SlideShare a Scribd company logo
1 of 70
Download to read offline
Сонсгол гэж юу вэ?
Тархин дахь сонорын төв нь гадны
дуу авианы хэлбэлзлийг сонсгол
дамжуулах эрхтний тусламжтайгаар
хүртэн хүлээж авч, гаднах орчинтой
харилцахад хэрэглэдэг чадвар юм,
Сонсголын бэрхшээл гэж юу вэ?
Аливаа гэмтэл, өвчлөлийн
улмаас сонсголыг дамжуулах
эрхтэн болох чих нь үүргээ
гүйцэтгэж чадахгүй болсны
улмаас сонсголын алдагдал
буюу сонсголын бэрхшээл бий
болдог.
Сонсголын бэрхшээлтэй хүүхэд
Сонсгох чадвараа тодорхой
хэмжээгээр алдсаны улмаас хэл
ярианы хөгжил нь хоцрогдсон
эсвэл хэл яриа нь огт хөгжөөгүй
буюу бие даан хөгжүүлэх
боломжгүй болсон хүүхдийг хэлнэ.
Сонсгол ба хэл яриа
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хэл ярианы
хөгжил нь доорх 4 хүчин зүйлээс шалтгаална.
- Сонсгол алдагдлын хэмжээ
- Сонсгол алдагдал үүссэн хугацаа
- Хүүхдийн хүмүүжсэн орчин
- Хүүхдийн хувийн онцлог
 Сонсгол алдагдлын хэмжээнээс хэл ярианы
хөгжил шууд хамаардаг.
 Дүлий хүүхдүүд хэл яриаг тусгай сургалтын явцад
эзэмшдэг бол сул сонсголтой хүүхдүүд хэл
яриагаа бага боловч сонсголын тусламжтайгаар
баяжуулдаг.
 Хүүхдийн хөгжлийн аль ч үед сонсгол алдагдал
үүсч болох талтай ч хэл ярианы хөгжилд сонсгол
хэдийд алдсан хугацаа их нөлөөтэй байдаг.
 Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн анхдагч согог
дүлийрэл нь хоѐрдогч согог хэлгүйдэл,
цаашилбал хөгжлийн бусад хоцрогдлуудыг
дагуулдаг.
 Жишээ нь: хэл ярианы бүрмөсөн алдагдал нь
логик болон хийсвэр сэтгэхүйд сөргөөр нөлөөлж,
харагдах дүрслэлийн сэтгэхүй давамгайлах
үүрэгтэй болж, хэл ярианы тусламжтай гадаад
ертөнцөөс авах мэдээлэл багасч, мэдлэгийн
хүрээ хязгаарлагдмал болдог.
 Иймд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хэл яриа
болон сонсголын анхаарал хүртэхүйг хөгжүүлэх
ажлыг чанартай, үр дүнтэй явуулах шаардлага
зүй ѐсоор тавигдаж байна.
Сонсгол хөгжүүлэх ажлыг хийж эхэлсэн түүх
 Дүлий хүүхдийг хэл ярианд сургаж болно гэсэн
асуудал 16-р зууны үеэс эхэлж байсан бол 19-р
зууны дунд үеэс эхлэн эмч, багш нар нь
тодорхой дасгал ажлын тусламжтай сонсголын
бэрхшээлтэй хүүхдийн сонсголыг хөгжүүлж болно
гэсэн санааг анх гаргаж ирсэн.
 Анх энэхүү үзэл санаа нь Парижийн дүлий
иргэдийн их сургуулийн багш Итарын ажлын
туршлага дээр тод тусгалаа олжээ. Тэрээр өөрийн
шавь нар нь сургалтын эхэн үед авиаг
сонсголоороо мэдэрдэггүй байсан бол тодорхой
дасгал ажлын дараа авиаг ялгаж хүртэж байсныг
ажигласан юм.
 Энэхүү сургалтын ажлыг Венийн профессор
Урбанчич болон Бецольд нар туршиж үзээд үр
дүнгий нь өөр өөрөөр тайлбарлаж байв.
 Урбанчич: Энэхүү сонсгол хөгжүүлэх дасгал
ажлыг дүлий хүүхдэд явуулах боломжтой гэж
үзээд үр дүнд нь дүлий хүүхэд буцаад сонсголтой
болж эхэлж байна гэсэн маш буруу тайлбарыг
хийж байсан.
 Бецольд:Сонсгол хөгжүүлэх дасгалыг зөвхөн сул
сонсголтой хүүхдэд явуулах нь зүйтэй гэж үзээд
үр дүнд нь сонсголын анхаарал хөгжиж байна
гэсэн дүгнэлтийг өгсөн.
Ийнхүү сонсголын бэрхшээлтэй хүүхдийн
сонсголыг тусгай сургалтын аргаар хөгжүүлж
болох юм гэсэн үзэл санаа нь олон орны
сургуулиудад хэрэгжиж эхэлсэн.
1892 онд Парижийн дүлийчүүдийн их сургуулийн
дэргэд тусгай анги нээгдэж дээрх сургалтыг
явуулж байсан.Мөн Венийн болон Мюнхений
тусгай сургуулиудад сонсголын анхаарал
хүртэхүйг хөгжүүлэх системтэй дасгалыг тусгай
цаг гарган оруулж эхэлсэн.
Энэхүү ажил нь Оросын эмч, багш нарын
анхаарлыг татаж улмаар тэд өөрийн сургуулиудад
тусгай дасгал ажлуудыг явуулж эхэлсэн байна.
 Петербургийн дүлий хүүхдийн тусгай мэргэжлийн
сургуулийн эмч Богданова-Березовский
 сонсголыг хөгжүүлснээр сонсох эрхтний үйл
ажиллагаа сайжрах бус, харин сонсголыг ашиглах
боломж сайжирна гэсэн Бецольдийн үзэл санааг
дэмжээд, энэхүү дасгалыг зөвхөн үг яриаг
ашиглахаас гадна, хөгжмийн зэмсэг, амьтдын дуу
зэрэг янз бүрийн дуу чимээний тусламжтай
явуулж болно гэсэн санааг дэвшүүлж байсан.
Улмаар энэхүү сонсгол хөгжүүлэх ажлыг
боловсронгуй болгохын тулд сонсголыг
идэвхжүүлэх буюу сонсогдох авиаг нэмэгдүүлэх
арга замыг эрэлхийлж эхэлсэн байдаг.
Хамгийн анхны электрон сонсголын аппаратыг 1876
онд Шотланд гаралтай америк Александр
Белл гэдэг хүн зохион бүтээсэн.
 Дуу чимээний өсгөгч , дуу чимээг дамжуулагч
утас , батерей зэргийг зохион бүтээгээд XX
зууны 30-аад он хүртэл ашиглаж байсан.
Том чихэвчний хэмжээ жижгэрч чихний сувагт
хийдэг болсон.
Дууны чанга сулыг тохируулдаг болсон.
 Ийнхүү сонсголыг төхөөрөмж улам боловсронгуй
болсноор орчин үеийн өндөр чадвартай
сонсголын аппаратууд бий болжээ.
 Мөн төрөлхийн болон олдмол шалтгаант
дүлийрэлтийн үед сонсгол оруулах асуудал олон
зууны туршид эрдэмтэдийн анхаарлын төвд
оршиж, эрдэм шинжилгээ, судалгааны асуудлын
цөм нь байж ирсэн билээ.Шинжлэх ухаан, техник
технологи хөгжихийн хирээр олон аргууд анагаах
ухааны салбарт нэвтэрсэн бөгөөд үүний нэг нь
дунгийн суулгацын буюу Кохлер имплант юм.
Сонсгол хөгжүүлэх хичээлд тавигдах
шаардлага:
Сурагчдын сонсголыг зөв тодорхойлох1
Сонсголын аппарат ашиглах3
Сонсгол, харааны болон сонсголын
хүртэхүйг ашиглах
4
Сонсголоор өгөх материалыг хүүхдийн нас,
сэтгэлзүйн онцлогт тохируулах
2
Сонсгол дуудлагыг харилцан уялдуулах5
Со Үгийн материалыг зөв сонгохҮг хэллэгийн төрлийг зөв сонгох
6
Со Сонсгол дуудлагын уялдааг сайжуулахДуудлагыг засах7
Со Дуудлагыг засахӨөрийн сонсголыг хянах боломж олгох
8
Со Өөрийгөө хянах
Үзүүлэн материал ашиглах9
Со Үзүүлэн материалыг ашиглах
Үг яриаг хөгжүүлэх олон төрлийн
ажлыг хослуулах
10
Сул сонсголтой хүүхдийн сонсголын
анхаарал, хүртэхүйг ганцаарчилсан
хичээл дээр хөгжүүлэх нь
Ганцаарчилсан хичээл хүүхдийн онцлог
хэрэгцээнд тохирсон байх:
 Сонсголын алдагдлын хэмжээ
 Сонсголоо алдсан хугацаа
 Сэтгэхүйн хөгжил
 Бие хүний төлөвшил
 Харилцааны арга хэлбэр
 Ажиллах чадвар
 Хүсэл сонирхол
 Эрүүл мэнд, бие бялдрын хөгжил зэргээс
шалтгаалан хүүхэд бүр харилцан адилгүй
байдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
тодорхойлсноор:
№ Сонсгол алдагдлын
хэмжээ
Хөгжлийн бэрхшээлийн түвшин
1 25 db –доош Хэвийн normal
2 26- 40 db Хөнгөн mild
3 41-55 db Дунд зэрэг middle
4 56-70 db Хүндэвтэр middle- severe
5 71-90 db Хүнд severe
6 90 db- ээс дээш Маш хүнд profound
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн ангилал:
Хожуу
дүлийрсэн
1-р бүлэг 2-р бүлэг
Сул сонсголтой
Сонсголын
байдлаар
Text
Дүлий
Text
Эрт
дүлийрсэн
Хэл ярианы
байдлаар
Үг дйөоыйрөы
125-250 Гц125-1000 Гц
1-р бүлэг
Чихний
ойролцоох
чанга дууг
мэдэрнэ.
Авиаг ялгаж
хүртэхгүй.
2-р бүлэг
Чихний
ойролцоох
чанга дууг
сонсоно.
“о,а,у авиаг
ялгаж
хүртэнэ.
3-р бүлэг
Ихэнх эгшиг
авиаг ялгана.
Чихний ойр
ярианы хүчийг
мэдэрнэ.
4-р бүлэг
Чихний
ойролцоох
ярианы хүчийг
сонсоно.Бүх
авиаг ялгана.
Сайн мэддэг
үгийг ялгаж
хүртэнэ.
Дүлий хүүхдийг авиан хэлбэлзлийг хүртэх давтамжаар нь
125-250 Г125-500 Гц 125-250 Г125-2000 Гц125-250 Г125-250 Гц
50 дБ 50-70дБ
70-85 дБ
.
Сул сонсголтой хүүхэд
Жирийн яриаг
4,7-6 м зайд,
Эгшиг авиаг 3-5
м зайнаас,
Шивнээ яриаг
1-2 м зайнаас
сонсоно.
1 2
Жирийн яриаг
3,8-6 м зайд,
Эгшиг авиаг 1,3-2
м зайнаас,
Шивнээ яриаг
0,5-1 м зайнаас
сонсоно.
.
3
Жирийн яриаг
2,4-5 м зайд,
Эгшиг авиаг 0,3-
1,4 м зайнаас,
Шивнээ яриаг
сонсохгүй.
Сонсголыг хөгжүүлэх ажлын зорилго:
Сул сонсголтой хүүхдийн сонсголын анхаарал,
хүртэхүйг бий болгох, хэл яриаг хөгжүүлэх.
• Зорилтууд:
- Эргэн тойрны хүмүүсийн үг яриаг сонсголоороо
ойлгон хүртэх, харилцан ярилцах, хэл яриагаа
хөгжүүлэх
-Сургалт хүмүүжлийн ажлын явцад сурагчид сонсголоо
бүрэн дайчлан ашиглахад суралцах
-Сонсголын задлан ялгагчийн тусламжтайгаар ахуй
амьдрал болон хүрээлэн буй орчиндоо тодорхой
төсөөлөлтэй болох
Хэл заслын хичээл нь үндсэн 2 хэсгээс бүрддэг
Тьс Авиан зөв дуудлагыг бий болгох
1
Сонсголыг хөгжүүлэх2
Хэл заслын хичээл
Сонсголын ялгаварчлал дээр
ажиллах дасгал
Сонсгол хөгжүүлэхАвиаг засан сайжруулах
Өгүүлэх эрхтний байрлал дээр
ажиллах
Авиаг тавих, засан сайжруулах
Авиаг зөв дуудах дадал чадварыг
эзэмшүүлэх
Танин мэдэхүйн хөгжлийг хангах
Өгүүлэх, эрхтэн, дуу хоолойны
дасгал
Дуу чимээ болон авиаг зөв
ялган сонсох
Авиаг задгай, битүү үенд авиаг
зөв ялган тодорхойлох
Үг, холбоо үг, өгүүлбэрийг зөв
ялган сонсох
Хэвшмэл хэлэгддэг асуултыг
сонсож хариулах
Сургалтын үйл ажиллагаатай
холбогдсон үг хэллэг багшийн
өгсөн даалгаврыг ялган хүртэх
Бусад хичээлтэй холбогдсон
сэдвийн материалыг ялган сонсох
Ганцаарчилсан хичээл дээр сул сонсголтой
хүүхдийн сонсголын анхаарал хүртэхүйг хөгжүүлэх
дасгал ажил:
 Сонсгол хөгжүүлэх ажил нь яриан бус авиа буюу
дуу чимээг ялган таних ажлаас эхэлнэ.
Ж: / Хөгжмийн зэмсэг, амьтны дуу, ширээ хаалга
тогших, хонхны дуу г.м/
 Авиа, үг, хэллэгийг сонсголоор зөв хүртэж ойлгох
чадварыг хөгжүүлэхийн тулд дараах дасгалуудыг
хийнэ.
• Үгнээс өгөгдсөн үгийг зөв ялгаж сонсох
• Ойролцоо дуудлагатай үгийг ялгаж сонсох
Ж:/цом, сум,туг, түг /
• Өгүүлэх эрхтний байрлал ойролцоо дуудлагатай
үгнээс бүтсэн өгүүлбэрийг ялгах
• /Бат сэлэв, Бат сэрэв./
• Мөн өдөр тутам хэрэглэгддэг харилцан яриа
болон сургалтын үйл ажиллагаатай холбогдолтой
асуулт, хүсэлт, даалгавар өгөх зэрэг дасгал ажил
орно.
 Ж: Өдөр тутам хэрэглэгддэг үг хэллэг: Өнөөдөр
хэдэн сарын хэдэн бэ?, Ямар гараг вэ? Одоо
ямар улирал вэ? г.м
Аажмаар материалыг нэмж өгөх хэрэгтэй
Чи хэдэн онд төрсөн бэ?, Чи хаана амьдардаг
вэ?, Танай гэрт хэн, хэн амьдардаг вэ? г.м
 Дараа нь асуултын хэлбэрийг өөрчлөх,нилээд
өргөн цар хүрээг хамарсан байдлаар,сурагчийн
хариулт дэлгэрэнгүй байх
 Жнь: Өвөл цаг агаар ямар байдаг вэ?, Чиний
төрсөн өдөр хэзээ болдог вэ?
Зуны цаг агаарын тухай ярь. Өөрийн найзын
тухай ярь.
 Багшийн тавьсан асуулт, даалгаврыг ялгаж сонсох
ажил нь 2 бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг.
1. Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах явцтай
холбогдсон даалгаврууд: Уншаарай, бодоорой.
Анхааралтай сонсоорой
Эдгээр үг хэллэг нь бүх хичээлүүд дээр хэрэглэгдэж
байдаг.
2. Янз бүрийн холбоо үг, богино үг хэллэгээр өгсөн
даалгаврыг сонсож биелүүлэхэд нь тусгайлан цаг
гаргасан ажлууд орно.
Жнь : Багш хүүхдэд “Сандлыг цонхны дэргэд тавь”
“Гараа угаа” Сурагч багшийн хэлсэн даалгаврыг
хийж гүйцэтгээд “Би сандлыг самбарын дэргэд
тавьсан” гэж хариулах гэх мэтээр үйлдэнгээ ярих
чадвараа нэмэгдүүлнэ.
Бичмэл карттай ажиллах
 Багш сурагчийн өмнө хэрчмэл карт дээр үйл
үгийг нь цагаар хувиргасан 3 төрлийн
өгүүлбэрийг бичиж байрлуулна.
Сурагч багшийн хэлсэн өгүүлбэрийг сонсож
холбогдох өгүүлбэртэй картыг олж багшид
уншиж өгөх.
Зурагтай ажиллах
 Багш сурагчийн өмнө 3-4 үйл явдал харуулсан
зургийг байрлуулна. Сурагч багшийн хэлсэн
өгүүлбэрийг сонсож тохирох зургийг олж,
давтаж хэлэх
 Зурагт тохирсон асуулт тавьж даалгаврыг
хүндрүүлж болно.
Хичээлийн сэдэвтэй холбогдсон дасгал
 Хэрчмэл зургуудыг багшийн хэлсний дагуу
байрлуулах
Ж: Орыг ширээний хажууд тавь. Цэцгийн савыг
ширээн дээр тавь,сандлыг орны дэргэд байрлуул
г.м
 Багш даалгавар өгч сурагч биелүүлнэ.
Ж: Ширээг тойр, Ширээний цаана зогс, Харандааг
ширээний доор тавь г.м
Хичээлийн сэдэвтэй холбон явуулах дасгал
 Ж: “10-доторх тооны нэмэх, хасах үйлдэл”
Багш экраны цаанаас “2 ба 5-ын цифрийг ав.
хасах ба нэмэх тэмдэг ав.
Нэмэх, хасах үйлдлийг зохиогоод бодоорой.
• Эсрэг ба ойролцоо утгатай үгсийг зөв
харгалзуулах
Багш экраны араас үг хэлэхэд сурагч тухайн
үгний эсрэг ба ойролцоо утгатай үгийг олж
уншина.
Эвлүүлгийн арга
 Багш тэмдэг нэр орсон өгүүлбэрийг
урьдчилан үг, үгээр нь хайчилсан байна. Ж:
Ээж хар пальто, цэнхэр ороолт, цагаан
малгай өмссөн байна.
Багш экраны араас өгүүлбэрийг уншиж
сурагч сонсож хэрчмэл үгээр өгүүлбэрийг
зөв байрлуулах
Эвлүүлгийн арга
 Хэрчмэл үгсээр холбоо үгийг бүтээх дасгал:
Багш экраны араас холбоо үг уншихад сурагч
сонсоод үгсээр холбоо үг бүтээнэ.
• Өгүүлбэрийг зургаар болон үгээр гүйцээх
Багш өгүүлбэрийн эхний хэсгийг уншина, сурагч
үлдсэн хэсгийг хэрчмэл үгийг ашиглан гүйцээж
унших
Багш өгүүлбэрийг ихэнх хэсгийг уншихад сурагч
өөрийн үгээр уг өгүүлбэрийг гүйцээх
Сонсголыг хөгжүүлэх ажлын явцад харилцан
ярианд сургах
 Энэ ажлын гол агуулга нь хичээл дээр өрнөж буй
яриаг багш биш сурагч өөрөө идэвхтэй хөтөлж
явуулахад оршино.
 Ж: Багш “Надаас миний гэр бүлийн тухай асуу.
Цаг агаарын тухай асуу. г.м
 Жүжигчилсэн тоглоомын арга
 Үйл явдлыг харуулсан зургийн арга
 Баярт үйл явдал буюу амралт, зугаалга, үзсэн
киноны тухай харилцан ярих
Зөв үү? Буруу юу?
 Сурагчид 1 үйл явдал харуулсан зургийг
өгнө.
Ж: Охин цамц угааж буй зураг өгөгдөнө.
Багш экраны араас: Хүү цамц угааж
байна уу? , Охин гараа угааж байна уу? г.м
асуулт тавихад сурагч :Үгүй. Охин цамц
угааж байна.
Сонсголын хүртэхүй, анхаарал хөгжүүлэх
тоглоом
 Сонсголын хүртэхүй, анхаарал хөгжүүлэх
ажил нь хүүхдийг хэл ярианы нэгжийг /авиа,
үе, үг, холбоо үг, өгүүлбэр, / сонсголоор
тодорхойлж, ялгаж сурахад бэлтгэж өгдөг.
• Энэхүү ажлыг тоглоомын хэлбэрээр явуулах
нь хүүхдүүдийн идэвх сонирхол дээр
үндэслэгдэн илүү их үр дүнтэй болдог.
Амьтдын дууг зөв дуурайх вэ?
Багш тахиа, үхэр, муур, галуу, мэлхий зэрэг
тоглоомуудыг сонгон авна.
Эдгээр амьтад хэрхэн дуугардагийг дууриаж
дуугарч үзүүлнэ.
Хүүхдүүд дуурайн дуугарна. Багш сурагчийн
хэрхэн дуу авиаг зөв дуурайн хэлж байгаад
хяналт тавина.
Хэн хашгирсаныг таацгаа.
-Багш тоглоомыг урьдаас бэлтгэсэн байна.
-Ямар амьтан бидэн дээр зочлон ирснийг
таацгаая.
-Багш экраны цаанаас амьтдын дууг
дуугаргана.
-Хүүхэд дууг сонсоод ямар амьтад болохыг
хэлнэ.
Нар уу, Бороо юу?
Багш: Одоо бид зугаалцгаана. Гадаа цаг агаар
сайхан, нар бүхнийг гэрэлтүүлэн байна.
Зугаалцгаая. Би бөмбөр цохино. Бөмбөрийн
дуугаар хөгжилтэй зугаалах болно. Хэрвээ бороо
орвол би бөмбөрөө хүчтэй цохих болно. Энэ
дуугаар чи гэртээ гүйж ирэх хэрэгтэй.
Сайн анхааралтай байхыг шаардана.
Хэн алга ташив?
Хүүхдүүд өрөөний янз бүрийн хэсэгт суусан
байна.
Тэднээс хэн нэгнийг нь гол тоглогчоор сонгож
нүдийг нь бооно.
Багшийн дохиогоор хүүхдүүдийн нэг нь алга
ташина.
Тоглогч хүүхэд хэн ташисныг нь таана.
Алга таших
Багш хүүхдэд янз бүрийн үг хэлнэ.
Багш амьтны нэр хэлбэл хүүхдүүд алга
таших ѐстой.
Өөр үг хэлбэл алга ташихгүй г.м
Юуг цохисон бэ?
Багш янз бүрийн зүйлсийг ширээн дээр
тавьсан байна.
Эхлээд тус бүрийг харандаагаар цохиж
сонсгоно.
Дараа нь тэдгээрийг хаалтаар хаагаад
цохиход хүүхэд юуг цохисныг тааж хэлнэ.
Анги нийтийн хичээл дээр сул
сонсголтой хүүхдийн сонсголыг
хөгжүүлэх нь
Сургалтын явцад авиан сонсгол аажмаар
хөгждөг. Хүн орчинтойгоо харьцаж, ямар нэгэн
дуу чимээг мэдрэх эрхтнүүдийн
тусламжтайгаар хүлээж авдаг. Хүлээж
авангуут цааш нь мэдрэлийн судлууд
дамжуулна. Мэдрэх эрхтэн бүрийн төвийг
задлан ялгагч гэнэ. Байгалийн янз бүрийн дуу
чимээг сонсголын задлан ялгагчийн
тусламжтайгаар хооронд нь ялгана.
 Байгалийн дуу чимээг сонсох  салхи, шуурга,
бороо, тэнгэр дуугарах, ус урсах г.м эдгээр дуу
чимээг дуу хураагч ашиглан сонсгох ба багш
өөрөө сурагчдаар дуурайлган дуугаргах дасгал
хийлгэнэ.
 Янз бүрийн амьтдын дуу чимээг сонсгох  5 хошуу
мал, муур, нохой, хөхөө г.м
 Бодит биет юмсын дуу чимээг ялган сонсох
чадварыг хөгжүүлэх төмөр, мод, цаас, шил,
ширээ,цонх тогших, түлхүүр дуугаргах
 Төрөл бүрийн хөгжмийн зэмсгийн дууг сонсгож
ялгуулах
Үргэлжлэл
 Тодорхой үе шатанд ярианы дасгалууд нь сонсгол
дүүдлагыг хөгжүүлэх чадварыг хөгжүүлэхэд гол
үүрэгтэй.
 Анги нийтийн ба ганцаарчилсан аппаратын
тусламжтайгаар авиан сонсголын хөгжүүлэхэд
илүү тохиромжтой. Сул сонсголтой сурагчид
дүлий сурагчдыг бодвол ярианы хөгжил,
сонсголын үлдэгдэл тодорхой түвшинд
хадгалагдан үлдсэн байдаг.
 Анги нийтийн хичээл дээр авиан сонсголын
хөгжүүлэхэдээ сонсгол ба харааны байдалд
тулгуурладаг. Хэл яриа нь сонсголын
тусламжтайгаар хөгждөг ба хараа нь туслах
хэрэглүүр болдог байна.
Сул сонсголтой сурагчдын авиан сонсголыг
хөгжүүлэхэд үг хэдэн үенээс бүтсэнийг
тодорхойлж чаддаг болгох нь чухал.
Сурагчдын мэдэж буй үгсийн санд тулгуурлан,
1,2,3 үетэй загвар үгнүүдийг / /та, тата,
татата/хэрэглэнэ. Олон үгнүүдээс ижил үетэй
үгнүүдийг сонгоно. Ингэснээр үгийг үеийн тоогоор
бичиж сурах ойлголтыг авна. Зураг нэрлүүлээд ,
хэдэн үенээс бүтсэн болохыг хэлүүлнэ.
Энэ юу вэ? Энэ ширээ. Ширээ гэдэг үг хэдэн
үетэй вэ? 1-р үе, 2-р үеийг хэл г.м Дараа нь
микрофоноор үгээ хэлээд үеийн тоогоор алгаа
ташина. Сурагчид аппарат хэрэглэхгүйгээр
багшийг дагаж үе тодорхойлох , алгаа таших
дасгал хийнэ. Сурагчдад үеийн тухай ойлголтыг
хөнгөвчлөхийн тулд схем, график, хэрэглэж
болно. 1 үетэй үг бол 1 дөрвөлжин, 2 үетэй бол
2 дөрвөлжин, 3 бол 3 дөрвөлжин зурна.
Энэ арга нь харааны болон сонсголын чадварыг
хөгжүүлэх ач холбогдолтой. Дараа нь
самбараас, дэлгэцнээс, хүснэгтээс үгнүүд авч ,
сурагчид микрофоноор үгнүүдээ уншин, багш
хэдэн үетэй үг болохыг асууж хэрчмэл
үенүүдээр үг бүтээж болно. Багш үенүүд өгч
сурагчид үг бүтээнэ. Энэ нь үе холбон үг бүтээж,
бүтээсэн үгээ уншдаг болно.
Үзсэн сэдвээ бататгахын тулд дараах дасгалуудыг хийж
болно.
•Сурагчдад өнгө өнгийн дөрвөлжин хэлбэртэй цаас тараан
өгч, багш үг уншихад, сурагчид багшийн хэлсэн үгийг үеэр
тасалж, үеийн тоогоор дөрвөлжин тавина. 1 үетэй бол 1
дөрвөлжин, 2 үетэй бол 2 дөрвөлжин г.м
•Сурагчдад бэлэн үгтэй схемыг тараан өгнө. Багш чангаар
үгээ уншина. 1,2,3 үетэй үг уншихад тохирох схемээ сонгон
авна.
•“Сонсголын цээж бичиг” хийлгэхийн тулд цаас
харандаа тараан өгнө. Багш үгээ уншихад сурагчид үгийн
загварыг зурна.
•Багш сурагчдад төрөл бүрийн үгтэй дугтуй тараан өгнө.
Багш үгээ уншихад ,сурагчид сонсоод хүснэгтээр үе
бүтээнэ.
•Дугтуйнд хийж өгсөн үсгүүдээр үе бүтээнэ.
Үгсийн үеийн тоог ялгаж сурах, үеийн тухай гүн бат
мэдлэг олгохын тулд урт биш өгүүлбэрийг сонгон авч
болно
Ээж цонх угаав.
Аав сонин уншив.
Хэн хол алхах вэ?
А авиа орсон үенүүд хэлж алхах. Хэн олон үе хэлсэн
сурагч хожино.
Ямар дуу чимээ сонссон вэ?
Төрөл бүрийн дуут тоглоомоор дуу чимээ гаргана.
Тоглоомын дууг багш урьдчилан сонсгоно.Ямар
тоглоом болохыг нэрлүүлнэ. За хүүхдүүд ээ нүдээ
аниараа. Багш тоглоомыг ангийн аль нэг булангаас
дуугаргана. За хараарай хаана ямар тоглоом
дуугарсан вэ? Яаж дуугарсан вэ? Дуурайгаарай дэн
дон хүүхэлдэй Хэдэн үетэй үг болохыг хэлнэ.
Найзыгаа дуугаар нь таниарай
Багш нэг сурагчийн нүдийг алчуураар боож,
сурагчид чимээгүй байр солих ба хэрэв баригдвал
үе хэлнэ. 2-5 үе хэлж болно. Нүдээ боосон сурагч
хэн болохыг таана.
Үеийг тогтоо
Багш 5-6 үе хэлнэ. Сурагчид тэр үеийг яг дэс
дараалаар нь тогтоох ѐстой. Хэрэв үе орхих,
солих, зогсолт хийвэл хожигдсонд тооцно. Хэдэн
үгтэй өгүүлбэр болохыг тодорхойлон алга таших,
цаасаар загвар зохиож, схем зур
Сэрүүлэг
Сэрүүлэг нэг дуугарвал 1 үетэй үг хэлэх, 2
дуугарвал 2 үетэй үг хэлэх
Дараа нь багш үг, холбоо үг, өгүүлбэр, эх үенээс
бүтдэг гэдгийг ойлгуулна. Багш өгүүлбэр
уншихад, хэдэн үгтэй өгүүлбэр болохыг
тодорхойлох, схемээр өгүүлбэр зохиох ажил
хийнэ.
Хэдэн үгтэй өгүүлбэр вэ? 1,2,3,-р үгийг нэрлэ г.м
Сэдэв дээр ажиллах үед өгүүлбэрийн тоон дээр
сурагчдын анхаарлыг төвлөрүүлнэ.Бичил эхээс төрөл
бүрийн тэмдэгнүүдийг ялгах, аргад суралцана. Түүнчлэн
үгийн утгат бүтцийг ялгах, арга нь сурагчдыг энгийн
нөхцөлд хүмүүстэй харьцах харьцаанд бэлтгэдэг.
Тухайн бүлгийн агуулга нь яриаг харилцан ярианы
хэлбэрт оруулах, өгүүлбэр тэмдэглэгээг ялгаж сурахад
оршино. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд сурагчдын
сонсголоор хүлээн авах чадварыг хөгжүүлэх анги
нийтийн хичээл дээр багшийн зааврыг ялгаж сонсож
сурах:
Чихэвчээ зүү, Өгүүлбэрийг унш, үгийн тоогоор алгаа
таш,гм
Хичээлийн явцад дараах асуултуудыг ялгаж сурах
ѐстой.
Өнөөдөр ямар гариг вэ?
Долоо хоногийн хэддэх өдөр вэ?
Цаг агаар ямар байна вэ?
1,2,3,4 –р цагт ямар хичээл орох вэ?
Гэрийн даалгаварт юу өгсөн вэ?
Өнөөдөр хичээлд хэн ирээгүй вэ? Харин хичээлийн
төгсгөлд
Өнөөдөр бид юу үзсэн вэ?
Энэ асуултууд нь хичээл бүр дээр давтагдах болно.
Сурагчдыг сонсголоороо хүлээн авах чадварт тасралтгүй
сургах нь чухал, харааны хүртэхүйн тусламжтайгаар
даалгаврын гүйцэтгэлийн үр дүнг яриагаар зөв илэрхийлж
сургана. Сурагчид асуултыг зөв ялгаж сурах нь ярианы
хэллэгийг хүлээн авах, харилцан яригчтайгаа яриа
өрнүүлж сурахад бэлтгэл болдог юм. Асуултад зөв
хариулж сурах нь анги нийтийн хичээл дээр эзэмшсэн
танил асуултуудыг нь аль болох бусад хичээлүүд дээр
хэрэглэснээр авиан сонсгол хөгжүүлэх гол ажил болдог.
Дараа нь сурагчид бие даан асуулт тавих, сэдэв
өгүүлбэрт асуулт тавих чадвар эзэмшинэ. Өгөгдсөн
даалгавар асуултуудын тусламжтайгаар багш сурагч,
тэрчлэн сурагчдын хооронд сонсголоороо харилцан
яриа зохиох явдал юм. Ажлыг илүү үр дүнтэй болгохын
тулд харилцан ярианы сэдвийг урьдчилан
тодорхойлох хэрэгтэй. Манай ам бүл, Манай сургууль,
Тээврийн хэрэгсэл, Амралтын өдөр гм сэдвээр эхлэх
нь чухал. Уг ажлын үр дүнд сурагчид ангийн нөхөд,
сургуулийн багш нар номын санч, тогооч,
хүмүүжүүлэгч зэрэг сайн танихгүй хүмүүстэй харилцах
чадварыг эзэмшинэ.
Багш самбар дээр өгүүлбэр бичээд дараа нь самбараа 2
хэсэгт хуваан нэг талд нь өгүүлбэрт тавих асуулт, нөгөө
талд нь хариултууд бичнэ.
Хэн ном уншсан вэ? Би ном уншсан / би/
Одоо ямар улирал вэ? Одоо өвлийн улирал /өвөл/
Хичээлийн эхэнд багш сурагчдад асуулт хариултад
өгөгдсөн гол үгнүүдийг дуу хоолойгоор ялган сонсож
сурахыг мэдэгдэнэ. Асуух өгүүлбэрийг уншина. Үүний
дараа экраны араас микрофоноор асуух өгүүлбэрийг
уншиж, асуултын утгат хэсгийг хоолойн өнгөөр ялгана.
Багш асуултад хариулахад ямар үг гол үг вэ? гэдгийг
тайлбарлана. Багш тусгайлан бэлтгэсэн асуулт хариултыг
тараан өгч, уншуулах, дууны өнгөөр ялгуулах, гол үгийг
нь олуулах дасгал ажиллуулж болно. Багшийн дууны
өнгөөр сонсголоороо асуултыг хүлээн авах, ямар
өгүүлбэр болох, хэрчмэл үгээр өгүүлбэр бүтээх асуултын
хариуг дугтуйнд хийж өгөх, дугтуйнаас асуултын
хариултыг олох, асуулт, хариултын гол үгийг олох, асуулт
хариултын утгыг тайлбарлах, багш гол үгийг тод хэлэн
хоолойн өнгөөр ялган, өгүүллэг, шүлгийг микрофоноор
уншина
. Сонсголын алдагдал 50дб-ээс илүү буурсан
тохиолдолд ярианы аялагыг хүлээн авахад хүндрэл
учрана. Дасгал ажиллаж, давтсний дараа эдгээр
Сурагчид сонсголоор хүлээн авч гол үгнүүдийг
харандаагаар зурж тэмдэглэнэ. В.И Бельжюковын
судалгаагаар логик өргөлттэй үг хэллэгийн
уншлагын үед зогсолтыг зөв сонсож, бүтээлчээр
хүлээн авах явдал нь сул сонсголтой сурагчдад
илүү үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон байна
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ярианы аялгыг
хүлээн авдаг.Гэвч энэ ажлын үед дуу авианы хүндрэл
их тохиолдоно.Ялангуяа ярианд өргөлт, зогсолтыг зөв
хийж чадахгүй, түүнийг ойлгон хүлээн авахад хүнд
байдаг нь зөвхөн сул сонсголтой төдийгүй дүлий
сурагчдад ч хүндрэл учруулдаг. В И Бельтюковын
судалгаагаар дараах зүйлийг нотолсон. Сонсголын
бэрхшээлтэй хүүхдүүд ярианы аялагыг хүлээн авна.
Гэвч түүнийгээ бүтээлчээр хэрэглэж чаддаггүй. 70дб –
ээс доошгүй хэмжээнд сонсголоо хадгалсан сурагчдад
тусгай сургалт явуулахгүйгээр аялагийг хүлээн авах
чадвартай байдаг.
Энэ үед ч 50 дб –р сонсголоо алдсан тохиолдол ч
өгөх боломжтой. Эдгээр хүүхдүүд сонсголын
функцээ хадгалсны хүчинд дууны өнгөний өсөлтийн
өөрчлөлтөөр дууны аппаратын тусламжтайгаар
дасгал хийх боломжтой 80-100 дб дундаж түвшинг
хүртэл буурсан. Дундаж түвшингийн сонсгол султай
сурагчид доод түвшин болох 50-дб –тэй хүүхдүүдтэй
адил аялагыг хүлээн авах боломжтой
Аялагыг бий болоход хүлээн авахад чиглэгдсэн
дууны хоолойг өндөрсгөн өөрчлөх дасгалууд дуу
чангаруулагч аппаратын ашиглалт зэрэг тусгай
өвөрмөц ажил нь дунд сургуулийн хичээлүүд дээр
сул сонсголтой сурагчдын дууны өнгийг
сайжруулахад чиглэгдэнэ. Гэвч ажиглалт
судалгаанаас харахад сургуулиуд энэ асуултад
анхаарлаа бага хандуулж байна. Хичээл бүр дээр
дасууж болох, анхааруулах дуу авиа өргөнөөр
хэрэглэгдэж байх шаардлагатай.
Дууны өнгөөр асуултыг хүлээн авч хариулдаг.
Аялагийг хөгжүүлж хүлээн авч ажиллах нь
ялгаварчлахаас эхлэх нь илүү сайн. Аялагийг
хөгжүүлэхдээ асуух өгүүлбэрээс эхлэх нь зүйтэй.
Харин дараа нь анхааруулах өгүүлбэр . Өгүүлбэрүүд
самбар дээр бичигдэнэ. Багш сурагчдын харааг
шалгаж, микрофоноор уншина. Хүүхдүүд 2
өгүүлбэрийг сонсголоороо хүлээн авах ба эдгээр
өгүүлбэрүүд нь ижил дуудагдаж байна уу үгүй юу?
гэдгийг тодорхойлох зорилгоор даалгавар хүлээн
авна.
Хэрвээ сурагчид аялгын ялгааг олж чадахгүй бол эдгээр
өгүүлбэрүүдийг давтана.Хүүхдүүд өгүүлбэрийг ялган,
хүүрнэх өгүүлбэр бол шулуун зураасаар, /-----/
анхааруулах бол зүүнээс баруун тийш ташуу зураасаар, /
асуух өгүүлбэр бол баруунаас зүүн тийш ташуу зураасаар
тэмдэглэнэ.
Дараа нь сурагчдад урьдчилан бэлтгэсэн төгсгөл нь
тэмдэглэгдээгүй өгүүлбэрүүдтэй хуудас цаас тараан өгнө.
Багш өгүүлбэрүүдийг уншин сурагчид аялганаас
хамааран, график, схемийг зурж, дүрслэлийн тэмдгийг
тэмдэглэнэ.
Хичээлийн төгсгөлд өгүүлбэр тус бүрийг
тэмдэглэгээнд тэмдэглэж сурна.
Ажлын төгсгөл хэсэгт богино хариулт асуулттай
хүнд биш харилцан яриаг бий болгох ажилд шилжин
орж болно.
Энэ хэлбэрт аялгыг тэмдэглэн логик өргөлт, үг
хэллэгийг түр зогсолтын аргуудыг хооронд нь
холбож өгнө.
.Авиан сонсголыг хөгжүүлэхэд багшийн дуу хоолойгоор
тухайн сэдвүүдийг тодорхойлох нь гол байр суурь эзэлнэ.
Өгүүлбэрүүд нь эхлээд 3-5 үгээр бүтсэн их биш байх
ѐстой.
Үгийн үгсийн бүтэц нь тухайн ангийн сурагчдад
хүндрэлтэй байх ѐстой. Сэдвийн ямар хэсэг нь хүлээн
авахад тохиромжтой болохыг багш өөрөө сурагчдад
мэдээлнэ.
Ажлыг хөнгөвчлөхийн тулд сэдвийн энэ хэсэг нь самбар
дээр бичигдсэн байх, эсвэл сурагч тус бүрт өгүүлбэрийн
дараалалыг тэмдэглэсэн байдлаар тарааж өгнө.
Өгүүлбэрийн утгыг ойлгуулах тал дээр онцгой анхаарах нь
чухал. Сэдвийг сайн ойлгосны дараа асуулт тавих хэрэгтэй.
Анги нийтийн хичээл дээр авиан сонсголыг хөгжүүлэх
ажлыг 2 үндсэн хэлбэрээр явуулна.
•Байгалийн ба амьтдын янз бүрийн дуу авиаг сонсгож
сургах
•Үгийн тусламжтайгаар авиан сонсгол хөгжүүлэх/ Үг үенээс
авиаг сонсголоор ялгах чадвар,
•Үгийн эхэнд, дунд, эцэст байгаа авиаг ялгах чадварыг
хөдөлгөөнтэй хамт хийх/алга таших, ширээ тогших, гараа
өргөх гм/Эхээс өгүүлбэр олуулах, өгүүлбэрээс үг олуулах
зэрэг нь үсэг нүдлэх, үгсийн ялгааг мэдэх, уншиж цээжээр
бичиж сурахад их ач холбогдолтой. Мөн хүүхдийн хэл яриа,
сэтгэхүй хөгжүүлэх олон талын ашигтай байдаг.
хүүхэд бүрийн хөгжлийн
төлөө

More Related Content

What's hot

сэтгэцийн эрүүл мэнд
сэтгэцийн эрүүл мэндсэтгэцийн эрүүл мэнд
сэтгэцийн эрүүл мэндBaterdene Tserendash
 
өргөмжлөл
өргөмжлөлөргөмжлөл
өргөмжлөлBama740517
 
хичээлийн дэг
хичээлийн дэгхичээлийн дэг
хичээлийн дэгbaterden
 
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогbdeegii_9100
 
насны үечлэл
насны үечлэлнасны үечлэл
насны үечлэлNaranjargal_Z
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгалulziimanlai
 
цээжлэх шүлэг
цээжлэх шүлэгцээжлэх шүлэг
цээжлэх шүлэгhoianseku
 
эцэг эхийн судлгаа
эцэг эхийн судлгааэцэг эхийн судлгаа
эцэг эхийн судлгааjobshig
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэмguest00835cf3
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгаmuuduu
 
лекц№11
лекц№11лекц№11
лекц№11azora14
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагydmaa
 

What's hot (20)

сэтгэцийн эрүүл мэнд
сэтгэцийн эрүүл мэндсэтгэцийн эрүүл мэнд
сэтгэцийн эрүүл мэнд
 
өгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүдөгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүд
 
өргөмжлөл
өргөмжлөлөргөмжлөл
өргөмжлөл
 
хичээлийн дэг
хичээлийн дэгхичээлийн дэг
хичээлийн дэг
 
хэлц үг
хэлц үгхэлц үг
хэлц үг
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИНБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
 
хүртэхүй
хүртэхүйхүртэхүй
хүртэхүй
 
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
 
насны үечлэл
насны үечлэлнасны үечлэл
насны үечлэл
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгал
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
цээжлэх шүлэг
цээжлэх шүлэгцээжлэх шүлэг
цээжлэх шүлэг
 
эцэг эхийн судлгаа
эцэг эхийн судлгааэцэг эхийн судлгаа
эцэг эхийн судлгаа
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утга
 
лекц№11
лекц№11лекц№11
лекц№11
 
Монгол хэлний дүрэм
Монгол хэлний дүрэмМонгол хэлний дүрэм
Монгол хэлний дүрэм
 
K hicheel
K hicheelK hicheel
K hicheel
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 

Viewers also liked

UNICEF Malaysia Research Report -- Inclusive Education
UNICEF Malaysia Research Report -- Inclusive EducationUNICEF Malaysia Research Report -- Inclusive Education
UNICEF Malaysia Research Report -- Inclusive EducationDaria Jarczewska
 
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог стулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог сsaran_saraa
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
иргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байна
иргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байнаиргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байна
иргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байнаNyamka Tegshee
 
монгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудмонгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудGegeen_73
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрOyundari Nyamsuren
 
гадаргын ус, гол мөрнүүд
гадаргын ус, гол мөрнүүд гадаргын ус, гол мөрнүүд
гадаргын ус, гол мөрнүүд Erdenetuya Galbadrah
 
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаамонгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмааkhandmaa79
 
хэл заслын дасгалууд1
хэл заслын дасгалууд1хэл заслын дасгалууд1
хэл заслын дасгалууд1Bud Ochirbat
 
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008Ochir Consulting Ltd
 
хүүхэд судлах хүүхэдтэй ажиллах арга зүй
хүүхэд судлах хүүхэдтэй ажиллах арга зүйхүүхэд судлах хүүхэдтэй ажиллах арга зүй
хүүхэд судлах хүүхэдтэй ажиллах арга зүйtsegii81
 
Эрдэнэбатын Солонго - ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛ...
Эрдэнэбатын Солонго - ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛ...Эрдэнэбатын Солонго - ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛ...
Эрдэнэбатын Солонго - ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛ...batnasanb
 
мат хэмжих нэгж
мат хэмжих нэгжмат хэмжих нэгж
мат хэмжих нэгжBama740517
 
өндрийн системийн төрөл хэрэглээ
өндрийн системийн төрөл хэрэглээөндрийн системийн төрөл хэрэглээ
өндрийн системийн төрөл хэрэглээGeoMedeelel
 
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөрСэтгэмж Цогцолбор Сургууль
 
Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11Etugen
 
монгол хэлний хэмт үгийн тухай
монгол хэлний хэмт үгийн тухаймонгол хэлний хэмт үгийн тухай
монгол хэлний хэмт үгийн тухайNational University Of Mongolia
 

Viewers also liked (19)

UNICEF Malaysia Research Report -- Inclusive Education
UNICEF Malaysia Research Report -- Inclusive EducationUNICEF Malaysia Research Report -- Inclusive Education
UNICEF Malaysia Research Report -- Inclusive Education
 
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог стулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
иргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байна
иргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байнаиргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байна
иргэдэд үйлчилэх төвөөс зөвлөж байна
 
гол мөрөн
гол мөрөнгол мөрөн
гол мөрөн
 
монгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудмонгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нуурууд
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөр
 
гадаргын ус, гол мөрнүүд
гадаргын ус, гол мөрнүүд гадаргын ус, гол мөрнүүд
гадаргын ус, гол мөрнүүд
 
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаамонгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
 
хэл заслын дасгалууд1
хэл заслын дасгалууд1хэл заслын дасгалууд1
хэл заслын дасгалууд1
 
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008
 
хүүхэд судлах хүүхэдтэй ажиллах арга зүй
хүүхэд судлах хүүхэдтэй ажиллах арга зүйхүүхэд судлах хүүхэдтэй ажиллах арга зүй
хүүхэд судлах хүүхэдтэй ажиллах арга зүй
 
Эрдэнэбатын Солонго - ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛ...
Эрдэнэбатын Солонго - ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛ...Эрдэнэбатын Солонго - ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛ...
Эрдэнэбатын Солонго - ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛ...
 
уртын хэмжүүр
уртын хэмжүүруртын хэмжүүр
уртын хэмжүүр
 
мат хэмжих нэгж
мат хэмжих нэгжмат хэмжих нэгж
мат хэмжих нэгж
 
өндрийн системийн төрөл хэрэглээ
өндрийн системийн төрөл хэрэглээөндрийн системийн төрөл хэрэглээ
өндрийн системийн төрөл хэрэглээ
 
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
 
Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11
 
монгол хэлний хэмт үгийн тухай
монгол хэлний хэмт үгийн тухаймонгол хэлний хэмт үгийн тухай
монгол хэлний хэмт үгийн тухай
 

Similar to Sul sonsgol

Цахим хичээл
Цахим хичээлЦахим хичээл
Цахим хичээлshagdarjab
 
Эгшиг авиалбар
Эгшиг авиалбарЭгшиг авиалбар
Эгшиг авиалбарGe Go
 
эгшиг авиа
эгшиг авиаэгшиг авиа
эгшиг авиаsanjaamongol
 
хэл зүй Vii хөтөлбөр
хэл зүй Vii хөтөлбөрхэл зүй Vii хөтөлбөр
хэл зүй Vii хөтөлбөрolzkhuu
 
хэл зүй Vii
хэл зүй Viiхэл зүй Vii
хэл зүй Viisrltuya
 
Essential english for students
Essential english for studentsEssential english for students
Essential english for studentskokoko_1212
 
ерөнхий англи хэл I, ii хөтөлбөр
ерөнхий англи хэл I, ii хөтөлбөрерөнхий англи хэл I, ii хөтөлбөр
ерөнхий англи хэл I, ii хөтөлбөрUndarmaa Olzhuu
 
Anji hicheel
Anji hicheel Anji hicheel
Anji hicheel Anji25
 
Anji hicheel
Anji hicheel Anji hicheel
Anji hicheel Anji25
 

Similar to Sul sonsgol (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
Цахим хичээл
Цахим хичээлЦахим хичээл
Цахим хичээл
 
Эгшиг авиалбар
Эгшиг авиалбарЭгшиг авиалбар
Эгшиг авиалбар
 
эгшиг авиа
эгшиг авиаэгшиг авиа
эгшиг авиа
 
хэл зүй Vii хөтөлбөр
хэл зүй Vii хөтөлбөрхэл зүй Vii хөтөлбөр
хэл зүй Vii хөтөлбөр
 
хэл зүй Vii
хэл зүй Viiхэл зүй Vii
хэл зүй Vii
 
Essential english for students
Essential english for studentsEssential english for students
Essential english for students
 
ерөнхий англи хэл I, ii хөтөлбөр
ерөнхий англи хэл I, ii хөтөлбөрерөнхий англи хэл I, ii хөтөлбөр
ерөнхий англи хэл I, ii хөтөлбөр
 
Larynx. first class
Larynx. first classLarynx. first class
Larynx. first class
 
PTON111-Хичээл-7-2
PTON111-Хичээл-7-2PTON111-Хичээл-7-2
PTON111-Хичээл-7-2
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
Ugiin Utga
Ugiin UtgaUgiin Utga
Ugiin Utga
 
хүүхэд бүр дүр бүтээх арга зүй
хүүхэд бүр дүр бүтээх арга зүйхүүхэд бүр дүр бүтээх арга зүй
хүүхэд бүр дүр бүтээх арга зүй
 
Anji hicheel
Anji hicheel Anji hicheel
Anji hicheel
 
Anji hicheel
Anji hicheel Anji hicheel
Anji hicheel
 
Цагаан толгой
Цагаан толгойЦагаан толгой
Цагаан толгой
 
Baha 2013
Baha 2013Baha 2013
Baha 2013
 
khicheeliin sudalgaa
khicheeliin sudalgaa khicheeliin sudalgaa
khicheeliin sudalgaa
 
Unshuulj Surgakhui
Unshuulj SurgakhuiUnshuulj Surgakhui
Unshuulj Surgakhui
 
Lesson
LessonLesson
Lesson
 

Sul sonsgol

  • 1. Сонсгол гэж юу вэ? Тархин дахь сонорын төв нь гадны дуу авианы хэлбэлзлийг сонсгол дамжуулах эрхтний тусламжтайгаар хүртэн хүлээж авч, гаднах орчинтой харилцахад хэрэглэдэг чадвар юм,
  • 2. Сонсголын бэрхшээл гэж юу вэ? Аливаа гэмтэл, өвчлөлийн улмаас сонсголыг дамжуулах эрхтэн болох чих нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсны улмаас сонсголын алдагдал буюу сонсголын бэрхшээл бий болдог.
  • 3. Сонсголын бэрхшээлтэй хүүхэд Сонсгох чадвараа тодорхой хэмжээгээр алдсаны улмаас хэл ярианы хөгжил нь хоцрогдсон эсвэл хэл яриа нь огт хөгжөөгүй буюу бие даан хөгжүүлэх боломжгүй болсон хүүхдийг хэлнэ.
  • 4. Сонсгол ба хэл яриа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хэл ярианы хөгжил нь доорх 4 хүчин зүйлээс шалтгаална. - Сонсгол алдагдлын хэмжээ - Сонсгол алдагдал үүссэн хугацаа - Хүүхдийн хүмүүжсэн орчин - Хүүхдийн хувийн онцлог
  • 5.  Сонсгол алдагдлын хэмжээнээс хэл ярианы хөгжил шууд хамаардаг.  Дүлий хүүхдүүд хэл яриаг тусгай сургалтын явцад эзэмшдэг бол сул сонсголтой хүүхдүүд хэл яриагаа бага боловч сонсголын тусламжтайгаар баяжуулдаг.  Хүүхдийн хөгжлийн аль ч үед сонсгол алдагдал үүсч болох талтай ч хэл ярианы хөгжилд сонсгол хэдийд алдсан хугацаа их нөлөөтэй байдаг.  Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн анхдагч согог дүлийрэл нь хоѐрдогч согог хэлгүйдэл, цаашилбал хөгжлийн бусад хоцрогдлуудыг дагуулдаг.
  • 6.  Жишээ нь: хэл ярианы бүрмөсөн алдагдал нь логик болон хийсвэр сэтгэхүйд сөргөөр нөлөөлж, харагдах дүрслэлийн сэтгэхүй давамгайлах үүрэгтэй болж, хэл ярианы тусламжтай гадаад ертөнцөөс авах мэдээлэл багасч, мэдлэгийн хүрээ хязгаарлагдмал болдог.  Иймд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хэл яриа болон сонсголын анхаарал хүртэхүйг хөгжүүлэх ажлыг чанартай, үр дүнтэй явуулах шаардлага зүй ѐсоор тавигдаж байна.
  • 7. Сонсгол хөгжүүлэх ажлыг хийж эхэлсэн түүх  Дүлий хүүхдийг хэл ярианд сургаж болно гэсэн асуудал 16-р зууны үеэс эхэлж байсан бол 19-р зууны дунд үеэс эхлэн эмч, багш нар нь тодорхой дасгал ажлын тусламжтай сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сонсголыг хөгжүүлж болно гэсэн санааг анх гаргаж ирсэн.  Анх энэхүү үзэл санаа нь Парижийн дүлий иргэдийн их сургуулийн багш Итарын ажлын туршлага дээр тод тусгалаа олжээ. Тэрээр өөрийн шавь нар нь сургалтын эхэн үед авиаг сонсголоороо мэдэрдэггүй байсан бол тодорхой дасгал ажлын дараа авиаг ялгаж хүртэж байсныг ажигласан юм.
  • 8.  Энэхүү сургалтын ажлыг Венийн профессор Урбанчич болон Бецольд нар туршиж үзээд үр дүнгий нь өөр өөрөөр тайлбарлаж байв.  Урбанчич: Энэхүү сонсгол хөгжүүлэх дасгал ажлыг дүлий хүүхдэд явуулах боломжтой гэж үзээд үр дүнд нь дүлий хүүхэд буцаад сонсголтой болж эхэлж байна гэсэн маш буруу тайлбарыг хийж байсан.  Бецольд:Сонсгол хөгжүүлэх дасгалыг зөвхөн сул сонсголтой хүүхдэд явуулах нь зүйтэй гэж үзээд үр дүнд нь сонсголын анхаарал хөгжиж байна гэсэн дүгнэлтийг өгсөн.
  • 9. Ийнхүү сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сонсголыг тусгай сургалтын аргаар хөгжүүлж болох юм гэсэн үзэл санаа нь олон орны сургуулиудад хэрэгжиж эхэлсэн. 1892 онд Парижийн дүлийчүүдийн их сургуулийн дэргэд тусгай анги нээгдэж дээрх сургалтыг явуулж байсан.Мөн Венийн болон Мюнхений тусгай сургуулиудад сонсголын анхаарал хүртэхүйг хөгжүүлэх системтэй дасгалыг тусгай цаг гарган оруулж эхэлсэн. Энэхүү ажил нь Оросын эмч, багш нарын анхаарлыг татаж улмаар тэд өөрийн сургуулиудад тусгай дасгал ажлуудыг явуулж эхэлсэн байна.
  • 10.  Петербургийн дүлий хүүхдийн тусгай мэргэжлийн сургуулийн эмч Богданова-Березовский  сонсголыг хөгжүүлснээр сонсох эрхтний үйл ажиллагаа сайжрах бус, харин сонсголыг ашиглах боломж сайжирна гэсэн Бецольдийн үзэл санааг дэмжээд, энэхүү дасгалыг зөвхөн үг яриаг ашиглахаас гадна, хөгжмийн зэмсэг, амьтдын дуу зэрэг янз бүрийн дуу чимээний тусламжтай явуулж болно гэсэн санааг дэвшүүлж байсан. Улмаар энэхүү сонсгол хөгжүүлэх ажлыг боловсронгуй болгохын тулд сонсголыг идэвхжүүлэх буюу сонсогдох авиаг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж эхэлсэн байдаг.
  • 11. Хамгийн анхны электрон сонсголын аппаратыг 1876 онд Шотланд гаралтай америк Александр Белл гэдэг хүн зохион бүтээсэн.  Дуу чимээний өсгөгч , дуу чимээг дамжуулагч утас , батерей зэргийг зохион бүтээгээд XX зууны 30-аад он хүртэл ашиглаж байсан. Том чихэвчний хэмжээ жижгэрч чихний сувагт хийдэг болсон. Дууны чанга сулыг тохируулдаг болсон.
  • 12.  Ийнхүү сонсголыг төхөөрөмж улам боловсронгуй болсноор орчин үеийн өндөр чадвартай сонсголын аппаратууд бий болжээ.  Мөн төрөлхийн болон олдмол шалтгаант дүлийрэлтийн үед сонсгол оруулах асуудал олон зууны туршид эрдэмтэдийн анхаарлын төвд оршиж, эрдэм шинжилгээ, судалгааны асуудлын цөм нь байж ирсэн билээ.Шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хирээр олон аргууд анагаах ухааны салбарт нэвтэрсэн бөгөөд үүний нэг нь дунгийн суулгацын буюу Кохлер имплант юм.
  • 13. Сонсгол хөгжүүлэх хичээлд тавигдах шаардлага: Сурагчдын сонсголыг зөв тодорхойлох1 Сонсголын аппарат ашиглах3 Сонсгол, харааны болон сонсголын хүртэхүйг ашиглах 4 Сонсголоор өгөх материалыг хүүхдийн нас, сэтгэлзүйн онцлогт тохируулах 2 Сонсгол дуудлагыг харилцан уялдуулах5
  • 14. Со Үгийн материалыг зөв сонгохҮг хэллэгийн төрлийг зөв сонгох 6 Со Сонсгол дуудлагын уялдааг сайжуулахДуудлагыг засах7 Со Дуудлагыг засахӨөрийн сонсголыг хянах боломж олгох 8 Со Өөрийгөө хянах Үзүүлэн материал ашиглах9 Со Үзүүлэн материалыг ашиглах Үг яриаг хөгжүүлэх олон төрлийн ажлыг хослуулах 10
  • 15. Сул сонсголтой хүүхдийн сонсголын анхаарал, хүртэхүйг ганцаарчилсан хичээл дээр хөгжүүлэх нь
  • 16. Ганцаарчилсан хичээл хүүхдийн онцлог хэрэгцээнд тохирсон байх:  Сонсголын алдагдлын хэмжээ  Сонсголоо алдсан хугацаа  Сэтгэхүйн хөгжил  Бие хүний төлөвшил  Харилцааны арга хэлбэр  Ажиллах чадвар  Хүсэл сонирхол  Эрүүл мэнд, бие бялдрын хөгжил зэргээс шалтгаалан хүүхэд бүр харилцан адилгүй байдаг.
  • 17. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор: № Сонсгол алдагдлын хэмжээ Хөгжлийн бэрхшээлийн түвшин 1 25 db –доош Хэвийн normal 2 26- 40 db Хөнгөн mild 3 41-55 db Дунд зэрэг middle 4 56-70 db Хүндэвтэр middle- severe 5 71-90 db Хүнд severe 6 90 db- ээс дээш Маш хүнд profound
  • 18. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн ангилал: Хожуу дүлийрсэн 1-р бүлэг 2-р бүлэг Сул сонсголтой Сонсголын байдлаар Text Дүлий Text Эрт дүлийрсэн Хэл ярианы байдлаар
  • 19. Үг дйөоыйрөы 125-250 Гц125-1000 Гц 1-р бүлэг Чихний ойролцоох чанга дууг мэдэрнэ. Авиаг ялгаж хүртэхгүй. 2-р бүлэг Чихний ойролцоох чанга дууг сонсоно. “о,а,у авиаг ялгаж хүртэнэ. 3-р бүлэг Ихэнх эгшиг авиаг ялгана. Чихний ойр ярианы хүчийг мэдэрнэ. 4-р бүлэг Чихний ойролцоох ярианы хүчийг сонсоно.Бүх авиаг ялгана. Сайн мэддэг үгийг ялгаж хүртэнэ. Дүлий хүүхдийг авиан хэлбэлзлийг хүртэх давтамжаар нь 125-250 Г125-500 Гц 125-250 Г125-2000 Гц125-250 Г125-250 Гц
  • 20. 50 дБ 50-70дБ 70-85 дБ . Сул сонсголтой хүүхэд Жирийн яриаг 4,7-6 м зайд, Эгшиг авиаг 3-5 м зайнаас, Шивнээ яриаг 1-2 м зайнаас сонсоно. 1 2 Жирийн яриаг 3,8-6 м зайд, Эгшиг авиаг 1,3-2 м зайнаас, Шивнээ яриаг 0,5-1 м зайнаас сонсоно. . 3 Жирийн яриаг 2,4-5 м зайд, Эгшиг авиаг 0,3- 1,4 м зайнаас, Шивнээ яриаг сонсохгүй.
  • 21. Сонсголыг хөгжүүлэх ажлын зорилго: Сул сонсголтой хүүхдийн сонсголын анхаарал, хүртэхүйг бий болгох, хэл яриаг хөгжүүлэх. • Зорилтууд: - Эргэн тойрны хүмүүсийн үг яриаг сонсголоороо ойлгон хүртэх, харилцан ярилцах, хэл яриагаа хөгжүүлэх -Сургалт хүмүүжлийн ажлын явцад сурагчид сонсголоо бүрэн дайчлан ашиглахад суралцах -Сонсголын задлан ялгагчийн тусламжтайгаар ахуй амьдрал болон хүрээлэн буй орчиндоо тодорхой төсөөлөлтэй болох
  • 22. Хэл заслын хичээл нь үндсэн 2 хэсгээс бүрддэг Тьс Авиан зөв дуудлагыг бий болгох 1 Сонсголыг хөгжүүлэх2
  • 23. Хэл заслын хичээл Сонсголын ялгаварчлал дээр ажиллах дасгал Сонсгол хөгжүүлэхАвиаг засан сайжруулах Өгүүлэх эрхтний байрлал дээр ажиллах Авиаг тавих, засан сайжруулах Авиаг зөв дуудах дадал чадварыг эзэмшүүлэх Танин мэдэхүйн хөгжлийг хангах Өгүүлэх, эрхтэн, дуу хоолойны дасгал Дуу чимээ болон авиаг зөв ялган сонсох Авиаг задгай, битүү үенд авиаг зөв ялган тодорхойлох Үг, холбоо үг, өгүүлбэрийг зөв ялган сонсох Хэвшмэл хэлэгддэг асуултыг сонсож хариулах Сургалтын үйл ажиллагаатай холбогдсон үг хэллэг багшийн өгсөн даалгаврыг ялган хүртэх Бусад хичээлтэй холбогдсон сэдвийн материалыг ялган сонсох
  • 24. Ганцаарчилсан хичээл дээр сул сонсголтой хүүхдийн сонсголын анхаарал хүртэхүйг хөгжүүлэх дасгал ажил:  Сонсгол хөгжүүлэх ажил нь яриан бус авиа буюу дуу чимээг ялган таних ажлаас эхэлнэ. Ж: / Хөгжмийн зэмсэг, амьтны дуу, ширээ хаалга тогших, хонхны дуу г.м/  Авиа, үг, хэллэгийг сонсголоор зөв хүртэж ойлгох чадварыг хөгжүүлэхийн тулд дараах дасгалуудыг хийнэ. • Үгнээс өгөгдсөн үгийг зөв ялгаж сонсох • Ойролцоо дуудлагатай үгийг ялгаж сонсох Ж:/цом, сум,туг, түг /
  • 25. • Өгүүлэх эрхтний байрлал ойролцоо дуудлагатай үгнээс бүтсэн өгүүлбэрийг ялгах • /Бат сэлэв, Бат сэрэв./ • Мөн өдөр тутам хэрэглэгддэг харилцан яриа болон сургалтын үйл ажиллагаатай холбогдолтой асуулт, хүсэлт, даалгавар өгөх зэрэг дасгал ажил орно.  Ж: Өдөр тутам хэрэглэгддэг үг хэллэг: Өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ?, Ямар гараг вэ? Одоо ямар улирал вэ? г.м
  • 26. Аажмаар материалыг нэмж өгөх хэрэгтэй Чи хэдэн онд төрсөн бэ?, Чи хаана амьдардаг вэ?, Танай гэрт хэн, хэн амьдардаг вэ? г.м  Дараа нь асуултын хэлбэрийг өөрчлөх,нилээд өргөн цар хүрээг хамарсан байдлаар,сурагчийн хариулт дэлгэрэнгүй байх  Жнь: Өвөл цаг агаар ямар байдаг вэ?, Чиний төрсөн өдөр хэзээ болдог вэ? Зуны цаг агаарын тухай ярь. Өөрийн найзын тухай ярь.
  • 27.  Багшийн тавьсан асуулт, даалгаврыг ялгаж сонсох ажил нь 2 бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. 1. Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах явцтай холбогдсон даалгаврууд: Уншаарай, бодоорой. Анхааралтай сонсоорой Эдгээр үг хэллэг нь бүх хичээлүүд дээр хэрэглэгдэж байдаг. 2. Янз бүрийн холбоо үг, богино үг хэллэгээр өгсөн даалгаврыг сонсож биелүүлэхэд нь тусгайлан цаг гаргасан ажлууд орно. Жнь : Багш хүүхдэд “Сандлыг цонхны дэргэд тавь” “Гараа угаа” Сурагч багшийн хэлсэн даалгаврыг хийж гүйцэтгээд “Би сандлыг самбарын дэргэд тавьсан” гэж хариулах гэх мэтээр үйлдэнгээ ярих чадвараа нэмэгдүүлнэ.
  • 28. Бичмэл карттай ажиллах  Багш сурагчийн өмнө хэрчмэл карт дээр үйл үгийг нь цагаар хувиргасан 3 төрлийн өгүүлбэрийг бичиж байрлуулна. Сурагч багшийн хэлсэн өгүүлбэрийг сонсож холбогдох өгүүлбэртэй картыг олж багшид уншиж өгөх.
  • 29. Зурагтай ажиллах  Багш сурагчийн өмнө 3-4 үйл явдал харуулсан зургийг байрлуулна. Сурагч багшийн хэлсэн өгүүлбэрийг сонсож тохирох зургийг олж, давтаж хэлэх  Зурагт тохирсон асуулт тавьж даалгаврыг хүндрүүлж болно.
  • 30. Хичээлийн сэдэвтэй холбогдсон дасгал  Хэрчмэл зургуудыг багшийн хэлсний дагуу байрлуулах Ж: Орыг ширээний хажууд тавь. Цэцгийн савыг ширээн дээр тавь,сандлыг орны дэргэд байрлуул г.м  Багш даалгавар өгч сурагч биелүүлнэ. Ж: Ширээг тойр, Ширээний цаана зогс, Харандааг ширээний доор тавь г.м
  • 31. Хичээлийн сэдэвтэй холбон явуулах дасгал  Ж: “10-доторх тооны нэмэх, хасах үйлдэл” Багш экраны цаанаас “2 ба 5-ын цифрийг ав. хасах ба нэмэх тэмдэг ав. Нэмэх, хасах үйлдлийг зохиогоод бодоорой. • Эсрэг ба ойролцоо утгатай үгсийг зөв харгалзуулах Багш экраны араас үг хэлэхэд сурагч тухайн үгний эсрэг ба ойролцоо утгатай үгийг олж уншина.
  • 32. Эвлүүлгийн арга  Багш тэмдэг нэр орсон өгүүлбэрийг урьдчилан үг, үгээр нь хайчилсан байна. Ж: Ээж хар пальто, цэнхэр ороолт, цагаан малгай өмссөн байна. Багш экраны араас өгүүлбэрийг уншиж сурагч сонсож хэрчмэл үгээр өгүүлбэрийг зөв байрлуулах
  • 33. Эвлүүлгийн арга  Хэрчмэл үгсээр холбоо үгийг бүтээх дасгал: Багш экраны араас холбоо үг уншихад сурагч сонсоод үгсээр холбоо үг бүтээнэ. • Өгүүлбэрийг зургаар болон үгээр гүйцээх Багш өгүүлбэрийн эхний хэсгийг уншина, сурагч үлдсэн хэсгийг хэрчмэл үгийг ашиглан гүйцээж унших Багш өгүүлбэрийг ихэнх хэсгийг уншихад сурагч өөрийн үгээр уг өгүүлбэрийг гүйцээх
  • 34. Сонсголыг хөгжүүлэх ажлын явцад харилцан ярианд сургах  Энэ ажлын гол агуулга нь хичээл дээр өрнөж буй яриаг багш биш сурагч өөрөө идэвхтэй хөтөлж явуулахад оршино.  Ж: Багш “Надаас миний гэр бүлийн тухай асуу. Цаг агаарын тухай асуу. г.м  Жүжигчилсэн тоглоомын арга  Үйл явдлыг харуулсан зургийн арга  Баярт үйл явдал буюу амралт, зугаалга, үзсэн киноны тухай харилцан ярих
  • 35. Зөв үү? Буруу юу?  Сурагчид 1 үйл явдал харуулсан зургийг өгнө. Ж: Охин цамц угааж буй зураг өгөгдөнө. Багш экраны араас: Хүү цамц угааж байна уу? , Охин гараа угааж байна уу? г.м асуулт тавихад сурагч :Үгүй. Охин цамц угааж байна.
  • 36. Сонсголын хүртэхүй, анхаарал хөгжүүлэх тоглоом  Сонсголын хүртэхүй, анхаарал хөгжүүлэх ажил нь хүүхдийг хэл ярианы нэгжийг /авиа, үе, үг, холбоо үг, өгүүлбэр, / сонсголоор тодорхойлж, ялгаж сурахад бэлтгэж өгдөг. • Энэхүү ажлыг тоглоомын хэлбэрээр явуулах нь хүүхдүүдийн идэвх сонирхол дээр үндэслэгдэн илүү их үр дүнтэй болдог.
  • 37. Амьтдын дууг зөв дуурайх вэ? Багш тахиа, үхэр, муур, галуу, мэлхий зэрэг тоглоомуудыг сонгон авна. Эдгээр амьтад хэрхэн дуугардагийг дууриаж дуугарч үзүүлнэ. Хүүхдүүд дуурайн дуугарна. Багш сурагчийн хэрхэн дуу авиаг зөв дуурайн хэлж байгаад хяналт тавина.
  • 38. Хэн хашгирсаныг таацгаа. -Багш тоглоомыг урьдаас бэлтгэсэн байна. -Ямар амьтан бидэн дээр зочлон ирснийг таацгаая. -Багш экраны цаанаас амьтдын дууг дуугаргана. -Хүүхэд дууг сонсоод ямар амьтад болохыг хэлнэ.
  • 39. Нар уу, Бороо юу? Багш: Одоо бид зугаалцгаана. Гадаа цаг агаар сайхан, нар бүхнийг гэрэлтүүлэн байна. Зугаалцгаая. Би бөмбөр цохино. Бөмбөрийн дуугаар хөгжилтэй зугаалах болно. Хэрвээ бороо орвол би бөмбөрөө хүчтэй цохих болно. Энэ дуугаар чи гэртээ гүйж ирэх хэрэгтэй. Сайн анхааралтай байхыг шаардана.
  • 40. Хэн алга ташив? Хүүхдүүд өрөөний янз бүрийн хэсэгт суусан байна. Тэднээс хэн нэгнийг нь гол тоглогчоор сонгож нүдийг нь бооно. Багшийн дохиогоор хүүхдүүдийн нэг нь алга ташина. Тоглогч хүүхэд хэн ташисныг нь таана.
  • 41. Алга таших Багш хүүхдэд янз бүрийн үг хэлнэ. Багш амьтны нэр хэлбэл хүүхдүүд алга таших ѐстой. Өөр үг хэлбэл алга ташихгүй г.м
  • 42. Юуг цохисон бэ? Багш янз бүрийн зүйлсийг ширээн дээр тавьсан байна. Эхлээд тус бүрийг харандаагаар цохиж сонсгоно. Дараа нь тэдгээрийг хаалтаар хаагаад цохиход хүүхэд юуг цохисныг тааж хэлнэ.
  • 43. Анги нийтийн хичээл дээр сул сонсголтой хүүхдийн сонсголыг хөгжүүлэх нь
  • 44. Сургалтын явцад авиан сонсгол аажмаар хөгждөг. Хүн орчинтойгоо харьцаж, ямар нэгэн дуу чимээг мэдрэх эрхтнүүдийн тусламжтайгаар хүлээж авдаг. Хүлээж авангуут цааш нь мэдрэлийн судлууд дамжуулна. Мэдрэх эрхтэн бүрийн төвийг задлан ялгагч гэнэ. Байгалийн янз бүрийн дуу чимээг сонсголын задлан ялгагчийн тусламжтайгаар хооронд нь ялгана.
  • 45.  Байгалийн дуу чимээг сонсох салхи, шуурга, бороо, тэнгэр дуугарах, ус урсах г.м эдгээр дуу чимээг дуу хураагч ашиглан сонсгох ба багш өөрөө сурагчдаар дуурайлган дуугаргах дасгал хийлгэнэ.  Янз бүрийн амьтдын дуу чимээг сонсгох 5 хошуу мал, муур, нохой, хөхөө г.м  Бодит биет юмсын дуу чимээг ялган сонсох чадварыг хөгжүүлэх төмөр, мод, цаас, шил, ширээ,цонх тогших, түлхүүр дуугаргах  Төрөл бүрийн хөгжмийн зэмсгийн дууг сонсгож ялгуулах
  • 46. Үргэлжлэл  Тодорхой үе шатанд ярианы дасгалууд нь сонсгол дүүдлагыг хөгжүүлэх чадварыг хөгжүүлэхэд гол үүрэгтэй.  Анги нийтийн ба ганцаарчилсан аппаратын тусламжтайгаар авиан сонсголын хөгжүүлэхэд илүү тохиромжтой. Сул сонсголтой сурагчид дүлий сурагчдыг бодвол ярианы хөгжил, сонсголын үлдэгдэл тодорхой түвшинд хадгалагдан үлдсэн байдаг.  Анги нийтийн хичээл дээр авиан сонсголын хөгжүүлэхэдээ сонсгол ба харааны байдалд тулгуурладаг. Хэл яриа нь сонсголын тусламжтайгаар хөгждөг ба хараа нь туслах хэрэглүүр болдог байна.
  • 47. Сул сонсголтой сурагчдын авиан сонсголыг хөгжүүлэхэд үг хэдэн үенээс бүтсэнийг тодорхойлж чаддаг болгох нь чухал. Сурагчдын мэдэж буй үгсийн санд тулгуурлан, 1,2,3 үетэй загвар үгнүүдийг / /та, тата, татата/хэрэглэнэ. Олон үгнүүдээс ижил үетэй үгнүүдийг сонгоно. Ингэснээр үгийг үеийн тоогоор бичиж сурах ойлголтыг авна. Зураг нэрлүүлээд , хэдэн үенээс бүтсэн болохыг хэлүүлнэ.
  • 48. Энэ юу вэ? Энэ ширээ. Ширээ гэдэг үг хэдэн үетэй вэ? 1-р үе, 2-р үеийг хэл г.м Дараа нь микрофоноор үгээ хэлээд үеийн тоогоор алгаа ташина. Сурагчид аппарат хэрэглэхгүйгээр багшийг дагаж үе тодорхойлох , алгаа таших дасгал хийнэ. Сурагчдад үеийн тухай ойлголтыг хөнгөвчлөхийн тулд схем, график, хэрэглэж болно. 1 үетэй үг бол 1 дөрвөлжин, 2 үетэй бол 2 дөрвөлжин, 3 бол 3 дөрвөлжин зурна.
  • 49. Энэ арга нь харааны болон сонсголын чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой. Дараа нь самбараас, дэлгэцнээс, хүснэгтээс үгнүүд авч , сурагчид микрофоноор үгнүүдээ уншин, багш хэдэн үетэй үг болохыг асууж хэрчмэл үенүүдээр үг бүтээж болно. Багш үенүүд өгч сурагчид үг бүтээнэ. Энэ нь үе холбон үг бүтээж, бүтээсэн үгээ уншдаг болно.
  • 50. Үзсэн сэдвээ бататгахын тулд дараах дасгалуудыг хийж болно. •Сурагчдад өнгө өнгийн дөрвөлжин хэлбэртэй цаас тараан өгч, багш үг уншихад, сурагчид багшийн хэлсэн үгийг үеэр тасалж, үеийн тоогоор дөрвөлжин тавина. 1 үетэй бол 1 дөрвөлжин, 2 үетэй бол 2 дөрвөлжин г.м •Сурагчдад бэлэн үгтэй схемыг тараан өгнө. Багш чангаар үгээ уншина. 1,2,3 үетэй үг уншихад тохирох схемээ сонгон авна.
  • 51. •“Сонсголын цээж бичиг” хийлгэхийн тулд цаас харандаа тараан өгнө. Багш үгээ уншихад сурагчид үгийн загварыг зурна. •Багш сурагчдад төрөл бүрийн үгтэй дугтуй тараан өгнө. Багш үгээ уншихад ,сурагчид сонсоод хүснэгтээр үе бүтээнэ. •Дугтуйнд хийж өгсөн үсгүүдээр үе бүтээнэ. Үгсийн үеийн тоог ялгаж сурах, үеийн тухай гүн бат мэдлэг олгохын тулд урт биш өгүүлбэрийг сонгон авч болно Ээж цонх угаав. Аав сонин уншив.
  • 52. Хэн хол алхах вэ? А авиа орсон үенүүд хэлж алхах. Хэн олон үе хэлсэн сурагч хожино. Ямар дуу чимээ сонссон вэ? Төрөл бүрийн дуут тоглоомоор дуу чимээ гаргана. Тоглоомын дууг багш урьдчилан сонсгоно.Ямар тоглоом болохыг нэрлүүлнэ. За хүүхдүүд ээ нүдээ аниараа. Багш тоглоомыг ангийн аль нэг булангаас дуугаргана. За хараарай хаана ямар тоглоом дуугарсан вэ? Яаж дуугарсан вэ? Дуурайгаарай дэн дон хүүхэлдэй Хэдэн үетэй үг болохыг хэлнэ.
  • 53. Найзыгаа дуугаар нь таниарай Багш нэг сурагчийн нүдийг алчуураар боож, сурагчид чимээгүй байр солих ба хэрэв баригдвал үе хэлнэ. 2-5 үе хэлж болно. Нүдээ боосон сурагч хэн болохыг таана. Үеийг тогтоо Багш 5-6 үе хэлнэ. Сурагчид тэр үеийг яг дэс дараалаар нь тогтоох ѐстой. Хэрэв үе орхих, солих, зогсолт хийвэл хожигдсонд тооцно. Хэдэн үгтэй өгүүлбэр болохыг тодорхойлон алга таших, цаасаар загвар зохиож, схем зур
  • 54. Сэрүүлэг Сэрүүлэг нэг дуугарвал 1 үетэй үг хэлэх, 2 дуугарвал 2 үетэй үг хэлэх Дараа нь багш үг, холбоо үг, өгүүлбэр, эх үенээс бүтдэг гэдгийг ойлгуулна. Багш өгүүлбэр уншихад, хэдэн үгтэй өгүүлбэр болохыг тодорхойлох, схемээр өгүүлбэр зохиох ажил хийнэ. Хэдэн үгтэй өгүүлбэр вэ? 1,2,3,-р үгийг нэрлэ г.м
  • 55. Сэдэв дээр ажиллах үед өгүүлбэрийн тоон дээр сурагчдын анхаарлыг төвлөрүүлнэ.Бичил эхээс төрөл бүрийн тэмдэгнүүдийг ялгах, аргад суралцана. Түүнчлэн үгийн утгат бүтцийг ялгах, арга нь сурагчдыг энгийн нөхцөлд хүмүүстэй харьцах харьцаанд бэлтгэдэг. Тухайн бүлгийн агуулга нь яриаг харилцан ярианы хэлбэрт оруулах, өгүүлбэр тэмдэглэгээг ялгаж сурахад оршино. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд сурагчдын сонсголоор хүлээн авах чадварыг хөгжүүлэх анги нийтийн хичээл дээр багшийн зааврыг ялгаж сонсож сурах: Чихэвчээ зүү, Өгүүлбэрийг унш, үгийн тоогоор алгаа таш,гм
  • 56. Хичээлийн явцад дараах асуултуудыг ялгаж сурах ѐстой. Өнөөдөр ямар гариг вэ? Долоо хоногийн хэддэх өдөр вэ? Цаг агаар ямар байна вэ? 1,2,3,4 –р цагт ямар хичээл орох вэ? Гэрийн даалгаварт юу өгсөн вэ? Өнөөдөр хичээлд хэн ирээгүй вэ? Харин хичээлийн төгсгөлд Өнөөдөр бид юу үзсэн вэ? Энэ асуултууд нь хичээл бүр дээр давтагдах болно.
  • 57. Сурагчдыг сонсголоороо хүлээн авах чадварт тасралтгүй сургах нь чухал, харааны хүртэхүйн тусламжтайгаар даалгаврын гүйцэтгэлийн үр дүнг яриагаар зөв илэрхийлж сургана. Сурагчид асуултыг зөв ялгаж сурах нь ярианы хэллэгийг хүлээн авах, харилцан яригчтайгаа яриа өрнүүлж сурахад бэлтгэл болдог юм. Асуултад зөв хариулж сурах нь анги нийтийн хичээл дээр эзэмшсэн танил асуултуудыг нь аль болох бусад хичээлүүд дээр хэрэглэснээр авиан сонсгол хөгжүүлэх гол ажил болдог.
  • 58. Дараа нь сурагчид бие даан асуулт тавих, сэдэв өгүүлбэрт асуулт тавих чадвар эзэмшинэ. Өгөгдсөн даалгавар асуултуудын тусламжтайгаар багш сурагч, тэрчлэн сурагчдын хооронд сонсголоороо харилцан яриа зохиох явдал юм. Ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд харилцан ярианы сэдвийг урьдчилан тодорхойлох хэрэгтэй. Манай ам бүл, Манай сургууль, Тээврийн хэрэгсэл, Амралтын өдөр гм сэдвээр эхлэх нь чухал. Уг ажлын үр дүнд сурагчид ангийн нөхөд, сургуулийн багш нар номын санч, тогооч, хүмүүжүүлэгч зэрэг сайн танихгүй хүмүүстэй харилцах чадварыг эзэмшинэ.
  • 59. Багш самбар дээр өгүүлбэр бичээд дараа нь самбараа 2 хэсэгт хуваан нэг талд нь өгүүлбэрт тавих асуулт, нөгөө талд нь хариултууд бичнэ. Хэн ном уншсан вэ? Би ном уншсан / би/ Одоо ямар улирал вэ? Одоо өвлийн улирал /өвөл/ Хичээлийн эхэнд багш сурагчдад асуулт хариултад өгөгдсөн гол үгнүүдийг дуу хоолойгоор ялган сонсож сурахыг мэдэгдэнэ. Асуух өгүүлбэрийг уншина. Үүний дараа экраны араас микрофоноор асуух өгүүлбэрийг уншиж, асуултын утгат хэсгийг хоолойн өнгөөр ялгана.
  • 60. Багш асуултад хариулахад ямар үг гол үг вэ? гэдгийг тайлбарлана. Багш тусгайлан бэлтгэсэн асуулт хариултыг тараан өгч, уншуулах, дууны өнгөөр ялгуулах, гол үгийг нь олуулах дасгал ажиллуулж болно. Багшийн дууны өнгөөр сонсголоороо асуултыг хүлээн авах, ямар өгүүлбэр болох, хэрчмэл үгээр өгүүлбэр бүтээх асуултын хариуг дугтуйнд хийж өгөх, дугтуйнаас асуултын хариултыг олох, асуулт, хариултын гол үгийг олох, асуулт хариултын утгыг тайлбарлах, багш гол үгийг тод хэлэн хоолойн өнгөөр ялган, өгүүллэг, шүлгийг микрофоноор уншина
  • 61. . Сонсголын алдагдал 50дб-ээс илүү буурсан тохиолдолд ярианы аялагыг хүлээн авахад хүндрэл учрана. Дасгал ажиллаж, давтсний дараа эдгээр Сурагчид сонсголоор хүлээн авч гол үгнүүдийг харандаагаар зурж тэмдэглэнэ. В.И Бельжюковын судалгаагаар логик өргөлттэй үг хэллэгийн уншлагын үед зогсолтыг зөв сонсож, бүтээлчээр хүлээн авах явдал нь сул сонсголтой сурагчдад илүү үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон байна
  • 62. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ярианы аялгыг хүлээн авдаг.Гэвч энэ ажлын үед дуу авианы хүндрэл их тохиолдоно.Ялангуяа ярианд өргөлт, зогсолтыг зөв хийж чадахгүй, түүнийг ойлгон хүлээн авахад хүнд байдаг нь зөвхөн сул сонсголтой төдийгүй дүлий сурагчдад ч хүндрэл учруулдаг. В И Бельтюковын судалгаагаар дараах зүйлийг нотолсон. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ярианы аялагыг хүлээн авна. Гэвч түүнийгээ бүтээлчээр хэрэглэж чаддаггүй. 70дб – ээс доошгүй хэмжээнд сонсголоо хадгалсан сурагчдад тусгай сургалт явуулахгүйгээр аялагийг хүлээн авах чадвартай байдаг.
  • 63. Энэ үед ч 50 дб –р сонсголоо алдсан тохиолдол ч өгөх боломжтой. Эдгээр хүүхдүүд сонсголын функцээ хадгалсны хүчинд дууны өнгөний өсөлтийн өөрчлөлтөөр дууны аппаратын тусламжтайгаар дасгал хийх боломжтой 80-100 дб дундаж түвшинг хүртэл буурсан. Дундаж түвшингийн сонсгол султай сурагчид доод түвшин болох 50-дб –тэй хүүхдүүдтэй адил аялагыг хүлээн авах боломжтой
  • 64. Аялагыг бий болоход хүлээн авахад чиглэгдсэн дууны хоолойг өндөрсгөн өөрчлөх дасгалууд дуу чангаруулагч аппаратын ашиглалт зэрэг тусгай өвөрмөц ажил нь дунд сургуулийн хичээлүүд дээр сул сонсголтой сурагчдын дууны өнгийг сайжруулахад чиглэгдэнэ. Гэвч ажиглалт судалгаанаас харахад сургуулиуд энэ асуултад анхаарлаа бага хандуулж байна. Хичээл бүр дээр дасууж болох, анхааруулах дуу авиа өргөнөөр хэрэглэгдэж байх шаардлагатай.
  • 65. Дууны өнгөөр асуултыг хүлээн авч хариулдаг. Аялагийг хөгжүүлж хүлээн авч ажиллах нь ялгаварчлахаас эхлэх нь илүү сайн. Аялагийг хөгжүүлэхдээ асуух өгүүлбэрээс эхлэх нь зүйтэй. Харин дараа нь анхааруулах өгүүлбэр . Өгүүлбэрүүд самбар дээр бичигдэнэ. Багш сурагчдын харааг шалгаж, микрофоноор уншина. Хүүхдүүд 2 өгүүлбэрийг сонсголоороо хүлээн авах ба эдгээр өгүүлбэрүүд нь ижил дуудагдаж байна уу үгүй юу? гэдгийг тодорхойлох зорилгоор даалгавар хүлээн авна.
  • 66. Хэрвээ сурагчид аялгын ялгааг олж чадахгүй бол эдгээр өгүүлбэрүүдийг давтана.Хүүхдүүд өгүүлбэрийг ялган, хүүрнэх өгүүлбэр бол шулуун зураасаар, /-----/ анхааруулах бол зүүнээс баруун тийш ташуу зураасаар, / асуух өгүүлбэр бол баруунаас зүүн тийш ташуу зураасаар тэмдэглэнэ. Дараа нь сурагчдад урьдчилан бэлтгэсэн төгсгөл нь тэмдэглэгдээгүй өгүүлбэрүүдтэй хуудас цаас тараан өгнө. Багш өгүүлбэрүүдийг уншин сурагчид аялганаас хамааран, график, схемийг зурж, дүрслэлийн тэмдгийг тэмдэглэнэ.
  • 67. Хичээлийн төгсгөлд өгүүлбэр тус бүрийг тэмдэглэгээнд тэмдэглэж сурна. Ажлын төгсгөл хэсэгт богино хариулт асуулттай хүнд биш харилцан яриаг бий болгох ажилд шилжин орж болно. Энэ хэлбэрт аялгыг тэмдэглэн логик өргөлт, үг хэллэгийг түр зогсолтын аргуудыг хооронд нь холбож өгнө.
  • 68. .Авиан сонсголыг хөгжүүлэхэд багшийн дуу хоолойгоор тухайн сэдвүүдийг тодорхойлох нь гол байр суурь эзэлнэ. Өгүүлбэрүүд нь эхлээд 3-5 үгээр бүтсэн их биш байх ѐстой. Үгийн үгсийн бүтэц нь тухайн ангийн сурагчдад хүндрэлтэй байх ѐстой. Сэдвийн ямар хэсэг нь хүлээн авахад тохиромжтой болохыг багш өөрөө сурагчдад мэдээлнэ. Ажлыг хөнгөвчлөхийн тулд сэдвийн энэ хэсэг нь самбар дээр бичигдсэн байх, эсвэл сурагч тус бүрт өгүүлбэрийн дараалалыг тэмдэглэсэн байдлаар тарааж өгнө.
  • 69. Өгүүлбэрийн утгыг ойлгуулах тал дээр онцгой анхаарах нь чухал. Сэдвийг сайн ойлгосны дараа асуулт тавих хэрэгтэй. Анги нийтийн хичээл дээр авиан сонсголыг хөгжүүлэх ажлыг 2 үндсэн хэлбэрээр явуулна. •Байгалийн ба амьтдын янз бүрийн дуу авиаг сонсгож сургах •Үгийн тусламжтайгаар авиан сонсгол хөгжүүлэх/ Үг үенээс авиаг сонсголоор ялгах чадвар, •Үгийн эхэнд, дунд, эцэст байгаа авиаг ялгах чадварыг хөдөлгөөнтэй хамт хийх/алга таших, ширээ тогших, гараа өргөх гм/Эхээс өгүүлбэр олуулах, өгүүлбэрээс үг олуулах зэрэг нь үсэг нүдлэх, үгсийн ялгааг мэдэх, уншиж цээжээр бичиж сурахад их ач холбогдолтой. Мөн хүүхдийн хэл яриа, сэтгэхүй хөгжүүлэх олон талын ашигтай байдаг.