SlideShare a Scribd company logo
1 of 47
ТӨРИЙН САНХҮҮГИЙН ӨРИЙН УДИРДЛАГА
1.Өрийн тухай ойлголт, түүний төрөл
2.Засгийн газрын өрийн удирдлага
3.Өрийн динамик, түүнийг тооцох
1.Өрийн тухай ойлголт, түүний төрөл
Өр гэдэг нь өрийн хэрэгслээр дамжуулан тухайн
этгээдээс бусад этгээдийн өмнө ирээдүйд эргэн төлөх
төлбөрийн үүргийг хэлдэг.
Өөрөөр хэлбэл тодорхой болзол нөхцөлийн дагуу
эргүүлж төлөх үүрэг хүлээж бусдаас авсан мөнгөний
хэмжээ юм.
Өр үүсгэхдээ зээлийн гэрээ байгуулах бөгөөд түүнд
төлбөр хийх хугацаа, зээлийн хүү, хөнгөлөлтийн
нөхцөлийг тусгасан байдаг.
Мөн зээлийн гэрээнд эээлдүүлэгч болон зээлдэгч
талын эрх болон үүргийг тодорхойлсон байх бөгөөд
шаардлагатай бол нэмэлт нөхцөл, тусгай заалтыг
тусгаж өгч болдог.
Өр нь тооцооны өглөг болон өрийн хэрэгслээр
дамжиж бий болдог.
Өрийн хэрэгсэл гэдэг нь бүх төрлийн зээл, үнэт цаас
болон өр үүсгэх аливаа гэрээ, хэлцлийг хэлнэ.
Улс орнуудын Засгийн газар хэд хэдэн
шалтгааны улмаас зээл авах, бусад үйл ажиллагааны
нөлөөгөөр өр төлбөр үүсдэг.
Улсын өр үүсэх үндсэн шалтгаан гэвэл:
 Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх;
 Томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээг зээлийн эх
үүсвэрээр санхүүжүүлэх;
 Төрөөс хөрөнгө оруулалт хийх үед зээл авах;
 Эдийн засгийн хямралын улмаас зээл авах
зайлшгүй шаардлага бий болох;
 Төсвийн зардлын богино хугацааны
санхүүжилтийн хэрэгцээг нөхөх;
 Засгийн газраас гаргасан өрийн баталгааны
санхүүжилтийг гаргах;
 Санхүүгийн түрээсээр хөрөнгө ашиглах;
 Хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгууль төлөх;
 Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж
ахуйн нэгжийн санхүүгийн үүрэг буюу өр төлбөр,
үйл ажиллагааны алдагдал нөхөх;
 Өрийг дахин санхүүжүүлэх
 Бусад шалтгааны улмаас улсын өр үүсдэг.
Улсын өр гэдэг нь Засгийн газрын дотоод, гадаад зээл,
санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа,
өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит болон
тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд
эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн
төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа
хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийг хэлдэг.
Улсын өрийн төрөл
Гадаад орны засгийн газраас авах өр нь хандивлагч
орнуудаас авах, Засгийн газар хоорондын гэрээ
хэлэлцээрийн хүрээнд хөтөлбөр, төсөл, арга хэмжээг
хэрэгжүүлэх зорилгоор авах зээл юм.
Гадаад бондын өр нь олон улсын санхүүгийн зах
зээлд гаргаж арилжаалсан бондын өр юм.
Тухайлбал Хөгжлийн банкны зургаан зуун сая
америк долларын зээл, 1,5 тэрбум америк долларын
“Чингис бонд" өр гэсэн үг.
Олон улсын байгууллагын өр нь олон улсын банк
санхүүгийн байгууллагаас авсан хөнгөлөлттэй зээл
юм.
Манай улсын хувьд Дэлхийн банк, Олон улсын
валютын сан, Азийн хөгжлийн банкнаас үрт
хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч ашигладаг бөгөөд
тус байгууллагуудын гишүүн орон мөн.
Болзошгүй өр төлбөр гэдэг нь Засгийн газрын
гаргасан баталгааг хангах, эсхүл үндэсний аюулгүй
байдал, улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, төсвийн
тогтвортой байдлыг хангах зорилгоор төрөөс
хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээтэй холбогдон
төсөвт үүсч болзошгүй эрсдэлийг мөнгөн дүнгээр
тооцож илэрхийлснийг хэлнэ.
Болзошгүй өр төлбөр
 Засгийн газрын болзошгүй эр төлбөрийн талаарх
мэдээллийг Улсын Их Хурал болон нийтэд
мэдээлнэ.
 Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн талаарх
мэдээллийг жилийн болон тодотгосон төсвийн
төсөл, төсвийн хагас болон бүтэн жилийн
гүйцэтгэлийн тайланд бүрэн тусгана.
 Болзошгүй өр төлбөр, өрийн баталгаа, тэдгээртэй
холбогдсон мэдээлэлд төрийн аудитын төв
байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргана.
 Болзошгүй өр төлбөр, зээлийн баталгаа, эдгээрээс
учирч болзошгүй эрсдэл, төлбөрийн хэмжээг
тооцон мэдээлснийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг
өглөг үүсгэсэнд тооцохгүй.
Улсын өрийн төрөл
Засгийн газрын өр нь Засгийн газар болон Орон
нутгийн засаг захиргаанаас хариуцан төлөх гадаад
валютаар авсан зээлийг хэлнэ.
Хувийн хэвшлийн өр гэдэг нь хувийн өмчит аж ахуйн
нэгж байгууллагуудын олон улсын банк санхүүгийн
байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдад төлөх өр
төлбөр юм.
Улсын гадаад өр бол гадаад валютаар авсан зээлийн
хэмжээгээр тодорхойлогддог.
Улсын өр нэмэгдэх нь өрийн дарамтыг бий болгох
хандлагатай болдог.
Өрийн дарамт нь зээлдүүлэгчдийн төлбөрийг төлж
чадахгүйд хүрсэн эсвэл санхүүгийн хүндрэл тодорхой
хэмжээгээр учирч эхэлсэн бөгөөд тэр хэрээр
эрсдэлийг нэмэгдүүлсэн, өр төлөхөд эдийн засагт
бодитой хүндрэл гарах зэрэг нөхцөл байдал
тулгарсныг хэлнэ.
Улс орнууд өрийн дарамтаас урьдчилан сэргийлж байх
ёстой. Үүний тулд хэд хэдэн арга хэмжээг авч
хэрэгжүүлэх ёстой.
Үүнд:
 Өрийн тооцооллыг сайн хийж, түүнтэй холбоотой
төлөвлөлтийг сайжруулах
 Өрийн хэмжээг аль болох нэмэгдүүлэхгүй байх
 Төсвийн алдагдлыг бууруулж, хуримтлалыг
бүрдүүлэхэд анхаарах;
 Өрийн төлбөрийг төлөхдөө өрийн санхүүжилт
ашиглахгүй байх;
 Өрийг хугацааны үеүдэд хуваарилж, урт хугацаанд
бага хэмжээгээр цувуулан төлөх хуваарь гаргах;
 Өрийг төлөхдөө аль болох хуримтлалаар
бүрдүүлсэн эх үүсвэр ашиглах;
 Эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болсон
ашгийг өрийг төлөхөд зарцуулах;
 Экспортын баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих
замаар гадаад валютын нөөцийн хэмжээг
нэмэгдүүлэх;
 Төсвийн зардлыг танах замаар зардлыг зохистой
түвшинд байлгах зэргээр бодлого арга хэмжээг авч
хэрэгжүүлэх ёстой.
2.Засгийн газрын өрийн удирдлага
“Засгийн газрын өрийн удирдлага” гэж Засгийн газрын
дунд болон богино хугацааны санхүүгийн зардал,
эрсдэлийн түвшинг тодорхойлох стратеги
боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага Засгийн газрын өрийн удирдлагыг
дараах байдлаар хэрэгжүүлнэ.
Үүнд:
o Засгийн газрын санхүүгийн хэрэгцээ‚ эрсдэлийн
үнэлгээг үндэслэн өрийн удирдлагын стратеги
боловсруулж, хэрэгжүүлэх;
o Засгийн газрын өрийн удирдлагын зорилт, өрийн
хэмжээ, бүтэц, эрсдэлийг богино, дунд хугацаагаар
тодорхойлж, удирдан зохицуулах;
o Тухайн жилийн төсвийн хуулиар Засгийн газрын
шинээр үүсгэх өр, баталгааны дээд хязгаарыг
батлуулж мөрдүүлэх;
o Төрийн өмчит болон төрийн өмчийн 51, түүнээс
дээш хувийн оролцоотой хуулийн этгээдийн авах
зээлийн дээд хэмжээний дээд хязгаарыг тогтоох;
o Аймаг, нийслэлийн Засаг даргын улсын төсвөөс
авах өрийн хэмжээний дээд хязгаарыг тогтоох;
o Засгийн газрын өр болон өрийн баталгааны
мэдээллийн санг бүрдүүлэх;
o Засгийн газрын өрийн мэдээллийн ил тод байдлыг
хангах;
o Зээлдүүлэгчийн эрх тэгш байдлыг хангах.
Хөрөнгө, өр төлбөрийн удирдлага, Засгийн газрын
зээл авах‚ зээл олгох, дамжуулан зээлдүүлэх, өрийн
баталгаа гаргах, тэдгээрт тавигдах шаардлага, нөхцөл,
хязгаарлалт, болзошгүй өр төлбөрийн Удирдлагыг
хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар
зохицуулна.
Засгийн газар зээл авахад тодорхой шалгуур,
шаардлага тавигддаг.
Юуны өмнө өрийн харьцааг авч үздэг.
Өр төлбөрийн хэмжээ
Өрийн харьцаа = -----------------------------------------* 100
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Засгийн газрын өрийг хянах чухал нэг арга зам бол
түүний дээд хязгаарыг тогтоож өгөх явдал байдаг.
Тэр ч үүднээсээ манай улс өрийн дээд хэмжээг ДНБ-
ний 40% байхаар тогтоож байсан.
Энэ нь Засгийн газрын гадаад өр өсч, өрийн хязгаарыг
давсантай холбоотой юм.
Засгийн газар гадаад болон дотоод зээл авах нь хэд
хэдэн давуу болон сул талтай.
Давуу тал:
• Төсвийн санхүүжилтийн хэрэгцээг нөхдөг
• Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нэг чухал эх
үүсвэр болно
• Төрийн санхүүгийн бодлого хэрэгжүүлэх
боломжийг олгодог
• Эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс гарах нэг арга
зам болдог.
• Томоохон төсөл, хөтөлбөр санхүүжигдэх боломжтой
болно.
• Засгийн гаэраас бусад орон, хуулийн этгээдтэй
хамтран ажиллах харилцаа тогтоох нэг чиглэл
болно.
• Хүүгийн хэмжээ болон санхүүжилтийн өртгийг
бууруулах боломжтой
• Бусад
Сул тал:
• Улс орны эдийн засагт тодорхой хэмжээгээр дарамт
учруулдаг.
• Төсвийн зардлын ачааллыг нэмэгдүүлдэг.
• Санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлж, санхүүгийн
тогтвортой байдал, болоод төлбөрийн чадварт
сөргөөр нөлөөлж болзошгүй.
• Санхүүгийн хараат байдалд оруулж, үндэсний
аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй.
• Өрийн хэмжээ нэмэгдэх нь улсын зээлжих
зэрэглэлийг бууруулдаг
• Өрийн хямралд оруулах үндсэн шалтгаан болдог.
• Төлбөрийн балансын алдагдалд нөлөөлнө.
Сангийн яамны өрийн удирдлагын хэлтэс
Өрийн удирдлагын хэлтэс нь төсвийн алдагдал болон
төсөл хөтөлбөрийг хамгийн бага зардлаар‚ төлбөрийн
чадвартай уялдуулан санхүүжүүлэх, Засгийн газрын
өрийн удирдлагын стратегийг тодорхойлж,
хэрэгжүүлэх, засгийн газрын дотоод гадаад өрийг
удирдах хэлтэс юм.
Сангийн яамны төрийн сангийн газрын харьяа өрийн
удирдлагын хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
нь:
 Засгийн газрын гадаад өрийн удирдлага;
 Засгийн газрын дотоод өрийн удирдлага;
 Бэлэн мөнгөний удирдлага;
 Дамжуулан зээлдүүлсэн зээлийн удирдлага;
 Төсвийн зээлийн удирдлага;
 Өмнөх тогтолцоонд бий болсон өрийн асуудлыг шийдвэрлэх
 Маргаантай бусад зээлийн асуудлыг шийдвэрлэх;
 Мөнгөн удирдлагын баг: Мөнгөн хөрөнгийн төлөвлөлт
 Мөнгөний урсгал
 Үр дүнтэй богино хугацааны санхүүгийн хөрөнгө
оруулалтыг хийх мөнгөн хөрөнгийг удирдлагаар ханган
ажиллах үүрэгтэй.
Засгийн газар дараах зорилгоор өр үүсгэж болно:
 Засгийн газрын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх;
 Улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монгол
банкны гадаад цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх;
 Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх;
 Хүүгийн хэмжээ болон зардлыг бууруулах зорилгоор өрийг
дахин санхүүжүүлэх;
 Улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг
санхүүжүүлэх.
Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зэвхөн төсөвт тусган‚
баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд
зарцуулна.
Засгийн газар зээл олгох
Тухайн жилийн төсвийн хуулиар эх үүсвэр нь
батлагдсан тохиолдолд улсын төсвөөс дараах
зорилгоор зээл олгож болно:
 Аймаг, нийслэлийн төсвийн улирлын чанартай
орлогын дутагдлыг санхүүжүүлэх;
 Засгийн газрын тусгай сангаас хуульд заасан
зориулалтаар олгох;
 Гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээлийг
зориулалтын дагуу дамжуулан зээлдүүлэх зэрэг
болно.
Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт
тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг
санхүүжүүлэхэд зарцуулна.
Засгийн газрын баталгаа
 Засгийн газар хуульд заасан үндэслэлээр өрийн
баталгаа гаргаж болно.
 Эх үүсвэр нь тухайн жилийн төсвийн хуулиар
батлагдсан тохиолдолд тус хуульд заасны дагуу
баталгааг олгоно.
 Засгийн газрын баталгаа нь төсвийн бүрэлдэхүүн
хэсэг байна
Тухайн жилийн төсөвт тусган, баталсан хүрээнд Засгийн
газраас гаргах өрийн баталгааг Засгийн газрын өргөн
мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн батална.
Өрийн удирдлагын хүрээнд хэд хэдэн бодлого, арга
хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Улсын өрийн хэмжээг зохистой түвшинд барих, өрөөр
хийсэн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх, урьд
авсан зээлийг хугацаанд нь төлж барагдуулах, дахин зээл
авах, зээлийн гэрээний нөхцөлийг хөнгөвчлөх замаар
санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн
тогтвортой байдлыг хангана.
Экспортыг дэмжих замаар гадаад валютын
нөөцийг нэмэгдүүлэх, ханшийг тогтвортой байлгаж,
төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах,
үйлдвэрлэлийг дэмжиж эдийн засгийн өсөлтийг
урамшуулах зэргээр олон талт бодлогыг авч
хэрэгжүүлэх ёстой.
Эдгээр үйл ажиллагаа, бодлогын уялдаа холбоог
хангаж, бүтээмжийг дээшлүүлэх замаар өрсөлдөх
чадварыг сайжруулж чадвал улс орны хэмжээнд бий
болох өрийн дарамтаас урьдчилан сэргийлэх юм.
3.Өрийн динамик, түүнийг тооцох
Хугацаатай өрийн ерөнхий динамик нь өрийг
дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан
харьцаагаар хэмжиж тодорхойлсон судлагдахуун
болдог.
Энэ нь өрийн түвшинг хэрхэн тодорхойлоход ач
холбогдолтой, өнгөрсөн хугацаатай холбоотой
ирээдүйн төлөвийг үр ашигтай байна гэж үздэг.
Өрийн хандлага нь улс орнууд эхний удаа өрийг
хуваарилах нөхцөл байдал тулгарах тохиолдолд өрийн
асуудлаар өөрийгөө олж мэдэхэд нь тусалдаг
Мөн түүнчлэн улс орнууд өрийн асуудлыг дахин
шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч
хэрэгжүүлэх асуудлаар зөвшилцдөг.
Өрийн хандлага нь Засгийн газрын санхүүгийн
тогтворгүй байдал бий болох эрсдэлийн эх
сурвалжийг гаргах ач холбогдолтой юм.
Өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан
харьцаанд гарсан өөрчлөлт нь гурван бүрэлдэхүүн
хэсэгтэй. Үүнд:
1. Хүүний төлбөр.
2. Эхний үлдэгдэл
3. Сеньюраж орлого
Өрийн хэмжээ, сеньюраж орлогын өсөлт, бодит
зээлийн хүү болон бодит өсөлтийн хэмжээ зэргийг авч
үзсэн.
Энэхүү аргыг сайжруулсны дараа Засгийн газрын
төсвийн зорилгыг тодорхойлох данс бүртгэлийн
баримтыг илүү тогтвортой байдалд шилжүүлэхээр
тооцсон.
Хамилтон болон Флавин нар өрийн хандлагын
шинжилгээнд төсвийн хязгаарлалтын статистик
тестүүдийн хазайлтыг тооцсон байдаг.
Тэгш бус инфляци
Инфляцийн нөлөө гэж чухам юу юм бэ? гэсэн асуулт
гарч ирнэ.
Үүнийг өөрөөр хэлбэл бүх өрийг өөрийн орны
мөнгөөр гаргасан бөгөөд тэр нь тогтмол хүүний
түвшинд байна.
Өрийг ДНБ - д харьцуулсан харьцаанд гарсан
өөрчлөлт нь өсөлтийн нөлөөтэй нэгэн адил нөхцөлийг
багтаадаг.
Энэхүү өсөлтийн үр дүн нь үнэн хэрэгтээ өөрийн
ДНБ-ийг илүү том болгодог.
Өмнө хуримтлагдсан байсан ямар нэг өрийг ДНБ-д
харьцуулах замаар түүнийг арай бага хамжээтэй
болгодог.
Индексжүүлсэн өр
Засгийн газрын өрийн зарим хэсэг нь үнийн
түвшингээр индексжүүлсэн гэж тооцогдоно.
Ялангуяа t гэсэн ямар нэгэн хугацаанд Засгийн
газраас гаргасан индексжүүлсэн өр тодорхой
хэмжээтэй байх бөгөөд энэ нь t+1 хугацаанд Засгийн
газрын зээлийн эргэн төлөлтөд дарамт учруулдаг.
Өрийг индексжүүснээр энэхүү шинжилгээнд нөлөө
үзүүлэхгүй бол ийнхүү үр дүн гарна.
Инфляцийг нөхөн төлөхдөө хөрөнгө оруулагчдад
индексжүүлсэн бондоор төлбөрийг хийдэг.
Товчоор дүгнэвэл индексжүүлсэн бонд Засгийн
газраас инфляцийн нөхөн төлбөрийг өөрийн данс
бүртгэлээр хэрхэн анхаарч үзэхээс шалтгаалан бидний
хийх шинжилгээнд нөлөөлдөг.
Хэрвээ хүүгийн төлбөрийг багтаасан бүх нөхөн
төлбөр өрийн динамикийн тооцоололд үр нөлөө
үзүүлэхгүй.
Хөвөгч хүүтэй өр
Хөвөгч хүүтэй өр бол уян хатан хүүгийн түвшинд
гаргасан бонд юм.
Индексжүүлсэн бондод харьцуулснаар нягтлан бодох
бүртгэл нь хэрхэн хийгдэх Засгийн газар хүүний
төлбөрийг хэрхэн тооцохоос хамаарч түүнд нөлөө
үзүүлдэг.
Өрийн динамикийг өөрчлөх шаардлагатай нэг арга нь
хөвөгч хүүтэй бонд гэсэн дансыг ашиглах явдал
байдаг.
Гадаад валют давамгайлсан өр
Хэрвээ Засгийн газраас өрийг гаргахдаа дотоод болон
гадаад валютаар гаргахаар бол энэ нь тооцоолол
хийхэд нөлөөлдөг.
Дотоодын болон гадаадын валютын солилцооны ханш
хөдлөхөд өрийн үнэлгээнд нөлөө үзүүлдэг.
Энэ нь инфляци болон өсөлтийнхтэй адилхан нөлөө
үзүүлнэ.
Хоёр хугацаатай бонд
Анх удаа хоёр хугацаатай өрийг танилцуулсан нь
нягтлан бодох бүртгэлийн асуудлыг илүү нарийн
төвөггэй болгосон.
Аль эртнээс энэ нь нягтлан бодох бүртгэлийн
асуудлыг анхааралдаа авч үзэхийг харуулсан.
Ижил хугацаатай хүүгүй болон ижил хугацаатай
хүүтэй бонд хоёрын хооронд ялгаатай.
Хоёр хугацаатай бондын тод жишээ бол Монгол
Улсын Засгийн газраас Олон улсын хөрөнгийн зах зээл
дээр гаргасан “Чингис бонд" юм.
Бондын нийт өртөг 1,5 тэрбум америк доллар, үүний 1
тэрбум долларын бонд 10 жилийн хугацаатай, 500 сая
америк долларын бонд 5 жилийн хугацаатай юм.
Олон хугацаатай өр
Засгийн газар t хугацааны үеүдэд бонд гарган (n) гэсэн
хугацааны эцэст тэдгээрийн нэрлэсэн үнийг төлнө гэж
үзнэ.
Хоёр хугацаатай бонд нь олон хугацаатай өрийн нэг
хувилбар буюу төрөлд багтах юм.
Монгол Улсын Засгийн газрын Олон Улсын
санхүүгийн зах зээлд гаргасан “Чингис бонд" бол хоёр
хугацаатай бондын төрөлд багтах юм.
Тус бондын эргэж төлөгдөх хугацааг 5 жил болон 10
жил байхаар санал болгосон билээ
Өр нь богино хугацаанд их хэмжээгээр бий болох
боломжтой байдаг.
Өрийн хэмжээ нэмэгдэх нь дараах эрсдэлийг араасаа
дагалдуулдаг. Үүнд:
 Инфляцийн түвшинг өсгөдөг;
 Татварын хэмжээ өсдөг;
 Зээлийн хүү өснө;
 Улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг;
 Хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулдаг;
 Улс орны хэмжээнд өсөлтийн бэрхшээл тулгардаг;
 Валютын ханшийн эрсдэлийг нэмэгдүүлдэг;
 Улсын гадаад валютын нөөцийг бууруулдаг;
 Тухайн улсын зээлжих зэрэглэлийг бууруулдаг;
 Ажилгүйдлийн түвшинг өсгөж, улмаар хүн амын
доторх ядуурлыг нэмэгдүүлдэг
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

Similar to Turuun sanhuu L16.2020-2021.pptx

Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
Tj Crew
 
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
batnasanb
 
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛБ.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
batnasanb
 
Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...
Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...
Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...
batnasanb
 
Fr chapter 5 racb jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb jdl 24 nov 2013
Bayar Tsend
 

Similar to Turuun sanhuu L16.2020-2021.pptx (20)

Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020on
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Sbeul17.2020
Sbeul17.2020Sbeul17.2020
Sbeul17.2020
 
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
 
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛБ.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...
Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...
Б.Баасандорж Д.Батцэнгэл С.Золжаргал - Монгол улсын төсвийн таамаглал ба өрий...
 
Fr chapter 5 racb jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb jdl 24 nov 2013
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8
 
The GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notesThe GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notes
 
Санхүү үндэс Лекц 10
Санхүү үндэс Лекц 10Санхүү үндэс Лекц 10
Санхүү үндэс Лекц 10
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020on
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020on
 
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмжМБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020  2021onSbeul8.2020  2021on
Sbeul8.2020 2021on
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020on
 
Зээлийн бүртгэл
Зээлийн бүртгэлЗээлийн бүртгэл
Зээлийн бүртгэл
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 

More from ssuserca5598 (20)

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 

Turuun sanhuu L16.2020-2021.pptx

  • 1. ТӨРИЙН САНХҮҮГИЙН ӨРИЙН УДИРДЛАГА 1.Өрийн тухай ойлголт, түүний төрөл 2.Засгийн газрын өрийн удирдлага 3.Өрийн динамик, түүнийг тооцох
  • 2. 1.Өрийн тухай ойлголт, түүний төрөл Өр гэдэг нь өрийн хэрэгслээр дамжуулан тухайн этгээдээс бусад этгээдийн өмнө ирээдүйд эргэн төлөх төлбөрийн үүргийг хэлдэг. Өөрөөр хэлбэл тодорхой болзол нөхцөлийн дагуу эргүүлж төлөх үүрэг хүлээж бусдаас авсан мөнгөний хэмжээ юм. Өр үүсгэхдээ зээлийн гэрээ байгуулах бөгөөд түүнд төлбөр хийх хугацаа, зээлийн хүү, хөнгөлөлтийн нөхцөлийг тусгасан байдаг.
  • 3. Мөн зээлийн гэрээнд эээлдүүлэгч болон зээлдэгч талын эрх болон үүргийг тодорхойлсон байх бөгөөд шаардлагатай бол нэмэлт нөхцөл, тусгай заалтыг тусгаж өгч болдог. Өр нь тооцооны өглөг болон өрийн хэрэгслээр дамжиж бий болдог. Өрийн хэрэгсэл гэдэг нь бүх төрлийн зээл, үнэт цаас болон өр үүсгэх аливаа гэрээ, хэлцлийг хэлнэ.
  • 4. Улс орнуудын Засгийн газар хэд хэдэн шалтгааны улмаас зээл авах, бусад үйл ажиллагааны нөлөөгөөр өр төлбөр үүсдэг. Улсын өр үүсэх үндсэн шалтгаан гэвэл:  Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх;  Томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх;  Төрөөс хөрөнгө оруулалт хийх үед зээл авах;  Эдийн засгийн хямралын улмаас зээл авах зайлшгүй шаардлага бий болох;
  • 5.  Төсвийн зардлын богино хугацааны санхүүжилтийн хэрэгцээг нөхөх;  Засгийн газраас гаргасан өрийн баталгааны санхүүжилтийг гаргах;  Санхүүгийн түрээсээр хөрөнгө ашиглах;  Хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгууль төлөх;  Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн санхүүгийн үүрэг буюу өр төлбөр, үйл ажиллагааны алдагдал нөхөх;  Өрийг дахин санхүүжүүлэх  Бусад шалтгааны улмаас улсын өр үүсдэг.
  • 6. Улсын өр гэдэг нь Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийг хэлдэг.
  • 8. Гадаад орны засгийн газраас авах өр нь хандивлагч орнуудаас авах, Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор авах зээл юм. Гадаад бондын өр нь олон улсын санхүүгийн зах зээлд гаргаж арилжаалсан бондын өр юм. Тухайлбал Хөгжлийн банкны зургаан зуун сая америк долларын зээл, 1,5 тэрбум америк долларын “Чингис бонд" өр гэсэн үг.
  • 9. Олон улсын байгууллагын өр нь олон улсын банк санхүүгийн байгууллагаас авсан хөнгөлөлттэй зээл юм. Манай улсын хувьд Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкнаас үрт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч ашигладаг бөгөөд тус байгууллагуудын гишүүн орон мөн.
  • 10. Болзошгүй өр төлбөр гэдэг нь Засгийн газрын гаргасан баталгааг хангах, эсхүл үндэсний аюулгүй байдал, улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төрөөс хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээтэй холбогдон төсөвт үүсч болзошгүй эрсдэлийг мөнгөн дүнгээр тооцож илэрхийлснийг хэлнэ. Болзошгүй өр төлбөр
  • 11.  Засгийн газрын болзошгүй эр төлбөрийн талаарх мэдээллийг Улсын Их Хурал болон нийтэд мэдээлнэ.  Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг жилийн болон тодотгосон төсвийн төсөл, төсвийн хагас болон бүтэн жилийн гүйцэтгэлийн тайланд бүрэн тусгана.
  • 12.  Болзошгүй өр төлбөр, өрийн баталгаа, тэдгээртэй холбогдсон мэдээлэлд төрийн аудитын төв байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргана.  Болзошгүй өр төлбөр, зээлийн баталгаа, эдгээрээс учирч болзошгүй эрсдэл, төлбөрийн хэмжээг тооцон мэдээлснийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг өглөг үүсгэсэнд тооцохгүй.
  • 14. Засгийн газрын өр нь Засгийн газар болон Орон нутгийн засаг захиргаанаас хариуцан төлөх гадаад валютаар авсан зээлийг хэлнэ. Хувийн хэвшлийн өр гэдэг нь хувийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын олон улсын банк санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдад төлөх өр төлбөр юм. Улсын гадаад өр бол гадаад валютаар авсан зээлийн хэмжээгээр тодорхойлогддог.
  • 15. Улсын өр нэмэгдэх нь өрийн дарамтыг бий болгох хандлагатай болдог. Өрийн дарамт нь зээлдүүлэгчдийн төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн эсвэл санхүүгийн хүндрэл тодорхой хэмжээгээр учирч эхэлсэн бөгөөд тэр хэрээр эрсдэлийг нэмэгдүүлсэн, өр төлөхөд эдийн засагт бодитой хүндрэл гарах зэрэг нөхцөл байдал тулгарсныг хэлнэ.
  • 16. Улс орнууд өрийн дарамтаас урьдчилан сэргийлж байх ёстой. Үүний тулд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Үүнд:  Өрийн тооцооллыг сайн хийж, түүнтэй холбоотой төлөвлөлтийг сайжруулах  Өрийн хэмжээг аль болох нэмэгдүүлэхгүй байх  Төсвийн алдагдлыг бууруулж, хуримтлалыг бүрдүүлэхэд анхаарах;  Өрийн төлбөрийг төлөхдөө өрийн санхүүжилт ашиглахгүй байх;
  • 17.  Өрийг хугацааны үеүдэд хуваарилж, урт хугацаанд бага хэмжээгээр цувуулан төлөх хуваарь гаргах;  Өрийг төлөхдөө аль болох хуримтлалаар бүрдүүлсэн эх үүсвэр ашиглах;  Эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болсон ашгийг өрийг төлөхөд зарцуулах;  Экспортын баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих замаар гадаад валютын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх;  Төсвийн зардлыг танах замаар зардлыг зохистой түвшинд байлгах зэргээр бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.
  • 18. 2.Засгийн газрын өрийн удирдлага “Засгийн газрын өрийн удирдлага” гэж Засгийн газрын дунд болон богино хугацааны санхүүгийн зардал, эрсдэлийн түвшинг тодорхойлох стратеги боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын өрийн удирдлагыг дараах байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд:
  • 19. o Засгийн газрын санхүүгийн хэрэгцээ‚ эрсдэлийн үнэлгээг үндэслэн өрийн удирдлагын стратеги боловсруулж, хэрэгжүүлэх; o Засгийн газрын өрийн удирдлагын зорилт, өрийн хэмжээ, бүтэц, эрсдэлийг богино, дунд хугацаагаар тодорхойлж, удирдан зохицуулах; o Тухайн жилийн төсвийн хуулиар Засгийн газрын шинээр үүсгэх өр, баталгааны дээд хязгаарыг батлуулж мөрдүүлэх;
  • 20. o Төрийн өмчит болон төрийн өмчийн 51, түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээдийн авах зээлийн дээд хэмжээний дээд хязгаарыг тогтоох; o Аймаг, нийслэлийн Засаг даргын улсын төсвөөс авах өрийн хэмжээний дээд хязгаарыг тогтоох; o Засгийн газрын өр болон өрийн баталгааны мэдээллийн санг бүрдүүлэх; o Засгийн газрын өрийн мэдээллийн ил тод байдлыг хангах; o Зээлдүүлэгчийн эрх тэгш байдлыг хангах.
  • 21. Хөрөнгө, өр төлбөрийн удирдлага, Засгийн газрын зээл авах‚ зээл олгох, дамжуулан зээлдүүлэх, өрийн баталгаа гаргах, тэдгээрт тавигдах шаардлага, нөхцөл, хязгаарлалт, болзошгүй өр төлбөрийн Удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна. Засгийн газар зээл авахад тодорхой шалгуур, шаардлага тавигддаг. Юуны өмнө өрийн харьцааг авч үздэг.
  • 22. Өр төлбөрийн хэмжээ Өрийн харьцаа = -----------------------------------------* 100 Дотоодын нийт бүтээгдэхүүн Засгийн газрын өрийг хянах чухал нэг арга зам бол түүний дээд хязгаарыг тогтоож өгөх явдал байдаг. Тэр ч үүднээсээ манай улс өрийн дээд хэмжээг ДНБ- ний 40% байхаар тогтоож байсан. Энэ нь Засгийн газрын гадаад өр өсч, өрийн хязгаарыг давсантай холбоотой юм.
  • 23. Засгийн газар гадаад болон дотоод зээл авах нь хэд хэдэн давуу болон сул талтай. Давуу тал: • Төсвийн санхүүжилтийн хэрэгцээг нөхдөг • Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нэг чухал эх үүсвэр болно • Төрийн санхүүгийн бодлого хэрэгжүүлэх боломжийг олгодог • Эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс гарах нэг арга зам болдог.
  • 24. • Томоохон төсөл, хөтөлбөр санхүүжигдэх боломжтой болно. • Засгийн гаэраас бусад орон, хуулийн этгээдтэй хамтран ажиллах харилцаа тогтоох нэг чиглэл болно. • Хүүгийн хэмжээ болон санхүүжилтийн өртгийг бууруулах боломжтой • Бусад Сул тал: • Улс орны эдийн засагт тодорхой хэмжээгээр дарамт учруулдаг.
  • 25. • Төсвийн зардлын ачааллыг нэмэгдүүлдэг. • Санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдал, болоод төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй. • Санхүүгийн хараат байдалд оруулж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. • Өрийн хэмжээ нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлийг бууруулдаг • Өрийн хямралд оруулах үндсэн шалтгаан болдог. • Төлбөрийн балансын алдагдалд нөлөөлнө.
  • 26. Сангийн яамны өрийн удирдлагын хэлтэс Өрийн удирдлагын хэлтэс нь төсвийн алдагдал болон төсөл хөтөлбөрийг хамгийн бага зардлаар‚ төлбөрийн чадвартай уялдуулан санхүүжүүлэх, Засгийн газрын өрийн удирдлагын стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх, засгийн газрын дотоод гадаад өрийг удирдах хэлтэс юм. Сангийн яамны төрийн сангийн газрын харьяа өрийн удирдлагын хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
  • 27.  Засгийн газрын гадаад өрийн удирдлага;  Засгийн газрын дотоод өрийн удирдлага;  Бэлэн мөнгөний удирдлага;  Дамжуулан зээлдүүлсэн зээлийн удирдлага;  Төсвийн зээлийн удирдлага;  Өмнөх тогтолцоонд бий болсон өрийн асуудлыг шийдвэрлэх  Маргаантай бусад зээлийн асуудлыг шийдвэрлэх;  Мөнгөн удирдлагын баг: Мөнгөн хөрөнгийн төлөвлөлт  Мөнгөний урсгал  Үр дүнтэй богино хугацааны санхүүгийн хөрөнгө оруулалтыг хийх мөнгөн хөрөнгийг удирдлагаар ханган ажиллах үүрэгтэй.
  • 28. Засгийн газар дараах зорилгоор өр үүсгэж болно:  Засгийн газрын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх;  Улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монгол банкны гадаад цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх;  Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх;  Хүүгийн хэмжээ болон зардлыг бууруулах зорилгоор өрийг дахин санхүүжүүлэх;  Улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх. Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зэвхөн төсөвт тусган‚ баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
  • 29. Засгийн газар зээл олгох Тухайн жилийн төсвийн хуулиар эх үүсвэр нь батлагдсан тохиолдолд улсын төсвөөс дараах зорилгоор зээл олгож болно:  Аймаг, нийслэлийн төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх;  Засгийн газрын тусгай сангаас хуульд заасан зориулалтаар олгох;  Гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээлийг зориулалтын дагуу дамжуулан зээлдүүлэх зэрэг болно.
  • 30. Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Засгийн газрын баталгаа  Засгийн газар хуульд заасан үндэслэлээр өрийн баталгаа гаргаж болно.  Эх үүсвэр нь тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан тохиолдолд тус хуульд заасны дагуу баталгааг олгоно.  Засгийн газрын баталгаа нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна
  • 31. Тухайн жилийн төсөвт тусган, баталсан хүрээнд Засгийн газраас гаргах өрийн баталгааг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн батална. Өрийн удирдлагын хүрээнд хэд хэдэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Улсын өрийн хэмжээг зохистой түвшинд барих, өрөөр хийсэн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх, урьд авсан зээлийг хугацаанд нь төлж барагдуулах, дахин зээл авах, зээлийн гэрээний нөхцөлийг хөнгөвчлөх замаар санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангана.
  • 32. Экспортыг дэмжих замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, ханшийг тогтвортой байлгаж, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, үйлдвэрлэлийг дэмжиж эдийн засгийн өсөлтийг урамшуулах зэргээр олон талт бодлогыг авч хэрэгжүүлэх ёстой. Эдгээр үйл ажиллагаа, бодлогын уялдаа холбоог хангаж, бүтээмжийг дээшлүүлэх замаар өрсөлдөх чадварыг сайжруулж чадвал улс орны хэмжээнд бий болох өрийн дарамтаас урьдчилан сэргийлэх юм.
  • 33. 3.Өрийн динамик, түүнийг тооцох Хугацаатай өрийн ерөнхий динамик нь өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаагаар хэмжиж тодорхойлсон судлагдахуун болдог. Энэ нь өрийн түвшинг хэрхэн тодорхойлоход ач холбогдолтой, өнгөрсөн хугацаатай холбоотой ирээдүйн төлөвийг үр ашигтай байна гэж үздэг. Өрийн хандлага нь улс орнууд эхний удаа өрийг хуваарилах нөхцөл байдал тулгарах тохиолдолд өрийн асуудлаар өөрийгөө олж мэдэхэд нь тусалдаг
  • 34. Мөн түүнчлэн улс орнууд өрийн асуудлыг дахин шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлаар зөвшилцдөг. Өрийн хандлага нь Засгийн газрын санхүүгийн тогтворгүй байдал бий болох эрсдэлийн эх сурвалжийг гаргах ач холбогдолтой юм. Өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаанд гарсан өөрчлөлт нь гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:
  • 35. 1. Хүүний төлбөр. 2. Эхний үлдэгдэл 3. Сеньюраж орлого Өрийн хэмжээ, сеньюраж орлогын өсөлт, бодит зээлийн хүү болон бодит өсөлтийн хэмжээ зэргийг авч үзсэн. Энэхүү аргыг сайжруулсны дараа Засгийн газрын төсвийн зорилгыг тодорхойлох данс бүртгэлийн баримтыг илүү тогтвортой байдалд шилжүүлэхээр тооцсон.
  • 36. Хамилтон болон Флавин нар өрийн хандлагын шинжилгээнд төсвийн хязгаарлалтын статистик тестүүдийн хазайлтыг тооцсон байдаг. Тэгш бус инфляци Инфляцийн нөлөө гэж чухам юу юм бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Үүнийг өөрөөр хэлбэл бүх өрийг өөрийн орны мөнгөөр гаргасан бөгөөд тэр нь тогтмол хүүний түвшинд байна.
  • 37. Өрийг ДНБ - д харьцуулсан харьцаанд гарсан өөрчлөлт нь өсөлтийн нөлөөтэй нэгэн адил нөхцөлийг багтаадаг. Энэхүү өсөлтийн үр дүн нь үнэн хэрэгтээ өөрийн ДНБ-ийг илүү том болгодог. Өмнө хуримтлагдсан байсан ямар нэг өрийг ДНБ-д харьцуулах замаар түүнийг арай бага хамжээтэй болгодог.
  • 38. Индексжүүлсэн өр Засгийн газрын өрийн зарим хэсэг нь үнийн түвшингээр индексжүүлсэн гэж тооцогдоно. Ялангуяа t гэсэн ямар нэгэн хугацаанд Засгийн газраас гаргасан индексжүүлсэн өр тодорхой хэмжээтэй байх бөгөөд энэ нь t+1 хугацаанд Засгийн газрын зээлийн эргэн төлөлтөд дарамт учруулдаг. Өрийг индексжүүснээр энэхүү шинжилгээнд нөлөө үзүүлэхгүй бол ийнхүү үр дүн гарна.
  • 39. Инфляцийг нөхөн төлөхдөө хөрөнгө оруулагчдад индексжүүлсэн бондоор төлбөрийг хийдэг. Товчоор дүгнэвэл индексжүүлсэн бонд Засгийн газраас инфляцийн нөхөн төлбөрийг өөрийн данс бүртгэлээр хэрхэн анхаарч үзэхээс шалтгаалан бидний хийх шинжилгээнд нөлөөлдөг. Хэрвээ хүүгийн төлбөрийг багтаасан бүх нөхөн төлбөр өрийн динамикийн тооцоололд үр нөлөө үзүүлэхгүй.
  • 40. Хөвөгч хүүтэй өр Хөвөгч хүүтэй өр бол уян хатан хүүгийн түвшинд гаргасан бонд юм. Индексжүүлсэн бондод харьцуулснаар нягтлан бодох бүртгэл нь хэрхэн хийгдэх Засгийн газар хүүний төлбөрийг хэрхэн тооцохоос хамаарч түүнд нөлөө үзүүлдэг. Өрийн динамикийг өөрчлөх шаардлагатай нэг арга нь хөвөгч хүүтэй бонд гэсэн дансыг ашиглах явдал байдаг.
  • 41. Гадаад валют давамгайлсан өр Хэрвээ Засгийн газраас өрийг гаргахдаа дотоод болон гадаад валютаар гаргахаар бол энэ нь тооцоолол хийхэд нөлөөлдөг. Дотоодын болон гадаадын валютын солилцооны ханш хөдлөхөд өрийн үнэлгээнд нөлөө үзүүлдэг. Энэ нь инфляци болон өсөлтийнхтэй адилхан нөлөө үзүүлнэ.
  • 42. Хоёр хугацаатай бонд Анх удаа хоёр хугацаатай өрийг танилцуулсан нь нягтлан бодох бүртгэлийн асуудлыг илүү нарийн төвөггэй болгосон. Аль эртнээс энэ нь нягтлан бодох бүртгэлийн асуудлыг анхааралдаа авч үзэхийг харуулсан. Ижил хугацаатай хүүгүй болон ижил хугацаатай хүүтэй бонд хоёрын хооронд ялгаатай.
  • 43. Хоёр хугацаатай бондын тод жишээ бол Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргасан “Чингис бонд" юм. Бондын нийт өртөг 1,5 тэрбум америк доллар, үүний 1 тэрбум долларын бонд 10 жилийн хугацаатай, 500 сая америк долларын бонд 5 жилийн хугацаатай юм. Олон хугацаатай өр Засгийн газар t хугацааны үеүдэд бонд гарган (n) гэсэн хугацааны эцэст тэдгээрийн нэрлэсэн үнийг төлнө гэж үзнэ.
  • 44. Хоёр хугацаатай бонд нь олон хугацаатай өрийн нэг хувилбар буюу төрөлд багтах юм. Монгол Улсын Засгийн газрын Олон Улсын санхүүгийн зах зээлд гаргасан “Чингис бонд" бол хоёр хугацаатай бондын төрөлд багтах юм. Тус бондын эргэж төлөгдөх хугацааг 5 жил болон 10 жил байхаар санал болгосон билээ
  • 45. Өр нь богино хугацаанд их хэмжээгээр бий болох боломжтой байдаг. Өрийн хэмжээ нэмэгдэх нь дараах эрсдэлийг араасаа дагалдуулдаг. Үүнд:  Инфляцийн түвшинг өсгөдөг;  Татварын хэмжээ өсдөг;  Зээлийн хүү өснө;  Улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг;
  • 46.  Хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулдаг;  Улс орны хэмжээнд өсөлтийн бэрхшээл тулгардаг;  Валютын ханшийн эрсдэлийг нэмэгдүүлдэг;  Улсын гадаад валютын нөөцийг бууруулдаг;  Тухайн улсын зээлжих зэрэглэлийг бууруулдаг;  Ажилгүйдлийн түвшинг өсгөж, улмаар хүн амын доторх ядуурлыг нэмэгдүүлдэг