More Related Content
Similar to лекц 1 энто (20)
More from batsaikhan khongorzul
More from batsaikhan khongorzul (20)
лекц 1 энто
- 3. ДҮГНЭХ ЖУРАМ
Ирц 20
Явц 20
Бие даалт 20
Гэрийн даалгавар 10
Батлах шалгалт 30
- 4. Явц 20
Шалгалт 4-р долоо хоног 6 оноо
Шалгалт 9-р долоо хоног 7 оноо
Шалгалт 14-р долоо хоног 7 оноо
Гэрийн даалгавар
Шавжийн хичээлээр 50 тест зохиох 5 оноо
Өвчний хичээлээр 50 тест зохиох 5 оноо
Бие даалт
Шавжийн зураг цээжлэх 5 оноо
1 оюутан 3 шавжаар илтгэл тавих 10 оноо
Халдварт ба халдваргүй өвчний зургаар асуугдах
5 оноо
- 6. ЛЕКЦ 1
Энотомологийн хөгжиж ирсэн түүх
Шавжийн булчингийн систем түүний бүтэц, шавж
болгонд булчингийн хөгжил өөр байдаг түүний
хэрхэн тодорхойлох аргын тухай
- 8. ЭНТОМОЛОГИ ЗОРИЛГО
Ургамлын өвчин ба хортны үйлчилгээний
үндсэнд учирсан ургацын хорогдлыг ал болохоор
усгах буюу багасгах замаар бүх ургамлын
ургацыг нэмэгдүүлэх явдал мөн.
- 9. ХӨГЖЛИЙН ТҮҮХ
Манай орны шавжийг судлах ажил 19-р зууны
эхэн үеэс эхлэн тус орноор аялан жуулчилж
байсан оросын болон гадаадын байгаль
шинжээч сонирхогч нарын цуглуулгаар анх эхлэн
суурь нь тавигдсан .
Монгол улсын их сургууль 1942 онд
байгуулагдаж үндэсний залуу мэргэжилтнүүдийг
дотооддоо бэлтгэж эхэлсэн нь тус оронд
шинжлэх ухааны төрөл бүрийн салбар цэцэглэн
хөгжих замыг нээсэн билээ.
- 10. Энэ их сургуулийн шавж судлалын ууган боловсон
хүчин болох доктор порфессор А. Цэндсүрэн агсан,
1955онд зөвлөлтийн мэргэжилтэн Б.А. Козловский ,
Т.Х. Чилигарян, П.И Жохов нартай хамтран Булган
Төв Хэнтий аймаг болон улаанбаатар хотын ногоон
бүсэд сибирийн хүр эрвээхэйн тархалтын хайгууль
судалгаа хийж 1955-1957 онд анх удаа химийн
аргаар ойн хортонтой тэмцэх ажлыг зохион явуулсан
юм. Уг ажлыг АН-2 онгоцоор Булган аймгийн
Ханжаргалант уул, Булганы нуруу , аймгийн ногоон
бүсэд 63мян га-д улаанбаатар хотын ногоон бүс
болох Шадивланд 3,6 , Хэнтий аймгийн Хэнтий
сумын нутагт 37,7 мян га-д буюу нийт 103,7 мян га
талбайн га тутамд 30кг ДДТ-ын нунтаг орохоор
тооцоолон анх удаа сибирийн хүр эрвээхэйн
хүрэнцэрийг устгах тэмцэл явуулсан түүхтэй.
- 11. Байгаль орчныг хамгаалах эрдэм шинжилгээний
хүрээлэнгийн дэргэд ойн экологийн
лабораторийг байгуулсан нь тус орны ойн хортон
шавжийн зүйлийн бүрэлдэхүүн биологи
экологийн онцлог тэдгээрийн тархалтын хил
хязгаарыг тогтоох тэмцэх оновчтой хугацааг
сонгох биологийн арга хэрэглэх зэрэг дорвитой
арга хэмжээнүүд авч эхэллээ.
- 12. Архангай , Завхан Увс, Сэлэнгэ Хэнтий Төв
Булган Хөвсгөл аймгийн ой модтой газруудаар
170 мян хавтгай дөв км ойд 25 удаа судалгаа
зохион явуулсны үр дүнд тус орны ой модны
18000 гаруй шавж цуглуулагдан
боловсруулагдаж байгаагаас гадна навч
шилмүүсний хортон сибирийн, өрөөсгөл хүр
эрвээхэйн тархалтын голомтыг илрүүлэн
тэдгээрийн тоо толгойн хэлбэлзэл явуулах
газрыг сонгон авч зэрэглэл тогтоогоод байна.
- 13. Монголд одоогоор 12500 гаруй зүйлийн шавж энд 7 баг
56 овог, 168 төрөл 315 зүйлийн шавж олдоод байгаа
боловч өдий төдий баг овог төрлийн шавж хагас
судлагдсан буюу огт судлагдаагүй хэвээрээ байгаа
юм. Дээр дурьдсан ойн хортон шавжийг хоол
тэжээлийн байдлаар
модны гол ишний хортон 142 зүйл буюу 45,2 хувь
навч шилмүүсээр хооллогч 136 зүйл буюу 43,3 хувь
үндэсээр хооллогч 16 зүйл буюу 5,3 хувь ,
жимсний 19 зүйл буюу 6,2 хувь гэж ангилан үзэж
болно.
- 14. ОЙН МОДОДЫН ЗҮЙЛЭЭР НЬ АВЧ ҮЗВЭЛ:
шинэсний 119 ,
нарсны 72,
хусны 73 ,
улиасны 34,
улиангарын 26,
гачуурын 26,
хайлаасны 7,
бут сөөгний 62 зүйлийн хортон гэж /давхардсан
тоогоор/ангилан /В.М. Яновский, 1977/ үзэж
болно.
- 15. БУЛЧИНГИЙН СИСТЕМ
Шавьжийн булчин тууш судалт бүтэцтэй. Булчин
тус бүр олон тооны булчингийн эсийн
нийлбэрээс тогтоно. Булчингийн эсийн
протоплазмд агших чадвар бүхий тусгай
шөрмөслөг шингээгдсэн байдаг тул бусад эсээс
ялгаатай байдаг.
Булчин, биеийн бүрхүүлтэй шөрмөсөөр
холбогдоно. Арьсны гиподермтэй нийлж байгаа
булчингийн үзүүрт булчингийн шөрмөслөгүүд
шөрмөс болон хувирна. Шавьжийн биеийн
булчингийн тоо маш их юм.
- 17. БУЛЧИНГИЙН ХҮЧИЙГ ОЛОХДОО
Булчингийн харьцангуй хүчийг тодорхойлохдоо
өргөж байгаа ачааны жинг биеийн жинд
харьцуулах ба туйлын хүчийг олохдоо
(булчингийн агших хүчийг) уул булчингийн
хөндлөн огтлолд хувааж олно.
- 18. Шавьжийн булчингийн харьцангуй хүч тун их
байдаг. Тухайлбал: шоргоолж өөрийн биеэсээ
асар том зүйлийг чирч чадах ба нохой бөөс 30
см өндөрт үсэрч чаддаг нь түүний хэмжээнээс
200 дахин их юм. Шумуул, зөгийн далавчны
дэвэлтийн тоо сек-д 200—400-д хүрнэ. Харин
шавьжийн булчинийн туйлын (агших) хүч бага
байдаг. Жишээлбэл: зөгийн булчингийн туйлын
хүч хүнийхээс 14 дахин бага байдаг.