХГҮЙ байх учир шалтгаан
1. Хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь хүүхдийн
хүчирхийлэл гарах эрсдлийг дагуулдаг.
2. Бие махбодын шийтгэл эцэг эх, хүүхдийн хоорондох
итгэлцлийг үгүй хийдэг.
3. Хүүхдийг зодож шийтгэх нь тэднийг хүчирхийлэгч
болгох аюултай.
4. Хүүхдийг айлгаснаар тэдэнд зөв хүмүүжил олгохгүй.
5. Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний зан
суртахууныг сайжруулахаасаа илүү харин ч дордуулдаг.
6. Байнга зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд бага насаа
ямар дурсамжтай өнгөрөөхийг нь бодоод үздээ.
Хүүхдээ хүмүүжүүлэх арга
• 1. Хүүхдэд өөрийгөө үнэлэх
үнэлэмжийг нь өсгө
• 2. Хүүхдийнхээ сайн талыг олж
харж хөхүүлэн дэмж
• 3. Сахилгажуулахдаа түүнийгээ
байнга шаард
• 4. Хүүхэддээ цаг гарга
• 5. Хүүхэддээ үлгэр жишээ үзүүл
• 6. Хүүхэдтэйгээ хамтарч
шийдвэр гарга
• 7. Хүмүүжүүлэх аргаа үе үе
өөрчил
• 8. Хүүхэддээ ямарч нөхцөлд
хайртай гэдгээ харуул
• 9. Эцэг эхийн хувьд та бас бие
хүн гэдгээ сана
Хүүхдийн хүмүүжил дэхь эцэг эхийн үүрэг
Эцэг эх байхыг Зарим
нь дасгалжуулагч,
зарим нь цагдаа,
зарим нь найз нөхөр,
бурхан шиг байх явдал
ч гэж үздэг. Эцэг
эхчүүдийн үүрэг нь:
• 1. Асран хамгаалагч
• 2.Зохицуулагч
• 3. Эх сурвалж байх
явдал
Гэр бүлийн аз жаргал хамгийн
том баялаг юм.

More Related Content

What's hot

ангилсан асуултууд
ангилсан асуултуудангилсан асуултууд
ангилсан асуултуудNomun Bukh-Ochir
 
Архины хор уршиг
Архины хор уршигАрхины хор уршиг
Архины хор уршигGunJee Gj
 
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилYondonsambuu Buyanbileg
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3Tywshin
 
тамхины хор уршиг
тамхины хор уршигтамхины хор уршиг
тамхины хор уршигtuya0507
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?Maa Enkh
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчимBayar Be
 
8. нөхөн үржихүйн
8. нөхөн үржихүйн8. нөхөн үржихүйн
8. нөхөн үржихүйнotgonubuns
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйNaraa_06
 
тамхи гэж юу вэ
тамхи гэж юу вэтамхи гэж юу вэ
тамхи гэж юу вэDorjhandB
 
бага тархи1
бага тархи1бага тархи1
бага тархи1Oyuka Oyu
 
лекц №11
лекц №11лекц №11
лекц №11azora14
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүлsurenee
 
Ажлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтАжлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтOyundari.Ts mph
 
дадлага тайлан
дадлага тайландадлага тайлан
дадлага тайланInkheart Tuul
 

What's hot (20)

ангилсан асуултууд
ангилсан асуултуудангилсан асуултууд
ангилсан асуултууд
 
Архины хор уршиг
Архины хор уршигАрхины хор уршиг
Архины хор уршиг
 
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжил
 
Leg8
Leg8Leg8
Leg8
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
 
тамхины хор уршиг
тамхины хор уршигтамхины хор уршиг
тамхины хор уршиг
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
 
8. нөхөн үржихүйн
8. нөхөн үржихүйн8. нөхөн үржихүйн
8. нөхөн үржихүйн
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 
тамхи гэж юу вэ
тамхи гэж юу вэтамхи гэж юу вэ
тамхи гэж юу вэ
 
бага тархи1
бага тархи1бага тархи1
бага тархи1
 
өсвөр насны онцлог
өсвөр насны онцлогөсвөр насны онцлог
өсвөр насны онцлог
 
лекц №11
лекц №11лекц №11
лекц №11
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүл
 
Ажлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтАжлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолт
 
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрСуурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
 
Эссэ
ЭссэЭссэ
Эссэ
 
дадлага тайлан
дадлага тайландадлага тайлан
дадлага тайлан
 

Similar to гэр бүл төлөвлөлт

5 3 гэр бүл төлөвлөлт
5 3 гэр бүл төлөвлөлт5 3 гэр бүл төлөвлөлт
5 3 гэр бүл төлөвлөлтazora14
 
5 3 гэр бүл төлөвлөлт
5 3 гэр бүл төлөвлөлт5 3 гэр бүл төлөвлөлт
5 3 гэр бүл төлөвлөлтТамын Элч
 
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр The Institute of Social Sciences
 
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,azora14
 
(Ger bulin hariltsaa)
(Ger bulin hariltsaa)(Ger bulin hariltsaa)
(Ger bulin hariltsaa)azora14
 
гэр бүлийн аз жаргалын 7 түлхүүр
гэр бүлийн аз жаргалын 7 түлхүүргэр бүлийн аз жаргалын 7 түлхүүр
гэр бүлийн аз жаргалын 7 түлхүүрGantulga Dashdondov
 
45 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp0245 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp02Tsendoo
 
хүмүүжлийн-хэв-маяг.docx
хүмүүжлийн-хэв-маяг.docxхүмүүжлийн-хэв-маяг.docx
хүмүүжлийн-хэв-маяг.docxssuser773cdc
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжnaraa30
 
Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoomomish_77
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөdashka_1029
 

Similar to гэр бүл төлөвлөлт (20)

5 3 гэр бүл төлөвлөлт
5 3 гэр бүл төлөвлөлт5 3 гэр бүл төлөвлөлт
5 3 гэр бүл төлөвлөлт
 
5 3 гэр бүл төлөвлөлт
5 3 гэр бүл төлөвлөлт5 3 гэр бүл төлөвлөлт
5 3 гэр бүл төлөвлөлт
 
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
 
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,
 
Amidraliin salhi3
Amidraliin salhi3Amidraliin salhi3
Amidraliin salhi3
 
1x1 hudulguun
1x1 hudulguun1x1 hudulguun
1x1 hudulguun
 
(Ger bulin hariltsaa)
(Ger bulin hariltsaa)(Ger bulin hariltsaa)
(Ger bulin hariltsaa)
 
гэр бүлийн аз жаргалын 7 түлхүүр
гэр бүлийн аз жаргалын 7 түлхүүргэр бүлийн аз жаргалын 7 түлхүүр
гэр бүлийн аз жаргалын 7 түлхүүр
 
45 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp0245 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp02
 
Nasnu ontslog
Nasnu ontslogNasnu ontslog
Nasnu ontslog
 
зөвөлгөө1
зөвөлгөө1зөвөлгөө1
зөвөлгөө1
 
зөвөлгөө1
зөвөлгөө1зөвөлгөө1
зөвөлгөө1
 
хүмүүжлийн-хэв-маяг.docx
хүмүүжлийн-хэв-маяг.docxхүмүүжлийн-хэв-маяг.docx
хүмүүжлийн-хэв-маяг.docx
 
1111
11111111
1111
 
1111
11111111
1111
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoo
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 

гэр бүл төлөвлөлт

  • 2. Гэр бүл гэж юу вэ? Гэр бүл гэж 2 ба түүнээс дээш хүмүүсийн нийгмийн холбоо юм. Гэр бүл гэж эхнэр нөхрийн хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэсэн, эцэг эх, үр хүүхдийг багтаасан нийгмийн анхдагч нэгж юм. Гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ.
  • 3. Гэр бүл нь нийгэмд үр удмаа үлдээх, гэр бүлийн гишүүд бие биеийнхээ төлөө анхаарал халамж тавих, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэсэн үндсэн 3 үүргийг хүлээдэг байна. Мөн хүүхдийг амьдрал хөдөлмөрт бэлтгэх, ёс заншлаа дээдлэн хүндэтгэх, оюун санааг нь хөгжүүлэх, тусч энэрэнгүй болгон төлөвшүүлэхэд чиглэгддэг байна.
  • 4. Гэр бүл төлөвлөлт гэж юу вэ? Гэр бүл төлөвлөлт гэдэг бол хүүхэд төрүүлэх явдлыг гэр бүлийн хосууд төлөвлөн зохицуулахыг хэлнэ. Гэр бүл төлөвлөлтөөр төрүүлэх хүүхдийн тоо болон тэдгээрийн хоорондын зайг тодорхойлох эрхийг гэр бүлд өөрт нь даатгадаг юм.
  • 5. Гэр бүл төлөвлөлтийг ухамсартайгаар эцэг эх болох явдал хэмээн ойлгож болно. Хэвлийд хүүхэд олохоос эхлэн тээж төрүүлэх эсвэл жирэмслэлтээс сэргийлэх болон үр хөндүүлэх зэрэг нөхөн үржихүйн үйл ажиллагаанд хяналт тавьж гэр бүлд хүүхэд төрүүлэх, эс төрүүлэх, хүүхэд хоорондын зайг зохицуулахаар гэр бүл төлөвлөлт хэрэгжинэ.
  • 6. Хувь хүн, гэр бүлийн хос бүрийг жирэмслэлт, төрөлтийг зохицуулах эрхээр хангах нь гэр бүл төлөвлөлтийн үзэл санааны үндэс юм. Эрүүл мэнд, хүний эрх, хүн ам зүй хэмээх 3 үндсэн шинж нь гэр бүл төлөвлөлтийг бүрдүүлж байдаг. Гэр бүл төлөвлөлт нь:- Төрөлт хоорондын зай 2-3 жил байх,- Нэг гэр бүл 3-4 хүүхэдтэй байх,- 18-аас өмнөх болон 35 наснаас хойших төрөлтийг хязгаарлах,- Анхны хүүхдийг 19-25 насны хооронд төрүүлэх нь зүйтэй юм.- Эмэгтэй хүний хүүхэд төрүүлэх тохиромжтой нас нь 22-40- Эрэгтэй хүний эцэг болох тохиромжтой нас нь 22-45 байдаг байна.- Эрт гэрлэх нь нийгмийн хийгээд биеийн талаас зохимжгүй юм,нялхаараа төрүүлсэн үр амьдрах чадвар суугаагүй байдаг гэдгийгтогтоожээ.- Бага насанд хүүхэд төрүүлэхэд жирэмсний хугацаанд элдэв хүндрэлгарах нь цөөнгүй.- Эрт гэрлэснээс бэлгийн үйл ажиллагаа эрт харьж, цагаас өмнө өтөлдөг.
  • 7. Хүний хувийн онцлог, амьдралын нөхцөлөөс эрт гэрлэж болох авч эрт гэрлэх нь бие сэтгэл төлөвшин тогтоход муугаар нөлөөлдөг. - 28-30 насанд анхныхаа хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний бие махбодид насны дагуу өөрчлөлт гарснаас янз бүрийн хүндрэл өгдөг. - Хэтэрхий оройтож гэрлэх нь үр удамд муу нөлөөтэй. - 50-иас дээш насны эрэгтэй, 40 өнгөрсөн насны эмэгтэйгээс төрсөн хүүхэд зүрх, мэдрэлийн төрөлхийн согог, бусад ерөнхий гажигтай төрдөг нь ажиглагджээ. Ойрын төрөл хүмүүс гэрлэвэл сэтгэц-мэдрэлийн хүнд өвчтэй хүүхэд төрнө.
  • 8. Гэр бүлд эрүүл саруул, соёлч боловсон хамтын сэтгэл зүй бүрэлдэн тогтсоноор л үр хүүхдийг эсэн мэнд өсгөн хүмүүжүүлж чадна. Эцэг эхчүүд үр хүүхэддээ гэр бүлийн үүрэг роль, харилцаа, хариуцлага,оршин тогтнох үндэслэл, төлөвлөлт зэргийн ач холбогдлыг ойлгуулах явдал гэр бүлийг өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэхэд чухал үүрэгтэй. Эцэг эх асран хамгаалагчид эр эмийн болон бэлгийн харьцааны тухай асуултанд чөлөөтэй хариулах боломжийг цаг ямагт эрж хайх нь өнөөдрийн гэр бүл төлөвлөлтөнд асар их ач холбогдлыг өгнө.
  • 9. Гэр бүл төлөвлөлт Сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүл нилээд залуужиж байгаа нь: 1. Хүн амын өсөлтийг хурд. 2. Эр эмийн хоорондын харилцаа урьд өмнөхөөс соёлтой болсон. 3. Өсвөр үеийнхний бэлгийн бойжилт урагшилсан. Гэр бүл амгалан тайван бол нийгэм төлөвшиж, аюулгүй, сонирхолтой амьдралын үндэс тавигдана. Охид хөвгүүдийн боловсрол, хүмүүжил, хөдөлмөрийн тэгш бус байдал хэтэрч, гэрлэлт оройтох, эсвэл хэт эрт гэрлэх, эцэггүй хүүхэд олшрох, БЗХӨ ихсэх, гэр бүл салалт өсөх зэрэг олон асуудлууд газар авч байгаа.
  • 10. Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл Нэгдүгээр төөрөгдөл  Сайн хүнтэй сууснаар өөрийнхөө сул талаас салж чадна гэсэн бодол... (Жишээ нь өөртөө итгэлгүй ичимхий байдал өөрөө өөрийгөө голох) Энэ бол худал зүйл... Өөрийн сул талаас салах хамгийн гол арга бол түүнтэйгээ тууштай тэмцэх явдал юм. Хоёрдугаар төөрөгдөл  Хэрвээ тэр танд үнэхээр л хайртай юм бол таны төлөө зан чанараа сайжруулан арчилж чадах ёстой... БАЙЖ БОЛОХГҮЙ.... Бусдын төрөлхийн араншинг өөрчлөх гэж хичээх нь гэр бүлийн харилцааг улам дордуулна.
  • 11. Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл Гуравдугаар төөрөгдөл  Жинхэнэ хайр бол үүрдийн дурлал юм... Хайр, дурлал хоёр нь өнгөц харахад нэг ойлголт юм шиг боловч үнэн хэрэгтээ хүний сэтгэл хөдлөлийн хоёр өөр хэлбэр. Дурлал нь ихэвчлэн бодит байдлаас илүү мөрөөдөл, уран сэтгэмжин дээр тулгуурласан байдаг. Дурласан залуус бие биенийхээ муу муухай талыг олж харахаа байж сайн сайхан зан чанарыг хэт өсгөн сэтгэлдээ дүрсэлж түүндээ итгэдэг.Гэр бүл бологсод нь цаг хугацаа өнгөрөх тусам бие биенийгээ бодитоор үнэлж, цэгнэж эхэлдэг. Аливаа хосын хувьд дурлал нь нэг янз байдаг бол хайр нь янз бүрийн гэр бүлд янз бүрээр илэрдэг. Хайр гэдэг бол үнэнч сэтгэл, харилцан бие биеэ хүндэтгэх явдал. Зарим хосын хувьд эр эмийн явдал хайрыг хэмжих гол хэмжүүр болдог бол зарим гэр бүлд энэ асуудал хоёрт тавигдаж бие биеийгээ халамжлах,дэмжих явдал нэн тэргүүнд тавигддаг.
  • 12. Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл Дөрөвдүгээр төөрөгдөл  Хайрт чинь таныг ямар ч үед ойлгох ёстой... Ихэнх хосуудын төөрөгддөг гол төөрөгдөл нь хэрвээ тэр надад үнэхээр хайртай юм бол намайг үг хэлээгүй байхад ч ойлгох ёстой гэж боддог явдал юм. Тэд хайртаасаа бараг л телепат чадвар шаардаж дутуу хэлсэн үг, битүү үг, уруулын хөдөлгөөн, нүүрний хувирлаар намайг ойлгох ёстой гэж бодоцгоодог. Жишээ нь ийм асуултанд нэгэн залуу гэр бүл ингэж бичжээ. “Би эхнэртээ хайртай, үүнийг тэртээ тэргүй миний эхнэр ойлгож байгаа” гэж бичжээ. Гэтэл эхнэр нь үүнийг уншаад “Манай нөхөр надад хайртай гэж хэзээ ч ярьж байгаагүй. Тэр намайг аль эрт хайрлахаа больсон байх” гэж бодож байна гэж хэлжээ. Харин нөхөр нь “Би түүнийг хэзээ ч хуураагүй, орой болгон гэртээ ирж хонодог, бидний сексийн харьцаа ч тун дажгүй. Тийм болохоор заавал түүнд хайртай гэж хэлэх шаардлагагүй гэж бодож байсан” гэжээ.
  • 13. Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл Тавдугаар төөрөгдөл  Хос хоёр амьдралыг нэг л янзаар харсан цагт л сайн гэр бүл үүсдэг... Энэ бол шал дэмий үг. Эхнэр нөхөр хоёр бол өөр өөр хүмүүс, аль аль нь өөрийн үзэл бодолтой байх эрхтэй. Тэд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, гэр бүлийн төсвийг төлөвлөх зэрэг асуудлууд дээр өөр өөр үзэл баримталж болно. Нэг гэр бүл аливаа асуудал дээр цаг үргэлж санал нэгтэй байна гэж хэзээ ч байдаггүй. Зургаадугаар төөрөгдөл  Хэрэлдэж маргалддаг гэр бүлийнхэн хэзээ нэгэн цагт салдаг... Гэвч амьдрал дээр цаг үргэлж хэрэлдэж маргалддаг мөртлөө өөрсдийн гэр бүлийг аз жаргалтай гэж тооцдог хүмүүс олон байдаг. Хажуугийн хүмүүс эд нар яаж хамт амьдарч чадаж байна вэ? гэж гайхдаг. Заримдаа хэрэлдэж маргалдах нь гэр бүлийн хоёрыг улам илүү ойртуулдаг. Тэрч бүү хэл бараг маргалддаггүй, үлгэр жишээ гэр бүлийнхэн хүртэл битүүхэндээ дотроо хэрэлдэж маргалдах юмсан гэж боддог боловч үүнийгээ ил гаргадаггүй.
  • 14. Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл Долоодугаар төөрөгдөл  Сайн гэр бүлийнхэнд бие биеэсээ нууцлах зүйл байж болохгүй... Өөрийнхөө тухай зөвхөн үнэнийг ярьцгаадаг улсууд бие биеэ илүү сайн ойлгодог боловч үүнээсээ болж тэд илүү хүнд хэцүү асуудал,бэрхшээлтэй тулгардаг. Иймээс тэд байнга уурлаж, бодит байдал ба хүсэл мөрөөдөл нь нийцээгүйгээс болж гутарч гуньж явдаг. Наймдугаар төөрөгдөл  Гэр бүлийн бэлгийн амьдрал аажимдаа мөхдөг... Дур тачаал нь зүгээр л өөрөө унтарч байгаа хэрэг биш түүнийг гэр бүлийн гишүүд өөрсдөө санаатайгаар унтраадаг. Хэрвээ гэр бүлийнхэн бие биеэ сексийн хувьд хүсч мөрөөдөхөө байсан бол энэ гэр бүлд сэтгэл зүйн шийдвэрлээгүй асуудал байгаар харуулж байна. Ихэвчлэн хүмүүс эхнэр ба нөхрийнхөө сэтгэлд нийцээгүй үйлдлийг эсэргүүцэж түүнийг хүсэхээ байсан гэж ойлгохыг эрмэлздэг.
  • 15. Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл Есдүгээр төөрөгдөл  Таны амьдрал санаанд чинь нийцэхгүй бол гэр бүл чинь бүтэлгүй болжээ гэсэн үг... Бид хүүхэд байхаасаа л эхлэн өөрийн амьдралд тохиолдсон болж бүтээгүй, санаанд нийцээгүй бүхий л асуудлуудын гэм бурууг эцэг, эх, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүст тохож заншсан байдаг. Бидний амьдрал ямар байх нь зөвхөн өөрсдөөс маань шалтгаална гэдгийг нас биед хүрэхдээ ухаарч эхэлдэг боловч бид үүнийг хүлээн зөвшөөрөх тун ч дургүй байдаг шүү дээ. Тиймээс хань ижилтэй болсон хүмүүс хэрвээ аж амьдрал нь болж бүтэхгүй бол үүний бүхий л гэм бурууг гэр бүлийнхээ хүнд тохдог. Ажил төрөл бүтэлгүй бол гэр бүлийн хүн буруутай, сэтгэл санаа хямарвал бас л гэр бүлийн хүн буруутай,ор хөнжлийн явдал санаанд хүрэхгүй бол мөн л гэр бүлийн хүн буруутай гэх мэтчилэн бид бүхий л юманд эхнэрээ буруутгадаг. Ингэж өөрийн бурууг хань ижилдээ тохох нь ухаалаг явдал биш юм. Ингэснээрээ та хайртаасаа улам бүр холдож, өөртөө дүгнэлт хийж амьдралаа сайжруулах боломжоо алдахад хүрнэ.
  • 16. Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл Аравдугаар төөрөгдөл  Та гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд ихээхэн хүч чармайлт гаргаж байвал таны гэр бүл бүтэлгүй болсон гэсэн үг... Гэр бүлийнхээ амьдралыг цэцэглүүлэхийн тулд маш их чармайх хэрэгтэй. Бат бэх гэр бүлийг бий болгохтой адил хэцүү асуудал байдаггүй. Сайн гэр бүл гэдэг өөрөө бий болдоггүй. Олон арван жилийн турш зарцуулсан хүнд хүчир чармайлтын үр дүнд бий болно. Хэдий чинээ ихээр чармайна гэр бүл чинь төдий чинээ бат бэх болно. Гэр бүл болсон хүмүүс хайр сэтгэлээ авч үлдэхийн тулд маш олон юманд суралцах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд нь бие биеэ харилцан ойлголцож сурахын тулд асар их тэвчээр, эр зоригийг шаарддаг.
  • 17. Эвтэй хосуудын бие биедээ хэлдэг 5н үг "Бид энэ бүхнийг хамтдаа туулна. “Саад бэрхшээлгүй амьдрал гэж үгүй. Харин тулгарсан бартаа бүрийг хэнтэй, яаж даван туулж байгаагаас л амьдралын утга учир мэдрэгддэг. Жишээ нь хайрт чинь чамд ажлаасаа халагдсан тухайгаа, эсвэл эхлүүлсэн төсөл нь “унасан” тухайгаа хэлэх юм бол, та хоёрын хайр ямар ч зовлонгоос илүү хүчтэй гэдгийг үгээрээ үйлдлээрээ харуулахад чамд 5секундээс ч бага хугацаа бий. Үүр цайхын яг өмнөхөн хамгийн харанхуй байдаг гэдэг хэлцийг сана.
  • 18. Эвтэй хосуудын бие биедээ хэлдэг 5н үг... "Чи минь ийм ажилд надаас илүү сайн ш дээ. “Эвтэй хосууд бие биенийхээ давуу талыг дэмжиж, өөрсдийнхөө сул талыг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв нөхөр чинь хоол хийхдээ чамаас илүү сайн бол, хааяа ч болов зай тавьж, энэ үгийг хэлээд,түүнд өөрийнхөө чадварыг харуулахад нь тусал. Тэгээд амттай хоол хийж өгсөнд нь талархаарай. Түүнийхээ чамаас давуу шинж чанаруудыг хайрлаж өөгшүүл.
  • 19. Эвтэй хосуудын бие биедээ хэлдэг 5н үг... "Би ууртай байна.” Нэг нэгэндээ зүрх сэтгэлээ бүрэн нээгээгүй байгаа хосуудын ихэнх нь уурлах үедээ “Зүгээр ээ”, “Юу ч биш” гэж хэлээд дуугаа хураах юм уу утсаа салгаж маргаанаас зугтаадаг. Энэ нь цаагуураа түүний өмнө сул дорой байдлаа харуулахаас эмээсэн, эсвэл түүнд уурлах эвээ олохгүй байна гэсэн үг. Хүн хэн нэгний хажууд бүрэн тухтай байгаа үедээ уураа шууд гаргаж чаддаг юм. Маргаантай нүүр тул. Гэхдээ мэдээж хэтрүүлж болохгүй.
  • 20. Эвтэй хосуудын бие биедээ хэлдэг 5н үг... "Юу болоод байгааг надад хэлээч, хонгор минь. “Маргалдах гээд байвал зүгээр л чин шударгаар ярилцсан нь хамаагүй дээр. Энэ үгийг хэлснээрээ чи хамтрагчдаа “Юу ч болсон бай, би сонсоход бэлэн, бас дэргэд чинь байхад бэлэн” гэдэг дохиог илгээж байгаа юм.
  • 21. Эвтэй хосуудын бие биедээ хэлдэг 5н үг... “Миний буруу.” Өөрийнхөө мэдрэмжийг хамтрагчдаа мэдэгдүүлэхээс айсан хүмүүс л утасны мессеж,юм уу и-мэйлээр чин сэтгэлийн, чухал үгсийг хэлдэг. Компьютер юм уу утасны дэлгэцнээс “Намайг уучлаарай” гэдэг үгийг уншихаас, чихээрээ сонсох нь хамаагүй ойр мэдрэмж төрүүлдэг. Эвтэй хосууд бие биетэйгээ уулзаж ярилцахаас цааргалдаггүй. Бас өөрийнхөө бурууг хүлээхээс зугтаадаггүй. Энэ нь тэр хүнд өөрийнхөө мөн чанарыг харуулахаас айхгүй байгаагийн шинж юм.
  • 23. Түүнийг гэртээ ирэхэд нь гэрийн шаахайг нь авчирч өгнө
  • 24. Бие биедээ сайхан санагдах өхөөрдсөн нэр өгнө
  • 28. Хамтдаа TV-н нэг суваг үзнэ.
  • 31. Эхнэрийн урмыг хугалдаг үгс * Бүхэл өдөржингөө юу хийсэн юм? * Хүүхдүүд чинь яахаараа ийм байдаг байна аа? * Чамайг сонгосон нь миний буруу байжээ. * Яасан мулгуу юм бэ? * Чи өөрөө нэг мөнгө олоод үз. * Яахаараа хадмыг ингэж дуурайсан байдаг байна аа? * Нүүрээ будсан будаагүй адилхан ш дээ. * Юу ч мэдэхгүй бол чимээгүй байж бай. * Чи юу мэддэг гээд ингээд байгаа юм бэ? * Дуугүй хоолоо хий. * Чи надад юу хийж өгсөн юм бэ? * Юмыг жаахан мэдэрч цаг үетэйгээ нийлж амьдар. * Хичнээн хэлээд нэмэргүй юм аа?
  • 32. Нөхрийн урмыг хугалдаг үгс: * Чиний цалин хэд вэ? * Чи ганц удаа ч гэсэн гайгүй байж чаддаг билүү? * Тэгнэ ч гэж бодсон юм аа. * Цаашдаа яаж амьдрах юм бэ? * Танайхан яагаад ийм байдаг юм бэ? * Үнэгүй юманд дэндүү дуртай. * Чамайг халагдаж л таараа гэж бодсон юм аа. * Нөгөө хэн бас тушаал дэвшсэн гээ биз дээ. * Хүүхдүүд чинь чамайг юу гэж ярьдгийг мэдэх үү? * Чи хэзээ сайн байсан юм бэ?
  • 33. Зодох нь хүүхэд хүмүүжүүлэх арга мөн үү? Хүүхдийг ЗОДОХГҮЙ байх учир шалтгаан 1. Хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь хүүхдийн хүчирхийлэл гарах эрсдлийг дагуулдаг. 2. Бие махбодын шийтгэл эцэг эх, хүүхдийн хоорондох итгэлцлийг үгүй хийдэг. 3. Хүүхдийг зодож шийтгэх нь тэднийг хүчирхийлэгч болгох аюултай. 4. Хүүхдийг айлгаснаар тэдэнд зөв хүмүүжил олгохгүй. 5. Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний зан суртахууныг сайжруулахаасаа илүү харин ч дордуулдаг. 6. Байнга зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд бага насаа ямар дурсамжтай өнгөрөөхийг нь бодоод үздээ.
  • 34. Хүүхдээ хүмүүжүүлэх арга • 1. Хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь өсгө • 2. Хүүхдийнхээ сайн талыг олж харж хөхүүлэн дэмж • 3. Сахилгажуулахдаа түүнийгээ байнга шаард • 4. Хүүхэддээ цаг гарга • 5. Хүүхэддээ үлгэр жишээ үзүүл • 6. Хүүхэдтэйгээ хамтарч шийдвэр гарга • 7. Хүмүүжүүлэх аргаа үе үе өөрчил • 8. Хүүхэддээ ямарч нөхцөлд хайртай гэдгээ харуул • 9. Эцэг эхийн хувьд та бас бие хүн гэдгээ сана
  • 35. Хүүхдийн хүмүүжил дэхь эцэг эхийн үүрэг Эцэг эх байхыг Зарим нь дасгалжуулагч, зарим нь цагдаа, зарим нь найз нөхөр, бурхан шиг байх явдал ч гэж үздэг. Эцэг эхчүүдийн үүрэг нь: • 1. Асран хамгаалагч • 2.Зохицуулагч • 3. Эх сурвалж байх явдал
  • 36. Гэр бүлийн аз жаргал хамгийн том баялаг юм.