SlideShare a Scribd company logo
1 of 6
Олигополь
Цөөн тооны томоохон пүүс тухайн салбарт зонхилох үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэлтэй
холбогдсон асуудлыг бүхэлд нь зохицуулж байдаг зах зээлийн хэв маягийг олигополь гэж нэрлэдэг
Олигопольт зах зээлийн гол шинж нь цөөн тооны пүүс зонхилох байр суурьтай байдгаар
тодорхойлогддог бол цар хүрээний тэлэлтээс олох хожоо нь түүний оршин байгаагийн үндсэн
шалтгаан болдог байна. Олигополь салбарын пүүсүүд хэмжээний хувьд харьцангуй том учраас тус
салбарт нэвтрэн орохын тулд пүүсүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах учраас
энэ нь нэн хүндрэлтэй буюу бараг бололцоогүй зүйл байдаг. Түүнчлэн зохиогчийн эрх, эсвэл аль нэг
технологи буюу ямар нэгэн ашигт малтмалын орд газрыг эзэмших онцгой эрх зэрэг нь олигопольт
салбарт нэвтрэн орох боломжийг хязгаарладаг. Бүтээгдэхүүний ялгаварчлалын тухайд олигопольт
пүүсүүд нэг төрлийн болон ялгаатай бүтээгдэхүүний аль алиныг нь үйлдвэрлэж болдог. Үүнтэй
холбоотойгоор олигопольт зах зээлийг нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, том хэмжээний
пүүсүүд бүхий салбарууд, ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэд хэдэн пүүс бүхий салбарууд гэж
ангилан авч үздэг. Автомашины, ган хайлуулалтын, цахилгаан тоног төхөөрөмжийн, компьютерийн
гэх мэтийн салбарууд олигополийн эхний хэлбэрт хамаардаг бол пивоны, ундааны зэрэг салбарууд
хоёрдахь хэв маягт хамаардаг байна. Манай орны хувьд үндэсний эдийн засаг бүхэлдээ олигополь
бүтэцтэй гэж хэлж болно.Тухайлбал, ноолуурын зах зээл дээр гэхэд л “Говь” “Буян”, “Амикаль”
гэсэн хэдхэн компани зонхилж байхад, үүрэн телефоны салбарт одоогоор Мобиком, Скайтел,
Юнител Жи Мобайл гэсэн 4 компани үйл ажиллагаа явуулж байх жишээтэй. Нэг салбарт багтдаг
олигопольт пүүсүүд хоорондоо нягт холбоотой байдаг бөгөөд нэг пүүсийн үйлдэл нь нөгөө пүүсийн
байдалд заавал нөлөөлдөг аж. Олигопольт пүүсүүдийг хоорондоо хэлэлцэн тохирч байгаа арга,
хэлбэрээс нь хамааруулан ил тохироон дээр суурилсан олигополь, далд хуйвалдаан дээр
суурилсан олигополь гэж мөн ангилдаг. Үнэ болон үйлдвэрлэлийн хэмжээний талаар илээр тохирч,
түүнийгээ баримтжуулан дагаж мөрддөг олигополийг картель гэж нэрлэдэг. Олигополь пүүсүүд
картельд нэгдсэнээр үндсэндээ монополь болон хувирах учраас картелийг хуулиар хориглосон
байдаг. Иймд олигополь пүүсүүд нууцаар хэлэлцэн тохирохыг эрмэлздэг.
Үнийн болон үйлдвэрлэлийн хэмжээний талаарнууцаар хуйвалдан тохиролцож, хуулиар хориглосон
аргаар зах зээлийг хоорондоо хуваахыг нууц тохиролцоо гэж нэрлэдэг. Ийм нууц тохиролцоонд
оролцогч талууд тохиролцсоноо удаан хугацаагаар хатуу чанд мөрдөж чадвал монополь болон
хувирч, эс чадвал бүрэн задарч өрсөлдөөгийг улам бүр хурцатгадаг аж. Орчин цагийн эдийн засгийн
онолд олгиполийн талаар тогтсон нэг онол байдаггүй хэдий ч олигопольт пүүсийн үйл хөдлөлийг
харуулсан олон янзын загварыг судлаачид боловсруулсан байдаг юм.
Олигополийн хамгийн энгийн загварыг 1838 онд анх францийн эдийн засагч О. Курно
боловсруулжээ. Энэ загварыг дуополийн загвар ч гэж бас нэрлэх нь бий. Дуополь гэж нэг нь
нөгөөгийнхөө үнэ болон үйлдвэрлэлийн хэмжээг тогтмол гэж үзээд үйлдвэрлэлийн талаарх өөрийн
шйидвэрээ гаргадаг, нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 2 пүүс бүхий салбар юм. Энэ загварт
нөгөө өрсөлдөгч бас шийдвэр гаргадаг бөгөөд эцсийн дүндээ үнэ үйлдвэрлэлийн нийт хэмжээнээс
хамаардаг гэдгийг өрсөлдөгч бүр тооцдог хэмээн үздэг. Иймд тухайн пүүсийн ашгийг хамгийн их
болгох үйлдвэрлэлийн хэмжээ нь нөгөө өрсөлдөгчийн гарцын өөрчлөлтөөс хамаардаг байна.
Өрсөлдөгчийнхөө үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарч байгаа тухайн пүүсийн үйлдвэрлэлийн
хэмжээний графикийг мэдрэмжийн график гэж нэрлэдэг. Хоёр пүүсийн мэдрэмжийн графикийг
Зураг 10.2.1- д үзүүлэв.
Зураг 1. Курногийн тэнцвэр
𝑄1,𝑄2 тэнхлэг дээрх цэг тус бүр нь нэг пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарах нөгөө пүүсийн
үйлдвэрлэлийн хэмжээг харуулдаг. Ийм учраас мэдрэмжийн график нь өрсөлдөгчийн
үйлдвэрлэлийн тухайн түвшинд нөгөө пүүс хичнээнийг үйлдвэрлэж байгааг харуулдаг. Харин хоёр
муруй огтлолцоход үйлдвэрлэлийн тэнцвэр хангагддаг байна. Өөрөөр хэлбэл , 𝑄1=𝑄2 байхыг
Курногийн тэнцвэр гэж нэрлэдэг. Тэнцвэрийн цэг дээр пүүс тус бүр нөгөө өрсөлдөгч хичнээнийг
үйлдвэрлэхийг мэддэг учраас түүнд зохицуулан ашгаа хамгийн их болгож чаддаг. Курногийн загвар
нь статик шинжтэй болохоор хоёр пүүс үйлдвэрлэлийн хэмжээгээ нэг удаа л сонгоод дараа нь
өөрчлөхгүй байх тохиолдолд л утга учиртай болдог. Иймд Курногийн загвар нь үйлдвэрлэлийн
хэмжээний өөрчлөлтийг тусгадаггүй бөгөөд энэ нь уг загварын нэг гол дутагдал нь билээ.
Нөгөөтэйгүүр Курно үнийг зах зээл тодорхойлж, харин үйлдвэрлэлийн хэмжээг л пүүс өөрөө
сонгодог хэмээн үзэж байсан. Гэтэл Курногийн нэгэн бүтээлийн шүүмжид францийн эдийн засагч
Жозеф Бертран пүүс үйлдвэрлэлийн хэмжээг бус, харин үнийг өөрөө тогтоодог гэсэн эсрэг саналыг
дэвшүүлсэн байдаг юм. Энэ загварыг “үнийн дайн” буюу Бертраныхаар өрсөлдөх нь гэж
нэрлэдэг. Нэг төрлийн бүтээгдэхүүнийг 𝑄 𝑚 хэмжээгээр үйлдвэрлээд ахиу зардлаас дээгүүр 𝑃 𝑚 үнээр
борлуулдаг хоёр пүүс байна гээд төсөөлье. Шинжилгээг хялбаршуулах үүднээс хоёулангийнх нь
ахиу зардал адилхан МС хэмжээтэй гэе. Ийм тохиолдолд хэрэв эхний пүүс үнээ буулгавал
борлуулалт нь огцом нэмэгдэж, нөгөө пүүсийн худалдан авагчид бүхэлдээ нэг дэх пүүс рүү хошуурах
болно. Харин нэг дэх пүүс үнээ өөрчлөөгүй байхад хоёрдахь пүүс үнээ хямдруулбал дээрх үйл явц
тухайн пүүсийн хувьд яг давтагдах нь ойлгомжтой. Ийм болохоор ахиу зардлаас дээгүүр байгаа ямар
ч үнэ тэнцвэрийг хангаж чадахгүй. Ингэхлээр үнэ ахиу зардалтай тэнцэх үед л тэнцвэр хангагдах
боломжтой аж. Иймэрхүү “үнийн дайн”- аас үүдэн тогтсон тэнцвэрийг Бертранын тэнцвэр гэж
нэрлэдэг (Зураг 2).
Зураг 2. Бертраныхаар өрсөлдөх нь
О. Курногоос хойш зуун жилийн дараа, ойролцоогоор нэг цаг хугацаанд “Хугархай эрэлтийн онол”-
ыг боловсруулсан английн эдийн засагч Р. Л. Холл, К. И. Хитч нар болон америкийн эдийн засагч
П.М. Суизи нар олигополийн онолын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Хугархай эрэлтийн
онол нь налуу хэлбэртэй эрэлтийн муруй бүхий, үүний улмаас нэг нь үнээ бууруулахад бусад нь мөн
дагаж үнээ хямдруулдаг өрсөлдөгч олигопольт пүүсүүдийн үйл хөдлөлийг дүрслэн харуулдаг.
Гэхдээ энэ загварт нэг нь үнээ өсгөхөд нөгөөдүүл нь дагадаггүйгээрээ онцлогтой(Зураг 3).
Зураг 3. Хугархай эрэлтийн загвар
Зураг 3- аас харахад олигополийн нөхцөлд пүүс тус бүрийн эрэлтийн муруйг гарц
𝑄1, үнэ 𝑃1
∗
байхад тэнцвэрийг хангаж байгаа Е цэгтэй харьцуулахад үнэ өсөх чиглэлд үнийн
мэдрэмж өндөртэй DЕ хэрчим, харин үнэ буурах чиглэлд үнийн мэдрэмжгүй 𝐸𝐷1 хэрчим бүхий 𝐷𝐷1
эрэлтийн муруй төлөөлдөг ажээ. Ийнхүү Е цэгт олигополь пүүсийн эрэлтийн муруй хугарч байна.
Мөн эрэлтийн хугархай муруйд тасалдал бүхий ахиу орлогын муруй харгалзаж байна. Ахиу орлогын
муруйн дээд хэсэг нь эрэлтийн мэдрэмжтэй хэсэгт, харин доод хэсэг нь мэдрэмжгүй хэсэгт тус тус
харгалзаж байна.Зураг дээр үзүүлсэнчлэн, ахиу зардлын муруй нь үнийн хөөрөгдлийг үүсгэлгүйгээр
өөрчлөгдөх боломжтой байдаг аж. “Хугархай эрэлтийн муруйн загвар” нь олигополийн нөхцөлд
пүүсүүд үнийг хатуу тогтоох эрмэлзэлтэй байдгийг тайлбарладаг. Зардал юм уу, эрэлт буурахад
пүүсүүд “үнийн дайн”- аас зайлсхийж хариуд нь үнээ бууруулдаггүй аж. Мөн өртөг зардал өсөх,
эрэлт нэмэгдэх зэрэгт бусад өрсөлдөгчид дагахгүй гэдгийг мэдэж байгаа учраас яаран үнээ
нэмдэггүй. Энэ бүхэн нь олигополийн нөхцөлд пүүсүүд яагаад үнийн бус өрсөлдөөний хэлбэрийг
илүүд үздэгийн нотолгоо болох буй зээ.
Олигополь пүүсүүд бүтээгдэхүүний үнийн талаар далд тохиролцдог нэг хэлбэр нь үнийн
манлайлал юм. Энэхүү загварын ёсоор бол манлайлагч пүүс үнээ тогтоогоод бусад нь түүнийг
дагадаг. Гол төлөв тухайн салбарын нүүр царай болсон зонхилох пүүс манлайлагчийн үүргийг
гүйцэтгэж, улмаар үнэ тогтоон ашгаа хамгийн их болгож, бусад нь энэ үнийн хүрээнд чадах
чинээгээрээ ажилладаг байна. Манлайлагч пүүс нь монополийн нэгэн адил удаан хугацааны туршид
ашигтай ажиллаж чаддаг. Гэхдээ монополиос ялгаатай нь зах зээлийн зөвхөн нэг хэсгийг нь хянаж,
Зураг 4. Үнийн манлайлагчийн загвар
монопольт пүүсийнхээс доогуур түвшинд үнээ тогтоодгоороо онцлогтой. Манлайлагч пүүс үнээ
хэрхэн тогтоодгийг Зураг 4- д үзүүлэв. Зурагт D- ээр салбарын эрэлтийг, харин 𝑆𝑓-ээр аялдагч
пүүсүүдийн нийлүүлэлтийг,𝐷 𝐿- ээрзах зээлийн эрэлт, аялдагч пүүсүүдийн нийлүүлэлтийн зөрөөгөөр
тодорхойлогдох манлайлагч пүүсийн эрэлтийг тус тус тэмдэглэн үзүүлэв.Үнэ 𝑃1 байхад аялдагч
пүүсүүдийн нийлүүлэлт зах зээлийн нийт эрэлтийг бүхэлд нь хангах учир манлайлагчид нийлүүлэх
бүтээгдэхүүн үлдэхгүй, харин үнэ 𝑃2 бол бүх эрэлтийг манлайлагч хангаж аялдагч пүүсүүдэд юу ч
үлдэхээргүй байна. Ийм учраас манлайлагч пүүс үнээ 𝑃1, 𝑃2- ын хооронд буюу 𝑃𝐿 түвшинд тогтоож
𝑄𝐿 хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд л 𝑀𝐶 𝐿 = 𝑀𝑅 𝐿 болж ашиг нь хамгийн их болохоор байна.
Ийм нөхцөлд аялдагч пүүсүүд 𝑄 𝑓 бүтээүдэхүүн нийлүүлэх тул нийт нийлүүлэлт QT= 𝑄𝑙+𝑄 𝑓 болно.
Манлайлагч пүүс үнээ бууруулсан аялдан дагагч нарыг үнээ бүр хямдруулах замаар шийтгэдэг.
Үнийн энэхүү дайнд манлайлагч пүүс бусад пүүсээс харьцангуй бага хохирол амсаж, түүнийг урт
хугацаанд олох ашгаасаа нөхчих учраас энэ нь зөвхөн аялдан дагагч нарт л том цохилт болдог.
Харин үнээ хэт өсгөчихвөл бусад пүүс дагахгүй байж мэднэ гэж үздэг учраас манлайлагч пүүс үнийн
хэт хөөрөгдлийг гаргадаггүй. Иймд олигопольт пүүсүүдийн үнийн өрсөлдөөн дундаж зардлын
түвшинд үнэ тогттол үргэлжилдэг юм. Үнийн манлайллын загварын талаар өгүүлэхэд ийм байна.
Харин 1944 онд Джон фон Нейман, Оскар Моргенштерн нар “Тоглоомын онол ба эдийн засгийн
үйл хөдлөл” гэдэг бүтээлдээ олигопольт нэг пүүсийн шийдвэр бусад бүх пүүсийн шийдвэрт
нөлөөлдөг тийм нөхцөл дэх пүүсүүдийн үйлхөдлөлийг тайлбарласан онолыг дэвшүүлжээ. Энэонолд
эсрэг тэсрэг сонирхол бүхий 2 субъектын үйл хөдлөлийг авч үздэг. Ингэхдээ пүүс тус бүрийн бие
даасан шийдвэрүүдийн үр дүнд нийт пүүсүүдийн шийдвэр дундачлагдаж, улмаар олох ашиг нь
тэгтэй тэнцдэг гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг юм билээ. Ашгаа хамгийн их болгох зорилгоор хийж
буй нууц хуйвалдаан нь хуулиар хориглогдсон байдаг болохоор бусад пүүс өөртэй нь адилхан
байдлаар үнээ тогтоож магадгүй гэж таамаглаад л олигопольт пүүс үнийн талаарх шийдвэрээ
гаргахаас өөр аргагүй болдог. Олигополь пүүсүүдийн ийм үйл хөдлөл нь нөгөөгийнхөө өчилтийг
тааж ядан өчгөө өгч байгаа гэмт хэрэгтний үйл хөдлөлтэй тун төстэй байдаг аж. Жишээлбэл, хамтран
хэрэг үйлдсэн хоёр гэмт хэрэгтэнд мөрдөн байцаагч хэрэв хэргээ хүлээгээд, нөгөөгөө илчилж чадвал
хөнгөн ял оноох тухай тус тус тусад нь амласан гээд төсөөлцгөөе. Энэ тохиолдолд гэмт хэрэгтэн тус
бүр Хүснэгт 1- д үзүүлсэн хувилбаруудаас аль нэгийг нь мэдээж сонгоно.
Хүснэгтэд өгөгдсөн өчгийн хувилбаруудаас харахад хамгийн магадлалтай нь хам хэрэгтнүүд бие
биенийгээ илчлээд хоёулаа удаан хугацааны ял авч байгаа 4 дэх хувилбар хамгийн магадлалтай нь
юм. Уг нь гэмт хэрэгтэн тус бүр гэмээ хүлээгээд, хэргээ илчлэх нь хоёуланд нь хөнгөн ял эдлэх
боломжийг олгох учраас ашигтай байхсан. Олигополийн нөхцөлд пүүсүүд яг дээрх шиг хам
хэрэгтнүүдийн байр суурин дээр байх нь олонтоо тохиолддог. Өөрөөр хэлбэл, пүүсүүд зах зээл дээрх
хувь хэмжээгээ улам нэмэгдүүлэхийн тулд бусдадтай хатуу, ширүүн өрсөлдөх үү, эсвэл тэдэнтэй
нууцаар хуйвалдаад ч гэсэн хамтран ажиллах уу гэсэн ац асуулттай байнга тулгардаг. Жишээ нь,
нийт ашгаа нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүний үнээ нэг төгрөгөөр хямдруулах уу, яахав гэсэн
асуудалтай хоёр пүүс тулгарч гэж бодъё. Мэдээж хоёр пүүс нөгөөгийнхээ гаргаж болох шийдвэрийг
тооцон үзээд л шийдвэрээ бие даан гаргахыг бодно.
Хам хэрэгтнүүдийн өчилтийн матриц
Хүснэгт 1
2 дахь гэмт хэрэгтэн хэрэгээ хүлээхгүй 2 дахь гэмт хэрэгтэн хэрэгээ хүлээнэ
I хувилбар II хувилбар
1 дэх гэмт хэрэгтэн
хэрэгээ хүлээхгүй.
1 дэх нь хатуу
цээрлүүллэлтээс
мултарна
2 дахь нь хатуу
цээрлүүллэлтээс
мултарна
1 дэх нь бүх насаараа
хоригдох ял авна
2 дах нь чөлөөлөгднө
1 дэх гэмт хэрэгтэн
хэрэгээ хүлээнэ
III хувилбар IV хувилбар
1 дэх нь чөлөөлөгднө 2 дахь нь бүх насаараа
хоригдох ял авна
1 дэх нь урт
хугацааны ял авна
2 дахь нь урт
хугацааны ял авна
Хүснэгт 12- т нөгөөгийн шийдвэрээс хамаараад пүүс тус бүрийн ашиг хэрхэн өөрчлөгдөж болох
хувилбаруудыг харуулав. Энэхүү матрицыг төлбөрийн матриц гэж нэрлэдэг бөгөөд бэлэн хариутай
байдаг аж.
Пүүсүүдийн хариултын матриц
Хүснэгт 2
I пүүс үнээ 1 төгрөгөөр бууруулна I пүүс үнээ бууруулахгүй
II пүүс үнээ1 $-оор
бууруулна
- 5 ¥ -5¥ -10¥ +15¥
II пүүс үнээ
бууруулахгүй
+15¥ -10¥ 0¥ 0¥
Пүүс тус бүр хожихыг хичээж хүссэн, хүсээгүй “үнийн дайн”- д орж, нөгөө өрсөлдөгч ямар шийдвэр
гарагахаас үл шалтгаалаад үнээхямдруулдагт л хэргийн учир байгаа юм. Пүүс тус бүр ингэж ханддаг
болохоор эцсийн дүндээ хоёулаа хохирол амсаж байна. Уг нь үнээ өөрчлөөгүй бол хоёуланд нь
ашигтай байсан нь хүснэгтээс харагдаж байна. Энэ тохиолдолд аль аль нь ямарч хохирол
амсахааргүй байсан юм Эндээс аядуу зөөлөн өрсөлдөх нь олгопольт пүүсүүдийн хувьд ширүүн
тэмцэлдсэнээс илүү ашигтай байдаг гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Олигополийн эдийн
засгийн үр ашгийн талаар 2 өөр үзэл бодол байдаг. Нэг нь олигополийн үйл ажиллагааны үр дүн нь
монополийнхтой нэг адил байдаг гэсэн уламжлалт хандлага билээ. Харин Дж. К. Гэлбрейт, Й.
Шумпетер нарын зэрэг судлаачид олигополь нь ШУТД-д тус дөхөм үзүүлдэг учраас гарцыг
нэмэгдүүлж, үнийг хямдруулан, бүтээгдэхүүнийг чанаржуулахаас гадна ажил эрхлэлтийг
нэмэгдүүлддэг хэмээн нотолдог юм.

More Related Content

What's hot

Micro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onMicro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onhicheel2020
 
Micro.lecture.10
Micro.lecture.10Micro.lecture.10
Micro.lecture.10Tj Crew
 
олон улсын худалдаа
олон улсын худалдааолон улсын худалдаа
олон улсын худалдааTuru Turuu
 
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаЛекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаJust Burnee
 
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалтүнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалтJust Burnee
 
Lecture.13
Lecture.13Lecture.13
Lecture.13Tj Crew
 

What's hot (15)

Micro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onMicro l16.2019 2020on
Micro l16.2019 2020on
 
Online lecture 4
Online lecture 4Online lecture 4
Online lecture 4
 
Micro.lecture.10
Micro.lecture.10Micro.lecture.10
Micro.lecture.10
 
Online lecture 3
Online lecture 3Online lecture 3
Online lecture 3
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
олон улсын худалдаа
олон улсын худалдааолон улсын худалдаа
олон улсын худалдаа
 
Online lecture 2
Online lecture 2Online lecture 2
Online lecture 2
 
Bagts sad
Bagts sadBagts sad
Bagts sad
 
Ulsiin shalgalt test ezusm
Ulsiin shalgalt test ezusmUlsiin shalgalt test ezusm
Ulsiin shalgalt test ezusm
 
Seminar 3,4
Seminar  3,4Seminar  3,4
Seminar 3,4
 
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаЛекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
 
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалтүнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
 
Econom.s7
Econom.s7Econom.s7
Econom.s7
 
Lecture.13
Lecture.13Lecture.13
Lecture.13
 
S.ss702 l 7
S.ss702 l 7S.ss702 l 7
S.ss702 l 7
 

Similar to Microlw12

Similar to Microlw12 (20)

lecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdflecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdf
 
Competative market
Competative marketCompetative market
Competative market
 
Олигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрОлигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэр
 
Econ l10 a.2020
Econ l10 a.2020Econ l10 a.2020
Econ l10 a.2020
 
Microl13 w
Microl13 wMicrol13 w
Microl13 w
 
Econ L7.2019-2020on
Econ L7.2019-2020onEcon L7.2019-2020on
Econ L7.2019-2020on
 
S.ss702 l 6 une
S.ss702 l 6 une S.ss702 l 6 une
S.ss702 l 6 une
 
өрсөлдөөний онол
өрсөлдөөний онолөрсөлдөөний онол
өрсөлдөөний онол
 
Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020
 
ECON121
ECON121ECON121
ECON121
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Macro L14
Macro L14Macro L14
Macro L14
 
б.нэргүй
б.нэргүйб.нэргүй
б.нэргүй
 
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptxГазарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
 
эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв
 
S.ss 702 l 4 classic theory
S.ss 702 l 4 classic theoryS.ss 702 l 4 classic theory
S.ss 702 l 4 classic theory
 
S.ss 702 l 4 classic theory
S.ss 702 l 4 classic theoryS.ss 702 l 4 classic theory
S.ss 702 l 4 classic theory
 
Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021
 
Lecture 16
Lecture 16Lecture 16
Lecture 16
 
Mikro eko
Mikro ekoMikro eko
Mikro eko
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Microlw12

  • 1. Олигополь Цөөн тооны томоохон пүүс тухайн салбарт зонхилох үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэлтэй холбогдсон асуудлыг бүхэлд нь зохицуулж байдаг зах зээлийн хэв маягийг олигополь гэж нэрлэдэг Олигопольт зах зээлийн гол шинж нь цөөн тооны пүүс зонхилох байр суурьтай байдгаар тодорхойлогддог бол цар хүрээний тэлэлтээс олох хожоо нь түүний оршин байгаагийн үндсэн шалтгаан болдог байна. Олигополь салбарын пүүсүүд хэмжээний хувьд харьцангуй том учраас тус салбарт нэвтрэн орохын тулд пүүсүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах учраас энэ нь нэн хүндрэлтэй буюу бараг бололцоогүй зүйл байдаг. Түүнчлэн зохиогчийн эрх, эсвэл аль нэг технологи буюу ямар нэгэн ашигт малтмалын орд газрыг эзэмших онцгой эрх зэрэг нь олигопольт салбарт нэвтрэн орох боломжийг хязгаарладаг. Бүтээгдэхүүний ялгаварчлалын тухайд олигопольт пүүсүүд нэг төрлийн болон ялгаатай бүтээгдэхүүний аль алиныг нь үйлдвэрлэж болдог. Үүнтэй холбоотойгоор олигопольт зах зээлийг нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, том хэмжээний пүүсүүд бүхий салбарууд, ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэд хэдэн пүүс бүхий салбарууд гэж ангилан авч үздэг. Автомашины, ган хайлуулалтын, цахилгаан тоног төхөөрөмжийн, компьютерийн гэх мэтийн салбарууд олигополийн эхний хэлбэрт хамаардаг бол пивоны, ундааны зэрэг салбарууд хоёрдахь хэв маягт хамаардаг байна. Манай орны хувьд үндэсний эдийн засаг бүхэлдээ олигополь бүтэцтэй гэж хэлж болно.Тухайлбал, ноолуурын зах зээл дээр гэхэд л “Говь” “Буян”, “Амикаль” гэсэн хэдхэн компани зонхилж байхад, үүрэн телефоны салбарт одоогоор Мобиком, Скайтел, Юнител Жи Мобайл гэсэн 4 компани үйл ажиллагаа явуулж байх жишээтэй. Нэг салбарт багтдаг олигопольт пүүсүүд хоорондоо нягт холбоотой байдаг бөгөөд нэг пүүсийн үйлдэл нь нөгөө пүүсийн байдалд заавал нөлөөлдөг аж. Олигопольт пүүсүүдийг хоорондоо хэлэлцэн тохирч байгаа арга, хэлбэрээс нь хамааруулан ил тохироон дээр суурилсан олигополь, далд хуйвалдаан дээр суурилсан олигополь гэж мөн ангилдаг. Үнэ болон үйлдвэрлэлийн хэмжээний талаар илээр тохирч, түүнийгээ баримтжуулан дагаж мөрддөг олигополийг картель гэж нэрлэдэг. Олигополь пүүсүүд картельд нэгдсэнээр үндсэндээ монополь болон хувирах учраас картелийг хуулиар хориглосон байдаг. Иймд олигополь пүүсүүд нууцаар хэлэлцэн тохирохыг эрмэлздэг. Үнийн болон үйлдвэрлэлийн хэмжээний талаарнууцаар хуйвалдан тохиролцож, хуулиар хориглосон аргаар зах зээлийг хоорондоо хуваахыг нууц тохиролцоо гэж нэрлэдэг. Ийм нууц тохиролцоонд оролцогч талууд тохиролцсоноо удаан хугацаагаар хатуу чанд мөрдөж чадвал монополь болон хувирч, эс чадвал бүрэн задарч өрсөлдөөгийг улам бүр хурцатгадаг аж. Орчин цагийн эдийн засгийн онолд олгиполийн талаар тогтсон нэг онол байдаггүй хэдий ч олигопольт пүүсийн үйл хөдлөлийг харуулсан олон янзын загварыг судлаачид боловсруулсан байдаг юм.
  • 2. Олигополийн хамгийн энгийн загварыг 1838 онд анх францийн эдийн засагч О. Курно боловсруулжээ. Энэ загварыг дуополийн загвар ч гэж бас нэрлэх нь бий. Дуополь гэж нэг нь нөгөөгийнхөө үнэ болон үйлдвэрлэлийн хэмжээг тогтмол гэж үзээд үйлдвэрлэлийн талаарх өөрийн шйидвэрээ гаргадаг, нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 2 пүүс бүхий салбар юм. Энэ загварт нөгөө өрсөлдөгч бас шийдвэр гаргадаг бөгөөд эцсийн дүндээ үнэ үйлдвэрлэлийн нийт хэмжээнээс хамаардаг гэдгийг өрсөлдөгч бүр тооцдог хэмээн үздэг. Иймд тухайн пүүсийн ашгийг хамгийн их болгох үйлдвэрлэлийн хэмжээ нь нөгөө өрсөлдөгчийн гарцын өөрчлөлтөөс хамаардаг байна. Өрсөлдөгчийнхөө үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарч байгаа тухайн пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээний графикийг мэдрэмжийн график гэж нэрлэдэг. Хоёр пүүсийн мэдрэмжийн графикийг Зураг 10.2.1- д үзүүлэв. Зураг 1. Курногийн тэнцвэр 𝑄1,𝑄2 тэнхлэг дээрх цэг тус бүр нь нэг пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарах нөгөө пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээг харуулдаг. Ийм учраас мэдрэмжийн график нь өрсөлдөгчийн үйлдвэрлэлийн тухайн түвшинд нөгөө пүүс хичнээнийг үйлдвэрлэж байгааг харуулдаг. Харин хоёр муруй огтлолцоход үйлдвэрлэлийн тэнцвэр хангагддаг байна. Өөрөөр хэлбэл , 𝑄1=𝑄2 байхыг Курногийн тэнцвэр гэж нэрлэдэг. Тэнцвэрийн цэг дээр пүүс тус бүр нөгөө өрсөлдөгч хичнээнийг үйлдвэрлэхийг мэддэг учраас түүнд зохицуулан ашгаа хамгийн их болгож чаддаг. Курногийн загвар нь статик шинжтэй болохоор хоёр пүүс үйлдвэрлэлийн хэмжээгээ нэг удаа л сонгоод дараа нь өөрчлөхгүй байх тохиолдолд л утга учиртай болдог. Иймд Курногийн загвар нь үйлдвэрлэлийн хэмжээний өөрчлөлтийг тусгадаггүй бөгөөд энэ нь уг загварын нэг гол дутагдал нь билээ. Нөгөөтэйгүүр Курно үнийг зах зээл тодорхойлж, харин үйлдвэрлэлийн хэмжээг л пүүс өөрөө сонгодог хэмээн үзэж байсан. Гэтэл Курногийн нэгэн бүтээлийн шүүмжид францийн эдийн засагч Жозеф Бертран пүүс үйлдвэрлэлийн хэмжээг бус, харин үнийг өөрөө тогтоодог гэсэн эсрэг саналыг дэвшүүлсэн байдаг юм. Энэ загварыг “үнийн дайн” буюу Бертраныхаар өрсөлдөх нь гэж нэрлэдэг. Нэг төрлийн бүтээгдэхүүнийг 𝑄 𝑚 хэмжээгээр үйлдвэрлээд ахиу зардлаас дээгүүр 𝑃 𝑚 үнээр борлуулдаг хоёр пүүс байна гээд төсөөлье. Шинжилгээг хялбаршуулах үүднээс хоёулангийнх нь
  • 3. ахиу зардал адилхан МС хэмжээтэй гэе. Ийм тохиолдолд хэрэв эхний пүүс үнээ буулгавал борлуулалт нь огцом нэмэгдэж, нөгөө пүүсийн худалдан авагчид бүхэлдээ нэг дэх пүүс рүү хошуурах болно. Харин нэг дэх пүүс үнээ өөрчлөөгүй байхад хоёрдахь пүүс үнээ хямдруулбал дээрх үйл явц тухайн пүүсийн хувьд яг давтагдах нь ойлгомжтой. Ийм болохоор ахиу зардлаас дээгүүр байгаа ямар ч үнэ тэнцвэрийг хангаж чадахгүй. Ингэхлээр үнэ ахиу зардалтай тэнцэх үед л тэнцвэр хангагдах боломжтой аж. Иймэрхүү “үнийн дайн”- аас үүдэн тогтсон тэнцвэрийг Бертранын тэнцвэр гэж нэрлэдэг (Зураг 2). Зураг 2. Бертраныхаар өрсөлдөх нь О. Курногоос хойш зуун жилийн дараа, ойролцоогоор нэг цаг хугацаанд “Хугархай эрэлтийн онол”- ыг боловсруулсан английн эдийн засагч Р. Л. Холл, К. И. Хитч нар болон америкийн эдийн засагч П.М. Суизи нар олигополийн онолын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Хугархай эрэлтийн онол нь налуу хэлбэртэй эрэлтийн муруй бүхий, үүний улмаас нэг нь үнээ бууруулахад бусад нь мөн дагаж үнээ хямдруулдаг өрсөлдөгч олигопольт пүүсүүдийн үйл хөдлөлийг дүрслэн харуулдаг. Гэхдээ энэ загварт нэг нь үнээ өсгөхөд нөгөөдүүл нь дагадаггүйгээрээ онцлогтой(Зураг 3). Зураг 3. Хугархай эрэлтийн загвар Зураг 3- аас харахад олигополийн нөхцөлд пүүс тус бүрийн эрэлтийн муруйг гарц 𝑄1, үнэ 𝑃1 ∗ байхад тэнцвэрийг хангаж байгаа Е цэгтэй харьцуулахад үнэ өсөх чиглэлд үнийн мэдрэмж өндөртэй DЕ хэрчим, харин үнэ буурах чиглэлд үнийн мэдрэмжгүй 𝐸𝐷1 хэрчим бүхий 𝐷𝐷1 эрэлтийн муруй төлөөлдөг ажээ. Ийнхүү Е цэгт олигополь пүүсийн эрэлтийн муруй хугарч байна. Мөн эрэлтийн хугархай муруйд тасалдал бүхий ахиу орлогын муруй харгалзаж байна. Ахиу орлогын муруйн дээд хэсэг нь эрэлтийн мэдрэмжтэй хэсэгт, харин доод хэсэг нь мэдрэмжгүй хэсэгт тус тус
  • 4. харгалзаж байна.Зураг дээр үзүүлсэнчлэн, ахиу зардлын муруй нь үнийн хөөрөгдлийг үүсгэлгүйгээр өөрчлөгдөх боломжтой байдаг аж. “Хугархай эрэлтийн муруйн загвар” нь олигополийн нөхцөлд пүүсүүд үнийг хатуу тогтоох эрмэлзэлтэй байдгийг тайлбарладаг. Зардал юм уу, эрэлт буурахад пүүсүүд “үнийн дайн”- аас зайлсхийж хариуд нь үнээ бууруулдаггүй аж. Мөн өртөг зардал өсөх, эрэлт нэмэгдэх зэрэгт бусад өрсөлдөгчид дагахгүй гэдгийг мэдэж байгаа учраас яаран үнээ нэмдэггүй. Энэ бүхэн нь олигополийн нөхцөлд пүүсүүд яагаад үнийн бус өрсөлдөөний хэлбэрийг илүүд үздэгийн нотолгоо болох буй зээ. Олигополь пүүсүүд бүтээгдэхүүний үнийн талаар далд тохиролцдог нэг хэлбэр нь үнийн манлайлал юм. Энэхүү загварын ёсоор бол манлайлагч пүүс үнээ тогтоогоод бусад нь түүнийг дагадаг. Гол төлөв тухайн салбарын нүүр царай болсон зонхилох пүүс манлайлагчийн үүргийг гүйцэтгэж, улмаар үнэ тогтоон ашгаа хамгийн их болгож, бусад нь энэ үнийн хүрээнд чадах чинээгээрээ ажилладаг байна. Манлайлагч пүүс нь монополийн нэгэн адил удаан хугацааны туршид ашигтай ажиллаж чаддаг. Гэхдээ монополиос ялгаатай нь зах зээлийн зөвхөн нэг хэсгийг нь хянаж, Зураг 4. Үнийн манлайлагчийн загвар монопольт пүүсийнхээс доогуур түвшинд үнээ тогтоодгоороо онцлогтой. Манлайлагч пүүс үнээ хэрхэн тогтоодгийг Зураг 4- д үзүүлэв. Зурагт D- ээр салбарын эрэлтийг, харин 𝑆𝑓-ээр аялдагч пүүсүүдийн нийлүүлэлтийг,𝐷 𝐿- ээрзах зээлийн эрэлт, аялдагч пүүсүүдийн нийлүүлэлтийн зөрөөгөөр тодорхойлогдох манлайлагч пүүсийн эрэлтийг тус тус тэмдэглэн үзүүлэв.Үнэ 𝑃1 байхад аялдагч пүүсүүдийн нийлүүлэлт зах зээлийн нийт эрэлтийг бүхэлд нь хангах учир манлайлагчид нийлүүлэх бүтээгдэхүүн үлдэхгүй, харин үнэ 𝑃2 бол бүх эрэлтийг манлайлагч хангаж аялдагч пүүсүүдэд юу ч үлдэхээргүй байна. Ийм учраас манлайлагч пүүс үнээ 𝑃1, 𝑃2- ын хооронд буюу 𝑃𝐿 түвшинд тогтоож 𝑄𝐿 хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд л 𝑀𝐶 𝐿 = 𝑀𝑅 𝐿 болж ашиг нь хамгийн их болохоор байна. Ийм нөхцөлд аялдагч пүүсүүд 𝑄 𝑓 бүтээүдэхүүн нийлүүлэх тул нийт нийлүүлэлт QT= 𝑄𝑙+𝑄 𝑓 болно.
  • 5. Манлайлагч пүүс үнээ бууруулсан аялдан дагагч нарыг үнээ бүр хямдруулах замаар шийтгэдэг. Үнийн энэхүү дайнд манлайлагч пүүс бусад пүүсээс харьцангуй бага хохирол амсаж, түүнийг урт хугацаанд олох ашгаасаа нөхчих учраас энэ нь зөвхөн аялдан дагагч нарт л том цохилт болдог. Харин үнээ хэт өсгөчихвөл бусад пүүс дагахгүй байж мэднэ гэж үздэг учраас манлайлагч пүүс үнийн хэт хөөрөгдлийг гаргадаггүй. Иймд олигопольт пүүсүүдийн үнийн өрсөлдөөн дундаж зардлын түвшинд үнэ тогттол үргэлжилдэг юм. Үнийн манлайллын загварын талаар өгүүлэхэд ийм байна. Харин 1944 онд Джон фон Нейман, Оскар Моргенштерн нар “Тоглоомын онол ба эдийн засгийн үйл хөдлөл” гэдэг бүтээлдээ олигопольт нэг пүүсийн шийдвэр бусад бүх пүүсийн шийдвэрт нөлөөлдөг тийм нөхцөл дэх пүүсүүдийн үйлхөдлөлийг тайлбарласан онолыг дэвшүүлжээ. Энэонолд эсрэг тэсрэг сонирхол бүхий 2 субъектын үйл хөдлөлийг авч үздэг. Ингэхдээ пүүс тус бүрийн бие даасан шийдвэрүүдийн үр дүнд нийт пүүсүүдийн шийдвэр дундачлагдаж, улмаар олох ашиг нь тэгтэй тэнцдэг гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг юм билээ. Ашгаа хамгийн их болгох зорилгоор хийж буй нууц хуйвалдаан нь хуулиар хориглогдсон байдаг болохоор бусад пүүс өөртэй нь адилхан байдлаар үнээ тогтоож магадгүй гэж таамаглаад л олигопольт пүүс үнийн талаарх шийдвэрээ гаргахаас өөр аргагүй болдог. Олигополь пүүсүүдийн ийм үйл хөдлөл нь нөгөөгийнхөө өчилтийг тааж ядан өчгөө өгч байгаа гэмт хэрэгтний үйл хөдлөлтэй тун төстэй байдаг аж. Жишээлбэл, хамтран хэрэг үйлдсэн хоёр гэмт хэрэгтэнд мөрдөн байцаагч хэрэв хэргээ хүлээгээд, нөгөөгөө илчилж чадвал хөнгөн ял оноох тухай тус тус тусад нь амласан гээд төсөөлцгөөе. Энэ тохиолдолд гэмт хэрэгтэн тус бүр Хүснэгт 1- д үзүүлсэн хувилбаруудаас аль нэгийг нь мэдээж сонгоно. Хүснэгтэд өгөгдсөн өчгийн хувилбаруудаас харахад хамгийн магадлалтай нь хам хэрэгтнүүд бие биенийгээ илчлээд хоёулаа удаан хугацааны ял авч байгаа 4 дэх хувилбар хамгийн магадлалтай нь юм. Уг нь гэмт хэрэгтэн тус бүр гэмээ хүлээгээд, хэргээ илчлэх нь хоёуланд нь хөнгөн ял эдлэх боломжийг олгох учраас ашигтай байхсан. Олигополийн нөхцөлд пүүсүүд яг дээрх шиг хам хэрэгтнүүдийн байр суурин дээр байх нь олонтоо тохиолддог. Өөрөөр хэлбэл, пүүсүүд зах зээл дээрх хувь хэмжээгээ улам нэмэгдүүлэхийн тулд бусдадтай хатуу, ширүүн өрсөлдөх үү, эсвэл тэдэнтэй нууцаар хуйвалдаад ч гэсэн хамтран ажиллах уу гэсэн ац асуулттай байнга тулгардаг. Жишээ нь, нийт ашгаа нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүний үнээ нэг төгрөгөөр хямдруулах уу, яахав гэсэн асуудалтай хоёр пүүс тулгарч гэж бодъё. Мэдээж хоёр пүүс нөгөөгийнхээ гаргаж болох шийдвэрийг тооцон үзээд л шийдвэрээ бие даан гаргахыг бодно. Хам хэрэгтнүүдийн өчилтийн матриц Хүснэгт 1 2 дахь гэмт хэрэгтэн хэрэгээ хүлээхгүй 2 дахь гэмт хэрэгтэн хэрэгээ хүлээнэ I хувилбар II хувилбар 1 дэх гэмт хэрэгтэн хэрэгээ хүлээхгүй. 1 дэх нь хатуу цээрлүүллэлтээс мултарна 2 дахь нь хатуу цээрлүүллэлтээс мултарна 1 дэх нь бүх насаараа хоригдох ял авна 2 дах нь чөлөөлөгднө
  • 6. 1 дэх гэмт хэрэгтэн хэрэгээ хүлээнэ III хувилбар IV хувилбар 1 дэх нь чөлөөлөгднө 2 дахь нь бүх насаараа хоригдох ял авна 1 дэх нь урт хугацааны ял авна 2 дахь нь урт хугацааны ял авна Хүснэгт 12- т нөгөөгийн шийдвэрээс хамаараад пүүс тус бүрийн ашиг хэрхэн өөрчлөгдөж болох хувилбаруудыг харуулав. Энэхүү матрицыг төлбөрийн матриц гэж нэрлэдэг бөгөөд бэлэн хариутай байдаг аж. Пүүсүүдийн хариултын матриц Хүснэгт 2 I пүүс үнээ 1 төгрөгөөр бууруулна I пүүс үнээ бууруулахгүй II пүүс үнээ1 $-оор бууруулна - 5 ¥ -5¥ -10¥ +15¥ II пүүс үнээ бууруулахгүй +15¥ -10¥ 0¥ 0¥ Пүүс тус бүр хожихыг хичээж хүссэн, хүсээгүй “үнийн дайн”- д орж, нөгөө өрсөлдөгч ямар шийдвэр гарагахаас үл шалтгаалаад үнээхямдруулдагт л хэргийн учир байгаа юм. Пүүс тус бүр ингэж ханддаг болохоор эцсийн дүндээ хоёулаа хохирол амсаж байна. Уг нь үнээ өөрчлөөгүй бол хоёуланд нь ашигтай байсан нь хүснэгтээс харагдаж байна. Энэ тохиолдолд аль аль нь ямарч хохирол амсахааргүй байсан юм Эндээс аядуу зөөлөн өрсөлдөх нь олгопольт пүүсүүдийн хувьд ширүүн тэмцэлдсэнээс илүү ашигтай байдаг гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Олигополийн эдийн засгийн үр ашгийн талаар 2 өөр үзэл бодол байдаг. Нэг нь олигополийн үйл ажиллагааны үр дүн нь монополийнхтой нэг адил байдаг гэсэн уламжлалт хандлага билээ. Харин Дж. К. Гэлбрейт, Й. Шумпетер нарын зэрэг судлаачид олигополь нь ШУТД-д тус дөхөм үзүүлдэг учраас гарцыг нэмэгдүүлж, үнийг хямдруулан, бүтээгдэхүүнийг чанаржуулахаас гадна ажил эрхлэлтийг нэмэгдүүлддэг хэмээн нотолдог юм.